65
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн Лекц 6

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

  • Upload
    others

  • View
    17

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

Лекц 6

Page 2: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

ОУ-ын шилжилт хөдөлгөөн

Шилжих хөдөлгөөн гэж хувь хүн эсвэл бүлэг хүмүүс газар зүйн

нэг нэгжээс өөр нэгж рүү засаг захиргааны эсвэл улс төрийн хил

хязгаарыг дамжин, өөрийн уугуул газар нутгаас өөр газар нутагт

бүрмөсөн болон түр хугацаагаар оршин суух зорилгоор шилжих

хөдөлгөөнийг хэлнэ. Энэ нь:

эдийн засгийн /худалдаа, байгаль орчин, хөгжлийн гэх мэт/,

хүн ам зүйн /гэр бүлтэйгээ нэгдэх, ажиллах хүчний өөрчлөлт, хүн

амын насжилт гэх мэт/

улс төрийн /зөрчил мөргөлдөөн, үндэсний цөөнхийг дарамтлах/

шалтгаантай.

Page 3: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

Шилжих хөдөлгөөн нь албан ёсны болон албан

бус гэсэн 2 төрөл байдаг.

Шилжилт хөдөлгөөн

Албан ёсны

/Тогтмол, бүртгэлтэй,

зөвшөөрөлтэй

Хөдөлмөрийн шилжих хөдөлгөөн

Цагаачлал

Суралцаж буй оюутгууд

Жуулчид

Албан бус

/Тогтмол хууль бус, бичиг баримтгүй/

Хил дамжуулан худалдаалах

Хүн худалдаалах

дүрвэгсэд

Page 4: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн
Page 5: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

САЙН ДУРЫН ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨН ХИЙХЭД НӨЛӨӨЛӨХ

ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ ТАТАГЧ ХҮЧИН ЗҮЙЛС, ТҮЛХЭГЧ

ХҮЧИН ЗҮЙЛС ГЭЖ АНГИЛДАГ.

• Татагч хүчин зүйлс

✓ Ажлын байрны олдоц, цалингийн хэмжээ

✓ Амьдралын болон уур амьсгалын таатай нөхцөл

✓ Улс төрийн хараат бус байдал

✓ Шашин шүтэх эрх чөлөө

✓ Боловсрол ба эрүүл мэндийн нөхцөл байдал

✓ Нийгмийн чөлөөт байдал

✓ Дайн үймээнгүй, амгалан байдал

• Түлхэгч хүчин зүйлс

✓ Ажлын байр, цалингийн хомс байдал

✓ Улс төрийн хавчлага

✓ Өлсгөлөн ба ган гачиг

✓ Эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хүртээмжгүй, чанаргүй байдал

✓ Байгалийн гамшиг

✓ Дайн самуун

✓ Угсаа гарал ба нийгмийн гарлаараа ялгаварлагдах

✓ Хүн амын хэт өсөлт

Page 6: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн гэдэг нь

хөдөлмөрийн чадвартай хүн ам нэг орноос нөгөө

оронд 1 жилээс дээш хугацаагаар шилжин

суурьшихыг хэлдэг. Ажиллах хүчний шилжилт бол эрт дээр үеийн түүхтэй. Нилээд улсад, тухайлбал АНУ,

Канад, Австрали болон бусад улсуудад XVIII-XX зууны эхэн үеийг хүртэлх хугацаанд

үй олноороо цагаачлагчдын хүч хөдөлмөрөөр бүтсэн байдаг.

XIX зууны дунд үе хүртэл ойролцоогоор 15 сая хар арьстан боол шинэ тив рүү

• Африкаас Америк руу хямд ажиллах хүч болгон боолуудыг албадан шилжүүлж байсанбоолын худалдаа, наймаа нь ажиллах хүчний шилжих хөдөлгөөний түүхийн эхлэлболдог байна.

• 1525-1866 онд 12.5 сая Африк хүмүүс хулгайлагдан Америк руу боол болж зарагдсанбайдаг байна.

Дэлхийн 2 р дайны дараа 5-6 жилийн дотор хил хязгаарын өөрчлөлттэй холбоотойгоор

30 сая хүн нааш цааш шилжсэн

1960-аад оноос хүн ам гадагшаа шилжих шинэ давалгаа гарч ирсэн нь “Ажиллах

хүчний зах зээлтэй холбоотой шилжих хөдөлгөөн ” юм. Хөгжиж буй орнуудаас

хөгжингүй орнууд руу ажил хөдөлмөр хийх, цагаачлах зорилгоор очих болсон

Page 7: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

Олон улсын хэмжээнд шилжилт хөдөлгөөн

явагдах үндсэн 4 шалтгаан байдаг

Улс оронд тайван бус

байдал, дайн самуун гарсан шалтгаанаас

болж цагаачилж дүрвэдэг

Байгаль, цаг уурын доройтолд

орсон нутагт амьдарч байсан хүмүүс нутгаа орхин гадаадад гарч амьдархыг

эрмэлздэг

Хөгжингүй орнуудад амьдралын түвшин, хөдөлмөрийн хөлс харьцангуй өндөр

байгаа нь хөгжиж буй орны хүмүүс

амьдралын орчин, нөхцлөө

сайжруулахын тулд хөгжилтэй орнуудад цагаачлахыг хүсдэг,

Дэлхийн эдийн засгийн хөгжлийн

шатууд нь орон бүрт харилцан

адилгүй байх тул нэг оронд ажиллах

хүч дутагдаж байхад, нөгөө

оронд илүүдэлтэй байдаг

Page 8: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн
Page 9: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

Шилжих хөдөлгөөнийг мөн газар зүйн байршлаар нь

дотоод болон гадаад шилжилт хөдөлгөөн гэж 2 ангилдаг.

Үүнд:

1. Дотоод шилжих хөдөлгөөн / улс доторх /

• Хөдөөнөөс хөдөө шилжих хөдөлгөөн

• Хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн

• Хотоос хөдөө рүү шилжих хөдөлгөөн

• Хотоос хот руу шилжих хөдөлгөөн

2. Олон улсын шилжих хөдөлгөөн / улс хооронд /

• Ажиллах хүчний болон ажил эрхлэх зорилготойгоор

шилжих хөдөлгөөн

• Хөгжлөөс үүсэх шилжих хөдөлгөөн

• Улс төрийн шалтгаанаас болж цагаачлах, дүрвэх

• Байгалийн аюул гамшгаас болж цагаачлах хөдөлгөөн

Page 10: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

Шилжих хөдөлгөөний чиглэл Шилжилт хөдөлгөөний чиглэл харьцангуй тогтворгүй бөгөөд

огтлолцож байх нь элбэг байдаг. Шилжигчдийг хүлээн авагч орныэдийн засгийн боломж, дэлхий дээрх түүний үүрэг, түүх, газар зүй,угсаатны үндэс зэргийг шийдвэрлэх ач холбогдолтой. Дараах 5чиглэл:

1. Нэг хүнд ногдох орлогын түвшин дунд, дундаас доогуурорнуудаас аж үйлдвэржсэн орнууд руу чиглэсэн хөдөлгөөн

2. Аж үйлдвэржсэн орнуудын хүрээн дэх шилжилт хөдөлгөөн

3. Нэг хүнд ногдох орлогын түвшин дунд, дундаас доогуурорнуудын хоорондох шилжилт хөдөлгөөн

4. Нэг хүнд ногдох орлогын түвшин дунд, дундаас доогуурорнуудаас нэг хүнд ноогдох орлогын түвшин дээгүүр орнууд руучиглэсэн хөдөлгөөн

5. Аж үйлдвэржсэн орнуудаас нэг хүнд ногдох орлогын түвшиндунд, дундаас доогуур орнууд руу эрдэм шинжилгээний ажилтан,мэргэжилтэн нарын шилжилт хөдөлгөөн

Page 11: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

Шилжин явагсдын чиглэл

Европ

Хойд Америк

Африк

Ази

Өмнөд Америк

Хүний хөгжлийн

индекс,Маш өндөр

Өндөр

Дунд

Доогууро

Хойд Америк

Европ

Өмнөд Аиерик

Ази

Африк

Бүс

дотроо

Page 12: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн
Page 13: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

Шилжих хөдөлгөөний хүчин зүйл

3 Ds – Development, Demography and Democracy

Хөгжил:

➢ Улс орны хөгжлийн ялгаатай байдал, даяаршил

➢ Ажлын байрны хомсдол, хөдөлмөр эрхлэлт, урамшуулал, цалин

Хүн ам зүйн чиг хандлага :

➢ Өндөр хөгжилтэй орнуудад хүн амын өсөлт буурч, настай хүмүүсийн

тоо өсөх болсон

Ардчилал, хүний эрх:

➢ Хүний аюулгүй байдлын ялгаатай байдал, дайн зөрчилдөөн

➢ Хүний эрхийн ялгаатай байдал

Page 14: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

Шилжих хөдөлгөөний үр дагавар

Эерэг тал

Хөдөлмөрийн эрэлт,

нийлүүлэлтийг

зохицуулах

Хүний хөгжлийг дэмжих

Аялал жуулчлалыг

хөгжүүлэх

Олон нийтийн дипломат

харилцааг хөгжүүлэх

Бусад

Сөрөг тал

• ОУ-ын гэмт хэрэг өсөх

• Хүний наймаа

• ДОХ, бусад халдварт өвчний тархалт

• Бусад

Page 15: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

Эмзэг бүлэг болох нь

➢ “3-D”(difficult,dirty,dangerous) ажлыг хамгийн

эрсдэлтэй салбарт гүйцэтгэдэг: ХАА, уул уурхай,

барилга

➢ Уртасгасан ажлын цаг, амрах цаг богино

➢ Нийгмийн хамгаалал, даатгалд хамрагдаагүй

➢ Амьдралын орчин ядуугаас эрүүл мэндийн эрсдэл

өндөр

➢ Эрх зүйн байдал: албан, албан бус

Page 16: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

Бүс нутгийн чиг

хандлага, үүний дотор

хөрш орнуудын хооронд

илүү нэмэгдэж байна.

Шилжих хөдөлгөөний

цар хүрээ, өсөлт асар их

нэмэгдэж байна.

Зохицуулалт

• Олон улсын түвшин: 70 гаруй конвенци

• Бүс нутгийн: ЕХ, АСЕАН

• Хоёр талын: албан ёсны айлчлалын үеэр харилцан тохиролцох

• Үндэсний хүрээнд

Page 17: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

Дэлхийн шилжих хөдөлгөөн

Өнөөдөр 200 саяас их шилжин явагсад байна.

Барагцаалбал дэлхийн хүн амын 3%

50 хүн тутмын 1 нь

86 сая нь хөдөлмөрийн шилжин явагсад\ХШЯ\ байна.

Ойролцоогоор 1\2 нь эмэгтэйчүүд

ХШЯ дэлхий даяар 337 тэрбум ам.долларын

гуйвуулгыг хийсэн байна.

Page 18: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

Дэлхий нийтийн хандлагаас харахад, сүүлийн жилүүдэд 2018 онд

гадаад шилжих хөдөлгөөн эрс нэмэгдэж, 258 сая хүн гадаад

шилжигч хэмээн бүртгэгдээд байна. Хөгжингүй орнуудын

дийлэнх нь хүлээн авагч, харин хөгжиж буй орнууд, ялангуяа,

Зүүн өмнөд Азийн орнууд илгээгч оронд орж байна. Гадаадад

ажиллах хүч илгээгч улсын хувьд Зүүн өмнөд Азийн улсууд

хамгийн их хувь эзэлж байна. Тухайлбал, жил бүр ойролцоогоор

2 сая Ази ажилчид гадаад улсад ажиллахаар явдаг бөгөөд

Филиппин, Индонези, Тай, Бирм, Вьетнам үндэстнүүд даруй 60

хувийг эзэлдэг.

Хүлээн авагч улсын хувьд, эхний аравт АНУ, ОХУ, ХБНГУ,

Саудын Араб, Канад, ИБНВУ, Испани, Франц, Австрали, Энэтхэг

улсууд ордог ч Азийн орнууд дотроо хамгийн их ажиллах хүч

хүлээн авагч оронд Сингапур, БНСУ орж байна

Page 19: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

2019 оны байдлаар 272 сая орчим хүн

өөрийн харъяат улсаасаа өөр улсад

амьдарч, аж төрж байна.

Энэ нь дэлхийн нийт хүн амын 3.5

хувийг эзэлж байна.

Дээрх хүмүүсийн 52 хувь нь эрэгтэй,

48 хувь нь эмэгтэй хүмүүс гэсэн

хүйсийн харьцаатай байна.

Мөн эдгээр хүмүүсийн 74 хувь нь

буюу гуравны хоёр нь ажил эрхлэх

насны хүмүүс буюу 20-64 насны

хүмүүс байна.

Эдгээр хүмүүсийн талаас дээш буюу

141 сая хүн тус оны байдлаар Европ

болон Хойд Америкт оршин сууж

байсан гэсэн судалгаа байна.

Page 20: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн
Page 21: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

Шилжилт хөдөлгөөнд оролцогчдын дийлэнх нь өндөр

цалин хөлс, амьдралын илүү сайн боломжийн төлөө явж

байгаа бол зарим хэсэг нь өлсгөлөн, ядуурал, байгалийн

гамшиг, хүрээлэн буй орчны тэнцвэрт бус байдал,

хүчирхийлэл, дотоодын зөрчил, мөргөлдөөн зэрэг

өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас шилжилтэд

оролцож байна.

Ерөнхийдөө, улс орнуудын хувьд хөдөлмөр эрхлэх

боломж, зохистой ажлын байр, хүний аюулгүй байдал,

хувь хүний эрх чөлөө зэрэг олон асуудал хоорондын

ялгавартай байдал жилээс жилд нэмэгдэж байгаа нь

шилжилт хөдөлгөөнд оролцогчдын сонирхолыг улам

бүр өдөөж байна.

Page 22: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

Ажиллах хүчний өсөлт хөгжил, оновчтой ашиглалт нь улс орны

хөгжилд нөлөөлөх түлхүүр хүчин зүйлсийн нэг. Ялангуяа гадаад

шилжих хөдөлгөөн нь улс оронд хөдөлмөрийн зах зээлийн

хэрэгцээг хангах, ур чадвартай, боловсролтой, үнэлэмжтэй хүн

амын тоог нэмэгдүүлэх, эдийн засгийн салбарын эдийн засгийн

өсөлтийг дэмжих ач холбогдолтой. Гэвч гадаад шилжилт

хөдөлгөөнөөс үүссэн нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаварууд

ихээхэн гарсаар байгааг судлаачид онцолж үзэж байна.

Шилжин суурьшсан иргэд:

Шинэлэг мэдлэг

Олон улсын харилцаа холбоо

Соёл урлагийн ур чадвар

Хэлний мэдлэг

Page 23: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

Олон улсын хамтын ажиллагааны гол хүчин зүйл бол шилжин

суурьшсан иргэд байдаг.

Brain- drain: Оюуны нүүдэл /Орчин цагийн олон улсын эдийн

засгийн харилцааны гол шинж/

Сайн боловсон хүчин нүүлгэж авах бодлого ногоон карт, оюутны

тэтгэлэгт хөтөлбөр

2006 онд Европ АНУ-руу 250 мянган чадварлаг боловсон хүчнээ

нүүлгэж алдсан/

АНУ-ын эдийн засгийг ган төмрөөр босгосон тэрбумтан Эндрю

Карнеги/

Мэдээ мэдээллийн солилцоо болон тухайн улсуудыг холбох гүүр

Боловсрол болон хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөн бол олон

улсын хөгжлийн цогц шийдэл гэж үздэг.

Page 24: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

• АНУ нь хамгийн ихцагаачдыг өөртөө татдаг улсбөгөөд энэ байр сууриахадгалсаар байна.

• 2019 оны байдлаар 50.7 саяшилжин суурьшигчид АНУ-доршин сууж байгаа

• Энэтхэг улсаас өөр улс руушилжин суурьших хүмүүс ихбайдаг бөгөөд 2019 оныстатистикаар 17.5 сая Энэтхэгулсын иргэн өөр улсад оршинсууж байгаа гэсэн байна.

Page 25: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

ГЕРМАН УЛСЫН ХҮН АМЫН ШИЛЖИЛТ

ХӨДӨЛГӨӨНИЙ УРСГАЛ

• Герман улс нь АНУ-н дараах 2 дахь том

шилжилт хөдөлгөөний бүс нутаг бөгөөд ирж

буй хүн амын хөдөлгөөн нь ихэвчлэн Зүүн

Европ, Өмнөд Европ болон Ойрхи Дорнодоос

ирдэг.

• Герман улсын засгийн газраас сүүлийн 50

жилийн хугацаанд хүн амын шилжилт

хөдөлгөөнийг идэвхитэй дэмжиж ирсэн. Энэ нь

төрөлт багассантай холбоотой.

• Холбооны статистикийн газрын мэдээллэснээр

нийт хүн амын 5 хүн тутмын 1 нь гадны улсын

иргэн гэдэг судалгаа гаргажээ.

Page 26: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

ГЕРМАН УЛСАД ИРЖ СУУРЬШИЖ БУЙ ХҮН АМЫН

ХӨДӨЛГӨӨНИЙ УРСГАЛ

Page 27: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

ГЕРМАН УЛС СҮҮЛИЙН 10 ЖИЛД ХҮЛЭЭЖ

АВСАН ДҮРВЭГСДИЙН ТОО

ЭХ СУРВАЛЖ: WWW.STATISTA.COM

Page 28: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ШАЛТГААН

Халамжийн цогц

систем, нийгмийн

халамж, тэтгэмж

тэтгэлэг маш сайн

Боловсролын систем буюу

улсын сургуулиуд нь

төлбөргүй бөгөөд зөвхөн

семестерийн төлбөр төлөх

ёстой байдаг.

Ажилгүйдлийн

түвшин маш бага,

ажиллах хүчний

зохицуулалтын

бодлого маш сайн

Гадны орнуудын өндөр

мэдлэгтэй

мэргэжилтнүүдэд Герман

улс нэн таатай визний

нөхцөл, цалин, амьдрах

орчноор хангадаг.

Үндэстэн дамнасан

корпорациуд болох

BMW, Volkswagen,

Adidas нь жил бүр гадны

орноос ирсэн ажиллах

хүчнийг олноор авч

ажилуулдаг.

Page 29: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

ХӨДӨЛМӨРИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ

ТУХАЙ

Хамгийн анх Герман улс нь 1955 онд Италитай гэрээ байгуулсны

дараа өмнөд Европ болон Газар дундын тэнгисээс гадаад

ажилчин хүлээн авч эхэлсэн.

1960- Испани, Грек

1961- Турк

1963- Марокко

1964- Португал

1965-Тунис

1968- Югославтай элсүүлэх гэрээ байгуулав.

Герман улсын хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөний өнөөгийн тогтолцоо нь

хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн бөгөөд Холбооны

засгийн газрын хүн ам зүйн стратегийн нэг хэсэг юм.

Page 30: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

ГЕРМАН УЛСАД ИРЖ СУУРЬШИЖ БУЙ

ИРГЭДИЙГ УЛСААР НЬ АНГИЛАХАД

УЛС ХҮН АМ ГАДААД ИРГЭДИЙН ЭЗЛЭХ ХУВЬ

НИЙТ 11,228,300 100

1 ТУРК 1,472,390 13.1

2 ПОЛЬШ 862,535 7.7

3 СИРИ 709,405 7.0

4 РОМ 748,225 6.7

5 ИТАЛИ 646,460 5.8

6 ХОРВАТ 414,890 3.7

7 ГРЕК 363,650 3.2

8 БОЛГАР 360,170 3.2

9 АФГАНИСТАН 263,420 2.3

10 ОРОС 260,395 2.3

Page 31: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

ГЕРМАН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ

БОДЛОГО

1. Тодорхой байх

Хөдөлмөрийн зах зээл дэх ур чадварын цоорхойг нөхөх. Хөгшрөлт болон ажиллах

хүчин цөөрч байгаагаас үүдэн өндөр болон дунд түвшний ажиллах хүчийг гадаадаас

авахыг уриалдаг. Комиссын үзэж байгаагаар шинээр

ирсэн хүмүүсийг “идэвхтэй арга барилаар” удирдаж байх

ёстой.

2. Өндөр боловсролтой байх

"Германы хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөний

систем”-д ажлын саналтай холбогдох нь өндөр

боловсролтой цагаачдад нээлттэй байдаг. Харин энэ

нь дээд боловсролгүй ажилчдын хувьд тийм таатай

зүйл биш юм.

3. Хэлний мэдлэгтэй байх

"Герман хэл бол ажил олгогчдын шаарддаг гол ур чадвар боловч хөдөлмөрийн

шилжилт хөдөлгөөний систем үүнийг анхаарч

үздэггүй.

Page 32: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТАЛААРХ

ГЕРМАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГО

• 2020 оны 3 сард Герман улсын засгийн

газраас баталсан цагаачлалын тухай

зохицуулалтын хуульд дараах

зүйлүүдийг дурьджээ. Үүнд:

• Европын Холбооны гишүүн бус орнуудаас

өндөр мэдлэгтэй боловсон хүчнийг Герман

улсад ажиллаж амьдрах виз, оршин суух

эрхийг олгоход улам хялбаршуулсан болгоно.

• Мэргэжлээрээ ажиллах гадны боловсон хүчин

өөрийн ур чадвараа Германы хяналт,

шалгалтын албаар хүлээн зөвшөөрүүлж,

гэрчилгээ авах шаардлагатай. Хэдийгээр

Германы засгийн газар ийнхүү тасралтгүй

гадны ажиллах хүчнийг эх орондоо авч ирэх

бодлого баримталж байгаа хэдий ч засгийн

газрын эдгээр шийдвэрүүд нь Германы уугуул

оршин суугчдын шүүмжлэлтэй тулгардаг.

Проф.Др Хэрбэрт Брюке-Берлиний

Хумболдт Их Сургуулийн эдийн засгийн

шилжилт, интеграцийн судалгааны

тэнхмийн эрхлэгч

• “…..Бидний хийсэн судалгаагаар

Герман улс өнөөдрийн эдийн засаг,

нийгмийн тогтвортой байдлаа авч

үлдэхийн тулд 2060 он гэхэд жил

бүр дор хаяж 400,000 гадны

иргэдийг эх орондоо авчрах

хэрэгтэй байна. Хүн амын

шилжилт хөдөлгөөн их байх тусам

олон соёл иргэншлээс бүрдсэн

таатай нийгмийн харилцаа

үүсдэг..”

Page 33: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

2. МУ-ын хөдөлмөрийн гадаад шилжих хөдөлгөөний

өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал

Албан мэдээгээр 30 гаруй улсад 180.000 гаруй иргэд хөдөлмөрлөж, сурч байна.

23000

гэрээт

ажилчид

17000 цагаачид

8000

Оюутнууд

Үлдсэн нь хууль бусаар

оршин суугчид

БНСУ 50000

Орос, Казахстан 30000

Америк 40000

Европын орнууд 40000

Чех 10000

Page 34: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

Монгол улсын гадаад шилжилт хөдөлгөөний

талаар баримталж байгаа бодлого

Монгол улсын хувьд хөдөлмөрийн гадаад шилжих хөдөлгөөнийг 2001 оны 06

дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж, хэрэгжиж эхэлсэн “Ажиллах

хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай”,

“Монгол Улсын Үндсэн хууль”,

“Хөдөлмөрийн тухай хууль”,

“Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”

“Нийгмийн даатгалын тухай хууль”

“Ашигт малтмалын тухай хуулийн 43.1, 43.2 зүйл заалт болон тэдгээртэй

нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаар зохицуулдаг байна. Монгол

улсын хувьд гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч илгээх

хөдөлмөрийн шилжих хөдөлгөөний талаар засгийн газрын зохицуулалт нь

ихэнхдээ квот тогтоох систем болон улс орнуудын засгийн газрын хоорондын

ажиллах хүч солилцох гэрээгээр зохицуулалт хийж байна.

Page 35: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

Квот тогтоох систем

Энэ нь хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, ажил олгогчийн

хэрэгцээнд тулгуурлан тухайн жилд гаднаас авах ажилчдын тоог

тогтоодог, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээг өргөн хүрээнд

харсан бодлого юм. Гэвч ур чадвартай холбогдох нь сул байвал

хөдөлмөрийн зах зээлийг эвдэж болзошгүй, ажиллах хүчний

шилжих хөдөлгөөн их, цагийн хязгаарлалт их, өндөр ур

чадвартай ажиллагчдад тийм ч таатай арга биш.

Сүүлийн үед уул уурхай, зам, барилгын салбарт өндөр ур

чадвартай ажиллагчдын хэрэгцээ шаардлага өсөж, бүтээн

байгуулалт нэмэгдсэнээр ажил олгогчийн хэрэгцээнд

тулгуурласан системийг өргөн хэрэглэх хэрэгцээ шаардлага

урган гарч байна.

Page 36: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

1998 оноос манай үйлдвэрлэлийн дадлагажигчдыг албан ёсоор БНСУ руу

илгээх болсноос хойш 2011 он хүртэл хувийн байгууллагууд гадаадад

ажиллах хүч илгээх үйл ажиллагааг явуулж байсан.

“Заг” компани 1998 оны 5 сарын 12-ноос 2002 оны 12 сарын 10-ны

хооронд 18-28 насны нийт 983 хүн,

“Монгол Ньюс-лейбор” компани 2003 оны 4 сарын 21-нээс 2011 он хүртэл

нийт 5532 хүн,

2004-2011 хүртэл Зуучлагч товчоо ХХК 11500 хүн,

2007 оноос Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо хөдөө аж ахуйн

дадлагажигчаар 500 гаруй хүнийг тус тус зуучилж гаргасан байна. Энэхүү

үйл ажиллагааг 2011 оноос хойш төрийн байгууллага хэрэгжүүлж эхэлснээс

хойш нийт 6009 иргэнийг илгээсний 5283 нь эрэгтэй, 726 нь эмэгтэй байсан

байна. 2011 оноос 2017 оны хооронд илгээсэн нийт 4209 иргэнийг

үйлдвэрлэлийн дэд салбараар ангилан харуулбал:

Page 37: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

Сүүлийн жилүүдэд БНСУ-д ажиллаж байгаа гэрээт ажиллагчид, хууль бусаар

ажиллагчдын тоо нилээдгүй буурах төлөв хандлага харагдаж байна. Харин

БНСУ-д суралцагчдын тоо өсөх хандлагатай байна. Энэ нь манай улсын уул

уурхайнн салбар эрчимтэй хөгжиж эдийн засгийн нөхцөл байдал сайжирч

байгаа болон БНСУ-аас ирж байгаа ажлын байрны саналын тоо буурч

байгаатай холбогдуулан гадаад руу гаргах ажиллах хүчний квотын хэмжээг

бууруулж байгаатай холбоотой

Page 38: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

Шилжин явагсдын нас хүйсийн бүтэц

-30 -25 -20 -15 -10 -5 0 5 10 15 20 25 30

15-19

20-24

25-29

30-34

35-39

40-44

45-49

50+

-30-25-20-15-10 -5 0 5 10 15 20 25 30 35 40

15-19

20-24

25-29

30-34

35-39

40-44

45-49

50+

-45-40-35-30-25-20-15-10-5 0 5 10 15 20 25 30

15-19

20-24

25-29

30-34

35-39

40-44

45-49

50+

БНСУ БНЧУ АНУ

Эрэгтэй ЭмэгтэйЭх сурвалж: “Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал, үр дагавар” тайлан,ХНХЯ, НҮБХАС

Page 39: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

Хөдөлмөрийн нөхцөл

37.2

84.3

11.2

62.8

15.6

88.8

0102030405060708090

100

Хөдөлмөрийн гэрээтэй

Хөдөлмөрийн гэрээ байхгүй

17.7

11.315.6

12.48.6

6.5

19.5

1.1

6.7

0

4 .5 5.6

0

5

10

15

20

25

Солонгос Чех АНУ

Эх сурвалж: “Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал, үр дагавар” тайлан,ХНХЯ, НҮБХАС

Page 40: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

БНСУ-д ажиллах хүч илгээж буй өнөөгийн байдал

Эдүгээ тус улсад 50000 орчим Монгол иргэн ажиллаж,

амьдарч байгаагийн 68.7% хувь нь хууль ёсоор, бусад 7774 нь

хууль бусаар хууль бусаар амьдарч, хөдөлмөр эрхэлж байна.

Хууль ёсоор ажиллаж амьдарч байгаа иргэдийн 58.3% хувь нь

буюу 9879 гаруй иргэн үйлдвэрүүдэд ажиллаж, 2368 иргэн

Солонгос иргэнтэй гэр бүл болон суурьшиж, оюутан, мэргэжил

дээшлүүлэгчид 4166, хувиараа аж ахуй эрхлэгчид, төр, хувийн

хэвшил, олон нийтийн байгууллагын төлөөлөгчийн газрын гэр

бүлийн гишүүд 500 гаруй Монгол иргэд байна.

Page 41: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

БНСУ дахь ажиллах хүчний шилжих хөдөлгөөнд

хийсэн судалгаа

Оршин суугаа статус Насны ангилалХүйсний

байдалБоловсролын байдал

Гэрлэлтийн байдал

Статус Хувь Нас Хувь Хүйс Хувь Боловсрол ХувьГэрлэсэн

эсэхХувь

Гэрээт ажилтан 5018-25 74

Эр 69

Дээд58

Тийм 68Хууль бусаар

ажил эрхлэгч

25

26-35 Дунд

Оюутан 1336-45 Бүрэн дунд

Байнгын оршин

суугч

6

46-с

дээшЭм 31

Бүрэн бус

дунд

Үгүй 32

Бусад 6

Page 42: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

Санхүүгийн нөхцлөө сайжруулахаар

БНСУ-д ажиллаж амьдрах байгаа иргэд

судалгаанд хамрагдагсдын 90.5% байгаа

нь хүн амын амьжиргааны түвшин

доогуур, нийгмийн баялагаас хүртэх

боломж бага зэрэгтэй шууд холбоотой.

Page 43: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

БНСУ-д ажиллаж буй Монгол иргэдийн хууль бус хөдөлмөр эрхлэх шалтгаан

Page 44: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

БНСУ-д ажилласны эерэг нөлөө

Page 45: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

Сөрөг үр дагавар

Page 46: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

Хүний эрхийн түгээмэл тунхаглал

➢ Амьд явах эрх: үйлдвэрлэлийн осол, авто машины

осол, өвчин хүндрэлтээс 378 нас баржээ.

➢ Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах

эрх: 41,2% нь эмнэлэгт үзүүлэх боломжгүй, 13,3%

үйлдвэрлэлийн осолд орсон, 33,3% ажил хөдөлмөртэй

холбоотойгоор эрүүл мэндэд сөрөг өөрчлөлт гарсан.

➢ Халдашгүй чөлөөтэй байх эрх: 5 хүн тутмын 3 нь

ялгаварлан гадуурхагдаж, 10 хүн тутмын нэг нь гэмт

хэрэгт холбогдсон байдаг.

Page 47: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

Үйл ажиллагааны чиглэл Үр дүнЗГ

хөтө

лб

өр • Гадаадад байгаа МУ-ын иргэд, тэдний хүүхдийн

үндсэн эрхийг хангахын төлөө тухайн улс орны ЗГ,

ОУБ-тай хамтран ажиллана.

• Эрх, нийгмийн асуудлаар хөтөлбөр, хууль

боловсруулан гаргаж, хэрэгжүүлнэ.

•Эрх ашгийг нь тууштай хамгаалж, туслах сан

байгуулан, консулын албыг өргөжүүлэн бэхжүүлнэ.

•Албан есны айлчлалын үеээр хэлэлцэх

болсон

•Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас

ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай

хууль д нэмэлт, өөрчлөлт.

•Хөтөлбөр боловсруулж, ЗГ-ын мөрийн

хөтөлбөрт тусгаж байх

ХН

ХЯ Монгол ажилчдыг бүртгэх, сонгох, илгээх ажлыг

хариуцдаг

Хөдөлмөр эрхлэлтийг Зуучлах Товчоо

БНСУ-д ажиллаж буй монгол ажилчдыг нийгмийн

даатгалд хамруулах болсон.

•НД-д хэрхэн хамрагдах талаар

иргэдийн мэдлэг дутмаг

•Зуучлагч байгууллагуудын үйл

ажиллагаа тогтмол биш

ГХ

Я Консулын газар МУ-ын ЭСЯ хүний нөөцийн хувьд

дутагдалтай :”70 000 “ ачааллыг бүр

нэмсэн. Гэхдээ бүртгэлийг сайжруулахад

нөлөөлөх талтай.

ҮС

Х Улсын хилээр нэвтэрсэн гадаад, дотоодын

зорчигчдын тоо, аялалын зорилгоор” гэсэн тоо

баримт л байна.

Гадаадад хөдөлмөр эрхлэгчдийн талаарх

мэдээллийг гаргаж байх арга зүй,

аргачлалыг тодорхойлох

ТБ

Б Гадаад орнуудын ЖДҮ-т ажиллагсдын холбоо ТББ

: НДШ-ийг буцаан олгуулах, үйлдвэрлэлийн ослын

нөхөн олговор олгуулах.

Хан Мон Лоу Хууль зүйн товчоо: хууль зүй,

өмгөөллийн туслалцаа

Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг ТББ-

уудын санаачлагыг төрөөс урамшуулж,

хамтран ажиллах

Page 48: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

Иймд гадаад шилжилт хөдөлгөөнийг боловсронгуй болгох

зорилгын хүрээнд БНСУ-д ажиллаж байсан болон ажиллаж байгаа

гэрээт ажилчидаас энэ асуудлаар асуулга авч судалгааны дүгнэлтийг

боловсруулсан болно. Судалгаанд нийт 222 хүн хамрагдсан бөгөөд

түүний 90,1 хувь буюу 200 нь “cанхүүгийн нөхцлөө сайжруулах”

зорилгоор БНСУ-д хөдөлмөр эрхлэж байна. Судалгааны дүгнэлтээр

БНСУ-д ажиллах нь амьдрал, ахуй, санхүүгийн нөхцлөө дээшлүүлэх

зорилготой гэсэн нь дийлэнх хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл

гадаадад ажиллаж амьдарч байгаагийн эерэг талыг мөнгөн

хуримтлалтай болох улмаар ар гэрийнхэндээ санхүүгийн дэмжлэг

үзүүлэх гадаадын соёл иргэншилтэй танилцах, мэргэжил эзэмшиж

ур чадвартай болох, ажлын туршлагатай болох зэргийг илүү

онцолсон байна. Харин судалгаанд оролцогчдын 36% нь ажлын

нөхцлөөс үүдэн эрүүл мэндээ алдах, 29% нь Монгол дахь нийгмийн

байр суурь алдах, 19% нь гэр бүлийн салах шалтгаан болж байна

гэж хариулсан байна.

Page 49: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн
Page 50: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

Дээрх судалгааны дүгнэлтээс харахад гадаад шилжилт

хөдөлгөөний талаар баримталж байгаа төрийн бодлого

зохицуулалтын хэрэгжилт хангалтгүй, хууль эрх зүйн орчин сул,

БНСУ-д ажиллаж буй Монгол иргэдийн эрхийг хамгаалах талаар

төрийн болон төрийн бус байгуулага, аж ахуйн нэгжүүд үйл

ажиллагааны ажлын уялдаа холбоо муу байна. Энэ байдал нь гадаад

улсын хөдөлмөрийн зах зээлд иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах,

тэдний ажиллах, амьдрах нөхцөл байдлыг дээшлүүлэх боломжийг

Монгол Улс бүрэн дүүрэн ашиглаж чадахгүйд хүргэж байна. Иймд

хоёр улсын төр засгийн байгууллагуудын хамтын ажиллагааг

сайжруулах, төр засгийн зүгээс гадаадад ажиллах хүч илгээх

бодлогыг эдийн засгийн болон нийгмийн бодлоготой уялдуулан

боловсруулж, хэрэгжүүлэх, хууль эрх зүйн шинэчлэлт хийх явдал

нэн шаардлагатай байна.

Page 51: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

ДОТООД ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН

Нийслэл Улаанбаатар хотын оршин суугчдын хэт өсөлт нь

сүүлийн жилүүдэд хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин,

экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй

суурьшил бий болох, гэмт хэрэг зөрчил, ихсэх, замын

хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн

халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг

нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулах болсон.

Нийслэлийн хүн амын механик, хэт өсөлт, Улаанбаатар хотын

агаарын бохирдлын 80 хувийг бий болгодог гэр хорооллын

яндангийн тоо хоёр харилцан шууд хамааралтай байдаг. Энэхүү

нөхцөл байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.2-т заасан

иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол,

байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг ноцтой

хөндөж байгаа юм.

Page 52: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн А/17 дугаар

захирамжаар хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод байнга

оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2018

оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаанд

зогсоосон шийдвэр гаргаж байсан билээ. Энэхүү

шийдвэрийн дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах

зайлшгүй шаардлагатай болон Улаанбаатар хотод орон сууц

худалдан авч байгаагаас бусад иргэдийн нийслэл рүү

чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан юм.

2017 онд орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар нийт

9.567 иргэн шилжин ирсэн нь өмнөх оны мөн үеийн

байдалтай харьцуулахад 11.552 иргэнээр бага байна.

Түүнчлэн 2017 оны байдлаар нийслэлээс нийт 10.161 иргэн

орон нутагт шилжин явснаар нийслэлд байнга оршин суугч

иргэдийн тоо сүүлийн жилүүдэд анх удаа буурсан

үзүүлэлттэй гарсан байна.

Page 53: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн
Page 54: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

Хөгжиж буй ихэнх орнуудад гол төлөвболовсрол доогуур буюу боловсролгүйхүн ам ажилгүй байдаг бол манайулсад боловсролтой иргэд илүүажилгүй байх хандлагатай байна.Ажилгүй хүмүүсийн өмнөх ажлаасаагарсан шалтгаанаар нь авч үзвэл,

32.7 (31.2%) мянга нь урьд өмнө ньцалинтай ажил/бизнес эрхэлжбайгаагүй,

15.6 (14.8%) мянга нь түр ажлын байрбайсан,

15.5 (14.7%) мянга нь өөрийнхүсэлтээр,

9.6 (9.1%) мянга нь хувийн/гэр бүлийншалтгаан,

9.1 (8.8%) мянган нь цалин хөлстохирохгүй байсан учраас гэсэншалтгаантай хүмүүс хамгийн өндөрхувийг эзэлж байна.

Page 55: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн
Page 56: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

2019 оны 4 дүгээр улирлын байдлаар сүүлийн 7 хоногт цалин

хөлс, орлого олох зорилгоор ямар нэгэн ажил хийгээгүй, тухайн

хугацаанаас хойш ирэх хоёр долоо хоногт ажил хийж эхлэхэд

бэлэн болон ажил хайж байгаа хүн 5 105.1 мянга байгаагийн 66.1

(62.9%) мянга нь эрэгтэйчүүд, 39.0 (37.1%) мянга нь эмэгтэйчүүд

байна. Ажилгүй хүмүүсийн 80.8 хувь нь хот, суурин газарт

амьдарч байна.

Ажилгүй хүн гэж сүүлийн 7 хоногт хөдөлмөр эрхлээгүй, хөдөлмөр эрхлэх

зорилгоор ажил хайж байгаа болон ажил хийхэд бэлэн байгаа хөдөлмөрийн насны

хүн юм (заалт 47 ХСОУ-ын 19-р бага хурлын тогтоол).

Page 57: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

Ажилгүйдлийн түвшин, насны бүлэг, хүйсээр, дүнд

эзлэх хувиар

Page 58: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн
Page 59: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд, ажилгүй

байгаа шалтгаанаар,

дүнд эзлэх хувиар, 2020 оны 12 дугаар сард

Page 60: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн
Page 61: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

Ажиллах хүч

Page 62: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

21.2

14.1

13.3

9.9

7.8

10.1

4.5

2.5

4.6

0 5 10 15 20 25

420.000-700.000

700.001-900.000

900.001-1.100.000

1.100.001-1.300.000

1.300.001-1.500.000

1.500.001-2.000.000

2.000.001-2.500.000

2.500.001-3.000.000

3.000.000

Page 63: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

➢ Даяаршиж буй дэлхийд олон улсын хөдөлмөрийн шилжих

хөдөлгөөн их хурдацтай нэмэгдэх боллоо.

➢ Хөгжиж буй орнуудын хөдөлмөрийн гадаад шилжих

хөдөлгөөн нь гол төлөв амьжиргаагаа сайжруулах, ажил

эрхлэх эдийн засгийн шалтгаантай , олон асуудлаар эрх нь

зөрчигдөж байна.

➢ 1990-ээд оноос хойш манай улсын иргэд гадаадад шилжин

хөдөлмөр эрхлэж эхлэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар албан

мэдээлэлээр 180 000 хүн 30 гаруй улсад, албан бус мэдээллээр

200 000 гаруй хүн 80 гаруй улсад гэрээт болон “хараар”

хөдөлмөр эрхлэж байна.

➢ Эдгээр тоо баримт нь хөдөлмөрийн гадаад шилжих

хөдөлгөөний асуудалд онцгой анхаарал хандуулах

шаардлагатай байгааг харуулж байна.

Page 64: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

САНАЛ

1. Хоёр улсын төр засгийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах:

✓ Иргэдийн эрх нь зөрчигдөх байдал улам бүр ихэсч байгаатай холбогдуулан гадаад

иргэдийн эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, арга механизм ба хууль, эрх

зүйн орчныг боловсронгуй болгох

✓ БНСУ-д хууль бусаар оршин сууж, хөдөлмөр эрхэлж буй Монгол иргэдийн визний

асуудлыг дипломат аргаар шийдвэрлэх боломжийг судлах

✓ Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч элсүүлэхдээ

олон улсын конвенц, хууль, стандартуудын хэрэглээг бий болгох

2. Төр засгийн зүгээс анхаарах асуудлуудад:

✓ Гадаадад ажиллах хүч илгээх бодлогыг эдийн засгийн болон нийгмийн бодлоготой

уялдуулан боловсруулж, хэрэгжүүлэх

✓ Хууль эрх зүйн шинэчлэлт хийх: Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах

хүч, мэргэжилтэн авах тухай холбогдох хууль болон бусад акт, дүрэм журмууд

✓ Эх орондоо эргэн ирсэн иргэдийг ажлын байраар хангах, эргэн нийгэмшүүлэх

бодлогыг оновчтой болгох түүнийг хэрэгжүүлэх

Page 65: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн

Анхаарал тавьсанд баярлалаа