29
LOGO Дунд хугацааны төсвийн төлөвлөлтийг бодлогын өөрчлөлтийн суурь болох баримт бичгүүд, тэдгээрийн уялдаа холбоо Монгол Улсын Сангийн Яам

Монгол Улсын Сангийн Яам

  • Upload
    oliana

  • View
    159

  • Download
    1

Embed Size (px)

DESCRIPTION

Монгол Улсын Сангийн Яам. Дунд хугацааны төсвийн төлөвлөлтийг бодлогын өөрчлөлтийн суурь болох баримт бичгүүд, тэдгээрийн уялдаа холбоо. Урт болон дунд хугацааны бодлогууд, мөрийн хөтөлбөр. - PowerPoint PPT Presentation

Citation preview

Page 1: Монгол Улсын Сангийн Яам

LOGO

Дунд хугацааны төсвийн төлөвлөлтийг бодлогын өөрчлөлтийн суурь болох баримт бичгүүд, тэдгээрийн уялдаа

холбоо

Монгол Улсын Сангийн Яам

Page 2: Монгол Улсын Сангийн Яам

LOGOУрт болон дунд хугацааны бодлогууд, мөрийн хөтөлбөр

Засгийн газрын дунд хугацааны зорилт нь хөгжлийн тэргүүлэх ач холбогдолтой салбаруудын үйл ажиллагааг өргөжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, уул уурхайн болон нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжиж, үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлэх, төрийн удирдлагын ил тод, шуурхай, шударга, хариуцлагатай байдлыг хангах, ард түмний амьжиргааны түвшинг дээшлүүлж, ядуурал, ажилгүйдлийг бууруулахад чиглэгдэнэ.

Засгийн газрын дунд хугацааны бодлогын гол баримт бичгүүд нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, жил бүрийн улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, салбарын баримт бичгүүд болон бусад бодлогын чанартай баримт бичгүүд, Олон Улсын агентлагуудтай байгуулсан гэрээнүүд болно.

Page 3: Монгол Улсын Сангийн Яам

LOGOУрт болон дунд хугацааны бодлогууд, мөрийн хөтөлбөр

Түүнчлэн Мянганы Хөгжлийн Зорилтийг хангах, үүнд үндэсний бүх оролцогч талуудын идэвхитэй оролцоо, гадаад тусламжийн зохицуулалт зэрэгтэй уялдуулан ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хурдасгах чиглэлээр үндэсний хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хөндсөн тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Дунд хугацааны төсвийн хүрээгээр эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн хэрэгцээ болон төсвийн боломжийг тодорхойлж өгдөг.

Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд бодлогын баримт бичгүүдийн нягт уялдаа, үйл явцын дэс дараалал, тайлагналт чухал ач холбогдолтой бөгөөд хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдтэй уялдсан төсвийн зарцуулалт нь ерөнхий макро эдийн засаг, салбарын удирдлагын хүрээнд чухал үүрэгтэй.Урт хугацааны хөгжилд анхаарлаа хандуулсан бодлогын арга хэмжээ нь цаг зуурын хэрэгцээ, шаардлагыг шийдсэн арга хэмжээнээс нийгэм, эдийн засагт өгөх үр, өгөөжийн хувьд илүү байдаг.

Урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүд: Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого /2007-2021 он/ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр /2008-2012 он/ Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл /тухайн жилийн төсөв, дараагийн 2 жилийн төсвийн

төсөөлөл/ Салбарын хөгжлийн бодлогын баримт бичиг Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл

Page 4: Монгол Улсын Сангийн Яам

LOGOУрт болон дунд хугацааны бодлогууд, мөрийн хөтөлбөр

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас боловсруулсан жагсаалтаас үзэхэд, 1991 оны 1 дүгээр сарын 1-нээс 2009 оны 12 дугаар сарын 31-ний хооронд Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас нийт 415 бодлогын баримт бичиг батлан гаргасан болон батлан гаргахаар төлөвлөжээ. Үүнээс 2009 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 34 нь батлагдан гараагүй /Хавсралт 4/, 105 нь хэрэгжин дуусч /Хавсралт 2/, 276 бодлогын баримт бичиг одоогийн байдлаар хэрэгжиж байна. Хэрэгжиж буй нийт бодлогын баримт бичгүүдийн 54-г УИХ-ын тогтоолоор, 5-г Ерөнхийлөгчийн зарлигаар, 216-г Засгийн газрын тогтоолоор тус тус батлан гаргажээ. 2010 онд дуусах хөтөлбөр 56 байна /Хавсралт-3/. Баримт бичгүүд нь бодлого, үзэл баримтлал, номлол, үндсэн чиглэл, стратеги, хөтөлбөр, мастер төлөвлөгөө гэсэн долоон төрлийн нэртэй байна. Эдгээр мэдээллийг доор хүснэгтлэн үзүүлэв.

Агуулга ТооХугацаа дууссан хөтөлбөр 105

Батлагдан гараагүй байгаа хөтөлбөр 34

Хэрэгжиж буй хөтөлбөр 276

Үүнээс, 2010 онд хугацаа дуусах хөтөлбөр 56

Хэрэгжиж буй хөтөлбөрөөс:УИХ-с баталсан хөтөлбөр 54

Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан хөтөлбөр 5

Засгийн газраас баталсан хөтөлбөр 217

Page 5: Монгол Улсын Сангийн Яам

LOGOБодлогын баримт бичгүүдийн эерэг сөрөг нөлөөлөл

Эерэг тал Монгол Улсын олон улсын конвенциар хүлээсэн үүргийг биелүүлэх арга хэлбэр Олон улсын төсөл, санхүүгийн буцалтгүй тусламж авах хэрэгсэл . /Гэхдээ бүх

хөтөлбөрүүд ийм байдаг гэсэн үг биш/ Бүс нутаг болон салбарыг хөгжүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах бодлогын орчинг

бий болгосон Урт, дунд хугацааны бодлогын чиглэлийн хүрээнд төсвийг тогтвортой, чиглэлтэй

зарцуулах боломж олгосон Төрийн бодлогыг амьдралд хэрэгжүүлэх арга хэлбэр Төсвийн бодлогын үндсэн суурь, гол чиглэл болдог.Сөрөг тал Тэргүүлэх чиглэл, ач холбогдлоор нь эрэмбэлээгүй хөтөлбөрүүд нь хөрөнгө

оруулалтын бодлогыг алдагдуулах, нөөцийг үр ашиггүй хуваарилах аюултай. Хөтөлбөрүүдийн эдийн засаг, нийгмийн үр ашгийг нарийн тооцож, мониторинг хийж

чадахгүй байгаа нь иргэдийн төрийн бодлогод итгэх итгэлийг сулруулж байгаа тал ажиглагдаж байна

Хэт олон бодлогын баримт бичгүүд батлагдан гарснаар мониторинг хийх, уялдааг хангахад төвөгтэй болсон.

Төсвийн бодлогыг олон зүйл рүү чиглүүлж ингэснээр бодлогыг сулруулж, үр дүнг бууруулж, хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг бууруулсан байж болох талтай.

Бодлогын хэт олон баримт бичиг байх нь бодлого хэрэгжихгүй байх, хяналтгүй болох, зарцуулалт оновчгүй сул байх үндэс болж байна.

Page 6: Монгол Улсын Сангийн Яам

LOGOБодлогын баримт бичгүүдийн эерэг сөрөг нөлөөлөл

Бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэх, цэгцлэх, хяналт, шинжилгээ хийхэд тулгарч буй асуудлыг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Бодлогын баримт бичгүүдийн санхүүжилтын эх үүсвэр тодорхойгүй байна. Иймээс хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдэд нарийн шинжилгээ хийх хэрэгтэй болсон байна.

2. Хөтөлбөрүүдийн хэрэгжилт дээр ЗГХЭГ-аас хяналт, шинжилгээ үнэлгээ хийж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах схемийг 2009 оны 285-р тогтоолоор бий болгосон боловч энэ нь Засгийн газрын дотоод хяналт шинжилгээгээр хязгаарлагдаж, иргэд хэрэглэгчдэд хүрч буй үр дүн, үр ашгийг тооцох, үнэлэх цогц тогтолцоо бүрдээгүй байна.Хэрвээ хөтөлбөрүүд нь амьдралд зохих үр дүнгээ өгөөгүй гэж үзвэл, дахин авч үзэж зогсоох, жил бүрийн тайлангийн үр дүн дээр үндэслэн дараа жилд хэрэгжүүлэх эсэхийг нь тодорхойлж өгдөг зарчим луу шилжих хэрэгтэй юм. Өмнөх онд нь төсөвт суусан боловч тухайн 1 жилийн хугацаанд хангалттай үр дүнд хүрээгүй хөтөлбөрүүдийн санхүүжилтийг дахин авч хэлэлцэн хасдаг, санхүүжүүлэхээс татгалздаг бодлогын өөр чиглэл рүү шилжих шаардлагатай байна.

3. Хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдэд үр ашигт суурилсан хяналт, дүн шинжилгээ үнэлгээ хийх аргачлал тодорхойгүй байна. Үнэлэх аргачлал, хариуцах, тайлагнах байгууллага, субьектыг тодорхой болгосноор хөтөлбөрүүдийн нийгэм, эдийн засгийн үр ашиг, дэвшүүлсэн зорилтоо хангаж буй эсэхэд дүн шинжилгээ хийх боломжтой болох юм.Тиймээс бодлогын баримт бичгүүдийг цэгцлэх, хоорондын уялдааг нарийн хангах, тоог цөөлөх, иргэдэд нээлттэй, ойлгомжтой болгох, үр ашигтай болгох арга хэмжээг авах шаардлагатай байна.

Page 7: Монгол Улсын Сангийн Яам

LOGOМЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТОД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГО

“Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” нь хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм дэх монгол хүний хөгжлийг хангах, тус улсын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологи, соёл иргэншлийг эрчимтэй хөгжүүлэхэд чиглэсэн ирэх арван таван жилийн бодлогыг дэлхий нийт, бүс нутгийн хөгжилтэй нягт уялдуулан цогцоор тодорхойлно.

ҮХЦБ нь дотроо 4 үндсэн бүлэгтэй, цаг хугацааны хувьд 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэж заасан. Үүнд:

Монгол улсын нийгмийн хийгээд хүний хөгжил / Дотроо 8 бүлэгтэй/ Эдийн засгийн өсөлт хөгжлийн бодлого /Дотроо 4 бүлэгтэй / Байгаль орчны бодлого /Дотроо бүлэгтэй / Эрх зүй, төрийн байгууллагын хөгжлийн бодлого

Page 8: Монгол Улсын Сангийн Яам

LOGOМонгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэснийхөгжлийн цогц бодлогын тэргүүлэх чиглэлүүд

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг дор дурдсан зургаан тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлнэ:

1. Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, монгол хүнийг бүх талаар хөгжүүлнэ.

2. Экспортын баримжаатай, хувийн хэвшилд түшиглэсэн өндөр технологт, үүний дотор мэдээлэл, харилцаа, био, нанотехнологи, транзит тээвэр, логистик, санхүүгийн зуучлалын үйлчилгээ, уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гүн боловсруулахад суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлж, тогтвортой, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгоно.

3. Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд газруудыг ашиглан хуримтлал бий болгож, эдийн засгийн эрчимтэй, өндөр өсөлтийг хангаж, орчин үеийн боловсруулах салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.

4. Бүс нутаг, дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж хот, хөдөөгийн хөгжлийн түвшний ялгааг багасгана.

5. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон арга чадавхийг бий болгох, экосистемийн тэнцвэрт байдлын алдагдлыг зогсоох, хамгаалах замаар хөгжлийн тогтвортой орчин бий болгоно.

6. Улс төрийн ардчилсан тогтолцоог боловсронгуй болгож, авлига, хүнд суртлаас ангид, ил тод, хариуцлагатай, шударга тогтолцоог бүрдүүлнэ.

Page 9: Монгол Улсын Сангийн Яам

LOGOМонгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх тогтолцоо

Төрийн үйл ажиллагааг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, стратегийг хэрэгжүүлэхэд шаардлагатай үндэсний тэргүүлэн манлайлах чадамж бий болгох хэмжээнд хүртэл шинэтгэх нь уг бодлого, стратегийг амжилттай хэрэгжүүлэх угтвар нөхцөл болно.

Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн төсөлд бүрэн эрхийнхээ хугацаанд баримтлах Засгийн газрын тэргүүлэх чиглэлийг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод үндэслэн тодорхойлж байх бөгөөд уг хөтөлбөрийн төслийг холбогдох хуульд заасан журмын дагуу батлуулан, биелэлтийг нь зохион байгуулна.

Тайлбар: Мянганы хөгжлийн цогц бодлогод заасан бодлогын арга хэмжээнүүдийг

засаг барьж буй засгийн газар тэргүүлэх, чиглэлүүд болон эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлдээ тусган хэрэгжүүлэхээр зааж өгсөн байна.

Page 10: Монгол Улсын Сангийн Яам

LOGOУялдуулан зохицуулах тогтолцоо

Засгийн газар нь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, стратегид үндэслэсэн үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын үндсэн салбар бүрээр стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөржүүлэх, зохицуулах, мониторингийн хяналт тавих, үнэлж дүгнэх чиг үүргээ хэрэгжүүлэх замаар уг хэтийн бодлого, стратегийг уялдуулан зохицуулна.

Засгийн газрын бүтцэд Үндэсний хөгжлийн бодлого хариуцсан чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага байгуулна. Энэ байгууллага Монгол Улсын болон бүс нутгийн хөгжлийн хэтийн болон чиглүүлэх төлөвлөгөө, өргөн хүрээтэй хөтөлбөр боловсруулах, салбар хооронд уялдуулан зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлэхийн дээр бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт, шинжилгээ, үнэлгээг хариуцан гүйцэтгэнэ. Түүнчлэн энэхүү бодлогын баримт бичгийг хянан сайжруулж, цаашид урт хугацааны төсөөлөл боловсруулж тухай бүр Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх үүрэгтэй байна.

Тайлбар: ҮХЦБ-ийн хэрэгжилтэнд Засгийн газар хяналт тавих үүрэгтэй бөгөөд үндэсний

хөгжлийн бодлого хариуцсан чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага бодлогыг уялдуулан, зохицуулахаар заасан нь Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны томоохон үүрэг байдлаар тусгагдсан байна.

Page 11: Монгол Улсын Сангийн Яам

LOGOТөлөвлөлтийн механизм, тайлагнах, хянах тогтолцоо,

хэрэгжилтийн үр дүнг үнэлэх

“Засгийн газар Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, стратегийг Монгол Улсын жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл болон төсөв, төрийн мөнгөний бодлогод тусган төлөвлөж, хэрэгжүүлж байна.” гэж тодорхой зааж өгчээ.

Тайлагналт: Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний

хөгжлийн цогц бодлогын зорилтын жил бүрийн хэрэгжилтийг Засгийн газар дараа жилийн эхний улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд тайлагнана.

Хяналт: Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний

хөгжлийн цогц бодлогын хүрээнд хэрэгжүүлэх Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтэнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хяналт тавина.

Page 12: Монгол Улсын Сангийн Яам

LOGOЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МӨРИЙН ХӨТӨЛБӨР

Дэлхийн санхүүгийн хямралын улмаас Монгол Улсын эдийн засаг, санхүүд нөлөөлж буй хүндрэлийг даван туулах онцгой нөхцөлд Засгийн газрын зорилт нь эрдэс түүхий эдийн нөөцөд тулгуурлан улс орныхоо эдийн засаг, нийгмийн хурдацтай хөгжлийн боломжийг цаг алдалгүй бүрэн ашиглаж, Монгол Улс, монгол хүний хөгжлийг хангахуйц чадавхи бүрдүүлэн иргэдийнхээ аж амьдралыг эрс сайжруулж, төрийн удирдлагын ил тод, нээлттэй, шуурхай, шударга, хариуцлагатай, ёс зүйтэй байдлыг хангаж, бүх шатны төр, засгийн байгууллагын нэр хүндийг дээшлүүлж, нийгмийн итгэлцлийг бэхжүүлэн, улс үндэстний аюулгүй байдлыг баталгаажуулахад оршино.

Засгийн газрын мөрийн хөтөлбөр нь дараах 5 ерөнхий зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэдэг.

Нэг. Хүн ам, нийгмийн зохистой бодлогыг хэрэгжүүлснээр иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилтХоёр. Yйлдвэржүүлэлтийн бодлого хэрэгжүүлснээр Эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг хангах зорилт

Гурав. Байгаль орчны тэнцвэрт харьцааг хангах зорилт Дөрөв. Эрх зүйт төрийг төлөвшүүлж, засаглалын үйл ажиллагааг ил тод,

нээлттэй болгох зорилтТав. Yндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зорилт

Page 13: Монгол Улсын Сангийн Яам

LOGOМонгол улсын засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлүүд

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь дараахь үндсэн зорилтыг хэрэгжүүлнэ:

1. Ашигт малтмалын салбарын хөгжлийг түргэтгэж эрх зүйн орчныг шинэчлэх, ашигт малтмалын стратегийн болон томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг бодитойгоор хэрэгжүүлж, түүнээс олсон орлогоос иргэдэд хүртээх;

2. Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, уул уурхайн салбарт түшиглэсэн үйлдвэрлэл, орон нутгийн түүхий эдэд тулгуурласан жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх;

3. Мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүнээр, тухайлбал, мах, сүү, гурил, төмс, хүнсний ногоогоор хүн амын хүнсний хэрэгцээг бүрэн хангах;

4. Иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд онцгой анхаарах;

5. Төрийн удирдлагын ил тод, нээлттэй, шуурхай, шударга, хариуцлагатай, ёс зүйтэй, ажил хэрэгч байдлыг хангаж, төр, иргэний харилцан итгэлцлийг бэхжүүлэх.

Page 14: Монгол Улсын Сангийн Яам

LOGOЗасгийн газрын мөрийн хөтөлбөрийн шинжилгээ

“Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т нийгмийн халамжийн талаар тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн тооцоог одоогийн тогтолцооны хувьд боловсруулахад нийт 6.5 их наяд төгрөгийн хөрөнгө нэмж шаардагдахаар буюу 2011, 2012 онуудын төсөвт энэ хэмжээний дарамтыг үзүүлэхээр байна.

Төсөвт учруулж буй хүндрэлүүд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуульд

оролцогч улс төрийн нам улс орны эдийн засаг, санхүү, төсвийн бодит боломжоос хэтэрсэн мөнгө хуваарилах амлалтуудыг олон нийтэд амлаж байна.

Дараагийн жилүүдэд тодорхой шалтгаанаар төсвийн орлого буурах үед төсвийн санхүүжилтийг өмнөх түвшингээр нь уламжлан санхүүжүүлэх бодит боломжгүй болгож улмаар төсвийн тогтворгүй байдлыг бий болгож байна.

Төсвийн тогтворгүй байдал үүссэн нөхцөлд төсөв тогтворжуулах үндэсний санхүүгийн хуримтлалгүйгээс төсвийн алдагдал нэмэгдэх, нийгэм, эдийн засгийн салбар, улсын хөрөнгө оруулалтын зэрэг уламжлалт санхүүжилтийг огцом хасах шаардлага гарч, энэ нь иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж, улмаар макро эдийн засаг, санхүүгийн тогтворгүй байдал үүсгэн, улсын төсөв санхүүгийн эрсдлийг бий болгоно.

Page 15: Монгол Улсын Сангийн Яам

LOGOЗасгийн газрын мөрийн хөтөлбөрийн шинжилгээ

# Агуулга Шаардагдах зардал ТАЙЛБАР

1 Алдарт эх I,II одонтой эхэд олгох тэтгэмж 381,7 Тооцоог хийхдээ одоо олгож байгаа тэтгэмжийн дүнг хасч тооцсон болно. Хүний тоонд өөрчлөлт орогүй.

2 Шинээр 3 дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд олгох тэтгэмж 19,2 Халамжийн газраас гаргасан тооцоогоор 16 мянган эх байна.

3 Үнэ ханшны өсөлт, өөрчлөлтийн тухай бүр тооцож , цалинг 3 дахин нэмэгдүүлнэ

1217,4 Цалин, НДШимтгэлийг хамтад нь тооцож оруулав

4 Үнэ ханшны өсөлт, өөрчлөлтийн тухай бүр тооцож тэтгэвэр, тэтгэмжийг 3 дахин нэмэгдүүлнэ

943,8 Халамжийн сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжид халамжийн тэтгэвэр, жирэмсэн, хөхүүл эхийн тэтгэмж, нөхцөлт мөнгөн тэтгэмжийг хамруулсан болно. /24.2+18.7+12.1/ =55, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжийг бүгдийг авсан болно.

5 Алслагдсан болон говийн бүсийн зарим сум, байгалийн хүнд нөхцөлд амьдарч , ажиллаж буй иргэдэд нийгмийн хөнгөлттэй үйллчилгээ үзүүлэх, нэмэгдэл олгох оновчтой тогтолцоог бий болгоно.

21,4 Увс, Баян-Өлгий, Ховд,Говь-Алтай, Завхан, Дорноговь,Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудыг хамааруулан нэмэгдлийг 10 хувиар тооцов. Өсөлтийг цалингийн өсөлтөөр тооцож, шимтгэлийг бодож оруулсан болно.

6 3 хүртэлх насны хүүхэдтэй эх/эцэг/-т хүүхэдээ асарсны тэтгэмжтэй чөлөө олгох

218,0 Халамжийн газраас гаргасан эх сурвалжаар 190 мянган эх хүүхдээ асарсны тэтгэмжийн чөлөө авахаар тооцсон байна.Тэтгэмжийн хэмжээний хувьд Засгийн газрын 2008 оны тогтоолоор батлагдсан 24 мянган төгрөгийг хэвээр хадгалахаар тооцсон.

7 Иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийхэн халамжийн үйлчилгээ үзүүлэхэд урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

  Халамжийн болон бусад холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар зохицуулагдах болно.

8 Ахмад настан үзүүлэх дэмжлэг, бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг жил дараалан өсгөж, 2012 онд 3 бахин өсгөнө.

  Бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлэхэд нэмж шаардагдах хөрөнгийн тооцоо энэ хүснэгтийн тэтгэвэр, тэтгэмжийг 3 дахин нэмэх тооцоонд орсон болно.

9 Үнэ тарифын хэт өсөлттэй уялдуулж нийгмийн эмзэг бүлгийн хүн амд хоол, тэжээлийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ

  Хууль, эрхзүйн орчныг тогтоохоор тусгай ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд одоогоор шаардагдах хөрөнгийн тооцоог хийхэд хамрах хүрээ, олгох дэмжлэгийн хэмжээ, эх үүсвэр зэрэг нь тодорхойгүй байна.

10 "Хувь хишиг" сан байгуулах тухай хуулийг батлуулж , стратегийн томоохон орд газруудыг ашиглалтад оруулснаас олох ашгаас Монголын иргэн бүрт 1.5 сая төгрөгийн эх орны хишиг хүртээнэ

3726,0 2007 оны суурин хүн ам болох 2700.0 мянган хүнээр тооцов./2010 онд төсөвт тусгагдсан 324 тэрбум төгрөгийг хасч тооцов. 1.5*2700=4,050.0/

ДҮН 6527,5

Page 16: Монгол Улсын Сангийн Яам

LOGOДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ

Дунд хугацаанд төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд төсөв зохиох, хэрэгжүүлэх ажлыг шинэ шатанд гаргах, төсвийн төлөвлөлт, удирдлагыг боловсронгуй болгох, төсвийн сахилга батыг сайжруулах, улсын төсвийн тогтвортой байдлыг хангах тухай хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, батлагдсан төсвийг тоон хязгаарт барьж ажиллах зарчимд шилжих зайлшгүй шаардлага тулгараад байгаа билээ.

Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн баримт бичгийн үндсэн зорилго нь Монгол Улсын “Мянган Хөгжлийн Зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2010-2015 оны тэргүүлэх чиглэлүүд”, “Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т суурилсан Засгийн газрын дунд хугацааны бодлогын зорилтуудыг санхүүгийн нөөц хөрөнгийн боломжтой уялдуулан төлөвлөхөд оршино.

Бодлогын зорилтуудыг санхүүгийн нөөц хөрөнгөтэй уялдуулан төлөвлөх, үйл ажиллагааг хүрсэн үр дүнгээр нь тооцдог төсвийн гүйцэтгэлийн тогтолцоонд шилжих ажлын хүрээнд “Дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн үе шатыг батлах тухай” Засгийн газрын 2008 оны 256 дугаар тогтоолыг батлуулж, мөрдөн ажиллаж байна. Энэхүү тогтоолын дагуу Дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн үйл ажиллагаа нь дараахь үе шатуудаас бүрдэх юм.

Дунд хугацааны

төсвийн

төлөвлөлт

Дунд хугацааны төсвийн хүрээ

Дунд хугацааны төсвийн хүрээг /ДХТХ/ боловсруулах үе шат.

ДХТХ-ээр зөвшөөрөгдсөн зардлын хязгаарт багтаан салбарын яамдын төсвийн хязгаарыг бэлтгэх үе шат.

Дунд хугацааны төсөв

Салбарын яамд хуваарилсан дүнд багтаан хөтөлбөрт суурилсан төсвөө зохиох үе шат.

Төсвийн хуваарь батлах, хүргүүлэх.

Page 17: Монгол Улсын Сангийн Яам

LOGOДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ

ДХТХ нь төсвийн бодлогын газрын зураг юм. Гэхдээ ДХТХ-ээр тавигдсан зорилтууд нь нөхцөл байдал өөрчлөгдөхөд шинэ хэв маягт шилжих боломжтой тул заавал тавигдах зорилт биш юм. Нөгөөтэйгүүр ДХТХ нь даяаршилж байгаа зарлагын тулгамдсан асуудлуудыг зохицуулах, макро болон төсвийн хүрээний гол төсөөөлөл хийх аргачлал болдог. ДХТХ-ний зорилго нь хөрөнгийн хуваарилалтыг оновчтойгоор хуваарилах бус хөрөнгийн нөөц, санхүүжилтын эх үүсвэрийг тодорхойлоход оршино.

ДХТХ болон НЭЗХҮЧ нь хоорондоо нарийн уялдаа холбоотой билээ. Эхнийх нь макро хүрээ, дунд хугацааны төлөв болон зарлагын макро дээд хязгаарыг тодорхойлно (санхүүжилтын эх үүсвэрийг харгалзахгүйгээр). Харин сүүлийнх нь дунд хугацаанд Засгийн газрын өргөн хүрээн дэх тэргүүлэх чиглэлүүдийг төсөвт тусгана. Энэ нь ирэх төсөвт анхаарах гол чиглэлүүд, төсвийн бодлогын талаар төсвөөс хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэрэг төсвийн талаарх шийдвэрүүдийг гаргах бодлогын зорилтуудыг хураангуйлан гаргана. Эдгээр зорилтууд нь ерөнхий шинжтэй зүйл заалтуудаас бүрддэг. Тэдгээр зорилтуудыг бүлэглэн авч үзвэл дараах байдалтай байна. Одоогоор УИХ-д өргөн бариад буй 2011 оны төсвийн хүрээний мэдэгдлийн зорилтуудыг жишээ болгон дор үзүүлэв.

Page 18: Монгол Улсын Сангийн Яам

LOGOДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ

МОНГОЛ УЛСЫН 2011-2013 ОНУУДАД БАРИМТЛАХ ТӨСВИЙН БОДЛОГО, ЗАСГИЙН ГАЗРЫН ДУНД ХУГАЦААНЫ ЗОРИЛТУУД

Засгийн газрын дунд хугацааны зорилт нь хөгжлийн тэргүүлэх чиглэлийн салбаруудын үйл ажиллагааг өргөжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, уул уурхайн болон нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжиж, үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлэх, Монгол Улсын өрсөлдөх чадвар, бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, төрийн удирдлагын ил тод, шуурхай, шударга, хариуцлагатай байдлыг хангах, ард түмний амьжиргааны түвшинг дээшлүүлж, ядуурал, ажилгүйдлийг бууруулахад чиглэгдэнэ. Дараах чиглэлээр бодлого хэрэгжүүлнэ.Нэг. Эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах чиглэлээрХоёр. Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээрГурав. Бизнесийн орчныг сайжруулах, үйлдвэржүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар бодит салбарын хөгжлийг дэмжих чиглэлээрДөрөв. Байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхай, ногоон эдийн засгийн хөхиүлэн дэмжих чиглэлээрТав. Иргэдээ эрүүл чийрэг, боловсролтой, ажил орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээрЗургаа: Төрийн үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулах чиглэлээр.

Page 19: Монгол Улсын Сангийн Яам

LOGOНИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл нь ирэх жилд хийгдэх бодлогын бүх арга хэмжээг тусгасан өргөн хүрээг хамарсан бодлогын баримт бичиг юм. Энэхүү баримт бичиг нь төсвийн хүрээний мэдэгдэлтэйгээ нийцтэй байдлаар хийгддэг. Гэхдээ гагцхүү төсвийн хөрөнгөөр хийх хөрөнгө оруулалт, урсгал зардлын хэмжээгээр энэхүү үндсэн чиглэл бүрэн санхүүждэг гэж ойлгож болохгүй. Учир нь гадаадын зээл, тусламж, гадаадын шууд хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хийгдэх олон төрлийн хөтөлбөр арга хэмжээ тусгагддаг. Энэхүү бодлогын баримт бичиг нь тухайн нэг жил засгийн газрын үйл ажиллагаа юунд голчлон чиглэхийг зааж өгөх бодлого, төлөвлөлтийн үүрэгтэй юм. Нийгэм, эдийн засгийг хөгжүлэх үндсэн чиглэлийг боловсруулахад яамд, агентлагуудаас санал авах байдлаар хийдэг. Энэ нь салбарын бодлогыг хариуцсан яам нь илүү мэднэ гэдэг утгаар энэ процесс явагддаг. Үндсэн чиглэлийг боловсруулахад ирүүлж буй саналд ҮХЦБ, тэргүүлэх чиглэлүүдтэй хэрхэн уялдаж байгааг тодруулсан шалгуур байхгүй байна. Зарчмын хувьд үндсэн чиглэл нь бодлогын бүх баримт бичгийн уялдааг хангасан, өөртөө агуулсан, нарийн тооцоо судалгаатай бодлогын баримт бичиг байх ёстой.

Page 20: Монгол Улсын Сангийн Яам

LOGOНИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Үндсэн чиглэл нь засгийн газрын үйл ажиллагааны богино хугацааны баримтлах бодлого тул энэ нь бүх салбарын хөгжлийн бодлого, мөнгө санхүүгийн бодлогыг хангасан байх ёстой. НЭЗХҮЧ-д тусгагдсан арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг нэг хэсэг нь л улсын төсөв юм. Энэ нь УИХ-аар батлагддаг төсвийн хүрээний мэдэгдэлтэй нийцтэй байх ёстой. Үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээнүүд нь он дамжсан арга хэмжээнүүд байдаг тул төсвийн хүрээний мэдэгдэл төсөөлөлтэй нарийн уялдаатай байхыг шаарддаг. 2011 оны ЭЗНХҮЧ-т тусгагдсан нийт хөтөлбөр, арга хэмжээний 89 нь засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд, 20 нь ҮХЦБ-ийн зорилтуудыг хангах чиглэлд төлөвлөгджээ. Үүнээс үзвэл ЭЗНХҮЧ нь ЗНҮАХ-ийн биелэлтийг хангахад ерөнхийдөө чиглэгджээ.

Page 21: Монгол Улсын Сангийн Яам

LOGOСАЛБАРЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧГҮҮД

Төсвийн дээд хязгаарт салбар хоорондын тэргүүлэх чиглэлийг тусгаж тодорхойлоход үндэсний стратегиудыг ашиглах хэрэгтэй. Үндэсний хөгжлийн стратегид заасан тэргүүлэх чиглэл тогтоосон үр дүнд хүргэхэд үүрэгтэй салбарын яамдуудын үйл ажиллагаатай холбож өгөхийн тулд салбаруудын хэмжээнд тэргүүлэх чиглэл тогтоож болно. Жишээлбэл, хэрвээ уялдаа холбооны түвшин өндөр бол тухайн яамны тэргүүлэх чиглэлүүдийг өндөр ач холбогдолтойд тооцож болно. Харин эсрэг тохиолдолд буюу уялдаа холбоо бага буюу огт байхгүй тохиолдолд тухайн яамны тэргүүлэх чиглэлүүд юунд хүрэхээр зорьж байгааг асуух шаардлагатай. Яамны болон үндэсний тэргүүлэх чиглэлийн уялдаа холбоо бага байгаа тохиолдолд дараахь асуултууд тавьж болно:

Яамны тэргүүлэх чиглэл нь: Үндэсний хөгжлийн стратегид ороогүйг ч гол бөгөөд туйлын чухал тэргүүлэх чиглэл үү? Олон нийтийн эрх ашгийг хохироож хойш тавьж болохгүй онц чухал тэргүүлэх чиглэл үү? Ард иргэдэд онцгой ая холбогдолтой хүсүүштэй тэргүүлэх чиглэл үү? Орхиж болох ч, чухал зорилготой, ард олны эрх ашгийн төлөө төрөөс авч хэрэгжүүлвэл

зохих хэрэгтэй тэргүүлэх чиглэл үү? Орхиж болох, магадгүй олон нийтийн эрх ашигт хохирол багатайгаар татгалзаж эсвэл

хойш тавьж болох тэргүүлэх чиглэл үү?

Page 22: Монгол Улсын Сангийн Яам

LOGOСАЛБАРЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧГҮҮД

Үндэсний тэргүүлэх чиглэлүүдтэй нийцүүлэх үйл явцыг харуулахын тулд Мянганы хөгжлийн зорилтод тулгуурласан Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц стратегид (2007 оны төсөл) дараахь тэргүүлэх чиглэлүүдийг дэвшүүлжээ:

МХЗ-ыг биелүүлж, хүний хөгжлийг хангах. Боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, шинжлэх ухаан, технологийн хөгжил

Гэр бүлд тулгуурласан хөгжил: эх, хүүхдийн хөгжил, хүн амын бодлого. Нийгмийн шударга ёс, улс төрийн тогтвортой байдал, уламжлалт соёл, ёс

заншлаа хадгалах Эдийн засгийн өсөлтөөр дамжуулан ажилгүйдэл, ядуурлыг бууруулах Хувийн хэвшийн хөгжил, экспорт, технологийн салбарыг дэмжих замаар

мэдлэгт тулгуурласан эдийн засгийг хөхиүлэн дэмжих Бизнесийн таатай орчинг бүрдүүлж, бүс нутагт дэд бүтцийг хөгжүүлэх, хот

хөдөөгийн ялгааг багасгах. Гадаад эдийн засгийн хамтын ажиллагаа Тогтвортой хөгжил, байгаль орчны хамгаалалт Улс төрийн тогтолцооны хөгжил, төрийн албаны чадавхийг бэхжүүлэх, авилгыг

багасгах замаар ардчилалыг дэмжин хөгжүүлэх.

Page 23: Монгол Улсын Сангийн Яам

LOGOСАЛБАРЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧГҮҮД

Тэргүүлэх чилэл Тэргүүлэх үр дүн Хэрэгжүүлэх стратеги Хүлээгдэж буй үр дүн1 МХЗ-уудыг

биелүүлж, хүний хөгжлийг хангах:боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, шинжлэх ухаан, технологийн хөгжил.

Монгол гэр бүлийг Монгол хүмүүсийн амьдрах тааламжтай орчин болгон хөгжүүлэхэд төрийн бодлого чиглэгдэнэ.

Хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдийг хамгаалах тааламжтай орчин бүрдүүлж, хүүхэд асрах харилцааг гэр бүлийн харилцаанд ойртуулахад чиглүүлэнэ.

Хүүхдээ солих, хууль бусаар өргөж авах, орхих, төөрүүлэх, эцэг эх болохоос зайлсхийх, хүүхдээ хүнээр тэжээлгэж асруулах зэрэг хүүхэд, гэр бүл, нийтийн ёс суртахууны эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдсэн эцэг эх, гэр бүлд тавих төрийн хяналт, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх.

2015 он гэхэд гудамжны, эцэг эхийн асрамжаас гадуур байгаа хүүхдийн асуудлыг хамаатан садан, нутгийн иргэд, хөршүүд зэрэг эцэг эх, гэр бүлд “өргүүлэх” замаар шийдэх, хүүхэд асрах үйлчилгээг гэр бүлийн асрамжтай йдил төстэй болгох, эрсдэлд учирч болзошгүй хүүхдийн асуудлыг шийдэх “шилдэг зан чанар”, “цусан төрлийн ах,эгч”, “ивээн тэтгэх санаачлага “ зэрэг санаачилгуудыг дэмжин дэлгэрүүлэх.

Монгол эмэгтэйчүүдийн нөхөн үржлийн насандаа олон хүүхэд төрүүлж, хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулах, боловсрол хүмүүжлийн зөв төлөвшилтэй болгон хүмүүжүүлэх гэр бүлийн таатай орчинг бүрдүүлэхэд төрөөс дэмжих, хүн амын цэвэр өсөлтийг 2.8 хувиас доошгүй болгоно.

Жирэмсэн эхчүүд, тэдний нэг хүртэлх хүүхдүүдэд эмнэлгийн үнэ төлбөргүй үйлчилгээ, туслалцаа, дэмжлэг үзүүлэх, нэмэлт тэжээл олгох үндэсний стандарт боловсруулна.

2010 он гэхэд:

Хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээ, хоол тэжээлийн хангамжид зориулсан үндэсний стандарт боловсруулах

Иод, төмрөөр баяжуулсан хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг дэмждэг үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих бодлоготой болох

Хүүхэд, нярайн эрүүл мэндэд учруулж болзошгүй хор нөлөөг тодорхойлох, холбогдох стандарт, журмууд боловсруулах зорилготой урт, богино долгионы сүлжээний стандартыг суурин газрууд, радио станцууд, хэт богино долгионы станцуудад зориулж бий болгох.

Насанд хүрэгчдэд,хүүхдийн шүдний өвчлөлтийг шийдэх тусгай хөтөлбөр боловсруулах

2015 он гэхэд эхчүүд, нярай хүүхдэд зориулсан хангалттай хэмжээний эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, нэмэлт хоол тэжээлээр хангах тогтолцоо бүрдүүлэх.

Хүснэгт 1: Үндэсний хөгжлийн стратегид заасан 1 дүгээр тэргүүлэх чиглэлийн задаргаа (НХХЯ-ыг жишээ болгон авав)

Page 24: Монгол Улсын Сангийн Яам

LOGOБодлогын уялдаа холбоог хангах асуудлыг сайжруулах нь

Төсвийн хүрээний мэдэгдэл

Зарлагын хязгаар

Төсвийн төсөл

Төрийн мөнгөний бодлого

Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх

үндсэн чиглэл

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн

хөтөлбөр 2008-2012

Мянганы хөгжлийн зорилтод суурилсан ҮХЦБодлого 2021

Сангийн бодлого

Салбаруудын хөгжлийн бодлогууд

t=1

t=15

Нийгмийн тулгамдсан хэрэгцээ

шаардлага

Төрийн үйл ажиллагааны

зорилт

t=5

t=4

t=1

t=1

t=1

t=1

Эдийн засаг, нийгмийн хөгжлийн

тэргүүлэх чиглэл 2010-2015

Page 25: Монгол Улсын Сангийн Яам

LOGOБодлогын уялдаа холбоог хангах асуудлыг сайжруулах нь

Төсвийн төлөвлөлтийн процесс төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийг бэлтгэхээс эхэлдэг. Энэ нь ирэх жилүүдийн макро эдийн засгийн төлөв байдалтай холбоотойгоор төсвийн тэлэлтийн боломжит түвшинийг тодорхойлж өгдөг. Төсвийн орлого ирэх жилүүдийн эдийн засгийн идэвхижил, гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан ямар байхыг холбогдох байгууллагуудаас авсан тоон мэдээлэл, дээр үндэслэн тооцоолдог. Энэ нь төсвийн төлөвлөлтийн суурь болно. Үүний дараа төсвийн зарлагыг ямар түвшинд байхыг тодорхойлно. Хэрвээ төсвийн алдагдлыг зорилтот түвшингээ болгодог бол орлого дээрээ төсвийн алдагдлыг нэмж төсвийн нийт зарлагыг тодорхойлдог. Одоогийн байдлаар манай улс Олон Улсын Валютын сантай тогтворжуулах хөтөлбөр тохирон хамтран ажиллаж байна. Энэ нь төсвийн алдагдлын түвшинг зорилтот түвшин болгон төсвийн төлөвлөлт хийхийг шаардаж байна. Тиймээс төсвийн орлого дээр төсвийн алдагдлын зорилтот түвшинг нэмээд төсвийн зарлага автоматаар тодорхойлогдож байгаа юм. Энэ төсвийн нийт зардал дотор бодлогын суурь түвшин буюу бодлогын өөрчлөлтгүй дараа онд үргэлжлэх нэг хэсэг байхад, үүнээс бусад нь бодлогын өөрчлөлтийг агуулсан зарлагын нэмэгдэл хэсэг байна. Энэхүү нэмэгдэл хэсэг нь төсвийн урсгал зардал дээр нэмэгдэх хэсэг, хөрөнгийн зардал дээр нэмэгдэх хэсэг, эргэж төлөгдөх цэвэр зээл дээр нэмэгдэх хэсэг гэж задрана. Эдгээр нь төсвийн зарлагыг дараа онд хэдий хэмжээгээр нэмэгдүүлэх боломж байгааг ерөнхий дүнгээр нь тодорхойлж өгч байгаа юм.Эдгээрийг схемчилж харуулбал:

Page 26: Монгол Улсын Сангийн Яам

LOGOБодлогын уялдаа холбоог хангах асуудлыг сайжруулах нь

Нэмэгдэх хөрөнгө

оруулалт

Нэмэгдэх урсгал зардал

Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх

үндсэн чиглэл

Төслийг эрэмбэлэх, үнэлэх

Улсын хөрөнгө оруулалтын төсөл

тодорхойлогдох

Төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах

Нэмэгдэх эргэж төлөгдөх цэвэр

зээл

Төсвийн алдагдлын зорилтот түвшин

Макро, эдийн засгийн

төсөөлөл

Төсвийн орлогын төсөөлөл

Бодлогын өөрчлөлтгүй

суурь зарлага / дараа онд

үргэлжлэх /

Төсвийн нийт зарлагын дээд

хязгаар

Шинэ бодлого хэрэгжүүлэх

төсөв

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн

хөтөлбөр 2008-2012

Мянганы хөгжлийн зорилтод суурилсан

ҮХЦБодлого

Салбаруудын хөгжлийн бодлогууд

Нийгмийн тулгамдсан

хэрэгцээ шаардлага

Эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэргүүлэх

чиглэл

Зарлагын хязгаар

ТӨСВИЙН ТӨСӨЛ

ТЕЗ хариуцах хөтөлбөр

Page 27: Монгол Улсын Сангийн Яам

LOGOБодлогын уялдаа холбоог хангах асуудлыг сайжруулах нь

Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах арга хэмжээг тодорхойлохдоо урт хугацааны бодлогын баримт бичгүүдийн уялдаа, төсвийн хүрээтэй нийцсэн байдлаар хийх арга хэмжээнүүдийг оруулж ирнэ. Бүх хөтөлбөр арга хэмжээ нь бодлогын уялдаа холбоог хэрхэн хангаж байгаа талаар тайлбар, дүгнэлт байх ёстой болж байна.

Бодлогын баримт бичгүүдийг цэгцлэх, тэдгээрийг хэрхэн дүгнэхийг нарийн тодорхойлох, бэлгэдлийн, хэрэгжилтийг хянах боломжгүй баримт бичгүүдийг батлахгүй байх үүднээс эдгээрт доорх бүрэлдэхүүн хэсгүүд заавал байлгах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:

Бодлогын баримт бичгийн нэр Батлагдсан он, тогтоол, тушаалын дугаар Хэзээнээс хэрэгжиж эхэлсэн, хэзээ дуусах он Хэрэгжүүлэх субьект Санхүүжилтийн хэлбэр Үр ашгийн судалгаа Хэрэгжилтэнд хяналт тавих, тайлагнах байгууллага ҮХЦБ, ЗГ-ийн ҮАМХ, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд туссан

эсэх тайлбар /бусад бодлогын баримт бичгүүдтэй хэрхэн уялдаж байгаа талаарх дэлгэрэнгүй тайлбар/

Page 28: Монгол Улсын Сангийн Яам

LOGOБодлогын уялдаа холбоог хангах асуудлыг сайжруулах нь

Төсвийн төсөвлөлтийг хөтөлбөрт суурилсан байдлаар явуулахаар өөрчлөх гэж байгаатай холбоотойгоор ТЕЗ нарын сангийн яаманд ирүүлэх төсвийн төсөлд тусгасан хөтөлбөрүүд нь дараах шаардлагыг хангасан дараах бүтэцтэй байх ёстой гэж үзэж байна.Үүнд:

Хөтөлбөрийн нэр Батлагдсан он, тогтоол, тушаалын дугаар Эхлэх, дуусах огноо Хөтөлбөрийн танилцуулга Хэрэгжүүлэх субьект Хөтөлбөрийн хүлээгдэж буй нийгэм, эдийн засгийн үр дагавар Санхүүжилтийн хэлбэр / Үүнээс улсын төсвөөс хэд болохыг заана / Хөтөлбөрийн үр ашиг /эдийн засаг, байгаль орчин, хүн ам, технологи, нийгэм/ Хөтөлбөр нь бодлогын ямар бичиг баримтанд үндэслэсэн /Дэлгэрэнгүй

тайлбар/ Хөтөлбөр нь ҮХЦБ, ЗГ-ийн ҮАМХ, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн

чиглэлд туссан эсэх тайлбар Хөгжлийн асуудал эрхэлсэн мэргэжлийн байгууллага / Манай нөхцөлд

үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо байж болно/-ийн хөтөлбөр, төлөвлөгөөнд хийсэн дүн шинжилгээний албан ёсын мэдэгдэл

Page 29: Монгол Улсын Сангийн Яам

LOGOЦаашид авах бодлогын арга хэмжээнүүд

1. Засгийн газраас хэрэгжүүлж буй 216 хөтөлбөрийг нэгдсэн аргачлал, шалгуур үзүүлэлтээр хянан шүүж үзэх шаардлагатай.

2. Төрийн захиргааны төв байгууллагуудад Засгийн газраас хугацаа заан үүрэг болгож, нэгдүгээрт дурдсан шалгуураар бодлогын баримт бичгүүдэд шүүлт хийж, багцлах, уялдуудах, тоог цөөрүүлэх тухай саналыг шуурхай боловсруулах

3. Бодлогын баримт бичгүүдийн үр ашгийн тооцоо, тайланг түүнийг хэрэгжүүлж буй субьектуудээр гаргуулж, ҮХШХ дээр нэгтгэн цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай эсэх талаар дүгнэлт гаргаж ЗГХЭГ-т хүргүүлэх,

4. 2010 онд 53 хөтөлбөрийн хэрэгжих хугацаа дуусч байна. Тиймээс 2010 онд Засгийн газраас шинээр нэмж хөтөлбөр батлахгүйгээр түр “царцааж”, дээр дурдсан нэгтгэх, цэгцлэх, цөөлөх, ойлгомжтой болгох ажлуудыг хийж дуусгах

5. Шинээр боловсруулж буй “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль”-д эдүгээ долоон янзаар нэрлэгдэж буй бодлогын баримт бичгүүдийг цэгцлэн ангилж эрэмбэлээд зөвхөн өндөр эрэмбэтэй бодлогын баримт бичгийг Засгийн газраар хэлэлцүүлж, батлуулан, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байх тогтолцоонд шилжих

6. Төсвийн төлөвлөлтөнд бодлогын уялдааг хангах талаар нарийн шаардлага тавих