24
2020.03.30, ДАВАА~№049 (1328) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН ~ ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ FIBA бүх цаг үеийн шилдэг 10 тоглолтын нэгээр Монголыг нэрлэв Алтны үнэ өсөж, газрын тосны ханш улам уруудсаар байна Б.Анхбаяр: Хятадын бага сургуулиуд хичээллэж эхэлбэл айх аюулгүй болжээ гэж ойлгож болно Цэцэгнээс ч хөөрхөн эмч А.Хатанзул 5 9 14 17 01328 Өнөөдөр Маргааш C C -5° C -11° C Зах зээлийн өрсөлдөөнд бусад бүтээгдэхүүнээс ялгарахын тулд шинэ бүтээгдэхүүний инновоц, судалгааны ажилд илүү их хөрөнгө оруул. #494 $4.49 тэрбум Барри Лэм, Quanta Computer-ийн үүсгэн байгуулагч 2775.43 391.56 35.69 2.28 АМ.ДОЛЛАР РУБЛЬ ТӨМРИЙН ХҮДЭР 600.00 0.00% АЛТ 1,654.10 0.37% ЮАНЬ ВОН ЗЭС 4,790.50 0.28% НЕФТЬ 46.83 23.30% ХУРАЛДАЙ БОНД 108.18 САМУРАЙ БОНД 103.39 ЧИНГИС БОНД 102.56 ГЭРЭГЭ БОНД 102.38 Энэ дугаарт ҮЗЭЛ БОДОЛ ZGM DAILY Түүхт “Урт цагаан”-ы барилгыг түйвээхээ боль, “түр” дарга нар аа FULL ENGLISH PAGE INSIDE 4 20-21 СПОРТ “ТОКИО-ХОРЬ-ХОРЬ” ОЛИМП “НОХОЙГОО ХОРИВ” 18 ТЕХНОЛОГИ 22 ДЭМБ-аас Covid-19-ийн зөвлөгөө өгдөг аппликэйшн гаргана 7 Дарханы зам МАН-ын 15 нэр дэвшигчийг эрсдэлд оруулна Гэрэл зургийг Ж.Гэрэлчулуун Барууныхан Азийн өвчин гэж хандсан нь эрүүл мэндийн салбар глобальчлагдаж чадаагүйг харуулж байна Эдийн засгийг дэмжих эх үүсвэр тодорхой бус байна 8

СПОРТ ТЕХНОЛОГИ “ТОКИО-ХОРЬ-ХОРЬ” ОЛИМП ДЭМБ-аас … · гаруй оёдол эрхлэгч бүгд үндэсний хувцсаа урлаж

  • Upload
    others

  • View
    6

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: СПОРТ ТЕХНОЛОГИ “ТОКИО-ХОРЬ-ХОРЬ” ОЛИМП ДЭМБ-аас … · гаруй оёдол эрхлэгч бүгд үндэсний хувцсаа урлаж

2020.03.30, ДАВАА~№049 (1328) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН ~

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

FIBA бүх цаг үеийн шилдэг 10 тоглолтын нэгээр Монголыг нэрлэв

Алтны үнэ өсөж, газрын тосны ханш улам уруудсаар байна

Б.Анхбаяр: Хятадын бага сургуулиуд хичээллэж эхэлбэл айх аюулгүй болжээ гэж ойлгож болно

Цэцэгнээс ч хөөрхөн эмч А.Хатанзул

5

9

14

17

0 1 3 2 8

Өнөөдөр Маргааш

0°C 3°C

-5°C -11°C

Зах зээлийн өрсөлдөөнд бусад бүтээгдэхүүнээс ялгарахын тулд шинэ бүтээгдэхүүний инновоц, судалгааны ажилд илүү их хөрөнгө оруул.

#494 $4.49 тэрбум

Барри Лэм, Quanta Computer-ийн үүсгэн байгуулагч

2775.43 391.56 35.69 2.28

АМ.ДОЛЛАР РУБЛЬТӨМРИЙН ХҮДЭР

600.000.00%

АЛТ

1,654.10 0.37%

ЮАНЬ ВОНЗЭС

4,790.500.28%

НЕФТЬ

46.8323.30%

ХУРАЛДАЙ БОНД

108.18

САМУРАЙ БОНД

103.39

ЧИНГИС БОНД

102.56

ГЭРЭГЭ БОНД

102.38

Энэ дугаарт

ҮЗЭЛ БОДОЛ ZGM DAILY

Түүхт “Урт цагаан”-ы барилгыг түйвээхээ боль, “түр” дарга нар аа

FULL ENGLISH PAGE INSIDE

4

20-21

СПОРТ

“ТОКИО-ХОРЬ-ХОРЬ” ОЛИМП “НОХОЙГОО ХОРИВ”

18

ТЕХНОЛОГИ

22

ДЭМБ-аас Covid-19-ийн зөвлөгөө өгдөг аппликэйшн гаргана

7

Дарханы зам МАН-ын 15 нэр дэвшигчийг эрсдэлд оруулна

Гэрэл зургийг Ж.Гэрэлчулуун

Барууныхан Азийн өвчин гэж хандсан нь эрүүл мэндийн салбар глобальчлагдаж чадаагүйг харуулж байна

Эдийн засгийг дэмжих эх үүсвэр тодорхой бус байна

8

Page 2: СПОРТ ТЕХНОЛОГИ “ТОКИО-ХОРЬ-ХОРЬ” ОЛИМП ДЭМБ-аас … · гаруй оёдол эрхлэгч бүгд үндэсний хувцсаа урлаж

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ02 2020.03.30, ДАВАА~№049 (1328)

УЛС ТӨР

Эдийн засгаараа “туг тахих” нь гэсэн айдсыг Засгийн газар үргээлээ

Ерөнхийлөгчийн уриалгын араас эдийн засгийг “аврах” шийдвэрүүдээ танилцуулав

ЭШЛЭЛ

Ерөнхийлөгч Х.Баттулга коронавирусийн тахлаас үүдэлтэйгээр гарцаагүй нүүрлэн ирж буй хямралд бэлтгэж, түүнийг даван туулах цогц арга хэмжээг яаралтай төлөвлөх уриалгыг гаргасан. Нэгдсэн зохион байгуулалттайгаар хямралыг давж гаръя гэсэн Ерөнхийлөгчийн уриалгын араас Засгийн газар эдийн засгийн эрсдэлийн энэ үед ямар арга хэмжээ авах болсон талаарх шийдвэрүүдээ зарлав. Монголын Засгийн газар цар тахлын аюулыг

-УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд цахим хуралдаан хийх нарийвчилсан заалт байхгүй. Цахим хурал-дааныг онцгой нөхцөлд хийх тул түүнд тохирсон тусгай зохи-цуулалт шаардагдаж байгаа юм. Тухайлбал, хурууны хээгээр ирц хэрхэн бүртгэх, санал хураалтад яаж оролцох, хэлэлцэх асуудлын материалыг хэрхэн хүргүүлэх, зайнаас ямар байдлаар оролцох, үг хэлэх, байр сууриа илэрхийлэхдээ дараалалд яаж орох болон хориглох зүйл гэх мэтийг тодор хой заах зайлшгүй шаардлагатай.

Тиймээс Цахим хуралдааны дэгийг тогтоосон нэмэлт, өөрч лөлт оруулах төсөл дээр Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нарын гишүүд ажиллаж байна.

ЗГМ: ТОВЧХОН ПАРЛАМЕНТ

УИХ-ын хаврын ээлжит чуулган ирэх сарын 6-нд нээлтээ хийнэ. Чуулганы хуралдаанууд цахимаар явах бөгөөд нэг танхимд 20 хүртэл гишүүн байхаар тооцож танхимуудыг зохион байгуулж байгаа аж. Мөн тусгай программ ашиглан дэлгэцээр дүрсийг харуулах юм байна.

ТӨСӨЛ Үндсэн хуулийн өөрчлөлтөд зарим хуулийг нийцүүлэх хүрээнд Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа. Төсөлд татвар болон татварын бус орлого, байгалийн баялгийн ашиглалтаас бүрдсэн нийтийн өмчийг зохистойгоор төлөвлөх, тайлагнах, ашиглах, зарцуулах үйл ажиллагаанд тавих хяналтын эрх зүйн үндсийг тогтоох аж.

ШҮҮХ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг, “Чингис хаан” банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцэв. Тэднийг даатгалын мөнгийг угаасан хэрэгт буруутгаж, С.Сандагдоржийг төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасч, долоон сая, Ч.Алтанхуягийг мөн хугацаагаар төрд ажиллах эрхийг нь хязгаарлаж, 30 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

дотооддоо нэвтрүүлэхгүй байх, урьдчилан сэргийлэх, илэрсэн тохиолдлуудыг эмчлэх, гадаадад буй монгол иргэ-дээ эх оронд нь авчрахад бүх нөөцөө шавхаж буй. Хүн амын эрүүл мэнд хам-гийн чухал ч энэ үүргийнхээ төлөө эдийн зас-гаа “туг тахих” нь гэсэн бол гоомж лол өнгөрсөн хугацаанд хувийн хэвшлийнхэнд төр өөд бай-сан юм. Харин өн гөрсөн

долоо хоногийн баасан гарагт зарласан Засгийн газрын

ш и й д в э р ү ү д тэрхүү айд сыг бага ч гэсэн үргээлээ.

Ерөнхий сай­дын зарласан эдийн засгийг дэм жих багц арга хэмжээнд:

• Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хуга-цаанд нийгмийн

даатгалын шимт гэлээс бүх аж ахуйн нэгжийг бүрэн чө лөөлж, тэглэх.

• Мөн энэ хугацаанд иргэдийн

цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй байх.

• 1.5 тэрбумаас доош орлого-той ААН-ийг ААНОАТ-аас бүрэн чөлөөлөх.

• Үйл ажиллагаа нь хүндэрсэн ч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүдийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгох.

• Малчдаас ноолуур авахад зориулж гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл ол-гох. Зээлийг Засгийн газар хариуцна.

• Хүүхдийн мөнгийг сар бүр 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 30 мянган төгрөг болгох.

• Шатахууны үнийг дөрөв-дүгээр сарын 15-наас литр тутамд 300-400 төгрөгөөр бууруу лах зэрэг арга хэмжээ багтаж буй юм.

Ерөнхий сайд мөн УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хойшлуулах нөхцөл байдал үүсээгүйг энэ үеэр мэдэгдлээ. Үндсэн хуулийн хэрэгжилттэй холбоотой түүний тэргүүлсэн Засгийн газар огцрох уу гэсэн асуултад ч мөн “огцрохгүй” гэсэн товчхон хариулт өгөв. Үүнээс гадна төсөв тодотгоно, тодотгохгүй гэсэн эргэлзээг тайлж “2020 оны улсын төсвийг тодотгохгүй” гэж мэдэгдлээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шил жүүлсэнтэй холбог дуулан авч хэрэгжүүлэх энэхүү хариу арга хэмжээнд нийт 5.1 их наяд төгрөг шаардагдах аж.

Л.ӨлзийсайханУИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга

ХАРИЛЦАА

“Петрочайна Дачин тамсаг” компани тээвэрлэлтээ нээх хүсэлт тавив

Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-аас Монгол Улсад

суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд эдийн засгийн харилцаагаа сэргээхэд БНХАУ-

ын зүгээс бэлэн байгааг мэдэгд-сэн юм.

Уг уулзалтад“Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн ерөнхий-лөгч Жян Хунфу оролцсон. Тэрбээр тус компанийн газрын тосны тээвэрлэлтийг эхлүүлэх хүсэлтийг Шадар сайдад тавь-сан юм. Учир нь газрын тос тээвэрлэх автомашинууд хил нэвтрэн орж ирэхдээ халд-вар тараах эрсдэлтэй гэж манай улс үзэн, тээврлэлтийг түр зогсоогоод байсан юм.

Дорнод аймгийн онцгой комис-соос “Петрочайна Дачин там-саг” компанид шаардлага хан-га хуйц ариутгалын пункт барих үүрэг өгөөд байсан. Өнөөд рийн уулзалтаар ариутгал халд-варгүйтгэл хийх хоёр пункт барин, ашиглалтад ороход бэлэн болс-ныг мэдээллээ. Уулзалтын үеэр “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн ажилчид нийгмийн хариуц -лагынхаа хүрээнд Улсын Онцгой комисст нэг өдрийн цалин болох 174 сая төгрөг хандивласан юм.

Б.Энхжаргал, ЗГМ сонин

Ерөнхий сайд мөн УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хойшлуулах нөхцөл байдал үүсээгүйг энэ үеэр мэдэгдлээ.

Б.Сэлэнгэ, ЗГМ сонин

Гэрэл зургийг Ж.Гэрэлчулуун

Page 3: СПОРТ ТЕХНОЛОГИ “ТОКИО-ХОРЬ-ХОРЬ” ОЛИМП ДЭМБ-аас … · гаруй оёдол эрхлэгч бүгд үндэсний хувцсаа урлаж

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 03 2020.03.30, ДАВАА~№049 (1328)СУРТАЛЧИЛГАА

УУЛ УУРХАЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ ТӨЛБӨРИЙН УЯН ХАТАН НӨХЦӨЛӨӨР ХУДАЛДАНА

ХУДАЛДААНЫ НӨХЦӨЛ:

1. 20-30% бэлнээр төлөөд, техникээ даатгуулж, банкны 1,6%-ийн хүүтэй зээлд хамрагдах

2. 40-50% бэлнээр төлөөд, үлдэгдэл дээр барьцаа байршуулан хувь лизингээр авах

/хүү, алдангийг тохирох/3. 40-50% бэлнээр болон бартер

оролцуулан төлөөд, үлдэгдэл дээр барьцаа байршуулан 6 сарын хугацаанд төлж барагдуулах

/алдангийг тохирох/

LIEBHERR R984

Үйлдвэрлэсэн он Мото/цаг Шанаганы багтаамж

2010 12989 6,7 м3

САТ 374D

Үйлдвэрлэсэн он Мото/цаг Шанаганы багтаамж

2011 8000-11000 4 м3

KOMATSU PC800

Үйлдвэрлэсэн он Мото/цаг Шанаганы багтаамж

2008-2014 12852-14273 4,5 м3

HITACHI EX-2500

Үйлдвэрлэсэн он Мото/цаг Шанаганы багтаамж

2010-2012 22212-27661 13-15 м3

KOMATSU PC3000

Үйлдвэрлэсэн он Мото/цаг Шанаганы багтаамж

2005-2008 19267-32049 13-15 м3

CAT 972H

Үйлдвэрлэсэн он Мото/цаг Шанаганы багтаамж

2012 22207 3,8-4,6 м3

KOMATSU D155AX-6

Үйлдвэрлэсэн он Мото/цаг Шанаганы багтаамж

2011-2012 9326-13815 9,4 м3

LIEBHERR PR754

Үйлдвэрлэсэн он Мото/цаг Шанаганы багтаамж

2008 13284 11 м3

ATLAS COPCO ROC L6H

Үйлдвэрлэсэн он Мото/цаг Хэмжээ

2010-2013 13387-23050 d=155мм

KOMATSU HD1500

Үйлдвэрлэсэн он Мото/цаг Даац

2004-2006 40000-50000 158тн

УТАС: 8026-8848, 8888-2813, 9911-8026

БЭЛЭН ТӨСӨЛ ЗАРНАНөөц нь батлагдсан, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй бэлэн төсөл зарах буюу Хөрөнгө оруулагчтай хамтран ажиллана.

Байршил: Говь-Алтай аймгийн Төгрөг сумАшигт малтмал: Коксжих нүүрс

Утас: 9911-8026, 9910-5667

Page 4: СПОРТ ТЕХНОЛОГИ “ТОКИО-ХОРЬ-ХОРЬ” ОЛИМП ДЭМБ-аас … · гаруй оёдол эрхлэгч бүгд үндэсний хувцсаа урлаж

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ04 2020.03.30, ДАВАА~№049 (1328) ҮЗЭЛ БОДОЛ

РЕДАКЦ ЗАР СУРТАЛЧИЛГАА ХАЯГ ДУГААРЫН УДИРДАГЧ

ЦАХИМ ХУВИЛБАР

ТУЗ-ийн даргаЭрдэнэбаатарын ДОЛГИОН

Ерөнхий эрхлэгч Баатарын Дуламхорлоо

ЗөвлөхШатарбалын Даваадорж

Орлогч эрхлэгчЛхагважавын Сугармаа Утас: 99903584

Улс төр, нийгэм, эрэн сурвалжлах мэдээллийн албаЭдитор Б.ЭнхжаргалУтас: 99901621

Эдийн засаг, уул уурхайн мэдээллийн албаЭдитор Б.БаяртогтохУтас: 99901532

Цахим контент, бүтээлч үйлдвэрлэлийн албаЭдитор Г.БаярсайханУтас: 99903574

Утас: 99903581

99903578

99907843

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,

I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю Скай тауэр” 407 тоот

Улсын бүртгэлийн дугаар. 1024

Утас: 70103131,

Факс: 70106065

Г.Баярсайхан

zgm.mn

ubinfo.mn

ТОДРУУЛГА & ЗАЛРУУЛГА Уншигч та манай сонины мэдээ,

нийтлэл, сурвалжилгатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай санал,

хүсэлт байвал› [email protected]

Утас: 99903584 хаягаар бидэнтэй холбогдоно уу.

Э.Батцэцэг, ЗГМ сонин

“Урт цагаан”-ы түрээслэгчид тогоо таслуулж, усаа хаалгасан харанхуй хонгилд өдрийн хоолны мөнгөө олохоор бээрэн сууж байна. Уг байранд засвар үйлчилгээ хийхгүй байсаар шугам хоолой нь хагарч, өмхөрч унахын наахна байгаа гэнэ. Дэгсдүүлж хэлэхэд Улаанбаатар хотоос ч урт түүхтэй энэхүү төвлөрсөн худал-дааны эхлэл цэгийг “Жуулчны гудамж” гэж нэрлэсэн шигээ орчин үеийн загвараар хөгжүүлж, аялал жуучлалын төв, Монгол Улсын нэрийн хуудас болгох ёстой. Гэтэл нийслэлийн өмчлөлд бүртгэлтэй ч хатуу хахир хойт эхийн гар харсан өнчин хүүхэд шиг өрөвдөлтэй оршсоор ирлээ.

Төрийн өмчийг үнэгүйдүүлж, үрэн таран хийж орхиод, хямдхан хувьчилж авдаг уран аргатнуудын овоо хараанд байнгын онилуулдаг хотын төвийн А зэрэглэлд байр-шилтай “Урт цагаан”-ыг нураах тухай яриа сүүлийн өдрүүдэд со-шиалд өнд рөө авч байна. Түүх дурсгалаа сэр гээн засварлаж, өөд нь татахын оронд газрын хөрс тэй тэг шилж хаяхын гашуу-ныг бид Төв музейг нураахад мэдэрсэн. Араас нь Төв номын сан, дуурь, драмын театруудыг ну-рааж, шинэч лэх тухай ярьж байна.

Түүхэн дурсгалт барилгын өв, өмнөх зуунд амьдарч бай-сан урчуудын бүтээлийг хадгалж үлдэх ёстой гэх монгол чуу дын оюуны дархлаа Төв музейн барилгатай хамт нуран унаа-гүй гэж найдаж байлаа. Гэвч “Урт цагаан”-ыг нураая хэ-мээн хөөсөрсөн олны шүлс, үнэгүйдүүлж авахыг санаар-хагчдын шуналын галд тос бо-лон дэвэргэж байгааг харахад ха рамсалтай байна. 2015 онд уг барилгыг Азийн архитектурын үнэт өвд бүртгүүлсэн ч Монгол Улсын түүхийн дурсгалд албан ёсоор бүртгээгүй аж. Хэдий тийм ч үйл ажиллагааны түүх нь хадгалж үлдээд, цаашид уламжлуулан хөгжүүлэн ёстой өв юм.

XIX зууны эхэнд одоогийн нийс-лэлийг сүлжин урсдаг бай сан олон голын нэг Баруун Сэл бийн хөвөөгөөр худалдаачид төвх-нөсөн байв. Хүнсний зах, мод, тө мөр, алт мөнгөний дархчууд, хятад, орос тэргүүтэй гадаад пүү сүүд үргэлжилсэн уг гудамж бол шинэ Монголын анхны худал-дааны гудамж юм. 1954-1961 онд хэрэгжсэн Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний хү рээнд уг гудамжийг өргөтгөж, архи-тектор Б.Дамбийнямын зураг төслөөр Хоршооллын худалдаа

ч айргийн гэр, жижиглэн худалдааны асар зэргээс хэтэрч чадалгүй байсаар автозамын түгжрэл, ачааллаас үүдэн чулуун зам тавьж, эргээд хөдөлгөөн нээхэд хүргэсэн. Нийслэл өмчөө хариуцаж, төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажилдаа эзэн шиг хандсан бол өнөөдөр өмхөрсөн байшин, үйлчилгээгүй хонгил болж үлдэхгүй байв.

Одоо НИТХ “Урт цагаан”-ы хувь заяаг шийднэ. Үйлчилгээг хэвээр үргэлжлүүлж, аялал жуулчлалд чиглэсэн төсөл хэрэгжүүлж өөд нь татах саналтай нэгэн байхад,

үндэсгүй нураагаад цэцэрлэгт хүрээлэн байгуулъя гэх нь ч байна.

Дэлхий нийтэд халдварт өвчний дэгдэлт намдаж, хорио цээрийн дэглэм тавигдангуут хамгийн хурдтай хөгжих салбарын нэг нь аялал жуулчлал болно. Тэр дундаа олон мянган хүний амийг авч одсон коронавирусээр нэг ч монгол хүн нас бараагүй шалтгааныг сонирхож, бидний ахуй, заншлыг судлах хүсэлтэй сая сая жуулчин айсуй. Тэдэнд нэгдсэн үйлчилгээ үзүүлэх жинхэнэ жуулчны гудамж хэрэгтэй байна. 500 гаруй жи-

үйлчилгээний нэгдсэн төвийн барилгыг барьсан нь олноо “Урт цагаан” хэмээн нэршжээ. Тухайн үед хятад барилгачдаар бариулсан ба суурь нь гэхэд 1.5 метрийн өргөнтэй, хана, гол баганууд нь бүрэн цутгамал аж.

2002 онд “Жуулчны гудамж” болгон өөрчлөх шийдвэр гаргасан. Гэвч цаасан дээрх нэршлээс өөр юу ч өөрчлөгдсөнгүй. Өмчийн эзэн өнөөх хахир хүйтэн авираа үзүүлсээр. Өмнөх засгийн үед дундуур нь явсан автозамыг хааж, аялал жуулчлалын зориулалтаар хөгжүүлэх шийдвэр гаргасан

лийн түүхтэй Арбат шиг бүрэн тогт-ноогүй ч аялал жуулчлалаар дагнан хөгжүүлж жилдээ долоон тэрбум юанийн орлого олдог Манжуур шиг шинэхэн бөгөөд соньхон байлгаж болох юм. Жуулчид зорьж очдог Нью-Йоркийн Бродвэй, Туркийн Истиклал, Сөүлийн Мёндүн, Токио-гийн Асакүса шиг “Урт цагаан”-ыг аялагчдын ая тух, хэрэгцээг бүрэн хангасан гудамж болгоход цаг хугацаа бус зөвхөн сэтгэл, зөв менежмент л шаардлагатай. “Улаанбаатар” хэвлэх үйлдвэрийн байр олон жил балгас болж төрийн ордны зүүн талд ад үзэгддэг байсан ч өнөөдөр “Улаанбаатар гале рей” гэх тэргүүлэх худалдаа үйл чилгээний төв, жуулчдын заавал айлчилдаг газрын нэг болж чадсан.

“Урт цагаан”-ыг одоогийн түрээслэгчдийн үйлчилгээг ялимгүй сайжруулаад, жуулчдад зориулсан стандартад нийцүүлэх шаардлага тавьж, төрөлжүүлэн зохион байгуулалтад оруулснаар цэгцрээд ирэх боломжтой. 120 гаруй оёдол эрхлэгч бүгд үндэсний хувцсаа урлаж чадна. Тэд нэгэн бүлэг болж, үндэсний хувцас, гоёл чимэглэл худалдаалах, түрээслэх, гэрэл зургийн студи, уран дархчуултай нягт ажиллаж болно. Түүнчлэн үсчин, гоо сайхан, гуталчин ч гадаад хэлтэй угтагчтай, цэмцгэр орчинд өндөр хөлсөөр үйлчилдэг болоход төсвөөс хөрөнгө шаардахгүй. Үүн дээр тансаг зэрэглэлийн өндөр үнэтэй ресторанаас эхлээд түргэн хоолны газар, банкны бүх төрлийн үйлчилгээ, эмийн сан, интернэт орчин бүхий жуулчны мэдээллийн төв байгуулж, бүх төрлийн үзвэр үйлчилгээний тасалбар борлуулах цэг, Монгол орноор аялахад таа тай газруудын танилцуулга, газрын зураг, ном, сэтгүүлийн худалдаа, түүнчлэн хотын түүхт газруудад аялах тусгай чиглэлийн тээврийн зогсоол байрлаж болох юм. Мэдээж түүх өгүүлсэн жижиг музей, хөшөө дурсгал, усан оргилуур, ногоон байгууламжтай жижигхэн цэцэрлэгт калиграф, хөрөг зураг, хөгжимт үзүүлбэр гээд жуулчдын сонирхлыг тата-хуйц бүхнийг цогцлооход хэцүү бэрх зүйл үгүй.

Нийслэлийн иргэдийг төлөөлдөг л юм бол тэдний нэрийн хуудсыг урлахуйц, гаднынхны өмнө ганц нүүр тахалдаг жуулчны гудамжаа авч үлдэхийн төлөө нэгдэцгээе, төлөөлөгчид өө. Өв уламжлал, түүх соёлоо нэг цонхоор танил-цуулах боломж болсон жуулчны гудамжийг хөгжүүлэхэд урт, цагаан барилга л саад болоод байна гэж үү.

Түүхт “Урт цагаан”-ы барилгыг түйвээхээ

боль, “түр” дарга нар ааТүүхэн дурсгалт барилгын өвөө хадгалж үлдэх ёстой гэх монголчуудын оюуны

дархлаа Төв музейн барилгатай хамт нуран унаагүй гэж найдаж байна

Гэрэл зургийг Ж.Гэрэлчулуун

Page 5: СПОРТ ТЕХНОЛОГИ “ТОКИО-ХОРЬ-ХОРЬ” ОЛИМП ДЭМБ-аас … · гаруй оёдол эрхлэгч бүгд үндэсний хувцсаа урлаж

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 05 2020.03.30, ДАВАА~№049 (1328)НИЙГМИЙН СОНИН

Ол о н у л с ы н 3 x 3 с а г с а н б ө м б ө г и й н холбооноос бүх цаг үеийн шилдэг

10 тоглолтыг нэрлэжээ. Уг жагсаалтын долдугаарт манай

FIBA бүх цаг үеийн шилдэг 10 тоглолтын

нэгээр Монголыг нэрлэв

Монголын сагсчид дэлхийд тэргүүлэх боломжтой

улсын Ulaanbaatar MMC Energy team 2018 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Австралийг шигшээ багтай хийсэн финалын тоглолт багтсан байна. Уг тэмцээнээс манай тамирчид мөнгөн медаль хүртэж байв.

Тус холбооны сайтад

“Магадгүй Монгол Улсын тамирчид сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр өөр аль ч орноос илүүтэй дэлхийн хэмжээнд хүрэх боломжтой. Ердөө гурван сая хүн амтай Зүүн Азийн энэ улс 3х3 тэмцээнд эрэгтэй, эмэгтэй аль аль төрлөөр нь тэргүүлж байв.

Тэд 2018 оны Азийн аваргын финалд Австралийн шигшээ багийн эсрэг хамгийн шилдэг тоглолтыг үзүүлсэн. Нэмэлт цаг сунгасны дараа Австралийн тоглогч Томас Гарлеп гурвын зайнаас хоёр удаа шидэх хүртэл тэд нэр хүндээ хамгаалж чадсан”

хэмээжээ. Өдгөө манай улсын 3x3 үндэсний эрэгтэй шигшээ баг дэлхийн чансааны наймдугаарт, Ази тивд хоёрдугаарт жагсаж буй.

Харин эмэгтэй шигшээ баг дэлхийн чансааны тав, Ази тивд мөн л хоёрдугаарт жагсаж байна.

Хятадын тэрбумтан Жек Ма 1.8 сая маск, 210 мянган оношлуур, 36 мянган хамгаалалтын хувцас болон бусад эмнэлгийн хэрэгслийг Монгол тэргүүтэй Ази тивийн 10 оронд хандивлахаар болж, “Тусламж хүргэж өгөх нь амар биш байх хэдий ч хэрэгжүүлнэ” хэмээн өөрийн твиттертээ бичсэн билээ. Тэгвэл тус амлалт эхнээсээ биеллээ олж, “Жек Ма” сан болон “Али баба” сан манай улсад KN95 загварын 500 мянган амны хаалт илгээсэн байна. Хандивын амны хаалтыг энэ оны гуравдугаар сарын 27-ны өдөр Эрээн хотын

хилийн боомтоор нэвтрүүлжээ. Тус хоёр сан манай улсад нийт 4.845 сая юанийн эд бодис хандивлаж, хайрцаг бүрийн гадна талд “Олны хүч оломгүй далай” хэмээн бичсэн нь Хятад улс Монголын ард

түмэнтэй хамтаар цар тахлыг ялан давна гэдэг итгэл зоригийг и л э р х и й л с э н аж. Энэ талаар Хятадын олон улсын радиогоор “Хятад улсад

халдварын байдал ноцтой байх үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хятадад айлчилж, сэтгэл нэгтэй байж, дэмжиж буйгаа илэрхийлэн, 30 мянган

хонь хандивласан. Монголын засгийн газар болон нийгмийн салбарынхан ч олон янзын арга замаар хандив цуглуулан, Хятад улс, Ухань хотыг дэмжиж, хүнд хэцүү үед сэтгэлийн дэм, итгэлийн оч хайрласныг Хятадын ард түмэн мартахгүй. Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан тохиолдол 11 болон нэмэгдэж, урьдчилан сэргийлэх ажил хүнд сорилтод тулгарч, эмчилгээний эд бодис хүрэлцэхгүй болсон байна. Хятад улс Монгол Улсад яаралтай түргэн тусламжийн бодис хандивлан бодит үйлдлээрээ хүн төрөлхтний хувь заяаны хамтын үзэл баримтлалыг харуулсан байна” хэмээн мэдээлжээ.

Батмөнх даян хаан, Чилүгэ-нээс эхлээд олон сайхан дүрээрээ ард түмэндээ хүнд-лэгдсэн МУГЖ Ж.Сүххуяг артерийн с у д а с н ы

б ө г л ө р ө л гэсэн

оноштойгоор яарал тай эмчилгээ хийлгэх шаард-лагатай болжээ. Хэрвээ яарал-тай эмчилгээ хийлгэхгүй бол хөлөө тайруулах эрсдэлтэй

байна. Түүний эмчилгээний зардалд 30 орчим сая

төгрөг шаард лагатай аж. Монголын урлагийн

нэгэн гялбаа болсон эрхэм жүжигчиндээ туслахыг уриалж байна.

Хандивын данс: Жамсран СүххуягХаан банк: 5629046582Утас: 96667637

Т.Намуунболор, ЗГМ сонин

Хятадын тэрбумтан Жек Ма Монгол Улсад 500 мянган ширхэг амны хаалт илгээлээ

“Батмөнх даян хаан” яаралтай эмчлүүлэх шаардлагатай болжээ

Хайрцаг бүрийн гадна талд “Олны хүч оломгүй далай” хэмээн бичжээ.

Page 6: СПОРТ ТЕХНОЛОГИ “ТОКИО-ХОРЬ-ХОРЬ” ОЛИМП ДЭМБ-аас … · гаруй оёдол эрхлэгч бүгд үндэсний хувцсаа урлаж

АНУ-д 14 минут тутамд нэг хүн халдвар авч, 20 минутад нэг хүн нас барж байна

Орон нутагт коронавирусийг оношилж эхэллээ

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ06 2020.03.30, ДАВАА~№049 (1328) НИЙГЭМ

ЗГМ: ТОВЧХОН

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЗасгийн газрын 2019 оны 280 дугаар тогтоолоор “Чингис хаан” музей байгуулахаар шийдвэрлэж, 2020-2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барихаар төлөвлөсөн. Тэгвэл уг музейн шав тавих ёслол ирэх сарын 2-нд болох аж. Үүний хүрээнд Чингис хааны музейн барилгын сууринд Төрийн тахилгатай уул, хайрханы хөрсний дээж, зарим томоохон нуур, гол, мөрний усны дээж болон анхилуун үнэрт ургамал, тариа будааны дээж, есөн эрдэнийг залж шүншигт байршуулах гэнэ.

ОБЕГ2020 оны эхний гурван сарын байдлаар 772 удаагийн ахуйн гал түймэр гарч, 4.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 33 хүн нас барж, 372 толгой мал хорогдож, 456 гэр орон сууц шатсан байна. Гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35.7 хувиар буурсан ч учирсан хохирлын хэмжээ 27.3 хувиар өсчээ. Үүнээс гадна Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ аймгийн найман суманд найман удаагийн ой, хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 22 га ой, 14810 га хээр, нийт 14832 га талбай түймэрт өртжээ.

ГАЗАР ХӨДЛӨЛТГовь-Алтай аймгийн Тонхил суманд энэ сарын 20-ноос хойш зургаан удаа газар хөдөлсөн. Тэгвэл энэ сарын 26-нд болсон 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас Тонхил сумын ерөнхий боловсролын сургуулийн коридорын хана, багш нарын өрөөний тааз, цонх, өөр нэг ангийн тааз нурж, их хэмжээний цууралт үүсчээ. Сургуулийн удирдлагууд тавдугаар сарын 1-нд хичээл эхлэхэд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсныг ярилаа. Энэ үед жижүүрээс өөр хүн барилгад байгаагүй тул хүн бэртэж, гэмтээгүй аж. Тус сургуулийн ашиглалтын хугацаа 2023 оны есдүгээр сард дуусах юм байна.

ХӨЛ ХОРИОУОК-ын шийдвэрээр Алтанбулагийн хилийн боомтыг өнгөрсөн бямба гарагийн 06.00 цагаас эхлэн хаалаа. Ингэснээр Монгол Улс бүх хилийн боомтоо албан ёсоор хааж байгаа юм. Боомт хаагдсан үед манай улс иргэдээ төмөр зам болон автобусаар авах ажлыг зохион байгуулна гэж ОБЕГ-аас мэдэгдэв. Авто замын Алтанбулаг-Хиагт, төмөр замын Сүхбаатар-Наушки боомтоор хил нэвтэрсэн иргэдийг Сэлэнгэ, Дархан-Уул аймагт 21 тусгаарлана.

ДУУДЛАГА ХУДАЛДААНийслэлийн Засаг даргын захирамжаар Газар зохион байгуулалтын албанаас 2020 онд 47 газрыг дуудлагаар худалдаж, 2.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Тэгвэл эхний 11 байршлын 9.26 га газрын дуудлага худалдааг ирэх сарын 8-ны 09:00 цагт www.mle.mn цахим хуудсаар явуулахаар болжээ. Энэ удаа үүрэн холбооны станц, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, ШТС, орон сууц, өвлийн аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалтын газрыг худалдах юм байна.

НИТХ-ын дарга бөгөөд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Р.Дагва Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, цагдаагийн хяналтын цэгийн үйл ажиллагаатай танилцав. Гудамж талбайд аюулгүй байдлыг сахиулах, олон нийтийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хархорин” зах болон Саппорогийн автобусны буудалд цагдаагийн хяналтын цэг байршуулсан. Тухайн цэгүү дийг байршуулснаар нийтийн эзэмшлийн талбайд

гар дээрээс худалдаа эрхлэх зөрчил арилж, согтуурлаас үйдэлтэй гэмт хэрэг, халаасны хулгайн хэргийн гаралт буурсныг цагдаагийн албан хаагчид онцоллоо. Тэрбээр мөн коронавирусийн халдвараас сэргийлэх хүрээнд хэрэгжүүлж буй ажилтай танилцсан байна. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын алба, Мэргэлжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтсийн албан хаагчид 24 цагаар ажиллаж, гудамж талбайг ариутган, иргэдэд заавар зөвлөгөө өгч байгаа аж.

Шинэ төрлийн к о р о н а -вирусийн нөх-цөл байдал, түүнээс сэр-

гийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өгөв. ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариу болон биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ “Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн ХӨСҮТ-д тав, Увсад хоёр, Дархан-Уул аймагт 19, Сэлэнгэд дөрөв нийт 32 хүний шинжилгээнд шинэ коронавирус

НИТХ-ын дарга Р.Дагва Сонгинохайрхан дүүрэгт

ажиллав

Үхрийн мах хамгийн хямд нь 9500 төгрөгийн

үнэтэй байнаНийслэл хотод мах болон

өргөн хэрэглээний барааны үнэ тодорхой хэмжээнд буурчээ. Тухайлбал, өнгөр-сөн бямба гарагийн байд-лаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9600 төгрөг байсан нь өмнөхөөсөө 300 төгрөгөөр буурсан үзүүлэлт байв. “Хүчит шонхор” захад хонины мах 8000-9000 төгрөг, “Баянзүрх” худалдааны төвд 8500-9200, “Хархорин”-д 7800-8500, “Меркури”-д 11000-13500 төгрөгийн үнэтэй

худалдаалж байлаа. Тэгвэл үхрийн махны дундаж үнэ 11 мянган төгрөг байсан ба өмнөхөөсөө 500-600 төгрөгөөр буурчээ. “Хархорин”, “Хүчит шонхор”, “Баянзүрх” захад үхрийн ястай мах 9500-11500 төгрөг байхад “Меркури”, “Бөмбөгөр” худалдааны төвд 12500-14000 төгрөгийн үнэтэй байв. Харин хүнсний ногоо болон гурил, будааны үнэ долоо хоногийн өмнөхөөс бага зэрэг өссөн үзүүлэлт гарсныг Нийслэлийн статистикийн газрын мэдээлэлд дурджээ.

илрээгүй. Харин гуравдугаар сарын 28-нд ХӨСҮТ болон орон нутагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй, нэмж халдвар илрээгүй.

Одоогоор ХӨСҮТ-д 220 сэжиг-тэй тохиолдлыг хянаж байна. Дархан-Уул аймаг ХӨСҮТ-д хийдэг шиг шинэ коронавирусийн шинжилгээ хийх бүрэн боломжтой болсон. Тийм учраас Сэлэнгэ, Хөвсгөл зэрэг хойд аймгуудын шинжилгээг хийнэ. Нийт дөрвөн аймаг коронавирусийн халдвар оношилдог болгохоор ажиллаж байна. ХӨСҮТ-д эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдал сайн байна” гэв.

Өчигдрийн байдлаар корона-вирусийн халдвар дэлхийн 201 улсад бүртгэгдсэн бөгөөд

КОРОНАВИРУСИЙН ТАРХАЛТ ИТАЛИ, ИСПАНИ, АНУ-Д ЭРЧИМТЭЙ БАЙГАА БӨГӨӨД ДЭЛХИЙ ДАЯАР 575 МЯНГАН ТОХИОЛДОЛ, 26600 НАС БАРАЛТ БҮРТГЭГДЖЭЭ.

Б.Мөнхзул, ЗГМ сонин

АНУ-д гэхэд 14 минутад нэг хүн шинээр халдвар авч, 20 минут тутамд нэг хүн нас барж байгаг албаныхан онцлов. Мөн хүүхэд болон залуучууд халдвар тусах эрсдэлтэйг ДЭМБ-аас анхааруулж буй.

ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал

“Тусгаарлах байранд 2843 хүн ажиглалтад бий. Тусгаарлах байранд байгаа иргэд сэтгэл зүйн зөвлөгөө авах шаардлагатай үед СЭМҮТ-өөс эмч нар дууд лагаар очиж зөвлөгөө өгч байна. Хэн нэгэн судлаач, эрдэмтэн сошиал ашиглан элдэв мэдэгдэл хийж, бидний ажлыг хүндрүүлэхгүй байхыг хүсье” гэв. Коронавирусийн халдварын тархалт Итали, Испани, АНУ-д эрчимтэй өссөн байгаа бөгөөд өдгөө дэлхий даяар 575 мянган тохиолдол, 26600 нас баралт бүртгэгджээ. БНХАУ болон БНСУ-д коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирж, хоёр дахь давлагаа эхэлснийг ДЭМБ-аас анхааруулав. Түүнчлэн Вьетнам, Сингапурт халдварын тохиолдол огцом нэмэгджээ.

Эх сурвалж: ДЭМБ

Page 7: СПОРТ ТЕХНОЛОГИ “ТОКИО-ХОРЬ-ХОРЬ” ОЛИМП ДЭМБ-аас … · гаруй оёдол эрхлэгч бүгд үндэсний хувцсаа урлаж

Там болсон түр замаас хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгох нь сонгогчдын сэтгэлийг “уяраах” нэг арга байж болно

Дарханы зам МАН-ын 15 нэр дэвшигчийг эрсдэлд оруулна

ДАРХАНЫ ЗАМЫН ТАМТАГ, ДОРОЙ САЙДЫН БАЛГААР СОНГУУЛИЙН ЭРСДЭЛ ҮҮРЭХ НЬ ТЭНЭГ ХЭРЭГ.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 07 2020.03.30, ДАВАА~№049 (1328)

НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН

Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-

Дарханы 204.1 км замыг шинэчлэх нь МАН-ын нэр хүндийг өсгөх гол ажлын нэг байв. Далангийн өргөн есөн метр, хучилтын өргөн зургаан метртэй хоёр эгнээ замыг 11 метр өргөн, есөн метр хатуу хучилттай дөрвөн эгнээ болгон сайжруулах засварын ажлыг эхлүүлсэн нь монголчуудын сэтгэлийг хөдөлгөсөн том бүтээн байгуулалт яах аргагүй мөн. Нөгөөтэйгүүр өмнөх жилүүдэд аймгуудыг нийслэлтэй холбосон АН-ын автортой их бүтээн байгуулалтыг сөргүүлэх МАН-ын гол тактик байсан. Мөн МАН зам тавьж чаддагийг харуулах шалгуур байв. Гэвч их санасан газар есөн шөнө хоосон хонохын үлгэрээр зам биш там бий болгож сонгуультай золгох нь гарцаагүй боллоо. Үүн дээр иргэд амь нас, эд хөрөнгөөрөө х о х и р с о о р байгаад МАН-ын удирдлага ямар ч арга хэмжээ авч чадахгүй суугаа нь нэр хүндийг харлуулах бараан сүүдэр болов.

ЗТХ-ийн сайдын сүүлд өгсөн мэдээллээр 95.5 км замын ажлын гүйцэтгэл 16 хувьтай, зам тавих хятад иргэдийг хөл хорио дуустал хилээр нэвтрүүлэхгүй болсон нь Дарханы зам сонгуулиас өмнө ашиглалтад орохгүйг

Б.Гарьд, ЗГМ сонин баталгаажуулав. Хэдийгээр санхүүжилтийг гаргагч Азийн хөгжлийн банкнаас зарласан тендерт монголчууд оролцох шаансгүй, шалгарсан гүйцэтгэгч нь ажиллах нөхцөлөө бүрдүүлээгүй зэрэг гаднын нөлөө байгаа ч ЗТХЯ, сайд Б.Энх-Амгаланд иргэдийг хохироохгүй, чирэгдүүлэхгүйгээр замын ажлыг зохион байгуулах боломж байсан талаар замын мэргэжилтнүүд ч хэлж байсан. Наад зах нь хуучин замыг нь хуулалгүй шинээр нэг эгнээг барих, замыг 50 км-ээр хуулж бусад хэсэгт хуучин замаар хөдөлгөөнийг үргэлжлүүлэх гээд олон арга байж. Гэвч бүх замыг хуулж 6.5 тэрбум төгрөгөөр түр зам тавьсан нь иргэдийг чирэг дүүлж, намынхаа нэр хүндийг бас “шаварт хутга-чихлаа”.

Улаан баатар-Дархан чиг лэ лийн зам дээр өнгөрөгч онд 265 осол гарч, 25 иргэн амь насаа алдаж, 79 иргэн гэмтэж бэрт сэн харам-сал тай тоо байна. Мөн иргэд

тээврийн хэрэгс-лээ эвдэж, ажлаа алдсаар байгаа нь бодитой үнэн юм. Авто замын тухай хуулийн 35.2-т “Авто зам, замын бай гуу ламжийн а ш и г л а л т ы н хэвийн нөхцөлийг х а н г а а г ү й г э э с иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсныг хууль, х я н а л т ы н б а й г у у л л а г а тогтоосон бол тухайн авто зам хариуцагч,

эзэмшигч уг хохирлыг хариуцан төлнө” хэмээн заасны дагуу иргэд хохирлоо нэхэмжлээд эхэлбэл

ЗТХЯ их хэмжээний өрөнд орох эрсдэл ч ойрхон байна. Харин салбарын яам дүлийдээ найдаад унгараг гэгчээр иргэд хохирол нэхэмжлэхгүй байх хэмээн найдсаар сууна.

эхлэ хэд сонгогчид тэднээс нэн түрүүнд Дарханы замын ажил хэзээ дуусахыг асууж “байдалд” оруулна. Тэр үед хариуцлага алдсан Хятадын компанид бурууг тохон аргацаахаар бэлтгэж суугаа биз. Дарханы замын хуудуутай засвараас болж хэн нэгэнд хариуцлага тооцож, арга хэмжээ аваагүй нь ч МАН-ын рейтингэд үлэмж хохиролтой. Цаашилбал МАН зам барьж чаддаггүй, буруутанд хариуцлага тооцож чаддаггүй гэсэн ахин нэг муу нэр ч “дурсгах” нь. Сайн нэрийг хүсэвч олдохгүй, муу нэрийг хусавч арилахгүй гэдэг энэ. Уг нь Ерөнхий сайд, МАН-ын дарга нь Дарханы замын засварын ажлын нээлт дээр 2019 онд багтааж ашиглалтад оруулахыг сайд Б.Энх-Амгаланд үүрэг болгон, “толгойгоороо хариуцахыг” даалгасан. Харин салбарын сайд “миний мэддэг орос хэл дууссан” гэх маягаар ажил хийж чадахгүйгээ зарласаар. Энэ нь цаагуураа МАН-ын нэр хүндэд муугаар нөлөөлөх шалтгааныг улам лавшруулсаар. Дээр нь ЗТХЯ-ны Зам ашиглалт хариуцсан мэргэжилтэн нь Дарханы замын ажил гүйцэтгэгч хятадуудаас олон сая төгрөгийн хахууль авч байгаад гардуулсан нь “муу дээрээ муухай, муухай дээр улцан” гэгч боллоо.

МАН сонгуулийн өмнө олон нийтэд таалагдахын тулд улс төрийн оноо цуглуулах бүхий л боломжийг ашиглахаар чармайж байгаа энэ үед Дарханы замын тамтаг, дорой сайдын балгаар сонгуулийн эрсдэл үүрэх нь тэнэг хэрэг. Тиймээс “тамын замаас” хохирсон иргэдийн сэтгэлийг уяраахын тулд нөхөн төлбөр авах боломжийг олгох талаар бодохгүй бол 15 мандатаа өрсөлдөгчдөө бэлэг лэснээс өөрцгүй болох нь ээ.

95.5 км замын ажлын гүйцэтгэл 16 хувьтай, зам тавих хятад иргэдийг хөл хорио дуустал хилээр нэвтрүүлэхгүй болсон нь Дарханы зам сонгуулиас өмнө ашиглалтад орохгүйг баталгаажуулав.

Энэ нөхцөл УИХ-ын сонгуулиар МАН-ын 15 суудлыг эрсдэлд орох бодит шалтгаан. Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн иргэдийн нийслэлтэй холбогдох гол зам гэдэг утгаараа МАН-аас дээрх аймагт нэр дэвших 15 хүнд хамгийн их халгаатай сэдэв юм. Там болсон замаар олон цаг сэгсчүүлсэн зорчигч, шаварт сууж, дугуйгаа ханзалж, шилээ хагалан, машинаа эвдсэн жолооч нар МАН-ыг эвийлэн хөөрхийлж, эерэг санал өгөх нь юу л бол. Энэ зун бас л түр зам гэгчээр тонгочуулж машин техникээ эвдэхээс эхлээд иргэдийн амь нас эрсдэх, осол эндэгдэл буурахгүй нөхцөл байдал үргэлжлэх нь тодорхой байгаа. Иргэдийн дургүйцэл яг сонгуулийн үеэр дээд цэгтээ хүрч, МАН-ыг хараах үгс цуурайтах нь бүр ч хоржоонтой.

Дээрх аймгуудаас УИХ-д сон гогдсон МАН-ын гишүүд олны өмнө хэлэх үггүй улайх-даа Засгийн газарт удаа дараа асуулга хүргүүлсэн ч ЗТХЯ-наас шалтгаалаагүй гэх хариунд амаа үдүүлээд таг. Сонгуулийн сурталчилгаа

Page 8: СПОРТ ТЕХНОЛОГИ “ТОКИО-ХОРЬ-ХОРЬ” ОЛИМП ДЭМБ-аас … · гаруй оёдол эрхлэгч бүгд үндэсний хувцсаа урлаж

Б.Баяртогтох, ЗГМ сонин

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ08 2020.03.30, ДАВАА~№049 (1328)

ЭДИЙН ЗАСАГ

ЗГМ: ТОВЧХОН АРИЛЖАА

26Компани. Монголын хөрөнгийн бирж баасан гарагийн үнэт цаасны арилжаагаар 26 компанийн 533,209 ширхэг хувьцаа арилжлаа. Энэ өдөр 13 компанийн хувьцааны ханш өсөж, 11 компанийнх буурав.

ИНДЕКС

0.36Хувь. ТОП 20 индекс 0.36 хувиар буурч, зах зээлийн үнэлгээ 2.48 их наяд төгрөг боллоо. Хөрөнгийн зах зээлийн тэргүүлэх индекс есөн өдөр дараалан буурч, зах зээлийн үнэлгээ 2.6 их наядаас 2.48 их наяд болж доошиллоо.

ХӨРШ

38.3 Хувь. БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын компаниудын ашиг оны эхний хоёр сард жилийн өмнөхөөс 38.3 хувиар буурсан талаар тус улсын Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Ийнхүү түүхэндээ анх удаа ингэж огцом буурсан дүнтэй гараад байна. Цар тахал БНХАУ-ын бизнесийн салбарт сөргөөр нөлөөллөө. Тухайлбал, төрийн өмчийн байгууллагууд, хувийн компаниуд, гадаадын хөрөнгө оруулалттай бизнесүүдийн ашиг бүгд 30-аас дээш хувиар буурчээ.

УУЛ УУРХАЙ

2020Төсөв. Уул уурхайн тоног төхөөрөмж, аж үйлдвэрийн хүнд машин механизм үйлдвэрлэгч Caterpillar зарим үйлдвэрийнхээ үйл ажиллагааг түр зогсоохоор боллоо. Шинэ төрлийн вирусийн хямрал дэлхийн хэмжээнд аж үйлдвэрийн үйл ажиллагааг доголдуулж эхэллээ. Үүний нэг илрэл нь Caterpillar-ийн шийдвэр болж байна. Тус компани үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалаад 2020 оны төлөвлөгөөгөө эргэн харах шаардлага үүсжээ.

АЗИ

25Жил. COVID-19-ийн тархалтаас үүдэн Энэтхэг улсын улсын алтан эдлэлийн борлуулалт 25 жилийн доод түвшинд хүрч буурлаа.

9 11

11

Алтны үнэ өсөж, газрын тосны ханш улам уруудсаар байна

Эдийн засгийн өсөлт 1-2 пунктээр буурна

Хятадын $30 их наядын зах зээл гадаадынхныг татаж эхлэв

Халуурах нь COVID-19-ийн гол шинж тэмдэг биш

10

Эдийн засгийг дэмжих эх үүсвэр тодорхой бус байна

Засгийн газрын баасан гарагт танилцуулсан гэнэтийн шийдвэр олон хүний талархал хүлээж, хувийн

хэвшлийнхэн дор бүрнээ алга ташин угтан авлаа. Цар тахлын үед эдийн засгаа дэмжих 5.1 их наяд төгрөгийн багц санхүүжилт чухамдаа эрсдэлийг хумих төрийн оролдлого. Дэлхийн улс орнуудын нэгэн адил ажлын байрыг хадгалах, эдийн засгийн уналтыг сааруулах үүднээс Засгийн газар дээрх арга хэмжээг авч байна. Хөгжиж буй болон хөгжингүй орнууд бүгд л эдийн засгаа тэтгэх гарц дор бүрнээ хайж, хэрхэн бага хохиролтой даван туулахаа урьдчилан тооцоолох

нэгэнт амлалт өгсөн учраас төр хаа нэгтэйгээс өр тавиад ч хамаагүй олохоос аргагүй. Ийм л замаар шийдэхээ Сангийн сайд илэрхийлж, шинэ бондын сураг гарч эхэллээ. Ирэх жил 2.9 тэрбум ам.долларын өр барагдуулах манай улс өнөөдрийн хүндрэлийг даван туулахын тулд дахин санхүүжилт босгох ажилд шилжиж байна.

Ноолуурын худалдан авалтад зориулж гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгохоор болж байна. Хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд 10 мянган төгрөгөөр нэмэх бол ирэх сараас шатахууны үнэ литр тутамдаа 300-400 төгрөгөөр буурахаар болов. Газрын тосны үнэ навс унасан нь монголчуудад илүү хямд шатахуун хэрэглэх боломж олгож байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл ийм нөхцөл бидэнд бүрдүүлж өглөө.

Тэгвэл Засгийн газарт 5.1 их наяд төгрөгийн багц санал болгох хэмжээний орлого, хуримтлал бий юү. Улсын төсвийн орлого энэ он гарснаас хойш 275 тэрбумаар сох дутаж, тэр хэрээр төсвийн алдагдал нэмэгдэж байна. “Шаардлагатай таван их наяд төгрөгийг Засгийн газар Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх замаар шийдээд явна” гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн. Гэхдээ Төрийн сангийн мөнгөн хөрөнгийг хэчнээн сайн менежментээр залаад ч орлого тасарсан үед Засгийн газар 5.1 их наяд төгрөг бүрдүүлэх боломжгүй болохыг хашир эдийн засагчид хэлж байна.

Төсөв тодотгохгүй нөхцөлд Засгийн газрын зардал, төсвийн алдагдал дахиад нэмэгдэнэ гэсэн үг. Эцсийн дүндээ улсын өр тэр хэрээр тэлж, томрох болно. Байхгүй мөнгөн дээр

дахь хувилбарыг нь сонгохоор болжээ. Тодруулбал, 1.3 тэрбум ам.долларын санхүүжилт татахаар болсноо Сангийн сайд онцолсон. Үүнтэй холбогдуулан хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад хүрч байна. Эрх баригч МАН 2016 оны сонгуульд өр нэмэхгүй, татвар нэмэхгүй гэж амлаж байлаа. Харин өнөөдөр аль аль нь эсрэгээрээ өрнөв. Нөхцөл байдал ч амаргүй болж байна. Гэхдээ төсвөө тодотгох замаар эдийн засгаа дэмжих оролдлогоос эрх баригчид дөлөв. Эдийн засагч Н.Энхбаяр “Ийм эгзэгтэй үед төсвийн зөв бодлого чухал. Төсөвт тодотгол хийх ёстой. Орлого 50 хувиар буурах эрсдэлтэй байна” хэмээн өгүүлсэн.

Нийгмийн даатгалын сангийн алдагдал улам гүнзгийрэх нь. Манай Улс нийгмийн даатгалын шимтгэл, ХАОАТ, АНОАТ-аас хамгийн багадаа 2.6 их наяд төгрөгийн алдагдал хүлээхээр байна. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Энэ бүгдийг яаж ч өсгөж тооцоод 5.1 их наяд төгрөгт хүрэхгүй. Нийгмийн даатгалын шимтгэл ажилтан, компани хоёрыг хангалттай дэмжиж байна. ХАОАТ болон 200 мянган төгрөгийн дэмжлэг нь хэрэглээнд боломжийн дэмжлэг болно” гэж онцолсон. Засгийн газар төсөв тодотгохгүйгээр эдийн засгаа дэмжих гээд байгаа нь эдийн засагт тодорхойгүй олон асуулт үлдээж байна.

Гэрэл зургийг Ж.Гэрэлчулуун

болов. Эдийн засгийн хямрал, COVID-19 вирусийн учруулах уршиг өнөөдөр дэлхий нийтийн толгойны өвчин болоод байгаа нь энэ.

Мөнгөний бодлогоо зөөлрүүлж, шаардлагатай бус хөрөнгө оруулалтын зардлаа хойшлуулж, нэмэлт хөрөнгийн эх үүсвэрийн эрэлд улс орнууд гарч эхэлсэн. Харин манай улсын хувьд эдийн засгийн хүндрэлийг төсвөө тодотгохгүйгээр даван туулна гэж Сангийн сайд долоо дахь удаагаа мэдэгдэв. Ерөнхийлөгчийн зүгээс хоёр их наяд төгрөгийн алдагдалтай, 13 их наядын зардалтай төсвөө тодотгохыг уриалсан ч үүнийг Засгийн газар хүлээж авахгүй нь нэгэнт тодорхой боллоо. Харин хувийн хэвшлийн зардлыг хөнгөлөх үүднээс ирэх сараас аравдугаар сар хүртэл аж ахуйн нэгжүүдийн Нийгмийн даатгалыг шимтгэлийг бүрэн тэглэхээр болж байна. Мөн 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой бол орлогын албан татвар авахгүй. Хувь хүний орлогын албан татварыг ч мөн тэглэнэ.

Орлого нь буурсан, эргэлтийн хөрөнгөгүй болсон, ажилтнаа цомхотгох дээрээ хүрсэн хувийн хэвшилд Засгийн газрын шийдвэр таалагдана. Үйл ажиллагаа нь доголдсон компаниудын ажилтнуудад гурван сарын хугацаанд сар бүр 200 мянган төгрөг олгохоор төлөвлөсөн. Малчдыг ч энд орхисонгүй.

Манай Улс нийгмийн даатгалын шимтгэл,

ХАОАТ, АНОАТ-аас хамгийн багадаа 2.6 их наяд төгрөгийн

алдагдал хүлээхээр байна

МАНАЙ УЛСЫН ХУВЬД ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛИЙГ ТӨСВӨӨ ТОДОТГОХГҮЙГЭЭР ДАВАН ТУУЛНА ГЭЖ САНГИЙН САЙД ДОЛОО ДАХЬ УДААГАА МЭДЭГДЭВ. ХАРИН ЭДИЙН ЗАСАГЧИД ТӨСӨВ ТОДОТГОХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙГ САНУУЛСААР.

Засгийн газарт хөрөнгө босгох хэд хэдэн хувилбар бий. Үүний нэг нь төв банк. Тодруулбал, төв банк төгрөг хэвлэх замаар Засгийн газарт мөнгө зээлдүүлж болох хувилбар. Удаах нь олон улсын зах зээлд бонд гаргах. Засгийн газар энэ удаа хоёр

Page 9: СПОРТ ТЕХНОЛОГИ “ТОКИО-ХОРЬ-ХОРЬ” ОЛИМП ДЭМБ-аас … · гаруй оёдол эрхлэгч бүгд үндэсний хувцсаа урлаж

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 09 2020.03.30, ДАВАА~№049 (1328)ЭДИЙН ЗАСАГ

Нүүрсний экспорт эргэн сэргэснээр валют импортлох орлогын нэг эх үүсвэр бий боллоо

Монголын эдийн засагт нөлөө бүхий таваар болон валютын ханшийн өөрчлөлт, газрын тосны зах зээлийн төлөвийг тоймлолоо. COVID-19 вирусийн нөлөөгөөр газрын тос, алт, ам.долларын ханш олон улсын зах зээлд суларсаар байна. Тэр тусмаа газрын тосны үнэ цаашид ч үргэлжлэн унаж болзошгүй нь. “Хар алт” ийнхүү хямдарч байгаа нь манай улсын хойд хөрштэй хийх гадаад худалдааны алдагдал буурахад цаашид нөлөөлөхөөр байна.

Ам.доллар: Төв банкны зарласан албан

ханшаар ам.доллар 2775.43 төгрөгтэй тэнцлээ. Сүүлийн нэг сарын хугацаанд ам.долларын ханш төгрөгийн эсрэг таван төгрөгөөр өсжээ. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд төгрөгийн ханш таван төгрөгөөр унасан байна. Хэдий төв банк бодлогын хүүгээ нэг хувиар бууруулж, 10 хувь болгосон ч ам.долларын ханш төгрөгийн эсрэг зугуухан чангарсаар. Манай улсын гадаад валютын албан нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрэхгүй байна. Валютын нөөц танагдсаар байгаа нь энэ.

Гадаад валютын дуудлага худалдаагаар төв банк энэ сард нийт 209.6 сая ам.доллар н и й л ү ү л ж э э . Т э р ч л э н ам.долларын гадагшлах урсгал багассан нь дотоодын валютын хэрэглээ буурсантай бас холбоотой. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн тусгай хөтөлбөр”-ийн хэрэгжилт ирэх тавдугаар сард дуусахаар байгаа. Гэвч дэлхий нийтийг түгшээх болсон COVID-19 вирусийн улмаас

ВАЛЮТЫН ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ТӨВ БАНК ЭНЭ САРД НИЙТ 209.6 САЯ АМ.ДОЛЛАР НИЙЛҮҮЛЖЭЭ. АМ.ДОЛЛАРЫН ГАДАГШЛАХ УРСГАЛ БАГАССАН НЬ ХЭРЭГЛЭЭ БУУРСАНТАЙ БАС ХОЛБООТОЙ.

Алт:Эдийн засгийн хямрал алтны

салбарт хүртэл уналт авчирсан. Энэ сарын дундуур нэг унц алт 1470 ам.доллар болж, огцом савлагаа үүсэв. Харин сүүлийн

Б.Мөнх-Эрдэнэ, ЗГМ сонин Алтны үнэ өсөж, газрын тосны ханш улам уруудсаар

байна

Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 81.2 дахь заалт, Төрийн өмчийн хорооны “Төрийн өмчийн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилох үлгэрчилсэн журам”-ын 2, 3 дугаар зүйлийг үндэслэн “МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус хоёр гишүүний сонгон шалгаруулалт зарлаж байна.

Нэг. Тавигдах шаардлага: 1.1. Маркетинг, Бизнесийн удирдлага, Эрх зүйч мэргэжилтэй, мэргэжлээрээ 5-аас

доошгүй жил ажилласан байх; /Нийгмийн даатгалын дэвтрээр баталгаажуулах/* 1.2. сүүлийн 5 жилд “МИАТ” ТӨХК-д ажиллаж байгаагүй, одоо ажилладаггүй, мөн ижил

төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжид ажиллаж байгаагүй, бизнесийн хэлхээ хамааралгүй байх;

1.3. компанитай нэгдмэл сонирхолтой болон үйл ажиллагаанд оролцогч талуудын /зээлдэгч, хувь нийлүүлэгчид, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч г.м/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа хамааралгүй байх;

1.4. төлөөлөн удирдах зөвлөлийн бусад, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, тэдэнтэй төрөл садангийн холбоогүй байх;

1.5. компанийн томоохон хэрэглэгчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх; / нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10 хувиас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ/

1.6. нэр дэвшигч өөрөө, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд бие даан нэр дэвшүүлэх, нэр олгохуйц хувьцааны багц эзэмшдэггүй байх;

1.7. компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх; 1.8. компанийн засаглалын сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан байх;

1.9. Компанийн засаглалын үйл ажиллагаанд төлөөлөл хэрэгжүүлэн ажиллаж байсан дадлага, туршлагатай бол давуу тал болно.

Хоёр. Сонгон шалгаруулалтад оролцохыг хязгаарлах нөхцөл: 2.1. тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь

шүүхийн шийдвэрээр хассан, эрүүгийн хуульд заасан онц гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн;

2.2. төрийн албан хаагч буюу тухайн салбарын төрийн өмчийн оролцоотой, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байх;

Гурав. Бүрдүүлэх материал: 3.1. сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт; 3.2. өөрийг нь сайн мэдэх, олонд танигдсан 2 хүний гаргасан ажил байдлын тодорхойлолт 3.3. анкет; /ТАХ-ийн анкет/ 3.4. боловсролын диплом, үнэмлэх, гэрчилгээ; 3.5. иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн/ 3.6. цагдаагийн байгууллагын тодорхойлолт; 3.7. нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан гэдгээ баталсан нотолгоо 3.8. нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;

Дөрөв. Сонгон шалгаруултын материалыг хүлээж авах хаяг:Улаанбаатар хот, Буянт-Ухаа, “МИАТ”ТӨХК-ийн Төв байр,

ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Даваадорж Утас:7004-9852

Тав. Материал хүлээн авах хугацаа:2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал хүлээж авна.

“МИАТ” ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ХОЁР ГИШҮҮН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Төгрөгтэй харьцах ам.долларын албан ханш

Унц алтны ханш

(сүүлийн нэг сар)

(Сүүлийн нэг сараар, ам.доллар)

2770

2765

II/29III/29 2775.43

III/10 III/20 III/29

III/29III/15III/5III/29 1,654.10

1650.00

1600.001550.00

1500.00

Эх сурвалж: Монгол банк

Эх сурвалж: Bloomberg

зарим агентлаг таамаглах болов. Эдийн засаг хямрах үед алтны

ханш өсдөг зүй тогтолтой. Манай улсын хувьд жилд алтны борлуулалтаас 600-700 сая ам.доллар олж, валютын нөөцөө зузаалж ирсэн. Тэгвэл энэ сарын 11-ний байдлаар төв банк нийт 3.2 тонн алт худалдан аваад байна. Хилийн хорио тогтоосноос хойш төв банкны алт тушаалтын дүн эрс нэмэгдэх болов.

Газрын тос:Дэлхийн зах зээлд газрын

тосны үнэ огцом буурч, баррель нь 26-28 ам.долларын хооронд хэлбэлзэж байна. Энэ он гарснаас хойш “хар алт” 60 гаруй хувиар буурсан нь урьд өмнө тохиож байгаагүй үзэгдэл болов. Газрын тосны үнэ зарим төрлийн ундаа, уснаас илүү хямдарлаа. Цаашид ч газрын тосын бүтээгдэхүүний хэрэглээ хумигдах тусам үнийн уналт үргэлжилнэ гэж шинжээчид үзэж байна. Манай улсын хувьд газрын тосны дэлхийн зах зээлийн үнийн нөлөө 2-3 сарын дотор мэдэгдэж эхэлдэг. Үүнээс гадна рублийн ханш суларсан нь нефтийн бүтээгдэхүүний үнэ хямдрах тааламжтай нөхцөл болж байна.Аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, олон улсын нислэг, тээврийн үйлчилгээ саатаж, дэлхий нийтээр газрын тосны хэрэглээ хумигдсаар. Газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнууд гар-цаа танаж эхэлсэн ч үнийн уналт үргэлжилсээр. Газрын тосны ханш Дэлхийн эдийн засаг хямарч байсан 2009 оны түвшинд ирээд байна. Харин оны эцэст газрын тосны үнэ аажмаар сэргэж, 50-60 ам.дол ларт хүрэх төлөвтэйг ОХУ-ын Роснефть компанийн захирал мэдэгдсэн юм.

хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэх уулзалт, хэлэлцээрүүд хойшилж таарахаар байна. Харин нүүрсний экспорт эргэн сэргэснээр валют импортлох орлогын нэг эх үүсвэр бий боллоо.

долоо хоногийн турш алтны ханш өсөж эхэллээ. Bloomberg-ийн мэдээлснээр, баасан гарагт алтны үнэ 1650 ам.долларт хүрч, гуравдугаар сарын эхэн үеийн түвшинд ойртлоо. COVID-19 вирусийн нөлөөгөөр тансаг хэрэглээний зах зээл доголдож, тэр тусмаа алтны борлуулалт буурсаар байна.

Хэдий тийм боловч дэлхийн улс орнууд эдийн засгаа бүх талаар нь дэмжих оролдлого авч эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор улс орнууд зах зээлдээ ихээхэн хэмжээний бэлэн мөнгөний нийлүүлэлт нийлүүлэхээр байгаа нь алтны ханш цаашид өсөхөд нөлөөлнө гэж

Page 10: СПОРТ ТЕХНОЛОГИ “ТОКИО-ХОРЬ-ХОРЬ” ОЛИМП ДЭМБ-аас … · гаруй оёдол эрхлэгч бүгд үндэсний хувцсаа урлаж

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ10 2020.03.30, ДАВАА~№049 (1328) ЭДИЙН ЗАСАГ

Д элхий нийтэд тар хаад буй шинэ корона-вирусийн халдвар эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа

талаар СЭЗИС-ийн профессор, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа. “Тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралаас гарч чадахгүй энэ оныг дуусгах магадлалтай тул эдийн засгийн өсөлтөд томоохон сорилт ирж байна” хэмээн тэрбээр ирээдүйн төлөвийг тодорхойлов.

COVID-19 олон улсад эрчимтэй тархаж байгаа энэ үед БНСУ-ын тансаг хэрэглээний бараа, бүтээгдэхүүний борлуулалт идэвхтэй байгааг “The Ko-rea Times” сонин мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт Сөүлийн Ёндинпу дүүргийн “Times Square”-т “Louis Vuitton”, “Gucci” болон “Cartier” зэрэг брэндийн

дэлгүүрт худалдан авалт идэвхтэй байжээ. Түүнчлэн шинэ төрлийн коронавирусээс үүссэн нөхцөл байдал борлуулалтад нөлөөлөөгүй, худалдан авагч нэг бүрийг эрүүл ахуйгаа чанд сахисан эсэхийг нарийн шалгасны дараа үйлчилж байгаа тул ачаалал улам нэмэгдсэн гэж дэлгүүрүүд мэдээллээ. БНСУ-ын их дэлгүүрүүдийн борлуулалт дунджаар 15

хувиар буураад байгаа энэ үед тансаг хэрэглээний бараа, бүтээгдэхүүний борлуулалт эсрэгээрээ өссөнийг “The Korea Times” онцолж байна. Тухайлбал, “Lotte” сүлжээ дэлгүүрийн нийт борлуулалт хоёрдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22 хувиар буурсан бол тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний борлуулалт зургаан хувиар өсжээ.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БНСУ-д тансаг хэрэглээний бараа, бүтээгдэхүүний борлуулалт өсжээ

БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын компаниудын ашиг 30 хувиар буурлаа

Б.Энхжин, Шинжээч

Г.Ану, Шинжээч

хариу үйлдлийг хийх тал дээр салбарын яамдуудаас бүрдсэн ажлын хэсэг гаргаагүй байгаа нь харьцангуй сул талтай. Өнөөдөр эдийн засгийн байдал хаана сулраад, хаана

илүү доройтоод дэмжлэг туслалцаа шаардлагатай байна, аль хэсэгт мөнгөн дэмжлэг үзүүлбэл Монгол Улсын эдийн засгийг харьцангуй хохирол багатайгаар авч үлдэж чадах вэ гэсэн асуудлыг судалж байгаа нөхцөл байдал, түүн

дээр хийсэн дүгнэлт, шинжилгээ харагдахгүй байгаа. Тэгэхээр Ерөнхийлөгчийн санаачилагыг зөв гэж харж байна.

-Төр бол хамгийн том худалдан авагч байдаг. Гэхдээ

ЭДИЙН ЗАСГИЙН ХОХИРОЛ БАГАТАЙ ДАВЪЯ ГЭВЭЛ ИНФЛЯЦ, ВАЛЬЮТЫН ХАНШ ДЭЭР БАГА ЗЭРЭГ ЗОЛИОС ГАРГАХ ШААРДЛАГА ҮҮСЭХ БАЙХ. ТҮҮНЭЭС БОЛГООМЖЛООД БАЙВАЛ ЭДИЙН ЗАСАГ РУУГАА МӨНГИЙГ ЗОРИГТОЙГООР ОРУУЛАХ БОЛОМЖГҮЙ.

ажил олгогчид бол хувийн хэвшил дээр байгаа. Тэгэхээр төрөөс бизнесийн орчныг ямар байдлаар дэмжвэл илүү зохистой гэж бодож байна вэ?

-Төсөв 14 орчим их наяд төгрөгийн зардалтай. Тиймээс зардлыг тодорхой хэмжээгээр танаж чадвал зарим хөрөнгийн эх үүсвэр суларна. Тиймээс тодорхой салбаруудыг бага хүүтэй, эсвэл хүүгүй зээлээр дэмжих шаардлагатай болов уу гэж бодож байна. Өнөөдөр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны хүндрэлийг даван туулах эргэлтийн хөрөнгийн зээл, эргэлтийн санхүүжилтийн зээл, эдийн засгийн суурийг дэмжихүйц тодорхой салбаруудын суурь санхүүжилтийн зээл зэргийг гаргах боломж байгаа юм болов уу гэж харж байна.

Хямралын нөлөөлөл нэг, хоёрдугаар улирлаар тогтохгүй

-Ерөнхийлөгчийн гаргасан уриалгын талаар яриагаа эхэлье. Та өмнө нь төсөвт тодотгол хийх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Тэгвэл энэ удаа Ерөнхийлөгч Х.Баттулга төсвийг тодотгож, нэн яаралтай бус зардлыг дахин хуваарилах санаачилгыг гаргалаа. Та үүнийг хэр зохимжтой гэж үзэж байна вэ?

-Ерөнхийлөгчийн уриалга хоёр үндсэн чиглэлтэй байх шиг байсан. Эдийн засгийн чиг баримжаатай хэлсэн зүйлийг нь дэмжиж байна. Төсвийг эргэн харах нь зүйтэй. Ингэхдээ тэвчиж болох зардлаа багасгах, мөн нэн шаардлагатай бус хөрөнгө оруулалтыг бууруулах зэргээр с у л а р с а н э х үүсвэрийг зөв зүйлд зарцуулах хэрэгтэй. Тухайлбал, эдийн засгийг сэргээх, дэмжих, ажлын байрыг хадгалах, гол нь иргэдийн орлогыг бууруулахгүй байх чиглэлд зарцуулах нь зүйтэй. Гэвч өнөөг хүртэл Засгийн газрын зүгээс эдийн засгийн баримжаатай

ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 1-2 ПУНКТЭЭР БУУРНА

-Инфляцид хамгийн их жин дардаг бараа бүтээгдэхүүний үнэ энэ сарын дундаас өсөж эхэлсэн. Төв банкны хувьд инфляцыг найман хувьд барих сонирхолтой байна. Одоогийн нөхцөл байдалтай холбоотой энэ зорилго өөрчлөгдөх шаардлагатай юу?

-Эдийн засгийн хохирол багатай давъя гэвэл инфляц, вальютын ханш дээр бага зэрэг золиос гаргах шаардлага үүсэх байх. Түүнээс болгоомжлоод байвал эдийн засаг руу мөнгийг зоригтойгоор оруулах боломжгүй. Тэгэхээр инфляц, вальютын ханш хоёрын зорилго дээр хэт хатуу зогсоод байвал энэ нь эдийн засгийг тэтгэх боломжоо алдах нөхцөл байдалд хүргэнэ.

-Ер нь 2020 оны эдийн засгийн өсөлтийн төлөв ямар байна вэ. Өсөж чадах уу?

-Өнгөрсөн оны эдийн засгийн гүйцэтгэл өмнөх онуудаас саарсан үзүүлэлттэй гарсан. Гадаад худалдаа, мөнгөний нийлүүлэлт, зээлийн болон эдийн засгийн өсөлт зэрэг бүх үзүүлэлт тав орчим хувь байгаа.

Гэтэл 2017, 2018 онд эдгээр үзүүлэлт 20 орчим хувиар хэмжигдэж байсан. Энэ нь эдийн засаг харьцангуй суларсан байсан гэсэн үг. Гэтэл шинэ коронавирусийн халдвар тархаж, үүн дээр нэмээд томоохон хэмжээний эрсдэл тулгарлаа. Сүүлийн хоёр сард гадаад худалдаа, тээврийн салбар, экспортын салбарт томоохон алдагдал хүлээчихээд байна. Энэхүү хямралын нөлөөлөл зөвхөн нэг, хоёрдугаар улирлаар тогтохгүй юм байна гэдэгт томоохон судалгааны багууд санал нэгдчихлээ. Миний хувьд ч гэсэн санал нэг байна. Энэ хямралаас бүрэн гарч чадахгүй 2020 оныг дуусгах магадлалтай. Тиймээс Монгол Улсын эдийн засгийн өсөлт дээр томоохон сорилт ирж байна. Өнөөгийн байдлаар эдийн засгийн өсөлт 1-2 пунктээр буурах нь тодорхой. Үйл явц яаж өрнөхөөс хамаараад дөрөв, тавдугаар сараас тодорхой чиг баримжаа харагдах байх.

Гэрэл зургийг Ж.Гэрэлчулуун

БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын компаниудын ашиг оны эхний хоёр сард жилийн өмнөхөөс 38.3 хувиар буурсан талаар тус улсын Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Ийнхүү түүхэндээ анх удаа ингэж огцом буурсан дүнтэй гараад байна. Цар тахал БНХАУ-ын бизнесийн салбарт сөргөөр нөлөөллөө. Тухайлбал, төрийн өмчийн

байгууллагууд, хувийн компаниуд, гадаадын хөрөнгө оруулалттай бизнесүүдийн ашиг бүгд 30-аас дээш хувиар буурчээ. БНХАУ-д аж үйлдвэрийн барааны үнэ буурч, зардал нэмэгдэж компаниудын сорилтыг нэмэгдүүлж байна. Улмаар борлуулалт, үйлдвэрлэлийн гарц аль аль нь буурч байгаа аж.

Тодорхой салбаруудыг бага хүүтэй, эсвэл хүүгүй зээлээр дэмжих шаардлагатай болов уу гэж бодож байна.

Page 11: СПОРТ ТЕХНОЛОГИ “ТОКИО-ХОРЬ-ХОРЬ” ОЛИМП ДЭМБ-аас … · гаруй оёдол эрхлэгч бүгд үндэсний хувцсаа урлаж

Хятадын олон их наяд ам.долларын б а г т а а м ж т а й х ө р ө н г и й н м е н е ж м е н т и й н

зах зээл энэ долоо хоногоос нээгдэж байгаа нь Black-Rock, Vanguard зэрэг дэлхийн компаниудад стратегийн шийдвэр гаргах шаардлага үүсгэв. Өөрсдөө дангаар ажиллах уу эсвэл орон нутгийн түншүүдтэй хамтрах уу гэдэг сонголтын өмнө тэд иржээ. Коронавирусийн хямралын улмаас Хятадын мөнгөний менежмент ба хөрөнгө оруу-лалтын банкны тогтолцоог либе ралчлах үйл явцад саад учирсан. Гэхдээ хөрөнгийн ме неж ментийн фирмүүд 2023 онд 30 их наяд ам.долларын баг таамжтай болох зах зээлд хэрхэн оролцохоо төлөвлөж эхэлжээ.

Ирэх сарын 1-нээс эхлэн га даадын фирмүүд анх удаа өөрийн бүрэн эзэмшилтэй дундын сан байгуулах лиценз авах өргөдлөө өгөх ёстой. BlackRock, Vanguard хоёр ийм замаар явах төлөвтэй байгааг учир мэдэх эх сурвалжууд мэдээлэв. Өөр нэг хувилбар бол одоогийн хамтарсан компани дахь эзэмшлээ 100 хувьд хүргэх явдал юм.

JPMorgan Chase энэ замыг сонгож магадгүй байна. Oli-ver Wyman фирмийн Хонконг

дахь шинжээч Жасдпер Йип “Лицензийн ийм олон хувилбар ба бодлогын өөрчлөлт гарч байгаа үед гадаадын тоглогчдын хувьд хөрөнгөө юунд оруулах вэ гэдэг нь маш эгзэгтэй асуулт. Хөрөнгийн менежментийн

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 11 2020.03.30, ДАВАА~№049 (1328)ЭДИЙН ЗАСАГ

Лулу Илун Чен

Лулу Илун Чен

Данид цөөн эмч, сувилагчид шинжилгээ хийж үзсэний дараа хоёр том эмнэлгийн нийт ажилтнаас SARS-CoV-2 вирусийн тест авахад хүрсэн байна. Өнгөрсөн өвөл ханиад томуугаар өвдсөн 1353 ажилтнаас корона ви русийн тест авахад 86 хүн буюу 6.4 хувьд нь халдвартай гэ-сэн хариу гарчээ. Тэдний олонх нь халуураагүй агаад хөн гөн шинж тэмдэгтэй үедээ ч ажилласаар бай-сан аж. Эрүүл мэндийн ажилт нуудын дунд өвчлөл хөнгөн байдлаар илэрсэн нь корона вирус тархахад нөлөөлж болзошгүйг Марион Купманс, Иан Клюитманс нарын судал-гаа харууллаа.

Эрасмусын их сургуулийн Анагаах ухааны төвийн вируст өвчлөлийн тасгийн эрхлэгч Купманс “Энэ өвчлөлийн шинж тэмдэг аль хэр сул байж болохыг судалгаа харууллаа. Иймээс тестээр илрэлгүй түргэн тархах боломжтой” хэмээн анхааруулжээ. Ням гарагаас Данийн эмнэлгүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснийг нутгийн сонинд мэдээлжээ. Эмч нар халдвар авсан өндөр настнуудад эрчимт эмчилгээний тасаг руу рүү шилжсэнээс гэртээ байж эмчлүүлэхийг зөвлөсөн явдал ахмадуудын дунд айдас хүйдэс үүсгээд байгаа аж.

Хоёр эмнэлгийн нийт 9700 ажилтнаас сайн дураараа шинжилгээ өгсөн хүмүү-сээс шинжилгээ авахдаа COVID-19 өвчлөлийн талаар ДЭМБ-аас санал болгосон шал гуурыг мөрдлөг болго-сонгүй. Коронавирус Европт маш түргэн тархаж байгаа үед Данийн судлаачид эрүүл мэндийн ажилтнуудаас ви-русийн шинжилгээ авахдаа илүү өргөн шалгуур ашигла-жээ. Тэд халуурах нь өвч-лөлийн нэг шинж тэмдэг байж болох авч заавал илэр дэг зүйл биш гэж үзэж байна. Иймээс эрүүл мэн-дийн ажилтнуудын дунд халд варын тандалт хийхдээ булчин өвдөлт, биеийн ерөн хий ядаргаа сульдалт зэргийг асуумжаар илрүүлж, тест авахыг санал болгов.

Доктор Купманс цааш-дын судалгааг эрүүл мэн-дийн ажилтнуудад корона-вирусийн эсрэг дархлаа хэр хэн тогтож байгаад чиг лүүлнэ гэжээ. Тэрбээр ДЭМБ-ын COVID-19 тусгай хорооны гишүүн агаад түүний судалгаа вирус дахин халдварлахын эсрэг хам-гаалалтын түвшинг тогтооход тусална гэж найдаж буй. ДЭМБ-ын ерөн хий захи-рал Тедрос Гебрейсус эм нэлгийн ажилтнуудад хувийн хамгаалах хэрэгсэл ду тагдаж байгаа нь SARS-CoV-2 вирусийн дэгдэлтээс сэргийлэхэд саад хийж бай-гааг анхааруулсан юм.

АНУ-д коронавирусийн халдварын тоо 100 мянгаас давж, одоо Нью-Йорк хот өвчлөлийн голомт болоод байгаа. Гэвч өмнөд нутаг руу эрчимтэй тархаж, орлого доогуур, эрүүл мэндийн хамгаалалт султэй иргэд олонтой Детройт, Нью-Орлеан зэрэг хотуудыг бүр-хэж болзошгүй байна. Ялангуя Мичиган муж улс халд варын халуун цэг болох шинжтэй байгааг мэргэжилтнүүд анхааруулав. Энд хоёр долоо хоногийн дотоо корона-вирусийн тохиолдол тэгээс 4000 шахам болтлоо өслөө. Үүнээс ядуурсан Детройт хот болон захын дүүргүүдийн оршин суугчид тал хувийг эзэлж байна.

Хотын захирагч Майк Дагган баасан гарагаас эхлэн машины зорчигч бүрээс тест авах журам нэвтрүүлсэн боловч вирусийн дэгдэлтийн улмаас 400 цагдаа карантилагдаж, хүн хүч дутагдаж байгаа аж. Түүнчлэн сургуулиас өөр газар хоол идэх боломжгүй хүүхдүүдэд 40000 үнэгүй хоол түгээх арга хэмжээ авчээ. Луизиана, Арканзас, Теннеси муж улсуудад мөн вирус түргэн газар авч байгаа аж. Луизианагийн Нью-Ор-леан хотын иргэдийн бараг дөрөвний нэг нь ядуурлын түвшнээс доогуур орлого-той учир ихээхэн тусламж дэмжлэг шаардлагатай болод байна.

Хятадын $30 их наядын зах зээл гадаадынхныг

татаж эхлэв

салбар асар том боломжтой учир маш өрсөлдөөнтэй болно” хэмээн тайлбарлав.

Хятадын Банк ба даатгалын зохицуулалтын комисс гадаа-дын салбар фирмүүдэд хандаж, дотоодын банк ба даатгагчид-тай хамтран ажиллахыг уриалж байгаа. Дэлхийн тоглогчид бү -тээг дэхүүний дизайны мэдлэг турш лагаа хуваалцах замаар Хятадын фирмүүдийн дотоодын өргөн сүлжээ, ха рил цааны ме-не жерүүдийг ашиг лаж болох юм. Бээжин дэх P r i c e w a t e r-houseCoopers компанийн түнш Харри Чин “Хятадын банкууд хуваа ри лалтын том сүлжээ, үйлч лүүлэгчдийн харилцаатай боловч эрсдэлийн үнэлгээ сайтай урт хугацааны хөрөнгө оруу лалтын бүтээгдэхүүн бий бол гох туршлагагүй. Иймээс га-даа дын тоглогчидтой хамтрах нь ашиг тустай” хэмээн зөвлөв.

Хятадын хөрөнгийн менежментийн зах зээлийн өсөлт(их наяд ам.доллараар)

Эх сурвалж: Oliver Wyman 20

0720

0820

0920

1020

1120

1220

1320

1420

1520

1620

1720

1820

1920

230

10

20

30

Халуурах ньCOVID-19-ийн гол шинж тэмдэг биш

Вирусийн дэгдэлт АНУ-ын ядуу мужууд руу шилжиж

болзошгүйХӨРӨНГИЙН МЕНЕЖМЕНТИЙН ФИРМҮҮД 2023 ОНД 30 ИХ НАЯД АМ.ДОЛЛАРЫН БАГТААМЖТАЙ БОЛОХ ЗАХ ЗЭЭЛД ХЭРХЭН ОРОЛЦОХОО ТӨЛӨВЛӨЖ ЭХЭЛЖЭЭ

Page 12: СПОРТ ТЕХНОЛОГИ “ТОКИО-ХОРЬ-ХОРЬ” ОЛИМП ДЭМБ-аас … · гаруй оёдол эрхлэгч бүгд үндэсний хувцсаа урлаж

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ12 2020.03.30, ДАВАА~№049 (1328) МӨНГӨНИЙ УРСГАЛ

Forbes Finds бизнесийн салбарын эмэгтэйчүүдэд зориулсан тансаг

зэрэглэлийн бугуйн цагны үнэ цэнээ хэзээ ч алдахгүй, хамгийн шилдэг загваруудаас танилцуулж байна. Эмэгтэй бугуйн цагны хувьд, өнгө үзэмж, чанар хийц, эдэлгээ

хамгийн чухал байдаг. Зарим тансаг зэрэглэлийн цаг эдгээрийн аль нэг

шинжийг агуулсан байдаг бол зарим нь бүгдийг нь цогцолсон байдаг.

Та үнэт эрдэнэс шигтгэсэн урлагийн бүтээл болсон бугуйн цаг эсвэл ажиллагаа сайтай цагны алийг нь ч илүүд үздэг байсан доорх

цагнууд таны сонголтод нийцэх болно.

2019 ОН ТАНСАГ

ЗЭРЭГЛЭЛИЙН ЭМЭГТЭЙ БУГУЙН

ЦАГНУУД

Piaget PossessionӨнгөрсөн оны Met Gala ягаан хивсний ёслол

дээр Piaget брэндийн Possession цуглуулгын бугуйн цагнууд нэг биш удаа харагдсан. 34

миллиметрийн диаметртэй, 18 каратын цагаан алтан нүүрийг 3.32 каратын 420 ширхэг очир

эрдэнээр битүү бүрсэн бөгөөд хүрээ нь эргэдэг аж. Мөн матрын арьсан оосор нь хар, ягаан

өнгөний сонголттой ирдэг.

Chopard Imperiale Joaillerie Rainbow

Chopard-ийн Imperiale Joaillerie Rainbow загвар нь 36 миллиметрийн диаметртэй, 18 каратын ягаан

алтан гадаргуутай ба очир эрдэнэс тойруулан шигтгэжээ. Хүрээг тойруулан суурилуулсан

индранил чулуунууд шараас хөх ягаан хүртэлх олон өнгөөр уусан гялалзах бөгөөд Тахити арлын тана

эрдэнээр урласан нүүрэн дээр нь 18 каратын алтан ром тоо шигтгэжээ.

Panthère de Cartier Cuff WatchCartier 1980-аад онд Panthère загвараа

танилцуулснаас хойш тансаг зэрэглэлийн зах зээлийг байлдан дагуулсаар ирсэн. Cartier-ийн

тусгай үнэт эдлэлээр чимсэн, бугуйвчин хэлбэрт энэхүү шинэ кварц загварыг 18 каратын шар

алтаар, гар аргаар сүлжин бүтээжээ. Сүлжмэл оосрыг нь тодотгохын тулд 22 миллиметрийн

хэмжээтэй нүүрэн хэсгийг хажуудуулж байрлуулсан байна. Мөнгөн нүүрийг хар ром тоо,

хөх сэлмэн зүүгээр чимэглэсэн байна.

IWC Schaffhausen Da Vinci

Automatic Moonphase36 миллиметрийн диаметртэй, зэвэрдэггүй

ган хийцтэй энэхүү загвар нь эмэгтэйчүүдэд зориулсан бугуйн цаг бол үнэт эдлэлээр чимсэн гоёмсог бүтээгдэхүүнээс илүү үүрэгтэй гэдгийг илтгэнэ. Мөнгөн нүүрэн дээр хөх өнгийн тоо, зүү суурилуулсан ба 42 цагийн нөөц чадалтай. Тэрчлэн арьсан урлалаар мэргэшсэн Santoni

брэндийн гар хийцийн матрын арьсан оосортой ба ар талд нь Да Винчигийн Flower of Life хээг

сийлбэрлэжээ.

Buccellati OperaСэргэн мандалтын үеэс эхтэй технологиор

Италид өнгөлсөн үнэт чулуу ашигладаг энэхүү брэнд нь “Opera” загвартаа Италийн дуурийн

театрын интерьерийн өнгө төрхийг шингээжээ. “Opera” 28 миллиметр диаметртэй, 18 каратын

цагаан алтан гадаргуутай, матрын арьсан оосортой бөгөөд нүүрний хар дэвсгэр дээр

брэндийн бэлгэ тэмдгийг цагаан алтаар урлаж, мөнгөлөг зүүгээр чимжээ.

Page 13: СПОРТ ТЕХНОЛОГИ “ТОКИО-ХОРЬ-ХОРЬ” ОЛИМП ДЭМБ-аас … · гаруй оёдол эрхлэгч бүгд үндэсний хувцсаа урлаж

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 13

Бид өдөр бүр тооцоолол хийж, тоо бодоход толгойгоо зарцуулах ш а а р д л а г а т а й тулгардаг. Тухайлбал,

дэлгүү рийн лангуунаас бараа сонгох, худалдсан барааныхаа төл-бөрийг төлөх, хооллох, хувцаслах зэрэг ихэнх хэрэгцээгээ хангахын тулд үргэлж их, бага хэмжээгээр тоо цоо хийдэг. Гэхдээ хүмүүс энэ ажлыг өөрт хялбар аргаар шийд дэг болсон. Өөрөөр хэлбэл, гар утас, тооны машин, компьютер бид ний тар хины гүйцэтгэх үүргийг бие-лүүл дэг болжээ. Ингэснээр цаг хэм нэж, хөдөлмөрийг хөнгөвчилж бай гаа ч тархины хөгжлийг саа-руулж, санхүүгийн чадамж болон али ваа эрс дэлийг тооцох чад ва рыг буу руулдаг бөгөөд анхаа рал сар-них эм гэгтэй болоход нөлөөл дөг байна.

Мөн дээрх үйлдэл нь математик сэтгэлгээг дарангуйлдаг. Хувийн зохион байгуулалтгүй, санхүүгийн тооцоололгүй байдал нь ажил, амьдралд сөрөг нөлөөтэй. Хувийн санхүүгээ зохицуулах чадвар муу-тай бол орлогын хэмжээнээс үл хамаарч, хэрэгцээгээ хангаж ча-дахгүй, мөнгө үгүйлэгдсэн байдал үргэлжилсээр л байдаг болохыг эдийн засагчид анхааруулдаг. Өөрөөр хэлбэл, бид тоо цоо-лоход тархи, ухаанаа зар цуу лахгүй байснаар нэг төлөх өрт гийг хоёр төлж, нэг хийх ажлыг давтаж үйлддэг аж.

Дөрвөн хүний жороор зургаан хүний хоол хийх, зээл болон хадгаламжийн хүүг тооцох, байр худалдах, түрээслэх бодит өртгийг тодорхойлох зэрэгт тоо-цоолох чадвар маш чухал. Үүгээр ч зогсохгүй, дэлгүү рийн лангуунаас хэрэгцээгүй бүтээгдэхүүн худал-дан авч, мөнгөө хүнсээр сольж, хүн сээ хөгц болгож хаях нь ч мате матик тооцоо муутай хүний үйлдэл юм. Номын хуудас бүрийг уншихгүй ч гол агуулгыг нь ойлгож, хүнсний дэлгүүрээс лангуу бүрийг нэгжихгүй, хэрэгцээт бараагаа олох нь ч математик сэтгэлгээтэй холбоотой юм. National Numeracy компанийн захирал Майк Элликук “Энгийн математик үйлдэл бидний өдөр тутмын амьдралд зайлшгүй шаардлагатай зүйл. Хүнд нөхцөл байдлаас гарах, асуудлыг ухаал-гаар шийдэхэд тооцоолох ухаан хамгийн их тус болдог” гэжээ.

Э.Энхлүүн, ЗГМ сонин

ХУВИЙН САНХҮҮГЭЭ ЗОХИЦУУЛАХ ЧАДВАР МУУТАЙ БОЛ ОРЛОГЫН ХЭМЖЭЭНЭЭС ҮЛ ХАМААРЧ, ХЭРЭГ-ЦЭЭГЭЭ ХАНГАЖ ЧАДАХГҮЙ, МӨНГӨ ҮГҮЙЛЭГДСЭН БАЙДАЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР Л БАЙДАГ БОЛОХЫГ ЭДИЙН ЗАСАГЧ НАР АНХААРУУЛДАГ БАЙНА.

ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ

Тооны машин, ухаалаг утсаараа тоо бодохын оронд цээжээр эсвэл цаасан дээр тооцоо хийж хэвшээрэй. Үүнд бага зэрэг хүчин чармайлт, цаг хугацаа шаардах боловч цээжээр бодох дадлыг өөртөө төлөвшүүлснээр математик сэтгэлгээг хөгжүүлнэ. Улмаар алдааг илрүүлэх, таамаглал дэвшүүлэх, шийдэл олох зэрэг олон чадварт суралдцдаг аж.

Компьютер таны цагийг хэмнэж, илүү төвөгтэй тооцооллуудыг гаргахад тусална. Тэд бидний хийсэн тооцооллыг дахин шалгаж, алдааг илрүүлж, гаргасан алдаагаа засахад тусалдаг. Их хэмжээний тооцооллыг цээжээр гаргах нь төвөгтэй. Компьютер бидэнд нэг их наядын төсвийн хэмжээ, зуун мянга гаруй үг зохиол зэргийг ойлгоход тусална.

Аливааг хурдан цээжилдэг хүн тооцох чадвар сайтай байх нь олонтаа. Түүнчлэн машины болон утасны дугаарыг цээжилж, тухайн тоог нэмэх, хасах, үржих, хуваах үйлдэлд оруулж, цээжээр бодох нь нэг төрлийн дасгал болдог байна.

УХААЛАГ УТАС, ТАБЛЕТАД НАЙДАХАА БОЛЬ

КОМПЬЮТЕРИЙГУХААЛГААР АШИГЛА

ЦЭЭЖЛЭХ ЧАДВАРАА САЙЖРУУЛ

ТООЦООЛОХ ЧАДВАРТ СУРАЛЦАХ АРГА

Гар утас, тооны машин, компьютер бидний тархины гүйцэтгэх үүргийг биелүүлдэг болжээ. Ингэснээр цаг хэмнэж, хөдөлмөрийг хөнгөвчилж байгаа ч тархины хөгжлийг сааруулж, санхүүгийн чадамж болон аливаа эрсдэлийг тооцох чадварыг бууруулдаг бөгөөд анхаарал сарних эмгэгтэй болоход нөлөөлдөг байна. Мөн дээрх үйлдэл нь математик сэтгэлгээг дарангуйлдаг.

2020.03.30, ДАВАА~№049 (1328)

Математик сэтгэлгээгүй хүн мөнгөөр хүнс худалдан авч, хүнсээ хөгц болгож хаядаг

Дөрвөн хүний жороор зургаан хүний хоол хийх, зээл болон хадгаламжийн хүүг тооцох, байр худалдах, түрээслэх бодит өртгийг

тодорхойлох зэрэгт тооцоолох чадвар маш чухал

Page 14: СПОРТ ТЕХНОЛОГИ “ТОКИО-ХОРЬ-ХОРЬ” ОЛИМП ДЭМБ-аас … · гаруй оёдол эрхлэгч бүгд үндэсний хувцсаа урлаж

ШУА-ийн Олон улс судлалын х үр э элэнгийн судлаач Б.Анхбаяртай ярилцлаа. Тэрбээр Шанхай хотын Фун даны их сургуулийг олон улсын худалдаа, эдийн засгийн чиглэлээр төгссөн. Мэргэж лээрээ жил гаруй ажилласныхаа дараа Тайваньд олон улсын улс төр судлалаар суралцаж магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр олон улсын харилцааны чиглэлээр зургаа дахь жилдээ судалгаа хийж буй юм.

-Хятадын Ухань хотоос гаралтай халдварт өвчин дэлхий нийтэд тархсанаас болоод Европ тивийнхэн Азийнханд таагүй хандах байдал ажиглагдаж байна. Зарим улс илт гадуур хах боллоо. Хятад судлаач хүний хувьд үүнийг ямар өнцгөөр харж байна вэ?

-XIX зууны үед европчууд ази хүмүүсийг, тэр дундаа хятадуудыг шар тахал гэж хэлдэг байсан. Дэлхий даяараа хятадуудыг муу өнцгөөс хардаг нь эртний хандлагаас улбаатай байж. Хятад хурдтай хөгжиж, технологийн дэвшлээр дэлхийд тэргүүлээд ирэх үед ч нүд үзүүрлэсэн байдал нь өөрчлөгдөөгүй шүү дээ. Гэтэл шинэ коронавирусийн халдвар Уханьд дэгдсэнээс хойш АНУ-ын

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ14 2020.03.30, ДАВАА~№049 (1328) ЦАГ ҮЕ

Б.Анхбаяр: Хятадын бага сургуулиуд хичээллэж эхэлбэл айх аюулгүй

болжээ гэж ойлгож болноБарууныхан Азийн өвчин гэж хандсан нь дэлхий глобальчлагдаад байхад эрүүл мэндийн

салбар глобальчлагдаж чадаагүйг харуулж байна

Азийнхныг ялгаварлах үзэл илт даамжирлаа. Гэхдээ хятадууд уг өвчин Уханьд дэгдсэн нь үнэн болохоос гарал үүсэл нь тогтоогдоогүй гээд байгаа. АНУ болохоор өвчин тараасан гол буруутан нь Хятад гэсэн өнцгөөс хандаад байна. Европчууд ингэж гадуурхах нь зөвхөн хятадууд бус Азийнханд ч тааламжтай зүйл биш.

ухааны судалгааны хүрээлэнгийн судлаач Чэн Вэйгээр удирдуулсан судалгааны баг коранавирусийн вакцин турших зөвшөөрлөө авсан. Гэхдээ одоо шууд вакциныг бүрэн ашиглаж эхэлнэ гэсэн үг биш. Туршиж баталгаажуулах, үйлдвэрлэх гээд хугацаа орох тул хамгийн багадаа 6-8 сар болно гэж мэдээлсэн.

-Хятадууд тахлыг дотоод-доо хянаж, тархалтыг барьж чадлаа. Эрдэмтэн суд лаа -чид, эмч нар нь шинэ коро-навирусийн талаар хэрхэн таамаглаж, бичиж байгаа бол?

-Шинэ коронавирусийн анх ны тохиолдол 2019 оны арванхоёрдугаар сарын 7-нд илэрсэн гэж эмч нар нь яриад байгаа. Анхны тохиолдол гарснаас хойш сарын хугацаанд Хятадын Засгийн газар огт анхаараагүй. Арванхоёрдугаар сарын 20-нд Уханьд уушгины үрэвсэл гарсан байна гэж мэдээл сэн. Хүнээс хүнд халдварлаад эхлэхээр нь эмч нар эргэлзсэн юм билээ. Энэ тухай ярьж эхлэхэд цагдаагийн байгууллага нь битгий дэвэргээд бай гэж анхааруулсан байдаг. Орон нутгийн удирдлагууд ч гэсэн хариуцлага хүлээх учраас эхэндээ дарсан болов уу. Ингээд нэгдүгээр сарын 3-нд энэ өвчний талаар хуралдаж, Бээжин рүү мэдэгдсэн юм билээ. Нэгдүгээр сарын 7-20

хүртэл хүнээс хүнд халд варладаг болохыг нь тогтоосон. Үүнийг албан ёсоор батлах хүртлээ эрдэмтэд, эмч нар эргэлзэж, тээнэгэлзсээр л байсан. Нэгдүгээр сарын 24-нөөс Уханьд хөл хорио тогтоож, Хятад энэ өвчинтэй тэмцэх төвийг байгуулаад даргаар нь Ли Көцяныг томилсон. Ли Көцян нэгдүгээр сарын 27-нд Уханьд очиж тусгаарлалтын арга хэмжээ авч, бүх мужаас эмч нарыг татаж ажиллуулсан. Эрчимтэй арга хэмжээ авсан ч гэсэн халдварын

т а р х а л т д а а м ж и р с а а р хоёрдугаар сарын сүүл гэхэд оргилдоо хүрсэн.

Өвчнийг хянаж чадалгүй газар авахуулсан байдлыг барууныхан Хятадын улс төрийн тогтолцоотой холбон шүүмжилж байгаа. Яг тэр үед Ши Жиньпин олны өмнө гарч ирээгүй. Ли Көцян л олны өмнө байнга гарч ирж байлаа. Энэ байдлаас болоод барууныхан Ши Жиньпинийг харлуулж эхэлсэн. 10 хоног чимээгүй байсныхаа дараа хоёрдугаар сарын 10-нд Ши Жиньпин Бээжингийн эмнэлэг дээр очсоноор олны өмнө гарч ирсэн. Тууштай тэмцсэний дүнд тархалтыг дотооддоо зогсоож чадсан. Одоо харин гаднаас зөөвөрлөгдөн орж ирэх тохиолдол бүртгэгдэж байна. Гэтэл баруунд байдал хүнд боллоо шүү дээ.

Италийн парламентын гишүүн хуралдаа маск зүүж ороод шоолуулж байсан удаа бий. Тэр хүн өвчний голомттой гурван газраар зочилсон учраас өөрийгөө болон бусдыгаа хамгаалж маск зүүгээд шоолуулсан. Тухайн үед Азийн өвчин мэтээр хандаж, доог тохуу хийж байсан италичууд өнөөдөр үгээ хэлж байна шүү дээ. Манайхны тэнгэрлэг мон-гол чууд өвдөхгүй гэдэг шиг л ханд лага гаргасан л даа.

-Тус улс вирус тараасан анхны өвчнийг одоо бол-тол олж тог тоогоогүй юу.

Эсвэл олсон ч дэлхий дахинд мэдэгдэхгүй нууцалчихав уу

гэсэн хардлага бас байна?

- Х я т а д ы н эмч, анагаахын мэргэ жилтнүүд коронавирусийг тараасан өвчтөн нь олдоогүй байгаа гэж хэлсэн. Шинэ коронавирусийн х а л д в а р а н х тараасан өвчтөнийг олчихвол хаанаас үүдэлтэй, хэрхэн м у т а ц и л а г д с а н мэдээллийг тогтоох боломжтой гэж үзэж байгаа. Гэтэл өнөөг хүртэл анхны халдвар тараагч

олдохгүй байна гэсэн тайлбар

хэлж буй. Зарим судлаач амьтны гаралтай гэж үзэж байна. Мөн тодорхой хэсэг нь сарс, мерс коронавирус бол хүний генийн нэгдэл байх магадлалтай гэж таамаглаж байгаа. Хятадын судлаачдын хувьд ёс суртахуун талаасаа ч, намын зарлиг талаасаа ч тэр буруу өнцгөөс ярихгүй.

АНУ-ын Конгрессын нэгэн гишүүн бүх улсын төлбөрийг Хятад төлөх ёстой гэж хэлсэн. Үүний хариуд Хятадын судлаачид өвчин Уханьд л дэгдсэн болохоос гарал үүсэл нь манай улс биш гэж зүтгээд байна. Өвчин тархсаны гол буруутан нь хүн төрөлхтөн өөрсдөө байж ч магадгүй. Технологи хурдацтай хөгжөөд ирэхээр янз бүрийн өвчин гардаг. Барууныхан Азийн өвчин гэж хандсан нь дэлхий глобальчлагдаад байхад эрүүл мэндийн салбар глобальчлагдаж чадаагүйг харуулж байна.

-Цар тахлаас болоод Хята-дын худалдаа, эдийн засагт тодорхой хэмжээний хохирол учирлаа. Бусад улс орны эдийн засаг ч савлаж байна. Эдийн засгийн алдаг дал нь ямар байгаа бол?

-Хятадын цагаан сартай давхцаж өвчин гарснаас болоод гурван долоо хоног бүх ажил зогслоо шүү дээ. Хятадын эдийн засаг коммунист намын загварынх нь гол баталгаа болдог. Тус улсын хувьд өвдөж

Б.Гандолгор, ЗГМ сонин

Хятадууд нэг хүн шиг ажиллаж, аюулт өвчнийг ялж чадсан нь тогтолцооны давуу тал гэж үзэж байна. Тэгэхээр авторитар тогтолцоо, ардчилсан тогтолцоо хоёрын ялгаа бас харагдлаа гэж дүгнэж болно.

Гэрэл зургийг С.Батсайхан

Хятадын үйлдвэрүүд ажилласан учраас адаглаад л маск, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалт сайжрах сайн талтай. Хятад дэлхийн маскны хэрэглээний 50 хувийг хангадаг орон шүү дээ.

ТУХАЙН ҮЕД АЗИЙН ӨВЧИН МЭТЭЭР ХАНДАЖ, ДООГ ТОХУУ ХИЙЖ БАЙСАН ИТАЛИЧУУД ӨНӨӨДӨР ҮГЭЭ ХЭЛЖ БАЙНА. МАНАЙХНЫ ТЭНГЭРЛЭГ МОНГОЛЧУУД ӨВДӨХГҮЙ ГЭДЭГ ШИГ Л ХАНДЛАГА ГАРГАСАН Л ДАА.

Дэлхийн улс орнуудад учирч буй хохирлыг Хятад төлөх ёстой гэж АНУ үзээд байна. Тиймээс хятадууд судалгаа, шинжилгээтэй зүйл гаргаад ирээсэй гэж судлаач хүний хувьд хүсэж байна.

Саяхан тус улсын ШУА-ийн академич, Цэргийн анагаах

Page 15: СПОРТ ТЕХНОЛОГИ “ТОКИО-ХОРЬ-ХОРЬ” ОЛИМП ДЭМБ-аас … · гаруй оёдол эрхлэгч бүгд үндэсний хувцсаа урлаж

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 15 2020.03.30, ДАВАА~№049 (1328)ЦАГ ҮЕ

үхэх үү, гэрээсээ гарахгүй өлсөж үхэх үү гэдэг сонголтын өмнө тулж ирсэн. Одоо бүх зүйл 93 хувьтай сэргэчихээд байна. Хятад бол дэлхийн үйлдвэр. Тэгэхээр гол мотор ажиллаад эхэлсэн гэсэн үг. Уг нь эдийн засгийнхаа өсөлтийг зургаан хувиас буулгахгүй гэсэн зорилт тавиад байсан. Гэтэл тодорхой хэмжээгээр буурлаа. Дэлхийн банкнаас Хятадын эдийн засгийн өсөлтийг 4.3 хувь гэж зарлалаа. Хэдийгээр эдийн засгийн өсөлт нь бага зэрэг буурсан ч үйлдвэрүүд нь ажиллаад эхэлсэн учраас богино хугацаанд алдагдлаа нөхөх боломжтой.

араншин болов уу. -Хятадын улс төрийн гадаад

бодлогын бусад их гүрнүүдээс ялгагдах онцлог нь гэвэл…?

-Өвчинтэй холбогдуулаад хэлэхэд тогтолцооныхоо давуу талыг гаргаж чадлаа гэж өөрсдөө хэлээд байгаа. Нэг хүн шиг ажиллаж, аюулт өвчнийг ялж чадсан нь тогтолцооны давуу тал гэж үзэж байна. Тэгэхээр авторитар тогтолцоо, ардчилсан тогтолцоо хоёрын ялгаа харагдлаа гэж дүгнэж болно. АНУ ардчилсан тогтолцоотой учраас нэгдмэл байдлаар ажиллаж чадах эсэх нь эргэлзээтэй. Авторитар

ч улс өөрийн тогтолцоогоо хайж олох хэрэгтэй л дээ.

-Манай урд хөрш ядууралтай их тэмцэж байна. Ядууралтай тэмцэхэд ямар бодлого барьж байна вэ?

-Ши Жиньпин 2013 онд “Хятад мөрөөдөл” нэртэй хөтөлбөр гаргаж ирсэн удирдагч. Тэрбээр 2021 онд тохиох Хятадын коммунист намын 100 жилийн ойгоор улсаа ядуурлаас бүрэн гаргах зорилго тавьсан. Нөгөөтэйгүүр 2049 онд тохиох БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ойгоор хүчирхэг чинээлэг Хятадыг бий болгох зорилт тавиад байна. Эхний

100 жилийн ой ирэх онд болох учраас ядуурлаас бүрэн гарах зорилгодоо хүрэхийн төлөө чармайж байгаа. Ядуу тосгонуудад сайн менежмент хийж чадах албан тушаалтнуудаа томилдог. Өөр нэг арга барил нь ядуу тосгоноо хөгжиж баян хотуудтай холбож ядуурлаас гаргахад дэмжихийг үүрэг болгодог. Жишээлбэл, Юньнань мужийг Шанхай хотод даалгаж өгсөн байдаг юм билээ. Мөн гайгүй амьдралтай өрхөд нэг ядуу өрхийг даалгаж өгдөг. Гэхдээ бэлэнчлэх сэтгэлгээ суулгадаггүй. Загас барих аргыг нь зааж өгдөг. Ши

нийтийн дунд гарсан. Төрийн алба нь угтаа ард түмний төлөө үйлчлэх ёстой байтал ард түмний мөнгөнд үйлчлээд байсан тул ийм хэлц үг гарсан юм. Үүнийг Ши Жиньпин соргогоор анзаарч өөрийн эрх мэдлээ баталгаажуулахын тулд авлигатай тэмцэж эхэлсэн. 2013 онд Жоу Юнканыг барьж ямар ч эрх мэдэлтэн баригддаг болохыг ард түмэндээ харуулсан. Мөн цэргийн том хоёр генералын авлигын хэргийг илрүүлж баривчилсан. Ингэснээр нийгэмд итгэл төрүүлж, ард түмний дунд нэр хүндээ өсгөсөн. Мужууддаа авлигын музей байгуулаад гэмт хэрэгтнүүдийн мэдээллийг зурагтай нь тавьсан байдаг. Би тус улсын хэд хэдэн мужийн авлигын музейгээр орж үзсэн. Энэ нь нийгэмд авлига, хээл хахуулийг жигшүүлэх арга барил юм даа.

-АНУ, Хятад хоорондын худалдааны сөргөлдөөн намжиж байтал өвчин тархаж дахиад хоёр улсын харилцаа таарамжгүй боллоо. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Хоёр их гүрний хооронд худалдааны үл ойлголцол зайлшгүй гарах байсан. Дональд Трамп бол бүх зүйлийг зоосны нүхээр хардаг хүн учраас Хятадыг шударга бус худалдаа хийж, АНУ-ыг мөлжлөө гэж үзээд байсан. АНУ бол ерөнхийдөө Хятадтай гурван асуудлаар сөргөлдөөд байгаа. Нэгдүгээрт худалдаа, хоёрдугаар технологийн давуу тал, гуравт олон улсын нэр хүндэд нь халдах зэргээр АНУ Хятадад хандаж байна.

Хятад бол АНУ-ыг тогтоон барих л бодлого барьж байдаг. Трамп дахин сонгогдохын тулд ХАА-н мужуудаасаа Хятадад ахиухан бүтээгдэхүүн экспортлох сонирхолтой байгаа. Гэхдээ энэ асуудалд Хятад нэг их ач холбогдол өгдөггүй. Трампын үед холбоотнуудын хоорондын нэгдэл сул байгаа нь Хятадад боломж олгож байна. Хятадуудын хувьд Трамп дахин сонгогдож урт хугацаанд хамтарч ажиллах нь ашигтай.

-Хятадад байдал тогтворжиж эхэллээ гэдгийг бусад улс орнууд яаж мэдэх вэ?

-Урд хөршид байдал тогтворжсоныг гурван зүйлээр мэдэх боломжтой. Хойд Солонгос хилээ нээвэл айх шаардлагагүй болжээ гэж ойлгож болно. Хятадтай наймаа хийдэг улсын хувьд Хойд Солонгос дотооддоо хүнд байгаа. Мөн бага сургуулиуд нь хичээллээд эхэлбэл гайгүй болсны шинж. Нэг айл нэг хүүхэд бодлоготой улсын хувьд ирээдүйгээ эрсдэлд оруулахгүй шүү дээ. Түүнчлэн гуравдугаар сарын эхээр болдог коммунист намынх нь хоёр их хурал хойшлогдоод байгаа. Дарга нар нь хуралдаад эхэлбэл өвчин бүрэн намжжаа гэж ойлгож болно гэж Тайванийн их сургуулийн багш хэлж байсан.

Дэлхий дахинд ч гэсэн гол хөдөлгүүр нь ажилласан учраас адаглаад л маск, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалт сайжрах сайн талтай. Хятад дэлхийн маскны хэрэглээний 50 хувийг хангадаг орон шүү дээ.

-АНУ, Хятадын дунд худал-дааны өрсөлдөөн байс наас ч тэр үү Дональд Трамп Хятадын өвчин гэж жиргээд байгаа шүү дээ?

-Дональд Трамп би дахиж Хятадын өвчин гэж хэлэхгүй гэдгээ амлалаа. Ялгаварлан гадуурхах үзэл гаргахгүйн тулд ДЭМБ “COVID-19” гэж нэрлэсэн. АНУ-ын эдийн засаг ч гэсэн “COVID-19”-өөс болоод унахад хүрээд байна. Трампын гурван жилд босгосон эдийн засгийн эерэг үзүүлэлт сүүлийн 14 хоногт байхгүй боллоо. Трампын хувьд эдийн засгийн уналт Хятадаас болсон гэж үзээд байгаа. Энэ ч цаанаа шалтгаантай. Ингэж хэлж байж дахин сонгогдох нүхээ малтахгүй бол мань хүн эхэндээ тактикийн алдаа гаргасан л даа. Америкийн хувьд цэвэр эдийн засагтай холбоотой гаргасан

тогтолцоо нэг сайн ажиллаад эхэлбэл гүйцэтгэл сайтай байдаг. Гэхдээ ажилтлаа бас алдаа их гаргана. Харин барууныхан аливаа асуудлыг илрүүлэхдээ хурдан, арга хэмжээ авахдаа нэгдэж чаддаггүй сул тал бий.

-Ардчилсан засаглалтай орон авторитар засаглалтай орны ялгаа харагдлаа гэж хэллээ. Хөгжилд хүрэхэд аль систем нь илүү оновчтой байна вэ?

-Миний өнцгөөс бол ардчилал боловсрол дээр тогтдог. Сайн боловсролтой байвал сонгуулиа зөв өгнө. Сонгуулиа зөв өгнө гэдэг сайн элитийг сонгож чадна гэсэн үг. Бид АНУ-ын ардчиллыг хуулаад буруу систем рүү орчихлоо гэж ойлгож болохгүй л дээ. Ардчиллыг бид хүний эрх, эрх чөлөө гэдэг утгаар нь хүлээж аваад хариуцлагын тогтолцоог нь орхигдуулсан тал бий. Хятадын улс төрийн тогтолцоо бол хэдэн мянган жилийн турш нэг хүний удирдлагаар аваад загвар болоод тогтчихсон зүйл. Манай хойд хөрш ч гэсэн өөрийн гэсэн онцлогтой. Тэгэхээр ямар

Жиньпиний зорилтыг биелүүлж чадахгүй нь албан тушаалаасаа огцрох учраас ядуурлаас гарч чадах байх. 1978 оноос Хятад нээлттэй эдийн засгийн бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойш 800 сая иргэнийг ядуурлаас гаргасан байдаг. Хятадын нэг иргэнд оногдох ДНБ-ий хувь нь 10 мянган ам.доллар. Энэ үзүүлэлт АНУ-аас барагцаагаар тав дахин бага л даа. Ши Жиньпиний хувьд зорилгодоо хүрэх нь тодорхой. Харин түүний дараагийн удирдагч гарч ирэхэд яахыг таашгүй. Гэхдээ Ши Жиньпин хэзээ буух нь бас оньсого болчихоод байна шүү дээ.

-Авлигатай хамгийн сайн тэмцэж байгаа жишээ бий. Энэ талаар сонирхож судлав уу?

-Би 2018, 2019 оны Хятадын тоймыг бичсэн. 2014 оноос л тус улсад авлига, хээль хахууль хүчтэй яригдаж эхэлсэн. Барыг ч барих, ялааг ч алах зорилт тавьсан. Хятад улс хөгжихийн хэрээр төрийн албанд нь авлига, хээл хахууль бугшсан. Үүнтэй холбоотойгоор Хятадын ард түмний мөнгө гэсэн хошигнол

Саяхан тус улсын ШУА-ийн академич, Цэргийн анагаах ухааны судалгааны хүрээлэнгийн судлаач Чэн Вэйгээр удирдуулсан баг корана-вирусийн вакцин турших зөвшөөрлөө авсан. Гэхдээ одоо шууд вакциныг бүрэн ашиглаж эхэлнэ гэсэн үг биш.

ХЯТАДЫН СУДЛААЧДЫН ХУВЬД ЁС СУРТАХУУН ТАЛААСАА Ч, НАМЫН ЗАРЛИГ ТАЛААСАА Ч БУРУУ ӨНЦГӨӨС ЯРИХГҮЙ. АНУ-ЫН КОНГРЕССЫН ГИШҮҮН БҮХ УЛСЫН ТӨЛБӨРИЙГ ХЯТАД ТӨЛӨХ ЁСТОЙ ГЭЖ ХЭЛСЭН. ҮҮНИЙ ХАРИУД ХЯТАДЫН СУДЛААЧИД ӨВЧИН УХАНЬД Л ДЭГДСЭН БОЛОХООС ГАРАЛ ҮҮСЭЛ НЬ МАНАЙ УЛС БИШ ГЭЖ ЗҮТГЭЭД БАЙНА. ӨВЧИН ТАРХСАНЫ ГОЛ БУРУУТАН НЬ ХҮН ТӨРӨЛХТӨН ӨӨРСДӨӨ БАЙЖ Ч МАГАДГҮЙ.

Page 16: СПОРТ ТЕХНОЛОГИ “ТОКИО-ХОРЬ-ХОРЬ” ОЛИМП ДЭМБ-аас … · гаруй оёдол эрхлэгч бүгд үндэсний хувцсаа урлаж

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ16 2020.03.30, ДАВАА~№049 (1328) СУРТАЛЧИЛГАА

Page 17: СПОРТ ТЕХНОЛОГИ “ТОКИО-ХОРЬ-ХОРЬ” ОЛИМП ДЭМБ-аас … · гаруй оёдол эрхлэгч бүгд үндэсний хувцсаа урлаж

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 17 2020.03.30, ДАВАА~№049 (1328)ГОО САЙХАН

Энэ удаагийн “Гоо сайхан” буландаа үзэсгэлэнт эмч А.Хатанзулыг онцолж байна. Арьс, гоо заслын эмч мэргэжилтэй энэ эрхэмсэг бүсгүй мэргэжлээрээ амжилттай ажиллахын сацуу экстрим спортоор хичээллэж, адал явдлыг эрэлхийлдэг. Түүний гоо сайхны нууц нь дасгал хөдөлгөөн бөгөөд тэрбээр арьсаа нарны хэт ягаан туяа болон гаднын нөлөөнөөс хамгаалах нь хамгийн чухал болохыг онцолсон.

Н.Сийлэн, ЗГМ сонин

Цэцэгнээс ч хөөрхөн эмчА.ХАТАНЗУЛ

Биеийн жин: 52 кг Биеийн өндөр: 160 см Биеийн харьцаа: Хэмжиж байгаагүй Биеийн хамгийн дуртай хэсэг: Аль нэг хэсгээ

онцолдоггүй Орд: Матар Төрсөн он, сар, өдөр: Нууц Үсний өнгө: Хар Нүдний өнгө: Бор Ажил: Дэрмастетик арьс, гоо сайхны мэс заслын

эмнэлэгт эмчээр ажилладаг Мэргэжил: Арьс, гоо заслын эмч Идэх дуртай хоол: Далайн гаралтай биш, амттай

хоолнуудад дуртай Дуртай сүрчиг: Gucci, Rush 2 Дуртай өнгө: Неон болон тод өнгөнд дуртай Хобби: Экстрим спортоор хичээллэх. Мотоцикл,

сноуборд, параглайдинг гэх мэт... Зорилго: Эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахаас

эхлээд олон зорилго бий Дуртай брэнд: Брэндэд ач холбогдол өгдөггүй Баримталдаг зарчим: Өөдрөг, эерэг байх, шинийг

эрэлхийлж, хариуцлагатай байх Нууц авьяас: Зохиол бичих Багын хоч: Дональд, зузу, mouse Үзэх дуртай кино: Point break, Wicker park Хэлэх дуртай үг: Зөв явахад сайхан зүйл бүхэн хүрээлнэ Өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ: Хөгжим сонсож эхлүүлдэг Утасны дэлгэцэн дээрх зураг: Өөрийгөө сорихоор

төлөвлөж буй экстрим спортын төрөл Instagram хаяг: Khatnaak Гоо сайхны ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ:

Luzzaya Lab cosmetics-н Eleven Huesday серум, тонер зэрэг бүтээгдэхүүнүүд нь таатай мэдрэмж төрүүлдэг тул тогтмол хэрэглэдэг. Мөн хамгийн чухал зүйл бол арьсаа жилийн дөрвөн улиралд хэт ягаан туяа, гаднын нөлөөнөөс хамгаалах. Тиймээс Suntique брэндийн Im sports , baby safe тоснуудыг хэрэглэдэг

Жингээ хэрхэн барьдаг вэ: Фитнесээр хичээллэдэг учир жин нэмээд байдаггүй. Хааяа хоолны дэглэм баримталдаг. Ер нь хүссэн зүйлээ иддэг.

Page 18: СПОРТ ТЕХНОЛОГИ “ТОКИО-ХОРЬ-ХОРЬ” ОЛИМП ДЭМБ-аас … · гаруй оёдол эрхлэгч бүгд үндэсний хувцсаа урлаж

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ18 2020.03.30, ДАВАА~№049 (1328) СПОРТ

ЦАР ТАХАЛ, ХАР МЯГМАР ГАРАГ

Хүн төрөлхтний хоног тоолон хүсэн хүлээсэн зуны XXXII олимпын наадмын нээлтийн ёслолын “нохойн дуу” нэн ойртож байтал яг 122 хоногийн өмнө “Токио-хорь-хорь” гэнэт “нохойгоо хорьлоо”. Гуравдугаар сарын 24-ний “хар мягмар” гариг буюу хоёр хар мэнгэтэй, модон хохимой, улаан бар өдөр Олон улсын олимпын хороо (ОУОХ), “Токио-2020” Зохион байгуулах хороо (ЗБХ)-ны хамтын шийдвэрээр баг тамирчид, үзэгч олны эрүүл мэндийг дээдлэх үүднээс энэ зуны олимпын хөшгийг түр хааж, Грекээс залсан галт бамбараа түр “амрааж”, гарааны цагаа түр зогсоож, сая сая хүний цээжинд “шар ус хуруулав”. Гайтай хөөтэй цар тахлаас сэргийлсэн дээрх дипломатын зөв агаад зоригтой шийдвэрийг дэлхий нийтээрээ гүнээ ухаарч, олимпын их гэр бүлийнхэн бүрэн дүүрэн дэмжин, олимпизмийн үйл хэргийн төлөө атгасан гар мэт нэгдэж чаддагаа илтгэн харууллаа.

АХ НЬ СОНСОЖ, ДҮҮ НЬ СУРГАДАГ ЦАГ

Аюулт коронавирус анхны давшилтаа хийж эхлэх үед ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах, “Токио-2020” ЗБХ-ны дарга Ёширо Мори нар дархалсан олимпын наадмыг хойшлуулах ямар ч үндэслэлгүй, болдгоороо л болно хэмээн огт халгаахгүй нэлээн гүрийсэн. Мэдээж энх амгалан цагт ийм супер бэлтгэлтэй олимпын цэнгэл баяраа хойшлуулна гэдэг хэний ч санаанд багтамгүй бодол. Гэтэл хар тахал дэлхийг улам нөмөрсөөр COVID-19-ийн эсрэг тэмцэлд ялалт байгуулах уу, “Токио-2020” олимпод медалийн ялалт байгуулах уу гэдэг тулгамдсан асуудал нэн хурцдан, эцсийн сонголт шаардан буланд шахлаа.

ОУОХ-ны сэнтийд 1978 оноос хойш заларсан (манай Ш.Магван гуай 1977 oны эрэмбэтэй), 78 настай нөлөө бүхий эрхэм гишүүн Дик Паунд олимп хойшлуулах талаар шууд мэдэгдлийг “гэрэлд цохиулж”, төдөлгүй түүний төрсөн нутаг Канадын ҮОХ баг тамирчдаа Япон руу илгээхгүй хэмээн хамгийн түрүүнд эсэргүүцлээ цацах нь тэр. Дараа нь Австрали, АНУ, Франц, Их Британи, Испани, Норвег, Серб, Хорват, Швейцарын ҮОХ дээрх саналыг дуу дуугаа авалцан, үтэр түргэн хойшлуулахыг шаардав. Тэр ч бүү хэл одой улс

“ТОКИО-ХОРЬ-ХОРЬ” ОЛИМП “НОХОЙГОО ХОРИВ”

Оросууд “од шүүрэх” ухаан сийлж, олимпын наадмын эрхийг Москва хотод яг одоо шууд шилжүүлэхийг уриалсан нь идэвхтэй ч юм шиг, инээдтэй ч юм шиг.

Жүгдэрийн Отгонцагаан, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн

Люксембург хүртэл томчуудыг даган далдганаж, “жон жон” дуугараад авав. Харин энэ эгзэгт үед ОУОХ, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн (WADA ) давхар “нуман тулгуурт” буй оросууд “од шүүрэх” ухаан сийлж, олимпын наадмын эрхийг Москва хотод яг одоо шууд шилжүүлэхийг уриалсан нь идэвхтэй ч юм шиг, инээдтэй ч юм шиг. Дээр нь Эфиопийн иргэн Тедрос Абханоны тэргүүлдэг ДЭМБ-ын хатуу заавар сэрэмжлүүлгийг бөмбөрцөг даяараа ягштал мөрдөх дүрэмтэй тул 116 настай ОУОХ “ах” нь өөрөөс нь 54 жилээр дүү “цагаан халаaдтай” Word Health Organi-sation (WHO)-ий үгэнд орохоос аргагүй болсон нь үнэн.

Дээрх олон хүчин зүйлээс шалтгаалж, олимпын наадмын “эзэн” ОУОХ нь “Хай” хэмээн инээмсэглэсээр, “харакири” хийлгэхгүйгээр хаах лүндэн буулгахад баяр, зовлонгийн алинд ч “модон тахиа” шиг царайлж чаддаг шинэ Рейва үеийн түшмэдүүд “наашаа харан инээж, цаашаа харан уйлсаар” 2021 он хүртэл тэвчихээр түр “качикоши” дүрд хувирч чадлаа, хөөрхий. Харин Токио хотын засаг

даргаар 2016 онд сонгогдсон хатагтай Юрико Койке л одоо болтол энэ шийдвэрт туйлын сэтгэл дурамжхан байгаа сурагтай. Аргагүй дээ, өөрийнхөө ноёрхлын үед олимпын гэсэн тодотгол зүүж чадсан бол түүний цаашдын улс төрийн карьерт их нэмэртэй байсансан. Одоо бол хамтын хүчээр коронавирусийг хоггүй болтол шүүрдэн цэвэрлэж, өдрийн сайныг өнжин хүлээж, өлзий дэмбэрэл бүрдсэн үхэр жилдээ Токиогийн олимпын наадмын асар майхныг “Япон толгойд” дэрвүүлэх л үлдлээ дээ.

НАРАН УЛСЫН НАРТАЙ, САРТАЙ ОЛИМПЫН ЗАМНАЛ

Ер нь Их Наран улсын олимпын түүх бас л адармаатай, адал явдалтай, амаргүй замыг туулсан. Анх нихончууд 1940 онд зуны XII олимпын наадмыг Токио хотноо зохион, самурайн сүр хүчийг дэлхий дахинаа илтгэн харуулна хэмээн улайрч дөвчигнөсөн үедээ дэлхийн II дайныг өдөөгчдийн нэгээр тодорч, өргөн нутаг булаах санаархалдаа автан, өнөөх наадмаа ардаа “дэлбэлж” орхив. Дайны дараа

дориун хүмүүжсэн Наран улс нь Азидаа анх удаа зуны олимпын наадмыг Токио хотноо зохиож, 24 жилийн дараа дутагдлаа зассан нэгэн. Түүнчлэн “Саппоро-1972”, “Нагано-1998” цагаан олимпыг арлын нутагтаа урьж чадсан, Ази тивдээ анхдагчид. Бас “Москва-1980” олимпыг Америк

ахынхаа ятгалгаар бойкотлон, олон тамирчнаа хохироогоод авсан. Японы нөлөө бүхий улстөрч Таро Асо 40 жил тутамд олимпын тэнгэрийн хараал хүрч, гэсгээл хүртэж буй талаар хэвлэл мэдээллийнхэнд өгсөн “галтай” ярилцлагад олонх нь гайхсангүй. Харин Оросын гимнастикч, олимпын хошой аварга, ДУМ-ын гишүүн асан С.Хоркина “Токиогийн олимп хойшилж буй нь ОХУ-ыг олимпоос хасан гомдоож, бурхан тэнгэрийг хилэгнүүлсний нүгэл” гэж мэдэгдсэн байх юм. Светлана Васильевна ажаа өөрөө олимпын аварга болохдоо ертөнцийн эзнээ аргадсан юм байх даа, зайлуул.

Үнэхээр 1940 онд дайнаас болж “амандаа орсон шар олимпоо хэлээрээ түлхэж” , 1980 онд олимпыг хүндэтгэх шалтаггүйгээр тасалж, 2020 оны олимп нь гэнэтхэн гай барцадтай тахлын гацаанд орсныг цадиг түүх гэрчилнэм.

Япончууд 2016 оны олимпын төлөө “ногт ганзагалж” очоод хоёрын даваанд Бразилын Рио, Испанийн Мадрид хотуудын гарын аяыг даалгүй толгой гудайн буцсан. Харин одоогоос долоон жилийн өмнө Аргентины нийслэл

ОЛИМПЫН ТӨЛӨӨ 12 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙСЭН ЯПОН УЛС ОДОО НААД ЗАХ НЬ 4.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХОХИРОЛ АМСАХ НЬ. ОЛОН ОЛИМПЫГ ШУУД ДАМЖУУЛАХ ЭРХИЙГ ЭЗЭМШДЭГ, АНУ-ЫН ТЕЛЕВИЗИЙН МАГНАТ NBC НЬ НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН АЛДАГДАЛ ХҮЛЭЭХ ЭРСДЭЛТЭЙ БОЛЖЭЭ.

Page 19: СПОРТ ТЕХНОЛОГИ “ТОКИО-ХОРЬ-ХОРЬ” ОЛИМП ДЭМБ-аас … · гаруй оёдол эрхлэгч бүгд үндэсний хувцсаа урлаж

Буэнос-Айрес хотноо хуралдсан ОУОХ-ны 125-р чуулганаар зуны XXXII олимпын наадмын эрхийн төлөө Турк, Испани улстай даагаа нэхэн өрсөлдөж, үзүүр түрүүнд Токио хот Истанбулыг 60:36 саналаар “иппон савж”, 126 сая япончууд баяр хөөрт умбасан нь саяхан гэлтэй. Их ялалтын дараа ч элдэв ээдрээтэй асуудал бас л мундсангүй. Угаасаа ч уриалгахан BID COMMITTEE нь хэргээ бүтээс-нийхээ дараа урагшгүй BAD COM-MITTEE болдог нь нууц биш.

“Токио-2020” олимпын наадмын онцлох тэмдэг (Logo)-ний уралдаанд түрүүлсэн зураач Кенжиро Саногийн бүтээл нь Льеж хотын театрын логог улаан цайм “хулгайлсан” хэмээн бөөн хэл ам үүсч, Бельгийн дизайнер Оливьер Дебье гэгч ОУОХ-той зад зарга үүсгэлээ. Удаж төдөлгүй эрх баригчид “НО”-той гэгдэх бүтээлийг хүчингүй болгож, аргагүйн эрхэнд “наймаа буцсан” тааруу дуулиантай. Тэгээд л дахин бөөн зардал чирэгдэл бүхий том уралдаан зарлаж байж нийслэлийн иргэн Асао Токологийн бүтээл шалгарч, санаа нь амрав. Энэ нь ашгүй аль нэгэн театрыг дуурайсангүй, Эдогийн хаанчлалын (1603-1867) үеийн уламжлалт хөхөвтөр чимэглэлийг дүрслэн (шатрын хөлөгтэй төстэй), олон түмний эв нэгдлийг илэрхийлсэн лого ажээ.

Дараа нь “гэгээн цагаан өдөр гэрэлт цахилгаан цахих” мэт шуугиан дэгдэж, Японы ҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Цүнекацү Такеда руу Францын сэтгүүлчид гэнэт дайрч довтлон, маркетингийн “Денцү” компанитай холбон, хээл хахууль, авлигын асуудлаар зохиомол гүтгэх давалгаа дэгдээж, том зүтгэлтэн, даруухан дарга “зодгоо тайлсан” нь харамсалтай.

Дахиад л том маргаан. Олимпын нээлтийн ёслолд зориулсан цоо шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн дизайны гэрээ байгуулсан Их Британийн иргэн, ирак бүсгүй Заха Хадидийн төсөв нь хоёр тэрбум ам.долларт хүрч, анхны тооцооноосоо хоёр дахин өссөнд ЗБХ-ныхны нүд нь орой дээрээ гарч, Японы татвар төлөгчдийн мөнгийг ийм үрэлгэн зарцуулж болохгүй хэмээн “луу унжсаар” бас л наймаа буцан, гэрээ

цуцлагдаж, бөөн хэл ам дэгдсэн юмдаг. Эцэст нь яг барианы зурхай руу сэтгэл шулуудсан “Токио-2020” олимпод балиар сарьсан багваахай баахан гай тотгор тарих нь энэ.

ШАТАЛТ ГЭЖ БАЙДАГ БОЛ ШАРХАА НӨХНӨ ГЭЖ

БАС БИЙ Хором бүхэн нь мөнгөөр

хэмжигддэг бизнес, арилжааны дэлхийн том гүрэн Японы хувьд олимпын гацаа хэр хохиролтой вэ? “Мөнгө бол мөнгө биш, харин цаг бол мөнгө мөн” гэдэг зарчим ноёрхсон орчин цагт товлосон цагаа цуцлан, дахин товлох л үлэмжийн ярвигтай гэдэг нь ойлгомжтой. Гэвч одоо бол ухрах газар үгүй, бас олимпоо алдана ч гэж гонжийнжоо! Олимпын төлөө 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн Япон улс одоо наад зах нь 4.5 тэрбум ам.дол-ларын хохирол амсах нь. Зарим мэргэжилтний тооцоогоор үнэ 2.7 тэрбум ам.доллараар өсч, 277 тэрбум ам.долларын ашиг олох тооцоонд хүндрэл учирсан аж.

Олон олимпыг шууд дамжуулах эрхийг эзэмшдэг, АНУ-ын телевизийн магнат NBC нь нэг тэрбум ам.долларын алдагдал хүлээх эрсдэлтэй болжээ. Бас нэгэн чухал үзүүлэлт болох сонгон шалгаруулалтыг давсан, хамаг ажлыг нугалах 80 мянган сайн дурынхан ирэх жил гэхэд эргэн ажиллахад бэлэн, зав чөлөөтэй гэж үү? Токио хотын Кабүкичо дүүрэг гэхэд л дотоод, гадаадын зочдын чөлөөт цагаа өнгөрүүлэх аятай тухтай газраа зориуд бэлдэн, англи-япон хэл дээр 40 мянган өнгөт танилцуулга товхимол хэвлүүлэн “хөөрхөн шатсан”-аа дурджээ. Хорин оны олимпын дараа далайн булангийн дүүрэгт сүндэрлэсэн тамирчдын тосгоны шинэ байрыг худалдаж авах гэрээтэй, урьдчилгаа мөнгөө төлсөн 12 мянган оршин суугчийн асуудал бас үүсч, “Мицүй Фүдосан” компанийн утас 24 цаг хангинаастай гэнэ.

Ер нь Япон даяараа л их, бага бөөн шаталт. Олимпын албан ёсны ивээн тэтгэгчид, түнш, ханган нийлүүлэгчидтэй гэрээгээ сунган шинэчлэх, тэднийхээ хөлд нь аятайхан сууж, алдахгүй байх гээд

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | СПОРТ 19 2020.03.30, ДАВАА~№049 (1328)

ОРОСЫН ГИМНАСТИКЧ, ОЛИМПЫН ХОШОЙ АВАРГА, ДУМ-ЫН ГИШҮҮН АСАН С.ХОРКИНА “ТОКИОГИЙН ОЛИМП ХОЙШИЛЖ БУЙ НЬ ОХУ-ЫГ ОЛИМПООС ХАСАН ГОМДООЖ, БУРХАН ТЭНГЭРИЙГ ХИЛЭГНҮҮЛСНИЙ НҮГЭЛ” ГЭЖ МЭДЭГДСЭН БАЙХ ЮМ.

түг түмэн экстра ажил ундарлаа. ОУОХ, ҮОХ-д, Олон улсын спортын холбоод ч бас “шарх энэлэлтэй”, олон цаас бичгээ базан шидэж, шинэ хуваарь төлөвлөгөө тэрлэхээс эхлээд мундахгүй ажил өрнөлөө. Дээр нь Наран улсыг зорих онгоцны тийз, зочид буудал, спортын тасалбараа захиалсан (ихэнх нь бүр худалдан авсан!) олон зуун мянган жуулчин, хөгжөөн дэмжигчдэд бас л бөөн “толгойны өвчин” нэмлээ гэж. За энэ ч яахав, эрүүл явбал ирэх жилийн наадмыг үзэж л таараа! Шаталт гэж байдаг бол шархаа нөхнө ч гэж бас бий шүү!

ЭНЭ ЖИЛИЙН ОНХ, ИРЭХ ЖИЛИЙН ЦОНХ

Тэгвэл зуны XXXII олимпын наадам Токио хотноо хэзээ нижигнэнхэн эхлэх вэ? Японы талын бодол бол энэ оны намрын налгар сард эхлэхэд бэлэн буйгаа илэрхийлж буй бол оросууд ирэх хаврын сакура цэцэглэх цагийг илүүтэйд үзэж байна. Харин ихэнх орон COVID-19-ийг үүрд булшилсны дараа 2021 оны зун нь найдвартай гэж хаширлаж буйг буруутгах аргагүй. Тэгээд хэзээ гэж? Ямар ч гэсэн ОУОХ, “Токио-2020” ЗБХ-той хамтран энэ зунаас өмнө буюу дөрвөн долоо хоногийн дотор олимпын шинэ товыг шуурхай зарлана гэдгээ мэдэгдсэн.

Хэдийгээр 2021 онд болсон ч “Токио-2020” гэсэн нэрээ огт солихгүй. Ер нь ОУОХ-ны дүрэм ёсоор цуцлагдсан олимпын эрэмбийг хэвээр үлдээдэг эртний Грекийн ёсыг баримталж, “Берлин-1916” (VI), “Токио-1940” (XII), “Лондон-1944” (XIII) тасарсан наадмуудын дэс дугаарыг нь хүртэл “яс” оноон хадгалсан юм. Гэхдээ ингэж жилийн чөлөө авч байсан тохиолдол огт үгүй.

Ирэх жил уламжлал ёсоор зохиогдох теннисний их дуулга “Уимблдон” (VI сарын 28-наас VII сарын 11) ба АНУ-ын нээлттэй тэмцээн (VII.24-VIII.9)-ий дунд нь Токиогийн олимпыг шигтгэх ёстой хэмээн шахалт маягийн хүсэлт ирсэн гэх мэдээлэл бий. Мөн 2021 онд товлогдсон дэлхийн хоёр ланжгар сунгаатай. АНУ-ын Орегон мужийн Юген хотод болох хөнгөн атлетикийн ДАШТ (VIII.6-15), Японы Фүкүокад нээгдэх усан спортын ДАШТ (VII.16-VIII.01)-ий

эрхийг асар их өрсөлдөөний эцэст өвөртөлж чадсан том хотууд ч бас хугацаагаа хөдөлгөхгүй гэсэн хатуу байр суурьтай байна. Гэхдээ ОУОХ-ны герман босс Т.Бах олимпын төрлийн холбоод олимпын наадмынхаа төлөө сэтгэл гарган, хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ. Дашрамд дурдахад, 2021 оны зургадугаар сарын сүүлчээр товлогдсон ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль ч дагаад хойшлох шинжтэй. Ер нь энэ жилийн хувь төөргийн онх яаж буух вэ, ирэх жилийн спортын зай завсаргүй хуваарьт цонх яаж гарах вэ гэдэг дээр л олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүд нойр хоолгүй ажиллаж байна. Дөрвөн бэрх л буулгана даа!

HERE WE ARE ШУУРХАЙ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАВ

ОУОХ-ноос “Токио-2020” олимпын наадмыг хариуцсан шалган зохицуулах комиссын дарга, Бах боссын баруун гар, Австралийн иргэн Жон Коутс, ОУОХ-ны олимпын наадам хариуцсан гүйцэтгэх захирал Кристиан Дюби нар олимпын төрлийн 33 спортын холбоотой нягт хамтран, Here we are гарц гаргалгаа хайсаар, ухсаар сууна. Ер нь бодитоор дүгнэхэд хоёр хувилбар бий. Эхнийх нь III-IV сар. Хаврын энэ улиралд том тэмцээний нягтрал харьцангуй бага, харин ч Токиогийн зуны шатам халуунаас болж марафон, спорт алхааны тэмцээн нь хойд мужийн Саппоро хотод зохиогдох таагүй байдлаас гарч, нэг дороо нэгдэнэ гэсэн үг. Гэхдээ яг энэ үеэр Үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBА), Оюутны сагсан бөмбөгийн (NCAA) шувтаргын тоглолтууд тачигнах тул олимпын шууд дамжуулалтын хамгийн том түнш Америкийн NBC зөвшөөрөхгүй нь лавтай. Бас олимпын эрхийн тэмцээнүүдийг тас зоох эгзэгтэй үе.

Дараагийн буюу хамгийн магадлал өндөртэй нь VII-VIII сар бөгөөд америк хөлбөмбөгийн улирал яг хөшгөө хаах тул өөр тээглүүр үгүй. Дээр дурдсан хөнгөн атлетик, усан спорт, теннис, бас Тур-де-Франс уралдааныхантай хэл амаа олно гэж бүрэн найдаж буй. Here we are амжилт хүсмой!

ХОЙТОН ЖИЛИЙН НААДАМ ХОЛ БАЙНА ДАА, ХОЛ

БАЙНА, ГЭВЧ... “Токио-2020” олимпын наадамд

хүрэлцэн ирэх ОУОХ-ны гишүүн 206 орны 11000 тамирчны ихэнх нь сэтгэл гонсойсон байх. Гэхдээ энэ бол түр хойшлолт болохоос хүйтэн дайны цөвүүн цагийн үеийнх шиг бүрмөсөн бойкот биш гэдгийг л сайн ойлгуулах хэрэгтэй. Олимп руу зорих өдрөө хуруу даран тоолж, нойр нь хүрэхгүй орондоо тормолзож

байсан тамирчид, ялангуяа анх удаа оролцох гэж дэгэж дэрвэсэн залуус олон байсан нь тодорхой. Tэдний дэвэргэн сэтгэлийн буруу юу байхав. Саяхан тулгууртай харайлтаар алдарт С.Бубкагийн танхимын дэлхийн рекордыг хоёронтаа эвдсэн 20 настай швед залуу “Мондо” Армандо Дуплатис bummer (Ээ чааваас даа!) хэмээн халаглан хашгирсан бол хөнгөн гэмтэлтэй Америкийн эмэгтэй чөлөөтийн олимпын анхны аварга Хелен Марулиус үүнд баярлаж буйгаа нуусангүй. Гэтэл Японы урдаа барьдаг cпорт жүдогийн баг олимпын хүчтэй бүрэлдэхүүнээ эцэcлэн зарласан бөгөөд саяын нөхцөл байдалд яаралтай дүгнэлт хийн, дээрх шийдвэрийг хүчингүй хэмээн зарлахад “почоонкоо” өвөртлөөд байсан дэлхийн гурван удаагийн аварга, Риогийн олимпын хүрэл медальт Наохиса Такато ихэд ундууцах жишээтэй.

НАСАА НЭГЭЭР ДАРАВЧ НАСАН ТУРШИЙН НААДАМ

ХЭВЭЭРЭЭАтомын бөмбөг, газар хөдлөлт,

цүнами гээд өч төчнөөн гачлан зовлон туулсан Япон улс энх цагийн энхрий олимпын наадмаа ингээд хойшлуулна гэж яахин санах билээ. Ёстой л япончууд “Шиката ганай” буюу “Яалтай ч билээ” хэмээн шүүрс алдавч, гаднаа модон тахиа царайлан “Гамбаре” зорилгодоо хүрч чадах хөдөлмөрч, тэсвэртэй ард түмэн.

Өглөө бүр хар дарсан зүүд-цар тахлын аймшигт мэдээг халган халган шүүрдэхэд АНУ, БНХАУ, Итали, Испани, Франц, Герман, БНСУ, Их Британи, Швейцар, Иран улс өвчний халдвар, нас баралтаар эхний аравт бичигдэж буйг хараад зүрх шимширнэ. Уг нь бол энэ супер гүрнүүд олимпын наадмын багийн дүн, медалийн тоогоор дэлхийн TOП-10-т жагсдаг томчууд юмсан даа. Олимпын наадмын он тоолол ийнхүү нэгээр огших нь. Ерээд онд анх удаа Тайваньд очсон чинь тэнд тэс өөр он тоолол мөрддөг юм байна. Григориaны цагалбараар аж төрдөг бид нутгийн хуанлийг буруу гэж бодрол төртөл анхны тусгаар тогтносон Хятад улсыг (Жүнхуа Минюгүо) 1912 онд байгуулсан Сүн Ят-Сений дурсгалыг мөнхжүүлсэн нь тэр бөгөөд өдгөө Формоза аралд 109 он сөхөгдсөн шүү!

Тэгэхээр ийм хүнд бэрх цаг дор олимпын он ганцханаар дэвшихэд алдах юм алга. Одоо бол бид хөвчийн ойд хөхөө шувуу донгодохоос өмнө “Токио-2020” олимпын дашням, балжиннямтай шинэ өдрийн товыг л даруухан хүлээх цаг. Олимпийг “окоoпонд”, журмын нөхдийг “журмын хашаанд” журамласан хорон муу “Хорооноо” новшийг даран сөнөөж, дэлхий ертөнц, эх орноо анагааж, эрүүл саруулаар наадмын галаа өрдөе!

Citius Altius Fortius АНУ, Оклэнд хот

Page 20: СПОРТ ТЕХНОЛОГИ “ТОКИО-ХОРЬ-ХОРЬ” ОЛИМП ДЭМБ-аас … · гаруй оёдол эрхлэгч бүгд үндэсний хувцсаа урлаж

Mongolia to cut the retail price of fuel per liter by MNT 300-400, starting April 15. According to the plan to support the country’s weakened economy, the monthly Child Money allowance of MNT 20,000 to children aged under 18 to be raised to MNT 30,000.

Mongolia receives protective medical supplies worth CNY 830,000 China’s donated medical supplies include a total of 500,000 masks and 5,000 fast test kits to help fight the COVID-19 pandemic.

ZGM DAILY| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ20 2020.03.30, MONDAY~№049 (1328)

Mongolia’s foreign policy became more active, following positive changes in international relations at the turn of the 1980s

Snce the 1990s, our pres-idents, parliaments, and governments have pur-sued a consistent, in-dependent, balanced,

active, open, multi-pillar and prag-matic foreign policy over genera-tions. My purpose is to introduce this and provide a simple under-standing with this article.

Admittedly, our current foreign policy efforts have not begun with a straightforward path. Today’s for-eign policy was a logical sequence of the restructuring and new for-eign policy thinking that took place in Mongolia in the second half of the 1980s, mainly in the Soviet Un-ion. Now we need to take a brief look at the history of more than 30 years ago.

Let’s start with the fact that dur-ing the Soviet era, Mongolia was, in fact, the 16th Republic of the Soviet Union.

At that time, Mongolia was grad-ually adapting to the new foreign policy situation and moving from a foreign policy that embodied the ideology of a strict commu-nist system to a foreign policy that respected its national interests. When the Cold War had eased, the space and opportunities for independent foreign policy had increased. The United States has established diplomatic relations with Mongolia, and Mongolia has intensified its relations with Japan.

With the withdrawal of Soviet troops from Mongolia, Mongo-lian-Chinese relations began to recover. It was said that the with-drawal of Soviet troops from Mon-golia was one of the main condi-tions for normalizing China-Soviet relations and the first of the “Three Obstacles” imposed by China. As Soviet-Chinese relations improved and Mongolia began to develop its relations with China, it can be said that the source of a balanced pol-icy with the two neighbors, which is now well established, had been built.

Mongolia’s foreign policy be-came more active, following positive changes in international relations at the turn of the 1980s and 1990s. In the context of the conflict between the two systems, the communist leadership of the time, led by Batmunkh Jamba,

gradually softened and flexed its class-oriented foreign policy, which was “dependent” on Moscow in all respects, and began to look for other ways out. In addition to the Soviet Union, Batmunkh’s govern-ment pursued a broad and inno-vative policy of bilateral relations with European socialist countries, which were gradually returning to Western democracies, as well as with developing countries.

As an expression of their polit-ical support for the newly elect-ed Batmunkh Jamba, prominent dignitaries who had previously worked actively with Tsedenbal Yumjaa and represented the lead-ers of the fraternal socialist coun-tries - Bulgarian leader T.Zhivkov (1985), Polish leader V.Jaruzelski, East German leader E.Honecker (1986), Romanian leader Nicolae Ceaușescu, Czechoslovak Com-munist Party leader Miloš Jakeš, North Korean leader Kim Il-sung, Laotian leader Kaysone Phomvi-hane (1988), Communist Party of Vietnam General Secretary Nguyễn Văn Linh (1989), Czechoslova-kia, East German Prime Minister L.Shtrougal (1985), Prime Minister V.Shtof (1987) have visited Mon-

WITH THE WITHDRAWAL OF SOVIET TROOPS FROM MONGOLIA, MONGOLIAN-CHINESE RELATIONS BEGAN TO RECOVER. IT WAS SAID THAT THE WITHDRAWAL OF SOVIET TROOPS FROM MONGOLIA WAS ONE OF THE MAIN CONDITIONS FOR NORMALIZING CHINA-SOVIET RELATIONS AND THE FIRST OF THE “THREE OBSTACLES” IMPOSED BY CHINA.

golia.The frequency, content, solved

issues, and documents of these visits are not inferior to those of the former communist leader Tseden-bal Yumjaa.

Some events in the history of independent,

multi-pillar foreign policy (1)

A notable step at the time was that the Batmunkh Jamba re-emerged the Mongolia-North Korean relations, which had been stagnant since Tsedenbal’s reign since the 1960s, as well as Mon-golia-Romania relations. The del-egation led by J.Batmunkh visited the DPRK in 1986, and the leader of the DPRK, Kim Il-sung, visited Mongolia in 1988. It is noteworthy that the issue of investing in the Tavan Tolgoi deposit, which is cur-rently in the public spotlight, was first discussed in 1986 between the two leaders of Mongolia and North Korea. There is evidence that the issue was discussed in detail during the 1988 visit of North Kore-an leader Kim Il-sung to Mongolia and D.Sodnom, Chairman of the Council of Ministers of the People’s Republic of Korea, to North Korea. It was an attempt to make their own decisions without Moscow’s permission.

Let me mention the visit of the Romanian leader as an exam-ple. After the 1971 visit of the Romanian State Leader Nicolae Ceaușescu, Mongolia and Roma-nia began to criticize each other behind their backs. Even though

Mongolian leader Tsedenbal vis-ited the country in 1983, 12 years later, the relationship became cold again as he strived to teach and demonstrate the disadvantages of socialist development in Roma-nia. J.Batmunkh had accepted the duty to eliminate that cooled rela-tionship. During Ceaușescu’s visit in 1988, our government did not withhold the award for the guest of honor from Romania. J.Batmunkh understood that for the construc-tion of the magnificent State Circus Palace (magnificent and unique at that time), he should train dozens of specialists in Romania and re-ward them for building a furniture and cardboard factory. In 1988, Ceaușescu celebrated his 70th birthday. In 1988, there was no such heated debate as in 1971, thanks to J.Batmunkh’s patience and flexibility. However, the issues that were possible to emerge a dis-pute had been raised a lot during the negotiations.

Ceaușescu was adamant in his position in the 1971 dispute with Tsedenbal, noting that the USSR-U.S agreement on the destruc-tion of short- and medium-range ballistic missiles was a “small, ceremonious measure” and that the USSR and the United States should reduce their strategic of-fensive weapons by 50 percent. He called the talks between the two countries “the issue of the de-struction of obsolete weapons that need to be replaced” and avoided mentioning the efforts and initia-tives of the socialist countries to strengthen peace and security in Afghanistan. In opposition to So-viet troops entering Afghanistan, he said, “Romania was against the Soviet army to enter Afghan-istan from the beginning, and the situation accurately shows that the Marxist theory, which teach-es not to export revolution and its conspiracy, was right. The entry of Soviet troops into Afghanistan armed and counter-revolutionized the Afghan counter-revolutionary forces. The situation in Afghani-stan is now much more difficult to resolve than it was a decade ago.” The lack of a class and ideologi-cal approach to all of this, and the lack of propaganda, were signs that Mongolia's foreign policy was becoming increasingly pragmatic.

In 1984-1990, as a result of J.Batmunkh’s flexible and prag-matic policy, representatives of many foreign parties and govern-ments that had never had a rela-tionship or had stagnant relations visited our country. For example, the General Secretary of the Yem-eni Socialist Party, the Chairman of

Bayarkhuu Dashdorj, Prof.

Soviet and Mongolian leaders meet at the Kremlin on March 13, 1985.

Page 21: СПОРТ ТЕХНОЛОГИ “ТОКИО-ХОРЬ-ХОРЬ” ОЛИМП ДЭМБ-аас … · гаруй оёдол эрхлэгч бүгд үндэсний хувцсаа урлаж

POLITICSOn March 27, Secretary of State of the Ministry of Foreign Affairs of Mongolia Davaasuren Damdinsuren received Ambassador Extraordinary and Plenipotentiary of the People’s Republic of China to Mongolia Chai Wenru. The Chinese Ambassador introduced that the first part of the humanitarian assistance from China, which includes 500,000 protective face masks and 3,000 rapid testing kits, to help Mongolia prevent from the COVID-19 pandemic, is ready to be handed over.

Minister of Foreign Affairs Tsogtbaatar Damdinsuren received the Ambassador Extraordinary Plenipotentiary of Japan to Mongolia Kobayashi Hiroyuki.

ECONOMYMongolia on Friday decided to implement the MNT 5.1 trillion plan to support the country’s economy weakened by the coronavirus outbreak. The plan includes the following measures, namely all entities and companies to be exempt from paying social insurance contributions for six months from April 1 until October 1, retail price of fuel per liter would be cut by MNT 300-400, starting April 15, the monthly Child Money allowance of MNT 20,000 to children aged under 18 to be raised to MNT 30,000 for three months.

Top 20 index drops 0.36 percent, to 17,160.9 points. MSE A index decreases 0.97 percent, to 7,922.2 points. MSE B index increases 0.35 percent, to 7,621.13 points. Malet cap stands at MNT 2.48 trillion.

Top 20 index(by units)

17,160.910k

15k

20k

25k

30k

SOCIETYAccording to the Ministry of Health, another person who is staying in quarantine after arriving in Mongolia on an evacuation flight from Istanbul, Turkey last week, tested positive for the novel coronavirus in a second test, bringing the total number of COVID-19 cases in Mongolia to 12.

A meat factory with a daily capacity of 500 sheep and goats and 150-200 cattle is to open in Tosontsengel soum of Zavkhan province.

The State Emergency Commission backs up the proposal made by the Ministry of Health at the meeting that it is necessary to quarantine each individual in one room in prevention of transmitting infection to each other. Currently 2-4 citizens are staying in one room in the isolation facilities.

ZGM: HIGHLIGHTS

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ZGM DAILY 21 2020.03.30, MONDAY~№049 (1328)

BEING LOCATED BETWEEN TWO NUCLEAR-ARMED POWERS, SINCE 1992, MONGOLIA STARTED PURSUING A POLICY OF NON-INTERFERENCE IN THEIR DISPUTES, NEUTRALITY AS MUCH AS POSSIBLE, AND NON-USE OF ITS TERRITORY AGAINST THE SECURITY OF OTHER COUNTRIES, INCLUDING ITS NEIGHBORS.

Supreme People’s Council (SPC) of the People's Democratic Republic of Yemen, Prime Minister Ali Nass-er Mohammed (1984), the General Secretary of the Central Committee of the Ethiopian Workers’ Party, the President of the People’s Republic of Ethiopia Mengistu Haile (1987) can be named. The President of India Ramaswamy Venkataraman (1988) and the Prime Minister of Afghanistan Sultan Ali Kesht-mand(1987) also visited Mongolia.

Peng Chung, Deputy Chairman of the Standing Committee of the National People’s Congress (NPC), arrived in Ulaanbaatar in 1987 to improve relations between Mon-golia and China. Representatives of the British and Japanese parlia-ments visited Mongolia in 1988, the

U.S Senator Alan Cranston in 1987, and the Foreign Ministers of China and Japan in 1989. The first U.S senator visit to Mongolia and the Chairman of East Asia and Pacif-ic Subcommittee of the Senate Foreign Relations Commit-tee should be ad-dressed. He visited Mongolia for the first time in more than 40 years since the Vice President of the Unit-ed States visited the People’s Republic of Mongolia in August 1987. In early 1987, official diplomatic relations between Mongolia and the United States was first established.

During this period, J.Batmunkh himself visited the Soviet Union, East Germa-ny, Poland, Hungary, Bulgaria, North Ko-rea and India, Prime Minister D.Sodnom visited the Republic of Korea, North Korea, and Japan, and the UN Secre-tary-General visited Mongolia. As an observer member of the Non-

Aligned Movement, a member of the Group of 77, and a member of ICAO, there have been several in-dependent steps in foreign policy.

During Tsedenbal’s reign, a great deal of time and effort was expend-ed in exporting the “Mongolia’s experience of the transition from feudalism to socialism, which by-passed the stage of capitalist de-velopment” to the poorest devel-oping countries of the Third World. However, by the end of the 1980s, the last leadership of communist Mongolia, led by Batmunkh Jam-ba, had lost faith in this theory of socialist orientation and non-cap-italist development. Nothing has been said or noted about this, but it can be concluded from its actions.

In conclusion, during Mr. Bat-

munkh’s governance, the first foun-dations of our current independent, balanced, active and multi-pillar foreign policy were sprouting. It is assumed that the government

has implemented a policy that pursues a balanced and ac-tive relationship with its two neighbors, evolving partner-ships with leading countries from East-ern and Western, es-pecially the U.S and creating a pleasant environment without enemies.

In the first half of the 1990s, the new Mongolia, once was a Soviet satellite, made significant strides in its foreign policy by introducing democratic Mongolia to the world, gaining new partners, and building relations with the big world,

which was cursed as capitalist, and immediately formalized and legalized it.

After the end of the Cold War, current Russia did not find a way to

strengthen its relations with Mon-golia as it did during the Soviet era, and “abandoned” us. Neglected Mongolia’s foreign policy had in-evitably shifted to a “multi-pillar” foreign policy toward many new partners, including China, the United States, Japan, and West-ern Europe. In 1990, our country was fully dependent on the Soviet Union both economically and po-litically. However, half a year later, Mongolia’s governors chose and implemented a multi-pillar foreign policy that strengthened its full in-dependence immediately.

The first First President of Mon-golia Ochirbat Punsalmaa, the Prime Minister Byambasuren Dash, and the Minister of Foreign Affairs Gombosuren Tserenpil had played important roles in establishing a completely new path of Mongolia’s foreign policy, introducing demo-cratic Mongolia to the world, and building relations with the big world that was once cursed as capitalist.

The main features of Mongolia’s foreign policy in the early 1990s are the following. Respect for national interests; balanced relations with the two neighboring countries; ex-panding foreign relations and have more partners; to pursue a third neighbor policy; join regional inte-

gration and have its own space in it; focus on supporting internation-al collective efforts to the best of our ability; All of this was reflected in the National Security Concept and Foreign Policy of Mongolia.

For the first time in the history of our country, we should celebrate the historic merits of the first Par-liament in 1994, when we began to develop, legalize and implement our national security and foreign policy concepts. These concepts were first clarified and implement-ed in the Action Plan of the Gov-ernment of the Democratic Forc-es, established in 1996 during the second parliamentary elections. This became the tradition for the subsequent parliaments.

In terms of security, Mongolia submitted a brand new offer with-out any practices. Because

Mongolia did not choose the path of chasing a powerful em-pire and follow its policies so the country adhered to an opinion of its state security to linking with regional security, improving good relations with all countries, to make active foreign policy by diplomati-cally and politically.

Being located between two nu-clear-armed powers, since 1992, Mongolia started pursuing a pol-icy of non-interference in their disputes, neutrality as much as possible, and non-use of its terri-tory against the security of other countries, including its neighbors, unless its core interests are directly affected. It was a courageous step. We discovered the real opportu-nities to implement a policy that met the interest of the state when current Russia, inheritor of Union of Soviet Socialist Republics ( USSR) expelled their troop base, special-ist, weapons and technology within 1992. In other words, for the first time in 70 years since it declared independence in 1921, Mongolia had gained an opportunity to con-duct foreign policy independently.

Within the framework of new for-eign policy, First President of Mon-golia, Mr. Ochirbat addressed the 47th session of the United Nations (UN) General Assembly, declaring that Mongolia is a nuclear weap-on free zone officially. He said, “Mongolia declares its territory a nuclear-weapon-free zone in order to contribute to disarmament and confidence-building in the region and the world. Further, we will ensure and implement that view internationally.”

He also emphasized the impor-tance of making Central Asia a nuclear-weapon-free zone in the future, and stressed that Mongolia “does not want the region to be-come a nuclear test site.”

Over the past 30 years, two dif-ferent political parties, the Mon-golian People’s Party (MPP) and Democratic Party (DP) have been governing and forming coalitions subsequently, also they could im-plement effective foreign policy in international relations.█

The first First President of Mongolia Ochir-bat Punsalmaa, the Prime Minis-ter Byambasuren Dash, and the Minister of For-eign Affairs Gom-bosuren Tseren-pil had played important roles in establishing a completely new path of Mon-golia’s foreign policy, introduc-ing democratic Mongolia to the world.

Page 22: СПОРТ ТЕХНОЛОГИ “ТОКИО-ХОРЬ-ХОРЬ” ОЛИМП ДЭМБ-аас … · гаруй оёдол эрхлэгч бүгд үндэсний хувцсаа урлаж

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ22 2020.03.30, ДАВАА~№049 (1328) ТЕХНОЛОГИ

Даян дэлхийн аль ч өнцгөөс өндөр хурдтай интернэтэд холбогдох боломж олгох хоёр тэрбум ам.долларын төслийг санхүүжүүлэх яриа хэлэлцээрүүд коронавирусийн цар тахлын улмаас бүрмөсөн зогссон тул OneWeb компани дампуурлаа зарлаж, АНУ-ын зохих хууль тогтоомжийн дагуу хамгаалалт хүсэхээр боллоо.

Дэлхий орчмын ойрын тойрог

замд 600 орчим хиймэл дагуул хөөргөж, 400 Мбит-секунд хурдтай өргөн зурвасын интернэт холболтын сүлжээ үүсгэх зорилготой тус компани энэ оны эхнээс SoftBank, Vir-gin Group, Qualcomm, Airbus, Grupo Salinas зэрэг хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээ өрнүүлсэн юм.

Гэвч хоёр, гуравдугаар сард коронавирус дэлхий даяар

тарж, зах зээл хямран, хөрөн-гө оруулагчид OneWeb-ийг сан хүүжүүлэх төлөвлөгөө-гөө өөрчилсөн нь дампууралд хүргэлээ.

OneWeb хэдийн 74 ширхэг хиймэл дагуул хөөргөөд байгаа ч санхүүжилтгүй тул дэлхийг хамарсан өндөр хурдны интернэтийн сүлжээ явцын дунд зогсохоос аргагүй болов.

Хөл хоригдсон америкчууд бага

хөдөлж, их унтаж байна

Evidation Health ком-пани АНУ-ын 50 муж улсад амьдарч буй 160 мянган оролцогчийг хамарсан судалгаа

явууллаа. Тус компани судал-гаанд оролцогчдын Apple Watch, Fitbit, Garmin зэрэг ухаалаг цагийг оролцуулаад нийт 58 мянган фитнес-трекерээс ирж буй өгөгдөлд анализ хийж үзжээ. Судалгааг явуулахдаа хэрэглэгчдийн хувийн мэдээл-лийн халдашгүй байдлыг зөр-чилгүй хуулийн дагуу өгөгдөл цуглуулсан юм.

Хүмүүсээс авсан асуулгын хариу болон фитнес-трекерээс ирж буй өгөгдлөөс дүгнэвэл хөл хорио тогтоож, гэртээ тусгаарлагдсанаас хойш америкчууд бага хөдөлж, их унтаж, их иддэг болжээ. Мөн

Эмчээс онлайн зөвлөгөө авах хүсэлт ихэссэн нь халдвар тусах айдастай холбоотой

эмчээс онлайн зөвлөгөө авах хүсэлт нэмэгдсэн нь вирусийн тархалт иргэдийг түгшүүлж буйн илрэл болов. Дэлхийг хамарсан цар тахал зайнаас эмчлэх, зөвлөгөө өгөх явдалд хүчтэй түлхэц өглөө хэмээн судлаачид үзэж байна.

Фитнес-трекерийн өгөгдлөөс үзвэл, гуравдугаар сарын 24-нд америкчуудын бие махбодын идэвх гуравдугаар сарын 1-ний үзүүлэлтээс 39 хувиар унажээ. Нью-Йорк хотод хөл хорьсон эхний долоо хоногт иргэдийн бие мах бодийн идэвх бүр 50 хувиар муудсан юм.

Бие мах бодийн идэвх суларсантай зэрэгцэн унтах хугацаа уртассан үзүүлэлттэй гарлаа. Жишээ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улс даяар онц байдал зарласан гуравдугаар сарын 13-наас хойш иргэдийн унтах хугацаа

дунджаар 20 хувиар ихэсчээ. Нарийвчилсан судалгаагаар Хавайн арлууд, Аляскаас бусад муж улсад хүмүүс урьдынхаасаа 10 хувиар их унтаж байгаа нь тодров.

Гуравдугаар сарын 12-ноос хойш эмчээс онлайн зөвлөгөө авах хүсэлт эрс нэмэгдсэн явдлыг судлаачид коронавирусийн халдвараас айх айдастай холбон тайлбарлаж байна. Гуравдугаар сарын 12-нд судалгаанд оролцогчдын 19 хувь нь айдас түгшүүр ихтэй байсан бол долоо хоногийн дараа уг үзүүлэлт хэдийн 29 хувь болж өссөн юм. АНУ-ын бүх муж улсад иргэдийн түгшүүр ихэссэнийг судлаачид анхааруулж байна.

Evidation Health компани уг судалгааг цаашид ч үргэлжлүүлж фитнесс-трекерээс орж ирэх өгөгдөлд дүн шинжилгээ хийх юм.

О. Мишээл, ЗГМ сонин

COVID-19 вирусийн цар тахлын үед эмнэлгүүдэд дутагдаж буй уушгины хиймэл амьсгалын аппаратыг цаг үеийн шаардлагад нийцүүлэн General Motors (GM), Ford, Tesla зэрэг автомашин үйлд -вэр лэгч компаниуд хүр тэл үйлдвэрлэж бай на. Тоос сорогч, агаар жуу лах тө хөө-рөмжийн үйлдвэр лэлээр дэл-хийд алдартай Их Британийн Dyson компани мөн нийтийн үйлст хувь нэмэр оруулж амьс галын аппарат угсарч эхлэв.

Британи үйлдвэрлэгч орчин үеийн дижитал технологид тулгуурласан CoVent хэмээх аппаратыг ердөө арав хоно-гийн дотор бүтээж хөг жүүл-лээ. Их Британийн Эрүүлийг Хамгаалах Үндэсний Алба (NHS-National Health Service) хэдийн 10 мянган ширхэг CoVent-ийн захиалга өгөөд байгааг CNN уламжлав.

CoVent нь их хэмжээгээр, шуурхай, чанартай угсрах боломжтой ухаалаг төхөө-рөмж болж чадсаныг тус компанийг үндэслэгч Жэймс Дайсон (James Dyson) ажилтнууддаа хандсан захи-

далдаа тайлбарласныг Fast Company мэдэгдлээ.

Dyson компани COV-ID-19 вирусийн халдвартай өвчтөнд тусгайлан зориулж бүтээсэн CoVent аппа-ратаас 1000 ширхгийг Их Британид, 4000 мянган ширхгийг дэлхийн бусад улсад хандивын жур маар нийлүүлнэ гэдгийг за хирал нэмж тайлбарласан юм.

Өвчтөний оронд суурилуулж болдог уг аппарат цахилгаа ны шугамаас төдийгүй зай хураа-гуураас тэжээл авч ажиллах чадвартай. Мөн хүчилтөрөгч хадгалахад тохиромжтой CoVent-ын хэрэглэгчийн ин-тер фэйсийг эмнэлгийн ажилт-нуудад зориулж хөгжүүлжээ.

COVID-19 коронавирусээр халд варласан өвчтний олонх нь амьсгалын замын хүнд-рэлийн улмаас амьсгалж чадахгүй байгаа тул уушгины хиймэл амьсгалын аппарат нэн шаардлагатай байгаа юм. Итали, Испани зэрэг цар тахалд ноцтой нэрвэгдсэн улсуудад амьсгалын аппарат төдийгүй өвчтөн хэвтүүлэх эмнэлгийн хүрэлцээ муудаад байна.

Dyson 15 мянган амьсгалын амппарат Их Британи болон

бусад улсад нийлүүлнэ

Цар тахлын үед иргэдийг хамгаалах үндсэн чиглэлд хөл хорих арга хэмжээний буруу ташаа, гуйвуулсан мэдээлэлтэй тэмцэх явдал чухал. Дэлхийн Эрүүл Мэн-дийн Байгууллага (ДЭМБ) COVID-19 вирусийн цар тахлын үед зөвлөгөө, анхаа-руулга, санамж болон бусад үнэн зөв мэдээллийг иргэ-дэд цаг алдалгүй хүргэх зорилгоор Android, iOS-д суулгаж ашиглах албан ёсны программ хангамж гаргахаар бэлтгэж байна. Албан ёсоор WHO MyHealth нэртэй

ДЭМБ-аас COVID-19-ийн зөвлөгөө өгдөг аппликэйшн

гаргана

Коронавирусийн цар тахал OneWeb төслийг дампууруулав

гаргахаар төлөвлөж буй шинэ аппли кэйшн нь WHO Covid App Collective хэмээн сайн дурын экспертүүдийн группийн санаачилгын үр дүн юм. Уг групп урьд нь Google, Microsoft зэрэг технологийн компанид ажиллаж байсан мэргэжилтнүүд, ДЭМБ-ын зөвлөх, элчин төлөөлөгч болон бусад салбарын экспертүүдээс бүрддэг.

Ажлын төлөвлөгөө ёсоор, WHO MyHealth аппликэйшны эхний хувилбар гуравдугаар сарын 30-нд гарах ёстой. Гэхдээ нээлттэй эх код бүхий уг программ хангамжийн анхны хувилбарыг хэдийн олж аваад байгаа 9to5Goog-le сайтын сэтгүүлчдийн тайлбараас үзвэл заавар, зөвлөмж нь WhatsApp-д ДЭМБ-аас байршуулсантай адил байна.

Программ хангамж хөг жүү-лэгчдийн төлөвлөгөө гөөр, WHO MyHealth нь тухайн хэрэг лэгч оршиж буй байр шил дахь түгшүүрийн мэ дээллийг хүргэхийн зэрэгцээ COVID-19 вирусээр халдварласан эсэхээ шалгах бие даасан оно шилгооны хэрэглүүртэй байх аж.

Page 23: СПОРТ ТЕХНОЛОГИ “ТОКИО-ХОРЬ-ХОРЬ” ОЛИМП ДЭМБ-аас … · гаруй оёдол эрхлэгч бүгд үндэсний хувцсаа урлаж

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ӨДРИЙН ХЭМНЭЛ 23 2020.03.30, ДАВАА~№049 (1328)

ЭНЭ ӨДРИЙН ЗУРХАЙ ДОРНЫН ЗУРХАЙ

ЗГМ: СҮДОКҮ

7

6

386521479

9

7

153472968

5

4

9

591748623

74

8

51

924186357

6392

4

742963815

5

9

678359241

6

1829

419637582

8

3

267895134

1

7

4

835214796

Өмнөх дугаарын хариу

Жинлүүрийн ордынхон санхүүгийн алдагдал хүлээхээс болгоомжлоорой

Аргын тооллын гуравдугаар сарын 30, Сумъяа гараг. Билгийн тооллын 6, хаврын дунд шарагчин туулай сарын таван шар мэнгэтэй, хар бич өдөр.

Үс засуулбал: Өнгө зүс сайжирнаНаран ургах, шингэх: 06:34-19:19 цагБарилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Хурьцахуй Суудал: Ус

Өдрийн наран 06:34 цагт мандаж, 19:19 цагт жаргана.Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Үс засуулбал өнгө зүс сайжирна

Хонь /III.21-IV.19/ Мэлхий /VI.22-VII.22/ Жинлүүр /IX.23-X.22/ Матар /XII.22-I.19/

Үхэр /IV.20-V.20/ Арслан /VII.23-VIII.22/ Хилэнц /X.23-XI.22/ Хумх /I.20-II.18/

Хамтатгах /V.21-VI.21/ Охин /VIII.23-IX.22/ Нум /XI.22-XII.21/ Загас /II.19-III.20/Ажил хэрэг төлөвлөсөн цаг

хугацаандаа гарч амжихгүй хойшлогдоно. Энэ нь хүн хүчний дутагдалтай байдлаас шалтгаалах болно. Шинээр ажил эхлүүлэх, шинэ тооцоо барьж авах хэрэггүй. Дуусаагүй ажлаа дуусгаж байж дараагийн ажлаа төлөвлө. Удахгүй танд ихээхэн боломж тохионо. Цалин нэмүүлэх, баярт оролцох, аяллаар явах зэрэг таатай нөхцөл байдал таны сэтгэлийг сэргээх болно.

Эрч хүчээ нэг дор төвлөрүүлж үүрэгт ажлаа амжилттай байлгахын төлөө бүхий л анхаарлаа хандуулах болно. Шинэ ажил эхлүүлсний хэрэггүй. Бодит байдал, ажил хэрэгч байдлыг та өр нимгэн, зөөлөн сэтгэлээрээ халхлан будлих хэрэггүй. Зарим нэг зүйл дээр ойр дотны хүмүүс мөн найз нөхдөөсөө тусламж авахаас татгалзаарай.

Та өнөөдөр ажил дээрх таагүй нөхцөл байдлын удирдагч нь байх болно. Учир нь шударга бус зүйлтэй санаа нийлэхгүй байгаагаа илэрхийлж, өөрийн байр сууриа хадгалах гэж тэмцэлдэх болно. Энэ нь албан тушаал үл харгалзан хийх ёстой зүйлийн нэг юм. Аливаа маргаан нааштайгаар шийдэгдэнэ. Гэр бүлийн дотоод асуудлаа амжилттай шийдвэрлэж чадна.

Ажил дээр түншлэгч байгууллагаас дарамт шахалт ирж, гүтгэлэг, азгүйтэл угтана. Нөхцөл байдал таны бодсоноос өөрөөр эргэж болзошгүй. Арилжаа наймаа хийх хэрэггүй. Та өөрийн боломжоо зохих ёсоор үнэлэхгүй, зөв шийдвэр гаргаж чадахгүйд хүрнэ. Таны бодож төлөвлөж байсан зүйл биелэхгүй байх магадлал өндөр. Дэмий хоосон найдвар тээж өмнөх ажлаа баллахаас сэргийл.

Таны амьдралын идэвх, эрч хүч өндөр байна. Харилцан ойлголцол, эрүүл саруул ухаан, хүндлэлээр дүүрэн байна. Зарим нэг маргаантай зүйлийн эхлэл нь гүжир гүтгэлэг, өдөөн хатгалга гэдгийг олж харж чадвал үүссэн асуудал хугацаа алдалгүй арилна. Албан тушаалын зөрүүтэй байдал нь зарим нэг ажлыг шийдвэрлэхэд тун их саад болох болно.

Өнөөдөр та шилжилт хөдөлгөөн хийх, ажлын байраа өөрчлөх зэргээр амьдрал болон ажил дээрээ ямар нэгэн солио холио хийнэ. Мэргэжлийн хүрээнд туршлага солилцох, дадлагажих нь ажлын амжилтад ихээхэн нөлөө үзүүлнэ. Санхүүгийн тал дээр алдагдал хүлээхээс сэрэмжил. Хэрэггүй үрэлгэн зангаа тат. Аль болох хуримтлал үүсгэхийг эрхэмлэ.

Од гарагийн таатай нөлөөгөөр өнөөдөр эрүүл мэндийн байдал тань тун сайн байх болно. Өмнө өвдөж байсан эрхтэн сайжирч, нааштай мэдээ дуулна. Хоол хүнсээ зохистой хэмжээнд эрүүл хүнсээр хангахыг эрхэмлэ. Өнөөдөр та нийтийн ажил, хурим найр, хурал цуглаан мэт томоохон ажлын ард амжилттай гарч чадна. Хайр дурлалд хэт хөнгөн сэтгэлээр хандах хэрэггүй.

Өнөөдөр таны ертөнцийг үзэх үзэлд нөлөөлж чадахуйц романтик уулзалт тохиох магадлалтай. Энэ нь таны анхны хайр ч байж болох юм. Өөрийн хүч бололцоо, дур сонирхлыг татаж байга зүйлдээ шүүмжлэлтэй хандаж, бүх зүйлийг тунгаан бодоход тохиромжтой. Хэн нэгэнтэй дэмий хоосон зүйлээс болж үг зөрөлдөж асуудал үүсгэх хэрэггүй.

Олон өдрийн ажлын ачаалал, стрессээ нөхөдтэйгөө хуучилж, инээж хөөрч бага ч болов мартахыг хүснэ. Гэр бүлд ялихгүй зүйлээс болж маргаан дэгдэнэ. Бүсгүйчүүдийн аливаад ухаалаг тэвчээртэй ханддаг зан нь таагүй нөхцөл байдлыг үгүй хийж чадна. Удахгүй таны амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт гарна.

Оюунлаг, гэгээлэг ертөнцөөр аялж, шинэ содон зүйлийг эрэн хайсан онцгой өдрүүдийг бүсгүйчүүд өөртөө бэлэглэж чадна. Та сурч боловсрох, гадаад руу аялах чин хүсэлдээ автан нууцхан бэлтгэл хийх болно. Та хүч боломжоо хэтрүүлэн ажиллаж, өөрийгөө хэт ачааллаар дарах хэрэггүй. Таны санал санаачилга бусдад үлгэр дууриал болохуйц ажил хэрэг болж чадна.

Хамтрагчийн тань бусдаас мундаг, ухаантай болох гэж, нэр хүнд олж авах гэж хичээж байгаа байдлаас болж та хоёрын дунд маргаан үүснэ. Энэ нь таны нэг хүндийг ч бас ганхуулаад авна. Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст олон таатай зүйл тохиолдоно. Шинжлэх ухаан, геологийн салбарынхан том олзтой, мэдээний гол баатрууд байж чадна. Эрчүүд аливаа ярвигтай асуудлаас аль болох холуур байхыг хичээ.

Таны материаллаг байдал нэмэгдэж, бодож байснаасаа өмнө сайхан мэдрэмжээ мэдрэх болно. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож, амжилт бүтээл арвин байх болно. Та энэ бүгдээс багагүй хэмжээний туршлага, мэдлэг хуримтлуулж чадна. Ойр дотнын хүнтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөж, тэдэнтэй зовлон жаргалаа хуваалц.

ЗГМ: ҮГИЙН СҮЛЖЭЭ

БОСООГООР:

ХӨНДЛӨНГӨӨР:

1. Хаад ноёдын ургийн хөвгүүн2. Намрын адаг сарын нэр3. Галдан Бошигтын нэгтгэсэн

хаант улс4. Нийлэнги бус5. Бусдын үүрэнд өндөглөөд

өндгөө хаяж оддог шувуу6. Тариа, ногооны болц7. Сүхбаатар аймгийн сум9. Эцэг малыг агталсны дараа

нэрлэх нь11. Хэлбэр, хийц дүр13. Цагалбар15. Газрын гадаргаас 500 м-ээс

доошгүйгээр өргөгдсөн хэсэг

16. Ноёд язгууртны эрхэм дээд цол хэргэм

17. Төлөх ёстой өглөг

1. Бага, жижигхэн3. Завсар, сүүн зам5. Хожим нь хаандаа

цаазлагдсан Чингис хааны бөө

6. Хөвсгөлийн Цагаан-Үүр сумын хүчит бөхчүүдийн өлгий нутгийн гол

8. Монгол наадмын тод манлай, даншгийн их аварга

10. Жил бүр хунгийн томоохон

чуулган болдог газар нутаг12. Байгууллага, айл гэрийн

үүдний өрөөнд байх эд, хэрэгсэл

14. Хоёрдугаар хоол18. Цул, шигүү19. Чингисийн эрхшээлд

орсон Хорезм улсыг монголчуудын нэрлэдэг нэр

20. Хурим, цэнгээн цайллага

Өмнөх дугаарын хариу 03.26

Н СҮ

Ч

Б

И

Э

ХС Ү АОУТ

А

И Н Ч М

Н

А

М ИБ

ИБ

А

А

Д

Г

О

З

О

А

Т

Н

А

Я

Ө

С

А Й Л

О

РО

У

Г

Р

А

А

Ө

Ш

С

М

Р

А

А

С

В

М

Р

Т

З

Р

1 2 3 4

5

8 9 10

11

12 13 14 15 16

18 19 20

17

6 7

Page 24: СПОРТ ТЕХНОЛОГИ “ТОКИО-ХОРЬ-ХОРЬ” ОЛИМП ДЭМБ-аас … · гаруй оёдол эрхлэгч бүгд үндэсний хувцсаа урлаж

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭГАЛ ТОГОО24 2020.03.30, ДАВАА~№049 (1328)

Лаазалсан туна- 250 гр Өндөг- 5 ш Лууван- 50 гр Чинжүү- 30 гр Ургамлын тос- 20 гр Майонез- 50 гр Давс Перец

Лууван болон чинжүүгээ жижиг дөрвөлжин хэлбэртэй хэрчиж, туна загастай хамт майонезоор зуураарай. Өндөгөө давс, перецээр амталж, сайтар хутгаад гурав хувааж, зөөлөн гал дээр шарна. Шарсан өндгөндөө туна загасаа ороогоод таны амтат зоог бэлэн боллоо.

ХЭРХЭН ХИЙХ ВЭ:ОРЦ:

Нийт калори: 220 ккал Уураг: 136 гр Нүүрсус: 98 гр Өөх тос: 26 гр

ШИМ ТЭЖЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ:

Ашигтай илчлэг бүхий, витаминаар баялаг туна загас нь эрүүл мэндэд нэн тустай бүтээгдэхүүн юм. Энэ удаагийн

“Гал тогоо” буланд Chinggis xaan challenge cup тэмцээний

аварга Caelum Caferante рестораны ерөнхий тогооч О.Цэнгүүний туна

загастай өндөгний ороомог хийх жорыг хуваалцаж байна.

ТУНА ЗАГАСТАЙ ӨНДӨГНИЙ ОРООМОГ