28

Ажил эрхлэлтийн танилцуулга erhleltiin sudalgaa_2015 on(2).pdf · Ажил эрхлэлтийн танилцуулга 2015 3 СЭДВИЙН АГУУЛГА

  • Upload
    others

  • View
    17

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Ажил эрхлэлтийн танилцуулга erhleltiin sudalgaa_2015 on(2).pdf · Ажил эрхлэлтийн танилцуулга 2015 3 СЭДВИЙН АГУУЛГА
Page 2: Ажил эрхлэлтийн танилцуулга erhleltiin sudalgaa_2015 on(2).pdf · Ажил эрхлэлтийн танилцуулга 2015 3 СЭДВИЙН АГУУЛГА

Ажил эрхлэлтийн танилцуулга 2015

2

Page 3: Ажил эрхлэлтийн танилцуулга erhleltiin sudalgaa_2015 on(2).pdf · Ажил эрхлэлтийн танилцуулга 2015 3 СЭДВИЙН АГУУЛГА

Ажил эрхлэлтийн танилцуулга 2015

3

СЭДВИЙН АГУУЛГА

ХҮСНЭГТ, ЗУРГИЙН ЖАГСААЛТ3

Бүлэг 1. СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ, ЗОХИОНБАЙГУУЛАЛТ,ОЙЛГОЛТ ТОДОРХОЙЛОЛТУУД4 1. Нийтлэг үндэслэл 5

2. Судалгааны түүвэрлэлт5

3. Ойлголт тодорхойлолтууд5-9

Бүлэг 2.ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХТЭЙ БОЛОН ИДЭВХГҮЙ ХҮН АМ10 1. Эдийн засгийн идэвхтэй хүн ам11

2. Ажиллах хүчний оролцооны түвшин 11-12

3. Эдийн засгийн идэвхгүй хүн ам12-13

Бүлэг 3. АЖИЛ ЭРХЛЭЛТ14

1. Тухайн үеийн ажиллагчид15

2. Ажиллагчдын тоо, эдийн засгийн үйл ажиллагааны салбараар 16-17

3. Ажиллагчдын тоо, ажил мэргэжлийн ангиллаар17-19

4. Ажил эрхлэлтийн түвшин19

Бүлэг 4.АЖИЛГҮЙДЭЛ20

1. Нийтлэг зүйл21

2. Ажилгүй иргэдийн тоо21-22

3. Ажилгүйдлийн түвшин22-23

4. Ажилгүйиргэдийн боловсролын түвшин24

ДҮГНЭЛТ25

АШИГЛАСАН НОМ, МАТЕРИАЛ25

Page 4: Ажил эрхлэлтийн танилцуулга erhleltiin sudalgaa_2015 on(2).pdf · Ажил эрхлэлтийн танилцуулга 2015 3 СЭДВИЙН АГУУЛГА

Ажил эрхлэлтийн танилцуулга 2015

4

ТАНИЛЦУУЛГА ХЯНАСАН: ХЭЛТСИЙН ДАРГА

Т.ЭРДЭНЭБАТ

ТАНИЛЦУУЛГЫГ БОЛОВСРУУЛСАН: АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН

Ц.ХАД

САНАЛ ХУСЭЛТ БАЙВАЛ ДООРХ

ХАЯГААР ХОЛБОО БАРИНА УУ.

СҮХБААТАР АЙМАГ, БАРУУН-УРТ СУМ

АЙМГИЙН НУТГИЙН УДИРДЛАГЫН

ОРДОН,ӨРӨӨ 103

УТАС: 70518203, 99515554

ЦАХИМ ХАЯГ: [email protected]

ВЭБ ХАЯГ: SUKHBAATAR.UBSEG.GOV.MN

ФЭЙСБҮҮК ХУУДАС: HTTPS://WWW.FACEBOOK.COM/STATISTIC

БАРУУН-УРТ СУМ

2016 ОН

Page 5: Ажил эрхлэлтийн танилцуулга erhleltiin sudalgaa_2015 on(2).pdf · Ажил эрхлэлтийн танилцуулга 2015 3 СЭДВИЙН АГУУЛГА

Ажил эрхлэлтийн танилцуулга 2015

5

СҮХБААТАР АЙМГИЙН СТАТИТСИКИЙН ХЭЛТЭС

Хүснэгт 2.1.15 ба түүнээс дээш насны хүн амын хөдөлмөр эрхлэлтийн байдлын зэрэгцүүлэлт, судалгаануудын дүнгээр 11

Хүснэгт 2.3.15 ба түүнээс дээш насны эдийн засгийн идэвхгүй хүн ам, шалтгаан, хүйс, байршлаар 12

Хүснэгт 3.1. Ажиллагчдын тоо, хүйсээр15

Хүснэгт 3.2.Ажиллагчид, эдийн засгийн салбарын ангилал, хүйсээр 16

Хүснэгт 4.2.1.Ажилгүй иргэдийн тоо, ажилгүйдлийн түвшин, хүйс, аймаг, бүс нутгаар 21

Хүснэгт 4.2.2.Ажилгүй иргэдийнтоо, насны бүтэц, хувиар 21

Хүснэгт 4.4.Ажилгүй иргэдийнтоо, боловсролын түвшин, хүйс, хувиар 24

Зураг 2.3. 15 ба түүнээс дээш насны эдийн засгийн идэвхгүй хүн амын бүтэц, шалтгаанаар 13

Зураг 3.1.Ажиллагчдын тоо, хүйс, зүүн бүсийн аймгуудаар, мян.хүн15

Зураг 3.2.Ажиллагчид, эдийн засгийн салбарын ангиллаар, дүнд эзлэх хувиар17

Зураг 3.3.1.Ажиллагчдын бүтэц, ажил мэргэжлийн ангиллаар18

Зураг 3.3.2.Ажиллагчдын бүтэц, ажил мэргэжлийнангилал, хүйсээр18

Зураг 4.2.Ажилгүй иргэдийн тоо, насны бүтэц, хүйсээр 22

Зураг 4.3.Ажилгүйдлийн түвшин, аймаг, нийслэлээр, хувиар 23

Зураг 4.4.Ажилгүй иргэдийнтоо, боловсролын түвшин, хүйсээр 24

ХҮСНЭГТИЙН ЖАГСААЛТ

ЗУРГИЙН ЖАГСААЛТ

Page 6: Ажил эрхлэлтийн танилцуулга erhleltiin sudalgaa_2015 on(2).pdf · Ажил эрхлэлтийн танилцуулга 2015 3 СЭДВИЙН АГУУЛГА

Ажил эрхлэлтийн танилцуулга 2015

6

БҮЛЭГ I.

СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ,

ЗОХИОНБАЙГУУЛАЛТ,ОЙЛГОЛТ

ТОДОРХОЙЛОЛТУУД

Page 7: Ажил эрхлэлтийн танилцуулга erhleltiin sudalgaa_2015 on(2).pdf · Ажил эрхлэлтийн танилцуулга 2015 3 СЭДВИЙН АГУУЛГА

Ажил эрхлэлтийн танилцуулга 2015

7

1.1. Нийтлэг зүйл

Ажилгүйдэл, бүрэн бус хөдөлмөр эрхлэлт байсаар байгаа өнөөгийн нөхцөлд

хөдөлмөр эрхлэлтийн стратеги, хөтөлбөрийг боловсруулах, үр дүнг дүгнэхэд

шаардлагатай хөдөлмөр эрхлэлтийн талаарх статистикийн суурь мэдээллийг

өргөжүүлэн баяжуулах, шалгуур үзүүлэлтийг оновчтой зөв тооцон гаргах,

мэдээллийн давтамжийг тогтмолжуулах, хөдөлмөрийн статистикийн системийг

боловсронгуй болгох шаардлага зүй ѐсоор тавигдаж байна.

АХС нь олон улсын нийтлэг тодорхойлолт, арга зүйг ашиглан хүн амын

эдийн засгийн идэвхийг сүүлийн 7 хоногийн буюу тухайн үеийн, сүүлийн 12 сарын

буюу байнгын идэвхийн аргачлалаар тооцох замаар хүн амын ажил эрхлэлтийн

байдлыг тодорхойлон, хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдлийн холбогдолтой

статистик үзүүлэлтүүдийг бүс нутаг, эдийн засгийн үйл ажиллагааны салбар, ажил

мэргэжлийн ангилал, ажил эрхлэлтийн байдлаар улирлын нөлөөллийг тусган

тооцож гаргаснаараа чухал ач холбогдол бүхий судалгаа юм.

1.2 Судалгааны түүвэрлэлт

Судалгааны түүвэрлэлтийн нэгж нь өрх бөгөөд байнга хамтран амьдарч,

орлогоо нэгтгэн хоол хүнсээ бэлтгэж, нэг тогооноос хоол иддэг нэг буюу хэд хэдэн

хүнийг “өрх” гэж үзнэ. Эдгээр хүн ам нь хамаатан садан болон ажил олгогчтойгоо

хамтран амьдардаг цусан төрлийн хамааралгүй гэрийн үйлчлэгч, бусад хөлсний

ажилчид ч байж болно.Өрхийн ам бүлийн тоонд тухайн өрхөд 6 сараас дээш

хугацаагаар эзгүй байгаа (хугацаат цэргийн албан хаагч, оюутан сурагчид,

гадаадад ажиллаж амьдарч байгаа болон цагдан хоригдож байгаа) иргэдийг

оруулахгүй.

Судалгааны тоологч, ахлагч нар нь сонгогдсон өрхүүдэд очиж 15, түүнээс

дээш насны гишүүн бүртэй нэг бүрчлэн уулзаж, ярилцлага хийх замаар мэдээллээ

цуглуулсан.

1.3 Ойлголт тодорхойлолтууд

Өрх

Өрх гэдэг нь байнга хамтран амьдарч, орлогоо нэгтгэн хоол хүнсээ бэлтгэж,

нэг тогооноос хоол иддэг нэг буюу хэд хэдэн хүмүүсийг хэлнэ. Эдгээр хүмүүс нь

хамаатан садан болон ажил олгогчтойгоо хамтран амьдардаг, цусан төрлийн

хамааралгүй, гэрийн үйлчлэгч, бусад хөлсний ажилчид ч байж болно.

Page 8: Ажил эрхлэлтийн танилцуулга erhleltiin sudalgaa_2015 on(2).pdf · Ажил эрхлэлтийн танилцуулга 2015 3 СЭДВИЙН АГУУЛГА

Ажил эрхлэлтийн танилцуулга 2015

8

Өрхийн тэргүүлэгч

Өрхийн тэргүүлэгч гэдэг нь бусад гишүүд нь өрхийн тэргүүн хэмээн хүлээн

зөвшөөрсөн өрхийн гишүүн бөгөөд насанд хүрсэн хүн байна. Хэрвээ тухайн

сууцанд нэгээс олон өрх амьдран сууж байвал төдий тооны өрхийн тэргүүн байна.

Эдийн засгийн үйл ажиллагаа

Зах зээлд болон хувийн хэрэглээнд зориулж үйлдвэрлэсэн бараа,

үйлчилгээг хамруулна. Үндэсний тооцооны системийн хүрээнд бараа, үйлчилгээнд

худалдах, солилцох, өөрийн аж ахуйд хэрэглэх зорилгоор боловсруулсан түүхий

эд материал, зах зээлд нийлүүлж байгаа бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээ, зах

зээлд худалдах, өөртөө хэрэглэх зорилгоор өрхөд үйлдвэрлэж байгаа бараа,

үйлчилгээг хамруулна.

Энэ нь цалин хөлстэй болон цалин хөлсгүй, албан болон албан бус

хэлбэртэй байж болно. Жишээлбэл, өөрийн өрхийн аж ахуйн бизнест цалин

хөлсгүй оролцож буй хүнийг эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлж байна гэж үзнэ.

Эдийн засгийн бус үйл ажиллагаа

Хүүхэд, өндөр настан асрах, гэр цэвэрлэх, хоол унд бэлтгэх зэрэг цалин хөлс, орлого олохгүй үйл ажиллагааг хамруулна. Үүнд:

Гэр орон цэвэрлэх, хувцас бусад нэхмэл, сүлжмэл эдлэл оѐх, арчлах;

Хувцас угаах, индүүдэх, гэр байшин, эд хогшил сэргээн засах;

Хоол унд хийх, аяга таваг угаах;

Хүүхэд асрах;

Өвчтэй хүн, өндөр настангуудыг асрах

Гэрийнхээ хэрэгцээт зүйлийг худалдаж авах, дэлгүүр явах Ажиллагч

Ажиллагч гэдэг нь цалин хөлс, орлого олох зорилгоор эдийн засгийн үйл ажиллагаанд оролцож, хөдөлмөр эрхлэлтийн аль нэг хэв шинж (статус)-д хамрагдаж буй иргэнийг хэлнэ. Цалин хөлс, орлого олох зорилгоор эдийн засгийн үйл ажиллагаанд сүүлийн долоо хоногт нэгээс дээш цагаар оролцсон бол ажиллагч гэж үзнэ.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч

Дангаараа буюу бусадтай хамтран өөрийн багаж, тоног төхөөрөмж, бусад материалыг ашиглан эдийн засгийн үйл ажиллагааг хараат бусаар явуулж, урт хугацаагаар ажилтан авч ажиллуулдаггүй (харин богино хугацаагаар түр авч ажиллуулж болно), бизнесийнхээ үйл ажиллагаанд нөлөөлөх шийдвэрийг бие даан гаргадаг иргэнийг хэлнэ.

Page 9: Ажил эрхлэлтийн танилцуулга erhleltiin sudalgaa_2015 on(2).pdf · Ажил эрхлэлтийн танилцуулга 2015 3 СЭДВИЙН АГУУЛГА

Ажил эрхлэлтийн танилцуулга 2015

9

Мал аж ахуй эрхлэгч

Жилийн дөрвөн улирлын туршид өөрийн мал аж ахуйг эрхэлж, түүний бүтээгдэхүүн, ашиг шимээр орлого олж, амьжиргааны эх үүсвэрээ хангаж буй иргэнийг хэлнэ.

Өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээнд цалин хөлсгүй оролцогч

Мал аж ахуйгаас бусад өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуй эрхлэх үйл ажиллагаанд цалин хөлсгүй оролцон, хувийн хэрэглээгээ хангаж буй тухайн өрхийн гишүүн болон тухайн өрхөд хамт амьдрахгүйгээр аж ахуй эрхлэх үйл ажиллагаанд нь оролцож байгаа иргэнийг хэлнэ.

Ажилгүй иргэн

Тухайн хугацаанд ажилгүй байсан, ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайж байгаа хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэнийг хэлнэ.

a/ “ажилгүй байсан” гэж сүүлийн долоо хоногт хөлсөөр болон ажил гүйцэтгэх гэрээгээр ямар нэг ажил гүйцэтгээгүй, хувиараа ажил, үйлчилгээ эрхэлж орлого олоогүй байхыг;

б/ “ажил хийхэд бэлэн” гэж хөлсөөр ажиллах болон ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаас татгалзахгүй байхыг;

в/ “ажил идэвхтэй хайж байгаа” гэж ажилд зуучлах төрийн болон хувийн байгууллагад бүртгүүлж, нэгээс доошгүй удаа ажлын байрны талаар мэдээлэл авсан эсхүл ажлын зар, цахим хуудсаар ажил олгогчид хандах, нийтийн үйлчилгээний газруудын мэдээллийн самбар, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зар тавих зэрэг ажил олох оролдлого идэвхтэй хийснийг тус тус ойлгоно.

Байнгын болон тухайн үе

Энэхүү судалгаанд “тухайн үеийн” болон “байнгын” гэсэн хугацааг хэрэглэсэн. Тухайн үе гэдэгт судалгаа явагдаж байгаа үеийн өмнөх долоо хоног, өөрөөр хэлбэл сүүлийн долоо хоног, байнгын гэдэгт судалгаа явагдаж байгаа үеийн өмнөх 12 сар, өөрөөр хэлбэл сүүлийн 12 сар гэсэн хугацааг авсан болно.

Эдийн засгийн идэвхтэй хүн ам (ажиллах хүч)

Үндэсний тооцооны системийн хүрээнд, тухайн цаг хугацаанд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэхэд ажиллах хүчээ нийлүүлж байгаа ажиллагч, нийлүүлэхэд бэлэн байгаа ажилгүй иргэдийг хамруулна. Эдийн засгийн идэвхтэй хүн ам (ажиллах хүч)-ыг эдийн засгийн байнгын идэвхтэй хүн ам, эдийн засгийн тухайн үеийн идэвхтэй хүн ам гэж хоѐр ангилна.

Эдийн засгийн байнгын идэвхтэй хүн ам

Урт хугацаагаар буюу сүүлийн арван хоѐр сарын хугацаанд үндсэн үйл ажиллагааны шинж байдлаараа ажиллаж байсан болон ажилгүй байсан хөдөлмөрийн насны хүн амыг хамруулна.

Page 10: Ажил эрхлэлтийн танилцуулга erhleltiin sudalgaa_2015 on(2).pdf · Ажил эрхлэлтийн танилцуулга 2015 3 СЭДВИЙН АГУУЛГА

Ажил эрхлэлтийн танилцуулга 2015

10

Эдийн засгийн тухайн үеийн идэвхтэй хүн ам

Сүүлийн долоо хоногт эрхэлсэн үндсэн үйл ажиллагааны шинж байдлаараа ажиллаж байсан болон ажилгүй байсан нь тодорхойлогдох ажиллагч болон ажилгүй иргэдийг хамруулна.

Эдийн засгийн идэвхгүй хүн ам

Эдийн засгийн идэвхтэй хүн амд хамаарагдахгүй хөдөлмөрийн насны нийт хүн ам болон хөдөлмөрийн насанд хүрээгүй хүн ам, хөдөлмөрийн наснаас дээш насны хүн амыг хамруулна. Эдийн засгийн идэвхгүй хүн амд хөдөлмөрийн нөхцөл, онцлогоос шалтгаалан тэтгэврийн наснаас өмнө тэтгэвэр, тэтгэмж тогтоолгосон хүн ам, хөдөлмөрийн чадвараа зургаан сараас дээш хугацаагаар түр болон бүрэн алдсан иргэн, хөдөлмөрийн насны өдрөөр суралцагч, хүндэтгэх ба хүндэтгэх бус шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй болон хөдөлмөрийн насанд хүрээгүй хүн амыг хамруулна. Эдийн засгийн идэвхгүй хүн амыг эдийн засгийн байнгын идэвхгүй хүн ам, эдийн засгийн тухайн үеийн идэвхгүй хүн ам гэж хоѐр ангилна.

Эдийн засгийн байнгын идэвхгүй хүн ам

Урт хугацаагаар буюу сүүлийн арван хоѐр сарын хугацаанд эрхэлсэн үндсэн үйл ажиллагаагаараа эдийн засгийн идэвхтэй хүн амд тооцогдохгүй (ажиллагч болон ажилгүй иргэнд хамаарахгүй) хүн амыг, тухайлбал оюутан, сурагч, гэрийн ажилтай болон өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хүн амыг хамруулна.

Эдийн засгийн тухайн үеийн идэвхгүй хүн ам

Сүүлийн долоо хоногт сургуульд суралцаж байгаа, гэрийн ажилтай, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон болон өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг шалтгаанаар тухайн хугацаанд ажиллагч болон ажилгүй иргэдийн алинд ч хамаарахгүй хүн амыг хамруулна.

Эдийн засгийн үйл ажиллагаанысалбар

Тухайн хүний ажиллаж байгаа ажлын байр, үйлдвэрийн газар, байгууллагын үйлдвэрлэдэг үндсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний төрлөөр тодорхойлогдоно. Олон Улсын Стандарт Ангилал 4-т нийцүүлэн боловсруулсан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ыг ашигласан.

Ажил мэргэжил

Цалин, хөлс, орлого олох зорилгоор тухайн хүний хийж гүйцэтгэж буй эдийн засгийн үйл ажиллагааны ажил, мэргэжлийн төрлийг ажил, мэргэжил гэнэ. Хэрвээ тухайн хүн ажилгүй байгаа бол эрхлэхэд бэлэн байгаа ажил, мэргэжлийн төрлийг тухайн хүний ажил, мэргэжил гэж үзнэ.

Үндсэн үйл ажиллагаа

Тухайн хүн хоѐр болон түүнээс дээш төрлийн ажлыг хөлсөөр болон хувиараа эрхэлж байгаа бол тухайн хугацаанд хамгийн их цаг зарцуулсан эсхүл хамгийн их орлого олсон ажлыг хэлнэ.

Page 11: Ажил эрхлэлтийн танилцуулга erhleltiin sudalgaa_2015 on(2).pdf · Ажил эрхлэлтийн танилцуулга 2015 3 СЭДВИЙН АГУУЛГА

Ажил эрхлэлтийн танилцуулга 2015

11

Yндсэн ажил

Тухайн хугацаанд (сүүлийн долоо хоног, сүүлийн 12 сард) нэгээс олон ажил цалинтай болон хувиараа эрхэлж байгаа бол нийгмийн болон хууль зүйн тал, цалин хөлсний хэмжээ, ажиллаж байгаа цагаас нь хамааруулан үндсэн ажлыг тодорхойлно. Хэрвээ тухайн хүн зөвхөн нэг л ажил эрхэлдэг бол түүнийг үндсэн ажилд тооцно.

Давхар ажил

Тухайн хугацаанд (сүүлийн долоо хоног, сүүлийн 12 сард) нэгээс олон ажил цалинтай болон хувиараа эрхэлж байгаа бол нийгмийн болон хууль зүйн тал, цалин хөлсний хэмжээ, ажиллаж байгаа цагаас нь хамааруулан үндсэн ажлаас бусад ажлыг давхар ажил гэж тодорхойлно.

Бүрэн бус хөдөлмөр эрхлэлт

Тухайн хугацааны үндсэн үйл ажиллагаандаа ажлын цагийн тогтоосон доод хязгаараас бага цагаар ажилладаг эсхүл нэмэлт цагаар ажиллах хүсэлтэй бөгөөд ажиллахад бэлэн байгаа түүнчлэн тухайн хүний эзэмшсэн мэргэжил ур чадварыг бүрэн ашиглахгүй, бүтээмж доогуур байхыг хамруулна. Бүрэн бус хөдөлмөр эрхлэлт нь ил, далд гэсэн хоѐр хэлбэртэй байна.

Ажил олгогч

Эдийн засгийн үйл ажиллагаатай холбоотой шийдвэрийг бие даан гаргаж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнээс олсон ашиг буюу ашиг олох боломжоос шууд хамаарах бизнестээ урт хугацаагаар нэг буюу түүнээс дээш ажилтныг хөдөлмөрийн болон бусад гэрээ, тохиролцооны үндсэн дээр авч ажиллуулж буй эзэн, байгууллагын удирдлагыг хэлнэ.

Цалин хөлс

Мөнгөн болон биет хэлбэрээр авч байгаа хөлс, урамшуулал, гарын мөнгө, ашиг орлогын хувь, илүү цаг ажилласны мөнгө, ажил олгогчоос хангаж байгаа хоол хүнс, байрыг цалин хөлсөд хамааруулна.

Бичиг үсгийн мэдлэг

Аль нэг хэлээр (бичгийн төрөл, хэлбэрээс үл хамааран) өдөр тутмын амьдралын тухай хамгийн энгийн богино өгүүлбэрийг уншиж, ойлгож, бичиж чаддаг, энэ чадвар нь тодорхой хугацаа өнгөрсөн ч хэвээр хадгалагдаж үлдсэн хүнийг бичиг үсэг мэддэг гэж үзнэ. Харин аль нэг хэлээр (бичгийн төрөл, хэлбэрээс үл хамааран) хамгийн энгийн богино өгүүлбэрийг уншиж, ойлгож, бичиж чаддаггүй, түүнчлэн унших, бичих чадвараа тодорхой хугацааны дараа алдсан хүнийг бичиг үсэг мэддэггүй гэж үзнэ. Мөн уншдаг боловч бичиж чаддаггүй, өөрөөр хэлбэл унши, ойлгох, бичих чадварын аль нэгийг эзэмшээгүй тохиолдолд бичиг үсэг мэддэггүй гэж ойлгоно.

Page 12: Ажил эрхлэлтийн танилцуулга erhleltiin sudalgaa_2015 on(2).pdf · Ажил эрхлэлтийн танилцуулга 2015 3 СЭДВИЙН АГУУЛГА

Ажил эрхлэлтийн танилцуулга 2015

12

БҮЛЭГ II

ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХТЭЙ БОЛОН

ИДЭВХГҮЙ ХҮН АМ

0 цаг =

Тийм

Тийм

Үгүй

Ажилгүй иргэд

Сүүлийн 7 хоногт эдийн засгийн үйл ажиллагаанд зарцуулсан

цаг

Тухайн үеийн идэвхтэй хүн ам

Эдийн засгийн идэвхгүй хүн ам

Сүүлийн 7 хоногт хөдөлмөр эрхлээгүй боловч тогтмол

ажилтай эсэх

Эдийн засгийн идэвхтэй хүн ам буюу ажиллах хүч

Ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайсан эсэх

Page 13: Ажил эрхлэлтийн танилцуулга erhleltiin sudalgaa_2015 on(2).pdf · Ажил эрхлэлтийн танилцуулга 2015 3 СЭДВИЙН АГУУЛГА

Ажил эрхлэлтийн танилцуулга 2015

13

2.1Эдийн засгийн идэвхтэй хүн ам

АХИЕК = Эдийн засгийн идэвхтэй хүн ам

*100 нийт хүн ам

Сүхбаатар аймгийн АХИЕК

= 29608

*100 =50.4 58792

Сүхбаатар аймгийн хэмжээнд ажиллах хүчний идэвх 50.4 хувьтай байна.Хүн

амын хөдөлмөр эрхлэлтийн байдлын үндсэн үзүүлэлтийг сүүлийн 4оноор болон

Сүхбаатар аймгийн үзүүлэлтийг 2015оны байдлаар харьцуулан хүснэгт 2.1-т

үзүүллээ.

Хүснэгт 2.1. 15 ба түүнээс дээш насны хүн амын хөдөлмөр эрхлэлтийн байдлын

зэрэгцүүлэлт, судалгаануудын дүнгээр

Сүхбаатар

аймаг

Эдийн засгийн идэвхтэй хүн ам 1 151.1 1 198.3 1 206.6 1 243.9 29.6

Ажиллагчид 1 056.4 1 103.6 1 110.7 1 151.2 26.7

Ажилгүйчүүд 94.7 94.7 95.9 92.7 2.9

Эдийн засгийн идэвхгүй хүн ам 661 738.8 735.0 779.0 9.3

Ажиллах хүчний оролцоо 61.6 61.9 62.1 61.5 76.1

Хөдөлмөр эрхлэлт 90.1 92.1 93.1 56.9 68.7

Ажилгүйдэл 9.9 7.9 7.9 7.5 9.7

А/ Хүн амын тоо, мян.хүн

Б/ Түвшин, хувиар

Эдийн засгийн идэвхийн байдал

Ажиллах хүчний судалгаа

Улсын дүн

2012 2013 2014 2015

Дээрх хүснэгтээс харахад сүүлийн жилүүдэдэдийн засгийн идэвхтэй хүн ам

нь улсын хэмжээнд өсөх хандлагатай байна. Манай аймгийн хувьд эдийн засгийн

идэвхтэй хүн ам 29.6 мянган хүн болсны 26.7 мянга буюу 90.2 хувь нь ажиллагчид,

2.9 мянга буюу 9.8 хувийг ажилгүй иргэд эзэлж байна. Өмнөх оноос 1.9 мянга буюу

7.2 хувиар эдийн засгийн идэвхтэй хүн ам өсчээ. Эдийн засгийн идэвхтэй хүн ам

нь улсын дүнд 2.4 хувь, зүүн бүсдээ 30.6 хувийг тус тус эзэлж байна.

2.2 Ажиллах хүчний оролцооны түвшин

Ажиллах хүчний оролцооны түвшин /АХОТ/-г хөдөлмөрийн насны нийт хүн

амд эдийн засгийн идэвхтэй хүн амын эзлэх хувиар тодорхойлдог. Мөн

ажиллагчид болон ажилгүйчүүдийн нийлбэр нь эдийн засгийн идэвхтэй хүн ам

буюу ажиллах хүчийг бүрдүүлдэг.

Page 14: Ажил эрхлэлтийн танилцуулга erhleltiin sudalgaa_2015 on(2).pdf · Ажил эрхлэлтийн танилцуулга 2015 3 СЭДВИЙН АГУУЛГА

Ажил эрхлэлтийн танилцуулга 2015

14

АХОТ = Эдийн засгийн идэвхтэй хүн ам

*100 Хөдөлмөрийн насны хүн ам

Сүхбаатар аймгийн

АХОТ =

29608 *100=76.1

38906

Улсын хэмжээнд ажиллах хүчний оролцооны түвшин 2012 онд 61.6 хувь,

2013онд 61.9хувь,2014онд 62.1хувь, 2015 онд 61.5хувийг тус тус эзэлжбайна.

Харин 2015оны байдлаар Сүхбаатар аймагт ажиллах хүчний оролцооны түвшин

76.1хувьтай байгаа нь улсын дүнгээс 14.6 пунктээр, Зүүн бүсээс 10.5 пунктээр тус

тус дээгүүр байна. Өнгөрсөн оноос 0.8 пунктээр өсчээ.

Насны бүлэг дэх ажиллах хүчний оролцооны түвшинг доорх байдлаар

тодорхойлно.

Насны бүлэг дэх

АХОТ =

Насны бүлэг дэх (Ажиллагчид + Ажилгүйчүүд) *100

Насны бүлэг дэх нийт хүн ам

2.3Эдийн засгийн идэвхгүй хүн ам

Хүснэгт 2.3. 15 ба түүнээс дээш насны эдийн засгийн идэвхгүй хүн ам, шалтгаан, хүйс, байршлаар

Ажил эрхлээгүй шалтгаанаар

Бүгд

Үүнээс: Хот Хөдөө

Эрэгтэй Эмэгтэй Бүгд Эрэг-

тэй Эмэгтэй Бүгд

Эрэг-тэй

Эмэгтэй

Гэрийн ажилтай 348 - 348 124 - 124 225 - 225

Суралцдаг 2 227 1 072 1 155 916 540 375 1 311 532 779

Сурахаар явах гэж байгаа

82 41 41 41 - 41 41 41 -

Тэтгэвэрт 3 419 899 2 520 1 082 500 583 2 337 399 1 938

Хөгжлийн бэрхшээлтэй

1 077 510 567 289 82 207 788 428 360

Ажил хийхийг хүсээгүй

117 80 37 43 43 - 75 37 37

Хүүхэд асарсан 958 - 958 495 - 495 464 - 464

Өвчтэй байсан 425 235 190 166 125 41 260 110 149

Өвчтөн, өндөр настан асарсан

318 - 318 83 - 83 236 - 236

Бусад 325 115 210 170 - 170 156 115 41

Бүгд 9 298 2 952 6 346 3 407 1 289 2 118 5 891 1 663 1 238

2015оны байдлаар эдийн засгийн идэвхгүй хүн ам 9.3 мянга байгаагийн31.7

хувийг эрэгтэйчүүд,68.3 хувийг эмэгтэйчүүд тус тус эзэлж байна. Байршлаар нь

авч үзэхэд хотод 36.6хувь буюу 3.4мянга, хөдөөд 63.4 хувь буюу 5.9мянган хүн

Page 15: Ажил эрхлэлтийн танилцуулга erhleltiin sudalgaa_2015 on(2).pdf · Ажил эрхлэлтийн танилцуулга 2015 3 СЭДВИЙН АГУУЛГА

Ажил эрхлэлтийн танилцуулга 2015

15

байна. Эдийн засгийн идэвхгүй хүн ам нь улсын дүнгийн 1.2 хувь, зүүн бүсдээ 18.3

хувийг тус тус эзэлж байна. Өнгөрсөн оноос 0.2 мянга өсчээ.

Зураг 2.3.15 ба түүнээс дээш насны эдийн засгийн идэвхгүй хүн амын бүтэц, шалтгаанаар

Эдийн засгийн идэвхгүй хүн амыг шалтгаанаар нь авч үзэхэд тэтгэвэрт3419

буюу 36.8хувь, хөгжлийн бэрхшээлтэй 1077буюу 11.6 хувь, суралцдаг 2227 буюу

23.9 хувь, хүүхэд асардаг 958буюу 10.3хувийг тус тус эзэлж байгаа нь өндөр

үзүүлэлттэй байна.

Хүн амын эдийн засгийн идэвхгүй байдлын гол шалтгаан нь тэтгэвэрт,

бусад, суралцдаг, хүүхэд асардаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой

байгаа бөгөөд 82.6хувийг эзэлж байна.

Page 16: Ажил эрхлэлтийн танилцуулга erhleltiin sudalgaa_2015 on(2).pdf · Ажил эрхлэлтийн танилцуулга 2015 3 СЭДВИЙН АГУУЛГА

Ажил эрхлэлтийн танилцуулга 2015

16

БҮЛЭГ III.

АЖИЛ ЭРХЛЭЛТ

Page 17: Ажил эрхлэлтийн танилцуулга erhleltiin sudalgaa_2015 on(2).pdf · Ажил эрхлэлтийн танилцуулга 2015 3 СЭДВИЙН АГУУЛГА

Ажил эрхлэлтийн танилцуулга 2015

17

3.1 Тухайн үеийн ажиллагчид

Ажиллах хүчний судалгаа нь Монгол Улсын хүн амын ажил эрхлэлтийн

байдлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулах зорилготой билээ. Ажлын

байртай боловч сүүлийн 7 хоногт ажил эрхлээгүй хүн амыг энэ асуултад

хамруулахын зэрэгцээ сүүлийн 7 хоногт наад зах нь нэг цаг ажилласан, эсвэл

сүүлийн долоо хоногт ажлын байртай боловч ямар нэг шалтгаанаар ажлаа түр

хийгээгүй хүн амыг тухайн үед ажил эрхэлсэн гэж үзсэн.

Хүснэгт 3.1.Ажиллагчдын тоо, хүйсээр

2013 2014

Бүгд Үүнээс: хүйсээр

2015 Улсын

дүнд эзлэх %

Эр Эм

Дорнод 26 750 25 575 29 155 2.5 15 610 13 545

Сүхбаатар 24 543 24 914 26 724 2.3 13 800 12 924

Хэнтий 27 559 26 452 30 474 2.6 15 394 15 080

Зүүн бүс 78 852 76 941 86 353 7.5 44 804 41 549

УЛСЫН ДҮН 1 103 601 1 110 698 1 151 223 100 604 677 546 546

Судалгааны дүнгээр улсын хэмжээнд тухайн үед нийт 1.2 сая хүн хөдөлмөр

эрхэлж байсны 52.5 хувь буюу 604.7мянга нь эрэгтэйчүүд, 47.5 хувь буюу 546.5

мянга нь эмэгтэйчүүд байна. Сүхбаатар аймаг улсын нийт ажиллагчдын 2.3 хувийг

эзэлж байна. Улсын хэмжээнд нийт ажиллагчдын 7.5 хувь буюу 86.4 мянга ньзүүн

бүсэд байна.Өнгөрсөн оноос ажиллагчдын тоо 1.8 мянга буюу 7.3 хувиар өсчээ.

Зураг 3.1.Ажиллагчдын тоо, хүйс, зүүн бүсийн аймгуудаар, мян.хүн

Зүүн бүсийн нийт ажиллагчдын33.8хувь буюу 29.2 мянга нь Дорнод аймагт,

30.9 хувь 26.7 мянга нь Сүхбаатар аймагт, 35.3хувь 30.5 мянга ньХэнтий аймагт

тус тус ажиллаж байна.

Page 18: Ажил эрхлэлтийн танилцуулга erhleltiin sudalgaa_2015 on(2).pdf · Ажил эрхлэлтийн танилцуулга 2015 3 СЭДВИЙН АГУУЛГА

Ажил эрхлэлтийн танилцуулга 2015

18

3.2Ажиллагчдын тоо, эдийн засгийн үйл ажиллагааны салбараар

Сүхбаатар аймгийн тухайн үеийн ажиллагчдын тоог, эдийн засгийн үйл

ажиллагааны салбарын ангиллаар гаргаж хүснэгт 3.2-т үзүүлэв.

Хүснэгт 3.2.Ажиллагчид, эдийн засгийн салбарын ангилал, хүйсээр

Бүгд

Хүйсээр

Эрэгтэй Эмэгтэй

тоо % тоо % тоо %

ХАА, ойн аж ахуйн, загас барилт, ан агнуур

13 362 50.0 7 503 54.4 5 859 45.3

Уул уурхай, олборлолт 541 2.0 458 3.3 83 0.6

Боловсруулах үйлдвэрлэл 1 845 6.9 880 6.4 965 7.5

Цахилгаан, хий, уур, агааржуулалт 160 0.6 160 1.2 - -

Усан хангамж, бохир ус зайлуулах систем, хог, хаягдлын менеж

78 0.3 78 0.6 - -

Барилга 292 1.1 292 2.1 - -

Бөөний болон жижиглэн худалдаа, машин мотоциклийн засвар үйл

3 387 12.7 1 289 9.3 2 098 16.2

Tээвэр ба агуулахын үйл ажиллагаа 821 3.1 740 5.4 81 0.6

Зочид буудал, байр сууц болон нийтийн хоолны үйлчилгээ

551 2.1 160 1.2 391 3.0

Мэдээлэл, холбоо 211 0.8 126 0.9 85 0.7

Санхүүгийн болон даатгалын үйл ажиллагаа

290 1.1 165 1.2 124 1.0

Мэргэжлийн шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагаа

327 1.2 202 1.5 126 1.0

Удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа

84 0.3 84 0.6 - -

Төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан жу

1 556 5.8 777 5.6 779 6.0

Боловсрол 1 725 6.5 521 3.8 1 204 9.3

Хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагаа

857 3.2 202 1.5 655 5.1

Урлаг, үзвэр, тоглоом наадам 84 0.3 - - 84 0.7

Үйлчилгээний бусад үйл ажиллагаа 552 2.1 161 1.2 392 3.0

Бүгд 26 724 100 13 800 100 12 924 100

Тухайн үеийн ажил эрхэлж байгаа хүн амын 13.4 мянга буюу 50.0 хувь нь

хөдөө аж ахуй, ан агнуур, ойн аж ахуй, загас барилтын салбарт ажиллаж байгаа

хамгийн өндөр нь байна.Мөн бөөний болон жижиглэн худалдаа, машин

мотоциклийн үйлчилгээний салбарт 3.4 мянга буюу 12.7 хувь, боловсруулах

үйлдвэрийн салбарт 1.8 мянга буюу 6.9 хувь,боловсролын салбарт1.8 мянгабуюу

6.5 хувь, Төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын

салбарт 1.6 мянга буюу 5.8 хувийг эзэлж байгаа бол бусад салбаруудад нийт

ажиллагчдын ердөө 0.3-3.2хувьд нь ажиллажээ.

Page 19: Ажил эрхлэлтийн танилцуулга erhleltiin sudalgaa_2015 on(2).pdf · Ажил эрхлэлтийн танилцуулга 2015 3 СЭДВИЙН АГУУЛГА

Ажил эрхлэлтийн танилцуулга 2015

19

Зураг 3.2.Ажиллагчид, эдийн засгийн салбарын ангиллаар, дүнд эзлэх хувиар

3.3Ажиллагчдын тоо, ажил мэргэжлийн ангиллаар

Сүхбаатар аймгийн тухайн үеийн ажиллагчдын тоог, ажил мэргэжлийн

ангиллаар гаргаж зураг 3.3-т харуулав.

Page 20: Ажил эрхлэлтийн танилцуулга erhleltiin sudalgaa_2015 on(2).pdf · Ажил эрхлэлтийн танилцуулга 2015 3 СЭДВИЙН АГУУЛГА

Ажил эрхлэлтийн танилцуулга 2015

20

Зураг 3.3.1.Ажиллагчдын бүтэц, ажил мэргэжлийн ангиллаар

Нийт ажиллагчдын 13.3мянга буюу49.8 хувийг Хөдөө аж ахуй, ой, загас

агнуурын мэргэшсэн ажилтан, 3.5мянга буюу 13.1хувийг худалдаа, үйлчилгээний

ажилтан, 2.4 мянга буюу 9.1 хувийг үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох

ажил, үйлчилгээний,2.1 мянга буюу 7.9 хувийгмэргэжилтэн, 1.5 мянга буюу 5.5

хувийг менежер, 1.4 мянга буюу 5.4 хувийг машин механизмтөхөөрөмжийн

операторч, угсрагч,1.3 мянга буюу5.0 хувийг энгийн ажил, мэргэжил,0.7 мянга буюу

2.5 хувийг техникч болон туслах/ дэд мэргэжилтэн, 0.4 мянга буюу 1.7 хувийг,

контор, үйлчилгээний ажилтан,0.04мянга буюу 0.2хувийг зэвсэгт хүчний

ажилмэргэжилтус тус эзэлж байна.

Зураг 3.3.2.Ажиллагчдын бүтэц, ажил мэргэжлийнангилал, хүйсээр

Page 21: Ажил эрхлэлтийн танилцуулга erhleltiin sudalgaa_2015 on(2).pdf · Ажил эрхлэлтийн танилцуулга 2015 3 СЭДВИЙН АГУУЛГА

Ажил эрхлэлтийн танилцуулга 2015

21

Ажиллагчдын тоог хүйсээр авч үзвэл зэвсэгт хүчний ажил, мэргэжлийн ажил

100 хувь,машин механизм, төхөөрөмжийн операторч, угсрагч хийж буй хүн амын

97 хувь,менежерийн ажил 66.9хувь,Энгийн ажил мэргэжил 63.2 хувь,техникч болон

туслах дэд мэргэжилтэн 62.2 хувь, үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох

ажил, үйлчилгээний 58.2 хувийг тус тус эрэгтэйчүүд эзэлж байна.

Худалдаа, үйлчилгээний ажил хийж байгаа хүний 82.4хувь, контор,

үйлчилгээний ажилтан 81.5 хувь, мэргэжилтэн73.3 хувь нь эмэгтэйчүүд ажиллаж

байна.

3.5Ажил эрхлэлтийн түвшин

Ажил эрхлэлтийн түвшинг тооцоход Сүхбаатар аймгийн хувьд68.7 хувьтай

байгаа нь улсын дунджаас11.8пункт, Зүүн бүсийн дүнгээс 10.1 функтээр тус тус

дээгүүр байна.

АЭТ =

Ажиллагчдын тоог

*100 Эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо

Сүхбаатар аймгийнАЭТ

= 26724

*100=68.7 38906

Page 22: Ажил эрхлэлтийн танилцуулга erhleltiin sudalgaa_2015 on(2).pdf · Ажил эрхлэлтийн танилцуулга 2015 3 СЭДВИЙН АГУУЛГА

Ажил эрхлэлтийн танилцуулга 2015

22

БҮЛЭГ IV.

АЖИЛГҮЙДЭЛ

Page 23: Ажил эрхлэлтийн танилцуулга erhleltiin sudalgaa_2015 on(2).pdf · Ажил эрхлэлтийн танилцуулга 2015 3 СЭДВИЙН АГУУЛГА

Ажил эрхлэлтийн танилцуулга 2015

23

4.1. Нийтлэг зүйл

2009 оны 6 дугаар сард шинэчлэгдэн батлагдсан “Хөдөлмөр эрхлэлт,

ажиллах хүчний статистикийн үзүүлэлийг тооцох аргачлал” –ын дагуу:

“Ажилгүй иргэн” гэж тухайн хугацаанд ажилгүй байсан, ажил хийхэд бэлэн,

ажил идэвхтэй хайж байгаа хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэнийг

хэлнэ.

4.2. Ажилгүй иргэдийн тоо

Хүснэгт 4.2.1.Ажилгүй иргэдийн тоо, ажилгүйдлийн түвшин, хүйс, аймаг, бүс

нутгаар

Ажилгүй иргэдийн тоо Ажилгүйдлийн түвшин,

хувиар

Бүгд Үүнээс: Хүйсээр

2015

Үүнээс: Хүйсээр

Эрэгтэй Эмэгтэй Эрэгтэй Эмэгтэй

2015 % Тоо % Тоо %

Дорнод 2 506 2.7 1 145 2.3 1 103 2.5 7.9 7.7 8.2

Сүхбаатар 2 884 3.1 1 753 3.5 1 464 3.3 9.7 11.2 8.2

Хэнтий 4 951 5.3 2 171 4.3 2 035 4.6 14.0 16.6 11.1

Зүүн бүс 10 341 11.2 5 069 10.1 4 602 10.4 12.0 9.3 10.7

УЛСЫН ДҮН 92 672 100 50 313 100 44 392 100 8.2 6.7 7.5

Улсын хэмжээнд 92.7мянган ажилгүй иргэн бүртгэгджээ. Үүний 11.2хувь

буюу 10.3 мянга ажилгүй иргэд нь зүүн бүсэд амьдарч байна.

Сүхбаатар аймгийн нийт ажилгүй иргэд 2015 онд 2.9 мянга болж өнгөрсөн

оноос 0.1 мянгаар өсчээ.

Хүснэгт 4.2.2.Ажилгүй иргэдийнтоо, насны бүтэц, хувиар

Насны бүлэг Бүгд

Эрэгтэй% Эмэгтэй% Тоо %

15 - 19 233 8.1 9.0 6.7

20 - 24 596 20.7 16.8 26.5

25 - 29 483 16.7 9.5 27.6

30 - 34 440 15.3 22.9 3.7

35 - 39 286 9.9 11.8 7.1

40 - 44 317 11.0 13.6 7.1

45 - 49 205 7.1 9.4 3.5

50 - 54 246 8.5 6.9 10.9

55 - 59 78 2.7 - 6.8

Бүгд 2 884 100 100 100

Ажилгүй иргэдийн тоог насны бүтцээр авч үзвэл 60.8хувийг 15-34 насны

залуус, 28.0 хувийг 35-49 насныхан эзэлж байна. Нийт ажилгүй иргэдийн 20.7 хувь

нь 20-24 насныхан байгаа нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Ажилгүй эрэгтэй,

Page 24: Ажил эрхлэлтийн танилцуулга erhleltiin sudalgaa_2015 on(2).pdf · Ажил эрхлэлтийн танилцуулга 2015 3 СЭДВИЙН АГУУЛГА

Ажил эрхлэлтийн танилцуулга 2015

24

эмэгтэй хүн амын насны бүтцээр нь харахад20-24, 30-34насны эрэгтэйчүүд,20-

29насны эмэгтэйчүүдтухайн насандаа өндөр үзүүлэлттэй байна.

Зураг 4.2.Ажилгүй иргэдийн тоо, насны бүтэц, хүйсээр

4.3. Ажилгүйдлийн түвшин

Судалгааны дүнгээр ажил эрхлээгүй нийт хүн амаар тооцсон ажилгүйдлийн

улсын дундаж түвшин8.2 хувь байгаа бол зүүн бүсэд 12.0хувь, Сүхбаатар аймагт

9.7хувьтай байна.

Харин Сүхбаатар аймгийн ажилгүйдлийн түвшинг 2014 онтой харьцуулахад

0.4пунктээр буурчээ.

АТ =

Ажилгүй иргэдийн тоог

*100 Эдийн засгийн идэвхтэй

хүн амын тоо

Сүхбаатар аймгийнАТ

= 2884

*100 = 9.7 29608

157

292

166

398

204235

164

12176

304317

43

8281

41

125

78

15 - 19 20 - 24 25 - 29 30 - 34 35 - 39 40 - 44 45 - 49 50 - 54 55 - 59

Эрэгтэй Эмэгтэй

Насны бүлэг

Page 25: Ажил эрхлэлтийн танилцуулга erhleltiin sudalgaa_2015 on(2).pdf · Ажил эрхлэлтийн танилцуулга 2015 3 СЭДВИЙН АГУУЛГА

Ажил эрхлэлтийн танилцуулга 2015

25

Зураг 4.3.Ажилгүйдлийн түвшин, аймаг, нийслэлээр, хувиар

Судалгааны дүнгээр аймгуудийн ажилгүйдлийн түвшин харуулахад

Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий, Дархан-Уул, Баян-Өлгий, Өмнөговь, Сүхбаатар,

Говь-Алтай, Ховд,Дорнодаймгууд улсын дунджаас 0.4-9.0пунктээр дээгүүр, бусад

аймгууд 0.6-5.3пунктээр доогуур байна. Харин Сүхбаатар аймгийн ажилгүйдлийн

түвшинг хөрш зэргэлдээ аймгуудтай харьцуулахад Дорнод аймгаас 1.8 пунктээр

дээгүүр, Хэнтий аймгаас 4.3пунктээр доогуур байна. Харин бүс нутаг, улсын

дундажтай харьцуулахад зүүн бүсээс1.0 пунктээр дээгүүр,улсын дунджаас2.2

пунктээр дээгүүр байна.

2.2

3.6

4.4

4.6

4.9

5.0

5.5

6.4

6.7

6.9

6.9

7.9

8.5

8.6

8.8

9.7

11.8

11.9

13.2

14.0

14.0

16.5

5 10 15 20

Орхон

Өвөрхангай

Төв

Булган

Сэлэнгэ

Архангай

Дундговь

Баянхонгор

Хөвсгөл

Улаанбаатар

Завхан

Дорнод

Увс

Ховд

Говь-Алтай

Сүхбаатар

Өмнөговь

Баян-Өлгий

Дархан-Уул

Хэнтий

Дорноговь

Говьсүмбэр

Page 26: Ажил эрхлэлтийн танилцуулга erhleltiin sudalgaa_2015 on(2).pdf · Ажил эрхлэлтийн танилцуулга 2015 3 СЭДВИЙН АГУУЛГА

Ажил эрхлэлтийн танилцуулга 2015

26

4.4. Ажилгүйиргэдийн боловсролын түвшин

Сүхбаатар аймгийн ажилгүй иргэдийн тоог боловсролын түвшин, хүйс,

хувиархүснэгт 4.4-т үзүүллээ.

Хүснэгт 4.4.Ажилгүй иргэдийнтоо, боловсролын түвшин, хүйс, хувиар

Боловсролын түвшин Бүгд Эрэгтэй Эмэгтэй

Боловсролгүй 4.1 4.6 3.2

Бага 6.8 6.8 6.9

Суурь 15.1 15.6 14.4

Бүрэн дунд 13.8 18.3 6.9

Техникийн болон мэргэжлийн

42.1 40.5 44.5

Дипломын дээд болон бакалавр

18.2 14.2 24.1

Бүгд 100 100 100

Судалгааны дүнгээр Эрэгтэй эмэгтэй хүний боловсролын түвшинг

харьцуулж үзэхэд бага, суурь, боловсролын түвшин ойролцоо байна. Харин

эмэгтэйчүүдийнболовсролын түвшин бага, Техникийн болон

мэргэжлийн,Дипломын дээд болон бакалаврын түвшин эрэгтэйчүүдийнхээс 0.1-9.9

пунктээр дээгүүр байхад эрэгтэйчүүдийн хувьд суурь, бүрэн дунд боловсролын

түвшин 1.2-11.4 функтээр өндөр байна.

Зураг 4.4.Ажилгүй иргэдийнтоо, боловсролын түвшин, хүйсээр

80

117

270

318

703

247

37

79

165

79

510

276

Боловсролгүй

Бага

Суурь

Бүрэн дунд

Техникийн болон мэргэжлийн

Дипломын дээд болон бакалавр

Эмэгтэй

Эрэгтэй

Page 27: Ажил эрхлэлтийн танилцуулга erhleltiin sudalgaa_2015 on(2).pdf · Ажил эрхлэлтийн танилцуулга 2015 3 СЭДВИЙН АГУУЛГА

Ажил эрхлэлтийн танилцуулга 2015

27

ДҮГНЭЛТ

Ажил эрхлэлтийн танилцуулгыг “Ажиллах хүчний судалгаа”-г ашиглан хийж

дуусгалаа. Уг судалгаа нь түүврээр явагддаг бөгөөд өрх гэрээр орж, өрхийн гишүүн

бүртэй ярилцан судалгааг авч, шалган, АХС-ны програмын дагуу шивж, Үндэсний

статистикийн хороонд дамжуулан, нэгтгэгдэж, шалгасны үндсэн дээр үр дүн нь

гардаг билээ. Иймээс тус судалгааны тоо мэдээлэл нь ажил эрхлэлтийн талаарх

бүхий л үзүүлэлтийг багтаасан байдаг.

Харин хүн амын хөдөлгөөнийг тухай бүр хийж, “Хүн ам, өрхийн бүртгэлийн

сан”-г баяжуулж байгаа хэдий ч ажил эрхлэлтийн талаарх мэдээлэл тийм ч

хангалттай биш байдаг.

Өмнөх онтой харьцуулахад 2015 онд эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо

сүүлийн жилүүдэд өсч түүний дотор ажиллагчдын тоо өсч байгаа нь манай

аймгийн хувьд бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаатай холбоотой гэж үзэж

байна. Ажилгүйдлийн түвшин нь өнгөрсөн оноос 0.4 функтээр буурсан нь эерэг

үзүүлэлт юм.

АШИГЛАСАН НОМ, МАТЕРИАЛ

-ҮСХ-ноос гаргасан Ажиллах хүчний судалгааны үндсэн тайлан 2013, 2014,2015 он

-Монгол улсын статистикийн эмхтгэл 2015

-Хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний үзүүлэлтийг тооцох аргачлал, түүнийг

ашиглах гарын авлага

-Статистикийн бюллетень, танилцуулга 2015

-www.1212.mn

Page 28: Ажил эрхлэлтийн танилцуулга erhleltiin sudalgaa_2015 on(2).pdf · Ажил эрхлэлтийн танилцуулга 2015 3 СЭДВИЙН АГУУЛГА

Ажил эрхлэлтийн танилцуулга 2015

28