23
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР, ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН /2015 оны жилийн эцсийн байдлаар/ Д/д Хөтөлбөр / төслийн агуулга Гүйцэтгэл 1. ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР 1. Төсөл, хөтөлбөрийн нэр, огноо, шийдвэрийн дугаар /Жич: уялдаа холбоо бүхий дэд/төсөл, хөтөлбөр байвал нэгтгэн тайлагнана. “Жендэрийн тэгш байдлыг хангах” үндэсний хөтөлбөр Засгийн газрын 2002 оны 274 дүгээр тогтоол Төсөл, хөтөлбөрийн зорилго: Нийгмийн хөгжил дэвшилд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн эрх тэгш оролцоог хангах, тэднийг нийгмийн баялгийн үр шимээс адил тэгш хүртэх таатай орчинг бүрдүүлэх замаар хүний амьдралын чанарыг сайжруулах, нийгэмд гарч байгаа сөрөг үзэгдлийг арилгахад оршино. 2. Санхүүжилтийн эх үүсвэр -Улс, орон нутгийн төсвөөс олгох хөрөнгө; -Хандивлагч орон, олон улсын байгууллагын тусламж, хандив; -Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн санаачилгаар хуримтлагдсан тусламж, хандивын хөрөнгө; -Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт; -Бусад эх үүсвэр. 3. Хэрэгжүүлэгч байгууллага /хэрэгжих нийт хугацаа Үндсэн хэрэгжүүлэгч байгууллага: Жендэрийн үндэсний хороо Хамтран хэрэгжүүлэгч байгууллага: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Хэрэгжих хугацаа: 2003-2015 он 4. Төсөл, хөтөлбөрийн зорилтууд Зорилт 14. Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах орчинг бүрдүүлэх. 5. Зардал /сая төгрөг/ Төсөв /Нийт шаардагдах зардал/ - Үүнд: Төсөв /2015 он/ Гүйцэтгэл Хувь Багц 1 Улсын төсөв - - - Багц 2 Гадаадын зээл, тусламж - - - 6. Төсөл, хөтөлбөрийн зорилтын хүрэх үр дүн: Тухайн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт: 14-р зорилтын хүрээнд: Хүрэх үр дүн 1: Удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин нэмэгдсэн байна. “14.1.1. Удирдах албан тушаалд сонгогдсон болон томилогдсон эмэгтэйчүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх замаар байр суурийг нь бэхжүүлэх сургалт зохион байгуулах” ажлын хүрээнд жил бүр зохион байгуулдаг Улсын бүртгэлийн байгууллагын “Удирдах ажилтны нэгдсэн сургалт, семинар”-ыг 2015 оны 3 дугаар сарын 18-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулсан. Тухайн сургалт, семинарт удирдах албан тушаал эрхэлж буй эмэгтэйчүүдийн оролцоо сайн байсан. Тус газрын нийт удирдах ажилтны 23 нь эрэгтэй, 22 нь эмэгтэй албан хаагчид байна. Мөн Архивын

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР, ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН …burtgel.gov.mn/images/document/tailan/Tusul hutulburiin bielelt... · орон сууцаар хангах

Embed Size (px)

Citation preview

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР, ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН /2015 оны жилийн эцсийн байдлаар/

Д/д Хөтөлбөр / төслийн агуулга

Гүйцэтгэл

1. ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

1. Төсөл, хөтөлбөрийн нэр, огноо, шийдвэрийн дугаар /Жич: уялдаа холбоо бүхий дэд/төсөл, хөтөлбөр байвал нэгтгэн тайлагнана.

“Жендэрийн тэгш байдлыг хангах” үндэсний хөтөлбөр Засгийн газрын 2002 оны 274 дүгээр тогтоол Төсөл, хөтөлбөрийн зорилго: Нийгмийн хөгжил дэвшилд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн эрх тэгш оролцоог хангах, тэднийг нийгмийн баялгийн үр шимээс адил тэгш хүртэх таатай орчинг бүрдүүлэх замаар хүний амьдралын чанарыг сайжруулах, нийгэмд гарч байгаа сөрөг үзэгдлийг арилгахад оршино.

2. Санхүүжилтийн эх үүсвэр -Улс, орон нутгийн төсвөөс олгох хөрөнгө; -Хандивлагч орон, олон улсын байгууллагын тусламж, хандив; -Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн санаачилгаар хуримтлагдсан тусламж, хандивын хөрөнгө; -Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт; -Бусад эх үүсвэр.

3. Хэрэгжүүлэгч байгууллага /хэрэгжих нийт хугацаа

Үндсэн хэрэгжүүлэгч байгууллага: Жендэрийн үндэсний хороо Хамтран хэрэгжүүлэгч байгууллага: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Хэрэгжих хугацаа: 2003-2015 он

4. Төсөл, хөтөлбөрийн зорилтууд

Зорилт 14. Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах орчинг бүрдүүлэх.

5. Зардал /сая төгрөг/

Төсөв /Нийт шаардагдах зардал/

-

Үүнд: Төсөв /2015 он/ Гүйцэтгэл Хувь

Багц 1 Улсын төсөв

- - -

Багц 2 Гадаадын зээл, тусламж

- - -

6. Төсөл, хөтөлбөрийн зорилтын хүрэх үр дүн:

Тухайн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт:

14-р зорилтын хүрээнд: Хүрэх үр дүн 1: Удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин нэмэгдсэн байна.

“14.1.1. Удирдах албан тушаалд сонгогдсон болон томилогдсон эмэгтэйчүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх замаар байр суурийг нь бэхжүүлэх сургалт зохион байгуулах” ажлын хүрээнд жил бүр зохион байгуулдаг Улсын бүртгэлийн байгууллагын “Удирдах ажилтны нэгдсэн сургалт, семинар”-ыг 2015 оны 3 дугаар сарын 18-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулсан. Тухайн сургалт, семинарт удирдах албан тушаал эрхэлж буй эмэгтэйчүүдийн оролцоо сайн байсан. Тус газрын нийт удирдах ажилтны 23 нь эрэгтэй, 22 нь эмэгтэй албан хаагчид байна. Мөн Архивын

ерөнхий газраас зохион байгуулсан “Архивын удирдах ажилтны нэгдсэн сургалтад УБТАГ-ын дарга С.Оюунгэрэл, ахлах мэргэжилтэн Д.Энхсаруул нар оролцсон. Тус газраас зохион байгуулж буй бусад сургалт, семинарт удирдах албан тушаал эрхэлж буй эмэгтэйчүүд тухай бүр хамрагдаж байна. Биелэлт: 100% “14.1.2. Эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлийг бэхжүүлэх, удирдах албан тушаалд бэлтгэх сургалтыг төрийн бус байгууллага, улс төрийн намуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулах” ажлын хүрээнд албан хаагчдын суралцах идэвхи санаачилгыг дэмжиж, Удирдлагын академид төрийн удирдлагын чиглэлээр Засгийн газрын тэтгэлгээр болон хувиараа суралцах нөхцөл боломжийг бүрдүүлэн ажилладаг. 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдсан “Эмэгтэйчүүдийн хөгжил оролцоо” үндэсний чуулганд тус байгууллагын 5 албан хаагч байгууллагаа төлөөлөн, мөн Залуучуудын үндэсний чуулганд байгууллагын 1 албан хаагчийг төлөөлөгчөөр оролцуулсан гэх мэт. Биелэлт: 100%

14-р зорилтын хүрээнд: Хүрэх үр дүн 2: Эрэгтэй, эмэгтэйчүүдийн удирдах албан тушаалд эзлэх байр суурийг судлах, мэдээлэл цуглуулах үйл ажиллагаа тогтмолжсон байна.

“14.3.1. Удирдах болон шийдвэр гаргах түвшний албан тушаалыг салбар бүрээр тодорхойлох” ажлын хүрээнд УБЕГ-ын газар, хэлтэс, аймаг, нийслэл, дүүргийн Бүртгэлийн хэлтсийн удирдах албан тушаалтны хүйсийн судалгааг жил бүр гарган ажиллаж байна. 2015 оны жилийн эцсийн байдлаар улсын бүртгэлийн байгууллагын 45 удирдах албан хаагчдын 23 буюу 51.11%-ийг эрэгтэй, 22 буюу 48.89%-ийг эмэгтэй албан хаагчид эзэлж байна. Нарийвчлан авч үзвэл: Ерөнхий газрын 12 удирдах албан хаагчдын 5 буюу 41.67%-ийг эрэгтэй, 7 буюу 58.33%-ийг эмэгтэй, нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 12 удирдах албан хаагчдын 8 буюу 66.67%-ийг эрэгтэй, 4 буюу 33.33%-ийг эмэгтэй, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 21 удирдах албан хаагчдын 9 буюу 42.86%-ийг эрэгтэй, 12 буюу 57.14%-ийг эмэгтэй албан хаагчид эзэлж байна. Биелэлт: 100% “14.3.2. Удирдах болон шийдвэр гаргах түвшний албан тушаалд эрэгтэй, эмэгтэйчүүдийн оролцооны талаархи судалгаа хийх” ажлыг хийж гүйцэтгэхэд эрэгтэй, эмэгтэйчүүдийн оролцоо адил түвшинд байна хэмээн дүгнэсэн. Биелэлт: 100%

7. Дүгнэлт /ололт, дутагдал, анхаарах асуудлууд/

“Жендэрийн тэгш байдлыг хангах” үндэсний хөтөлбөр хэрэгжсэнээр Улсын бүртгэлийн байгууллагын эмэгтэй удирдах албан хаагчдын тоо өсч, шийдвэр гаргах түвшний оролцоо дээшилж, удирдах албан хаагчдын хүйсийн харьцааны тоо тэнцвэртэй болсон.

8. Төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талуудын хамтын ажиллагаанд өгөх хөндлөнгийн үнэлгээ

9. Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн

Биелэлт дундаж

Зорилтын тоо Зорилт: 14

үнэлгээ, дүгнэлт /Өөрийн үнэлгээ/

100% 1 100%

10. Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн нэгдсэн үнэлгээ /ЗГХЭГ-ын үнэлгээ/

Нэгдсэн үнэлгээ

... %

Д/д Хөтөлбөр / төслийн

агуулга Гүйцэтгэл

2. ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

1. Төсөл, хөтөлбөрийн нэр, огноо, шийдвэрийн дугаар /Жич: уялдаа холбоо бүхий дэд/төсөл, хөтөлбөр байвал нэгтгэн тайлагнана.

“Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр Засгийн газрын 2006 оны 282 дугаар тогтоол Төсөл, хөтөлбөрийн зорилго: Залуучуудын өөрийнхөө төлөө болон нийгмийн төлөө хүлээх хариуцлагыг дээшлүүлэх, хөгжих, эрх ашгаа хамгаалах, нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын амьдралд оролцох оролцоог өргөжүүлэх ээлтэй орчинг бүрдүүлэх замаар чадварлаг, бүтээлч, ёс суртахуунтай, боловсролтой, соёлтой иргэн болж төлөвших, тэдний улс орныхоо хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд оршино.

2. Санхүүжилтийн эх үүсвэр -Улс, орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө; -Олон улсын байгууллага, хандивлагч орны тусламж, хандив -Гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив тусламж; -Бусад эх үүсвэр.

3. Хэрэгжүүлэгч байгууллага/ хэрэгжих нийт хугацаа

Үндсэн хэрэгжүүлэгч байгууллага: Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга Хамтран хэрэгжүүлэгч байгууллага: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Хэрэгжих хугацаа: 2007-2015 он

4. Төсөл, хөтөлбөрийн зорилтууд

Зорилт 3.2. Залуу хүн бүрийг хөдөлмөрийн зах зээлд хөрвөх чадвартай, эдийн засаг, нийгэм, бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжилтэй боловсон хүчин болгон хөгжүүлэх сургалтын орчинг бүрдүүлэх. Зорилт 3.4.Өсвөр үе, залуучуудын онцлог, хэрэгцээнд нийцсэн нийгмийн хамгааллын үйлчилгээг нийгэм, хамт олны оролцоонд тулгуурлан хөгжүүлэх. Зорилт 3.5. Залуучуудын төлбөрийн чадвар, сонирхолд нийцсэн орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх санал санаачилгыг дэмжих орчинг бүрдүүлэх. Зорилт 3.10. Өсвөр үе, залуучуудын авьяас чадварыг дэмжин, соёл урлаг, спортын арга хэмжээнд оролцох, түүх, соёл, уламжлалт зан заншлаа хамгаалан хөгжүүлэхэд оролцох боломжийг өргөжүүлэх. Зорилт 3.11. Өсвөр үе, залуучуудыг ариун цэвэр болон эрүүл ахуйн зөв дадал хэвшилд сургах, аливаа өвчнөөс сэргийлэх, эрүүл хооллох, эрүүл мэндээ хамгаалах залуучуудын мэдлэгийг дээшлүүлэх.

Зорилт 3.12. Залуучуудад эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааг хөгжүүлэх. Зорилт 3.14. Өсвөр үе, залуучуудын нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг боловсролыг нэмэгдүүлж, амьдрах ухааны чадварыг эзэмшүүлэх, эрсдэлгүй зан үйлийг төлөвшүүлэх. Зорилт 3.15. Архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаанд төрийн бус байгууллага, иргэний нийгэм, өсвөр үе, залуучуудын оролцоог хангах. Зорилт 3.16. Экологийн мэдлэгийг өсвөр үе, залуучуудад төлөвшүүлж, тэдний оролцоотой байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх таатай орчинг бүрдүүлнэ.

5.

Зардал /сая төгрөг/

Төсөв /Нийт шаардагдах зардал/

-

Үүнд: Төсөв /2015 он/ Гүйцэтгэл Хувь

Багц 1 Улсын төсөв

- - -

Багц 2 Гадаадын зээл, тусламж

- - -

6.

Төсөл, хөтөлбөрийн зорилтын хүрэх үр дүн:

Тухайн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт:

3.2-р зорилтын хүрээнд: Хүрэх үр дүн 1: Залуу хүн бүрийг хөдөлмөрийн зах зээлд хөрвөх чадвартай, эдийн засаг, нийгэм, бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжилтэй боловсон хүчин болгон хөгжүүлэх сургалтын орчинг бүрдсэн байна.

“3.2.2.Залуучуудыг мэргэших, давхар мэргэжил эзэмшихэд дэмжлэг үзүүлэх” ажлын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлсэн. УБЕГ-ын даргын 2013 оны 698 дугаар тушаалаар “Улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчдын тасралтгүй сургалтын нэгдсэн хөтөлбөр”-ийг баталж, жил бүр сургалтын төлөвлөгөө боловсруулан, албан хаагчдыг мэргэшүүлэх чиглэлээр холбогдох сургалтыг зохион байгуулж байна. 2015 оны жилийн эцсийн байдлаар 50 гаруй сургалт, семинарыг тус газраас зохион байгуулж, давхардсан тоогоор 1592 албан хаагч сургалтанд хамрагдсан. УБЕГ-ын даргын 2015 оны 887 дугаар тушаалаар “УБЕГ-ын албан хаагчийн сэлгэн ажиллах журам”-ыг баталснаар албан хаагчид дотооддоо иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр сэлгэн ажиллаж, мэргэшиж байна. Албан хаагчдыг давхар мэргэжил эзэмших, сурч боловсроход нь тус газраас байнга дэмжлэг үзүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Тухайлбал: “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуулийн эрх зүйн чиглэлээр бакалавр, магистрийн хөнгөлөлттэй сургалтанд 10 албан хаагчийг хамруулсан. Мөн Удирдлагийн академийн Засгийн газрын тэтгэлэгт мэргэшүүлэх дипломын сургалтанд 3 албан хаагчийг хамруулсан. Биелэлт: 100%

3.4-р зорилтын хүрээнд: Хүрэх үр дүн 1: Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд залуусыг бүрэн хамруулсан байна.

“3.4.1. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд залуусыг бүрэн хамруулах ...” ажлын хүрээнд тус газарт ажиллаж байгаа үндсэн албан хаагч болон гэрээт ажилтнуудыг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд бүрэн хамруулсан. Биелэлт: 100%

3.5-р зорилтын хүрээнд: Хүрэх үр дүн 1: Залуучуудын төлбөрийн чадвар, сонирхолд нийцсэн орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх санал санаачилгыг дэмжих орчинг бүрдсэн байна.

“3.5.1.Залуу гэр бүлийг бие даан амьдрах, орон байртай болоход шаардлагатай мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх үйлчилгээг хөгжүүлэх” ажлын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлсэн. УБЕГ-ын даргын 2014 оны 309 дүгээр тушаалаар “Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр” бодлогын баримт бичгийг батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр Төрийн орон сууцны корпораци болон бусад холбогдох газартай хамтран ажиллаж, албан хаагчдыг хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцтай болгох арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Тухайлбал: 2014 онд Төрийн орон сууцны корпорацитай хамтран ажиллаж 10 албан хаагчийг “Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцанд хамруулсан бол 2015 онд “Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцанд 50 квот авч албан хаагчдын нэрсийг хүргүүлсэн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй төрийн албан хаагчийн орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50%-ийг төрөөс даах хөтөлбөрт 5 албан хаагчийг хамруулсан. Мөн түүнчлэн “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтод хөтөлбөрийн” хүрээнд аймаг тус бүрт хэрэгжиж байгаа 1000 айлын орон сууц төсөл, хөтөлбөрт тус газрын орон нутаг дахь салбар нэгжийн албан хаагчдыг хамруулах, шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах чиглэлээр ажилласан. Биелэлт: 100%

3.10-р зорилтын хүрээнд: Хүрэх үр дүн 1: Өсвөр үе, залуучуудын авьяас чадварыг дэмжин, соёл урлаг, спортын арга хэмжээнд оролцох, түүх, соёл, уламжлалт зан заншлаа хамгаалан хөгжүүлэхэд оролцох боломж өргөжсөн байна.

“3.10.1.Бүх шатны сургууль, аж ахуйн нэгжээс зохион байгуулж байгаа урлаг соёл, спортын арга хэмжээнд өсвөр үе, залуучууд оролцох, эдгээр арга хэмжээг залуучуудын зүгээс зохион байгуулахыг дэмжих” ажлын хүрээнд тус газраас жил бүр “Албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир спортын арга хэмжээний төлөвлөгөө”-г баталж, хэрэгжүүлэн ажилласан. Ерөнхий боловсролын сургуулийн 16 настай хүүхдүүдэд 11 дүгээр сарын 14-ний өдөр буюу Их эзэн Чингис хааны төрсөн өдрийг угтан зохион байгуулдаг “Иргэний Андгай өргөх ёслол”-ыг Монголын Залуучуудын холбоотой хамтран зохион байгуулсан ба төлөөлөл болгон 40 хүүхдэд иргэний үнэмлэх гардуулах хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан. Биелэлт: 100%

3.11-р зорилтын хүрээнд: Хүрэх үр дүн 1: Өсвөр үе, залуучуудыг ариун цэвэр болон эрүүл ахуйн зөв дадал хэвшилд сургах, аливаа өвчнөөс сэргийлэх, эрүүл хооллох, эрүүл мэндээ хамгаалах залуучуудын мэдлэг дээшилсэн байна.

“3.11.1. Хамт олон, суралцагчид, ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах, өсвөр үе, залуучуудад ээлтэй эрүүл орчинг бүрдүүлэх талаар "Эрүүл мэндийг дэмжигч байгууллага" болох хөдөлгөөнийг өргөжүүлэх” ажлын хүрээнд эрүүл мэндийн чиглэлээр сургалт, семинар зохион байгуулах, албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд хамруулах, сувилалд амраах, албан хаагчдад зориулсан чийрэгжүүлэлтийн танхимыг тохижуулж, ашиглалтанд оруулах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. “3.11.2. Осол гэмтлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах чиглэлээр мэдлэг олгох сургалтыг сургууль, байгууллага, хамт олон, өсвөр үе, залуучуудын дунд явуулах, холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах” ажлын хүрээнд тус газар нь Нийслэлийн онцгой байдлын газартай

хамтран “Гамшгийн үед авах арга хэмжээ, ажлын байранд эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх” сэдэвт сургалтыг зохион байгуулсан. Мөн аймаг, дүүргийн Бүртгэлийн хэлтсүүд тухайн шатны аймаг, дүүргийн Онцгой байдлын албатай хамтран ажиллаж, болзошгүй гэнэтийн осол аваар гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах талаарх сургалтыг албан хаагчдын дунд зохион байгуулсан. “3.11.6. Өсвөр үе, залуучуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд сайн дураараа жилд 1-ээс доошгүй удаа орох дадлыг хэвшүүлэх” ажлын хүрээнд Ерөнхий газар болон аймаг, нийслэлийн Улсын бүртгэлийн газар, хэлтсээс төлбөрийг нь хариуцан албан хаагчдыг жилд 1 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд хамруулж хэвшсэн. Биелэлт: 100%

3.12-р зорилтын хүрээнд: Хүрэх үр дүн 1: Залуучуудад эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгаа хөгжсөн байна.

“3.12.2.Эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажилд байгууллага, хамт олон, залуучуудын идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлж явган аялал, зугаалга, биеийн тамирын уралдаан тэмцээн, бүх нийтийн спортын арга хэмжээг хөхиүлэн дэмжих” ажлын хүрээнд байгууллагын онлайн сургалтын цэсэнд “Эмийн зохистой хэрэглээ, зөв зохистой хооллолт , хөдөлгөөн ба эрүүл мэнд, хүнсний харшил, ажлын байрны дасгал хөдөлгөөн, өвөр монголын уламжлалт анагаах ухааны чиглэлийн цуврал хичээл зэргийг байршуулан, онлайн сургалтыг зохион байгуулсан. Энэ оны 4 дүгээр сард нийт албан хаагчдын эрүүл аж төрөх, гоо зүйн мэдлэгт зориулж эмч А.Мөнхөөгийн хичээлээр Мэдээллийн цаг зохион байгуулж 90 гаруй албан хаагчдыг хамруулсан. Албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр бүжгийн болон усан спортын төрлөөр судалгаа явуулж албан хаагчдыг хөнгөлөлттэй үнээр хамрагдах боломжийг бүрдүүлсэн. Мөн байгууллагын албан хаагчдын эрүүл мэндийг дэмжих ажлын хүрээнд эх орны амралт сувиллын судалгааг гарган хэлэлцүүлж Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутагт байрлах Хасу шивэрт сувилалтай гэрээ байгуулан 38 албан хаагчийг амраасан. Биелэлт: 100%

3.14-р зорилтын хүрээнд: Хүрэх үр дүн 1: Өсвөр үе, залуучуудын нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг боловсролыг нэмэгдүүлж, амьдрах ухааны чадварыг эзэмшүүлэх, эрсдэлгүй зан үйл төлөвшсөн байна.

“3.14.1. Өсвөр үе, залуучуудын дунд нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх” ажлын хүрээнд энэ оны 4 дүгээр сард нийт албан хаагчдын эрүүл аж төрөх, гоо зүйн мэдлэгт зориулж эмч А.Мөнхөөгийн хичээлээр Мэдээллийн цаг зохион байгуулж 90 гаруй албан хаагчдыг хамруулсан. Мөн байгууллагын онлайн сургалтын цэсэнд “Нөхөн үржихүй”-н чиглэлээр сургалтын материалыг байршуулсан. Биелэлт: 100%

3.15-р зорилтын хүрээнд: Хүрэх үр дүн 1:

“3.15.2. Архидан согтуурах, тамхины хор хөнөөлөөс сэргийлэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд өсвөр үе, залуучууд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, хяналтыг өндөржүүлэх” ажлын хүрээнд тус газрын албан хаагчид Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хуулийг мөрдөн ажиллаж байх бөгөөд харьяа газар, хэлтсийн дарга нь өдөр тутмын байнгын

хяналт тавин ажиллаж байна. Биелэлт: 100%

3.16-р зорилтын хүрээнд: Хүрэх үр дүн 1: Экологийн мэдлэгийг өсвөр үе, залуучуудад төлөвшүүлж, тэдний оролцоотой байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх таатай орчинг бүрдүүлсэн байна.

“3.16.2. Байгаль орчныг хамгаалах, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, экологийн боловсрол олгох талаархи мэдээлэл, сурталчилгааг өсвөр үе, залуучуудын оролцоотой зохион байгуулах, хялбаршуулсан ухуулга, сурталчилгааны материалыг түгээх талаархи хэвлэл, мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх” ажлын хүрээнд УБЕГ-ын “Эко клуб” байгуулан, үйл ажиллагаагаа явуулж байна. Тус клуб нь эхний ээлжинд байгууллагын орчин, ногоон байгууламжийг сайжруулах төлөвлөгөө, төсөл боловсруулан хэрэгжүүлж, 150 гаруй мод суулган, зүлэг, цэцэг тарих ажлыг хийж гүйцэтгэсэн. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 6 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулсан “Үндэсний зөвлөгөөн”-д тус клубын 3 төлөөлөгчийг оролцуулсан. Тус газрын аймаг, нийслэлийн Улсын бүртгэлийн газар, хэлтсийн албан хаагчид жил бүрийн 5, 10 дугаар сард мод тарих ажилд бүрэн хамрагдаж байна. Биелэлт: 100%

7.

Дүгнэлт /ололт, дутагдал, анхаарах асуудлууд/

Энэхүү хөтөлбөрийг байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэхэд тус газрын албан хаагчдын ихэнх нь залуучууд байсан нь хөтөлбөрийн хэрэгжилтэд эерэгээр нөлөөлсөн. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр тус газрын албан хаагчдын мэдлэг боловсрол дээшилж, чадварлаг, бүтээлч, ёс суртахуунтай, өөрийнхөө төлөө болон нийгмийн төлөө хүлээх хариуцлага дээшилж, нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын амьдралд оролцох оролцоо дээшилж, тэдний улс орныхоо хөгжилд оруулах хувь нэмэр нэмэгдсэн гэж үзэж байна.

8.

Төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талуудын хамтын ажиллагаанд өгөх хөндлөнгийн үнэлгээ

9.

Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлт /Өөрийн үнэлгээ/

Биелэлт дундаж

Зорилтын тоо

Зорилт

3.2 3.4 3.5 3.10 3.11 3.12 3.14 3.15 3.16

100% 9 100%

100%

100%

100%

100%

100% 100% 100% 100%

10.

Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн нэгдсэн үнэлгээ /ЗГХЭГ-ын үнэлгээ/

Нэгдсэн үнэлгээ

... %

Д/д Хөтөлбөр / төслийн агуулга

Гүйцэтгэл

3. МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

1. Төсөл, хөтөлбөрийн нэр, огноо, шийдвэрийн дугаар /Жич: уялдаа холбоо бүхий дэд/төсөл, хөтөлбөр байвал нэгтгэн тайлагнана.

“Мэдээллийн аюулгүй байдлыг хангах” үндэсний хөтөлбөр Засгийн газрын 2010 оны 141 дүгээр тогтоол Төсөл, хөтөлбөрийн зорилго: Монгол Улсын төрийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын цахим мэдээллийн сан, мэдээлэл түүнийг дэмжих дэд бүтцийн цахим аюулгүй байдлыг хангах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх замаар үндэсний аюулгүй байдал, иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулахад оршино.

2. Санхүүжилтийн эх үүсвэр -Төсвийн хөрөнгө; -Хандивлагч орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээл, тусламжийн хөрөнгө; -Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт.

3. Хэрэгжүүлэгч байгууллага /хэрэгжих нийт хугацаа

Үндсэн хэрэгжүүлэгч байгууллага: Засгийн газрын тохируулагч агентлаг- Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар Хамтран хэрэгжүүлэгч байгууллага: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Хэрэгжих хугацаа: 2010-2015 он

4. Төсөл, хөтөлбөрийн зорилтууд

Зорилт 1. Төрийн мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийн эмзэг, сул байдлыг илрүүлэх, үнэлгээ хийх. Зорилт 2. Шифр, криптографийн технологийг хөгжүүлж, хэрэглээг нэвтрүүлэх.

5. Зардал /сая төгрөг/

Төсөв /Нийт шаардагдах зардал/

-

Үүнд: Төсөв /2015 он/ Гүйцэтгэл Хувь

Багц 1 Улсын төсөв

- - -

Багц 2 Гадаадын зээл, тусламж

- - -

6. Төсөл, хөтөлбөрийн зорилтын хүрэх үр дүн:

Тухайн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт:

1-р зорилтын хүрээнд: Хүрэх үр дүн 1: Төрийн мэдээллийн системийн үйлчилгээ чанартай, шуурхай, баталгаатай болно.

“Төрийн байгууллагын мэдээллийн системийн ашиглалт үйлчилгээг аутсорсинг ашиглан хэрэгжүүлэх, хяналт тавих” ажлын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлсэн. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн хэрэгжилтийг 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хангах ажлын хүрээнд хуулийн этгээдийн мэдээллийг цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх портал сайт болон тус газраас иргэдэд үзүүлдэг хуулийн этгээдийн нэрийг онлайнаар шинээр авах, хуулийн этгээдийг шинээр үүсгэн байгуулах, хуулийн этгээдийн мэдээлэлд нэмэлт өөрчлөлт оруулах, үйлчилгээний дарааллыг урьдчилан захиалах хүсэлт хүлээн авах, хуулийн этгээдийн гэрчилгээг онлайнаар харах агуулга

бүхий үйлчилгээний вэб порталыг ажиллуулах талаар тагнуулын байгуулагад хандан ТЕГ-ын КАБГ-аас холбогдох зөвшөөрөл авч, хэрэглээнд нэвтрүүлэн системийн хэвийн ажиллагааг ханган ажиллаж байна. 2015 оны жилийн эцсийн байдлаар нийт 27 гаруй төрийн байгууллагад холбогдох ТЕГ-аас олгосон зөвшөөрлийг үндэслэн гэрээ байгуулан Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас сервис бэлтгэн “Үндэсний дата төв” УТҮГ-аар дамжуулан мэдээллээр хангах, солилцлох ажлыг хийж байна. Биелэлт: 100%

2-р зорилтын хүрээнд: Хүрэх үр дүн 1: Бүртгэлийн нэгдсэн тогтолцооны аюулгүй байдал дээшлэх болно.

“Иргэний ухаалаг үнэмлэх түүнтэй холбоотой мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулах” ажлын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлсэн. Иргэний цахим үнэмлэхийн бичил санах ойд шилжилт хөдөлгөөний мэдээллийг бичих, иргэний цахим үнэмлэхийн бичил санах ойгоос бичвэр, зурган мэдээллийг унших боломжтой шийдлийг боловсруулан, бүртгэлийн нэгжүүдэд тарааж, хэрэглээнд нэвтрүүлэхээр бэлтгэж байна. Иргэний цахим үнэмлэхний бичил санах ойд цахим гарын үсгийн IAS Classic V3 апплетыг идэвхижүүлэх, гарын үсгийн RSA 1024 бит криптограф бүхий PKI сертификат бичих, унших боломжийг бүрдүүлээд байна. МШХХТГ-аас “цахим гарын үсэг олгох, баталгаажуулах, хэрэглээнд нэвтрүүлэх ажлын гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжид цахим гарын үсгийг олгох, ашиглах e-Token төхөөрөмжийг ашиглах зөвшөөрлийг ТЕГ-аас авсан” тухай албан бичгийг ирүүлээд байна. Сертификат түгээх серверийг Монгол Улсын Root CA-д бүртгүүлж, сертификат үүсгэх шийдлийг боловсруулж дууссан. Биелэлт: 90%

7. Дүгнэлт /ололт, дутагдал, анхаарах асуудлууд/

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Улсын бүртгэлийн байгууллагад мэдээллийн аюулгүй байдал хангагдсан гэж дүгнэж байна.

8. Төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талуудын хамтын ажиллагаанд өгөх хөндлөнгийн үнэлгээ

9. Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлт /Өөрийн үнэлгээ/

Биелэлт дундаж

Зорилтын тоо Зорилт 1 Зорилт 2

95% 2 100% 90%

10. Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн нэгдсэн үнэлгээ /ЗГХЭГ-ын үнэлгээ/

Нэгдсэн үнэлгээ

... %

Д/д Хөтөлбөр / төслийн агуулга

Гүйцэтгэл

4. АГААРЫН ТЭЭВРИЙГ ХЯЛБАРШУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

1. Төсөл, хөтөлбөрийн нэр, огноо, шийдвэрийн дугаар /Жич: уялдаа холбоо бүхий дэд/төсөл, хөтөлбөр байвал нэгтгэн тайлагнана.

“Агаарын тээврийг хялбаршуулах” үндэсний хөтөлбөр Засгийн газрын 2010 оны 289 дүгээр тогтоол Төсөл, хөтөлбөрийн зорилго: Агаарын хөлөг, багийн гишүүд, зорчигч, ачаа шуудан болон бусад эд зүйлсийг хүндрэл, чирэгдэл, саадгүйгээр улсын хил нэвтрүүлж, хилийн хяналт шалгалтын үйл ажиллагааг давхардалгүй, шуурхай зохион байгуулах, боловсронгуй болгоход оршино.

2. Санхүүжилтийн эх үүсвэр -Улсын төсвийн хөрөнгө

3. Хэрэгжүүлэгч байгууллага /хэрэгжих нийт хугацаа

Үндсэн хэрэгжүүлэгч байгууллага: Засгийн газрын хэрэгжүүлэгч Иргэний нисэхийн ерөнхий газар Хамтран хэрэгжүүлэгч байгууллага: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Хэрэгжих хугацаа:

4. Төсөл, хөтөлбөрийн зорилтууд

Зорилт 1. Цахим /чиптэй/ гадаад паспортыг хэрэглээнд нэвтрүүлэх.

5. Зардал /сая төгрөг/

Төсөв /Нийт шаардагдах зардал/

7.112.0 сая төгрөг

Үүнд: Төсөв /2015 он/ Гүйцэтгэл Хувь

Багц 1 Улсын төсөв

- - -

Багц 2 Гадаадын зээл, тусламж

- - -

6. Төсөл, хөтөлбөрийн зорилтын хүрэх үр дүн:

Тухайн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт:

1-р зорилтын хүрээнд: Хүрэх үр дүн 1: Цахим /чиптэй/ гадаад паспортыг хэрэглээнд нэвтрүүлсэн байна.

“3.2.1.Гадаад улсад зорчих баримт бичгийг зохиох, хэвлэх, тараах болон нэмэлт өөрчлөлт хийхдээ олон улсын стандартад нийцүүлэх, 3.2.2.Машинаар уншигдахгүй гадаад улсад зорчих баримт бичгийг 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнө эргэлтээс бүрэн хасаж, олон улсын стандартад нийцсэн машинаар уншигдах гадаад улсад зорчих баримт бичиг олгох” ажлын хүрээнд Гадаад хэргийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн А/64 тоот тушаалаар Монгол Улсын үндэсний цахим гадаад паспортын загварыг баталсан. Тус газраас “Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Хууль зүйн яаманд хүргүүлээд байна. Цахим гадаад паспортын шинэ бэлдэцийг захиалах, худалдан авах болон хэвлэх үйлдвэрийн гэрээг байгуулах эрхийг Засгийн газрын 2015 оны 402 дугаар тогтоолоор тус газрын даргад олгосны дагуу төслийн гүйцэтгэгч Бүгд Найрамдах Унгар Улсын “Hungarian

Banknote Printing Shareholding Corporation” компани болон “Мегасон” ХХК компанийн холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт, танилцуулга хийж, гэрээ байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Биелэлт: 80%

7. Дүгнэлт /ололт, дутагдал, анхаарах асуудлууд/

Цахим /чиптэй/ гадаад паспортыг хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр тус газар нь холбогдох арга хэмжээг хэрэгжүүлсэн боловч энэхүү ажлыг зохион байгуулахад шаардлагатай хөрөнгө тус газрын 2015, 2016 оны төсөвт тусгагдаагүй тул энэхүү арга хэмжээний хэрэгжилт удаашралтай байна.

8. Төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талуудын хамтын ажиллагаанд өгөх хөндлөнгийн үнэлгээ

9. Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлт /Өөрийн үнэлгээ/

Биелэлт дундаж

Зорилтын тоо Зорилт 1

80% 1 80%

10. Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн нэгдсэн үнэлгээ /ЗГХЭГ-ын үнэлгээ/

Нэгдсэн үнэлгээ

... %

Д/д

Хөтөлбөр/төслийн агуулга

Гүйцэтгэл

5. “ЦАХИМ ЗАСАГ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

1.

Төсөл, хөтөлбөрийн нэр, огноо, шийдвэрийн дугаар /Жич: уялдаа холбоо бүхий дэд/төсөл, хөтөлбөр байвал нэгтгэн тайлагнана.

“Цахим засаг” үндэсний хөтөлбөр Засгийн газрын 2012 оны 101 дүгээр тогтоол

Төсөл, хөтөлбөрийн зорилго: Төрийн байгууллагыг холбосон мэдээллийн технологийн дэд бүтцийг байгуулан мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглах замаар төрийн бодлого боловсруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ, мэдээ, мэдээллийг орон зай, цаг хугацаанаас үл хамааран иргэдэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэж, төрийн ой санамжийг төгөлдөржүүлэх, түүнд суурилсан цахим засгийн үйлчилгээг хөгжүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

2. Санхүүжилтийн эх үүсвэр -Улсын төсвийн хөрөнгө -Орон нутгийн төсвийн хөрөнгө; -Хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгө; -Олон улсын байгууллагын банк, санхүүгийн байгууллагын зээл, тусламжийн хөрөнгө; -Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт; -Бусад.

3. Хэрэгжүүлэгч байгууллага/ хэрэгжих нийт хугацаа

Үндсэн хэрэгжүүлэгч байгууллага: Засгийн газрын тохируулагч агентлаг- Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар

Хамтран хэрэгжүүлэгч байгууллага: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Улсын бүртгэлийн ерөнхий газар Хэрэгжих хугацаа: 2012-2016 он

4. Төсөл, хөтөлбөрийн зорилтууд

Зорилт 1. Цахим засгийг хөгжүүлэх бодлого зохицуулалт, эрх зүйн орчинг боловсронгуй болгох. Зорилт 2. Мэдээллийн технологийн дэд бүтцийг хөгжүүлэх. Зорилт 3. Төрийн үйл ажиллагаа, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, иргэдэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй болгох. Зорилт 4. Төрийн албан хаагчдын мэдээллийн технологийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, иргэдэд төрийн цахим үйлчилгээг ашиглах мэдлэг олгох.

5. Зардал /сая төгрөг/

Төсөв /нийт шаардагдах зардал/

15.986,3 сая төгрөг

Үүнд: Төсөв /2015он/

Гүйцэтгэл /2015 оны 5-р сар/

Хувь

Багц 1 Улсын төсөв 65.6 сая төгрөг

65.6 сая төгрөг /нэмэлтээр 16.8

сая төгрөг/ 100%

Тайлбар: ТҮЦ машины лавлагааны үнэт цаасны зардлыг тусгасан болно.

6. Төсөл, хөтөлбөрийн зорилтын хүрэх үр дүн:

Тухайн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт:

1-р зорилтын хүрээнд: “1.1.Мэдээллийн болон кибер орчны аюулгүй байдлыг

Хүрэх үр дүн 1: Цахим үйлчилгээ үзүүлэх болон контент хөгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах хуулийн төсөл боловсруулж, батлуулсан байна.

хангах, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, цахим үйлчилгээ үзүүлэх болон контент хөгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах хуулийн төсөл боловсруулж, батлуулах” ажлын хүрээнд:

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслийг боловсруулж, дээд газарт өргөн мэдүүлж, 2015-01-29-ний өдөр УИХ-аар батлуулсанаар хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдсэн.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, дээд газарт өргөн мэдүүлснээр Хууль зүйн яам, Засгийн газраас дэмжиж УИХ-д өргөн бариад байна. УИХ-аас уг хуулийн төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгэж байна.

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус газраас боловсруулж, Хууль зүйн яаманд хүргүүлсэн бөгөөд бусад яамнаас санал авах ажиллагаа хийгдэж байна.

Эдгээр хуулийн төсөл батлагдсанаар иргэний бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдэнэ. Биелэлт 80%

2-р зорилтын хүрээнд: Хүрэх үр дүн 1: Засгийн газрын нэгдсэн энтерпрайз архитектур боловсруулж, нэвтрүүлсэн байна.

“2.1.Засгийн газрын нэгдсэн энтерпрайз архитектур боловсруулж, нэвтрүүлэх” ажлын хүрээнд: МШХХТГ-аас ирүүлсэн албан бичгийн дагуу зөвшөөрөгдсөн түвшинд сервер тоног төхөөрөмжийн жагсаалт, мэдээллийн болон өгөгдлийн урсгалын диаграм, ажлын технологийн дарааллыг боловсруулан албан бичгээр хүргүүлээд байна. Биелэлт 80%

2-р зорилтын хүрээнд: Хүрэх үр дүн 2: Мэдээллийн нууцлал, хамгаалалтын системийн нэгдсэн төлөвлөлт, дизайн боловсруулж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

“2.5.Мэдээллийн нууцлал, хамгаалалтын системийн нэгдсэн төлөвлөлт, дизайн боловсруулж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх” ажлын хүрээнд: Тагнуулын ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын газраас байгуулж буй төрийн нэгдсэн сүлжээний нууцлалын түвшинд УБЕГ нь “Үндэсний дата төв” УТҮГ болон Хууль зүйн сайдын 2007 оны 99 дүгээр тушаалын хавсралтаар баталсан журмын дагуу мэдээлэл солилцож буй төрийн байгууллагуудын хооронд нууцлалтыг хангасан нэгдсэн холболтыг 2015 оны 3 дугаар сард шинэчилж, одоогоор ТЕГ-аас бусад бүх холболтыг ҮДТ УТҮГ-аар дамжуулан Засгийн газрын 212 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажилласан. Биелэлт 100%

2-р зорилтын хүрээнд: Хүрэх үр дүн 3: Програм хангамжийг лицензтэй болгох, програм хангамжийн хууль ёсны хэрэглээг бий болгосон байна.

“2.6. Програм хангамжийг лицензтэй болгох, програм хангамжийн хууль ёсны хэрэглээг бий болгох” ажлын хүрээнд: АНУ-ын Мянганы сорилын сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Хөрөнгийн эрхийн төсөл”, БНСУ-ын КОЙКА байгууллагын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн “Улсын бүртгэл мэдээллийг сайжруулах цахим архив төсөл”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд лицензтэй програм хангамжийг худалдан авч суурилуулан бүртгэлийн толгой компьютерийн түвшинд

хууль ёсны програм хангамжийг ашиглаж байна. Биелэлт 80%

3-р зорилтын хүрээнд: Хүрэх үр дүн 1: Төрийн байгууллагын вэбсайтын контентын чанарыг сайжруулах, тухай бүр нь баяжилт, шилжилт хийж хэвшсэн байна.

“3.1.Төрийн байгууллагын вэбсайтын контентийн чанарыг сайжруулах, тухай бүр нь баяжилт, шинэчлэлт хийж хэвшүүлэх” ажлын хүрээнд: Тус газрын www.registrationmongolia.com домайн хаягтай, гадны серверт байршиж байсан вэб хаягийг мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс Үндэсний дата төвтэй гэрээ хийсний үндсэн дээр төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас байршуулах хост https://burtgel.gov.mn шилжүүлэх ажлыг 2013 онд зохион байгуулсан. Цахим хуудасны чанарыг сайжруулж, цахим мэдээллийн баяжуулалт, ашиглалтыг хариуцсан ажилтныг тогтмол ажиллуулж мэдээллийн шинэчлэлтийг тухай бүр хийж ажиллаж байна. 2015 оны жилийн эцсийн байдлаар цахим хуудсанд 899 мэдээллийг шинээр байршуулж, 105 мэдээллийг шинэчлэн байршуулж, 321 мэдээллийг хасч мэдээллийн шинэчлэлтийг тогтмол хийж ажилласан байна. Шилэн дансны тухай хуулийг 2015-01-01-ний өдрөөс эхлэн орон даяар мөрдөж эхлэхтэй холбогдуулан байгууллагын цахим хуудсанд “Шилэн данс” цэсийг үүсгэн www.shilendans.gov.mn сайттай холбох ажлыг зохион байгуулсан. Мөн цахим хуудсанд зайн сургалтын цэсийг нэмж оруулан сайтаар дамжуулан улсын бүртгэлийн газар, хэлтэс, нэгжийг холбогдох мэдээ, мэдээлэл, гарын авлага, сургалтын материалаар ханган ажиллаж байна. Цахим хуудсанд салбар зөвлөл, ёс зүйн хороо, хүний нөөцийн мэдээ, мэдээллийн тус тусын цонхыг вэб хуудасны Хүний нөөц цэсэнд байршуулан ажиллуулж байна. Ерөнхий газрын вэб сайтын хөгжүүлэлтийг хариуцан цахим хуудасны програм хангамжийг өөрчлөх, орчин үеийн ajax, jquery технологид суурилсан програм хангамжийг боловсруулан http://burtgel.gov.mn/2/ мэдээллийг хөрвүүлэн ашиглалтанд оруулаад байна Биелэлт 100%

3-р зорилтын хүрээнд: Хүрэх үр дүн 2: Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааг илүү хяналттай, өндөр бүтээмжтэй болгох зорилгоор гүйцэтгэлд тулгуурласан үнэлгээний мэдээллийн систем нэвтрүүлсэн байна.

“3.2.Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааг илүү хяналттай, өндөр бүтээмжтэй болгох зорилгоор гүйцэтгэлд тулгуурласан үнэлгээний мэдээллийн систем нэвтрүүлэх” ажлын хүрээнд: Бүртгэлийн байгууллагын дотоод үйл ажиллагааг илүү хяналттай, өндөр бүтээмжтэй болгох зорилгоор нэгдсэн портал систем буюу e-Office системийг боловсруулж, байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлээд байна. e-Office системийг бүртгэлийн гадаад болон дотоод бүх сүлжээнд хэрэглэх боломжийг бүрдүүлж, хэрэглэгчдийн эрхийг нээн ашиглалтад оруулснаар байгууллагын дотоод үйл ажиллагаа илүү хяналттай, өндөр бүтээмжтэй болоод байна. Биелэлт 100%

3-р зорилтын хүрээнд: Хүрэх үр дүн 3: Архивын лавлагаа олгох үйлчилгээг цахим хэлбэрт

“3.44.Архивын лавлагаа олгох үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх” ажлын хүрээнд:

“Төрийн үйлчилгээний цахим машин”-аар иргэний бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн

шилжүүлсэн байна. этгээдийн бүртгэлийн нийт 9 төрлийн лавлагаа олгож, иргэний үнэмлэх дахин авах хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч шийдвэрлэж байна.

Иргэний бүртгэлийн архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаатай холбогдон цахимжсан хувийн хэргийн материалаас “Мэдээлэл удирдах систем”-ийг ашиглан лавлагаа, мэдээлэл олгодог болсон.

Биелэлт 100%

3-р зорилтын хүрээнд: Хүрэх үр дүн 4: Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ шинээр олгох, шилжүүлэх үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэн байна.

“3.45.Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ шинээр олгох, шилжүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх” ажлын хүрээнд: ММСС-ийн Хөрөнгийн эрхийн төслийн хүрээнд нийслэл болон бүсийн тулгуур төв болох 8 аймаг /Төв, Дархан-Уул, Орхон, Завхан, Ховд, Өвөрхангай, Хэнтий, Дорнод/-ийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын баримтыг, өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан Сэлэнгэ аймгийн 7 сумын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын баримтыг, Баянхонгор, Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын баримтыг тухайн аймгийн орон нутгийн дэмжлэгтэйгээр цахим хэлбэрт бүрэн шилжүүлж, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим систем /ePRS/-ийг нэвтрүүлсэн. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, дээд газарт өргөн мэдүүлснээр Хууль зүйн яам, Засгийн газраас дэмжиж УИХ-д өргөн бариад байна. УИХ-аас уг хуулийн төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгэж байна. Уг хуулийн төсөл батлагдсанаар эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжих хууль, эрх зүйн орчин бүрдэнэ. Цахимжуулалт хийгдээгүй аймгуудын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын нотлох баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн ePRS системийг нэвтрүүлэх арга хэмжээг Дэлхийн банкнаас хэрэгжүүлэх “Ухаалаг засаг” төсөлд тусган, Улсын Их Хурлаар батлуулсан. Энэхүү ажлыг 2016 онд хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Биелэлт 90%

3-р зорилтын хүрээнд: Хүрэх үр дүн 5: Иргэний бүртгэл, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой цогц системийг хөгжүүлсэн байна.

“3.52.Иргэний бүртгэл, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой цогц системийг хөгжүүлэх” ажлын хүрээнд: Иргэний бүртгэл, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой мэдээллийг зөвхөн нийслэлд бүртгэж, баталгаажуулдаг байсныг өөрчлөн иргэний бүртгэлийн онлайн системд регистрийн дугаараар шилжилт хөдөлгөөнийг түүхчилсэн байдлаар дүүрэг, хорооны бүртгэлийн нэгжүүдэд харах боломжтой болгон програмд нэмэлт оруулж шилжилт хөдөлгөөний бүртгэлийн төвлөрлийг сааруулж, хороодод шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хийдэг болсон. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай хамтран ажиллаж нийслэлийн 89 хороог иргэний бүртгэлийн онлайн системд холбосон бөгөөд, эдгээр хороодоос шилжилт хөдөлгөөний, гэрлэсний, гэрлэлт цуцалсны /шүүхийн журмаар/, гэрлэлт

сэргээсний, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ дахин олголтын бүртгэлийг хийж, иргэний үнэмлэхийн болон оршин суугаа хаягийн лавлагаа зэргийг олгодог болсон. Биелэлт 100%

3-р зорилтын хүрээнд: Хүрэх үр дүн 6: Төрийн засаг захиргааны анхан шатны нэгжээр дамжуулан иргэдэд төрийн үйлчилгээ, мэдээ мэдээллийг хүргэхэд цахим шуудангийн хайрцаг болон мэдрэгч бүхий технологийг нэвтрүүлж эхэлсэн байна.

“3.53.Төрөөс засаг захиргааны анхан шатны нэгжээр дамжуулан иргэдэд төрийн үйлчилгээ, мэдээ мэдээллийг хүргэхэд цахим шуудангийн хайрцаг болон мэдрэгч бүхий технологийг нэвтрүүлж эхлэх” ажлын хүрээнд: МТШХХГ-аас мэдээллийн дэвшилтэт технологи ашиглан шуудангийн үйлчилгээг түргэн шуурхай авах, цаг хугацаа хамаарахгүйгээр ашиглах боломжтой ухаалаг шуудангийн хайрцгийг нэвтрүүлсэн. УБЕГ-аас энэхүү ухаалаг шуудангийн хайрцагт иргэний цахим үнэмлэх унших, Үндэсний дата төвд байрлуулсан иргэний бүртгэлийн мэдээллийн сантай тулган нягтлах, иргэний хурууны хээний мэдээллийг унших, боломжийг технологийн хувьд бүрдүүлсэн. ТҮЦ машинаар дамжуулан цахим үнэмлэхийг унших, иргэний хурууны хээний мэдээллийг тулган нягталж тухайн иргэнтэй холбоотой иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийг цахим лавлагаа хэлбэрээр олгох үйлчилгээг нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Биелэлт 100%

3-р зорилтын хүрээнд: Хүрэх үр дүн 7: Иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээнд “Ухаалаг дараалал систем”-ийг нэвтрүүлсэн байна.

“3.55.Иргэний бүртгэл, эд хөрөнгийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээнд “Ухаалаг дараалал систем”-ийг нэвтрүүлэх” ажлын хүрээнд: Энэхүү ажлыг хэрэгжүүлэх зардал тус газрын төсөвт тусгагдаагүй ч өөрсдийн нөөц бололцоог ашиглан зарим газар, хэлтсийн /Гадаадын хөрөнгө оруулалт, хуулийн этгээдийн бүртгэлийн газар, Нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтэс, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс/ үйлчилгээнд дарааллын системийг нэвтрүүлсэн. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, 2015 оны 3 дугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн этгээдийн мэдээллийг цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх портал сайт болон хуулийн этгээдийн нэрийг онлайнаар шинээр авах, хуулийн этгээдийг шинээр үүсгэн байгуулах, хуулийн этгээдийн мэдээлэлд нэмэлт өөрчлөлт оруулах, үйлчилгээний дарааллыг урьдчилан захиалах хүсэлт хүлээн авах, хуулийн этгээдийн гэрчилгээг онлайнаар харах агуулга бүхий үйлчилгээний вэб портал бий болгох ажлыг “Инносолюшн” ХХК-тай хамтран хийж гүйцэтгэн, хэрэглээнд нэвтрүүлсэн. Биелэлт 80%

3-р зорилтын хүрээнд: Хүрэх үр дүн 8: Иргэний цахим үнэмлэх уншигч, холбогдох бусад тоног төхөөрөмж, програм хангамжийг иргэний бүртгэлийн үйлчилгээнд нэвтрүүлсэн байна.

“3.64.Иргэний цахим үнэмлэх уншигч, холбогдох бусад тоног төхөөрөмж, програм хангамжийг иргэний бүртгэлийн үйлчилгээнд нийлүүлэх” ажлын хүрээнд: Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлын хүрээнд иргэний цахим үнэмлэх олгох суурь дэд бүтэц, иргэний биеийн давхцахгүй өгөгдөлд суурилсан мэдээллийн нэгдсэн санг бий болгосон. Иргэдэд иргэний цахим үнэмлэхийн бичил санах ойн мэдээллийг таниулан ТҮЦ машинаар дамжуулан

лавлагаа авах боломжтой болгож, лавлагаа, үйлчилгээ үзүүлж байна. Хурууны хээ болон иргэний цахим үнэмлэх уншигч төхөөрөмжийг иргэний гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээнд нэвтрүүлэн, ашиглаж байна. Биелэлт 100%

3-р зорилтын хүрээнд: Хүрэх үр дүн 9: Иргэний цахим үнэмлэх уншигч, холбогдох бусад тоног төхөөрөмж, програм хангамжийг эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээнд нэвтрүүлсэн байна.

“3.65.Иргэний цахим үнэмлэх уншигч, холбогдох бусад тоног төхөөрөмж, програм хангамжийг эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээнд нийлүүлэх” ажлын хүрээнд: Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн системийг хаягийн нэгдсэн сантай холбож, өмчлөгчийн мэдээллийг цахим хэлбэрээр ашиглан эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг явуулж байна. Биелэлт 90%

3-р зорилтын хүрээнд: Хүрэх үр дүн 10: Иргэний цахим үнэмлэх уншигч, холбогдох бусад тоног төхөөрөмж, програм хангамжийг хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээнд нэвтрүүлсэн байна.

“3.66.Иргэний цахим үнэмлэх уншигч, холбогдох бусад тоног төхөөрөмж, програм хангамжийг хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээнд нийлүүлэх” ажлын хүрээнд: Хуулийн этгээдийн бүртгэлийн Les системийг хаягийн нэгдсэн сан, иргэний бүртгэлийн сантай холбож, хуулийн этгээдийн хаяг, үүсгэн байгуулагч иргэний мэдээллийг цахим хэлбэрээр тусган бүртгэл хийж байна. Биелэлт 90%

3-р зорилтын хүрээнд: Хүрэх үр дүн 11: УБЕГ-ын мэдээлэл, лавлагааны системийг байгуулсан байна.

“3.91.Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэл, лавлагааны систем бий болгох” ажлын хүрээнд:

“Төрийн үйлчилгээний цахим машин”-наар иргэний бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа олгож, иргэний үнэмлэх дахин авах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байна.

Мобайл апликэшн нэвтрүүлэн гар утас ашиглан улсын бүртгэлийн үйлчилгээ авахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, нэгжүүдийн хаяг, байршил, холбоо барих утасны жагсаалт зэргийг офлайн хэлбэрт мэдээллээр хангах програм хангамжийг боловсруулан https://burtgel.gov.mn/ цахим хуудаст татаж авахаар байршуулан хэрэглээнд нэвтрүүлсэн.

“Улсын бүртгэлийн нэгдсэн лавлах 1800-1890” дугаарын утас, байгууллагын https://burtgel.gov.mn/ цахим хуудас, мессенжер хаягаар улсын бүртгэлийн үйлчилгээний талаар мэдээ мэдээллийг иргэдэд хүргэж байна.

Мөн “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 1900-1109, мэдээллийн төвөөр улсын бүртгэлийн үйлчилгээний талаарх мэдээ мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэж байна.

Биелэлт 100%

3-р зорилтын хүрээнд: Хүрэх үр дүн 12: Төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргахад иргэд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, иргэдийн оролцоог хангасан байна.

“3.98. Төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргахад иргэд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, иргэдийн оролцоог хангах” ажлын хүрээнд: Тус газрын https://burtgel.gov.mn/ цахим хуудсанд “Хэлэлцүүлэг” цэс ажиллуулж байх бөгөөд тухайн цэсэнд тус газраас боловсруулж буй хууль тогтоомж, дүрэм, журам, тушаалын төслийг байршуулан иргэд, олон нийтээр хэлэлцүүлэн санал бодлыг нь тусгаж байна. Биелэлт 100%

4-р зорилтын хүрээнд: Хүрэх үр дүн 1: Төрийн албан хаагчдад зориулсан мэдээллийн технологийн сургалтын төвийг байгуулж, төрийн албан хаагчдын мэдээллийн технологийн ур чадварын түвшинг тогтоох тогтолцоо бүрдсэн байна.

“4.1.Төрийн албан хаагчдад зориулсан мэдээллийн технологийн сургалтын төвийг байгуулах, төрийн албан хаагчдын мэдээллийн технологийн ур чадварын түвшинг тогтоох тогтолцоог бий болгох” ажлын хүрээнд: Тус газрын төв байранд сургалтын өрөөг тохижуулан, компьютер, техник тоног төхөөрөмж, шаардлагатай бусад зүйлээр ханган, сургалтын үйл ажиллагааг явуулж байна. Жил бүр сургалтын төлөвлөгөөг батлан, иргэний бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэл, мэдээллийн технологийн болон бусад чиглэлээр холбогдох сургалтыг зохион байгуулж, албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлж байна. Биелэлт 100%

7. Дүгнэлт /ололт, дутагдал, анхаарах асуудлууд/

Ололт:

Иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлж цаг хугацаа, орон зайнаас үл хамааран лавлагаа, мэдээлэл цахим хэлбэрээр олгодог болсон.

Иргэний бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээг хорооноос үзүүлдэг болсон.

Дутагдал, анхаарах асуудал:

Хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв хангалттай хэмжээнд батлагддаггүйн улмаас төсөл, хөтөлбөр хэрэгжихэд хүндрэл үүсч байна.

Цахим лавлагааны эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй байгаа тул ТҮЦ машины лавлагаагаар зарим байгууллагууд үйлчлэхгүй байна.

8. Төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талуудын хамтын ажиллагаанд өгөх хөндлөнгийн үнэлгээ

9. Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлт /Өөрийн үнэлгээ/

Биелэлт дундаж

Зорилтын тоо

Зорилт 1 Зорилт 2 Зорилт 3 Зорилт 4

90.62 % 4 80% 86.66 95.83 100%

10. Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн нэгдсэн үнэлгээ /ЗГХЭГ-ын үнэлгээ/

Нэгдсэн үнэлгээ

... %

Д/д Хөтөлбөр / төслийн агуулга Гүйцэтгэл

6. УЛСЫН БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ АРХИВ ТӨСӨЛ

1. Төсөл, хөтөлбөрийн нэр, огноо, шийдвэрийн дугаар /Жич: уялдаа холбоо бүхий дэд/төсөл, хөтөлбөр байвал нэгтгэн тайлагнана.

Улсын бүртгэл мэдээллийн цахим архив төсөл Үндэслэл: Засгийн газрын 2008 оны 78 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсад бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр”, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр Төсөл, хөтөлбөрийн зорилго: Иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийн архивын цаасан баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, öàõèì àðõèâûí ñàíã ¿¿ñãýí àøèãëàñíààð èðãýä, áàéãóóëëàãàä ¿ç¿¿ëýõ òºðèéí ¿éë÷èëãýý ÷èðýãäýëã¿é, øóóðõàé áîëîõ, òºðèéí áàéãóóëëàãóóäûí ìýäýýëýë ñîëèëöîîíû õóðä íýìýãäýõ, öàõèì èðãýíèé ¿íýìëýõ îëãîõ àæëûí áýëòãýë õàíãàãäàõ, улсын á¿ðòãýë, ìýäýýëëèéí õÿíàëòûã ñàéæðóóëàõ, èðãýíèé á¿ðòãýë, ìýäýýëëèéí ñàíãèéí ¿íýí áîäèò, àþóëã¿é àæèëëàãààã á¿ðýí õàíãàõ áîëîí àðõèâûí ñàíãèéí õàäãàëàëò, õàìãààëàëòûã ñàéæðóóëàõàä òºñëèéí çîðèëãî îðøèíî.

2. Санхүүжилтийн эх үүсвэр -БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны агентлаг “КОЙКА”-ийн буцалтгүй тусламж; -Улсын төсвийн хөрөнгө.

3. Хэрэгжүүлэгч байгууллага /хэрэгжих нийт хугацаа

Үндсэн хэрэгжүүлэгч байгууллага: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Хамтран хэрэгжүүлэгч байгууллага: БНСУ-ын “SKC&C” компани Хэрэгжих хугацаа: 2010-2014 он

4. Төсөл, хөтөлбөрийн зорилтууд

Зорилт 1. Монгол Улсын нийт иргэний бүртгэлийн маягтыг нэгтгэж хувийн хэрэгжүүлэх, цахим хэлбэрт хөрвүүлэх, бүртгэлийн нэгдсэн санд нэгтгэх Зорилт 2. Хуулийн этгээдийн бүртгэлийн маягтыг нэгтгэж хувийн хэрэгжүүлэх, цахим хэлбэрт хөрвүүлэх, бүртгэлийн нэгдсэн санд нэгтгэх Зорилт 3. Үндсэн баримтын цахим санг үүсгэснээр иргэд, байгууллагад үзүүлэх төрийн үйлчилгээ түргэн шуурхай болох, бүртгэл, мэдээллийн хяналтыг сайжруулах, бүртгэлийн мэдээллийн сангийн үнэн бодит, аюулгүй ажиллагааг бүрэн хангах

5. Зардал /сая төгрөг/

Төсөв /Нийт шаардагдах зардал/

4 000 000 ам долларын буцалтгүй тусламжийн хүрээнд програм хангамж, компьютер, тоног төхөөрөмжийг нийлүүлсэн.

Үүнд: Төсөв /2015 он/

Гүйцэтгэл /2015 оны жилийн эцэс/

Хувь

Багц 1 Улсын төсөв

721,6 593,9 82,3%

Багц 2 Гадаадын зээл, тусламж

- - -

6. Төсөл, хөтөлбөрийн зорилтын хүрэх үр дүн:

Тухайн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт:

1-р зорилтын хүрээнд: Хүрэх үр дүн 1: Иргэний бүртгэлийн маягтыг нэгтгэж хувийн хэрэгжүүлэн үндсэн баримтын цахим сан үүссэн байна.

Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн архивын сангаас 12521 ботийн 5704445 хуудас баримтыг цахимжуулж дууссан. Хувийн хэргийн сангаас 3210000 хувийн хэргийн 15679632 хуудас баримт цахимд оруулахаас 1820383 хувийн хэргийн 15529749 хуудас баримт сканнердаж, 963111 хувийн хэгийн 7575417 хуудас баримт засварлаж, 850248 хувийн хэргийн 7471632 хуудас баримт метадата хийж, 848271 хувийн хэргийн 7454643 хуудас баримтыг чанар шалгаж, 659830 хувийн хэргийн 5876745 хуудас баримтыг түүвэрчлэн шалгасан байна. Цахимжуулалтын явц дунджаар 88.05 хувьтай хийгдсэн./2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар/ Биелэлт 88.05%

2-р зорилтын хүрээнд: Хүрэх үр дүн 1: Хуулийн этгээдийн бүртгэлийн маягтыг нэгтгэж хувийн хэрэгжүүлэн үндсэн баримтын цахим сан үүссэн байна.

Нийслэл болон 21 аймгийн хуулийн этгээдийн бүртгэлийн архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, цахим сан үүсгэсэн. Биелэлт 100%

3-р зорилтын хүрээнд: Хүрэх үр дүн 1: Иргэд, байгууллагад үзүүлэх төрийн үйлчилгээ түргэн шуурхай, чирэгдэлгүй болж, бүртгэл, мэдээллийн хяналт дээшилж, мэдээллийн сангийн үнэн бодит байдал, аюулгүй ажиллагаа хангагдсан байна.

Цахимжуулсан мэдээллийн санг ашиглан иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн 9 төрлийн лавлагаа, 1 төрлийн үйлчилгээг ТҮЦ машинаар иргэдэд хүргэж байна. Мөн Мэдээлэл удирдах системийг ашиглан ИГББ-ын сангийн 1951-1976 оны төрсний бүртгэлийг бүтэн онуудаар, 1977-1988 оны хоорондох төрсний бүртгэлийг хэсэгчилсэн байдлаар, 1951-1988 оны гэрлэлтийн бүртгэл, гэрлэлт цуцлалт, овог нэр өөрчлөлт, хүүхэд үрчлэлт, эцэг тогтоолт, гэрлэлт сэргээлтийн бүртгэлийг, 1951-1982 оны нас баралтын бүртгэлийг цахим хэлбэрээр шалгаж, лавлагаа, үйлчилгээнд ашиглаж байна. Биелэлт 90%

7. Дүгнэлт /ололт, дутагдал, анхаарах асуудлууд/

Ололт:

Цахимжсан мэдээллийн санг ашиглан ТҮЦ машинаар иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа, үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран авдаг болсон.

Цахим мэдээллийн санг үндсэн архивын цаасан сантай тулгаж, давхардал, алдаатай мэдээллийг илрүүлэх, баримтын зөрүүг арилгаж, “Иргэний бүртгэлийн цахим сан”-гийн мэдээллийг цэгцэлсэн;

Монгол Улсын иргэний бүртгэлд бүртгэгдсэн нийт иргэд, хуулийн этгээдийн бүртгэлийн системийн эх сурвалж үндсэн баазыг үнэн бодитой байх нөхцлийг бүрдүүлсэн.

Улсын бүртгэлийн мэдээллийн сан, архивын хадгаламжийн сангийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал хангагдсан.

Цахимжсан хувийн хэргийн материалаас “Мэдээлэл удирдах систем”-ийг ашиглан лавлагаа, мэдээлэл олгож байна. Энэ нь архивын лавлагаа олгох үйл ажиллагааг түргэн шуурхай болгосон.

8. Төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талуудын

хамтын ажиллагаанд өгөх хөндлөнгийн үнэлгээ

9. Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлт /Өөрийн үнэлгээ/

Биелэлт дундаж

Зорилтын тоо

Зорилт 1 Зорилт 2 Зорилт 3

92.68% 3 88.05% 100 % 90%

10. Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн нэгдсэн үнэлгээ /ЗГХЭГ-ын үнэлгээ/

Нэгдсэн үнэлгээ

... %

Д/д Хөтөлбөр / төслийн агуулга

Гүйцэтгэл

7. E-IMMIGRATION ТӨСӨЛ

1. Төсөл, хөтөлбөрийн нэр, огноо, шийдвэрийн дугаар /Жич: уялдаа холбоо бүхий дэд/төсөл, хөтөлбөр байвал нэгтгэн тайлагнана.

E-Immigration төсөл Төсөл, хөтөлбөрийн зорилго: Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган, нэвтрүүлэх боомтын бүртгэлийн үйл ажиллагаанд орчин үеийн өндөр хурдтай техник, технологийг нэвтрүүлэн, хувь хүний биометрик мэдээлэл агуулсан мэдээллийн санг ашиглан хилийн шалган, нэвтрүүлэх хяналтыг шуурхай болгон сайжруулах зорилготой.

2. Санхүүжилтийн эх үүсвэр -БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны агентлаг “КОЙКА”-ийн буцалтгүй тусламж

3. Хэрэгжүүлэгч байгууллага /хэрэгжих нийт хугацаа

Үндсэн хэрэгжүүлэгч байгууллага: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар Хамтран хэрэгжүүлэгч байгууллага: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Хэрэгжих хугацаа: 2014-2016 он

4. Төсөл, хөтөлбөрийн зорилтууд

Зорилт 1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийн санг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт ашиглуулах, мэдээллээр хангах.

5. Зардал /сая төгрөг/

Төсөв /Нийт шаардагдах зардал/

-

Үүнд: Төсөв /2015 он/ Гүйцэтгэл Хувь

Багц 1 Улсын төсөв

- - -

Багц 2 Гадаадын зээл, тусламж

- - -

6. Төсөл, хөтөлбөрийн зорилтын хүрэх үр дүн:

Тухайн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт:

1-р зорилтын хүрээнд: Хүрэх үр дүн 1: Иргэний бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлийн цахим санг ИХШХЕГ-т ашиглуулж, мэдээллээр хангасан байна.

“Иргэний бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлийн цахим санг ИХШХЕГ-т ашиглуулж, мэдээллээр хангах” ажлын хүрээнд: Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 99 дүгээр тушаалаар баталсан “Мэдээллийн нэгдсэн сүлжээ болон толгой компьютер ашиглах, түүний нууцыг хадгалах, хамгаалах, мэдээлэл солилцох журам”-ын дагуу Тагнуулын ерөнхий газраас зөвшөөрөл авч, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газартай гэрээ байгуулан Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас сервис бэлтгэн “Үндэсний дата төв” УТҮГ-аар дамжуулан онлайн хэлбэрээр иргэний бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллээр ханган ажиллаж байна. Биелэлт 100%

7. Дүгнэлт /ололт, дутагдал, анхаарах асуудлууд/

Иргэний бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлийн цахим мэдээллээр хангаснаар тухайн төсөл хэрэгжих боломжтой болсон.

8. Төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талуудын хамтын ажиллагаанд өгөх хөндлөнгийн үнэлгээ

9. Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлт /Өөрийн үнэлгээ/

Биелэлт дундаж

Зорилтын тоо Зорилт 1

100% 1 100%

10. Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн нэгдсэн үнэлгээ /ЗГХЭГ-ын үнэлгээ/

Нэгдсэн үнэлгээ

... %

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР