60
1 ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ ХӨТӨЛБӨР–3” ТӨСӨЛ Өрхийн эмнэлгийн эрх зүйн статусын хуулийн анализ Төслийн хуулийн баг 2009 он

Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

  • Upload
    lehanh

  • View
    231

  • Download
    8

Embed Size (px)

Citation preview

Page 1: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

 

                                                                                                                 

“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ ХӨТӨЛБӨР–3” ТӨСӨЛ

Өрхийн эмнэлгийн эрх зүйн статусын хуулийн анализ

Төслийн хуулийн баг

2009 он

Page 2: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

 

АГУУЛГА

Хуулийн анализын зорилго, хамрах хүрээ

Нэгдүгээр хэсэг. Өрхийн эмнэлгийн шинэтгэл, үйл ажиллагааны тойм

Хоёрдугаар хэсэг. Өрхийн эмнэлгийн талаарх судалгааны тойм

Гуравдугаар хэсэг. Өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг зохицуулж буй хууль эрх зүйн актууд

Дөрөвдүгээр хэсэг. Өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг зохицуулж буй хууль эрх зүйн актуудын зөрчилдөөн, давхардал

Тавдугаар хэсэг. Өрхийн эмнэлгийн эрх зүйн статусын боломжит хувилбарууд

Зургаадугаар хэсэг. Өрхийн эмнэлгийн эрх зүйн статусыг оновчтой болгох хууль тогтоомжийн өөрчлөлтийн зөвлөмж

Хавсралт

Ашигласан материал, эх сурвалж

Page 3: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

 

Хуулийн анализын зорилго, хамрах хүрээ

Энэхүү хуулийн анализ судалгааны зорилго нь өрхийн эмнэлгийн эрх зүйн

статусыг тодорхойлох, цаашид оновчтой болгох хувилбар боловсруулан, зөвлөмж

гаргахад оршино. Уг зорилгын хүрээнд дараах үйл ажиллагааг хамарсан.

- Өрхийн эмнэлгийн эрх зүйн статустай холбогдолтой эрх зүйн болон холбогдох

тайлан, материалыг судлан, өрхийн эмнэлгийн өнөөгийн эрх зүйн статусыг

тодорхойлох

- Дээрх судалгааны үндсэн дээр өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг зохицуулж

буй хууль тогтоомжийн зөрчил, давхардал, сул талыг тодорхойлон, холбогдох

талуудтай зөвлөлдсөний үндсэн дээр өрхийн эмнэлгийн эрх зүйн статусыг

цаашид боловсронгуй болгох хувилбар боловсруулах

- Өрхийн эмнэлгийн эрх зүйн статусыг оновчтой, боловсронгуй болгоход

шаардлагатай холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийг тодорхойлох,

зөвлөмж боловсруулах

Хуулийн анализ судалгааг гүйцэтгэхдээ баримт бичгийн судалгаа буюу desk

review судалгааны аргачлалыг голлон ашигласан ба тухайн чиглэлээр гадаад,

дотоодод хийгдсэн судалгаа, санал асуулга, гарын авлага, илтгэлүүд, статистик

үзүүлэлт зэрэгт суурилсан болно. Түүнчлэн судалгааны бусад аргачлал болох

ганцаарчилсан ярилцлага болон бүлгийн хэлэлцүүлгийн аргыг ашигласан.

Нэмэлт нотолгоо тоо баримт авах үүднээс Төрийн Албаны Зөвлөл, Төрийн

Өмчийн Хороо, Улсын Татварын Ерөнхий Газар зэрэг төрийн байгууллагуудаас

холбогдох мэдээллийг авч, судалгаандаа ашигласан.

Энэхүү судалгаа нь чанарын болон тоон анхдагч дата гаргах бус, өнөөгийн

нөхцөл байдалд эрх зүйн талаас дүгнэлт өгөх, хууль зүйн талаас авах арга хэмжээг

тодорхойлох зорилготой юм.

Page 4: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

 

Нэгдүгээр хэсэг: Өрхийн эмнэлгийн шинэтгэл, үйл ажиллагааны тойм

Өрхийн эмнэлэг нь үйлчлэх хүрээний хүн амд төрөөс зайлшгүй хариуцан

хүргэх ёстой эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багцын

хүрээнд анхан шатны тусламж үйлчилгээг гэрээгээр үзүүлж байгаа хувийн хэвшлийн

эрүүл мэндийн байгууллага юм.

Монгол Улсын Засгийн Газар, Азийн Хөгжлийн Банктай хамтран “Эрүүл

мэндийн салбарын хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд эрүүл мэндийн анхан

шатны тусламж үйлчилгээг хүн амд ойртуулах зорилгоор 1999 оноос эхлэн өрхийн

эмнэлгүүдийг Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд үе шаттайгаар байгуулж,

2002 он гэхэд Монгол улс өрхийн эмнэлгийн тогтолцоонд шилжсэн билээ. Энэхүү

шинэчлэлийн хүрээнд өрхийн эмнэлэг хувийн хэвшлийн хэлбэрээр зохион

байгуулагдаж, төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх зарчим дээр тулгуурлах

болжээ. Түүнчлэн үйлчлүүлэгчид өрхийн эмнэлгийг сонгон үйлчлүүлэх, улмаар зах

зээлийн өрсөлдөөн бий болох, иргэний эрүүл мэндийн даатгалаас санхүүжих

зарчмыг нэвтрүүлжээ.

Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүн амд ойртуулах

зорилгоор “Өрхийн эмнэлэг байгуулах тухай” Засгийн газрын 1999 оны 149 дүгээр

тогтоол гарч, өрхийн эмнэлгийн үлгэрчилсэн дүрмийг баталж, түүнд “Өрхийн эмнэлэг

нь ... нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн тогтолцооны анхдагч нэгж мөн” гэж заагаад

өрхийн эмнэлгийг гэрээний үндсэн дээр “нэг иргэнээр тооцсон зардлын төлбөр”-өөр

санхүүжүүлж байхаар тогтсон юм. Өрхийн эмнэлгийг нөхөрлөлийн хэлбэрт өөрчлөн

зохион байгуулахдаа төрийн өмчийг шилжүүлэн, зарим нөхөрлөлийн ажилтнууд бага

хэмжээгээр хөрөнгийн хувь оруулсан тохиолдол байна.

Өрхийн эмнэлэг анх байгуулагдсанаас 1999 онд 55, 2000 онд 29, 2001 онд 91,

2002 онд 56, нийтдээ 231 эмнэлэг байгуулагдснаас одоо 224 өрхийн эмнэлэг үйл

ажиллагаа явуулж байна. Газар зүйн байршлын хувьд нийслэлийн 8 дүүрэгт 116,

аймгийн төвүүдэд 94, сумдад 14 байна. Өрхийн эмнэлэгт 2008 оны байдлаар нийт

2301 ажиллагсад ажиллаж байгаагийн 754 нь эмч, сувилагч 817 байна.

Page 5: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

 

Өрхийн эмнэлэг нь хуулийн этгээдийн хувьд нөхөрлөлийн хэлбэрээр үйл

ажиллагаа явуулдаг ба удирдлагын үйл ажиллагаа нь “Нөхөрлөлийн тухай” хууль,

нөхөрлөлийн гэрээ, дүрмийн дагуу явагдаж байна. Нөхөрлөлийн гол онцлог нь

хамтын удирдлагын зарчим дээр тулгуурладаг ба гишүүдийн оруулсан хөрөнгийн

хувь хэмжээгээр хариуцлага хүлээдэг. Нэгэнт аж ахуйн нэгжийн нэг болох

нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдсан тул орлогын албан татварт

хамрагддаг. Байгууллагын бүтцийн хувьд ахлагч эмч болон эмч нар нь нөхөрлөлийн

гишүүд, харин сувилагч, аж ахуйн ажилтнууд нь гэрээний үндсэн дээр ажилладаг.

Өрхийн эмнэлэг нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаас өрхийн эмнэлгийн

ахлагчийг сонгодог. Эмнэлгийн ахлагч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн

зэрэгцээ өрхийн эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, зохион

байгуулах чиг үүрэгтэйгээс гадна өрхийн эмнэлгээ төлөөлж “Өрхийн эмнэлгийн

үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээ” болон бусад эрх зүйн баримтыг баталгаажуулах,

гүйцэтгэлийг хариуцах, тайлагнах, мэдээлэх үүрэгтэй юм.

Өрхийн эмнэлгийн үйл ажиллагааны зарчмыг Засгийн Газрын 149 дүгээр

тогтоолд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрэгчлэгчдэд ойртуулах, чанартай,

цогц хүргэх, ялангуяа ядуу, эмзэг бүлгийн иргэдийг илүү хамгаалахаар заажээ.

Өрхийн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандартад MNS 5292:2003 өрхийн

эмнэлэг эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ болон урьдчилан сэргийлэх үйл

ажиллагааг заасан ба уг стандартыг өрхийн эмнэлгийн үйл ажиллагаанд мөрдлөг

болгодог. Түүнчлэн уг стандартаар 1 өрхийн эмчид ногдох хүн амыг 1300 хүнээр

тогтоосон боловч бодит байдал 2009 оны байдлаар 2600 хүрчээ.1

Өрхийн эмнэлэгт үйлчлүүлж байгаа хүн амын хувьд авч үзэхэд 2

Хамрагдалт Хамрагдсан хүн Улсын Орон нутагт

                                                            

1 Монголын Өрхийн Эмнэлгүүдийн Холбооноос хийсэн судалгааны дүн “Өрхийн эмнэлгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэе” салбар зөвлөлийн дарга нарын улсын зөвлөгөөний илтгэлээс 

2 2009.04.11 “Өрхийн эмнэлгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэе” салбар зөвлөлийн дарга нарын улсын зөвлөлгөөнд тавигдсан илтгэлээс  

Page 6: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

 

амын тоо хэмжээнд

Нийслэлийн 6 дүүргийн 108 өрхийн эмнэлэгт

687,6 29% 94%

Багануур, Налайх дүүргийн 8 өрхийн эмнэлэгт

44,9 1,8% 95%

21 аймгийн 115 өрхийн эмнэлэгт

551,1 23% 100%

Өрхийн эмнэлэг үндсэн чиг үүргээсээ гадна үндэсний хэмжээний 18

хөтөлбөрийг хэрэгжүүлэн, тайлан мэдээ гаргадаг нь ажлын ачааллыг улам

нэмэгдүүлдэг байна.

Өрхийн эмнэлгийн орон байрын хувьд 83 хувь нь төрийн болон орон нутгийн

өмчийн байранд, 17 хувь нь зориулалтын бус түрээсийн байранд үйл ажиллагаа

явуулж байна. Өрхийн эмнэлгийн байрны дундаж талбайн хэмжээ 97,2 м, 4-6

өрөөтэй боловч үйлчлүүлэгчийн тоо олон (4209-6984 хүн) байдаг байна. 3

Өрхийн эмнэлгийн санхүүжилт нь 2005 оноос хойш 100 хувь төрөөс санхүүжиж

байгаа ба 2007 онд 5,9 тэрбум, 2008 онд 9,0 тэрбум, 2009 онд 9,3 тэрбум гаруй

төгрөг байна. 2005 оноос өмнө 60 хувийг эрүүл мэндийн даатгалаас, 40 хувийг

төсвөөс санхүүждэг байсан нь 2004 онд “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай”,

“Эрүүл мэндийн тухай” хуулиудад нэмэлт, өөрчлөлт орсоноор өөрчлөгдсөн.

Өрхийн эмнэлгийг нэг иргэнээр тооцсон зардлын тарифаар санхүүжүүлж,

насны бүлэг, амьжиргааны түвшингээр нь үзлэгийн хэрэгцээ, түүнд шаардагдах

зардлыг ялгавартайгаар тогтоон, зардлын нормативыг жил бүр өөрчилж, өрхийн

эмнэлгийн санхүүжилтийг нэмэгдүүлсээр байгаа ба 2008 онд 7400 төгрөг байна.

Ажиллагсдын цалин хөлсний хувьд хотын өрхийн эмнэлгийн эмч нар 230,000-

400,000, сувилагч 180,000-250,000, орон нутгийн өрхийн эмнэлгийн эмч нар 180,000-                                                            

3 “Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын бүтэц зохион байгуулалтын талаархи үзэл бодол, хандлага” судалгаанаас 

Page 7: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

 

220,000, сувилагч 150,000-180,000 төгрөг байна. 4 Дээрх цалинг Төрийн албаны

болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох

тухай Засгийн Газрын 2007 оны 351 дүгээр тогтоолын 7 дугаар хавсралтын эрүүл

мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын доод жишигтэй

харьцуулбал хотын өрхийн эмнэлгийн эмч нарын цалин 1,8-33,3 сувилагч нарын

цалин 15,9 хувиар их, орон нутагт эмч нарын цалин 18,4 сувилагч нарын цалин 15,5

хувиар бага байна.

2006 оны “Өрхийн эмч нарын багийг сонгон шалгаруулах журам” НИТХТ-ын 7

дугаар тогтоол болон Нийслэлийн Засаг Даргын 26 дугаар захирамжийн дагуу

өрхийн эмнэлгүүд нь тусламж үйлчилгээ үзүүлэхээр нэг талаас нийслэл хотод

дүүргийн засаг дарга, дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн даргатай гурвалсан гэрээ

байгуулан ажиллаж байна. Өрхийн эмнэлгийн үйл ажиллагааны гурвалсан гэрээний

биелэлтийг хагас жил, жилээр дүгнэдэг байна. Гэрээний биелэлт нь 2003 онд 78,6,

2008 онд 85,5 хувь болж өсжээ.5

Өрхийн эмнэлэг нь байгууллагын үйл ажиллагааны хэлбэрийн хувьд бүх

гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн статустай боловч үйл ажиллагаа нь

ашгийн бус, төсвөөс санхүүжиж байгаа нь эрх зүйн статусын хувьд тодорхойгүй

байдалд үүсгэжээ. Энэхүү байдлаас шалтгаалж өрхийн эмч нарын зүгээс төрийн

үйлчилгээ болох эрүүл мэндийн анхан шатны тусламжийг ард түмэнд хүргэн

ажиллаж байж гадуурхагдаж байна гэсэн гомдол байнга гардаг байна.6 Үүнээс үүдэн

хүний нөөцийн асуудал тулгамдсан асуудлын нэг болжээ.

Өрхийн эмнэлгүүд нь нэг талаас олон удирдлагатай мэт харагдавч нөгөө

талаас хэт бие даасан, хариуцлагаар нь багцлах боломжгүй байдал ажиглагдаж

байна. Дэмжлэг туслалцаа авах болохоор та нар бидэнд тусалсангүй гэдэг ч очоод                                                             

4 2009.04.11 “Өрхийн эмнэлгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэе” салбар зөвлөлийн дарга нарын улсын зөвлөлгөөнд тавигдсан илтгэлээс  

5 “Өрхийн эмнэлгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэе” улсын зөвлөгөөн Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга Ц.Ганхүүгийн илтгэлээс 

6 “Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын бүтэц зохион байгуулалтын талаархи үзэл бодол, хандлага” судалгаанаас 

Page 8: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

 

хяналт үнэлгээ хийе, удирдлагаар хангая гэхээр та нар бидэнд хамаагүй бид нар

тусдаа биеэ даасан ББН гэдэг талаар дүүргийн удирдлагууд дурдаж байлаа.

Өрхийн эмнэлгийн санхүүжилт ашгийн бус гэдгээрээ орон нутгийн төсвөөс

санхүүжнэ гээд амьдрал дээр тэрхүү санхүүжилтийг эмнэлгийн ажилтнуудын цалин

хөлс, холбогдох тогтмол зардал зэрэгт зарцуулаад харин өрхийн эмнэлгийн үйл

ажиллагааны үндсэн зорилтыг хэрэгжүүлэхэд төсөв хөрөнгө дутагдалтай байдаг

талаар эмч, ажилтнууд болон иргэдийн зүгээс тавьдаг байна.

Өрхийн эмнэлгийн санхүүжилтийн зарцуулалт

0 20 40 60 80 100

Хувь

Бичиг хэрэгТоног төхөөрөмжЦалинХолбооЦахилгаанДулаан

Хоёрдугаар хэсэг: Өрхийн эмнэлгийн талаарх судалгааны тойм

Өрхийн эмнэлгийн үйл ажиллагааны талаар голлох судалгаа нь “Эрүүл

мэндийн салбарын хөгжил -2” төслийн хүрээнд хийгдсэн “Улаанбаатар хотын эрүүл

мэндийн байгууллагын бүтэц зохион байгуулалтын талаархи үзэл бодол, хандлага”

судалгаа юм. Энэхүү судалгааг Удирдлагын академи, Эрүүл мэндийн яам, ЭМШУИС

хамтран явуулсан ба судалгааны зорилго нь өрхийн эмнэлэг, дүүргийн эмнэлэг,

клиник эмнэлэг болон төрөлжсөн мэргэжлийн төвийн бүтэц, зохион байгуулалт,

тусламж, үйлчилгээ, хүчин чадлын талаарх оролцогч талуудын үзэл бодол,

хандлагыг тодорхойлсон. Өрхийн эмнэлгийн хүрээнд нийслэлийн 6 дүүргийн 18

өрхийн эмнэлгийн 85 өрхийн эмнэлгийн ахлагч, мэргэжилтэн, үйлчлүүлэгчийн

төлөөлөл болох 250 хүнийг хамарсан байна.

Энэхүү судалгаагаар өрхийн эмнэлгийн үйл ажиллагаа, зохион байгуулалтанд

тулгарч буй нэлээд хэдэн асуудлыг тодорхойлжээ. Үүнд:

Page 9: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

 

- Өрхийн эмнэлгийн зохион байгуулалт, статусын хувьд ойлгомжгүй, бүрэн

хариуцлагатай нөхөрлөл боловч ашгийн бус гэж тодорхойлсон, төсвөөс

санхүүждэг.

- Иргэдэд үйлчилгээг хүргэх үйлчилгээний төрөл хязгаарлагдмал, урьдчилан

сэргийлэх сургалт сурталчилгаа бараг явуулдаггүй.

- Нийгмийн эмзэг хэсэг өрхийн эмнэлгийн гол үйлчлүүлэгч болж чадаж байгаа

боловч бусад иргэдийн хувьд өрхийн эмнэлгийн үйлчилгээг алгасах нь

түгээмэл

- Өрхийн эмнэлгийн ачаалал ялангуяа гэр хорооллын дүүрэгт их

- Өрхийн эмнэлгийн хүний нөөц, эмч, сувилагчдын ур чадвар, тогтвортой

ажиллах нөхцөл боломж муу

- Санхүүжилтийн хувьд дийлэнх буюу 83,8 хувь нь зөвхөн цалинд

зарцуулагддаг, хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай

- Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл дутагдалтай

Судалгаанд хамрагдагсдын 72 хувь нь өрхийн эмнэлгийг төрийн өмчид

хамааруулах, 4,4 хувь нь одоогийн нөхөрлөлийн хэлбэрийг сайжруулах, 11,7 хувь нь

хувийн өмчид шилжүүлэх саналтай байгаагаа илэрхийлснээс гадна өрхийн

эмнэлгийн сувилагчийг гэрээт ажилтнаар ажиллуулдаг энэ тогтолцоог 88,3 хувь нь

зохимжгүй гэж үзсэн байна. Үүнд өрхийн эмнэлгийн ахлагч нар нөхөрлөлийн

хэлбэрийг боломжийн хэлбэр гэж үзсэн байхад эмч, мэргэжилтнүүд уг хэлбэрийг

оновчтой бус төсвөөс санхүүждэг улсын байгууллага болгох нь зүйтэй гэж үзжээ.

Учир нь тэдний хувьд цалин хөлс нэмэгддэггүй, төрийн албаны нэмэгдэл,

урамшуулалд хамрагддаггүй, өрхийн эмнэлгийн санхүү ил тод бус, ахлагч нарын

хооронд явагддаг гэж үздэг байна.

Судалгаанд онцлон тэмдэглэснээр аливаа асуудлыг багийн ахлагч нарын

хязгаарлагдмал хүрээнд шийдвэрлэж ирсэн нь нийт өрхийн эмнэлэгт ажиллагсдын

төлөөлөл болж чадахгүй гэж дүгнэжээ.

Page 10: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

10 

 

Эрүүл мэндийн төрийн захиргааны төв байгууллагын удирдлагын санал

бодлын хувьд өрхийн эмнэлгийн багаар ажиллах зарчмыг зөв гэж үзэж байгаа

боловч одоогийн нөхөрлөлийн хэлбэрийг 100 хувь төсвөөс санхүүжиж байгаа

тохиолдолд оновчгүй гэж үзжээ. Өрхийн эмнэлэгт ур чадвартай эмч,

мэргэжилтнүүдийг ажиллуулах шаардлагатай боловч өрхийн эмнэлгийн удирдлага

нь иргэдэд бус хөрөнгө, санхүүд анхаарлаа хандуулдаг гэж үзжээ. Харин НЭМГ-ын

хувьд өрхийн эмнэлгийн нөхөрлөл хэлбэрийг оновчтой гэж үзжээ.

Энэхүү судалгааны дүгнэлтэнд:

“Өрхийн эмнэлэг нь төрөөс эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд хүргэх албан

ёсны, анхан шатны нэгж боловч бүрэн бус хариуцлагатай нөхөрлөл хэлбэрээр

үйл ажиллагаа явуулж байгаа нь гол асуудал, бэрхшээлийг учруулж байна....

Өрхийн эмнэлгийн хамтын удирдлагын зарчим, үйл ажиллагааны ил тод

байдал алдагдсанаас багийн ахлагч, нягтлан бодогч нар хөрөнгө, санхүү,

хүний нөөцийн асуудлыг дагнан шийдвэрлэж байгаа нь өрхийн эмнэлгийн

чадавх, нэр хүнд, цаашдын хандлагад сөргөөр нөлөөлөх нөхцөл үүссэн

байна.”

Дээрх судалгаанаас гадна эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний

талаар зарим судалгаа хийгдсэн байна. Жишээлбэл, Нийслэлийн Эрүүл Мэндийн

Газар иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа хийсэн бөгөөд уг судалгаагаар өрхийн

эмнэлгийн тусламж үйлчилгээнд иргэдийн сэтгэл ханамж 65,6 хувьтай гарчээ.

ЭМЯ, АХБ-тай хамтран 2007 онд хийсэн “Өрхийн эмнэлгийн үйлчлүүлэгчдийн

сэтгэл ханамж”-ийн судалгаагаар өрхийн эмнэлгийн эмчийн үйлчилгээнд судалгаанд

хамрагдсан хүмүүсийн 50,7 хувь нь сэтгэл хангалуун, 26,5 хувь нь сэтгэлд хүрэхгүй

байна гэж хариулсан байна. Шалтгаанаар нь авч үзвэл:

• Танил тал, гар хардаг, харилцааны соёлгүй 47,8 хувь

• Эмчийн мэдлэг, ур чадвар хангалтгүй 25,4 хувь

• Гэрийн тусламж үйлчилгээ хангалтгүй 28,4 хувь

• Түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэггүй, хүнд сурталтай 21,7 хувь

• Эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө өгөх талаар хангалтгүй

Page 11: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

11 

 

19,5 хувь

• Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь байна.

Мөн судалгаагаар өрхийн эмнэлэгт ажиллах сонирхлыг татах цалин хөлс

болон урамшууллын механизм хангалтгүй, ажлын ачаалал ихтэй ажлын байрны

нөхцөл хүнд байдаг нь эмч, сувилагчийн харьцааны соёл, ёс зүй, тусламж

үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлдөг гэж иргэд дүгнэсэн байна.

Иргэдийн зүгээс шүүмжлэлтэй ханддаг нэг томоохон асуудал нь өрхийн

эмнэлгийн ажиллах цагийн хуваарь юм. Судалгаанд хамрагдсан иргэдийн 73.9 хувь

нь өрхийн эмнэлгийн ажиллах цагийн хуваарийг тохиромжтой бус гэж үзсэн байна.

Тэдний зүгээс өрхийн эмнэлгийн үйл ажиллагаанд тусгай цагийн хуваарийг

нэвтрүүлж, амралтын өдрүүдэд ажилладаг болгох, иргэдэд үдийн цайны цагаар

өрхийн эмнэлгээр үйлчлүүлэх боломж бүрдүүлэх, өрхийн эмнэлгийн ажлын цагийн

хуваарийг үдээс хойш болгож иргэдийн ажлын заваар болон ажил тарсан хойноо

үйлчлүүлэх боломжтой болгох зэрэг санал тавьжээ.

Манай улсын хувьд өрхийн эмнэлгийн гол төрлийн үйлчилгээ нь боолт хийх,

катетер тавих үйлчилгээ бөгөөд судалгаанд хамрагдсан өрхийн эмнэлгийн 87,4 хувь

нь уг үйлчилгээг иргэдэд үзүүлдэг байна. 7 Эрүүл мэндийн сургалт сурталчилгаа,

урьдчилан сэргийлэх, өвчтөнийг асрах зэрэг үйлчилгээг бараг үзүүлдэггүй болох нь

судалгааны үр дүнгээс харагдаж байна. Энэ нь тухайн өрхийн эмнэлгийн

үйлчилгээнд ажил үүргээ зөв хуваарилах удирдлагын санаачлага хангалтгүй, айл

өрхийн байршилт хол, машин унаагүй байдагтай холбоотой. Нийгмийн эмзэг хэсэг

болох амьдрал хүнд, орлого муутай иргэд, ахмад настан, жирэмсэн эхчүүд болон

нярай хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь өрхийн эмнэлгийн гол

үйлчлүүлэгчид юм.                                                             

7 “УБ хотын эрүүл мэндийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын талаар шийдвэр гаргагчдын

үзэл бодол, хандлага”

 

Page 12: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

12 

 

Өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээ нь иргэдэд сонголтгүй, ойлгомжгүй

байдаг учраас танил талаа хардаг эсвэл шууд 2, 3 дугаар шатны эмнэлэгт хандаж

байна. Өрхийн эмнэлгийг ойшоож үзэлгүй алгасдаг байдал дүүргүүдэд нийтлэг

байна. Иргэдийн эрүүл мэнддээ анхаарах сэтгэлгээ тун доогуур түвшинд байгаа

талаар нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд ярьж байлаа.

Өөр нэгэн судалгаа болох “Улаанбаатар хотын зарим өрхийн эмнэлгийн

сувилагчдын ажлын байранд үнэлгээ өгөх нь” судалгааны дүнгээр өрхийн эмнэлэгт

ажиллаж буй сувилагчдын дийлэнх буюу 60,9 хувь нь хангалуун бус гэж үзжээ.8

Өрхийн эмнэлгийн статус, учирч буй асуудал бэрхшээлийг тодорхойлсон өөр

нэг чухал эх сурвалж нь 2008 онд АХБ-аас боловсруулсан “Монгол дахь эрүүл

мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр” хэрэгжилтийн үнэлгээний тайлан юм.9

Энэхүү үнэлгээний судалгааны хүрээнд эрүүл мэндийн анхан шатны болон

дунд шатны үйлчилгээг сайжруулах шинэтгэлийн үйл явцыг өргөн хүрээтэй авч үзсэн

байна. Үнэлгээний хүрээнд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ ялангуяа өрхийн

эмнэлгийн үйл ажиллагааны талаар санал асуулга, кейс судалгаа холбогдох

талуудтай ярилцлага, зэргийг 2007 оны 5-6 дугаар сард явуулжээ.

Үнэлгээний санал асуулгын дүнгээр Улаанбаатар хотын санал асуулгад

оролцогчдын 79,4 хувь нь өрхийн эмнэлгийн үйлчилгээг хангалттай гэж үзсэн нь

Нийслэлийн Эрүүл Мэндийн газрын 2006 онд хийсэн судалгааны дүнгээс (76%) их

гарчээ. Санал асуулгаар иргэдийн өрхийн эмнэлгийн үйлчилгээнд сэтгэл ханамжгүй

дүн орон нутгаас Улаанбаатар хотод илүү гарчээ. Ийнхүү сэтгэл ханамжгүй байдал

нь өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нарын мэдлэг, ур чадвар, хандлагаас илүү хүний

нөөцийн үр нөлөөтэй байдал, үйлчилгээний чанар, хүртээмжтэй илүү холбоотой

байна. Түүнчлэн Улаанбаатар хотын үйлчлүүлэгчид хэрэв төлбөрийн чадвартай

эсвэл улсын эмнэлгээр үйлчлүүлэх харьяалалтай бол өрхийн эмнэлгийг алгасан

                                                            

8 “Улаанбаатар хотын зарим өрхийн эмнэлгийн сувилагчдын ажлын байранд үнэлгээ өгөх нь” 2009 Ц.Оюундарь, Л.Мөнх-Эрдэнэ 

9 Asia Development Bank “Mongolia: Health Sector Development Program” Performance Evaluation Report February 2008

Page 13: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

13 

 

улсын болон хувийн эмнэлэгт хандах нь түгээмэл байдаг байна.10

Гэр хороололд суурьшдаг ядуу иргэд ихэвчлэн өрхийн эмнэлгээр үйлчлүүлдэг

байна. Судалгааны дүнгээр Улаанбаатар хотод 57 хувь, орон нутгийн иргэдийн 70–

86 хувь нь тусламж шаардлагатай үед өрхийн эмнэлэгт эхлэн ханддаг байна. Үүнээс

хотын байранд оршин суугчдын зөвхөн 52.5 хувь, гэр хорооллын оршин суугчдын

65.5% хувь нь өрхийн эмнэлэгт ханддаг байна. Энэхүү ялгаатай байдлын улмаас гэр

хорооллын өрхийн эмнэлэг илүү ачаалалтай байдаг. Түүнчлэн, энэ байдалд өрхийн

эмнэлэг орон зайн хувьд хол орших, үйлчлүүлэгчид, төрөлтийн тоо нөлөөлдөг. Хотын

оршин суугчдын зарим өндөр настанг өрхийн эмч, сувилагч гэрт нь очиж үйлчлэх нь

ховор бөгөөд зөвхөн хүсэлт гарган, өрхийн эмнэлгийн ахлагчаар зөвшөөрүүлсэн

тохиолдолд очдог байна.11

Санхүүжилтийн хувьд өрхийн эмнэлэг нь бүртгэлгүй болон даатгалгүй

иргэдийн ачааллын улмаас өөрт нь бүртгэгдсэн үйлчлүүлэгчдийн тоогоор бус харин

хороонд бүртгэлтэй иргэдийн тоогоор санхүүжих сонирхолтой байна. Одоогийн

санхүүжилтийн механизмыг эмч сувилагчдын хооронд тэгш бус ажлын ачаалал бий

болгодог тул тохиромжгүй хэлбэр гэж өрхийн эмнэлгийн эмч нар үзжээ. 12

Өрхийн эмнэлгийн эмч нар сумын эмнэлгийн эмч нарын адил төрийн албан

хаагчийн хувьд төрийн албаны хөнгөлөлт, урамшуулалд хамрагддаггүй. Жишээлбэл,

Бүрэнтогтох сумын эмнэлгийн эмч улсад 20 жил ажилласнаар сарын цалин 120000

төгрөг, илүү цагийн 2000 төгрөг, ажилласан 5 жил тутмын 6 сартай тэнцэх

урамшуулал авдаг. Мөн, төрийн албан хаагч тул хүүхэд нь улсын зардлаар их дээд

сургуульд суралцдаг ба сумын захиргаанаас тухайн эмчийн орон байрны асуудлыг

шийдвэрлэх ёстой байдаг. Гэтэл өрхийн эмнэлгийн эмч нар 140000-150000 төгрөгийн

цалинтай ба аливаа урамшуулал, хөнгөлөлт эдэлдэггүй байна. Иймээс залуу эмч

                                                            

10 Мөн тэнд 78 тал  

11 Мөн тэнд 79 тал 

12 Мөн тэнд 81 тал 

Page 14: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

14 

 

нар өрхийн эмнэлэгт 2 жил ажиллаад улсын эмнэлэг рүү шилжих нь элбэг.

Өрхийн эмнэлгийн сувилагчид аливаа хөтөлбөрийн тайлан, маягтыг бөглөх

бичиг цаасны ажилд хэт их цаг зарцуулдаг, ийнхүү ажилласан илүү цагтаа цалин

авдаггүй талаар шүүмжлэлтэй хандсан байна. Түүнчлэн зарим тохиолдолд багийн

ахлагч эмнэлгийн зардлыг хэмнэх үүднээс сувилагч нараар цэвэрлэгчийн үүрэг

давхар хийлгэх нь байдаг. Иймээс ярилцлагад хамрагдсан хүмүүс ирээдүйд өрхийн

эмнэлэгт сувилагчдыг ажиллуулах нь улам бэрхшээлтэй болохыг сануулж байв.

Нийслэлийн Эрүүл Мэндийн газрын судалгаагаар 1999 оноос 2001 онд өрхийн

эмнэлэгт ажиллагч сувилагчдын тоо эрс нэмэгдсэн бол 2004 онд 437-оос 387 болон

буурчээ.

Энэхүү үнэлгээний тайланд дурдсанаар өрхийн эмнэлгийн шинэтгэл нь эрүүл

мэндийн тусламж үйлчилгээний гол цөм нь байх, хувийн хэвшлийн хэлбэрээр

эхэлсэн. Энэхүү шинэтгэлийн үзэл санаа нь өрхийн эмнэлгийн үндсэн үйл ажиллагаа

нэг иргэнээр тооцсон санхүүжилтээр санхүүжин, бусад нэмэлт үйлчилгээг төлбөртэй

явуулан санхүүжилтийн эх үүсвэр бий болгох явдал байсан. Түүнчлэн үйлчлүүлэгчид

өрхийн эмнэлгийг сонгон үйлчлүүлсэнээр зах зээлийн өрсөлдөөнийг бий болгох,

улмаар эмнэлгийн орлого нэмэгдэн, цалин, хөдөлмөрийн нөхцөл сайжран эмч,

сувилагчид олноор татагдан ажиллана гэсэн зорилготой байжээ. Гэвч эдгээр анхны

санаа, зорилгоос өөр үр дүн бий болсон. Энэ нь эрүүл мэндийн нийт төсвөөс

эмнэлгийн үйлчилгээнд 70 хувьтай харьцуулахад зөвхөн 6 хувийг өрхийн эмнэлгийн

санхүүжилтэд зарцуулсан, өрхийн эмнэлгийн эрх зүйн статус тодорхойгүй, хувийн

хэвшлийн нэгэн адил орлогын албан татвар төлдөг боловч зохицуулалтын хувьд

төрийн байгууллагын нэгэн адил байдаг, өрхийн эмч нар ур чадвараа сайжруулах

сонирхол, хөшүүрэг байхгүй ба хувийн хэвшлийн үйлчилгээ үзүүлэгчидтэй өрсөлдөж

чадахгүй, иргэд өрхийн эмнэлгийг сонгон үйлчлүүлэх боломжгүй, зөвхөн

харьяалагдах хороондоо үйлчлүүлэх болсон зэргээс шалтгаалжээ.13

Үнэлгээний тайланд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээний хувьчлалын

                                                            

13 Мөн тэнд 25 тал 

Page 15: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

15 

 

талаар дараах дүгнэлт гаргажээ.

“...... эрүүл мэндийн салбар дахь хувьчлалыг эхлүүлэхдээ анхаарал

болгоомжтой хандах нь зүйтэй. Яаравчлан хийсэн хувьчлал нь төрөөс

санхүүгийн эх үүсвэр бий болгох асуудлыг шийдвэрлэж чадахгүй. “Хувийн

хэвшлийн” өрхийн эмнэлгийн загвар нь нөхцөл байдалдаа эртэдсэн

(premature) нь хотын захын өрхийн эмнэлгийн иргэд, ялангуяа ядуу иргэдэд

хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд бий болсон хямрал харуулсан. Энэ хямрал нь

зарим талаас үйлчилгээ болон санхүүгийн тодорхойгүй байдал, үйл

ажиллагаа нь алдагдсан загвараас улбаалсан.”

“Өрхийн эмнэлэг нь хувийн хэвшлийн нэг адил зах зээлийн өрсөлдөөний

хэлбэрээр ажиллаж чадахгүй байгаа ба зөвхөн харьяалалын иргэддээ л

үйлчилдэг, ядуу бус иргэд тэр болгон үйлчлүүлдэггүй байна. Иймээс эрүүл

мэндийн анхан шатны үйлчилгээг тогтолцооны бэрхшээлийг анхааралгүй

хувьчласан нь эртэдсэн бодлогын шийдвэр болсон гэж үнэлгээний баг үзэж

байна”.14

АХБ “Эрүүл Мэндийн Салбарын хөгжлийн төсөл-3” бэлтгэл ажлын хүрээнд

Улаанбаатар хотын өрхийн эмнэлгийн үнэлгээг 2007 онд хийжээ.15 Уг үнэлгээний

дүгнэлтээр:

1. 2003 онд өрхийн эмнэлгийн шинэтгэл бүрэн хэрэгжсэний дараа нийт эмчийн

тоо 7 хувиар буурсан.

2. 2003 оноос хойш нийт сувилагчдын тоо 2 хувиар буурсан.

Улаанбаатар хотын өрхийн эмнэлгээр үйлчлүүлэгчдийн тоо 2000-2008

онд 117,300 болж нэмэгдсэн.

3. Өрхийн эмнэлгийн санхүүжилт 2003–2007 онд 39 хувиар нэмэгдсэн боловч

эмч, сувилагчийн цалин төрийн албаны сүлжээнээс бага (урамшуулал,

                                                            

14 Мөн тэнд 51 тал 

15 ADB. 2007. Report and Recommendation of the President to the Board of Directors on a Proposed Asian Development Fund Grant to Mongolia for the Third Health Sector Development Project. Manila.  

Page 16: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

16 

 

татварын хөнгөлөлтгүйгээр) байна.

4. Өрхийн эмнэлгийн байрны түрээсийн болон захиргааны зардал нэмэгдсэн.

5. Өрхийн эмнэлгийн ашиг, хөрөнгө оруулалт багассан.

6. Өрхийн эмнэлгийн төрийн байгууллагатай хийж буй санхүүжилтийн гэрээ нь

гэрээний биелүүлэгдэхүйц бус шалгуурыг хэрэгжүүлээгүй эмч нарыг торгоход

ашиглагддаг байна (Санал асуулгад оролцсон 40 өрхийн эмнэлгийн 15 нь

үүний улмаас санхүүжилтээ хасуулжээ).

7. Өрхийн эмнэлгүүд аливаа хяналт, шалгалтад сөргөөр хандахгүй байна.

8. Өрхийн эмнэлгийн ачаалал 2000 онд өдөрт 90 үйлчлүүлэгч, 2007 онд 145

болон эрс нэмэгджээ.

9. 2007 онд өрхийн эмнэлгээр үйлчлүүлэгчдийн 58 хувь нь ядуу иргэд ба өндөр

настан, хүүхэд бараг 70 хувийг эзэлж байна.

Эрүүл мэндийн салбарын шинэчлэл болон өрхийн эмнэлгийн үйл

ажиллагааны судалгааны нэг болох Гриффины тайланд16 эрүүл мэндийн салбарын

шинэчлэлд шүүмжлэлтэй хандаж, ялангуяа ядуу иргэдэд хүндрэл бэрхшээл

учруулдаг талаар дурджээ.

Түүнчлэн Крейг Жейнсийн нэгэн судалгаанд17 дурдахдаа анхан болон дээд

шатны шатлалын эрүүл мэндийн үйлчилгээ гэж зохиомлоор хуваах нь ядуу иргэдэд

чанар муутай үйлчилгээ хүргэдэг гэж үзжээ. Тэрээр Хүний Эрх Хөгжил төвийн 2006

оны судалгааны дүн дээр үндэслэн эрүүл мэндийн анхан шатнаас бусад үйлчилгээ

ядуу иргэд хүртэх боломжгүй ба өрхийн эмнэлгийн хэт ачаалал, хязгаарлагдмал

үйлчилгээ, унаа, шинжилгээний тоног төхөөрөмж муугаас хангалттай үйлчилгээг

ядуу иргэдэд үзүүлж чадахгүй байна гэж үзжээ.

Дэлхийн ихэнх улс орнууд эрүүл мэндийн тогтолцоогоо шинэ нөхцөл байдалд

нийцүүлэн, хүн амынхаа эрүүл мэндийн бодит эрэлт хэрэгцээг хангах чиглэлээр

өөрчлөн шинэчлэх арга замыг эрэлхийлэн хайж эхэлсэн бөгөөд эцсийн дүнд ямар ч

улс оронд эрүүл мэндийн тогтолцоо нь эрүүл мэндийн анхан шатны тусламжид                                                             

16 Griffin, Keith, et al., eds. 2001. A Strategy for Poverty Reduction in Mongolia. UNDP: Ulaanbaatar. 

17 Janes, Craig. 2002. Health Equity and Social Justice in the “Market Fetishism, Post-Socialist Institutional Culture, and Attenuated Primary Care: Producing Poor Medicine for Poor People in Post-Transition Mongolia.” Draft paper to be presented at the Royal Institute for Interfaith Studies, Amman, Jordan, October  

Page 17: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

17 

 

суурилсан нөхцөлд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь илүү хүртээмжтэй, тэгш,

шударга, чанартай, зардлын хувьд үр ашигтай, эрүүл мэндийн хувьд үр дүнтэй

болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Дэлхий нийтийн хандлага эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бүх

нийтийг хамарсан (universal coverage) тэгш, хүртээмжтэй хүргэх зарчмыг баримталж

байна. Үүний тулд төрийн мэдлийн, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын

зэрэг хэлбэрээр зохион байгуулагддаг байна. Сүүлийн жилүүдэд хөгжиж буй болон

буурай орнууд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тогтолцооны

шинэчлэлийг хэрэгжүүлэн, эдгээр шинэчлэл нь улс орон бүрийн онцлогоос хамааран

янз бүр байгаа бөгөөд тодорхой сорилт, бэрхшээлтэй тулгарч байна. 18 Дэлхийн

Эрүүл Мэндийн байгууллагын тайланд дурдсанаар эдгээр сургамжийн нэг нь

“Зохицуулалтгүй хувийн хэвшлийн эрүүл мэндийн тогтолцоо нь маш үр дүнгүй

ба өндөр өртөгтэй, эрх тэгш байдлыг алдагдуулах, чанаргүй үйлчилгээг

хүргэдэг .....”19

Судалгааны тоймын хүрээнд авч үзсэн гадаад болон дотоодын судалгаа,

санал асуулга нь ихэвчлэн эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээний хүртээмж

болон чанарын асуудлыг голлон авч үзжээ. Түүнчлэн өрхийн эмнэлгийн зохион

байгуулалт, хүний нөөц, санхүүжилтийн асуудлыг тодорхой хэмжээгээр хамран авч

үздэг байна. Зарим судалгаа тайланд ялангуяа гадаад тайланд өрхийн эмнэлгийн

шинэчлэлийн үйл явцыг үнэлсэн байна. Эдгээр судалгаа, тайлангаас үзэхэд өрхийн

эмнэлгийн эрх зүйн статусын асуудал бүгдэд нь хөндөгдсөн боловч энэ асуудлыг

нарийвчлан авч үзээгүй байна.

Дээрх судалгаа, тайлан, санал асуулгын дүгнэлт дээр үндэслэн өрхийн

эмнэлгийн үйл ажиллагаанд тулгамдсан асуудлуудыг тоймлон авч үзэхэд дараах гол

асуудлууд байна. Үүнд :

                                                            

18 “Primary health care: Now more than ever” The World Health Report 2008 World Health Organisation  

19 Мөн тэнд 14 тал 

Page 18: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

18 

 

• Өрхийн эмнэлэг эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг чанартай хүргэж буй

эсэх нь нэлээн тулгамдсан асуудал болсон. Орон байр, тоног төхөөрөмж,

хүний нөөц, ур чадвараа дээшлүүлэх боломж зэргээс шалтгаалан

үйлчилгээний чанарт нөлөөлж байна. Түүнчлэн, ажлын ачаалал болон

хязгаарлагдмал үйлчилгээ зэрэг шалтгаан нөлөөлж байна.

• Өрхийн эмнэлгийн эрх зүйн статус нь нэлээн тулгамдсан асуудлын нэг болж

байна. Хэдийгээр өрхийн эмнэлэг нөхөрлөлийн хэлбэрээр улсын бүртгэлд

бүртгэгдэн ажиллаж байгаа боловч бодит байдал дээр хувийн хэвшлийн шинж

чанарыг хадгалахаас илүү төсөвт байгууллагын шинжийг илүү хадгалах

байдал ажиглагдаж байна. Энэ нь өрхийн эмнэлэг төрийн өмч дээр суурилан

үйл ажиллагаа явуулдаг, 2005 оноос хойш төсвөөс 100 хувь санхүүждэг

болсон, санхүүжилтийн бусад эх үүсвэр байхгүй зэргээс хамаарч байна.

Энэхүү бодит байдал нь өрхийн эмнэлгийн эрх зүйн статусыг тодорхойгүй

байдалд хүргэн улмаар аймаг, дүүрэгт орон нутгийн удирдлага, төрийн

байгууллагууд, зарим нь төсөвт байгууллага эсвэл хувийн хэвшлийн

байгууллага гэж өөр өөрөөр хандах байдал бий болжээ.

• Өрхийн эмнэлэг нь нөхөрлөлийн хэлбэрт шилжсэнээр уг хэлбэрийн үндсэн

шинж болох хамтын удирдлагын зарчим нэвтрэх ёстой боловч энэ нь жинхэнэ

утгаараа хэрэгжиж буй эсэх талаар зарим судалгаанд шүүмжлэлтэй ханджээ.

Ялангуяа нөхөрлөлийн гишүүд болон гэрээт ажилтны шийдвэр гаргахад эрх

тэгш оролцооны асуудал хөндөгдөж байна.

• Өрхийн эмнэлгийн үйл ажиллагаа нийт хүн амд тэгш хүртээмжтэй эсэх улмаар

“хаалга баригч”-ийн үүргийг гүйцэтгэж чадаж буй эсэх нь тулгамдсан асуудлын

нэг юм. Ялангуяа хот суурин газарт өрхийн эмнэлгээр үйлчлүүлэгчдийн тоо

бага, ихэвчлэн дараагийн шатны үйлчилгээнд хамрагддаг байна. Гэхдээ

хотын гэр хороололд үйлчлүүлэгчдийн тоо өндөр байгаа нь өрхийн эмнэлгийн

шинэтгэлийн ядуу иргэдийг илүү хамрах зорилгыг тодорхой хэмжээгээр хангаж

байгааг харуулж байна.

Page 19: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

19 

 

• Өрхийн эмнэлэг нь хувийн хэвшлийн хуулийн этгээдийн хувьд ашиг олох

боломжтой, санхүүгийн хувьд оршин тогтнох эх үүсвэрээ бий болгох ёстой

боловч санхүүжилтийн олон эх үүсвэртэй байх асуудал нэлээд эргэлзээтэй

байна. Учир нь улсын төсвөөс шууд хамааралтай, энэ нь зөвхөн зардлаа л

санхүүжүүлдэг ба бусад санхүүгийн эх үүсвэр олох боломжгүй байдаг.

Түүнчлэн, төрийн өмчөөр хувийн хэвшлийн байгууллага ашиг олох нь хууль

зүйн хувьд боломжгүй тул аливаа ашиг олох боломж хумигдмал юм. Зарим

өрхийн эмнэлгийн одоогийн ашиг гэж тооцож буй ойлголт нь зардлын

санхүүжилтийн хэмнэлт байгаа нь бизнесийн ашиг гэсэн үндсэн ойлголтоос

зөрүүтэй юм.

• Өрхийн эмнэлгийн шинэтгэлийн анхны үзэл санааны нэг болох зах зээлийн

зарчмаар ажиллан, өрсөлдөөний үр дүнд үйлчилгээний чанар болон

санхүүжилт нэмэгдэх нөхцөл бүрдэх нь өнөөгийн бодит нөхцөл байдалд

хэрэгжих боломжгүй байна. Энэ нь өрхийн эмнэлэг зах зээлийн зарчмаар

ажиллахад бэлэн бус, өрсөлдөөний урьдач нөхцөл болох үйлчлүүлэгч өрхийн

эмнэлгээ сонгох боломжгүй, санхүүгийн хөшүүрэг байхгүй зэргээс хамаарч

байна.

• Өрхийн эмнэлэгт тулгарч буй нэг томоохон асуудал нь хүний нөөцийн асуудал

буюу гишүүд, гэрээт ажилтнуудын тогтвор суурьшилтай ажиллах нь буурч

байгаа явдал юм. Энэ нь олон шалтгаанаас үүдэлтэй ба голчлон төсвийн

байгууллагатай харьцуулахад цалин бага, төрийн албаны хөнгөлөлт,

хангамжид хамрагддаггүйтэй холбоотой байна.

Гуравдугаар хэсэг: Өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг зохицуулж буй хууль эрх зүйн актууд

УИХ-аар Монгол Улс, АХБ-ны хооронд 1998 оны 2 дугаар сарын 12-ны өдөр

байгуулсан “Эрүүл мэндийн салбарын хөгжил” Хөтөлбөрийн “Бодлогын өөрчлөлтийн

хөтөлбөрийн зээлийн гэрээ” болон “Хөрөнгө оруулалтын төслийн зээлийн гэрээ”-г,

2003 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улс, АХБ-ны хооронд “Эрүүл мэндийн

салбарын хөгжил-II” төслийн зээлийн гэрээг тус тус соёрхон батлажээ. Энэ зээлийн

Page 20: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

20 

 

гэрээний үндсэн дээр өрхийн эмнэлгүүдийг хот, хөдөөд байгуулах ажил эхэлсэн

байна.

Өрхийн эмнэлгийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй дараах хууль тогтоомжууд

байна. Эдгээр хууль тогтоомжийн дэлгэрэнгүй заалтууд болон холбогдох тайлбарыг

хавсралтаас үзнэ үү.

1. Үндсэн хууль

2. Иргэний хууль

3. Нөхөрлөлийн тухай хууль

4. Төсвийн байгууллагын, удирдлага санхүүжилтийн тухай хууль

5. Засгийн Газрын тухай хууль

6. Төрийн албаны тухай хууль

7. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль

8. Эрүүл мэндийн тухай хууль

9. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль

10. Хөдөлмөрийн тухай хууль

11. УИХ-ын 2002 оны 56 дугаар тогтоол

12. УИХ-ын 2004 оны 18 дугаар тогтоол

13. Монгол Улсын Засгийн Газрын 1999 оны 149 дугаар тогтоол

14. Монгол Улсын Засгийн Газрын 2000 оны 72 дугаар тогтоол

15. Эрүүл мэндийн сайдын 2005 оны 169 тоот тушаал

Өрхийн эмнэлэг анх байгуулагдсан 1999 оноос хойш өнөөдрийг хүртэлх

хугацаанд “Эрүүл мэндийн тухай хууль”, “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай

хууль”-д нэмэлт өөрчлөлт орж, “Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн

тухай хууль” шинээр мөрдөгдөж, өрхийн эмнэлгийн санхүүжилтийн механизм,

санхүүжүүлэх эрх зүйн актууд өөрчлөгджээ.

Монгол Улсын Үндсэн хууль нь иргэний эрх, эрх чөлөөг баталгаажуулан

заасан байдаг. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6-д эрүүл мэндээ хамгаалуулах,

Page 21: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

21 

 

эмнэлгийн тусламж авах эрхтэй ба иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх

болзол, журмыг хуулиар тогтооно гэж заасан.

Иргэний хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр талуудын тэгш эрхийн

үндсэн дээр үүсч, өөрчлөгдөж, дуусгавар болж буй, эдийн болон эдийн бус

баялагтай холбоотой бүхий л харилцааг зохицуулдаг. Иргэний хууль нь иргэний эрх

зүйн харилцааг зохицуулах хууль зүйн хүчин чадлын хувьд Үндсэн хуулийн дараа

ордог тул иргэний эрх зүйн харилцааг зохицуулж буй бусад хууль, хуульчилсан

актууд Иргэний хуульд нийцэж байх ёстой. Иргэний хуулинд хуулийн этгээдийн

хэлбэрийг ашгийн төлөө ба ашгийн төлөө бус тодорхойлон заасан байдаг. Өрхийн

эмнэлэг хуулийн этгээдийн хувьд Иргэний хуулийн зохицуулалтанд хамрагдана.

Нөхөрлөлийн тухай хууль нь нөхөрлөлийг үүсгэн байгуулах, бүртгүүлэх,

тэдгээрийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын бүтцийг тогтоох, бүртгэл,

тайлан гаргах, өөрчлөн байгуулах, татан буулгах, хэд хэдэн этгээд ашиг олох

зорилгоор эд хөрөнгөө нэгтгэн энэ хуульд заасан хэлбэрээр зохион байгуулагдах

харилцааг зохицуулдаг. Нөхөрлөл нь ашгийн төлөө хуулийн этгээд байна. Өрхийн

эмнэлэг нөхөрлөл хэлбэрээр зохион байгуулагдсан тул өрхийн эмнэлгийн удирдлага,

зохион байгуулалт, өөрчлөгдөх, татан буугдах харилцаа энэхүү хуулиар

зохицуулагдана.

Хоршооны тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй

нийцүүлэн гарсан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэж эдийн засгийн болон

нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор сайн дураараа нэгдсэн хамтын

удирдлага, хяналт бүхийн дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа

явуулахаар хамтран байгуулагдах харилцааг зохицуулдаг. Хоршоо нь ашгийн төлөө

бус хуулийн этгээд байна.

Төсвийн байгууллагын, удирдлага санхүүжилтийн тухай хууль нь төсөв зохиох,

батлах, зарцуулах, тайлагнах, албан тушаалтны эрх үүрэг, төсвийн байгууллагын

хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааны удирдлагын зарчим, төсвийн хяналт,

хариуцлагатай холбогдсон харилцааг зохицуулдаг. Энэхшш хууль нь улсын болон

орон нутгийн төсвөөс санхүүждэг бүх шатны байгууллагад хамааралтай бөгөөд

төрийн чиг үүрэгт хамаарах ажил үйлчилгээг улсын буюу орон нутгийн төсвийн

Page 22: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

22 

 

хөрөнгөөр хэрэгжүүлдэг байгууллагыг “төсвийн байгууллага гэнэ” гэж заасан.

Өрхийн эмнэлэг нь төсөвт байгууллага бус хэдий ч, төсвөөс 100 хувь санхүүждэг тул

энэхүү хуулийн зохицуулалтанд зарим тохиолдолд хамрагддаг.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль нь төрийн болон орон нутгийн

өмчийн эрх, төрийн өмчийн эд хөрөнгийн талаар хууль тогтоох, гүйцэтгэх

байгууллагын бүрэн эрх, төрийн өмчтэй хуулийн этгээд, төрийн өмчийн талаарх

бодлогыг хэрэгжүүлэх байгууллагын үйл ажилгааны зарчим, журмыг тодорхойлохтой

холбогдсон харилцааг зохицуулна. Хуулийн үйлчлэх хүрээ нь Үндсэн хууль, Иргэний

хуульд тодорхойлсон төрийн болон орон нутгийн өмчийн өмчлөх эрхийг

хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад үйлчилдэг. Өрхийн эмнэлгийн

орон байр, тоног төхөөрөмж нь орон нутгийн өмч тул энэхүү хуулийн зохицуулалтад

хамрагддаг.

Засгийн Газрын тухай хуулинд төрийн чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх

зохицуулалт байдаг. Хуулийн 19.1 зүйлд зааснаар Засгийн газар нь төрийн гүйцэтгэх

байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль, түүнд үндэслэн Засгийн газрын

шийдвэр, гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан

гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлж болно. Өрхийн

эмнэлгийн өнөөгийн санхүүжилт нь энэхүү гэрээгээр гүйцэтгүүлэх зарчмаар хэрэгжиж

байна.

Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль нь аж ахуй нэгжийн

орлогын албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай

холбогдсон харилцааг зохицуулна. Хуулийн үйлчлэх хүрээ нь Монгол Улсын хуулийн

дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуй нэгж, тэдгээрийн салбар, төлөөлөгчийн газар гэх

мэт аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах харилцаанд үйлчилнэ.

Өрхийн эмнэлэг нь аж ахуйн нэгжийн нэгэн хэлбэр болох нөхөрлөл тул энэхүү

хуулийн зохицуулалтанд хамрагддаг.

Хөдөлмөрийн тухай хууль нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн

харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг, гэрээ хэлэлцээр,

хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан, хөдөлмөрийн нөхцөл, удирдлага,

хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж

Page 23: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

23 

 

талуудын эрх тэгш байдлыг хангах харилцааг зохицуулна. Өрхийн эмнэлгийн

ажилтнууд хөдөлмөрийн гэрээ байгуулан энэхүү хуулиар зохицуулдаг.

Төрийн албаны тухай хууль нь төрийн албаны ангилал, зарчим, төрийн албан

тушаал, түүнд тавих шаардлага, төрийн алба хаах болзол, журам, төрийн албан

хаагчийн эрх зүйн байдал, баталгаа гэх мэт харилцааг зохицуулдаг. Өрхийн эмнэлэг

нь төсөвт байгууллага бус хэдий ч төсвөөс бүрэн санхүүждэг тул өрхийн эмнэлгийн

ажилтнуудыг төрийн үйлчилгээний албан хаагчид хамааруулан энэхүү хуулийг

мөрддөг байна.

Эрүүл мэндийн тухай хууль нь Монгол улс дахь эрүүл мэндийн үйлчилгээ,

тогтолцооны харилцааг зохицуулдаг. Уг хуулинд эрүүл мэндийн анхан шатны

тусламж үйлчилгээг эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд

хамааруулан зардлыг төрөөс санхүүжүүлэхээр заасан юм.

Монгол Улсын Засгийн Газрын 1999 оны 149 дүгээр тогтоолоор өрхийн

эмнэлгүүдийг аймгийн төвүүд, Улаанбаатар хотод байгуулж эрүүл мэндийн анхан

шатны тусламж, үйлчилгээг иргэдэд хүргэхээр заажээ.

Монгол Улсын Засгийн Газрын 2000 оны 72 дугаар тогтоолоор эрүүл мэндийн

тусламж, үйлчилгээг эмч, эмнэлгийн ажиллагсад, төрийн бус болон хувийн хэвшлийн

байгууллагаар шударга өсөлдөөний үндсэн дээр гэрээгээр гүйцэтгүүлэхэд

чиглэгдсэн эрх зүйн орчин, санхүүжүүлэх механизмыг бүрдүүлэх зорилготой

хөтөлбөрийг баталжээ. Уг тогтоолд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр

гүйцэтгүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Иргэний

эрүүл мэндийн даатгалын хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль

тогтоомжийн бусад акт, энхүү хөтөлбөрийг мөрдөнө гэж заажээ.

Эрүүл мэндийн сайдын 2005 оны 169 тоот тушаалаар “Өрхийн эмнэлэг нь

үйлчлэх хүрээний хүн амд төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай эрүүл мэндийн

анхан шатны тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа ашгийн төлөө бус хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага болно” гэж заасан.

“Өрхийн эмнэлгийн үйл ажиллагаанд MNS- 5292:2003 стандарт мөрдөгддөг ба

уг стандартад өрхийн эмнэлгийн үйлчилгээний чиглэл, хамрах хүрээ зэргийг заасан.

Page 24: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

24 

 

Өрхийн эмнэлэг нь нөхөрлөлөөс гадна компани хэлбэрээр байж болох талаар

тусгасан байна.

Дөрөвдүгээр хэсэг: Өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг зохицуулж буй хууль эрх зүйн актуудын зөрчил, давхардал

Өрхийн эмнэлэг нь ашгийн төлөө бус хувийн хэвшлийн эрүүл мэндийн

байгууллагын статустай нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаа нь

одоо хүчин төгөлдөр үйлчилж буй суурь болон салбарын хуулиудтай зөрчилдөж

байна. Өрхийн эмнэлэг нөхөрлөлийн хэлбэрээр байгуулагдсан ч ашгийн төлөө бус

гэж заасан нь Иргэний хууль, Нөхөрлөлийн тухай хуультай зөрчилдөж байна.

Одоогоор “ашгийн төлөө бус хувийн хэвшлийн байгууллага” гэсэн хуулийн этгээдийг

тодорхойлсон хуулийн заалт байхгүй юм.

Монгол Улсын Нөхөрлөл, Компанийн тухай хуулийн хувийн хэрэгт байгаа

хуулийн үзэл баримтлалд ашиг олох явдлыг гол зорилго болгодог “цэвэр” бизнесийн

төрөлд нөхөрлөл, компанийг хамруулж авч үзсэн байна.

Мөн тухайн үеийн УИХ-ын эдийн засгийн бодлогын байнгын хорооны санал

дүгнэлтэд “Нөхөрлөл компаний хууль”-ийн төсөл нь ашиг олох зорилгоор

байгуулагдаж байгаа аж ахуйн харилцааг зохицуулахаар хуулийн төсөл

боловсрогдсоныг зүйтэй гэж үзсэн бөгөөд ашгийн төлөө бус хуулийн этгээдүүдийн аж

ахуйн үйл ажиллагааг жич хуулиар зохицуулах ёстойг тэмдэглэсэн байна. Хууль бол

нийтээр дагаж биелүүлдэг хэм хэмээ гэж хүлээн зөвшөөрдөг. Энэ бол хамгийн

ерөнхий шинж нь юм. Яагаад гэвэл Монгол Улсад хуулиас гадна, зарлиг, тогтоол,

захирамж тушаал, заавар дүрэм гээд элдэв хэм хэмжээ байдгийг та мэднэ.

Тэдгээрийн дундаас хууль бусад шийдвэрүүдээс дээгүүр хүчин чадалтай байдаг.

Өөрөөр хэлбэл зарлиг, тогтоол, тушаал, заавар, тэргүүтэн Ерөнхийлөгчийнх үү,

Засгийн газрынх уу, Сайдынх уу, засаг даргынх уу гэдгээс хамаарахгүй заавал

хуульд нийцсэн байх ёстой.

Өрхийн эмнэлгийг ашгийн төлөө бус хувийн хэвшлийн хэлбэрээр бүрэн бус

нөхөрлөлийн статустай байгуулан ажиллуулж байгаа нь дараах хуулиудыг зөрчиж

байна. Үүнд:

-Иргэний хууль:

Page 25: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

25 

 

Монгол улсын Иргэний хуулиар хуулийн этгээдийг нийтийн, хувийн, холимог

өмчийн гэж ангилдаг бөгөөд хувийн өмчит хуулийн этгээдийг ашгийн төлөө

байгууллага гэж тодорхойлсон байдаг.

Өрхийн эмнэлгийг Нөхөрлөлийн статустайгаар байгуулж ашгийн төлөө бус

хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллга байгуулсан нь Иргэний хуулийн 33

дугаар зүйлийн 33.1-д заасан ашгийн төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл, компанийн

хэлбэрээр байгуулна, 35 дугаар зүйлийн 35.1 дүгээр зүйлд гишүүдийн оруулсан хувь

хөрөнгөөс бүрдэх эд хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ уг эд хөрөнгө болон гишүүдийн

хувийн өмчийн эд хөрөнгөөр хуульд заасны дагуу хариуцдаг хуулийн этгээдийг

нөхөрлөл гэдэг. Ашиг олох явдлыг гол зорилго болгодог “цэвэр” бизнесийн төрөлд

хамаарагддаг нөхөрлөлийг ашгийн бус хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага

өрхийн эмнэлгийг байгуулсан нь Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 35 дугаар

зүйлийн 35.1 дүгээр заалтыг зөрчиж байна.

Нөхөрлөлийн тухай хууль: Нөхөрлөлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 2 дугаар зүйлийн 3, 13 дугаар

зүйлд нөхөрлөлийн гишүүдийн оруулсан хувь хөрөнгөөс бүрдэх эд хөрөнгөтэй,

хүлээсэн үүргээ уг эд хөрөнгө болон гишүүдийн хувийн өмчийн эд хөрөнгөөр хуульд

заасны дагуу хариуцдаг хуулийн этгээд байна гэж заасан.

Иргэний хуулийн тайлбарт компани, нөхөрлөл, төрийн болон орон нутгийн

өмчит үйлдвэрийн газар зэрэг ашгийн төлөө хуулийн этгээд юм. Тэдгээрийн үүсгэн

байгуулагч, гишүүн, хувь нийлүүлэгчид нь тодорхой төрлийн бизнесийн үйл

ажиллагаа явуулахад шаардлагатай хөрөнгө нийлүүлж, уг хуулийн этгээдийг

байгуулах бөгөөд үйл ажиллагааныхаа орлогоос зарлагаа санхүүжүүлж, татварын

дараа үлдэх цэвэр ашгаа ноогдол ашиг, хувь хүртэгчийн орлогын хэлбэрээр

хуваарилан хүртэнэ. Ингэснээр үүсгэн байгуулагч, гишүүд, хувь нийлүүлэгчид нь

хувийн орлогоо нэмэгдүүлж байгаа хэрэг юм гэж тайлбарлажээ.

Өрхийн эмнэлгийг ашгийн бус хуулийн этгээд ББН-ийг байгуулсан нь Иргэний

33 дугаар зүйлийн 33.1, 35 дугаар зүйлийн 35.1 Нөхөрлөлийн тухай хуулийн 2 дугаар

Page 26: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

26 

 

зүйлийн 1, 2 дугаар зүйлийн 3, 13 дугаар зүйл, заалтыг зөрчсөн байна. Үүнийг

иргэний хуулийн тайлбар нотлож байна.

Хоршооны тухай хууль: Ашгийн төлөө бус хуулийн этгээдийг Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.2

Хоршооны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1 заасны дагуу

байгуулахаар хуульчлагдсан байна.

Ашгийн төлөө бус хуулийн этгээдийг холбоо, сан, хоршоо гэсэн гурван

хэлбэрээр байгуулдаг.

Иргэний хуулийн тайлбарт ашгийн төлөө бус хуулийн этгээдийн үндсэн

зорилго нь ашиг олоход чиглэхгүй, харин хууль буюу дүрмээр тодорхойлсон

зорилготой байна. Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн явуулж байгаа үйл

ажиллагааны орлогоос түүний үүсгэн байгуулагч, гишүүн, дэмжигч, удирдлага,

ажилтан хэн ч ноогдол ашиг, хувь хүртэгчийн орлого хүртэхгүй. Ашгийн төлөө бус

хуулийн этгээд нь хууль буюу дүрэмд заасан үйл ажиллагааг явуулна. Өөрөөр

хэлбэл өрхийн эмнэлэг нь ашгийн төлөө бус хуулийн этгээд тул үйл ажиллагааны үр

дүнд бий болох аливаа орлого нь уг хуулийн этгээдийн хууль буюу дүрэмд заасан

зорилгын төлөө зарцуулагдах тул Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.2

Хоршооны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлүүдтэй зөрчилдөж

байна. Үүнийг Улсын дээд шүүхийн 2007 оны 26 дугаар тогтоолоор тайлбарласан.

/Улсын дээд шүүхийн 2007 оны 26 дугаар тогтоолд 1. Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан

“эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилго” гэдэгт хоршоо

хамтарсан үйл ажиллагааныхаа үр дүнгээр бүх гишүүдийнхээ ашиг сонирхол, шаардлагыг хангах

явдлыг ойлгоно./

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль: “Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль” нь улсын болон

орон нутгийн төсвөөс санхүүждэг бүх шатны байгууллагад хамааралтай бөгөөд

төрийн чиг үүрэгт хамаарах ажил үйлчилгээг улсын буюу орон нутгийн төсвийн

хөрөнгөөр хэрэгжүүлдэг байгууллагыг “төсвийн байгууллага гэнэ” гэж заасан атал

өрхийн эмнэлгүүд нь төсвөөс санхүүжилт авч байгаа хувийн хэвшлийн эрүүл

мэндийн байгууллага байна.

Page 27: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

27 

 

Өрхийн эмнэлэг нь төсвөөс 100 хувь санхүүжиж, төрийн болон орон нутгийн

өмч дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд хувийн гэхээсээ илүү

төсөвт байгууллагын шинжийг хадгалж байна.

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 4 дүгээр

зүйлийн 4.1.4-т “ Төсвийн байгууллага” гэж төрийн чиг үүрэгт хамаарах ажил,

үйлчилгээг улсын буюу орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлдэг байгууллагыг

гэж тодорхойлсон. Өрхийн эмнэлэг нь ашгийн төлөө бус хувийн хэвшлийн хуулийн

этгээдийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж төрийн чиг үүрэг болох эрүүл мэндийн

анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд хүргэх үйл ажиллагаагаа төсвөөс 100

хувийн санхүүжилт авч явуулж байгаа нь Төсвийн байгууллагын удирдлага,

санхүүжилтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.4- заалтыг зөрчиж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль: Хэрэв өрхийн эмнэлэг нь төрийн чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэх үйлчилгээ гэж

үзвэл “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуульд заасан төрөөс нийгмийн

салбарт үзүүлдэг тусламж, үйлчилгээг төрийн өмчийн оролцоогүй хуулийн этгээд,

хувь хүнээр гүйцэтгэлийн гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно гэсэн заалтанд

хамрагдах бөгөөд гэхдээ уг үйлчилгээг явуулах хуулийн этгээд, хувь хүн сонгон

шалгаруулалтанд орох ёстой. Үлгэрчилсэн дүрэмд сонгон шалгаруулна гэсэн боловч

хэрхэн шалгаруулалт явагдах журам нь тодорхойгүй байна.

Өрхийн эмнэлгүүдийн тусгайлсан хөрөнгө нь 100 хувь төрийн өмчийн өмчөөс

бүрдсэн тул төрийн өмчийн хуулийн этгээд юм. Сумын төсөв, хөрөнгө дээр үндэслэн

үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлэг, сургууль, үйлдвэрийн газар бол орон нутгийн

өмчит хуулийн этгээд байна. Харин иргэд хөрөнгөө нийлүүлэн нөхөрлөл, компани

зэрэг хуулийн этгээд байгуулбал хувийн өмчийн хуулийн этгээд гэж үзнэ.

Өрхийн эмнэлгүүд нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага мөртлөө

тэдний тусгайлсан хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмчөөс бүрдэж байгаа тул

төрийн өмчийн хуулийн этгээдийн ангилалд хамрагдаж байна. Энэ нь Төрийн болон

орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 13 дугаар зүйл, 75 дугаар

Page 28: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

28 

 

зүйлийн 75.2 зүйлүүдтэй зөрчилдөж байна. Мөн Иргэний хуулийн үл хөдлөх эд

хөрөнгийг шилжүүлэхтэй холбоотой заалтуудыг зөрчиж байна.

Эрүүл мэндийн тухай хууль: Эрүүл мэндийн тухай Монгол улсын хуулийн 3.1.6-д "эрүүл мэндийн

байгууллага" гэж хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж,

үйлчилгээ үзүүлэх үндсэн зорилго, чиг үүрэг бүхий хуулийн этгээд хэмээн

тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлд Эрүүл мэндийн байгууллагын

тогтолцоо нь нийгмийн эрүүл мэндийн, эмнэлгийн тусламж,

үйлчилгээний, эм хангамжийн, анагаах ухааны боловсрол, эрдэм шинжилгээ,

сургалтын ажил эрхэлсэн төрийн болон холимог өмчийн, хувийн хэвшлийн

байгууллагаас бүрдэнэ гэж заасан.

Эрүүл мэндийн тухай хуулийн 21.2 дахь зүйлд эрүүл мэндийн анхан шатны

тусламж үйлчилгээг эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд

хамааруулан зардлыг төрөөс санхүүжүүлэхээр заасан юм.

Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 126 дугаар тогтоолоор 1999 онд

батлагдсан “Өрхийн эмнэлгийн үлгэрчилсэн дүрэм”-ийг хүчингүй болгож, Эрүүл

мэндийн сайдын 2005 оны 169 тоот тушаалаар “Өрхийн эмнэлэг нь үйлчлэх хүрээний

хүн амд төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай эрүүл мэндийн анхан шатны

тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа ашгийн төлөө бус хувийн хэвшлийн

эрүүл мэндийн байгууллага болно” гэж заасан. Энэ нь Эрүүл мэндийн тухай хуулийн

11 дүгээр зүйлийг ашгийн төлөө бус хувийн хэвшлийн, Төсвийн байгууллагын

удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 4 зүйлүүдийг хувийн хэвшлийг 100 хувь

төрөөс санхүүжиж байгаа гэдгээрээ тус тус зөрчиж байна.

Төрийн албаны тухай хууль: Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д төрийн үйлчилгээний

албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай хүртээмжтэй хүргэх

болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий

хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа боловсрол, шинжлэх ухаан,

эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний

байгууллагын дарга /захирал, эрхлэгч/-аас бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан

тушаалыг хамааруулж хуульчилсан байна.

Page 29: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

29 

 

Өрхийн эмнэлэг нь төсвөөс 100 хувь санхүүжиж, төрийн болон орон нутгийн

өмчийг эзэмшин төрийн үйлчилгээний нэг төрөл болох эрүүл мэндийн анхан шатны

суурь үйлчилгээг иргэдэд үзүүлж үйл ажиллагаа явуулж байгаа тул эмч, сувилагч,

эрүүл мэндийн ажилтнууд нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарагдаж

байна. Иймд Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 9.1.2, 11 дүгээр

зүйлийн 11.5 дугаар заалтуудыг зөрчиж байна.

2007 онд явагдсан төрийн албан хаагчдын нэгдсэн тооллогоор өрхийн

эмнэлгийн эмч, эрүүл мэндийн ажилтнуудыг Төрийн албаны зөвлөл төрийн

үйлчилгээний албанд хамааруулж бүртгэж авсан нь дээрх ойлголтыг давхар нотлож

байна.

Тавдугаар хэсэг: Өрхийн эмнэлгийн эрх зүйн статусын боломжит хувилбарууд

Өрхийн эмнэлгийн үйл ажиллагаа болон үйлчилж буй хууль тогтоомжинд

анализ дүгнэлт хийсний үндсэн дээр өрхийн эмнэлгийн статусыг тодорхой, оновчтой

болгоход чиглэсэн боломжит гэж үзсэн дөрвөн хувилбарыг санал болгож байна.

Одоогийн үйлчилж буй суурь хууль болох Үндсэн Хууль, Иргэний хууль болон бусад

хууль болох Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль,

Нөхөрлөлийн тухай, Хоршооны тухай зэрэг хуулиудад үндэслэн, өрхийн эмнэлгийн

үйл ажиллагааны үзэл санаа, зарчмыг агуулах үүднээс ашгийн төлөө, ашгийн бус,

холимог, төсөвт байгууллага гэсэн дөрвөн хувилбарыг боловсруулсан. Эдгээр санал

болгож буй хувилбар нь эрх зүйн статусыг тодорхой болгох үүднээс боловсруулсан

хуулийн гарц юм. Өөрөөр хэлбэл, эдгээр хувилбар нь өрхийн эмнэлгийн бүтэц, үйл

ажиллагаанд менежмент болон байгууллагын ашигт ажиллагаа, зах зээлийн

маркетинг зэрэг онолын үүднээс хийгдсэн анализын үр дүн бус зөвхөн хууль, эрх

зүйн талаас үнэлэн боловсруулсан гаргалгаа болохыг тодруулах нь зүйтэй.

Эдгээр дөрвөн хувилбараас гадна хувийн хэвшлийн гол хэлбэр болох

компанийн хэлбэр болон ашгийн төлөө бус хэлбэрийн гол төлөөлөл болох төрийн

бус байгууллагын хэлбэр зэрэг хувилбар байж болох боловч эдгээр нь дээрх дөрвөн

хувилбартай харьцуулахад нэвтрүүлж, хэрэгжүүлэх боломжийн хувьд нилээд

Page 30: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

30 

 

бэрхшээлтэй тул хамраагүй болно. Түүнчлэн, үйл ажиллагаа явуулж буй хувийн

хэвшлийн эмнэлэг анхан шатны тусламж үйлчилгээг гэрээгээр хүргэх, уг

үйлчилгээндээ төсвөөс санхүүжилт авах нэгэн хувилбар байж болох боловч өрхийн

эмнэлгийн мэргэшсэн байдал, хувийн хэвшлийн эмнэлгийн хүрэлцээ, хүртээмж зэрэг

асуудлаас үүдэн хэрэгжих боломж тун бага юм.

Хувилбаруудыг авч үзэхдээ тухайн хэлбэрийн давуу болон сул талыг

харьцуулан үнэллээ. Ийнхүү үнэлэхдээ хуулинд заагдсан хэлбэрийг өргөн утгаар нь

үнэлэх бус уг хэлбэр өрхийн эмнэлгийн онцлог шинжтэй хэрхэн уялдах талаас нь

болон өнөөгийн нөхцөл байдалд уг хувилбарыг хэрэгжүүлэх бодит боломжийг үнэлэх

талаас нь илүү авч үзсэн болно. Түүнчлэн уг хувилбарыг хэрэгжүүлэхэд хууль зүйн

талаас нийцүүлэн хийгдэх шаардлагатай хуулийн өөрчлөлтийг мөн хамарсан.

Хууль тогтоомжинд өрхийн эмнэлгийн эрх зүйн статусыг тодорхойлон

заагаагүй ба хуулийн багийн зүгээс цаашид ч тодорхой хэлбэрийг заан оруулах нь ач

холбогдолгүй гэж үзэж байна.

1 ДҮГЭЭР ХУВИЛБАР – Хувийн хэвшил - Нөхөрлөл

Өрхийн эмнэлгийн одоогийн статус болох бүрэн бус нөхөрлөлийн хэлбэрийг

үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь боломжит хувилбарын нэг юм. Энэхүү хувилбарыг

хэрэгжүүлэхэд давуу болон сул талыг доор авч үзлээ.

Давуу тал :

Өрхийн эмнэлэг аж ахуйн нэгжийн нэгэн хэлбэр болох нөхөрлөлийн статустай

байснаар төсвөөс хараат бус, улмаар зохих орчин нөхцөл бүрдсэн тохиолдолд бусад

хувийн хэвшлийн нэгэн адил зах зээлийн зарчмаар ажиллан, чанартай үйлчилгээ

хүргэхэд зорих юм.

Энэхүү хэлбэрийн хамгийн гол давуу тал нь хамтын удирдлагын зарчим буюу

нөхөрлөлийн гишүүд удирдлага, зохион байгуулалт, санхүүгийн шийдвэрээ хамтаар

гаргах явдал юм. Хэдийгээр энэхүү зарчмыг бодит байдал дээр хэрэгжилтийн талаар

шүүмжлэлтэй байдаг боловч жинхэнэ утгаараа хэрэгжсэнээр уг хэлбэрийн давуу тал

болох юм.

Page 31: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

31 

 

Түүнчлэн, өрхийн эмнэлгийн хүчин чадал, чадавх болон тухайн нөхцөл

зэргээсээ хамааран санхүү, зохион байгуулалтын уян хатан хандах боломжтой

байдаг нь төсөвт байгууллагатай харьцуулахад давуу тал болно.

Өрхийн эмнэлэг нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдсанаар 10 жил

болон зохих туршлага хуримтлуулсан. Нөхөрлөлийн багийн зарчим тодорхой

хэмжээгээр өрхийн эмнэлэгт нэвтрэн хэрэгжиж байгаа нь өрхийн эмнэлгийн

шинэтгэлийн анхны үзэл санааг үргэлжлүүлэх, залгамж холбоог таслахгүй байх

давуу талтай.

Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг төрөөс хүргэхдээ хувийн

хэвшлээр гэрээгээр гүйцэтгүүлэх Засгийн Газрын тухай хуульд зааснаар боломжтой.

Энэ нь сүүлийн үед ихээхэн яригдаж буй төр, хувийн хэвшлийн түншлэлийн нэгэн

хэлбэр болох юм.

Сул тал:

Өрхийн эмнэлэг нь нөхөрлөлийн хувьд бусад хувийн хэвшлийн нэгэн адил

ашгийн төлөө ажиллах ёстой боловч бодит байдал дээр ашиг олох нөхцөл боломж

нь хумигдмал тул нөхөрлөлийн хэлбэрээр хөгжихэд хүндрэлтэй. Нөхөрлөлийн

хэлбэрээр ажиллахад бусад хувийн хэвшлийн эмнэлгийн нэгэн адил зах зээл байх

шаардлагатай. Гэтэл өрхийн эмнэлэгт зах зээлийн зарчмаар ажиллах урьтач нөхцөл

болон боломж маш хумигдмал тул хувийн хэвшлийн зарчмаар хөгжихэд хүндрэлтэй.

Үүнд ялангуяа төсвийн санхүүжилтээс шууд хараат, бусад санхүүжилтийн эх үүсвэр

байхгүй, сонголтын зарчим байхгүйгээс зах зээлийн зарчмаар хөгжих боломжгүй юм.

Түүнчлэн, өрхийн эмнэлгээр үйлчлүүлэгч нь ихэвчлэн эмзэг бүлгийнх байдаг тул

төлбөртэй үйлчилгээ явуулахад хүндрэлтэй юм.

Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үнэ төлбөргүй байх зарчим нь Үндсэн

хууль болон Эрүүл мэндийн тухай хуулинд заагдсан тул өрхийн эмнэлэг төлбөртэй

үйлчилгээ явуулах боломжгүй.

Анхан шатны тусламж үйлчилгээнээс гадна төлбөртэй үйлчилгээ явуулан ашиг

олоход гол харшлах зарчим нь өрхийн эмнэлгийн орон байр, тоног төхөөрөмж нь

орон нутгийн буюу төрийн өмч бөгөөд үүгээр ашиг олох боломжгүй, ялангуяа хувийн

Page 32: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

32 

 

хэвшлийн хуулийн этгээд ногдол ашиг байдлаар хуваарилах боломжгүй юм. Зөвхөн

төрийн өмчийн хувьцаат компани төрийн оруулсан өмч хөрөнгөөр ашиг олох, оногдох

ногдол ашгийг төсөвд оруулах эрхтэй байдаг.

Нөхөрлөлийн үндсэн шинж болох гишүүдийн оруулсан хувь хөрөнгөөс бүрдэх

эд хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ уг эд хөрөнгө болон гишүүдийн хувийн өмчийн эд

хөрөнгөөр хуульд заасны дагуу хариуцдаг зарчим өрхийн эмнэлэгт алдагдаж байна.

Учир нь нөхөрлөл байгуулагдахдаа өөрсдөө эд хөрөнгөө оруулаагүй, зөвхөн төрөөс

өмч хуваарилан “зохиомол” хэлбэрээр байгуулагдсан, ийнхүү хөрөнгөө оруулаагүй

боловч зарим нь нөхөрлөлийн гишүүд, зарим нь гэрээт ажилтнууд болон тэгш бус

харилцаа үүсэн, эд хөрөнгийн хэмжээгээр хүлээх хариуцлага зэрэг нь тодорхойгүй

байна. Өөрөөр хэлбэл, өрхийн эмнэлэг нь нөхөрлөл хэлбэрээр бүртгэлтэй боловч

нөхөрлөлийн үндсэн шинжээ агуулаагүй байна.

Нэгэнт ашгийн төлөө байгууллага тул Аж ахуйн нэгжийн орлогын албан

татварын хуульд зааснаар нөхөрлөл нь орлогын албан татвар төлөх ёстой. Энэ нь

ашиг олох бололцоогүй нөхцөлд нэлээн хүндрэл бэрхшээл учруулах юм. Судалгааны

хүрээнд татварын албаны тоон мэдээнээс үзэхэд ихэнх өрхийн эмнэлэг ашиггүй

ажиллагаатайгаар татварын орлогод бүртгэгджээ.

Энэхүү хувилбарыг сонгон авснаар дээр дурдсан зарчмуудтай зөрчилдөж

байгаа тул зөвхөн хууль тогтоомжийн өөрчлөлтийн хүрээнд хийгдэх боломжгүй юм.

Хийгдэх боломжтой өөрчлөлт нь Иргэний хуулийн заалттай зөрчилдөж буй өрхийн

эмнэлгийн ашгийн бус шинжийг нийцүүлэх арга хэмжээ авах шаардлагатай. Үүнд

өрхийн эмнэлгийг ашгийн бус гэж тодорхойлсон сайдын тушаал болон өрхийн

эмнэлгийн үлгэрчилсэн дүрмийг Иргэний хууль болон Нөхөрлөлийн тухай хуульд

нийцүүлэн ашгийн төлөө байгууллага болгон өөрчлөх шаардлагатай.

2 ДУГААР ХУВИЛБАР- Ашгийн төлөө бус хуулийн этгээд- Хоршоо

Өрхийн эмнэлгийг ашгийн төлөө бус байна гэсэн зарчмыг хадгалах

тохиолдолд одоогийн үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд гаргах боломжтой

хувилбарын нэг нь хоршооны хэлбэр юм. Учир нь Иргэний хуулийн 33.2 дугаар

зүйлд зааснаар хоршоо нь ашгийн төлөө бус, өөрөөр хэлбэл аж ахуйн үйлчилгээ

Page 33: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

33 

 

явуулан ашиг олж болох боловч гишүүддээ ногдол ашиг хуваарилдаггүй хуулийн

этгээд юм.

Хоршооны тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд зааснаар эдийн засгийн болон

нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн

дураараа нэгдсэн, ардчилсан, хамтын удирдлага, хяналт бүхий, дундын эд хөрөнгө

дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран байгуулсан хуулийн этгээдийг

хоршоо гэнэ. Үүнээс үзэхэд өрхийн эмнэлэг нь хоршооны хэлбэрээр зохион

байгуулагдахад хоршооны зарчим, шинжтэй харшлахгүй байна.

Давуу тал :

Хоршооны хэлбэр нь нөхөрлөлийн нэгэн адил хамтын удирдлагын зарчим

буюу ардчилсан, хамтын удирдлага, хяналт дээр тулгуурласан. Энэхүү зарчим нь

өрхийн эмнэлгийн шинэтгэлийн гол үзэл санааны нэг тул эрх зүйн статусын хэлбэр

өөрчлөгдсөн нь хамтаар, бие даан шийдвэр гаргах үндсэн шинж хэвээр хадгалагдах

давуу талтай. Түүнчлэн өрхийн эмнэлгийг төрөөс ангид, бие даан хөгжүүлэх үзэл

санаа үргэлжлэн хэрэгжих боломжтой юм.

Гол давуу тал нь өрхийн эмнэлэг нь ашгийн төлөө бус байгууллага байснаар

татварын ачаалал багасах буюу ашгийн байгууллагын нэгэн адил орлогын татвар

төлөхгүй болно.

Сул тал:

Хоршооны хэлбэрийг сонгон авснаар хэдийгээр ашгийн бус шинж нь хуулийн

хүрээнд шийдвэрлэгдэх боломжтой боловч өрхийн эмнэлэгт тулгарч буй зах зээлийн

өрсөлдөөн, хүний нөөц, санхүүжилт, үйлчилгээний чанар гэх мэт асуудлууд

шийдвэрлэгдэхгүй, хэвээр байх болно. Ялангуяа, улсын төсвөөс бүрэн санхүүжсэн

байгаа нөхцөлд хоршооны хэлбэр тохиромжгүй байх болно.

Гол сул тал нь өрхийн эмнэлэг дахин шинээр хоршооны хэлбэрээр зохион

байгуулагдан, улсын бүртгэлд бүртгэгдэх нь хэрэгжихэд тун хүндрэлтэй, зардал

чирэгдэлтэй байх болно. Өөрөөр хэлбэл, хоршооны шинж чанар, үзэл санааг

нэвтрүүлэн, хэрэгжүүлэх цаг хугацаа, хөрөнгө шаардсан арга хэмжээ байх болно.

Page 34: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

34 

 

Түүнчлэн хоршоо нь нийгмийн үйлчилгээнээс илүү аж ахуйн чиглэлтэй байдгаараа

нийгэмд танигдсан байдаг тул өрхийн эмнэлгийг уг статусаар хүлээн авахад

хүндрэлтэй байж болзошгүй.

3 ДУГААР ХУВИЛБАР - Төсөвт байгууллага

Нөхөрлөл нь гишүүдийн оруулсан хувь хөрөнгөөс бүрдэх хөрөнгөтэй, хүлээсэн

үүргээ уг эд хөрөнгө болон гишүүдийн хувийн эд хөрөнгөөр хуульд заасны дагуу

хариуцдаг хуулийн этгээд юм. Өөрөөр хэлбэл гишүүдийн буюу үүсгэн байгуулагчид

нөхөрлөлдөө хувь хөрөнгөө оруулах замаар нөхөрлөлийн эд хөрөнгийг бүрдүүлдэг.

Нөхөрлөлийн үйл ажиллагаанаас үүсэх үүргийг нөхөрлөлийн эд хөрөнгө болон

гишүүдийн хувийн өмчийн эд хөрөнгөөр хариуцдаг. Мөн биенесийн үйл ажиллагаа

явуулсан орлогоос зарлагаа санхүүжүүлж, татварын дараа үлдэх цэвэр ашигаас

ногдол ашиг, хувь хүртэгчийн орлогыг хуваарилдаг. Ингэснээр үүсгэн байгуулагч,

гишүүд, хувь нийлүүлэгчид нь хувийн орлогоо нэмэгдүүлж байдгаараа төсөвт байгууллагаас ялгаатай юм.

Нөхөрлөлийн тухай хуульд гишүүдийн нөхөрлөлд оруулсан болон хувийн

өмчийн хөрөнгийн хэмжээгээр хамтран хариуцлага хүлээх талаар хуульчлагдсан.

Нөгөө талаар гишүүдээс нөхөрлөлд оруулах хөрөнгийн хэмжээг хуульчлан

тогтоогоогүй нь түүний үйл ажиллагаанаас үүсэх үүргийн бүрэн хариуцлагыг бүх

гишүүн нь хариуцдагтай ч холбоотой гэж ойлгож болно. Тухайлбал Нөхөрлөлийн

хэлбэрээр байгуулагдсан өрхийн эмнэлэгт дээр дурьдагдаж байгаа нөхөрлөлийн

/хувийн хэвшлийн хуулийн этгээдийн/ хэв шинж байхгүй байна.

Өрхийн эмнэлгүүдийн тусгайлсан хөрөнгө нь төрийн болон орон нутгийн

өмчөөс бүрдсэн, улсын төсвөөс 100 хувь санхүүжин үйл ажиллагаа явуулж байгаа нь

төсөвт байгууллагын шинжийг бүрэн агуулсан байна. Төрийн болон орон нутгийн

өмчийн тухай хуульд улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг бүх шатны

байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой

хуулийн этгээдийг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулиар

төсвөөс санхүүжиж байдаг байгууллагууд тус тус хамааруулж зохицуулагдаж

байхаар хуульчилсан байна.

Page 35: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

35 

 

Дээр дурьдагдаж байгаа хуулиудын үйлчлэх хүрээгээр бол өрхийн

эмнэлэг нь төсвийн байгууллага болох нь тодорхой юм.

Эрүүл мэндийн тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.2-т төрөөс хариуцах

тусламж, үйлчилгээг нь нэн шаардлагатай тусламж, үйлчилгээнд хамаарах ба

эдгээрийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр, 28 дугаар зүйлийн 28.1.-д эрүүл

мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний төлбөрийг төрөөс хариуцах эмнэлгийн

тусламж, үйлчилгээнд хамааруулж заасан ажил үйлчилгээг өрхийн эмнэлэг

хэрэгжүүлж байгаа нь мөн төсөвт байгууллагын шинжийг давхар агуулж байгаа юм.

“Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 4 дүгээр

зүйлийн 4.1.4-т төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг улсын буюу орон

нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлдэг байгууллагыг “төсвийн байгууллага гэнэ”

гэж заасан нь өрхий эмнэлгийг төсвийн байгууллага мөн болохыг хуулийн хүрээнд

нотолж байна. Төрийн албаны зөвлөл, Төрийн өмчийн хороо, Төрийн сан гэх мэт

байгууллагууд Өрхийн эмнэлгийг төсөвт байгууллагат хамруулан үзэж холбогдох

мэдээ тайланг гаргаж байгаа нь төсөвт байгууллага болохыг мөн нотолж байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Эрүүл мэндийн тухай хууль,

Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль, Төрийн болон орон

нутгийн өмчийн тухай хууль болон бусад хууль, хуульчилсан актуудтай нийцүүлэн

төсвийн байгууллага болгох нь хуульд нийцэх болно..

Давуу тал :

Өрхийн эмнэлгийг төсөвт байгууллага болгоход ямар нэг хуульд өөрчлөлт

оруулахгүйгээр Эрүүл мэндийн сайдын тушаалаар шийдвэрлэх боломжтой.

-Эрүүл мэндийн хуульд заасан эрүүл мэндийн анхан шатны тусламж

үйлчилгээний болон түүний дотор хүн амын дийлэнх хэсэг болсон хүүхэд, жирэмсэн

эх, өндөр настан, архаг болон хүнд өвчтэй хүмүүс, эмзэг бүлгийнхэнд хүрч үйлчилдэг

хүртээмж дээшилнэ.

-Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан албан татвар

төлөхөөс чөлөөлөгдөнө.

Page 36: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

36 

 

-Өрхийн эмнэлэг нь хүн амын эрэлт хэрэгцээг зөв мэдэрч, сэтгэл ханамжийн

байдлыг байнга тандан дүн шинжилгээ хийдэг байдал сайжирна.

-Өрхийн эмнэлгийг нарийн мэргэжлийн эмч нараар бүрдүүлэх, бодлого

хэрэгжих боломжтой болно.

-Эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний нэгдмэл байдал хангагдаж тусламж

үйлчилгээний давхардлыг арилгах, өвчтөнийг шатлал хооронд зохистой

шилжүүлэх явц боловсронгуй болно.

-Өрхийн болон төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үйл ажиллагааны уялдаа

холбоо сайжирч, харилцан бие биенээ дэмжсэн үзэл төлөвшиж, үр дүнтэй, үр

ашигтай түншлэл бий болно.

-Өрхийн эмнэлэгт ажиллаж байгаа эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнууд

Төрийн албаны хуульд заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл баталгаанд

хамрагдана.

Нэг иргэнээр тооцсон санхүүжилтын хяналт сайжирч, иргэдэд очих тусламж

үйлчилгээний чанар өгөөж дээшилнэ.

Сул тал:

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хувийн хэвшлийн

байгууллагын оролцоотой гүйцэтгүүлэх үндсэн шинж байхгүй болно.

Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхэд төрийн бус,

хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар эмчилгээний хүртээмж өгөөжийг

дээшлүүлэх зорилт хөтөлбөр хэрэгжих боломжгүй болно.

Нөхөрлөлийн тухай хуульд заасан бүх гишүүдийн оролцоотой хамтын

шийдвэр гаргадаг байдал байхгүй болно.

4 ДҮГЭЭР ХУВИЛБАР- Холимог

Өрхийн эмнэлэг нь хувийн хэвшлийн зарчмыг хадгалах тохиолдолд одоогийн

үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээн дэх нэг хувилбар нь холимог өмчийн, хувийн

хэвшлийн хэлбэрээр зохион байгуулж болох юм. Холимог өмчийн аж ахуйн нэгж нь

ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн болон хувийн өмчийн

Page 37: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

37 

 

оролцоотой байгуулагдсан хуулийн этгээд юм. Жишээ нь Иргэн С, Д нар тус бүр 10

сая төгрөг, сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын шийдвэрээр сумын төсвөөс мөн 20

сая төгрөг нийлүүлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмнэлгийн анхан шатны

тусламж үзүүлэх зорилго бүхийн хуулийн этгээд байгуулбал энэ нь холимог өмчийн

хуулийн этгээд болно.

Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн 99.4-т нийтийн болон хувийн өмч нь

холимог хэлбэрээр байж болно гэжээ. Хуулийн этгээдийг түүний үндсэн зорилгыг нь

шалгуур болгон ашиг олох зорилготой ашгийн төлөө, хууль буюу дүрэмд заасан

зорилготой ашгийн төлөө бус хуулийн этгээд гэж ангилдаг. Жишээ нь Төрийн болон

орон нутгийн өмчит хуулийн этгээд нь ашгийн төлөө хуулийн этгээд юм. Үүнээс

үзэхэд өрхийн эмнэлгийн холимог өмчийн хэлбэрээр зохион байгуулахад Иргэний

хуулийн 99 дүгээр зүйл, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлүүдийн зарчим,

шинжтэй харшлахгүй болно.

Харин өрхийн эмнэлгүүд нь хувийн хэвшлийн хэлбэрээ хадгалж, ашиг

олохгүйгээр үйл ажиллагаагаа явуулах бол одоогийн өрхийн эмнэлгүүд дээр

тохиолдож байгаа бэрхшээл, ажиллагсадынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх,

хүний нөөцөө бүрдүүлэх гэх мэт асуудлууд хязгаарлагдмал юм.

Давуу тал:

Төрийн болон хувийн өмч дээр байгуулагдсан өрхийн эмнэлэг нь эрүүл

мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг гэрээгээр иргэдэд үзүүлнэ. Энэ нь Өрхийн

эмнэлгийг анх хувийн хэвшлийн хэлбэрээр байгуулах зорилготой нийцнэ.

Холимог өмчийн, хувийн хэвшлийн өрхийн эмнэлгийн байгууллагатай гэрээ

байгуулж “нэг иргэнээр тооцсон зардлын төлбөр”-өөр санхүүжүүлэх ба

санхүүжилт нь иргэдэд үзүүлсэн анхан шатны тусламж үйлчилгээний чанар үр дүнг

тооцон гүйцэтгэлээр хийгдэнэ. Энэ нь төсөв хэмнэх давуу талтай юм.

Олж байгаа ашгаасаа эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж авах, эмч, сувилагч,

эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломжтой.

Page 38: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

38 

 

Холимог өмчийн, хувийн хэвшлийн өрхийн эмнэлгүүдийн өрсөлдөөн буй болж

иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар дээшлэх

боломжтой.

Сул тал:

Гэрээгээр гүйцэтгүүлэх үйлчилгээг тухайн гэрээнд нарийн тусгаж чанар үр

өгөөжийг нь сайн тооцохгүй бол иргэд хуульд заасан үйлчилгээг бүрэн хүртэхгүй

байх сул талтай.

Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв болон орон нутгийн

өөрөө удирдах ёсны байгууллагууд хяналтаа сайн тавьж ажиллахгүй бол төсвөөс

өгсөн мөнгийг өөр зүйлд зарцуулах боломжтой.

Гол сул тал нь өрхийн эмнэлэг дахин шинээр холимог өмчийн хэлбэрээр

зохион байгуулагдан, улсын бүртгэлд бүртгэгдэх нь хэрэгжихэд тун хүндрэлтэй,

зардал чирэгдэлтэй байх болно. Хувийн хэвшлийн шинж чанар агуулах тул ашгийн

төлөө илүү ажиллах боломжтой.

Зургаадугаар хэсэг. Өрхийн эмнэлгийн эрх зүйн статусыг боловсронгуй болгох хууль тогтоомжийн өөрчлөлтийн зөвлөмж

Өмнөх бүлэгт авч үзсэн 4 хувилбараас хувийн хэвшил нөхөрлөл болон төсөвт

байгууллага гэсэн 2 хувилбарыг сонгон, эдгээр хувилбаруудыг хэрэгжүүлэхэд

шаардлагатай холбогдох эрх зүйн актуудын өөрчлөлтийн талаар зөвлөмж

боловсруулан гаргалаа.

1. Хувийн хэвшил буюу нөхөрлөл

Өрхийн эмнэлэг нь нөхөрлөлийн хэлбэрээр улсын бүртгэлт бүртгэгдэн үйл

ажиллагаагаа явуулж байна. Энэхүү статусаар үйл ажиллагаагаа явуулахад одоо

хүчин төгөлдөр үйлчилж буй суурь болон салбарын хуулиудад нийцүүлэх

шаардлагатай. Өөрөөр хэлбэл өрхийн эмнэлэг нөхөрлөлийн статуст нийцүүлэн хууль

тогтоомжийн өөрчлөлт хийх нь хэт явцуу бөгөөд тухайн өөрчлөлтийг батлуулахад

бэрхшээлтэй байх болно.

Page 39: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

39 

 

Өрхийн эмнэлгийн нөхөрлөлийн статусын хууль тогтоомжийн өөрчлөлт нь

өрхийн эмнэлгийг хувийн хэвшил хэлбэрээр нь хөгжүүлэх, нөхөрлөлийн статусыг

хадгалахад нь илүү чиглэгдсэн байх ёстой. Өрхийн эмнэлэг нь хувийн хэвшлийн

хувьд улсын төсвөөс гадна бусад санхүүжилтийн эх үүсвэртэй байж, ашиг олон

нөхөрлөлийн болон нөхөрлөлийн гишүүдийн санхүүгийн байдлыг дээшлүүлэх

боломжтой байх ёстой юм. Харин төсвийн санхүүжилтийг ашиг олоход зарцуулах,

ногдол ашиг болгох хуваарилахыг хориглоно.

Өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг шууд зохицуулж буй гол салбарын хууль нь

Эрүүл Мэндийн тухай хууль, Нөхөрлөлийн тухай хууль боловч статусыг

тодорхойлсон заалтууд эдгээр хуулиудад байхгүй тул шууд нэмэлт, өөрчлөлт

оруулах шаардлагагүй.

Өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг зохицуулж буй бусад хууль тогтоомжийн

хувьд тодорхой заалтуудын зөрчил гэхээс илүү тухайн хуулийн үзэл санаа,

зарчимтай зөрчилдсөн байна. Энэхүү үзэл санаа, зарчим нь тухайн хуулийн үндсэн

суурь зарчим тул өрхийн эмнэлгийн статуст нийцүүлэн өөрчлөх боломжгүй юм.

Өрхийн эмнэлэгт мөрдөгдөж буй актуудыг заавал нийцүүлэх шаардлагатай

хууль тогтоомжийг доор авч үзлээ.

Иргэний хууль Иргэний хууль нь иргэний эрх зүйн харилцааг зохицуулах хууль зүйн хүчин

чадлын хувьд Үндсэн хуулийн дараа ордог тул иргэний эрх зүйн харилцааг

зохицуулж буй бусад хууль, хуульчилсан актууд Иргэний хуульд нийцэж байх ёстой.

Иргэний хуулийн 33.1-д нөхөрлөл нь ашгийн төлөө хуулийн этгээд гэж заасан

тул өрхийн эмнэлэг энэ заалттай нийцүүлэн ашгийн төлөө хуулийн этгээдийн

зохицуулалтанд хамрагдах шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор

өрхийн эмнэлгийг ашгийн төлөө бус гэж заасан Эрүүл Мэндийн сайдын 169 тоот

тушаалыг өөрчлөх эсвэл хүчингүй болгох шаардлагатай. Ашгийн төлөө этгээд

болохын хувьд өрхийн эмнэлэг нь орлогоос зарлагаа санхүүжүүлж, татварын дараа

үлдэх цэвэр ашгаа ноогдол ашиг, хувь хүртэгчийн орлогын хэлбэрээр хуваарилан

хүртэн, гишүүд нь хувийн орлогоо нэмэгдүүлэх ёстой юм. Энэхүү ашгийн төлөө

Page 40: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

40 

 

зарчмыг өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг зохицуулж буй актуудад оруулах нь

зүйтэй.

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль:

Өрхийн эмнэлэг нь хувийн хэвшлийн хуулийн этгээдийн хэлбэрээр үйл

ажиллагаа явуулж төрийн чиг үүрэг болох эрүүл мэндийн анхан шатны тусламж

үйлчилгээг иргэдэд хүргэх үйл ажиллагаагаа төсвөөс 100 хувийн санхүүжилт авч

явуулж байгаа нь Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн

4.1.4-т “ Төсвийн байгууллага” гэж төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг

улсын буюу орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлдэг байгууллагыг” гэсэн

заалтын дагуу төсөвт байгууллага гэж үзэхэд хүргэж байна. Энэхүү заалтанд

хамрагдахгүй болгохын тулд

1. Өрхийн эмнэлгийн төрийн чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэх зарчмыг улам

тодорхой болгон заах шаардлагатай.

Өрхийн эмнэлэг хувийн хэвшил хэлбэрээр үйл ажиллагаа явуулан төсвийн

санхүүжилтийг үргэлжлүүлэн авахын тулд төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх

зарчмыг хадгалах нь зүйтэй. Үүнд Засгийн Газрын тухай хуулийн 19.1-д Засгийн

газар нь төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль, түүнд

үндэслэсэн Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус

байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн

санхүүжүүлж болно гэж заасан тул Засгийн Газрын тогтоолоор энэхүү харилцааг

тодорхой зааж зохицуулж болно. Түүнчлэн, энэ хуулинд зааснаар зөвхөн холбогдох

зардлыг санхүүжүүлнэ гэж заасан тул өрхийн эмнэлгийн анхан шатны эрүүл мэндийн

үйлчилгээ явуулахад гарах зардлыг тодорхой заах, нөхөрлөлийн бусад ашиг олох

үйл ажиллагааг санхүүжүүлэх, ногдол ашиг хэлбэрээр хуваарилахыг хориглох нь

зүйтэй.

2. Өрхийн эмнэлэг бусад санхүүжилтийн эх үүсвэр олох талаар тодорхой

зохицуулалтыг Эрүүл мэндийн тухай хууль болон Эрүүл Мэндийн даатгалын тухай

хуулинд оруулах. Үүнд төлбөртэй үйлчилгээ явуулах, эрүүл мэндийн даатгалын

санхүүжилтэнд хамрагдах гэх мэт.

Page 41: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

41 

 

Өрхийн эмнэлгийн нөхөрлөл статусыг тодорхой болгох үүднээс холбогдох

хуулиудад дараах шинээр нэмэлт оруулах шаардлагатай байна. Эдгээр шинээр

оруулах нэмэлт заалт болон холбогдох эрх зүйн актуудыг батлах нь өрхийн

эмнэлгийг хувийн хэвшил болгох, хувьчлалыг жинхэнэ утгаар нь гүйцэтгэх,

нөхөрлөлийн үндсэн шинжийг агуулахад чиглэгдэх ёстой. Дашрамд дурдахад эдгээр

санал болгож буй нэмэлт өөрчлөлт нь өрхийн эмнэлгийн үзүүлж буй үйлчилгээний

чанар, хүртээмж, стандартын асуудыг огт хамраагүй, зөвхөн нөхөрлөл гэсэн эрх зүйн

статусыг тодотгох үүднээс санал болгож байгаа болохыг тодруулах нь зүйтэй.

Дараах нэмэлт заалт болон эрх зүйн актуудыг шинээр гаргахыг зөвлөж байна.

Эрүүл мэндийн тухай хууль

- Өрхийн эмнэлэг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнээс

гадна бусад эрүүл мэндийн үйлчилгээг явуулж болох талаар шинээр оруулах

- Эдгээр үйлчилгээг төлбөртэй явуулж болох заалт нэмэх. Ингэснээр

санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх , зөвхөн төсвөөс хамааралтай байдлыг

зогсоох.

- үйлчлүүлэгч өрхийн эмнэлгийг зөвхөн харьялалаар бус сонгох

боломжийг хангах заалт оруулах. Үүнтэй холбоотой “Нэг иргэнээр зардлаар

санхүүжүүлэх “ журамд өөрчлөлт оруулан зөвхөн тухайн хорооны бус, бусад хорооны

бүртгэгдсэн үйлчлүүлэгчээр санхүүжүүлэх боломж бүрдүүлэх.

Төрийн албаны тухай хууль: 2007 онд явагдсан төрийн албан хаагчдын нэгдсэн тооллогоор хувийн

хэвшлийн байгууллага болох өрхийн эмнэлгийн эмч, эрүүл мэндийн ажилтнуудыг

Төрийн албаны зөвлөл төрийн үйлчилгээний албанд хамааруулж бүртгэсэн нь

Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн байна. Иймээс өрхийн эмнэлгийн ажилтнуудыг

бүртгэлд хамруулах талаарх холбогдох эрх зүйн актыг хүчингүй болгох

шаардлагатай.

Page 42: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

42 

 

Бусад эрх зүйн актууд

Засгийн Газрын тогтоол

Засгийн газрын 1999 оны 149 дугаар тогтоолыг өргөжүүлэх, шинэчлэх зорилгоор

өрхийн эмнэлгийн төрийн чиг үүргийг гүйцэтгэн эрүүл мэндийн анхан шатны тусламж

үйлчилгээг хүргэх гэрээний зохицуулалтыг тодорхой заасан Засгийн Газрын тогтоол

шинээр батлах нь зүйтэй. Үүнд гэрээ байгуулах, хянах журам болон санхүүжилтийн

журмыг тодорхой оруулах нь зүйтэй.

ИТХ-ын шийдвэр

- Өрхийн эмнэлгийн орон байр, тоног төхөөрөмж нь орон нутгийн өмч

хэвээр байгаа тул Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн заалтын дагуу

эдгээр өмчийг өрхийн эмнэлэгт хувьчлах ИТХ-ын шийдвэр гаргах шаардлагатай. Энэ

нь өрхийн эмнэлгийн хувьчлалыг гүнзгийрүүлэн анхан шатны тусламж үйлчилгээнээс

гадна төлбөртэй үйлчилгээ явуулан ашиг олох боломж бий болгох юм.

-Хэрвээ өрхийн эмнэлгийн орон байр, тоног төхөөрөмж орон нутгийн өмч

хэвээр байх нөхцөлд “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуульд заасан

төрөөс нийгмийн салбарт үзүүлдэг тусламж, үйлчилгээг төрийн өмчийн оролцоогүй

хуулийн этгээд, хувь хүнээр гүйцэтгэлийн гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно

гэсэн заалтанд нийцүүлэх ёстой. Үүний дагуу өрхийн эмнэлгийн үлгэрчилсэн дүрэмд

сонгон шалгаруулна гэсэн заалтыг улам тодорхой болгон тусдаа журам

боловсруулан гаргах нь зүйтэй.

Эрүүл мэндийн сайдын 169 тоот тушаал

Эрүүл мэндийн сайдын 2005 оны 169 тоот тушаалаар “Өрхийн эмнэлэг нь

үйлчлэх хүрээний хүн амд төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай эрүүл мэндийн

анхан шатны тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа ашгийн төлөө бус хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага болно” гэж заасан нь дээр дурдсан

суурь хууль болох Иргэний хуулийн 33.1-ийг зөрчиж байгаа тул өөрчлөх эсвэл

хүчингүй болгох шаардлагатай.

Page 43: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

43 

 

Өрхийн эмнэлгийн үлгэрчилсэн дүрэм

- Өрхийн эмнэлгийн үлгэрчилсэн дүрэмд ашгийн төлөө нөхөрлөлийн шинжийг

агуулсан зарчим, стандартыг шинээр оруулах шаардлагатай.

- Нөхөрлөлийн үндсэн шинж болох эд хөрөнгийн хэмжээгээр хүлээх

хариуцлагыг тодорхой заах. Өрхийн эмнэлгийн бүх ажилтнууд нөхөрлөлийн гишүүн

байх.

Өрхийн эмнэлгийн стандарт

Өрхийн эмнэлгийн шинэчилсэн стандартад нөхөрлөл статустай холбоотой

зохицуулалт оруулах нь зүйтэй.

Өрхийн эмнэлэг нь нөхөрлөлийн эрх зүйн статусыг хадгалах тохиолдолд Аж ахуйн нэгжийн орлогын татварын хууль үйлчилж бусад хувийн хэвшлийн нэгэн адил орлогын албан татвар төлнө.

Түүнчлэн нэгэнт хувийн хэвшил тул өрхийн эмнэлгийн ажилтнууд төрийн албаны хөнгөлөлт, урамшуулалд хамрагдахгүй болно.

2. Төсөвт байгууллага

Өрхийн эмнэлэг нь төрийн болон орон нутгийн өмч дээр тулгуурлан төсвөөс

100 хувь санхүүжиж үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд хувийн гэхээсээ илүү

төсөвт байгууллагын шинжийг хадгалж байна. Төрийн албаны зөвлөлөөс 2007 онд

явуулсан төрийн албан хаагчдын тооллогоор өрхийн эмнэлгийн эмч ажилтнуудыг

төрийн үйлчилгээний албан хаагчид хамруулан тоолсон байна. Энэ нь Төрийн

албаны зөвлөлөөс өрхийн эмнэлгийг төсвийн байгууллага болохыг нотолсон байна.

Иргэний болон Нөхөрлөлийн тухай хуульд нөхөрлөлийн үйл ажиллагаанаас

үүсэх үүргийг нөхөрлөлийн эд хөрөнгө болон гишүүдийн хувийн өмчийн эд хөрөнгөөр

хариуцдаг. Мөн бизнесийн үйл ажиллагаа явуулсан орлогоос зарлагаа санхүүжүүлж,

татварын дараа үлдэх цэвэр ашгаас ногдол ашиг, хувь хүртэгчийн орлогыг

Page 44: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

44 

 

хуваарилдаг хуулийн хэм хэмжээг өрхийн эмнэлэг хэрэгжүүлэхгүй байгаа нь хуулиар

тогтоосон хэм хэмжээг зөрчиж байна.

Эрүүл мэндийн сайдын 2005 оны 169 дүгээр тушаалаар батлагдсан өрхийн

эмнэлгийн үлгэрчилсэн дүрмийн 4.27-д хүүхдийн сургалтын төлбөр, тэтгэмж зэрэг

нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр заасан байдаг боловч, энэ нь төсвийн

хэмнэлтээс үзүүлж байгаа тусламж болохоос биш Иргэний болон Нөхөрлөлийн тухай

хуульд заасны дагуу бизнесийн үйл ажиллагаа явуулсан орлогоос зарлагаа

санхүүжүүлж, татварын дараа үлдэх цэвэр ашгаас ногдол ашиг, хувь хүртэгчийн

орлогыг хуваарилж байгаа ойлголт огт биш юм.

Өрхийн эмнэлгийг төсөвт байгууллага болгосноор Үндсэн хууль, Иргэний

хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн

тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн албаны тухай

хуулинд нийцэх болно.

Өрхийн эмнэлгийг төсөвт байгууллага болгосноор УИХ-аар 1998 оны 2 дугаар

сарын 12-ны өдөр соёрхон батлуулсан Монгол Улсын Засгийн Газар Азийн Хөгжлийн

банкны хооронд байгуулсан “Эрүүл мэндийн салбарын хөгжил” хөтөлбөрийн

“Бодлогын өөрчлөлтийн хөтөлбөрийн зээлийн гэрээ” болон “Хөрөнгө оруулалтын

төслийн зээлийн гэрээ”-ний нэгдүгээр хавсралтын “(II) а. хөтөлбөр нь хувийн

салбараар дамжуулан эрүүл мэндийн тусламж үзүүлэх механизмыг боловсруулах”

гэсэн заалттай зөрчилдөхгүй юм.

Өрхийн эмнэлгүүдийг төсөвт байгууллага болгох асуудлыг шийдвэрлэх хууль

зүйн дараах үндэслэлтэй. Үүнд:

1. Монгол Улсын Засгийн Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4, 8.2

2. Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5

3. Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2. эдгээр болно.

Харин төсөвт байгууллага болгосноор ямар нэг хуульд зүйл заалт нэмэх,

өөрчлөлт оруулах шаардлагагүй болно.

Page 45: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

45 

 

Түүнчлэн, Эрүүл мэндийн сайдын 2005 оны 169 дүгээр тушаал нь дараах

хуулийн заалтуудыг зөрчиж буй тул уг тушаалыг хүчингүй болгож нөхөрлөлийг татан

буулгах эрх зүйн акт гаргах шаардлагатай.

Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 35 дугаар зүйлийн 35.1

- Нөхөрлөлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1; 2 дугаар зүйлийн 3, 13

дугаар зүйл

- Хоршооны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйл

- Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 4 дүгээр

зүйлийн 4.1.3, 4.1.4

- Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4; 13

дугаар зүйл; 75 дугаар зүйлийн 75.2

- Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйл

-

Өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн сайдын тушаалаар өрхийн эмнэлгийн үлгэрчилсэн дүрэм, стандартыг хуульд нийцүүлэн, шинэчлэн боловсруулж гаргах нь төсөвт байгууллага болгох хууль зүйн бүрэн үндэслэлтэй юм. Төсөвт байгууллагын хувилбарыг сонгон авахад ямар нэг хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй, холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэгдэх боломжтой юм.

Page 46: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

46 

 

Page 47: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

47 

 

ДҮГНЭЛТ

Өрхийн эмнэлгийн шинэтгэл 1999 оноос хойш хэрэгжин эрүүл мэндийн анхан

шатны үйлчилгээг иргэдэд, ялангуяа эмзэг бүлгийн иргэдэд хүргэхэд чухал хувь

нэмэр оруулсан. Энэхүү шинэтгэл нь эрүүл мэндийн суурь үйлчилгээг хувийн

хэвшлээр гүйцэтгүүлэх, зах зээлийн зарчмаар ажиллуулахад чиглэгдсэн боловч

энэхүү зорилгоо хангахад тодорхой хүндрэл бэрхшээл учирсаар байна. Үүний гол

асуудал нь өрхийн эмнэлгийн эрх зүйн статусын тодорхойгүй байдал юм. Хэдийгээр

өрхийн эмнэлэг аж ахуйн нэгжийн нэг болох нөхөрлөл хэлбэрээр байгуулагдсан

боловч нөхөрлөлийн үндсэн шинжийг агуулж чадаагүй, улмаар хуулийн заалтуудтай

зөрчилдөхөд хүргэж байна. Энэхүү зөрчилдөөнтэй байдал нь холбогдох хуулиудын

өөрчлөлт болон шинээр батлагдсан хуулийн улмаас бий болсон байна.

Хэдийгээр өрхийн эмнэлэг нөхөрлөлийн хэлбэрээр улсын бүртгэлд бүртгэгдэн

ажиллаж байгаа боловч бодит байдал дээр хувийн хэвшлийн шинж чанарыг

хадгалахаас илүү төсөвт байгууллагын шинжийг илүү хадгалах байдал ажиглагдаж

байна. Энэ нь өрхийн эмнэлэг төрийн өмч дээр суурилан үйл ажиллагаа явуулдаг,

2005 оноос хойш төсвөөс 100 хувь санхүүждэг болсон, санхүүжилтийн бусад эх

үүсвэр байхгүй зэргээс хамаарч байна. Энэхүү бодит байдал нь өрхийн эмнэлгийн

эрх зүйн статусыг тодорхойгүй байдалд хүргэн улмаар аймаг, дүүрэгт орон нутгийн

удирдлага, төрийн байгууллагууд, зарим нь төсөвт байгууллага эсвэл хувийн

хэвшлийн байгууллага гэж өөр өөрөөр хандах байдал бий болжээ.

Өрхийн эмнэлэг нь нөхөрлөлийн хэлбэрт шилжсэнээр уг хэлбэрийн үндсэн

шинж болох хамтын удирдлагын зарчим нэвтрэх ёстой боловч энэ нь жинхэнэ

утгаараа хэрэгжиж буй эсэх, ялангуяа нөхөрлөлийн гишүүд болон гэрээт ажилтны

шийдвэр гаргахад эрх тэгш оролцооны асуудал хангагдахгүй байна.

Өрхийн эмнэлэг нь хувийн хэвшлийн хуулийн этгээдийн хувьд ашиг олох

боломжтой, санхүүгийн хувьд оршин тогтнох эх үүсвэрээ бий болгох ёстой боловч

санхүүжилтийн олон эх үүсвэртэй байх асуудал нэлээд эргэлзээтэй байна. Учир нь

улсын төсвөөс шууд хамааралтай, энэ нь зөвхөн зардлаа л санхүүжүүлдэг ба бусад

санхүүгийн эх үүсвэр олох боломжгүй байдаг. Түүнчлэн, төрийн өмчөөр хувийн

хэвшлийн байгууллага ашиг олох нь хууль зүйн хувьд боломжгүй тул аливаа ашиг

Page 48: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

48 

 

олох боломж хумигдмал юм. Зарим өрхийн эмнэлгийн одоогийн ашиг гэж тооцож буй

ойлголт нь зардлын санхүүжилтийн хэмнэлт байгаа нь бизнесийн ашиг гэсэн үндсэн

ойлголтоос зөрүүтэй юм. Авч байгаа багаж тоног төхөөрөмж, техник хэрэгсэлийг

хуваарилсан санхүүжилтийн хэмнэлтээс авч байгаа тул төрийн болон орон нутгийн

өмч мөн болохыг холбогдох хуулиудад заасан. Төсвөөс 100 хувийн санхүүжилтээ

авч, төрийн болон орон нутгийн өмч дээр үйл ажиллагаагаа явуулж, ашиг олох эрх

зүйн үндэсгүй тул өрхийн эмнэлгийн хөгжил хязгаарлагдмал юм.

Өрхийн эмнэлгийн шинэтгэлийн анхны үзэл санааны нэг болох зах зээлийн

зарчмаар ажиллан, өрсөлдөөний үр дүнд үйлчилгээний чанар болон санхүүжилт

нэмэгдэх нөхцөл бүрдэх нь өнөөгийн бодит нөхцөл байдалд хэрэгжих боломжгүй

байна. Энэ нь өрхийн эмнэлэг зах зээлийн зарчмаар ажиллахад бэлэн бус,

өрсөлдөөний урьдач нөхцөл болох үйлчлүүлэгч өрхийн эмнэлгээ сонгох боломжгүй,

санхүүгийн хөшүүрэг байхгүй зэргээс хамаарч байна.

Өрхийн эмнэлэгт тулгарч буй нэг томоохон асуудал нь хүний нөөцийн асуудал

буюу гишүүд, гэрээт ажилтнуудын тогтвор суурьшилтай ажиллах нь буурч байгаа

явдал юм. Энэ нь олон шалтгаанаас үүдэлтэй ба голчлон төсвийн байгууллагатай

харьцуулахад цалин бага, төрийн албаны хөнгөлөлт, хангамжид хамрагддаггүйтэй

холбоотой байна.

Өрхийн эмнэлгийн статусыг тодорхой болгоход нэн тэргүүнд хийгдэх

шаардлагатай арга хэмжээ нь өрхийн эмнэлгийн хувийн хэвшлээр үлдээх эсвэл

төсөвт байгууллага болгох бодлогын шийдвэр гаргах явдал юм. Эдгээрийн аль

нэгийг сонгосноор тухайн хэлбэрийн үндсэн шинжийг агуулахад чиглэгдсэн, суурь

хууль тогтоомжуудтай нийцсэн холбогдох эрх зүйн акт болох тогтоол, тушаалыг

гаргах нь зүйтэй. Түүнчлэн, одоо үйлчилж буй зарим нэг зөрчилтэй эрх зүйн актуудыг

хүчингүй болгох шаардлагатай юм. Дашрамд дурдахад төслийн багийн зүгээс

өрхийн эмнэлгийн статусыг заавал тусдаа хууль гаргах шаардлагагүй гэж

үзэж байна. Учир нь Эрүүл мэндийн тухай хуулинд өмчийн олон хэлбэрийг эрүүл

мэндийн үйлчилгээний бүх шатлалд зааж өгсөн байгаа. Түүнчлэн, өрхийн эмнэлгийн

зөвхөн нэг хэлбэрийг зааснаар цаашид хөгжлийн явцад үүсэн гарах бусад хэлбэрийг

хязгаарлаж болзошгүй юм.

Page 49: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

49 

 

ЗӨВЛӨМЖ

Өрхийн эмнэлгийн эрх зүйн статусыг тодорхой болгох чиглэлээр хийгдсэн

бичиглэл болон бусад төрлийн судалгааны ажлууд дээр үндэслэн тойм судалгаа

хийж дараах зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:

Иргэний хууль нь иргэний эрх зүйн харилцааг зохицуулах хууль зүйн хүчин

чадлын хувьд Үндсэн хуулийн дараа ордог тул иргэний эрх зүйн харилцааг

зохицуулж буй бусад хууль, хуульчилсан актууд Иргэний хуульд нийцэж байх ёстой.

Өрхийн эмнэлгийн одоогийн статус нь ашгийн төлөө бус хувийн хэвшлийн эрүүл

мэндийн байгууллага нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагааг явуулж байгаа нь

Иргэний хуулийн зарим заалтуудыг болон бусад хууль, хуульчилсан актуудыг

зөрчсөн тул хуульд нийцсэн бүтэц, статусыг сонгох нь зүйтэй.

Өрхийн эмнэлгийн статусыг тодорхой болгох үүднээс боломжит 4 хувилбарыг

боловсруулан, эдгээр хувилбарын давуу болон сул талыг үнэлэн гаргалаа. Энэхүү 4

хувилбараас одоогийн хэлбэр буюу нөхөрлөлийг улам боловсронгуй болгох

эсвэл төсөвт байгууллага болгох гэсэн 2 хувилбарыг төслийн багийн

зүгээс сонгон, хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзсэн болно.

Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6-д Эрүүл мэндээ

хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй

тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно. Эрүүл мэндийн тухай хуулийн

21.2  дугаар  зүйлд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг эрүүл мэндийн

нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд хамааруулан зардлыг төрөөс

санхүүжүүлэхээр, 28 дугаар зүйлийн 28.1.7 эрүүл мэндийн анхан шатны тусламж,

үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх тухай заасан нь төрөөс иргэдэд үзүүлэх эрүүл

мэндийн тусламж үйлчилгээ юм. Иймд Өрхийн эмнэлэг нь эрүүл мэндийн тусламж

үйлчилгээ үзүүлэгч анхан шатны нэгжийн хувьд төрийн бодлогын төвд байж, төрийн

өмчид тулгуурлан, төсвийн байгууллагын статустай болгох нь өнөөгийн мөрдөж буй

хууль тогтоомжид илүү нийцэж байна.

Эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдлыг хангах,

хамгаалах, өмчийн халдашгүй байдлыг хангаж хамгаалах, гэрээний эрх чөлөөг

Page 50: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

50 

 

хангах, эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх гэх мэт Монгол Улсын

Үндсэн хууль, Иргэний хууль тогтоомж дах үндсэн зарчимд нийцүүлэн өрхийн

эмнэлгийн үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа сайдын тушаалуудыг шинэчлэн

өөрчлөх нь зүйтэй. Өрхийн эмнэлгийн статусыг тодорхой болгоход нэн тэргүүн

хийгдэх шаардлагатай арга хэмжээ нь өрхийн эмнэлгийн хувийн хэвшлээр үлдээх

эсвэл төсөвт байгууллага болгох бодлогын шийдвэр гаргах явдал юм. Эдгээрийн аль

нэгийг сонгосноор тухайн хэлбэрийн үндсэн шинжийг агуулахад чиглэгдсэн, суурь

хууль тогтоомжуудтай нийцсэн холбогдох эрх зүйн акт болох тогтоол, тушаалыг

гаргах нь зүйтэй. Түүнчлэн, одоо үйлчилж буй зарим нэг зөрчилтэй эрх зүйн актуудыг

хүчингүй болгох шаардлагатай юм. Дашрамд дурдахад төслийн багийн зүгээс өрхийн

эмнэлгийн статусыг заавал тусдаа хууль гаргах шаардлагагүй гэж үзэж байна. Учир

нь Эрүүл мэндийн тухай хуулинд өмчийн олон хэлбэрийг эрүүл мэндийн

үйлчилгээний бүх шатлалд зааж өгсөн байгаа. Түүнчлэн, өрхийн эмнэлгийн зөвхөн

нэг хэлбэрийг зааснаар цаашид хөгжлийн явцад үүсэн гарах бусад хэлбэрийг

хязгаарлаж болзошгүй юм. Үүнд:

Хүчингүй болгох, шинэчлэх шаардлагатайЭрүүл мэндийн сайдын тушаалын

жагсаалт:

1. “Өрхийн эмчийн тогтолцоонд шилжих зарим арга хэмжээний тухай” – 1993 он

А/180

2. “Журам шалгуур загвар батлах тухай” – 1998 он А/327

3. “Үзэл баримтлал батлах тухай” – 1999 он А/85

4. “Өрхийн эмч нарын давтан сургалт зохион байгуулах тухай” – 2000 он 46

5. Журам батлах тухай – 2000 он 101

6. Тогтоолын заалт хэрэгжүүлэх тухай - 2000 он 113

7. “Өрхийн эмнэлэгт хөтлөгдөх маягтын загвар болон жагсаалт батлах тухай” –

2000 он 143

8. “Өрхийн эмнэлгийн үлгэрчилсэн дүрэм батлах тухай” – 2005 он 165

9. “Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн чанар, хүртээмжийг боловсронгуй

болгох тухай” – 2006 он 139

10. “Өрхийн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS- 5292:2003”

Page 51: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

51 

 

Хавсралт

Өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг зохицуулж буй хууль тогтоомжийн холбогдох заалтууд

-Монгол Улсын Үндсэн хууль

16 дугаар зүйлийн 6. Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно.

-Эрүүл мэндийн тухай хууль

3 дугаар зүйлийн 3.1.9-д “Эрүүл мэндийн анхан шатны тусламж” гэж хүн амд эрүүл мэндийн зайлшгүй болон эмнэлгийн анхны тусламж үзүүлэхэд чиглэгдсэн эрүүл мэндийн анхан шатны байгууллагын үйл ажиллагаа.

4 дүгээр зүйлийн 4.1.4-т Үндсэн хуульд заасны дагуу төрөөс иргэдэд эрүүл мэндийн зарим төрлийн тусламж, үйлчилгээг төлбөргүй үзүүлнэ.

11 дүгээр зүйл эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо:

11.1. Эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо нь нийгмийн эрүүл мэндийн, эмнэлгийн тусламж үйлчилгээний, эм хангамжийн, анагаах ухааны боловсрол, эрдэм шинжилгээ, сургалтын ажил эрхэлсэн төрийн болон холимог өмчийн, хувийн хэвшлийн байгууллагаас бүрдэнэ.

28 дугаар зүйл. Төрөөс төлбөрийг хариуцах эмнэлгийн тусламж үйлчилгээ.

28.1.7 эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ.

Өрхийн эмнэлгийг байгуулахад баримталсан хуулиуд: /өнөөгийн өрхийн эмнэлэг/

-Иргэний тухай хууль:

Иргэний хуулийн 33 дугаар зүйл. Хуулийн этгээдийн төрөл:

33.1: Ашгийн төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл, компани хэлбэрээр байгуулна.

35 дугаар зүйл: Нөхөрлөл

35.1. Гишүүдийн оруулсан хувь хөрөнгөөс бүрдэх эд хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ уг эд хөрөнгө болон гишүүдийн хувийн өмчийн эд хөрөнгөөр хуульд заасны дагуу хариуцдаг хуулийн этгээдийг нөхөрлөл гэнэ.

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.4: Хуулийн этгээд нь нийтийн, хувийн, холимог өмчийн байна.

Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн: 99.1. Монгол Улсад нийтийн болон хувийн өмч байна.

Page 52: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

52 

 

99.2. Нийтийн өмч нь төрийн, орон нутгийн, шашны, олон нийтийн гэсэн хэлбэртэй байна. -Нөхөрлөлийн тухай хууль: 

2 дугаар зүйлийн 1: “үүсгэн байгуулах гэрээ” гэж хэд хэдэн этгээд ашиг олох зорилгоор эд хөрөнгөө нэгтгэн энэ хуульд заасан хэлбэрээр байгуулагдаж тодорхой төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахаар хэлэлцэн тохирч бичгээр байгуулсан хэлцэлийг хэлнэ.

2 дугаар зүйлийн 3: “Гишүүн “ гэж нөхөрлөлд хөрөнгө оруулсан этгээдийг хэлнэ. Хувь хүн, нөхөрлөл, төрийн эрх бүхий байгууллага гишүүн байж болно.

13 дугаар зүйл: Нөхөрлөл зохион байгуулалтын төрөл, хэлбэрээ өөрчлөх.

Нөхөрлөлийг зөвхөн энэ зүйлд заасан нөхцлөөр төрөл хэлбэрийг нь өөрчлөх эрх зүйн үндэстэй юм.

-Хоршооны тухай хууль:

2 дугаар зүйлийн 2.1: Хоршооны тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомж, бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйлийн 3.1: Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, ардчилсан хамтын удирдлага, хяналт бүхий, дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэнэ.

-Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль:

3 дугаар зүйлийн 3.1: Энэ хууль нь улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг бүх шатны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой /хөрөнгийн 51 буюу түүнээс дээш хувьтай/ хуулийн этгээдэд хамаарна.

  4 дүгээр зүйлийн 4.1.3: “орон нутгийн төсөв” гэж орон нутгийн орлого, улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг, улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах бүтээгдэхүүний нийлбэрийг.

4 дүгээр зүйлийн 4.1.4: “ Төсвийн байгууллага” гэж төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг улсын буюу орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлдэг байгууллагыг.

-Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль:

5 дугаар зүйл. Төрийн өөрийн өмч. 5.4.Улсын төсвийн хөрөнгө болон төрийн бусад тусгай сан

13 дугаар зүйл. Төрийн өмчит хуулийн этгээдийн ойлголт, ангилал:

Төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэнэ.

Page 53: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

53 

 

75 дугаар зүйл. Орон нутгийн өмчит эд хөрөнгө олж авах 75.2. төрийн өмчөөс хууль тогтоомжийн дагуу хуваарилсан эд хөрөнгө

-Төрийн албаны тухай хууль:

9 дүгээр зүйл. Төрийн үйлчилгээний албан тушаал

9.1. Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна.

9.1.2. Боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга /захирал, эрхлэгч/-аас бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал.

11 дүгээр зүйл. Төрийн албан хаагч

11.5. Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.

-Хөдөлмөрийн тухай хууль:

49 дүгээр зүйл. Цалин хөлс олгох зарчим, хэлбэр 49.2. Адил хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэй, эмэгтэй ажилтанд адил

хэмжээний цалин хөлс тогтооно. 49.3. Нарийн мэргэшил, мэдлэг, мэргэжил шаардагдах болон онцгой

нөхцөлтэй хөдөлмөрийн үнэлгээ илүү байна.

Хоёр. Улсын их хурлын тогтоол

1.Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын 2002 оны 56 дугаар тогтоол.

1.1. Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийх үндсэн чиглэлийн зорилго

Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийх үндсэн чиглэлийн зорилго нь нийгмийн салбар дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих, хүн амын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн үйлчилгээний чанар, үр ашиг, хүртээмжийг сайжруулахад оршино.

Нэг. Нийтлэг үндэслэл

1.5.Өөрчлөлт, шинэчлэл, хувьчлалын хамрах хүрээ

Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийхэд дараах төрийн өмчийн байгууллага, тусламж, үйлчилгээ хамрагдана:

1.5.2. Эрүүл мэндийн салбарт:

Page 54: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

54 

 

1/төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг, төв; 2/аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, бүсийн оношлогоо, эмчилгээний төв; 3/анхан шатны тусламж үзүүлдэг өрхийн болон сумын эмнэлэг, төв; 4/биеийн тамир, спортын байгууллагууд; 5/рашаан, сувилал.

Хоёр. Нийгмийн салбарт өөрчлөлт, шинчлэл, хувьчлал хийх хүрээнд авах арга хэмжээ:

2.2.1. Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас зайлшгүй үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ: 1/халдвартай өвчтөнийг тусгаарлан эмчлэх, халдварт өвчний голомтын ариутгал, халдваргүйтгэл, эрүүл ахуй, халдвар судлалын үйлчилгээ;

2/эрүүл мэндийн хяналт, магадлан итгэмжлэлийн үйлчилгээ.

Эдгээр тусламж, үйлчилгээг үзүүлэхэд улс, орон нутгийн төсөв, эрүүл мэндийн даатгал, хувийн зэрэг бүх төрлийн санхүүжилтийн эх үүсвэрийг ашиглана.

2.2.2. Төрөөс болон иргэний эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх (худалдан авах) эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ: 1/өрхийн болон сум, сум дундын эмнэлгээс үзүүлж байгаа эрүүл мэндийн суурь тусламж, үйлчилгээ;

2/тусламж, үйлчилгээний хоёр дахь шатлалын эмнэлгүүдийн (аймаг, дүүргийн эмнэлэг, бүсийн оношлогоо, эмчилгээний төв) үзүүлж байгаа эмнэлгийн төрөлжсөн тусламж, үйлчилгээ;

3/хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа болон нас баралтын гол шалтгаан болж байгаа өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчлэх төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ.

Иргэний эрүүл мэндийн даатгалын сангаас дээрх тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа магадлан итгэмжлэгдсэн хувийн эмнэлэгт санхүүжилт олгоно.

Улс, орон нутгийн төсвөөс зөвхөн төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын болон өрхийн эмнэлгийн тогтмол зардлыг санхүүжүүлнэ.

2.2.3.Төрийн өмчит эмнэлгийн байгууллагаас хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагаар гүйцэтгэлийн гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх тусламж, үйлчилгээ 1/эмнэлгийн туслах үйлчилгээ (эмчилгээний хоол, угаалга, цэвэрлэгээ, барилга, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ);

2/эмнэлгийн зарим оношлогоо, шинжилгээ;

3/эмнэлгийн зарим төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж;

4/сувилахуйн тусламж, үйлчилгээ;

Page 55: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

55 

 

2.2.4. Иргэн өөрөө буюу хувийн даатгалын байгууллагын санхүүжилтээр үзүүлэх тусламж, үйлчилгээ 1/төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ (иргэний эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй);

2/гоо сайхны үйлчилгээ, засал;

3/үйлчлүүлэгчийн өөрийн хүсэлтээр хийлгэж байгаа нэмэлт оношлогоо, шинжилгээ, эмчилгээ;

4/эрүүл мэндийн практикт шинээр нэвтрүүлж буй өртөг өндөртэй эмчилгээ, оношлогоо.

2.2.5. Улсын хэмжээний үйлчилгээтэй клиникийн эмнэлэг болон төрөлжсөн нарийн мэргэжлийн төвүүдэд ажиллаж байгаа мэргэжлийн өндөр ур чадвар бүхий туршлагатай эмч нар өөрийн ажиллаж байгаа эмнэлэг, төв дотроо эмнэлгийн тусламж, үйлчилгээг ажлын бус цагаар гэрээгээр үзүүлж болно.

Дээрх тусламж, үйлчилгээг үзүүлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

2.2.6. Эрүүл мэндийн байгууллагын дараах обьектыг зориулалтын дагуу түрээсийн гэрээгээр ашиглуулж болно:

1/ашиглагдаагүй байр, талбай; 2/эмнэлгийн ажилтны ажлын байр; 3/зарим тоног төхөөрөмж (түргэн тусламжийн автомашин гэх мэт).

Түрээсийн гэрээгээр ажиллуулах журамд эмнэлгийн ажилтны ажлын байрыг тухайн ажилтанд ажлын бус цагаар ашиглуулах тохиолдолд түүний ажиллах цаг, олгох цалинг түрээсийн гэрээгээр ажиллах цаг, олох орлоготой нь уялдуулан тогтоох зарчмыг баримтална.

2.2.7. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үнэ, тариф:

Дор дурдсанаас бусад тохиолдолд эмнэлгийн байгууллага тусламж, үйлчилгээнийхээ үнийг өөрөө тогтооно:

1/улс, орон нутгийн төсөв, иргэний эрүүл мэндийн даатгалын сангаас худалдан авч байгаа тусламж, үйлчилгээ;

2/төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг зөвхөн тухайн эмнэлгийн байгууллага үзүүлдэг бол тухайн тусламж, үйлчилгээг үзүүлэх үнийн дээд хэмжээ;

3/зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн багаж, хэрэгслийн жишиг үнэ.

Иргэний эрүүл мэндийн даатгалын сангаас төрийн өмчийн эмнэлгийн байгууллагыг урьдчилан, магадлан итгэмжлэгдсэн хувийн эмнэлгийг гүйцэтгэлээр санхүүжүүлнэ.

Page 56: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

56 

 

2.Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх, орон нутгийн өмчийн зарим эд хөрөнгийг төрийн өмчид хүлээн авах тухай УИХ-ын 2004 оны 18 дугаар тогтоол:

Тус тогтоолоор төрийн өмчөөс орон нутгийн өмчид шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалтыг хавсралтаар батлаж аймгийн төв, нийслэлийн дүүргүүдийн өрхийн эмнэлгийн барилга, оношлогоо эмчилгээний тоног төхөөрөмж, багаж, техник хэрэгсэл авто машиныг орон нутгийн өмчид шилжүүлсэн байна.

Гурав. Засгийн газрын тогтоол

1.Өрхийн эмнэлгийг байгуулан ажиллуулах тухай Монгол Улсын Засгийн Газрын 1999 оны 149 дугаар тогтоол.

-Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хүн амд ойртуулах зорилгоор Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд “Өрхийн эмнэлэг”-ийг бие даалган байгуулах.

-Өрхийн эмнэлгийн санхүүжилтийг “ Нэг иргэнээр тооцсон зардлын төлбөр”-ийн хэмжээгээр жил бүр тогтоон санхүүжүүлж байх.

2. Хөтөлбөр батлах тухай Монгол Улсын Засгийн Газрын 2000 оны 72 дугаар тогтоол.

-Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эмч, эмнэлгийн ажиллагсад, төрийн бус болон хувийн хэвшлийн байгууллагаар шударга өрсөлдөөний үндсэн дээр гэрээгээр гүйцэтгүүлэхэд чиглэгдсэн эрх зүйн орчин, санхүүжүүлэх механизмыг бүрдүүлэх зайлшгүй шаардлагаас үүдэн энэхүү хөтөлбөрийг боловсруулжээ.

-Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Иргэний эрүүл мэндийн даатгалын хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт, энхүү хөтөлбөрийг мөрдөнө гэжээ.

Дөрөв. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын тушаал.

  1.Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1998 оны А/250 дугаар тушаал:

“Эрүүл мэндийн салбарын хөгжил” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн дүүргүүд болон аймгийн төвүүдэд зохион байгуулагдан ажиллах Өрхийн эмнэлэгт байх оношлогоо-эмчилгээний техник, багаж хэрэгслийн жишиг жагсаалтыг уг тушаалаар баталсан.

2. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1998 оны А/327 дугаар тушаал:

Монгол Улс, Азийн Хөгжлийн Банкны хамтарсан “Эрүүл мэндийн салбар хөгжил” хөтөлбөрийн төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор гарсан тушаал.

  3. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/85 дугаар тушаал:

Page 57: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

57 

 

“Эрүүл мэндийн салбар хөгжил” хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан “Монгол Улсын Өрхийн эмнэлгийн тухай үзэл баримтлал”-ыг баталсан.

Эрүүл мэндийн сайдын тушаал.

4. Эрүүл мэндийн сайдын 2005 оны 169 дугаар тушаал:

Өрхийн эмнэлгийн үйлгэрчилсэн дүрмийг батлах тухай: Өрхийн эмнэлэг нь

үйлчлэх хүрээний хүн амд төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай эрүүл мэндийн

анхан шатны тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа ашгийн төлөө бус

хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага болно.

5. Эрүүл мэндийн сайдын 2006 оны 139 дугаар тушаал:

Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн чанар, хүртээмжийг боловсронгуй болгох тухай.

Өрхийн эмнэлгийн хүрч үйлчлэх тусламж үйлчилгээний удирдамж, төлөвлөгөөг баталсан.

6.Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2008 оны 22/40 дугаар хамтарсан тушаал :

“Өрхийн эмнэлгийн нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн хэмжээ”-г тогтоосон хамтарсан тушаал.

Page 58: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

58 

 

Холбогдох судалгаа

1. “Өрхийн эмнэлгийн эрх зүйн байдлыг тодорхойлох нь” судалгаа ЭМСХД төсөл-

2. Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын бүтцийн зохион

байгуулалтын талаарх үзэл бодол, хандлага

3. “Улаанбаатар хотын зарим өрхийн эмнэлгийн сувилагчдын ажлын байранд

үнэлгээ өгөх нь” 2009 Ц.Оюундарь, Л.Мөнх-Эрдэнэ

4. “Өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах зарим асуудлууд” Эрүүл

Мэндийн яам, “Эрүүл мэндийн салбарын хөгжил-2” төсөл, 2004

5. Asia Development Bank “Mongolia: Health Sector Development Program”

PERFORMANCE EVALUATION REPORT 2008

6. Fuenzalida-Puelma HI. 2004. Private Sector Regulatory and Institutional Issues in

Mongolian Health Reform. May. World Bank: Washington, DC.

7. Orgil B (2003). Innovation in formation of family medicine in Mongolia and perspectives for the future [thesis]. Ulaanbaatar, Health Sciences University of

Mongolia

8. Orgil B, Hindle D et al. (2002). Privatised family group practices in Mongolia: an initial assessment of service access. Australian Health Review, 25(4):19–30

9. Knowles, James C. 2004. Options of Health Care Financing in Mongolia, ADB TA

4123: Support for Health Sector. Ulaanbaatar.

10. Kwon, Soonman, 2005, Future of Health Care Financing in Mongolia, Seoul

National University,WHO Draft Mission Report Annex 2, Ulaanbaatar

Page 59: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

59 

 

Ашигласан хууль, тогтоомж ном, гарын авлага

хуулиуд

1. Монгол Улсын Үндсэн хууль

2. Иргэний хууль

3. Эрүүл мэндийн тухай хууль

4. Төрийн албаны тухай хууль

5. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль

6. Нөхөрлөлийн тухай хууль

7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль

8. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль

9. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль

10. Хоршооны тухай хууль

11. Хөдөлмөрийн тухай хууль

Улсын Их Хурал, Засгийн Газрын тогтоол

1. Улсын Их Хурлын 2002 оны 56 дугаар тогтоол /Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийх үндсэн чиглэл батлах тухай

2. Улсын Их Хурлын 2004 оны 18 дугаар тогтоол /Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх, орон нутгийн өмчийн зарим эд хөрөнгийг төрийн өмчид хүлээн авах тухай/

3. Засгийн Газрын 1999 оны 149 дүгээр тогтоол /Өрхийн эмнэлэг байгуулан ажиллуулах тухай/

4. Засгийн Газрын 2000 оны 72 дугаар тогтоол / Хөтөлбөр батлах тухай/

Эрүүл мэндийн сайдын тушаалууд

1. “Өрхийн эмчийн тогтолцоонд шилжих зарим арга хэмжээний тухай” – 1993

он А/180

2. “Журам шалгуур загвар батлах тухай” – 1998 он А/327

Page 60: Report by legal experts mon - hsdp.orghsdp.org/public/f/Report_by_legal_experts_mon1.pdf · • Ажлын цаг ашиглалт муу, очиход байдаггүй 17,5 хувь

60 

 

3. “Үзэл баримтлал батлах тухай” – 1999 он А/85

4. “Өрхийн эмч нарын давтан сургалт зохион байгуулах тухай” – 2000 он 46

5. Журам батлах тухай – 2000 он 101

6. Тогтоолын заалт хэрэгжүүлэх тухай - 2000 он 113

7. “Өрхийн эмнэлэгт хөтлөгдөх маягтын загвар болон жагсаалт батлах тухай”

– 2000 он 143

8. “Өрхийн эмнэлгийн үлгэрчилсэн дүрэм батлах тухай” – 2005 он 165

9. “Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн чанар, хүртээмжийг

боловсронгуй болгох тухай” – 2006 он 139

10. “Өрхийн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS- 5292:2003”

Ном, гарын авлага

1. Улсын дээд шүүхийн тогтоолууд

2. Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар ерөнхий анги 2006 он

3. Б.Чимэд Үндсэн хуулийн мэдлэг 2008 он

4. Монгол Улсын Нөхөрлөл, компаний тухай хуулийн хувийн хэрэг

5. “Өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах зарим асуудлууд”

Эрүүл Мэндийн яам, “Эрүүл мэндийн салбарын хөгжил 2” төсөл, 05, 2004

6. “Primary health care: Now more than ever” The World Health Report 2008 World

Health Organisation

7. “Health system in transition Mongolia: Health system review” World Health

Organisation 2007

8. “Mongolian health system at a crossroads (The ): an incomplete transition to a

post-Semashkom Model” World Bank 2008