17

6 800 Place Victoria (Suit 1700) PO Box 120 Montreal,Quebec, · үеэр эсвэл тэмцээний дараахь шинжилгээний үр дүнг аль болох түргэн

  • Upload
    others

  • View
    0

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: 6 800 Place Victoria (Suit 1700) PO Box 120 Montreal,Quebec, · үеэр эсвэл тэмцээний дараахь шинжилгээний үр дүнг аль болох түргэн

 

 

Page 2: 6 800 Place Victoria (Suit 1700) PO Box 120 Montreal,Quebec, · үеэр эсвэл тэмцээний дараахь шинжилгээний үр дүнг аль болох түргэн

 

2  

• Энэхүү бичвэр нь ХУВИЙН НУУЦ БА ХУВЬ ХҮНИЙ МЭДЭЭЛЛИЙГ ХАМГААЛАХ олон улсын стандартын 2009 оны 2.0 хувилбарын англи хэлнээс хөрвүүлсэн Монгол орчуулга болно.Англи эх болон Монгол орчуулгын хооронд зөрүү гарвал англи хэлнийхувилбарыг баримтлана

• Баримт бичгийг ЮНЕСКО-гийн санхүүжилтээр Соёл, спорт,аялал жуулчлалын яамны хэрэгжүүлсэн “Допингийн эсрэг үйл ажиллагаа” төслийн хүрээнд орчуулав.

• Орчуулсан: Н. Цогтсайхан /төслийн зөвлөх /, Хянан тохиолдуулсан: Ч.Насанбат /спортын бэлтгэлийн төвийн спортын анагаах ухааны албаны дарга/, П.Тунгалаг /МҮОХ-ны зохицуулагч/

Хувийн нууц ба хувь хүний мэдээллийг хамгаалах олон улсын стандарт

Хувийн нууц ба хувь хүний мэдээллийг хамгаалах олон улсын стандарт нь анх 2009 оны 5 дугаар сарын 9-нд Дэлхийн Допингийн Эсрэг агентлагын гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцэгдэн батлагдсан. Хувийн нууц ба хувь хүний мэдээллийг хамгаалах олон улсын стандартын 2.0 хувилбар нь 2009 оны 6 дугаар сарын 1-ны өдрөөс хүчин төгөлдөр болно.

Хэвлэн нийтэлсэн:

Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг

Stock Exchange Tower 800 Place Victoria (Suit 1700) PO Box 120 Montreal,Quebec, Canada H4Z 1B7

Вэб хуудас: www.wada-ama.org

Утас: +1 514 904 9232 Факс: +1 514 904 8650

И мэйл: [email protected]

Page 3: 6 800 Place Victoria (Suit 1700) PO Box 120 Montreal,Quebec, · үеэр эсвэл тэмцээний дараахь шинжилгээний үр дүнг аль болох түргэн

 

3  

УДИРТГАЛ

Хувийн нууц ба хувь хүний мэдээллийг хамгаалах тухай дэлхийн допингийн эсрэг олон улсын стандарт нь дэлхийн допингийн эсрэг хөтөлбөрийн хэсэг болохын хувьд 2 дугаар түвшний эрх бүхий олон улсын стандарт болон хөгжиж байна.

ДДЭА болон допингийн эсрэг байгууллагууд допингийн эсрэг үйл ажиллагаатай холбоотойгоор авагдсан хувийн мэдээллүүд мэдээлэл хамгаалах хууль, зарчим, стандартын дагуу хамгаалагдаж байгааг нягтлах үүргийг хуваан хүлээж байна.

Энэхүү олон улсын стандартын зорилго нь допингийн эсрэг үйл ажиллагаанд хамрагдаж буй байгууллага, хувь хүмүүс , үйлчилж буй хуулийн шаардлагыг хайхралгүйгээр хувийн мэдээллийг хангалттай, үр ашигтай хамгаалагдаж байгаа эсэхийг баталгаажуулахад оршино.

ДДЭА-ийн шинжээчийн лавлагааны групп энэ бичиг баримтыг хянан үзэж, хэлэлцэн боловсруулсан бөгөөд эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын Хувийн нууц ба хувийн мэдээллийн хил дамнасан урсгалыг хамгаалах тухай 1980 оны заавар, хувийн мэдээллийн автомат үйл ажиллагаатай холбоотой хувийн мэдээлийг хамгаалах тухай европын конвенцийн зөвлөл, хувийн мэдээллийг боловсруулах, уг мэдээллийн чөлөөт шилжилтийн тухай Европын парламентын болон зөвлөлийн 1995 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 95/46/ЕС тоот лавлагаа болон бусад олон улсын ба бүс нутгийн мэдээлэл нууцлах журам стандартыг авч үзсэн болно.

Хувийн нууц ба хувь хүний мэдээллийг хамгаалах тухай олон улсын стандартын албан ёсны эх бичвэрийг ДДЭА хадгалах бөгөөд анли, франц хэлээр хэвлэнэ. Англи болон франц бичвэрүүдийн хооронд зөрүү гарвал англи эх хувийг баримтална.

Хувийн нууц ба хувь хүний мэдээллийг хамгаалах тухай олон улсын стандартын 2.0 хувилбар нь 2009 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс үйлчилж эхэлнэ.

Энэ нь үйлчилж буй хууль, допингийн эсрэг практикийн хүрээнд шаардлагатай тохиолдол цагаас цагт шинэчлэгдэж, сайжирна.

Page 4: 6 800 Place Victoria (Suit 1700) PO Box 120 Montreal,Quebec, · үеэр эсвэл тэмцээний дараахь шинжилгээний үр дүнг аль болох түргэн

 

4  

АГУУЛГА

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: ТАНИЛЦУУЛГА, ДҮРМИЙН ЗААЛТ БОЛОН ТОДОРХОЙЛОЛТ 5

1.0 Танилцуулга ба зорилго ................................................................................................................. 5

2.0 Дүрмийн заалтууд .......................................................................................................................... 5

3.0 Нэр томъёо ба тодорхойлолт 3.1 Дүрмээс сонгогдон тодорхойлогдсон нэр томъёо ......................................................................... 7

3.2 Хувийн нууц ба хувь хүний мэдээллийн хадгалах олон улсын стандарт тодорхойлогдсон нэр томъёо ........................................................................................................................................ 8

ХОЁРДУГААР ХЭСЭГ: ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ БОЛОВСРУУЛАХ СТАНДАРТ ......... 9

4.0 Олон улсын стандарт болон үйлчилж буй хуулийн дагуу хувийн мэдээллийг боловсруулах .......................................................................................................................................... 9

5.0 Хамааралтай болон тэнцвэртэй хувийн мэдээллийг боловсруулах .................................... 10

6.0 Хуулийн болон зөвшилцлийн дагуу хувийн мэдээллийг боловсруулах ........................... 11

7.0 Оролцогчид ба бусад этгээдэд зохих мэдээлэл өгөх нөхцлийг хангах ................................. 12

8.0 Хувийн мэдээллийг бусад допингийн эсрэг байгууллага болон гуравдагч талд мэдээлэх ................................................................................................................................................................ 14

9.0 Хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах ........................................................................ 14

10.0 Зөвхөн шаардлагатай хувийн мэдээллүүдийг хадгалах ба устгах боломжоор хангах ... 15

11.0 Хувийн мэдээлэлтэй холбоотой оролцогч ба бусад этгээдийн эрх ..................................... 16

 

Page 5: 6 800 Place Victoria (Suit 1700) PO Box 120 Montreal,Quebec, · үеэр эсвэл тэмцээний дараахь шинжилгээний үр дүнг аль болох түргэн

 

5  

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: ТАНИЛЦУУЛГА, ДҮРМИЙН ЗААЛТ БОЛОН ТОДОРХОЙЛОЛТ

1.0 Танилцуулга ба зорилго Хувийн нууц ба хувь хүний мэдээллийг хамгаалах тухай олон улсын стандартын зорилго нь допингийн эсрэг хөтөлбөр зохион байгуулагдаж байхад хувийн мэдээллийн нууцлалыг зохих ёсоор хэрэглэх, хангалттай, үр дүнтэй хамгаалах, допингийн эсрэг үйл ажиллагааны нөхцөлд цугларсан мэдээллийн баримт нь тухайн спорттой холбоотой этгээдийн хувийн эрх ашиг, сонирхолд хохирол учруулах, халдаж болохыг хүлээн зөвшөөрөхөд оршино.

Дүрэм нь допингийн эсрэг байгууллагыг ач холбогдолтой мэдээллээр хангахыг тамирчин болон тамирчинд туслах этгээдээс шаарддаг. Үр дүнгийн хувьд, допингийн эсрэг байгууллага хуулийн стандартад нийцүүлэн цуглуулсан хувийн мэдээллийг зайлшгүй зохих ёсоор хамгаалах, тухайн спортод оролцогч этгээдийн нууцлал болон итгэлийг үргэжлүүлэн хангана.

Дүрэм нь өөрийн бүрэн хамааралд үндэслэн допнгийн эсрэг хөтөлбөрт оролцогч этгээдийн хувийн сонирхолыг хангахын чухлыг хүлээн зөвшөөрөх ба баталгаажуулна. Үүнд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү олон улсын стандарт нь Допингийн эсрэг байгууллагуудыг хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой эрх бүхий журам, стандартаар хангана.

Энэхүү олон улсын стандарт нь бусад олон улсын стандартуудтай уялдан хөгжиж, хэрэгжих ба допингийн эсрэг байгууллагуудад зориулагдсан хамгийн бага болон ерөнхий журмууд нь дүрмийн дагуу хувийн мэдээллийг цуглуулах, хадгалахад заавал нийцсэн байх ёстой.Зарим тохиолдолд ,допингийн эсрэг байгууллага энэ стандартаас хэтэрсэн бол үйлчилж буй хуулийн хүрээнд дүрэм, стандартыг хэрэглэхийг шаардаж болно. Энэхүү стандартын зорилгоор дүрмийн тодорхойлолтуудыг ташуугаар, уг стандарттай холбоотой үүссэн нэмэлт тодорхойлтын доогуур зурж тэмдэглэсэн болно.

2.0 Дүрмийн заалтууд Дүрмийн дараахи заалтууд нь Хувийн нууц ба хувь хүний нууцыг хамгаалах тухай олон улсын стандарттай шууд хамааралтай.

14 ДҮГЭЭР ЗҮЙЛ: НУУЦЛАЛ БОЛОН МЭДЭЭЛЭЛ

Гарын үсэг зурагч этгээдүүд нь Допингийн эсрэг шинжилгээний үр дүн, түүнийг нийтэд ил болгох болон үүнтэй холбоотой аливаа хариуцлагыг хүлээн зөвшөөрөх бөгөөд дор дурдсан байдлаар Допингийн эсрэг журам зөрчсөн гэгдэх хувь этгээдүүдийн хувийн нууцыг хүндэтгэнэ.

14.1.5 Нууцлал

Допингийн эсрэг байгууллагаас Допингийн эсрэг шинжилгээний үр дүнгийн талаар албан ёсоор олон нийтэд мэдээлэл хийх ёстой бөгөөд дор 14.2 дахь хэсэгт заасны дагуу мэдээлэх боломжгүй болсноос бусад үед хэргийн талаар мэдэх эрх бүхий хүлээн авч буй байгууллага нь (үндэсний

Page 6: 6 800 Place Victoria (Suit 1700) PO Box 120 Montreal,Quebec, · үеэр эсвэл тэмцээний дараахь шинжилгээний үр дүнг аль болох түргэн

 

6  

олимпийн хороо, Үндэсний холбоод, багийн спортын төрлийн багууд )мэдээллийг тухайн мэдээллийг олон нийтэд түгээхийг хориглоно.

14.2 Олон нийтэд мэдээлэх

14.2.1 Дээжийн шинжилгээнээс сөрөг аналитик илэрц гарсан буюу Допингийн эсрэг бусад журам зөрчсөнд тооцогдож буй тамирчин болон бусад этгээдийн талаархи мэдээллийг шинжилгээний үр дүнгийн зохицуулалт хийх үүрэг бүхий Допингийн эсрэг байгууллагаас 7.2, 7.3,7.4 дэхь хэсгүүдэд заасны дагуу тамирчин, болон бусад этгээдд мэдэгдсэний дараа олон нийтэд мэдээлж болно.

14.2.3 Хянан хэлэлцэх болон давж заалдах шатны шийдвэрээр тамирчин болон бусад этгээдийн допингийн эсрэг дүрмийг зөрчөөгүй болохыг нотолсон аль ч тохиолдолд энэ тухай мэдээллийг зөвхөн тамирчин болон уг шийдвэртэй хамаатай бусад этгээдийн зөвшөөрлөөр нийтэд түгээнэ.Үр дүнг зохицуулах үүрэг бүхий допингийн эсрэг байгууллага зөвшөөрөл авах талааор бүх талын чармайлт гаргах бөгөөд , авсан тохиолдолд тамирчны болон бусад этгээдийн баталснаар шийдвэрийн дүнг эмхтгэн хэвлэн нийтэлнэ.

14.2.4 14.2 заалтыг хэрэгжүүлэх зорилгоор шаардлагатай мэдээллүүдийг допингийн эсрэг байгууллагын вэб хуудсан дээр хамгийн багадаа 1 жилийн турш байршуулж мэдээлнэ.

14.2.5 Тамирчин болон бусад этгээд, түүний төлөөлөгчид хамааралтай олон нийтийн хүсэлтэнд хариу өгөхөөс бусад тохиолдолд Допингийн эсрэг байгууллага, ДДЭА эсвэл албан ёсны этгээд хүлээгдэж буй тусгай баримтын (үйл ажиллагааны ерөнхий тодорхойлолт ба ур чадварын эсрэг)талаар тайлбар хийхийг хориглоно.

14.3 Тамирчны байгаа газартай холбоотой мэдээлэл Өөрийн харьяалагдах Олон улсын холбоо болон Допингийн эсрэг үндэсний байгууллагын тэмцээний гадуурхи шинжилгээний бүтргэлийн санд байгаа тамирчид нь өөрсдийн байгаа газрын талаархи мэдээллийг илгээх үүрэг хүлээнэ. Олон улсын холбоо болон Допингийн эсрэг үндэсний байгууллага нь тамирчдын оршин буй газрын талаархи мэдээллийг цуглуулах бөгөөд тэдгээрийг ДДЭА т илгээнэ. ДДЭА нь тухайн мэдээллийг 15 дугаар зүйлд заасны дагуу шинжилгээ авах эрх бүхий Допингийн эсрэг бусад байгууллага хүртэж болохуйц байдлаар хадгална. Эдгээр мэдээлэл нь хэзээд нууцлагдсан байх бөгөөд гагцхүү шинжилгээ авах ажиллагааг төлөвлөх, зохицуулах зэрэг зорилгоор ашиглагдаж тухайн зорилгодоо хүрсний дараа устгагдсан байна.

14.5 Допингинд тавигдах хяналттай холбоотой мэдээллийн төв Өөрсдийн харьяалагдах Допингийн эсрэг байгууллагын Шинжилгээний санд бүртгэлтэй олон улсын болоод үндэсний хэмжээний тамирчдын Допингийн хяналтын шинжилгээний мэдээлэл болон үр дүнг хадгалах үүргийг ДДЭА хүлээнэ. Шинжилгээ авах төлөвлөлтийг хялбарлчлах буюу Допингийн эсрэг байгууллагуудаас авах шинжилгээнд хамааруулах шаардлагагүй мэдээллүүдийг цэгцлэх үүднээс Допингийн эсрэг байгууллага бүр тэмцээний үеэр эсвэл тэмцээний дараахь шинжилгээний үр дүнг аль болох түргэн хугацаанд ДДЭА

Page 7: 6 800 Place Victoria (Suit 1700) PO Box 120 Montreal,Quebec, · үеэр эсвэл тэмцээний дараахь шинжилгээний үр дүнг аль болох түргэн

 

7  

руу илгээнэ. ДДЭА нь тухайн тамирчин, түүний харьяалах үндэсний холбоо, Үндэсний олимпийн хороо, эсвэл Үндэсний Паралимпийн хороо, Допингийн эсрэг үндэсний байгууллага, Олон улсын холбоо, Олон улсын олимпийн хороо болон Олон улсын паралимпийн хороо зэрэг байгууллагуудыг дээрхи мэдээллүүдээр хангана. Допингийн хяналтын шинжилгээнд зориулан мэдээллийн төвийг ашиглах боломжтой бөгөөд ДДЭА хувийн нууцыг хадгалах зарчимд тулгуурлан бүтээгдсэн мэдээллийн сангийн удирдлагын хэрэгсэл ADAMS-ийг хөгжүүлнэ. ДДЭА нь өөртөө болон ADAMS ашигладаг бусад байгууллагуудад ашиглахад зориулагдсан хувийн нууцтай холбоотой дүрэм журам, шалгуурыг хангасан системийг боловсруулан хөгжүүлнэ.ДДЭА нь Канад улсын нууцлалын байгууллагын удирдлага дор тамирчин, тамирчин дэмжигч этгээд, допингийн эсрэг үйл ажиллагаанд оролцогч бусад этгээдийн хувийн нууцтай холбоотой мэдээллийг хариуцах ба нууцлалыг хадгалах олон улсын стандартын дагуу чандлан нууцлана. Үндэсний болон бүс нутгийн мэдээллийн нууцлал хариуцсан байгууллагуудтай зөвлөлдөх зорилгоор дээрхи мэдээллүүдийг дүгнэж, дор хаяж жилд нэг удаа статистик тайланг хэвлүүлэх үүргийг ДДЭА хүлээнэ.

14.6 Мэдээллийн нууцлал Допингийн эсрэг байгууллага нь дүрмийн хүрээнд тамирчин болон гуравдагч этгээдтэй хамааралтай хувийн мэдээллийг цуглуулах, хадгалах, боловсруулах, олон нийтэд түгээх үүрэгтэй. Допингийн эсрэг байгуулага бүр хэрэглэх мэдээллийн нууцлалын хэрэгжилтийг хангах ба мэдээллийг хэрэглэхтэй холбоотой нууцлалын тухай хууль, нууцлалын тухай олон улсын стандартын дагуу ДДЭА нь тамирчин ба тамирчин бус хүмүүстэй бүрэн мэдээлэл авах, дүрмийн хүрээнд допингийн эсрэг үйл ажиллагаатай холбогдон бий болох шаардлагаар тэдний хувийн мэдээллийг Хэрэглэх зөвшөөрөл авах тохиролцоо хийнэ.

3.0 Нэр томъёо ба тодорхойлолт 3.1 Дүрмээс сонгогдон тодорхойлогдсон нэр томъёо

Допингийн эсрэг байгууллага: Допингийн хяналтын ажиллагааны аль ч хэсгийг хэрэгжүүлэх буюу түүнд холбогдох журмыг санаачлах, хэрэгжилтийг нь хангах үүрэг хүлээсэн гарын үсэг зурагч этгээд. Эдгээрт, Олон улсын олимпийн хороо, Олон улсын паралимпийн хороо, том тэмцээн зохион байгуулдаг бусад байгууллагууд, ДДЭА, Олон улсын холбоод болон Үндэсний допингийн эсрэг байгууллага зэрэг багтана.

Тамирчин: Допингийн хяналтын зорилгоор олон улсын (Олон улсын холбооноос тогтоосны дагуу) болон үндэсний (үндэсний допингийн эсрэг байгууллагаас тогтоосны дагуу Шинжилгээний бүртгэлийн сангаар хязгаарлагдахгүй.) хэмжээний уралдаан тэмцээнүүдэд оролцох этгээдүүд, түүнчлэн хэрэв тухайн этгээдийн үндэсний Допингийн эсрэг байгууллагаас тогтоосон тохиолдолд нэмэлт уралдаан тэмцээнд оролцож буй аливаа этгээд. Допингийн эсрэг мэдээлэл, боловсролын зорилгоор Гарын үсэг зурагч этгээд, засгийн газрууд болон энэхүү дүрмийг хүлээн зөвшөөрсөн

Page 8: 6 800 Place Victoria (Suit 1700) PO Box 120 Montreal,Quebec, · үеэр эсвэл тэмцээний дараахь шинжилгээний үр дүнг аль болох түргэн

 

8  

бусад байгууллагуудаас эрх олгосны дагуу аливаа уралдаан тэмцээнд оролцож буй этгээд. Шинжилгээ авах, эмчилгээний зорилгоор чөлөөлөх зэрэг дүрмийн бүх заалтууд олон улсын болон үндэсний хэмжээний бүх өрсөлдөгчдөд үйлчилнэ. Зарим допингийн эсрэг байгууллага баяр цэнгэлийн шинжтэй төрөл болон ахмадын ангилалын тамирчид зэрэг одоогийн байдлаар идэвхитэй биш, эсвэл үндэсний спортын төрөлд өрсөлдөгчдийг шинжилгээ авахаар сонгох, допингийн эсрэг дүрэм хэрэглэх тохиолдол байдаг Үндэсний Допингийн эсрэг байгууллага нь тийм хүмүүст дүрмийн бүх заалтыг хэрэглэх шаардлагагүй. Дүрэмтэй зөрчилдөхгүйгээр допингийн хяналтын зорилгоор олон улсын ба үндэсний зэрэглэлийн бус өрсөлдөгчдөд зориулсан үндэсний тусгай дүрмийг баталж болно. Ийм тохиолдолд баяр цэнгэлийн шинжтэй спортын тамирчидаас шинжилгээ авч болно. Харин эмчилгээний зорилгоор чөлөөлөх эсвэл байршлын тухай мэдээлэл шаардахгүй. Яг ижил нөхцөлд том тэмцээний зохион байгуулах байгууллага зөвхөн ахмадын ангилалд өрсөлдөгчдөөс шинжилгээ авч болох авч харин эмчилгээний зорилгоор чөлөөлөх эсвэл байршлын тухай мэдээлэл авах шаардлагагүй. 2.8 ( Удирдах, удирдахыг оролдох) заалтын зорилгоор ба допингийн эсрэг мэдээлэл, боловсролын зорилгоор дүрмийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурагч этгээд , засгийн газар, бусад спортын байгууллагын ивээл дор оролцогч этгээд

Тамирчныг дэмжигч ажилтан: Тамирчдыг тэмцээн уралдаанд бэлтгэх буюу оролцоход нь тэдгээр тамирчидтай хамтран ажиллаж буй дасгалжуулагч, сургагч, менежер, төлөөлөгч, багийн ажилтан, албаны этгээд, эмнэлгийн болон эмнэлгийн туслах ажилтнууд, эцэг эх болон тухайн тамирчинтай хамтран ажилладаг, тэмцээнд оролцох болон бэлтгэхэд туслалцаа, дэмжлэг үзүүлдэг бусад этгээд

Оролцогч: Аливаа тамирчин болон тамирчныг дэмжигч ажилтан:

3.2 Хувийн нууц ба хувь хүний мэдээллийн хадгалах олон улсын стандарт тодорхойлогдсон нэр томъёо Допингйн эсрэг үйл ажиллагаа: Байршлын мэдээлэл цуглуулах, шинжилгээ авах, үр дүнгийн зохицуулалт хийх зэргийг багтааж, допингийн эсрэг дүрэм зөрчигдсөн эсэхийг нотлох, тамирчны хэрэглэсэн хориотой бодис, арга нь эмчилгээний зорилготой болох нь хууль ёсны дагуу чанд хязгаарлагдсан болон баримтжсан эсэхийг тогтоох, эрх, үүрэгт нь үндэслэн оролцогчдод боловсрол олгох, допингийн эсрэг дүрмийн зөрчилд мөрдөн шалгалт хийх болон уг зөрчлийг гаргасанд сэжиглэгдэж буй этгээдийн эсрэг хуулийн шүүн таслах үйл ажиллагаа эхлэх зорилгоор допингийн эсрэг байгууллага болон түүний гуравдагч талын төлөөллийн эрхлэн явуулдаг дүрэм ба олон улсын стандартад тусгайлан заагдсан үйл ажиллагаа

Хувийн мэдээлэл: Хувийн мэдрэмтгий мэдээллээр хязгаарлагдахгүй тодорхойлогдсон ба тодорхойлогдох боломжтой оролцогчид хамаарах эсвэл бусад этгээдийн Допингийн эсрэг байгууллагуудын допингийн эсрэг үйл ажиллагааны нөхцөл байдалд дангаар боловсруулагдсан зэргийг багтаасан мэдээлэл

3.2 тайлбар: Хувийн мэдээлэлд тамирчны холбоо барих хаяг, спортын гишүүнчлэл, байршлын мэдээлэл, тодорхойлогдсон эмчилгээний зорилготой зөвшөөрөл (хэрэв байвал),допингийн эсрэг шинжилгээний дүн, үр дүнгийн зохицуулалтыг(хянан хэлэлцэх, давж заалдах, болон шийтгэл

Page 9: 6 800 Place Victoria (Suit 1700) PO Box 120 Montreal,Quebec, · үеэр эсвэл тэмцээний дараахь шинжилгээний үр дүнг аль болох түргэн

 

9  

багтана.) багтааж ойлгоно. Хувийн мэдээлэл нь мөн хувийн дэлгэрэнгүй мэдээлэл, ба допингийн эмнэлгийн ажилтан болон допингийн эсрэг үйл ажиллагааны нөхцөлд түүнтэй хамт ажилладаг, эмчилгээ хийдэг, эсвэл тамирчинд тусалдаг зэрэг бусад этгээдийн холбоо барих хаягийг багтаана.

Боловсруулалт (ба түүнтэй төстэй, үйл явц ба боловсрогдсон): цуглуулах, хөлслөх,хадгалах, зарлан мэдэгдэх,зөөвөрлөх, дамжуулах, засварлах, устгах, эсвэл хувийн мэдээллийг бусад байдлаар хэрэглэх

Хувийн мэдрэмтгий мэдээлэл: Оролцогчийн арьс өнгө, үндэс угсаа, үйлдсэн хэрэг (гэмт хэрэг болон бусад), эрүүл мэнд (тамирчны дээжийн шинжилгээ болон туршилтаас үүсэн бий болсон мэдээллийг багтаана.) болон генетикийн мэдээлэлтэй хамаарал бүхий хувийн мэдээлэл

Гуравдагч тал: Хувийн мэдээлэлд хамаарад бүхий хувь хүнээс бусад аль нэг хувь хүн эсвэл хуулийн этгээд, допингийн эсрэг байгууллага болон гуравдагч этгээдийн төлөөлөгч

Гуравдагч талын төлөөлөгч: Допингийн эсрэг байгууллагад зориулж эсвэл тэднийг төлөөлж хувийн мэдээллийг боловсруулах субконтрактор ба тэдний субконтракторыг хязгаарлахгүйгээр багтаасан хувь болон хуулийн этгээд, төрийн байгууллага, агентлаг эсвэл байгууллага,

ХОЁРДУГААР ХЭСЭГ: ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ БОЛОВСРУУЛАХ СТАНДАРТ

4.0 Олон улсын стандарт болон үйлчилж буй хуулийн дагуу хувийн мэдээллийг боловсруулах 4.1 Энэхүү олон улсын стандарт нь Допингийн эсрэг үйл ажиллагааны үед допингийн эсрэг байгууллага, түүний гуравдагч тал- төлөөлөгчийн хувийн мэдээллийг боловсруулах наад захын шаардлагыг харуулдаг.Допингийн эсрэг байгууллага нь уг шаардлага нь тэдний хэрэглэж буй хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулиас давж гарсан ч, спорт дахь допингийн эсрэг үйл ажиллагаанд оролцогч, бусад этгээдийн Хувийн нууцыг нууцлах амьдралын шаардлагыг тусган олон улсын стандартад нийцүүлэх шаардлагатай.

4.1-ийн тайлбар: Допингийн эсрэг байгууллага нь гуравдагч тал-төлөөлөгчтэй хамтран олон улсын стандартад үзүүлсэн наад захын шаардлагад заавал нийцүүлэн хувийн мэдээллийг боловсруулан энэхүү нийцэл нь бусад хэрэглэгдэж буй хуулийг зөрчихгүй байхыг хангана. Олон улсын стандартын нийцэл нь допингийн эсрэг байгууллагыг бусад хуулийг зөрчихөд хүргэж болзошгүй тохиолдолд уг хуулийг баримтлах ба энэ нь дэлхийн допингийн эсрэг дүрэмд үл нийцсэн байж болзошгүйг тодорхойлоход хөтлөхгүй.

4.2 Допингийн эсрэг байгууллага нь хувийн мэдээллийг хамгаалах хууль, журмаар тавьсан шаардлага нь олон улсын стандартын дагуу үүссэн шаардлагаас хэтэрснийг илрүүлж болно. Энэ шалтгаанаар допингийн эсрэг байгууллага тэдний боловсруулсан хувийн мэдээллүүд нь мэдээллийг хамгаалах хууль, журамтай нийцэж буйг батлах шаардлагатай.

Page 10: 6 800 Place Victoria (Suit 1700) PO Box 120 Montreal,Quebec, · үеэр эсвэл тэмцээний дараахь шинжилгээний үр дүнг аль болох түргэн

 

10  

4.2 тайлбар: Зарим улсад хууль журам нь допингийн эсрэг байгууллагын өөрийн эсвэл бусад допингийн эсрэг байгууллагын ажилтнууд зэрэг оролцогчидтой хамааралтай допингийн эсрэг байгууллагын хувийн мэдээллийн боловсруулалтыг чиглүүлдэг эсвэл энэхүү олон улсын стандартын цаашдын хэрэгжилтэнд нэмэлт хязгаарлалт ногдуулдаг. Энэ бүх тохиолдолд допингийн эсрэг байгууллага мэдээлэл хамгаалах хууль журамд нийцүүлнэ.

5.0 Хамааралтай болон тэнцвэртэй хувийн мэдээллийг боловсруулах 5.1 Допингийн эсрэг байгууллага нь Дүрэм (2, 4.4, 5-8 ба 18-20 дугаар бүлэгт заасан) ба Олон Улсын Стандарт эсвэл үйлчилж буй хууль, журам эсвэл хууль ёсны үйл ажиллагаанд өөрөөр заагаагүй бол зөвхөн допингийн эсрэг үйл ажиллагааанд шаардлагатай , зохих хувийн мэдээллийг боловсруулах ба уг боловсруулалт нь хэрэглэгдэж буй мэдээлэл хадгалах хуультай зөрчилдөхгүй байх нөхцлөөр хангана.

5.2 Допингийн эсрэг байгууллага нь 5.1 бүлэгт заасан допингийн эсрэг үйл ажиллагаанд хамааралгүй болон шаардлагагүй хувийн мэдээллийг боловсруулахгүй.

5.2 тайлбар: Допингийн эсрэг байгууллага нь 5.1 бүлэгт заасан аль нэг зорилгод нийцүүлэхэд шаардагдах өгөгдсөн тохиолдолд хувийн мэдээллийг боловсруулах нөхцлөөр хангахын тулд хувийн мэдээллийг боловсруулах янз бүрийн нөхцлийг шалгана.Допингийн эсрэг байгууллага боловсруулалт шаардлагатайг баталж чадахгүй бол тэд хувийн мэдээллийг боловсруулахаас түтгэлзэнэ.

5.3 Ялангуяа, дүрмэнд өөрөөр заах, хуулинд тодорхой шаардсанаас бусад тохиолдолд:

а. Допингийн эсрэг байгууллага нь тамирчны хориотой бодис эсвэл аргын хэрэглээ нь хууль ёсны дагуу чанд хязгаарлагдсан ба баримтжсан эмчилгээний зорилготой байсан эсэхийг тодорхойлох, уг тодорхойлолтыг гаргахад эмчилгээний зорилгоор чөлөөлөх олон улсын стандартын дагуу хувийн мэдээлэл боловсруулах шаардлагатай бол хувийн мэдээллийг боловсруулна (тамирчинтай хамааралтай хувийн мэдрэмтгийн мэдээллийг боловсруулах, ба оролцогч болон бусад этгээдтэй хамааралтай мэдрэмтгийн бус мэдээллүүдийг боловсруулах нь үүнд хамаарна.).

b. Допингийн эсрэг байгууллага нь дүрмийн (2,5,15 дугаар бүлэг )дагуу зөвхөн шинжилгээ (шинжилгээ авах төлөвлөгөө, дээж цуглуулах, хадгалах,даборатори руу тээвэрлэх) авахад шаардагдах тамирчин болон шинжилгээ авах ажлыг гүйцэтгэхэд хамааралтай бусад этгээдийн хувийн мэдээллийг (байршлын мэдээллийг багтаана.) боловсруулна.

с. Допингийн эсрэг байгууллага хянан хэлэлцэх,давж заалдах, шүүхийн шийдвэр зэрэг мөрдөн шалгах,үр дүнгийн зохицуулахтай холбоотой оролцогч болон бусад этгээдэд хамааралтай хувийн мэдээллийг боловсруулах бөгөөд нэг ба түүнээс дээш допингийн эсрэг дүрмийн зөрчлийг мөрдөн шалгахад зориулж зөвхөн хувийн мэдээллийг боловсруулна.

5.4 Допингийн эсрэг байгууллагын боловсруулсан хувийн мэдээлэл нь тодорхой, бүрэн болон шинчлэх хүртэл хадгалагдах шаардлагатай. Допингийн эсрэг байгууллага боломжтой бол дүрмийн 14.3 ба Шинжилгээний олон улсын стандартын 11 дүгээр бүлэгт заасан оролцогчийн үүргийг

Page 11: 6 800 Place Victoria (Suit 1700) PO Box 120 Montreal,Quebec, · үеэр эсвэл тэмцээний дараахь шинжилгээний үр дүнг аль болох түргэн

 

11  

харгалзан тэдний зөвшөөрснөөр буруу, тодорхойгүй мэдээллийг аль болох хурдан засах ба өөрчилнө.

5.4 тайлбар: Оролцогч нь тодорхой, бүрэн халгалуулах ба шинэчлүүлэхийн тулд хувийн мэдээллээ допингийн эсрэг байгууллагад шууд өгөх хариуцлага хүлээх ба тэдэнд энэ үүргийн тухай мэдээлэх ба үүнийг биелүүлэх боломжит арга замыг санал болгоно. Жишээ нь интернэтийн онлайн хэрэгсэл болон нөөцөөр дамжуулан тэдний хувийн мэдээлэлд нэвтрэх эрх бүхий этгээдийг хамруулж болно.

6.0 Хуулийн болон зөвшилцлийн дагуу хувийн мэдээллийг боловсруулах

6.1 Допингийн эсрэг байгууллага нь зөвхөн хувийн мэдээллийг боловсруулна:

• Хуулиар хүлээсэн үүрэгтэй нийцэх, гэрээгээ биелүүлэх эсвэл оролцогч болон бусад этгээдийн сонирхолийг багтаасан хүчин төгөлдөр хууль эрх зүйн үндэслэл талаар

• Олон улсын стандартын 6.3 ба 6.4 заалттай холбоотой тамирчинболон бусад этгээдийн өгсөн зөвшөөрөл

6.1 тайлбар: энэхүү олон улсын стандарт нь оролцогч болон бусад этгээдийг Дүрмийг зөрчихөөс сэргийлэх зохих арга хэмжээ авахын тулд болосруулах эсвэл оролцогчидтой зөвшилцөхийн тулд хуульд тодорхой заасан тохиолдолд хувийн мэдээллийг боловсруулах талаар тусгасан.Тамирчин болон түүнтэй холбоотой тамирчинд туслах этгээдийн зөвшөөрлийг авах зарчмын үүрэг нь шинжилгээний бүртгэлийн санд байгаа тамирчин хамаарах ба Допингийн эсрэг байгууллагад үлдэнэ.

6.2 6.1 бүлэгт заасны дагуу допингийн эсрэг байгууллага оролцогч болон хувийн мэдээлэлд хамааралтай этгээдийн амаар болон бичгээр өгсөн зөвшөөрлийг авч мэдрэмтгийн хувийн мэдээллийг боловсруулах боломжтой. Мэдрэмтгий хувийн мэдээллийн боловсруулалт нь ямар нэг тусгай баталгаа эсвэл орон нутгийн мэдээлэл хамгаалах, хууль, дүрмийн хүрээнд бий болсон үйл ажиллагааны дагуу хийгдэнэ.

6.2 тайлбар: Энэхүү олон улсын стандарт нь допингийн эсрэг байгууллагуудыгхувийн мэдрэмтгий мэдээллийг боловсруулахад тухайн мэдээллийн боловсруулалтын эргэн тойрон илүү их мэдрэмтгий байгаа харуулж нэмэлт хязгаарлалт тавьсан. Стандарт мэдээллийн янз бүрийн ангилалыг багтааж хувийн мэдрэмтгий мэдээллийг тодорхойлсон хэдий ч энэ нь 5.1 бүлэгт шаардсанаар допингийн эсрэг байгууллага уг мэдээллийг цуглуулахыг зөвлөхгүй.

6.3 6.1 бүлэгт заасны дагуу Допингийн эсрэг байгууллага зөвшөөрлөөр хувийн мэдээллийн боловсруулах боломжтой бөгөөд Допингийн эсрэг байгууллага 6.2 бүлэг дэхь шаардлагын дагуу уг зөвшөөрлийг авахын тулд оролцогч болон 7 дугаар бүлэгт илүү сайн тодрхойлсон хувийн мэдээлэлд хамааралтай этгээдэд хангалтай мэдээлэл өгсөнийг баталгаажуулна.

а. Допингийн эсрэг байгууллага нь энэ зорилгоор шаардсаны дагуу шинжилгээ өгөх болон хувийн мэдээллээ өгөхөөс татгалзах зэрэг допингийн хяналтанд оролцохоос татгалзсанаас үүсэх сөрөг үр дагаварын талаар оролцогчид мэдээлнэ.

Page 12: 6 800 Place Victoria (Suit 1700) PO Box 120 Montreal,Quebec, · үеэр эсвэл тэмцээний дараахь шинжилгээний үр дүнг аль болох түргэн

 

12  

6.3 а тайлбар: Эргэлзээг тайлахын тулд, тамирчиныг допингийн хяналтаас тагалзах хүсэлт гаргах үед тэмцээнээ үргэлжлүүлэх болон тамирчны хувьд дүрмийн зөрчил үүсгэх, тэмцээний үр дүнг хүчингүй болгуулахаас сэргийлэх болон бусад зүйлийн тухай оролцогчид мэдээлнэ. Допингийн эсрэг байгууллагыг олон улсын стандарттай нийцүүлэн ажиллахгүй байгаад итгэлтэй байгаа оролцогч 11.5 бүлгийн дагуу ДДЭА-т мэдэгдэл гаргаж болох бөгөөд үйчилж буй хуулиар оролцогчид олгогдсон бусад ямар нэг эрхэд хохирол учруулахгүйгээр гомдлын зохистой үндэслэлийг авч үзнэ.

b. Допингийн эсрэг байгууллага нь үйлчилж буй хуулинд өөрөөр зааж хориглосон, допингийн эсрэг байгууллагыг идэвхжүүлэх шаардлагатайгаас бусад тохиолдолд баталгаа өгөхөөс татгалсан ямар нэг хайнга үйлдэл эсвэл зөвшөөрлөө эргүүлэн татсан ч допингийн эсрэг байгууллага тэдний хувийн мэдээлэл боловсруулах шаардлагатай байгаа тухай оролцогчид мэдээлнэ.

• Оролцогчтой хамааралтай сэжиглэгдэж буй допингийн эсрэг дүрмийн зөрчлийн мөрдөн шалгах ажиллагааг эхлэх эсвэл үргэлжлүүлэх

• Оролцогчтой хамааралтай сэжиглэгдэж буй допингийн эсрэг дүрмийн зөрчлийг шүүн хэлэлцэх ажиллагааг зохион байгуулах, оролцох эсвэл

• Допингийн эсрэг байгууллага, оролцогч эсвэл аль алинд нь хамааралтай хуулийн нотолгооны эсрэг нотлох, мөрдөх, няцаах,

6.3 b тайлбар: Зарим хязгаарлагдмал шалтгааны улмаас допингийн эсрэг байгууллага оролцогчийн зөвшөөрөлгүйгээр хувийн мэдээллийг боловсруулах ёстой байдаг. Эдгээр нь оролцогч допингийн эсрэг чармайлтыг төөрөгдүүлэх, үйл ажиллагаа болон допингийн зөрчил илрэхээс зайлсхийхтэй холбоотойгоор оролцогч зөвшөөрлийн баталгаа өгөхөөс татгалзах, зөвшөөрлөө эргүүлэн татах нөхцөлд тооцогдохгүй.

6.4 Оролцогч нь нас, оюуны чадавхи,хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн бусад шалтгааны улмаас зөвшөөрөл өгснийг мэдээлэх чадамжгүй тохиолдолд оролцогчийн хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч эсвэл бусад эрх бүхий төлөөлөгч энэхүү стандартын зорилгоор түүнчлэн 11 дүгээр бүлэгт заасны дагуу үүсэх эрхийг хэрэгжүүлж оролцогчийг төлөөлөн баталгаа өгч болно. Допингийн эсрэг байгууллага үйлчилж буй хуулиар зөвшөөрөгдсөн уг шалтгааны улмаас зөвшөөрөл авах нөхцлөөр хангана.

7.0 Оролцогчид ба бусад этгээдэд зохих мэдээлэл өгөх нөхцлийг хангах 7.1 Допингийн эсрэг байгууллага оролцогч болон хувийн мэдээлэл өгөх шаардлагатай этгээдэд хувийн мэдээллийг боловсруулах тухай мэдээлнэ. Уг мэдээлэл нь дараахи зүйлийг багтаана.

• Допингийн эсрэг байгууллагын хувийн мэдээлэл цуглуулах нотолгооны тухай • Тухай боловсруулагдах мэдээллийн төрөл • Хувийн мэдээллийг хэрэглэх зорилго ба хадгалагдах хугацааны тухай • Оролцогчийн тэмцээнд оролцох, бэлтгэл хийх аялах улсын допингийн эсрэг байгууллага

зэрэг хувийн мэдээллийн бусад боломжит хүлээн авагчийн тухай

Page 13: 6 800 Place Victoria (Suit 1700) PO Box 120 Montreal,Quebec, · үеэр эсвэл тэмцээний дараахь шинжилгээний үр дүнг аль болох түргэн

 

13  

• Хувийн мэдээлэлийн боломж, шалтгаан нь хуулиар олгогдсон зөвшөөрлийн дагуу олон нийтэд зарлан мэдээлэгдэж болох тухай (шинжилгээний дүн, шүүхийн шийдвэрийг зарлах)

• Энэхүү олон улсын стандартын дагуу хувийн мэдээлэлтэй холбоотой оролцогчийн эрх болон эрхээ хэрэгжүүлэх арга зам, 11.5 зүйлийн дагуу санал гомдлоо ирүүлэх үйл явцийг багтаана

• Хувийн мэдээллийг хадгалах шударга байдлыг хадгалах нөхцлийг бүрдүүлэх бусад мэдээлэл, допингийн эсрэг байгууллагын боловсруулсан мэдээллийг хянах зохицуулах байгууллага, этгээдийн талаар мэдээлэл

7.2 Допингийн эсрэг байгууллага нь оролцогч болон бусад этгээдээс хувийн мэдээллийг авахаас өмнө эсвэл авч байх үед дээрхи мэдээллийг өгөх ба допингийн эсрэг байгууллага нь хувийн мэдээллийг нь боловсруулахтай холбоотой оролцогчийн тавьсан асуултанд хариу өгнө.Допингийн эсрэг байгууллага хувийн мэдээллийг оролцогчоос шууд биш гуравдагч талаас авсан бол өмнө нь оролцогч болон бусад этгээдэд өгснөөс бусад тохиолдолд дээрхи мэдээллийг шаардлагагүй хойшлуулалгүйгээр аль болох хурдан өгнө. 7.2 тайлбар: Допингийн эсрэг байгууллага нь допингийн эсрэг үйл ажиллагааны үед оролцогчийн хувийн мэдээллийг боловсруулах шударга байдлыг шаардах,тэр ердийн нөхцөлд хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах зорилго, үйл явцын талаар тайлбар мэдээллийг хүлээн авах эсвэл боломжит арга замтай байх суурь зарчмыг хүлээн зөвшөөрнө.Энэхүү стандарт нь оролцогчийг хувийн мэдээллийг боловсруулахтай хамааралтайгаар спорт дахь допингийн эсрэг үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудын гүйцэтгэж буй үүрэг, хариуцлагын талаархи суурь ойлголтыг мэдэх боломжоор хангахыг эрмэлзэнэ.Допингийн эсрэг байгууллага нь хувийн мэдээллийг цуглуулах, ашиглахтай холбоотойгоор оролцогчийг шалтгаангүйгээр оролцогчийг төөрөлдүүлэх, ташаа мэдээлэл өгөхгүй байхыг эрмэлзэнэ.Допингийн эсрэг байгууллага бүр хувийн мэдээллийн боловсруулалтын оролцогчид өгөх боломжит илт тод байдал, зарим мэдээллийн баримт нь допингийн эсрэг үйл ажиллагаатай холбоотой хэдий ч допингийн эсрэг дүрмийн зөрчилтэй холбоотой төлөвлөгдсөн шинжилгээ, мөрдөн шалгалт, шүүн таслах ажиллагааны мэдээлэл авах боломжоор хангаж, допингийн эсрэг үйл ажиллагааны бүрэн бүтэн байдалтай холбоотой оролцогчийг түр саатуулж болно. 7 дугаар бүлгийн дагуу оролцогчид өгөх зохистой мэдээллийн шуурхай заалт нь хэрэв оролцогч допингийн эсрэг дүрмийг зөрчсөн нь илэрвэл ноцтой, хортой үр дагаварыг зайлшгүй үүсгэж болно.. 7.3 Допингийн эсрэг байгууллага нь дээрхи мэдээллүүдээр оролцогч болон хувийн мэдээлэлд хамааралтай бусад этгээдүүдийг ойлгоход хялбар,орон нутгийн практик,зан заншил, хувийн мэдээллийг боловсруулахтай холбоотой онцгой шалтгаануудыг тусгаж дээрхи мэдээллүүдийг бичгийн , аман болон бусад хэлбэр, загвараар хангана. 7.3 тайлбар: Допингийн эсрэг байгууллага онцгой тохиолдолд мэдээллээр хангах хамгийн үр дүнтэй арга замыг тодорхойлох шаардлагатай ба оролцогчид өгөх бичгэн мэдэгдлийн нь хэдийд ч хэрэгжиж болох хувилбарыг илүүд үзэж хүлээн зөвшөөрнө. Үүнд брошюр,интернэт вэб хуудас, хураангуй мэдэгдлийн маягт болон бусад бичиг баримтын дангаар болон хавсарсан хувилбар зэрэг оролцогчид шууд хүрэх ерөнхий боломжит нөөцүүд багтана.

Page 14: 6 800 Place Victoria (Suit 1700) PO Box 120 Montreal,Quebec, · үеэр эсвэл тэмцээний дараахь шинжилгээний үр дүнг аль болох түргэн

 

14  

8.0 Хувийн мэдээллийг бусад допингийн эсрэг байгууллага болон гуравдагч талд мэдээлэх 8.1 Дүрэм болон хувийн мэдээллийг хамгаалах хуулинд заасан үүргээ биелүүлэх үүднээс допингийн эсрэг байгууллага хувийн мэдээлийг хүлээн авахыг зөвшөөрөх шаардлагын улмаас зарлан мэдээлэхээс бусад тохиолдолд допингийн эсрэг байгууллага нь хувийн мэдээллийг бусад допингийн эсрэг байгууллагад зарлан мэдээлэхгүй. 8.1 тайлбар: Дүрмийн шаардлагын олон тохиолдолд допингийн эсрэг байгууллага оролцогчтой хамааралтай зарим хувийн мэдээллийг дүрмээр олгогдсон шинжилгээтэй холбоотойгоор бусад допингийн эсрэг байгууллагуудтай хуваалцах шаардлага гардаг.Уг тохиодлууд нь тамирчны тэмцээний болон тэмцээний бус шинжилгээ өгөхтэй холбоотой гардаг. Эдгээр тохиолдлуудад допингийн эсрэг байгууллага нь энэхүү олон улсын стандарт болон үйлчилж буй хуульд заасан журамд нийцүүлэн оролцогчдийг шинжилгээнд зохих ёсоор ил тод байдлаар оролцох боломжийг хангах зорилгоор өөр нэгэнтэй хамтран ажиллана. 8.2 Допингийн эсрэг байгууллага дараахи тохиолдолд хувийн мэдээллийг бусад допингийн эсрэг байгууллагад зарлан мэдээлэхгүй: (i) хүлээн авагч допингийн эсрэг байгууллага нь хувийн мэдээллийг авах эрх, эрх мэдэл, хэрэгцээ шаардлагаа нотолж чадаагүй бол (ii) хүлээн авагч допингийн эсрэг байгууллагын гаргасан нотолгоо нь олон улсын стандарттай нийцэхгүй эсвэл нийцэх боломжгүй байх (iii) үйлчилж буй хуулиар допингийн эсрэг байгууллагыг хувийн мэдээллийг зарлан мэдээлэхийг хориглох эсвэл эрх бүхий удирдах байгууллагаас хязгаарлалт оногдуулсан байх (iv) зарлан мэдээлэх нь допингийн эсрэг дүрмийн зөрчилд хийгдэж буй мөрдөн шалгалтын төлөв байдалд ноцтой үр дагавар авч ирж болзошгүй. Допингийн эсрэг байгууллагад бусад допингийн эсрэг байгууллага олон улсын стандартай нийцэх чадамжгүй талаар санаа зовж байвал энэ талаар допингийн эсрэг байгууллага болон ДДЭА-т аль болох хурдан мэдээлнэ. 8.3 Допингийн эсрэг байгууллага дараахи тохиолдолд допингийн эсрэг байгууллагын зэрэгцээ гуравдагч этгээдэд хувийн мэдээллийг зарлан мэдээлж болно: а. Хуулийн шаардлагаар b. мэдээлэлтэй хамт хамаарал бүхий оролцогчийн амаар болон бичгээр өгсөн зөвшөөрөл эсвэл с. Гэмт хэргийн шинжтэй болон дүрмийн зөрчлийг илрүүлэх, мөрдөн шалгах, яллах ажиллагаанд хуулийг хэрэгжүүлэх болон төрийн байгууллагуудад туслах шаардлагатай үед хангахыг хүссэн хувийн мэдээлэл нь тухай зөрчилтэй шууд хамааралтай байх ба байгууллагууд бусад хэлбэрээр олж авах боломжгүй байх

   

9.0 Хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах 9.1 Допингийн эсрэг байгууллага нь олон улсын стандарт болон хувийн мэдээллийг хамгаалах тухай орон нутгийн үйлчилж буй бүх хуулинд нийцэн ажиллах этгээдийг томилно. Тэд оролцогч

Page 15: 6 800 Place Victoria (Suit 1700) PO Box 120 Montreal,Quebec, · үеэр эсвэл тэмцээний дараахь шинжилгээний үр дүнг аль болох түргэн

 

15  

хүссэн тохиолдолд томилогдсон этгээдийн нэр, холбоо барих хаягийг шуурхай авах боломжоор хангах боломжит арга хэмжээг авна. 9.2 Допингийн эсрэг байгууллага нь хувийн мэдээллийг алдах, хулгайлагдах, эсвэл эрхгүй этгээд олж үзэх, сүйтгэгдэх,ашиглагдах, өөрчлөгдөх эсвэл зарлан мэдээлэгдэхээс (цахим сүлжээгээр дамжих зэрэг...) урьдчилан сэргийлж, биеийн хүчний,зохион байгуулалтын,техникийн,орчны болон бусад арга зам зэрэг бүх шаардлагатай аюулгүй байдлын арга хэмжээг хэрэглэн боловсруулах хувийн мэдээллүүдээ хамгаална. 9.2 тайлбар: Допингийн эсрэг байгууллага өөрийн ажилтныг оногдсон үүрэг хариуцлагатай нь уялдуулан мэдэх шаардлага дээр үндэслэн хувийн мэдээлэлд нэвтрэх боломжоор хангана.Хувийн мэдээлэлд нэвтрэх этгээд нь түүнийг нууц байдалд үзэх тухай мэдээлэл авна. 9.3 Допингийн эсрэг үйл ажиллагаа нь боловсруулагдсан хувийн мэдээллийн мэдрэмтгий байдлыг тооцож, аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээ авна. Допингийн эсрэг байгууллага өөрийн боловсруулах мэдрэмтгий хувийн мэдээллийг оролцогч болон хувийн мэдээлэлтэй холбоотой этгээдэд хууль бусаар болон зөвшөөрөлгүй зарлан мэдээлэх том эрсдэл үүсэхээс өндөр түвшний авулгүйн хамгаалалтыг хэрэглэнэ. 9.4 Допингийн эсрэг байгууллага нь допингийн эсрэг үйл ажиллагаатай холбоотойгоор гуравдагч этгээдэд зарлан мэдээлэхдээ хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалахтай холбогдсон гэрээний хяналт зэрэг зохих хяналт хийх боломжоор хангах ба хувийн мэдээлэл нь зөвхөн допингийн эсрэг байгууллагад зориулагдаж болон төлөөлж боловсруулагдах боломжоор хангана. 9.4 тайлбар: Допингийн эсрэг байгууллага нь мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч, лаборатори, гадны допингийн хяналтын ажилтан зэрэг гуравдагч этгээдийн төлөөлөгчийн боловсруулан эзэмшиж буй хувийн мэдээлэл эсвэл идэвхитэй хяналтан дор хувийн мэдээллийг хамгаалах үүрэг хүлээнэ. 9.5 Допингийн эсрэг байгууллага нь техникийнг аюулгүй байдлын арга хэмжээ болон боловсруулалтыг хариуцах зохион байгуулалтын арга хэмжээтэй холбоотойгоор үйлчилж буй хууль болон энэхүү стандартын дагуу хангалттай баталгаа гаргах гуравдагч этгээдийн төлөөлөгчийг сонгоно.

10.0 Зөвхөн шаардлагатай хувийн мэдээллүүдийг хадгалах ба устгах боломжоор хангах 10.1 Ерөнхий дүрмийн дагуу мэдрэмтгийн хувийн мэдээллийг хадгалах нь мэдрэмтгий бус мэдээллээс илүү хүчтэй эсвэл давагдашгүй шалтгаан, үндэслэл шаардана. 10.2 Допингийн эсрэг байгууллага нь дүрмэнд заасан үүргийг биелүүлэх эсвэл үйлчилж буй хууль,журам, заавал дагаж мөрдөх хууль эрх зүйн үйл явцад тавьсан шаардлагын дагуу зөвхөн

Page 16: 6 800 Place Victoria (Suit 1700) PO Box 120 Montreal,Quebec, · үеэр эсвэл тэмцээний дараахь шинжилгээний үр дүнг аль болох түргэн

 

16  

шаардлагатай хугацаагаар хувийн мэдээллийг хадгалах нөхцлөөр хангана.Хувийн мэдээлэл дээрхи зорилгыг хангахаа больсон бол түүнийг устгана. 10.3 Допингийн эсрэг байгууллага 10.1 заалтыг үр дүнтэй хэрэглэх нөхцлөөр хангах үүднээс дээрх тодорхойлсон хяналтанд нийцсэн хувийн мэдээллийг боловсруулах хугацааг тодорхой тогтооно. Допингийн эсрэг байгууллага хувийн мэдээллийг аюулгүй хадгалах, дараа нь устгах боломжоор хангах үүднээс тусгай төлөвлөгөө болон үйл ажиллагааны журмыг боловсруулна. 10.4 Эмчилгээний зорилгоор чөлөөлөх баталгаа, шинжилгээ,допингийн эсрэг дүрмийн зөрчлийг мөрдөн шалгах, түүнд оноох шийтгэл зэрэг допингийн эсрэг үйл ажиллагааны нөхцөл байдалд хувийн мэдээллийг боловсруулах зорилгоор хувийн мэдээллийн төрлөөс хамаарч хадгалах хугацаа нь өөр өөр байна. 10.4 тайлбар: ДДЭА нь допингийн эсрэг нөхцөл байдалд боловруулсан хувийн мэдээллийн өөр өөр төрөлд зориулан хадгалах тусгай хугацааг тогтоох гарын авлагыг бэлтгэх үүргийг хүлээнэ.

11.0 Хувийн мэдээлэлтэй холбоотой оролцогч ба бусад этгээдийн эрх 11.1 Оролцогч эсвэл хувийн мэдээлэлтэй хамааралтай этгээд нь допингийн эсрэг байгууллагаас дараах мэдээллийг авах эрхтэй. (a) түүнтэй холбоотой хувийн мэдээллийг боловсруулах эсэх тухай допингийн эсрэг байгууллагын баталгаа (b) 7.1 бүлэгт заасан мэдээллүүд (c) онцгой тохиолдолд допингийн эсрэг байгууллагын урьдчилан зарлалгүй шинжилгээ авах эсвэл мөрдөн шалгах болон допингйн эсрэг дүрмийн зөрчилтэй холбоотой төлөвлөгөө, зохион байгуулалах чадвартай холбоотой тодорхой маргаанаас бусад тохиолдолд тухайн боловсруулсан хувийн мэдээллийн хуулбарыг боломжит цаг хугацааны дотор ойлгоход хялбар хэлбэрээр зардал гаргалгүй авах 11.2 Допингийн эсрэг байгууллага үүнийг хийснээс тухайн хувийн мэдээлийн мөн чанарт өртөг ба хүчин чармайлтын хувьд допингийн эсрэг байгууллагад дарамт учирч болзошгүйгээс бусад тохиолдолд оролцогч болон хувийн мэдээлэлтэй холбоотой бусад этгээдээс гаргасан тэдний хувийн мэдээлэлд нь нэвтрэхийг чармайх тухай хүсэлтэнд хариу өгөх үүрэгтэй. 11.3 Допингийн эсрэг байгууллага оролцогчийг хувийн мэдээлэлдээ нэвтрэхийг татгалзвал татгалзсан үндэслэлээ оролцогчид бичгээр даруй тайлбарлана. Допингийн эсрэг байгууллага энэ 11 дүгээр бүлэгт зааснаар оролцогч хувийн мэдээлэлдээ нэвтрэх эрх олж авахыг чармайх үед оролцогчийг бусад оролцогч эсвэл гуравдагч этгээдэд хамааралгүй бөгөөд зөвхөн өөрт нь хамааралтай хувийн мэдээллийг авах нөхцлөөр хангана. 11.4 Допингийн эсрэг байгууллагын хийсэн хувийн мэдээллийн боловсруулалт нь тодорхойгүй, дутуу эсвэл хэт их байвал хамаарах хувийн мэдээллийг аль болох хурдан зохистойгоор залруулах, засварлах эсвэл устгана.Хэрэв допингийн эсрэг байгууллага хувийн мэдээллийн боловсруулалтын мэдээлэл, итгэлийг үргэлжлүүлэхээр уг хувийн мэдээллийг бусад допингийн эсрэг байгууллагад зарлан мэдээлсэн бол боломжгүй явдал эсвэл дарамт байгааг нотолсноос бусад тохиолдолд допингийн эсрэг байгууллагын өөрчлөлтийг аль болох хурдан мэдээлнэ.

Page 17: 6 800 Place Victoria (Suit 1700) PO Box 120 Montreal,Quebec, · үеэр эсвэл тэмцээний дараахь шинжилгээний үр дүнг аль болох түргэн

 

17  

11.5 Оролцогч допингийн эсрэг байгууллагыг энэхүү олон улсын стандарттай нийцэж ажиллаж чадахгүй байгаад итгэлтэй байвал бусад эрхээ зөрчихгүйгээр үйлчилж буй хуулийн дагуу энэ тухай гомдол гаргаж болох эрхтэй ба Допингийн эсрэг байгууллага бүр уг гомдлыг шийдвэрлэх шударга хараат бус журамтай байна. Уг гомдлыг хангалттай хэмжээгээр шийдвэрлэж чадаагүй бол оролцогч ДДЭА-т мэдэгдэх ба эсвэл спортын арбитрын шүүхэд гомдол гарган зөрчил гарсан эсэхийг тодорхойлуулна.Стандартыг дагаж мөрдөхгүй байгаа допингийн эсрэг байгууллагыг зөрчлөө арилгахыг шаардна.