41
Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн өнөөгийн байдал ТШЗА-ны дарга С.Баярсайхан 2014 оны 10 сарын 17-ны өдөр Хугацаа: 10:15-11:00

Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

Embed Size (px)

DESCRIPTION

Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК. Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн өнөөгийн байдал ТШЗА-ны дарга С.Баярсайхан 2014 оны 10 сарын 17-ны өдөр Хугацаа: 10:15-11:00. Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн өнөөгийн байдлын тухай. - PowerPoint PPT Presentation

Citation preview

Page 1: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн өнөөгийн байдал

ТШЗА-ны дарга С.Баярсайхан2014 оны 10 сарын 17-ны өдөр

Хугацаа: 10:15-11:00

Page 2: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн өнөөгийн байдлын тухай

Улаанбаатар хотын хэрэглэгчдийн цахилгааны хэрэглээ сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж байгаагаас цахилгаан ачаалал 8-10 хувийн өсөлттэйгөөр нэмэгдэж байна.

Одоогийн байдлаар УБЦТС ХК-ын харъяаллын нутаг дэвсгэрт 248,3 мянган хэрэглэгч цахилгаан эрчим хүчээр хангагдаж байна. Үүний 118,2 мянга нь гэр хорооллын айл өрх, 115,8 мянга нь орон сууцны айл өрх, 14192 нь аж ахуйн нэгжүүд байна. Үүнд УБ хотын 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумын хэрэглэгч хамрагдаж байна.

2014 оны байдлаар Түгээх шугам сүлжээний 6-10 кВ-ын дэд станцуудын суурилагдсан нийлбэр хүчин чадал 1166 мВА байна

Page 3: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн өнөөгийн байдлын тухай

Одоогийн байдлаар

Системийн ачаалал – 658 МВтУлаанбаатар хот – 428 МВт /65 % нь/

Page 4: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

Цахилгаан сүлжээний ангилал

Үйлдвэрлэгч ДЦС-2, ДЦС-3, ДЦС -4Дулаан цахилгаан хослон үйлдвэрлэгчДамжуулах сүлжээ: 110 – 220 кВ-ын шугам дэд

станц - ЦДҮС ХК, УБ хотод 110 кВ-ын 13 дэд станц

Түгээх сүлжээ: 0,4-35 кВ-ын шугам дэд станц – УБЦТС ХК Нийт 650 фидер шугам

Page 5: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

Сонирхуулахад

ЦЭХ-ний найдвартай ажиллагааг хангах үүднээс хэд хэдэн станцыг хооронд нь цахилгаан дамжуулах шугамаар холбож зэрэгцээ ажиллуулдаг. Ингэж холбоотой ажиллаж байгаа станцуудын нэгэнд нь гэмтэл гарч зогсвол түүнээс тэжээгдэж байсан хэрэглэгчдийг бусад нь хангадаг. Ингэж нэгэн зэрэг ажиллахаар холбогдсон цахилгаан станцууд, цахилгаан дамжуулах шугам, дэд станц зэргийн нэгдлийг нийтэд нь эрчим хүчний систем гэж нэрлэдэг. Хэд хэдэн эрчим хүчний системийг нийлүүлээд нэгдсэн эрчим хүчний систем гэдэг. Хэд хэдэн нэгдсэн эрчим хүчний системийг нийлүүлбэл нийлмэл эрчим хүчний систем болно.

Цахилгаан ба дулааныг хослон үйлдвэрлэдэг байгууламжийг цахилгаан станц гэнэ. Цахилгаан станцыг конденсационные ба

теплофикационные гэж хоёр ангилна.

Page 6: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

Зөвхөн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зориулалтын цахилгаан станцыг кондесационные электрические станции буюу КЭС, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээс гадна бас станцад ойр байгаа хэрэглэгчдийг дулаанаар (халуун ус, уур) хангадаг станцыг теплоэлектроцентраль (ТЭЦ) буюу дулааны цахилгаан станц (ДЦС) гэж тус тус нэрлэдэг. ТЭЦ-ээс дулааны хэрэглэгч хүртлэх зай 5 км-ээс ихгүй, халуун ус хэрэглэгч хүртлэх зай 40 км хүртэл байвал оновчтой гэж үздэг. Дулааны эрчим хүч хэрэглэгчид нь орон сууцны байр гэх мэт ахуйн хэрэглэгчид байхаас гадна, үйлдвэр аж ахуйн газрууд байна. Зарим үйлдвэрийн газарт уурыг хэрэглэдэг. Дулааны цахилгаан станц нь дулаан ба цахилгааныг хослон үйлдвэрлэдэг бол зөвхөн дулаан үйлдвэрлэдэг Дулааны станц (ДС) бас байдаг. Монгол улсад ТЭХС-ийг үүсгэж байгаа дулааны цахилгаан станц 5 ажиллаж байна. Эдгээр нь Монгол улсын цахилгаан эрчим хүчний ихэнх хэсгийг хангаж байна. Үүнд: ТЭЦ-2, ТЭЦ-3, ТЭЦ-4, Дархан ТЭЦ, Эрдэнэтийн ТЭЦ цахилгаан станц хоорондоо 110, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбогдож эрчим хүчний системийг үүсгэдэг. Үүнийг “Төвийн эрчим хүчний систем” гэнэ

Page 7: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

УБ хотын цахилгаан хангамжид ашиглагдаж байгаа шугам сүлжээ 

Тоноглол Нийт тоо

Өмчлөлийн хэлбэр

Хувийн эзэмшлийн

тоноглолын эзлэх хувь

УБЦТС ХК Хувийн

35 кВ-ын дэд станц 149 ш 48 ш 101 ш67,7 %

35 кВ-ын ЦДАШ 1078,5 км 1052,5 км 26,05 км2.5 %

6,10 кВ-ын РП 64 ш 44 ш 20 ш31.2 %

6,10 кВ-ын дэд станц 4010 ш 1656 ш 2354 ш58.7 %

0,4 -10 кВ-ын ЦДАШ 4676,2 км 3411 км 1265,2 км27 %

0,4 -10 кВ-ын кабель 1896,8 км 1353,4 км 543,4 км28,6 %

Page 8: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

УБЦТС ХК-ийн бүтэц зохион байгуулалт, ажлын чиглэл

УБ хотын 8 дүүрэгТөв аймгийн 16 сум, Зуунмод хотДүүрэг тус бүрд Хэрэглэгчдэд үйлчлэх төв /ХҮТ/3 дүүрэг тус бүрд Түгээх төв /БТТ, ЗТТ/Алба нэгж – 18 алба хэлтэс, 9 ХҮТ, 5 ТТ /нийт 32/Ажиллагсадын тоо – 1700Үйл ажиллагааны чиглэл - Түгээх ба Хангах Өдөр тутмын үйл ажиллагаа: Ашиглалт, засвар,

борлуулалт, шуурхай ажиллагаа

Page 9: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

Шуурхай ажиллагаа

3 Шуурхай үйлчилгээний хэсэг /БТТ, ЗТТ, Төв диспетчер/Өдөр шөнийн 24 цагт тасралтгүй үйл ажиллагаа

явуулдаг. /ЦЭХ-ний чанар, тасралт саатал, гэмтэл устгалт, засвар үйлчилгээ, сэлгэн залгалт, дуудлага барагдуулалт/

Баруун Зүүн түгээх төв тус бүрд өдөрт 4 бригад, шөнө 2 бригад

Хоногт дунджаар 50-60 дуудлага барагдуулжЗасварын ажлын үед 30-40 ажлын байр бэлтгэжХоногт дунджаар 4 орчим аваар устгах ажлыг гүйцэтгэж

байна.

Page 10: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

Ашиглалт, засвар

Урсгал засварын ажлыг жил бүр Их засварын ажлыг олон жилийн графикийн дагуу Техник зохион байгуулалтын арга хэмжээгээр хйгдэх

ажил жил бүрХөрөнгө оруулалт, өргөтгөл, шинэчлэлтийн ажил жил

бүрГэмтэл устгах

Page 11: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

ЦЭХ-ний тасалдал

Төлөвлөгөөт тасалдалТөлөвлөгөөт бус тасалдалАваарийн тасралт

Технологийн зөрчил

ТЭХ-ний сайдын 1993 оны 87 тоот тушаал

Төв суурин газар /нийт чадлын 20 хувь дээш/Аваари /Төв суурин газар 12 цаг дээш, 1-р зэргийн саатал /4-12 цаг/2-р зэргийн саатал /2-4 цаг/

Page 12: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

Дуудлагын төв

2013 оны 2-р сард байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлсэн.

26 хүнтэй. 8-22 цаг. 2 ээлж. Шөнө 70047004 утас ТТ-ний диспетчерт шилжинэ

Тасралт саатал, мэдээлэл лавлагаа, ЦЭХ-ний төлбөр, өргөдөл гомдол, захиалга,

Хоногт 3000-5000 хандалт / одоогоор 1350 мянган хандалт/

Page 13: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

Техник шуурхай зохицуулалтын алба

ТШЗА нь “Компанийн хэмжээнд шуурхай ажиллагааг төвлөрсөн удирдлагаар хангаж, түгээх үйл ажиллагаа эрхэлсэн алба нэгжүүдийн өдөр тутмын үйл ажиллагаа, ашиглалт, засварын ажилд хяналт зохицуулалт хийх,” үндсэн зорилготой

18 хүнтэй / Төв диспетчер 10, Ашиглалт, засвар, горим, шинэ холболт, тооцоо судалгааны инженерүүд/

Page 14: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

Техник шуурхай зохицуулалтын албаны бүтэц чиг үүрэг

Шуурхай ажиллагааны чиглэлээрКомпанийн харъяалалд хамаарах цахилгаан шугам

сүлжээний тасралтгүй найдвартай ажиллагаанд өдөр шөнийн 24 цагийн туршид тасралтгүй хяналт тавих

Компанийн хэмжээнд шуурхай ажиллагааг төвлөрсөн удирдлагаар хангах

Түгээх сүлжээний шугам, тоноглолд гарсан аваарийг устгах, сэлгэн залгалт хийх, дуудлага барагдуулах

Бүх төрлийн захиалгат ажлын зөвшөөрөл өгөх, ажлын байрыг бэлтгэх, ажилд оруулах

Цахилгаан түгээх сүлжээний чанар, хүчдлийн түвшинд хяналт тавих, батлагдсан горимын хэрэгжилтийг хангах

Page 15: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

Техник шуурхай зохицуулалтын албаны бүтэц чиг үүрэг

35 кВ-ын шугам дэд станцыг шуурхай ажиллагааны удирдлагаар хангах, сэлгэн залгалтыг удирдах

Түгээх төвийн эзэмшил дамнасан фидер шугамд аваари устгах, сэлгэн залгалт хийх

Түгээх төвийн диспетчерүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих

Шуурхай ажиллагааны мэдээллийг нэгтгэхУдирдлагад мэдээлэл өгөх, ажил танилцуулахЗахиалгат ажлын захиалгыг хянах, зохицуулах

Page 16: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

Техник шуурхай зохицуулалтын албаны бүтэц чиг үүрэг

Ашиглалтын ажлын чиглэлээрЦахилгаан шугам сүлжээний тоноглолуудын найдвартай

ажиллагааг хангах, ашиглалтын үйл ажиллагаанд хяналт тавих

Тоноглолын ашиглалтын түвшингийн үзлэг хийх ажлыг зохион байгуулах, хяналт тавих

Тоног төхөөрөмжийн гэмтлийн судалгааг нэгтгэж дүн шинжилгээ хийх, тасралт саатлын тоог бууруулах, ашиглалтын түвшинг дээшлүүлэх талаар ажил зохион байгуулах

Page 17: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

Техник шуурхай зохицуулалтын албаны бүтэц чиг үүрэг

Засварын ажлын чиглэлээр

УБЦТС ХК-ийн түгээх цахилгаан шугам сүлжээний ашиглалтад байгаа бүх шугам тоноглол, дэд станцын их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээний ажлыг компанийн хэмжээнд нэгтгэн төлөвлөх, графикын дагуу хийж гүйцэтгэхэд хяналт тавих, гүйцэтгэлд хяналт тавьж үнэлэлт өгөх эрх үүрэгтэй байна

Page 18: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

Техник шуурхай зохицуулалтын албаны бүтэц чиг үүрэг

Горим тооцооны ажлын талаар   Цахилгаан түгээх сүлжээний өвлийн ба зуны хэвийн горимыг

боловсруулж гаргах Тухайн цаг үеийн холбогдолтой түр болон нэмэлт горим

боловсруулах Өвлийн их ба зуны бага ачааллын хэмжилтийг зохион байгуулах Нэгдсэн сүлжээ чадлын дутагдалд орох үеийн горим, гараар болон

АЧР-ээр тасрах шугамуудын жагсаалтыг гаргах Цахилгаан эрчим хүчний хүчдлийн түвшинд хяналт тавьж зохих

түвшинд байлгах талаар ажил зохион байгуулах Шинээр сүлжээнд залгагдаж байгаа дэд станц, шугамыг бүртгэх,

нэр дугаар олгох

Page 19: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

Техник шуурхай зохицуулалтын албаны бүтэц чиг үүрэг

Шинэ холболтын талаарТүгээх цахилгаан сүлжээнд шинээр холбогдож байгаа

дэд станц, шугам тоноглолыг хүлээн авах улсын болон техникийн комисст ажиллах

Шинээр холбогдож байгаа шугам, дэд станцын техникийн бичиг баримтыг бүрдэлтийг хянаж сүлжээнд залгах зөвшөөрлийн бичиг олгох

Иргэд, аж ахуйн нэгж, байгуулагын эзэмшлийн дэд станц, шугам тоноглолыг УБЦТС ХК-ийн үндсэн хөрөнгөд шилжүүлэн өгөх эзэмшигчийн хүсэлтийг хянаж, шийдвэрлэх,

  

Page 20: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

Түгээх төвийн шуурхай үйлчилгээний хэсэг

Хэсгийн ахлагчЭэлжийн инженер 10Ээлжийн монтёрууд 30Аваар устгах, дуудлага барагдуулах, ажлын байр

бэлтгэх, сэлгэн залгалт хийх ажлыг гардан гүйцэтгэхНэг ээлжинд өдөрт 4 шөнө 2 бригад Бригад тус бүр ахлах монтёр, туслах монтёр тус бүр нэг,

жолооч

Page 21: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

Түгээх төвүүдЭэлжийн инженер

Ахлах монтёр

Туслах монтёр

Төв диспетчерийн хэсэг 10 - -

Баруун түгээх төв 10 12 12

Зүүн түгээх төв 10 12 12

Налайх түгээх төв 4 4 4

Зуунмод түгээх төв 4 4 4

Нийт 38 32 32

Шуурхай ажиллагааны бүтэц, зохион байгуулалт

Page 22: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

Техник, шуурхай зохицуулалтын алба. Төв диспетчер

Баруун Түгээх Төв ШҮХэсэг

Зүүн Түгээх Төв ШҮХэсэг

Налайх Түгээх Төв ШҮХэсэг

Зуунмод Түгээх Төв ШҮХэсэг

Хан-Уул дүүрэгСонгинохайрханБаянгол дүүрэг

ЧингэлтэйСүхбаатарБаянзүрх

Налайх дүүрэгБагахангай

дүүрэгБаян сумБаянжаргаланБаянцагаан

сумЭрдэнэ сумБаяндэлгэр сум

Зуунмод хотАлтанбулагБаян-ӨнжүүлБаянцогт БаянчандманьАтарЛүнНөхөрлөлБатсүмбэрПартизан

Шуурхай ажиллагааны бүтэц, зохион байгуулалт

Page 23: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

1.ДҮТ ХХК 2.ЦДҮС ТӨХК 3.ДЦС-2 ТӨХК4.ДЦС-3 ТӨХК5.УСУГ 6.УБТЗ7.УБДС ТӨХК8.Цахилгаан тээвэр ХК9.Радио телевизийн сүлжээ ТӨХК 10. Хувийн хэвшлийн ААН-үүд

Шуурхай ажиллагааны хувьд харилцагч байгууллагууд

Page 24: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

35-220 кВ-ын сүлжээний горимын хяналтын схем

Page 25: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

Хэрэглэгчийн зэрэглэл

Цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийг цахилгаан хангамжийн эх үүсвэрийн найдваржилтын хувьд 3 зэрэглэлд хуваадаг. Үүнд:

1-р зэрэглэлийн хэрэглэгч 2-р зэрэглэлийн хэрэглэгч3-р зэрэглэлийн хэрэглэгч

Үндсэн ба бэлтгэл тэжээл

Хоёр хэлхээт шугам, хоёр трансформатор

Бэлтгэл тэжээлийг автоматаар залгах төхөөрөмж /АВР/

Дизель генератор

Page 26: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

Монгол Улсын Дэд бүтцийн сайдын 2003 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №112 тоот тушаалаар ЦЭХ хэрэглэгчдийн найдваржилтийн зэрэглэлийг тогтоох журмыг баталж гаргасан. Үүнд:

1. Хэрэглэгчийн нэг эсхүл хэсэг тоног төхөөрөмжийн цахилгаан эрчим хүчний тасалдалт нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх уул уурхайн газар дээрх болон доорхи үйлдвэр, цемент металлургийн үйлдвэр, хэрэглэгчийн үнэ бүхий үндсэн тоноглолыг гэмтээх, их хэмжээний бүтээгдэхүүний гологдол гаргах, технологийн нарийн процесс алдагдах, нийтийн аж ахуйн онцгой чухал хэсгүүдийн үйл ажиллагаа алдагдах байдалд хүргэж байвал хэрэглэгчийг нэгдүгээр зэрэглэлд хамруулна.

Хэрэглэгчийн зэрэглэл тогтоох үндсэн зарчим

Page 27: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

2. Хэрэглэгчийн нэг эсхүл хэсэг тоног төхөөрөмжүүдийн цахилгаан эрчим хүчний тасалдалт нь ихээхэн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг алдагдуулах, үйлдвэрийн олон тооны ажилчид, тоноглол, машин механизм, тээврийн хэрэгслийн сул зогсолт гаргах, хот хөдөөгийн ихээхэн хэмжээний оршин суугчдын амьдрал ахуйн хэвийн нөхцөлийг алдагдуулах, үйлчлүүлэгч олноор цугларсан үзвэр үйлчилгээний газруудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахаар байвал тухайн хэрэглэгчдийг хоёрдугаар зэрэглэлд хамруулна.

Хэрэглэгчийн зэрэглэл тогтоох үндсэн зарчим

Page 28: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

Цахилгаан хангамжийн найдваржилтын нэг ба хоёрдугаар зэрэглэлд хамаарагдаагүй үлдсэн бусад хэрэглэгч гуравдугаар зэрэглэлийнх байна

Найдваржилтын зэрэглэлийн техникийн шаардлага

Нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчдийг харилцан бие биенийхээ бэлтгэл тэжээл болох үл хамаарах 2 эх үүсвэрээс тэжээх ба эдгээр хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний тасалдлын зөвшөөрөгдөх хугацаа нь нэг талын тэжээл тасрахад бэлтгэл тэжээл нь автоматаар залгагдах хугацаагаар тодорхойлогдоно.

Найдваржилтын зэрэглэлийн техникийн шаардлага

Page 29: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

Нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчид нь хангагчийн харъяаны шугам сүлжээнээс тэжээгддэг 2 талын тэжээлтэй байхаас гадна өөрийн мэдлийн аваарийн нөөц үүсвэртэй байх бөгөөд эдгээрийн аль нэг нь тасрахад өөр хоорондоо автоматаар залгагдах схемтэй байна.

Хэрэглэгчийн харъяаны эрчим хүчний эх үүсвэрийн суурилагдсан чадал нь түүний тасралтгүй ажиллагаатай байх нэгжүүд (байрууд) –ийг хангахад хүрэлцэхүйц хэмжээтэй байна.

Тухайн зэрэглэлийг хангах техникийн боломжийг бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг хэрэглэгч хариуцна.

Найдваржилтын зэрэглэлийн техникийн шаардлага

Page 30: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

Нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчид нь өөрийн мэдлийн эрчим хүчний бэлтгэл эх үүсвэрийг ажиллуулахад зориулсан түлш, сэлбэг материал, багаж хэрэглэлийн нөөцтэй байх бөгөөд бэлтгэл эх үүсвэрийн ажиллагааны байнгын бэлэн байдлыг хангах үүрэгтэй.

Хоёрдугаар зэрэглэлийн хэрэглэгчдийг харилцан бие биенийхээ бэлтгэл тэжээл болох үл хамаарах хоёр эх үүсвэрээс тэжээвэл зохих ба эдгээр хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний тасалдлын зөвшөөрөгдөх хугацаа нь жижүүрийн буюу шуурхай үйлчилгээний явуулын бригадын хүмүүс бэлтгэл тэжээлийг залгахад шаардагдах хугацаагаар тодорхойлогдоно.

Найдваржилтын зэрэглэлийн техникийн шаардлага

Page 31: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

1. Төрийн ордон2. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын өргөө3. БХЯ, Зэвсэгт хүчний жанжин штаб4. Монгол Улсын нийслэл, эдийн засгийн төвийн бүсийн

агаарын болзошгүй халдлагаас хамгаалах зориулалтаар байлдааны үүрэг гүйцэтгэдэг цэргийн ангиуд

5. Хоногийн 24 цагийн турш мэдээ цуглуулан дамжуулж, тайван цагт байлдааны үүрэг гүйцэтгэдэг цэргийн ангиуд

6. Телевизийн төв, радио өргөн нэвтрүүлгийн болон мэдээлэл холбооны дамжуулах станцууд

7. Эрчим хүч хангамжийн нэгдсэн сүлжээний шуурхай удирдлагын диспетчерийн төв

8. Олон улсын нисэх буудлууд9. Нислэгийн чиглүүлэх станцууд

1 дүгээр зэрэглэлийн хэрэглэгчдийн жагсаалт

Page 32: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

10. Төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад зориулагдсан дуут ба гэрлэн дохиоллын тоног төхөөрөмжүүд, мэдээлэх хэрэгслүүд

11. Эмнэлэг, амаржих газрын сэхээн амьдруулах болон мэс ажилбар хийдэг тасгууд.

12. Вакцин, био бэлдмэл хадгалах хөргөгч, нянгийн өсгөврийн лабораториуд

13. Хотуудын цэвэр ус хангамжийн эх үүсвэрүүд14. Хотуудын бохир ус цэвэрлэх байгууламжууд15. Улсын нөөцийн газрын харъяа агуулахууд16. Байгаль орчны яамны харъяа мэдээлэл тооцооллын төв17. ШШГЕГ-ын харъяа хорих ангиуд18. Эмнэлгийн яаралтай тусламжийн төвүүд19. Гал түймэртэй тэмцэх газар, түүний салбар ангиуд20. Цагдаагийн ерөнхий газрын жижүүрийн байр

1 дүгээр зэрэглэлийн хэрэглэгчдийн жагсаалт

Page 33: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

21 Улсын иргэний хамгаалалтын штаб22. Уул уурхай, металлургийн үйлдвэрүүд23. Цементийн үйлдвэрүүд

2-р зэрэглэлийн хэрэглэгчид1. Хүнсний үйлдвэрүүд2. Үйлчлүүлэгч олноор цуглардаг үзвэр үйлчилгээний газрууд3. Хүн амын өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэдэг үйлдвэрийн

газрууд4. Банкууд5. Төр захиргааны байрууд6. Эмнэлэг сувиллын газрууд7. Элчин сайдын яамдууд8. Дулааны насос станцууд болон дулаан түгээх төвүүд9. Уурын болон халаалтын зуухнууд10. Дотроо галладаг зуухгүй орон сууцны байрууд

2 дугаар зэрэглэлийн хэрэглэгчдийн жагсаалт

Page 34: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

Улаанбаатар хотын хэмжээнд цэвэр усны насос станц, бохир ус цэвэрлэх байгууламж, Төрийн ордон, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын өргөө, Телевизийн төв, Радио өргөн нэвтрүүлгийн дамжуулах станц, 1 ба 2-р эмнэлэг, Эрчим хүчний шуурхай удирдлага диспетчерийн төв, УБ болон БГ зочид буудал, Талх чихэр, сүүний үйлдвэр, гэх мэт нийт 22 хуваарилах байгууламж, дэд өртөөнд бэлтгэл тэжээлийг автоматаар залгах /АВР/ төхөөрөмжийн үзлэг үйлчилгээ, засвар ашиглалтыг хариуцан ажиллаж байна.

УБЦТС ХК-д бүртгэлтэй 1 дүгээр зэрэглэлийн хэрэглэгчид

Page 35: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

АВР-тэй 22 цэгт үзлэгийг сар бүр график гарган 7 хоногт 2 удаа, урсгал засварыг жилд 1 удаа тус тус хийж, баяр ёслол болон томоохон тэмдэглэлт арга хэмжээ болохын өмнө АВР-ийг ажиллуулж шалгаж, илэрсэн гэмтлийг тухай бүрд засварлан найдвартай ажиллагааг хангадаг

УБЦТС ХК-д бүртгэлтэй 1 дүгээр зэрэглэлийн хэрэглэгчид

Page 36: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

УБЦТС ХК-д бүртгэлтэй 1 дүгээр зэрэглэлийн хэрэглэгчдийн АВР-т үзлэг

хийх график

Page 37: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

Шуурхай ажиллагаанд гарч байгаа хүндрэлүүд

Дулааны насос станцуудУс дулаан дамжуулах төвүүдЗөөврийн ус хангамжийн худгуудХалаалтын зуухнууд

Page 38: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

Найдваржилтийн зэрэглэл тогтоох журамд 2-р зэрэглэлийн хэрэглэгчидийн цахилгаан хангамжийн тасалдлын зөвшөөрөгдөх хугацаа нь явуулын бригадын очиж залгах хугацаагаар тогтоосон. Гэтэл ШҮ-ний явуулын бригадын зорчих хугацаа нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний нягтаршил, түгжрэлээс хамааралтай байдаг.

Дулааны насос станцууд болон дулаан түгээх төвүүд нь зэрэглэл тогтоох журмаар 2 дугаар зэрэглэлд хамаарагддаг боловч халаалтын улирлын үед цахилгаан хангамж тасалдахгүй /хэлбэлзэхгүй/ байх шаардлага тавигддаг. Эдгээр нь 1-р зэрэглэлд хамрагдаж техникийн шаардлага хангагдсан байх шаардлагатай

Шуурхай ажиллагаанд гарч байгаа хүндрэлүүд

Page 39: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

4. Халаалтын зуух, зөөврийн ус хангамжийн ус түгээх байрууд нь бэлтгэл тэжээлгүй, үндсэн тэжээл нь 3 дугаар зэрэглэлийн хэрэглэгчийн цахилгаан дамжуулах шугамд холбогдсон байдаг нь хүйтний улиралд цахилгаан хангамжийн найдвартай ажиллагаа алдагдах үндсэн нөхцөл нь болдог.

5. Сүүлийн үед шинээр ашиглалтад орсон, үйлчлүүлэгч олноор цуглардаг, олныг хамарсан томоохон арга хэмжээ зохион байгуулдаг үзвэр үйлчилгээний газрууд нь цахилгаан хангамжийн найдваржилтын зэрэглэлийн техникийн шаардлагыг хангахгүйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Шуурхай ажиллагаанд гарч байгаа хүндрэлүүд

Page 40: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

Ямар нэг арга хэмжээ зохион байгуулах үед эдгээр хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг хэвийн байлгах үүднээс УБЦТС ХК –иас машин механизм, зөөврийн дизель станц, хүн хүч ажиллуулах тохиолдол гарсаар байна. Эдгээрийн заримаас дурдвал:

- Буянт-Ухаа спорт цогцолбор- Маршалл лакшари club- Чингисийн өргөө цогцолбор- ХАҮТанхим

Шуурхай ажиллагаанд гарч байгаа хүндрэлүүд

Page 41: Улаанбаатар цахилгаан түгээ сүлжээ ХК

Анхаарал тавьсанд баярлалаа