25
Ахмад настны тухай” хуулийн төслийн танилцуулга Аймаг, нийслэл, дүүргийн Хүн ам, гэр бүлийн хөгжлийн нэгжийн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх сургалтад оролцогчдод Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн А.Нэмэхбаатар 2016.12.19. Улаанбаатар хот. ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

Ахмад настны тухай” хуулийн тслийн танилцуулга · Нийтийн тээврийн байгууллага нь ахмад настанг нийтийн

  • Upload
    others

  • View
    33

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Ахмад настны тухай” хуулийн тслийн танилцуулга · Нийтийн тээврийн байгууллага нь ахмад настанг нийтийн

“Ахмад настны тухай” хуулийн төслийн танилцуулга

Аймаг, нийслэл, дүүргийн Хүн ам, гэр бүлийн хөгжлийн нэгжийн хүний

нөөцийн чадавхийг бэхжүүлэх сургалтад оролцогчдод

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн А.Нэмэхбаатар

2016.12.19. Улаанбаатар хот.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН

ХАМГААЛЛЫН ЯАМ

Page 2: Ахмад настны тухай” хуулийн тслийн танилцуулга · Нийтийн тээврийн байгууллага нь ахмад настанг нийтийн

АХМАД НАСТНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ

БАТАЛГААЖУУЛАХ ШААРДЛАГА

Ахмад настнуудын багагүй хувь нь насжилтаас үүдэлтэйгээр нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн оролцож чадахгүй байх, эмчилгээ сувилгаанд байнга хамрагдах, хөдөлмөр эрхлэх чадамжгүй болох, бэлэвсрэх, ганцаардах, байнгын асаргаанд орох гээд олон бэрхшээл, зовлонтой тулгардаг. Тиймээс нэг талаас тэрхүү нийгмийн халамж , хамгаалал зайлшгүй шаардлагатай эмзэг хэсгийг төрийн хамгаалалтад авах, нөгөө талаас хөдөлмөрийн чадамжтай хэсгийг нь тэтгэврийн бус орлогоо нэмэгдүүлэх, нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн оролцуулах боломжийг төрөөс бий болгох ёстой. Энэ зорилгоор одоо мөрдөгдөж байгаа “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай” хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлэн, шинэчлэн найруулах шаардлага гарсан болно.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН

ХАМГААЛЛЫН ЯАМ

Page 3: Ахмад настны тухай” хуулийн тслийн танилцуулга · Нийтийн тээврийн байгууллага нь ахмад настанг нийтийн

АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛЬ

/ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь:

1. Нийтлэг үндэслэл

2. Ахмад настанд үзүүлэх үйлчилгээ, дэмжлэг,

хүндэтгэл

3. Дэмжлэг үйлчилгээ үзүүлэх журам, санхүүжилт

4. Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны

хүлээх үүрэг гэсэн 4 бүлэг 17 зүйлтэй.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН

ХАМГААЛЛЫН ЯАМ

Page 4: Ахмад настны тухай” хуулийн тслийн танилцуулга · Нийтийн тээврийн байгууллага нь ахмад настанг нийтийн

Хуулийн зорилт

Ахмад настны амьжиргаа, хөгжил,

оролцоог дэмжих, ахмад настны эрхийг

хангах, нийгмийн үйлчилгээ авах боломжийг

нэмэгдүүлэх, төрийн болон аж ахуйн нэгж,

байгууллагын үүргийг тодорхойлж, тэдгээрийн

үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход

оршино.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН

ХАМГААЛЛЫН ЯАМ

Page 5: Ахмад настны тухай” хуулийн тслийн танилцуулга · Нийтийн тээврийн байгууллага нь ахмад настанг нийтийн

З дугаар зүйл. Хууль үйлчлэх хүрээ

3.1. 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба

түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэн энэ

хуульд хамрагдана.

3.2. Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг

энэ хуулийн 3.1-д заасан насанд хүрсэн гадаадын иргэн,

харьяалалгүй хүнийг энэ хуульд хамруулж болно.

Page 6: Ахмад настны тухай” хуулийн тслийн танилцуулга · Нийтийн тээврийн байгууллага нь ахмад настанг нийтийн

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёо

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."ахмадын байгууллага" гэж ахмад настны нийтлэг эрх ашгийг улсын хэмжээнд төлөөлж чадах байгууллагыг;

4.1.2."ахмадын сан" гэж ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагын төсөв үйл ажиллагааны орлогоос хуульд заасан хувь хэмжээгээр тооцож бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг;

4.1.3."ахмад настанд үзүүлэх дэмжлэг" гэж ахмад настны амьжиргаа, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог төрөөс дэмжих үйл ажиллагааг;

4.1.4."ахмад настанд үзүүлэх үйлчилгээ" гэж иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор ахмад настанд чиглэсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг;

4.1.5."насны хишиг" гэж 70 ба түүнээс дээш настай ахмад настанд олгох тэтгэмжийг;

4.1.6.“ахмад настны эсрэг хүчирхийлэл” гэж аливаа этгээд ахмад настны эрх чөлөөг зөрчиж түүний амь нас, эрүүл мэнд, бие махбод, сэтгэл санаанд гэм хор учруулсан, эсхүл учруулахаар заналхийлсэн үйлдэл, эс үйлдэхүйг.

Page 7: Ахмад настны тухай” хуулийн тслийн танилцуулга · Нийтийн тээврийн байгууллага нь ахмад настанг нийтийн

5 ДУГААР ЗҮЙЛ. АХМАД НАСТНЫ ЭРХИЙГ

ХАНГАХАД ТӨРӨӨС БАРИМТЛАХ ЗАРЧИМ

5.1. Төрөөс ахмад настны эрхийг хангахад дараах

зарчим баримтлана.

5.1.1.нийгмийн амьдралд эрх тэгш оролцуулах;

5.1.2.хөгжих, нийгмийн дунд эрүүл, идэвхтэй

амьдрах, мэдлэг туршлагаа хойч үедээ өвлүүлэх

боломжтой байх;

5.1.3.нэр төр, алдар гавьяаг хүндэтгэх;

5.1.4. үл ялгаварлах;

5.1.5.орлогын баталгаат байдлыг хангах;

5.1.6.сонголтыг хүлээн зөвшөөрөх.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН

ХАМГААЛЛЫН ЯАМ

Page 8: Ахмад настны тухай” хуулийн тслийн танилцуулга · Нийтийн тээврийн байгууллага нь ахмад настанг нийтийн

Ахмад настны эрх

6.1.Эрүүл мэндийн байдал нь харшлахгүй бол ахмад настан өөрийн хүсэл сонирхолын дагуу бие даан амьдрах эрхтэй.

6.2.Ахмад настан зохистой хүнс тэжээл, орон байраар хангагдах, ахуйн болон эрүүл мэнд, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын үйлчилгээ авах эрхтэй. Ахмад настанд олгох тэтгэвэр, тэтгэмжийг хуулиар тогтооно.

6.3.Ахмад настан нь өөрийн хүсэл, сонирхлын үндсэн дээр эрүүл мэнд, мэдлэг чадвартаа тохирсон хөдөлмөр эрхлэх, орлого олох эрхтэй.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН

ХАМГААЛЛЫН ЯАМ

Page 9: Ахмад настны тухай” хуулийн тслийн танилцуулга · Нийтийн тээврийн байгууллага нь ахмад настанг нийтийн

6.4.Ахмад настан өөрийн гэр, орон сууцанд амьдрах боломжоор хангагдах, гэр бүлийн гишүүдээс туслалцаа, дэмжлэг авах, эрхтэй. Ахмад настны эрхийг зөрчсөн, ялгаварлан гадуурхсан, үл хайхарсан үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

6.5.Ахмад настан нийгмийн амьдралд оролцох эрхтэй. Ахмад настан нь ахмадын байгууллага, хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан, эсхүл өөрийн хүсэлтээр сонирхол, ур чадвар тохирсон ажил, үйлчилгээ тусламж үзүүлж, нийгэмд тустай сайн дурын хөдөлгөөнд оролцож болно.

6.6.Ахмад настан нэр төрөө хүндлүүлэх эрхтэй. Ахмад настан нь төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийн төсөл боловсруулахад саналаа өгөх, хэрэгжилтэд нь зөвлөх, залуу үед өөрсдийнхөө мэдлэг, туршлага, ур чадвараа хуваалцах, өвлүүлэн үлдээх хэлбэрээр нийгмийн үйл хэрэгт оролцоно.

6.7.Ахмад настан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх болон нөхөн сэргээх эмчилгээ, тусламж, үйлчилгээг хууль тогтоомжид заасны дагуу авах эрхтэй.

Page 10: Ахмад настны тухай” хуулийн тслийн танилцуулга · Нийтийн тээврийн байгууллага нь ахмад настанг нийтийн

6.8.Ахмад настан өөрийгөө хөгжүүлэх эрхтэй.

Ахмад настан өөрийн чадавхийг хөгжүүлэх

бололцоогоор хангагдах, боловсрол, сургалтанд

хамрагдах зэргээр энэхүү эрхээ эдэлнэ.

6.9.Ахмад настны өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр

тэтгэвэр, тэтгэмж, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг бусдад

шилжүүлэх, барьцаалахыг хориглоно.

6.10.Гэр бүлийн гишүүд, асран хамгаалагч нь ахмад

настныг нийгмээс тусгаарлах, ялгаварлан гадуурхах,

нийгмийн харилцаанд оролцоход нь саад учруулах,

хязгаарлах, тэднийг хөгжих, асран сувилах үйлчилгээнд

хамруулахаас зайлсхийхийг хориглоно.

Page 11: Ахмад настны тухай” хуулийн тслийн танилцуулга · Нийтийн тээврийн байгууллага нь ахмад настанг нийтийн

ХОЁРДУГААР БҮЛЭГ

АХМАД НАСТАНД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ, ДЭМЖЛЭГ,

ХҮНДЭТГЭЛ

7 дугаар зүйл. Ахмад настанд үзүүлэх үйлчилгээ

7.1. Ахмад настанд үзүүлэх үйлчилгээ дор дурдсан төрөлтэй байна:

7.1.1.лавлагаа, мэдээллийн үйлчилгээ;

7.1.2.зөвлөгөө өгөх үйлчилгээ;

7.1.3.явуулын үйлчилгээ;

7.1.4.өдөр өнжүүлэх үйлчилгээ;

7.1.5. сайн дурын үйлчилгээ;

7.1.6. өдрөөр эмчлэх, асран сувилах үйлчилгээ;

7.1.7. асрамжийн үйлчилгээ;

7.1.8.хүнсний дэмжлэг үзүүлэх үйлчилгээ;

7.1.9. гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах үйлчилгээ.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН

ХАМГААЛЛЫН ЯАМ

Page 12: Ахмад настны тухай” хуулийн тслийн танилцуулга · Нийтийн тээврийн байгууллага нь ахмад настанг нийтийн

7.2. Энэ зүйлийн 7.1-д заасан үйлчилгээг дараах хэлбэрээр зохион байгуулна.

7.2.1. сум, дүүрэг, хорооны нийгмийн халамжийн байгууллага, ажилтан, ахмадын байгууллага нь ахмад настан, тэдний гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч нарт дэмжлэг туслалцаа, үйлчилгээ, ахмад настны эрхийг хамгаалах асуудлаар мэдээллийг амаар, бичгээр, шуудангаар, утсаар, цахимаар хүргэх, сургалт зохион байгуулах;

7.2.2.ахмад настанд нийгэм сэтгэл зүйн, эдийн засаг, эрх зүйн зөвлөгөө өгөх болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх;.

7.2.3.ахмад настанд гэр орноо цэвэрлэх, ус, түлш, хүнсээ бэлтгэх, угаалга хийх зэрэгт нь туслах, зайлшгүй шаардлагатай асаргаа, сувилгааг явуулын үйлчилгээний хэлбэрээр зохион байгуулах;

7.2.4.ахмад настанг хооллох, сургах, хөгжүүлэх үйлчилгээг өдөр өнжүүлэх, түр байрлуулах хэлбэрээр зохион байгуулах ;

7.2.5.ахмад настанд туслах хүсэл сонирхолтой сайн дурын ажилтан, сайн дурын байгууллагуудын үйл ажиллагааг зохион байгуулах;

7.2.6.хүнд өвчтэй, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай ахмад настанг сум хорооны өрхийн эмнэлэгээс өдрийн эмчилгээ, сувилгаа, сувилахуйн төвд хамруулах;

Page 13: Ахмад настны тухай” хуулийн тслийн танилцуулга · Нийтийн тээврийн байгууллага нь ахмад настанг нийтийн

7.2.7.бие даан амьдрах чадваргүй ахмад настныг

Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд

заасан асрамжийн үйлчилгээнд хамруулах.

7.2.8.Нийгмийн халамжийн тухай хуулийн 22.1.1-

д заасан өрхийн ахмад настанд хүнсний бүтээгдэхүүн

авах эрхийн бичиг олгох;

7.2.9.шаардлагатай тохиолдолд ахмад настанг

холбогдох хуульд заасны дагуу хүчирхийллээс

хамгаалах үйлчилгээнд хамруулах;

7.2.10.аймаг, дүүрэг, сум, хорооны нийгмийн

халамжийн байгууллага, ажилтан нь ахмад настны

нөхцөл байдлыг судлан, хэрэгцээт дэмжлэг

туслалцаа, үйлчилгээг тодорхойлж, тэдгээрээс

сонголт хийхэд тусалж чиглүүлэх зөвлөгөө өгөх.

Page 14: Ахмад настны тухай” хуулийн тслийн танилцуулга · Нийтийн тээврийн байгууллага нь ахмад настанг нийтийн

7.3.Энэ зүйлийн 7.1-д заасан үйлчилгээг аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага хувийн хэвшил, төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулж, гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно. Үйлчилгээ нь өрх, иргэний хүсэлтийн дагуу төлбөртэй байж болно.

7.4.Энэ хуулийн 7.1.2-7.1.4-т заасан үйлчилгээг үзүүлэх зорилгоор тухайн орон нутгийн засаг захиргаа, төрийн бус байгууллага, иргэн сум, тосгон, хороо, багт "Ахмадын өргөө" байгуулан ажиллуулж болно.

7.5.Аж ахуйн нэгж, байгууллагын зүгээс нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээ, арга хэмжээнд чиглэсэн хандив тусламж үзүүлэхэд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь бүх талаар дэмжиж, хамтран ажиллана.

Page 15: Ахмад настны тухай” хуулийн тслийн танилцуулга · Нийтийн тээврийн байгууллага нь ахмад настанг нийтийн

8 дугаар зүйл. Ахмад настны амьжиргааг дэмжих

8.1.Ахмад настны амьжиргааг дэмжих, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулахад төрөөс дор дурдсан дэмжлэг үзүүлнэ:

8.1.2.хөл, гар, шүд (үнэт металлаар хийхээс бусад)-ний протез, сонсох, харах эрхтний ортопедийн хэрэгсэл, тэргэнцэр худалдан авсан болон дотоодод хийлгэсэн зардлын үнийг 5 жилд нэг удаа нийгмийн халамжийн болон эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн олгоно;

8.1.3.ахмад настанд амралт, сувиллын газарт амрах эрхийн бичгийг жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр олгоно;

8.1.4.тэжээн тэтгэх хүүхэдгүй, эсхүл хууль ёсны тэжээн тэтгэгч нь дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжгүй нь тогтоогдсон ахмад настан, хүндэт донор ахмад настанд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь зориулан жилд нэг удаа мөнгөн тусламж олгоно;

8.1.5.тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны доод түвшин болон инфляцийн өөрчлөлттэй уялдуулан нэмэх асуудлыг Засгийн газар тухай бүр шийдвэрлэнэ;

8.1.6.нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй, ахмад настан нас барвал түүний оршуулгын зардалд нийгмийн даатгалын сангаас олгох оршуулгын тэтгэмжтэй тэнцүү хэмжээний тусламж олгоно;

8.1.7.ахмад настан нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл (таксинаас бусад)-ээр үнэ төлбөргүй зорчино. Нийтийн тээврийн байгууллага нь ахмад настанг нийтийн тээврийн хэрэгслээр чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлж, ажилтан, албан хаагчдаа тогтмол хугацаанд сургалтад хамруулна;

8.1.8.ахмад настанд олгох нийтийн тээврийн хэрэгслийн төлбөрийг харьяа аймаг, нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ.

8.2.Энэ хуулийн 8.1.3-т заасан амралт сувиллын стандартыг стандарчлал хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, энэ хуулийн 8.1.7-д заасан үнэ төлбөргүй зорчих журмыг Засгийн газар тус тус батална.

Page 16: Ахмад настны тухай” хуулийн тслийн танилцуулга · Нийтийн тээврийн байгууллага нь ахмад настанг нийтийн

9 дүгээр зүйл. Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

9.1.Ахмад настныг хөдөлмөр эрхлэхэд нь төрөөс дор дурдсан дэмжлэг үзүүлнэ.

9.1.1.төр ахмад настныг өөрийнх нь хүсэл сонирхлын дагуу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд хамруулна;

9.1.2. аймаг нийслэл, сум дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, ажилтан нь эзэмшсэн мэргэжилгүй, бага орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй ахмад настанг өөрийнх нь хүсэл сонирхлын дагуу сургаж, хөдөлмөрийн чадавхид нь нийцсэн ажлын байраар хангах ажлыг зохион байгуулна.

9.1.3.төрийн захиргааны төв байгууллага өөрийн салбарт зөвлөх мэргэжилтнээр ажиллах мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай ахмад настны бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлж, тэднийг төрийн бодлого, хууль тогтоомж боловсруулах, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зөвлөгөө өгөх зэрэг ажилд оролцуулах арга хэмжээ авна;

9.1.4.хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үндэсний хэмжээнд ажиллах мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай ахмад настны бүртгэл, мэдээллийн сан, сүлжээ бүрдүүлж, тэднийг мэргэжлийн чиглэлээр нь сургагч багшаар бэлтгэх, зөвлөх үйлчилгээнд зуучлах ажлыг зохион байгуулна.

9.1.5.Ахмад настнуудын санаачлагаар үүсгэн байгуулагдсан бөгөөд нийт ажиллагсадын 50-иас доошгүй хувийг нь ахмад настан эзэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөл, хоршоонд Засгийн газар болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр хөрөнгө, зээл олгож дэмжлэг үзүүлж болно.

9.1.6.Аж ахуйн нэгж, байгууллага нь эмч, инженер, техникийн ажилтан зэрэг удаан хугацаанд нарийн мэргэжил эзэмшсэн, дадлага туршлагатай ахмад настныг өөрийн хүсэлтээр нь үргэлжлүүлэн ажиллуулж болно.

Page 17: Ахмад настны тухай” хуулийн тслийн танилцуулга · Нийтийн тээврийн байгууллага нь ахмад настанг нийтийн

10 дугаар зүйл. Ахмад настны эрүүл мэндийг дэмжих

10.1.Ахмад настны эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр төрөөс дор дурдсан дэмжлэг үзүүлнэ:

10.1.1.сум, дүүрэг, өрхийн эрүүл мэндийн байгууллага нь ахмад настанд зориулж насжилтаас үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, сургалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулах үүрэгтэй;

10.1.2.эмчилгээ, сувилгаа зайлшгүй шаардлагатай ахмад настан эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амарч сувилуулах тохиолдолд тээврийн хэрэгслийн нэг талын зардал, эрхийн бичгийн үнийн 50 хувийг, хүндэт донор ахмад настанд 100 хувийг жилд нэг удаа нөхөн олгоно;

10.1.3.нийслэлээс 1000 километр ба түүнээс хол алслагдсан газарт байнга оршин суудаг ахмад настан аймгийн эрүүл мэндийн байгууллагын эмнэлэг хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх тохиолдолд төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэгүүд тухайн ахмад настанд дараалал харгалзахгүй үйлчилж, унааны нэг талын зардлыг жилд нэг удаа нөхөн олгоно.

10.1.4.сум, дүүрэг, өрхийн эмнэлэг нь хэвтрийн болон архаг өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй ахмад настанг байнгын хяналтанд авч, асран сувилах тусламж үзүүлэх явуулын үйлчилгээг ахмад эмч болон сувилагч, тусгайлан бэлтгэсэн сайн дурын ажилтнуудыг оролцуулан зохион байгуулна.

10.1.5.гэрээр асруулж байгаа байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй ахмад настанд Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.6-д заасан мөнгөн тусламж олгоно;

10.1.6.ахмад настан нь өөрийн хүсэлтээр энэ хуулийн 8.1.3, 10.1.2-т заасан амралт, сувилалын аль нэгийг сонгон жилд нэг удаа амарч сувилуулна.

Page 18: Ахмад настны тухай” хуулийн тслийн танилцуулга · Нийтийн тээврийн байгууллага нь ахмад настанг нийтийн

11 ДҮГЭЭР ЗҮЙЛ. АХМАД НАСТНЫ

ХӨГЖИЛ, ОРОЛЦООГ ДЭМЖИХ.

11.1. Ахмад настны хөгжил, нийгмийн оролцоог төрөөс дараах байдлаар дэмжинэ:

11.1.1. тэтгэврийн насанд дөхсөн болон , тэтгэвэрт гарч байгаа ахмад настныг сэтгэл зүйн хувьд бэлтгэх хөтөлбөрийг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж хэрэгжүүлнэ;

11.1.2. нутгийн захиргааны байгууллага нь ахмад настанд биеийн тамир, спорт, соёл, урлагийн барилга, байгууламж, талбайг үнэ төлбөргүй ашиглуулах, ахмад настнуудын дунд спорт, биеийн тамир, урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулах, ахмадын баг, хамтлаг, клубийг үйл ажиллагаа явуулах байрыг үнэ төлбөргүйгээр хангах үүрэг хүлээнэ;

11.1.3. нутгийн захиргааны байгууллага нь ахмад настанд зориулан чөлөөт цагийн танхим, мэдээллийн төвүүдийг ажиллуулан ахмад настанд сэтгэл зүйн болон бусад зөвлөгөө өгнө.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН

ХАМГААЛЛЫН ЯАМ

Page 19: Ахмад настны тухай” хуулийн тслийн танилцуулга · Нийтийн тээврийн байгууллага нь ахмад настанг нийтийн

12 дугаар зүйл. Ахмад настанд үзүүлэх хүндэтгэл, насны хишиг

12.1.Жил бүрийн билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сарын шинийн нэгэн, 10 дугаар сарын 01-ний өдөр Монголын ахмадын өдрийг тохиолдуулан аж ахуйн нэгж, байгууллага бүр ажиллаж байсан ахмад настандаа хүндэтгэл үзүүлж, бэлэг дурсгалын зүйл гардуулна.

12.2. 65 ба түүнээс дээш настанд жил бүрийн 01 дүгээр сард, Үндэсний их баяр наадам тохиолдуулан 7 дугаар сард тус тус насны хишиг олгоно. Насны хишиг олгох журмыг Засгийн газар тогтооно.

12.3. Энэ хуулийн 12.2-т заасан насны хишиг дараахь хэмжээтэй байна.

12.3.1. 65-69 настай ахмад настанд 50 000 төгрөг

12.3.2. 70-79 настай ахмад настанд 80000 төгрөг

12.3.3. 80-89 настай ахмад настанд 100 000 төгрөг

12.3.4. 90 ба түүнээс дээш настанд 250 000 төгрөг

12.4. Билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сарын шинийн нэгнийг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настанд болон 90 ба түүнээс дээш настай ахмад настанд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын, 1ОО ба түүнээс дээш настай ахмад настанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлэг тус тус гардуулна.

12.5. Ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь дампуурсан буюу татан буугдсан болон бусад шалтгаанаар харьяалах байгууллага, аж ахуйн нэгж байхгүй болсон ахмад настныг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, сум, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага, ажилтан бүртгэж билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сарын шинийн нэгэн, 10 дугаар сарын 01-ний Монголын ахмадын өдрийг тохиолдуулан хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ.

12.6 .Худалдаа, тээвэр, холбоо, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээний газар ахмад настанд тэргүүн ээлжинд үйлчилнэ.

12.7.Төрийн болон төрийн бус байгуулага, аж ахуйн нэгж байгууллага нь автобусны зогсоол, төмөр замын өртөө, нисэх буудал, худалдаа үйлчилгээний төв, цэцэрлэгт хүрээлэн, сүм хийд болон бусад нийтийн үйлчилгээний газар ахмад настанд зориулан тусгайлан тоноглосон суудал, тавцан, гарц, шат, угаагуур, суултуур зэргийг хүрэлцээтэй хэмжээгээр байрлуулах арга хэмжээ авна.

Page 20: Ахмад настны тухай” хуулийн тслийн танилцуулга · Нийтийн тээврийн байгууллага нь ахмад настанг нийтийн

ГУРАВДУГААР БҮЛЭГ.

АХМАД НАСТАНД ДЭМЖЛЭГ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ,

САНХҮҮЖИЛТ

13 дугаар зүйл. Ахмад настанд үзүүлэх дэмжлэгийн хэмжээ, үйлчилгээ үзүүлэх журам, санхүүжүүлэх эх үүсвэр

13.1. Энэ хуулийн 8.1.4-т заасан дэмжлэгт хамрагдах ахмад настныг тухайн орон нутгийн ахмадын байгууллагын саналыг харгалзан Нийгмийн халамжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан Амьжиргааг дэмжих зөвлөл тодорхойлж, шийдвэрлэнэ.

13.2. Энэ хуулийн 2 дугаар бүлэгт заасан ахмад настанд үзүүлэх үйлчилгээ, хүндэтгэл, дэмжлэгийн хэмжээ, тэдгээрийг олгох журмыг Засгийн газар батална.

13.3. Энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээ, 8.1.3, 8.1.4, 8.1.6, 10.1.2, 10.1.3, 10.1.5, 12.2–т заасан дэмжлэгийг нийгмийн халамжийн сангаас, 9 дүгээр зүйлд заасан дэмжлэгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас, 7.2.6, 10.1.1, 10.1.4-т заасан үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас тус тус санхүүжүүлнэ.

13.4. Ахмад настанд үйлчилгээ, дэмжлэг, хүндэтгэл үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгах, зориулалтын дагуу зарцуулах, тайлагнахтай холбогдох харилцааг Төсвийн тухай хуулиар зохицуулна.

Page 21: Ахмад настны тухай” хуулийн тслийн танилцуулга · Нийтийн тээврийн байгууллага нь ахмад настанг нийтийн

14 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллага,

албан тушаалтны хүлээх үүрэг

14.1.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ахмад настны амьжиргаа болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах, хөгжил оролцоог дэмжих талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр боловсруулах, энэ талаар үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, ахмад настны талаарх хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж биелэлтийг хангах үүрэг хүлээнэ.

14.2.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ахмад настны онцлог хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, насжилтын судалгааны төв, ажиллах боловсон хүчинг бэлтгэх, тусгайлсан төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, энэ талаар гарсан хууль, тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг хангах үүрэг хүлээнэ.

14.3.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ахмад настнуудын хэрэгцээ, сонирхлыг үндэслэн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, шинэ ур чадвар эзэмшүүлэх, хөгжүүлэх, мэдээлэл, холбооны технологийг ашиглах талаар бодлого, төсөл, сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, холбогдох хууль, тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг хангах үүрэг хүлээнэ.

14.4.Төрийн захиргааны төв байгууллага бүр энэ хуулийн холбогдох заалт болон эрхэлсэн асуудлын хүрээнд ахмад настанд ая тухтай амьдрах, хөгжих, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломж бололцоо олгох талаар бодлого, төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, холбогдох хууль, тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг хангах үүрэг хүлээнэ.

Page 22: Ахмад настны тухай” хуулийн тслийн танилцуулга · Нийтийн тээврийн байгууллага нь ахмад настанг нийтийн

АХМАД НАСТНЫГ ДЭМЖИХ ТАЛААР БҮХ ШАТНЫ

ЗАСАГ ДАРГА ДОР ДУРДСАН ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ.

14.5.1.баг, хорооны Засаг дарга ахмад настанг судалж бүртгэх, хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж тогтоох болон дэмжлэг, тусламж үзүүлэхэд шаардагдах баримт бичгийг бүрдүүлэхэд нь тусалж, үнэн зөв тодорхойлолт гаргаж өгөх;

14.5.2.сум, дүүргийн Засаг дарга ахмад настны талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, ахмад настанг нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээнд хамруулах талаар эрх бүхий байгууллагад санал тавьж шийдвэрлүүлэх, ахмад настанг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, эрүүл мэндийг нь хамгаалах, ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь татан буугдсан буюу өөр орон нутгаас шилжин ирсэн ахмад настныг бүртгэж, нийгмийн хамгааллын арга хэмжээнд хамруулах;

14.5.3.аймаг, нийслэлийн Засаг дарга ахмад настныг дэмжих талаар авах арга хэмжээ, зарцуулах төсвийн санал боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулах, энэ талаар гарсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах, ахмад настанг төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамруулах саналыг халамжийн байгууллагад уламжлах;

14.5.4.аймаг, нийслэлийн Засаг дарга нь орон сууц барих аж ахуйн нэгжтэй тохиролцон шинээр баригдах орон сууцны дэд бүтцэд төсвөөс оруулсан хөрөнгийн хэмжээтэй тэнцэх үнэ бүхий орон сууцыг эзэмшилдээ авч, эхний ээлжинд орон байргүй ахмад настанд хөлслүүлэх, эзэмшүүлэх, үр хүүхэдтэйгээ хамтран төлбөрийн уян хатан, хөнгөлөлтэй нөхцөлөөр худалдан авах боломж бүрдүүлэх;

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН

ХАМГААЛЛЫН ЯАМ

Page 23: Ахмад настны тухай” хуулийн тслийн танилцуулга · Нийтийн тээврийн байгууллага нь ахмад настанг нийтийн

14.5.5.аймаг, нийслэлд ахмадын ордон, сум, дүүрэгт ахмадын өргөө, танхим, төв байгуулж ажиллуулах, энэ арга хэмжээнд шаардагдах хөрөнгө, үйл ажиллагааны зардлыг орон нутгийн жил бүрийн төсөвт тусгах.

14.6.Аж ахуйн нэгж, байгууллага ажиллаж байсан ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, түлээ, нүүрс олгох, хүндэтгэл үзүүлэх, нийгэм, соёл, урлаг, аялал, спортын арга хэмжээ авах, хөдөлмөр, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлнэ. .

14.7.Энэ хуулийн 14.6-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулан , аж ахуйн нэгж, байгууллага төсөв, үйл ажиллагааны орлогоосоо цалингийн нийт сангийн 3 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр “Ахмадын сан” байгуулна. Ахмадын сан байгуулан ажиллуулах журмыг Засгийн газар батална.

14.8.Ахмад настны ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь өөрчлөн зохион байгуулагдсан буюу татан буугдсан бол түүний эрх, үүргийг шилжүүлэн авсан этгээд энэ хуулийн 14.6-д заасан үүргийг хэрэгжүүлнэ.

Page 24: Ахмад настны тухай” хуулийн тслийн танилцуулга · Нийтийн тээврийн байгууллага нь ахмад настанг нийтийн

16 ДУГААР ЗҮЙЛ. ХУУЛЬ, ТОГТООМЖ

ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

16.1.Хуурамч баримт бичиг бүрдүүлж ахмад настанд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээ авсан гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол уг үйлдэлтэй нь холбоотойгоор учирсан хохирлыг нөхөн төлүүлж, улсын байцаагч 50000-100000 төгрөгөөр торгоно.

16.2.Ахмад настанд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээ авах иргэний тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол уг үйлдэлтэй нь холбоотойгоор учирсан хохирлыг нөхөн төлүүлж, улсын байцаагч 50000-100000 төгрөгөөр торгоно.

16.3.Дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй, түүний санхүүжилтэд олгосон хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах, хувийн зорилгод ашиглах зэргээр хууль тогтоомж зөрчсөн төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын холбогдох албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль тогтоомжид заасны дагуу захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН

ХАМГААЛЛЫН ЯАМ

Page 25: Ахмад настны тухай” хуулийн тслийн танилцуулга · Нийтийн тээврийн байгууллага нь ахмад настанг нийтийн

Анхаарал хандуулсанд баярлалаа.