5
НИЙТ ХУГАЦАА 60 мин НАСНЫ АНГИЛАЛ 6-8 нас ЭРҮҮЛ ШҮД ХИЧЭЭЛЭЭР ДАМЖУУЛАН АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ АХУЙН ЗӨВ ДАДАЛ ХЭВШИЛД СУРАЛЦАХ НЬ СУДЛАГДАХУУН Эрүүл мэнд СУРГАЛТЫН ҮР ДҮН Амны хөндийн ариун цэврийг сахих, зөв дадал хэвшлийг хэрэглээ болгоно Гэр бүл, хамт олондоо эергээр нөлөөлж, шүдний өвчлөлийг бууруулахад хувь нэмрээ оруулна ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН “Хорхой цоорхой” дууны бичлэг https://www.youtube.com/watch?v=WnYFTweXd ng Зурагт үзүүлэн-1-9 \зурагт хуудас-4-ийг 12ш хэвлэн бэлтгэнэ.\ Шүдний муляж 6 баг тус бүрт-1ш, сойз хүүхэд бүрт-1ш \эмчийн сургалтанд ашиглах муляж- 1ш, сойз-1ш\ Эцэг эхчүүдэд шүд угаах эмчийн зөвлөгөө бичлэг https://www.youtube.com/watch?v=jnkKXaqsfaE &list=PLaghGG9rI5tmOrJyo0DsBxiMdZ4HVzvI V Гэрийн хуудас \хүүхэд бүрийн тоогоор хэвлэнэ\ Ангийн хуудас \хүүхэд бүрийн тоогоор хэвлэнэ\ Эцэг эхээс авах асуумж \онлайнаар авах\ https ://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSes8 diA 0Tjh-LdrAYdD7G1u2PZsJZl- 9 jkLXK_d4T7O9mGong/viewform?usp=sf_link ХИЧЭЭЛИЙН БЭЛТГЭЛ Ангийн хүүхдийн амны хөндийн үзлэгийн оношилгоо болон явцын дүгнэлтийг харуулсан мэдээлэл бэлтгэх Сургалтын орчинд хүүхэд бүр шүд угаах сойз, ам зайлах сав бэлтгэх Ус шүүгч, ус бэлтгэх Мэргэжлийн эмч шүд угаах тухай сургалт бэлтгэсэн байх \Мэргэжлийн эмч байхгүй тохиолдолд хичээлийн хэрэглэгдэхүүн хэсэгт байгаа бичлэгийг ашиглаж болно.\ Проектор, дэлгэц, компьютер бэлтгэх \интернэтийн орчинтой байх\ KWL аргын хүснэгтийг бэлтгэх Б.Сайнжаргал С.Ариунтунгалаг О.Энхзаяа ХАРГАЛЗАХ ТХЗ

ЭРҮҮЛ ШҮД - itpd.mn

  • Upload
    others

  • View
    6

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ЭРҮҮЛ ШҮД - itpd.mn

НИЙТ ХУГАЦАА

60 мин

НАСНЫ АНГИЛАЛ

6-8 нас

ЭРҮҮЛ ШҮД

ХИЧЭЭЛЭЭР ДАМЖУУЛАН АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ АХУЙН ЗӨВ ДАДАЛ

ХЭВШИЛД СУРАЛЦАХ НЬ

СУДЛАГДАХУУН

Эрүүл мэнд

СУРГАЛТЫН ҮР ДҮН

• Амны хөндийн ариун цэврийг сахих, зөв дадал

хэвшлийг хэрэглээ болгоно

• Гэр бүл, хамт олондоо эергээр нөлөөлж, шүдний

өвчлөлийг бууруулахад хувь нэмрээ оруулна

ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН

“Хорхой цоорхой” дууны бичлэг

https://www.youtube.com/watch?v=WnYFTweXd

ng

Зурагт үзүүлэн-1-9 \зурагт хуудас-4-ийг 12ш

хэвлэн бэлтгэнэ.\

Шүдний муляж 6 баг тус бүрт- 1ш, сойз хүүхэд

бүрт-1ш \эмчийн сургалтанд ашиглах муляж-

1ш, сойз-1ш\

Эцэг эхчүүдэд шүд угаах эмчийн зөвлөгөө

бичлэг

https://www.youtube.com/watch?v=jnkKXaqsfaE

&list=PLaghGG9rI5tmOrJyo0DsBxiMdZ4HVzvI

V

Гэрийн хуудас \хүүхэд бүрийн тоогоор хэвлэнэ\

Ангийн хуудас \хүүхэд бүрийн тоогоор

хэвлэнэ\

Эцэг эхээс авах асуумж \онлайнаар авах\

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSes8diA0Tjh-LdrAYdD7G1u2PZsJZl-9jkLXK_d4T7O9mGong/viewform?usp=sf_link

ХИЧЭЭЛИЙН БЭЛТГЭЛ

Ангийн хүүхдийн амны хөндийн

үзлэгийн оношилгоо болон явцын

дүгнэлтийг харуулсан мэдээлэл бэлтгэх

Сургалтын орчинд хүүхэд бүр шүд

угаах сойз, ам зайлах сав бэлтгэх

Ус шүүгч, ус бэлтгэх

Мэргэжлийн эмч шүд угаах тухай

сургалт бэлтгэсэн байх \Мэргэжлийн

эмч байхгүй тохиолдолд хичээлийн

хэрэглэгдэхүүн хэсэгт байгаа бичлэгийг

ашиглаж болно.\

Проектор, дэлгэц, компьютер бэлтгэх

\интернэтийн орчинтой байх\

KWL аргын хүснэгтийг бэлтгэх

Б.Сайнжаргал С.Ариунтунгалаг О.Энхзаяа

ХАРГАЛЗАХ ТХЗ

Page 2: ЭРҮҮЛ ШҮД - itpd.mn

Суралцахуйн хөгжлийг дэмжих дадлага ажлыг идэвхтэй оролцооны аргад тулгуурлан

сурагчдыг гэр бүлийнхэнтэйгээ ярилцан тодорхойлж ирэх даалгавар өгсөн. Асуулганд

нийт 85 сурагч хамрагдсан. Саналуудыг нэгтгэхэд 56.4% нь шүд өвддөг, 46.5%нь амттан

их идсэнээс өвдсөн, 92.3% нь эмчлүүлэхэд их өвддөг бөгөөд зардал их гардаг гэж

хариулсан.

Сургуулийн 2 ангийн 85 сурагчийг амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт

хамруулахад 56 сурагч буюу 65% нь өвчлөлтэй байсан. Мөн 2020 онд Дорноговь аймгийн

эрүүл мэндийн газраас зохион байгуулсан амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 10765

хүүхэд хамруулахад 9631 хүүхэд буюу 89.5% нь өвчлөлтэй байлаа.

Иймээс хүүхдийн шүдний өвчлөлийг багасгахын тулд багаас нь эхлэн амны хөндийн

эрүүл ахуйн зөв дадал хэвшилтэй болгох шаардлага тавигдаж байна.

СЭДЭВ СОНГОСОН ҮНДЭСЛЭЛ

ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ Шүдээ өвтгөхгүйн тулд бид юу хийж чадах вэ?

ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО Шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга барилд суралцах

СУРАЛЦАХУЙН ЗОРИЛТ

• Эрүүл аж төрөх дадал, зан үйлд суралцана.

• Эрүүл ахуйн зөв дэглэм баримтлан аюулгүй амьдрах арга ухаан, эрүүл зан үйлд

суралцана.

АРГА ЗҮЙ

• Төсөөлөх арга \ алхам-1\

• Эвлүүлгийн арга \ алхам-2\

• KWL арга \хүснэгтийг самбарт байршуулж багш хичээлийн алхам бүр дээр хөтлөх\

• Хосоор суралцах арга \алхам-4\

• Бод-Хамтар-Хуваалц

ХИЧЭЭЛ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Ангийн сурагчдыг сонирхлын багаар хуваана. \ багаар хуваах олон төрлийн аргаас багш

ашиглаж болно.\

ҮНЭЛГЭЭ

Хичээлийн явцад сурагчдын идэвх оролцоо, бусдад нөлөөлж байгаа байдлыг үнэлнэ.

Сурагчдыг зорилгоо хэрхэн биелүүлж байгаа эсэх, зөв дадал хэвшилд суралцаж байгааг

багш өдөр бүр ажиглах, эцэг эхээс сар бүр онлайнаар асуумж авах \асуулгын хуудас-1\,

сурагчдыг өөрсдөөр нь өдөр бүр дүгнүүлэх \ажлын хуудас-1\ боломж олгож

урамшуулан аман үнэлгээ өгнө.

Page 3: ЭРҮҮЛ ШҮД - itpd.mn

СУРАЛЦАХУЙН ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Нэгдүгээр алхам: Тулгамдаж буй асуудлыг тодорхойлж дэвшүүлэх7

мин

2020 онд Дорноговь аймгийн эрүүл мэндийн газрын амны хөндийн урьдчилан

сэргийлэх үзлэгийн мэдээг танилцуулах \зураг-1\

Ангийн сурагчдын амны хөндийн үзлэг оношилгооны дүгнэлтийг танилцуулах

\зураг-2\

Шүдээ өвтгөхгүйн тулд бид юу хийх ёстой вэ? төсөөлөх аргыг ашиглан шинэ

санаагаа хуваалцах

Хоёрдугаар алхам: Асуудал сонгох

6 хэсэг болгосон 2 төрлийн зургийг багаараа ярилцан эвлүүлж ажиглаад яагаад ялгаатай

байгаа талаар санаа бодлоо солилцох \зураг-3\

Эрүүл шүд юу гэж ярих бол?, өвчтэй шүд юу гэж хэлэх бол? гэсэн асуудлаар дүрийн

тоглолт хийх

Гуравдугаар алхам: Мэдээлэл цуглуулж танилцах

Богино хэмжээний видео бичлэгийг үзэж алдаанаасаа суралцах, зөв дадал хэвшил нь

эрүүл байхын үндэс гэдгийг мэдэж авах

https://www.youtube.com/watch?v=WnYFTweXdng

https://www.youtube.com/watch?v=QQ15y8bk4as

Нөхцөл байдалд тохируулан өөрчилж болох хувилбар

Тухайн орон нутгийн хүүхдийн амны хөндийн үзлэгийн дүгнэлтийг танилцуулж болно.

Нөхцөл байдалд тохируулан өөрчилж болох хувилбар

Бичлэгийг өөрийн улсын хэл дээр орчуулж болно.

8

мин

15

мин

Дөрөвдүгээр алхам: Суралцах дасгал 20

мин

Чи шүдээ хэрхэн арчилдаг вэ? асуудал дэвшүүлэн эргэцүүлэн бодох боломж олгох \бод-

хамтар-хуваалц арга\

Шүдийг зөв угаах аргачлалыг бичлэгээр танилцуулах

https://www.youtube.com/watch?v=jnkKXaqsfaE&list=PLaghGG9rI5tmOrJyo0DsBxiMdZ4HV

zvIV

https://www.youtube.com/watch?v=xlpJFoKUAos

Үзсэн бичлэгийн дагуу эмч бодит хэрэглэгдэхүүн ашиглан сурагчдыг дагуулан шүд

угаалгах \Эмч шүдний муляж, сойз, хүүхэд бүр ангийн эрүүл мэндийн булангаас өөрийн

сойзыг авах\ \зураг-4\

Сурагчид багаараа зургийг үйл явдлын дарааллаар байрлуулан сурсан зүйлээ өөрөө хийж

гүйцэтгэх боломж олгох \зураг-5, 6ш\

Сургалтын үед үдийн цайны дараа цэвэр ус, сойз ашиглан амны хөндийг цэвэрлэж

хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх

Page 4: ЭРҮҮЛ ШҮД - itpd.mn

Нөхцөл байдалд тохируулан өөрчилж болох хувилбар

Ус шүүгч ашиглах боломжгүй бол буцалсан ус хэрэглэж болно.

Зургаадугаар алхам: Дүгнэлт

• Амны хөндийн эрүүл ахуйн дараах зөв дадлыг хэвшүүлнэ гэдгийг сурагчидтай

хамтран ярилцан мөрдөх дүрмээ гаргана.

• Өглөө оройны хоол цайны дараа шүдийг зөв дарааллын дагуу угааж хэвшинэ.

• Үдийн цай уусны дараа, мөн чихэрлэг болон гурилан бүтээгдэхүүн идсэний дараа

амыг цэвэр усаар зайлж хэвшинэ.

• Сойзоо 6 сар тутамд сольж хэвшинэ.

KWL-ийн хүснэгтэнд бичсэн сурагчдын гаргасан санааг нэгтгэн ярилцаж

эрэмбэлэх \зураг-6\

Тавдугаар алхам: Хийсэн ажлаа тайлагнан танилцуулах 6

мин

4

мин

ТУРШИН ХЭРЭГЖҮҮЛСЭН БАЙДАЛ

Шүдийг хэрхэн арчилж хамгаалах тухай зөвлөмж мэдээллийг ангийн эрүүл мэндийн

буланд 14 хоног тутамд байршуулж сурталчилж байсан.

Шүдний өвчлөлтэй сурагчдыг эцэг эхтэй хамтран мэргэжлийн эмчид үзүүлж

эрүүлжүүлэх аяныг хичээлийн жилийн туршид зохион байгуулж байна.

Сар бүр эцэг эхээс онлайнаар асуумж авч нэгтгэн ахицын мэдээллийг ангийн сурагч

болон эцэг эхчүүдэд танилцуулдаг.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdK1jqcxIdlxkT4fFR78Dak9r0lwC6z1JVbTQ0gM

AugFqVCOA/viewform?usp=sf_link

https://www.youtube.com/watch?v=WzWEBMHYiSo

• Хүүхэд болон гэр бүлийн гишүүд дадал хэвшил бий болгож буй эсэхээ өдөр бүр

АНГИЙН , ГЭРИЙН хуудсанд үнэлж хэвшсэн. \зураг-7\

• “Эрүүл шүдийг эрхэмлэдэг гэр бүл” challenj 1 сарын хугацаанд зохион байгуулахад 52

гэр бүл оролцож, бусдад үлгэрлэсэн.

Анхны үзлэгээс хойш 3 сарын дараа давтан үзлэгээр шүдний өвчлөлтэй байсан 56

сурагчаас 29 сурагч буюу 51.8% нь эмчлэгдсэн. \зураг-8\

Эцэг эхчүүдэд амны хөндийн эрүүл мэндийг хэрхэн сахих талаар сар бүр онлайнаар

зөвлөмжийг хүргэдэг. \эх сурвалж: www.google.comhttps://www.youtube.com/watch?v=nBVvqiWi80o

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИН ЦААШИД ...

2021-2022 оны хичээлийн жилд өөрийн сургуулийн бага ангийн бүх сурагчдыг амны

хөндийн үзлэгт хамруулж, шүд угааж, ам зайлах зөв дадлыг бий болгоно. \Бага

ангийн 974 сурагч хамрагдах боломжтой\ . Түүнчлэн ЭРҮҮЛ ШҮДТЭЙ СУРГУУЛЬ

болно.

Цаашид сум, аймаг \дүүрэг\, улсын хэмжээнд үйл ажиллагаагаа сурталчлан зохион

байгуулна.

Page 5: ЭРҮҮЛ ШҮД - itpd.mn

10765 9631 8575

02000400060008000

1000012000

Бүх хүүхэд Өвчтэй Эмчлэгдсэн

2020 онд Дорноговь аймгийн эрүүл мэндийн

газрын амны хөндийн урьдчилан сэргийлэх

үзлэгийн мэдээ

Зураг-1

Зураг-2

66%

34%

Урьдчилан сэргийлэх үзлэг-1

өвчлөлтэй шүдтэй хүүхэд эрүүл шүдтэй хүүхэд

48%52%

Давтан үзлэг

өвчлөлтэй хүүхэд шүдээ эмчлүүлсэн хүүхэд

Зураг-8

3 сарын дараа давтан үзлэгээр шүдний

өвчлөл өвчлөлтэй 56 сурагчаас 29 сурагч

буюу 51.8% нь эмчлэгдсэн.

Зураг-3

Зураг-4

Зураг-4

Ангид ашиглах булан хэрэглэгдэхүүн

Зураг-5 \6 ширхэг\

K

мэддэг

W

мэдсэн

L

мэдэхийг

хүсэж байна

Зураг-6

Зураг-7

Зураг болон ажлын хуудсыг хүссэн

хэмжээгээр хэвлэн ашиглаж болно