24
ӨвӨл, хаврыг Өнтэй давахад (малчдад өгөх зөвлөмж) Улаанбаатар 2018 НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага

ӨвӨл, хаврыг Өнтэй давахад - fao.org · гурилын зутан. Гурилын зутан бэлтгэхдээ 5-6 литр усанд эсвэл шөлөнд

  • Upload
    others

  • View
    19

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ӨвӨл, хаврыг Өнтэй давахад - fao.org · гурилын зутан. Гурилын зутан бэлтгэхдээ 5-6 литр усанд эсвэл шөлөнд

ӨвӨл, хаврыг Өнтэй давахад

(малчдад өгөх зөвлөмж)

Улаанбаатар 2018

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага

Page 2: ӨвӨл, хаврыг Өнтэй давахад - fao.org · гурилын зутан. Гурилын зутан бэлтгэхдээ 5-6 литр усанд эсвэл шөлөнд

эмхтгэн боловсруулсан: Профессор С.Жигжидсүрэн – МААЭШХД.Самданжамц -Мал улсын гавъяат малзүйч, Монголын малзүйч үржүүлэгчдийн холбооДоктор С.Жигжидпүрэв – НҮБ-ын ХХААБ-ын ажилтан

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын SFER/GLO/005/MUL “Зудын болзошгүй эрсдэлийг бууруулахад эртнээс арга хэмжээ авах” төслийн хүрээнд “АДМОН ПРИНТ” ХХК-д хэвлэв

Зөвлөмжтэй холбоотой асуудлаар [email protected] цахим хаягаар, эсвэл 310248 утас болон 320256 телефаксаар холбогдоно уу.

Page 3: ӨвӨл, хаврыг Өнтэй давахад - fao.org · гурилын зутан. Гурилын зутан бэлтгэхдээ 5-6 литр усанд эсвэл шөлөнд

3

Малчдад өгөх зөвлөмж

Оршил

Төв Азийн байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлд дасан зохицсон бэлчээрийн монгол мал өвлийн уртад турж эцдэг, хаврын урин цагт төллөж үрждэг, зуны дэлгэр цагт тэнхэрч тэвээрдэг, намрын таатай үед хүч таргаа гүйцээдэг биологийн онцлогтой хэдий ч сүүлийн жилүүдэд Монгол оронд эрчимтэй явагдаж буй уур амьсгалын өөрчлөлтийн хурдыг гүйцэж чадахгүй байгаагаас жилийн дөрвөн улиралд байгалийн эрхшээлд хялбар өртөх болжээ.

Дан бэлчээрийн маллагаанд байгаа мал сүрэг өвөл, хаврын улиралд бэлчээрийн хагд болон өнжсөн борогны шингэц, шимт чанар буурч, мал идээшлэх хугацаа богиносдогоос хоногийн хэрэгцээт тэжээлийнхээ дөнгөж 40-50 хувийг л бэлчээрээс олж иддэг. Мөн өвлийн улиралд хээлтэй малын тэжээлийн хэрэгцээ эрс нэмэгддэг онцлогтой. Хаврын улиралд хээлтэй болон хөхүүл малын тэжээлийн шимт бодисын хэрэгцээ нь эр сувай болон хээлийн эхний хагаст байгаа малынхаас 30-40 хувиар илүү байдаг.

Өвөл адуу хоногт биеийн жингийнхээ 2%-тай, үхэр 3%-тай, хонь 3.75%-тай, ямаа 3.5%-тай тэнцэх хэмжээний өвс бэлчээрээс олж идэх шаардлагатай. Өвөл, хаврын улиралд бэлчээрийн маллагаанд байгаа мал шим тэжээлийн бодисын хэрэгцээгээ бэлчээрээсээ хангаж чадахгүй учир биедээ нөөцөлсөн шим тэжээлийн бодисыг зарцуулж улмаар турж эцдэг. Иймээс малын ашиг шим, өсөлтийг хэвийн байлгахад дутагдаж буй шимт бодисыг нэмэгдэл тэжээлээр нөхөж өгөх хэрэгтэй. Нэмэгдэл тэжээлийн хэмжээг малын хоногт идвэл зохих нормын 40-70 хувьтай тэнцүү байхаар бодож тэжээлийн нөөц бүрдүүлэх шаардлагатай.

Нэмэгдэл тэжээлээр тэжээх хугацаа нь тухайн жилийн өнгө, малын царигаас шалтгаалж янз бүр байж болно. Хамгийн гол нь цаг хугацаа алдалгүй нэмэгдэл тэжээлд оруулан дээр дурьдсан норм жороор тэжээвэл малын хэт доройтуулахгүй онд мэнд оруулах бүрэн боломжтойг анхаарах ёстой.

Page 4: ӨвӨл, хаврыг Өнтэй давахад - fao.org · гурилын зутан. Гурилын зутан бэлтгэхдээ 5-6 литр усанд эсвэл шөлөнд

4

Малчдад өгөх зөвлөмж

Нэмэгдэл тэжээлд хонь, ямаа, үхрийн 50%, тэмээний 10%, адууны 4%-ийг хамруулахаар тооцохын зэрэгцээ бодын төлийг 1.4, богийн төлийг 0.2 гэсэн илтгэлцүүрээр хонин толгойд шилжүүлэн нөөцөө бүрдүүлэх нь зүйтэй.

Малыг хурдан таргалуулдаг ид шидтэй эм тариа гэж байхгүй. Эм тариа гэдэг бол өвс, тэжээл биш гэдгийг санах хэрэгтэй. Аминдэмийн бэлдмэл нь турж, ядарч доройтсон малд тодорхой хэмжээгээр дэм болох хэдий ч өвс, тэжээлээс авах шим энергийг бүрэн нөхөж чадахгүй.

Удаан хугацааны туршид тэжээлийн дутагдалд орж, даарч хөрснөөс турж эцсэн малын хоол тэжээл боловсруулах эрхтний үйл ажиллагаа хямарч, идсэн тэжээлээ боловсруулахдаа муу болдог учраас өвс, ногоон тэжээл, сүрэл, лай мэтийн бүдүүн тэжээлийг хэрчиж жижиглэн хандлах, дэвтээх, исгэх, даршлах, үр тариа, хивэг, багсармал, холимог тэжээлийг чанах, дэвтээх, исгэх уураг-аминдэм-эрдэст нэмэлтүүдээр баяжуулах зэргээр тэжээлийг хялбар шингэхүйц болгож өгвөл зохино.

Бэлчээр, тэжээлийн хомсод малчдын гэр, хотонд байх гар доорх нөөцийг ашиглан ядарч доройтсон малыг сувилах тэжээл бэлтгэх энгийн бөгөөд шилдэг арга, туршлагуудыг энэхүү товхимолд эмхтгэн оруулав.

Page 5: ӨвӨл, хаврыг Өнтэй давахад - fao.org · гурилын зутан. Гурилын зутан бэлтгэхдээ 5-6 литр усанд эсвэл шөлөнд

5

Малчдад өгөх зөвлөмж

Ядарч дОрОйтсОн малыг сУвилах тэжээл бэлтгэх энгийн жОрУУд

Өвсний ханд. Сайн чанарын өвсөөр ханд бэлтгэж ядарч доройтсон мал, төл тэжээхэд амархан тэнхэрнэ. Хандлах өвсийг 2-3 см хэрчиж 8-10 литр буцалсан халуун усанд 300 гр ноогдохоор хийж дулаан газар 5-8 цаг сайн хучаастай байлгахад ханд бэлэн болно. Бэлэн болсон 1 литр хандан дээр 10-15 гр хоолны давс нэмээд бод малд 1.0-1.5 литр, бог малд 150-200 гр-аар уулгана. Витаминт өвсний ханд хүрэн бор өнгөтэй, гашуувтар амттай, өвсний анхилам үнэртэй байна.

дэвтээсэн сүрэл. Хэрчсэн сүрлийг малд өгөхдөө дэвтээж дангаар нь өгөх эсвэл өөр тэжээлтэй хольж өгвөл идүүштэй байхаас гадна шингэхдээ сайн байдаг. Сүрлийг дэвтээхдээ модон хайрцаг, торх, цемент, тоосго, банзаар доторлосон нүх зэргийг бэлтгэвэл зохино. Эдгээрийн хэмжээ тэжээх малын тоо, сүрлийн хэмжээнээс шалтгаалж янз бүр байна. 10 кг хэрчсэн сүрэл дээр 8-10 литр халуун ус, 1.5-2.0 кг давс нэмж сайн таглаад нэгээс хоёр хоног дэвтээнэ.

гурилын зутан. Гурилын зутан бэлтгэхдээ 5-6 литр усанд эсвэл шөлөнд 300-500 гр гурил самарч буцалгана. Бэлтгэсэн зутанг бод малд 1-2 литр, бог малд 800 гр-аар өглөө бэлчээрт гаргахын өмнө өгөх нь зүйтэй.

шар будааны зутан. Нэг кг нунтаглаж нүдсэн шар будааг 10 литр хар цай эсвэл 10 литр усанд хийж буцалгаад ядарч доройтсон үхэрт өдөрт 3-4 литр, бяруу, тугалд хагас литрийг өгөхөд түргэн тэнхэрдэг. Мөн хээлтэй хонь, ямаанд төллөхөөс 15 хоногийн өмнө өдөрт 0.5-1 литрийг уулгавал жилбэтэй төллөнө. Жилбэгүй төллөсөн хонинд дээрх хэмжээгээр өгөхөөс гадна нялх төлд нэг литр усанд 200 гр шар будаа чанаж зутан болгоод амтлагдах төдий элсэн чихэр хийж 30-100 гр-аар өдөрт 2-3 удаа уулгана.

шар будааны шүүс. Нэг литр усанд 200 гр шар будаа хийж агшаагаад 100 гр сүү, 1 хоолны халбага элсэн чихэр хийж дахин бүлээсгээд шүүж богийн төлийг угжихад сайн тэжээл болдог.

Page 6: ӨвӨл, хаврыг Өнтэй давахад - fao.org · гурилын зутан. Гурилын зутан бэлтгэхдээ 5-6 литр усанд эсвэл шөлөнд

6

Малчдад өгөх зөвлөмж

шар будааны чанамал: Баянхонгор аймгийн Баацагаан сумын үхэрчид өтгөн чанасан хар цайнд 0.5-1 кг шар будаа чанаад ядарч доройтсон үхэрт 3-4 литр өгдөг сайн туршлагыг нэвтрүүлсэн байдаг. Мөн хээлтэй хонь ямаанд төллөхөөс 15 хоногийн өмнө 0.5-1 литрийг 2-3 өдөр дараалан уулгавал жилбэтэй төллөдөг. Нэгэнт жилбэгүй төллөсөн хонинд дээрх хэмжээтэй өгөхийн хамт 1 литр усанд 200 гр шар будаа чанаж зутан болгоод амтлагдах төдий элсэн чихэр хийж төлд нь 30-100 гр-аар өдөрт 2-3 удаа өгөхөд тустай байдаг.

шар будаа, хивэгний дугуй: Өвөрхангай аймгийн Төгрөг сумын малчид нунтагласан шар будаа 15 хувь, хонины сүүл 30 хувь, хуурсан хивэг 20 хувь, буцалсан ус 30 хувь, хужир давс 5 хувийг хольж хутган 30-40 гр-ын дугуй бөмбөлөг болгон хэвлэж өвсөнд орсон төл болон ядарсан хонь, ямаанд өдөрт 3 удаа 1 ширхгээр өгдөг байна.

шар будаа, сонгины үрэл: Өвөрхангай аймгийн малчид 1 ширхэг сонгиныг хэрчиж жижиглээд хоолны халбага давс, нэг аяга нүдсэн шар будаатай багсраад ус, ямар нэг тосоор зуурч 10 гр орчим жинтэй үрэл хийж үхэрт өдөрт нэгийг өгдөг байна.

сонгино, сармис: Ядарч доройтсон малыг тэнхрүүлэхэд сонгино, сармис сайн чанартай тэжээл болдог. Сонгиныг 2 хуваагаад талыг, сармисны 1 булцууг бог малд өдөрт нэг удаа өгнө. Бод малд үүнээс 2 дахин их хэмжээгээр өгнө.

холтосны ханд. Хар модны зузаан холтсыг үрж нунтаглаад цайны 1 шаазанг 5 литр усанд хийж гал дээр зөөлөн буцалгаж улаан хүрэн өнгөтэй өтгөн хар цай шиг болохоор нь гаргаж хөргөөд 40 гр давс нэмж ядарч доройтсон бог малд өдөрт 0.2-0.5 литрийг, бод малд 2-3 литрийг өгөх.

Цагаан мөөгний ханд. Хатааж хадгалсан 100 гр цагаан мөөгийг нүдээд 1 литр усанд хийж буцалган төрөхийн хүндрэлтэй эх мал, халуунтай малд 100-150 гр-аар өгнө. Цустай ба язмагтай чацга алдсан тугалд 1 литр усанд нунтагласан 4-5 хоолны халбага мөөг хийж хагас литр болтол ширгээж буцалгаад 100 гр-аар өдөрт 3-5 удаа өгнө.

Page 7: ӨвӨл, хаврыг Өнтэй давахад - fao.org · гурилын зутан. Гурилын зутан бэлтгэхдээ 5-6 литр усанд эсвэл шөлөнд

7

Малчдад өгөх зөвлөмж

чацарганы ханд. Чацарганы витаминт ханд бэлтгэхдээ сайн шахаж няцалсан 100 гр жимсэнд 0.5 литр буцалсан халуун ус хийж дулаан газар 4 цаг байлгана. Ингэж бэлдсэн хандаас хурга, ишгэнд 20 гр, бодын төлд 50 гр-ыг өгдөг.

Цайны шаар. Цайны шаарны 1 литр идээнд 2-3 ширхэг ёотон хийж өглөө бог малд 250-300 гр, бод малд 0.5-1 литр хүртэл өгнө. Цайны шаарыг бусад тэжээлтэй хольж хэрэглэж болно. 3-5 ам бүл-тэй айлын жилийн турш чанасан цайнаас гурван шуудай шаар гардаг гэдэг. Цайны шаар нь кофейн болон амьтны бие махбодыг сэргээн тэнхрүүлэх бодис ихтэй учраас цайны шаарыг хог гэж хаялгүй нар, салхинд хатааж хадгалахаас гадна шавхруутай нь хамт хивэг, багсармал, хүчит тэжээлийг дэвтээж ашиглах нь зүйтэй.

шар тостой хар цай. Осгож бээрсэн, турж доройтсон малд шар тостой хар цай 100-150 гр-аар 30 минутаас 1 цагийн зайтай босож ирэх хүртэл нь өгнө. 10 литр усанд том атга нүдсэн цай хийж сайтар идээшлүүлээд сулхан атга давс, хоолны нэг халбага шар тос хийж сайн самраад халуун бүлээнээр нь бог малд хагас литр, бод малд 2-3 литрийг өгнө. Хүч муутай, тугалласан үнээнд шар тостой өтгөн цай, хиагны мушгиа, витаминт өвс өгч хужир, давстай бүлээн усаар усалбал тамир тэнхээ суудаг. Будаа, гурилаар хайрсан өтгөн хар цайг хэт ядарсан малд нэг удаа 200-250 гр-аар өдөрт 2 дахин өгөхөд хурдан тэнхэрдэг гэж малчид ярьдаг.

чихэртэй цай. Нэг литр хар цайнд 30 гр элсэн чихэр хийж дээр нь хоолны 2 амны халбага загасны тос нэмж хийнэ. Ингээд төлд 100-150 гр-аар 3-4 удаа өгнө. Цайны халуун 350C хэм орчим байвал сайн. Тугалд үе үе чихэртэй хар цай өгч байх нь гэдэс ходоодны өвчнөөс сэргийлэх сайн талтайг анхаарна уу.

Цайны ханд: Аагтай хар цайны 100 мл ханд тутамд 1-2 гр давс уусган тугал, ботгонд 100-200 мл, хурга, ишгэнд 25-50 мл-ийг өдөрт 3-4 удаа өгнө.

хивэг. Хивгийг хуурайгаар, зутагнах, исгэх зэргээр малд өгөхөөс гадна бага зэрэг хуурсан 2 кг хивгийг 1 литр буцлам халуун

Page 8: ӨвӨл, хаврыг Өнтэй давахад - fao.org · гурилын зутан. Гурилын зутан бэлтгэхдээ 5-6 литр усанд эсвэл шөлөнд

8

Малчдад өгөх зөвлөмж

усаар чийглэж 3-4 цагийн дараа дангаар нь буюу бусад тэжээлтэй хольж бод малд 1- 2 кг, бог малд 300-400 гр-аар өдөрт 1 удаа өгөхөд тохиромжтой. Хивэгний зутан бэлдэхдээ 1 литр усанд 100 гр хивэг хийж 3 минут буцалгаад зөөгшүүлж хурга, ишгэнд 100-150 гр, тугалд 150-250 гр өгнө. Ямар ч малын төлд 1 удаа өгөх чийглэсэн хивгийн хэмжээ жижиг шаазан байж болно. Нэмэгдэл тэжээлд орсон бод малд (том малд) хоногт 2-3 кг, саалийн үнээнд 3-4 кг, бог малд 0.5-0.6 кг хивэг өгч болно.

исгэсэн багсармал тэжээл. Багсармал холимог тэжээлийг хөрөнгөөр исгэхэд түүний үнэр, амт сайжирч, шимт бодисын шингэц дээшилдэг. Үүний тулд эхлээд 5 литр бүлээн усанд 0.5-1 кг хуурай хөрөнгө хийж сайн хутгаад 40-50 литр бүлээн устай саванд хийж дээрээс нь 20 кг багсармал тэжээл бага багаар хийж сайтар холиод 4-6 цаг байлгаж эх хөрөнгө бэлтгэнэ. Дараа нь эх хөрөнгөө 110-150 литр усаар шингэлж 80 кг тэжээл нэмж хутгана. Энэ тэжээл 30 цагийн дараа исэж гүйцэх бөгөөд түүнийг цаг тутамд хольж хутгах шаардлагатай. Байр савны хүрэлцээ, бололцоо, тэжээлийн хэрэгцээ зэргээс шалтгаалж багсармал тэжээлийг их, бага янз бүрийн хэмжээгээр исгэж болно. Нэг кг тэжээлд 10 гр хуурай хөрөнгө буюу 0.5 литр найруулсан хөрөнгө орохоор тооцно. Эх хөрөнгөнд няцалсан будаа, хивэг, гурил зэргийг нэмж исгэн байнга бэлэн хөрөнгөтэй байвал зохино. Зөв исгэсэн багсармал тэжээл исгэлэн сайхан үнэртэй байх тул мал дуртай иднэ. Бог малд 200-300 гр, бодод 0.8-2.0 кг-аар өдөрт 1-2 удаа өгнө.

Уурагжуулсан шингэн тэжээл бэлтгэх. Үүний тулд 10 литрийн саванд 40-45 хэмийн халуун бүлээн ус 5 литр, 2 кг няцалсан будаа, хивэг, хорголжингийн аль нэгийг хийж зутан болгоно. Зутангийн бүлээн 400 C хэм болох үед 200 гр талхны хөрөнгө (дрожж) нэмж сайтар хутгаад савны амыг таглаж дулаан газар хучиж, 1-3 цаг тавихад исэж айраг шиг үнэртэй болж анхны хөрөнгө бэлэн болно. Энэ хөрөнгөө цаашид арвижуулан хэрэглэнэ. Тэжээл бэлтгэх саванд (40-н бетон эсвэл түүнтэй төстэй торх сав) 45-500C хэмийн бүлээн ус 30 литрийг хийж 150 гр давс нэмж уусгана. Дээрээс нь 4-5 кг хивэг, няцалсан будаа, хорголжин тэжээл хийж зутан бэлтгэнэ. Зутанг 400C хэмийн бүлээн болгох үед

Page 9: ӨвӨл, хаврыг Өнтэй давахад - fao.org · гурилын зутан. Гурилын зутан бэлтгэхдээ 5-6 литр усанд эсвэл шөлөнд

9

Малчдад өгөх зөвлөмж

3-4 л хөрөнгө хийж хутгаад савны амыг таглаж зуух пийшингийн ойролцоо хучиж тавихад 3-4 цагийн дараа иснэ. Иссэний дараа савны амыг онгойлгоно. Хэрэв таглаатай байвал ялзарна. 30-360C хэмийн бүлээн тэжээлийг бүх төрлийн малд цутгаж өгнө. Хонь, ямаанд 150-200 мл, үхэрт 1-1.5 литрээр хоногт 2-3 удаа хэт ядарсан малд эхлээд багаар өгч дасгана. Жилбэгүй төллөсөн малд 7-10 хоног өгч, дулаан хашаа байранд байлгахад сүү орно. Сэнсэрсэн хурга, ишгэнд 80-100 мл-ээр өдөрт 2-3 удаа 3-5 хоног өгч дасгаад цаашид 100-150 мл, тугалд200-250 мл, бяруунд 350-500 мл-ээр өдөрт 2-3 удаа 10-15 хоног өгнө. Энэ шингэн тэжээлийг өгөхөд түмпэн савнаас малыг уулгаж сургавал хөдөлмөр хөнгөвчилнө.

исгэсэн үр тариа. Үр тариаг исгэхийн тулд 10 кг няцалсан будаанд 15 литр ус ноогдохоор бодож бүлээн усаар зутагнаад 50-60 гр тэжээлийн хөрөнгө (пивоны исгүүр) хийнэ. 6-9 цагийн дотор исэж малд өгөхөд бэлэн олно. Исгэсэн тэжээл уураг, витаминаар баялаг, чанар сайтай учир ямар ч мал дуртай иднэ. Чихэржүүлсэн тэжээлтэй адил хэмжээгээр малд өгнө.

тосны гүзээ: Хивэгч малын гүзээ төрөл бүрийн шимт бодисоор баялаг учир шим тэжээлтэй байдаг. Тосны гүзээг жижиглэн хэрчиж төлөг, борлонд бага хэмжээгээр өгч болох бөгөөд махны шөлөнд буцалгаад хөгшин малд өдөрт 250-300 гр-аар өгөх эсвэл энэ шөлөөрөө хүчит тэжээлийг багсран өгвөл сайн байдаг.

махны шаз. Халдваргүй өвчнөөр хорогдсон малын махыг 1.5-2 цаг чанаж шөл нь өтгөрч ирэхэд яснаас салган хужир, давс хийж нухаад махны шаз бэлтгэнэ. Хээл нь хүндэрсэн, ядарч доройтсон малд тэжээл өгөхийн өмнө хоолны том халбагаар өдөрт 3 удаа өгөхөд амархан тэнхэрдэг. Мөн махны шазыг хивэг, хужир, таана, адууны элэг, өөхтэй хольж багсараад ядарсан малд өгөх нь илүү үр дүнтэй гэдэг.

мах, ясны шөл. Мах чанасан шөл уураг өөх, тос, эрдэс бодис элбэгтэй учир ядарч доройтсон, хээл нь томорсон малд сувиллын сайн чанарын тэжээл болдог. Мах чанасан шөлөнд аарц, тосны гүзээ, шар будаа хийж буцалгаад бод малд 400-500 гр, бог малд 150-200 гр-аар өдөрт 2 удаа өгөх буюу шөлийг дангаар нь бод малд

Page 10: ӨвӨл, хаврыг Өнтэй давахад - fao.org · гурилын зутан. Гурилын зутан бэлтгэхдээ 5-6 литр усанд эсвэл шөлөнд

10

Малчдад өгөх зөвлөмж

1-2 литр, бог малд 0.5-0.7 литр, төлөг, борлонд 0.4-0.6 литрийг өглөө бэлчээхийн өмнө бүлээтгэн уулгана. Тостой шөлөөр хүчит болон багсармал нунтаг, тэжээлийг зуурч 50-100 гр-аар өнхрүүш бэлтгэж малд өгч болно.

элэг: Элэг нь уураг витамин чихэрлэгийн зүйлээр баялаг учир малыг амархан тэнхрүүлдэг. Элгийг нимгэн зүсэж тостой тогоонд бага зэрэг давс үрээд шүүрхийвтэр хайрч бог малд 30-40 гр, бодод 70-100 гр, төлд 10-15 гр-аар өгнө.

сэвс: Малын сэвсэнд дутуу боловсорсон тэжээлийн үлдэгдэл, гүзээн дэх ашигт биеттэй хамт байдаг тул түүнийг идсэн малд шингэц сайтай тэжээл болдог. Сэвсийг давс хужиртай хольж хатаагаад ядарч доройтсон бод малд хоногт 1-2 кг, бог малд 0.5-0.6 кг-аар өгнө.

хатаасан гэдэс: Малын нарийн бүдүүн гэдсийг цэвэрлэж угаагаад өлгөж хатаана. Хатсан гэдсийг нунтаглаж нүдэж гурил болгоно. 100 мл бүлээн давстай усанд нунтаг гэдэснээс 20-30 гр-ыг хийж сайтар хутгаж ядарч доройтсон малын сувиллын шингэн тэжээл бэлтгэнэ. Бэлтгэсэн шингэнээс төлөг, борлонд 100-150 мл, тугал бяруу, хонь, ямаанд 150-200 мл, бод малд 500-1000 мл хүртэл хэмжээгээр өдөрт 2 удаа өгч болно. Малын хэл, тархи, дэлүү, сав, булчирхай зэргээр бэлдмэл хийж элэг, гэдэсний бэлдмэлийн адил хэмжээтэйгээр малд өгч болно.

тархи. Малын дайвар бүх эрхтнээс уураг, төрөл бүрийн амин хүчлээр баялаг нь тархи юм. Хүнсэндээ хэрэглэсэн эсвэл халдваргүй өвчнөөр хорогдсон малын толгойг чанаж тархийг нь яс, бор хальс, мэдрэлийн судаснаас нь салгаж жижиглэж хатаагаад турж эцсэн малыг тэнхрүүлэх сайн чанарын сувиллын тэжээл бэлтгэнэ. Хоногт бод малд 50-60 гр, бог малд 20-30 гр нунтаглаж бэлтгэсэн тархийг нэмэгдэл тэжээл хэлбэрээр өгнө.

тархины ханд. 10 литр усанд бог малын тархи 3-ыг жижиглэн хийж 5-6 литр болтол хандлаад хөргөнө. Уг хандаас өдөрт бог малд 100-150 гр, бод малд 300-400 гр-аар өгнө. Цаг зуурын бэрхшээлтэй байсан 1976-1977 оны өвөл ядарч доройтсон малыг

Page 11: ӨвӨл, хаврыг Өнтэй давахад - fao.org · гурилын зутан. Гурилын зутан бэлтгэхдээ 5-6 литр усанд эсвэл шөлөнд

11

Малчдад өгөх зөвлөмж

тархины хандаар тэжээж онд оруулсан малчид Хэнтий зэрэг аймагт олон байв.

адуу, тарваганы өөх. Шингэц илч сайтай тул ядарч доройтсон малд сайн чанарын тэжээл болдог. Адуу, тарваганы өөхийг хайлж тусгай шил, торхонд хурааж өвөл, хаврын цагт багсармал тэжээлтэй хольж, үнээнд 150-200 гр, бог малд 50-60 гр, төлөг борлонд 40-50 гр орой хотлуулсны дараа өгнө.

адууны өөх шар будааны үрэл: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын малчид адууны өөх 500 гр, ясны үнс 450 гр, цагаан давс 100 гр, шар будааны гурил 450 гр-ыг хольж хутгаад жижиг үрэл хэлбэртэй болгож төл малыг тэжээдэг байсан сайхан туршлага байдаг. Ингэж бэлтгэсэн үрэл нь хаврын улиралд хурга, ишгийг сэнсрэхээс сэргийлэхэд ихээхэн ашигтай юм.

жилбэгүй тӨллӨсӨн эх малыг тэжээх

Тэжээлийн шимт бодисын хэрэгцээ ихэсдэг хээлтэй үед бэлчээр, тэжээлийн хангамж дутагдсанаас эх мал турж доройтон жилбэгүй төллөдөг. Жилбэ сайтай төллүүлэхийн тулд хээлтэй малыг эртнээс нэмэгдэл тэжээлтэй байлгах шаардлагатай.

Жилбэгүй төллөсөн эх малыг дараах маягаар тэжээж тордоно. Үүнд:

• Юуны өмнө байран тэжээлд оруулж өдөрт 3-4 удаа давстай бүлээн усаар усална;

• Өвсийг тэжээлийн хашаа, сараалжинд хийж чөлөөтэй идүүлж байхаас гадна хүчит багсармал тэжээлийг буцлам халуун усаар зуурч зутан хийж өгөх нь илүү сайн;

• Жилбэ оруулахын тулд хэрэглэж байгаа тэжээл чанар, идэмж сайтай байхаас гадна аль болох олон янз байвал тохиромжтой;

• Малын жилбэ оруулахад шар будааг хар цай, шөлөнд чанаж өдөрт 0.5-1 литрээр 2-3 удаа өгөх, бүйлсний буурцаг, хөц будаа, таана, хөмүүл, мангирын зоодой дарш, ногоон өвс, халгайн ханд бэлтгэж өдөрт 2-3 удаа уулгана;

Page 12: ӨвӨл, хаврыг Өнтэй давахад - fao.org · гурилын зутан. Гурилын зутан бэлтгэхдээ 5-6 литр усанд эсвэл шөлөнд

12

Малчдад өгөх зөвлөмж

тӨл тэжээх арга

Нялх төлийг тэжээхэд юуны өмнө эхийн уураг сүүнд цатгахыг чухалчлах хэрэгтэй. Уураг сүү бол хялбар шингэж боловсрох, уураг витамин, нүүрс усаар баялаг, төлийн гэдэс дотрыг хар зунгагаас цэвэрлэх, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх биеийн дархлааг бий болгох ач холбогдолтой.

Төлийг эхээс гарснаас хойш цаг, цаг хагасын дараа эхэд нь амлуулна. Амлуулахдаа малын дэлэн хөхийг чийгтэй, цэвэр даавуугаар арчиж эхний хэдэн дусал сүүг сааж хөхний учиг бөглөөг гаргаад амлуулна.

Нялх төлийг эхтэй нь хамт байлгаж хөрвийн аргаар бойжуулна. Хэрэв эхээс тусгаарлан бойжуулж байгаа бол өдөрт 3-4 удаа уураг сүүнд нь цадтал хөхүүлнэ.

Эх нь жилбэгүй төллөсөн бол нялх төлийг ойролцоо хугацаанд төллөсөн өөр малын уураг сүүгээр угжих буюу хөхүүлнэ.

Олон мал зэрэг жилбэгүй төллөж, сүү дутагдалтай байгаа нөхцөлд хиймэл уураг, хуурай ба өтгөрүүлсэн сүү, сүү орлох тэжээл, сүүнд агшаасан хүүхийн будаа, шар будаа зэргийг зааврын дагуу найруулан бэлтгэж өдөрт 3-4 удаа угжина.

Төлийг долоо хоносноос хойш төлийн байранд байлгаж навчирхаг ногоон өвсийг хэцлэн идүүлж сургах нь чухал. Энэ үеэс эхлэн эрдсийн зоодой, чулуун давсыг байнга тавьж долоолгоно. Төлийн байранд түмпэн саванд цэвэр ус үргэлж байлган төлийг ус уулгаж сургах хэрэгтэй. Усанд бага зэрэг давс нэмбэл амтархан ууж сурна.

• Хүчит багсармал тэжээлийг зутан болгож өгөх нь илүү тохиромжтой, хэрэв зутан бэлдэж амжихгүй бол маш сайн дэвтээж, давс хужраар амтлан өдөрт 2-3 удаа бог малд өдөрт 0,5-1 кг, бод малд 3-4 кг өгөх шаардлагатай;

• Жилбэгүй төллөсөн малын хоногт идэх тэжээлийн хэмжээ нь байран маллагаанд тэжээлд орсон ядарч доройтсон том малынхтай адил байна. Хэтэрхий бага тэжээл өгвөл сүү орохдоо муу, удаан байна.

Page 13: ӨвӨл, хаврыг Өнтэй давахад - fao.org · гурилын зутан. Гурилын зутан бэлтгэхдээ 5-6 литр усанд эсвэл шөлөнд

13

Малчдад өгөх зөвлөмж

Төлийг хоёр долоо хоногийн настайгаас эхлэн хивэг, няцалсан будаа, багсармал тэжээл зэргийг сайн дэвтээж давс, хужраар амтлан онгоц, түмпэн саванд хийж идүүлж сургана. Эхлээд нэг хурганд 30-50 гр орчим өгч идэж сурмагц 100 гр хүртэл нэмэгдүүлнэ. Таана хөмүүлийн зоодой, дарш, агь, шаваг, бударганын сорс, ногоон өвс зэргээр ханд бэлтгэн өдөрт 1-2 удаа уулгана. Ингэж тэжээвэл төл амархан үс нь тэнийж хөрөвжинө.

хиймэл сүү. Үүнийг хэд хэдэн янзын аргаар бэлтгэж болно.

• 87 гр хуурай сүү, 5 гр гурил, 3 гр давс, 2 гр загасны тос, 3 гр элсэн чихрийг 1 литр усанд хольж найруулж буцалгаад бог малын төлд 200-300 гр, бодын төлд 0.5-1 литрээр өгнө.

• 100 гр өөхгүй хар махыг машиндаж 1 литр усанд чанаж шүүгээд шөлөнд нь 100 гр гурил хийж самарна. Дараа нь загасны буюу ургамлын тос 220 гр, элсэн чихэр 30 гр, хоолны давс 15 гр хийж нэг цагийн дараа бүлээн болтол хөргөөд биомицин 0.5 гр нэмээд төлд дээрхийн адил өгнө.

• 200 гр цагаан будааг 1.5 литр усанд хийж шалз чанаад бусад зүйлийг дээрхийн адил хольж хэрэглэнэ. 10 литр усанд 250 гр хүүхдийн будаа (каш) хийж зөөлөн галаар буцалгаад литр тутамд 10 гр элсэн чихэр, 5 гр тос нэмнэ. Үүнийг бодын нялх төлд 400-450 гр-аар, богийн төлд 100 -150 гр-аар өдөрт 2 удаа өгнө.

• 10 литр усанд 250 гр гурил хийж хутган 30 минут буцалгаад литр тутамд 10 гр элсэн чихэр, 5 гр загасны тос нэмнэ. Үүнийг бод малын төлд 200- 250 гр-аар, хурга ишгэнд 100-200 гр-аар өгнө.

• 10 литр усанд 250 гр хуурч нүдсэн хошуу будаа буюу 500 гр хивэг хийж 1 цаг буцалгаж хөргөөд өтгөн хэсгийг нь шүүж том малд өгөх ба шингэнийг нь бодын төлд 500 гр-аар, богийн төлд 100 гр-аар өгнө.

төлийн сүү орлох тэжээл. Зориулалтын үйлдвэрийн аргаар бэлтгэсэн төлийн сүү орлох тэжээл байдгаас гадна сүү орлох тэжээлийг гэрийн нөхцөлд дараахь жороор бэлтгэж болно.

Page 14: ӨвӨл, хаврыг Өнтэй давахад - fao.org · гурилын зутан. Гурилын зутан бэлтгэхдээ 5-6 литр усанд эсвэл шөлөнд

14

Малчдад өгөх зөвлөмж

жор: Улаан буудай 25 хувь, хошуу будаа 25 хувь, шар будаа 20 хувь, арвай 14 хувь, хуурай сүү 10 хувь, шар буурцаг 4 хувь, давс 2 хувь орно. Энэ жороор бэлтгэсэн тэжээл нь өвөл, хаврын цагт жилбэгүй төллөсөн малын төл болон өнчин хоцорсон төлийг угжихад тохиромжтой.

Сүү орлох тэжээлийг гар аргаар бэлтгэхдээ юуны өмнө жорын дагуу шаардагдах үр тариа, түүхий эдийг бэлтгэнэ. Үр тариаг сайн хатааж цэвэрлээд гар тээрэм буюу төмөр, модон уураар нунтаглаж, нарийн шигшүүрээр шигшиж гурил хийнэ. Үүний дараа орцын хэмжээг баримтлан хольж сүү орлох тэжээл бэлтгэнэ. Сүү орлох тэжээлийг 4-5 кг-аар савлаж бэлтгэх нь зохимжтой. Мал жилбэгүй төллөж байгаа үед сүү орлох тэжээлд сүү, аарц, өндөг, саахар, тос зэргийг бага хэмжээгээр нэмэхэд чанар нь улам сайжирна. Сүү орлох тэжээлээр 7-гоос дээш хоногийн настай төлийг тэжээх нь тохиромжтой.

Нэг литр буцалгасан халуун усанд 130-200 гр сүү орлох тэжээл хийж найруулан сайтар хутгаж бага зэрэг буцалгаад 36-380С хэм болтол хөргөж 5-7 хоногтой төлд 100-150 гр-аар, 7-14 хоносонд 150-200 гр-аар өдөрт 2-3 удаа өгнө. Угжиж байгаа төлийг дулаан байранд байлгаж хэвтэр бууцыг өдөр тутам хуурайлан сольж байх хэрэгтэй.

Жич анхаарах: Төлийн тэжээл үйлдвэрлэхэд стандартад тохирсон сайн чанарын үр тариа бэлтгэж элдэв хольцоос цэвэрлэх, арвай, хошуу будааг гүйцэд хальслан хатаах хэрэгтэй. Үр тарианы чанарыг харгалзан нунтаглаж шигшилтийг хэд дахин хийх шаардлагатай. Савлах, хадгалах, тээвэрлэх явцад тэжээлийг шалан дээр асгах, шороо тоос болгож бохирлох, чийгтэй газар удаан хадгалах зэргээс тэжээлийн чанар муудна.

сүү, шар будааны агшаамал. Энэ агшаамлаар төл угжихад зохимжтойгоос гадна жилбэгүй төллөсөн хонь ямаанд өгөхөд сүү орж, ядарч доройтсон өсвөр насны мал тэжээхэд амархан тэнхэрдэг. Сүү сааль элбэгтэй зун, намрын улиралд айл бүр сүү, шар будааны агшаамал тэжээл хүрэлцээтэй бэлтгэж,

Page 15: ӨвӨл, хаврыг Өнтэй давахад - fao.org · гурилын зутан. Гурилын зутан бэлтгэхдээ 5-6 литр усанд эсвэл шөлөнд

15

Малчдад өгөх зөвлөмж

нөөцлөх хэрэгтэй. Сүү, шар будааны агшаамалд чийг 5.4 хувь, уураг (протеин) 20 хувь, тос 12.7 хувь, ислэг 2.6 хувь, азотгүй хандлаг бодис 56.4 хувь, үнс 2.9 хувь байна. Сүү, шар будааны агшаамлыг гашуун амт үнэргүй, шинэ сүүгээр бэлтгэнэ. Аль болох өтгөн сүү байвал сайн. Хөгцөрч муудаагүй, элдэв хольцгүй цэвэр шар будаа байх шаардлагатай. Ус, бороонд норж гэмтсэн агуулахын хортон мэрэгчид бохирсон будааг тэжээлд хэрэглэж болохгүй.

Нэг кг будаа агшааж болгоход 3 литр сүү орно. Агшаах будааг цэвэр усаар хоёр удаа зайлж угаагаад тогоонд 6 литр сүү, 2 кг шар будаа хийж зөөлөн галаар агшаана. Будааг түлэхгүйн тулд галаа сайн тохируулах хэрэгтэй. Буцалж эхэлснээс хойш 10-15 минут болоход будаа нь өсөж сүү нь ширгэж эхэлнэ. Агшиж гүйцэж байгаа эсэхийг нь үе үе шалгаж будаа жигдхэн арзайж зөөлөрсний дараа агшилт гүйцлээ гэж үзэж цог дээр 5 минут загсаах нь зүйтэй. Жигд зөөлөн галаар агшаасан 2 кг будаа бараг тогоо дүүрэн агшаамал болно. Харин агшаах явцад сүү нэмж хийвэл будааны өсөлт зогсох талтайг анхаарах хэрэгтэй. Зөв агшиж гүйцэд болсон будаа хоорондоо наалдаж бөөгнөрөхгүй ширхэг бүтэц нь тодорхой мэдэгддэг. Будааг агшаасны дараа тогоотой нь салхинд тавьж хусуураар эргүүлэн сийрүүлж 10-15 минут хөргөнө. Хөргөхдөө хооронд нь наалдуулж бөөгнөрүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Хөргөсний дараа бөөгнөрснийг нь задалж дэлгэц дээр жигд нимгэн тарааж хатаана. Хоёр кг будааны агшаамлыг тарааж хатаахад уртаараа нэг метр, өргөнөөр хагас метр дэлгэц шаардагдана. Дэлгэцийн хүрээ 3 см байх нь зохимжтой. Дэлгэцэд хийсэн агшаамлыг саравчин тавиур дээр буюу гэр дээр нарны эсрэг талд тавьж салхинд хатаана. Дэлгэц дээр тарааж нэг цаг болсны дараа агшаамал шаргал өнгөтэй болж эврэх бөгөөд энэ үед будааг хоёр гарын алгаар нитгэрэх буюу эсвэл тусгай үйрүүлэгчээр жижиглэвэл хурдан хатна. Агшаамлыг дутуу хатаавал хөгцөрч муудна. Хэрвээ бороотой үед халуун зуухан дээр жигнэж хатааж болно. Сүү, будааны агшаамлыг даавуун уут саванд хийж нэгээс 2 өдөр салхинд тавьж эргүүлж байгаад гүйцэд хатсаны дараа давхар буюу нягт сав шуудайд 10-15 кг-аар савлаж ус чийг, шороо тоос орохгүй сэрүүн газар агуулахад газраас хөндий вандан дээр өрж хадгална.

Page 16: ӨвӨл, хаврыг Өнтэй давахад - fao.org · гурилын зутан. Гурилын зутан бэлтгэхдээ 5-6 литр усанд эсвэл шөлөнд

16

Малчдад өгөх зөвлөмж

Сүү, шар будааны агшаамал нь ялимгүй чийг авбал наалдаж бөөгнөрөн хөгцөрч муудна. Сүү, шар будааны агшаамлыг тэжээл нунтаглагч машинаар буюу гар аргаар нунтаглана.

Сүүнд агшаасан шар будааг малд өгөхдөө нэг литр бүлээн усанд 200 гр гурил хийж буцалгаад 36-380С хэмтэй болтол хөргөж бог малын төлд өдөрт 300-450 гр-аар, бод малын төлд 1.5-2 литрээр өгнө. Ядарч дордсон хонь, ямаанд 0.6-1 литр, төлөг, борлонд 0.5-0.8 литр уулгана. Сүү, шар будааны агшаамлыг жилбэгүй мал, ядарч доройтсон төлд нэмэгдэл тэжээлийн журмаар өдөрт 200-300 гр-аар өгнө.

Жилбэгүй малын төл угжиж, хөрөв төлийг сэнсрэх явдлаас урьдчилан сэргийлж махлуулах зорилгоор хэрэглэх нь сайн үр дүнтэй.

Жилбэгүй малын төлийг угжихдаа нэг литр усанд 80-100 гр агшаамлын гурил хийж самраад дээрээс нь 200-300 мл сүү нэмж тус бүр нэг халбага элсэн чихэр, хоолны давс уусгаад зөөлөн буцалгаж бага зэрэг шар тос нэмнэ. 36-380С хэмтэй болтол хөрсний дараа төл угжина.

Хөрөв төл махлуулах зорилгоор хэрэглэхдээ 1.5 литр усанд 100-120 гр-ыг найруулж, хоолны халбагаар гурил, элсэн чихэр нэмж хийгээд, сайн самарч буцалгана. Ийм тэжээлд адууны ба тарваганы цэвэр тосыг хоолны халбагаар нэмж төл тэжээхэд нэн тохиромжтой.

Бололцоотой газарт тахианы түүхий ба хуурай өндөг, био идэвхжүүлэгч, витамин, антибиотикаар баяжуулан төл тэжээвэл илүү үр дүнтэй болно. Төл тэжээхдээ 3-7 хоногтой нялх төлийг өдөрт 4 удаа, 7-14 хоносныг 3 удаа, 14-өөс дээш хоногтой төлийг 2 удаа угжина. Төлд нэг удаа өгөх тэжээлийн хэмжээ нь 3-7 хоногтойд 70-120 гр, 7-14 хоногтойд 150-250 гр, 14-өөс дээш хоногтойд 250-300 гр байна. Угжны төлийг нялх үед нь элгэвч зүүж, дэвсгэрийг байнга хуурай байлгах нь чухал.

төл угжих багсармал тэжээл. Энэ тэжээл нь төлийн эрүүл өсөж торних шаардлагыг хангаж чадахуйц хэмжээний уураг, аминдэм, эрдэс бодистой байна. Төл угжих нэг кг багсармал тэжээл

Page 17: ӨвӨл, хаврыг Өнтэй давахад - fao.org · гурилын зутан. Гурилын зутан бэлтгэхдээ 5-6 литр усанд эсвэл шөлөнд

17

Малчдад өгөх зөвлөмж

бэлтгэхэд сүү 100 гр, 2 дугаар гурил 100 гр, шар будаа 190 гр, арвай 200 гр, хошуу будаа 200 гр, хивэг 200 гр, давс 10 гр орно. Түүнийг үйлдвэрийн аргаар бэлтгэхээс гадна аж ахуйдаа буюу малчид өөрсдөө бэлтгэж болно. Арвай, хошуу будаа, хивгийг гар тээрэм, уур, нүдүүрээр няцалж тээрэмдсэний дараа нарийн шигшүүр буюу марлиар шигшихэд, нэг кг хошуу будаанаас 500-700 гр, арвайнаас 800-900 гр гурил гарна. Уг гурилыг дээрх жорын дагуу хуурай сүү, гурил, давстай маш сайн хольж төл угжих багсармал тэжээл бэлтгэнэ. Төл угжих багсармал тэжээлийг нэг литр усанд 100-150 гр оногдохоор бодож найруулан огцом түргэн буцалгаж, бүлээн болтол хөргөөд жилбэгүй төллөсөн бог малын төлийг өдөрт 2-3 удаа 100 -150 гр-аар угжиж цаашид дасгах журмаар 200-250 гр хүртэл нэмэгдүүлнэ. Энэ тэжээлээр угжиж байгаа төлийг даарч хөрөхөөс болгоомжлон элгэвчтэй байлгавал зохино. Төл угжих багсармал тэжээлийг бэлтгэхэд гарсан үр тарианы үлдэгдлийг дэвтээж исгэн турж доройтсон малын тэжээлд ашиглана.

хошуу будаа буюу овъёсны зутан. Энэ нь төлийн гэдэс ходоодны ажиллагааг сайжруулахаас гадна өвчилсөн ба ядарч доройт сон төлийг түргэн тэнхрүүлж махлуулдаг. Зутан бэлт-гэхдээ сайн чанарын хошуу будааг дутуу хуурч тээрэмдэж гурил болгоно. Бэтгэсэн нэг кг хошуу будааны гурил дээр 2.5 литр буцалгасан ус хийж сайтар хутгаад хөргөнө. Дараа нь шингэнийг шүүж литр тутамд 5 гр хоолны давс хийж зутан болтол буцалгаад 30-35 хэмийн бүлээнээр нь төлд өгнө. Бэлтгэсэн зутанг хонуу-лал гүй өдөрт нь хэрэглэж дуусгана. Хошуу будааны зутан бэлт-гэхэд гарах өтгөн хэсгийг ядарч доройтсон, төллөсөн малд өгнө. Зутангаар төл тэжээхдээ 12-15 хоногтойд 50-60 гр, 16-18 хоногтойд 200 гр, 19-21 хоногтойд 300 гр, 22-23 хоногтойд 420 гр, 24-28 хоно гоос дээш сарын настайд нь 500 гр-аар өгнө.

Page 18: ӨвӨл, хаврыг Өнтэй давахад - fao.org · гурилын зутан. Гурилын зутан бэлтгэхдээ 5-6 литр усанд эсвэл шөлөнд

18

Малчдад өгөх зөвлөмж

хӨрӨвжсӨн тӨлийг тэжээх

Хавар цас хайлж ус хомсдох болон бэлчээрийн өвс улам хатаж, шимт чанар нь бууран, малын сүү шим татарч төлөө цатгахгүй болдог. Энэ үед хөрөв төлийг сайн тэжээх хэрэгтэй. Хөрөв төл өвс, хүчит багсармал тэжээлд бүрэн орсон байх тул тэдгээрийг эхээс ялган хотонд үлдээж тэжээнэ.

Төлд ногоон өвсийг дураар идүүлж байхын тулд өвсийг сараалжинд хийж байнга дүүргэж бай. Зун ургамал цэцэглэх үед хадаж бэлтгэсэн витаминт өвсөөр төл тэжээхэд хамгийн тохиромжтой. Бог малын төлд 100-150 гр, бод малын төлд 200-300 гр хүчит, багсармал тэжээл оногдохоор бодож нийт төлд өгөх тэжээлийг урьдчилан сайн дэвтээж бэлтгэнэ. Хивгийг чийглэж пургихгүй болгоод үд дундын алдад онгоцонд хийж байранд нь тавина. Эрдэс тэжээлийг онгоц буюу түмпэн саванд хийх, дүүжлэх замаар байнга долоолгож байна. Цэвэр бүлээн усаар өдөрт 1-2 удаа тогтмол услах буюу байранд нь үргэлж устай байлгаж дуртай цагтаа ууж байх бололцоогоор хангана. Хавар өдөр дулаан болж бэлчээрийн цас ханзарсан үед хөрвө төлийг өдрийн цагт 3-4 цаг ойрын бэлчээрт бэлчээнэ. Ногоонд бүрэн цадтал нь ингэж тэжээж чадвал төлийг сэнсрэлтээс хамгаалж чадна.

Хавар цас ханзарч дулаан болох үеэр сэтгэл тайвширч хөрвөжсөн төлөө эхтэй нь хамт бэлчээдэг явдал нь төл сэнсрэх нөхцөл болдог. Төл мал хэдийгээр хөрвөжин өвс тэжээл идэж чаддаг болсон ч бэлчээрийн ислэг ихтэй хагд өвсийг бүрэн сайн боловсруулан шингээж чадахгүй. Нөгөө талаар бэлчээрт том малын алхааг гүйцэхгүй ядрах, идсэн тэжээл нь төлийн өсөлтөд шаардагдах хэрэгцээт бодисыг бүрэн хангаж чадахгүй, ялангуяа уураг, аминдэм дутагдах зэргээс болж төл махаа барж ядарч доройтно. Иймээс төлд өдөр бүр үзлэг хийж сэнсрэх шинжтэй хэсгийг ялган бэлчээрт гаргалгүй хотонд үлдээж ногоон өвс, хүчит багсармал тэжээлээр тэжээж тордоно. Сэнсэрсэн төлд уураг, витаминаар баялаг тэжээл өгч хурдан тэнхрүүлэх шаардлагатай байдаг. Ийм тэжээлд гурилын хивэг, шар будаа, вандуй, аарцны ханд болон таана хөмүүлийн дарш зоодой, сорс, халгай, витаминт

Page 19: ӨвӨл, хаврыг Өнтэй давахад - fao.org · гурилын зутан. Гурилын зутан бэлтгэхдээ 5-6 литр усанд эсвэл шөлөнд

19

Малчдад өгөх зөвлөмж

өвс, нарсны шилмүүс зэргийг хандалж өдөрт 1-2 удаа өгөхөөс гадна хүчит, багсармал тэжээлийн зутан хийж өгвөл төл амархан тэнхэрнэ.

ОсгОсОн малыг тэнхрүүлэх

Осгосон малыг гэнэт дулаан байранд оруулж болохгүй. Юуны өмнө сэрүүн газар оруулаад битүү хучиж, шар тостой хар цай 100-150 мл-ээр нэг цагийн эсвэл 30 минутын зайтай босож ирэх хүртэл өгнө. Үүний дараагаар гүүний айраг бүлээтгэж 400-500 мл-ийг өгөх, цай, сулхир, шар будааны зутан хийж өгч сэргээнэ.

шилбэний үс, арьс нь халЦарсан үед

Малын шилбэний халцархайг цэвэрлэж аргалын үнсээр арчиж хатаагаад хоромхон болон адуу, тарвага, загасны тосыг хөөтэй хольж түрхэн гаднаа авч үлдэн 2-3 хоног тэжээхэд эдгэрнэ. Мөн даавуу, хөдөс зэргийг ашиглан шилэвч хийж халцрахаас хамгаалж болно. Өсвөр насны малын хамар амархан хөлддөг тул адууны өөх, тос, шар тос зэргийг түрхвэл хөлдөхгүй. Ам, хамар нь хөлдөж халцарсан мал цас идэж чадахгүй байсаар усаар дутагдаж үхэх эрсдэлтэй тул усан хангамжинд анхаарч бүлээн хар цай, давстай бүлээн усаар усалж байх хэрэгтэй.

хэвтэр бУУЦыг хӨлдӨӨхгүй байх арга

Хотны бууцыг овоолох, сүүдэр хэсэгт халуун үнс хуурай бууц хоргол асгах, мал хотноос гарсны дараа хэвтрийг бүтээх, хотон дотор утаа май тавих зэргээр хөлдөөхгүй байж болно. Мөн хотныхоо голд урт өргөнөөрөө 1.5-2 м гүнээрээ 1 метр орчим нүх ухаж хөлдүү хоргол хийгээд хуурай бууцаар хучиж малаа дээр нь хотлуулахад хөлдүү хоргол 24-48 цагт малын элчинд халж хатдаг байна.

Page 20: ӨвӨл, хаврыг Өнтэй давахад - fao.org · гурилын зутан. Гурилын зутан бэлтгэхдээ 5-6 литр усанд эсвэл шөлөнд

20

Малчдад өгөх зөвлөмж

Зайлшгүй мэдэх шаардлагатай бУсад ЗӨвлӨмж

- Малчин өрх бүр өөрийн малын тоо толгойд таарсан хадлан, тэжээл бэлтгэх;

- Өвөлжөө, бууц болон хэвтрийн дулаан хуурай байлгах;- Хашаа хороог хунгар цасанд даруулахгүйн тулд саравчны

ард 15-20 метрийн зайтай 3-4 давхар хаалт хийх, саравчны дээд талд хоорондоо 5-7 метрийн зайтай дарцаг 3-4-ийг босгох, /Дарцагны хийсэлтийн нөлөөгөөр цас хол унадаг/;

- Хонь хотлох хашааны дотор баруун, зүүн хойд хэсэгт нүх ухаж хөлдсөн хоргол, нойтон шар бууц дүүргэн дарж овоолоод хонио хотлуулан хэд хоноход хөлдүү нь гэсэх ба энэ үед нь буцааж тараана. Бууцаар аль болох цөөхөн овоо хийвэл дулаанаа сайн барьж хатна. Бууц хатаах нүх нь 70-100 см гүн, өргөн, уртаараа нэг метр, хоорондоо 3-4 метрийн зайтай байна. Ийм нүхэнд хатаасан 16-18 ам метр талбайд хүрэлцдэг;

- Цас ихтэй үед салхины зонхилох чиглэлийн дагуу хоорондоо 10 метр зайтай цасан хороог 2-3-ыг барьж хаалт болгох;

- Жавар ихтэй үед утаа, май тавьж, хашаа, пүнзний цан хүүргийг арилгах зэрэгт анхаар.

Page 21: ӨвӨл, хаврыг Өнтэй давахад - fao.org · гурилын зутан. Гурилын зутан бэлтгэхдээ 5-6 литр усанд эсвэл шөлөнд

21

Малчдад өгөх зөвлөмж

ОрОн нУтгийн нӨӨЦ ашиглаж гар тэжээл бэлтгэх

Байгалийн хадлан бэлтгэх нь малчдын эрт дээр үеэс мал сүргээ өвөл-хаврын улиралд хивлэг залгах өвстэй байлгах үндсэн бөгөөд маш энгийн технологитой ажил юм. Өнөөдөр улсын хэмжээнд бэлтгэж байгаа нийт тэжээлийн 65 хувийг хадлангийн өвс эзлэж байна.

Ойт хээрийн бүсэд хадлан бэлтгэх зохистой хугацаа нь 7 дугаар сарын сүүлчээс 8 сарын төгсгөл хүртэлх 30-35 хоног байдаг. Хэрэв дурдсан хугацаанаас эрт эсвэл оройтож хадвал га тутмаас 460-780 кг шимт чанар сайтай өвс авах боломжийг алддаг.

Хадланд 3 талбай бүхий 3 жилийн сэлгээг нэвтрүүлбэл хөрсөнд ургамлын өсөлт хөгжилт хэвийн явагдах, нөхөн сэргэх нөөц тэжээлийн бодис хуримтлагдан улмаар хадлангийн талбайг доройтолд оруулалгүй олон жил ашиглах нөхцөл бүрддэг.

таана, хөмүүлийн зоодой: Зургадугаар сарын 15-аас наймдугаар сарын 20 хүртэл хугацаанд таана, хөмүүлийг түүж аваад хэрчих буюу машиндаад давс, аарцтай хольж базан зоодой хийнэ. Эсвэл хоёр шанага таананд 200-250 гр гурил эсвэл хивэг, аарц, 5-6 хоолны халбага нунтаг давс буюу хужир хийж 20-50 гр-ын хэмжээтэй дугуй зоодой хийж сүүдэрт хатаана. Ингэж бэлтгэсэн зоодойг хуурайгаар нь буюу халуун усанд хийж хандалж өгөхөөс гадна өвс, сүрэл бусад тэжээлтэй хольж өгвөл мал тэжээлд амархан орно.

халгай: Халгайг ургаж эхлэх үеэс нь наймдугаар сарын дунд үе хүртэл хугацаанд гар хадуураар хадах буюу намхан тачир үед нь хайчилж аваад витаминт шимт тэжээл бэлтгэнэ. Дөнгөж ургаж байгаа халгайг түүж хэрчээд нэг кг тутамд 10-20 гр давс буюу хужир, 100-150 гр хивэг хийж янз бүрийн хэлбэртэй хэвэнд нягт шахаж сүүдэрт хатаана. Мөн халгайг хэрчиж жижиглээд сүүдэр газар дэлгэж хатаана. Ингэж бэлдсэн 2 кг халгай тутамд 10 литр ус хийж 30 минут орчим буцалгаж таглан 1-2 цаг хучиж дулаан байлгасны дараа марлиар хандыг шүүнэ. Халгайн ханданд

Page 22: ӨвӨл, хаврыг Өнтэй давахад - fao.org · гурилын зутан. Гурилын зутан бэлтгэхдээ 5-6 литр усанд эсвэл шөлөнд

22

Малчдад өгөх зөвлөмж

хоолны давс нэмж уусгаад хурга ишгэнд 30-50 гр-аар, унага, тугалд 50-100 гр-аар өдөрт 3-4 удаа өгнө.

агины ханд: Агь нь уураг, тослог, ихтэй тэжээлийн сайн чанарын ургамал юм. Агийг 7-8 дугаар сард хураан авч ногооноор нь хатаана. Ханд хийхдээ 10 л усанд хоёр дундын шаазан буюу 200-300 гр хэрчиж жижиглэсэн агь хийж хүрэн, бор өнгөтэй болтол буцалгаж хандална. Турж эцсэн хонь, ямаанд өдөрт 0.5-1 литрийг өгөхөд амархан тэнхэрнэ.

мангирын сорс: Мангирын сорсыг есдүгээр сард бэлтгэнэ. Мангирыг түүж жижиглэн хэрчээд аарцтай хольж 10 кг-д 0.5 кг орчим нунтаг давс хийж гүзээ, тулманд даршилж болно. Халуун усанд хандалсан сорсыг жилбэ муутай юмуу ядарсан төлөг борлонд хоолны халбагаар өдөрт нэг удаа өгнө.

модны навч: Хус, улиас, хайлаас, бургас, бүйлс, зэрэг навчит модны навчийг шарлаж унасны дараа түүн авч шуудайлан хадгалж малын тэжээлд нөөцөлнө. Навчийг малд өгөх өвсний 20-30 хувьд оролцуулан урьдчилан бүлээн усанд дэвтээсний дараа өгнө

үртэс, хомоолтой холимог тэжээл: 100 кг холимог тэжээл бэлтгэхийн тулд 21 кг модны үртэс, 25 кг хивэг, 46 кг улаан буудай, 8 кг адууны халтар хомоолыг нунтаглаад сайтар холино. Өвөл, хаврын улиралд мал бэлчээрээс ирсний дараа холимог тэжээлийг үхэрт 2.5-3.0 кг, хонь, ямаанд 200-300 гр-ыг бага зэрэг чийглэж өгнө.

шахмал тэжээл: Ясны гурил, үнс, давс, модны холтос зэргийг өвстэй хольж шар сүү, аарц, цус зэргээр зуурч бэлтгэнэ. Үүнд: 10 литр цус эсвэл шар сүү, эсвэл аарцанд ясны гурил 500 гр, хужир гурил тус бүр 100 гр-ыг хольж буцалгаад дээр нь 1 кг давс хийж тоосго шиг шахна. Ингэхдээ шахмалын голд нүх гаргаж хатахаар нь модонд өлгөж малд өгнө. Дээрх аргаар бэлтгэсэн тэжээлийг шахахгүйгээр багсармал тэжээл маягаар бэлтгэн ядарч доройтсон малд хавар өгөхөд амархан тэнхэрнэ. Ийм тэжээлийн нойтон байх үеийн жин хатахдаа 4 дахин бага болно.

Page 23: ӨвӨл, хаврыг Өнтэй давахад - fao.org · гурилын зутан. Гурилын зутан бэлтгэхдээ 5-6 литр усанд эсвэл шөлөнд

23

Малчдад өгөх зөвлөмж

эрдэс тэжээлээр хангах

Манай аль ч нутагт малын бэлчээрт тойром бүрдийн захаар хужир марз элбэг тохиолддог боловч түүгээр мал сүргийн эрдсийн шаардлага бүрэн хангагддаггүй. Ялангуяа нутаг бэлчээр цасаар хучигдаж гол горхи, тойром бүрд хөлдсөн үед бэлчээрээс хужир, шүүгээр хангагдах ямар ч боломж байхгүй. Иймд өвөл, хаврын улиралд мал давс, хужраар дутагдсанаас идсэн тэжээлийн шингэц нь муудаж, эцэж турах нэг шалтгаан болдог.

Цаг агаар хүйтэрч, тэжээл хомсдох үед малын бие махбодын бодисын солилцоог дээшлүүлэх үндэс нь эрдэс тэжээлээр хангах юм.

давсаар мал тэжээх. Давс нь найрлагадаа малын бие махбодын бүх шингэнд оролцож биологи, физиологийн үйл ажиллагааг сайжруулах, үүрэгтэй натри, хлор агуулсан байдаг. Ялангуяа өвс тэжээл хомсдож цаг агаар хүндэрсэн үед давс тавьж байнга долоолгох, давстай бүлээн усаар усалж байвал тэжээлийн шингэцийг 15-30 хувь дээшлүүлнэ. Цаг агаарын бэрхшээл тохиолдож отроор нүүдэллэж байхдаа малд давс өгөх явдал эрс багасаж малыг тураалд оруулах нэг нөхцөлийг бүрдүүлдэг. Ийм учраас ямар ч үед мал сүрэгтээ хүрэлцэх хэмжээний давсны нөөцтэй байх шаардлагатай.

хужраар мал тэжээх. Хужир нь Монгол оронд цэвэр байдлаар өргөн биш хүрээнд тархсан байдаг. Найрлагадаа нүүрс хүчлийн натрийн давсыг их хэмжээгээр агуулдаг. Хужир нь малын бие махбодод чухал хэрэгтэй бичил язгуур махбодиор дутмаг учраас ашиг шимийн хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй ч малын гүзээн дэх бичил биетний амьдрах таатай орчинг бүрдүүлж хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулна. Иймд хужрыг давстай хольж мал сүрэгт байнга долоолгох шаардлагатай.

шүүгээр мал тэжээх. Өвөл бэлтгэсэн мөсөн шүүний дийлэнх хувь нь ус байдаг учир малын хэрэгцээт шаардлагыг хангаж чаддаггүй. Шүү найрлагадаа хүхэр хүчлийн натрийн давсыг агуулж байдаг учир их хэмжээгээр малд өгвөл ходоод гэдсийг

Page 24: ӨвӨл, хаврыг Өнтэй давахад - fao.org · гурилын зутан. Гурилын зутан бэлтгэхдээ 5-6 литр усанд эсвэл шөлөнд

24

Малчдад өгөх зөвлөмж

түлэх аюултай. Бэлчээр нутгийг цас хучсан, хүйтэн үед мал сүрэгт шүүг давс, хужиртай хольж долоолгох хэрэгтэй.

Давс, хужир, шүүг дараах хялбар аргаар бэлтгэн ашиглах аргыг зөвлөе.

Нунтагласан давс 38 кг, хужир 30 кг, шүү 30 кг буюу дан шүүг 60 кг, түлсэн ясны нунтаг 1 кг, аргалын үнс 1 кг-ыг сайтар хольж 15-20 литр усаар зуурч хөлдөөж бэлтгээд малд байнга долоолгох хэрэгтэй.

Нунтагласан давс 40 кг, хужир шүү 60 кг-ыг авч хооронд нь холиод онгоцонд хийж тавьж өгнө. Цаг агаарын хүндэрсэн нөхцөлд цас овоолж хонхойлон усаар шавшиж онгоц хийгээд бэлтгэсэн эрдсээ долоо хоногт 3-аас доошгүй удаа хоногт хонь, ямаанд 10-15 гр, төлөг борлонд 8-10 гр, үхэрт 30-45 гр, адуунд 25-35 гр ноогдохоор тооцон өгнө.

Мал идсэн тэжээлийнхээ нэг кг хуурай бодисыг боловсруулахад 2-4 л ус хэрэглэх шаардлагатай!

малын хоногт уух усны хэмжээ (л)

Малын төрөл Зун Намар Өвөл Хавар

ТэмээАдууҮхэр

Хонь, ямаа

45-5023-3025-35

3-4

50-5530-3530-40

4-5

20-2515-2015-20

2-3

30-3525-3025-30

2-3

.