40
Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлага Хувилбар 2 2014 оны 7 дугаарсар

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

  • Upload
    others

  • View
    21

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлага Хувилбар 2 2014 оны 7 дугаарсар

Page 2: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

Агуулга Агуулга .................................................................................................................................. 1 1 ............................................................................................................................... Танилцуулга ............................................................................................................................................... 2 1.1 .................................................................................................................................. Үндэслэл ............................................................................................................................................... 2 1.2 ......................................................................................... Сургалт ба үнэлгээний хамаарал ............................................................................................................................................... 2 1.3 .................................................................................................................. Хаанаас эхлэх вэ? ............................................................................................................................................... 3 2. ........................................................................................................ Явцын үнэлгээ гэж юу вэ? ............................................................................................................................................... 4 2.1 ...................................................................................................... Тодорхойлолт ба зорилго ............................................................................................................................................... 4 2.2 .................................................................. Явцын болон эцсийн үнэлгээ хоорондын ялгаа ............................................................................................................................................... 6 2.3 ...................................................... Сурлагын амжилтад явцын үнэлгээний үзүүлэх нөлөө ............................................................................................................................................... 7 3 ........................................................................................................ Явцын үнэлгээний үйл явц ............................................................................................................................................... 9 3.1 ................................................................. Явцын үнэлгээний гол үе шатуудын тухай тойм ............................................................................................................................................... 9 3.1.1 ........... Үе шат 1: Хаашаа явж байгаагаа мэдэх (суралцахуйн зорилтоо тодорхойлох) ..............................................................................................................................................10 3.1.2 .................................................................. Үе шат 2: Суралцагчид одоо хаана байна вэ? ..............................................................................................................................................13 3.1.3 ............................................ Үе шат 3: Суралцагчид дараа нь хаана хүрэх хэрэгтэй вэ? ..............................................................................................................................................14 4. Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх нь ....................................................................17 4.1 ......................................... Анги танхимд хэрэглэх практик арга хандлага, үйл ажиллагаа ..............................................................................................................................................17 4.2 ........................................................................................ Явцын үнэлгээг ашигласан жишээ ..............................................................................................................................................29 4.3 ........................... Явцын үнэлгээг тусгаж оруулсан хичээлийн төлөвлөгөөний загварууд ..............................................................................................................................................31 4.3 Цаашид судалж унших материалын жагсаалт .............................................................33

Эргэцүүлэл хийхэд тань туслах номын жагсаалт .......................................................33 Практик зөвлөгөө бүхий номын жагсаалт ....................................................................34 Хэрэгтэй цахим хуудсууд .............................................................................................34

5 .................................................................................................... Нэр томъёоны тайлбар толь ..............................................................................................................................................36

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаХувилбар 2 Хуудас1/38

Page 3: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

1 Танилцуулга

1.1 Үндэслэл

Энэхүү гарын авлагад явцын үнэлгээний тухай ерөнхий ойлголт, танилцуулгыг оруулсан бөгөөд энэ нь сургалтыг чанартай сайн явуулах суурь болдог. Явцын үнэлгээний үр дүнтэй практик үйл ажиллагаа нь суралцагчдын сурлагын амжилт, ахиц дэвшилд эерэгээр нөлөөлдөг гэсэн баримт нотолгоо сүүлийн үед их болж байна. Явцын үнэлгээ бол суралцагчдад сурлагын амжилт гаргахад нь дэмжлэг тусламж үзүүлэх хамгийн их үр нөлөөтэй, маш тохиромжтой арга стратеги юм гэдгийг Шинэ Зеландын судлаач Жон Хатти саяхан хийсэн судалгааныхаа үр дүнд дүгнэлт хийсэн нь үүнийг баталж байгаа юм.

Гарын авлагад явцын үнэлгээний онолын ерөнхий ойлголт болох, тухайлбал: явцын үнэлгээ гэж юу болох, хэрхэн хийдэг, яагаад энэ нь багш, сурагчдад хэрэгтэй болох гэх мэт мэдээллийг агуулсан болно. Мөн үүнд анги танхимдаа туршиж хийх, практик үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхлэх буюу сайжруулах арга замыг оруулсан. Хэдийгээр энэ материалыг бие даан судлан унших мэдээллийн эх сурвалж маягаар ашиглаж болох ч танхимын сургалтанд хэрэглэх нь илүү тохиромжтой.

1.2 Сургалт ба үнэлгээ

Үнэлгээ нь сурагчдын суралцахуйг сайжруулахын тулд багшийн шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг цуглуулах, түүнийг хэрэглэх үйл ажиллагаа юм. Сургалт ба үнэлгээний хамаарлыг дараах схемээр үзүүлж болно.

Схем. Сургалт ба үнэлгээ

Багш сургалт эхлэхийн өмнө сурагчдын мэдлэг, чадвар, сонирхлыг тодорхойлохын тулд сургалтын өмнөх үнэлгээг хийж, тухайн ангид сургалт явуулах үйл ажиллагааг төлөвлөхөдөө хэрэглэнэ.

Суралцахуйне

рөнхий зорилгозорилт

Өмнөх үнэлгээ

Тодорхой зорилтыг

дэвшүүлэх

Суралцахуйн

уралцахуйн

ралцахуйн

алцахуйн

лцахуйн

Сурагчдын

суралцахуйг

дэмжсэн

сургалт

Явцын үнэлгээ

Явцын дундах

шалгалт ба эцсийн

шалгалт

Хариу зөвлөмж

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаХувилбар 2 Хуудас2/38

Page 4: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

Явцын үнэлгээ

Багш хичээл зааж, сургалт явуулахдаа явцын үнэлгээг ашигладаг. Энэ нь сурагчдын ахиц, амжилтыг тодорхойлохын зэрэгцээ өдөр тутмын сургалтаар ямар үр дүнд хүрч байгааг илрүүлдэг учир сургалт ба суралцахуйн чухал хэсэг мөн.

Явцын дундах шалгалт

Явцын дундах шалгалтыг сургалт явуулж эхэлснээс хойш тодорхой хугацааны дараа авч түүний үр дүнд сурагчид ямар амжилтанд хүрсэн, ямар зүйлийг хийж чаддаг болсныг шалгахад ашигладаг. Шалгалтын үр дүнг эцэг эхэд мэдээлэх боломжтойгоос гадна дараагийн шатны ажлыг төлөвлөхөд хэрэглэнэ. Сургалтын үр дүнг тодорхой шалгуурт суурилж үнэлэх бөгөөд үүнийг шалгуурт суурилсан үнэлгээ гэнэ (ШСҮ).

Эцсийн шалгалт

Эцсийн шалгалт нь багшлах үйл ажиллагааны тодорхой хугацааны төгсгөлд хийгдэх бөгөөд сурагчдын юу сурсан, мэдсэн, чадсан гэдгийг тодорхойлох үйл ажиллагаа юм. Үүнийг тухайлбал жилийн эцэст юмуу эсвэл бага сургууль төгсөхөд авч болно.

Явцын дундах ба эцсийн шалгалтын талаар ихэнх багш нар тодорхой ойлголттой байдаг бол явцын үнэлгээг өдөр тутам анги танхимдаа хэрэглэж, сургалтандаа ашиглана гэдэг бараг бүх үндэстний багш сурган хүмүүжүүлэгдчийн хувьд шинэ бөгөөд хүндрэлтэй асуудал байдаг нь нотлогджээ. Явцын үнэлгээг сургалтандаа хэрэглэж байгаа багш нар шинийг туршиж, байнга юу нь болсон болоогүйг шалгаж байх ёстой байдаг. Явцын үнэлгээний арга зарчмыг сургалтандаа хэрэгжүүлж эхлээд байгаа багш нар бүгдийг нэгмөсөн хийхийг зорьдоггүй багаас эхлэх хандлагатай байдаг. Энэхүү гарын авлага явцын үнэлгээний аргуудыг тийнхүү бага багаар хэрэгжүүлж эхлэхэд тань тус дөхөм болох болно.

1.3 Хаанаас эхлэх вэ?

Явцын үнэлгээ бол миний хувьд шинэ зүйл……………………….…...2-р хуудаснаас эхлэх

Би үүний тухай сонссон, гэхдээ онолын талаар илүү их мэдэхийг хүсч байна…………….................................................................................................................4-р хуудаснаас эхлэх

Би явцын үнэлгээг анги танхимд хэрэгжүүлэх практик үйл ажиллагааны санаануудыг шууд авч үзэхийг хүсч байна……………........................................…18-р хуудаснаас эхлэх

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаХувилбар 2 Хуудас3/38

Page 5: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

2. Явцын үнэлгээ гэж юу вэ? Явцын үнэлгээ бол сургалтын явцад сурах үйл ажиллагааг сайжруулахын тулд суралцагчийн

сурах үйл ажиллагааг таньж мэдэх, хариу үйлдэл үзүүлэх багш, суралцагчдын үйл явц юм.

(Бронвен Кови, Беверли Беллl)

2.1 Тодорхойлолт ба зорилго

Бид үнэлгээ гэдэг нэр томъёог сонсоод амжилттай эсвэл амжилтгүй өгсөн шалгалт, тестийн талаар ихэвчлэн боддог. Гэхдээ энэ бол явцын үнэлгээний зорилго биш юм.

Явцын үнэлгээ нь сурагч нэг бүрээр аль болох их ахиц дэвшил гаргуулахынтөлөө багш, сурагч хамтраад анги танхимдаа хэрэгжүүлдэг үйл явц юм. Сүүлийн үед явцын үнэлгээг өргөн хүрээгээр судалж байна. Эдгээр судалгааны дотроос Пол Блек, Дилан Вилъяам нарын 1998 онд хийсэн “Хар хайрцган дотор (Inside the Black Box)”судалгаа хамгийн ач холбогдолтойд тооцогддог.

Багш явцын үнэлгээг хэрэгжүүлснээр суралцагч бүрийн өмнөх мэдлэг, чадвар, ойлголтонд түшиглэн сурах үйл ажиллагааг нарийвчлан зохион байгуулдаг. Багш суралцагчдынхаа давуу болон сул талыг тодорхойлж, давуу талыг нь хөгжүүлж, сул талыг нь арилгахын төлөө өөрийн сургах үйл ажиллагааг нийцүүлж тохируулах чадвартай байдаг. Суралцагчид ч мөн сайжруулах шаардлагатай талаа болон үүнийг хэрхэн сайжруулах талаар ойлгож ухамсарладаг. Явцын үнэлгээг анги танхимд хэрэгжүүлнэ гэдэг нь хичээл, сургалт, үйл ажиллагааг сурагч бүрийн хэрэгцээнд нийцүүлнэ гэсэн утгыг илэрхийлдэг. Суралцагчид өөрчлөгддөг, ахиц дэвшил гаргадаг.

Явцын үнэлгээ нь сурах үйл ажиллагаанд дараах байдлаар дэмжлэг үзүүлдэг:

• суралцагчидтайгаа суралцахуйн зорилгоо ярилцах (хичээлийн төгсгөлд суралцагчид нь юу мэддэг, чаддаг болсон байх талаарх багший хүсэж байгаа зүйл)

• чанартай ажил ямар байдаг талаар, хүрэхийн төлөө ажиллаж байгаа стандартуудыг суралцагчид ойлгоход туслах

• өөрийн болон анги хамт олны үнэлгээ

• суралцагчдын цаашид хийх алхмуудыг нарийвчлан бичсэн санал зөвлөгөө (feedback) өгөх (багш, анги хамт олны)

• суралцагч бүр ахиц дэвшил гаргах боломжтой гэдэг талаар өндөр хүлээлт, итгэл

Би страйпед шүгэлдэхийг

заасан

Би тэрнийг шүгэлдэж байхыг

сонсоогүй юм байна

Би тэрэнд заасан гэж хэлсэн болохоос тэр сурсан

гэж хэлээгүй ш дээ

Page 6: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

үнэмшил

• багш, суралцагчийн эргэцүүлэл

Явцын үнэлгээг өдөр бүр анги танхимдаа хэрэгжүүлэх маш олон аргууд байдаг. Явцын үнэлгээг амжилттай болгохын тулд “үйл явдал/үзэгдэл” биш харин өдөр тутмын сургалтын салшгүй нэгэн хэсэг болгох нь чухал.

Тус гарын авлагаар дамжуулан явцын үнэлгээг анги танхимд хэрэгжүүлэх практик жишээнүүдийг толилуулахыг зорьлоо. Түүнчлэн дараах зүйлсийг хэрхэн хийхийг багтаасан болно:

• суралцагчдаас хүлээж буй үр дүнгүүдийг тэдэнд мэдээлэх

• өндөр чанартай ажлыг мэдэж ойлгох, өөрийн ажлын сайжруулах шаардлагатай талуудыг тодорхойлоход туслах.

• хичээлийн турш ахиц дэвшлийг хянах

• асуулт тавих чадварыг сайжруулах

• суралцагчийн буруу ойлголтыг тодорхойлох (багш, суралцагчид)

• суралцагчдад хоцрогдож байгаа зүйлээ ялган танихад нь туслах

• хичээлийн үеэр сурах үйл ажиллагаанд эргэцүүлэл хийх зорилгоор “мини-хэлэлцүүлэг” ашиглах

• амжилтыг урамшуулан сайшаах.

Гарын авлагын төгсгөлд явцын үнэлгээний үйл ажиллагаагхичээлдээ хэрэгжүүлэхэд ашиглаж болох ээлжит хичээлийн төлөвлөгөө болон цаашид судлан унших материалууд бий.

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаХувилбар 2 Хуудас5/38

Page 7: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

2.2 Явцын болон эцсийн үнэлгээ хоорондын ялгаа

Тогооч чанасан шөлөө амтлах нь явцын үнэлгээ; харин үйлчлүүлэгч шөлийг амтлах бол эцсийн үнэлгээ болно.

(Пол Блек)

Эцсийн үнэлгээг явцын үнэлгээ маягаар хэрэглэж болдог гэдгийг хэлэх нь зүйтэй байх (15-р хуудсыг харна уу). Тус хоёр үнэлгээг ялгах энгийн ялгаанууд бий. Үнэлгээний энэ хоёр төрлийн аль аль нь боловсролын тогтолцоонд өөрийн тодорхой байр суурь эзэлдэг, харилцан бие биенээ нөхдөг.

Явцын үнэлгээ Эцсийн үнэлгээ

Зорилго

Сурах үйл явцад нь суралцагчдын давуу болон сул талын талаар мэдээлэл цуглуулах, энэ мэдээллийг өдөр тутмын сургах үйл ажиллагаандаа мэдээлэхэд ашиглах

Тодорхой хугацаанд суралцагчийн олж авсан ойлголтын түвшинг хэмжих. Дүнг ТТШ-ын эсвэл бусад суралцагчийн дүнтэй харьцуулах (өмнөх ба/буюу одоогийн)

Суралцагчийн хүрэх үр дүн

Бага/доогуур Өндөр байж болно-суралцагчдын бүлгийг хөдөлгөх, боловсрол дараагийн шатанд орох эрх олж авах, эцэг эхчүүдэд дүнг танилцуулах

Давтамж Хичээлийн турш Бүлэг сэдэв, улирал, жилийн эцэст

Түлхүүр асуултууд

Чи хэр зэрэг сайн хийж байна вэ? Ямар ахиц дэвшил гаргасан бэ? Дараагийн алхам юу вэ?

Чи хэр сайн бэ? Тэр ямар түвшинд байна вэ? Тэр .... хийж чадах уу?

Жишээ

Бүлэг сэдвийн дунд үеэр юуг сурж мэдсэнээ дүгнэхийн тулд оюуны зураглал хийж байна. Тэд хийсэн оюуны зураглалаа бусад анги хамт олонтойгоо солилцох, үүнийг хэрхэн сайжруулж болох талаар бие биендээ санал зөвлөмж (feedback) өгнө. Багш суралцагчдын хариултуудыг дараагийн хичээлийг заахдаа чиглүүлэг болгон ашиглана.

Суралцагчид бүлэг сэдэв судалж үзснийхээ дараа чимээгүй сууж тест өгдөг, ажлыг нь засдаг, оноо өгдөг, оноог нь бичиж тэмдэглэдэг.

Цуглуулсан мэдээллийг хэн ашигладаг вэ?

Багш нар сурагчдын хамт дараагийн хичээлийн талаар мэдээлэхийн тулд, суралцагчид өөрийн чадвар, ойлголтоо сайжруулахын тулд, эцэг эхчүүдэд өөрийн хүү/охиноо чиглүүлж, дэмжлэг үзүүлэхийн тулд ашигладаг.

Бодлого боловсруулагчид боловсролын тогтолцоог үнэлэхийн тулд, сургуулийн удирдлага цаашид анги бүлгийг зохион байгуулах буюу сурлагын амжилтаар нь суралцагчдыг ангилахын тулд, багш нар нийт сургалтын чанарыг мэдээлэхийн тулд ашигладаг.

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаХувилбар 2 Хуудас6/38

Page 8: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

2.3 Сурлагын амжилтад явцын үнэлгээний үзүүлэх нөлөө

Тодорхой хугацаанд суралцагчид юу ойлгохгүй байгаагаа ухамсарлах, дараа нь юу хийхийгээ шийдэх арга замаа олоход ач холбогдлыг ойлгож, өөртөө хяналт тавих чадвартай болохын тулд

хувийн мэдлэгээ ашиглаж чаддаг болсон үедээ суралцагчидсурах үйл ажиллагаандаа ахиц дэвшил гаргадаг.

(Л. Иерл)

Чанартай сайн хариу зөвлөмж (feedback) өгөх нь суралцагчдын сурлагын амжилтыг дээшлүүлэх маш үр нөлөөтэй арга зам гэдэгт судлаачид санал нэгддэг (жишээ нь: http://educationendowmentfoundation.org.uk/toolkit/үзнэ үү). Үүнийг найман сар хүртэлх хугацаанд хийхэд илүү их ахиц дэвшил гаргах боломжтой байдаг гэж зарим судалгаанд санал дэвшүүлсэн байдаг.

Явцын үнэлгээний арга стратегиудыг тохируулан ашиглах нь сурах, сургах үйл ажиллагааг өөрчилдөг. Зөвхөн багш л үнэлгээ хийдэг гэсэн ойлголтыг авч хаяж, сурах үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлж, суралцагчдыг бие даан ажиллах сэдэл тэмүүллийг бий болгодог.

Явцын үнэлгээ нь оролцогч бүх талуудад суралцахуйн зорилт, тухайн хичээлээр эзэмших чадвар эсвэл мэдлэг зэргийг ойлгомжтой тодорхой болгож өгдөг. Цаашилбал эдгээр зорилтын дагуу сурлагын амжилтыг хэрхэн хэмжих талаар суралцагчидтай ярилцах боломжтой байдаг. Суралцагчид өөрийн зорилго болоод мэдлэг чадвараа хэрхэн сайжруулах талаар ойлгодог. Суралцагчдад өөрийнхөө суралцах үйл ажиллагаандаа илүү их харилцан уялдаатайгаар, илүү их үүрэг хариуцлагатай оролцох нөхцөл байдлыг бий болгодог. Суралцагчид өөрсдийгөө үнэлэх чадварыг эзэмшдэг.

Суралцагчдад өөрсдийгөө сориход нь

дэмжлэг

Суралцагчдын оролцоог

нэмэгдүүлэх өөрсдийгөө

Амжилт ямар

байдгийг ойлгомжтой

богодог

Явцын үнэлгээ

Суралцагчдын өөрийн ухамсрыг

сайжруулдаг

Юу сурч эзэмшхийг

ойлгомжтой болгодог

Суралцагчдад өөртөө итгэх итгэлийг бий

болгодог

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаХувилбар 2 Хуудас7/38

Page 9: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

Хэрхэн амжилт гаргахыг мэдэх нь суралцагчдад итгэл найдварыг төрүүлдэг. Суралцагч бүрт суралцахуйн эерэг туршлагыг бий болгосноор амжилт, ахиц хөгжлийг тэмдэглэж болно. Дүн онооны өрсөлдөөнт шинж чанараас илүүтэй хувь хүний өсөлт хөгжилтөнд анхаарал хандуулснаар суралцагчдад илүү ахиц дэвших, хөгжих гэсэн өөрийн ухамсар, сэдэл тэмүүллийг бий болгодог.

Явцын үнэлгээ нь суралцагчдад эрсдэл хийх, чадвар сорьсон даалгаврыг гүйцэтгэх оролдлого хийх урам зоригийг бий болгодог. Сурах үйл ажиллагааг сайн дүн үнэлгээ авснаар нь ач холбогдлыг нь үнэлэх биш. Алдааг үнэлж, анализ хийж, өдөр тутмын сурах үйл ажиллагааны хэсэг болгодог.

Явцын үнэлгээг амжилттайгаар хэрэгжүүлж байгаа анги танхимд багш, сурагчдын хооронд харилцан яриа үүссэн байдаг. Суралцагч юуг, хэрхэн сайжруулах талаар ойлгосон, багш ангийн сурагчиддаа хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар нарийвчлан ойлгож мэдсэн байдаг.

Эцсийн дүнд суралцагчид сурах үйл ажиллагаанд илүү өөртөө итгэлтэйгээр оролцдог, амжилт гаргах тодорхой ойлгомжтой зорилготой, зорилгодоо хүрэх чадвартай болсон байдаг. Амжилт, сэдэл тэмүүлэл аль аль нь дээшилдэг.

Явцын үнэлгээг хэрхэн ашиглаж болох жишээг 4.2 хэсэгт үзүүлснийг харна уу.

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаХувилбар 2 Хуудас8/38

Page 10: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

3 Явцын үнэлгээний үйл явц Явцын үнэлгээ бол анги танхимын үйл ажиллагааны нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд үүнийг хөгжүүлснээр стандарт, сурлагын амжилтыг дээшлүүлдэг гэдгийг баримт нотолгоо харуулсан.

(Пол Блек, Дилан Вилъяам)

3.1 Явцын үнэлгээний гол үе шатуудын тухай тойм

Явцын үнэлгээний үйл явцыг доорх байдлаар дүгнэж болох юм.

Багш сурагчид дараах зүйлийг мэдэх шаардлагатай:

Багш нар дараах зүйлийг мэдэх шаардлагатай:

where they are going where they are how to move

forward

where their pupils are going

what gaps their pupils have in their

understanding

how to adapt their teaching to ensure

progress

Тэд хаашаа явж байна вэ?

Тэд хаана байна вэ?

Хэрхэн урагшлах вэ?

Суралцагчид нь хаашаа явж байна

вэ?

Суралцагчдынх нь ойлголтонд ямар зөрүү байна вэ?

Ахиц дэвшил гаргахын тулд

сургах үйл ажиллагаагаа хэрхэн

нийцүүлж тохируулах вэ?

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаХувилбар 2 Хуудас9/38

Page 11: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

3.1.1 Үе шат 1: Хаашаа явж байгаагаа мэдэх (суралцахуйн зорилтоо тодорхойлох)

Явцын үнэлгээ бол хичээл бүрийн салшгүй хэсэг мөн Явцын үнэлгээний аргуудыг багш нэг их том зүйл болгон зарлаад байхгүйгээр өдөр тутмын үйл ажиллагааныхаа нэг хэсэг болгон ашиглана.Энэ нь багш сурагчдынхаа ирцийг өдөр бүр тэмдэглэдэгтэй адил зүйл юм. Сурагчид бүх зүйлийн талаар маш тодорхой удирдамж, чиглүүлэгтэй байх хэрэгтэй. Багш нар сурагчидтайгаа суралцахуйн зорилго зорилтоо тодорхой хуваалцаж байх шаардлагатай байдаг.Амжилтанд хүрэхийн тулд өөрсдийнх нь мэдлэг чадварын хэмжүүр болох амжилтын шалгуурыг сурагчид маш сайн мэдэж байх ёстой.Ийм тодорхой мэдээлэлгүй байвал сурагчид өөрсдийхөө хийсэн ажилд эерэг үнэлгээ авахаас өөр зүйлийг горьдохгүй болно. Суралцахуйн зорилт ба амжилтын шалгуурыг хэрхэн хэрэглэж болохыг дараах жишээгээр үзүүллээ.

Жишээ 1 Сэдэв Бичлэгийн төрлүүдийг ашиглан өгүүлэл бичих Суралцахуйн зорилт Сурагчид сүнс сэдвээр өгүүлэл зохиож бичиж сурна Амжилтын шалгуур (хүүхдэд тохиромжтой үгээр) Дараах зүйлсийг ашиглавал миний бичсэн зүйл амжилттай болно:

- Эхний догол мөрөнд би үйл явдлын орчныг дүрсэлнэ - Аймшгийг дүрсэлсэн тэмдэг нэр ашиглана - Өгүүллээ тодорхойгүй байдлаар төгсгөнө

Жишээ 2 Сэдэв Дасгал хөдөлгөөн ба эрүүл мэнд Суралцахуйн зорилт Дасгал хөдөлгөөн нь зүрхний үйл ажиллагаанд тустай болохыг сурагчид ойлгох болно Амжилтын шалгуур (хүүхдэд тохиромжтой үгээр) Дараах зүйлсийг ашиглавал миний бичсэн зүйл амжилттай болно:

- Дасгал хийсний дараа зүрх маань яах талаар таамаглана - Зүрхний ажиллагааны туршилт хийж хүснэгтэд бичиж тэмдэглэнэ - Дасгал хийснээр зүрхэнд ямар өөрчлөлт орохыг хийсэн туршилтын

үр дүнг би тайлбарлаж чадна

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаХувилбар 2 Хуудас10/38

Page 12: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

Анги танхимыг сургалт явуулахад таатай байдлаар тохируулж засах

Хэрэв та хүүхдийн хариултыг сонсоод, хүлээн авах аль аль үйлийг зөвхөн зөв эсвэл буруу гэж дүгнэх үүднээс хийх биш харин энэхүү хэсэг мэдээллийг хүүхэд юу бодож байгааг илрүүлэхэд

ашиглавал та ердөө л мэдээлэл дамжуулагчаас илүү мастер багш болохын төлөө маш том алхам хийлээ гэсэн үг.

(Иизли ба Звоер)

Явцын үнэлгээг хэрэгжүүлэхэд таатай орчин бүрдүүлсэн анги танхимд маш сайн хэрэгждэг. Багш, суралцагчид явцын үнэлгээний ач холбогдлыг ерөнхий ойлголтоо сайжруулах гэж ойлгодог. Суралцагч бусад суралцагчдаасаа төдийгүй багшаасаа асуулт асуухаасаа айдаггүй.

Багш нар явцын үнэлгээний маш олон төрлийн техникийг ашигладаг

Багш нар явцын үнэлгээний техникийн сантай байх бөгөөд эдгээрийг хичээлийн үеэр хамгийн тохиромжтой байдлаар хэрхэн ашиглахаа төлөвлөх хэрэгтэй. Өөр өөр техникийг өөр өөр байдлаар хэрэглэдэг. Жишээ нь: шалгах жагсаалт (check list) –ыг ажлын нэг хэсэг дэх орхигдсон онцлог шинж чанарыг тодорхойлоход суралцагчдад тусалдаг бол ABCD карт (21-р хуудас)-уудбагшид суралцагчдын буруу ойлголт төсөөллийг тодорхойлоход тусалдаг.

Суралцагчид амжилтгүй дүн авах эсвэл алдаа гаргахаас айдаггүй

Суралцагчид нь ярих, санаагаа хэлэх байтугай хариулж хэлэхээс айдаг анги танхим нь сурах үйл ажиллагаанд саад болдог. Доог тохуу хийх, шүүмжлэх, эсвэл буруудахаас айх зэрэг нь явцын үнэлгээний нөлөөг хязгаарладаг. Суралцагчдад өөрсдийн санаагаа туршин хэрэгжүүлэхэд урам зориг, дэмжлэг хэрэгтэй. Анги хамт олноосоо тусламж хүсэх буюу олон төрлийн техникууд/нөөц материалуудыг ашиглахад нь дэмжлэг үзүүлэх нь зүйтэй. Амжилтгүй дүн авах нь сурах үйл ажиллагааны төгсгөлд биш харин суралцагч хэрхэн амжилт гаргахыг ойлгож мэдсэн эхэн үед байх хэрэгтэй.

Хэрэв хүн багц асуултанд 100% зөв хариулбал, тэдгээр асуултууд тухайн суралцагчид тохирох түвшинд зохиосон байж таарах уу? Суралцагч ямар нэг зүйлд суралцсан болов уу? Энэ нь суралцагчид илүү чадвар сорьсон ямар нэг даалгавар гүйцэтгэхийн тулд цөхрөлтгүй оролдлого хийх уян хатан чанар төлөвшихөд дэмжлэг үзүүлж чадах уу?

Чадвар сорих нь суралцагчид ямар нэг шийдэлд хүрэхийн төлөө оролдлого хийхээс айлгүй, асуудлыгамжилттай шийдвэрлэхээ мэддэг байх, санаагаа хэрхэн илүү сайжруулж болох эргэцүүлэн бодох гэх мэт өдөр тутмын сурах үйл ажиллагааны нэгэн хэсэг байна.

Ганц хүний яриа биш харилцан яриаг бий болгох нь

Өөрийн үнэлгээ бол явцын үнэлгээний нэгэн чухал хэсэг. Суралцагчид өөрсдийн ажлаа сайжруулж болно гэдгийг хүлээн зөвшөөрдөг байх ёстой ба сайжруулах талаа өөрсдөө тодорхойлдог, мөн багшаасаа эсвэл анги хамт олноосоо санал шүүмжлэлийг дуртай

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаХувилбар 2 Хуудас11/38

Page 13: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

хүлээн авдаг байх хэрэгтэй. Өөрийн хяналт гэдэг нь ойлголтыг сайжруулах түлхүүр бөгөөд багш нар өөрийн үнэлгээг дэмжин урамшуулах нь зүйтэй. Суралцагчдад өөрийн ажлаа болон өгөгдсөн санал зөвлөмжийг шүүмжлэлт байр сууринаас шалгах, санал дүгнэлт өгөх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд үнэлгээ нь нэг хүний яриа гэхээсээ илүү харилцан яриа болж хувирна.

Суралцагчид ямар үр дүн хүлээгдэж байгаа талаар ойлгомжтой чиглүүлэг буюу удирдамжтай байх

Суралцагчид амжилт гаргахын тулд тухайн хичээлд юу “сайн” байх талаар маш тодорхой төсөөлөлтэй байх ёстой.Маш тодорхой, ойлгомжтой тодорхойлогч, амжилтыг нарийвчлан хэмжих шалгуурын дагуу суралцагчдыг мэдлэг, чадвар, ойлголтыг хэмжих нь суралцагчдад юуг хийх, тухайн даалгаврыг гүйцэтгэснээр хэрхэн сурч, хөгжих талаарх ойлголтыг олгох болно. Ингэхгүй бол тэд хийсэн ажилд нь яагаад эерэг биш санал дүгнэлт өгөөд байгааг ойлгохгүй.

Ахиц дэвшлийг сайшаан урамшуулах

Хийсэн хэсэг ажлыг нь үнэлж эерэг санал шүүмжлэл өгч, сайшааж урамшуулж, бусад сурагчдад харуулж, ярьж байгаа тэр нөхцөл байдал/уур амьсгалд суралцагчид турших, хийсэн ажлаа бусдад харуулах дуртай байдаг. Хэрэв хичээл зүтгэл гаргасныхаа төлөө өөрсдөөсөө, анги хамт олноосоо эсвэл багшаасаа ер нь хэн нэгнээс магтаал сайшаал, бүтээлч санал зөвлөмж авбал суралцагч бүр өөрийгөө үнэлж, хийсэн ажлаа улам сайжруулах арга зам хайх болно.

Суралцагчдыг хооронд нь биш харин өөртэй нь харьцуулах

Суралцагчдад өгч байгаа санал зөвлөмж нь тэдний гүйцэтгэсэн тодорхой ажлын тухай, хэрхэн улам сайжруулж болох зөвлөгөөтэй байх нь зүйтэй. Багш нар суралцагчийг бусад суралцагчтай харьцуулахаас зайлсхийх хэрэгтэй, гэхдээ суралцагчийн гүйцэтгэсэн чанартай сайн ажлыг сайшааж магтаж, маш сайн гүйцэтгэсэн үлгэр жишээ ажил болгон ашиглаж болох юм.

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаХувилбар 2 Хуудас12/38

Page 14: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

3.1.2 Үе шат 2: Суралцагчид одоо хаана байна вэ?

Багш нар, суралцагчид, эцэг эхчүүд суралцахуйн ямар түвшинд байгаа талаараа ойлгож мэдсэн байх хэрэгтэй. Үүнгүйгээр давуу талыг урамшуулан сайшааж, сул талыгзасан сайжруулж чадахгүй.

Давуу болон сайжруулах шаардлагатай тал аль алиныг тодорхойлох нь чухал. Зөвхөн давуу талыг нь сайшаан урамшуулах нь өөртөө хэт итгэх буруу итгэлийг болон цаашид илүү сайжирч, хөгжиж чадахгүй гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг. Зөвхөн сул талыг нь тодорхойлбол суралцагчийн өөрийн үнэлэмжийг нь сэвтүүлэх, цаашид аливаа зүйлд оролцох идэвх сонирхолгүй болгодог. Энэ хоёрын тэнцвэрийг олох нь өөрийн чадварыг сорих, сайжруулахын төлөө чармайн зүтгэх суралцагчийг хөгжүүлэхэд чухал юм.

Шинэ сэдэв заахаасаа өмнө чадвар сорьсон дасгал ажиллуулах гэх мэтчилэн олон янзын техникийг ашиглаж болно. Тухайн даалгаврын талаар юу мэддэг, үүнийг гүйцэтгэхэд ямар мэдлэг дутмаг байгааг суралцагчид жагсаан бичдэг. Энэхүү даалгаврыг хичээлийн төгсгөлд дахин авч үзэхдээ суралцагчид тухайн хичээлээр эзэмшсэн шинэ мэдлэг, чадвараа ашиглан гүйцэтгэнэ.

Багш, суралцагчид юу мэдэж байгааг үнэлсэн үнэлгээндээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Буруу төсөөлөллийг илрүүлэх асуултууд бол суралцагч үнэхээр ойлгосон эсэхийг нягталж үзэх сайн арга зам юм. Эдгээр асуултанд тааж эсвэл амандаа орсноор хариулж болохгүй.

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаХувилбар 2 Хуудас13/38

Page 15: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

3.1.3 Үе шат 3: Суралцагчид дараа нь хаана хүрэх хэрэгтэй вэ?

Амжилтын шалгуурууд нь ээлжит хичээлийн үр дүнд ямар өөрчлөлт гарсан байхыг хүлээж байгаа буюу ямар хэсэг ажлыг гүйцэтгэвэл амжилттай байхыг нарийвчлан тогтоодог. Эдгээр нь суралцагчийн мэдлэг, ойлголт дээшилсэн гэдгийг харуулах хэмжигдэхүйц үзүүлэлттэй байна. Амжилтын шалгууруудыг хичээлийн явцад болон төгсгөлд нэгдсэн хэлэлцүүлгийн үеэр дахин авч үзнэ.

Фийдбайк буюу хариу зөвлөмж нь энэ үед маш чухал бөгөөд сурагчид өөрсдийгөө улам сайжруулж болох талаар тодорхой ойлголттой болох юм. Хариу зөвлөмжийг (фийдбайк) сурагчид бие биедээ болон багш нь тэдэнд өгч болно.

Хүлээгдэж буй үр дүнг үргэлж суралцагчдад ойлгомжтой байдлаар тодорхойлох, үүнд презентейшнийг ашиглаж болно. Эдгээр хүлээгдэж буй үр дүн/амжилтын шалгууруудыг багш тодорхойлсон, суралцагчид зохиосон эсвэл сургалтын хөтөлбөрөөс шууд авсан байж болох юм. Эдгээрийг суралцагчдад үлгэр жишээ ажил харуулах, асуудлын шийдлийг загварчлан үзүүлэх буюу засах үнэлэх схем (mark scheme) (тохирох газар нь ашиглах) ашиглах байдлаар жишээгээр тайлбарлаж болно. Суралцагчид хэсэг ажил/даалгавар гүйцэтгэснийхээ дараа ажлаа үлгэр жишээ болгосон ажилтай харьцуулах ба тэдгээр нь юугаараа ижил, өөр байгааг тайлбарлана. Сурагчид өөрсдийнхөө ажлыг шалгаж үзээд тэдгээрээ хэрхэн сайжруулж болох талаар бие биендээ хариу зөвлөмжүүд (фийдбайк) өгнө.

Суралцахуйг сайжруулах

Амжилтын шалгууруудыг ангийн буланд байнга байрлуулах нь суралцагчдад өөрийн ахиц дэвшлийн талаар ерөнхий төсөөлөлтэй болоход тус болно. Тодорхой тохиолдолд мэдээллийн урсгалын бүдүүвч (flow diagrams)–ээр суралцагчийн суралцахуйн үйл явцыг хялбархан байдлаар харуулах боломжтой байдаг. Үүнийг суралцагч бүрт өгч, тэд хичээл бүрийнхээ дараа ахиц дэвшлээ сүүдэрлүүлэн будаж, дараагийн алхмаа дугуйлна.

“Bump it Up” энэ буланд нэг хэсэг даалгавар/ажлыг хийж гүйцэтгэснээр суурь чадвараа хэрхэн илүү өндөр чанартай болгон хөгжүүлснийг харуулж байна. Доорх жишээнд өөр өөр шатуудыг тодруулахын тулд өнгө ашигласан байна. Эдгээрийг суралцагчид хуулбарлан авч, өнгө ашиглан өөрийн ажлаа бүтээсэн байна.

Жишээ: Англи хэлний хичээл, “Bump It Up” булан

Зурагнуудhttp://theclassroomtourist.edublogs.org/category/uncategorized/page/2/

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаХувилбар 2 Хуудас14/38

Page 17: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

Хийсэн ажлаа сайжруулах “Bump it up” буланг ашигласан нэгэн сурагчийн ажлыг үзүүлжээ.

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаХувилбар 2 Хуудас16/38

Page 18: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

4. Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх нь

4.1 Анги танхимд хэрэглэх практик арга хандлага, үйл ажиллагаа

4.1.1 Асуулт тавих

Сурагчдад асуулт тавьсаны дараа тэднийг хариултал хэсэг хугацаа өгч байх нь их чухал юм. Багш нар сурагчдад хангалттай хугацаа өгдөггүй гэдэг нь туршлагаас зөндөө ажиглагддаг билээ. Иймд сурагчдад бодох хугацаа өгч, тэдэнд бодол санаагаа цэгцэлж, боловсруулах хугацаа өгсөнөөр тэдний хариулт илүү оновчтой байдаг. Асуултад амаар хариулахаасаа өмнө хариултыг дэвтэр дээрээ бичих, эсвэл хажуугийн сурагчтайгаа хэлэлцэж хариулж ч болно.

Явцын үнэлгээний хүрээнд олж авах чухад чадваруудын нэг нь сайн асуулт тавьж сурах чадвар. Сурагч буруу хариулт хэлбэл багш нар “буруу” гэж хэлэхээс татгалзаж сурах хэрэгтэй. Үүнтэй адил хэрэв зөв хариулт өгвөл “зөв” гэж шууд хэлэхгүй байх хэрэгтэй. Харин үүний оронд доорх асуултуудыг эргүүлж тавих нь зүйтэй. Үүнд:

• Чи яагаад тэгж бодож байна?

• Чи яагаад тэгж бодож байна?

• Намайг итгүүл!

• Өөрийнхөө бодож байгаа зүйлээ тайлбарлана уу.

• Хариултаа яаж олсон вэ? Яаж олсоноо харуулна уу.

Ингэснээр хариултыг өмнөх мэдлэгтэй уялдуулж, зөв буруу хариултыг хэрхэн ялгаж салгаж, илүү сайтар таньж мэдэхэд тустай.

Багш нар илүү хэцүү асуулт боловсруулж, сурагчдаас илүү гүн гүнзгий бодууштай хариулт авах хэрэгтэй. Жишээлбэл, доорх асуултуудыг тавьж болно.

• Яагаад…?

• Хэрэв…?

• …-ыг... –тай харьцуулбал?

• Чи…-ыг хэрхэн хийх вэ?

• Яаж…?

• ...тайлбарлах?

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаХувилбар 2 Хуудас17/38

Page 19: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

• ...-ыг үнэн зөв гэдэгийг яаж мэдсэн вэ?

4.1.2 Гогцоо буюу лавшруулах асуултууд

Иймасуултуудыг хичээлийн дунд үед ашигладаг.Сурагчдын өгч байгаа хариултууд нь хичээл цаашид хэрхэн үргэлжлэхийг тодорхойлно.Лавшруулах асуултууд нь суралцахуйн зорилтод төвлөрөх бөгөөд цөөн тооны хариулттай байдаг.Ингээд сурагчдын өгч буй хариултаас шалтгаалаад багш цаашдын үйл ажиллагаагаа сонгоно.

Бутархай тоонуудын хэмжээг харьцуулж сурах зорилготой хичээлээс авсан жишээ байна.

Лавшруулах асуулт: Аль бутархай хамгийн их нь вэ?

a) 45 b) 3

4 c) 5

8 d) 7

10

Энэ асуултанд хариулахын тулд сурагчид энгийн бутархайг аравтын бутархайд шилжүүлэх юмуу аль эсвэл нэг хуваарьтай болгох ёстой.

a) 45

= 3240

= 0.8 b) 34

= 3040

= 0.75 c) 58

= 2540

= 0.625 d) 710

= 2840

= 0.7

Сурагчдын хариултаас шалтгаалаад багш цаашид ангийн сурагчдад тохирсон ялгаатай үйл ажиллагааг зохион байгуулна.

Эхний буюу (а) хариултыг сонгосон сурагчид хичээлийг энэ хэмжээнд хүртэл ойлгосон байгаа нь харагдаж байгаа учраас тэд илүү хүнд ажлыг гүйцэтгэх боломжтой байна гэсэн үг.

Харин (b), (c), (d) хариултуудыг сонгосон сурагчид суралцахуйн зорилтондоо хүрэхийн тулд илүү дэмжлэг, илүү дасгал ажиллах шаардлагатай байгаа нь харагдаж байна.Иймд багш тэдгээр сурагчдад дээрхтэй ижил олон тооны жишээн дээр тайлбарлах байдлаар дэмжлэг үзүүлж болно.

Хэн хариулах ёстой вэ?

Ангид байгаа сурагч бүр харилцан ярианд идэвхтэй оролцох ёстой. Асуултад хариулах сурагчийн олон янзын аргаар сонгож болно. Бүх сурагчдад оролцох боломж бүрдүүлэх нь чухал бөгөөд зөвхөн хэсэг сурагч ангийн доторх харилцан ярианд давамгайлж оролцох хэрэггүй.

Нэрийн хуудас

Хүүхэд бүрээр нэрийн хуудас бэлдүүлж, хайрцаг саван хийнэ. Хичээлийн дундуур асуулт асуух тохиолдолд хайрцган дахь нэрийн хуудаснаас сонгож, сонгосон сурагчаас асуултыг

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаХувилбар 2 Хуудас18/38

Page 20: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

асууна. Хэрэг сурагч хариултыг мэдэхгүй бол өөр сурагчид асуултыг дамжуулсанаас тухайн сэдэвийн хүрээнд мэддэг зүйлийг нь яриулах боломж олгох нь зүйтэй. Зөв хариултаас гадна, тухайн сэдэвийн хүрээний санаануудыг үнэлэгдэнэ.

Энэхүү санааг доорх интернэт хаягаас дэлгэрүүлэн уншиж болно.

http://www.teach-ict.com/teacher/utilities/utilities.htm

Дуугуй болон хэт их ярьдаг сурагчдыг зохицуулах арга

Зарим сурагчид хичээлийн дундуурх харилцан ярианд оролцох сонирхолгүй байхад зарим сурагчид хэт давамгайлан ярих дуртай. “Ярих боломж” олгох зоосыг ашиглаж, хэн хичнээн удаа ярьж болохыг зохицуулж, тухайн сурагч хэлэх гэж байгаа зүйлийнхээ гол санааг сонгож, ярих боломжийг дараах байдлаар өгнө.

Сурагч бүрт тодорхой хэмжээний “ярих боломж” олгох өнгө өнгийн зоос өгнө. Ярих болгондоо 1 зоос багшдаа хураалгана. Ингэснээр ярих дургуй сурагчид зоосоо хураалгахыг шамдах бол хэт их ярьдаг сурагчид аль болох хэлэх зүйлээ цэгцэлж, эрэмбэлж хэлэх болно.

4.1.3 Ахицыг хянах ба буруу ойлголтод эргэлзээ төрүүлэх

Хичээлийн явцад багш сурагчдад асуулт тавьж сурагчдын ахицыг байнга хянадаг билээ. Гагцхүү асуултуудад зөвхөн 1 сурагч хариулаад л байх тохиолдол гардаг. Иймд ангийн бүх сурагчдын ерөнхий ойлголтыг үнэлэх аргууд байдаг. Ерөнхий асуулт асуусаны дараа асуултыг дэлгэрүүлж болно.

Гэрлийн дохио

Сурагчдад 3 өнгийн цаас өгч, түүнийгээ гэрлийн дохио болгоно ашиглана.

Хичээлийн дундуур сурагчид өөрсдийн ойлголтыг эдгээр гэрлийн дохиог ашиглан илэрхийлнэ.

• Ногоон- сэдэвийг сайн ойлгосон буюу сурагч өөртөө итгэлтэйг илэрхийлнэ.

• Шар- ойлголтыг бага зэрэг батжуулах шаардлагатай.

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаХувилбар 2 Хуудас19/38

Page 21: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

• Улаан- дэмжлэг, туслалцаа хэрэгтэй.

Сурагчид гэрлийн дохиог өөрийн ширээн дээр тавьж, хичээлийн явцад өөрийн ойлголтыг илэрхийлэхдээ хэрэглэнэ. Сурагч ямар нэг зүйл ойлгохгүй тохиолдолд шар эсвэл улаан гэрлийн дохиог өргөнө.

Багш ангийг ерөнхийд нь харж, сурагчдын өргөж байгаа гэрлийн дохионд тааруулан үргэлжүүлэн хичээлээ заана.

Дээрх санааг сурагчид аливаа дасгал хийсэний дараа өөрийн дэвтэр дээр өнгийн хараандаагаар ойлголтоо тэмдэглэж болно. Багш дэвтэр шалгахдаа сурагч ойлгосон эсэхийг шалгаж, ойлгоогүй сурагчдад туслах боломжтой.

Эрхий хурууг өргөх ба буулгах ( тэмдэгтүүд)

Гэрлийн дохиотой адил эрхий хуруугаа өргөх ба буулгах аргаар, эсвэл инээж буй, урвайж бай нүүрний хувиралтаар ойлголтыг илэрхийлж болно.

• / -Ногоон

• / -Шар

• / -Улаан

Сурагчид эдгээр тэмдэгтүүдийг ашиглана. Дэвтэр дээрээ бичиж болно. Мөн, сурагчид 1 гарын 5 хуруугаа ашиглаж, ойлголтоо ангилж болно.

Цагаан самбар

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаХувилбар 2 Хуудас20/38

Page 22: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

Сурагч бүрт ангид нь цагаан самбар байна. Энэхүү самбарыг хийхдээ А4-ын цаасыг люминардана. Багш асуулт асуусан тохиолдолд, хариултыг самбар дээрээ бичиж, дээшээ өргөнө. Энэ тохиолдолд багш ангийг ерөнхийд нь харж, зөв буруу хариултыг ажиглана. Хариулж чадахгүй сурагчид ч самбараа хоосон чигээр нь өргөх нь зүйтэй. Багш асуулт асуусаны

дараагаар эөв хариулт өгч буй, буруу хариулт өгч буй сурагч болон хэн нь илүү дэлгэрэнгүй сэтгэн бодож байгааг харж болно. Сурагчдын дийлэнх олонхийн хариултад үндэслэн цааш юу хийх вэ гэдэгийг багш мэдэх ба ингэхийн тулд арай илүү сэтгэн бодох чадвар шалгасан асуулт тавьж болно. Буруу ойлголтыг зөв болгохын тулд эргэлзээ төрүүлэн хэцүү асуултад хариулах боломжийг сурагчдад олгох нь зүйтэй. Энэхүү аргыг ашиглан сурагчдад нээлттэй асуулт тавьж, бүтээлч байдлыг шалгаж болно.

Самбар ашиглах үнэлгээний хэлбэрийг хичээлийн дундуур хэзээ ч ашиглаж болно. Хичээлийн эхэнд шинээр заах гэж буй сэдэвийн тухай өмнөх мэдлэгийг шалгах, аль эсвэл ойлголмжгүй байгаа буруу ойлголтыг тодруулах зорилгоор дүгнэн нэгтгэл хийх явцад ашиглаж болно. Сурагч бие дааж аль эсвэл хосоороо асуултад хариулж болно.

Самбарыг багаар ажиллахад ч ашиглаж болно. Жишээлбэл, эхлээд сурагч бие даан асуултад хариулаад дараагаар нь бүлгийн хэмжээнд хариултаа хуваалцаж, хамгийн зөв шийдэлд хүрнэ. Ингээд эцэст нь бүлэг бүр хариугаа өргөнө. Тухайн өргөсөн хариултыг бүлэгт байгаа аль ч сурагчаар тайлбарлуулж болно.

AБСДкартууд

А Б С Д үсэг бүхий картуудыг сурагч бүрт өгнө. Багш асуулт тавьж, түүндээ 4 янзын хариултын сонголт өгнө. Сурагч зөв хариултыг олж, харгалзах үсэгтэй картыг өргөнө.

Багш сурагчдын өргөсөн сонголтуудыг харж, ойлголтыг шалгана. Багш сурагчаас хариултаа батлахыг хүсч болно. Ийм тохиолдолд сурагч хариугаа шалгаж, өөр үсэг өргөх магадлалтай бөгөөд үсгээ сольж өргөж болно.

Математик, байгалийн ухааны хичээлүүдэд нэн тохиромжтой.

Өнцөг булан

Өрөөний өнцөг булангууд аливаа асуултын хариултыг төлөөлөх болно. Сурагч бүр

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаХувилбар 2 Хуудас21/38

Page 23: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаХувилбар 2 Хуудас22/38

асуултад хариулахдаа булан сонгож, булангийн харалдаа зогсоно. Ингээд өөр өөр буланд зогсох сурагчид хоорондоо хариултын тухай харилцан яриа өрнүүлж, өөр өөрийн хариултыг батлана. Ингэж сурагчид мэтгэлзэл хийсэний үндсэн дээр, 1 зөв хариултыг олно. Багш нар сонгосон хариултуудад тохирсон нэмэлт асуултыг тавьж болно. Энэ үеэр багш ул ойлголцолд хүргээд байгаа асуудлын хүрээнд илүү дэлгэрүүлж, асуулт тавьж болно.

Энэ аргыг зөвхөн 1 хариулт шаардах асуултаас өөр тохиолдолд ашиглаж болно /олон хариулт бүхий асуулт/. Жишээлбэл, 4 янзын хувилбарт хариулт бүхий асуулт байж болно.

Оюуны зураглал хийх

Аливаа нэгэн сэдэвээр оюуны зураглал хийж болно. Өөрөөр хэлбэл, тухайн сэдэвийн тухай мэддэг бүх зүйлийг бичих хэрэг. Ингэснээр багш, тухайн сэдэвийг заахаас өмнө сурагчдын мэдлэгийг харж болно. Сурагчид чухам юуг илүү сайн мэдэж байгаа, юуг огт мэдэхгүй байгааг харж болно. Энэхүү аргыг аливаа сэдэв үзсэний дараа ч давтлагын үеэр хэрэглэж болно. Оюуны зураглал хийснээр орхигдуулсан мэдлэгийг олж, таньж мэднэ.

Оюуны зураглалыг хэд хэдэн янзаар хийж болно. Ганцаарчилсан болон багын ажлын хүрээнд хийж, аль эсвэл бүтэн анги хамт олоноороо хийж болно. Ингэснээр багш сурагчдын эзэмшсэн мэдлэгийн тухай илүү сайн ойлголттой болж чадна. Сурагчдыг оюуны зураглал хийж байх явцад багш анги танхимаар явж, мэдлэгийг дэлгэрүүлэх асуулт тавьж, сурагчдыг сорьж болно.

Оюуны зураглал хийх дугуй- сурагчид багаар ажиллаж, баг бүр өөр өөр өнгөөр тэмдэглэгээ хийнэ. Ингээд 1 багын ажлыг өөр багт өгч, багууд хийсэн ажлаа солилцож, 1 баг нөгөө багын хийсэн ажлыг дэлгэрүүлж болно. Ингэхдээ өөр өнгийн үзэг бал хэрэглэнэ. Хийсэн ажлыг солилцсоны дараагаар баг багууд өөрийн хийсэн ажлыг авч, түүн дээр нэмэгдсэн санаатай танилцаж, дүн шинжилгээ хийнэ.

Мөн энэ аргатай төстэй болов ч арай ондоо нэг арга бол, сурагчид бусад багуудын ажилтай биеэр очиж, танилцсаны үндсэн дээр өөрийн багт очиж, өөрсдийн хийж буй ажилд нэмэлт буюу засвар хийнэ.

4.1.4 Өөрийгөө болон бусдыг үнэлэх

Бод – дараагаар нь хуваалц

Энэ аргын хүрээнд сурагч аливаа асуудлыг бие даан бодож, дараагаар нь хажууд сууж буй сурагчдад тухайн санаагаа хуваалцах арга юм. Хэсэг бүлэг сурагч хоорондоо ярилцаж, хамгийн зөв хариулт буюу асуулдыг дэвшүүлж, ангийнхантайгаа хуваалцана. Энэ процессын шат бүрт сурагчийн мэдлэг сайжирч байх ёстой. Хэрэт тэрбээр буруу ойлголттой байсан бол ойлголтоо засах боломжтой юм.

Page 24: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

Энэ аргыг хэрэглэснээр сурагч өөрөө хариултыг өөрөө олох гэж эрмэлзэх бөгөөд ингэхдээ эхлээд бие дааж, дараагаар нь багаар ажиллана.

Энэ тохиолдолд багш ангиар явж, сурагчдын яриаг сонсож, асуулт дэлгэрүүлж тавьж байх ёстой.

Шалгах хуудас

Сурагчид хийсэн ажлаа багшид хураалгахаас өмнө өөр хоорондоо хийсэн ажлаа солилцож, бие биенийхээ ажлыг шалгана. Ингэхдээ зөв хариултыг агуулсан шалгах хуудсын дагуу шалгана. Шалгасаны дараа, сурагч бүр өөрийн ажлыг сайжруулах боломжтой бөгөөд сайжруулсан ажлыг багшид хураалгана.

Шалгасан сурагч, шалгасныг илэрхийлэхийн тулд шалгасан ажил дээрээ чагт тэмдэглэл тавина. Ингэснээрээ сурагчдад “давуу эрх” олгож, найзынхнаа ажлыг зөв нямбай шалгахыг чухалчилдаг.

Жишээлбэл: Доорх хүснэгтийг зөв хийсэн эсэхийг шалгах үзүүлэлтүүд:

a) Шугам ашиглаж хүснэгтийг байгуулсан эсэх.

b) Тэнхлэгүүдийн тэмдэглэгээ хийгдсэн эсэх. c) Tэнхлэгүүдэд харгалзах тоо болон нэрийг

зөв бичсэн эсэх. d) Хэмжээг зөв авсан эсэх. e) Багануудын өндөр зөв эсэх. f) Хүснэгтэд нэр өгсөн эсэх.

Зохиомол ажил шалгах

Сурагчдад зохиомол ажил өгч шалгуулж болно. Тухайн ажлыг шалгаж буй сурагч санал бодлоо илэрхийлж, тухайн ажлыг хэрхэн сайжруулах талаар зөвлөмж боловсруулж, ангийнхантайгаа хуваалцана. Энэ үеэр буруу ойлголтыг олж, явцын үнэлгээ хийх боломжтой.

Үнэлгээний схем боловсруулах

Сурагчид өөрсдөө үнэлгээний схем боловсруулж болно. Ингэхдээ асуулт бүрт харгалзах зөв хариултыг гаргаж, түүнд оногдох оноог өөрсдөө олгоно.

Асуулт боловсруулах

Сурагчид өөрсдийн асуултыг боловсруулж, бусад сурагчдад тавина. Асуулт боловсруулж байхдаа ямар хариулт төгс зөв хариулт болохыг бодолцсон байна. Сурагчид бие биенийхээ асуултад хариулах бөгөөд асуултыг тавьсан сурагч үнэлгээг өгнө. Багш асуултын чанарт хяналт тавьж байх бөгөөд сурагчид хариултан дээр маргах үед хариултыг шийдвэрлэх бөгөөд асуултын чанарыг улам сайжруулах тухай хэлцэх маягаар үйл ажиллагааг удирдана.

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаХувилбар 2 Хуудас23/38

Page 25: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

Халуун сандал

1 сурагч анги танхимын урд гарч сууна. Энэ суудлыг халуун суудал гэх ба халуун суудалд суусан хүүхдээс асуулт асууна. Асуугдаж байгаа сурагч асуултын хариултыг мэдэх нь чухал.

Асуултыг доорх байдлаар тавьж болно:

• 5 асуулт хариулсаны дараагаар халуун сандалд сууж байгаа сурагч солигдох

• Асуултад буруу хариулах бол “унагаах” асуулт тавьсан сурагч халуун суудал дээр суух

• Багш халуун сандал дээр суух ба энэ үед сурагчид багшийг төөрөгдүүлэх асуулт тавихын эрмэлзэх

Энэ аргын хүрээнд тухайн сэдэвээс жаахан халих буюу илүү тэлэх магадлал байх тул асуултыг урьдчилж бэлдэх нь зөв юм.

Завсарлага авах

Хичээлийн дундуур засварлага авч, сурагчид сурсан зүйлээ шалгана. Энэ үеэр тэд баг багаар ажиллаж, өөсрдийн ахиц дэвшлийг амжилтын шалгуур үзүүлэлтийн дагуу шалгана. Энэ үеэр ойлгохгүй байгаа зүйлээ багшаасаа асуух боломжтой. Мөн сурагчид өөр хоорондоо сурсан зүйлээ хуваалцаж, харилцан яриа өрнүүлэх боломжийг бүрдүүлнэ.

Хариултыг “барих”

Багш асуулт асуусаны дараагаар бүх хариуг багш самбар дээр жагсааж бичнэ. Аль нь зөв, аль нь бурууг багш хэлэхгүй бөгөөд харин сурагчид хос хосоор ажиллаж, зөв хариултыг хэлнэ. Ингэснээр ангиараа бие биенийхээ санаа бодлыг сонсох боломж бүрдэнэ.

4.1.5 Хичээлийн төгсгөл үед (фийдбайк ) хариу зөвлөмж өгөх

Ангиас гарах зөвшөөрлийн хуудас

Энэ дасгалыг хэд хэдэн янзаар хийж болно. Хичээлийн төгсгөлд сурагч сайн дураараа 1 хэрэгтэй мэдээлэл ангийнхандаа хэлснээр ангиас гарч болно. 1 сурагчийн хэлсэнийг өөр сурагч дахин давтахыг хориголно. Өөрөөр, хичээлийн төгсгөлд нэлээд хүндэвтэр асуулт багш тавьж, сурагчдыг сорино. Сурагч бүр хариултыг бичиж, зөв, бурууг эс харгалзан багш шалгаж байж сурагчдыг ангиас гаргана. Дээрх 2 хувилбарын аль

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаХувилбар 2 Хуудас24/38

Page 26: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

алиныг хэрэглэснээр багш сурагчдын ойлголтын тухай мэдлэгтэй болж дараа дараагийн хичээлээ төлөвлөхөд ашиглана.

Энэ тохиолдолд, ихэнх сурагч асуултад буруу хариулсан бол дараагийн хичээлээр энэ тухай ярьж болно. Аль эсвэл зөв хариулсан сурагчийг буруу хариулсан сурагчтай нэг багт оруулж, сурагчдаар өөрөөр нь заалгана.

Өнөөдөр би…-ыг сурлаа

Хичээлийн дараа сурагч хариу мэдээлэл өгч болно /фийдбак/. Ингэхдээ бичгээр өгөх ба өөрийн ойлгосон, ойлгоогүй зүйлийн тухай бичнэ. Багш дараагийн хичээлээр сурагчийн бичсэн саналыг уншиж, хариу өгнө. Мөн дараагийн хичээлийг чиглүүлэхдээ ашиглана.

4.1.6 Бичгээр хариу зөвлөмж өгөх тухай

Санал бичих

Туршлагаас үзэхэд сурагчийн дэвтэрийг шалгахад багш санал, зөвлөмж бичвэл, тухайн сурагчийг сайжирахад илүү нөлөөтэй аж. Зөвхөн дүн тавихаас илүүтэйгээр санал зөвлөмж өгвөөс илүү үр дүнтэй юм.

Мөн энэ аргыг хэрэглэснээр сурагчид дүнгийн төлөө хөөцөлдөхгүй бөгөөд харин хэрхэн сайжрах вэ гэдэг талаас бодож эхэлдэг.

Сурагчдын ажлыг эерэг талаас нь харж, хөхиүлэн дэмжсэн зөвлөмж өгөх нь зүйтэй.

... сайн болсон байна. Гэхдээ ... –вэл илүү сайжирна

Сурагчийн ажлыг шалгаж байхдаа багш тухайн ажлыг яавал илүү сайжруулж болох талаас нь зөвлөмж өгнө. Сурагч өөрийн шалгуулсан ажлыг буцааж аваад, зөвлөмжийн дагуу дараа дараагийн ажил хийхдээ хэрэглэж, сайжруулна.

2 од ба 1 хүсэл

1 ажлыг хийж гүйцэтгэсний дараа сурагч өөрийн ажлыг болон өрөөлийн ажлыг шалгана. Ингэхдээ 2 эерэг санал бичих ба 1 сайжруулах зүйл олж бичнэ. Үүнийг хүсэл гэнэ. Дараагаар нь багш мөн адил 2 од ба 1 хүсэл бичнэ. Сурагч өөрийн ажлыг буцаан авч, хүслийн дагуу сайжруулж болно.

Жишээлбэл:

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаХувилбар 2 Хуудас25/38

Page 27: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

2 од ба 1 хүсэл Сурагчийн зөвлөмж Багшийн зөвлөмж

Энэхүү туршилт надад таалагдсан. Зарим материал ус нэвтрүүлдэггүй юм байна.

Туршилтыг зөв явуулсан нь таалагдсан.

Би үр дүнгээ сайн тайлбаж бичсэн.

Оновчтой үгс хэрэглэж тайлбар үйлдсэн.

Яагаад зарим материал ус нэвтрүүлдэггүй гэдгийг мэдэх хүсэлтэй байна.

Дараачийн удаа ур дүнгээ шалгах хэрэгтэй.

2 од ба 1 хүсэл Багшийн зөвлөмж

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаХувилбар 2 Хуудас26/38

Page 28: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

Mедаль ба даалгавар өгөх

Дээрх аргатай мөн адил 1 зөв хийсэн ажилд “медаль” өгөх, 1 сайжруулж болох ажилд цаашид хийх “даалгавар” өгөх арга.

Урьдчилсан зөвлөмж

Багш урьдчилсан зөвлөмжийг даалгавар өгөхдөө сурагчдад өгнө. Энэхүү зөвлөмжид тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд анхаарах нөхцөлүүд бүхий шалгуур үзүүлэлтүүд багтана. Даалгаварыг хийж гүйцэтгэсний дараагаар сурагч өөрийн хийсэн ажил болон бусдын хийсэн ажлыг шалгуур үзүүлэлтийн даруу шалгана.

Сурагч өөрийн ажлыг шалгуулсаны дараагаар өөрөө бас 1 сайжруулж болох зөвлөмж бичнэ.

Жишээлбэл: Хүний биеийн хоол боловсруулах системыг талаарх даалгаварын урьдчилсан зөвлөмж

.Шалгуур үзүүлэлт Сурагчийн үнэлгээ Багш/өөр сурагчийн үнэлгээ Хүний биеийн эрхтэнүүдийг зөв томъёолсон эсэх

Дараах эрхтэнүүдийг нэрлэсэн эсэх: Зүрх Уушиг Тархи Бөөр

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаХувилбар 2 Хуудас27/38

Page 29: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

Элэг Хоол боловсруулах системыг сайтар тайлбарласан эсэх

Ерөнхий зөвлөмж

Өнгө ашиглаж зөвлөмж өгөх

Сурагчдад багш зөвлөмж өгөхдөө сайн хийсэн зүйлийг 1 өнгөөр тэмдэглэж, сайжруулах зүйлийг өөр өнгөөр илэрхийлэх аргыг бас хэрэглэж болно.

4.1.7 Нэгдсэн дүгнэлт

Нэгдсэн дүгнэлт хэсэгт сурсан зүйлийг үнэлнэ. Дээр дурдсан бүхий л аргуудыг нэгдсэн дүгнэлт хийхэд ашиглаж болно. Аль эсвэл асуулт тавьж, дүгнэлт хийж болно. Хичээлийн төгсгөлийн нэгдсэн дүгнэлт хийхэд дараах асуултуудыг тавьж болно. Эдгээр нь:

• Өнөөдөр сурсан зүйлийн хамгийн чухал зүйл нь юу байсан бэ?

• ... сэдэвийн юуг өнөөдөр сурч мэдсэн вэ?

• Өнөөдөр сурсан зүйлээс хамгийн гайхмаар зүйл нь юу байсан вэ?

• Өнөөдрийн хичээлийн юу нь хамгийн ойлгомжгүй байсан вэ?

• Өнөөдрийн хичээлийн юу нь хамгийн хэцүү байсан вэ?

• Хичээлийн юу нь таалагдсан вэ?

• Өнөөдрийн хичээлийн төгсгөлд юуг илүү сайтар сурч авав?

• Ямар туслалцаа дэмжлэг цаашид хэрэгтэй вэ?

• Юу ойлгомжгүй байв?

Багш эдгээр асуултыг хариултаас үндэслэн дараа дараагийн хичээлийг төлөвлөнө.

Нэгдсэн дүгнэлтийг хичээлийн цагийн дундуур явуулж, сурагч юу юуг ойлгохгүй байгааг мэдэж авч болно. Ингэснээр сурагч санаа зоволтгүй дэмжлэг, туслалцаа хүсэн бөгөөд хийж байгаа ажил нь амжилтын шалгуурын дагуу хийгдэж байгаа эсэхийг шалгаж болно.

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаХувилбар 2 Хуудас28/38

Page 30: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаХувилбар 2 Хуудас29/38

4.2 Явцын үнэлгээг ашигласан жишээ

Хоёдугаар ангийн математикын хичээлээс жишээ авсан байна.Уг жишээнд явцын үнэлгээний гурван алхмыг хэрхэн ашигласныг харуулжээ (3.1).Багш сурагчдын хийсэн ажлыг үзээд тэдэнд тохирсон ялгаатай даалгавруудыг бэлтгэсэн байна. “Тэд хаашаа явж байна вэ?” энэ нь явцын үнэлгээний 1-р алхам юм. Үүнийг багш суралцахуйн зорилт ба амжилтын шалгууртаа тусгасан байдаг.Тэдгээрийг дараах байдлаар төлөвлөсөн байна. UСуралцахуйн зорилт Сурагчид гарч байгаа өөрчлөлтийг судалж тоон үзүүлэлтээр илэрхийлнэ.Үүнийг цэцэг ургах явцыг нэг жилийн хугацаанд ажигласны үндсэн дээр хийх юм. UДаалгавар Өнгөрсөн жил Гэрлээ багш сургуулийнхаа хашаанд цэцэг тарьжээ.Цэцэг ургаж эхлэнгүүд сурагчид нэг нэг цэцэг сонгон авч түүнийхээ долоо хоногийн өсөлтийг хэмжих болсон байна.Эхний долоо хоногт цэцгүүд 2см ургасан байв.Хоёр дахь долоо хоногт 4см, улмаар гурав дахь долоо хоногт 6см ургасан байлаа.Тэгвэл цэцгүүд хэзээ 12см болох вэ? UАмжилтын шалгуур Дараах зүйлсийг хийвэл би амжилтанд хүрнэ:

- Цэцгүүд 12см хүрэх хугацааг би тооцоолж чадна - Хариултаа яаж гаргаснаа би тодорхой тайлбарлаж чадна

UСурагчдын хийсэн ажлын жишээ A, B, C гурван өөр сурагчийн ажлыг үзүүлжээ.Хийсэн ажил тус бүрд багш өөрийн саналыг бичиж “тэдгээр сурагчид хаана байгааг” тодорхойлсон байна. Энэ нь 2 дахь алхам бөгөөд тэндээс “хаа хүргэхээр зорьж байгаа” (3 дахь) алхам гарах болно. UА Сурагч: UТэд хаана байна вэ?:U Энэ сурагч асуултад хэрхэн хариулахаа мэдэхгүй байна. Сурагч математикын тэмдэглэгээ, үйлдэл ашиглахгүйгээр зөвхөн цэцгэн дээр анхаарлаа хандуулсан байна. Энэ сурагчийг цааш нь яаж ахиулах вэ?: Энэ сурагчид дэмжлэг хэрэгтэй байна.Иймэрхүү байдлаар хариулсан сурагчдад багш математикын үйлдлүүдийг

Page 31: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаХувилбар 2 Хуудас30/38

ойлгуулах дараалсан олон даалгавруудыг өгч болох юм.Түүнчлэн тэднээр хүснэгтийг нөхөх эсвэл бодит жишээн дээр биетүүдийг тоолох, хэмжих дасгалуудыг ажиллуулах байдлаар дэмжлэг үзүүлж болно.

UВ Сурагч UСурагч хаана байна вэ? UЭнэ сурагч цэцгийн ургах байдлыг ажигласан бөгөөд ургасан хэмжээг тус бүрд нь бичиж тэмдэглэсэн байна.Харин хариугаа олохдоо алджээ.12 дахь долоо хоног гэдгийг 12см гэж андуурсан байгаа нь харагдаж байна. Эндээс үзвэл сурагч загвараас зөв хариултаа олж чадаагүй байна. UЦааш нь яаж ахиулах вэ? UЭнэ сурагчийн хувьд дахиад жаахан дасгал ажиллах хэрэгтэй байна.Энэ сурагч шиг хариулсан сурагчдад хариулт нь яагаад буруу болсныг хэлэх хэрэгтэй (фийдбайк).Түүнчлэн эдгээр сурагчдад үүнтэй ижил түвшний адилхан даалгавруудыг өгч ажиллуулна.Мөн хүснэгтэд бодох аргачлалыг нь маш тодорхой харуулсан жишээ бүхий дасгал өгч ажилуулж болох юм.

cm

6 дахь долоо хоногт 12см болсон

Page 32: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

С Сурагч Сурагч хаана байна вэ?Энэ сурагч цэцэгний ургах хэмжээг ажиглаад түүнийгээ амжилттай дараалуулан бичсэн байна.Хийсэн ажил нь маш тодорхой бөгөөд зөв хариултыг олж чадсан байна. Цааш нь яаж ахиулах вэ?Энэ сурагч цааш илүү хүнд зүйлийг хийхэд бэлэн болсон байна. Ийм чадвар бүхий сурагчдад илүү хүнд даалгавар, тухайлбал аливаа зүйлсийг гурваар юмуу дөрвөөр тоолуулах гэх мэт ажлуудыг хийлгэж болно 4.3 Явцын үнэлгээг тусгаж оруулсан хичээлийн

төлөвлөгөөний загварууд

Хичээл: Сургууль: Өдөр: Багшийн нэр: АНГИ: Ирц: Тасалсан: Суралцахуйн зорилт:

Шинэ үг, нэр томъео

Өмнөх мэдлэг: Сурагчид ямар мэдлэгтэй вэ? Эсвэл энэхүү хичээлийг ойлгохын тулд ямар мэдлэг эзэмшсэн байх шаардлагатай вэ?

Төлөвлөгөө

Эхлэл – Сурагчдийг тухайн сэдэвийн хүрээнд сэтгэн бодож эхлүүлэх. Хариултуудыг хэрхэн цуглуулах тухай бичих

Дунд хэсэг Сэдэв:

Амжилтын шалгуур үзүүлэлт:

Танилцуулга Суралцахуйн/хичээлийн орчин/нөхцөл бүрдүүлэх Суралцахуйн зорилтуудыг хуваалцах Хүлээлт үүсгэх

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаХувилбар 2 Хуудас31/38

Page 33: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

Явцын үнэлгээ –Сурагчид юу мэдэж байгаа вэ? Жишээлбэл:оюуны зураглал хийх, асуулт тавих. Өмнөх мэдлэгийг хэрхэн шалгах вэ? Тайлбар– шинэ материалыг танилцуулах Хугацаа

Шинэ материалыг хэрхэн танилцуулах вэ? Сурагчид дэвтэртээ юм бичих шаардлагатай юу? Багш тайлбар хийх үү? Жишээөгөх үү? Буруу ойлголтыг хэрхэн эсэргүүцэх/буруу гэдэгийг ойлгуулах вэ?

Явцын үнэлгээ – Ойлголтыг шалгах! Жишээлбэл: асуулт өдөөх , ABCD асуултууд гэх мэт Хугацаа

Тайлбарласан материалын ойлголтыг хэрхэн үнэлэх вэ?

Сурагчдын үйл ажиллагаа– ялгаатай даалгавар Хугацаа

Гол үйл ажиллагааны үеэр сурагчид: Суралцахуйн зорилттой холбоотой мэдлэг чадварыг нь хөгжүүлэх Техникийг дадлагжуулах Байгаа мэдлэг, чадварыг хэрэглэх Ойлголтыг судалж үзэх Асуулдыг шийдвэрлэх

Явцын үнэлгээ – Ойлголтыг шалгах! Жишээлбэл: асуулт өдөөх , ABCD асуултууд гэх мэт Хугацаа

Сурагчдын үйл ажиллагааны ойлголтыг хэрхэн үнэлэх вэ?

Нэгдсэн дүгнэлт – амжилтын шалгуур үзүүлэлттэй дахин танилцах Хугацаа

Хичээлийн төгсгөл хэсэгт сурагчид дараахыг хийж болно Сурсан зүйлээ эрэгцүүлэн бодох Дараагийн хичээлийн зорилгыг тодорхойлох Өөрийн болон бусдын хийсэнд дүгнэлт хийх

Нэмэлт мэдээлэл

Ялгаатай байдал – нэмэлт дэмжлэг хэрхэн өгөх вэ? Илүү чадварлаг сурагчдыг хэрхэн

хөхүүлэн дэмжих вэ?

Хичлээл хоорондын холбоос Эрүүл мэнд, аюулгүй байдал

МХТ-ын холбоос Үнэт зүйлийн холбоос

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаХувилбар 2 Хуудас32/38

Page 34: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

Ялгаатай байдлыг дараах зүйлүүдээр бий болгож болно: -даалгавар -үр дүн -туслалцаа, дэмжлэг -хэрэглэх материал Хичээлийн аль ч шатанд ялгаатай байдлыг хангаж болно.

Энэ хичээлийг төлөвлөхийн тулд өөр хичээлийн багш нартай зөвлөлдөх шаардлагатай юу? Даалгаварууд сурагчийн эрүүл мэнд болон аюулгүй байдлыг эрсдэлд оруулж байна уу? Хичээлийн үеэр сурагчид МХТ-ын чадвараа хөгжүүлэх үү? Үнэт зүйлийн холбоосыг сайжруулах боломж байгаа эсэх?

Эрэгцүүлэн бодох ба дүгнэлт

Суралцахуйн

зорилтууд бодит болж чадсан уу? Сурагчид өнөөдөр юу сурав?

Сурах явц ямар байна? Төлөвлөсөн ялгаатай байдлыг

хангах ажил боломжийн байсан уу? Хугацаандаа багтсан уу? Ямар өөрчлөлтүүдийг төлөвлөгөөнд

оруулсан бэ. Яагаад?

Хичээлийг эрэгцүүлэн бодно уу. Хуудасын зүүн талд орших асуултуудаас холбогодохыг нь хариулна уу.

Нэгтгэсэн үнэлгээ Хамгийн сайн болсон 2 зүйлийг нэрлэнэ уу /сургалтыг бодож хариулах/?. 1: 2: Энэ хичээлийг хэрхэн сайжруулж болох вэ /сургалтыг бодож хариулах/? 1: 2:

4.3 Цаашид судалж унших материалын жагсаалт

Эргэцүүлэл хийхэд тань туслах номын жагсаалт

Inside the Black Box: Raising Standards through Classroom Assessment (Paul Black and Dylan Wiliam, Kings College, London, 1998)

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаХувилбар 2 Хуудас33/38

Page 35: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

Assessment in Education Volume 5 - Special Issue on Assessment and Classroom Learning (Carfax Publishing Ltd, 1998)

Практик зөвлөгөө бүхий номын жагсаалт

Formative Assessment in Action (Shirley Clarke, Hodder Murray, 2005)

Assessment for Learning: Putting it into practice (Paul Black, Christine Harrison, Clare Lee, Bethan Marshall and Dylan Wiliam, OUP, 2003)

Working Inside the Black Box(Paul Black, Christine Harrison, Clare Lee, Bethan Marshall and Dylan Wiliam, Kings College, London, 2002)

Mathematics Inside the Black Box (Jeremy Hodgen and Dylan Wiliam, NferNelson, 2006)

English Inside the Black Box (Bethan Marshall and Dylan Wiliam, NferNelson, 2006)

Assessment for Learning: Mark less to achieve more (Ian Smith, Learning Unlimited, 2003)

The Learning Set (Ian Smith and Eric Young, Learning Unlimited, 2003)

Science Inside the Black Box (NferNelson, 2006)

Хэрэгтэй цахим хуудсууд

Learning and Teaching Scotland:

www.ltscotland.org.uk/assess/

Association for Achievement and Improvement through Assessment:

www.aaia.org.uk

Kings College Assessment Group:

http://www.kcl.ac.uk/schools/sspp/education/research/projects/assess.html

Learning Unlimited:

www.learningunlimited.co.uk

Northern Ireland KS1-2 Assessment for learning guidance:

http://www.nicurriculum.org.uk/docs/assessment_for_learning/training/afl-guidance-ks12.pdf

Assessment for learning toolkit (will require you to create a free account with the TES)

http://www.tes.co.uk/teaching-resource/Assessment-For-Learning-Toolkit-6020165/

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаХувилбар 2 Хуудас34/38

Page 36: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

Хариу мэдээлэл өгөх хуудас /feedback хуудас/

2 од ба 1 хүсэл Сурагчийн санал Багшийн санал

Шалгуур үзүүлэлт Сурагчийн

үнэлгээ Багшийн/сурагчийн үнэлгээ

Ерөнхий саналууд

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаХувилбар 2 Хуудас35/38

Page 37: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

5 Нэр томъёоны тайлбар Суралцахуйн үнэлгээ

Энэ нь сургалтын хугацааны төгсгөлд дараагийн үе/шатанд дэвших эсвэл гэрчилгээ/батламж авахад зориулан сурлагын нийт амжилтыг үнэлж дүгнэж, нэгтгэн дүгнэж, тэмдэглэдэг.

Ялгаатай хандлага

Нэг анги дахь олон янзын суралцагчдын хэрэгцээнд нийцүүлэн хичээлийг өөрчлөх практик үйл ажиллагаа. Жишээ нь: суралцагчдын хэрэгцээ, чадвар, сонирхол болон тэдний боловсролын ялгаатай түвшний дагуу сургалтаа өөрчлөх.

Сэргээн сануулах

Өгөгдсөн сэдвийн талаар суралцагчдын өмнөх мэдлэг, ойлголт, урьдчилсан таамаглалыг багш үнэлж дүгнэхэд тус дэм болох үйл ажиллагаа.

Үнэлгээ дүгнэлт

Амжилтын түвшинг тодорхойлох, ихэвчлэн нарийвчилсан шалгуурын дагуу дүгнэдэг.

Хариу зөвлөмж (фийдбайк)

Сурагчдаар тодорхой ажил даалгавар (ажил даалгаврын нэг хэсэг) гүйцэтгүүлсний дараа багш тэдэнд хийсэн гүйцэтгэлийнх нь талаар “хариу зөвлөмж(фийдбайк)” буюу мэдээллийг өгнө. Хариу зөвлөмжиндөө багш сурагчийн хийсэн ажлын чанар мөн түүнийг хийхдээ ашигласан арга хэмжээний талаар мэдээлэх юм.

Явцын үнэлгээ

Хэрэв сурах үйл ажиллагааны хариу зөвлөмж (feedback)-ийг суралцагчийн хэрэгцээг хангахын тулд сургалтаа тааруулж нийцүүлэхэд ашиглаж байвал үнэлгээ нь явцын болно. Явцын үнэлгээ бол өөртөө эргэцүүлэл хийх үйл явц. Энэ нь суралцагчийн ололт амжилтыг дэмжиж, суралцагчид өөрийн сурах үйл ажиллагаандаа хяналт тавихад нь тусалдаг.

Гогцообуюу лавшруулан асуух асуултууд

Хичээлийн бэлтгэлд төлөвлөсөн асуултуудыг “гогцоо асуултууд” гэж нэрлэдэг. Үүний санаа нь багш хичээл бүрээ дор хаяж нэг “гогцоо” асуулттайгаар төлөвлөх – тухайн хичээлийн үеэр багш суралцагчийн ойлголтыг шалгах, дараа нь цаашид юу хийхийг шийдэхэд хэрэглэдэг.

Суралцахуйн үр дүн

Суралцахуйн үр дүн гэдэг нь суралцагчийн хичээлийн туршид эзэмшсэн тухайн хичээлтэй хамааралтай мэдлэг, чадвар, ойлголт, хандлага юм. Үнэлгээ суралцахуйн зорилтонд суурилдаг.

Суралцахуйн зорилт

Ээлжит хичээлийн дараа суралцагч юу мэдэж, ойлгож, чаддаг байхыг тогтоосон нарийвчилсан, бодит, хэрэгжихүйц зорилго.

Хичээлийн төлөвлөгөө

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаХувилбар 2 Хуудас36/38

Page 38: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

Багшийн нэг хичээлийн дэлгэрэнгүй тодорхойлолт.

Урт хугацааны төлөвлөгөө

Урт хугацааны төлөвлөгөө гэдэг нь тухайн ангид бүтэн жилийн хугацаанд судлах сэдвүүдийг төлөвлөдөг, ингэхдээ дээд болон доод ангид судлах сэдвүүдийг авч үздэг.

Дунд хугацааны төлөвлөгөө

Тодорхой хугацааг хамарсан ерөнхий төлөвлөгөө, жишээ нь: зургаан долоо хоног, үүнд ямар сэдвүүдийг заах, эдгээр сэдвүүдийг заах дараалаллыг товч байдлаар харуулсан байдаг.

Нээлттэй ба хаалттай асуулт

Нээлттэй асуулт гэдэг нь нэгээс илүү хариулт бүхий асуулт юм. Хаалттай асуулт бол зөвхөн нэг зөв хариулттай байдаг. Нээлттэй болон хаалттай аль аль асуултуудыг нэгээс илүү арга ашиглан тавьдаг.

Нээлттэй асуулт

Үйл ажиллагааны эцэст хүрэх үр дүн, тухайн үйл ажиллагаагаар суралцагчдын хүрэх амжилт янз бүр байна. Эдгээр үйл ажиллагаанууд суралцагчдад мэдлэг, чадвар, ойлголтоо харуулах боломжийг өгдөг. Нээлттэй даалгаврууд нь ихэвчлэн “хэрхэн?”, “яагаад?”, “надад хэлж чадах уу?” гэх мэт асуултын хүрээгээр хязгаарлагддаг.

Сурган хүмүүжүүлэх арга хандлага

Боловсролын стратеги буюу зарчмаас боловсруулсан сургалтын үйл явц буюу сургалтын хэв маяг.

Нэгдсэн хэлэлцүүлэг

Ээлжит хичээлийн төгсгөлд эсвэл бүлэг сэдвийн төгсгөлд анги нийтийг хамруулан хийх хэлэлцүүлэг.

Өмнөх сургалт

Өмнөх хичээлүүдэд суралцагчид юуг мэдсэн байх хэрэгтэй вэ. дараагийн хичээлийг төлөвлөгөөг сайжруулахын тулд багшийн ашигладаг суралцагчдын өмнө нь сурч мэдсэн зүйл.

Асуудал шийдвэрлэх

Суралцагчдад илүү амьдралд ойр, бодитой асуудлуудыг шийдвэрлэх даалгавар өгөх, жишээ нь: сургууль хаягдал материалыг дахин ашиглах арга замыг дэвшүүлэх.

Ашиглах материал

Сургалтын явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн, материал.

Богино хугацааны төлөвлөгөө

Нэг өдөрт эсвэл долоо хоногт орох хичээлийн нарийвчилсан төлөвлөгөө.

Амжилтын шалгуур Суралцахуйн зорилтуудыг сурагчид хэрхэн биелүүлэхийг тодорхойлсон үзүүлэлтүүд юм.

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаХувилбар 2 Хуудас37/38

Page 39: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

Эдгээр үзүүлэлтүүд нь тодорхой, хэмжигдэхүйц бөгөөд сурагч ойлгоход хялбар үгээр илэрхийлэгдсэн байх ёстой.

Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаХувилбар 2 Хуудас38/38

Page 40: Бага ангид явцын үнэлгээ хийх гарын авлагаbagsh.itpd.mn/fayluud/yavtsiin unelgee.pdf · Явцын үнэлгээг анги танхимд хэрэглэх

Document Title 1 of #