23
1 ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХЭРЭГЛЭЭ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ Улаанбаатар 2019 он

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО СОГТУУРУУЛАХ …lcohol_consumption_and_industry.pdf · хүчирхийлэл, гэмт хэрэг зэргийг

  • Upload
    others

  • View
    21

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

1

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО

СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХЭРЭГЛЭЭ,

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Улаанбаатар 2019 он

2

Согтууруулах ундаа нь хүн төрөлхтний дунд олон зуун жилийн турш, өргөн хэрэглэгдэж ирсэн хүнийг донтуулах, сэтгэцэд нөлөөлөх шинж чанартай бодис юм. Үүнийг хэтрүүлэн хэрэглэх нь хувь хүний эрүүл мэндэд шууд хортой төдийгүй гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагчдад дам байдлаар хор хөнөөл учруулж, улмаар нийгэм, эдийн засагт дарамт үүсгэдэг байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийд 1 жилд 3 сая, өөрөөр хэлбэл, 1 минутад 6 хүн нас барж байна. Эдгээр хүний 4 хүн тутмын 3 нь эрэгтэй байна. Мөн 2016 оны байдлаар дэлхийн 15, түүнээс дээш насны 1 хүн жилд 6.4 литр “спирт”1 хэрэглэж байгаа тооцоо гарчээ.

Улс, орнууд архины хэрэглээнээс үүдэн хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгэм-эдийн засагт гарах сөрөг нөлөөг багасгахад үр дүнтэй, уялдаа холбоотой олон талт арга хэмжээ, бодлогыг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, согтууруулах ундааны маркетинг, сурталчилгаа болон борлуулалтыг хуулиар зохицуулах (ялангуяа залуучуудад чиглэсэн); согтууруулах ундаа худалдан авах боломжийг хязгаарлах, зохицуулах; согтуугаар жолоо барихыг хориглох бодлого хэрэгжүүлэх; үнэ болон татварын механизмаар дамжуулан эрэлтийг бууруулах; олон нийтэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхэд эрүүл мэндэд учруулах хор нөлөөг таниулах, мэдлэг олгох үр дүнтэй бодлогыг дэмжих; архинаас хамааралтай хүмүүст хүртээмжтэй, үр дүнтэй эмчилгээг хүргэх; архи хэтрүүлэн хэрэглэх явдлыг хянах бодлого, хөтөлбөрийг эрүүл мэндийн үйлчилгээнд нэвтрүүлэн хэрэгжүүлэх2 зэрэг байна.

Монгол Улсад архидан согтуурахтай тэмцэх хуулийг 2000 онд батлан мөрдөгдөж байгаа бөгөөд бусад холбогдох хууль, журамд архины хэрэглээ, үйлдвэрлэлийг хязгаарлах, зохицуулах талаар тусгасан байна. Мөн “Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр”-ийг батлан, 2003-2012 онд хэрэгжүүлсэн байна.

Согтууруулах ундааны хэрэглээ нь олон төрлийн өвчин эмгэг болон осол гэмтэл, хүчирхийлэл, гэмт хэрэг зэргийг өдөөх эрсдэлт хүчин зүйл болж, нийгэмд сөрөг нөлөөтэй учраас энэ талаарх эдийн засгийн болон нийгмийн холбогдолтой зарим динамик мэдээллийг ашиглан өнөөгийн байдлыг харуулахыг зорилоо.

1 Спиртийн хэмжээг тухайн согтууруулах ундааны төрлөөс хамааруулан, түүнд ногдох спиртийн агууламжаар тооцдог байна / https://unstats.un.org/sdgs/metadata/files/Metadata-03-05-02.pdf/ 2 https://www.who.int/en/news-room/fact-sheets/detail/alcohol

3

Монгол Улсын согтууруулах ундааны үйлдвэрлэл болон экспорт, импортын өнөөгийн байдал

Согтууруулах ундаа үйлдвэрлэл нь эдийн засгийн үйл ажиллагааны ангиллын дагуу “ундаа үйлдвэрлэл” салбарт хамрагдах бөгөөд тус салбарын үйлдвэрлэл 2017 онд 671.0 тэрбум төгрөгт хүрч, 2008 оноос 4 дахин, борлуулалт 740.9 тэрбум төгрөгт хүрч, 2008 оноос 5 дахин тус тус нэмэгдсэн байна.

Харин аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл болон борлуулалтад ундаа үйлдвэрлэлийн эзлэх хувь буюу бүтцийг авч үзвэл өөрчлөлт бага, 2008-2017 онд дунджаар нийт үйлдвэрлэлийн 4.6 хувь, борлуулалтын 5.8 хувийг эзэлж байна.

Эх үүсвэр: Аж үйлдвэрийн жилийн эцсийн мэдээ, ҮСХ

Ундаа үйлдвэрлэл 2017 онд аж үйлдвэрийн дэд салбаруудаас үйлдвэрлэлийн хэмжээгээр(мөнгөн дүнгээр илэрхийлсэн) эхний 7-д, борлуулалтаар эхний 6-д оржээ /Хавсралт 1/.

Ундаа үйлдвэрлэл нь аж үйлдвэрийн боловсруулах салбарт хамрагддаг бөгөөд тус салбарт эзлэх үйлдвэрлэлийг авч үзвэл, 2008 онд 15.5 хувийг эзэлж байсан бол 2018 онд 9.3 хувь болж буурчээ.

Ундаа үйлдвэрлэлийн нийт биет хэмжээ 2017 онд 391.8 сая литр болж, 2008 оноос 3 дахин нэмэгдэхэд шар айргийн үйлдвэрлэл 4.1 дахин, цэвэр ус, ундааны төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 3.2 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Харин архины үйлдвэрлэлийн хэмжээ 1.9 дахин, спирт үйлдвэрлэлийн хэмжээ 1.1 дахин нэмэгдсэн бол дарсны үйлдвэрлэлийн хэмжээ 47.8 хувиар буурсан байна. Ундаа үйлдвэрлэлийн нийт биет хэмжээнд согтууруулах ундааны эзлэх хувь 2000 онд 61.2 байснаа 2008 онд 33.6, 2017 онд 29.4 болж буурсан байна.

Хүснэгт 1. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл, борлуулалт, оны үнээр, тэрбум төгрөгөөр

Ундаа

үйлдвэрлэл

Нийт

үйлдвэрлэлд

эзлэх хувь

Ундаа

үйлдвэрлэл

Нийт

борлуулалтад

эзлэх хувь

2008 3,461.3 169.7 4.9 2,877.3 144.4 5.0

2009 3,594.5 163.2 4.5 3,073.5 175.8 5.7

2010 6,481.3 289.3 4.5 4,456.1 275.8 6.2

2011 8,777.3 467.4 5.3 5,596.5 375.5 6.7

2012 9,821.3 553.3 5.6 6,224.1 470.2 7.6

2013 10,443.7 512.8 4.9 6,661.1 445.6 6.7

2014 14,402.9 676.6 4.7 11,108.0 514.1 4.6

2015 14,803.2 642.5 4.3 9,998.1 527.0 5.3

2016 15,663.8 653.8 4.2 11,067.0 605.0 5.5

2017 20,650.4 671.0 3.2 15,160.7 740.9 4.9

2017/2008 % 596.6 395.4 - 526.9 513.1 -

Тайлбар: * - ундаа үйлдвэрлэлд согтууруулах ундаа орсон болно.

Он

Нийт үйлдвэрлэл

Улсын дүн

Үүнээс:

Нийт борлуулалт

Улсын дүн

Үүнээс:

4

Эх үүсвэр: Аж үйлдвэрийн жилийн эцсийн мэдээ, ҮСХ

Монгол Улсын экспортод гаргасан ус, ундаа архины хэмжээ (мөнгөн дүнгээр) 2018 онд 0.7 мянган ам доллар болж, 2008 оноос 9.3 хувиар, импортоор оруулсан хэмжээ 51.5 мянган ам доллар болж, 2008 оноос 53.8 хувиар нэмэгджээ. Нийт экспорт, импортод ус, ундаа, архины эзлэх хэмжээ маш бага байна /Хавсралт 3/.

Улсын хэмжээнд экспортод гаргасан ус, ундаа, согтууруулах ундааны биет хэмжээ 2018 онд 451.4 мянган литр болж, 2008 оноос 1.9 дахин өсөхөд шар айргийн хэмжээ 36 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.

Эх үүсвэр: Гадаад худалдааны жилийн эцсийн мэдээ, ҮСХ

Импортоор оруулсан ус, ундаа, согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүний биет хэмжээ 2018 онд 38.9 сая литр болж 2008 оноос 3.2 хувиар буурчээ. Үүнд шар айргийн хэмжээ 64.1 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин архи төрлийн бүтээгдэхүүний хэмжээ 7 дахин, дарсны төрлийн бүтээгдэхүүний хэмжээ 17.8 хувиар, цэвэр ус, ундааны хэмжээ 58.7 хувиар тус тус өссөн байна.

Хүснэгт 2. Ундаа үйлдвэрлэлийн биет хэмжээ, бүтээгдэхүүний төрлөөр

Нийт хэмжээ, мян.л 129,269.9 391,778.3 303.1

Спирт /мян.л/ 8,080.9 8,854.5 109.6

Архи /мян.л/ 15,297.3 28,802.6 188.3

Дарс /мян.л/ 196.6 110.3 56.1

Шар айраг /мян.л/ 19,891.0 82,415.2 414.3

Цэвэр ус, амтат ус, ундаа жүүс /мян.л/ 85,804.1 275,758.7 321.4

2008 2017 2017/2008 %Хэмжээ

Нийт

хэмжээ,

мян.л

Спирт

/мян.л/

Архи

/мян.л/

Дарс

/мян.л/

Шар

айраг

/мян.л/

Цэвэр ус,

амтат ус,

ундаа жүүс

/мян.л/

2008 233.9 - 185.7 1.0 10.0 37.1

2009 163.4 - 143.9 0.0 6.1 13.4

2010 269.9 - 237.5 11.1 12.6 8.7

2011 123.7 - 97.0 - 1.8 24.9

2012 90.0 - 32.6 0.4 17.1 39.9

2013 356.2 - 291.9 - 0.1 64.2

2014 143.6 - 106.0 1.1 6.3 30.2

2015 146.4 - 35.8 1.6 75.4 33.6

2016 304.3 - 60.4 1.7 162.4 79.9

2017 437.7 - 28.8 11.4 329.7 67.8

2018 451.4 - 56.8 0.1 360.7 33.8

2018/2008 % 193.0 - 30.6 14.4 36.0* 90.9

Тайлбар: * - дахин их

Он

Экспорт

Хүснэгт 3.1 Экспортод гаргасан ус, ундаа архины төрлийн бүтээгдэхүүний биет

хэмжээ

5

Эх үүсвэр: Гадаад худалдааны жилийн эцсийн мэдээ, ҮСХ

Монгол Улсын хүн амын ихэнх нь Улаанбаатар хотод амьдарч, худалдаа

үйлчилгээ төвлөрсөнтэй уялдуулан согтууруулах ундаа борлуулах, үйлчлэх цэгийн тоог авч үзэхэд 2008-2017 онд тасралтгүй өсөж, 2017 онд 4779 болсон нь 2008 оноос 1.4 дахин нэмэгдсэн байна. Согтууруулах ундаа борлуулах, үйлчлэх цэгийг төрлөөр нь авч үзвэл, 2007-2017 оны дунджаар 100 цэг тутмын 56 нь зөвшөөрөлтэй дэлгүүр, 24 нь зоогийн газар болон бар, 9 нь кафе, 7 нь супермаркет, 4 нь хүнсний худалдааны төв болон бөөний худалдааны төвүүд байна /Хавсралт 4/.

Эх үүсвэр: Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний цэгийн судалгаа, Нийслэлийн статистикийн газар

Тайлбар: кафе-г согтууруулах ундаа зарах зөвшөөрөлтэй гэж үзээд оруулсан болно.

Нийт

хэмжээ,

мян.л

Спирт

/мян.л/

Архи

/мян.л/

Дарс

/мян.л/

Шар айраг

/мян.л/

Цэвэр ус,

амтат ус,

ундаа жүүс

/мян.л/

2008 40,246.5 - 242.1 2,677.1 20,469.1 16,858.2

2009 24,673.8 - 161.9 1,340.5 10,629.8 12,541.6

2010 37,283.8 - 208.1 2,347.0 18,847.8 15,880.9

2011 49,383.9 - 598.1 3,430.7 21,943.3 23,411.7

2012 59,738.8 2.0 797.6 3,485.9 28,674.5 26,778.8

2013 65,369.0 0.1 603.7 2,480.3 33,208.0 29,076.9

2014 49,180.3 0.8 718.4 2,594.0 21,676.3 24,190.9

2015 37,365.1 0.5 620.4 2,188.6 15,860.5 18,695.1

2016 42,119.8 0.4 1,044.2 1,981.8 16,684.9 22,408.5

2017 34,750.3 - 1,280.5 2,638.0 6,386.0 24,445.8

2018 38,948.3 0.5 1,687.2 3,153.4 7,355.9 26,751.2

2018/2008 % 96.8 - 696.9 117.8 35.9 158.7

Импорт

Он

Хүснэгт 3.2 Импортоор оруулсан ус, ундаа архины төрлийн бүтээгдэхүүний биет

хэмжээ

34243681 3770

4100 41504410

4614 4601 4680 4779

215 211

215

205 206

201 197

194 197 197

100

120

140

160

180

200

220

240

-

1,000

2,000

3,000

4,000

5,000

6,000

7,000

8,000

9,000

10,000

2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017

Зураг 1. Улаанбаатар хотын согтууруулах ундаа борлуулах, үйлчлэх цэгийн тоо, нэг цэгт ногдох 18, түүнээс дээш насны хүн амын тоо

Кафе Бар

Зоогийн газар Согтууруулах ундаа худалдаалдаг хүнсний дэлгүүр

Супермаркет Бөөний худалдааны төв

Хүнсний худалдааны төв 1 цэгт ногдох 18, түүнээс дээш насны хүн амын тоо

6

Улаанбаатар хотын хэмжээнд согтууруулах ундаа борлуулах, үйлчлэх цэгийн

тоо өссөнөөр, 1 цэгт ногдох 18, түүнээс дээш насны хүн амын тоо 2008 онд 215 байснаа 2017 онд 195 болж буурчээ.

Согтууруулах ундаа борлуулах, үйлчлэх цэгийг дүүргээр авч үзвэл, 2017 онд

нийт цэгийн 20.8 хувь нь Сонгинохайрхан дүүрэгт, 20.7 хувь нь Баянзүрх дүүрэгт, 18.2 хувь нь Баянгол дүүрэгт, 13.7 хувь нь Сүхбаатар дүүрэгт, 12.1 хувь нь Чингэлтэй дүүрэгт, 9.4 хувь нь Хан-Уул дүүрэгт, үлдсэн 5.0 хувь нь Налайх, Багануур, Багахангай дүүрэгт байршиж байна.

Үүнийг төрлөөр нь харвал, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт худалдааны цэг болох зөвшөөрөлтэй дэлгүүрүүд, харин Баянгол, Сүхбаатар дүүрэгт үйлчилгээний цэгүүд болох зоогийн газар, бар, кафе төвлөрсөн байна.

Тайлбар: бусад гэдэгт хүнсний худалдааны төв, бөөний төв болон супермаркетийг хамруулав.

7

Үндэсний статистикийн хорооноос 2013 онд явуулсан Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны дүнгээр улсын хэмжээнд сүүлийн 1 сарын хугацаанд 15-54 насны эрэгтэйчүүдийн 2 эрэгтэй тутмын 1 (52.4 хувь), 15-49 насны эмэгтэйчүүдийн 3 эмэгтэй тутмын 1 (29.5 хувь) согтууруулах ундаа хэрэглэсэн байна. Энэ судалгаа нь согтууруулах ундааны хэрэглээний ерөнхий дүр зургийг харуулснаас хэрэглэсэн хэмжээг харуулаагүй болно. Тиймээс насанд хүрсэн 1 хүний жилд хэрэглэсэн согтууруулах ундааны хэмжээг үйлдвэрлэл болон Нөөц ашиглалтын хүснэгтийн ашиглалт/зарцуулалтын хэмжээтэй харьцуулж дараах байдлаар тооцоо хийлээ.

I. 18, түүнээс дээш насны жилийн

дундаж хүн ам, мянгаар 1,669.1 1,762.1 1,833.8 1,968.9 1,979.2 1,990.9 2,016.3

II.1 Дотоодын зах зээл дэх согтууруулах ундааны нийлүүлэлтийн хэмжээ (дотоодын нийт үйлдвэрлэл+импорт-экспорт)

Нийт хэмжээ, мян.л 58,576.4 86,411.9 124,914.3 116,874.1 119,106.3 117,099.7 131,937.8

Архи 15,353.6 20,215.4 27,566.8 24,793.8 24,791.9 25,899.0 30,433.0

Дарс 2,872.7 2,482.8 3,565.5 2,669.6 2,059.6 2,729.2 3,263.6

Шар айраг 40,350.1 63,713.7 93,782.1 89,410.8 92,254.8 88,471.5 98,241.2

Дотоодын зах зээлд дотоодын үйлдвэрлэлээс оруулсан хэмжээ, хувиар

Дүнд эзлэх хувь 60.1 75.2 73.6 78.6 83.5 91.2 90.8

Архи 98.4 99.0 97.1 97.1 95.8 95.1 94.5

Дарс 6.8 5.5 2.2 2.8 3.8 3.3 3.4

Шар айраг 49.3 70.4 69.4 75.8 81.9 92.8 92.5

Дотоодын зах зээлд импортоор оруулсан хэмжээ, хувиар

Дүнд эзлэх хувь 39.9 24.8 26.4 21.4 16.5 8.8 9.2

Архи 1.6 1.0 2.9 2.9 4.2 4.9 5.5

Дарс 93.2 94.5 97.8 97.2 96.2 96.7 96.6

Шар айраг 50.7 29.6 30.6 24.2 18.1 7.2 7.5

Нийт хэмжээ, мян.л 47,036.9 69,388.7 100,306.2 93,849.9 95,642.4 94,031.1 105,946.0

Архи 12,329.0 16,232.9 22,136.1 19,909.4 19,907.9 20,796.9 24,437.7

Дарс 2,306.8 1,993.7 2,863.1 2,143.7 1,653.9 2,191.6 2,620.7

Шар айраг 32,401.1 51,162.1 75,307.0 71,796.8 74,080.6 71,042.6 78,887.7

III. 18, түүнээс дээш насны 1 хүнд ногдох:

- дотоодын зах зээл дэх согтууруулах ундааны нийлүүлэлтийн жилийн дундаж хэмжээ, литрээр

Нийт 35.1 49.0 68.1 59.4 60.2 58.8 65.4

Архи 9.2 11.5 15.0 12.6 12.5 13.0 15.1

Дарс 1.7 1.4 1.9 1.4 1.0 1.4 1.6

Шар айраг 24.2 36.2 51.1 45.4 46.6 44.4 48.7

- Өрх, хүн амын хэрэглэсэн жилийн дундаж хэмжээ, литрээр

Нийт 28.2 39.4 54.7 47.7 48.3 47.2 52.5

Архи 7.4 9.2 12.1 10.1 10.1 10.4 12.1

Дарс 1.4 1.1 1.6 1.1 0.8 1.1 1.3

Шар айраг 19.4 29.0 41.1 36.5 37.4 35.7 39.1

Тайблар: * - Зах зээл дэх согтууруулах ундааны нийлүүлэлтийн 80.3% нь өрх, хүн амын хэрэглээнд зарцуулагдсанаар тооцов.

Хүснэгт 4. Дотоодын зах зээл дэх согтууруулах ундааны нийлүүлэлт, хэрэглээ, насанд хүрсэн 1 хүнд

ногдох жилийн дундаж хэмжээ

II.2 Дотоодын зах зээл дэх согтууруулах ундааны нийлүүлэлтээс өрх, хүн амын хэрэглэсэн хэмжээ*

2014 2016 2017 2018Үзүүлэлт 2008 2010 2012

8

Үүнд: Нөөц ашиглалтын хүснэгт3 (мөнгөн дүнгээрх)-ээс харахад зах зээл дэх согтууруулах ундааны нийлүүлэлтийн(дотоодын үйлдвэрлэл, импортын нийлбэрээс экспортыг хассан)зарцуулалтыг 2010-2016 оны дунджаар авч үзвэл, 13.4 хувийг завсрын хэрэглээнд, 80.3 хувийг өрх, хүн амын хэрэглээнд зарцуулсан бол 6.2 хувь нь нөөцөд үлдэж, 0.1 хувийг экспортолсон байна. Энэ бүтцийг согтууруулах ундааны биет хэмжээг ашиглан согтууруулах ундааны (спиртийг оруулаагүй) насанд хүрсэн 1 хүний хэрэглэсэн жилийн дундаж хэмжээг тооцоход 2018 онд 52.5 литр болж, 2008 оноос 1.9 дахин өссөнөөс шар айргийн хэрэглээний хэмжээ 2 дахин, архины хэрэглээний хэмжээ 1.6 дахин нэмэгдсэн байна.

Насанд хүрсэн нэг хүний жилийн дундаж хэрэглээг сараар, нийтлэг савлагааны хэмжээгээр тооцвол, 2018 онд насанд хүрсэн 1 хүн сард дунджаар архи 2 шил (0.5л-тэй), шар айраг 6 лааз (0.5л-тэй), харин 100 мл дарс хэрэглэсэн байна. Энэ нь 2008 оноос 1 шил архи, 3 лааз шар айргаар нэмэгджээ. Согтууруулах ундааны төрлөөр авч үзвэл, сүүлийн 11 жилийн хугацаанд насанд хүрсэн нэг хүний жилийн дундаж шар айргийн хэрэглээ 2 дахин, архины хэрэглээ 1.6 дахин өссөн бол дарсны хэрэглээ 6 хувиар буурчээ.

Насанд хүрсэн нэг хүний жилийн дундаж хэрэглээ болон хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд сонгогдсон нэр төрлийн бүтээгдэхүүний жилийн дундаж үнийг зэрэгцүүлэхэд үнэ тогтмол өссөн, хэрэглээ нь нэмэгдсэн байна. Эндээс үнэ өссөн хэдий ч хэрэглээ буурахгүй зүй тогтол байгаа нь үйлдвэрлэл, нийлүүлэлтээс шалтгаалахгүй хүмүүсийн хэрэглээ нэмэгдэж байгаа харууллаа.

3Нөөц ашиглалтын хүснэгт нь салбаруудын бараа, үйлчилгээний хэрэглээ буюу завсрын хэрэглээ болон эцсийн ашиглалтын бүрэлдэхүүнийг бүтээгдэхүүнээр харуулдаг.

7.4 8.1 9.2

11.6 12.1 10.8 10.1

8.7 10.1 10.4

12.1

1.4 0.7 1.1 1.6 1.6 1.1 1.1 0.9 0.8 1.1 1.3

19.4 20.1

29.0

35.3

41.1 41.7

36.5 36.4 37.4

35.7

39.1

2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018

Зураг 1.1 Насанд хүрсэн нэг хүний жилийн дундаж согтууруулах ундааны хэрэглээ, төрлөөр

Архи, л

Дарс, л

Шар айраг, л

9

Зураг 1.2 Согтууруулах ундааны жилийн дундаж үнэ, төгрөгөөр, насанд хүрсэн 1 хүний жилийн дундаж хэмжээ

Тайлбар: Эдгээр нь үнийн мэдээнд ашигладаг өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний жагсаалтад орсон бүтээгдэхүүн болно.

Архинаас үүдэн хүн амд гарч байгаа зарим хор уршгийн талаар Гэр бүлийн хүчирхийлэл: Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээр гэр бүлийн хүчирхийлэл гарахад нөлөө үзүүлж байна. Тухайлбал, ҮСХ-ноос 2017 онд улсын хэмжээнд зохион байгуулсан жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны дүнгээр бие махбодын хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдээс (судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 29.7 хувь) хүчирхийллийн шалтгааныг асуухад 62.2 хувь нь нөхөр/хамтрагч нь архи ууж согтуу байсан нь хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлсөн гэж хариулжээ4. Гэмт хэрэг: Дотоодын зах зээл дэх согтууруулах ундааны нийлүүлэлтийн хэмжээ 2013 онд хамгийн өндөр байх үед согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо мөн өндөр, бүртгэгдсэн гэмт хэргийн 12.4 (4012) хувийг эзэлж байжээ5.

Зураг 2. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо, гэмт хэргийн байдлаар, 2007-2017 он

4 http://web.nso.mn/nadamn/index.php/catalog/246/related_materials 5 http://1212.mn/BookLibraryDownload.ashx?url=crime_2017.pdf&ln=Mn

35844324 4409 4488

5280

68197372 7600 7606 7602

8128

6023 63666928 7263 7533

81329253

10224 10259

17226

19175

1026 1039 1071 1078 1145 1210 1237 1323 1330 1352 1471

28.2 28.9

39.4

48.5

54.7 53.5

47.7 46.0

48.3 47.2

52.5

-

10.0

20.0

30.0

40.0

50.0

60.0

0

5000

10000

15000

20000

25000

2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018

Цагаан архи ("Ерөөл", 0.5л, "АПУ" ХК) Дарс (Madeline, 750ml)

Пиво ("Боргио", 0.5л, "АПУ" ХК) Насанд хүрсэн 1 хүний жилийн дундаж хэрэглээ, литрээр

10

Зам тээврийн осол: Улсын хэмжээнд 2017 онд жолооч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс үүдэн 793 зам тээврийн осол гарсны 41.0 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Жолоочийн буруугаас шалтгаалсан ослын 2.2 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол явган зорчигчийн буруутай үйлдлээс бүртгэгдсэн ослын 32.9 хувийг явган зорчигч согтуугаар замын хөдөлгөөнд оролцсоноос осол гарсан байна6.

Албадан эрүүлжүүлэгдсэн хүмүүс: Монгол Улсын Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг эрүүлжүүлэх байранд “Өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсныг үндэслэл болгон цагдаагийн алба хаагч тухайн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгнө” гэж заасан байдаг.

Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн санд бүртгэгдсэнээр албадан эрүүлжүүлсэн хүмүүс (давхардсан тоогоор) 2010 онд 109.8 мянга, 2013 онд 123.5 мянга (энэ үед дотоодын зах зээл дэх нийлүүлэлт өндөр байсан) 2018 онд 85.8 мянга байна. Насанд хүрсэн (18, түүнээс дээш) 1000 хүн тутамд ногдох эрүүлжүүлсэн хүний (давхардсан) тоо 2010 онд 59, 2013 онд 62, 2018 онд 41 болжээ.

Эндээс нэг хоногт эрүүлжүүлсэн тохиолдлыг тооцвол, 2013 онд 338 байсан бол 2018 онд 235 болон буурчээ.

Нийслэл хотод 2013 онд 67.7 мянган эрүүлжүүлсэн тохиолдол бүртгэгдэж байсан бол 2018 онд 56.1 мянга болжээ. Нийслэлийг оруулахгүйгээр бусад аймгийг зэрэгцүүлэхэд 2018 онд хамгийн бага нь Говь-Алтай (332), хамгийн их нь Дархан-Уул (4.5 мянга) аймаг байна. Харин 2013 оны дүнгээр Дорнод (7.2 мянга) аймаг хамгийн олон, Булган (769) хамгийн бага эрүүлжүүлсэн тохиолдолтой байжээ. 2018 оны албадан эрүүлжүүлсэн тохиолдлын тоог 2013 онтой харьцуулахад Өмнөговь, Сүхбаатар аймагт 5 дахин, Говь-Алтай, Өвөрхангай аймагт 3 дахин буурсан байна.

2018 оны байдлаар албадан эрүүлжүүлэгдсэн (давхардсан тоогоор) хүний тоо 85.8 мянга байгаас 4.6 мянга нь давтан эрүүлжүүлэгджээ.

6http://1212.mn/BookLibraryDownload.ashx?url=Road_traffic_accidents_2017.pdf&ln=Mn

109799 115349 118030 123454 119015 97560 87356 86497 85840

59.3 60.4 60.8 62.359.2

48.642.8 41.7 40.8

0.0

10.0

20.0

30.0

40.0

50.0

60.0

0

20000

40000

60000

80000

100000

120000

140000

2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018

Зураг 3. Эрүүлжүүлэгдсэн хүний тоо, 1000 хүнд ногдохоор, 2010-2018 он

Эрүүлжүүлэгдсэн хүний тоо

1000 хүнд ногдох

11

2018 онд эрүүлжүүлэгдсэн 81.2 мянган хүний мэдээллээс /дэлгэрэнгүйг хавсралт 6-9-д тусгав/:

• Эрүүлжүүлэгдсэн хүмүүс 15, түүнээс дээш насны хүн амын 3.7 хувийг эзэлж байна.

• 92.5 хувь (75.1 мянга) нь эрэгтэй, 7.5 хувь (6.1 мянга) нь эмэгтэй, насны бүлгээр авч үзвэл, 25-39 насныхан хамгийн их буюу 52.9 хувийг эзэлж байна. Мөн 15 хүртэлх насны 5 хүүхэд эрүүлжүүлэгджээ.

Зураг 4. Албадан эрүүлжүүлэгдсэн хүний тоо, насны бүлгээр, 2018 он

• Эрүүлжүүлэгдсэн 10 хүн тутмын 9 нь дунд зэргийн согтолттой байна.

• Эрүүлжүүлэгдсэн нийт хүний 55.0 хувь нь гэр, орон сууцнаас, 33.5 хувь нь гудамж, талбайгаас хүргэгдэж ирдэг бол 4.2 хувь нь бар, цэнгээний газраас хүргэгдсэн байна.

• Албадан эрүүлжүүлэгдэхээр ирж байгаа 10 хүн тутмын 8 нь бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, 1 нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон.

• Эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн 5.8 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байжээ.

• Албадан эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн 76.1 хувь нь бүрэн дунд, 12.9 хувь нь бүрэн бус дунд, 4.5 хувь нь дээд, 2.1 хувь нь бага боловсролтой, 1 хувь нь боловсролгүй байна

• Ажил эрхлэлт, нийгмийн байдлыг авч үзэхэд 80.8 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй, 6.3 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, 1.4 хувь нь төрийн албан хаагчид байна.

• Долоо хоногийн гарагийн хувьд Мягмар (12028 хүн) болон Бямбад (11859 хүн) хамгийн их хүн эрүүлжүүлэгдсэн байна.

• 10 дугаар сард 7715 хүн эрүүлжүүлэгдсэн нь хамгийн их, 8 дугаар сард 5909, 9 дүгээр сард 5913 байгаа нь хамгийн бага байна.

1.44 8.71 17.32 18.57 16.99 15.05 10.37 11.54

15 хүртэлх 15-19 нас 20-24 нас 25-29 нас 30-34 нас 35-39 нас 40-44 нас 45-49 нас 50, түүнээс дээш

11548

12028

11746

11364 11342

11859

11298

Даваа Мягмар Лхагва Пүрэв Баасан Бямба Ням

7,317

6,668

7,146 6,991 6,895

6,523

5,985 5,909 5,913

7,715

7,045 7,078

I II III IV V VI VII VIII IX X XI XII

12

• Нийслэлийг оруулахгүйгээр бусад аймгийг зэрэгцүүлэхэд хамгийн бага нь Говь-Алтай (306 хүн), хамгийн их нь Дархан-Уул (4.2 мянга) аймаг байна.

13

• Нийслэлд эрүүлжүүлэгдсэн хүмүүс ихэнх нь буюу 78.4 % нь гэр хороололд амьдардаг байна.

14

ДҮГНЭЛТ

Дотоодын зах зээл дэх согтууруулах ундааны хэмжээ (спиртийг оруулаагүй) 2008 онд 58.6 сая литр байснаа 2018 оны 131.9 сая литр болж 2.2 дахин нэмэгджээ. Зах зээл дэх бүтцийн хувьд дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж, харин импортын хэмжээ буурсан байна.

Насанд хүрсэн нэг хүний жилийн дундаж согтууруулах ундааны хэрэглээ сүүлийн 11 жилийн хугацаанд 28.2 литрээс 52.5 литр болж 1.9 дахин өссөн байгаагаас үзвэл хүн амын архи, согтууруулах ундааны хэрэглээ үйлдвэрлэл, нийлүүлэлтийн хэмжээнээс шалтгаалахгүй өсөж байна.

Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны дүн болон Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэгдсэн 2018 оны мэдээгээр нийт албадан эрүүлжүүлэгдсэн хүний 55 хувь нь гэр, орон сууцнаас ирснээс үзэхэд архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ гэмт хэрэг, зөрчил түүний дотор гэр бүлийн хүчирхийллийн хэрэг, зөрчил үйлдэгдэх нэг суурь шалтгаан, хүчин зүйл болж байгааг харуулж байна

Согтууруулах ундааны нийлүүлэлт, хэрэглээ, үнийн өсөлтийг үндэслэн дүгнэхэд архины хэрэглээнээс үүдэн хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгэм-эдийн засагт гарах сөрөг нөлөөг багасгахад үр дүнтэй, уялдаа холбоотой, олон талын оролцоог хангах, урт хугацааны тогтвортой бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тухайлбал,

Үнэ болон эдийн засгийн зохицуулалт, хязгаарлалт:

• 1990-ээд оноос өмнө архины үнэ дунджаар литр нь 74 төгрөг (1987 он) байгаа нь өргөн хэрэглээний бараа болох талхны үнээс даруй 43 дахин өндөр, өөрөөр хэлбэл, үнийг өндөр тогтоож, хэрэглээнд нөлөөлдөг байсан байна. Тиймээс дотоодын зах зээлд борлуулах үнийг татвар нэмэгдүүлэх замаар өсгөх арга хэмжээг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх

Хэрэглээнд нөлөөлөх хязгаарлалт:

• Согтууруулах ундаа борлуулах, үйлчлэх зөвшөөрөлтэй цэгүүдийг нэгдсэн стандарттай, цэгцтэй болгох.

• Согтууруулах ундаа худалдах, үйлчлэх үйлчилгээний цагийн хязгаарлалтыг нэмэх, хяналтыг сайжруулах.

• Албадан эрүүлжүүлэхийн хоногийн төлбөрийг үнийн өсөлттэй уялдуулан тогтоодог байх (2007онд эрүүлжүүлэх байрны хоногийн төлбөр 4150 гэж тогтоогдсон өнөөг хүртэл хэвээр байна).

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээр гарах эрүүл мэнд, нийгэмд гарах сөрөг нөлөөний талаар олон нийтэд таниулах:

• Эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн санг сайжруулах, албадан эрүүлжүүлэгдэж байгаа хүмүүсийг эрүүл мэндийн сургалтад хамруулах, нийгмийн тустай хөдөлмөр эрхлүүлэх ажлыг хэвшил болгон сайжруулах.

• Хүн амын насны онцлогтой уялдуулсан архи хэтрүүлэн хэрэглэснээс гарах эрүүл мэндийн сөрөг нөлөөний талаар болон архины хэрэглээг зохистой байлгах талаар мэдлэг, мэдээлэл олгоход боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний бүх үе шатуудад нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх.

Хүснэгт 1. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл, оны үнээр

2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017*

БҮГД 3,461.3 3,594.5 6,481.3 8,777.3 9,821.3 10,443.7 14,402.9 14,803.2 15,663.8 20,650.4

Уул уурхай, олборлолт 2,034.4 2,294.7 4,120.1 5,686.3 5,787.0 6,099.8 9,271.3 8,154.6 8,711.4 11,577.0

Нүүрс олборлолт 203.2 482.5 931.5 2,145.6 1,722.6 1,461.1 1,081.7 952.5 1,612.6 2,881.1

Газрын тос олборлолт 44.4 145.4 164.4 273.4 430.7 770.9 1,125.2 835.0 722.8 898.2

Металлын хүдэр олборлолт 1,593.7 1,439.1 1,695.0 2,172.3 2,255.6 3,273.7 6,467.5 5,863.6 5,891.3 7,116.1

Бусад ашигт малтмал олборлолт 67.4 88.7 101.0 132.2 154.1 113.9 137.9 141.9 137.0 219.9

Уул уурхай, олборлолтын туслах бусад үйл ажиллагаа 125.7 139.0 1,228.2 962.7 1,224.0 480.1 459.0 361.6 347.6 461.8

Боловсруулах үйлдвэрлэл 1,093.2 928.8 1,617.1 2,272.8 3,012.1 3,212.8 4,042.7 5,320.2 5,210.1 7,199.0

Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл 195.4 232.1 348.9 354.0 447.7 545.9 655.3 2,516.0 2,254.7 2,632.1

Ундааны үйлдвэрлэл 169.7 163.2 289.3 467.4 553.3 512.8 676.6 642.5 653.8 671.0

Тамхины үйлдвэрлэл 14.4 22.7 26.2 39.5 42.0 59.5 71.4 62.9 67.5 75.3

Нэхмэлийн үйлдвэрлэл 217.0 195.5 210.8 196.3 205.7 283.9 312.2 316.9 339.0 363.1

Хувцас үйлдвэрлэл 27.4 20.8 138.1 201.5 204.3 226.3 276.9 288.7 334.0 582.0

Арьс, арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл 8.3 9.5 52.2 33.2 40.1 40.8 59.1 67.0 67.2 115.0

Тавилгаас бусад мод болон модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл 25.0 25.6 50.9 65.5 95.9 95.7 95.0 109.3 112.1 186.4

Цаас болон цаасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 13.4 10.5 10.0 12.8 23.3 17.4 33.2 47.7 38.3 63.6

Хэвлэх, дуу бичлэгийн хувилах, дахин үйлдвэрлэх үйл ажиллагаа 29.5 32.2 37.6 54.3 88.8 73.5 67.1 72.6 88.7 86.9

Кокс болон газрын тосны боловсруулсан бүтээгдэхүүний үйл ажиллагаа 0.3 0.2 22.4 296.3 508.1 563.5 676.7 138.1 345.2 1,046.4

Хими, химийн төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 18.2 12.6 22.2 45.3 62.9 53.6 59.8 55.9 123.1 236.2

Эм, эм бэлдмэл, химийн болон ургамлын гаралтай эмийн бүтээгдэхүүний

үйлдвэрлэл 12.3 14.5 16.0 22.9 23.5 26.0 62.7 66.2 48.1 92.2

Резинэн болон хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэл 7.3 5.0 21.1 32.6 45.9 53.2 75.3 38.9 35.8 34.1

Төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэл 84.2 67.4 144.5 204.6 362.2 330.7 366.5 315.7 237.5 357.5

Металл үйлдвэрлэл 227.1 78.2 140.6 109.5 120.5 126.9 311.9 305.4 243.9 364.2

Машин, тоног төхөөрөмжөөс бусад металл бүтээгдэхүүний үйлдвэрлэл 17.6 16.6 32.0 54.5 58.7 58.4 57.7 80.2 46.7 84.5

Компьютер, электроник болон хараа зүйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.3 0.6 1.7 0.7 0.2 0.3 0.6 1.5 2.8 8.0

Цахилгаан тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 9.3 6.7 13.1 14.0 33.4 47.7 65.6 56.6 8.3 8.1

Дээрх дэд салбарт ороогүй бусад машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэл 1.4 2.3 0.8 1.9 2.4 9.2 8.4 11.9 9.3 12.2

Моторт авто тээврийн хэрэгсэл, чиргүүл, хагас чиргүүл үйлдвэрлэл - 0.1 - 0.2 1.2 1.4 0.9 5.0 1.6 2.1

Тээврийн хэрэгслийн бусад тоног төхөөрөмж үйлдвэрлэл 2.3 2.3 - - 0.4 1.1 0.3 0.1 - -

Тавилга үйлдвэрлэл 3.4 2.6 4.3 27.3 27.0 23.6 33.8 45.7 81.2 88.4

Бусад боловсруулах үйлдвэрлэл 8.4 6.7 11.6 9.4 23.5 16.3 22.6 20.6 18.5 20.2

Машин, тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, холбогдох засвар

үйлчилгээ - 1.0 22.9 29.2 41.1 45.4 53.1 54.6 52.8 69.4

Цахилгаан, хий, уур, агааржуулалт 269.9 313.8 636.8 677.4 824.1 904.5 842.8 1,047.4 1,427.5 1,526.9

Цахилгаан, хий, уур, агааржуулалт 269.9 313.8 636.8 677.4 824.1 904.5 842.8 1,047.4 1,427.5 1,526.9

Ус хангамж; бохир ус зайлуулах систем, хог, хаягдлын менежмент болон

цэвэрлэх үйл ажиллагаа 63.9 57.2 107.3 140.9 198.1 226.7 246.2 281.1 314.8 347.5

Ус хуримтлуулах, ариутгах, ус хангамж 48.0 39.6 87.1 103.2 135.8 146.0 141.3 152.4 176.2 194.5

Бохир ус хуримтлуулах, цэвэршүүлэх, ариутгах үйл ажиллагаа 0.1 - 0.3 4.4 10.2 5.6 7.5 8.3 1.8 2.0

Хог хаягдал цуглуулах, ариутгах, боловсруулах үйл ажиллагаа 15.8 17.6 18.6 31.9 50.5 73.9 91.0 112.9 135.9 150.0

Хог, хаягдлын менежментийн бусад үйл ажиллагаа ба цэвэрлэх үйл

ажиллагаа - - 1.3 1.4 1.6 1.1 6.4 7.5 0.9 1.0

Тайлбар: * - урьдчилсан дүн

ХАВСРАЛТ 1

Эдийн засгийн үйл ажиллагааны салбартэрбум төгрөг

Хүснэгт 2. Ундаа үйлдвэрлэлийн биет хэмжээ, бүтээгдэхүүний төрлөөр

20017/1990

%

2017/2008

%

Нийт хэмжээ, мян.л 129,269.8 143,875.7 208,865.6 254,792.5 277,194.3 300,206.1 324,024.3 345,849.5 352,021.9 391,778.3 435,597.0 39.5 3.0

Спирт /мян.л/ 8,080.9 7,592.4 8,440.1 10,030.6 10,761.3 9,950.4 9,126.0 8,668.6 8,647.7 8,854.5 10,581.4 3.0 1.3

Архи /мян.л/ 15,297.3 17,300.9 20,244.8 25,470.6 26,801.8 24,762.8 24,181.4 21,131.9 23,808.1 24,647.3 28,802.6 4.5 1.9

Дарс /мян.л/ 196.6 108.7 146.9 122.8 79.9 78.3 76.7 75.0 79.5 102.6 110.3 - 0.6

Шар айраг /мян.л/ 19,891.0 32,445.1 44,878.5 57,133.6 65,124.6 63,775.3 67,740.7 74,857.2 75,732.3 82,415.2 91,246.0 - 4.6

Цэвэр ус, амтат ус, ундаа жүүс /мян.л/ 85,804.1 86,428.6 135,155.3 162,034.9 174,426.7 201,639.3 222,899.5 241,116.8 243,754.3 275,758.7 304,856.8 - 3.6

Өөрчлөлт

ХАВСРАЛТ 2

Гол нэр төрлийн бүтээгдэхүүн 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018

ХАВСРАЛТ 3

Хүснэгт 3. Ус, ундаа, архийн экспорт, импортын хэмжээ, мянган ам.доллараар

Ус, ундаа, спирт,

архи, дарсны

хэмжээ

Нийт экспортод

эзлэх хувь

Ус, ундаа, спирт,

архи, дарсны

хэмжээ

Нийт импортод

эзлэх хувь

2008 2,534,466.4 0.64 0.000025 3,244,540.9 33.47 0.0010

2009 1,885,385.1 0.48 0.000026 2,137,673.5 18.63 0.0009

2010 2,908,502.2 0.57 0.000020 3,200,053.3 32.10 0.0010

2011 4,817,496.4 0.47 0.000010 6,598,358.1 46.98 0.0007

2012 4,384,669.2 0.43 0.000010 6,738,380.7 61.28 0.0009

2013 4,269,055.8 2.40 0.000056 6,357,821.8 61.36 0.0010

2014 5,774,330.9 0.83 0.000014 5,236,667.4 52.74 0.0010

2015 4,669,280.5 0.33 0.000007 3,797,519.1 37.06 0.0010

2016 4,916,335.4 1.54 0.000031 3,358,140.4 37.79 0.0011

2017 6,200,593.0 0.70 0.000011 4,337,322.4 42.18 0.0010

2018 7,011,765.0 0.70 0.000010 5,875,032.1 51.49 0.0009

Он

Экспорт Импорт

Улсын дүн

Үүнээс

Улсын дүн

Үүнээс

Хүснэгт 4. Улаанбаатар хотын согтууруулах ундаа борлуулах, үйлчлэх цэгийн тоо

Үзүүлэлт 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 20172008-2017 оны

дундаж

Нийт цэгийн тоо 3,424 3,681 3,770 4,100 4,150 4,410 4,614 4,601 4,680 4,779 4,221

Хүнсний худалдааны төв 118 108 82 145 77 120 116 151 137 150 120

Бөөний худалдааны төв 85 63 81 90 59 66 45 40 44 67 64

Супермаркет 149 198 213 221 278 336 384 357 389 451 298

Согтууруулах ундаа худалдаалдаг

хүнсний дэлгүүр2,033 1,946 2,121 2,208 2,311 2,403 2,482 2,615 2,693 2,662 2,347

Зоогийн газар 320 466 446 531 475 525 566 533 516 564 494

Бар 422 556 467 531 524 516 568 489 467 457 500

Кафе 297 344 360 374 426 444 453 416 434 428 398

УБ-ын 18, түүнээс дээш насны хүн амын

тоо735,734 776,935 811,569 841,108 853,396 884,552 909,153 892,942 921,857 941,517 -

1 цэгт ногдох 18, түүнээс дээш насны

хүн амын тоо215 211 215 205 206 201 197 194 197 197 -

ХАВСРАЛТ 4

Хүснэгт 5. Улаанбаатар хотын согтууруулах ундаа борлуулах, үйчлэх цэгийн тоо

Он Үзүүлэлт Нийт

Бая

нго

л

Бая

нзүр

х

Хан

-Уул

Чи

нгэ

лтэй

Со

нги

но

-хай

рхан

Сүхб

аатар

Нал

ай

х

Бага

нуур

Бага

хан

гай

Нийт цэгийн тоо 3,770 736 724 279 535 662 640 151 41 2

Хүнсний худалдааны төв 82 11 6 6 4 11 43 1 - -

Бөөний худалдааны төв 81 13 22 1 27 8 6 4 - -

Супермаркет 213 54 27 21 27 31 47 5 1 -

Согтууруулах ундаа худалдаалдаг

хүнсний дэлгүүр 2,121 283 509 169 278 498 239 119 24 2

Зоогийн газар 446 103 39 26 81 31 152 12 2 -

Бар 467 169 89 22 56 40 68 9 14 -

Кафе 360 103 32 34 62 43 85 1 - -

Нийт цэгийн тоо 4,100 855 723 408 597 751 577 144 41 4

Хүнсний худалдааны төв 145 11 7 72 21 9 23 2 - -

Бөөний худалдааны төв 90 14 20 3 39 10 - 4 - -

Супермаркет 221 40 32 31 26 43 47 1 1 -

Согтууруулах ундаа худалдаалдаг

хүнсний дэлгүүр 2,208 285 501 213 279 563 224 115 24 4

Зоогийн газар 531 179 43 35 104 24 132 12 2 -

Бар 531 249 77 27 39 44 72 9 14 -

Кафе 374 77 43 27 89 58 79 1 - -

Нийт цэгийн тоо 4,150 806 874 349 608 758 554 154 45 2

Хүнсний худалдааны төв 77 14 18 6 10 11 16 2 - -

Бөөний худалдааны төв 59 10 11 3 23 8 - 4 - -

Супермаркет 278 61 55 36 22 49 53 1 1 -

Согтууруулах ундаа худалдаалдаг

хүнсний дэлгүүр2,311 310 566 210 290 556 227 123 27 2

Зоогийн газар 475 120 38 44 114 26 119 12 2 -

Бар 524 206 116 16 49 52 62 9 14 -

Кафе 426 85 70 34 100 56 77 3 1 -

Нийт цэгийн тоо 4,410 840 892 378 636 866 573 166 52 7

Хүнсний худалдааны төв 120 13 24 6 3 20 50 2 2 -

Бөөний худалдааны төв 66 12 13 3 26 8 - 4 - -

Супермаркет 336 61 63 39 27 70 72 3 1 -

Согтууруулах ундаа худалдаалдаг

хүнсний дэлгүүр2,403 309 556 224 328 620 200 134 27 5

Зоогийн газар 525 146 50 52 139 28 96 12 2 -

Бар 516 206 105 20 28 61 68 7 19 2

Кафе 444 93 81 34 85 59 87 4 1 -

Нийт цэгийн тоо 4,614 882 907 479 622 888 612 170 45 9

Хүнсний худалдааны төв 116 16 34 9 3 13 36 2 3 -

Бөөний худалдааны төв 45 13 12 4 5 4 3 4 - -

Супермаркет 384 68 64 78 35 72 63 3 1 -

Согтууруулах ундаа худалдаалдаг

хүнсний дэлгүүр2,482 334 562 267 307 635 208 138 26 5

Зоогийн газар 566 165 50 55 124 36 122 12 1 1

Бар 568 190 105 17 60 72 100 7 14 3

Кафе 453 96 80 49 88 56 80 4 - -

Нийт цэгийн тоо 4,601 886 883 449 667 885 608 164 50 9

Хүнсний худалдааны төв 151 43 25 11 5 16 46 2 3 -

Бөөний худалдааны төв 40 14 10 3 2 3 4 4 - -

Супермаркет 357 76 57 54 49 65 52 4 - -

Согтууруулах ундаа худалдаалдаг

хүнсний дэлгүүр2,615 400 612 251 310 642 233 132 30 5

Зоогийн газар 533 97 37 73 155 46 111 12 1 1

Бар 489 137 91 25 76 51 84 6 16 3

Кафе 416 119 51 32 70 62 78 4 - -

Нийт цэгийн тоо 4,680 845 887 432 619 1,023 639 167 55 13

Хүнсний худалдааны төв 137 46 25 11 6 26 19 2 2 -

Бөөний худалдааны төв 44 16 10 - 2 10 2 4 - -

Супермаркет 389 91 57 57 34 78 50 13 9 -

Согтууруулах ундаа худалдаалдаг

хүнсний дэлгүүр2,693 370 612 250 330 716 254 126 26 9

Зоогийн газар 516 104 37 54 116 52 138 12 2 1

Бар 467 138 93 18 61 60 74 6 14 3

Кафе 434 80 53 42 70 81 102 4 2 -

Нийт цэгийн тоо 4,779 871 991 448 580 993 656 169 56 15

Хүнсний худалдааны төв 150 43 35 14 8 27 20 1 2 -

Бөөний худалдааны төв 67 18 14 11 3 13 3 5 - -

Супермаркет 451 99 96 71 22 78 61 9 11 4

Согтууруулах ундаа худалдаалдаг

хүнсний дэлгүүр2,662 352 611 244 325 710 265 124 24 7

Зоогийн газар 564 121 79 50 117 47 136 11 2 1

Бар 457 156 90 24 45 51 68 6 14 3

Кафе 428 82 66 34 60 67 103 13 3 -

2015

2016

2017

ХАВСРАЛТ 5

2010

2011

2012

2013

2014

ХАВСРАЛТ 6

ЭрэгтэйЭмэгтэй

БҮГД 81,185 6,112 75,073

Насны бүлэг

15-19 1,177 176 1,001

20-24 7,074 586 6,488

25-29 14,059 1,046 13,013

30-34 15,072 1,126 13,946

35-39 13,795 1,034 12,761

40-44 12,217 919 11,298

45-49 8,421 622 7,799

50+ 9,370 603 8,767

Боловсролын түвшин

Боловсролгүй 1,732 72 1,660

Бага 755 64 691

Суурь 1,877 - 1,877

Бүрэн дунд 10,471 662 9,809

Техникийн болон мэргэжлийн 61,747 4,375 57,372

Тусгай мэргэжлийн дунд 3,685 841 2,844

Дээд 39 - 39

Бусад 879 98 781

Нийгмийн байдал

Ажилгүй 65,561 4,767 60,794

Хувиараа хөдөлмөр эрхлэгч 5,121 583 4,538

Хувийн хэвшлийн байгууллагад

байгууллагад ажиллагч1,191 438 753

Төрийн албан хаагч 1,104 174 930

Малчин 1,065 12 1,053

Оюутан 191 69 122

Төрийн бус байгууллагын ажилтан 146 10 136

Сурагч 17 4 13

Бусад 6,789 55 6,734

Үзүүлэлт БүгдҮүнээс:

Хүснэгт 6. Албадан эрүүлжүүлэгдсэн хүний тоо, хүн амын зарим үзүүлэлтээр,

хүйсээр, 2018 он

ХАВСРАЛТ 7

Хүснэгт 7. Албадан эрүүлжүүлэгдсэн хүний тоо, согтолтын зэрэг, хүйсээр, 2018 он

ЭрэгтэйЭмэгтэй

Бүгд 81,185 6,112 75,073

Дунд 72,616 5,714 66,902

Хөнгөн 1,593 74 1,519

Хүнд 6,976 324 6,652

Байршил

Гэр, орон сууц 44,691 3,507 41,184

Гудамж талбай 27,188 1,515 25,673

Баар, цэнгээний газар 3,437 501 2,936

Байгууллага, аж ахуйн нэгж 3,424 336 3,088

Зочид буудал 1,489 199 1,290

Бусад 626 38 588

Үзвэр үйлчилгээний газар 330 16 314

Саатуулагдсан шалтгаан

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ

бусдын амгалан тайван байдлыг

алдагдуулсан

60,749 3,681 57,068

Согтууруулах ундаа хэргэлсэн үедээ гэмт

хэрэгт болон зөрчилд холбогдсон9,931 1,721 8,210

Согтууруулах ундаа хэргэлсэн үедээ

тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэгт

болон зөрчилд холбогдсон

4,726 249 4,477

Согтууруулах ундаа хэрэглэсний улмаас

хаана байгаагаа болон очих газраа

мэдэхгүй болсон

3,963 340 3,623

Гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй 1,373 73 1,300

Гудамж талбай, олон нийтийн газар

ухаангүй унасан443 48 395

Үзүүлэлт БүгдҮүнээс:

Бүгд 81,185

Сар

I 7,317

II 6,668

III 7,146

IV 6,991

V 6,895

VI 6,523

VII 5,985

VIII 5,909

IX 5,913

X 7,715

XI 7,045

XII 7,078

Гараг

Даваа 11548

Мягмар 12028

Лхагва 11746

Пүрэв 11364

Баасан 11342

Бямба 11859

Ням 11298

ХАВСРАЛТ 8

Хүснэгт 8. Албадан эрүүлжүүлэгдсэн

хүний тоо, сар, 2018 он

Сар Бүгд

ХАВСРАЛТ 9

Аймаг, нийслэл 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018

Улсындүн 109,799 115,349 118,030 123,454 119,015 97,560 87,356 86,497 85,840

Баруун бүс 10,114 9,988 10,987 9,667 8,433 5,596 4,539 4,361 4,912

Баян-Өлгий 850 1,340 1,079 1,236 1,143 620 739 770 1,205

Говь-Алтай 1,426 1,551 1,086 1,116 880 759 636 476 332

Завхан 1,917 1,308 2,852 1,713 1,234 772 619 639 639

Увс 1,784 1,639 2,051 2,370 2,041 967 768 972 1,211

Ховд 4,137 4,150 3,919 3,232 3,135 2,478 1,777 1,504 1,525

Хангайн бүс 11,259 11,989 12,191 12,539 12,132 11,972 11,194 11,542 7,961

Архангай 1,149 1,212 856 576 486 870 770 798 604

Баянхонгор 982 1,212 1,530 2,144 2,591 2,611 1,903 1,516 1,274

Булган 769 732 692 804 796 570 567 550 533

Орхон 4,527 4,675 5,404 5,165 5,005 5,020 4,854 5,368 3,572

Өвөрхангай 1,300 1,760 1,516 1,670 924 933 1,272 1,259 484

Хөвсгөл 2,532 2,398 2,193 2,180 2,330 1,968 1,828 2,051 1,494

Төвийн бүс 16,620 18,890 19,522 19,772 17,686 14,165 13,254 11,984 10,760

Говьсүмбэр 1,179 946 985 1,541 1,431 1,150 877 759 720

Дархан-Уул 5,377 5,498 5,642 5,444 5,836 5,869 6,183 4,942 4,508

Дорноговь 2,333 3,141 3,426 3,524 2,383 1,538 1,450 1,653 1,455

Дундговь 830 1,353 928 1,158 943 471 513 412 607

Өмнөговь 1,988 1,755 2,504 2,753 2,482 1,212 670 654 530

Сэлэнгэ 3,874 5,118 4,716 4,015 3,456 2,774 2,501 2,640 2,151

Төв 1,039 1,079 1,321 1,337 1,155 1,151 1,060 924 789

Зүүн бүс 13,975 13,106 13,168 13,744 12,430 6,785 5,919 6,309 6,125

Дорнод 7,613 7,770 7,199 7,226 7,229 4,867 4,138 3,809 3,311

Сүхбаатар 2,772 2,849 3,098 2,840 1,994 633 520 490 550

Хэнтий 3,010 2,487 2,871 3,678 3,207 1,285 1,261 2,010 2,264

Улаанбаатар 58,411 61,376 62,162 67,732 68,334 59,042 52,450 52,301 56,082

Хүснэгт 9. Албадан эрүүлжүүлсэн тохиолдлын тоо, бүс, аймаг, нийслэлээр