15
Ашигт малтмалаас илүү үнэтэй нөөцөө судлалгүй орхижээ

ашигт малтмалаас илүү үнэтэй нөөцөө судлалгүй орхижээ

Embed Size (px)

Citation preview

Ашигт малтмалаас илүү үнэтэй нөөцөө судлалгүй орхижээ

Өнөөдөр хүн төрөлхтний хэрэглэж байгаа бүхий л хүнсний бүтээгдэхүүн, эм, биобэлдмэл, гоо сайхны бараа нь байгалийн гаралтай буюу генетик нөөцөөс гарган авсан эсвэл түүнээс санаа аван зохиомлоор бий болгосон бодисоор хийсэн бүтээгдэхүүнүүд байдаг. Генетик нөөц гэдэг нь амьтан, ургамал, бичил организмыг хэлж байгаа аж.

Монгол Улс дэлхийн нийт хуурай газрын нэг хувийг эзэлдэг. Гэтэл манай улсын нутаг дэвсгэрт ямар төрлийн, юунд ашиглаж болох, хэдий хэмжээний генетик нөөц байгааг өнөөдрийн байдлаар хангалттай тогтоогоогүй байгаа аж.

Түүнчлэн, эдгээр генетик нөөцийн талаар судалгаа, шинжилгээ хийгдээгүй, тоо баримт байхгүй учир түүнийг хамгаалах, ашиглаж үр шимийг нь шударга хүртээх боломж бүрдээгүй байна.

Бичил организм дээр асар их баялаг босгож болно.

-Генетик нөөц гэж юу вэ. -Байгальд хүнээс гадна амьтан, ургамал, бичил организм гэсэн гурван объект бий. Энэ объектын нөөцийн талаарх асуудлыг хөндөж ярилцаж байна.

Үүнд хууль, эрхзүйн зохицуулалт байдаггүй. Тиймээс, БОАЖЯ, Дэлхийн банк, Нидерландын элчин сайдын яам хамтран төсөл хэрэгжүүлж байгаа юм. Үүнд нэг асуудлыг сайн ойлгох хэрэгтэй байх.

Бид амьтан, ургамлыг нүдээрээ харж, мэддэг.

ол асуудал нь амьд организмын удамшлын мэдээлэл, тэнд агуулж буй асар их нөөц бололцоог хэрхэн ашиглах, хуулийн ямар зохицуулалт хийх вэ гэдэг нь чухал юм. Гэтэл хуулийн жагсаалтыг нь үзэхээр бичил организм гэж нэг ч бичигдээгүй байсан.

Энэ нь УИХ-ын гишүүд, хуульчид нүдэнд харагдаггүй ертөнцийг ойшоодоггүй. Гэтэл гадаад оронд үүнийг аль хэдийн мэдээд, ойлгочихсон. Хуульдаа энэ талаар тусгачихсан.

Түүнийгээ тусгай асуудал болгоод хамгаалж байдаг юм билээ. Манайхан гэтэл үүнээс гарах ашиг яриад байна. Жишээлбэл, Оюутолгойг говьд байхад хэн ч тоогоогүй. Түүнээс зэс, нүүрс гаргасан чинь лицензлээд, өмчлөөд, хуваагаад идээд янз бүр болчихсон. Тэгвэл энэ ашигт малтмалаас илүү нөөц байгаа гэдгийг ойлгохгүй байна. Зөвхөн эрдэмтэд түүнийг мэдэж ойлгодог.

Генетик нөөцийн ашиглалт өнөөгийн байдлаар ямар түвшинд байна вэ?-Үүнийг судлах бололцоо муу байдаг. Яагаад гэвэл, ихдээд сургуулийн шинжлэх ухааны хүрээлэнгийн материаллаг бааз хомс байна. Улс үүнд анхаарч хөрөнгө оруулалт хийдэггүй. Бидний хувьд хүнээ тодорхой хэмжээгээр бэлдчихсэн. Дутагдаж байгаа зүйл нь багаж, тоног төхөөрөмж юм.

-Генетик нөөц нь манайд хэр судлагдсан байдаг вэ?-Амьтан, ургамлын түвшинд харьцангуй сайн судлагдсан. Шинээр шинжлэх ухаанд бүртгэгдсэн амьтан, ургамлын зүйлийн тоо нэлээд нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, төрөл зүйлийн судалгааг ерөнхийд нь хийчихсэн. Мэдээж цаашид шинээр бүртгэгдэх төрөл зүйл нэмэгдэх байх л даа

Нөгөө талаар, биологийн гурав дахь объект болох бичил организм гэж бий. Энэ талын судалгаа Монголд бараг хийгдээгүй гэж хэлж болно. Зарим нэг хөрс, нуур усны судалгаа хийгдсэн. Энэ нь хангалтгүй. Анхан шатны гэж хэлж болно. Гэтэл бичил организм дээр асар их баялгийг босгож болох нөөц манай улсад бий.

-Энэ чиглэлээр манайд хууль эрхзүйн орчин нь бүрдээгүй гэсэн. Тэгэхээр гадныханд энэ нөөцөө алддаг гэж ойлгож болох уу?-Нуух юу байх вэ. Өөрсдөө судалж мэдээгүй зүйлээ яаж хамгаалах вэ дээ. Гэхдээ манайх эрс тэс уур амьсгалтай. Тиймээс өвөрмөц шинж чанартай организмууд байх магадлал өндөр байгаа. Эхнээсээ энэ талын судалгааны дүн гарч байна.

үнийг гадныхан маш их сонирхдог. Тусгай бүлэг организм байдаг. Энэ нь экстрем буюу өвөрмөц орчинд амьдардаг юм. Эдгээрээс биологийн идэвхтэй янз бүрийн нэгдлүүдийг ялгаж аваад түүнийг нь үйлдвэрт ашигладаг. Ялангуяа биотехнологийн үйлдвэрт, бараа бүтээгдэхүүн боловсруулахад ашиглах боломжтой байдаг