21
ДАЛД ЭДИЙН ЗАСАГ, ТҮҮНИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМУУДТатварын Ерөнхий газрын дарга, эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Б. БАТТӨМӨР 2012.03.29

“ ДАЛД ЭДИЙН ЗАСАГ, ТҮҮНИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМУУД ”

Embed Size (px)

DESCRIPTION

“ ДАЛД ЭДИЙН ЗАСАГ, ТҮҮНИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМУУД ”. Татварын Ерөнхий газрын дарга, эдийн засгийн шинжлэх ухааны доктор ( Sc.D ) Б. БАТТӨМӨР. 2 012.03.29. АГУУЛГА. НЭГ. ДАЛД ЭДИЙН ЗАСГИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ ХОЁР. ДАЛД ЭДИЙН ЗАСАГ ОЛОН УЛСАД БОЛОН МОНГОЛД - PowerPoint PPT Presentation

Citation preview

Page 1: “ ДАЛД ЭДИЙН ЗАСАГ, ТҮҮНИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМУУД ”

“ДАЛД ЭДИЙН ЗАСАГ, ТҮҮНИЙГ

БУУРУУЛАХ АРГА ЗАМУУД”

Татварын Ерөнхий газрын дарга,

эдийн засгийн шинжлэх ухааны

доктор (Sc.D) Б. БАТТӨМӨР

2012.03.29

Page 2: “ ДАЛД ЭДИЙН ЗАСАГ, ТҮҮНИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМУУД ”

АГУУЛГА

НЭГ. ДАЛД ЭДИЙН ЗАСГИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ

ХОЁР. ДАЛД ЭДИЙН ЗАСАГ ОЛОН УЛСАД БОЛОН МОНГОЛД

ГУРАВ. ДАЛД ЭДИЙН ЗАСГИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМУУД

Page 3: “ ДАЛД ЭДИЙН ЗАСАГ, ТҮҮНИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМУУД ”

НЭГ. ДАЛД ЭДИЙН ЗАСГИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ

Далд эдийн засгийг: Албан бус; Нуугдмал; Сүүдрийн; Паралель; Саарал; Хар гэх мэт олон янзаар нэрлэдэг.

Эдгээрээс Монгол улсын хувьд “Далд эдийн засаг” гэсэн нэр томъёог түгээмэл хэрэглэж байна.

Page 4: “ ДАЛД ЭДИЙН ЗАСАГ, ТҮҮНИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМУУД ”

Хөгжиж

буй орнууд47%

Хөгжингүй орнууд14%

Шилжил-тий

н эдийн засагтай

орнууд39%

Далд эдийн засгийн дундаж хэмжээ

Page 5: “ ДАЛД ЭДИЙН ЗАСАГ, ТҮҮНИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМУУД ”

Италийн мафи Америкийн эдийн засагт нэвтэрч, хүрээгээ тэлж эхэлсэн 1930-аад оны үед далд эдийн засаг гэсэн ойлголт анх гарч ирсэн ба энэ үеэс эхлэн хууль сахиулах байгууллагын анхаарлын төвд байдаг асуудал биш нийт улс орны хэмжээний эдийн засгийн асуудал болон хувирч, энэхүү асуудлыг нарийвчлан судлах үндэс тавигдаж эхэлсэн бөгөөд 1970-аад оноос эдийн засагчдын анхааралд өртөх болжээ.

Далд эдийн засаг гэсэн нэр томьёо «Schattөnwirtschaft» гэдэг Герман үгнээс гаралтай өргөн хэмжээний ойлголт бөгөөд албан ёсны бүртгэл тооцоонд ороогүй, хууль журмаас гадуур, хууль ёсыг хөсөрдүүлсэн эдийн засгийн бүхий л харилцааг багтаадаг байна.

Page 6: “ ДАЛД ЭДИЙН ЗАСАГ, ТҮҮНИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМУУД ”

Далд эдийн засгийн хэлбэрүүд

Үйлдвэр аж ахуйн газрыг нуух /тодорхой аж ахуйг бүртгэлгүйгээр зохион байгуулж эрхлэх;

Аж ахуйн үйл ажиллагааг нуух /эдгээр үйл ажиллагааг гэрээ болон тайландаа тусгахгүй байх/;

Ажиллах хүчийг хөлсөлснөө нуух /хөдөлмөрийн гэрээгүйгээр хүн хөлслөн ажиллуулах/;

Ашиг орлогоо нуух /татвараас зайлсхийх/ зэрэг орно.

Page 7: “ ДАЛД ЭДИЙН ЗАСАГ, ТҮҮНИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМУУД ”

ХОЁР. ДАЛД ЭДИЙН ЗАСАГ ОЛОН УЛСАД БОЛОН МОНГОЛД

Далд зах зээл буюу албан бус эдийн засаг дэлхийд хамгийн түргэн хөгжиж, түүнийг сүүлийн үед “Систем Д” гэж томьёолох болоод байна.

Энэхүү “Д” үсэг нь Африк, Латин Америкийн франц хэлээр ярьдаг орнуудаас гаралтай “dөbrouillard” гэдэг үгийн эхний үсэг бөгөөд өөртөө итгэж найдсан гэсэн утгатай.

Page 8: “ ДАЛД ЭДИЙН ЗАСАГ, ТҮҮНИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМУУД ”

Их 20-ийн улсуудын албан ёсны ДНБ-нд эзлэх далд эдийн засгийн тооцсон хэмжээ

Page 9: “ ДАЛД ЭДИЙН ЗАСАГ, ТҮҮНИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМУУД ”

Грек Итали Испани Португал Швейцари Норвеги Австри АНУ0

5

10

15

20

25

30 27.2

20

16.1 15.6

6.95.9 5.8

8.2

Барууны орнуудын далд ЭЗ-ийн ДНБ-нд эзлэх хувь

Page 10: “ ДАЛД ЭДИЙН ЗАСАГ, ТҮҮНИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМУУД ”

Боливи Перу Гватемала0

10

20

30

40

50

60

70

65.657.4

50.4

Латин Америкийн орнуудаас далд эдийн засгийн хэмжээ хамгийн ихтэй орнууд

Page 11: “ ДАЛД ЭДИЙН ЗАСАГ, ТҮҮНИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМУУД ”

Тайланд Филлиппин Шри Ланк Хонг Конг Сингапур Хятад0

10

20

3040

50

60

7080 71

5040

13 13 7.5

Азийн орнуудын далд ЭЗ-ийн ДНБ-нд эзлэх хувь

Page 12: “ ДАЛД ЭДИЙН ЗАСАГ, ТҮҮНИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМУУД ”
Page 13: “ ДАЛД ЭДИЙН ЗАСАГ, ТҮҮНИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМУУД ”

ГУРАВ. ДАЛД ЭДИЙН ЗАСГИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМУУД

2012 онд Татварын байгууллага нь бодлогын хүрээнд татварын тогтолцоог орчин үеийн эдийн засгийн харилцаа, өөрийн орны онцлогт тохируулан улам боловсронгуй болгож, өөрчлөн шинэчлэх, мэдээллийн технологи, мэдлэгт суурилсан дэлхийн жишигт нийцсэн цахим татварын алба болох зорилтод хүрэх тогтолцоог бий болгон хөгжүүлэхээр ажиллаж байна.

Page 14: “ ДАЛД ЭДИЙН ЗАСАГ, ТҮҮНИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМУУД ”

Татварын ерөнхий газраас татвар төлөгчийн бүртгэлийн системийг сайжруулах, бэлэн мөнгөний урсгалыг хянахтай холбогдуулан хууль эрх зүйн орчныг бий болгох, татварын эрсдлийн удирдлагын тогтолцооны эрх зүйн зохицуулалтыг бий болгон хөгжүүлэх, татвар ногдуулах, тайлагнах үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэн, хэрэгжүүлэх ажлуудыг эхлүүллээ.

Page 15: “ ДАЛД ЭДИЙН ЗАСАГ, ТҮҮНИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМУУД ”

Эрсдэлтэй татвар төлөгчид болон татварт хамрагддаггүй аж ахуйн нэгж, байгууллага, орлого бүхий иргэдийг татварт хамруулах талаар олон улсад ашиглаж буй татварын хяналт шалгалтын арга, хэрэгслүүдийг судалж, нэвтрүүлэх ажлыг эхлүүлэв.

Монгол Улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх бололцоот эх үүсвэрийг бүрэн дайчлах, далд эдийн засгийн нөлөөллийг багасгах, судлах чиглэлээр 2012 оны эхнээс Татварын ерөнхий газарт далд эдийн засгийг бууруулах үйл ажиллагааг томоохон цогц хэлбэрээр хэрэгжүүлэх тусгай ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Page 16: “ ДАЛД ЭДИЙН ЗАСАГ, ТҮҮНИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМУУД ”

Уг ажлын хэсгээс далд эдийн засгийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлж, чиглэл тус бүрээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тухайлбал:

Татвар төлөгчдийн татварын зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр;

Татварын үйлчилгээ, сургалт, сурталчилгааны чиглэлээр;Татварын мэдээллийн сангийн бүрдэлт, баяжилт,

ашиглалтын чиглэлээр;Татварын төлөвлөлт, ногдуулалт, хураалтын чиглэлээр;Бодлого, эрх зүйн судалгааны чиглэлээр тус бүрд

хэрэгжүүлэх ажлын тусгай төлөвлөгөө гаргаж, олон арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

Page 17: “ ДАЛД ЭДИЙН ЗАСАГ, ТҮҮНИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМУУД ”

ДЭВШҮҮЛЭХ САНАЛ:

Далд эдийн засгийг багасгах талаар зөвхөн татварын албаас төдийгүй төр, засгийн газрын бүхий л түвшинд онцгой анхаарах шаардлагатай бөгөөд мэдээлэл, суртчилгааны үйл ажиллагааг явуулах, тодорхой арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх. Үүний тулд:

Бизнесийн орчныг сайжруулах, эрх зүйн болон аж ахуй эрхлэлтийн нөхцлийг боловсронгуй болгох;

Татварын бодлого, эдийн засгийн гадаад хамтын ажиллагаа зэргийг эргэж харах;

Хууль хэрэгжүүлэх заавар, журам, дүрмийг боловсронгуй болгох, тоог цөөрүүлэх;

Иргэд, аж ахуй бизнес эрхлэгчдийг хуулийн хүрээнд бизнес эрхэлж байгаа эсэхэд нийгмийн хяналтыг сайжруулах зэрэг асуудлыг хамруулах нь зүйтэй байна.

Page 18: “ ДАЛД ЭДИЙН ЗАСАГ, ТҮҮНИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМУУД ”

Татварын албаны олон нийтэд үзүүлэх үйлчилгээг татвар төлөгчдийг хууль дүрмээ биелүүлэхэд чиглүүлэн нийт ард иргэдэд татвараа сайн дураараа төлөх, үүрэг хариуцлагаа ухамсарлан биелүүлэх нь сайн иргэн хүний шинж чанар гэж ойлгуулахад чиглэгдсэн үйл ажиллагааг улам эрчимжүүлэх;

Татварын албаны далд эдийн засаг дахь үйл ажиллагааг илрүүлж, далд эдийн засгийн үйл ажиллагааг таслан зогсооход чиглэсэн гол арга зам бол хүлээх хариуцлагыг чантгатгах, өндөр торгууль, төлбөр төлөх механизмыг бүрдүүлэх;

Page 19: “ ДАЛД ЭДИЙН ЗАСАГ, ТҮҮНИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМУУД ”

Далд эдийн засагтай тэмцэх, татвараас зайлсхийх гэсэн оролдлогыг олж илрүүлэх, хууль сахиулах ажиллагааг дэмжих, түүнд туслах үүднээс татварын ажилтнуудын боловсрол мэдлэгийг дээшлүүлэх, сургалтанд хамруулах, үр дүнтэй мэдээлэл цуглуулах, эрсдлийг тодорхойлох, дүн шинжилгээ хийх, тухайн хууль бус үйлдэл хэргийг сонгож илрүүлэх чадвартай чадварлаг ажиллах хүчийг бүрдүүлэх;

Далд эдийн засагт үйл ажиллагаа явуулж, төрийн хяналтаас зугтаж, хуулийн дагуу үүрэг хариуцлагаа биелүүлэхээс зайлсхийж байгаа хүмүүсийг тодорхойлох, тэднийг олж илрүүлэх үр дүнтэй үйл ажиллагаанд төрийн бүх байгууллагуудыг татан оролцуулж, тусгайлсан хөтөлбөр боловсруулж ажиллах;

Page 20: “ ДАЛД ЭДИЙН ЗАСАГ, ТҮҮНИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМУУД ”

Үндэслэлгүй хөрөнгөжих, илт тансаг хэрэглээг илрүүлэх, хяналт тавих, татвар төлөгчийн төлж байгаа татварын хэмжээ болон тэдний үрэлгэн хэрэглээ, амьдралын боломжтой харьцуулах, татварт бүрэн хамруулах арга хэмжээг эрчимжүүлэх. г.м... Учир нь хүмүүсийн амьдрал бүгд олны нүдэн дээр ил байдаг учраас татварын албанаас тэдний тансаг хэрэглээг унаж байгаа машин, бусад эзэмшиж байгаа үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламж гэх зэрэг эзэмшиж байгаа хөрөнгийг татварын орлогын мэдүүлэгтэй хэр нийцэж байгааг тодруулан шалгах мэдээллийн цогц системийг бүрдүүлэх зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай тулгарч байна.

Page 21: “ ДАЛД ЭДИЙН ЗАСАГ, ТҮҮНИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМУУД ”

АНХААРАЛ ХАНДУУЛСАНД

БАЯРЛАЛАА.

“Татвар бол соёлжсон нийгэмд зориулан төлж буй үнэ”