10
“БОР-ӨНДӨР” УБҮ

Бор өндөр

Embed Size (px)

DESCRIPTION

Бор өндрийн уурхай

Citation preview

Page 1: Бор өндөр

“БОР-ӨНДӨР” УБҮ

Page 2: Бор өндөр

Агуулга :1. Уурхай байгуулагдсан түүх2. Газар зүйн байрлал3. Олборлолт ба баяжуулалт4. Экспорт5. “Бор-Өндөр” УБҮ-ийн жоншны нөөц6. Жоншны хэрэглээ7. Нөхөн сэргээлт

Page 3: Бор өндөр

1. Уурхай байгуулагдсан түүх “Бор-Өндөр”-ийн уурхай нь 1950-иад оны үед анх ЗХУ-ын геологичид жоншны ордны нөөцийг нээн илрүүлсэн ба 1983 онд “Бор-Өндөр”-ийн УБҮ ашиглалтанд орсон. Бүрэлдхүүнд далд уурхай, баяжуулах фабрик, уурхайчдын тосгон, үйлдвэрлэл болон нийгмийн зориулалттай дэд бүтэц багтана. Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр нь Монголын жоншны экспортын 97-98, баяжмалын экспортын 100 хувийг дангаараа гаргадаг томоохон  үйлдвэр бөгөөд олборлолт , баяжуулалтаараа дэлхийд тавд бичигддэг билээ.

Page 4: Бор өндөр

2. Газар зүйн байршил

Газар зүйн байршилын хувьд Хэнтий аймгийн баруун урд талд Дорноговь аймгийн Айраг, Иххэт, Даланжаргалан сумдтай хил залгаа оршдог. Улаанбаатар хотоос төмөр замаар 420 км, хар замаар 330 км, Өндөрхаан хотоос шороон замаар 190 км, цахилгаан хангамжийн хувьд төвийн эрчим хүчний системтэй холбоотой бөгөөд Чойр-Бор-Өндөрийн 110 Квт-ийн шугамаар тус тус холбогдсон байдаг.

Page 5: Бор өндөр

3. Олборлолт ба баяжуулалт

“Бор-Өндөр” УБҮ далд уурхай жилд 400 гаруй мянган тонн хайлуур жоншны хүдэр олборлох хүчин чадалтай ба 80 мянган тонныг ил аргаар үлдсэн 320 гаруй мянган тонныг далд аргаар олборлож байна. 1985 онд ашиглалтад орсон цагаасаа хойш өнгөрсөн хавар буюу 2013 оны 3 сард анх удаа тоног төхөөрөмжөө шинэчилж, төмрийн хүдэр боловсруулах шугам суурилуулан ажиллуулж эхэлжээ. Тус үйлдвэр сард 40 мянган тонн хүдэр боловсруулж, 20 орчим мянган тонн 65% агуулгатай баяжмал гаргаж авах хүчин чадалтай

Page 6: Бор өндөр

4. Экспорт

Энэхүү хүснэгт нь 2007-2010 оны Монгол улсын нийт жонш болон жоншны баяжмалын экспортын тоо хэмжээ ба хайлуур жоншний 97 хувь , баяжмалын 100 хувийг зөвхөн “Бор-Өндөр” УБҮ гаргадаг юм. Манай үйлдвэрлэж байгаа хайлуур жоншны флотацийн баяжмалын өөрийн өртөг бусад орнуудтай харьцуулахад ойролцоо байгаа боловч жонш үйлдвэрлэгч бусад улсуудын төр, засгийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, манай газар нутгийн байршил, байгаль цаг уурын нөхцөл, далайд гарцгүй байдал зэргээс шалтгаалж гадаад зах зээлд өрсөлдөх боломж ихээхэн хязгаарлагдмал болж, бодитой хүндрэл учирч байсан үе юм.

Page 7: Бор өндөр

5. “БОР-ӨНДӨР” УБҮ-ИЙН ЖОНШНЫ НӨӨЦ

Хэдийгээр хайлуур жонш дэлхийн хөрсөнд хамгийн түгээмэл олддог 20 эрдсийн тоонд багтдаг ч нөөц нь 40-50 жилийн дараа шавхагдана гэж эдийн засагчид тооцоолсон нь бий. Дэлхийн нийт нөөцийн 55 хувь нь Хятад (17.54%), ӨАБНУ (12.28%), АНУ (9.65%), Мексик (8.77%), Монгол (6.67%) улсад ноогдож байна. Манай улс 100 орчим сая тонн жоншны нөөцтэй бол Бор-Өндөрийн уурхайн нөөц 9.0 сая тонн юм. Тус уурхайг 20- 25 жилийн хугацаанд ашиглах боломжтойг тогтоожээ

Page 8: Бор өндөр

6. Жоншны хэрэглээХайлуур жонш нь дэлхийн хэмжээнд стратегийн чухал түүхий эдийн нэг бөгөөд үйлдвэрлэлийн зориулалтаас нь хамааруулж зарим оронд улсын нууцын зэрэглэлд ч байдаг. XV зууны дунд үед Европт төмрийн хүдэр хайлуулж байгаа зууханд тохиолдлоор жонш орж энэ үед гэнэт хайлалт хурдасч хүдрийн шаар төмрөөс амархан ялгарч урсан байгааг ажиглан нээжээ. Хөнгөн цагаан гаргах ажиллагаанд жонш зайлшгүй шаардлагатайг мөн нээсэн байна. Ийнхүү хайлуур жоншны шинж чанар цагийн эрхэнд улам бүр танигдаж анхны хэрэглээ нь өөрчлөгдөж өнөөдөр хүн төрөлхтний зайлшгүй хэрэгцээт эрдэс болжээ.

Page 9: Бор өндөр

- хар төмөрлөгийн үйлдвэрт төмрийн хүдрийг хайлуулахад хурдасгуур болгон; - хөнгөн цагааныг электролизийн аргаар гаргахад шаардлагатай криолитын уусмал үйлдвэрлэхэд; - гагнуурын электродын үйлдвэрлэлд; - оптикийн зориулалтын шил үйлдвэрлэхэд; - цементийн үйлдвэрлэлд; - төрөл бүрийн полиуретан, фторопласт эдлэл үйлдвэрлэхэд; - анагаах ухаанд хиймэл зүрх, цус дамжуулах зэрэг хиймэл эрхтэнүүдийн үйлдвэрлэлд; - цөмийн эрчим хүчинд уран баяжуулахад тус тус хэрэглэгдэж байгаа байгаа ба хэрэглээний хүрээ нь улам бүр нэмэгдэж байна.

Page 10: Бор өндөр

7. НӨХӨН СЭРГЭЭЛТ

“Бор-Өндөр” УБҮ жоншны үйлдвэрүүдэд байгаль хамгаалах нөхөн сэргээлт тогтмол хийгдэж байна. Байгаль хамгаалах, нөхөн сэргээлт хийх жилийн төлөвлөгөөг гаргаж Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яам, МХЕГ-аар батлуулсны дараа уулын ажлын төлөвлөгөөний хамтаар холбогдох байгууллагуудад жил жилд нь хүлээлгэж өгдөг. Үндсэн ордуудын хувьд хүндрэлтэй талууд бий. 1973 оноос эхэлж ухаад нөхөн сэргээлт хийгээгүй үлдсэн ордууд байгаа учир хуучин ашигласан энэ ордууд дээр, шинэ стандартын дагуу нөхөн сэргээлт хийх болсон. Одоо ашиглаж байгаа ордуудаа бол цаг тухайдаа нөхөн сэргээгээд явж байна.