17
Соёлын Дээд Сургууль Бие даалт Сэдэв: Монголын болон гадаадын номын сангуудийн хөгжил, тэдгээрийг харьцуулан авч үзэх нь Гүйцэтгэсэн: Дип 1-р анги Э. Уугантуяа

Монголын номын сан Гадаадын номын сан e. uugantuya

Embed Size (px)

Citation preview

Page 1: Монголын номын сан Гадаадын номын сан e. uugantuya

Соёлын Дээд Сургууль

Бие даалтСэдэв: Монголын болон гадаадын номын сангуудийн хөгжил,

тэдгээрийг харьцуулан авч үзэх нь

Гүйцэтгэсэн: Дип 1-р анги Э. Уугантуяа

2010.04.12

Page 2: Монголын номын сан Гадаадын номын сан e. uugantuya

Оршил:

Номын сангийн үүсэл нь хад болон ханны бичээсүүд баарны хагархайн дээрх болон папирус, хусны үйсэн дээр бичигдсэн бичээсүүдийн цуглуулгаас эхтэй. Мөн эрдэмтэн мэргэдийн зохиолууд болон эртний янз бүрийн хэлбэрээр бичигдсэн ном товхимолуудыг хувийн сонирхолоор цуглуулсан цуглуулга ч ордог. Төр улсын янз бүрийн салбаруудын бодлогуудыг боловсруулах, хаадын өдөр тутмын амьдрал болон буулгасан зарлиг бичгүүд, тэдгээр нь ард түмэнд хэрхэн нөлөөлсөн амжилт ололтууд мөн ард түмнүүдийн дунд ам дамжин яригдсаар ирсэн үлгэр туульс, өөр өөрийн улс үндэстний онцлог түүхэн замнал зэргийг буулгасан бичээсүүдийг нэгтгэн цуглуулах нь ямар ч улс гүрний хувьд чухал үнэт зүйл байсан. Энэ нь одоогийн номын сангийн эх үүсвэр байсан. Хятадын эртний үгэнд “ Илдэт баатар дийлээгүй зүйлсийг эрдэмтэн мэргэд бийрний үзүүрээр дийлнэ” гэсэн үг байдаг. Хэдийгээр эрт дээр үед цэрэг зэвсгийн хүчээр түүхийн гол үйл явдлууд болж байсан боловч үе үеийн бичээчдийн тэмдэглэн үлдээсэн бодит түүхүүд нь хойч үеийг сургамжилдаг. Тиймээс номыг хүмүүст ойртуулах нь хүн ирээдүйдээ амсаж болох асар олон алдааг, мөн нүдээр үзээгүй олон олон зүйлсийг бид номноос сурдаг. “ Ном бол ертөнцийг харах цонх” гэж Максим Горький хэлсэнчлэн ард иргэд номноос холдох тусам өнгөрсөн үеийн асар олон алдаа оноог мэдэхгүйгээс хохирч эхэлдэг.

Монгол улс крилл үсгийг хэрэглэж эхэлснээр дэлхийн олон олон сонгодог зохиолууд болон өөрийн эх орны зохиолчдын гайхалтай зохиолыг унших болсноор ард түмний ёс суртахуун сэтгэлгээний хэм хэмжүүр нэлээд өндөр түвшинд байсан гэж би боддог. Энэхүү бие даалтаараа МҮНС болон Congress-ийн номын санг харицуулан авч үзэхийг хүслээ.

Page 3: Монголын номын сан Гадаадын номын сан e. uugantuya

Монгол номын сангийн хөгжил,

Монголын номын сангийн уламжлал нь монголчуудын ном хэвлэлийн үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой бөгөөд гэрийн номын сангаас эхтэй юм.

Ляо улсын эх адгийг тэмдэглэсэн шастир”-т Хятаны үеийн сурвалжилт сэхээтнүүд хувийн номын сантай, тэнд хятан, самгарди нанхиад, солонгос хэлээр бичсэн олон мянган ном байсныг дурдсан нь монголчуудын номын сангийн талаар одоогоор мэдэгдэж байгаа анхны мэдээ юм.

Энэ бүхэн нь монголчууд эртнээс нааш номыг хайрлан хамгаалж, нандигнан хадгалах нэн тэргүүний энгийн арга хэлбэрийг олж мэдсэн, хувийн номын арвин цуглуулгын эхлэл байсан байна.

               Монголчууд нүүдлийн амьдралтайгаа зохицсон номыг тээвэрлэж зөөхөд бат бөх модон хавтас, суран үдээс, баглаа боодол хэрэглэж байсан нь судрыг зөөвөрлөхөд зориулагдсан байжээ. Алтан ургын сүүлчийн Эзэн хаан Лэгдэн болон халхын цогт хун тайж нар номын өргөө орд байгуулж, номыг хувилах, орчуулах, соён гэгээрүүлэх оролдлогуудыг хийж байсан удаа бий.

               Эрт үеэс Монголын ард түмний гэрийн номын санд “Сундуйн жүд”, ”Алтангэрэл”, Доржзодов” зэрэг дунд барын судраас гадна малын өвчин эмгэгийг илааршуулах, түүний дотор тэмээний ба ботгоны даллаганы судар, адууны шинжийн судар, хонь зэрэг бог малын судар зэрэг өвөр судрын товчилсон судрыг ихэвчилэн хадгалж, өөрснөө төдийгүй ном бичиг сайн мэддэг хүмүүсээр уншуулан засал, даллага авахуулдаг заншилтай байсан байна.

               Монгол айл бүрийн хойморт судар ном бурхан тахилын хамт өрөөстэй байдаг, түүнийгээ үргэлж салхи оруулах (дэлгэж бүрэн болон товчиолсон хэлбэрээр байнга унших) байнгын заншилтай, идээ будааны дээжийг өргөж, зул хүж барьдаг, үр хүүхэддээ өмч болгон уламжлилдаг сайхан уламжлалтай. ”Жишээ нь Цэцэн хан аймгийн малчин ард Галсанпунцагийн Гочоо, Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошууны  бандида Цэвэлванчигдорж, мөн аймгийн Цэцэн чин вангийн  хошууны  бандидаа  хошууны бичээч Бэгз, мөн аймгийн Чин сүжигт  номун хан хутагт гэж алдаршсан Жамьянгарав Цэдэнбалжир, Цэцэн хан аймгийн Жонон вангийн хошууны Балданцэрэн зэрэг монгол, хятад, түвд, манж, санскрит хэлний олон тооны ном бүхий гэрийн номын сантай  хүмүүс монголд байсан байна.

Мөн Халхын Түшээт хан, Сэцэн хан аймгийн хурц ван, Зая бандид Лувсанпэрэнлэй нарын номын сан, Төвдөөс Богдын номын багшаар залагдаж ирсэн  хэмээх Ёнзон  хамбын (Лувсанхайдав) номын сан, Говийн догшин хутагт Данзанравжаа, Сайн ноён хан аймгийн дайчин вангийн хошууны Дандар  аграмба, мөн аймгийн дайчин бэйсийн хошууны гавж  Дамдин, Сэцэн  хан аймгийн Жонон вангийн  хошууны гавж  Балданцэрэн нарын номын санд олон мянган ном хадгалагдаж  байжээ. Түшээт ханы номын санд  гэхэд л гол төлөв  монгол үнэт ховор ном байсны дотор Автай сайн хааны үеийн гар бичмэл  ном олон байсан  мэдээ бий.

Page 4: Монголын номын сан Гадаадын номын сан e. uugantuya

Дархан чин ван Пунцагцэрэн  хувийн номын сангаасаа монгол, манж, хятад бичгээрх хоёр мянгаад дэвтрийг 1225 онд Судар бичгийн хүрээлэнд өргөн барьж байжээ. Бичээч Түмэнбаяр зуу гаруй боть хуучны ном бүхий гэрийн номын сантай байв.

            Мөн нилээд эртнийд орохоор мэдээ бол XIV зууны эрдэмтэн Бирозанаширийг 1331 онд ял оноон цаазаар авч, хөрөнгийг хураахад түүний гэрээс Монгол, Хятад, Самгарди, Төвд, Уйгур мянга илүү ном гарсан тухай мэдээг эрдэмтэн Ц.Дамдинсүрэн тэмдэглэсэн нь гэрийн номын сангийн талаарх одоогоор мэдэгдэж буй хамгийн эртний, олон нэр төрлийн цуглулгад орох баримт гэж үзэж байна.

Ном судрыг зөвхөн эрдэмтэн мэргэд, хаад ноёд, лам хуврагууд цуглуулаад зогсохгүй, бичиг үсэгтэй жирийн ард иргэд сонирхон уншиж, цуглуулж дээдлэн хадгалсаар ирсэн нь эдүүгээгийн монгол улсын номын номын фондыг ховор, ганц хувьтай эх сурвалжаар баяжуулахад чухал ч холбогдлоо өгсөн гэж үзэж болно.

Улсын чанартай, хаад ноёдын болон ордны дэргэдэх номын фонд, улмаар сүм хийдийн дэргэдэх номын баялаг хуримтлал нийгмийн дотор болсон элдэв дайн самууны хөлд үрэгдэх аюул тулгарсан олон олон цаг үед  номд хайртай хувь хүмүүс нууцлан хадгалж цуглуулсаар байсан юм. Үүний үндсэн дээр хувийн номын сангийн цуглуулга ихээр өссөн бөгөөд үүнийг гэрчлэх нэгэн баримт бол тэр үеийн хувийн номын цуглуулгын тамга тэмдэг олноор буй болсон явдал гэж үзэж болно.

Нөгөө талаар XX зуун гарахад шашны ном судрыг “хуучны юм”, “феодалын үлдэгдэл” гэх мэт үзлээр олон мянган судар номыг шатаах, устгах аюул нүүрлэхэд мөн л номд хайртай хүмүүс хад агуйнд нууцлан хадгалж бидний үед уламжлагдсан түүхтэй. 

Орчин үеийн номын сангийн үүсэл хөгжил ч хувийн номын сангийн цуглуулгаас эхлэлтэй бөгөөд үүний жишээнд  1921 онд байгуулагдсан одоогийн МУҮНС-ын фондын эх суурь болох 2000 ном мөн.

XX зуун гарсаар монголчуудын гэрийн номын цуглуулга, сан хөмрөг улам бүр нэмэгдэж дорно дахины төдийгүй, өрнө дахины ард түмний утга зохиолоор баяжсан билээ. Энэ талаар судлаач Ж.Цэзэн “Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Чой Лувсанжав, Ц.Шагдарсүрэн зэрэг эрдэмтдийн цуглуулсан бичиг соёл, хэл шинжлэл, соёл иргэншлийн эрт эдүгээгийн судар ном, Монгол улсын төрийн тэргүүн асан Юмжаагийн Цэдэнбалын улс төр, нийгэм түүх, соёлын ном, дорно дахины судлаач Ч. Далайн хятад, дорно дахины түүх соёлын, Г. Даваажамцын байгалийн шинжлэх ухааны, Л.Тэрбишийн одон зурхайн, Ш.Бирагийн монголын соёл түүх судлалын, С.Норовсамбуугийн гүн ухааны, С.Дагвадоржийн шашин суртахуйн, Л.Батчулууны дүрслэх урлаг судлалын, Ж.Цэзэнгийн бичиг ном судлалын салбарын ховор, нандин, ганц хувьтай номын цуглуулга бусад олон олон ном сонирхогчдын хувийн цуглуулга буйг энд тэмдэглэж болно” хэмээсэн нь шинжлэх ухааны тодорхой салбарыг дагнан хамарсан монголын гэрийн номын сангийн тухай мэдээлэл юм

Page 5: Монголын номын сан Гадаадын номын сан e. uugantuya

Монгол Улсад номын сан байгуулагдсан түүхээс

Монгол оронд 1921 онд ардын хувьсгал ялснаар эрх чөлөөтэй тусгаар тогтносон улсаа байгуулж, үндэсний соёлоо хөгжүүлэх боломжтой болсон. Ардын хувьсгал ялснаас хойш 4 сарын дараа нийт ард түмэнд үйлчлэх анхны номын сангийн үндэс суурь тавигдаж, 1921 оны 11-р сарын 9-нд Ардын засгийн газрын 24-р хурлын тогтоолын 3-р зүйлд Судар бичгийн хүрээлэн байгуулахаар зааж улмаар уг хүрээлэнгийн үүрэг зорилго, зохион байгуулалтыг тодорхойлж засгийн газарт оруулснаар 1921 оны 11-р сарын 19-нд хүрээлэнгийн дүрмийг баталж судар бичгийн хүрээлэнг албан ёсоор байгуулжээ. Энэхүү хүрээлэнгийн /одоогийн Шинжлэх ухааны Академи/ дэргэд гүн О.Жамъян, бичээч Ч.Бат-Очир, Д.Дашням, эрдэмтэн Ж.Цэвээн нар хувийнхаа номыг нийлүүлэн 2000 номоор анхны номын санг байгуулсан байна. Дээрх тогтоолд зааснаар Судар бичгийн хүрээлэнг Орос худалдаачин Козины байрлаж байсан өндөр байшинд байгуулахаар тогтож, хүрээлэнгийн албан хэрэгцээнд зориулан 3000 лан мөнгө олгосон байна. Судар бичгийн хүрээлэнгийн анхны чухал баримт бичиг болох хүрээлэнгийн дүрмийг 15 зүйлтэйгээр баталж түүндээ эх орны түүх, соёлын холбогдолтой бичмэл болон хэвлэмэл ном зохиол цуглуулах ба орчуулж олшируулах талаар заасан: "Олон улсын ном судар ба сургуулийн бичгүүдээс аль чухал хэрэглэхийг нь өөрийн хэл бичигт түүвэрлэн оруулж олон ардыг сурган боловсруулж оюуныг судлуулах гэжээ.

1940 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн удирдлагын зөвлөгөөн дээр номын сангийн дүрмийг баталж тус номын санг "Улс нийтийн номын сан" гэж нэрлэж байх, түүний орон тоо, төсөв зардлыг нэмэгдүүлжээ. Улсын ард аж ахуй, соёлыг хөгжүүлэх анхдугаар таван жилийн эхний ажилд улсын төв номын сангийн 3 давхар барилгад 4 сая 560 мянган төгрөгийн төсвийг баталж дараа дараагийн жилд төсөвт тусгагдаж 1951 онд одоогийн 3 давхар барилга ашиглалтанд орж, номын сангийн ном хэвлэлийг номын сангийн арга ажиллагааны дагуу зохион байгуулж, номын сангийн үйлчилгээний хүрээ өргөжсөн байна.

Үндэсний номын сангийн түүхэн үйл явдалууд

1921Улсын бага хурал 1921 оны 11-р сарын 19-нд Судар бичгийн хүрээлэн /одоогийн

шинжлэх ухааны академи/ байгуулж дэргэд нь номын сан байгуулах шийдвэр гаргаснаар Үндэсний номын сангийн суурь тавигджээ.

Page 6: Монголын номын сан Гадаадын номын сан e. uugantuya

19241924 оны 11-р сард Улсын анхдугаар их хурлаар уг номын санг "Улсын номын сан"

гэж нэрлэхээр шийдвэрлэжээ. Мөн монгол Улсын сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба таалал төгсч , Богдын номын санд хадгалагдаж байсан монгол, төвд, манж, хятад зэрэг хэл дээр олон мянган ном судар тус номын санд шилжин иржээ.

1925Жонон ван Ширнэндамдин, Судар бичгийн хүрээлэнгийн захирал Онхотын Жамьян

нар Бээжинд суурин сууж буй халх Чин ван Наянтаас Монгол Данжуур судрын 226 ботийг эх орондоо бүрэн бүтнээр залж авчирчээ.

1935Засгийн газрын 164-р тогтоолоор хэвлэлийн аливаа бүтээгдэхүүн эрхлэн гаргагч бүх

хэвлэлийн газар, яам, албан байгууллагууд өөрсдийн хэвлүүлсэн зүйл бүрээс 3 хувийг Улсын номын санд үнэ төлбөргүйгээр олгож байхаар шийдвэрлэжээ.

1936Ахмад эрдэмтэн Я.Цэвэл монголын үндэсний ном зүйн бүртгэлийг анх гаргажээ.

1941Номын сан бие даасан байртай болж , уншлагын танхимтай болсон төдийгүй аравтын

системээр монгол номын төрөл ангийг болон үсэг дарааллын товьёолол нэвтрүүлэх ажлыг эхэлсэн байна. 1949

БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдын 1949 оны 12-р сарын 20-ны 34-р зарлигаар тус номын сан И.В.Сталины нэрэмжит болжээ.

1951Монгол Улсад анхны үндэсний хэмжээний номын сангийн зориулалт бүхий номын

сангийн шинэ том ордон ашиглалтанд оржээ.

1952Засгийн газрын тогтоолоор тус улсад хэвлэгдсэн хэвлэлийн бүх бүтээгдэхүүнээс 5%-г

Улсын номын санд заавал үнэгүйгээр авч байх шийдвэр 8-р сард гарчээ.

1957Хүүхдийн уншлагын танхимыг нээсэн.

1960МАХН-н төв хорооны 1960 оны 4-р сарын 126-р тогтоолд зааснаар Улаанбаатар дахь

багш нарыг бэлтгэх сургуулийн дэргэд номын санчийн мэргэжил олгох нэг жилийн курс нээж зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамт тус номын сангийн ажилтнууд сургалт явуулж 34 номын санчийг төгсгөжээ.

1961Эрдэм шинжилгээний уншлагын танхимыг нээж "Арга ухааны хэлтэс "

байгуулагдсан.

Page 7: Монголын номын сан Гадаадын номын сан e. uugantuya

1962БНМАУ-н сайд нарын зөвлөл 7-р сарын 26-нд "Номын сангийн одоогийн байдал ба

цаашид авах арга хэмжээний тухай " 338-р тогтоолд гаргасан нь Улсын нийтийн номын санг материаллаг баазаар бэхжүүлэх, номын сангийн үйлчилгээг орчин үеийн шаардлагын түвшинд хүргэх асуудлыг тавьсан төдийгүй Улсын номын санд орон нутгийн бүх төрлийн номын санг арга ухааны талаар заавар туслах үүргийг хүлээлгэсэн.

1968Улсын номын сан нь НҮБ-н хадгалагч номын сан болж , НҮБ-аас ирсэн ном

хэвлэлээр уншигчидад үйлчилж эхэлсэн. 1975

Улсын хэмжээний бүх төрлийн номын санг мэргэжилийн онол арга зүйн материалаар хангадаг "Номын санч" сэтгүүл хэвлэгдэн гарч эхэлсэн.1976

Үнэт ховор номын үзэсгэлэнгийн танхимыг 1976 оны 8-р сарын 4-нд байгуулсан. 1987

Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Хөдөлмөр цалин хөлс, нийгмийн хангамжийн улсын хорооноос "Улсын нийтийн номын сан"-г "Улсын төв номын сан" болгосноор зохион байгуулалт бүтцийг өөрчлөн 54-н орон тооны ажилтан байсныг 110 болгосон.

1988Соёлын төв өргөөнд 5 фонд, төрөлжсөн уншлагын танхим, ном сэргээн засварлах

лаборатори бүхий Улсын төв номын сангийн салбар номын санг нээсэн.

1991Улсын төв номын сан Олон улсын Номын Сангийн Холбооны гишүүн болсон.

1994Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 1-р сарын 27-ны 23-р тогтоолоор Улсын төв

номын санг тус улсад байгаа төрийн өмчийн номын сангуудыг мэргэжлийн удирдлага, арга зүй, мэдээллээр хангах үүрэг бүхий бие даасан үйл ажиллагаатай Монгол Улсын төв номын сан болгон Соёлын яамны харъяанд ажиллуулахаар шийдвэрлэсэн.

1995"Үнэт ховор номын үзэсгэлэн"-гийн танхимыг музей болгон өргөжүүлсэн.

1996"Монгол карт системс" ХХК-тай хамтран номын сангийн үйлчилгээнд соронзон

үнэмлэх нэвтрүүлж, монгол номын фондын ном хэвлэлийг электрон каталогт шилжүүлсэн.

1999УТНС, МННХ/Соросын сан/-гийн хамтарсан улсын хэмжээний бүх төрлийн номын

сангийн фондыг шинэ монгол номоор баяжуулах "Номын хандив" төсөл, орос ном хэвлэлээр хангах "Пушкины номын сан" төсөл хэрэгжиж эхэлсэн.

Page 8: Монголын номын сан Гадаадын номын сан e. uugantuya

2000УТНС, МННХ/Соросын сан/-гийн хамтарсан аймаг сумдын номын санчдын

мэргэжлийг тасралтгүй дээшлүүлэх зорилготой "Монголын номын санчдын сургалтын төв" төсөл хэрэгжиж, УТНС сургалтын төвтэй болсон.

2004Монгол Улсын засгийн газрын "Номын сангийн талаар авах зарим арга хэмжээний

тухай" 196-р тогтоолоор Улсын төв номын санг үнэт дурсгалыг хадгалах хамгаалах, номын сангуудыг мэргэжил арга зүй, мэдээллээр хангах, ном хэвлэлийн нэгдсэн сан байгуулж, үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий "Монгол улсын Үндэсний номын сан " болгон өөрчлөн зохион байгуулсан.

2005АНУ-ын ACIP хөтөлбөртэй хамтран төвд ном судрыг компьютерт оруулж бүртгэх

төслийн ажил дахин эхэлсэн. БНТУ-ын Засгийн газрын дэргэдэх Туркийн Олон улсын байгууллага ТИКА-гийн санхүүгийн дэмжлэгээр Ататуркийн нэрэмжит уншлагын танхимыг 6-р сард нээсэн. 1924 онд эх орондоо залж ирсэн Дорно дахины ухааны гайхамшигт цоморлиг "Данжуурын гэрэлт хөшөө"-г сэргээн засварлаж номын сангийн үүдний танхимд шилэн хоргонд залсан.МУ-н ерөнхийлөгч Н.Багабанди 2005 оны 5-р сарын 30-нд "Үндэсний баялагт ном хандивлах тухай " зарлиг гаргаж, улсынхаа үндэсний баялаг, оюуны хөрөнгө номын өв санг арвижуулах, Үндэсний номын санд 3 хүртэл номоор эрдмийн өглөг өгч заншихийг олон нийтэд уриалжээ.

2006Энэтхэг Улсын засгийн газартай хамтран Монгол бичмэл Ганжуур , Данжуур судрыг

тоон хэлбэрт оруулах төсөл 9-р сараас хэрэгжиж эхэлсэн. УТНС 85 нас хүрсэн.

2008МУ-н Ерөнхийлөгчийн зарлигаар МҮНС-д дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ бүхий

шинэ барилга барих болсон бөгөөд барилгынхаа шавыг 2008 оны 6-р сарын 12-ны өдөр тависан. Орон даяар анх удаа эртний түүх дурсгалт номны тооллого хийсэн.

Үндэсний номын сан нь бүрдүүлж цуглуулсан хэвлэлийн бүтээгдэхүүний бүтэц бүрэлдэхүүн, үйлчилгээний цар хүрээгээрээ тус улсын хамгийн том номын сан бөгөөд номын сангийн судлал, мэдээлэл-ном зүй, эрдэм шинжилгээний ажлын томоохон төв болж байна. Өдгөө Үндэсний номын сан нь хорин нэгэн аймаг, хотод байгуулагдсан 1500 гаруй номын сангуудыг мэргэжил арга зүйн хувьд удирдан зохион байгуулдаг соёлын байгууллага болжээ. Одоо Үндэсний номын санд шинжлэх ухааны 3 сая гаруй монгол, төвд, санскрит, манж, орос, англи, герман, франц, хинди, япон, испани зэрэг олон хэлний хэвлэмэл болон гар бичмэл ном судар хадгалагдаж байна. Жил бүр номын сангийн фондыг 7000 гаруй эх орны болон гадаад хэл дээрх ном хэвлэлээр баяжуулж байна.Үндэсний номын сангийн гадаад харилцаа жилээс жилд өргөжин хөгжиж эдүгээ 50 гаруй орны 100 гаруй номын сан, эрдэм шинжилгээний байгууллагатай ном хэвлэл солилцох, номын сангийн мэргэжилтэнг солилцох, өөрийн мэргэжилтэнг сургах, ном зүйн бүртгэл хийх чиглэлээр хамтран ажиллаж байна.Тус номын сан нь Монголын ард түмний бичиг соёлын эрт эдүгээгийн өв дурсгалыг нандигнан хадгалагч бөгөөд монгол угсаатны тухай ховор үнэт тулгуур хэрэглэгдэхүүн

Page 9: Монголын номын сан Гадаадын номын сан e. uugantuya

хуримтлуулсанаараа Азид томоохонд орж байна. Монголчуудын бичиг соёлын үнэт дурсгал нь удаа дараа зохион гаргаж байсан уйгаржин, дөрвөлжин, галиг, соёмбо, тод бичгийн ном судрууд бөгөөд тус номын сангийн Үнэт ховор номын музейд XVIII зууны үед зохиогдсон монголын түүхийн ганц хувь чухал баримт бичиг болох "Алтан товч", монголын нэрт дархан Давга тэргүүтэй урчуудын XIX зууны сүүлчээр дан мөнгөн хуудсан дээр алтаар хөөлгөж бичсэн "Сандуйн жүд", дэлхийд цорын ганц "Есөн эрдэнийн Ганжуур", манай эриний эхээр амьдарч байсан Энэтхэгийн гүн ухаантан Нагаржунайн хэрэглэж байсан дал модны навчин дээр ланз үсгээр бичсэн "Жадамба" зэрэг ховордсон соёлын үнэт өв дурсгалууд олноороо тус номын санд хадгалагдаж байна. Үндэсний номын сан нь ном судрын хадгалалт хамгаалалтыг сайжруулах ажилд онцгой анхааран ажилладаг бөгөөд 2006 оны 6-р сараас эхлэн Энэтхэгийн Засгийн газрын тусламжаар Монгол бичмэл Ганжуур, Данжуур судруудыг дижитал хэлбэрт оруулах ажил хийгдэж байна. Ном сэлбэн засч ариутгах тасаг ажиллуулж, ном хэвлэлийг физик, механик гэмтлээс сэргийлж байна.

Үндэсний номын сан нь НҮБ-ын болон түүний салбар байгууллагуудын ном хэвлэл, баримт бичгүүдийн хадгалагч Номын сангаар НҮБ-ын нарийн бичгийн даргын шийдвэрээр 1968 оноос ажиллаж олон улсын төрийн бодлого, олон улсын харилцаа ЮНЕСКО-ийн чуулганы баримт бичгүүдийг тогтмол хүлээн авч уншигч олны хүртээл болгож байна. Олон Улсын Номын сангийн Холбоо /ИФЛА/-д 1991 онд гишүүнээр элсэж тус холбооноос зохион байгуулдаг хурал , зөвлөгөөн, сургалтанд жил бүр оролцож, олон улсын номын санчдын хөдөлгөөнд нэгдэн орсон юм.

АНУ-ийн Конгресийн номын сан

АНУ-ийн Конгресийн номын сан нь нүсэр том хэмжээ болон төрөл бүрийн цуглуулгаараа Congress-ийн номын сан дэлхийд хамгийн агуу, хамгийн том үндэсний Номын сан гэж тооцогддог. Энэ номын сан нь хувийн цуглуулгаас эхтэй номын сан Дэлхийн хамгийн баялаг сан хөмрөгтэй номын сангуудын нэг болох Конгрессийн Номын Сангийн анхны эх үүсвэр нь

АНУ-ын Ерөнхийлөгч Томас Жефферсоны хувийн номын сан байлаа. 1800 оны 4 сарын 24-нд гарын үсэг зурсан энэ хуулинд Конгрессийн номын сан байгуулах тухай заалт орсон байлаа. Номын сангийн фондыг бүрдүүлэхийн тулд 5000 доллар төсөвлөжээ. Энэ номын санд АНУ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Сенатын танхимийн гишүүд, Төлөөлөгчдийн танхимийн гишүүд л нэвтрэх эрхтэй байлаа. Иймээс ч Конгрессийн номын сан гэж нэрлэгдэх болжээ. 1814 онд иргэний дайны үед Британий цэргүүд Капитолийн ордонг галдан шатаахад Конгрессийн номын сан бүхэлдээ сүйджээ. Номын санд байсан 3000 ном шатаж, үнс нурам болжээ. Тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч асан Жефферсон өөрийнхөө 50 жил цуглуулсан 6487 боть номыг Конгресст бэлэглэжээ. Ингэж Конгрессийн номын санг сэргээж байлаа.

Page 10: Монголын номын сан Гадаадын номын сан e. uugantuya

АНУ-ын нутаг дэвсгэр дээр хэвлэгдсэн ямар ч номноос заавал нэг ширхэгийг АНУ-ын Конгрессийн номын санд илгээж байх зарлигийг 1870 онд баталсан байна. Энэ журам одоо ч АНУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

1897 оны 11 сард Конгрессийн номын сангийн шинэ барилга ашиглалтанд оржээ. Капитолын ордоны эсрэг талд баригдсан номын сангийн байшин ашиглалтанд орж Жефферсоны нэрэмжит Конгрессийн номын сан гэж нэрлэгдэх болжээ. 1939 онд Конгрессийн номын сангийн өргөтгөл "Аннекс" баригдаж АНУ-ын 2 дахь ерөнхийлөгч Жон Адамсын нэрэмжит болгожээ. 1980 онд гурав дахь өргөтгөл нь нээгдэж АНУ-ын 4 дэхь ерөнхийлөгч Жеймс Медисоны нэрэмжит болгожээ. Конгрессийн номын сангийн барилгууд нь өөр хоорондоо газар доорх байгууламжаар холбоотой. Өнөөдөр АНУ-ын Конгрессийн номын сан дэлхийн хамгийн том номын сангийн нэг гэж тооцогдож байна. Конгрессийн номын сангийн сайтанд бичсэнээр дэлхийн 470 хэлээр хэвлэгдсэн 142 сая ширхэг ном, хэвлэл, баримт бичиг хадгалагдаж байна. Номын сангийн номын цуглуулагийн тэн хагас нь англи хэлээр байна. Jefferson- ы бодлын дагуу уг номын сан үнэхээр өргөн хүрээг хамарсан бөгөөд 470 гаруй хэл дээр судалгааны материалыг олох боломжтой. Тэдгээр материалуудыг дэлхийн өнцөг булан бүрээс гадаадын засгийн газартай хийсэн гэрээ, судалгааны институт, судалгааны материалын солилцоо, бэлэг сэлт, худалдан авах, Америкийн засгийн газрын агентлагуудын шилжүүлгэ зэргээр дамжуулан номын санд орж ирдэг. Өдөрт ойролцоогоор 31000 шинэ материал номын санд орж ирдэг бөгөөд үүний 7000 гаруй материал нь номын сангийн тогтмол цуглуулга болон үлддэг, бусад цуглуулгаараа - газрын зураг, атлас, сонин, дуу хөгжим, хөдөлгөөнт зураг, зураг, зургийн хальс зэргээрээ дэлхийд хамгийн томд ордог.

Конгрессийн Номын сан нь Great Hall хэмээх тансаг сайхан танхимтай, уншлагын танхим нь эртний Грекийн гүн ухаантнуудын баримал байрлуулан, ром маягийн хээ хуараар чимэглэсэн байдаг. Үүний дээр уг номын санд сонин хэвлэл, палкат, гар зураг, ярьдаг ном, тайлан, бичлэг болон диск, computer-ийн програм болон бусад дүрст болон хэвлэлийн материалууд байдаг. Энэхүү цуглуулганд Америкийн түүх, улс төр, уран зохиол, дуу хөгжим, газар зүй, хууль, ялангуяа гадаад хууль, эдийн засаг, угийн бичиг зэрэг Америкийн орон нутгийн түүхийн материалууд ихээр орсон байдаг. Congress-ийн номын сангийн ихэнхматериал нь Американ гэж олон хүмүүс бодож магадгүй ч, харин ч энэхүү номын сан нь гадаад хэвлэл, сонин сэтгүүлээрээ илүү нарийн материалын цуглуулгатай. Жишээ нь, Кубээс 14 гаруй хэвлэл, Романиагаас 21 хэвлэл, Тайландаас 11 хэвлэлийн тус тус авдаг. Үүний дээр цуглуулганд буй номнуудынх нь гуравны хоёр нь Англи хэлээс өөр хэл дээр бичигдсан. Хятад, Орос, Япон, Солонгос, Польш хэл дээрх бичигдсэн материал нь тэдгээрээс гадна хамгийн том нь бөгөөд Араб цуглуулга нь Египтээс гадна хамгийн том нь болно. Luso-Hispanic материалын цуглуулгаараа дэлхийд хамгийн томд ордог. Энэхүү номын санд Америкт хэвлэгдсэн ном бүрийн 1 хувь байдаг гэсэн яриа байдаг ба энэ нь үнэн биш юм.Дэлхий дээр маш алдартай өөр номын сангуудтай харьцуулашгүй их цуглуулгатай. Энэ номын сан нь мөн үйлчлүүлэгчдээ концертууд болон лекцүүд, мөн хараагүй хүмүүст үйлчилдэг үндэсний төв нь болсон ба үндэсний нэгдсэн катологийн цуглуулгын байршилтай. 2500 гаруй номын сангуудын номын ботуудын тэмдэглэгээ, бичлэг, хөдөлдөг зургийн сантай. Номын сан ба институт, дээд сургуулийн захиалагч нарт зориулан хэвлэсэн катологийн арвин их сантай. Хэрэв англи хэл дээр ямар нэгэн номыг олж чадахгүй тохиололд Congress online catalog гэж орж өөрийн хүссэн номыг хайж олох боломжтой.

Page 11: Монголын номын сан Гадаадын номын сан e. uugantuya

1501 оноос өмнө хэвлэгдсэн 5600 - гаад номнуудтай. 33 саяаас илүү гараар бичсэн олворуудтай. Конгресс номын сан нь АНУ -даа хамгийн том график материалтай. Номнуудын тоо нь 1 жилд л 1 сая гаруйгаар фонд нь нэмэгдэж байдаг байна.

Page 12: Монголын номын сан Гадаадын номын сан e. uugantuya

Дүгнэлт: Энэ 2 номын сан мэдээж нэг нь биеэ даасан их гүрэн, нөгөө нь 2 их гүрний дунд

байдаг нүүдэлчин гаралтай улсын номын сангууд юм. Би монголынхоо номын сангаас уншиж байх үед

“1952 онд Засгийн газрын тогтоолоор тус улсад хэвлэгдсэн хэвлэлийн бүх бүтээгдэхүүнээс 5%-г Улсын номын санд заавал үнэгүйгээр авч байх шийдвэр 8-р сард гарчээ” энэхүү шийдвэрийг уншаад Конгрессийн номын сан ийм эрх эдэлдэг эсэхийг судалж үзэхэд АНУ-ын нутаг дэвсгэр дээр хэвлэгдсэн ямар ч номноос заавал нэг ширхэгийг АНУ-ын Конгрессийн номын санд илгээж байх зарлигийг 1870 онд баталсан байна. Энэ журам одоо ч АНУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж байна гэснийг олж уншсан. Өнөөдөр манай монгол улс эдийн засгийн бэрхшээлтэй үеийг давж байгаа нь үнэн боловч ном болон ном худалдан авах, санхүүгийн төсөвийг улсаас багасгах болон зарим үед төсөвлөхгүй байгаа мэдээ байдаг. Энэ дээр миний сэтгэл маш их өвдөж байсан. Мөн 21-р зууны номын сан номын интернет лавлагаагүйгээр оршин тогтнох нь хэцүү юм. Конгрессийн номын сан энэ асуудал бүрэн шийдэгдсэн байдаг билээ. Манай монголын хувьд нөхцөл байдлаас шалтгаалан хангалттай биш байгаа нь бодлого үгүйлэгдсэнээс болж байгаа юм. Сүүлийн хориод жил ялангуяа 1990-ээд оноос хойш ОХУ болон АНУ зэрэг дэлхийн олон оронд номын сангийн боловсролын асуудлыг мэргэжлийн хэвлэлүүдээр олонтаа авч хэлэлцэн эрчимтэй арга хэмжээ авсаар байгаагийн дотор боловсролын зохион байгуулалт, багшлах арга зүй, хичээлийн хөтөлбөр ба номын сангийн сургалт явуулдаг дээд сургуулийн “эрхэм зорилго” –ын агуулгыг ч нэн тэргүүнд авч үзсээр байгаа. Хөгжилтэй орнуудын хувьд жнь: АНУ ын номын сангийн сургалтыг авч үзвэл, сонгоноор болон бусад хэлбэрээр зайлшгүй үзэх хичээлийг чөлөөтэй сонгох, сургалтын явцад багшийн зүгээс зөвлөмжийг чухалчлан баримталдаг хөтөлбөр юм. 1990 он гэхэд АНУ-д “School of library and information Science” гэж нэрлэдэг Номын сан-мэдээллийн сургуулийн баазад тулгуурласан номын сангийн 50 гаруй хөтөлбөр хэрэгжиж байв. Номын хэвлэн нийтэлдэг компаниуд маань ч гэсэн номын сангийн хөгжилд өөрсдийн гэсэн хувь нэмрийг оруулахын тулд төр засгийн бодлоготой хамт хэвлэсэн номныхоо дээжээс номын сандаа өгч байх шийдвэрийг ч гэсэн дэмжих нь зүйтэй билээ.

Íîìç¿é:

“Îð÷èí ¿å – íîìûí ñàí” Óëààíáààòàð 2001îí “Ìîíãîë óëñûí òºâ íîìûí ñàíãèéí ò¿¿õýí òîâ÷îîí” Ø. Áàçàð ÓÁ 2000 îí “Ìîíãîëûí ¿íäýñíèé íîìûí ñàí” Í. Öàãàà÷ ÓÁ 2001“Ìîíãîëûí íîìûí ñàí ºíººäºð – ìàðãààø” ÓÁ2007 îí www.google.mn