32
1 ЗАВХАН АЙМГИЙН СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС ӨРХ ХҮН АМЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН 2018 ОНЫ ТАНИЛЦУУЛГА

ӨРХ ХҮН АМЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН 2018 ОНЫ ... amiin... · 2019-05-01 · огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас

  • Upload
    others

  • View
    17

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ӨРХ ХҮН АМЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН 2018 ОНЫ ... amiin... · 2019-05-01 · огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас

1

ЗАВХАН АЙМГИЙН СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС

ӨРХ ХҮН АМЫН ҮНДСЭН

ҮЗҮҮЛЭЛТИЙН 2018 ОНЫ

ТАНИЛЦУУЛГА

Page 2: ӨРХ ХҮН АМЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН 2018 ОНЫ ... amiin... · 2019-05-01 · огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас

2

Агуулга

- ТАНИЛЦУУЛГАНЫ ТОВЧ ДҮГНЭЛТ:....................................................................3

o Судалгааны зорилго

o Судалгааны агуулга

НЭГ. ОЙЛГОЛТ, ТОДОРХОЙЛОЛТ………………………………………………................3-5

ХОЁР. ОНОЛЫН ХЭСЭГ…………………………………………………………..................5-7

ГУРАВ. СУДАЛГААНЫ ХЭСЭГ………………………………………………….................8-29

1. Хүн ам зүйн байдал

/ Хүн амын тоо, түүний өсөлт, тайлант оны эцэст байгаа

суурин хүн амын тоо, түүний өсөлт/……………………………………................8-10

2. Хүн амын насны бүтэц

/ Хүн амын нас, хүйсийн бүтэц, түүний өөрчлөлт,

хүйсийн харьцаа, хүн зүй , …………………………………………..................11-15

3. Хүн амын дундаж наслалт

/ Хүн амын өвчлөлийг тэргүүлэх шалтгаан,

хүн амын нас баралт, эхийн эндэгдэл,

нялхас, хүүхдийн нас баралт/………………………………………….................15-17

4. Өрх, ам бүлийн байдал

/ Гэрлэлт, ганц бие өндөр настан, өрх толгойлсон

(эмэгтэй/эрэгтэй тэргүүлэгчтэй) олон хүүхэдтэй өрх, өнчин

хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд /………………………………................18-20

ДЭЛГЭРЭНГҮЙ ДҮГНЭЛТ……………………………………...............….21-22

ХАВСРАЛТ ХҮСНЭГТ.............................................................................23-28

АШИГЛАСАН МАТЕРИАЛ.........................................................................29

Page 3: ӨРХ ХҮН АМЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН 2018 ОНЫ ... amiin... · 2019-05-01 · огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас

3

Судалгааны зорилго:

Энэхүү судалгаанд Завхан аймгийн 2009-2018 оны хүн амын тооны өөрчлөлт, нас

хүйсийн бүтэц, хүн амын төрөлт, дундаж наслалт, өрх хүн амын шилжилт хөдөлгөөн,

хүн ам зүйн үндсэн үзүүлэлтүүд, тэдгээрт гарсан өөрчлөлт болон хүн амын нийгмийн

зарим үзүүлэлтүүдэд судалгааг хийж хүн амын өнөөгийн байдал, цаашдын хандлагыг

тодорхойлоход судалгааны зорилго оршино.

Судалгааны агуулга:

Судалгаанд суурин хүн амын жилийн эцсийн тайлан, Хүн амын ердийн

хөдөлгөөний тайлан, Хүн амын шилжилт хөдөлгөөний тайлан мэдээний үзүүлэлтийг

ашиглан судалгааг хийлээ. Мөн хүн ам зүйтэй холбоотой мэдээллийн өсөлт, бууралт

цаашдын чиг хандлагыг тусгав.

НЭГ. ОЙЛГОЛТ, ТОДОРХОЙЛОЛТ

“Хүн амын тоо” гэдэг нь тодорхой хугацаанд тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа

хүн амын тоог илэрхийлнэ. Хүн амын тоог бэлэн болон суурин хүн амаар тооцдог.

Суурин хүн ам: Тухайн засаг захиргааны нэгжид 183 хоног буюу 6 сараас дээш

хугацаагаар оршин сууж байгаа хүн амыг хэлнэ.

Бэлэн хүн ам: Тооллого явуулж буй үед тухайн нутаг дэвсгэрт оршин сууж

байгаа нийт хүн амыг \байнга болон түр хугацаагаар амьдарч байгаагаас үл хамаарч\

хэлнэ. Бэлэн хүн амыг хүн ам, орон сууцны тооллогоор 10 жилд нэг удаа тодорхойлдог.

Өрх. Нэг орон байранд хамт амьдардаг. Нэгдмэл төсөвтэй. Хүнс амьдралын наад

захын бусад хэрэгцээгээ хамтран хангадаг нэг буюу хэсэг бүлэг хүмүүсийг өрх гэнэ.

Өрхийн гишүүд нь хоорондоо ураг төрлийн холбоотой, хамаатан садан, зарим гишүүд нь

огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас нь бүрдсэн байж болно. Өрх гэдэг нь гэр

бүл гэсэн ойлголтоос ялгаатай. Нэг өрхөд нэг болон хэд хэдэн гэр бүл амьдарч байж

болно.

Өрхийг бүтцээр нь:

Ам бүлээрээ байгаа өрх

Нийлмэл өрх

Холимог өрх гэж ангилдаг.

Өрхийн гишүүд хэнийгээ өрхийн тэргүүлэгч гэж үзэхээ сайн дураар шийдвэрлэнэ.

Гэхдээ Өрхийн тэргүүлэгч өрхдөө байнга оршин суугч, 16-аас дээш насны бөгөөд өрхийн

бусад гишүүд өрхийн тэргүүлэгчээр өргөмжилсөн хүн байна. Хэрвээ өрхийн тэргүүлэгчээ

Page 4: ӨРХ ХҮН АМЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН 2018 ОНЫ ... amiin... · 2019-05-01 · огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас

4

тодорхойлж чадахгүй бол тухайн өрхийн орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлж байгаа

хүнийг өрхийн тэргүүнээр авч үзэж болно. Гэхдээ тухайн өрх айлд өрхийн ам бүлийн

гишүүдээс нь гадна түүнд хамаарахгүй садан төрөл, бусад хүмүүс амьдарч болно.

Түүнээс гадна өөр газар амьдарч, ажиллаж \хугацаат цэргийн алба хааж байгаа, өөр

аймаг, нийслэлд сурч байгаа оюутан сурагчид, түр хугацаагаар гадаад, дотоодод

явагчид гэх мэт\ байгаа өрхийн ам бүлийн гишүүд орно.

ХҮН АМЫН ЦЭВЭР ӨСӨЛТ, БУУРАЛТ: Тодорхой хугацааны туршид хүн амын

тооны эерэг өөрчлөлтийг хүн амын өсөлт, сөрөг өөрчлөлтийг хүн амын бууралт гэнэ.

ДУНДАЖ НАСЛАЛТ: Шинээр төрсөн хүүхдийн цаашид үргэлжлэн амьдрах

хугацааг (жил) хэлнэ.

ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮД: Нөхөргүй, өрх толгойлон амьдарч байгаа

эмэгтэйчүүдийг хүүхэдтэй эсэхийг харгалзахгүйгээр хамруулна.

ХОТЫН ХҮН АМД: Улаанбаатар хот, аймгийн төв, тосгонд оршин суугаа хүн

амыг хамруулна.

ХӨДӨӨГИЙН ХҮН АМД: Сумын төв, хөдөө нутагт амьдарч байгаа хүн амыг

хамруулна.

БҮТЭН БА ХАГАС ӨНЧИН ХҮҮХДЭД: Эцэг эх нь хоёулаа нас барсан хүүхдийг

бүтэн өнчинд, эцэг, эх хоёрын аль нэг нь нас барсан хүүхдийг хагас өнчинд тооцно.

ТӨРӨХ ҮЕИЙН ХҮЙСИЙН ХАРЬЦАА: Энэ нь төрсөн эрэгтэй хүүхдийн тоог

төрсөн эмэгтэй хүүхдийн тоонд харьцуулсан харьцаа юм.

ТӨРӨЛТИЙН ЕРӨНХИЙ КОЭФФИЦЕНТ: Энэ нь 1000 хүн ам тутамд ноогдох

тухайн жилд төрсөн амьд хүүхдийн тоог илэрхийлдэг бөгөөд түүнийг тооцохдоо амьд

төрсөн хүүхдийн тоог тухайн жилийн дундаж хүн амд харьцуулж 1000-аар үржүүлдэг.

ТӨРӨЛТИЙН ТУСГАЙ КОЭФФИЦЕНТ: Энэ нь нөхөн үржихүйн нас(15-49)-ны

1000 эмэгтэйчүүдэд ноогдох амьд төрөлтийн тоог илэрхийлдэг үзүүлэлт юм.

ТӨРӨЛТИЙН НИЙЛБЭР КОЭФФИЦЕНТ: Энэ нь нэг эмэгтэй нөхөн үржихүйн нас

(15-49)-ныхаа туршид төрүүлэх нийт хүүхдийн тоо.

НАС БАРАЛТЫН ХҮЙСИЙН ХАРЬЦАА: Энэ нь нас барсан эрэгтэй хүний тоог

нас барсан эмэгтэй хүний тоонд харьцуулсан харьцаа юм.

НАС БАРАЛТЫН ЕРӨНХИЙ КОЭФФИЦЕНТ: Энэ нь 1000 хүн ам тутамд ноогдох

тухайн жилд нас барсан хүний тоог илэрхийлдэг бөгөөд түүнийг тооцохдоо нас барсан

хүний тоог тухайн жилийн дундаж хүн амд харьцуулж 1000-аар үржүүлдэг.

ГЭРЛЭЛТ: Тухайн нутаг дэвсгэрийн засаг захиргааны нэгжид гэр бүл болсноо

бүртгүүлсэн хүмүүсийг гэрлэсэнд тооцно.

Page 5: ӨРХ ХҮН АМЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН 2018 ОНЫ ... amiin... · 2019-05-01 · огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас

5

ЦУЦЛАЛТ: Гэрлэлтээ зохих шатны шүүхээр цуцлуулж, цуцлалтаа бүртгүүлсэн

бол гэр бүлээ цуцалсанд тооцно.

1000 хүн амд ноогдох үзүүлэлтийг тодорхойлохдоо тухайн үзүүлэлтийг жилийн

дундаж хүн амын тоонд харьцуулна.

Жилийн дундаж хүн амын тоог тухайн оны эхний болон эцсийн хүн амын тооны

нийлбэрийг 2-т хувааж тодорхойлно.

ХОЁР. ОНОЛЫН ХЭСЭГ

ХҮН АМЫН ЖИЛИЙН ДУНДАЖ ТОО:

Тооцох арга зүй: тухайн оны эхний болон эцсийн хүн амын тооны нийлбэрийг 2-т хувааж

тооцно.

Улсын хэмжээнд нэг хүнд ногдох үзүүлэлтийг тооцохдоо хүн амын жилийн дундаж

тоог ашиглана. Хүн амын жилийн дундаж тоог ҮСХ-оос мэдээлснээр тооцож авна. Олон

жилийн динамик тооцоо хийхэд хүн амын жилийн дундаж тоог ашиглана.

ХҮН АМЫН ЖИЛИЙН ДУНДАЖ ӨСӨЛТИЙН ХУВЬ:

Тооцох арга зүй: Тайлант оны хүн амын тооноос суурь болгон авсан хүн амын тоог

хасч, дээрх 2 оны хоорондох хугацаа болон суурь оны үржвэрт харьцуулж, 100-гаар

үржүүлнэ.

Page 6: ӨРХ ХҮН АМЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН 2018 ОНЫ ... amiin... · 2019-05-01 · огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас

6

ХҮН АМЫН ЕРДИЙН ЦЭВЭР ӨСӨЛТ:

Тооцох арга зүй: Тухайн онд төрсөн нийт хүүхдийн тооноос нас барсан нийт хүний тоог

хасч тооцно. Төрөлт, нас баралтын тооноос шалтгаалж, энэ үзүүлэлт нь эерэг, сөрөг аль

ч байж болно.

ХҮН АМЫН ЕРДИЙН ЦЭВЭР ӨСӨЛТ /БУУРАЛТЫН КОЭФФИЦИЕНТ:

Тооцох арга зүй:Тухайн онд төрсөн нийт хүүхдийн тооноос нас барсан нийт хүний тоог

хасч, хүн амын жилийн дундаж тоонд харьцуулж, 1000-аар үржүүлнэ. Төрөлт , нас

баралтын тооноос шалтгаалж энэ үзүүлэлт эерэг, сөрөн аль нь ч байж болно.

ХҮН АМЫН НАС ХҮЙСИЙН ХАРЬЦАА:

Тооцох арга зүй: Суваргын баруун, зүүн талд хүйсээр

ялган, насны бүтцийн хувьд хамгийн залуугаас эхлэн өсөх

дарааллаар дээш суварган хэлбэртэй байна. Хүн амын

нас хүйсийн суваргыг зурахдаа хүн амын бодит тоо болон

нийт хүн амд эзлэх хувийн жингээр зурна. Хувийн жингээр

зурахдаа нийт хүн амыг 100 хувь гэж үзнэ.

Page 7: ӨРХ ХҮН АМЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН 2018 ОНЫ ... amiin... · 2019-05-01 · огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас

7

ХҮН АМЫН ХҮЙСИЙН ХАРЬЦАА:

Тооцох арга зүй: Тухайн оны эрэгтэй хүн амын нийт тоог эмэгтэй хүний нийт тоонд

харьцуулж 100-гаар үржүүлнэ.

ХҮН АМ ЗҮЙН АЧААЛАЛ:

Тооцох арга зүй: Хүүхэд буюу 0-14 нас, хөгшид буюу 65 ба түүнээс дээш настай хүн

амын тооны нийлбэрийг хөдөлмөрийн насны хүн ам буюу 15-64 насны хүн амын тоонд

харьцуулж, 100-гаар үржүүлж тооцно. Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулинд

хөдөлмөрийн насны хүн амын насыг тодорхойлохдоо эмэгтэй 15-55, эрэгтэй нь 15-60

гэж заасан байдаг.

ХҮН АМЫН НЯГТРАЛ:

Тооцох арга зүй: Тухайн оны суурин хүн амын тоог нутаг дэвсгэрийн талбайн хэмжээнд

харьцуулж тодорхойлно.

Page 8: ӨРХ ХҮН АМЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН 2018 ОНЫ ... amiin... · 2019-05-01 · огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас

8

ГУРАВ. СУДАЛГААНЫ ХЭСЭГ

3.1 Хүн ам зүйн байдал

/ Хүн амын тоо, түүний өсөлт, тайлант оны эцэст байгаа

суурин хүн амын тоо, түүний өсөлт/

Манай аймаг оны эцэст 21.8 мянган өрхийн 72.9 мянган хүн амтай болж өмнөх

оны мөн үеэс өрх 1.5 хувиар, хүн ам 1.2 хувиар өссөн байна.

Графикаас харахад

Завхан аймгийн хүн амын

тоо өсөх хандлагатай

байна. 2009 онтой

харьцуулахад хүн амын тоо

2.7 хувиар буурсан байна

энэ нь шилжих хөдөлгөөн,

нас баралт, хүн амын

мэдээллийн сангийн

давхардалтыг арилгасан зэрэг нь нөлөөлсөн. Сүүлийн жилүүдэд төрөлт өсөж, шилжилт

хөдөлгөөн буурах хандлагатай байгаа нь хүн амын өсөлтөнд эерэг нөлөө үзүүлж байна.

Аймгийн нийт хүн амын 22.9 хувь нь Улиастай суманд, 12.8 хувь нь Тосонцэнгэл

суманд, 8.8 хувь нь

Их-Уул суманд 55.5

хувь нь бусад сумдад

оршин сууж байна.

Отгон, Тэс, Цэцэн-уул,

Сонгино, Шилүүстэй,

Завханмандал, Яруу

сумдын хүн ам 5-49

хүнээр буурсан бол

бусад сумдын хүн ам

5-415 хүнээр нэмэгдсэн байна.

Хамгийн бага хүн амтай багаар 193 хүнээр Ургамал сумын Нуур зөөхий баг,

хамгийн их хүн амтай багаар 3545 хүнээр Улиастай сумын Жинст баг, Улсын дүнд

манай аймгийн хүн ам 2.3 хувийг, баруун бүсийн дүнд 17.8 хувийг тус тус эзэлж байна

Page 9: ӨРХ ХҮН АМЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН 2018 ОНЫ ... amiin... · 2019-05-01 · огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас

9

ХҮН АМ, ЗҮЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Үзүүлэлтүүд Хэмжих

нэгж

Өөрчлөлт

/өнгөрсөн оноос/

2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 Хувиар Абсолют

(+,-)

А 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13

Нийт өрх мян.өрх 20.6 20.1 20 19.9 20.2 20.5 20.7 21.1 21.5 21.8 101.9 0.3

Хүн ам мян.хүн 74.9 71.9 70.8 69.7 69.8 69.6 70.1 70.9 72.1 72.9 101.7 0.8

Үүнээс:Хөдөлмөрийн насны хүн ам

мян.хүн 32.8 38.9 36.8 39.9 43.6 42.6 42.2 44.2 44.7 45.4 101.1 0.7

Төрөлт хүн 1963 1586 1513 1595 1692 1703 1706 1534 1448 1698 94.4 250

Нас баралт хүн 512 502 541 333 452 394 465 444 414 394 92.1 -20

Үүнээс: 0-1 насны хүүхдийн эндэгдэл

хүн 43 44 31 22 27 38 42 22 8 19 36.4 11

ХҮН АМЫН ЖИЛИЙН ДУНДАЖ ТОО:

Завхан аймаг оны эхэнд 72.1, оны эцэст 72.9 мянган хүн амтай болж, жилийн

дундаж хүн амын тоо 72.5 мянга гарч байна.

ХҮН АМЫН ЦЭВЭР ӨСӨЛТ:

Завхан аймагт тухайн жилд төрсөн хүүхдийн тоо 1698, нас барсан хүний тоо 394,

жилийн дундаж хүн амын тоо 72539 гэвэл хүн амын ердийн цэвэр өсөлтийн

коэффициент 17.9 байна.

= 1698-394

*1000 72539

= 17.9 ЕЦӨК(ХА) = ТТ - НБТ

*1000 ХА(дун)

ЕЦӨ(ХА) = ТТ - НБТ

ХА(дун) = ХА(ж.эх) + ХА(ж.эц)

2

72.1+72.9 = 72.5 =

2

= 1698-394 =1304

Page 10: ӨРХ ХҮН АМЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН 2018 ОНЫ ... amiin... · 2019-05-01 · огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас

10

ХҮН АМ БАЙРШЛААР /сумдаар,тоогоор/

Аймаг, сумын нэр

БҮХ ХҮН АМ үүнээс:

Бүгд Эрэгтэй Эмэгтэй

Аймаг, сумын төвд Хөдөөд

Бүгд Эрэгтэй Эмэгтэй Бүгд Эрэгтэй Эмэгтэй

Улиастай 16680 8027 8653 16680 8027 8653 0 0 0

Алдархаан 2910 1488 1422 892 436 456 2018 1052 966

Асгат 975 483 492 413 209 204 562 274 288

Баянтэс 2629 1316 1313 0 0 0 2629 1316 1313

Баянхайрхан 1835 949 886 528 270 258 1307 679 628

Дөрвөлжин 2231 1126 1105 470 246 224 1761 880 881

Завханмандал 1107 539 568 335 164 171 772 375 397

Идэр 2529 1294 1235 582 276 306 1947 1018 929

Их-уул 6440 3230 3210 1081 527 554 5359 2703 2656

Нөмрөг 1885 983 902 318 156 162 1567 827 740

Отгон 2628 1346 1282 428 222 206 2200 1124 1076

Сантмаргац 1588 800 788 388 194 194 1200 606 594

Сонгино 1554 786 768 399 204 195 1155 582 573

Тосонцэнгэл 9312 4607 4705 4552 2200 2352 4760 2407 2353

Түдэвтэй 1907 963 944 585 277 308 1322 686 636

Тэлмэн 2809 1412 1397 425 212 213 2384 1200 1184

Тэс 2900 1477 1423 1000 514 486 1900 963 937

Ургамал 1314 670 644 311 157 154 1003 513 490

Цагаанхайрхан 1305 666 639 301 140 161 1004 526 478

Цагаанчулуут 1286 646 640 279 139 140 1007 507 500

Цэцэн-Уул 1665 825 840 348 167 181 1317 658 659

Шилүүстэй 1778 861 917 302 135 167 1476 726 750

Эрдэнэхайрхан 1700 872 828 313 179 134 1387 693 694

Яруу 2007 1041 966 394 195 199 1613 846 767

Аймгийн дүн 72974 36407 36567 31324 15246 16078 41650 21161 20489

Page 11: ӨРХ ХҮН АМЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН 2018 ОНЫ ... amiin... · 2019-05-01 · огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас

11

2. Хүн амын насны бүтэц /Хүн амын нас,

хүйсийн бүтэц, түүний өөрчлөлт, хүйсийн харьцаа,

хүн зүйн ачаалал/

Хүйсийн харьцаа гэдэг нь эрэгтэй хүн амын тоог эмэгтэй хүн амын тоонд

харьцуулсан харьцаа бөгөөд энэ нь 100 эмэгтэйд ногдох эрэгтэйчүүдийн тоогоор

илэрхийлэгдэнэ. Хүйсийн харьцааг насны бүлгээр нь тооцож үзвэл илүү үр дүнтэй

харагдах боломжтой юм. Уг үзүүлэлт нь хүн амын хүйсийн бүтцийг ерөнхийд нь

харуулдаг учраас насны бүлгээр харах нь илүү ач холбогдолтой. Тухайлбал төрөх

үеийн, гэрлэх насны, нас барах үеийн, шилжих үеийн гэх мэт.

Завхан аймгийн эрэгтэй хүн амын тоо 2018 онд 36407, эмэгтэй хүн амын тоо

36567 байсан гэвэл хүн амын хүйсийн харьцааг дараах байдлаар тооцно.

2013 он:

2014 он:

2015 он:

2016 он:

2017 он:

2018 он:

= 36407

*100= 99.5 36567

ХХ = ХА(эр)

ХА(эм)

*100

= 35982

*100= 99.6 36122

ХХ = ХА(эр)

ХА(эм)

*100

= 35360

*100= 99.6 35492

ХХ = ХА(эр)

ХА(эм)

*100

= 34936

*100= 99.9 34980

ХХ = ХА(эр)

ХА(эм)

*100

= 34789

*100= 99.8 34843

ХХ = ХА(эр)

ХА(эм)

*100

= 34792

*100= 99.6 34996

ХХ = ХА(эр)

ХА(эм) *100

Page 12: ӨРХ ХҮН АМЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН 2018 ОНЫ ... amiin... · 2019-05-01 · огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас

12

Завхан аймгийн хүн амын хүйсийн харьцаа /оноор/

Он Хүн ам /мян.хүн/

Үүнээс: 1 км2-д

ногдох хүн Эрэгтэй Эмэгтэй

тоо бүтэц тоо бүтэц

1923 51.0 27.9 54.7 23.1 45.3 - 1933 54.8 30.8 56.2 24.0 43.8 - 1940 52.2 25.5 48.9 26.7 51.1 - 1950 59.2 27.4 46.3 31.8 53.7 0.72 1963 60.0 29.1 48.5 30.9 51.5 0.73 1969 70.6 35.1 49.7 35.5 50.3 0.86 1979 79.2 39.3 49.6 39.9 54.4 0.96 1989 88.5 43.8 49.5 44.7 50.5 1.07 1993 102.7 50.3 49 52.4 51 1.24 2003 76.6 37.2 48.6 39.4 51.4 1.18 2012 69.7 34.8 49.9 34.9 50.1 0.78 2013 69.8 34.8 49.9 35.0 50.1 0.85 2014 69.6 34.7 49.9 34.9 50.1 0.84 2015 70.1 35.1 50.1 35.0 49.9 0.85 2016 70.9 35.4 49.9 35.5 50.1 0.86 2017 72.1 36.0 49.9 36.1 50.1 0.87 2018 72.9 36.5 49.9 36.4 50.1 0.88

Графикаас харахад

2008 онд Завхан аймгийн

нийт хүн амд

эмэгтэйчүүдийн эзлэх хувь

өндөр байсан бол 2018 онд

хүйсийн харьцаа

тэнцвэржиж байгаа нь

харагдаж байна.

Улиастай, Тосонцэнгэл, Шилүүстэй, Завханмандал, Цэцэн-уул, Асгат сумдад

эмэгтэй хүн амын эзлэх хувийн жин өндөр байгаа бол бусад сумдад эрэгтэй хүн амын

эзлэх хувийн жин өндөр байна.

Page 13: ӨРХ ХҮН АМЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН 2018 ОНЫ ... amiin... · 2019-05-01 · огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас

13

Нас, хүйсийн

бүтцийн судалгаа нь хүн

амын нас, хүйсийн

бүтцийн өнөөгийн

байдал, түүнээс гарч

болох үр дагавар,

ирээдүйн төлөвийг

тодорхойлоод зогсохгүй

цаашид баримтлах

бодлого, төлөвлөлтийн

үндэс суурь болдог

байна. Жишээ нь, залуу

насны бүтэцтэй буюу 15

хүртлэх насны хүн амын

хувь өндөр байгаа улс орнуудын тухайд, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг

нэмэгдүүлэх талаар төрийн бодлого, арга хэмжээ авч явуулах хэрэгтэй юм. Харин хүн

ам нь хөгшин насны бүтэцтэй улс орны хувьд, тэтгэвэр, эрүүл мэндийн үйлчилгээний

санхүүжилт болон ажиллах хүчний бууралтын асуудлуудад анхаарах хэрэгтэй болдог.

Хүйсийн бүтцийн судалгааг явуулсаны үр дүнд аливаа бодлого, үйл ажиллагаанд

жендэрийн мэдрэмжтэй хандах боломж бүрдэнэ.

Завхан аймгийн хүн амын суваргыг үзвэл дараах хэлбэртэй байна. Эндээс

харахад 0-4 насныхан хамгийн их хувьтай байна. Мөн хөдөлмөрийн насны хүн амын

эзлэх хувь өндөр байгаа нь ажиллах хүчний нөөц хангалттай байгааг харуулж байгаа

үзүүлэлт бөгөөд ажлын байрыг олноор бий болгох шаардлагатайг харуулж байна.

Хүн амыг насны бүтцээр авч үзвэл:

Насны бүтэц нь залуужих, идэрших, хөгшрөх гэсэн 3 үндсэн хандлагад

хуваагддаг. Залуужих хандлагатай хүн амын хувьд 0-15 хүртлэх, идэрших хандлагатай

хүн амын хувьд 15-64, хөгшрөх хандлагатай хүн амын хувьд 65 ба түүнээс дээш насны

хүн амын эзлэх хувь өндөр байдаг ба энэ нь жилээс жилд нэмэгдэх төлөв байдал

ажиглагддаг.

Нийт хүн амд залуу насны хүн амын эзлэх хувь 35 ба түүнээс дээш бол тухайн

хүн амыг насны бүтцийн хувьд залуу насны бүтэцтэй, харин хөгшин буюу 65 ба

түүнээс дээш насны ахмадууд нийт хүн амын 12 ба түүнээс дээш хувийг бүрдүүлж

байвал хөгшин насны бүтэцтэй гэж үздэг.

Page 14: ӨРХ ХҮН АМЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН 2018 ОНЫ ... amiin... · 2019-05-01 · огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас

14

Манай аймгийн хувьд 56.8 хувийг

16-55 насны хүн ам эзэлж байгаа тул залуу

насны бүтэцтэй аймгийн тоонд орж байна.

Хүн амын тоог насны бүтцээр

ангилан авч үзвэл нийт хүн амын 31.6

хувийг 0-16 насны хүүхдүүд, 56.8 хувийг

16-55 насныхан буюу хөдөлмөрийн насны

хүмүүс, 11.6 хувийг 55-аас дээш насныхан

буюу ахмадууд эзэлж байна.

Хүн амын насны бүтэц

Хүн амын насны бүтэц тэр дундаа хүйсийн харьцаа нь аливаа орны хэтийн

тооцоолол хийхэд хамгийн чухал үзүүлэлт болдог билээ.

Хүн ам зүйчид хэтийн тооцоог ашиглан онолын хувьд ч практикийн хувьд ч хүн

амын төрөлт, нас баралт, гэрлэлт болон бусад хүн ам зүйн үзэгдлүүдийн төлөв байдал

ямар болох талаар хариулт олохыг хичээдэг. Хэтийн тооцооны олонд алдаршсан нэг

хэлбэр бол Frejka (1973)-ийн хүн амын төрөлт нөхөн үржихүйн цэвэр коэффициент 1.0-

ээс доош хувь буутал хүн ам өссөөр байна гэж тодорхойлсон загвар юм.

Ихэвчлэн хүн амын хэтийн тооцоог төлөвлөлтийн зорилготой ашигладаг.

Үндэсний түвшинд ч, бүс нутгийн түвшинд ч хүн амын тоо, бүтэц, байршлын хэтийн

байдлыг төлөвлөгчид мэдэхийг хүсч байдаг. Мөн ихэнхи улс орны засгийн газар хүн

амынхаа орлого, зарлага, хэрэгцээ, хангамжийг хэтийн тооцооны үндсэн дээр тооцдог.

Тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн хангамжийн хэрэгцээ шаардлага нь хүн амын тоо

хэмжээ, бүтцийг тодорхойлсноор тооцогдох боломжтой.

Бүс нутгийн түвшинд бол хот суурин үүсч хөгжих, хот хөдөөгийн шилжих

хөдөлгөөн зэргээс үүдэн орон сууц, тээврийн хангамж, сургууль, эмнэлэг, бусад

хэрэгцээг тооцохын тулд хэтийн тооцоог ашигладаг.

Иймд хүн амын өөрчлөлтийг илэрхийлснээр төлөвлөлт, бодлогод нөлөөлөх

боловч эргээд хүн амын өөрчлөлт нь бодлого, төлөвлөлтөөс хамаарна. Иймээс хэтийн

тооцоог аливаа бодлого программын хүн амын тоо хэмжээнд үзүүлэх нөлөөллийг

судлахын тулд ашигладаг.

Ихэвчлэн зөвхөн хүний тоог урьдчилан тооцох шаардлага гардаг ч заримдаа

тэдгээрийн бүтцийг мөн хүйсийг тооцох шаардлага гардаг. Тухайлбал, ажиллах хүчний

хэтийн тооцоонд ажил, мэргэжилийн статус, мөн орон сууцны төлөвлөлтөд өрх, гэр

бүлийн бүтэц, тоо хэмжээ гэх мэт нарийвчилсан тооцоо шаардлагатай байдаг. Мөн

Page 15: ӨРХ ХҮН АМЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН 2018 ОНЫ ... amiin... · 2019-05-01 · огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас

15

сургуулийн төгсөгчдөд сургуулийн насны хүүхдийн судалгаа насаар, хүйсээр

шаардагдах жишээтэй.

Эрүүл мэндийн үзүүлэлт

Аймгийн хэмжээнд нийт эрүүл мэндийн салбарын 101 байгууллага, 1111 эмч,

ажилтан ажиллаж, 47 эмнэлэг, 49 эмийн сан, эм ханган нийлүүлэх төвүүд үйл

ажиллагаа явуулж байна.

Үзүүлэлт 2014 2015 2016 2017 2018

Эрүүл мэндийн байгууллагын тоо 99 96 90 96 101

Үүнээс

Аймаг хөдөөгийн нэгдсэн, сум дундын эмнэлгийн тоо 5 5 5 5 5

Сумын эмнэлэг 19 19 19 19 19

Өрхийн эмнэлэг 4 4 4 4 3

Хувийн эмнэлэг 15 20 17 19 17

Хувийн эмийн сан 21 23 21 25 25

Эм ханган нийлүүлэх төв 7 5 4 4 3

Эргэлтийн эмийн сан 23 20 20 20 21

Эрүүл мэндийн салбарын ажиллагсадын тоо 1143 1174 1112 1113 1111

Үүнээс Их эмч 157 161 182 181 178

Эм зүйч 12 12 25 33 27

Аймгийн хэмжээнд 2018 онд 1431 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 1431 болж,

өмнөх оны мөн үеэс амаржсан эх 110 (8.3%)-аар, амьд төрсөн хүүхэд 102 (7.6)-оор тус

тус өссөн байна. Энэ онд ихэр төрөлтийн 5 тохиолдол, амьгүй төрөлтийн 5 тохиолдол

бүртгэгдсэн байна. Нийт төрсөн эхчүүдийн 3.5 хувийг охидын төрөлт, 16.6 хувийг 35-аас

дээш насны эмэгтэйчүүдийн төрөлт эзэлж байна.

Аймгийн эрүүл мэндийн салбарын бүртгэлээр нас баралтын 369 тохиолдол

бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй ижил түвшинд байна, нийт нас баралтын 22.2

хувийг эмнэлгийн нас баралт эзэлж байна. Нялхсын эндэгдэл 2018 онд 19 болж өмнөх

оны мөн үеэс 3 (13.6)-аар буурсан байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 29

болж, өмнөх оны мөн үеэс 6 (26%)-аар өссөн байна. 1000 амьд төрөлтөд ногдох

нялхсын эндэгдэл 2018 онд 13 болж, өмнөх оны мөн үеэс 4 хүүхдээр, тав хүртэлх насны

хүүхдийн эндэгдэл 20 болж, өмнөх оны мөн үеэс 3 хүүхдээр тус тус өссөн байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2018 онд 465 болж, өмнөх оноос 8 (1.75%)-аар өсч,

бэлгийн замаар дамжих халдварт өвчин 204 болж өмнөх оны мөн үеэс 131(39.1%)-ээр

буурсан байна.

Энэ онд 17.3 мянган өвчтөнийг 130.1 мянган ор хоногоор хэвтүүлж эмчлэн, 312

мянган хүнд амбулатороор үйлчилж, 1507 жирэмсэн эхийг шинээр хяналтанд авчээ.

Page 16: ӨРХ ХҮН АМЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН 2018 ОНЫ ... amiin... · 2019-05-01 · огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас

16

0

20

40

60

80

100

120

140

160

180

I II III IV V VI VII VIII IX X XI XII

Амьд төрсөн хүүхэд /оноор/

2015 2016 2017 2018Эх үүсвэр: Эрүүл мэндийн газрын мэдээлэл

Нялхсын эндэгдэл,

0

1

2

3

4

5

6

7

8

9

I II III IV V VI VII VIII IX X XI XII

Нялхсын эндэгдэл, /оноор/

2015 2016 2017 2018

Эх үүсвэр: Эрүүл мэндийн газрын мэдээлэл

Page 17: ӨРХ ХҮН АМЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН 2018 ОНЫ ... amiin... · 2019-05-01 · огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас

17

Халдварт өвчнөөр өвчлөгчид, өвчний төрлөөр

Эх үүсвэр: Эрүүл мэндийн газрын мэдээлэл

Page 18: ӨРХ ХҮН АМЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН 2018 ОНЫ ... amiin... · 2019-05-01 · огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас

18

Өрх, ам бүлийн байдал

Аймгийн нийт өрхийн тоо 21.8 мянга болж өмнөх оноос 1.4 хувиар өссөн байна. Байршлаар авч үзвэл аймгийн төвд 22.7 хувь, сумын төвд 21.4 хувь, 55.9 хувь нь хөдөөд оршиж сууж байна.

2018 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ӨРХ /байршлаар, тоогоор/

Аймаг Өрх - Бүгд үүнээс:

Аймаг, сумын төвд Хөдөөд

Улиастай сум 4956 4956

Алдархаан сум 965 306 659

Асгат сум 320 136 184

Баянтэс сум 783 783

Баянхайрхан сум 589 167 422

Дөрвөлжин сум 662 153 509

Завханмандал сум 359 105 254

Идэр сум 747 184 563

Их-Уул сум 1770 309 1461

Нөмрөг сум 589 103 486

Отгон сум 746 128 618

Сантмаргац сум 427 117 310

Сонгино сум 452 117 335

Тосонцэнгэл сум 2803 1403 1400

Түдэвтэй сум 578 187 391

Тэлмэн сум 823 123 700

Тэс сум 945 356 589

Ургамал сум 375 105 270

Цагаанхайрхан сум 424 110 314

Цагаанчулуут сум 395 90 305

Цэцэн-Уул сум 477 105 372

Шилүүстэй сум 498 95 403

Эрдэнэхайрхан сум 505 100 405 Яруу сум 611 116 495

Аймгийн дүн 21799 9571 12228

2017 21474 9412 12062

2016 21078 9340 11738

2015 20699 9356 11343

2014 20495 9397 11098

Page 19: ӨРХ ХҮН АМЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН 2018 ОНЫ ... amiin... · 2019-05-01 · огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас

19

Нийгмийн зарим үзүүлэлт

2018 онд 78 бүтэн өнчин хүүхэд, 879 хагас өнчин хүүхэд, өндөр настай ганц бие өрх 1966, хөгжлийн бэрхшээлтэй 3696 хүн бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад бүтэн өнчин хүүдийн тоо 3.7 хувиар, хагас өнчин хүүхдийн тоо 6.5 хувиар буурч, хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо 1.4 хувиар, өндөр настай ганц бие өрхийн тоо 3.1 хувиар өссөн байна.

Үзүүлэлт Бүгд Үүнээс: насны бүлгээр

0-4 5-9 10-14 15 16 17

Бүтэн өнчин хүүхдийн тоо 78 2 13 26 10 10 17

Эмэгтэй 30 1 6 10 5 2 6

Хагас өнчин хүүхдийн тоо 879 82 210 314 95 92 86

Эмэгтэй 438 41 104 149 51 39 54

Гэрлэлт ба цуцлалт

Ихэнхи улс орнуудад гэрлэлтийн байдлыг 15 ба түүнээс дээш насны хүн амын

хувьд авч үздэг. Харин Монгол улсын “Гэрлэлтийн хууль”-нд гэр бүл болох насыг 18 гэж

заасан байдаг учир гэрлэлтийн үзүүлэлтүүдийг 18 ба түүнээс дээш насныхны хувьд

тооцсон болно.

Аймгийн хэмжээнд энэ онд 388 хос гэрлэлтээ бүртгүүлж, 30 хос гэрлэлтээ

цуцлуулсан байна. Өмнөх оноос гэрлэлт 4.9 хувиар буурч, гэрлэлт цуцлалт 30.4 хувиар

өссөн байна. Үүнээс үзэхэд гэр бүлээ цуцлуулсан шалтгаан нөхцөлийг судалж,

тогтвортой гэр бүлийн талаар бодлого хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх

шаардлагатай байгаа нь харагдаж байна.

Page 20: ӨРХ ХҮН АМЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН 2018 ОНЫ ... amiin... · 2019-05-01 · огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас

20

Хүн амын шилжих хөдөлгөөн

2018 онд шилжин ирсэн хүн ам 599, шилжин явсан хүн ам 713 болсон нь өмнөх

онтой харьцуулахад шилжин ирсэн хүн ам 253 хүнээр, шилжин явсан хүн ам 205 хүнээр

тус тус буурсан байна.

Шилжин явж буй иргэдийг аймгаар авч үзвэл 73.4 хувь нь Улаанбаатар хотруу,

1.3 хувь нь Дархан-Уул аймагруу, 2.4 хувь нь хөвсгөл аймагруу, 22.9 хувь нь бусад

аймагруу шилжин явсан байна. Энэ нь сүүлийн жилүүдэд иргэдийн төв суурин газар

амьдрах хүсэл сонирхол ихээр нэмэгдэж буйтай холбоотой.

Статистик үзүүлэлт

Аймаг 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018

Шилжин явсан

Улсын дүн 54072 70592 51240 37862 56010 55864 53684 52189 32806 29810

Баруун бүс 10906 18127 10767 5049 8051 7948 8329 8985 3587 2478

Баян-Өлгий 1497 2721 1383 292 615 695 1328 2570 353 199

Говь-Алтай 1783 2410 1763 879 1632 1637 1423 1146 604 468

Завхан 2503 5473 2931 1332 1891 2073 2073 1579 918 713

Увс 3083 3367 2270 1329 1973 1754 1799 1826 1009 472

Ховд 2040 4156 2420 1217 1940 1789 1706 1864 703 626

Шилжин ирсэн

Улсын дүн 52634 76395 51138 41333 54673 54390 53912 50683 37443 31429

Баруун бүс 1696 6506 2709 1953 2500 2659 2564 3907 3406 2537

Баян-Өлгий 126 80 74 105 233 218 262 270 317 214

Говь-Алтай 392 523 240 466 187 484 386 716 573 485

Завхан 563 1930 815 466 781 703 703 1090 852 599

Увс 188 1411 518 446 578 516 547 693 766 544

Ховд 427 2562 1062 470 721 738 666 1138 898 695

Page 21: ӨРХ ХҮН АМЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН 2018 ОНЫ ... amiin... · 2019-05-01 · огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас

21

ДҮГНЭЛТ

Манай аймгийн хүн ам Монгол улсын нийт хүн амын 2.3 хувийг эзлэх 72.9 мянган

хүн амтай байгаа нь улсад хүн амын тоогоор 15-р байранд орж байна.

Эдийн засгийн хөгжил нь хүн амын тоо, насны бүтэц, өсөлтийн түвшингээс шууд

хамаарч байдаг Завхан аймгийн хүн амын ердийн цэвэр өсөлт өсөх хандлага

ажиглагдаж байна. Энэ нь

сүүлийн үед дэлхийн хүн амын сангийн нөхөн үржихүй эрүүл мэндийн

хөтөлбөрийн хүрээнд явагдсан сургалт сурталчилгааны үр дүн, мөн төрийн бодлого,

шилжилт хөдөлгөөн буурсан, мөнгөн тэтгэлэгтэй холбоотойгоор хүн амын цэвэр өсөлт

нэмэгдэх хандлагатай байна.

Аймгийн хүн ам залуу насны бүтэцтэй хэвээр байгаа бөгөөд нийт хүн амд 0-14

насны хүүхдийн эзлэх хувь нэмэгдэж байна. Иймээс цэцэрлэг сургуулийн тоог

нэмэгдүүлэх бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай. Харин 10-14 насны

хүүхдийн эзлэх хувь буурсан нь 2005 оноос өмнөх жилүүдэд төрөлт бага байсныг

харуулж байна. Хөдөлмөрийн буюу 15-64 насны хүн амын эзлэх хувь 3.6 пунктээр

нэмэгдэж байна. Үүнийг хөдөлмөрийн насны хүн амын өсөлттэй холбон ойлгож болох

юм. Хөдөлмөрийн насны хүн амын хувийн жин өндөр байгаа нь 1990-ээд оны төрөлт,

хүн амын тооны өндөр өсөлттэй холбоотой бөгөөд ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого

хөтөлбөрийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа нь ажиглагдаж байна.

Хүйсийн харьцаанаас үзэхэд эмэгтэйчүүд давамгайлах хандлагатай байсан ч

сүүлийн жилүүдэд тэнцвэржиж байна. Мөн нас ахих тусам эмэгтэйчүүдийн эзлэх хувь

нэмэгдэж байгаа нь эрэгтэйчүүдийн дунд нас баралт харьцангуй их байдагтай

холбоотой.

Нийт өрхийн тоо 2018 онд 21.8 мянга болсон байна. Хөдөөгийн өрхийн тоо

жилээс жилд буурч байгаа нь төв суурин газарт ажил хөдөлмөр эрхлэх, бага насны

хүүхдээ боловсрол эзэмшүүлэх, асран хамгаалах зэрэг шалтгаанаар аймгийн төвд

суурших хандлага нэмэгдсэнтэй холбоотой.

Иймд малчдын амьдрах ахуй орчныг сайжруулах, залуу малчдад чиглэсэн

бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэх малын гаралтай түүхий эдийн борлуулалтыг

нэмэгдүүлэх, боловсруулах, дан ганц малаас шалтгаалахгүй хөрвөх чадварыг

нэмэгдүүлэн амьдарлын баталгаагаар хангах нь чухал байна.

Аймгийн хэмжээнд энэ онд 388 хос гэрлэлтээ бүртгүүлж, 30 хос гэрлэлтээ

цуцлуулсан байна. Өмнөх оноос гэрлэлт 4.9 хувиар буурч, гэрлэлт цуцлалт 30.4 хувиар

өссөн байна. Үүнээс үзэхэд гэр бүлээ цуцлуулсан шалтгаан нөхцөлийг судалж,

Page 22: ӨРХ ХҮН АМЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН 2018 ОНЫ ... amiin... · 2019-05-01 · огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас

22

тогтвортой гэр бүлийн талаар бодлого хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх

шаардлагатай байгаа нь харагдаж байна.

Гадагшаа шилжилт хөдөлгөөнд эерэг үзүүлэлт харагдаж байгаач манай аймагт

төдийлөн буурахгүй байна. Энэ нь зах зээлээс алслагдмал, дэд бүтэц хөгжөөгүй, ажлын

байр хомс, дан ганц мал аж ахуйд суурилсан эдийн засгийн бүтэцтэй, бүтээгдэхүүний

үнэ ханш өндөр, эрүүл мэндийн үйлчилгээний өртөг өндөр байгаа зэргээс шалтгаалж

байна. Шилжилт хөдөлгөөнийг сааруулахад татварын хөнгөлттэй бодлого хэрэгжүүлэх,

дэд бүтэц, зам харилцаа, хөдөө аж ахуйн чиглэлийн боловсруулах үйлдвэрийг

хөгжүүлэн ажлын байрыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарт эмчилгээ үйлчилгээг

чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, орчин үеийн шинжилгээ оношлогоо эмчилгээний

нэгдсэн төв байгуулах, боловсролын салбарын материаллаг баазыг өргөжүүлэн

хүүхдийн сурч боловсрох ая тухтай орчинг бүрдүүлэх, эрүүл мэнд боловсролын

салбарын мэргэшсэн боловсон хүчнээр хангах зэрэг бодлого, арга хэмжээг дэс

дараатай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Page 23: ӨРХ ХҮН АМЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН 2018 ОНЫ ... amiin... · 2019-05-01 · огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас

23

ХАВСРАЛТ ХҮСНЭГТ

Page 24: ӨРХ ХҮН АМЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН 2018 ОНЫ ... amiin... · 2019-05-01 · огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас

24

ӨРХИЙН ТОО, бүс, аймаг, нийслэлээр

Аймаг 2018 2017 2016 2015 2014 2013 2012 2011 2010 2009

Улсын дүн 894496 885639 869849 859106 823412 794090 768263 759915 742274 716521

Баруун бүс 21545 21205 20848 20554 20097 19554 19151 19359 19298 19532

Баян-Өлгий 24306 23626 23497 23082 22411 21171 20689 20995 20696 21253

Говь-Алтай 16711 16494 16254 16072 15786 15578 15244 15547 15683 15540

Завхан 21799 21474 21078 20699 20495 20156 19930 19963 20079 20643

Увс 22047 21796 21494 21212 20719 20248 19845 19799 19732 20014

Ховд 22863 22634 21918 21706 21072 20618 20046 20489 20299 20209

Хангайн бүс 29448 29093 28506 28221 27589 27070 26642 26694 26413 26154

Архангай 27912 27550 27125 26727 26809 26635 26508 26431 26452 25631

Баянхонгор 26643 26270 25423 24821 24428 23796 23747 23370 23157 23008

Булган 19072 19115 18791 18479 18227 17549 17160 17054 16786 16742

Орхон 28959 28704 28190 28089 25973 25281 24900 24715 24334 24401

Өвөрхангай 34652 34173 33540 33438 33015 32421 32072 32888 32646 32349

Хөвсгөл 39449 38746 37969 37773 37083 36735 35467 35707 35105 34793

Төвийн бүс 22093 21724 21296 20992 20409 20022 19415 19588 19240 18755

Говьсүмбэр 5388 5364 5189 5017 4749 4680 4573 4519 4289 4144

Дархан-Уул 30503 30133 30097 29971 28048 27906 26220 27993 28340 27203

Дорноговь 21286 20844 20299 20018 19185 18554 17901 18397 17796 17170

Дундговь 14863 14556 14128 13900 13448 13282 13186 13183 13092 13234

Өмнөговь 21980 21278 20669 20098 19331 18788 17829 17082 16112 15258

Сэлэнгэ 30123 29912 29521 29316 30040 29665 29416 29041 28416 28159

Төв 30509 29984 29170 28622 28063 27277 26779 26901 26635 26119

Зүүн бүс 22664 22256 21556 21217 20573 20124 19877 19683 19403 19156

Дорнод 24552 24058 23324 22916 22405 22105 21890 21921 21565 21323

Сүхбаатар 18268 18005 17561 17251 16679 16413 15984 15767 15486 15191

Хэнтий 25172 24705 23784 23484 22634 21853 21757 21360 21158 20955

Улаанбаатар 387453 386218 380828 376419 352812 333379 317131 306795 294416 273182

Page 25: ӨРХ ХҮН АМЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН 2018 ОНЫ ... amiin... · 2019-05-01 · огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас

25

СУУРИН ХҮН АМЫН ТОО, бүс, аймаг, нийслэлээр

Аймаг 2018 2017 2016 2015 2014 2013 2012 2011 2010 2009

Улсын дүн 3238479 3177899 3119935 3057778 2995949 2930277 2867744 2811666 2760968 2716275

Баруун бүс 409174 401256 393375 390805 378789 368524 366052 362793 363657 371234

Баян-Өлгий 105090 102604 100172 100189 95151 92454 90511 88772 88183 89270

Говь-Алтай 58471 57484 56587 56209 56735 53329 53699 52970 53547 55012

Завхан 72974 72104 70852 70127 69632 69788 69672 70843 71877 74906

Увс 84309 82688 81278 80763 75792 73972 73824 72984 73228 74264

Ховд 88330 86376 84486 83517 81479 78981 78346 77224 76822 77782

Хангайн бүс 604353 593645 582873 577252 570080 532855 530193 523756 521745 523622

Архангай 96720 95106 93135 92059 93086 85654 85175 84355 84562 86016

Баянхонгор 88356 86594 84807 83936 83044 78432 77846 76651 76221 77263

Булган 62214 61289 60603 60014 60494 54522 54548 54117 53701 54211

Орхон 105987 103997 101789 100731 94421 93947 92830 91488 90948 87866

Өвөрхангай 117112 115098 113157 112353 112992 101621 102148 101211 101374 102931

Хөвсгөл 133964 131561 129382 128159 126043 118679 117646 115934 114939 115335

Төвийн бүс 513438 504319 492494 485525 480177 469909 467034 456193 450710 442915

Говьсүмбэр 17796 17383 16926 16522 16058 14801 14308 13859 13323 12886

Дархан-Уул 105923 104074 101876 100939 99947 98969 97917 96031 94922 92927

Дорноговь 69304 68147 66450 65267 63808 62537 61302 60206 58859 57693

Дундговь 46628 45755 44762 44429 44351 37364 37773 37726 38728 40776

Өмнөговь 66722 65314 63307 61655 59694 67149 65373 63426 61591 58949

Сэлэнгэ 111403 109605 107513 106292 106212 103191 103543 99240 97876 95575

Төв 95662 94041 91660 90421 90107 85898 86818 85705 85411 84109

Зүүн бүс 220334 216259 211052 208119 203829 192165 191387 188443 186916 187749

Дорнод 80984 79445 77579 76476 75194 71529 71275 70214 69552 69924

Сүхбаатар 62322 61131 59810 59034 57423 53147 52646 51782 51422 51681

Хэнтий 77028 75683 73663 72609 71212 67489 67466 66447 65942 66144

Улаанбаатар 1491375 1462973 1440447 1396288 1362974 1372042 1318130 1287100 1244449 1196797

Page 26: ӨРХ ХҮН АМЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН 2018 ОНЫ ... amiin... · 2019-05-01 · огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас

26

ХҮН АМ ЗҮЙН АЧААЛАЛ, бүс, аймаг, нийслэлээр

Аймаг 2018 2017 2016 2015 2014 2013 2012 2011 2010 2009

Улсын дүн 2.1 2.0 2.0 2.0 1.9 1.9 1.8 1.8 1.8 1.7

Баруун бүс 1.0 1.0 0.9 0.9 0.9 0.9 0.9 0.9 0.9 0.9

Баян-Өлгий 2.3 2.2 2.2 2.2 2.0 2.0 2.0 1.9 1.9 2.0

Говь-Алтай 0.4 0.4 0.4 0.4 0.4 0.4 0.4 0.4 0.4 0.4

Завхан 0.9 0.9 0.9 0.8 0.8 0.8 0.8 0.8 0.8 0.8

Увс 1.2 1.2 1.2 1.2 1.1 1.1 1.1 1.0 1.1 1.1

Ховд 1.2 1.1 1.1 1.1 1.1 1.0 1.0 1.0 1.0 1.0

Хангайн бүс 1.6 1.5 1.5 1.5 1.5 1.4 1.4 1.4 1.4 1.4

Архангай 1.7 1.7 1.7 1.7 1.7 1.5 1.5 1.5 1.5 1.6

Баянхонгор 0.8 0.7 0.7 0.7 0.7 0.7 0.7 0.7 0.7 0.7

Булган 1.3 1.3 1.2 1.2 1.2 1.1 1.1 1.1 1.1 1.1

Орхон 132.5 130.0 127.2 125.9 118.0 117.4 116.0 114.4 113.7 109.8

Өвөрхангай 1.9 1.8 1.8 1.8 1.8 1.6 1.6 1.6 1.6 1.6

Хөвсгөл 1.3 1.3 1.3 1.3 1.2 1.2 1.2 1.2 1.1 1.1

Төвийн бүс 1.1 1.1 1.0 1.0 1.0 1.0 1.0 1.0 1.0 0.9

Говьсүмбэр 3.2 3.2 3.1 3.0 2.9 2.7 2.6 2.5 2.4 2.3

Дархан-Уул 32.1 31.5 30.9 30.6 30.0 30.0 29.7 29.1 28.8 28.2

Дорноговь 0.6 0.6 0.6 0.6 0.6 0.6 0.6 0.5 0.5 0.5

Дундговь 0.6 0.6 0.6 0.6 0.6 0.5 0.5 0.5 0.5 0.5

Өмнөговь 0.4 0.4 0.4 0.4 0.4 0.4 0.4 0.4 0.4 0.4

Сэлэнгэ 2.7 2.7 2.6 2.6 2.6 2.5 2.5 2.4 2.4 2.3

Төв 1.3 1.3 1.2 1.2 1.2 1.2 1.2 1.2 1.2 1.1

Зүүн бүс 0.8 0.8 0.7 0.7 0.7 0.7 0.7 0.7 0.7 0.7

Дорнод 0.7 0.6 0.6 0.6 0.6 0.6 0.6 0.6 0.6 0.6

Сүхбаатар 0.8 0.7 0.7 0.7 0.7 0.6 0.6 0.6 0.6 0.6

Хэнтий 1.0 0.9 0.9 0.9 0.9 0.8 0.8 0.8 0.8 0.8

Улаанбаатар 317.3 311.3 306.5 297.1 290.0 291.9 280.5 273.9 264.8 254.6

Page 27: ӨРХ ХҮН АМЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН 2018 ОНЫ ... amiin... · 2019-05-01 · огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас

27

ШИЛЖИН СУУРЬШСАН ХҮН АМЫН ТОО /аймаг, нийслэл, бүсээр/

Аймаг 2018 2017 2016 2015 2014 2013 2012 2011 2010 2009

Ши

лж

ин я

вса

н

Улсын дүн 29810 32806 52189 53684 55864 56010 37862 51240 70592 54072

Баруун бүс 537 850 1924 1666 1714 1555 1010 2153 3625 2181

Баян-Өлгий 199 353 2570 1328 695 615 292 1383 2721 1497

Говь-Алтай 468 604 1146 1423 1637 1632 879 1763 2410 1783

Завхан 918 1579 2213 2073 2696 1615 1332 2931 5473 2503

Увс 472 1009 1826 1799 1754 1973 1329 2270 3367 3083

Ховд 626 703 1864 1706 1789 1940 1217 2420 4156 2040

Хангайн бүс 6557 6954 11509 13038 15854 15479 8690 13712 16063 12489

Архангай 767 744 1226 1706 2337 1706 1260 2360 3218 2294

Баянхонгор 591 663 1444 1614 1922 1723 1055 1686 2214 1749

Булган 1039 1383 1663 1800 1831 1866 1143 1380 1881 1209

Орхон 2396 2009 2989 3263 4285 4705 2301 3932 2949 3345

Өвөрхангай 784 1053 2316 2639 3121 3365 1493 2405 2937 1823

Хөвсгөл 980 1102 1871 2016 2358 2114 1438 1949 2864 2069

Төвийн бүс 11616 8759 13469 15905 16873 16578 9418 13713 15726 14552

Говьсүмбэр 547 489 687 677 748 714 440 584 720 600

Дархан-Уул 2702 1931 3147 3677 3963 3948 2133 3434 4073 3944

Дорноговь 1688 1224 1547 1912 1590 1554 1071 1328 1523 1529

Дундговь 595 593 1155 792 1450 1629 922 1942 2594 1801

Өмнөговь 2009 784 1129 1369 1277 1191 709 530 589 264

Сэлэнгэ 2071 2181 2999 3900 4219 3843 2310 2730 2911 3588

Төв 2004 1557 2805 3578 3626 3699 1833 3165 3316 2826

Зүүн бүс 2866 2075 3884 4710 5180 5231 2849 4546 6129 5402

Дорнод 981 683 1016 891 1992 1790 931 1743 2526 2090

Сүхбаатар 608 464 961 900 1082 1113 593 1168 1420 1409

Хэнтий 1277 928 1907 2919 2106 2328 1325 1635 2183 1903

Улаанбаатар 6328 11431 14342 11702 10009 10671 11856 8502 14547 10723

Ши

лж

ин и

рсэн

Улсын дүн 31429 37443 50683 53912 54390 54673 41333 51138 76395 52634

Баруун бүс 558 731 780 513 714 500 391 542 1301 339

Баян-Өлгий 214 317 270 262 218 233 105 74 80 126

Говь-Алтай 485 573 716 386 484 187 466 240 523 392

Завхан 852 1100 1084 703 1615 781 466 815 1930 563

Увс 544 766 693 547 516 578 446 518 1411 188

Ховд 695 898 1138 666 738 721 470 1062 2562 427

Хангайн бүс 7025 7856 6911 6351 6716 7422 4059 6016 9827 6475

Архангай 846 1022 667 637 570 637 356 641 1077 697

Баянхонгор 606 853 833 545 572 519 469 593 844 525

Булган 1100 1168 1321 1072 1937 1186 574 855 1341 1106

Орхон 2593 2461 2202 2374 2132 3505 1670 2765 4102 2824

Өвөрхангай 782 1152 1049 849 762 780 373 434 1044 559

Хөвсгөл 1098 1200 839 874 743 795 617 728 1419 764

Төвийн бүс 12095 12458 11875 11194 10880 12031 10949 11262 17102 13895

Говьсүмбэр 553 639 745 799 748 816 525 829 936 719

Дархан-Уул 2915 2533 2257 2306 2563 2850 2013 2948 4367 4033

Дорноговь 1732 1888 1607 1505 1516 1673 834 1583 1777 1458

Дундговь 638 807 701 1152 669 618 223 338 577 269

Өмнөговь 2015 1660 1564 1130 1089 1754 1411 1372 1447 864

Сэлэнгэ 2277 2510 2514 1999 2135 2214 4734 2242 4320 3575

Төв 1965 2421 2487 2303 2160 2106 1209 1950 3678 2977

Зүүн бүс 3106 3388 2794 3506 2779 2593 1870 2558 3259 2231

Дорнод 1082 1070 567 698 698 605 414 1117 1243 695

Сүхбаатар 663 628 672 905 730 778 362 530 635 514

Хэнтий 1361 1690 1555 1903 1351 1210 1094 911 1381 1022

Улаанбаатар 6568 10335 25196 30297 31356 30127 22502 28593 39701 28337

Page 28: ӨРХ ХҮН АМЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН 2018 ОНЫ ... amiin... · 2019-05-01 · огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас

28

ШИЛЖИН СУУРЬШСАН ХҮН АМЫН ТОО /сумдаар/

Сумын нэр

2018 он 2017 он 2016 он 2015 он 2014 он

Шилжин ирсэн хүн ам

Шилжин явсан хүн ам

Шилжин ирсэн хүн ам

Шилжин явсан хүн ам

Шилжин ирсэн хүн ам

Шилжин явсан хүн ам

Шилжин ирсэн хүн ам

Шилжин явсан хүн ам

Шилжин ирсэн хүн ам

Шилжин явсан хүн ам

Дүн 852 918 852 918 1100 1579 1084 2213 703 2073

Улиастай 253 182 202 255 233 427 206 495 235 634

Алдархаан 38 23 29 31 22 32 63 71 13 84

Асгат 18 16 7 14 19 24 22 53 7 23

Баянтэс 26 46 25 38 95 131 40 88 18 59

Баянхайрхан 13 18 5 17 30 24 35 66 11 39

Дөрвөлжин 31 18 30 15 46 16 51 80 29 50

Завханмандал 7 23 12 5 15 15 26 40 4 35

Идэр 19 21 21 14 16 28 55 102 1 42

Их-уул 72 61 84 72 79 106 74 155 63 154

Нөмрөг 9 34 30 26 50 47 15 40 12 52

Отгон 13 17 13 11 13 34 23 97 27 52

Сантмаргаз 17 33 11 26 12 46 25 52 3 77

Сонгино 15 29 19 19 18 31 33 51 15 44

Тосонцэнгэл 132 126 118 120 215 235 139 196 115 206

Түдэвтэй 18 31 15 22 40 71 11 48 18 73

Тэлмэн 32 42 15 20 23 45 52 96 16 65

Тэс 31 82 118 107 68 96 66 101 32 130

Ургамал 15 19 12 7 24 23 40 51 22 29

Цагаанхайрхан 12 11 20 10 12 18 21 74 6 38

Цагаанчулуут 27 13 29 23 13 31 20 60 13 46

Цэцэн-уул 9 6 3 21 6 17 3 48 6 34

Шилүүстэй 14 18 12 11 24 42 5 38 17 47

Эрдэнэхайрхан 13 23 7 6 15 21 32 51 15 27

Яруу 18 26 15 28 12 19 27 60 5 33

Page 29: ӨРХ ХҮН АМЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН 2018 ОНЫ ... amiin... · 2019-05-01 · огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас

29

АШИГЛАСАН МАТЕРИАЛ:

Хүн ам, өрхийн мэдээллийн сан

2018 оны Завхан аймгийн нийгэм эдийн засгийн танилцуулга

Монгол улсын статистикийн эмхтгэл 2017 он

Завхан аймгийн статистикийн эмхтгэлүүд

Жилийн эцсийн хүн амын мэдээнүүд

www.nso.mn

www.1212.mn

Хүн амын үзүүлэлтийг тооцох аргачлал, түүнийг ашиглах гарын авлага цуврал

ЗАВХАН АЙМГИЙН СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС

СУДАЛГААГ ХИЙСЭН:

АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН Д.БАТНАСАН

ХЯНАСАН:

ХЭЛТСИЙН ДАРГА Б.ЦЭГМИД

Page 30: ӨРХ ХҮН АМЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН 2018 ОНЫ ... amiin... · 2019-05-01 · огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас

30

ТЭМДЭГЛЭЛ

Page 31: ӨРХ ХҮН АМЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН 2018 ОНЫ ... amiin... · 2019-05-01 · огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас

31

Page 32: ӨРХ ХҮН АМЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН 2018 ОНЫ ... amiin... · 2019-05-01 · огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас

32