13
ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ 2010 оны 12 –р сарын 07 өдөр

хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь

Embed Size (px)

Citation preview

Page 1: хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь

ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ

2010 оны 12 –р сарын 07 өдөр

Page 2: хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь

ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГ ГЭДЭГ НЬ:

Хүнийг мөлжих зорилгоор хүч хэрэглэхээр занал хийлэх буюу хүч хэрэглэх хүчирхийллийн бусад хэлбэрийг ашиглах хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эмзэг байдлыг нь ашиглах, эсвэл өөр этгээдийг хяналтандаа байлгаж буй этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр хийж буюу ашиг олгон хахуулдах зэрэг аргаар хүмүүсийг урвуулан элсүүлэх, тээвэрлэх, дамжуулах, орогнуулах буюу хүлээж авах үйлдлийг хэлнэ.

Page 3: хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь

ДЭЛХИЙ ДАХИНАА ХҮН ХУДАЛДААЛАХ

ГЭМТ ХЭРГИЙН ЦАР ХҮРЭЭ ӨСӨН

НЭМЭГДСЭЭР БАЙНА.Олон улсын хөдөлмөрийн байгууллагын

гаргасан тооцоогоор 2009 оны

байдлаар дэлхийд 12,3 сая хүн \

хүүхдийн хамт\ албадан болон боолын

хөдөлмөр, бэлгийн мөлжлөгт өртөж

хохирсон бөгөөд тэдгээрийн 56 хувь нь

охид, эмэгтэйчүүд байна гэжээ.

Page 4: хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь

МОНГОЛ УЛС 2001 оноос өмнө ХХГХ-ийг

“дамжуулагч улс” гэж үздэг байсан.

2001 оноос хойш олон улсын хэмжээнд ХХГХ-ийн “гаргагч орон”

гэж үзэж байна.

БНХАУ-ын хот, мужууд, Макао, Гонконг, БНСУ, Сингапур, Тайван,

турк, Израль, Япон, Малайз, болон Европын Холбооны улсуудад

худалдагдсан.

Page 5: хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь

МОНГОЛ УЛСАД ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГ БОДИТОЙГООР БИЙ БОЛСОН.

2001 онд анх Югославт худалдагдсан 2

эмэгтэй ар гэр лүүгээ холбоо барьж

Гадаад хэргийн яамаар дамжиж эх

орондоо ирж байсан.

2001-2007 онд 300 гаруй хохирогчид

хууль хяналтын байгууллага, гадаад

оронд суугаа ЭСЯ болон Консулын

албанд хандсан байна.

Page 6: хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь

МОНГОЛ УЛСАД

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын дийлэнх буюу 70 хувь нь хууртагдсан, хүчинд автсан зэрэг аргагүй нөхцөл байдлын улмаас биеэ үнэлэх буюу бэлгийн мөлжлөгөд ортжээ.

Мөн хохирогсодын хамгийн их хувь буюу 30 хувь нь 18-21 насны эмэгтэйчүүд байгаа нь энэхүү гэмт хэрэгт манай хойч ирээдүй болсон хүүхэд, залуус ихээхэн хэмжээгээр өртөж байгаагийн тод илрэл юм.

Page 7: хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь

МУ-Д ХҮН ХХГХ ГАРАХАД НӨЛӨӨЛСӨН

НӨХЦӨЛ БАЙДАЛ

ЗЗЭЗ-т шилжсэн.

Гадаад харилцаа чөлөөтэй хөгжсөн.

Иргэд гадаадад зорчих нь чөлөөтэй болсон.

Ажилгүйдэл ядуурал ихэссэн.

Орлогын хомсдол бий болсон.

Гадаадад гарч ажиллах сонирхол нэмэгдсэн.

Дээрх нөхцөл байдлыг сөргөөр ашиглах болсон.

Эрхзүйн орчин боловсронгуй болоогүй

Page 8: хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь

НАСНЫ ХУВЬД АВЧ ҮЗВЭЛ

15-18 насны 19,4 %

19-23 насны 61,9 %

24-30 насны 18,7%

Page 9: хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь

БОЛОВСРОЛЫН ТҮВШНЭЭР АВЧ ҮЗВЭЛ

Бүрэн дунд – 60%

Дээд- 25,3%

Тусгай дунд – 12%

Бага боловсролтой- 3%

байна.

Page 10: хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь

ХОХИРОГЧДОД ЮУ ТОХИОЛДДОГ ВЭ?

Баримт бичгээ хураалгадаг. Өр төлөх хугацаа, өрийн хэмжээ, хүү тодорхойгүй байдаг.

Эрүүл мэндийн асуудал тулгардаг. ХДХВ, ДОХ, БЗДХ-ын эрсдэлд өртөх, эрхтний тогтолцоо өрөвсөх, шархлаа үүсэх, биедээ гэмтэл авах, амь насаа алдах

Бэлгийн хүчирхийлэлд өртүүлдэг.

Хүчээр гоо сайхны болон бусад мэс ажилбарт оруулдаг.

Page 11: хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь

ХОХИРОГЧДОД ЮУ ТОХИОЛДДОГ ВЭ?

Согтууруулах ундаа,

мансууруулах бодис, тураах,

сарын тэмдгийг зогсоох гэх мэт

эрүүл мэндэд хортой эм

бэлдмэл, тариа зэргийг хүчээр

хэрэглүүлдэг.

Page 12: хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь

ӨӨРИЙГӨӨ ХХГХ-ЭЭС ХЭРХЭН

ХАМГААЛАХ ВЭ?

Мэдлэг мэдээлэл сайтай байх

Эрсдэлд өртөхгүй байх

Зарыг сайтар хянах, судлахаар шиидвэрлэсэн бол эцэн эх, насанд хүрсэн асран хамгаалагчтай хамт очиж уулзах

Орой үдшээр гадуур явахгүй байх

Танихгүй хүнд итгэхгүй байх, хамт явахгүй байх

Хөнгөн хийсвэр амьдралд татагдахгүй байх чадварыг өөртөө бий болгох

Гадаадад зорчихдоо бичиг баримта биедээ авч явах, хэн нэгэнд өгөхгүй байх

Page 13: хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь

АНХААРАЛ ТАВЬСАНД

БАЯРЛАЛАА.

Баяртай.