11
1 гэсэн ач буяныг хүртсэн байна. 6 мэдрэхүй нь ариуссанаар нас уртсаж, тоолохын аргагүй урт наслаж, олон хүний төлөө Цагаан Лянхуа Сударыг айлдан түгээжээ. Түүнчлэн дараа төрөлдөө 2 наяд тоотон бурхантай уулзсан аж. Тэдгээр бурхад бүгд Сарны эгшигт хаан гэдэг нэртэй байжээ. Сарны эгшигт хаан бурханы эвээл дор Цагаан Лянхуа Сударыг айлдан түгээснийхээ ачаар дахиад 2 наяд тоотон бурхантай уулзаж чаджээ. Тэдгээр бурхадыг Үүлсийн дуут хаан гэдэг байжээ. Эдгээр Үүлсийн дуут хаан бурхадын эвээл дор бас л сургаалыг өөрийн болгож, уншиж, хүмүүст айлдан түгээсэн ба тэр буяны ачаар 6 мэдрэхүй нь улам ариусаж, юунаас ч айж эмээхгүй, цэвэр ариун сэтгэлээр сургаал айлдаж чаддаг болжээ. Энэ Насад зэвүүцэхгүй бодисадва нь ийнхүү хязгааргүй олон бурхадыг баясгаж, чин сэтгэлээсээ өргөн хүндэлж, мөргөж, бурханы үйлд хийж сайны үрийг тарьсан учир түүний дараа ч гэсэн олон бурхадтай учирсан байна. Тэр үедээ ч гэсэн сургаалыг үргэлжлүүлэн айлдан түгээсэн тул эцэст нь бурханы хутгийг олж чадсан ажээ.” Шагжамүни будда ийнхүү айлдаж дуусаад, үнэндээ энэ Насад зэвүүцэхгүй бодисадва бол миний урьд насны дүр болой. Түүнчлэн Насад зэвүүцэхгүй бодисадва уруу дайрсан хүмүүс бол эдгээр ном сонсохоор ирсэн олон дотор байгаа бурханы гэгээрэлд хүрье хэмээн эргэлт буцалтгүй шийдээд байгаа бодисадва, аяга тахимлаг, убаши нар болохыг хэлэв. Шагжамүни будда Их хүчит бодисадвад хандан ийнхүү айлдав. Хэрэв Цагаан Лянхуа Сударт итгэж, хэрэгжүүлэх лам болон лам бус сүсэгтэн олныг муу хэлж, хараан зандарч, адлаа дутагдлыг нь албаар онцлон шүүмжлэх аваас тэр нүглийнхээ хариуг хүртэх болой. Энэ тухай өмнө ч гэсэн дурдсан билээ. Эсрэгээр Цагаан Лянхуа Сударыг хэрэгжүүлэх хүмүүсийн олж эдлэх буян хэмээвээс сая өгүүлсэнчилэн нүд, чих, хамар, хэл, бие, сэтгэл гэсэн 6 мэдрэхүй ариусах гэсэн агуу их ач буяныг хүртэх болой.” Үүний жишээ болгож Насад зэвүүцэхгүй бодисадвагын тухай айлдана. Эрт дээр үед Аюул үгүй дуурьсгагч эгшигт хаан хэмээх бурхан хамаг амьтны төлөө сургаал айлджээ. Түүнээс хойш 2 их наяд тоотон Аюул үгүй дуурьсгагч эгшигт хаан хэмээх бурхан мэндэлж, бурханы сургаал үеэс үе дамжин уламжлагдаж ирсэн аж. Тэдгээрийн хамгийн эхний Аюул үгүй дуурьсгагч эгшигт хаан бурхан нирваан болсноос хойш чин сэтгэлээсээ сургаалыг хэрэгжүүлэх хүн цөөрч, бурханы дүрд сүсэглэх үе ирсэн цагт омогт хуврага олон болсон байв.” Тэр дунд Насад зэвүүцэхгүй гэдэг нэгэн бодисадва байж гэнэ. Тэрээр ямар ч хүнийг хүндлэн мөргөж, «Би та нарыг хүндэлж байна. Яагаад гэвэл та нар бүгд бодисадвагийн үйлийг хэрэгжүүлж, эргэлзээгүй бурхан болох хүмүүс билээ» хэмээн магтаж, мөргөдөг байв. Энэ бодисадва судар уншдаггүй, зөвхөн бурханлаг чанарт мөргөж байв. Түүний жинхэнэ утгыг ойлгохгүй хүмүүс уурлан бухимдаж, түүнийг саваагаар саваадаж, чулуу шидэж байв. Гэсэн ч тэр бодисадва зугтан гүйж хол очоод, бүр ч чанга дуугаар «Би яасан ч та нарыг зэвүүцэн голохгүй. Яагаад гэвэл та нар бүгд эргэлзээгүй бурхан болох хүмүүс билээ» гэж хэлж байв. Ийнхүү ямар ч үед «Би та нарыг зэвүүцэн голж жигшихгүй» гэж хэлдэг байсан учраас хуврага нар түүнд Насад зэвүүцэхгүй гэсэн нэр өгчээ. Насад зэвүүцэхгүй бодисадва өөд болохынхоо өмнө Цагаан Лянхуа Сударын сургаалыг өөрийн болгож, улмаар дээр хэлсэн 6 мэдрэхүй ариусах Насад зэвүүцэхгүй бодисадва хэмээх 20-р бүлэг Оройн Дээд Цагаан Лянхуа Судар

Оройн Дээд Цагаан Лянхуа - rk-world.org · ээж муу, юу ч хийж өгдөггүй би сайн ээж гэж үү? Үгүй ээ, тийм биш,

  • Upload
    others

  • View
    15

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Оройн Дээд Цагаан Лянхуа - rk-world.org · ээж муу, юу ч хийж өгдөггүй би сайн ээж гэж үү? Үгүй ээ, тийм биш,

1

гэсэн ач буяныг хүртсэн байна. 6 мэдрэхүй нь ариуссанаар нас уртсаж, тоолохын аргагүй урт наслаж, олон хүний төлөө Цагаан Лянхуа Сударыг айлдан түгээжээ.

Түүнчлэн дараа төрөлдөө 2 наяд тоотон бурхантай уулзсан аж. Тэдгээр бурхад бүгд Сарны эгшигт хаан гэдэг нэртэй байжээ. Сарны эгшигт хаан бурханы эвээл дор Цагаан Лянхуа Сударыг айлдан түгээснийхээ ачаар дахиад 2 наяд тоотон бурхантай уулзаж чаджээ. Тэдгээр бурхадыг Үүлсийн дуут хаан гэдэг байжээ. Эдгээр Үүлсийн дуут хаан бурхадын эвээл дор бас л сургаалыг өөрийн болгож, уншиж, хүмүүст айлдан түгээсэн ба тэр буяны ачаар 6 мэдрэхүй нь улам ариусаж, юунаас ч айж эмээхгүй, цэвэр ариун сэтгэлээр сургаал айлдаж чаддаг болжээ.

Энэ Насад зэвүүцэхгүй бодисадва нь ийнхүү хязгааргүй олон бурхадыг баясгаж, чин сэтгэлээсээ өргөн хүндэлж, мөргөж, бурханы үйлд хийж сайны үрийг тарьсан учир түүний дараа ч гэсэн олон бурхадтай учирсан байна. Тэр үедээ ч гэсэн сургаалыг үргэлжлүүлэн айлдан түгээсэн тул эцэст нь бурханы хутгийг олж чадсан ажээ.”

Шагжамүни будда ийнхүү айлдаж дуусаад, үнэндээ энэ Насад зэвүүцэхгүй бодисадва бол миний урьд насны дүр болой. Түүнчлэн Насад зэвүүцэхгүй бодисадва уруу дайрсан хүмүүс бол эдгээр ном сонсохоор ирсэн олон дотор байгаа бурханы гэгээрэлд хүрье хэмээн эргэлт буцалтгүй шийдээд байгаа бодисадва, аяга тахимлаг, убаши нар болохыг хэлэв.

Шагжамүни будда Их хүчит бодисадвад хандан ийнхүү айлдав.

“Хэрэв Цагаан Лянхуа Сударт итгэж, хэрэгжүүлэх лам болон лам бус сүсэгтэн олныг муу хэлж, хараан зандарч, адлаа дутагдлыг нь албаар онцлон шүүмжлэх аваас тэр нүглийнхээ хариуг хүртэх болой. Энэ тухай өмнө ч гэсэн дурдсан билээ. Эсрэгээр Цагаан Лянхуа Сударыг хэрэгжүүлэх хүмүүсийн олж эдлэх буян хэмээвээс сая өгүүлсэнчилэн нүд, чих, хамар, хэл, бие, сэтгэл гэсэн 6 мэдрэхүй ариусах гэсэн агуу их ач буяныг хүртэх болой.”

Үүний жишээ болгож Насад зэвүүцэхгүй бодисадвагын тухай айлдана.

“Эрт дээр үед Аюул үгүй дуурьсгагч эгшигт хаан хэмээх бурхан хамаг амьтны төлөө сургаал айлджээ. Түүнээс хойш 2 их наяд тоотон Аюул үгүй дуурьсгагч эгшигт хаан хэмээх бурхан мэндэлж, бурханы сургаал үеэс үе дамжин уламжлагдаж ирсэн аж.

Тэдгээрийн хамгийн эхний Аюул үгүй дуурьсгагч эгшигт хаан бурхан нирваан болсноос хойш чин сэтгэлээсээ сургаалыг хэрэгжүүлэх хүн цөөрч, бурханы дүрд сүсэглэх үе ирсэн цагт омогт хуврага олон болсон байв.” Тэр дунд Насад зэвүүцэхгүй гэдэг нэгэн бодисадва байж гэнэ. Тэрээр ямар ч хүнийг хүндлэн мөргөж, «Би та нарыг хүндэлж байна. Яагаад гэвэл та нар бүгд бодисадвагийн үйлийг хэрэгжүүлж, эргэлзээгүй бурхан болох хүмүүс билээ» хэмээн магтаж, мөргөдөг байв. Энэ бодисадва судар уншдаггүй, зөвхөн бурханлаг чанарт мөргөж байв. Түүний жинхэнэ утгыг ойлгохгүй хүмүүс уурлан бухимдаж, түүнийг саваагаар саваадаж, чулуу шидэж байв. Гэсэн ч тэр бодисадва зугтан гүйж хол очоод, бүр ч чанга дуугаар «Би яасан ч та нарыг зэвүүцэн голохгүй. Яагаад гэвэл та нар бүгд эргэлзээгүй бурхан болох хүмүүс билээ» гэж хэлж байв. Ийнхүү ямар ч үед «Би та нарыг зэвүүцэн голж жигшихгүй» гэж хэлдэг байсан учраас хуврага нар түүнд Насад зэвүүцэхгүй гэсэн нэр өгчээ.

Насад зэвүүцэхгүй бодисадва өөд болохынхоо өмнө Цагаан Лянхуа Сударын сургаалыг өөрийн болгож, улмаар дээр хэлсэн 6 мэдрэхүй ариусах

Насад зэвүүцэхгүй бодисадва хэмээх 20-р бүлэг

Оройн Дээд Цагаан Лянхуа Судар

Page 2: Оройн Дээд Цагаан Лянхуа - rk-world.org · ээж муу, юу ч хийж өгдөггүй би сайн ээж гэж үү? Үгүй ээ, тийм биш,

2

2 сарын 15-ны өдөр ойролцоогоор 2500 жилийн өмнө Шагжамүни будда үүрд нирваанд орсон билээ. Энэхүү нирваанд орсон өдөр нь бурхан багшийн мэндэлсэн өдөр, гэгээрэлд хүрсэн өдөртэй зэрэгцэн буддын шашны 3 том баяр ёслолын нэгд тооцогддог. Энэ өдөр нь бид Шагжамүни буддагийн ач буяныг магтан дуулж, хүн бүр амьдралынхаа нандин чухал зүйл юу болохыг дахин эргэцүүлэн бодох өдөр юм. Энэ талаар Зэн багш Доогэн

“Амьдрах, үхэх хоёрыг ухамсарлах нь буддын шашинтны дүр төрх юм” гэж хэлсэн байдаг ба энэ нь амьдрах ба үхэх гэсэн жинхэнэ үнэнийг гэгээрэх нь чухал гэсэн утгатай. Амьтай зүйлд заавал төгсгөл байдаг, үхэл бол хэнд ч эрх тэгш ирдэг гэдгийг зүрх сэтгэлдээ сайтар шингээх хэрэгтэй. Үүнийг яагаад мэдэж авах хэрэгтэй вэ гэвэл тэгснээр хүн амь насандаа, амьд явж байгаадаа талархах хэрэгтэй гэдгээ мэдэрдэг юм. Би нэг өглөө судраа уншиж суухдаа

“Шагжамүни будда өөрийн биеэр энэхүү үнэнийг харуулжээ” гэж бодож байсан юм. Шагжамүни будда бол ид шидтэн биш, бидэнтэй адил жирийн л хүн байсан ба 80 насандаа нирваанд орсон билээ. Тогтворгүйн хуулийг гэгээрсэн Шагжамүни будда нь сургаалынхаа дагуу өвчин, үхэлтэй тулгарч, төрсөн нутгаа алдах гээд олон зовлон бэрхшээлийг туулж, яг л Жинхэнэ

Үнэний хуулийн дагуу амьдарсан нэгэн билээ. Цагаан Лянхуа Сударын “Түүнчлэн ирсний насны хэмжээ” бүлэгт гардаг “Ялж төгс нөгчсөний хэмээн зарлигласан үнэхээр хоосон биш ээ” гэсэн өгүүлбэр байдаг. Би үүнийг уншаад “Бурхан багшийн үг үнэхээр үнэн бөгөөд хоосон үг биш юм байна” гэсэн бодол сэтгэлд төрсөн. Ингэж би амьдрал ба үхэл гэсэн жинхэнэ үнэнийг гэгээрэх нь хүний амьдарлын хамгийн чухал зүйл юм байна гэдгийг дахин бодож тунгаасан билээ.

Шагжамүни буддагийн туулсан 

тогтворгүйн хууль   

Үүссэн бүхэн үгүй болдог Ерөнхийлөгчийн

сургаал Рисшо Косей Кайгийн Ерөнхийлөгч

Нивано Ничико

Page 3: Оройн Дээд Цагаан Лянхуа - rk-world.org · ээж муу, юу ч хийж өгдөггүй би сайн ээж гэж үү? Үгүй ээ, тийм биш,

3

Бусдын сэтгэлийг гэрэлтүүлэх нь  

“Косэй” сэтгүүл, 2013 оны 2 сарын дугаараас

Амьтай бүхэн хэзээ нэгэн цагт үхдэг.

Энэ нь энгийн бөгөөд мэдээжийн, зайлшгүй зүйл. Гэвч бид үүнийг сонсоод үхэх гэдэгт л анхаарлаа хандуулж, санаагаар унадаг. Гэвч амь байхгүй бол үхэл гэж байхгүй бөгөөд үхлийг танин мэдсэнээр амьдрал гялалзан гэрэлтэх болно. Амьдрах ба үхэх гэдэг нь нэг л ойлголт юм. Жишээлбэл миний энэхүү илтгэлд

бичиж дуусгах эцсийн хугацаа гэж бий. Заримдаа эцсийн хугацааг мартахсан гэж бодогддог ч, хэрэв эцсийн хугацаа гэж байгаагүй бол хэзээ ч бичихгүй байсан байх. Ямар ч юм үүнтэй адил биш гэж үү? Алдарт “Цүрэзүрэгүса” номонд “Үүрд

амьдрах тавилантай байсан бол амьдрал хичнээн амтгүй хоосон санагдах байсан бол. Бүх зүйлс хувирч өөрчлөгддөг учраас л амьдрал утга учиртай байдаг” гэсэн үг байдаг. Бид амьдралд буурь суурьтай хандаж, өдөр бүр тохиолдох элдэв явдалд анхаарлаа төвлөрүүлж байдаг нь амь нас хязгаартай гэдгийг мэддэг учраас юм. Хүн амьдрал, үхэл хоёрын холбоог мартчихдаг явдлыг Зэн багш Иккюү “Маргаашийг хүлээж

өнөөдрийг бас л дэмий өнгөрүүлэв” хэмээн хошигнон дуулсан байдаг. Харин эсрэгээр маргааш ирэхгүй байж магадгүй гэсэн бодлоор амьдрах юм бол амьдралын хором мөч бүрийг утга учиртай өнгөрүүлж чадах биз ээ. Үхлийг ингэж хүлээн авах юм бол

үхлээс айж эмээхээ болино. Цаашлаад талийгаачид хандах үзэл бодол ч гэсэн илүү буурь суурьтай болно. Ойр дотны хүнээ алдах нь хэнд ч гэсэн

хэцүү зүйл боловч энэхүү уй гашууг амсаж даван туулснаар дахин урагшаа алхах зориг ордог. Тиймээс уй гашуу нь утга учиргүй зүйл биш юм. Түүнчлэн амьдрал ба үхэл нь салшгүй холбоотой хэмээн хүлээж авснаар “Би ч бас энэ хүн шиг амьдаръя” хэмээн талийгаачийн сайн талаас суралцаж, магтан дурсах сэтгэл төрнө. Энэ нь бид Шагжамүни буддагаас суралцаж, Үүсгэн байгуулагчаа номын багш хэмээн өргөн хүндэлдэгтэй адил бөгөөд бидэнд амьдрах эрч хүчийг өгөх болно. Энэ утгаараа бид ч гэсэн бусад

хүмүүсийн сэтгэлийг гэрэлтүүлж, эрч хүч өгөхөөр амьдралыг туулууштай.

Page 4: Оройн Дээд Цагаан Лянхуа - rk-world.org · ээж муу, юу ч хийж өгдөггүй би сайн ээж гэж үү? Үгүй ээ, тийм биш,

4

Гэрэлтэн гялалзах эцэг, эх нар  

Дунд сургуулийн анхны семестрийн эцэг эхийн хурал хагас сайн өдөр болсон юм. Хурал явагдаж байх үед хүүхдүүд нь ангидаа хэн нь ямар үүрэг хүлээх тухай ярилцаж, хурлын дараа эцэг эхтэйгээ хамт анги ангиараа хөнгөн зууш идэнгээ хоорондоо танилцаж ярилцах арга хэмжээ байв.

6-р анги ба 8-р ангид сурдаг хоёр охинтой миний хувьд нэгэн зэрэг хоёр хуралд оролцож чадахгүй тул төгсөх ангийн том охиныхоо хуралд оролцоод, дараагаар нь бага охиныхоо анги уруу очиж хамт зууш идэхээр төлөвлөв. Хурал дуусмагц бага охиныхоо анги уруу очтол хүүхдүүдийн хурал

арай дуусаагүй шинжтэй байв. Дуусахыг нь хүлээгээд зогсож байтал эртнээс таньдаг байсан охиныхоо ангийн хүүхдийн ээжтэй тааралдаж, хэсэг ярьж хөөрөв.

“Ирэх долоо хоногт хүү маань хоногоор аялалд явна. Дахиад л ачаа, хувцасыг нь бэлдэх хэрэгтэй гэж бодохоос бүр дургүй хүрэх юм аа” гэж тэр ээж хэлэв.

“Манай хүүхэд ээж аав нь тус нэмэр болж шальдаггүй болохоор тэр үү, биеэ даагаад багаасаа бүх юмаа өөрөө хийгээд сурчихсан юм” гэж би хариулав.

“Танайх ч ёстой сүрхий айл юм аа. Би ч гэсэн хүүгээ тэгэж хүмүүжүүлэх хэрэгтэй л дээ. Даанч хүү маань айлын ганц юм болохоор би урдуур нь орж гүйсээр байгаад тийм болгочихож.” Үүнийг сонсоод миний охин биеэ даасан, яасан сайн хүүхэд вэ гэж

бодов. Гэвч үүнтэй зэрэгцэн сэтгэл нэг л эвгүй болов. “Манай хүүхэд сайн, тэр хүүхэд муу гэсэн үг үү? Олон дүү нартай байвал сайн, айлын ганц бол муу гэсэн үг үү? Бүх юмыг нь бэлдэж өгдөг ээж муу, юу ч хийж өгдөггүй би сайн ээж гэж үү? Үгүй ээ, тийм биш, яасан ч тийм биш, энэ бол ёстой буруу бодол.

Рисшо Косей Кайгийн Удаах Ерөнхийлөгч Нивано Коошёо

Инээмсэглэл бол тэнгэрийн цэцэг

Page 5: Оройн Дээд Цагаан Лянхуа - rk-world.org · ээж муу, юу ч хийж өгдөггүй би сайн ээж гэж үү? Үгүй ээ, тийм биш,

5

“Та ёстой сайн ээж юм аа, хийж өгөх боломжтой бол хийгээд л өгөх нь зөв. Ийм сайн ээжтэй танай хүү ёстой аз жаргалтай хүүхэд юм аа” гэж хэлтэл,

“Тийм үү? Нээрэн тэгж бодож байна уу?” хэмээн тэр ээж ихэд баярлав. “Тэгэлгүй яахав. Ээжийн хайр халамжаар өссөн хүүхэд сайн хүн болно

шүү дээ. Танай хүү одоо ч гэсэн эелдэг сайн хүү биз дээ?” гэхэд тэр хүү нь хичнээн эелдэг сайн хүү болохыг ярьж эхэлсэн юм.

“Муу эцэг эх” гэж бодох нь “хүүхэд маань ч муу” гэж хүүхдээ үгүйсгэж байгаатай адил. Хэн ч хүүхдээ муу байсан хамаагүй гэж бодохгүй. Сайн ээж аав байна гэж хэн нэг нь чин сэтгэлээсээ бодох юм бол тэр агшинаас эцэг эх нь ч, хүүхэд нь ч гэрэлтэн гялалзах болно. Хүүхдээ нийгэмд ач тустай, биеэ даасан хүн болгох нь хүүхдийн

хүмүүжлийн зорилго билээ. Гэвч хүүхдийг хүмүүжүүлэх арга барил хүнээсээ шалтгаалаад олон янз байдаг. Зөвхөн энэ л арга зөв гэсэн хариулт байхгүй. Эцэг эхчүүд хүүхэддээ хэт их анхаарал тавьсан нь буруу байж уу, эсвэл анхаарал халамжаар дутаачихлаа гэж өөрийгөө буруутгах үе байдаг. Энэ нь хүүхдээ л бодсон сэтгэлийн илрэл бөгөөд, тэд өөр өөрийнхөө арга барилаар, хүүхдийнхээ төлөө хамаг хүчээрээ зүтгэдэг. Гэвч үнэндээ бол хүүхэддээ анхаарал халамж тавих бололцоотой байсан ч бай, анхаарах онц шаардлага байхгүй байсан ч бай, тухайн нөхцөлд талархаж, ингэж өсөж хүмүүжсэн учраас л хүүхэд маань сайн хүн болно гэж итгэх нь аз жаргал билээ. Тэр өдрийн хурал дээр хүүхдийнхээ сайн талыг танилцуулах сэдвээр

ярилцсан юм. Бүгд бага зэрэг ичингүйрэн хүүхдүүдийнхээ тухай баяртайгаар ярьж байв. Ярьж байх үед хүн бүхний царай гэрэлтэн гялалзаж байлаа.

“Якүшин” сэтгүүл, 2011 оны 12 сарын дугаараас

Нивано Коошёо

Рисшо Косей Кайгийн ерөнхийлөгч Нивано Ничикогийн том охин бөгөөд Токио хотод мэндэлсэн. Хуулч мэргэжлээр их сургуулиа төгссөний дараагаар тус нийгэмлэгийн удирдах албаны мэргэжилтэн бэлтгэх “Гакүрин” сургуулийн үндсэн ангид элсэн суралцаж төгссөн. Өдгөө Цагаан Лянхуа Сударыг судлангаа нийгэмлэгийн гишүүд болон сүсэгтэн олонд ном айлдаж, гадна дотны шашны байгууллагатай хамтран ажиллах тал дээр анхааран ажиллаж байна. Түүнчлэн тус нийгэмлэгийн удаах ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа. Тэрээр нөхөр Мүнэхиро болон нэг хүү, гурван охины хамт амьдардаг.

Page 6: Оройн Дээд Цагаан Лянхуа - rk-world.org · ээж муу, юу ч хийж өгдөггүй би сайн ээж гэж үү? Үгүй ээ, тийм биш,

6

Сайн байцгаана уу? Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн РКК-ийн удирдах зөвлөлийн дарга Ватанабэ болон лам, Зүүн өмнөд Азийн сургаал түгээх хэлтсийн дарга, Сумида нийгэмлэгийн гишүүд, мөн Бангладешийн орон нутгийн салбарын гишүүд та бүхэндээ талархал илэрхийлж, илтгэлээ эхлье. Намайг Ошим Баруа гэдэг. Бангладеш

нийгэмлэгийн гишүүн болоод олон жил болж байна. Би өөрийн эрхэлж байсан засгийн газрын ажлаа болиод одоо Шитакүндо хэсгийн шүнин үүргийг гүйцэтгэж байгаа билээ. Би хоёр охинтой, том нь эмч мэргэжилтэй, Дакка хотод амьдардаг. Бага охин маань Улсын Дээд Сургуульд сурч байгаа. Эхнэр маань гэрийн эзэгтэй, гэр бүл бидний ганц амин түшиг юм. Өнөөдөр манай гэр бүлийнхэн бүгд энэхүү цуглаанд оролцохоор ирсэн. Би өнөөдөр РКК-аас хүртсэн ач буян, амьдралын туршлагаасаа та бүхэнтэй хуваалцъя гэж бодож байна.

Энэ бол 1993-94 онд болсон явдал юм. Хэдэн найз, таньдаг хүмүүсээсээ Читтагоны Паторгата гэдэг газарт Рисшо Косей Кай гэсэн байгууллага байдаг бөгөөд долоо хоног бүрийн баасан гаригийн өглө цугларч ярилцдаг гэж сонссон юм. Нэг өдөр найзыгаа дагаж нийгэмлэгт анх ирсэн. Тэнд байсан хүмүүст өөрийгөө танилцуулаад судар уншлага, хозад оролцсон. Хозад оролцоод маш сэтгэл хөдөлсөн. Гэртээ хариад долоо хоногжингоо Бангладеш болон РКК-ийн судар уншлагын онцлог тал болон хозагийн тухай бодсон. Бодох тусам сэтгэл хөдөлж сайхан байв. Хоза дээр сэтгэлийн шаналал, зовлонгоо ний нуугүй ярьж, зовлон бэрхшээлээ хэрхэн даван туулах талаар суралцсан билээ. Тэр мөчөөс миний гишүүний амьдрал эхэлсэн. Гэвч сургаал түгээх үйл ажиллагаанд оролцож эхэлмэгц эхнэр маань эсэргүүцэж эхлэв. Эхнэрийн маань би ажлынхаа дараа нэмэлт ажил хийсэн нь гэр бүлийн эдийн засагт илүү тус нэмэр болно гэж бодож байв. Гэсэн ч би хатуу шийдэж, сургаалыг түгээх үйлд шамдан зүтгэсэн. Өдөр бүр тэдори, мичибики (бусдыг сургаалын замд хөтлөн оруулах үйл ажиллагаа) үйлд шамдаж, түүний ачаар үзэл бодол маань ч өөрчлөгдөж ирсэн. Эцэст нь эхнэр маань ч бага багаар Косэй кайгийн үйл ажиллагааг дэмждэг болов. Үүний ачаар би сургаал түгээх үйл ажиллагаандаа илүү их шамдах болсон ба гэр бүлийн асуудлууд ч аяндаа сургаалын дагуу тэгшрэн шийдэгдэж эхэлсэн. “Өөрөө өөрчлөгдвөл бусад хүн ч өөрчлөгдөнө” гэсэн Үүсгэн Байгуулагчийн алтан сургаалыг сэтгэлдээ шингээж, хүнд тус нэмэртэй хүн болохсон хэмээн өдөр бүр зүтгэж ирсэн. Мөн өдөр бүр тэдори, мичибики хийснээр өөрийнхөө хувиа хичээх үзэл бодлоосоо салж, бусдын аз жаргалын төлөө хүн болж хувирав. РКК-ийн

7 сарын 6-нд Бангладеш салбарын лидерийн цуглаан дээр тавигдсан илтгэл

Рисшо Косей Кайгийн ач буян

Бангладеш салбар Шитакүндо хэсгийн шүнин Ошим Баруа

Ошим Баруа

Page 7: Оройн Дээд Цагаан Лянхуа - rk-world.org · ээж муу, юу ч хийж өгдөггүй би сайн ээж гэж үү? Үгүй ээ, тийм биш,

7

Ошим Баруа илтгэл тавьж байгаа нь

Үүсгэн Байгуулагч маань дэлхийн энх тайвны төлөө РКК-г анх үүсгэн байгуулсан билээ. Би ч гэсэн Үүсгэн Байгуулагч шиг хүн болохсон гэж хүсдэг. Одоо би өдөр бүр нийгэмлэг дээрээ үүргээ хийж байгаа. Гэр бүлээ мөнгө төгрөгний гачигдалд оруулахгүйн тулд өдөр бүр явган явж нийгэмлэгтээ ирдэг. Үүсгэн Байгуулагч ба өвөг дээдсийнхээ ач буянаар би өөрийгөө жаргалтай яваа гэж боддог. Хүмүүс бид хэзээ нэгэн цагт үхэлтэй тулгарна. Тийм учраас бид ирээдүйг авч явах хүүхэд залуучууддаа мэдлэг туршлагаа өвлүүлж, залуучуудад зориулсан сургалт семинар идэвхтэй явуулах хэрэгтэй. Тэд нар маань мэдлэг боловсролтой болж чадвал нийгэмд хэрэгцээтэй хүн болж чадна. РКК-ийн гишүүн болж, сургаалыг амьдралдаа хэрэгжүүлвээс хэн ч аз жаргалтай болж чадна. Би өөрийн гэр бүлтэйгээ туулж ирсэн туршлагаасаа хэлэхэд энэ бол гарцаагүй үнэн гэж хэлж чадна. Үүсгэн Байгуулагч ба сангагийн ачаар би одоо үнэхээр их аз жаргалтай байна.

Анхаарал тавин сонссон та бүхэнд баярлалаа.

сургаалын ач буянаар манай гэр бүлийнхэн бүгд аз жаргалтай болох ухааныг суралцаж авсан. Би одоо ч гэсэн сургаалыг хэрэгжүүлж, гэр бүлээ аз жаргалтай болгохын төлөө хичээж байгаа. Нийгэмлэгийн ачаар би 2004 онд Ерөнхийлөгчөөс Шагжамүни буддагийн дүр болох Гол шүтээнийг залж авсан билээ. Мөн 2006 онд номын багшийн цол авч, 2011 оноос Төвийн лидерийн сургалтанд сууж байгаа ба энэ жил төгсөнө. Үүнээс хойш ч өөрийн сурсан зүйлээ нийгэмлэгийнхээ үйл ажиллагаанд хэрэгжүүлэхийг хичээнэ. Миний том охин Орпита гоо сайхны мэс заслын эмчийнхээ ажлыг хийнгээ Дакка хотын салбарт эмэгтэйчүүдийн бүлгийн ахлагчийн үүргийг гүйцэтгэж байгаа. Мөн эхнэр охин хоёр маань Бангладешийн Цагаан Лянхуа Сударын лекцийн хичээлд идэвхтэй оролцсон. Бага охин маань ч Читтагон салбарын залуучуудын бүлгийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байгаа. Өнгөрсөн жил бага охин маань Гол шүтээн залж авсан. Дакка салбарт Бурханы Ариун Дүрийг байршлуулан суулгах үйл ажиллагаанд эхнэр хоёр охинтойгоо оролцож, маш их сэтгэл хөдөлсөн. Эцэг эхийн хувьд үүнээс илүү талархмаар зүйл гэж байхгүй.

Shanzai сэтгүүлд гишүүд бодит амьдрал дээр бурхан багшийн сургаалыг хэрхэн хэрэгжүүлж байгаа тухай нийтэлж байна. Та ч гэсэн өөрийн туршлагаа дэлхийн олон орны гишүүдтэй хуваалцахгүй биз?

Page 8: Оройн Дээд Цагаан Лянхуа - rk-world.org · ээж муу, юу ч хийж өгдөггүй би сайн ээж гэж үү? Үгүй ээ, тийм биш,

8

Column Үүсгэн Байгуулагчийн Үг 6, 186-187х.

Сайн хөрс бэлдэх нь  

Сайн чанарын ургац хураая гэвэл тарианы чанарыг дээшлүүлэх, бордоо тэжээл судлах гээд янз бүрийн арга хэмжээ авах хэрэгтэй. Гэвч шинжлэх ухаан хичнээн хөгжлөө гээд ургацын үрийг бол яасан ч гаргаж авч чадахгүй. Тийм учраас чанартай сайн ургац хураая гэвэл сайн ургах орчин нөхцлийг бүрдүүлэх нь юунаас ч илүү чухал. Сайн орчныг бүрдүүлнэ гэдэг зөвхөн газар тариаланд хэрэгтэй зүйл биш. Сайн хүн хүмүүжүүлэхийн тулд нийгмийн сайн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Гэр бүлийн орчин ч гэсэн сайн байх хэрэгтэй нь мэдээж. Сайн орчныг бүрдүүлнэ гэдэг бол өөрийнгөө болон эргэн тойрноо Бурханы сургаалаар гэрэлтүүлж, илүү хөгжүүлэхийг хэлнэ. Улс төрийн харамсалтай нөхцөл байдал, зэрлэг гэмт хэрэг, эцэг эхээ зовоосон хүүхдүүд байна гэдэг сайн ургац гарахааргүй хөрс шороотой байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ нь нийгмийг сургаал хэмээх тэжээл (нигүүлсэхүйн үйл)-ээр хангалттай бордоогүй байна гэсэн үг юм. Бид сайн хөрс, шороо бэлдэхийн төлөө хамаг хүчээрээ хичээх хэрэгтэй.

Үхэлд сонголт байхгүй, харин хэрхэн амьдрахыг сонгож болно

Уржнан жилийн газар хөдлөлт, Цунамигаар олон хүн амиа алдсан билээ. Гишүүдийн дотор ч гэсэн амиа алдсан хүн, гэр бүлийнхнийгээ алдсан хүн олон бий. Газар хөдлөлт болсон газрын салбарын тэргүүн, гэр бүлийнхнээ алдаж “Яагаад нөхөр маань?”, “Яагаад хүүхэд маань?” гэж өөрөөсөө асуун гашуудах гишүүддээ ингэж хэлжээ. “Үхэх гэдгийн жинхэнэ шалтгаан бол төрсөнд байгаа юм. Сайн үйл хийсэн ч бай, муу үйл хийсэн ч бай ямар ч хүн яаж үхэхээ сонгох боломжгүй. Харин хэрхэн амьдрахыг бол сонгож болно. Хэрхэн амьдрах аргыг мэдэхгүй байх нь тун харамсалтай зүйл.”

“Яг одоо байгаа амь насандаа талархаж, бусдын сэтгэлийг гэрэлтүүлэх амьдралыг туулцгаая” гэж Ерөнхийлөгч айлдсан. Үр хойч бид үр бүтээлтэй, сайхан амьдарснаар талийгаачийн амь нас үнэ цэнэтэй болно гэж би боддог юм.

Үүсгэн Байгуулагч Нивано Никкёогийн сургаал

РКК, Олон Улсын Хэлтсийн дарга Мизүтани Шёоко

Page 9: Оройн Дээд Цагаан Лянхуа - rk-world.org · ээж муу, юу ч хийж өгдөггүй би сайн ээж гэж үү? Үгүй ээ, тийм биш,

9

Tokyo, Headquarters New York San Francisco Oklahoma

Colorado

San Jose

Sacramento

Seattle

Vancouver, Canada

Hawaii Kona

San Diego

Las Vegas

Arizona

Sao Paulo, Brazil Mogi das Cruzes

Sao Miguel

Maui

Sakhalin, Russia

Ulaanbaatar, Mongolia

Seoul, Korea Pusan Masan

Taipei

Singapore

Sydney, Australia

Delhi, India

Kathmandu, Nepal

Colombo, Sri Lanka

Chittagong, Bangladesh Dhaka

Bangkok, Thailand

London, The United Kingdom

Geneva, Switzerland

Los Angeles Lumbini

Kolkata

Kandy-Wattegama

Habarana Polonnaruwa

Galle

Mayani Patiya

Domdama Cox’s Bazar

RKI of North America (Irvine)

Klamath Falls

Jilung

Tainan Pingtung

Satbaria Laksham

Raozan

Taichung

Hong Kong

Venezia, Italy

Shanghai

RKI of South Asia

San Mateo Sukhbaatar

Dallas

San Antonio

Tampa Bay

Chicago Denver

Dayton

West Delhi

Chendirpuni

SHAN-ZAI Vol. 89(February 2013)

Phnom Penh

Singapore

“Энх тайвны төлөөх Бангладеш” буддын шашинтнуудын хурал зохион байгуулагдав

Өнгөрсөн 9-р сарын сүүлээр Бангладешын өмнөд хэсгийн буддын шашны сүм хийд болон тосгон нэг хэсэг Муслим (Ислам шашны сүсэгтэн) шашинтнуудын халдлагад өртөв. Улмаар өнгөрсөн 12 сарын 15-нд Читагон хотод “Энх тайван, эв найрамдлын төлөөх Бангладешын буддистууд” хэмээх хурал зохион байгуулагдлаа. Рисшо Косей Кай Бангладеш салбарын санаачлагаар зохион байгуулагдсан уг хуралд буддизмын урсгал болох Сангаража бүлэг, Махасүтобирү бүлэг, үндэстний шинжтэй буддизмын урсгал болох Ракаин, Чакүма, Марүма үндэстэн зэрэг 31 холбоо, нийгэмлэгийн лам, сүсэгтэн 110 хүн оролцов. Хурлаар буддист шашинтад үймээн самуун, мөргөлдөөнийг зогсоох зорилготой ??? судраас иш татаж, энэ удаагийн хэргийн эсрэг мөргөлдөөн үүсгэхгүй гэсэн нийтийн тангарагын үгийг батлав. Түүнчлэн

Бангладеш дахь буддын шашинтнуудыг хамарсан хурал “Бангладешын буддын шашны холбоо”-г үүсгэн байгуулах ажлыг зохион байгуулах бүрэлдэхүүнийг байгуулахаар тохиролцов.

Дурсгалын зураг

Рисшо Косей Кай байгууллагын тухай

Рисшо Косей кай нь 1938 онд Үүсгэн байгуулагч Нивано Никкёо болон Хамтран үндэслэгч Наганүма Мёоко нарын санаачлагаар үүсгэн байгуулагдсан. Манай байгууллага нь “Гурван Эрдэнийн Цагаан Лянхуа Судар”-ын сургаалыг гол номлолоо болгосон эгэл хүмүүс нэгдсэн буддын шашины байгууллага юм. Өөрөөр хэлбэл бурхан багшийн сургаалыг гэр, ажил, нийгмийн амьдралдаа хэрэгжүүлэх замаар дэлхийн энх тайвныг бүтээн байгуулъя гэсэн зорилготой хүмүүсийн нэгдэл юм. Гишүүд бид бурхан багшийн шавь болохынхоо хувьд тус байгууллагын Ерөнхийлөгч Нивано Ничикогийн удирдлага дор сургаал түгээх үйлсэд зүтгэж, шашны бусад байгууллага болон дэлхийн олон орны хүмүүстэй гар барин, энх тайвны олон янзын үйл ажиллагаа явуулж байна.

【Хэвлэсэн: Рисшо Косей Кай, Олон улсын хэлтэс, Хаяг: Fumonkan, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo 166-8537 Japan TEL: 03-5341-1124 FAX: 03-5341-1224 E-mail: [email protected] Ахлах редактор: Мизүтани Шооко, Редактор: Накамүра Эцүко, Орчуулсан: Ш.Жаргалмаа, Ж.Гэрэлтуяа Хэвлэлийн баг: Ёшида Кэй-ичиро, Мацүока Шихо, Мизүмо Кацүтоши, Күдо Юкино, Это Маюми, Сүзүки Саюри, Канао Эрико, Макино Эми, Ногава Юриэ, Накаяма Ёшихиро

�Энэхүү сэтгүүл нь Япон, Англи, Хятад, Португал, Тай, Монгол зэрэг 11 улсын хэл дээр тогтмол хэвлэгдэн гарч байна. �Санал хүсэлт, сэтгэгдэл байвал дээрх хаягаар холбоо барина уу. � Хувийн зорилгоор ашиглах тохиолдолд Рисшо Косей Кай, Олон улсын хэлтэстэй холбоо барина уу.

Page 10: Оройн Дээд Цагаан Лянхуа - rk-world.org · ээж муу, юу ч хийж өгдөггүй би сайн ээж гэж үү? Үгүй ээ, тийм биш,

Rissho Kosei-kai International5F Fumon Hall, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo, JapanTel: 81-3-5341-1124 Fax: 81-3-5341-1224

Rissho Kosei-kai International of North America (RKINA)4255 Campus Drive, University Center A-245 Irvine, CA 92612, U.S.A.Tel: 1-949-336-4430 Fax: 1-949-336-4432e-mail: [email protected] http://www.rkina.org

Branch under RKINARissho Kosei-kai of Tampa Bay2470 Nursery Rd.Clearwater, FL 33764, USATel: (727) 560-2927e-mail: [email protected]://www.buddhismtampabay.org/

Rissho Kosei-kai International of South Asia (RKISA)201 Soi 15/1, Praram 9 Road, Bangkapi, HuankhwangBangkok 10310, Thailand Tel: 66-2-716-8141 Fax: 66-2-716-8218e-mail: [email protected]

Rissho Kosei-kai Buddhist Church of Hawaii2280 Auhuhu Street, Pearl City, HI 96782, U.S.A. Tel: 1-808-455-3212 Fax: 1-808-455-4633 e-mail: [email protected] http://www.rkhawaii.org

Rissho Kosei-kai Maui Dharma Center 1817 Nani Street, Wailuku, Maui, HI 96793, U.S.A. Tel: 1-808-242-6175 Fax: 1-808-244-4265

Rissho Kosei-kai Kona Dharma Center 73-4592 Mamalahoa Highway, Kailua-Kona, HI 96740, U.S.A. Tel: 1-808-325-0015 Fax: 1-808-333-5537

Rissho Kosei-kai Buddhist Church of Los Angeles 2707 East First Street, Los Angeles, CA 90033, U.S.A. Tel: 1-323-269-4741 Fax: 1-323-269-4567e-mail: [email protected] http://www.rkina.org/losangeles.html

Rissho Kosei-kai Dharma Center of San Antonio 6083 Babcock Road, San Antonio, TX 78240, U.S.A. Tel: 1-210-561-7991 Fax: 1-210-696-7745 e-mail: [email protected] http://www.rkina.org/sanantonio.html

Rissho Kosei-kai Buddhist Center of Arizona

Rissho Kosei-kai Buddhist Center of Colorado

Rissho Kosei-kai Buddhist Center of San Diego

Rissho Kosei-kai Buddhist Center of Las Vegas

Rissho Kosei-kai of San Francisco 1031 Valencia Way, Pacifica, CA 94044, U.S.A. Tel: 1-650-359-6951 Fax: 1-650-359-6437 e-mail: [email protected] http://www.rkina.org/sanfrancisco.html

Rissho Kosei-kai of Seattle’s Buddhist Learning Center 28621 Pacific Highway South, Federal Way, WA 98003, U.S.A. Tel: 1-253-945-0024 Fax: 1-253-945-0261 e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of Sacramento

Rissho Kosei-kai of San Jose

Rissho Kosei-kai of Vancouver

Lotus Buddhist Circle 851 N. San mateo Drive, San Mateo, CA 94401, U.S.A. http://www.buddhistlearningcenter.com/

Rissho Kosei-kai of New York 320 East 39th Street, New York, NY 10016, U.S.A. Tel: 1-212-867-5677 Fax: 1-212-697-6499 e-mail: [email protected] http://rk-ny.org/

Rissho Kosei-kai of Chicago 1 West Euclid Ave., Mt. Prospect, IL 60056, U.S.A. Tel & Fax: 1-847-394-0809 e-mail: [email protected] http://home.earthlink.net/~rkchi/

Rissho Kosei-kai Dharma Center of Oklahoma 2745 N.W. 40th Street, Oklahoma City, OK 73112, U.S.A. Tel & Fax: 1-405-943-5030 e-mail: [email protected] http://www.rkok-dharmacenter.org

Rissho Kosei-kai Buddhist Center of Dallas

Rissho Kosei-kai Buddhist Center of Klamath Falls724 Main St., Suite 214, Klamath Falls, OR 97601, U.S.A.Tel: 1-541-810-8127 Rissho Kosei-kai, Dharma Center of Denver1571 Race Street, Denver, Colorado 80206, U.S.A. Tel: 1-303-810-3638Rissho Kosei-kai Dharma Center of Dayton446 “B” Patterson Road, Dayton, OH 45419, U.S.Ahttp://www.rkina-dayton.com/

Risho Kossei-kai do BrasilRua Dr. José Estefno 40, Vila Mariana, São Paulo-SP, CEP 04116-060, Brasil Tel: 55-11-5549-4446 Fax: 55-11-5549-4304 e-mail: [email protected] http://www.rkk.org.br

Risho Kossei-kai de Mogi das Cruzes Av. Ipiranga 1575-Ap 1, Mogi das Cruzes-SP, CEP 08730-000, Brasil Tel: 55-11-4724-8862

Rissho Kosei-kai of Taipei4F, No. 10 Hengyang Road, Jhongjheng District, Taipei City 100Tel: 886-2-2381-1632 Fax: 886-2-2331-3433

Rissho Kosei-kai of TaichungNo. 19, Lane 260, Dongying 15th St., East Dist., Taichung City 401 Tel: 886-4-2215-4832/886-4-2215-4937 Fax: 886-4-2215-0647

Rissho Kosei-kai of Jilung

Rissho Kosei-kai of TainanNo. 45, Chongming 23rd Street, East District, Tainan City 701 Tel: 886-6-289-1478 Fax: 886-6-289-1488

Korean Rissho Kosei-kai423, Han-nam-dong, Young-San-ku, Seoul, Republic of Korea Tel: 82-2-796-5571 Fax: 82-2-796-1696 e-mail: [email protected]

Korean Rissho Kosei-kai of Pusan1258-13, Dae-Hyun-2-dong, Nam-ku, Kwang-yok-shi, Pusan,Republic of KoreaTel: 82-51-643-5571 Fax: 82-51-643-5572

Korean Rissho Kosei-kai of Masan

Branches under the HeadquartersRissho Kosei-kai of Hong Kong Flat D, 5/F, Kiu Hing Mansion, 14 King’s Road,North Point, Hong Kong,Special Administrative Region of the People’s Republic of China Tel: 852-2-369-1836 Fax: 852-2-368-3730

Rissho Kosei-kai

Overseas Dharma Centers 2013

Page 11: Оройн Дээд Цагаан Лянхуа - rk-world.org · ээж муу, юу ч хийж өгдөггүй би сайн ээж гэж үү? Үгүй ээ, тийм биш,

Rissho Kosei-kai of Ulaanbaatar 39A Apartment, room number 13, Olympic street, Khanuul district, Ulaanbaatar, Mongolia Tel & Fax: 976-11-318667 e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of Sukhbaatar 18 Toot, 6 Orts, 7 Bair, 7 Khoroo, Sukhbaatar district, Ulaanbaatar, Mongolia

Rissho Kosei-kai of Sakhalin4 Gruzinski Alley, Yuzhno-Sakhalinsk693005, Russian FederationTel & Fax: 7-4242-77-05-14

Rissho Kosei-kai of the UK

Rissho Kosei-kai of VeneziaCastello-2229 30122-Venezia Ve Italy

Rissho Kosei-kai of Paris86 AV Jean Jaures 93500 Tentin Paris, France

Rissho Kosei-kai of Sydney

International Buddhist Congregation (IBC)5F Fumon Hall, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo, JapanTel: 81-3-5341-1230 Fax: 81-3-5341-1224e-mail: [email protected] http://www.ibc-rk.org/

Rissho Kosei-kai of South Asia Division85/A Chanmari Road, Lalkhan Bazar, Chittagong, BangladeshTel & Fax: 880-31-2850238

Thai Rissho Friendship Foundation 201 Soi 15/1, Praram 9 Road, Bangkapi, Huaykhwang Bangkok 10310, Thailand Tel: 66-2-716-8141 Fax: 66-2-716-8218 e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of Bangladesh 85/A Chanmari Road, Lalkhan Bazar, Chittagong, Bangladesh Tel & Fax: 880-31-626575

Rissho Kosei-kai of Dhaka House No.467, Road No-8 (East), D.O.H.S Baridhara, Dhaka Cant.-1206, Bangladesh Tel: 880-2-8413855

Rissho Kosei-kai of Mayani Mayani Barua Paya, Mirsarai, Chittagong,Bangladesh

Rissho Kosei-kai of Patiya Patiya, Post office road, Patiya, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Domdama Domdama, Mirsarai, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Cox’s Bazar Phertali Barua Para, Cox’s Bazar, Bangladesh

Rissho Kosei-kai of Satbaria Satbaria, Hajirpara, Chandanish, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Laksham Dupchar (West Para), Bhora Jatgat pur, Laksham, Comilla,Bangladesh

Rissho Kosei-kai of Raozan West Raozan, Ramjan Ali Hat, Raozan, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Chendirpuni Chendirpuni, Adhunagor, Lohagara, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Sri Lanka 382/17, N.A.S. Silva Mawatha, Pepiliyana, Boralesgamuwa, Sri Lanka Tel & Fax: 94-11-2826367

Rissho Kosei-kai of Polonnaruwa No. 29 Menik Place, Kaduruwela, Polonnaruwa, Sri Lanka

Rissho Kosei-kai of Habarana 151, Damulla Road, Habarana, Sri Lanka

Rissho Kosei-kai of Galle No.43 Melban Park Akmeemana, Galle, Sri Lanka

Rissho Kosei-kai of Kandy-wattegama 12 Station Road, Kapugastota, Sri Lanka

Branches under the South Asia DivisionDelhi Dharma CenterB-117 (Basement Floors), Kalkaji, New Delhi-110019, India Tel: 91-11-2623-5060 Fax: 91-11-2685-5713 e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of West DelhiA-139 Ganesh Nagar, Tilak NagarNew Delhi-110018, India

Rissho Kosei-kai of KolkataE-243 B. P. Township, P. O. Panchasayar, KOLKATA 700094, India

Rissho Kosei-kai of Kathmandu Ward No. 3, Jhamsilhel, Sancepa-1, Lalitpur,Kathmandu, Nepal Tel: 977-1-552-9464 Fax: 977-1-553-9832e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of LumbiniShantiban, Lumbini, Nepal

Rissho Kosei-kai of Singapore

Rissho Kosei-kai of Phnom Penh #201E2, St 128, Sangkat Mittapheap, Khan 7 Makara,Phnom Penh, Cambodia

Other GroupsRissho Kosei-kai Friends in Shanghai1F, ZHUQIZHAN Art Museum, No. 580 OuYang Road,Shanghai 200081 China