21
1 ЭРЧИМ ХҮЧНИЙ БИЕТ УРСГАЛЫН ДАНСЫГ БАЙГУУЛЖ БАЙГАА ӨНӨӨГИЙН ТУРШЛАГА, АРГА ЗҮЙ Ж.Тэрбиш, Макро эдийн засгийн статистикийн газар

ЭРЧИМ ХҮЧНИЙ БИЕТ ... - switch-asia.eu · 2. Эрчим хүчний дансны үр дүн, 2010-2013 2.1 Эрчим хүчний нийт нөөц: ХҮСНЭГТ

  • Upload
    others

  • View
    7

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

1

ЭРЧИМ ХҮЧНИЙ БИЕТ УРСГАЛЫН ДАНСЫГ

БАЙГУУЛЖ БАЙГАА ӨНӨӨГИЙН ТУРШЛАГА,

АРГА ЗҮЙ

Ж.Тэрбиш,

Макро эдийн засгийн

статистикийн газар

2

1. Эрчим хүчний дансны тухай

• Зорилго, ач холбогдол

• Дансны бүртгэлийн хүрээ

• Дансны салбарууд

• Эрчим хүчний статистик, баланс болон дансны ялгаа

• Мэдээллийн эх үүсвэр

• Данснаас тооцдог үзүүлэлтүүд

2. Эрчим хүчний дансны үр дүн, 2010-2013

АГУУЛГА

1. Эрчим хүчний данс

• Эрчим хүчний дансны систем нь эрчим хүчтэй холбоотой

статистик мэдээллийг зохион байгуулах олон зорилтот арга

зүйн хүрээ бөгөөд эдийн засаг дахь эрчим хүчтэй холбоотой

үйл ажиллагаа болон байгаль орчны хоорондын харилцан

холбоог тодорхойлно.

• Эрчим хүчний дансыг байгуулснаар эрчим хүчний нөөц,

ашиглалтыг эрчим хүчний бүтээгдэхүүний төрлөөр хянахаас

гадна эрчим хүчний багтаамж, үр ашиг, бүтээмжийн

үзүүлэлтүүдийг тооцох боломжтой болно.

1. Эрчим хүчний данс

Гол зорилго нь:

• Эрчим хүчний хэрэглээ болон нөөцтэй холбоотой бодлогын

шийдвэр гаргах мэдээллээр хангана.

• Эрчим хүчний дансны мэдээллийг ашиглан өрх, аж ахуйн

нэгжүүдэд нийлүүлсэн эрчим хүчний бүтээгдэхүүн, түүнчлэн

экспортод гаргасан эрчим хүчний бүтээгдэхүүнд хяналт,

шинжилгээ хийх боломжтой.

• Эрчим хүчний данс нь эрчим хүч нийлүүлэгчдийн үйл

ажиллагаанд үнэлгээ өгөх мэдээллээр хангадаг.

• Эрчим хүчний дансны мэдээлэл нь аж ахуйн нэгжүүдийн

эрчим хүчний бүтээгдэхүүний хэрэглээг тэдгээрийн

үйлдвэрлэж байгаа нэмэгдэл өртөгтэй холбож өгдөг.

Эрчим хүчний биет урсгалын данс буюу биет хэмжээний нөөц,

ашиглалтын хүснэгт нь байгалиас шууд ашиглах эрчим

хүчний орц, эрчим хүчний бүтээгдэхүүн, эрчим хүчний

үлдэгдлийн урсгалыг бүртгэнэ.

1. Байгалиас шууд авч ашиглаж байгаа эрчим хүчний урсгал.

Эдийн засгийн харьяат нэгжийн байгалиас авч ашиглаж байгаа

эрчим хүчийг эрчим хүчний байгалийн орцын урсгал гэж үздэг.

Эдгээр урсгалд байгалийн нөөцийн орц (газрын тос, байгалийн

хий, уран, нүүрс ба хүлэр, модны нөөц зэрэг), сэргээгдэх эрчим

хүчний нөөцийн орц (нар, салхи, ус, газрын гүний дулаан зэрэг),

ба бусад байгалийн орц (сайжруулсан биомассаас гарган авсан

эрчим хүч) хамаарна.

Эрчим хүчний дансны хувьд эдгээр урсгалын нийлүүлэгч нь

байгаль орчин бөгөөд харин хэрэглэгч нь байгалиас эрчим

хүчнийг олборлож буй салбарууд болно.

1. Эрчим хүчний данс

2. Эрчим хүчний бүтээгдэхүүний урсгал. Эрчим хүчний

бүтээгдэхүүн гэдэг нь зөвхөн эрчим хүч болгон ашигладаг эсвэл

ихэнхдээ эрчим хүчний эх үүсвэр болдог бүтээгдэхүүн юм. Эдгээр

бүтээгдэхүүнд эдийн засгийн нэгжүүдийн үйлдвэрлэсэн түлш,

цахилгаан, дулаан зэрэг хамрагдана.

Эрчим хүчний бүтээгдэхүүний нийлүүлэлт нь импорт болон эдийн

засгийн харьяат нэгжүүдийн үйлдвэрлэлийн үр дүнд бий болдог.

Эрчим хүчний бүтээгдэхүүн нь бизнесийн үйл ажиллагааны завсрын

болон шууд хэрэглээ болох, эсвэл бусад эрчим хүчний болон эрчим

хүчний бус бүтээгдэхүүний орц болж хэрэглэгддэг.

Эрчим хүчний бүтээгдэхүүн нь өрхийн хэрэглээ, экспорт, мөн

эргэлтийн хөрөнгө хэлбэрээр ашиглагдана.

1. Эрчим хүчний данс

3. Үлдэгдлийн урсгал. Үлдэгдэл нь аж ахуйн нэгж, өрхийн

үйлдвэрлэл, хэрэглээ, хуримтлалын үр дүнд цаашид

хэрэглэгдэхгүй болсон эрчим хүч юм.

Эрчим хүчний үлдэгдэл нь эрчим хүчний алдагдал болон эрчим

хүчний үлдэгдэл (эрчим хүчний бус зорилгоор эцсийн

хэрэглэгчийн хэрэглэсэн эрчим хүч)-ээс бүрдэнэ.

Эрчим хүчний алдагдлыг 4 бүлэгт хуваадаг. Үүнд: олборлолтын

үеийн алдагдал, түгээлтийн үеийн алдагдал, хадгалалтын

үеийн алдагдал болон хувиргалтын үеийн алдагдал багтана.

1. Эрчим хүчний данс

• Эрчим хүчний биет урсгалыг эрчмийн нэгж болох Жоуль

гэсэн хэмжих нэгжээр бүртгэх бөгөөд НАХ-ийн

бүртгэлийн үндсэн зарчмыг баримтална.

• Урсгал бүрийн нийт нөөц нь харгалзах урсгалын нийт

ашиглалттай тэнцүү байна гэсэн зарчимд үндэслэнэ.

Тиймээс, эрчим хүч агуулж байгаа зарим бүтээгдэхүүн

нэгээс олон удаа бүртгэгдэнэ. Жишээлбэл, нүүрс нь

цахилгаан, дулааныг гарган авах орц болох ба дансанд

эрчим хүч агуулж буй нүүрс, цахилгаан, дулааныг бүгдийг

бүртгэнэ.

1. Эрчим хүчний данс

Эрчим хүчний дансны салбарууд :

• ХAА, ойн аж ахуйн салбарыг ерөнхийдөө эрчим хүч

нийлүүлэгч салбар гэж авч үздэггүй ч ойн аж ахуйн үйл

ажиллагаа нь түлшний мод болон модны нүүрсийг

нийлүүлдэг.

• Уул уурхайн салбар нь эрчим хүчний бүтээгдэхүүний гол

нийлүүлэгч салбар юм. Энэ салбарт газрын тос, байгалийн

хий болон нүүрс олборлох үйл ажиллагаа явагддаг.

• Боловсруулах салбар нь эрчим хүчний бүтээгдэхүүн

үйлдвэрлэлийн чухал салбар бөгөөд энэ салбарт анхдагч

эрчим хүчний бүтээгдэхүүнийг хоёрдогч бүтээгдэхүүний

хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагаа явагдаг. Жишээ нь,

түүхий нефтийг уул уурхайн салбарт олборлоод,

боловсруулах салбарт боловсруулдаг.

1. Эрчим хүчний данс

Эрчим хүчний дансны салбарууд :

• Цахилгаан, хий, уур болон агааржуулалтын салбар нь төрөл

бүрийн эрчим хүчийг нийлүүлдэг. Энэ салбарын аж ахуйн

нэгжүүд нь бусад аж ахуйн нэгжүүдээс эрчим хүч хүлээн авч

эдгээр бүтээгдэхүүнийг хоёрдогч эрчим хүч болгон

хувиргадаг. Энд газрын тос, байгалийн хий, нүүрс, уран

хэрхэн хувирч цахилгаан эрчим хүч болдог, түүнчлэн нар, ус,

салхины орцоос цахилгаан эрчим хүчийг шууд гарган авдаг

жишээнүүд багтана.

• Тээврийн салбар нь эрчим хүчийг их хэмжээгээр хэрэглэдэг

чухал салбар билээ. Гэхдээ эрчим хүчний дансанд машин,

тээврийн хэрэгсэлд хэрэглэдэг түлш нь шууд тээврийн

салбарын ашиглалт болдоггүй. Түлшийг ашиглаж байгаа үйл

ажиллагааны аль нь давамгайлж байгааг дансны бүртгэлд

харгалзан авч үздэг.

1. Эрчим хүчний данс

Эрчим хүчний статистик, эрчим хүчний баланс болон

эрчим хүчний дансны ялгаа :

• Эрчим хүчний статистик нь эрчим хүчний бүтээгдэхүүний

үйлдвэрлэл, импорт, экспортын талаарх мэдээллийг

цуглуулах, нэгтгэх тусгайлсан судалгааны үр дүн юм.

• Эрчим хүчний баланс нь эрчим хүчний статистикийн

мэдээлэлд үндэслэсэн эрчим хүчний нийт нийлүүлэлт

болон ашиглалтыг харуулдаг.

• Эрчим хүчний данс нь эрчим хүчний статистикийг ҮТС-ийн

тодорхойлолт, зарчим, ангилалтай уялдуулан эрчим

хүчний мэдээллийг дахин боловсруулдаг систем юм.

1. Эрчим хүчний данс

1. Эрчим хүчний данс

Эрчим хүчний дансны мэдээллийн эх үүсвэр:

Эрчим хүчний дансыг байгуулах хамгийн дөт зам нь эрчим

хүчний статистик мэдээлэл болон эрчмийн балансад

тохируулга засварлалт хийх явдал гэж зөвлөмжид заасан

байдаг.

12

1. Эрчим хүчний данс

Эрчим хүчний дансан дээр үндэслэн тооцдог үндсэн

үзүүлэлтүүд:

• Нэг хүнд ногдох эрчим хүчний хэрэглээ. Эрчим хүчний

дотоодын нийт хэрэглээг (зөвхөн эдийн засгийн салбарууд

болон өрхийн эцсийн хэрэглээ) хүн амын тоонд хуваана.

• Нэг хүнд ногдох эрчим хүчний нийт нөөц. Эрчим

хүчний нийт нийлүүлэлтийг (үйлдвэрлэл, импортын

нийлбэр) хүн амын тоонд хуваана.

• Эрчим хүчний багтаамж. Эрчим хүчний дотоодын

хэрэглээ болон ДНБ-ий харьцаагаар тодорхойлно. Энэ

үзүүлэлтийг салбар бүрээр тооцох боломжтой.

• Эрчим хүчний бүтээмж нь эрчим хүчний багтаамжийн

урвуу буюу ДНБ-ийг эрчим хүчний дотоодын хэрэглээнд

харьцуулж тодорхойлогдоно.

13

2. Эрчим хүчний дансны үр дүн, 2010-2013

2.1 Эрчим хүчний нийт нөөц:

ХҮСНЭГТ 1. ЭРЧИМ ХҮЧНИЙ НИЙТ НИЙЛҮҮЛЭЛТ, салбар болон импортоор

/Теражоуль/

Монгол улс нь 2010 онд нийт 747.7,

2011 онд 893.3, 2012 онд 806.6, 2013

онд 801.5 мянган теражоуль (ТЖ)

эрчим хүчний нөөцийг эдийн засгийн

үйл ажиллагаанд ашигласан байна.

Эрчим хүчний нийт нөөцийн 92.9-95.1

хувийг дотоодод олборлож,

үйлдвэрлэсэн бол 4.9-7.1 хувийг нь

импортоор хангажээ.

ХҮСНЭГТ 2. ЭРЧИМ ХҮЧНИЙ НИЙТ НИЙЛҮҮЛЭЛТ, салбар болон импортоор

/хувь/

Эрчим хүчний хамгийн том

үйлдвэрлэгч салбар нь уул уурхай,

олборлох салбар бөгөөд 2010-2013

онд эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн

91.0-92.5 хувийг энэ салбарт

үйлдвэрлэжээ.

Эрчим хүчний дараагийн томоохон

үйлдвэрлэгч салбар бол цахилгаан,

хий, уур, агааржуулалтын салбар

бөгөөд нийт үйлдвэрлэлийн 6.2-7.8

хувийг энэ салбарт бий болгожээ.

ХАА, ойн аж ахуйн салбар болон боловсруулах үйлдвэрлэлийн салбар нь 2010-2013 онд эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 1.2-

1.7 хувийг хангасан байна.

2. Эрчим хүчний дансны үр дүн, 2010-2013

2.1 Эрчим хүчний нийт нөөц:

ХҮСНЭГТ 3. ЭРЧИМ ХҮЧНИЙ НИЙТ НИЙЛҮҮЛЭЛТ, бүтээгдэхүүнээр

/Теражоуль/

Манай улсын эрчим хүчний гол

бүтээгдэхүүн бол чулуун нүүрс юм.

2010 онд нийт 554.8 мянган ТЖ чулуун

нүүрс үйлдвэрлэсэн бол 2011 онд

667.0 мянган ТЖ чулуун нүүрс

үйлдвэрлэж, 20.2 хувиар нэмэгдсэн

байна. Харин 2013 онд чулуун

нүүрсний үйлдвэрлэлийн хэмжээ 2012

оныхоос буурч 528.6 мянган ТЖ-д

хүрчээ .

Эрчим хүчний нийт нөөцийг

бүтээгдэхүүний төрлөөр нь авч үзвэл

66.0-74.7 хувийг чулуун нүүрс, 10.1-14.9

хувийг хүрэн нүүрс, 4.7-6.5 хувийг

нефтийн бүтээгдэхүүн, харин

цахилгаан болон дулааны эрчим хүч

6.0-7.8 хувийг тус тус эзэлж байна.

Эрчим хүчний импортод тээврийн

хэрэгслийн дизель түлш 59.4-62.4

хувийг, шингэн түлш 30-35.1 хувийг

эзэлж байна

2. Эрчим хүчний дансны үр дүн, 2010-2013

2.2 Эрчим хүчний нийт ашиглалт буюу хэрэглээ:

ХҮСНЭГТ 4. ЭРЧИМ ХҮЧНИЙ НИЙТ ХЭРЭГЛЭЭ, салбар, өрхийн аж ахуй болон

экспортоор

/Теражоуль/

Манай улсын эрчим хүчний нөөцийн

175.5 мянган ТЖ-ийг 2010 онд эдийн

засгийн салбарууд үйл ажиллагаандаа

хэрэглэсэн бол 39.2 мянган ТЖ-ийг нь

өрх хэрэглэжээ. Харин эрчим хүчний

486.1 мянган ТЖ бүхий

бүтээгдэхүүнийг экспортод гаргажээ.

2011-2013 онуудад эдийн засгийн

салбаруудын эрчим хүчний хэрэглээ

нэмэгдэж, 193.4-228.2 мянган ТЖ-д

хүрсэн бол өрхийн эрчим хүчний

хэрэглээ тогтвортой байжээ.

Эрчим хүчний нийт нөөцийн 65.0-75.5

хувийг 2010-2013 онд экспортод гаргаж,

21.7-28.5 хувийг эдийн засгийн

салбарууд үйл ажиллагаандаа

хэрэглэжээ.

Манай улсын эрчим хүчний хэрэглээ хамгийн өндөртэй салбар бол цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбар (11.0-14.7

хувь) бол хамгийн бага хэрэглэдэг салбар ХАА-н салбар байна (0.3-0.4 хувь).

Өрх 2010-2013 онд эрчим хүчний нийт нөөцийн 4.4-5.5 хувийг хэрэглэсэн бол 0.6-1.1 хувийг нь түгээлт, хувиргалт болон

олборлолтын үйл ажиллагаагаар алдсан байна.

2. Эрчим хүчний дансны үр дүн, 2010-20132.2 Эрчим хүчний нийт ашиглалт буюу хэрэглээ:

ХҮСНЭГТ 5. ЭРЧИМ ХҮЧНИЙ НИЙТ ХЭРЭГЛЭЭ, хэрэглээний төрөл болон

бүтээгдэхүүнээр

Манай улсын эрчим хүчний нийт

хэрэглээг бүтээгдэхүүний төрлөөр

нь авч үзвэл 2010-2013 онд нийт

хэрэглээний 80.9-86.2 хувийг

нүүрсний хэрэглээ, 6.0-7.8 хувийг

нь цахилгаан болон дулааны эрчим

хүчний хэрэглээ, 4.7-6.5 хувийг нь

нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ

тус тус эзэлж байна.

Эрчим хүчний экспорт нь 2010-2013

онд нийт хэрэглээний 65.0-75.5

хувийг, эцсийн ашиглалт 14.6-18.9

хувийг, эрчим хүчний хувиргалт 12-

16.1 хувийг, эргэлтийн хөрөнгийн

өөрчлөлт (3.7)-5.5 хувийг тус тус

эзэлж байна.

2. Эрчим хүчний дансны үр дүн, 2010-20132.2 Эрчим хүчний нийт ашиглалт буюу хэрэглээ:

ХҮСНЭГТ 5. ЭРЧИМ ХҮЧНИЙ ДОТООДЫН ХЭРЭГЛЭЭ, салбар, өрх болон

бүтээгдэхүүнээр

/Теражоуль/

Эрчим хүчний бүтээгдэхүүний

дотоодын нийт хэрэглээ 2010-2013

онд 197.4-275.6 мянган ТЖ байна.

Үүний 158.0-236.2 мянган ТЖ-ийг

нь эдийн засгийн салбарууд үйл

ажиллагаандаа хэрэглэсэн бол

39.2-44.3 мянган ТЖ-ийг нь өрх

хэрэглэжээ

Эдийн засгийн салбаруудын эрчим

хүчний дотоодын хэрэглээнд

нүүрсний хэрэглээ хамгийн өндөр

хувийн жинтэй байна.

Салбаруудын 2010-2013 оны эрчим

хүчний хэрэглээнд нүрсний

хэрэглээ 41.1-65.6 хувь, нефтийн

бүтээгдэхүүний хэрэглээ 14.7-29.4

хувь, цахилгаан эрчим хүчний

хэрэглээ 6.0-9.7 хувь, дулааны

эрчим хүчний хэрэглээ 9.2-14.8

хувьтай байна

Харин өрхийн эрчим хүчний

хэрэглээнд нүүрсний болон

дулааны эрчим хүчний хэрэглээ

өндөр хувийн жинтэй байна.

Өрхийн хэрэглээнд 2010-2013 онд

нүүрсний хэрэглээ 35.3-40.8 хувь,

дулааны эрчим хүчний хэрэглээ

35.1-39.8 хувь, нефтийн

бүтээгдэхүүний хэрэглээ 7.1-9.7

хувь, цахилгаан эрчим хүчний

хэрэглээ 7.5-9.3 хувь, түлшний

модны хэрэглээ 6.1-8.8 хувийг тус

тус эзэлж байна

2. Эрчим хүчний дансны үр дүн, 2010-2013

2.3 Эрчим хүчний үзүүлэлтүүд :Нэг хүнд ногдох эрчим хүчний дотоодын

хэрэглээ болон нийт нөөц. Манай улсын нэг

хүнд ногдох эрчим хүчний дотоодын хэрэглээ

2010 онд 80.0 ГЖ байсан бол 2011 онд 84.6

ГЖ, 2012 онд 90.6 ГЖ, 2013 онд 95.9 ГЖ болж

өссөн байна.

Харин нэг хүнд ногдох эрчим хүчний нөөцийн

хэмжээ 2010-2013 онд 270.8-317.7 ГЖ байна.

Эндээс харахад манай улсын эдийн засгийн

салбарууд болон өрхүүд эрчим хүчний нийт

нөөцийн 26.6-35.1 хувийг цэвэр үйл ажиллагаа

болон эцсийн хэрэглээнд ашиглажээ гэж хэлж

болохоор байна.

Эрчим хүчний багтаамж болон бүтээмж.

Эрчим хүчний багтаамж болон бүтээмжийн

2010-2013 оны үзүүлэлтээс харахад эрчим

хүчний багтаамж буурч, харин бүтээмж өссөн

байна. Энэ нь нэг сая төгрөгийн ДНБ-ийг

үйлдвэрлэхэд ашигласан эрчим хүчний

хэмжээ буурч, өөрөөр хэлбэл эдийн засаг

нэгж эрчим хүчээр илүү хэмжээний ДНБ

үйлдвэрлэсэн байна гэсэн үг юм. Өөрөөр

хэлбэл эерэг үр дүнг харуулж байна.

Манай улс 2010 онд 18.0 ГЖ эрчим хүчээр 1 сая төгрөгний ДНБ-ийг үйлдвэрлэдэг байсан бол 2013 онд 11.9 ГЖ эрчим хүчээр 1

сая төгрөгний ДНБ үйлдвэрлэжээ.

Манай улсын эрчим хүчний багтаамж хамгийн өндөртэй салбар нь цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбар бол багтаамж

багатай салбар нь ХАА болон үйлчилгээний салбарууд байна.

Цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарт 2010-2013 онд 435.8-490.7 ГЖ эрчим хүчээр 1 сая төгрөгний нэмэгдэл өртөг

үйлдвэрлэж байсан бол ХАА болон үйлчилгээний салбарт 1.4-2.8 ГЖ эрчим хүчээр 1 сая төгрөгний нэмэгдэл өртөг үйлдвэрлэж

байна

2. Эрчим хүчний дансны үр дүн, 2010-2013

2.3 Эрчим хүчний үзүүлэлтүүд :

Манай улс 2010 онд 1 ТЖ эрчим хүчээр 13 сая

төгрөгний нэмэгдэл өртөг үйлдвэрлэж байсан

бол 2013 онд 1 ТЖ эрчим хүчээр 361.1-721.4

сая төгрөгний нэмэгдэл өртөг үйлдвэрлэжээ.

Манай улсын эрчим хүчний бүтээмж хамгийн

өндөртэй салбар нь ХАА болон үйлчилгээний

салбарууд бол эрчим хүчний бүтээмж багатай

салбар нь цахилгаан, хий, уур,

агааржуулалтын салбар байна.

Цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарт

2010-2013 онд 1 ТЖ эрчим хүчээр 2.0-2.3 сая

төгрөгний нэмэгдэл өртөг үйлдвэрлэж байсан

бол ХАА болон үйлчилгээний салбарт 1 ТЖ

эрчим хүчээр 361.1-731.3 сая төгрөгний

нэмэгдэл өртөг үйлдвэрлэж байна

БАЯРЛАЛАА

Утас :(976-11) - 263152

Факс :(976-11) - 324518

Цахим хуудас: www.nso.mn

www.1212.mn

Цахим хаяг: [email protected]