52
ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үүрэг, түүнийг хэрэглэх онол, арга зүйд гарч буй сүүлийн үеийн өөрчлөлт, мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг бие бүрэлдэхүүнийг бий болгох, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхийн тулд Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан танилцуулж байна. Манай улс сүүлийн жилүүдэд улсын эдийн засгийн хөгжилд гол үүрэг гүйцэтгэх төмөр зам, авто зам, барилга байгууламж, газрын тосны үйлдвэрийн дэд бүтэц зэрэг төсөл, хөтөлбөр бүхий улсыг хөгжүүлэх томоохон бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний барилга, инженерийн анги, байгууллагыг татан оролцуулж амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн хүнд даацын автозамын төслийг барьж байгуулсан болон Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн 414.6 километрийн төмөр замын суурь бүтэц угсрах, доод бүтэц барих бүтээн байгуулалтын ажлыг хариуцан ажиллаж байна. Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийн 8.2.9-д “улс орныг хөгжүүлэх бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэх” гэж, 8.3.7-д “цэргийн удирдлага, холбоо, мэдээллийн хэрэгслийг шинэчилж, аюулгүй байдлыг хангах, кибер халдлагатай тэмцэх бүтэц бий болгох” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.5.1-т ““Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс”-т нийцүүлэн, батлан хамгаалах тогтолцооны хууль тогтоомжийг шинэчилж, батлан хамгаалах үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлнэ.” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 80 дугаар тогтоолоор баталсан “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр” -ийн 3.1.1-д “Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхол, Батлан хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогод нийцүүлэн батлан хамгаалах салбарын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд боловсруулан батлуулах” гэж тус тус заасан эрх зүйн үндэслэлтэй нийцэж байгаа юм. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр дараах эрх зүйн харилцааг хуульчлан баталгаажуулах юм. Үүнд: Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг бүтээн байгуулалтын ажилд оролцуулахдаа цэргийн барилга, инженерийн ангиудыг цэргийн захиргааны удирдлагаар шууд ханган, бие даасан төрлийн цэргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжийг хангах үүднээс төрөл, мэргэжлийн цэрэгт хамаардаг барилга, инженерийн ангийн статусыг нэмэгдүүлэн, гүйцэтгэх чиг үүргийг хуулиар нарийвчлан тодорхойлж, түүний бие даасан удирдлагатай, төвлөрсөн нэгдмэл байдлыг хангах зохицуулалтыг хуульчлан баталгаажуулах, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журмыг батлах болон бүтээн байгуулалтын ажилд оролцож буй албан хаагчид нь тухайн ажил явагдаж буй газар оронд олон өдөр, сараар байрлаж үүрэг гүйцэтгэж байгаатай холбогдуулан ажлын хөлс, урамшуулал олгохтой холбогдсон эрх зүйн орчинг бий болгож шийдвэрлэх зохицуулалтыг Засгийн газрын бүрэн эрхэд нэмж тусгах юм.

ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

  • Upload
    others

  • View
    9

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

ТАНИЛЦУУЛГА

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үүрэг, түүнийг хэрэглэх онол,

арга зүйд гарч буй сүүлийн үеийн өөрчлөлт, мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг бие бүрэлдэхүүнийг бий болгох, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхийн тулд Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан танилцуулж байна.

Манай улс сүүлийн жилүүдэд улсын эдийн засгийн хөгжилд гол үүрэг гүйцэтгэх төмөр зам, авто зам, барилга байгууламж, газрын тосны үйлдвэрийн дэд бүтэц зэрэг төсөл, хөтөлбөр бүхий улсыг хөгжүүлэх томоохон бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний барилга, инженерийн анги, байгууллагыг татан оролцуулж амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн хүнд даацын автозамын төслийг барьж байгуулсан болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километрийн төмөр замын суурь бүтэц угсрах, доод бүтэц барих бүтээн байгуулалтын ажлыг хариуцан ажиллаж байна.

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь

“Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийн 8.2.9-д “улс орныг хөгжүүлэх бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэх” гэж, 8.3.7-д “цэргийн удирдлага, холбоо, мэдээллийн хэрэгслийг шинэчилж, аюулгүй байдлыг хангах, кибер халдлагатай тэмцэх бүтэц бий болгох” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.5.1-т ““Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс”-т нийцүүлэн, батлан хамгаалах тогтолцооны хууль тогтоомжийг шинэчилж, батлан хамгаалах үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлнэ.” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 80 дугаар тогтоолоор баталсан “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн 3.1.1-д “Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхол, Батлан хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогод нийцүүлэн батлан хамгаалах салбарын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд боловсруулан батлуулах” гэж тус тус заасан эрх зүйн үндэслэлтэй нийцэж байгаа юм.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр дараах эрх зүйн

харилцааг хуульчлан баталгаажуулах юм. Үүнд: Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг бүтээн байгуулалтын ажилд

оролцуулахдаа цэргийн барилга, инженерийн ангиудыг цэргийн захиргааны удирдлагаар шууд ханган, бие даасан төрлийн цэргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжийг хангах үүднээс төрөл, мэргэжлийн цэрэгт хамаардаг барилга, инженерийн ангийн статусыг нэмэгдүүлэн, гүйцэтгэх чиг үүргийг хуулиар нарийвчлан тодорхойлж, түүний бие даасан удирдлагатай, төвлөрсөн нэгдмэл байдлыг хангах зохицуулалтыг хуульчлан баталгаажуулах, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журмыг батлах болон бүтээн байгуулалтын ажилд оролцож буй албан хаагчид нь тухайн ажил явагдаж буй газар оронд олон өдөр, сараар байрлаж үүрэг гүйцэтгэж байгаатай холбогдуулан ажлын хөлс, урамшуулал олгохтой холбогдсон эрх зүйн орчинг бий болгож шийдвэрлэх зохицуулалтыг Засгийн газрын бүрэн эрхэд нэмж тусгах юм.

Page 2: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 2013 онд гаргасан “Кибер аюулгүй байдлыг хангах зөвлөмж”-ийн дагуу 193 гишүүн орнуудаас 114 оронд үндэсний Кибер Аюулгүй Байдлыг (КАБ) хангах хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүнээс 47 оронд Кибер аюулгүй байдлын хөтөлбөрийг Зэвсэгт хүчин, батлан хамгаалах байгууллага хариуцан хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Засгийн 2019 оны н/187 дугаар тогтоолоор ЗХЖШ-ын дэргэд

“Кибер аюулгүй байдлыг хангах төв”-ийг байгуулсан. Дээрх төрөөс батлан гаргасан бодлогын баримт бичиг болон хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд ЗХЖШ-ын дэргэдэх “Кибер аюулгүй байдлыг хангах төв”-ийн эрх зүйн үндсийг хуулиар тогтоож, Монгол Улсын Зэвсэгт хүчний бүтцэд батлан хамгаалах салбарын кибер орон зайг хамгаалах чиг үүрэг бүхий бүтэц, зохион байгуулалтын нэгжийг бий болгох, эрх зүйн зохицуулалтыг хуульчлах шаардлага тулгамдаж байна.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг хангах

арга хэмжээний хүрээнд Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт, Аймаг, Нийслэл /Дүүрэг/-ийн Засаг Даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга нарын цугларалт, Зэвсэгт хүчний барилга, инженерийн ангиудын удирдах ажилтны команд - штабын сургуулиуд дээр явуулсан болно.

Иймд Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Зэвсэгт

хүчний бүтцэд барилга-инженерийн удирдах байгууллага, түүний чиг үүрэг, бүтээн байгуулалтын ажилд оролцох бие бүрэлдэхүүний эрх зүйн үндэс бүрдэж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бүтцэд батлан улс орны кибер орон зайг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх “Кибер аюулгүй байдлыг хангах төв”-ийн үйл ажиллагаа хуулиар баталгаажиж, хуулийг зөв ойлгож хэрэглэх эрх зүйн үндэс бүрдэх юм.

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ

Page 3: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

БАТЛАВ. БАТЛАВ. БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД

ХЭРГИЙН САЙД

Н.ЭНХБОЛД Ц.НЯМДОРЖ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Нэг. Хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага

Монгол Улсын Их Хурал нь 2015 онд 85 дугаар тогтоолоор “Монгол Улсын

батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийг баталж түүнд нийцүүлэн 2016

онд Зэвсэгт хүчний тухай хуулийг баталсан.

Монгол Улсын Зэвсэгт хүчний тухай хуулиар хүлээсэн гүйцэтгэх үүрэг, түүнийг

хэрэглэх онол, арга зүйд гарч буй сүүлийн үеийн өөрчлөлт, мэргэжлийн цэрэгт

суурилсан чадварлаг бие бүрэлдэхүүнийг бий болгох, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх

бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхийн тулд Зэвсэгт хүчний тухай

хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах дараах

хууль зүйн болон практик хэрэгцээ, шаардлага байна. Үүнд:

Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т

“цэргийн алба хаагчийн нийгмийн хамгаалал, эрх зүйн байдлыг албаны онцлогт нь

тохируулж тогтоох” гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8-д “цэргийн алба хаах

тогтолцоог боловсронгуй болгож, иргэний цэргийн алба хаах хүсэл сонирхол,

эрмэлзлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн эдийн засаг, нийгмийн урамшуулалт бодлого

боловсруулж хэрэгжүүлэх” гэж, Зэвсэгт хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-

т “Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Засгийн

газрын шийдвэрийн дагуу зэвсэгт хүчний бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр бие

бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд

оролцуулж болно” гэж, “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт

бичгийн 7.2-т “Зэвсэгт хүчин Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг болон төрөл

мэргэжлийн бусад цэргээс бүрдэнэ” гэж, 8.3.7-д “цэргийн удирдлага, холбоо,

мэдээллийн хэрэгслийг шинэчилж, аюулгүй байдлыг хангах, кибер халдлагатай

тэмцэх бүтэц бий болгох” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 80 дугаар

тогтоолоор баталсан “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх

хөтөлбөр”-ийн 2.2.1-д “Зэвсэгт хүчний эрх зүйн орчныг боловсронгуй болгож,

стратегийн төлөвлөлтийн баримт бичгүүдийг шинэчлэн, мөрдүүлэх” гэж, 3.1.1-д

“Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхол, Батлан хамгаалах талаар төрөөс

баримтлах бодлогод нийцүүлэн батлан хамгаалах салбарын хууль тогтоомжид

нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд боловсруулан батлуулах” гэж, Монгол

Улсын Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн хуралдааны

тэмдэглэлд “... Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

хуулийн төслийг боловсруулан...” гэж тус тус заасантай нийцүүлэн Зэвсэгт хүчний

тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хууль эрх зүйн орчныг сайжруулах

шаардлага байгаа болно.

1. Манай улс сүүлийн жилүүдэд улсын эдийн засгийн хөгжилд гол үүрэг

гүйцэтгэх төмөр зам, авто зам, барилга байгууламж, газрын тосны үйлдвэрийн дэд

бүтэц зэрэг төсөл, хөтөлбөрийн хүрээнд дээрх томоохон бүтээн байгуулалтад

Page 4: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

Зэвсэгт хүчний барилга инженерийн анги, байгууллагыг татан оролцуулж

амжилттай хэрэгжүүлж байна.

Энэхүү ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн 2019 оны н/187 дугаар

тогтоолоор Зэвсэгт хүчний Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрыг байгуулж

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километрийн төмөр замын суурь бүтэц

угсрах, доод бүтэц барих бүтээн байгуулалтын ажлыг хариуцан ажиллаж байна.

Цаашид хууль тогтоомжид нийцүүлэн тус газрын бүтэц, зохион байгуулалтыг

хууль тогтоомжид нийцүүлэн, цаашдаа зэвсэгт хүчний барилга, инженерийн

ангиудыг цэргийн захиргааны удирдлагаар шууд ханган, бие даасан төрлийн

цэргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжийг хангах үүднээс төрөл,

мэргэжлийн цэрэгт хамаардаг барилга, инженерийн ангийн статусыг нэмэгдүүлэн

өөрчлөлт оруулж бие даасан удирдлагатай, төвлөрсөн нэгдмэл байдлыг хангах

зохицуулалтыг хуульчлах, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд Зэвсэгт

хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын

ажилд оролцуулах журмыг батлах тухай заалтыг нэмж тусгах, бүтээн байгуулалтын

ажилд оролцож буй албан хаагчид нь тухайн ажил явагдаж буй газар оронд олон

өдөр, сараар байрлаж үүрэг гүйцэтгэж байгаатай холбогдуулан ажлын хөлс,

урамшуулал олгохтой холбогдсон эрх зүйн орчинг бий болгож шийдвэрлэх

зохицуулалтыг Засгийн газрын бүрэн эрхэд нэмж тусгах зэрэг хэрэгцээ шаардлагууд

байна.

2. Орчин үед дэлхийн улс орнууд кибер аюулгүй байдлыг үндэсний аюулгүй

байдлын нэг чухал хэсэг болгон авч үзэж, кибер орон зайгаа бодит орон зайн

адилаар хамгаалах хэрэгцээ, шаардлага тулгамдаж байна.

Кибер орон зайг хамгаалах асуудал нь төр, засгийн төвшинд бие даасан

тогтолцоогоор, системтэй, тасралтгүй хийгддэг ажил болох нь судалгаанаас

харагдаж байна. Тухайлбал: Кибер орон зайд тагнуулын байгууллага нь мэдээллийг

олзлох дүн шинжилгээ хийх, Батлан хамгаалах нь энэ орон зайг гадны халдлагаас

хамгаалах, Цагдаагийн байгууллага энэ орон зайд үйлдэгдсэн гэмт хэргийг

илрүүлэн, шалгах үүргийг тус тус гүйцэтгэдэг байна.

2013 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гаргасан Кибер аюулгүй байдлыг

хангах зөвлөмжийн дагуу 193 гишүүн орнуудаас 114 оронд үндэсний Кибер Аюулгүй

Байдлыг (КАБ) хангах хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүнээс 47 оронд Кибер аюулгүй

байдлын хөтөлбөрийг зэвсэгт хүчин, батлан хамгаалах байгууллага хариуцан

хэрэгжүүлж байна.

Манай улс нь газар зүйн онцлог байдлаас шалтгаалан кибер орон зайд

идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг кибер зэвсэглэлийн асар их хүчтэй, кибер

армитай хоёр их гүрний дунд оршиж байна. Манай улсын интернэт мэдээллийн

урсгал 100 хувь энэ хоёр улсаар дамжиж, холбоо мэдээллийн технологийн

хэрэглээгээ 100 хувь гаднаас хангаж байна. Үүнээс 90 орчим хувийг БНХАУ-аас

нийлүүлсэн байна. Энэ их гадны програм хангамж, тоног төхөөрөмжийг дагалдан

асар их хэмжээний, тагнах чагнах, мэдээлэл хулгайлах, өөрийн эрхэндээ байлгах

үүрэг функц бүхий хортой код дагалдаж байгааг шалгаж тогтоох чадамж манай

улсад бүрдээгүй байна.

Дээрх нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагын дагуу Монгол Улсын Зэвсэгт

хүчинд улс орны кибер орон зайг батлан хамгаалах чиг үүрэг бүхий бүтэц, зохион

Page 5: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

байгуулалтын нэгжийг бий болгох, эрх зүйн зохицуулалтыг хуульчлах шаардлага

тулгамдаж байна.

Иймд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд байгаа барилга, инженерийн нэгжийг

өргөжүүлэн бие даасан төрлийн цэргийн хэмжээнд бэхжүүлж улсыг хөгжүүлэх

бүтээн байгуулалтын ажлын гол бие бүрэлдэхүүн болгох, бүтээн байгуулалтын

ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн зарим харилцааг Монгол Улсын

Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын бүрэн эрхэд тусгах, Монгол Улсын Зэвсэгт

хүчинд улс орны кибер орон зайг батлан хамгаалах чиг үүрэг бүхий нэгжийг бий

болгох эрх зүйн зохицуулалтыг тусгаж, Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулна.

Хоёр. Хуулийн төслийн бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд байгаа барилга, инженерийн нэгжийг өргөжүүлэн бие даасан төрлийн цэргийн хэмжээнд бэхжүүлж улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын гол бие бүрэлдэхүүн болгох, бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн зарим харилцааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын бүрэн эрхэд тусгах, Монгол Улсын Зэвсэгт хүчинд улс орны кибер орон зайг батлан хамгаалах чиг үүрэг бүхий нэгжийг бий болгох зэрэг эрх зүйн харилцааг тусгана.

Гурав. Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсэж болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын бүрэн эрхэд холбогдох эрх зүйн харилцааг хуульчлан баталгаажуулж, хууль зүйн орчин боловсронгуй болно.

Тус хуулийг баталснаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн сөрөг үр дагавар үүсэхгүй гэж үзэж байна.

Дөрөв. Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуультай хэрхэн уялдах, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор цаашид шинээр боловсруулах буюу нэмэлт оруулах, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн талаарх санал

Уг хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, батлан хамгаалахын хууль

тогтоомжтой нийцэж байгаа бөгөөд хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан

шинээр боловсруулах болон нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хууль

тогтоомж байхгүй болно.

---оОо---

Page 6: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны ... дугаар Улаанбаатар сарын ...-ны өдөр хот

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зэвсэгт хүчний тухай хуульд дор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй:

1/ 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 17 дахь заалт:

“3.1.17.“барилга инженерийн цэрэг” гэж улсын онц чухал обьект, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, салбарын барилга, инженерийн байгууламжийг барих, сэргээн засварлах, дайн байлдааны болон гамшгийн дараахь сэргээн босгох, дотоод, гадаадад хүмүүнлэгийн тусламж, энхийг дэмжих ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцох цэргийн хүчнийг”;

2/ 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалт: “6.2.11.бүтээн байгуулалтын ажилд оролцох;”

3/ 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 12 заалт: “6.2.12.кибер аюулгүй байдлыг хангах.”

4/ 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалт: “11.1.15.зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журмыг тогтоох.” 5/ / 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалт:

“13.1.13.улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай мэргэжилтэй ажилтан бэлтгэх, цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэх, мэргэжил эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулах журмыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.”

2 дугаар зүйл. Зэвсэгт хүчний тухай хуулийн дараах хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг: “7.3.Зэвсэгт хүчин нь Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн

командлал, барилга-инженерийн цэргийн удирдах байгууллага, төрөл, тусгай мэргэжлийн болон кибер аюулгүй байдлын, ар тал, техникийн нэгтгэл, анги, салбар, цэргийн цагдаа, эмнэлэг, хангалт үйлчилгээний байгууллага, иргэн-цэргийн харилцааг зохицуулах нэгжтэй байна.”

3 дугаар зүйл.Зэвсэгт хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн ”хуурай замын цэрэг, агаарын цэргээс” гэснийг “хуурай замын цэрэг, агаарын цэрэг болон барилга – инженерийн цэргээс” гэж өөрчилсүгэй.

ГАРЫН ҮСЭГ

Page 7: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

“ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСӨЛД

ЯАМДУУДААС ИРҮҮЛСЭН САНАЛЫН ТОВЧОО

Батлан хамгаалахын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1а/132 тоот албан бичгийн хариу

№ Яамдын нэр Ирүүлсэн санал Тайлбар

1 Байгаль орчин,

аялал жуулчлалын яам

2020.01.23 №01/486

Танаас ирүүлсэн “Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-тэй танилцлаа.

Төсөлд тусгайлан өгөх саналгүй болно.

Дэмжсэн санал ирүүлсэн.

2 Гадаад

харилцааны яам

2020.01.30 №09/569

Хариу хүргүүлэх тухай

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дараах саналыг хүргүүлж байна. Үүнд:

1. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.6 дахь хэсэгт “Мэдээллийн аюулгүй байдал”-ыг тодорхойлж, 3.6.1.11, 3.6.1.12 дахь хэсэгт Мэдээллийн аюулгүй байдлыг хангах, кибер орчин дахь гэмт явдалтай тэмцэх чиглэлд үндэсний чадавхыг бий болгох, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр заасан. Түүнчлэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэгт “Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийг зүйлчилсэн байдаг тул

1.Хуулийн төслийн үзэл баримтлалд “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийн 8.3.7-д “цэргийн удирдлага, холбоо, мэдээллийн хэрэгслийг шинэчилж, аюулгүй байдлыг хангах, кибер халдлагатай тэмцэх бүтэц бий болгох” гэж, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн 3.1.1-д “Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхол, Батлан хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогод нийцүүлэн батлан хамгаалах салбарын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд боловсруулан батлуулах.”

Page 8: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн “Кибер” гэх нэр томъёог дотоодын холбогдох хууль тогтоомжид нийцүүлж өөрчлөх;

2. “Кибер аюулгүй байдлыг хангах” гэсэн ойлголт нь “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах” гэсэн ойлголттой ижил утгатай тул шинээр байгуулах нэгжийн гүйцэтгэх чиг үүргийг хуулийн төсөлд тодорхой зааж өгөх;

3. Тагнуулын байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт эдгээр байгууллага нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээллийн технологи, аюулгүй байдал хариуцсан нэгжтэй байхаар заасан. Эдгээр тусгай чиг үүргийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа нь Зэвсэгт хүчний Жанжин штабт шинээр байгуулах Кибер аюулгүй байдлын нэгжийн үйл ажиллагаатай давхцах, зарим талаар ижил чиг үүрэг гүйцэтгэхээр ойлгогдож байгаа тул тэдгээр байгууллагаас санал авах зэрэг болно.

гэж эрх зүйн үндэслэл, шаардлагыг тусгасан.

Монгол Улсын Засгийн 2019 оны н/187 дугаар тогтоолоор ЗХЖШ-ын дэргэд “Кибер аюулгүй байдлыг хангах төв”-ийг байгуулсан.

Төрөөс батлан гаргасан бодлогын баримт бичиг болон хууль, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд ЗХЖШ-ын дэргэд “Кибер аюулгүй байдлыг хангах төв”-ийн эрх зүйн үндсийг бүрдүүлэх юм.

Мөн уг асуудлаар 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн Засгийн газрын хуралдаан дээр танилцуулж дэмжигдсэн болно.

2.“Кибер аюулгүй байдлыг хангах” нэгжийг шинээр байгуулахгүй бөгөөд Монгол Улсын Засгийн 2019 оны н/187 дугаар тогтоолоор ЗХЖШ-ын дэргэд “Кибер аюулгүй байдлыг хангах төв”-ийг байгуулсан, үйл ажиллагаагаа явуулж байгаа нэгж болно.

3.Зэвсэгт хүчний Жанжин штабт байгуулагдсан “Кибер аюулгүй байдлын төв” нь аюулгүй байдлын

Page 9: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

бусад нэгжтэй үйл ажиллагаагаар давхцах болон ижил чиг үүрэг гүйцэтгэхгүй, зөвхөн батлан хамгаалах салбарын хэмжээнд кибер орон зайг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа болно.

3 Сангийн яам

2020.01.30 №6/565

Санал өгөх тухай

Таны 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 1а/132 тоот албан бичгээр ирүүлсэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй танилцаад дараах саналыг хүргүүлж байна. Үүнд:

1. Засгийн газрын 2019 оны н/187 тогтоолоор Зэвсэгт хүчний бүтцэд Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар, Кибер аюулгүй байдлын төвийг байгуулсантай холбоотойгоор хуулийн төслийн 6.2.11-д бүтээн байгуулалтын ажилд оролцох”, 6.2.12-д “кибер аюулгүй байдлыг хангах” зэрэг заалтыг хэрэгжүүлэхэд гарах зардлыг батлагдсан орон тоог нэмэхгүйгээр төсвийн багцдаа багтаан шийдвэрлэх;

2. Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт цэргийн албан хаагчийн цалин хөлсийг тогтоож 9.4 дэх хэсэгт цэргийн алба хаагчийн цалин хөлсний хэмжээ, нэмэгдэл олгох журмыг Засгийн газар батлахаар тус тус заасан байна. Иймд төслийн 12.1.9-д “улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэхэд олгох цалин урамшууллын журмыг Засгийн газар батална” гэсэн нь хуулийн дээрх заалттай давхардаж байх тул хасах.

1. Хуулийн төслийн үзэл баримтлалд Засгийн газрын 2019 оны н/187 тогтоолоор Зэвсэгт хүчний Жанжин штабын бүтцэд шинээр байгуулсан Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар болон Кибер аюулгүй байдлын төвийн хууль эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр заасан тул батлагдсан орон тоонд өөрчлөлт орохгүйгээр төсвийн багцдаа шийдвэрлэх юм.

2. Саналыг хүлээн авч, хуулийн төслөөс хассан.

Page 10: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

4 Хөдөлмөр, нийгмийн

хамгааллын яам

2020.01.21 №2/178

“Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл, үзэл баримтлал, танилцуулгатай танилцлаа.

Хуулийн төслийн 13.1.13 дахь заалтыг “Улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай мэргэжилтэй ажилтан бэлтгэх, цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэх, мэргэжил эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулах журмыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.” гэж өөрчлөн найруулах саналтай байна.

Саналыг хүлээн авч, хуулийн төслийн 13.1.13 дахь заалтыг “Улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай мэргэжилтэй ажилтан бэлтгэх, цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэх, мэргэжил эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулах журмыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.” гэж өөрчлөн найруулав.

Хууль зүй, дотоод

хэргийн яам

2020.01.24 №1-1/426

Танаас ирүүлсэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар дараах саналтай байна.

1. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно.” гэж заасан бөгөөд хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 4 дэх заалт буюу 11.1.15 дахь заалтад “зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журмыг тогтоох” гэж заасан нь дээрх хуулийн заалттай нийцэж байгаа эсэхийг нягтлах.

2. Хуулийн төслийн 2 дугаар зүйлийн 2 дахь заалт буюу 15.4.12 дахь заалтад “төрлийн цэргийн командлал болон барилга-инженерийн цэргийн дүрмийг баталж, харилцан ажиллагааны журмыг Зэвсэгт хүчний Жанжин

1. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна.” гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно.” гэж заасны дагуу Зэвсэгт хүчний тухай хуулинд Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн бүрэн эрхтэй холбоотой эрх зүйн харилцааг тусгайлан заасан байдаг.

Иймд хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 4 дэх заалт буюу 11.1.15 дахь заалтад “зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн

Page 11: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

штабын дарга батлахаар” заасан нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Хууль тогтоомжийн төслийг үзэл баримтлалд нь нийцүүлэн боловсруулна” гэж заасантай нийцэхгүй байх тул засах шаардлагатай байна.

байгуулалтын ажилд оролцуулах журмыг тогтоох.” гэсэн эрх зүйн зохицуулалтыг тусгаснаар Үндсэн хуулийн холбогдох заалттай зөрчилдөхгүй болно.

2. Саналыг хүлээн авч, Хууль тогтоомжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Хууль тогтоомжийн төслийг үзэл баримтлалд нь нийцүүлэн боловсруулна” гэж заасантай нийцүүлэн хуулийн төслөөс хассан.

6 Барилга, хот

байгуулалтын яам

2020.01.23 №01/261

Санал хүргүүлэх тухай

Монгол Улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг татан оролцуулах зорилгоор Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна.

Хуулийн төсөлд дараах саналтай байна. Үүнд:

1. Барилгын тухай хуулийн 44 дүгээр зүйлд “Барилгын салбарын ажилтан”-ы эрх зүйн зохицуулалтыг тусгаж өгсөн бөгөөд мөн хуулийн 44.3.1-д “инженер” гэж, 44.3.2-т “мэргэшсэн инженер” гэж, 44.3.3-т “зөвлөх инженер” гэж тус тус заасан байдаг бөгөөд “инженер” гэж техникийн асуудлыг шинжлэх ухааны мэдлэг, математик, зохион бүтээх онол ухаан зэргийг ашиглан шийдвэрлэдэг, инженерчлэлийн бакалавраас дээш боловсрол эзэмшсэн техникийн салбарын мэргэжилтнийг хэлнэ. Инженерүүд амьдралд хэрэгжих боломж, аюулгүй байдал, зардал

Зарчмын хувьд дэмжсэн.

Хуулийн төслийн 3.1.17-д “барилгын инженерийн цэрэг”, 7.3-т “барилга-инженерийн цэргийн”, 15.4.12-т “барилга-инженерийн цэргийн”, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “барилга-инженерийн цэргээс” гэснийг “барилгын цэргийн” гэж тус тус өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь Зэвсэгт хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “... барилга, инженер, ..., ангиуд, ..., байгууллага, ... байна.” гэсэн зүйл анги хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Өөрөөр хэлбэл, Зэвсэгт хүчний барилга, инженерийн анги байгууллага буюу хуулийн этгээдийг Барилгын тухай хуульд заасан “инженер”, зөвлөх инженер” гэсэн

Page 12: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

зэргийг тооцонгоо материал, бүтэц, технологи, нээлт, машин болон системүүдийн загварыг гаргадаг.

Иймд хуулийн төслийн 3.1.17-д “барилгын инженерийн цэрэг”, 7.3-т “барилга-инженерийн цэргийн”, 15.4.12-т “барилга-инженерийн цэргийн”, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “барилга-инженерийн цэргээс” гэснийг “барилгын цэргийн” гэж тус тус өөрчлөх.

субъектээр тодорхойлох боломжгүй.

7 Боловсрол, соёл, шинжлэх ухаан,

спортын яам

2020.01.28 №1а575

Танаас ирүүлсэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, танилцуулга, үзэл баримтлалтай танилцаад зарчмын хувьд дэмжиж байна.

Дэмжсэн санал ирүүлсэн.

8 Зам, тээврийн хөгжлийн яам

2020.01.23 №02/322

Батлан хамгаалахын сайд Таны 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1а/132 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг дэмжиж байна.

Дэмжсэн санал ирүүлсэн.

9 Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

2020.01.30 №01/288

Танаас ирүүлсэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, танилцуулга, үзэл баримтлалтай танилцаад зарчмын хувьд дэмжиж байна.

Дэмжсэн санал ирүүлсэн.

10 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

2020.01.23 №01/278

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлал болон хуулийн төсөлтэй танилцлаа.

Дэмжсэн санал ирүүлсэн.

Page 13: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна.

11 Эрчим хүчний яам

2020.01.21 № А/200

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, холбогдох бусад материал ирүүлсэнтэй танилцлаа.

Төслийг зарчмын хувьд дэмжиж, тусгайлан өгөх саналгүй болно.

Дэмжсэн санал ирүүлсэн.

12 Эрүүл мэндийн яам

2020.01.22 №1а/291

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хуулийн төслийн үзэл баримтлал болон холбогдох материалтай танилцаж, зарчмын хувьд дэмжиж байна.

Хуулийн төсөлд тусгайн өгөх саналгүй болно.

Дэмжсэн санал ирүүлсэн.

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ

Page 14: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫГ

УРЬДЧИЛАН ТАНДАН СУДЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

2019 он Улаанбаатар хот

Page 15: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХЭРЭГЦЭЭ,

ШААРДЛАГЫГ УРЬДЧИЛАН ТАНДАН СУДЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Монгол Улсын Их Хурал нь 2015 онд 85 дугаар тогтоолоор “Монгол Улсын

батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийг батлан, түүнд нийцүүлэн 2016 онд батлан хамгаалахын багц хуулийн төслийг шинээр болон шинэчлэн баталсаны нэг нь Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ хууль юм.

Зэвсэгт хүчний тухай хуулийн зорилт нь “Монгол Улсын зэвсэгт хүчний байгуулалтын үндэс, зарчим, зэвсэгт хүчний чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт, удирдлагын бүрэн эрхийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байна.

Зэвсэгт хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “тайван цагт “Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Засгийн газрын шийдвэрийн дагуу зэвсэгт хүчний бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулж болно” гэж заасан ба Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд барилга, инженерийн 8 ангиас бие бүрэлдэхүүн үйл ажиллагаа явуулж байна.

Манай улс сүүлийн жилүүдэд улсын эдийн засгийн хөгжилд гол үүрэг гүйцэтгэх төмөр зам, авто зам, барилга байгууламж, газрын тосны үйлдвэрлэл зэрэг төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Зэвсэгт хүчний барилга, инженерийн ангиуд оролцож, улс орны томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна.

Улсын орны эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх төмөр зам, авто зам,

барилга, байгууламж, газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын томоохон бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний барилга, инженерийн анги, салбаруудыг оролцуулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газрын 2019 оны н/187 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайдын 2019 оны н/15 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрыг байгуулан үйл ажиллагаа явуулж байна.

Дээр дурдсан улсын томоохон бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний 8

ангийн 900 орчим алба хаагч, 355 нэгж техниктэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Түүнчлэн орчин үед дэлхийн улс орнууд кибер аюулгүй байдлыг үндэсний

аюулгүй байдлын нэг чухал хэсэг болгон авч үзэж, кибер орон зайгаа бодит орон зайн адилаар хамгаалахад тодорхой хөрөнгө төлөвлөн хэрэгжүүлж байна.

2013 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагаас гаргасан Кибер аюулгүй байдлыг

хангах зөвлөмжийн дагуу 193 гишүүн орнуудаас 114 оронд үндэсний Кибер Аюулгүй Байдлыг (КАБ) хангах хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүнээс 47 оронд Кибер аюулгүй байдлын хөтөлбөрийг зэвсэгт хүчин батлан хамгаалах байгууллагад хэрэгжүүлж байна.

Олон улсын болон бүс нутгийн аливаа цэргийн эвсэл, холбоо кибер ертөнцөд

өөр өөрийн нөлөөллийн бүсээ тогтоох өрсөлдөөнд хэдийнээ идэвхийлсэн орцгоож Умард атлантын цэргийн эвсэл (NATO), АНУ, БНХАУ, ОХУ-нь цэрэг дайны

Page 16: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

номлолдоо кибер орон зайд дайны ажиллагаа явуулах зарчмыг тодорхой тусгаад байна.

Монгол Улсын хувьд УИХ-ын 2015 оны 85 дугаар тогтоолоор “Монгол Улсын

батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийг баталсан ба 8.3 дахь хэсэг Зэвсэг хүчнийг хөгжүүлэх чиглэлийн 8.3.7-д “цэргийн удирдлага, холбоо, мэдээллийн хэрэгслийг шинэчилж, аюулгүй байдлыг хангах, кибер халдлагатай тэмцэх бүтэц бий болгох” гэж заасан.

Манай улс нь газар зүйн онцлог байдлаас шалтгаалан кибер орон зайд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг кибер зэвсэглэлийн асар их хүчтэй хоёр их гүрний дунд оршиж байна. Манай улсын интернэт мэдээллийн урсгал 100% энэ хоёр улсаар дамжиж байна. Бид Холбоо мэдээллийн технологийн хэрэглээгээ гадаад улс орноос хангаж байгаа нь гадны програм хангамж, тоног төхөөрөмжийг дагалдан асар их хэмжээний, тагнах чагнах, мэдээлэл олзлох үүрэг бүхий хортой код дагалдаж байгааг шалгаж тогтоох чадамж манай улсад хангалтгүй байгаа юм.

Улс орон болгон өөр өөрийн онцлогт тохирсон аргаар улс орныхоо хэмжээнд

кибер аюулгүй байдлаа хамгаалах тогтолцоог бүрдүүлсэн байх боловч иргэний болон эмзэг дэд бүтэц бүхий байгууллагуудаар кибер аюулгүй байдлыг нь хангуулах ажлыг бие даасан агентлагт хариуцуулдаг, харин улс орны батлан хамгаалах салбарын мэдээллийн системд чиглэсэн кибер хадлага, зөрчлийг илрүүлэх таслан зогсоох, түүнд өртсөн мэдээллийн системийг нөхөн сэргээх үндсэн чиг үүрэг бүхий нэгжийг батлан хамгаалах тусгай чиг үүрэгтэй байгууллагад хариуцуулдаг нийтлэг жишиг байна.

Кибер аюулгүй байдлыг хангах нэгжтэй байх нь ач холбогдлын хувьд өндөр

хэрнээ уламжлалт цэрэг, зэвсэглэлийг бүрдүүлэхээс олон зуу дахин хямд төсөв шаарддагаараа онцлогтой байдаг.

УРЬДЧИЛАН ТАНДАН СУДЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нь Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлалын1[1] /цаашид Аргачлал гэх/ 1.3-т заасан хүрээнд хамаарахгүй тул урьдчилан тандан судлах ажиллагааг Аргачлалын 2.1-т заасан үе шатны дагуу хийж гүйцэтгэлээ.

1[1]Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралт

Page 17: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

НЭГ. АСУУДАЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН БАЙДАЛ

Зэвсэгт хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “тайван цагт “Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Засгийн газрын шийдвэрийн дагуу зэвсэгт хүчний бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулж болно” гэж заасан.

Төрөөс улсын орны хөгжлийн томоохон бүтээн байгуулалтын ажилд цэргийн

алба хаагчийн оролцоог нэмэгдүүлэх бодлого баримтлаж байгаатай холбогдуулан

зэвсэг хүчний бие бүрэлдэхүүнд байгаа барилга, инженерийн нэгжийг өргөжүүлэн

бие даасан төрлийн цэргийн хэмжээнд бэхжүүлэх, удирдлага, зохион байгуулалтын

нэгдсэн удирдлагаар хангах болон Зэвсэгт хүчний кибер аюулгүй байдлыг хангах

нэгжийг бий болгох хууль, эрх зүйн үндсийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага

тулгамдаж байна.

Иймд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд байгаа барилга, инженерийн нэгж, ангиудыг өргөжүүлэн бие даасан төрлийн цэргийн хэмжээнд бэхжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх болон удирдлага, зохион байгуулалтыг оновчтой төлөвлөх, улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын гол бие бүрэлдэхүүн болгох, бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн зарим харилцааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын бүрэн эрхэд тусгах, мөн улс орны батлан хамгаалах салбарын мэдээллийн системд чиглэсэн кибер хадлага, зөрчлийг илрүүлэх таслан зогсоох, түүнд өртсөн мэдээллийн системийг нөхөн сэргээх үндсэн чиг үүрэг бүхий нэгжийг батлан хамгаалах тусгай чиг үүрэг бүхий нэгжийн эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж байна.

Аргачлалын 3-т заасны дагуу тухайн асуудалд дүн шинжилгээ хийхдээ зорилго,

зорилтыг тодорхойлж, шийдвэрлэх гэж байгаа зүйлийн мөн чанар, цар хүрээг тогтоож, тухайн асуудлаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа нийгмийн бүлэг, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, бусад этгээдийг тодорхойлж, улмаар түүнийг үүсгэж байгаа шалтгаан, нөхцөлийг тодорхойлсон болно.

1.1.Асуудлын мөн чанар, цар хүрээг тодорхойлсон байдал: Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой

асуудлаар Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний Жанжин штабын саналыг авч, Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагын талаар холбогдох мэдээллийг цуглуулсан болно.

Эрх зүйн зохицуулалт:

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийн 7.2- т “Зэвсэгт хүчин Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг болон төрөл мэргэжлийн бусад цэргээс бүрдэнэ” гэж заасан.

Энэхүү бодлогын баримт бичгийн хүрээнд УИХ-аар 2016 онд батлагдсан

Зэвсэгт хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “тайван цагт “Монгол

Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Засгийн газрын

Page 18: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

шийдвэрийн дагуу зэвсэгт хүчний бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр бие

бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд

оролцуулж болно” гэж заасан нь Зэвсэгт хүчний тухай хууль нэмэлт, өөрчлөлт

оруулах суурь зохицуулалт болж байна.

Түүнчлэн “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийн 8.3.7-д “цэргийн удирдлага, холбоо, мэдээллийн хэрэгслийг шинэчилж, аюулгүй байдлыг хангах, кибер халдлагатай тэмцэх бүтэц бий болгох” гэж,

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 80 дугаар тогтоолоор баталсан “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн 2.2.1-д “Зэвсэгт хүчний эрх зүйн орчныг боловсронгуй болгож, стратегийн төлөвлөлтийн баримт бичгүүдийг шинэчлэн, мөрдүүлэх”, 3.1.1-д “Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхол, Батлан хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогод нийцүүлэн батлан хамгаалах салбарын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд боловсруулан батлуулах” гэж тус тус заасантай нийцүүлэн барилга- инженерийн цэргийн чиг үүрэг, үйл ажиллагаа болон аюулгүй байдлыг хангах, кибер халдлагатай тэмцэх бүтэц бий болгох эрх зүйн хэрэгцээ, шаардлага тодорхойлогдож байна.

Практик хэрэгжилтийн байдал:

Практик хэрэгцээ, шаардлагын хувьд улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын

ажилд Зэвсэгт хүчний анги, байгууллагыг оролцуулж байгааг улам өргөжүүлэх,

хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, удирдлага, зохион байгуулалтыг

оновчтой тогтоох хэрэгцээ шаардлага тулгамдаж байна.

Манай улс сүүлийн жилүүдэд улсын эдийн засгийн хөгжилд гол үүрэг гүйцэтгэх

төмөр зам, авто зам, барилга байгууламж, газрын тосны үйлдвэрлэл зэрэг төсөл,

хөтөлбөрийг хэрэгжүүлж, улсын томоохон бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний

барилга, инженерийн анги, байгууллагыг татан оролцуулж амжилттай хэрэгжүүлж

байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн гүйцэтгэх үүрэг, түүнийг

хэрэглэх онол, арга зүйд гарч буй сүүлийн үеийн өөрчлөлт, мэргэжлийн цэрэгт

суурилсан чадварлаг бие бүрэлдэхүүнийг бий болгох, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх

бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхийн тулд дараах практик хэрэгцээ

шаардлага байгаа болно. Үүнд:

Нэг. Зэвсэгт хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “тайван цагт “Монгол

Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Засгийн газрын

шийдвэрийн дагуу зэвсэгт хүчний бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр бие

бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд

оролцуулж болно” гэж заасны дагуу газрын тосны үйлдвэрийн дэд бүтэц болох хүнд

даацын авто зам, төмөр замын бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний барилга,

инженерийн ангиуд оролцож, төрөөс даалгасан ажлыг богино хугацаанд чанартай

гүйцэтгэж байна. Цаашид улс орны томоохон бүтээн байгуулалтын бусад ажилд

Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын оролцоо өсөн нэмэгдэх хандлагатай байна.

Монгол Улсын Засгийн газраас Зэвсэгт хүчний улсын бүтээн байгуулалтын

ажлыг бүхий л талаар дэмжиж, 2019 оны н/187 дугаар тогтоолоор Зэвсэгт хүчний

Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрыг байгуулах шийдвэр гаргасан нь Зэвсэгт

хүчний барилга, инженерийн ангиудыг захиргааны удирдлагаар хангах бүтэц бий

Page 19: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

болсон бөгөөд, Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар барилга,

инженерийн ангиуд нь нэгдсэн зохион байгуулалтад орох эрх зүйн үндэслэл бүрдэх

ба төрлийн цэрэгтэй дүйцэхүйц зохион байгуулалтад оруулахад төсвөөс нэмэлт

санхүүжилт гаргахгүйгээр бүтэц, орон тоог дотооддоо зохион байгуулах боломжтой

гэж үзэж байгаа юм.

Иймд тус газрын бүтэц, зохион байгуулалтыг хууль тогтоомжид нийцүүлэн,

цаашдаа Зэвсэгт хүчний барилга, инженерийн ангиудыг цэргийн захиргааны

удирдлагаар шууд ханган, бие даасан төрлийн цэргийн хэмжээнд үйл ажиллагаа

явуулах боломжийг хангах үүднээс хүчин төгөлдөр үйлчилж байгаа Зэвсэгт хүчний

тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасан төрөл, мэргэжлийн цэрэгт

хамаардаг барилга, инженерийн ангийн статусыг нэмэгдүүлэн өөрчлөлт оруулж бие

даасан удирдлагатай, төвлөрсөн нэгдмэл байдлыг хангах зохицуулалтыг

хуульчлах, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд Зэвсэгт хүчний бие

бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд

оролцуулах журмыг батлах эрх зүйн зохицуулалт нь өмнө мөрдөж байсан Зэвсэгт

хүчний тухай хуулийн 13.1.8-д “зэвсэгт хүчний анги, байгууллагыг аж ахуй, бүтээн

байгуулалтын ажилд оролцуулах журмыг тогтоох” гэж тусгасан байсныг хуулийн

шинэчилсэн найруулгыг батлахдаа хассан нь өнөөдөр улсыг хөгжүүлэх бүтээн

байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай эрх зүйн акт болох нь

батлагдаж байх тул нэмж хуульчлан баталгаажуулах, бүтээн байгуулалтын ажилд

оролцож буй албан хаагчид нь тухайн ажил явагдаж буй газар оронд олон өдөр,

сараар байрлаж үүрэг гүйцэтгэж байгаатай холбогдуулан ажлын хөлс, урамшуулал

олгохтой холбогдсон эрх зүйн орчинг бий болгож шийдвэрлэх зохицуулалтыг

Засгийн газрын бүрэн эрхэд нэмж тусгах зэрэг хэрэгцээ шаардлагууд байна.

2. Орчин үед дэлхийн улс орнууд кибер аюулгүй байдлыг үндэсний аюулгүй

байдлын нэг хэсэг болгон авч үзэж, кибер орон зайгаа бодит орон зайн адилаар

батлан хамгаалах, кибер цэрэгтэй болох, түүнийгээ хөгжүүлэхэд тодорхой төсөв,

хөрөнгө төсөвлөн хэрэгжүүлж байна.

Кибер орон зайг хамгаалах асуудал нь төр засгийн төвшинд бие даасан

тогтолцоогоор, системтэй, тасралтгүй хийгддэг ажил болох нь судалгаанаас

харагдаж байна. Тухайлбал, Кибер орон зайд мэдээллийг олзлох дүн шинжилгээ

хийх үүргийг тагнуулын байгууллага, кибер орон зайг гадны халдлагаас хамгаалах

үүргийг батлан хамгаалах чиг үүрэг бүхий байгууллага, уг орон зайд үйлдэгдсэн гэмт

хэргийг илрүүлэн, шалгах үүргийг цагдаагийн байгууллага тус тус хариуцан

гүйцэтгэдэг байна.

2013 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагаас гаргасан Кибер аюулгүй байдлыг

хангах зөвлөмжийн дагуу 193 гишүүн орнуудаас 114 оронд үндэсний Кибер Аюулгүй

Байдлыг (КАБ) хангах хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүнээс 47 оронд Кибер аюулгүй

байдлын хөтөлбөрийг зэвсэгт хүчин батлан хамгаалах асуудал эрхэлсэн

байгууллага хариуцан хэрэгжүүлж байна.

Манай улс нь газар зүйн онцлог байдлаас шалтгаалан кибер орон зайд

идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хоёр их гүрний дунд оршиж байна. Манай улс нь

холбоо мэдээллийн технологийн хэрэглээгээ 100% гадаад улс орноос хангаж, гадны

программ хангамж, тоног төхөөрөмжийг дагалдан тагнах чагнах, мэдээлэл

хулгайлах үүрэг бүхий хортой код дагалдаж байгааг шалгаж тогтоох чадамж манай

улсад хангалтгүй байна.

Page 20: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

Улс орон бүр өөрийн онцлогт тохирсон аргаар кибер аюулгүй байдлаа

хамгаалах тогтолцоог бүрдүүлдэг боловч иргэний болон эмзэг дэд бүтэц бүхий

байгууллагуудаар кибер аюулгүй байдлыг нь хангуулах ажлыг тагнуулын

байгууллагын харьяа бие даасан агентлагт хариуцуулдаг бол батлан хамгаалах

салбарын мэдээллийн системд чиглэсэн кибер хадлага, зөрчлийг илрүүлэх таслан

зогсоох, түүнд өртсөн мэдээллийн системийг нөхөн сэргээх үндсэн чиг үүрэг бүхий

нэгжийг батлан хамгаалах тусгай чиг үүрэг бүхий байгууллагын бүтцэд байгуулан

хариуцуулдаг нийтлэг жишиг байна.

Кибер аюулгүй байдлаа хангах нэгжийг хууль эрх зүйн хувьд бүрдүүлснээр ач

холбогдлын хувьд уламжлалт цэрэг, зэвсэглэлийг бүрдүүлэхээс олон зуу дахин

хямд төсөв шаарддагаараа онцлогтой байдаг.

Энэ бүх байдлыг нэгтгэж дүгнэхэд Монгол улс кибер аюулгүй байдлаа хангах

тогтолцоогоо бүрдүүлэх цаг хугацаа бий болсон, Зэвсэгт хүчин нь хуулиар хүлээсэн

чиг үүрэгтээ кибер аюулгүй байдлаа хангах, түүнийг хариуцан хэрэгжүүлэх бүтцийг

хуулиар бий болгох хэрэгцээ шаардлага тулгамдаж байгаа юм.

Дээрх нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагын дагуу Монгол улсын Зэвсэгт хүчинд батлан хамгаалах салбарын мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий бүтэц зохион байгуулалтыг бий болгох нь чухал ач холбогдолтой юм.

Иймд дээр дурдсан тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд Хууль тогтоомжийн

тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5.1-д заасны дагуу Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулна.

1.2.Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд: Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл, Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

өөрчлөлт оруулахаар тодорхойлсон зохицуулалтуудыг хуулиар баталгаажуулан эрх зүйн үндсийг тогтоохгүй тохиолдолд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг улсын томоохон бүтээн байгуулалтын ажилд оролцуулахтай холбогдсон болон үндэсний аюулгүй байдлыг хангах нэг арга зам болох мэдээллийн аюулгүй байдлын баталгаа алдагдах сөрөг үр дагавартай гэж үзэх үндэстэй байна.

Эрх ашиг нь хөндөгдөх бүлэг Нөлөөлж буй хэлбэр

1 Монгол Улсын нийтлэг ашиг сонирхол

- Улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд

Зэвсэгт хүчний анги, байгууллагыг оролцуулж байгааг

улам өргөжүүлэх, хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт

оруулах, удирдлага, зохион байгуулалтыг оновчтой

тогтоох.

- Монгол улсад бүртгэгдэж байгаа кибер халдлага

жилээс жилд нэмэгдэж, цахим хэрэгслээр дамжуулан

үндэсний эв нэгдлийн алдагдуулах, кибер халдлага

үйлдэх замаар үндэсний аюулгүй байдалд хохирол

учруулж болзошгүйг таслан зогсоох.

1.3.Асуудлыг үүсгэж буй учир шалтгаан:

Холбогдох нөхцөл байдлыг судлан үзвэл улсыг хөгжүүлэх бүтээн

байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний анги, байгууллагын оролцоог бий болгох,

удирлага зохион байгуулалтын чиглэлээр Засгийн газрын 2019 оны н/187 дугаар

Page 21: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

тогтоол, Батлан хамгаалахын сайдын 2019 оны н/15 дугаар тушаалаар Зэвсэгт

хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрыг байгуулан үйл ажиллагаа явуулж

байгаа хэдий ч хэрэгжүүлж буй төсөл бүтээн байгуулалтын ажлын цар хүрээ өсөн

нэмэгдэхийн хэрээр цэргийн захиргааны болон мэргэжлийн удирдлагыг төлөвлөн

хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах

замаар нэг мөр шийдвэрлэх хэрэгцээ шаардлага тулгарч байна. Тухайлбал,

Зэвсэгт хүчний тухай хуульд заасан улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын

ажилд Зэвсэгт хүчний анги, байгууллагыг оролцуулах бодлогын хүрээнд удирдлага,

зохион байгуулалтыг нэгдсэн байдлаар төлөвлөж хэрэгжүүлэхийн тулд одоо үйл

ажиллагаа явуулж байгаа зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрыг

“барилга-инженерийн цэрэг” гэсэн төрлийн цэргийн хэмжээнд зохион байгуулах

шаардлагатай байна.

Манай улс нь газар зүйн онцлог байдлаас шалтгаалан кибер орон зайд

идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хоёр их гүрний дунд оршиж байна. Манай улс нь

холбоо мэдээллийн технологийн хэрэглээгээ 100% гадаад улс орноос хангаж, гадны

программ хангамж, тоног төхөөрөмжийг дагалдан тагнах чагнах, мэдээлэл

хулгайлах үүрэг бүхий хортой код дагалдаж байгааг шалгаж тогтоох чадамж манай

улсад хангалтгүй байгаа талаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх зүйн болон

практик хэрэгцээ шаардлагад тусгасан.

Иймд улс орон бүр өөрийн онцлогт тохирсон аргаар кибер аюулгүй байдлаа хамгаалах тогтолцоог бүрдүүлж байгаа үүн дотроо батлан хамгаалах салбарын мэдээллийн системд чиглэсэн кибер хадлага, зөрчлийг илрүүлэх таслан зогсоох, түүнд өртсөн мэдээллийн системийг нөхөн сэргээх үндсэн чиг үүрэг бүхий нэгжийг батлан хамгаалах тусгай чиг үүрэг бүхий байгууллагын бүтцэд байгуулан хариуцуулах нь нэн чухал асуудлын нэг гэж үзэж байна.

Монгол Улсын хөгжил дэвшил, улсыг хөгжүүлэх томоохон бүтээн

байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний анги, байгууллагын оролцоог нэмэгдүүлэн,

барилга-инженерийн цэргийг хөгжүүлэх, түүний бүтэц, зохион байгуулалтыг хуулиар

оновчтой тогтоох болон учирч болзошгүй гадны кибер аюул, довтолгооноос

өөрийгөө хамгаалах, хариу үйлдэл хийх нөхцөл боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр

холбогдох эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан тодорхойлох шаардлага байгаа нь

харагдаж байна.

ХОЁР. АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ЗОРИЛГЫГ

ТОДОРХОЙЛСОН БАЙДАЛ

Эрх зүйн зохицуулалтын хувьд Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний анги, байгууллагыг оролцуулах бүтцийг оновчтой тогтоох, учирч болзошгүй кибер довтолгооноос хамгаалах, хариу үйлдэл хийх нөхцөл боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр нарийвчилсан зохицуулалтыг тусгах шаардлагатай байна.

Иймд Аргачлалын 4-т заасны дагуу асуудлыг шийдвэрлэх зорилтыг дараах

байдлаар тодорхойлж байна.

Page 22: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

Зорилт: “Монгол Улсын хөгжил дэвшил, улсыг хөгжүүлэх томоохон бүтээн

байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний анги, байгууллагын оролцоог нэмэгдүүлэн,

барилга-инженерийн цэргийг хөгжүүлэх, түүний бүтэц, зохион байгуулалтыг хуулиар

оновчтой тогтоох болон учирч болзошгүй гадны кибер аюул, довтолгооноос

өөрийгөө хамгаалах, хариу үйлдэл хийх нөхцөл боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр

холбогдох эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан тодорхойлох” зорилгоор Зэвсэгт

хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах

ГУРАВ. АСУУДЛЫГ ЗОХИЦУУЛАХ ХУВИЛБАРУУД, ТЭДГЭЭРИЙН

ЭЕРЭГ, СӨРӨГ ТАЛЫГ ХАРЬЦУУЛСАН БАЙДАЛ

Асуудлыг шийдвэрлэх боломжтой хувилбаруудыг тогтоож, Аргачлалын 5-д заасны дагуу зорилгод хүрэх байдал буюу улсыг хөгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний анги, байгууллагын оролцоог нэмэгдүүлэн, барилга-инженерийн цэргийг хөгжүүлэх, түүний бүтэц, зохион байгуулалтыг хуулиар оновчтой тогтоох болон учирч болзошгүй гадны кибер аюул, довтолгооноос өөрийгөө хамгаалах, хариу үйлдэл хийх нөхцөл боломжийг нэмэгдүүлэхтэй холбоотой зардал, үр өгөөжийн харьцааг харьцуулан судалж дараах дүгнэлтийг гаргалаа.

Хувилбар Зорилгод хүрэх байдал

Зардал, үр өгөөжийн харьцаа

Үр дүн

1 Тэг хувилбар Шийдвэрлэвэл зохих асуудал хэвээр үргэлжлэх бөгөөд тодорхой үр дүн хүрэх боломжгүй.

Улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний анги, байгууллагыг оролцуулахтай холбоотой удирдлагын бүтцийг оновчтой тогтоох болон учирч болзошгүй кибер довтолгооноос хамгаалах, хариу үйлдэл хийх нөхцөл боломжийг бүрдүүлэхтэй холбогдох асуудлыг зохицуулалтгүй үлдээснээр үүссэн асуудлыг шийдвэрлэх боломжгүй.

Үр дүн сөрөг

2 Хэвлэл мэдээлэл болон бусад арга хэрэгслээр дамжуулан олон нийтийг соён гэгээрүүлэх

Хэвлэл, мэдээлэл болон бусад арга хэрэгслээр дамжуулан хууль тогтоомжийн талаар олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах нь иргэд олон нийтийн мэдллэг мэдээллийг нэмэгдүүлэх сайн талтай хэдий ч асуудлыг шийдвэрлэх боломжгүй.

Улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний анги, байгууллагыг оролцуулахтай холбоотой удирдлагын бүтцийг оновчтой тогтоох болон учирч болзошгүй кибер довтолгооноос хамгаалах, хариу үйлдэл хийх нөхцөл боломжийг бүрдүүлэхтэй холбоотойгоор хэвлэл, мэдээлэл болон бусад арга хэрэгслээр дамжуулан хууль тогтоомжийн талаар олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах нь

Үр дүн сөрөг

Page 23: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

хууль тогтоомжийн талаар иргэд олон нийтийн ойлголтыг батжуулах хэдий ч асуудлыг нэг мөр шийдвэрлэхэд нөлөө үзүүлэхгүй юм.

3 Зах зээлийн механизмаар дамжуулан төрөөс зохицуулалт хийх

Зах зээлийн механизмаар дамжуулан төрөөс зохицуулалт хийснээр үр дүнд хүрэх боломжгүй.

Улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний анги, байгууллагыг оролцуулахтай холбоотой удирдлагын бүтцийг оновчтой тогтоох болон учирч болзошгүй кибер довтолгооноос хамгаалах, хариу үйлдэл хийх нөхцөл боломжийг бүрдүүлэхтэй холбоотойгоор зах зээлийн механизмаар дамжуулан төрөөс зохицуулалт хийх нь үр дүнтэй арга болж чадахгүй.

Үр дүн сөрөг

4 Төрөөс санхүүгийн интервенц хийх

Төрөөс санхүүгийн интервенц хийснээр төсөв хөрөнгөтэй холбогдох асуудлыг шийдвэрлэхэд нөлөө үзүүлэх боловч, улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний анги, байгууллагыг оролцуулахтай холбоотой удирдлагын бүтцийг оновчтой тогтоохтой холбогдох асуудлыг шийдвэрлэхэд нөлөө үзүүлэхгүй.

Төрөөс санхүүгийн интервенц хийснээр кибер аюулгүй байдлыг хангах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд эерэг нөлөөлөл үзүүлэх боловч холбогдох эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан тусгаагүй нь асуудлыг нэг мөр шийдвэрлэхэд нөлөө үзүүлэхгүй.

Тодорхой үр дүнд хүрнэ

5 Төрийн бус байгууллага, хувийн хэвшлээр тодорхой чиг үүргийг гүйцэтгүүлэх

Төрийн бус байгууллага, хувийн хэвшлээр тодорхой чиг үүргийг гүйцэтгүүлэх нь үр дүнтэй арга байж болох боловч асуудлыг нэг мөр шийдвэрлэх боломжгүй.

Төрийн бус байгууллага, хувийн хэвшлээр тодорхой чиг үүргийг гүйцэтгүүлэх нь үр дүнтэй арга байж болох боловч улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний анги, байгууллагыг оролцуулахтай холбоотой удирдлагын бүтцийг оновчтой тогтоохтой холбогдох асуудлыг шийдвэрлэхэд нөлөө үзүүлэхгүй.

Үр дүн сөрөг

Page 24: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

6 Захиргааны шийдвэр гаргах

Улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний анги, байгууллагыг оролцуулахтай холбоотой удирдлагын бүтэц, зохион байгуулалттай холбогдох харилцааг захиргааны шийдвэр гаргаснаар нэг мөр зохицуулах боломжгүй юм.

Улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний анги, байгууллагыг оролцуулахтай холбогдох асуудлыг захиргааны акт гаргах замаар шийдвэрлэх эрх зүйн үр дүнтэй зохицуулалт болж чадахгүй юм.

Үр дүн сөрөг

7 Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний анги, байгууллагыг оролцуулахтай холбоотой удирдлагын бүтцийг оновчтой тогтоох болон кибер аюулгүй байдлыг хангах анги, нэгжийг бий болгохтой холбогдох эрх зүйн үндэслэл бүрдэнэ.

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний анги, байгууллагыг оролцуулахтай холбоотой удирдлагын бүтцийг оновчтой тогтоох болон кибер аюулгүй байдлыг хангах анги, нэгж бий болох эрх зүйн үндэслэл бүрдэнэ.

Үр дүнтэй

Харьцуулалтын үр дүнг харгалзан үзвэл дараах 2 хувилбар илүү эерэг

нөлөөтэй байх магадлалтай байна: - Хувилбар-1: Улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний

анги, байгууллагыг оролцуулахтай холбоотой удирдлагын бүтцийг оновчтой тогтоох болон учирч болзошгүй кибер довтолгооноос хамгаалах, хариу үйлдэл хийх нэгжийг бий болгохтой холбогдох асуудлыг шийдвэрлэх зорилгоор төрөөс санхүүгийн интервенц хийх;

- Хувилбар-2: Улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний анги, байгууллагыг оролцуулахтай холбоотой удирдлагын бүтцийг оновчтой тогтоох болон учирч болзошгүй кибер довтолгооноос хамгаалах, хариу үйлдэл хийх нэгжийг бий болгох зорилгоор Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах.

Иймд тухайн хуулийн төслийн агуулга, зохицуулалтын хэлбэрийг дараах

байдлаар ерөнхийлөн томьёолж байна. Үүнд:

Page 25: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар улсыг хөгжүүлэх

томоохон бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний анги, байгууллагын оролцоог

нэмэгдүүлэн, барилга-инженерийн цэргийг хөгжүүлэх, түүний бүтэц, зохион

байгуулалтыг хуулиар оновчтой тогтоох, бүтээн байгуулалтын ажилд оролцож

байгаа бие бүрэлдэхүүний эрх зүйн болон нийгмийн баталгааг сайжруулах болон

учирч болзошгүй гадны кибер аюул, довтолгооноос өөрийгөө хамгаалах, хариу

үйлдэл хийх нөхцөл боломжийг нэмэгдүүлэх зэрэг эрх зүйн үндэслэл бүрдэнэ гэж

үзэж байна.

ДӨРӨВ. ЗОХИЦУУЛАЛТЫН ХУВИЛБАРУУДЫН ҮР НӨЛӨӨГ

ТАНДАН СУДАЛСАН БАЙДАЛ

Аргачлалын 6-д заасны дагуу сонгосон 2 хувилбарын үр нөлөөг аргачлалд заасны дагуу ерөнхий асуултуудад хариулах замаар дүгнэлтийг нэгтгэн гаргалаа.

4.1.Хүний эрхэд үзүүлэх үр нөлөө Хувилбар 1-т тусгасан шийдвэрлэх арга зам нь улсыг хөгжүүлэх бүтээн

байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний анги, байгууллагыг оролцуулахтай холбоотой

удирдлагын бүтцийг оновчтой тогтоох болон учирч болзошгүй кибер довтолгооноос

хамгаалах, хариу үйлдэл хийх нэгжийг бий болгох зорилтыг төрөөс санхүүгийн

интервенц хийх арга замаар төсөвт тусгуулж шийдвэрлэхэд чиглэсэн.

Хувилбар 2-т тусгасан шийдвэрлэх арга зам нь Зэвсэгт хүчний тухай хуульд

нэмэлт, өөрчлөлт оруулах замаар улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд

Зэвсэгт хүчний анги, байгууллагыг оролцуулахтай холбоотой удирдлагын бүтцийг

оновчтой тогтоох болон учирч болзошгүй кибер довтолгооноос хамгаалах, хариу

үйлдэл хийх нэгжийг бий болгох эрх зүйн үндэслэлийг бүрдүүлэхэд чиглэсэн.

Иймд дээр дурдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх нь үр дүнтэй хувилбар гэж үзэж байна.

4.2.Эдийн засагт үзүүлэх үр нөлөө Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар улсыг хөгжүүлэх

томоохон бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний анги, байгууллагын оролцоог нэмэгдүүлэн, барилга-инженерийн цэргийг хөгжүүлэх, түүний бүтэц, зохион байгуулалтыг хуулиар оновчтой тогтоох, бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа бие бүрэлдэхүүний эрх зүйн болон нийгмийн баталгааг сайжруулах болон учирч болзошгүй гадны кибер аюул, довтолгооноос өөрийгөө хамгаалах, хариу үйлдэл хийх нөхцөл боломж нэмэгдэх ба улсын төсөвт ямар нэгэн зардал бий болохгүй гэж үзэж байна.

4.3.Нийгэмд үзүүлэх үр нөлөө Сонгосон хоёр хувилбарын хувьд аль аль нь зорилтоо биелүүлэхэд эерэгээр

нөлөөлнө. Хувилбар 2-ыг хэрэгжүүлэх нь улсыг хөгжүүлэх томоохон бүтээн

байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний анги, байгууллагын оролцоог нэмэгдүүлэн,

барилга-инженерийн цэргийг хөгжүүлэх, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой

тогтоох, бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа бие бүрэлдэхүүний эрх зүй,

нийгмийн баталгааг сайжруулах, учирч болзошгүй гадны кибер аюул,

Page 26: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

довтолгооноос хамгаалах, хариу үйлдэл хийхтэй холбоотой эрх зүйн үндэслэлийг

оновчтой тогтоох боломж бүрдэнэ.

Харин хувилбар 1-ийг хэрэгжүүлэх нь асуудлыг цогцоор нь шийдвэрлэж

чадахгүй улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний анги,

байгууллагыг оролцуулахтай холбоотой удирдлагын бүтцийг оновчтой тогтоох

асуудал шийдвэрлэгдэхгүй хэвээр үлдэх тул оновчгүй байна.

4.4.Байгаль орчинд үзүүлэх үр нөлөө

Хувилбарууд бүгд байгаль орчинд ямар нэгэн шууд болон шууд бус сөрөг нөлөө үзүүлэхгүй.

4.5. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ,

бусад хуультай нийцэж байгаа эсэх

Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжтой зөрчил үүсэхгүй болно.

ТАВ. ЗОХИЦУУЛАЛТЫН ХУВИЛБАРУУДЫГ

ХАРЬЦУУЛСАН ДҮГНЭЛТ Аргачлалын 7-д зааснаар хувилбаруудын эерэг болон сөрөг талуудыг - Зорилгод хүрэх байдал; - Зардал, үр өгөөжийн харьцаа; - Хүний эрх, эдийн засагт, нийгэм, байгаль орчинд үзүүлэх үр нөлөө; - Хууль тогтоомжтой нийцэж буй эсэх; - Гарч болох сөрөг үр дагавар, түүнийг арилгах хувилбар байгаа эсэх гэсэн

шалгуураар дахин нягтлан үзэж дараах дүгнэлтийг хийлээ. Эрх зүйн орчныг сайжруулахын тулд хувилбар 1-ийг буюу төрөөс санхүүгийн

интервенц хийснээр кибер довтолгооноос хамгаалах, хариу үйлдэл хийх нэгжийг

бий болгох төсөв хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх хэдий

ч асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх боломжгүй юм. Хувилбар 2 буюу Зэвсэгт

хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар эрх зүйн орчныг цогц байдлаар

шийдвэрлэх боломж бүрдэх юм.

ЗУРГАА. ЗӨВЛӨМЖ

Улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний анги,

байгууллагыг оролцуулах бодлогын хүрээнд удирдлага, зохион байгуулалтыг

нэгдсэн байдлаар төлөвлөж хэрэгжүүлэхийн тулд одоо үйл ажиллагаа явуулж

байгаа зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрыг “барилга-

инженерийн цэрэг” гэсэн төрлийн цэрэг болгон зохион байгуулалтын өөрчлөлт

оруулах, бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа бие бүрэлдэхүүний эрх зүйн

болон нийгмийн баталгааг сайжруулах болон учирч болзошгүй гадны кибер аюул,

довтолгооноос өөрийгөө хамгаалах, хариу үйлдэл хийх нөхцөл боломжийг

нэмэгдүүлэх зэрэг эрх зүйн үндсийг бүрдүүлэх шаардлага тулгамдаж байна.

Иймд дээр дурдсан асуудалтай холбоотойгоор Зэвсэгт хүчний тухай хуульд

нэмэлт, өөрчлөлт оруулах замаар эрх зүйн үндэслэлийг хуульчлан баталгаажуулах

нь зүйтэй гэж үзэж байна.

---оОо---

Page 27: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

Хүний эрх, эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх үр нөлөөний үнэлгээ.

ХҮНИЙ ЭРХЭД ҮЗҮҮЛЭХ ҮР НӨЛӨӨ (Хүснэгт 1)

Үзүүлэх үр нөлөө:

Холбогдох асуултууд

Хариулт Тайлбар

1. Хүний эрхийн суурь зарчмуудад нийцэж буй эсэх

1.1. Ялгаварлан гадуурхахгүй ба тэгш байх

1.1.1.Ялгаварлан гадуурхахыг хориглох эсэх

Тийм Үгүй Хуульд шалгуурыг нийтлэг, тэгшээр хуульчилна.

1.1.2.Ялгаварлан гадуурхсан буюу аль нэг бүлэгт давуу байдал үүсгэх эсэх

Тийм Үгүй

Ялгаварлан гадуурхсан зохицуулалтыг тусгахгүй.

1.1.3.Энэ нь тодорхой бүлгийн эмзэг байдлыг дээрдүүлэхийн тулд авч буй түр тусгай арга хэмжээ мөн бол олон улсын болон үндэсний хүний эрхийн хэм хэмжээнд нийцэж буй эсэх

Тийм Үгүй

Энэ нь тодорхой бүлгийн эмзэг байдлыг дээрдүүлэхийн тулд авч буй түр тусгай арга хэмжээ биш.

1.2. Оролцоог хангах

1.2.1.Зохицуулалтын хувилбарыг сонгохдоо оролцоог хангасан эсэх, ялангуяа эмзэг бүлэг, цөөнхийн оролцох боломжийг бүрдүүлсэн эсэх

Тийм Үгүй

Холбогдох зохицуулалтыг хуульд тусгахдаа эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа бүлгүүдтэй мэдээлэл хуваалцаж, оролцоог хангасан.

1.2.2.Ялангуяа зохицуулалтыг бий болгосноор эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй, эсхүл хөндөгдөж болзошгүй иргэдийг тодорхойлсон эсэх

Тийм Үгүй

Бүлгүүдийг тусгайлан тодорхойлж, тэдэнд үзүүлэх үр нөлөөг тооцсон.

1.3. Хууль дээдлэх зарчим ба сайн засаглал хариуцлага

1.3.1.Зохицуулалтыг бий болгосноор хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хангах, хамгаалах явцад ахиц дэвшил гарах эсэх

Тийм Үгүй

Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хангах, хамгаалах боломж нэмэгдэнэ.

1.3.2.Зохицуулалтын хувилбар нь хүний эрхийн Монгол Улсын

Тийм Үгүй Шударга, тэгш эрх, үр өгөөжтэй байх нөхцөл,

Page 28: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

олон улсын гэрээ, НҮБ-ын хүний эрхийн механизмаас тухайн асуудлаар өгсөн зөвлөмжид нийцэж байгаа эсэх

боломжийг бүрдүүлэхэд чиглүүлсэн.

1.3.3.Хүний эрхийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг тусгах эсэх

Тийм Үгүй

Хариуцлагатай холбоотой зохицуулалт тусгахгүй.

2. Хүний эрхийг хязгаарласан зохицуулалт агуулсан эсэх

2.1. Зохицуулалт нь хүний эрхийг хязгаарлах бол энэ нь хууль ёсны зорилгод нийцсэн эсэх

Тийм Үгүй

Хүний эрхийг хязгаарласан зохицуулалт тусгахгүй.

2.2. Хязгаарлалт тогтоох нь зайлшгүй эсэх

Тийм Үгүй Хязгаарлалт тогтоосон заалт байхгүй.

3. Эрх агуулагч

3.1.Зохицуулалтын хувилбарт хамаарах бүлгүүд буюу эрх агуулагчдыг тодорхойлсон эсэх

Тийм Үгүй

- Зэвсэгт хүчний цэргийн анги, байгууллага

3.2. Эрх агуулагчдыг эмзэг байдлаар нь ялгаж тодорхойлсон эсэх

Тийм Үгүй

Эрх агуулагчдыг эмзэг байдлаар нь ялгаж тодорхойлсон зохицуулалт байхгүй.

3.3. Зохицуулалтын хувилбар нь энэхүү эмзэг бүлгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, тэдний эмзэг байдлыг дээрдүүлэхэд чиглэсэн эсэх

Тийм Үгүй

Эмзэг бүлгийн нөхцөл байдлыг харгалзан үзсэн үзсэн зохицуулалт агуулаагүй.

3.4. Эрх агуулагчдын, ялангуяа эмзэг бүлгийн ялгаатай хэрэгцээг тооцсон мэдрэмжтэй зохицуулалтыг тусгах эсэх /хөгжлийн бэрхшээлтэй, үндэстний цөөнх, хэлний цөөнх, гагцхүү эдгээрээр хязгаарлахгүй/

Тийм Үгүй

Эрх агуулагчдын, ялангуяа эмзэг бүлгийн ялгаатай хэрэгцээг тооцсон мэдрэмжтэй зохицуулалтыг агуулаагүй.

4. Үүрэг хүлээгч

4.1. Үүрэг хүлээгчдийг тодорхойлсон эсэх

Тийм Үгүй Төрийн байгууллага үүрэг хүлээнэ.

5. Жендэрийн эрх тэгш байдлыг

5.1. Жендэрийн үзэл баримтлалыг тусгасан эсэх

Тийм Үгүй Жендерийн үзэл баримтлалтыг зохицуулалт агуулгаагүй.

Page 29: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

хангах тухай хуульд нийцүүлсэн эсэх

5.2.Эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрх, тэгш боломж, тэгш хандлагын баталгааг бүрдүүлэх эсэх

Тийм Үгүй

Зохицуулах харилцаа нь эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрх, тэгш боломж, тэгш хандлагын баталгааг бүрдүүлэх эсэхтэй холбогдох харилцаанд хамаарахгүй

ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ ҮР НӨЛӨӨ (Хүснэгт 2)

Үзүүлэх үр нөлөө:

Холбогдох асуултууд

Хариулт Тайлбар

1.Дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвар

1.1.Дотоодын аж ахуйн нэгж болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хоорондын өрсөлдөөнд нөлөө үзүүлэх эсэх

Тийм

Үгүй

Дотоодын аж ахуйн нэгж болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хоорондын өрсөлдөөнд нөлөө үзүүлэхгүй.

1.2.Хил дамнасан хөрөнгө оруулалтын шилжилт хөдөлгөөнд нөлөө үзүүлэх эсэх (эдийн засгийн байршил өөрчлөгдөхийг оролцуулан)

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

1.3.Дэлхийн зах зээл дээрх таагүй нөлөөллийг монголын зах зээлд орж ирэхээс хамгаалахад нөлөөлж чадах эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

2.Дотоодын зах зээлийн өрсөлдөх чадвар болон тогтвортой байдал

2.1.Хэрэглэгчдийн шийдвэр гаргах боломжийг бууруулах эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

2.2.Хязгаарлагдмал өрсөлдөөний улмаас үнийн хөөргөдлийг бий болгох эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

2.3.Зах зээлд шинээр орж ирж байгаа аж ахуйн нэгжид бэрхшээл, хүндрэл бий болгох эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

2.4.Зах зээлд шинээр монополыг бий болгох эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

Page 30: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

3.Аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн болон захиргааны зардал

3.1.Зохицуулалтын хувилбарыг хэрэгжүүлснээр аж ахуйн нэгжид шинээр зардал үүсэх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

3.2.Санхүүжилтийн эх үүсвэр олж авахад нөлөө үзүүлэх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

3.3.Зах зээлээс тодорхой бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад хүргэх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

3.4.Бараа бүтээгдэхүүний борлуулалтад ямар нэг хязгаарлалт, эсхүл хориг тавих эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

3.5.Аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа зогсооход хүргэх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

4.Мэдээлэх үүргийн улмаас үүсэж байгаа захиргааны зардлын ачаалал

4.1.Хуулийн этгээдэд захиргааны шинж чанартай нэмэлт зардал (Тухайлбал, мэдээлэх, тайлан гаргах г.м) бий болгох эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

5.Өмчлөх эрх

5.1.Өмчлөх эрхийг (үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус баялаг зэргийг) хөндсөн зохицуулалт бий болох эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

5.2.Өмчлөх эрх олж авах, шилжүүлэх болон хэрэгжүүлэхэд хязгаарлалт бий болгох эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

5.3.Оюуны өмчийн (патент, барааны тэмдэг, зохиогчийн эрх зэрэг) эрхийг хөндсөн зохицуулалт бий болгох эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

6.Инноваци болон судалгаа шинжилгээ

6.1.Судалгаа шинжилгээ, нээлт хийх, шинэ бүтээл гаргах асуудлыг дэмжих эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

Page 31: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

6.2.Үйлдвэрлэлийн шинэ технологи болон шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, дэлгэрүүлэхийг илүү хялбар болгох эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

7.Хэрэглэгч болон гэр бүлийн төсөв

7.1.Хэрэглээний үнийн түвшинд нөлөө үзүүлэх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө

байхгүй

7.2.Хэрэглэгчдийн хувьд дотоодын зах зээлийг ашиглах боломж олгох эсэх

Тийм Үгүй

Ямар нэгэн сөрөг нөлөө

байхгүй

7.3.Хэрэглэгчдийн эрх ашигт нөлөөлөх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө

байхгүй

7.4.Хувь хүний/гэр бүлийн санхүүгийн байдалд (шууд буюу урт хугацааны туршид) нөлөө үзүүлэх эсэх

Тийм Үгүй

Алба хаагчдын цалин, хөлс

ажлын баталгаа нэмэгдэнэ

8.Тодорхой бүс нутаг, салбарууд

8.1.Тодорхой бүс нутагт буюу тодорхой нэг чиглэлд ажлын байрыг шинээр бий болгох эсэх

Тийм Үгүй

Төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай уялдан ажлын байр шинээр бий болно

8.2.Тодорхой бүс нутагт буюу тодорхой нэг чиглэлд ажлын байр багасгах чиглэлээр нөлөө үзүүлэх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

8.3.Жижиг, дунд үйлдвэр, эсхүл аль нэг салбарт нөлөө үзүүлэх эсэх

Тийм Үгүй

Төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих боломж нэмэгдэнэ.

9.Төрийн захиргааны байгууллага

9.1.Улсын төсөвт нөлөө үзүүлэх эсэх Тийм Үгүй

Улсын төсвийн зардал нэмэгдэхгүй

9.2.Шинээр төрийн байгууллага байгуулах, эсхүл төрийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийх шаардлага тавигдах эсэх

Тийм Үгүй Төрийн байгууллагын бүтцэд өөрчлөлт хийх шаардлага бий болно.

9.3.Төрийн байгууллагад захиргааны шинэ чиг үүрэг бий болгох эсэх

Тийм Үгүй Төрийн байгууллагад захиргааны шинэ чиг үүрэг бий болохгүй

Page 32: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

10.Макро эдийн засгийн хүрээнд

10.1.Эдийн засгийн өсөлт болон ажил эрхлэлтийн байдалд нөлөө үзүүлэх эсэх

Тийм Үгүй Эдийн засгийн өсөлт болон ажил эрхлэлтийн байдалд эерэг нөлөө үзүүлнэ

10.2.Хөрөнгө оруулалтын нөхцөлийг сайжруулах, зах зээлийн тогтвортой хөгжлийг дэмжих эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

10.3.Инфляци нэмэгдэх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

11.Олон улсын харилцаа

11.1.Монгол Улсын олон улсын гэрээтэй нийцэж байгаа эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн байдлаар зөрчилдөхгүй.

НИЙГЭМД ҮЗҮҮЛЭХ ҮР НӨЛӨӨ (Хүснэгт 3)

Үзүүлэх үр нөлөө:

Холбогдох асуултууд

Хариулт Тайлбар

1.Ажил эрхлэлтийн байдал, хөдөлмөрийн зах зээл

1.1.Шинээр ажлын байр бий болох эсэх Тийм Үгүй

Шинээр ажлын байр бий болох боломж нэмэгдэнэ

1.2.Шууд болон шууд бусаар ажлын байрны цомхотгол бий болгох эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

1.3.Тодорхой ажил мэргэжлийн хүмүүс болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нөлөө үзүүлэх эсэх

Тийм Үгүй

Тодорхой ажил мэргэжлийн хүмүүс болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд эерэг нөлөө үзүүлнэ

1.4.Тодорхой насны хүмүүсийн ажил эрхлэлтийн байдалд нөлөөлөх эсэх

Тийм Үгүй Тодорхой насны хүмүүсийн ажил эрхлэлтийн байдалд эерэг нөлөө үзүүлнэ

2.Ажлын стандарт, хөдөлмөрлөх эрх

2.1.Ажлын чанар, стандартад нөлөөлөх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

2.2.Ажилчдын эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдалд нөлөөлөх эсэх

Тийм Үгүй

Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

2.3.Ажилчдын эрх, үүрэгт шууд болон шууд бусаар нөлөөлөх эсэх

Тийм Үгүй

Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

2.4.Шинээр ажлын стандарт гаргах эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

2.5.Ажлын байранд технологийн

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

Page 33: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

шинэчлэлийг хэрэгжүүлэхтэй холбогдсон өөрчлөлт бий болгох эсэх

3.Нийгмийн тодорхой бүлгийг хамгаалах асуудал

3.1.Шууд болон шууд бусаар тэгш бус байдал үүсгэх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

3.2.Тодорхой бүлэг болон хүмүүст сөрөг нөлөө үзүүлэх эсэх. Тухайлбал, эмзэг бүлэг, хөгжлийн бэршээлтэй иргэд, ажилгүй иргэд, үндэстний цөөнхөд гэх мэт

Тийм Үгүй

Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

3.3.Гадаадын иргэдэд илэрхий нөлөөлөх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

4.Төрийн удирдлага, сайн засаглал, шүүх эрх мэдэл, хэвлэл мэдээлэл, ёс суртахуун

4.1.Засаглалын харилцаанд оролцогчдод нөлөөлөх эсэх

Тийм Үгүй

Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

4.2.Төрийн байгууллагуудын үүрэг, үйл ажиллагаанд нөлөөлөх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

4.3.Төрийн захиргааны албан хаагчдын эрх, үүрэг, харилцаанд нөлөөлөх эсэх

Тийм Үгүй

Төрийн захиргааны зарим байгууллагын албан хаагчдын эрх, үүрэг, харилцаанд өөрчлөлт орохгүй.

4.4.Иргэдийн шүүхэд хандах, асуудлаа шийдвэрлүүлэх эрхэд нөлөөлөх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

4.5.Улс төрийн нам, төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

5.Нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдал

5.1.Хувь хүн/нийт хүн амын дундаж наслалт, өвчлөлт, нас баралтын байдалд нөлөөлөх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

5.2.Зохицуулалтын хувилбарын улмаас үүсэх дуу чимээ, агаар, хөрсний чанарын өөрчлөлт

Тийм Үгүй

Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

Page 34: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эсэх

5.3.Хүмүүсийн амьдралын хэв маяг (хооллолт, хөдөлгөөн, архи, тамхины хэрэглээ)-т нөлөөлөх эсэх

Тийм Үгүй

Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

6.Нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсролын систем

6.1.Нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжид нөлөөлөх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

6.2.Ажилчдын боловсрол, шилжилт хөдөлгөөнд нөлөөлөх эсэх

Тийм Үгүй

Тухайн харилцаанд оролцогчдын ажлын байранд тогтвортой ажиллах идэвх сонирхол нэмэгдэнэ.

6.3.Иргэдийн боловсрол (төрийн болон хувийн хэвшлийн боловсролын байгууллага) олох, мэргэжил эзэмших, давтан сургалтад хамрагдахад сөрөг нөлөө үзүүлэх эсэх

Тийм Үгүй

Хууль тогтоомжид өөрчлөлт оруулснаар иргэдийн боловсрол мэргэжил эзэмших, давтан сургалтад хамрагдахад эерэг нөлөө үзүүлнэ.

6.4.Нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээ авахад сөрөг нөлөө үзүүлэх эсэх

Тийм Үгүй

Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

6.5.Их, дээд сургуулиудын үйл ажиллагаа, өөрийн удирдлагад нөлөөлөх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

7.Гэмт хэрэг, нийгмийн аюулгүй байдал

7.1.Нийгмийн аюулгүй байдал, гэмт хэргийн нөхцөл байдалд нөлөөлөх эсэх

Тийм Үгүй Нийгмийн аюулгүй байдал, гэмт хэргийн нөхцөл байдалд нөлөө үзүүлэхгүй

7.2.Хуулийг албадан хэрэгжүүлэхэд нөлөөлөх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

7.3.Гэмт хэргийн илрүүлэлтэд нөлөө үзүүлэх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

7.4.Гэмт хэргийн хохирогчид, гэрчийн эрхэд сөрөг нөлөө үзүүлэх эсэх

Тийм Үгүй

Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

Page 35: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

8.Соёл 8.1.Соёлын өвийг хамгаалахад нөлөө үзүүлэх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

8.2.Хэл, соёлын ялгаатай байдал бий болгох эсэх, эсхүл уг ялгаатай байдалд нөлөөлөх эсэх

Тийм Үгүй

Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

8.3.Иргэдийн түүх, соёлоо хамгаалах оролцоонд нөлөөлөх эсэх

Тийм Үгүй

Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

БАЙГАЛЬ ОРЧИНД ҮЗҮҮЛЭХ ҮР НӨЛӨӨ

(Хүснэгт 4)

Үзүүлэх үр нөлөө:

Холбогдох асуултууд

Хариулт Тайлбар

1.Агаар

1.1.Зохицуулалтын хувилбарын үр дүнд агаарын бохирдлыг нэмэгдүүлэх эсэх

Тийм Үгүй

Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

2.Зам тээвэр, түлш, эрчим хүч

2.1.Тээврийн хэрэгслийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх/бууруулах эсэх

Тийм Үгүй

Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

2.2.Эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

2.3.Эрчим хүчний үйлдвэрлэлд нөлөө үзүүлэх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

2.4.Тээврийн хэрэгслийн агаарын бохирдлыг нэмэгдүүлэх эсэх

Тийм Үгүй

Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

3.Ан амьтан, ургамлыг хамгаалах

3.1.Ан амьтны тоо хэмжээг бууруулах эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

3.2.Ховордсон болон нэн ховор амьтан, ургамалд сөргөөр нөлөөлөх эсэх

Тийм Үгүй

Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

3.3.Ан амьтдын нүүдэл, суурьшилд сөргөөр нөлөөлөх эсэх

Тийм Үгүй

Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

3.4.Тусгай хамгаалалттай газар нутагт сөргөөр нөлөөлөх эсэх

Тийм Үгүй

Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

Page 36: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

4.Усны нөөц

4.1.Газрын дээрх ус болон гүний ус, цэвэр усны нөөцөд сөргөөр нөлөөлөх эсэх

Тийм Үгүй

Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

4.2.Усны бохирдлыг нэмэгдүүлэх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

4.3.Ундны усны чанарт нөлөөлөх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

5.Хөрсний бохирдол

5.1.Хөрсний бохирдолтод нөлөө үзүүлэх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

5.2.Хөрсийг эвдэх, ашиглагдсан талбайн хэмжээг нэмэгдүүлэх эсэх

Тийм Үгүй

Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

6.Газрын ашиглалт

6.1.Ашиглагдаагүй байсан газрыг ашиглах эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

6.2.Газрын зориулалтыг өөрчлөх эсэх

Тийм Үгүй Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

6.3.Экологийн зориулалтаар хамгаалагдсан газрын зориулалтыг өөрчлөх эсэх

Тийм Үгүй

Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

7.Нөхөн сэргээгдэх/нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялаг

7.1.Нөхөн сэргээгдэх байгалийн баялгийг өөрөө нөхөн сэргээгдэх чадавхыг нь алдагдуулахгүйгээр зохистой ашиглах эсэх

Тийм Үгүй

Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

7.2.Нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгийн ашиглалт нэмэгдэх эсэх

Тийм Үгүй

Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй

---оОо---

Page 37: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮР

НӨЛӨӨГ ҮНЭЛЭХ АЖЛЫН ТАЙЛАН

Улаанбаатар хот 2020 он

Page 38: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮР НӨЛӨӨГ ҮНЭЛЭХ АЖЛЫН ТАЙЛАН

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

Энэхүү үнэлгээний ажлын гол зорилго нь улсыг хөгжүүлэх томоохон бүтээн

байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний анги, байгууллагын оролцоог нэмэгдүүлэн, барилга-инженерийн цэргийг хөгжүүлэх, түүний бүтэц, зохион байгуулалтыг хуулиар оновчтой тогтоох, бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа бие бүрэлдэхүүний эрх зүйн болон нийгмийн баталгааг сайжруулах болон учирч болзошгүй гадны кибер аюул, довтолгооноос өөрийгөө хамгаалах, хариу үйлдэл хийх нөхцөл боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан тодорхойлоход оршино.

Үнэлгээ хийхээр сонгож авсан хууль нь нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлбэртэй байна.

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн /цаашид “хуулийн төсөл” гэх/ үр нөлөөг үнэлэхдээ Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Хуулийн төслийн үр нөлөө тооцох аргачлал”2-д /цаашид “аргачлал” гэх/ заасны дагуу дараах үе шаттайгаар хийлээ.

1. Шалгуур үзүүлэлтийг сонгох 2. Хуулийн төслөөс үр нөлөө тооцох хэсгээ тогтоох 3. Урьдчилан сонгосон шалгуур үзүүлэлтэд тохирох шалгах хэрэгслийн дагуу

үр нөлөөг тооцох 4. Үр дүнг үнэлэх, зөвлөмж өгөх.

ХОЁР.ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮР НӨЛӨӨГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ

СОНГОСОН БАЙДАЛ, ҮНДЭСЛЭЛ

Тус үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэхдээ хуулийн төслийн зорилго, хамрах хүрээ, зохицуулах асуудалтай уялдуулан, аргачлалд дурдсан 6 шалгуур үзүүлэлтээс 5 шалгуур үзүүлэлтийг сонголоо. Үүнд:

1. Зорилгод хүрэх байдал 2. Практикт хэрэгжих боломж 3. Ойлгомжтой байдал 4. Зардал 5. Харилцан уялдаа зэрэг болно.

“Зорилгод хүрэх байдал” гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд хуулийн

төслийн зорилго нь үзэл баримтлалд тусгасан хуулийн төслийг боловсруулах болсон үндэслэл, шаардлагад нийцсэн эсэх /бүрэн илэрхийлж чадсан эсэх/, хуулийн төсөлд туссан зохицуулалт болон арга хэмжээнүүд нь хуулийн төслийн зорилго, зорилтод хүрэх боломжтой байдлаар томьёологдсон эсэхийг үнэллээ.

Энэхүү үнэлгээг хийхийн тулд хуулийн төслийн үзэл баримтлалтай танилцаж, хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага, хуулийн төслийн зорилго болон зорилгод хүрэхэд чиглэгдсэн, мөн түүнийг тодорхой илэрхийлж чадахуйц арга хэмжээ, зохицуулалтыг сонгож авав.

“Практикт хэрэгжих боломж” шалгуур үзүүлэлтийн хүрээнд хуулийн төслийн зохицуулалтыг дагаж мөрдөх буюу хэрэгжүүлэх боломжтой эсэхийг тооцож үзсэн.

“Ойлгомжтой байдал” гэсэн шалгуур үзүүлэлтийг хуулийн төсөл нь түүнийг хэрэглэх, хэрэгжүүлэх этгээдүүдийн хувьд ойлгомжтой, логик дараалалтай

2Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан

Page 39: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

томьёологдсон эсэхийг шалгах үүднээс хамаарах этгээдүүдээс санал авах, хуулийн төсөл нь Хууль тогтоомжийн тухай хууль, Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлалд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянах байдлаар үнэлгээг хийхээр сонголоо.

“Зардал” гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд хуулийн төсөл нь төрийн байгууллагад учрах зардлыг бууруулах боломжийг бий болгох ба субъектэд үүсэх зардлыг “Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлал”-ын дагуу тооцохоор энэхүү шалгуур үзүүлэлтийг сонгов.

“Харилцан уялдаа” гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд хуулийн төслийг бүхэлд нь Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хуульд нийцсэн эсэхийг аргачлалд заасан асуултад хариулах байдлаар үнэлгээг хийхээр тооцов.

ГУРАВ.ХУУЛИЙН ТӨСЛӨӨС ҮР НӨЛӨӨГ ҮНЭЛЭХ ХЭСГИЙГ

ТОГТООСОН БАЙДАЛ

“Зорилгод хүрэх байдал” гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд хуулийн төслийн үзэл баримтлалд тусгасан хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, хэрэгцээ шаардлагад хуулийн төслийн зорилт, холбогдох зохицуулалтууд нийцэж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийх үүднээс хуулийн төслийн үзэл баримтлалтай танилцаж, үзэл баримтлал болон хуулийн төслийн зорилт, түүнийг хангахад чиглэсэн зохицуулалтуудыг харьцуулах байдлаар дүн шинжилгээ хийнэ.

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг

“Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг, Монгол Улсын батлан хамгаалах тухай хуультай нийцүүлэн боловсруулсан ба дагалдан бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй болно.

Эрх зүйн зохицуулалт: Зэвсэгт хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “тайван цагт

“Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Засгийн

газрын шийдвэрийн дагуу зэвсэгт хүчний бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр бие

бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд

оролцуулж болно” гэж,

“Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийн 8.3.7-д “цэргийн удирдлага, холбоо, мэдээллийн хэрэгслийг шинэчилж, аюулгүй байдлыг хангах, кибер халдлагатай тэмцэх бүтэц бий болгох” гэж тус тус заасантай нийцүүлэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах эрх зүйн хэрэгцээ, шаардлага тодорхойлогдож байна.

Практик хэрэгжилтийн байдал: Практик хэрэгцээ, шаардлагын хувьд Практик хэрэгцээ, шаардлагын хувьд

улсыг хөгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний анги,

байгууллагын оролцоог нэмэгдүүлэн, барилга-инженерийн цэргийг хөгжүүлэх,

түүний бүтэц, зохион байгуулалтыг хуулиар оновчтой тогтоох, бүтээн байгуулалтын

ажилд оролцож байгаа бие бүрэлдэхүүний эрх зүйн болон нийгмийн баталгааг

сайжруулах болон учирч болзошгүй гадны кибер аюул, довтолгооноос өөрийгөө

хамгаалах, хариу үйлдэл хийх нөхцөл боломжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага

тулгамдаж байна.

Улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний анги, байгууллагын оролцоог бий болгох, удирлага, зохион байгуулалтын бүтцийг бий

Page 40: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

болгох чиглэлээр Засгийн газрын 2019 оны н/187 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайдын 2019 оны н/15 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрыг байгуулан 4 хэлтэс 38 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Түүнчлэн манай улс нь газар зүйн онцлог байдлаас шалтгаалан кибер орон

зайд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг кибер зэвсэглэлийн асар их хүчтэй, кибер армитай хоёр хэт их гүрний дунд оршиж байгаа ба холбоо мэдээллийн технологийн хэрэглээгээ 100% гаднаас хангаж байна.

Энэ их гадны програм хангамж, тоног төхөөрөмжийг дагалдан асар их

хэмжээний, тагнах чагнах, мэдээлэл хулгайлах, өөрийн эрхэндээ байлгах үүрэг функц бүхий хортой код дагалдаж байгааг шалгаж тогтоох чадамж манай улсад бүрдээгүй байна. Зарим хортой код нь зөвхөн бидэнд зориулж бүтээгдсэн байх өндөр магадлалтай байна.

Монгол улсад бүртгэгдэж байгаа кибер халдлагыг нэгтгэсэн гадны

байгууллагын (checkpoint lab) статистик дүн мэдээг харахад бусад орны дунджаас даруй 8-15 дахин их байна.

Кибер зэвсэглэл, кибер зэвсэгт хүчинтэй болох нь ач холбогдлын хувьд өндөр

хэрнээ уламжлалт цэрэг, зэвсэглэлийг бүрдүүлэхээс олон зуу дахин хямд төсөв шаарддагаараа онцлогтой байдаг.

Дээрх нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагын дагуу Монгол улсын Зэвсэгт

хүчинд улс орны кибер орон зайг батлан хамгаалах чиг үүрэг бүхий кибер цэрэгтэй болох шаардлага тулгамдаж байна.

Иймд дээр дурдсан тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд Хууль

тогтоомжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5.1-д заасны дагуу Зэвсэгт хүчний

тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулна.

Аливаа хуулийн зохицуулалт нь хуулийн төсөл боловсруулах болсон

үндэслэл, шаардлагад нийцсэн байх ёстой учраас хамгийн эхэнд хуулийн төслийн

зорилгыг хуулийн төслийн үзэл баримтлалд тусгасан хэрэгцээ шаардлага, үндэслэл

болон зорилготой харьцуулан дараах байдлаар үнэлэх хэсгээ тогтоолоо.

Хуулийн төслийн хэрэгцээ шаардлага /Үндсэн зорилго, дэд зорилго/ хуулийн

төслийн үзэл баримтлалаас

Хуулийн төслийн зорилго

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар улсыг хөгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний анги, байгууллагын оролцоог нэмэгдүүлэн, барилга-инженерийн цэргийг хөгжүүлэх, түүний бүтэц, зохион байгуулалтыг хуулиар оновчтой тогтоох, бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа бие бүрэлдэхүүний эрх зүйн болон нийгмийн баталгааг сайжруулах болон учирч болзошгүй гадны кибер аюул, довтолгооноос өөрийгөө

- Улсыг хөгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний анги, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх;

- барилга-инженерийн цэргийн удирдлагыг оновчтой тогтоох;

- бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа бие бүрэлдэхүүний эрх зүй, нийгмийн баталгааг тогтоох;

Page 41: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

хамгаалах, хариу үйлдэл хийх нөхцөл боломж нэмэгдэнэ.

- кибер аюул, довтолгооноос хамгаалах, хариу үйлдэл нэгжийг бий болгох.

“Практикт хэрэгжих боломж” гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд хуулийн

төсөлд шинээр тусгах зохицуулалтыг сонгож авлаа. “Ойлгомжтой байдал” гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд хуулийн төсөл нь

боловсруулалтын хувьд Хууль тогтоомжийн тухай хуулийн Дөрөвдүгээр бүлэг болон Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлалд заасан шаардлагыг хангасан байдал, хуулийг ойлгож хэрэглэх, хэрэгжүүлэх боломжтой байдлаар боловсруулагдсан эсэхийг шалгахын тулд хуулийн төслийг бүхэлд нь сонгон авлаа.

“Харилцан уялдаа” гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд хуулийн төслийг

аргачлалд тусгасан хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх стандарт асуултуудад хариулах замаар уялдаа холбоог шалгахын тулд хуулийн төслийг бүхэлд нь авч үзэхээр тооцлоо.

ДӨРӨВ.УРЬДЧИЛАН СОНГОСОН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТЭД ТОХИРОХ ШАЛГАХ

ХЭРЭГСЛИЙН ДАГУУ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮР НӨЛӨӨГ ҮНЭЛСЭН БАЙДАЛ

Өмнөх үе шатуудад хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх шалгуур үзүүлэлтийг сонгож, үр нөлөөг үнэлэх хэсгээ тогтоосон тул тэдгээрт тохирох шалгах хэрэгслийг дараах байдлаар харуулъя.

Д/д Шалгуур үзүүлэлт

Үр нөлөөг үнэлэх хэсэг Тохирох шалгах

хэрэгсэл

1 Зорилгод хүрэх байдал

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл 1/ 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 17 дахь заалт: “3.1.17.“барилга инженерийн цэрэг” гэж улсын онц чухал обьект, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, салбарын барилга, инженерийн байгууламжийг барих, сэргээн засварлах, дайн байлдааны болон гамшгийн дараахь сэргээн босгох, дотоод, гадаадад хүмүүнлэгийн тусламж, энхийг дэмжих ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцох цэргийн хүчнийг”;

Хуулийн төслийн зохицуулалтад дүн

шинжилгээ хийх

2/ 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалт: “6.2.11.бүтээн байгуулалтын ажилд оролцох;”

Хуулийн төслийн зохицуулалтад дүн

шинжилгээ хийх

3/ 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 12 заалт:

Хуулийн төслийн зохицуулалтад дүн

шинжилгээ хийх

Page 42: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

“6.2.12.кибер аюулгүй байдлыг хангах.”

4/ 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалт: “11.1.15.зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журмыг тогтоох.”

Хуулийн төслийн зохицуулалтад дүн

шинжилгээ хийх

5/ 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалт: “12.1.9.улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэхэд олгох цалин урамшууллын журмыг Засгийн газар батална.

Хуулийн төслийн зохицуулалтад дүн

шинжилгээ хийх

6/ 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалт: “13.1.13.улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай мэргэжлийн боловсрол олгох журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран тогтооно.

Хуулийн төслийн зохицуулалтад дүн

шинжилгээ хийх

2 дугаар зүйл. Зэвсэгт хүчний тухай

хуулийн дараах хэсгийг дор

дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ 7 дугаар зүйлийн 3 дахь

хэсэг:

“7.3.Зэвсэгт хүчин нь Зэвсэгт

хүчний Жанжин штаб, төрлийн

цэргийн командлал, барилга-

инженерийн цэргийн удирдах

байгууллага, төрөл, тусгай

мэргэжлийн болон кибер аюулгүй

байдлын, ар тал, техникийн нэгтгэл,

анги, салбар, цэргийн цагдаа,

эмнэлэг, хангалт үйлчилгээний

байгууллага, иргэн-цэргийн

харилцааг зохицуулах нэгжтэй

байна.”

Хуулийн төслийн зохицуулалтад дүн

шинжилгээ хийх

2/ 15 дугаар зүйлийн 4 дэх

хэсгийн 12 дахь заалт:

“15.4.12.төрлийн цэргийн командлал

болон барилга-инженерийн цэргийн

дүрмийг баталж, харилцан

ажиллагааны журмыг тогтоох;”

Хуулийн төслийн зохицуулалтад дүн

шинжилгээ хийх

Page 43: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

3 дугаар зүйл.Зэвсэгт хүчний

тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1

дэх хэсгийн ”хуурай замын цэрэг,

агаарын цэргээс” гэснийг “хуурай

замын цэрэг, агаарын цэрэг болон

барилга – инженерийн цэргээс” гэж

өөрчилсүгэй.

Хуулийн төслийн зохицуулалтад дүн

шинжилгээ хийх

2 Ойлгомжтой байдал

Хуулийн төсөл бүхэлдээ Ойлгомжтой байдлыг судлах

3 Зардал Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлалын дагуу тусад нь тооцно.

Зардлын тооцоо хийх

4 Харилцан уялдаа

Хуулийн төсөл бүхэлдээ Хуулийн төслийн уялдаа холбоог

шалгах

Дээрх урьдчилан сонгосон шалгуур үзүүлэлтэд тохирсон шалгах хэрэгслийн дагуу хуулийн төслийн үр нөлөөг дараах байдлаар үнэллээ.

“Зорилгод хүрэх байдал” шалгуур үзүүлэлтийн хүрээнд хийсэн үнэлгээ: Хуулийн төслийг түүний үзэл баримтлалд тусгасан хэрэгцээ шаардлагыг

тодорхойлсон байдалтай харьцуулан үзэж, холбогдох зохицуулалтын эрх зүйн үр дагаврыг тодорхойлоход чиглэсэн.

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн

төслийн 1 дүгээр зүйл.

1/ 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 17 дахь заалт: “3.1.17.“барилга инженерийн цэрэг” гэж улсын онц чухал обьект, Зэвсэгт

хүчний нэгтгэл, анги, байгууллага, салбарын барилга, инженерийн байгууламжийг барих, сэргээн засварлах, дайн байлдааны болон гамшгийн дараахь сэргээн босгох, дотоод, гадаадад хүмүүнлэгийн тусламж, энхийг дэмжих ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцох цэргийн хүчнийг”;

Зэвсэгт хүчний тухай хуульд “барилга-инженерийн цэрэг”-ийн нэр томьёоны тайлбарыг шинээр тусгаснаар барилга-инженерийн төрлийн цэргийн командлалтай холбогдох эрх зүйн зохицуулалтыг хэрхэн ойлгож, хуулийг хэрэглэх талаар зохицуулалт тодорхой болно гэж үзсэн.

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн

төслийн 1 дүгээр зүйл.

2/ 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалт: “6.2.11.бүтээн байгуулалтын ажилд оролцох;”

Зэвсэгт хүчний тайван цагт гүйцэтгэх чиг үүрэгт бүтээн байгуулалтын ажилд

оролцох чиг үүрэг хуулиар тодорхойлогдоно.

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн

төслийн 1 дүгээр зүйл.

3/ 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 12 заалт: “6.2.12.кибер аюулгүй байдлыг хангах.”

Page 44: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

Зэвсэгт хүчний тайван цагт гүйцэтгэх чиг үүрэгт кибер аюулгүй байдлыг

хангах чиг үүрэг хуулиар тодорхойлогдоно.

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн

төслийн 1 дүгээр зүйл.

4/ 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалт: “11.1.15.зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журмыг тогтоох.”

Зэвсэгт хүчний тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд

“зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн

байгуулалтын ажилд оролцуулах журмыг тогтоох” асуудлыг тусгаснаар улсыг

хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд барилга-инженерийн анги, нэгжийг

оролцуулахтай холбогдох эрх зүйн зохицуулалт тодорхой болох юм.

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн

төслийн 1 дүгээр зүйл.

5/ 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалт: “12.1.9.улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэхэд олгох цалин урамшууллын журмыг Засгийн газар батална.

“Улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн

үүрэг гүйцэтгүүлэхтэй холбоотойгоор үүрэг гүйцэтгэж байгаа бие бүрэлдэхүүнд

олгох цалин урамшууллын журмыг Засгийн газар батлахаар тусгаснаар алба

хаагчдын эрх зүй, нийгмийн хамгаалал сайжирна.

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн

төслийн 1 дүгээр зүйл.

6/ 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалт: “13.1.13.улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд

шаардлагатай мэргэжилтэй ажилтан бэлтгэх, цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэх, мэргэжил эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулах журмыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.”

Улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай мэргэжлийн

боловсрол олгох журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн

Засгийн газрын гишүүнтэй хамтран тогтоох эрх зүйн үндэслэл бүрдэнэ.

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн

төслийн 2 дугаар зүйл.

1/ 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

“7.3.Зэвсэгт хүчин нь Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, барилга-инженерийн цэргийн удирдах байгууллага, төрөл, тусгай мэргэжлийн болон кибер аюулгүй байдлын, ар тал, техникийн нэгтгэл, анги, салбар, цэргийн цагдаа, эмнэлэг, хангалт үйлчилгээний байгууллага, иргэн-цэргийн харилцааг зохицуулах нэгжтэй байна.”

Зэвсэгт хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь дахь хэсэгт “кибер

аюулгүй байдлыг хангах нэгж” гэж тусгаснаар кибер аюулгүй байдлыг хангах нэгжийг

хуулийн хүрээнд байгуулах, эрх зүйн үндэслэлийг нь тогтоох боломж бүрдэнэ.

Page 45: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн

төслийн 2 дугаар зүйл.

2/ 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 12 дахь заалт: “15.4.12.төрлийн цэргийн командлал болон барилга-инженерийн цэргийн

дүрмийг баталж, харилцан ажиллагааны журмыг тогтоох;”

Төрлийн цэргийн командлал болон барилга-инженерийн цэргийн дүрмийг

баталж, харилцан ажиллагааны журмыг тогтоох эрх зүйн үндэслэл бүрдэнэ.

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн

төслийн 3 дугаар зүйл.

Зэвсэгт хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн ”хуурай замын цэрэг, агаарын цэргээс” гэснийг “хуурай замын цэрэг, агаарын цэрэг болон барилга – инженерийн цэргээс” гэж өөрчилсүгэй.

Зэвсэгт хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “барилга-

инженерийн цэрэг” гэж нэмсэнээр барилга-инженерийн цэргийг байгуулах хууль

зүйн үндэслэл бүрдэнэ.

“Ойлгомжтой байдлыг судлах” шалгуур үзүүлэлтийн хүрээнд хийсэн

үнэлгээ:

Хуулийн төсөл нь хэрэгжүүлэх, хэрэглэх этгээдүүдэд ойлгомжтой байдлаар томьёологдсон эсэхийг шалгах үүднээс хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан хууль тогтоомжийн төслийн эх бичвэрийн агуулгад тавих нийтлэг шаардлага, 30 дугаар зүйлд заасан хуулийн төслийн хэл зүй, найруулгад тавих нийтлэг шаардлагад нийцүүлэн боловсруулсан эсэхийг шалгахдаа Хууль тогтоомжийн тухай хуулийн дараах заалтад заасан шаардлагыг хангасан эсэхэд хариулт өгөх замаар шалгалаа.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан Хуулийн төслийн эх бичвэрийн агуулгад тавих нийтлэг шаардлага

Хууль тогтоомжийн тухай хуулийн зохицуулалт

Хуулийн төслийн зохицуулалтад үнэлгээ хийсэн байдал

29.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн, бусад хууль, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай уялдсан байх;

Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн, бусад хууль, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай уялдсан.

29.1.2.тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцаанд хамаарах асуудлыг бүрэн тусгасан байх;

Тийм.

29.1.3.тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцааны хүрээнээс хальсан асуудлыг тусгахгүй байх;

Тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцааны хүрээнээс хальсан асуудлыг тусгаагүй.

29.1.4.тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцаанд үл хамаарах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу хүчингүй болсонд тооцох тухай заалт тусгахгүй байх;

Тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцаанд үл хамаарах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу хүчингүй болгох саналыг тусгаагүй.

Page 46: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

29.1.5.зүйл, хэсэг, заалт нь хоорондоо зөрчилгүй байх;

Шаардлага хангасан.

29.1.6.хэм хэмжээ тогтоогоогүй, тунхагласан шинжтэй буюу нэг удаа хэрэгжүүлэх заалт тусгахгүй байх;

Шаардлага хангасан.

29.1.7.бусад хуулийн заалтыг давхардуулан заахгүйгээр шаардлагатай бол түүнийг эш татах, энэ тохиолдолд эшлэлийг тодорхой хийж, хуулийн нэр болон хэвлэн нийтэлсэн албан ёсны эх сурвалжийг бүрэн гүйцэд заасан байх;

Шаардлага хангасан.

29.1.8.тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцаа, хуулийн үйлчлэх хүрээ, эрх зүйн харилцаанд оролцогч хүн, хуулийн этгээдийн эрх, үүрэг, зохицуулалтад удирдлага болгох, харгалзан үзэх нөхцөл байдал, нийтийн эрх зүйн этгээдийн чиг үүрэг, эрх хэмжээ, тэдгээрийг биелүүлэх журам;

Шаардлага хангасан.

29.1.9.шаардлагатай тохиолдолд эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээ, хуулийн хүчин төгөлдөр болох хугацаа, хууль буцаан хэрэглэх тухай заалт, хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалт, бусад хуулийн зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох, хасах заалт;

Шаардлага хангасан.

29.1.10.шаардлагатай тохиолдолд бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хууль хүчингүй болсонд тооцох тухай дагалдах хуулийн төслийг боловсруулсан байх;

Хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байхгүй болно.

29.1.11.хуулийн төсөл нь хуулийн зорилго гэсэн зүйлтэй байж болох бөгөөд зорилгод тус хуулиар хангахаар зорьж байгаа иргэний үндсэн эрх, бэхжүүлэх үндсэн зарчим, хүрэх үр дүнг тусгана.

Шаардлага хангасан.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан Хуулийн төслийн хэл зүй, найруулгад тавих нийтлэг шаардлага

30.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томьёог хэрэглэх;

Шаардлага хангасан.

Page 47: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

30.1.2.нэг нэр томьёогоор өөр өөр ойлголтыг илэрхийлэхгүй байх;

Нэг нэр томьёогоор өөр өөр ойлголтыг илэрхийлээгүй.

30.1.3.үг хэллэгийг монгол хэл бичгийн дүрэмд нийцүүлэн хоёрдмол утгагүй товч, тодорхой, ойлгоход хялбараар бичих;

Шаардлага хангасан.

30.1.4.хүч оруулсан нэр томьёо хэрэглэхгүй байх;

Шаардлага хангасан.

30.1.5.жинхэнэ нэрийг ганц тоон дээр хэрэглэх.

Шаардлага хангасан.

“Хуулийн төслийн уялдаа холбоог шалгах” шалгуур үзүүлэлтийн хүрээнд хийсэн үнэлгээ:

Хууль тогтоомжийн төслийн үр нөлөө үнэлэх аргачлалд заасан дараах асуултад хариулах замаар хуулийн төслийн уялдаа холбоог бүхэлд нь шалгахыг зорилоо.

д/д Асуулт Хариулт буюу дүн шинжилгээ

1

Хуулийн төслийн зохицуулалт тухайн хуулийн зорилттой нийцэж байгаа эсэх;

Шаардлага хангасан.

2 Хуулийн төслийн “Хууль тогтоомж” гэсэн хэсэгт заасан хуулиудын нэр тухайн харилцаанд хамаарах хууль мөн эсэх;

Шаардлага хангасан.

3 Хуулийн төсөлд тодорхойлсон нэр томьёо тухайн хуулийн төслийн болон бусад хуулийн нэр томьёотой нийцэж байгаа эсэх;

Хуулийн төсөлд тодорхойлсон нэр томьёо тухайн хуулийн төслийн болон бусад хуулийн нэр томьёотой нийцэж байгаа.

4 Хуулийн төслийн зүйл, заалт тухайн хуулийн төсөл болон бусад хуулийн заалттай нийцэж байгаа эсэх;

Шаардлага хангасан.

5 Хуулийн төслийн зүйл, заалт тухайн хуулийн төслийн болон бусад хуулийн заалттай давхардсан эсэх;

Хуулийн төслийн зүйл, заалт тухайн хуулийн төслийн болон бусад хуулийн заалттай давхардаагүй.

6 Хуулийн төслийг хэрэгжүүлэх этгээдийг тодорхой тусгасан эсэх;

Шаардлага хангасан.

7 Хуулийн төсөлд шаардлагатай зохицуулалтыг орхигдуулсан эсэх;

Хуульд шаардлагатай зохицуулалтыг бүрэн тусгасан.

8 Хуулийн төсөлд төрийн байгууллагын гүйцэтгэх чиг үүргийг давхардуулан тусгасан эсэх;

Хуулийн төсөлд төрийн чиг үүргийг давхардуулан хуульчлаагүй.

9 Төрийн байгууллагын чиг үүргийг төрийн бус байгууллага,

Шаардлага хангасан.

Page 48: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх боломжтой эсэх;

10 Татварын хуулиас бусад хуулийн төсөлд албан татвар, төлбөр, хураамж тогтоосон эсэх;

Татвар хураамж тогтоосон заалт байхгүй.

11 Тухайн хуулийн төсөлд тусгасан тусгай зөвшөөрөлтэй холбоотой зохицуулалтыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд тусгасан эсэх;

Хуулийн төсөлд аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй холбоотой зохицуулалт тусгагдаагүй.

12 Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын олон улсын гэрээнд заасан хүний эрхийг хязгаарласан зохицуулалт тусгасан эсэх;

Хүний эрхийг хязгаарласан зохицуулалт агуулаагүй.

13 Хуулийн төслийн зүйл, заалт жендэрийн эрх тэгш байдлыг хангасан эсэх;

Хуулийн төсөл нь жендэрийн эрх тэгш байдлын асуудлыг хөндөөгүй.

14 Хуулийн төсөлд шударга бус өрсөлдөөнийг бий болгоход чиглэсэн заалт тусгагдсан эсэх;

Хуулийн төсөлд шударга бус өрсөлдөөнийг бий болгоход чиглэсэн заалт тусгаагүй.

15 Хуулийн төсөлд авлига, хүнд суртлыг бий болгоход чиглэсэн заалт тусгагдсан эсэх;

Хуулийн төсөлд авлига, хүнд суртлыг бий болгоход чиглэсэн зохицуулалт тусгагдаагүй.

16 Хуулийн төсөлд тусгасан хориглосон хэм хэмжээг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын талаар тодорхой тусгасан эсэх.

Хуулийн төсөлд хариуцлагын хэм хэмжээтэй холбоотой зохицуулалт тусгагдаагүй.

ТАВ.ҮР ДҮНГ ҮНЭЛЖ, ЗӨВЛӨМЖ ӨГСӨН БАЙДАЛ

5.1.Баримтжуулалт Хуулийн төслийн үр нөлөөг үнэлэхэд ашигласан дараах баримт бичиг,

мэдээлэл, тоо баримтыг цуглуулан үр нөлөөг тооцох ажиллагааны тайланд баримтжуулж хавсаргалаа.

1. Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээг шаардлагыг урьдчилан тандан судлах үнэлгээний тайлан;

2. Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, түүнд нийцүүлж боловсруулсан хуулийн төслийн хувилбар;

5.2. Үнэлэлт дүгнэлт Энэхүү үнэлгээний ажлын явцад Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт

оруулах асуудлыг судлан тогтоохдоо Зэвсэгт хүчний Жанжин штабын саналыг авах, холбогдох мэргэжлийн алба хаагчдын оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулах, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид харьцуулан дүн шинжилгээ хийх зэрэг аргыг ашигласан болно.

Хуулийн төслийн үр нөлөөг шалгуур үзүүлэлт бүрээр дараах байдлаар үнэлж

дүгнэлээ.

Page 49: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

Зорилгод хүрэх байдал шалгуур үзүүлэлтээр: Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг

боловсруулж, мөрдүүлснээр улсыг хөгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын

ажилд Зэвсэгт хүчний анги, байгууллагын оролцоог нэмэгдүүлэн, барилга-

инженерийн цэргийг хөгжүүлэх, түүний бүтэц, зохион байгуулалтыг хуулиар

оновчтой тогтоох, бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа бие бүрэлдэхүүний

эрх зүйн болон нийгмийн баталгааг сайжруулах болон учирч болзошгүй гадны кибер

аюул, довтолгооноос өөрийгөө хамгаалах, хариу үйлдэл хийх нөхцөл боломжийг

нэмэгдүүлэхээр байна.

Ойлгомжтой байдал шалгуур үзүүлэлтээр:

Түүнчлэн хуулийн төслийн ойлгомжтой байдлыг Хууль тогтоомжийн тухай

хуулийн 29 дүгээр зүйлд заасан хуулийн төслийн эх бичвэрийн агуулгад тавих

нийтлэг шаардлага, 30 дугаар зүйлд заасан хуулийн төслийн хэл зүй, найруулгад

тавих нийтлэг шаардлага хангасан эсэх, мөн Хууль тогтоомжийн төсөл

боловсруулах аргачлалыг баримталсан эсэхийг судаллаа.

Дээрх байдлаар хуулийн төслийн ойлгомжтой байдлыг үнэлэхэд хуулийн төсөл

нь нийтлэг байдлаараа хуулийн төслийн эх бичвэрийн агуулгад тавих нийтлэг шаардлага, хуулийн төслийн хэл зүй, найруулгад тавих нийтлэг шаардлагыг хангасан гэж үзлээ.

Зардал гэсэн шалгуур үзүүлэлтээр: Зардал гэсэн шалгуур үзүүлэлтийн дагуу Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй

холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлалын дагуу холбогдох зардлыг тодорхой тооцсон тул энэхүү үнэлгээний тайланд дүгнэлтийг тусгаагүй болно.

Харилцан уялдаа шалгуур үзүүлэлтээр: Энэхүү шалгуур үзүүлэлтийн хүрээнд хуулийн төслийг бүхэлд нь үнэлэхийг

зорьж, Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлалд заасан асуултад хариулах байдлаар шалгалаа.

5.3.Зөвлөмж Энэхүү хуулийн төсөлд Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан

тандан судлах аргачлалын дагуу холбогдох судалгаа хийгдсэн тул судалгааны

дүгнэлт, хуулийн төслийн үзэл баримтлалд нийцүүлэн хуулийн төслийг

боловсруулж, өргөн мэдүүлэх нь оновчтой ба Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

өөрчлөлт оруулснаар улсыг хөгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын ажилд

Зэвсэгт хүчний анги, байгууллагын оролцоог нэмэгдүүлэн, барилга-инженерийн

цэргийг хөгжүүлэх, түүний бүтэц, зохион байгуулалтыг хуулиар оновчтой тогтоох,

бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа бие бүрэлдэхүүний эрх зүйн болон

нийгмийн баталгааг сайжруулах болон учирч болзошгүй гадны кибер аюул,

довтолгооноос өөрийгөө хамгаалах, хариу үйлдэл хийх нөхцөл боломжийг

нэмэгдүүлэх зэрэг эрх зүйн үндэслэл бүрдэнэ гэж үзэж байна.

---оОо---

Page 50: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЗАРДЛЫН ТООЦООНЫ ТАЙЛАН

Улаанбаатар хот 2020 он

Page 51: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ХУУЛИЙН ТӨСӨЛД ХИЙСЭН ЗАРДЛЫН ТООЦООНЫ ТАЙЛАН

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг

хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны

59 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан Хууль тогтоомжийг

хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо хийх аргачлал /цаашид “аргачлал”

гэх/-ын дагуу тооцлоо.

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг

хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог аргачлалын дагуу тооцохын

зорилго нь иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагад үүсэх зардлын ачааллыг

тооцож, цаашид гарах ачааллыг багасгах санал боловсруулахад энэхүү

судалгааны зорилго оршино.

Уг аргачлалын 1.5 дахь хэсэгт заасан журмын дагуу Зэвсэгт хүчний тухай

хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухайд төрийн

байгууллага, иргэн, хуулийн этгээдэд оногдох зардлыг тооцооллоо.

1. Иргэн, хуулийн этгээдэд үүсэх зардал

Зэвсэгт хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Монгол Улсын

зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Засгийн газрын шийдвэрийн

дагуу зэвсэгт хүчний бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр бие бүрэлдэхүүн, техник

хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулж болно.” гэж

заасан ба зэвсэгт хүчний анги, салбарыг бүтээн байгуулалтын ажилд

оролцуулахтай холбоотойгоор иргэн, хуулийн этгээдэд зардал үүсэхгүй болно.

2. Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, оруулах тухай хуулийн төсөлтэй

холбогдуулан төрийн байгууллага буюу улсын төсөвт үүсэх зардал

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг

хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг тооцохдоо хуулийн төсөлд тусгагдсан

зардал гарах агуулга бүхий заалтыг тодорхойлж, улмаар гарах зардлыг тооцохоор

зорилоо.

Манай улс сүүлийн жилүүдэд улсын эдийн засгийн хөгжилд гол үүрэг гүйцэтгэх

төмөр зам, авто зам, барилга байгууламж, газрын тосны үйлдвэрийн дэд бүтэц зэрэг

төсөл, хөтөлбөрийн хүрээнд дээрх томоохон бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний

Page 52: ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд · 2020-02-10 · ТАНИЛЦУУЛГА Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт,

барилга инженерийн анги, байгууллагыг татан оролцуулж амжилттай хэрэгжүүлж

байна.

Улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд зэвсэгт хүчний анги, салбарыг

оролцуулахтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн 2019 оны н/187 дугаар

тогтоолоор Зэвсэгт хүчний Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрыг байгуулсан.

Тус газар нь Газрын тос боловсруулах үйлдвэрийн авто замын барилгын ажил,

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километрийн төмөр замын суурь бүтэц

угсрах, доод бүтэц барих зэрэг бүтээн байгуулалтын ажлын удирдлага, зохион

байгуулалттай холбоотой үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа ба 30 орчим

алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Мөн кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр Зэвсэгч хүчний Жанжин штабын

бүрэлдэхүүнд “Кибер аюулгүй байдлын төв” байгуулагдаж 20 орчим алба хаагчдын

бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн

төслийн зохицуулалт нь улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд зэвсэгт хүчний

барилга-инженерийн цэргийн анги, салбарыг оролцуулах эрх зүйн үндэслэлийг

хуулиар нарийвчлан тусгах, удирдлага зохион байгуулалтыг оновчтой тогтоох, одоо

үйл ажиллагаа явуулж байгаа кибер аюулгүй байдлын төвийн эрх зүйн статусыг

хуульд тусгахад чиглэсэн ба улсын төсөвт нэмэлт зардал гарах зохицуулалтыг

агуулаагүй тул хуульд холбогдох зохицуулалтыг тусгаснаар улсын төсөвт шинээр

зардал бий болохгүй болно.

---оОо---