22
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ “ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК ДЦС-ЫН ҮНДСЭН ТОНОГЛОЛЫН ЗАСВАРЫН ЧАНАРТ ГАГНУУРЫН ТЕХНОЛОГИЙН НӨЛӨӨЛӨЛ ИЛТГЭГЧ: ИА-НЫ ИНЖЕНЕР Н.ДОГСОМБАЯР

ЫН ҮНДСЭН ТОНОГЛОЛЫН ЗАСВАРЫН ЧАНАРТ …dpp.energy.mn/downloads/iltgel/Dogsombayar.pdfФ325х32мм хэмжээтэй уурын өндөр даралтын,

  • Upload
    others

  • View
    29

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ

“ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК

ДЦС-ЫН ҮНДСЭН ТОНОГЛОЛЫН ЗАСВАРЫН ЧАНАРТ

ГАГНУУРЫН ТЕХНОЛОГИЙН НӨЛӨӨЛӨЛ

• ИЛТГЭГЧ:

ИА-НЫ ИНЖЕНЕР Н.ДОГСОМБАЯР

Зохиогчийн товч танилцуулга: Нацагдорж овогтой Догсомбаяр

2012 онд ШУТИС-ийн харъяа ДаТС-ийг “Дулааны цахилгаан

станц”-ын инженер мэргэжлээр төгссөн. 2012 онд ДДЦС ТӨХК-ын

Турбин цехд ажилд орсон бөгөөд одоо ИА-ны металл судлалын

инженерээр ажиллаж байна. 2017 онд ШУТИС-ийн харъяа ЭХС-д

“Дулааны цахилгаан станц” мэргэжлээрээ магистрын зэрэг

хамгаалсан.

Хураангуй: Эрчим хүчний хэрэглээ тогтмол өсөн нэмэгдэж

байгаа өнөө үед эрчим хүчний үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх

зайлшгүй шаардлага гарч байгаа билээ. Энэхүү шаардлагад

нийцүүлэн Дулааны цахилгаан станцуудын найдвартай

ажиллагааг дээшлүүлэхэд тэдгээрийн үндсэн тоноглол болох

уурын генератор, уурын турбины найдвартай ажиллагаа чухал

болж байна. Уурын генераторын стандарт эд ангиудын

засварын ажлын 70 гаруй хувийг гагнуурын ажил эзэлдэг бөгөөд

гагнуурын ажлын техник, технологийн чанарыг дээшлүүлсэнээр

уурын генераторын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх юм. Уурын

генераторын үндсэн эд ангиудын засварын ажлын чанарт

нөлөөлдөг чухал хүчин зүйлсийн нэг болох гагнуурын ажлын

техник, технологийг боловсронгуй болгох сайжруулах загварыг

өнөөгийн нөхцөлд тохируулан боловсруулах шаардлага,

хэрэгцээ нийт эрчим хүчний системд зайлшгүй тулгарч буй

асуудал юм. Уг асуудлыг шийдэхээр зорьлоо.

Түлхүүр үгс: Гэмтэл, гагнуур, үр ашиг, шинэ технологи

Оршил: Дулааны цахилгаан станцуудын уурын генераторын

үндсэн эд ангиудын засварын ажлын чанарыг дээшлүүлэх

шаардлагад үндэслэн гагнуурын дэвшилтэт техник

технологийг шинээр нэвтрүүлэхэд чиглэгдэнэ. Тойрог замын

гагнуур / бүрэн автомат гагнуур / нь анх 50 гаруй жилийн

өмнөөс үндэслэгдсэн бөгөөд аргон гар нуман гагнуурын үед

гардаг нийтлэг алдаануудыг засахын тулд гагнуурын

операторын хяналтан дор явагддаг гагнуурын

компьютержсон технологийн шинэ дэвшилтэт арга юм. Энэ

арга нь шугам хоолойг тойргийнх нь дагуу 360 градус

тасралтгүйгээр /давхарласан оёдлыг 180 градусын дагуу/

эргэлдэн гагнах механикжсан тоног төхөөрөмж юм.

Судалгаа:

Тойрог замын гагнуурын системийн гол бүрэлдэхүүн хэсэг

нь гагнуурын аппарат (үүсгүүр), хяналтын удирдлагын блок,

гагнуурын утас дамжуулагч төхөөрөмж, тойргийн дагуу эргэлдэн

хөдлөгч механизм, усан ба тосон хөргөлтийн систем зэргээсбүрддэг.

Эдгээр төхөөрөмжүүд нь гагнуурын бэлтгэл ажил,гагнуурын нумын урт, гагнагдах хүрээ, хамгаалалтынхий түүний зарцуулалт, дүүргэгч материалууд, деталийндулаан дамжуулах чадвар, зэрэг өгөгдөлүүд дээртулгуурлан тооцоологдсон байдаг.Эцэст нь эдгээр бүх өгөгдөлүүдийг техникийн мэдлэгттулгуурлан нарийвчилан тохируулсанаар гагнуурынажил нь чанарын өндөр төвшинд хийгдэх нөхцөлбүрддэг.

Одоогийн байдлаар ДЦС-уудад цахилгаан гарнуман гагнуур, аргон гар нуман гагнуур, хагас автоматгагнуур зэргийг ашиглан гагнуурын ажлыг хийжгүйцэтгэж байна. Эдгээр аргаар гагнуур хийхэд дараахгэмтэл согогууд гарахад гагнуур хийх нөхцөл,гагнуурчны ур чадвар, тоног төхөөрөмжийн байдалзэрэг нь тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлдэг.

Гагнуурын оёдлын гэмтэлүүд

Porosity- нүх сүв, toe crack- цууралт, lack of fusion- дутуу хайлалт,

slag inclusion- ан цав, root crack- уланд ан цав гарах, incomplete penetration- бүрэн бус

нэвчилт

Цахилгаан гар нуман аргаар хийсэн гагнуурын оёдлыг

шалгасан үл эвдэх аргын шалгалт.

Харин бүрэн автомат буюу тойрог замын гагнуурын аргаар

хийсэн гагнуур нь гадна үзлэг болон дотоод үзлэгээр гэмтэл

согог илрэх нь маш бага байдаг. Гагнуурын чанарыг 95% болон

түүнээс дээш гэж үздэг.

Бүрэн автомат буюу orbital welding аргаар хийсэн

гагнуурын оёдлыг шалгасан үл эвдэх аргын шалгалт.

Бүрэн автомат гагнуур нь Ф32-1000 мм диаметртэй шугам

хоолойг гагнах боломжтой бөгөөд дагалдах замаасаа болон

ямар улс орны компанид үйлдвэрлэсэн зэргээсээ хамаараад

үнийн хувьд харилцан адилгүй байна.

Бүрэн автомат гагнуур нь гагнуурчин хүний хувьд

ашиглахад хялбар, цаг хугацаа хэмнэсэн, эрүүл мэндэд сөрөг

нөлөө үзүүлэхгүй алсын зайнаас удирдаж ажиллуулдаг учираас

операторчны ажлыг хийж гүйцэтгэх юм.

Иймээс гагнуурчдын халуун, тоостой, дуу чимээтэй газар

ажиллах нь багасч үүнийгээ дагаад эрүүл мэндэд нь ч маш ачхолбогдолтой шийдэл юм.

Зуухны экран хоолой гагнаж буй байдал:

Зуухны экономайзерийн гагнаж буй байдал

Зуухны экран хоолойг гагнаж буй байдал.

0%

5%

10%

15%

20%

25%

ARC 25 минут MIG 14 минут TIG 18 минут ORBIT 4 минут

Ф60х6 мм хэмжээтэй экран хоолой

Зуухны экраны Ф60х6 мм хэмжээтэй шугам

хоолойн нэг холболт /стык/ хийхэд зарцуулах хугацаа

Ф325х32мм хэмжээтэй уурын өндөр даралтын, зузаан ханатай

шугам хоолой гагнах хугацаа

0.00%

1.00%

2.00%

3.00%

4.00%

5.00%

6.00%

ARC 5.5 цаг TIG 3-4 цаг Orbit 1-2 цаг

Ø325х32 мм хэмжээтэй уурын шугам

1-р гагнуурчин 2-р гагнуурчин

Дээрх графикуудаар цахилгаан гар нуман гагнуур, хагас автомат гагнуур, аргон гар нуман

гагнуур, тойрог замын гагнуураар Ф325х32мм хэмжээтэй уурын шугам болон Ф60х6мм хэмжээтэй

зуухны экран хоолойн 1ш стык гагнахад зарцуулах хугацааг харууллаа.

Эдийн засгийн үр ашгийн тооцоо

Гагнуурын аппарат тоног төхөөрөмжийн үнэ

0

20

40

60

80

Цахилгаан гагнуур 2.5 Хагас автомат

гагнуур. 4.5Аргон

гагнуур. 8.5 Тойрог замын гагнуур. 75

Сая төгрөг

Дээрх графикаар гагнуурын аппаратуудын үнэ өртгийн өнөөгийн байдлыг харууллаа.

Тойрог замын гагнуурын аппарат нь 75-200 сая төгрөгийн хооронд байна.

Цахилгаан гагнуур

Аргон гагнуур

Хагас автомат гагнуур

Тойрог замын гагнуур

95 %60%

75%

85%

Доорх графикаар цахилгаан гар нуман гагнуур, хагас автомат гагнуур, аргон гар

нуман гагнуур болон тойрог замын гагнуурын оёдлын чанар буюу найдваржилтыг

харууллаа.

Тойрог замын гагнуурыг монголд одоогоор Одкон ХК оруулж

ирж туршиж үзээд буй бөгөөд саяхнаас компанийн ажилдаа

ашиглаж эхлээд буй юм. Уг аппарат нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн

гагнуурын бүрэн автомат аппарат юм.

Дүгнэлт

Дулааны цахилгаан станцын уурын генераторын үндсэн эдангиудын засварын ажлын гагнуурын технологи хангамжийндийлэнх нь (60хувь) ажлын шаардлага хэрэгцээг хангахгүй байна.Дулааны цахилгаан станцын уурын генераторын үндсэн эдангиудын засварын үеийн гагнуурын ажлын технологийн эдийнзасгийн үзүүлэлтүүдийг гагнуурын төрөл, гагнуурын ажлынгүйцэтгэлээр харьцуулан тодорхойлоход дээрх аргаар гүйцэтгэхэд95 хувь дээшлэх үзүүлэлттэй байна. Гагнуурын чанар нэмэгдэхийгдагаад тоноглолд гарах гэмтлийн тоо эрс буурна. Гэмтлийн тоо эрсбуурсанаар төлөвлөгдөөгүй зардал багасах бөгөөд техник болонэдийн засгийн хувьд маш ашигтай шийдэл болж чадах юм. Олонулсын стандартын шаардлага хангасан техник, технологийгашигласнаар засварын ажлын чанар, үндсэн тоноглолуудыннайдвартай ажиллагаа дээшлэн эрчим хүчний үйлдвэрүүдийнтасралтгүй хэвийн ажиллагаа, эдийн засгийн үр ашиг нэмэгдэх юм.Иймээс бүрэн автомат буюу тойрог замын гагнуурыг (orbital welding)станцуудад нэвтрүүлэх нь техник эдийн засаг болон хүний эрүүлмэндэд тун ашигтай юм.

Ашигласан материал

1. Lincoln Apex Orbital welding

2. yandex.ru болон pipess.ru

3. “Гагнуурын технологи” УБ, 2014

4. П.Бат-Орших, Б.Энхбилгүүн “Гагнуурын ажил” УБ, 2011

5. О.М Черный “Электродуговая сварка”

6. Roger Timings “Fabricatoin and weldnig engineering”

7. A.C Davies “The science and practice of welding vol2”

8. Д.Мандал “Уурын генератор” 2011, УБ

9. БКЗ-75-39 зуухны ашиглалтын заавар Дархан

Анхаарлаа хандуулсан та

бүхэнд баярлалаа

Keep moving forward and SMILE