16
ЕАБХАБ-ЫН ҮНДЭСТНИЙ ЦӨӨНХИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ДЭЭД КОМИССАР ТӨВ АЗИЙН ОРНУУДАД АЙЛЧЛАВ ЕАБХАБ-ын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд Комиссар ноён Е.П. Ламберто Заньера 2018 оны дөрөвдүгээр сард Киргизстан болон Узбекистанд айлчлав. Энэ нь Е.П. Ламберто Заньера Дээд комиссарын ажлаа хүлээж авснаас хойш Төв Азийн орнуудад хийсэн анхны ажлын албан ёсны айлчлал юм. Дээд Комиссар Киргизстан Улсад хийсэн ажлын айлчлалын үеэрээ 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Олон соёлт болон олон хэлт боловсролыг хөгжүүлэх асуудал хариуцсан Зохицуулах зөвлөлийн хуралд оролцож, илтгэл тавилаа. Тэрбээр итгэлдээ боловсрол бол нийгмийн интеграцчлалыг бүтээгч багаж нь болохыг тэмдэглээд, үндэстний цөөнхийн сурч боловсрох эрхийг хангахад олон хэлт боловсролын хөтөлбөрийг хөгжүүлэх тэнцвэрт хандлагыг дэвшүүлсэн ЕАБХАБ-ын ҮЦДК-ын Гаагийн зөвлөмжид анхаарал хандуулав. Улсынхаа боловсролын бодлогод баримталж буй хэлний олон төрлийг хөхиүлэн дэмжсэн өнөөгийн бодлогыг өргөжүүлж, нийгмийн ойртон нягтрах бодлогын тогтвортой байдлыг хангах механизм болох олон хэлт боловсролыг цаашдаа ч тууштай нэвтрүүлэхийг Дээд Комиссар зөвлөмжлөв. Мөн энэ үйл явцад цаашид дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв. (Дэлгэрэнгүйг 4 дүгээр нүүрээс) Төв Азийн орнууд дахь олон хэлт болон олон соёлт боловсролын мэдээлэл-арга зүйн хөтөч #16 IY-YII сар 2018 АГУУЛГА Шинэ мэдээ....................................3 Эрхэм зорилго, хандлага, инноваци........................................9 Шинэ ном......................................13 Сайн туршлага............................14 Дугаарын зочин.........................21 Ашигтай эх сурвалж................23

#16 - Боловсролын хүрээлэн · сургалтын хөтөлбөрийн тусламжтайгаар үндсэн ажлаасаа ... асуудлууд болон

  • Upload
    others

  • View
    11

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: #16 - Боловсролын хүрээлэн · сургалтын хөтөлбөрийн тусламжтайгаар үндсэн ажлаасаа ... асуудлууд болон

ЕАБХАБ-ЫН ҮНДЭСТНИЙ ЦӨӨНХИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ДЭЭД КОМИССАР ТӨВ АЗИЙН ОРНУУДАД АЙЛЧЛАВ

ЕАБХАБ-ын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд Комиссар ноён Е.П. Ламберто Заньера 2018 оны дөрөвдүгээр сард Киргизстан болон Узбекистанд айлчлав. Энэ нь Е.П. Ламберто Заньера Дээд комиссарын ажлаа хүлээж авснаас хойш Төв Азийн орнуудад хийсэн анхны ажлын албан ёсны айлчлал юм.Дээд Комиссар Киргизстан Улсад хийсэн ажлын айлчлалын үеэрээ 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Олон соёлт болон олон хэлт боловсролыг хөгжүүлэх асуудал хариуцсан Зохицуулах зөвлөлийн хуралд оролцож, илтгэл тавилаа.Тэрбээр итгэлдээ боловсрол бол нийгмийн интеграцчлалыг бүтээгч багаж нь болохыг тэмдэглээд, үндэстний цөөнхийн сурч боловсрох эрхийг хангахад олон хэлт боловсролын хөтөлбөрийг хөгжүүлэх тэнцвэрт хандлагыг дэвшүүлсэн ЕАБХАБ-ын ҮЦДК-ын Гаагийн зөвлөмжид анхаарал хандуулав. Улсынхаа боловсролын бодлогод баримталж буй хэлний олон төрлийг хөхиүлэн дэмжсэн өнөөгийн бодлогыг өргөжүүлж, нийгмийн ойртон нягтрах бодлогын тогтвортой байдлыг хангах механизм болох олон хэлт боловсролыг цаашдаа ч тууштай нэвтрүүлэхийг Дээд Комиссар зөвлөмжлөв. Мөн энэ үйл явцад цаашид дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв.

(Дэлгэрэнгүйг 4 дүгээр нүүрээс)

Төв Азийн орнууд дахь олон хэлт болон олон соёлтболовсролын мэдээлэл-арга зүйн хөтөч

#16

IY-YII сар 2018

АГУУЛГА

Шинэ мэдээ....................................3

Эрхэм зорилго, хандлага, инноваци........................................9

Шинэ ном......................................13

Сайн туршлага............................14

Дугаарын зочин.........................21

Ашигтай эх сурвалж................23

Page 2: #16 - Боловсролын хүрээлэн · сургалтын хөтөлбөрийн тусламжтайгаар үндсэн ажлаасаа ... асуудлууд болон

#16 #16

ЗАЛЬЦБУРГИЙН ИЛГЭЭЛТ “ОЛОН ХЭЛТ ДЭЛХИЙ ЕРТӨНЦИЙН ТӨЛӨӨ”1

[…] Манай дэлхий олон хэлтэй нь лавтай ч, эдийн засгийн болон боловсролын олон салбарт, иргэншил олгох явцад, шат шатны төрийн байгууллагад сая сая хүн өөрийн хэл болон хэлний чадвараасаа болоод бэрхшээлтэй тулгардаг. 2015 онд дэлхийн 193 улс орон “ядуурлыг бууруулж, манай гаригийн байгалийн нөөцийг хамгаалж бүх нийтийн сайн сайхныг хангахын” төлөө хэлэлцэн баталсан Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхийг хүсэж байгаа бол бид энэхүү асуудлыг шийдвэрлэх ёстой. Үр ашигтай бөгөөд тэгш боломж бүхий хэлний бодлогыг баримталсан боловсролын шударга тогтолцоо нь бүх нийтийн хөгжлийг хангах үндэс суурь болно.

ЗАРЧМУУД

• Олон хэлт гэж төрөл бүрийн хэлийг шууд зааж сургахыг ойлгохын зэрэгцээ олон хэлт орчинд үүсдэг мэдээлэл солилцох, албан бус нөхцөлд үүсдэг энгийн харилцааг ойлгоно. • Түүхэн, газар зүйн болон нийгэм-эдийн засгийн хүчин зүйлс нь өөрөө олон хэлийн оршин тогтнох, тэднийг ашиглах олон төрлийн практик аргыг нөхцөлдүүлдэг.• Олон хэлт боловсрол болон нийгмийн олон хэлт харилцааг төр, олон улсын байгууллагуудын зүгээс дэмжих нь харилцан мэдээлэл солилцох, соёл хоорондын ойлголцол ба олон улсын харилцааг бэхжүүлэхэд дэмжлэг болно.

ЗӨВЛӨМЖ

Бодлого боловрсуулах. Хэлний амжилттай бодлого нь мэргэжлийн хүмүүс болон нийгмийн сонирхлын бүлгийн идэвхтэй оролцоог шаардна. Хэлний бодлогын хүрээнд ойлгомжтой, зүй зохистой шийдвэрийг нийгэм хүлээн зөвшөөрдөг:• Ойлгомжтой, бодитой, хүрэх боломжтой зорилго, зорилтыг дэвшүүлж, хэлэлцэн зөвшөөрөх;• Бодлого боловрсуулахад бүх талын оролцоог хангах ба бүх шатны үйл ажиллагаанд багш онцгой үүрэг гүйцэтгэх;• Сургуулийн өмнөх боловсролоос эхлээд ерөнхий боловсролын дараах болон албан бус ба тасралтгүй (насан туршийн) боловсролд бодлогын залгамж чанарыг тууштай хадгалах; • Үндэстний цөөнхийн эх хэлээ хадгалан хамгаалах, сурах, судлах, хэрэглэх зэрэг хэлний бүх хэрэгцээг хангахад анхаарах;• Эх хэл болон бусад хэлийг сурахад нөлөөлөх танин мэдэхүйн чадваруудын болон боловсролын салбар дахь бүхий л судалгааны үр дүнг өргөнөөр ашиглах;• Харилцааны технологийн чадамжийг ашиглах; • Бодлогыг бүрэн хэмжээнд хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцөөр хангах; • Бодлогын зорилгын үнэлгээ болон хэрэжүүлэх явцад байнгын хяналт-шинжилгээ хийж байх. […]

Мэдэгдлийн дэлгэрэнгүй эх: https://www.salzburgglobal.org/multi-year-

series/education.html?pageId=8543_________________1 Авьяастнуудын тавцан: Олон хэл эзэмшигчид ба даяршсан ертөнцийн интеграц” чуулганд оролцогчдоос баталсан. Зальцбургийн Олон Улсын Семинар, 2017 он, 12.17.

ЭНЭ ДУГААРТ

2

14 дэх нүүр

ЕАБХАБ-ын үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Төв Азийн орнуудад айлчлав

Гюльназ Саирова, ЕАБХАБ-ын ҮЦДК-ын ТАБХ-ийн бүсийн зохицуулагч

9 дэх нүүр

Хэлний кодын сэлгэлт ба ангид хэлийг сэлгэн шилжүүлж ашиглах нь

Колин Бейкер, Уэйн Е. Райт “Хос хэлтэн ба хос хэлний боловсролын үндэс”номноос

14 дэх нүүр

Сургууль дахь олон хэлний боловсрол

Мадина Рысбекова, Казахстан, Шымкент хот, З.Хусановагийн нэрэмжит №110 сургуулийн орос хэл-уран зохиолын багш

15 дахь нүүр

Таллины Паэ гимназид сургалтыг сэдэвчилэн төлөвлөж, нэвтрүүлж байгаа нь

Наталия Преснецова, Эстони, Таллин хот, Таллингийн Паэ гимназийн эстон хэлний багш-арга зүйч, хэлний ачааллын орчны хөтөлбөрийн удирдагч

21 дэх нүүр

Дугаарын зочин

Ирина Брунова-Калисецкая, Украйн, ССА-ийн Нийгэм-улс төрийн сэтгэл судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, сэтгэл судлалын ухааны дэд эрдэмтэн, зөрчил судлаач

Page 3: #16 - Боловсролын хүрээлэн · сургалтын хөтөлбөрийн тусламжтайгаар үндсэн ажлаасаа ... асуудлууд болон

#16 #16

3

ШИНЭ МЭДЭЭКазахстанд Олон хэлт боловсролын асуудлаар олон улсын он-практикийн бага хурал болов

2018 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд БНКазУлсын Өмнөд Казахстан мужийн Шымкент хотод “Олон хэлт боловсролын орчинд эх хэлний заах арга зүйг боловсронгуй болгох нь: асуудал, шинэ хандлага, шийдэл” сэдэвт Олон улсын онол-практикийн бага хурал болж өндөрлөв.

Бага хурал олон хэлт боловсролын орчин дахь эх эх хэлний чанартай сургалт, боловсролын агуулгын шинэчлэлд багш нарын хамт олны бүтээлч оролцоо, дэлгэрүүлбэл зохих сайн туршлага, шинэ технологи болон инновацийг дэмжих асуудалд анхаарал хандуулав.

Бага хурлыг Өмнөд Казахстан мужийн Боловсролын газрын арга зүйн кабинет, Казахстан улс дахь узбекүүдийн “Дўстлик” Ассоциаци, Өмнөд Казахстаны М.Ауезовын нэрэмжит Улсын их сургуулийн төлөөлөгчид хамтран зохион байгуулав.

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://edu-resource.net/news/v-kazahstane-proshla-mezhdunarodnaya-nauchno-prakticheska-ya-konferentsiya

Таджикстаны Засгийн газар Самаркандад таджик хэлтэнд зориулан 640 хүүхдийн сургуулийн барилга барьж байна

Зохих хэлэлцээрт Таджикстаны Ерөнхийлөгч Эмомали Рахмоном энэ оны гуравдугаар сард гарын үсэг зуржээ. Узбекстаны хөдөө амьдардаг таджик хэлтэн иргэдээс Таджикстан болон Узбекстан улсын Ерөнхийлөгчид хандаж сургууль, багш нар дутагдаж байгаа талаар бичсэн ил захидлыг үндэслэн тухайн сургуулийн барилгыг барих шийдвэр гаргасан байна.

Дэлгэрэнгүйг мэдээллийг: https://novosti-tadzhikistana.ru/dushanbe-postroit-v-samarkande-tadzhikoyazychnuyu-shkolu/

Бишкек хотын олон хэлт боловсролын хөтөлбөрийг чиглүүлэгч байгууллагуудын 2017-2018 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны хэрэгжилтийн дүн гарлаа.

Бишкек хотын сургууль, цэцэрлэгүүдэд хэрэгжсэн олон хэлний хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг тайлагнасан хурал 2018 оны зургаадугаар сарын 19-нд Киргиз Улсын Боловсрол, Шинжлэх ухааны Яаманд болов.

Хурлаар нэр заасан байгууллагуудад хэрэгжсэн олон хэлний хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг сайшааж, ололт амжилтыг тэмдэглэн, хэрэгжилтийн явцад илэрсэн зарим асуудалд хийсэн дүн шинжилгээг танилцуулав.

Олон хэлний боловсролын хөтөлбөрийн төлөвлөлт болон тогтвортой байдлын асуудалд онцгой анхаарал хандуулав. Мөн сургуулийн болон сургуулийн өмнөх боловсролын олон хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах цогц чадамжийг багш нарт хэрхэн төлөвшүүлэх талаар ярилцав. Суралцагчдын хэлний чадварын хөгжлийн явцыг ажиглахад багшид шаардлагатай ур чадвар болон багшийн хийх ажлын талаар хэлэлцүүлэв.

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://edu.gov.kg/ru/news/pod-vedeny-itogi-realizacii-programm-mnogoyazychnogo-obrazo-vaniya

Узбекстаны их, дээд сургуулиуд анх удаагаа алсын зайны онлайн сургалтыг албан ёсоор оруулав

Шинэ хичээлийн жилээс эхлэн Узбекстанд дээд боловсролыг алсын зайны онлайн сургалтаар эзэмших боломж анх удаагаа бүрдэнэ.

Эхний ээлжинд дээд боловсролын 15 байгууллагад найман чиглэлээр зохион байгуулагдсан мэргэжлийн эчнээ ангиудын суралцагчид онлайн сургалтад хамрагдах боломжоор хангагдана. Үүний үр дүнд оюутнууд онлайн сургалтын хөтөлбөрийн тусламжтайгаар үндсэн ажлаасаа хөндийрөхгүйгээр алсын зайнаас суралцах боломжтой болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://ru.sputniknews-uz.com/soci-ety/20180524/8296032/vuzi-uzbekistan-onlain-obuchenie.html

Page 4: #16 - Боловсролын хүрээлэн · сургалтын хөтөлбөрийн тусламжтайгаар үндсэн ажлаасаа ... асуудлууд болон

#16 #16

4

хэл-киргиз, албан ёсны хэл-орос хэлийг сонгох хэлбэрээр зааж буй агуулгын тохирцыг шинжилсэн үр дүнгийн талаар мэдээлэл хуваалцав.

Тухайн арга хэмжээг зохион байгуулахад хүндрэл гарахгүй. Төгсөгчид нь сонгох хичээлийг судалж байсан чиглүүлэгч сургуулиудаас оролцож буй төлөөлөгчид тухайн арга хэмжээ амжилттай болсныг баталж байв. Баткен мужийн Кадамжайский дүүргийн узбек сургалттай 75-р сургуулийн захирал Рузиматов Халмурзо Хамитович дээрх дүгнэлтийг баталж, сургуулийнхаа суралцагчдын 83 хувь нь албан ёсны хэлийг эзэмшихэд мэдэгдэхүйц ахиц бүхий амжилт үзүүлснийг жишээ болгон дурьдав. Зохицуулах зөвлөлийн хуралд оролцогчдын дунд өрнөсөн хэлэлцүүлгийн үр дүнд олон хэлт боловсролын хөтөлбөр болон сонгон суралцах хичээлийн хөтөлбөрийг илүү тогтвортой болгох тухай зөвлөмж боловсруулав.

Цаашлаад, 2018 оны 4-сарын 12-нд Дээд Комиссарын Боловсрол, Шинжлэх Ухааны сайд хатагтай Гульмира Кудайбердиеватай хийсэн үр бүтээлтэй уулзалтын үеэр хоёр тал олон соёлт болон олон хэлт боловсролын асуудлаар хамтран ажиллах талаар шинэ Меморандумд гарын үсэг зурлаа. Меморандумаар, юуны түрүүнд, олон хэлт боловсролын хөтөлбөрийн хүрээнд эх хэлээ тасралтгүй судлах залгамж холбоог хангах; олон хэлт боловсролын хөтөлбөрт хамрагдсан боловсролын бүх шатны багш нарын хэлний чадвар болон арга зүйн чадамжийг дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх; үндэстний цөөнхийн хэл дээрх сургалт-арга зүйн материалын чанартай нөөцийг бий болгох; цаашид олон хэлт болон олон соёлт боловсролыг институтцчлэх хөдөлгөгч механизмуудыг анхааралдаа авсан байна.

Дээд Комиссарын Узбекстан улсад хийж буй ажлын айчлалын явцад 2018 оны 4-сарын 17-нд Төв Азийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилго бүхий “Олон хэлт болон олон соёлт боловсрол бол хэлний олон төрлийг хамгаалсан төрийн хэл ба нийгмийн ойртон нягтаршлыг хөгжүүлэх оновчтой хандлага мөн” сэдэвт дугуй ширээний ярилцлага болов.

Дугуй ширээний ярилцлагыг Узбекстан улсын Боло-всролын Яам, Дээд ба Мэргэжлийн Боловсролын Яам хамтран ЕАБХАБ-ын ҮЦДК-ын Төв Азийн боловсролын хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулав. Дээд Комиссар дугуй ширээний ярилцлагад оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, бага боловсролыг долоон хэлээр эзэмшүүлж буй зэргээр улс орнуудын хэлний олон

ЕАБХАБ-ЫН ҮНДЭСТНИЙ ЦӨӨНХИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ДЭЭД КОМИССАР ТӨВ АЗИЙН

ОРНУУДАД АЙЛЧЛАВ(үргэлжлэл, эхлэл нь 1 нүүрт)

Гюльназ Саирова, ЕАБХАБ-ын ҮЦДК-ын ТАБХ-ийн

бүсийн зохицуулагч

Боловсролын сайдын орлогч Н.С. Джусупбекова олон хэлт боловсролын асуудал болон үндэсний цөөнхийн боловсролын орчны асуудлаар тус яамнаас баримталж буй бодлогын талаар тоймлон танилцуулж, үндэсний цөөнхийн хэлээр сургалт явуулдаг сургуулиудыг дэмжиж ажиллах чиглэлээр Киргиз улс болон Таджикстан улсын боловсролын удирдах бүрэлдэхүүний хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Тэрээр ялангуяа, үндэстний цөөнхийн хэлээр хичээллж буй сургуульд ашиглаж буй хоёр орны сурах бичиг, сургалт-заах арга зүйн хэрэглэгдэхүүнийг өөр хооронд нь тохируулах, шинээр зохиох асуудлаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон ажлын хэсгийн уулзалтыг онцлон тэмдэглэв. Уулзалтын үр дүнд талууд энэхүү тохируулах үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн хоёр орны шинжээчдээр дүгнэлт гаргуулах зорилгоор боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр, сурах бичгүүдийн электрон хувилбарыг харилцан солилцсон байна. Хатагтай Джусупбекова Таджикстаны талаас олгосон сурах бичгүүдэд шинжилгээ хийх ажил шувтарч байгааг дуулгаж, яамны зүгээс үндэстний цөөнхийн хэлээр сургалт явуулдаг сургуулиудыг чанартай сургалтын материалаар хангах асуудлаар улс хоорондоо хамтран ажиллахад нээлттэй байгааг мэдэгдэв.

Нийгмийн интеграцийн төвийн захирал М.Ю.Глушкова узбек, таджик сургууль төгсөгчдийн ЭЕШ-ын1 бэлтгэлийг чанартай хангах зорилго бүхий арга хэжээ болох төрийн

___________________________1

Улсын хэмжээний ЭЕШ нь дээд сургуульд элсэх шалгуур болдог. Шалгалтыг төрийн хэл – киргиз эсвэл албан ёсны хэл – орос хэлээр өгөх боломжтой.

Зураг 2. Киргизстан улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Олон соёлт болон олон хэлт боловсролыг хөгжүүлэх асуудал хариуцсан Зохицуулах зөвлөлийн гишүүд

Зураг 1. ЕАБХАБ-ын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд Комиссар Е.П. Ламберто Заньерагийн Олон соёлт болон олон хэлт боловсролыг хөгжүүлэх асуудал хариуцсан Зохицуулах зөвлөлийн гишүүдтэй хийсэн уулзалт

Page 5: #16 - Боловсролын хүрээлэн · сургалтын хөтөлбөрийн тусламжтайгаар үндсэн ажлаасаа ... асуудлууд болон

#16 #16

5

удирдах ажилтнууд олон хэлт боловсролын үндсэн асуудлууд болон давуу тал, практикт хэрэгжүүлж буй байдал, Казахстан ба Киргизстанд олон хэлт хөтөлбөрийг чиглүүлж байгаа туршлагын талаарх мэдээллийг ихэд сонирхон урамтай хүлээн авч, цаашид хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн угсаатны бүлгийн боловсролын талаар баримталж буй Узбекстаны туршлагыг дэлгэрэнгүйтанилцуулж, тухайн асуудлаар тус улсын боловсролын салбарт тулгамдаж буй зарим асуудлаар санал солилцов.

Дугуй ширээний ярилцлагад оролцогчдын дэвшүүлсэн саналыг тоймолж харвал: Казахстан улсын Өмнөд Казахстан мужийн узбек хэлээр сургалт явуулдаг чиглүүлэгч сургуулиудын туршлагыг судлах, хэл ба судлагдхууныг интеграцчилж (CLIL) заах арга зүйг нэвтрүүлж буй хичээлийг ажиглах зорилгоор Узбекстан улсын шат шатны боловсролын байгууллагын төлөөлөгчдийг сургалтад хамруулах; энэ чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэх; олон хэлт боловсролын хөтөлбөрийг нэвтрүүлэх, хэл ба судлагдхууныг интеграцчилж заах (CLIL) чиглэлээр сургалт-семинар зохион байгуулах; хэл судлаачдыг бэлтгэх, багш бэлтгэх их, дээд сургуульд суралцаж буй оюутан солилцох асуудлаар бүсийн түвшинд хамтран ажиллах; ЕАБХАБ-ын ҮЦДК-ын Төв Азийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд явагддаг жил бүрийн Бүсийн сургалтад Узбекстаны төлөөлөгчдийг оролцуулах зэрэг болно.

Дээд Комиссар Киргизстан болон Узбекстанд ажлын айлчлал хийх явцад сургалтыг янз бүрийн угсаатны хэлээр зохион байгуулж буй чиглүүлэгч сургуулиудаар орж, үйл ажиллагаатай нь танилцав. Хичээлд сууж, багш нар болон хүүхэд, тэдний эцэг эхтэй ярилцсанаар сургуулийн орчны уур амьсгал, нөхцөл байдалтай шууд танилцах боломж олдов.

ЕАБХАБ-ын Үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд Комиссар ноён Ламберто Заньерагийн Киргизстан болон Узбекстанд хийсэн айлчлал нь тус улсуудын боловсролын интеграцчлалын бодлогыг хөгжүүлэхэд шинэ түлхэц өглөө.

Хамтын ажиллагааны энэхүү учиг нь Төв Азийн бүсэд соёлын болон хэлний олон төрлийг хамгаалан хөгжүүлэх зорилгоор цаашид амжилттай үргэжилнэ гэдэгт гүнээ итгэж байна.

төрлийг хөгжүүлэхэд оруулж буй хүчин чармайлтыг сайшаан тэмдэглэв. Тэрээр ҮЦДК-ын Төв Азийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд Узбекстан улстай цаашид хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Оролцогчид олон хэлт боловсролын тэнцвэрт хөтөлбөрийн зарчим, загварын талаар ерөнхий ойлголттой болохын зэрэгцээ Төв Азийн боловсролын хөтөлбөрөөс олон хэлт ба олон соёлт боловсролыг хөгжүүлэх тодорхой нөөц боломжийн талаар мэдээлэл авлаа.

Дугуй ширээний ярилцлагад хоёр орны олон хэлт боловсролыг хөгжүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулж байгаа зорилго нэгт байгууллагууд оролцсон нь хөтөлбөрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг илүү өргөн хүрээтэй болгосон байна. Тухайлбал, Нийгмийн интеграцын төвийн захирал Марина Глушкова (Кыргызстан) улс орнуудын олон хэлт боловсролыг нэвтрүүлж байгаа туршлагыг шинжээчийн өнцгөөс дүгнэж санал хуваалцав.

Тэрбээр олон хэлт боловсролын байгууллагын баримтлах зарчим; уламжлалт сургалтын загвараас ялгагдах байдал; үндэсний сургалтын төлөвлөгөөг мөрдөж байгаа өнөөгийн нөхцөлд олон хэлт боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн боломж; олон хэлт боловсролыг хэрэгжүүлэх арга зүйн үндэс; багш нарыг бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр өөрчлөлт оруулах шаардлага; хандлагын тогтвортой байдлыг хэрхэн хангах зэрэг асуудлыг хөндсөн байна.

Шымкент (Казахстан) хотын Ю.Саремийн нэрэмжит 107-р лицей сургуулийн захирал Бахадыр Нуралиев олон хэлт боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй туршлагаа өөрийн сургуулийн жишээн дээр танилцуулав. Тэрээр сурагчдын хэлний чадварын хөгжил, сурлагын ерөнхий дүн дээшилж, их, дээд сургуульд элсэгчдийн хувь нэмэгдсэнийг дурьдаж, олон хэлт боловсролын хөтөлбөр нь багш нарын мэргэшлийн түвшинг дээшлүүлэхэд түлхэц болж, эцэг эх, нийгэмд эерэг сэтгэлгээг бий болгож, тэдний зүгээс дэмжиж байгааг онцлон хэлж байв.

Ташкентэд болсон дугуй шинээний ярилцлагад оролцсон шат шатны боловсролын байгууллагын төлөөлөл болох: сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, дээд боловсролын багш нар; багш нарын мэргэжил дээшлүүлэх байгууллагын мэргжилтнүүд; боловсролын

Зураг 3. Нийгмийн интеграцийн төвийн захирал М.Ю.Глушкова, Бишкек хот; Ю.Саремийн нэрэмжит 107-р лицей сургуулийн захирал Бахадыр Нуралиев нар дугуй ширээний ярилцлагад үг хэлж байгаа нь

Зураг 4. ЕАБХАБ-ын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд Комиссар Е.П. Ламберто Заньера Киргизстаны Нариман тосгоны Ч.Айтматовын нэрэмжит 69-р сургуулийн сурагчидтай хийсэн уулзалт үеэр

Page 6: #16 - Боловсролын хүрээлэн · сургалтын хөтөлбөрийн тусламжтайгаар үндсэн ажлаасаа ... асуудлууд болон

#16 #16

6

багшид, сургуулиас сургуульд, улс орноос улс орныг дамжин хувирч байна.

Гэвч судалж буй материалыг илүү сайн ойлгоход бие биендээ туслах зорилгоор суралцагчид заримдаа бүр багшийн хэлнээс хальж, өөрсдийнхөө хүссэн хэлээр яриад явчихдаг. Иймэрхүү байдлаар үйл явдал “гол тайзанд” эсвэл “хөшигний цаана” болж буй эсэхээс шалтгаалан албан ёсны хэлний бодлого болон кодыг сэлгэн шилжүүлэн ашиглах албан бус практикийн хооронд байн байн зөрчил үүсдэг.

Хэлний загвар болон ангид кодыг сэлгэн ашиглахдаа ихэнхдээ хоёр ба түүнээс дээш хэлийг сургалтад ашиглаж ирсэн түүхэн уламжлал, хос хэлт боловсролын нээлттэй болон нууцлаг төрөл бүрийн загвар, үндэсний ба бүсийн хэмжээний бодлогын нөлөө зэргийг харгалзан сонголт хийдэг байна.

Албан ёсны бодлого болон сургуулийн захиргаанаас дэмжигдээгүй ч гэсэн суралцагчиддаа сургалтын агуулгыг бүрэн эзэмшүүлэхийн төлөө бүхий л төрлийн аргыг хэрэглэдэг багш нарын ердийн тэмүүлэл ч хэлийг сэлгэн шилжүүлж (транслингвизм) ашиглахад хүргэдэг.

Иймэрхүү хос хэлт нөхцөл байдал ангид тааралддаг ч үүнийг нийгэм, эдийн засгийн, түүхийн болон улс төрийн олон талт өнцгөөс харж ойлгож болно. Жишээ нь, анги дахь хэлний цөөнх хүүхдүүдийн зарим нь нийгэмд өндөр статустай байгаа олонхын хэлийг эзэмших эрмэлзлэлтэй байдаг нь ажиглагддаг. Энэ нь бүр бага ангийн хүүхдийн дунд ч байдаг.

Хэлийг сэлгэн шилжүүлж (транслингвизм) ярих нь хүүхэд өөрийнхөө хоёр хэлт ертөнцөө зөвхөн сургууль дотор биш өдөр тутмын амьдралд ашиглаж байгаа ердийн хэрэглээ юм. Энэ бол хэлний кодыг зүгээр нэг сэлгэн шилжүүлж байгаа байдал биш, ярьж буй хүн болон сонсогчийн хувьд хэлийг утга төгөлдөр, тогтолцоотой, алсын хараатайгаар “эрлийзжүүлж” ашиглаж байгаа байдал болно.

Хэлийг сэлгэн шилжүүлэх (транслингвизм) гэдэгт хос хэлт хүмүүсийн хэлэнд тогтсон зааг хязгаар гэж байхгүй, харин ч бүтээлчээр илүү ойртон нягтран (интеграци) хувьсах үзэгдэл ажиглагдна гэж ойлгож болно. Энэ нь утга болон нөхцөл талаасаа бие биенээ нөхсөн харилцан холбоотой эрчимтэй хос хэл юм.

Багш нар хүүхдүүд өөрсдийнхөө хоёр хэлийг ашиглах боломжийг дэмжих зорилгоор сургалтыг өргөн хүрээтэй болгож чадна. Жишээ нь, хэрэглэгдэхүүний нөөцийг ашиглан яриа, бичгийн даалгаврыг хамтран хийхийн зэрэгцээ электрон хэлбэрийг (интернет) ч өргөн ашиглаж байх зэрэг болно. Ихэнх хос хэлт ангид хэлний интеграцчилсан багаар ажиллах аргыг өргөн ашиглаж байна.

Хэлийг сэлгэн шилжүүлж ашиглах ба хэл дамнасан бичиг үсгийн чадвар

Хоёр хэлийг ашиглаж байгаа хичээлийг төсөөлж үзээрэй. Багш сэдвийг англиар тайлбарлаж байгаад, зарим сануул-гыг испан хэлээр хэлж байна. Тараах материалууд нь англи хэл дээр байна. Ангидаа даалгаврыг (жишээ нь, багаар ажиллах) суралцагчдын хүссэн хэлээр хийлгэж байна

ХЭЛНИЙ КОДЫН СЭЛГЭЛТ1 БА АНГИД ХЭЛИЙГ СЭЛГЭН АШИГЛАХ НЬ

“Хос хэл ба хос хэлний боловсролын үндэс” номыг

үндэслэн А.Стоянова хэвлэлд бэлтгэв (бүлэг 13), 6 дахь

хэвлэл, 2017 он.

Хэлний кодыг сэлгэн шилжүүлж ашиглах нь ихэнх хос хэлтний ангид энгийн үзэгдэл гэж хэлж болно. Энэ нь боловсролын байгууллагад зүгээр нэг өргөн тархсан асуудал биш, суралцагчид нь шаардлагатай түвшинд эзэмшээгүй хэлээр судлагдахууныг заах асуудлыг шийдвэрлэхэд прагматик хариулт болж чадна.

Кодыг сэлгэн шилжүүлж ашиглах нь хэд хэдэн хэлийг ашиглаж байгаа нөхцөлд, судлагдахууныг илүү сайн ухаж ойлгох нөөц боломж болно. Тухайлбал, математик зэрэг хичээлийг төрийн хэлээр судлах явцад төрөлх хэлээр ойлгох боломжийг бүрдүүлэх асуудал яригдаж байна.

Багш нар хичээлийн эхлэл буюу зохион байгуулах хэсгийн мэдээллийг өгөхөд эсвэл хичээлийн нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжихэд, нэр бүхий суралцагчидтай харилцахад, хичээлийн агуулгаас зохион байгуулалтын үйл ажиллагаанд шилжихэд кодыг сэлгэн шилжүүлж ашиглаж болно.

Заримдаа кодыг сэлгэн ашиглах явдлыг хүүхэд эхэлж санаачилдаг ба багшийг хоёр буюу түүнээс дээш хэлийг ашиглах гарцаагүй нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ нь ялангуяа, жижиг бүлгээр ажиллах болон бусад хүүхдүүдтэй ярилцах явцад түгээмэл тохиолддог. Суралцагчид өөрсдөө ямар хэлийг, хэзээ ашиглах шийдвэр гаргахад ихэнхдээ (a) багшийнхаа илүү боломжтой гэж дэвшүүлсэн саналыг дагах ба багшийн зүгээс сургалтад ашиглаж байгаа хэл, (б) суралцагчдын хэл эзэмшилтийн түвшин, хүүхдийн сонголт, (в) багш, хүүхэд хоёрын хоорондоо тохиролцсон байдал зэрэг нь нөлөөлнө. Сургалтын эхний жилүүдэд багш хэлийг сонгохдоо хүүхдэд илүү төвлөрсөн байхыг эрмэлзэнэ. Жишээ нь, бага ангид сургалт олонхын хэлээр явагдаж байхад хичээл дээр тайлбарлах, ойлгуулах, ойлгосон эсэхээ шалгахад анги дахь хэлний цөөнх хүүхдэд зэрэг төвлөрч байх гэх мэт.

Суралцагчид судлагдахууныг илүү сайн ойлгоход тус болох зорилгоор сургалтын явцад нэг хэлнээс нөгөө хэлэнд эсвэл хэд хэдэн хэлэнд шилжих нь ихэнх нөхцөлд ангид кодыг сэлгэн ашиглах үндэс болох ба хэлийг сэлгэн шилжүүлж хэрэглэх (транслингвизм) гэсэн ухагдахууны нэг хэсэг нь юм. Ийм байдлаар ангид кодыг сэлгэн ашиглах нь түүнийг эсэргүүцсэн, хориглосон эсвэл дэмжсэн, дэлгэрүүлсэн байдлаас шалтгаалан багшаас. ______________1 Кодын сэлгэлт” болон “нэг хэлнээс нөгөө хэлэнд шилжих” гэсэн нэр томьёо өөр хоорондоо давхцаж байж болзошгүй бөгөөд, зарим судлаачид нэг дэх нь хоёр дахын бүрэлдэхүүн хэсэг нь гэж үздэг. Гэвч олонх судлаачид энэ хоёр нэр томьёо ялгаатай гэдэг талыг баримталдаг. (оруулгыг харна уу).

СТРАТЕГИИ, ПОДХОДЫ, ИННОВАЦИИ

Page 7: #16 - Боловсролын хүрээлэн · сургалтын хөтөлбөрийн тусламжтайгаар үндсэн ажлаасаа ... асуудлууд болон

#16 #16

7

Энэ нь хэлнүүдийг тусгаарлаж, хил хязгаар тогтоохоос зайлсхийж, суралцагчдын эрмэлзэл, суралцах арга барилд суурилан хэлний мэдлэг, чадвар, дадлыг нэмэгдүүлдэг хэлийг сэлгэн ашиглах стратегид шилжиж байна гэсэн үг юм.

Хэлийг сэлгэн ашиглах болон (транслингвизм) хэл дамнасан бичиг үсгийн чадвар (трансграмотность) нь дараах дөрвөн давуу боломжтой байна.

Нэгдүгээрт, тухайн хичээлийн агуулгыг бүрэн ба гүнзгий ойлгоход тус нэмэр болно. Ингэхэд, өмнөх мэдлэг нь (а) цаашид суралцах суурь болох ба хос хэл хоорондоо харилцан хамааралтай болохоор (б) нэг хэлнээс нөгөө хэлэнд шилжихэд амархан болно. Нэг л хэл бүхий сургалтын явцад суралцагчид өөрсдөө бүрэн гүйцэд ойлгоогүй ч гэсэн асуултад амархан хариулж, ямар нэгэн зүйлийн талаар эссэ бичиж чадна. Энэ нөхцөлд утгыг ойлгохын тулд мэдээллийг боловсруулах шаардлага тэр болгон гарахгүй. Бүхэл бүтэн өгүүлбэр, цогцолборыг сурах бичгээс, итнернетээс, багшийн бичүүлсэнээс хуульж өгнө, утгыг ойлгоогүй ч тогтоож авснаа ярина. Хэлийг сэлгэн шилжүүлж ашиглахад (транслингвизм) энэ асуудал илүү төвөгтэй болно.

Сэдвийг нэг хэл дээр уншиж, ярилцаад энэ тухай нөгөө хэл дээр бичихийн тулд тухайн сэдвийг бүрэн хэмжээнд “дахин боловсруулж” өөрийн болгох шаардлага гарна.

Хэлний кодын шилжилт ба хэлийг сэлгэн шилжүүлж ашиглах (транслингвизм) хоёрын ялгаа юунд байна вэ?

“Хэлний харилцан хамаарлын талаарх онолд зөрчилтэй асуудлууд байдаг ба үүнээс үүдэн хэлний солилцоо, кодын сэлгэн шилжилт, хэлний хуулбар, хэлний харилцан нөлөөлөл, хэлний сэлгэн шилжилт зэрэг олон үзэл баримтлал бий болсон юм.Хэлний харилцан хамаарлын судалгаа нь тодорхой нэг хэлийг категорийн хувьд тодорхойлохоос эхэлдэг ба дараа нь энэ категориудад илүү төвлөрнө. Хэл судлаачид хос хэлтэн хүмүүс ярих явцад хэлний тогтсон энэхүү категориудыг ашиглаж нэг хэлнээс нөгөө хэлэнд шилжиж байгааг хэлний кодын шилжилт гэж нэрлэдэг. Энэ нь хэлний гадна тал. Хэлийг сэлгэн шилжүүлж ашиглах (транслингвизм) гэдгийг хэн нэг хүний хувийн хэлний мэдлэг, чадвар бусадтай нийгмийн харилцаанд орсноор хөгжиж байдаг дотоод төлөв гэж үзнэ. Хос хэлт хүмүүсийн хувьд энэ бол хувийн онцлог. Хэлийг сэлгэн шилжүүлж ашиглах (транслингвизм) гэдэг бол зүгээр нэг хэлний загийг алхаж гарч байгаагаас өргөн хүрээтэй, хүмүүсийн олон хэлийг ашиглах гэсэн дотоод итгэл үнэмшлээс үүдэн тодорхой төлөвт шилжин орж байгаа асуудал юм”Гаднаас нь, нийгмийн өнцгөөс харахад хэлний кодын шилжилт болон хэлийг сэлгэн шилжүүлж ашиглах (транслингвизм) гэдэг нь нэг л үзэгдэл шиг байгаа боловч “хос хэлт хүмүүсийн дотоод үзэл бодол талаас нь харвал энэ хоёрын ялгаа нь тодорхой харагдана ”, яагаад гэвэл тэр нь “хос хэлт хүмүүсийн хэрэглэдэг хэлний өөрчлөмтгий тэр практикийг хуульчилж өгдөг”, түүнээс гадна “ганц хэлтэй хүмүүсийг бодоход тэд хэлний илүү нарийн төвөгтэй, өргөн хүрээтэй дадлыг эзэмшсэнийг нотолно”.

Офелия Гарсиа (Ofelia García) ба Франсуа Грожану (Fran-cois Grosjean) нарын ярилцлагын хэсгээс (2016).

Нийгэм-соёлын онол нь хичээлийг хүүхдийн эх хэлээс бусад хэлээр явуулж яагаад болохгүй вэ гэдгийг тайлбар-ладаг. Хүүхэд зөвхөн хэлний чадвар, дадлаа хөгжүүлэ-хийн төлөө л ярьж, бичээд байдаггүй. Ярих, бичих гэдэг бол нэгдүгээр, хоёрдугаар эсвэл гуравдугаар ч юм уу, аль хэл дээр явагдаж байгаагаасаа үл хамааран сургалтын үйл ажиллагаа л болно.

эсвэл төрөлх хэл болон бусад хэлийг ашиглаж байна. Багш хэсэг суралцагчид болон зарим тодорхой нэг суралцагчтай англи, испан хэлийг хольж хутган харилцаж байгаа ба ихэнхдээ англиар ярьж байна.

Суралцагчид бичиг даалгавар бүхий хуудсыг англи хэлээр нөхөж байна. Иймэрхүү байдлаар англи хэл давамгайлж байна. Ийм нөхцөл байдал суралцагчдын испан хэлний бичиг үсгийн чадварт эерэгээр нөлөөлөх нь эргэлзээтэй. Энэ тохиолдолд хэлний статус болон хэрэглээ нь тэгш бус байна. Суралцагчдын хоёр хэлийг зэрэг хөгжүүлэхийн тулд илүү алсыг харсан хэлний сайн, бодлого төлөвлөлт шаардлагатай болно.

Суралцагчдын хоёр хэлийг зэрэг хөгжүүлэхэд дэмжлэг болохын зэрэгцээ хичээлийн агуулгыг үр бүтээлтэй эзэмших нөхцөлийг бүрдүүлдэг сурган хүмүүжүүлэх олон төрлийн стретегийн нэг болох хэлийг сэлгэн шилжүүлж ашиглах (транслингвизм) практик өргөн хэрэглэгдэж байна. Нэг хичээлд хоёр хэлийг төлөвлөгөө, тогтолцоотойгоор зэрэг ашиглах явдлыг томьёолон тэмдэглэх зорилгоор британы сурган хүмүүжүүлэгч Цен Уильямс (Cen Williams) 1980 онд “хэлийг сэлгэн шилжүүлж ашиглах” (транслингвизм) гэдэг нэр томьёог санал болгосон. Түүнээс хойш уг нэр томьёо нь хэдийгээр нэг мөр болоогүй ч гэсэн хос хэлний боловсролыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн бөгөөд орчин үеийн гол үзэл баримтлал гэж хүлээн зөвшөөрөгдөж байна.

Цен Уильямс “хэлийг сэлгэн шилжүүлж ашиглах” (транслингвизм) гэдэг нэр томьёог мэдээллийн оролт (унших эсвэл сонсох) нь нэг хэл дээр байгаад, гаралт (ярих эсвэл бичих) нь өөр хэл дээр байдаг ба хэлнүүд хоорондоо нийлж хувирч байдаг нөхцөлийг томьёолоход ашиглана гэж үздэг. Жишээ нь, суралцагчид байгалийн ухааны даалгаврыг англи хэл дээр уншдаг. Дараа нь багш сэдвийн даалгаврыг испан хэл дээр хэлэлцүүлж эхэлдэг ба зарим нэгэн шинжлэх ухааны нэр томьёонд анхаарал хандуулахын тулд англи хэлэнд шилжинэ.

Үүний дараа бичих даалгаврыг суралцагчид испан хэлээр хийнэ. Дараагийн хичээлд хэлний үүрэг солигдоно. Энэ нөхцөлд суралцагчид өөр хэлээр авсан мэдээллийг үр ашигтай хэрэглэж сурахын тулд даалгаврыг ойлгосон байх ёстой. Хэлийг сэлгэн шилжүүлж ашиглах (транслингвизм) гэдэг бол хоёр хэлийг зэрэг ашиглаж утгыг ойлгох, мэдлэг, чадвар эзэмших, туршлага бий болгох үйл явц юм. Сургалтын явцад оюуны үйлийг гүйцэтгэхэд хоёр хэл ойртон нягтарсан залгамж холбоотой байдлаар зэрэг ашиглагдана.

Багш нар ялангуяа, суралцагчид сургалтын үр дүнд дээд түвшний амжилт үзүүлэхийн тулд хоёр (эсвэл бүх) хэлийг ашиглахыг эрмэлздэг зүй ёсны хэрэгцээнд суурилсан хэлийг сэлгэн шилжүүлж ашиглах (транслингвизм) үзэл баримтлал нь 1994 оноос эхлэн өргөн дэлгэрч байна. Хэлийг хоорондоо хатуу зааглах үзэл санаа нь хэл тус бүр нь харилцан нөхцөлдөж хөгждөг хос хэлний үзэл баримтлалд байраа тавьж өгч байна.

Бага насны хүүхдэд хэл сургахад өргөн ашиглаж ирсэн “нэг эцэг эх – нэг хэл” стратегийг дагасан судлагдахуун эсвэл судалж буй сэдэв, багш эсвэл зааж буй цаг хугацаанаас (хагас өдөр, бүтэн өдөр) хамааран ангид хэлийг зааглан хуваах арга зүй нь нэг хичээлд хоёр ба түүнээс дээш хэлийг ашигладаг арга зүйгээр солигдож байна.

Page 8: #16 - Боловсролын хүрээлэн · сургалтын хөтөлбөрийн тусламжтайгаар үндсэн ажлаасаа ... асуудлууд болон

#16 #16

8

Суралцагчид өөрийн хоёр ч юм уу, гуравдугаар хэл дээр хүлээж авсан мэдээлэлд боловсруулалт хийж чадахгүй болсон нөхцөлд бодож тунгаах, асуултад хариулах, танин мэдэхүйн амжилтад хүрэхийн тулд аргагүйн эрхэнд өөрийнхөө нэгдүгээр хэлд хандана. Энэ утгаараа хүүхдээс тэдний чадахгүй хоёрдугаар хэл дээр даалгавар хийхийг шаардах нь түүнийг бүтэлгүй юманд хүчээр түлхэж байна гэсэн үг.

Эх хэл бол олонх тохиолдолд хүүхэд өөрийн дотоод ярианы нөөц болон хадгалсан мэдээллийг ашиглан ангид даалгаврыг гүйцэтгэх найдвартай нөөц болдог. Хүүхдийг зөвхөн хоёрдугаар ч юм уу, гуравдугаар хэл дээр ажиллахыг шаардах нь тэдний сэтгэн бодох хурдыг сааруулдаг. Сургалтын хөтөлбөр нь мэдлэг бүтээх түвшний хүнд агуул-гатай байвал хоёрдугаар хэлтэй зэрэгцүүлэн нэгдүгээр хэлийг ашиглах нь судлагдахууны агуулгыг эзэмшихэд тус дөхөм болохын зэрэгцээ хоёрдугаар хэлний чадварыг сайжруулна. Эх хэлээ даалгаврыг гүйцэтгэх стртатегийг томьёолоход болон бусад хүүхэдтэй хамтран даалгавар гүйцэтгэхдээ ашиглаж болно.

Хэл бол нийгмийн нөхцөлд болон соёлын орчинд оршдог. Бидний ярьж байгаа бүхэн нийгэм-улс төр, соёлын орчинг бүрдүүлдэг. Бахтины нотолж байгаагаар хэлний үгийн тэн хагас нь өөр хүнд хамааралтай байдаг. Тэр нь өмнөх нийгмийн харилцаанаас гаралтай байдаг ба дараа нь ирээдүйн харилцан үйлдэлд үйчилнэ. Иймэрхүү байдлаар багш хос хэлт ангид хоёр хэлийг зэрэг ашиглахын зөвшөөрснөөр нийгэм-соёлын онолыг төлөвлөгөөтэй, алсын хараатай хөгжүүлэх зорилгоор ашиглах боломжийг бүрдүүлнэ. Энэ нь суралцагчдад хэл бол агуулгын хувьд ч үйл явцын хувьд ч тэр хүний хэлний болон танин мэдэхүйн авьяасыг хөгжүүлдэг нийгэм-соёлын гоц үзэгдэл болохыг үнэмшүүлж, өөдрөг үзэл төрүүлдэг.

Хоёрдугаарт, “хэлийг сэлгэн шилжүүлж ашиглах” (транслингвизм) нь суралцагчдын таруухан эзэмшсэн аман харилцааны чадвар болон бичиг үсгийн чадварыг хөгжүүлэхэд тус болно. Эс тэгвээс суралцагчид даалгаврын үндсэн хэсгийг илүү сайн эзэмшсэн хэлээр гүйцэтгэж, арай хөнгөхөн даалгаврыг таруухан эзэмшсэн хэлээр хийж гүйцэтгэхийг чармайх болно. Хэлийг сэлгэн шилжүүлж ашиглах (транслингвизм) нь хоёр хэлний академик чадварыг зэрэг хөгжүүлж, хоёр хэлний бичиг үсгийн чадвартай жинхэнэ хос хэлтэн болоход нөлөөлнө.

Гуравдугаарт, хоёр хэлийг зэрэг ашиглах нь гэр бүл болон сургуулийн хамтын ажиллагааг хөнгөвчилдөг. Хэрэв хүүхэд эцэг эхийнхээ мэддэг хэлээр харилцаж чаддаг бол эцэг эх нь түүний гэрийн даалгаврыг хийхэд тусалж чадна. Хүүхэд нь хос хэлт сургуульд суралцдаг зарим эцэг эхчүүд хүүхэд нь тэдний мэддэхгүй хэлээр суралцаж байгаа тул гэрийн даалгавраа хийхэд нь тусалж чадахгүй байна, сургуулийн үйл ажиллагааны талаар ярилцаж чадахгүй байна гэж гомдолдог.

Хэлийг сэлгэн шилжүүлж ашиглах үзэл санаа нь үгнүүдийг орчуулахаас хамаагүй илүү утга санааг агуулдаг. Агуулгын боловсруулалт хийх нь сургалтын агуулгыг илүү гүнзгий ойлгоход тусална. Хүүхдийн эцэг эхтэй түүний суралцдаг хэлнээс өөр хэлээр асуудлыг хэлэлцэх нь тэдний сургу-ульд эзэмшсэн хэлнээс өөр хэлний чадварыг нь өргө-жүүлэн гүнзгийрүүлэхэд түлхэц болно. Сургууль болон гэр бүлийн харилцааны сул талыг сургалтын давуу тал

болгон ашиглах боломжтой. Дөрөвдүгээрт, хэлийг сэлгэн шилжүүлж ашиглах (транслингвизм) нь хоёр дахь хэлээр чөлөөтэй яригчид болон хоёр дахь хэлийг эхлэн суралцагчдын хоорондын харилцааг хөнгөвчилнө.

Хэрэв хоёр дахь хэлийг суралцагч энэ хэлийг тээгчтэй хамт сурч байвал, мөн ангид хоёр хэлийг болгоомжтой, алсын хараатай зэрэг ашиглавал суралцагчид судлагдахууны агуулгыг сайн эзэмшихийн зэрэгцээ хоёр дахь хэлний чадвараа хөгжүүлж чадна.

Хоёр хэлийг дээрх байдлаар сургалтад зэрэг ашиглах үйл явцыг удирдах, зохион байгуулах, хуваарилалт хийх явцад зарим бэрхшээл ч тулгардаг. Жишээ нь, устаж алга болоход ойрхон болсон зарим хэлийг сурах, хэрэглэхэд илүү анхаарч ангид тусгайлсан орчин, цаг хугацаа гаргах шаардлагатай болно. Эс тэгвээс өндөр статус бүхий олонхын хэл цөөнхийн хэлийг байнга давамгайлж байдаг.

Хүүхдийн хоёр хэл нь хангалтай түвшинд хөгжсөн байх эсвэл хөгжүүлэхийг эрмэлзвэл орох, гарах мэдээлэл хоёр хэл дээр байх шаардлагатай. Энэ нөхцөл байдал сургалтын хөтөлбөрөөс шалтгаалан өөрчлөгдөж болох ба сургалтын эхэн үед мэдээлэл нарийн төвөггүй хөнгөн хэлбэртэй байвал хэлийг сэлгэн шилжүүлж ашиглах боломж бүрдэнэ. Жишээ нь, нэр томьёо ихтэй, үгнүүд нь хийсвэр утгатай, өгүүлбэр нь нарийн бүтэцтэй сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж байвал хэлийг сэлгэн шилжүүлж ашиглахад тохиромжгүй ба ялангуяа, энэ нь хоёр дахь хэлийг дөнгөж сурч эхэлж байгаа нөхцөлд бүр ч боломжгүй юм.

Сургалтын эхний шатанд хэлийг сэлгэн ашиглах нь багш суралцагчдаа дэмжих боломжийг олгодог. Сургалтын явцад хүүхэд хэлний бүхий л чадвараа идэвхтэй ашиглана гэдэг нь хүүхэд өөрийн хэлний хөгжлөө энэхүү хэлний цогцолборт илүү нягтруулж байна гэж ойлгож болно. Хос хэлний орчинд удаан хугацаагаар байсан хүүхэд хэлийг сэлгэн шилжүүлж ашиглах чадвараа сургалтын явцад улам илүү бататгаж чаддаг.

Хэлийг сэлгэн шилжүүлж ашиглах (транслингвизм)-ын үнэ цэн нь багш сургалтын явцад хоёр хэлийг зэрэг ашиглах боломжийг ухаалгаар бодож боловсруулан, алсыг харж төлөвлөснөөр үйл явдалд дүн шинжилгээ хийж, суралцагчдыг хэлний хичээлийн “төрөл бүрийн”, “санаандгүй” аргуудыг ашиглан сэдэлжүүлж, мэдлэг бүтээлгэхэд оршино. Энэ нь хоёрдогч хэлийг зааж сургах явцдаа хоёр хэл тус тусдаа байдаг салангид “ганц” гэж үздэг “нэг хэлт зарчим”-тай эсрэг утгатай байгааг харуулж байна.

Хоёр дахь хэлний хичээлд эхийн агуулгыг ойлгуулах, дүрмийг тайлбарлах, даалгаврыг хурдан ойлгуулах зорилгоор эх хэлийг ашиглах нь илүү үр дүнтэй байдаг. Энэ нь аль нэг хэлийг үгүйсгэж эсэргүүцэхийн оронд сургалтыг өмнөх мэдлэгт суурилж ангийн хананаас гаргаж илүү бодитой нөхцөлд заах, эх хэл болон хоёр дахь хэлний харилцан хамаарлыг нягтруулахад тус болно.

Эх хэл болон хоёр дахь хэлийг ялган зааглах асуудал ХХ зууны боловсролын шинж тэмдэг байсан бол ХХI зуунд хүрээлэн буй ертөнцийг илүү сайн ойлгож, хүмүүстэй үр ашигтай харилцахад хос хэлтэй хүмүүс өөрийн бүхий л нөөцийг ашиглаж чаддаг учир хичээл дээр хоёр хэлийг зорилготой, тогтолцоотойгоор зэрэг ашиглах нь үр дүнтэй болох нь батлагдсаар байна.

Page 9: #16 - Боловсролын хүрээлэн · сургалтын хөтөлбөрийн тусламжтайгаар үндсэн ажлаасаа ... асуудлууд болон

#16 #16

9

Хуэйзў хуа 4–6-хо щүәсынму нянди фу (Дунган үг - 4-6 дугаар ангийн унших ном) / Зохиогчдын баг: Д. Хахаза, Ф. Машынхаева, З. Юнузова. - Бишкек, 2018. - 158 х.

"Дунган үг" гарын авлага нь ерөнхий боловсролын сургуулийн 4-6 ангийн сурагчдад зориулагдсан бөгөөд дунган хэлний хичээлд ашиглана. Гарын авлагад харилцан ярианы аргыг хэрэглэсэн.

Номын даалгаврууд эх дээр ажиллах, мэдээллийг ойлгож хүлээн авах, эх хэлээ сурах гэсэн хүсэл тэмүүлэл бий болгохуйц сэдэл үүсгэж, харилцан

ярилцахад бэлэн байх ур чадварыг хөгжүүлэхэд оршино.

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://edu-resource.net/

Куматренко “Өсвөрийн зохиолчийн тэмдэглэл”. Хос хэлтэй хүүхдүүдийн бичгээр ярих чадварыг хөгжүүлэх гарын авлага. - Орос хэл. Курсууд, 2018 он.

“Өсвөрийн зохиолчийн тэмдэглэл” гарын авлагаар 7-12 насны хос хэлтэй хүүхдүүдийн бичгээр бүтээлчээр ярих чадварыг төлөвшүүлэхэд чиглэсэн, цогц ажлыг танилцуулж байна.

Гарын авлага нь хоёр хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэг нь хүүхдэд зориулсан ажлын дэвтэр. Хоёр дугаар хэсэг нь насанд хүрэгчдэд зориулсан (багш, эцэг эх) арга зүйн зөвлөгөөг

тусгасан байна.

Жилийн турш тоглоомын аргаар дасгалыг гүйцэтгэснээр хүүхдүүд энгийн өгүүллүүдээс эхлэн өөрсдийн түүхээс үйл явдалтай эх зохиож сурна. Даалгавар бүр нь хүүхдийн хувьд санаа бодлоо бүрэн, харилцан уялдаатай ба тасралтгүй илэрхийлэх чадвараа хөгжүүлэхэд шинэ алхам байх болно.

Арга зүйн зөвлөгөө нь хилийн чанад дахь орос хэлний сургууль болон дугуйлангийн багш нарт зориулсан бөгөөд түүнчлэн хүүхдүүддээ орос хэлийг бие даан зааж буй эцэг эхчүүдэд үр дүнтэй ажиллахад нь тусална.

Тус хичээл нь 55-60 цагийн сургалтад зориулсан.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://ruslania.com/books/1288285/

ШИНЭ НОМ Узбек, тажик хэлний сургуулиудын 1-3 дугаар ангид зориулагдсан сургалт-арга зүйн багц гарын авлага. - Алматы: "Жазушы" хэвлэлийн газар, 2018 он.

2018-2019 оны хичээлийн жилд Бүгд Найрамдах Казахстан Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны захиалгыг үндэслэн БШУЯ-ны сайдын 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 483 болон 2018 оны 5 дугаар сарын 3-ны 192 тоот тушаалаар тус тус батлагдсан сургалт-аргазүйн багц гарын авлагыг "Жазушы" хэвлэлийн газраас узбек (тажик) хэл дээр сургалт явуулдаг 3 дугаар ангид зориулан гаргасан.

Сургалт-аргазүйн багц гарын авлага нь Казахстаны Бүгд Найрамдах Улсын ерөнхий боловсролын хөтөлбөрт тохирсон, бага ангийн сургалтад зориулагдсан байна. (Узбек (Тажик) хэлээр сургалт явуулдаг 1-3 дугаар ангийн гарын авлага).

Сургалт-арга зүйн гарын авлагыг боловсруулахдаа тогтолцооны үйл ажиллагааны (сурагчдын идэвхтэй оролцоонд үндэслэсэн) хандлагын дагуу дараах зарчмыг баримталсан байна. Үүнд: хичээл судлагдахууны агуулга нь хоорондоо шурган (спирал) холбоотой байх; -сургалтын зорилтыг Блумын таксономийн дагуу түвшин бүрээр тодорхойлох; хичээл судлагдахуун бүрд буй адил агуулгыг тооцох; хичээл судлагдахуун бүрийн холбоог бодитой болгох; хоорондын холбоог тооцох зэрэг болно.

Сурах бичиг болон дасгал ажлын дэвтэр дэх даалгавар нь сурагчийн судлагдахууны академик хэл сурах урам зоригийг нэмэгдүүлэх ба унших, бичих, ярих зэрэг хэлний бүх чадварыг идэвхтэй хэрэглэх, гадаад ертөнцийг танин мэдэх оюуны багтаамжийг нь өргөжүүлэх, сэтгэхүйн, судалгааны болон харилцааны ур чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн.

Сургалт-аргазүйн багц гарын авлага нь 2018-2019 оны хичээлийн жилд Казахстаны Боловсрол, Шинжлэх Ухааны Яамаар зөвшөөрөгдсөн ба Бүгд Найрамдах Улсын Шинжлэх ухаан, практикийн төвийн «Учебник» цахим хуудасны сурах бичгийн жагсаалтад орсон болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.orleu-uko.kz/ru/index.php/archives/3618

Page 10: #16 - Боловсролын хүрээлэн · сургалтын хөтөлбөрийн тусламжтайгаар үндсэн ажлаасаа ... асуудлууд болон

#16 #16

10

СУРГУУЛЬ ДАХЬ ОЛОН ХЭЛНИЙ БОЛОВСРОЛ

Мадина Рысбекова, уКазахстан, Шымкент хотын

З.Хусановын нэрэмжит ЕБ-ийн №110 дугаар сургуулийн орос хэл, уран

зохиолын багш

З.Хусановын нэрэмжит 110 дугаар сургууль нь 2004 оноос хос хэлт боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Өмнөд Казахстаны бүс нутгийн Боловсролын газрын 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 108 тоот тушаалын дагуу тус сургууль нь хос хэлний боловсролд дэмжлэг үзүүлж байна. Мөн 2010 оны 11 дүгээр сарын 29-ний 1134 тоот тушаалын дагуу тус сургууль нь туршилтын сургууль, олон хэлний боловсролыг нэвтрүүлсэн анхдагч хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн.

Өнөө үед багш нарын өмнө тавигдаж буй үүрэг даалгавар нь төрийн болон орос, англи хэлээр үр дүнтэй харилцах чадвартай бие хүн хүмүүжүүлэх ба олон хэлний боловсрол олгох явдал юм. Манай сургууль үндэсний хэмжээний сургууль боловч сурагчид өөрсдийнхөө төрөлх хэл болох узбек хэлээ сурч байна. Үүнтэй холбоотойгоор манай сургууль олон хэлт болон олон соёлт боловсролыг хэл, соёлын олон янз байдлыг хамгаалах арга зам, олон хэлт иргэн бэлтгэх, иргэний үнэлэмж, хүмүүжил олгох, Казахстаны ард түмний хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх арга хэрэгсэл болгон нэвтрүүлж байна.

2004 оноос эхлэн тус сургууль олон хэлт боловсролын хэд хэдэн загварыг хэрэгжүүлсэн.

З.Хусановын нэрэмжит ЕБ-ын 110 дугаар сургуулийн олон хэлний болон хос хэлт боловсролыг хэрэгжүүлэх

үе шат ба загвар (2011-2020 оны хичээлийн жил)

2002-2003 оны хичээлийн жилБэлтгэл үе шат

10-11 дүгээр анги: Төгсөгчдийг их дээд сургуульд бэлтгэсэн. Бүх сорилыг хоёр хэлээр (төрөлх хэл ба казах

хэл, төрөлх болон орос хэл) гүйцэтгэсэн..

2003-2005 оны хичээлийн жил8-9 дүгээр анги: Казахстаны түүх, газарзүй, биологи, физик, хими зэрэг хичээлийг хоёр хэлээр судал-сан: Сурагчийн төрөлх хэл болон төрийн хэл дээр.10-11 дүгээр анги: Бүх судлагдахууны шалгалт хоёр хэлээр явагдсан: төрөлх хэл ба казах хэл, төрөлх болон орос хэл дээр.

2005-2006 оны хичээлийн жил1-4 дүгээр анги: Танин мэдэхүйн хичээлүүд, дүрслэх урлаг, хөгжим, хөдөлмөрийн сургалт; 5 дугаар ангиас - Казахстаны түүх, байгалийн ухаан; 6 дугаар ангиас - газар зүй, биологи; 7 дугаар ангиас физик; 8 дугаар ангиас химийн хичээлийг хоёр хэл дээр буюу төрөлх хэл болон төрийн хэл дээр заасан.

2007-2011 оны хичээлийн жил1-4 дүгээр анги: Танин мэдэхүйн хичээлүүд, дүрслэх урлаг, хөгжим, хөдөлмөрийн сургалтыг хос хэлээр: эх

хэл болон төрийн хэл дээр, эх хэл болон орос хэл дээр заасан.

5 дугаар ангиас - Казахстаны түүх, байгалийн ухаан; 6 дугаар ангиас - газар зүй, биологи; 7 дугаар ангиас

физик; 8 дугаар ангиас химийн хичээлийг хоёр хэл дээр буюу төрөлх хэл болон төрийн хэл дээр заасан.

2012-2017 оны хичээлийн жил1-4 дүгээр анги: Танин мэдэхүйн хичээлүүд, дүрслэх

урлаг, хөгжим, хөдөлмөрийн сургалтыг хос хэлээр: эх хэл болон төрийн хэл дээр, эх хэл болон орос хэл дээр

заасан.5 дугаар ангиас - байгалийн ухаан, дүрслэх урлаг, хөгжим, хөдөлмөрийн сургалт; 6 дугаар ангиас -

газар зүй, биологи; 7 дугаар ангиас физик; 8 дугаар ангиас химийн хичээлийг хоёр хэл дээр: эх хэл болон төрийн хэл дээр, эх хэл болон орос хэл дээр заасан.

2018-2020 оны хичээлийн жил3, 4 дүгээр анги: Танин мэдэхүйн хичээлүүд, дүрслэх

урлаг, хөгжим, хөдөлмөрийн сургалтыг хос хэлээр: эх хэл болон төрийн хэл дээр, эх хэл болон орос хэл дээр

заана.5-9 дүгээр анги: байгалийн ухаан, математикийн чиглэлийн хичээлүүдийг эх хэл болон орос хэл дээр,

хүмүүнлэгийн хичээлүүдийг эх хэл болон казах хэл дээр заана.

Жил бүр манай сургууль дээр олон хэлний боловсролын салбарын шинжээч зөвлөхүүд оролцсон орчин үеийн хос хэлт боловсролын янз бүрийн тулгамдсан асуудлыг хөндсөн олон улсын эрдэм шинжилгээ, онол, практикийн бага хурал зохион байгуулагддаг.

Түүнчлэн сургууль нь хөрш зэргэлдээ орны төлөөлөгчдөөс ихээхэн талархал хүлээж, өндөр үнэлгээ авч байгаа сургалт-семинар, нээлттэй хичээлүүдийг зохион байгуулдаг.

Сургалтын чанарыг сайжруулахын тулд интерактив арга зүйг нэвтрүүлж байна. Багш нарын үүрэг бол сурагч бүрд амжилтад хүрэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх явдал юм.

Үүний зэрэгцээ манай багш нар судалгааны аргыг хэрэглэдэг: бие дааж хичээлд бэлтгэх зорилгоор сурагчдад шүүмжлэлийн болон уран сайхны зохиолын жагсаалтыг санал болгодог.

Бид төгсөгчиддөө хэлний ур чадвараа хөгжүүлэх, соёл хоорондын харилцааны чадвараа хөгжүүлэх, чанартай боловсрол эзэмших зэрэг өргөн боломжийг нээж өгдөг. Мөн тэдний олонх нь хөдөлмөр эрхлэлттэй холбоотойгоор мэргэжлийн бэлтгэл хийх давуу талтай байдаг.

САЙН ТУРШЛАГА

Page 11: #16 - Боловсролын хүрээлэн · сургалтын хөтөлбөрийн тусламжтайгаар үндсэн ажлаасаа ... асуудлууд болон

#16 #16

11

ТАЛЛИНИЙ ПАЭ ГИМНАЗИД СЭДЭВЧИЛСЭН СУРГАЛТЫГ ТӨЛӨВЛӨН НЭВТРҮҮЛЖ БАЙГАА НЬ

Наталья Преснетова,

Пае гимназийн эстони хэлний багш, арга зүйч, “Хэлний ачаалал” хөтөлбөрийн ахлагч. Таллин хот. Эстони Улс.

Таллиний Пае гимнази нь орос хэлт Ласнамяэ дүүрэгт нээгдсэн анхны сургууль юм. Сургууль нь 1956 оны 9 дүгээр сарын 1-нд байгуулагдсан бөгөөд өмнө нь 25 дугаар дунд сургууль гэж нэрлэгддэг байсан. 1998 оноос хойш тус сургууль нь гимназийн статустай болсон.

Сургуулийн зорилго нь сурагч тус бүр үндэстний онцлогоо хадгалахын зэрэгцээ тэдний хувийн чадвар, хэрэгцээ, сонирхлыг харгалзан чанартай боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлнэ.

Манай бүх баг, багш, удирдлагууд дээрх зорилгыг хангахын төлөө ажилладаг.

Сургуульд орос хэлтэй гэр бүлийн хүүхдүүд сурдаг. Сургалтыг гурван чиглэлээр явуулдаг: “Хэлний эрт ачаалал (Раннее языковое погружениие)”, “Хэлний хожуу ачаалал (Позднее языковое погружение)”, “Орос хэлний сургалттай анги”.

Р“Хэлний эрт ачааллын орчин (Раннее языковое погружениие)”-д сургалт 100% эстони хэл дээр явагддаг. Орос хэлийг судлагдахууны түвшинд заадаг ба хоёрдугаар ангийн хоёрдугаар хагасаас эхэлж судалдаг. 5 дугаар ангиас хойш орос хэлний хичээлийн цаг нэмэгддэг.

“Хэлний хожуу ачааллын орчин (Позднее языковое погружение)”-д 1-4 дүгээр анги хүртэл сургалт төрөлх орос хэл дээр явагддаг. Эстони хэлийг судлагдахууны түвшинд долоо хоногт 4 цаг судалдаг. Эстони хэлийг сурахад дэмжлэг болдог урлаг, биеийн тамир, хөгжим зэрэг хэрэглээний хичээл ордог. 5 дугаар ангиас эхэлж сурагчид аажмаар эстони хэл дээрх сургалтад шилждэг.

“Эх хэлний (орос хэл) сургалттай анги”-д 1-9 дүгээр анги хүртэл эх хэл дээр суралцах боломжийг олгодог. Төрийн хэлийг сурах нь эстони хэлний хичээл болон бие бялдрын боловсрол, хөгжим, урлаг, хүн судлал зэрэг зарим хэрэглээний хичээлээр дэмжигддэг.

Тус сургуульд нийт 1103 сурагч 38 анги бүлэгт суралцаж байна. 1-4 дүгээр ангийн 17 бүлэгээс 7 нь “Хэлний эрт ачаалал” бүхий бүлэг; 5-9 дүгээр ангийн 16 бүлэгээс

9 нь хэлний эрт болон хожуу ачааллын бүлэг байна. Гимназийн түвшин болох 10-12 дугаар ангид 5 бүлэг байна.

Сургалтын үйл явцыг сэдэвчилсэн сургалтад үндэслэн зохион байгуулдаг ба хэд хэдэн хичээлээр нэг сэдвийг дэмждэг. Бидний гол зорилго:

− сурагчдад өөр өөр сэдэв хоорондын холбоог олох, сурч байгаа сэдвийн талаар цогц ойлголттой болоход туслах;

− багш нарын хамтын ажиллагааг дэмжих, бэхжүүлэх;

− сурагчдад бусад хичээлээр дамжуулан эстони хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд туслах.

Сэдэвчилсэн сургалт болон олон соёлыг нягтруулах зорилгоор сургалтын агуулгыг ерөнхийдөө хоёр хэлбэрээр интеграцчилдаг. Манай сургуульд гадаад интеграцыг ашигладаг.

Энэ тохиолдолд янз бүрийн салбарын багш нартай хамтран боловсруулсан цогц хөтөлбөрт үндэслэн сургалтын үйл явцыг зохион байгуулдаг.

Сэдэвчилсэн төлөвлөлтийн үндсэн зарчим нь юу вэ?

− Багш нар хичээлийн жилийн турш ижил төстэй сэдвүүдийг тодорхойлж, бүх сургалтыг түүнд төвлөрүүлдэг.

− Аль болох олон хичээлийн адил, төстэй сэдвийг хамруулахыг хичээнэ (сэдэвчилсэн төлөвлөлтөд математик, физик, химийн хичээл хамаарахгүй).

− Сэдэв тус бүрийг судлах цаг хугацааг тодорхойлж, хамааралтай бүх багш нар тухайн сэдэв дээр ажиллана.

− Сургалтыг идэвхтэй аргаар явуулахад гол анхаарлаа хандуулна: багаар ажиллах, хосоор ажиллах, дүрд тоглох болон хичээлээс гадуурх сургалтын үйл ажиллагаа гэх мэт. Багш нар жирийн сургуулийн ангид ч ачаалалтай хэлний хөтөлбөрийн зарчмыг барим-талж, хөгжүүлэхэд анхаарна.

− Сурагчдын диги – чадамжийг (дигиталь орчинд ажиллах чадвар) хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг дигиталь хэрэгсэл. Багш нарт дигиталь хэрэгсэлтэй ажиллахад нь туслах үүрэгтэй мэргэжилтэн сургуульд ажиллана.

Сэдэв бүрийн хүрээнд эцсийн үнэлгээ, дүгнэлтийн ажлыг төлөвлөдөг ба тэр нь аялал, сургалтын хөтөлбөр, музейн хичээл эсвэл гаднаас зочин урих (аль нэг байгууллагын төлөөлөл, тодорхой мэргэжлийн төлөөлөгч г.м.) зэрэг хэлбэртэй байдаг.

Сэдэв бүрийн төгсгөлд сурагчидтай эргэх холбоотой ажиллаж, үр дүнд нь анализ хийснээр засаж залруулах зүйл дээрээ ажилладаг. Манай сургууль сэдэвчилсэн төлөвлөлтөө дараах зарчмаар танилцуулдаг.

ОБМЕН ОПЫТОМ

Page 12: #16 - Боловсролын хүрээлэн · сургалтын хөтөлбөрийн тусламжтайгаар үндсэн ажлаасаа ... асуудлууд болон

#16 #16

12

Эхний алхам АНГИ 1 дүгээр анги 2 дугаар анги 3 дугаар анги

Цөм \төв\ хичээл

Эстони хэл Эстони хэл Эстони хэл

Холимог хичээл

Байгалийн шинжлэл, математик, урлаг, хөдөлмөр сургалт

Байгалийн шинжлэл, математик, урлаг, хөгжим, хөдөлмөр сургалт, эх хэл, хүн судлал

Байгалийн шинжлэл, математик, урлаг, хөгжим, хөдөлмөр сургалт, эх хэл, хүн судлал

Хоорондоо холбоотой сэдвүүд

Би ба сургуульНамар ба бидний орчинГэр бүл ба гэрХоол, унд

Намрын орчинГэр бүл ба баярХэвлэл мэдээлэл, эрүүл мэндБи, цаг хугацаа, мэдээлэл

Намайг хүрээлэн буй шинжлэх ухаан, техникҮлгэр, домог, ордон ба цайзБидний орчны соёлБи Европт амьдардаг

Хоёр дахь алхам

АНГИ 4 дүгээр анги 5 дугаар анги 6 дугаар анги

Цөм \төв\ хичээл

Байгалийн шинжлэл

Түүх Байгалийн шинжлэл

Холимог хичээл

Эстони хэл, математик, урлаг, хөгжим, хөдөлмөрийн сургалт, эх хэл

Эстони хэл, англи хэл, урлаг, хөгжим, эх хэл

Эстони хэл, англи хэл, түүх, урлаг, хөгжим, эх хэл, хүн судлал, нийгэм судлал

Хоорондоо холбоотой сэдвүүд

Орчлон ертөнцЭх дэлхийХүн

Түүхийн эх сурвалж, он дараалалДундад зууны үеийн хотын амьдралXVIII-XIX зууны тариачдын амьдрал

Мөсөн үеОйНамагЦэцэрлэг ба хээр талОрон нутаг

Гурав дахь алхам

АНГИ 7 дугаар анги

8 дугаар анги 9 дүгээр анги

Цөм \төв\ хичээл

Хүн судлал Газар хүй Нийгэм судлал

Холимог хичээл

Эстони хэл, англи хэл, урлаг, хөгжим, эх хэл

Эстони хэл, англи хэл, урлаг, хөгжим, эх хэл

Эстони хэл, англи хэл, түүх, урлаг, эх хэл

Хоорондоо холбоотой сэдвүүд

Амьдралын замЗөрчилдөөнМансууруулах бодис ба аюулХүчирхийлэл

Цаг уурын бүсУсны сүлжээБайгалийн бүс

Нийгмийн зохион байгуулалтын бүтэц.Өнөөгийн нийгэм дэх хүний эрх.Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл.Иргэний нийгэм.Эстоний эдийн засаг.Эдийн засгийн бодлого.

Сүүлийн алхам (Гимназийн түвшин)АНГИ 10 дугаар анги

Цөм \төв\ хичээл Карьерийн тухай сургалт

Холимог хичээл Эдийн засаг ба бизнес эрхлэлт

Хоорондоо холбоотой сэдвүүд

Амжилтын нууц. Өөрийн замаа сонго.

Эхний алхмын үед хичээл хоорондын холбоог зохион байгуулах нь багш нарт 5–10 дугаар ангиудаас илүү хялбар байдгийг тэмдэглэх нь зүйтэй. Энэ нь анги удирдсан багш ихэнх хичээлийг – эстони хэл, байгалийн шинжлэл, хүн судлал, заримдаа урлаг, хөдөлмөр сургалт

Сэдэвчилсэн төлөвлөгөөний үндсэн зарчим• Сургалт тодорхой сэдэвт үндэслэгдэнэ (төвлөрнө);

• Сэдвийг судлахад ихэнх хичээлийг хамардаг (математик, хими, физикээс бусад нь);

• Сэдэв бүр тодорхой хугацаатай байна;

• Сургалтыг идэвхтэй аргаар явуулна;

• ДИГИ - чадамжийг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй байна;

• Сэдэв бүрийн төгсгөлд хяналтын ажил явагдана;

• Сурагчидтай эргэх холбоотой байна;

• Ажилд дүн шинжилгээ хийж, засаж, залруулна;

Сургууль дахь сэдэвчилсэн сургалт нь бүхэлдээ хэлтэй холбоотой (эстони хэл, англи хэл, зайлшгүй эх хэл эсвэл уран зохиол). Уран зохиолын хичээл дээр ямар сэдэв заахаа багш өөрөө сонгоно. Мөн эх хэл, түүх, байгаль шинжлэл, газар зүй, нийгэм судлал, хүн судлал, урлаг, хөгжмийн хичээлд ямар сэдэв заахаа багш өөрөө сонгоно. Гимназийн түвшинд карьер, эдийн засаг, бизнесийн тухай хичээлийг нэмж судална.

Сэдвийн төлөвлөгөөг хэрхэн хийх вэ?

Бүх сэдвийг алхмаар хуваана. Эхний алхам 1-3 дугаар анги байна. Хоёр дахь алхам нь 4-6 дугаар анги. Гурав дахь 7-9 дүгээр анги. Сүүлчийн алхам нь гимназийн түвшин байна.

Алхам бүрд цөм (төв) судлагдахуун мөн түүнтэй холбоотой судлагдахуунуудыг тодорхойлно. Бусад судлагдахуун цөм судлагдахуунд үндэслэнэ. Дараа нь интеграцчилсан хичээлүүдийн сэдэв тодорхойлогдоно. Эдгээр сэдвүүдийг бүх хичээлд зэрэгцэн судална.

Page 13: #16 - Боловсролын хүрээлэн · сургалтын хөтөлбөрийн тусламжтайгаар үндсэн ажлаасаа ... асуудлууд болон

#16 #16

13

зургийг харуулж, хөгжмийн хичээлд тухайн үеийн хөгжмийг сонсгоно.

Сэдвийн хүрээнд багш бүр өөр өөрийн хичээлийн судалгааны дүнг бичсэн баримт боловсруулна. Дараа нь багш болгон уг сэдвийг тайлбарлах, бататгах, хэрэглэх аргуудын хүрээнд тодорхойлолт, ердийн асуултуудыг бичсэн байна.Тухайлбал, энэ нь түүхийн хичээлтэй интеграци байвал, хичээл дээр эстони хэлний бүх өнгөрсөн цагуудтай ажиллах болно. Англи болон орос хэлний хичээлд мөн адил үйлдэл хийгдэж, ижил зарчим баримтална.

Ажлын үр дүнд сурагчдад Таллиний үзмэрийн тухай ном зохиохыг санал болгоно.

Сурагчид нэг бие даалтын ажлаар хэд хэдэн хичээлийн үнэлгээг шууд авдаг: эхийг алдаагүй бичсний төлөө эстон хэлний хичээлийн, агууллагаар нь түүхийн хичээлийн, номын үзэмжээр урлагийн хичээлийн үнэлгээг тус тус авч болно.

Сэдвийн төгсгөлд – хуучин хот руу аялал хийнэ (хэлний хичээлийн аялал бүх ангид эстони хэл дээр явагдаж, гарсан бүх зардлыг сургууль хариуцна).

– өөрөө зааж байгаатай холбоотой. Тийм учраас ангийн багш ажлаа яаж төлөвлөхөө, ямар сэдэв сонгохоо, оронд нь ямар хичээл оруулахаа өөрөө зохион байгуулна.

Өөрөөр хэлбэл, аль хичээлийг илүү ихээр, алийг нь бага цагаар орох нь багшийн эрхийн асуудал, мөн зарчмын хувьд өөрийнхөө ажлыг зөвхөн хөгжмийн багштай, эсвэл хэлний багштай, тухайлбал, англи хэлний багштай холбож өгвөл хангалттай юм. 5 дугаар ангиас эхэлж багш нартай хамтран ажиллах нь илүү төвөгтэй байдаг. Бид цөм судлагдахуунаар хүүхдүүдэд хамгийн хэцүү хичээлийг сонгоно (саналын дагуу). Түүнд ойрхон, холбоотой хичээлүүдийг тодруулна. Багш нар бүх сэдвээр ижил зорилго тавьж чаддаг байх нь чухал юм.

Сэдэв бүрийг заах хичээлээ хэрхэн зохион байгуулах вэ?Жишээ нь: "Дундад зууны хот" гэсэн сэдвийг бид танилцуулж байна.

Үүнд цөм судлагдахуун түүхийн хичээл байна. Түүхийн хичээл дээр багш өөрийн ажлаа хийнэ. Тэр хүүхдүүдэд түүхээ л заана. Тухайлбал, тэдэнд дундад зууны талаар, дундад зууны хот, архитектур, хотын удирдлага, худалдаа наймааны талаар танилцуулна. Сурагчид үзүүлэн таниулах карт, зураг, түүхийн эх сурвалжтай ажиллана.

Эстони хэлний хичээлийн сургалтын хөтөлбөр, сурах бичигт "Дундад зууны хот" гэсэн сэдэв төлөвлөгдөөгүй. Харин түүхийн багш, хэлний багш хоёрын хамтын ажиллагаа эндээс эхэлнэ. Түүхийн багш хэлний багштайгаа хамтран өөрсдийн материалаа бүрдүүлнэ. Эдгээр материалын гол үндэс нь түүхийн багштай хамт сонгосон үгийн сан юм. Эстони хэлний багш нь эдгээр үгийг эхлээд энгийн өгүүлбэрээр, дараа нь нийлмэл өгүүлбэр, эх, түүх болон өгүүллэг бүтээлгэх байдлаар хичээлийн зохион байгуулалт хийж, дүрэмд ихээхэн ач холбогдол өгнө. Тухайлбал, энэ нь түүхийн хичээлтэй интеграци байвал, хичээл дээр эстони хэлний бүх өнгөрсөн цагуудтай ажиллах болно. Англи болон орос хэлний хичээлд мөн адил үйлдэл хийгдэж, ижил зарчим баримтална.

Хүн судлалын хичээл дээр харьцуулалт хийнэ. Тухайлбал, дундад зууны болон орчин үеийн өсвөрийн насныхны амьдралын хэв маягийг харьцуулан, дундад зуунд болон өнөө үед ямар сургууль байсан, сурагчид чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байсан, өнөө үед юу хийж байна, тэр үед болон одоо ямар мэргэжил байгаа тухай ярилцана. Жишээлбэл, урлагийн хичээлд – дундад зууны уран

Page 14: #16 - Боловсролын хүрээлэн · сургалтын хөтөлбөрийн тусламжтайгаар үндсэн ажлаасаа ... асуудлууд болон

#16 #16

14

“Даяаршлын тосгон” “glocal” (“глобаль” ба “локаль” гэсэн хоёр үгнээс үүдэлтэй) гэх ойлголтоор тодорхойлогдож болох энэхүү улам бүр нягтарч, өсөн нэмэгдэж буй харилцан хамаарал нь хамтдаа оршин тогтнох тодорхой чадамжийг шаардах нь гарцаагүй. Тиймээс олон соёлт боловсрол болон энхийг сахиулах боловсрол нь улам бүр чухал болж байна.

− Өнөөгийн боловсрол суралцагчид болон оюутнуудад олон соёлт ур чадварыг эзэмшүүлэх зорилгоо хэрхэн биелүүлж байна вэ? Ямар туршлагыг та амжилттай гэж үздэг вэ?

−2008 онд АНУ–д энхийг сахиулах боловсрол олгох бага хуралд “Найрсаг хөрш” төслийг танилцуулж байхдаа оролцогчдын нэг болох нэгэн коллежийн багш “Бид нарыг хүлцэн тэвчиж сур гэж заасан ч юуг гэдгийг заадаггүй байсныг та зааж байна” гэсэн юм. Гэвч “хамгийн амжилттай арга нь - бидний арга” гэвэл хариуцлагагүй, онгирсон хэрэг болно. Учир нь аливаа туршлага нь жилийн дундаж хур тунадас, нарлаг өдөр, шороог өнгөлөх уламжлалт аргын тооцоолуур болон хүчин зүйлсийг тооцоолон бодохгүйгээр ямар ч хөрсөнд буухгүй. Тиймээс байнгын туршлага солилцох нь хамгийн амжилттай арга гэж би үздэг. Тогтмол явагддаг дэвшил болохоор би “байнгын” гэдэг үгийг тодотгож хэлмээр байна. “Одоо боллоо, би хүлцэн тэвчиж сурлаа” гэж тайвшрах нь боломжгүй зүйл гэж хэлмээр байна. Тиймээс өөрийн соёлын мэдрэмжээ байнга хөгжүүлж, олон соёлын орчинд шинэ харилцааны чадвар эзэмшиж, ялгаварлан гадуурхалт гарсан эсэхийг байн байн шалгадаг байх хэрэгтэй. Иймд боловсролын системийн зорилго нь соёлын мэдрэмжээ хөгжүүлхийн тулд суралцах, олон соёлт орчинд харилцааны шинэ чадвар эзэмших, байгаа соёлын ялгааг аюул эсвэл хазайлт бус үнэ цэн болон боломж гэж хүлээж авах, шинэлэг үзэл бодлыг эзэмшин түүнд зохицоход нь туслах явдал гэж би үздэг.

− НҮБ–ийн Тогтвортой хөгжил 2030 бодлогын хэлэлцэх асуудалд олон соёлт боловсрол нь дэлхийн тогтвортой хөгжилтэй зэрэгцэн яригддаг. Олон соёлт боловсролыг арын эгнээ рүү оруулахгүйн тулд юу хийх хэрэгтэй вэ?

− Миний төсөөлснөөр уг бодлогууд нэг нэгэнтэйгээ маш хүчтэй уялдаа холбоотой учир нэгдүгээр ба хоёрдугаар гэсэн ойлголт байхгүй. Тухайлбал, жендерийн тэгш болон нийгмийн тогтвортой байдлын сэдвийг хөндөхгүйгээр соёлын цогц чадамжийг хэрхэн эзэмшүүлэх вэ? Би нэг сургалтын үйл ажиллагааны хүрээнд бүх зорилгоо ямар аргаар хослуулбал зохистой вэ гэдэг асуудлыг хөндмөөр байна. Бидний туршлага олон соёлын харилцаа холбоо нь иргэний боловсрол болон эко-активизмтэй маш сайн уялдаа холбоотой болохыг нотолсон. Ийм хандлага нь боловсролын байгууллагуудыг өрсөлдөөнөөс ангид болгож, шинэ хэлбэрийн харилцаа тогтоох хөрсийг бий болгох юм.

− Манай уншигчдад хандан ямар боломжит эх сурвалж руу хандахыг та зөвлөх вэ?

− Дэлхий даяарх хамгийн олон материалыг агуулдаг гэдгээрээ The Conflict Resolution Education Connection (creducation.org) гэх эх сурвалж руу хандахыг би зөвлөж байна. Энд багш нарт зориулж боловсруулсан олон

ДУГААРЫН ЗОЧИН

Ирина Брунова–Калицкая,

сэтгэл судлалын ухааны доктор, Украины нийгэм, улс төрийн сэтгэл зүйн дээд сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, зөрчил судлаач.

Товч намтар: Севастополь хотод төрсөн, багаасаа маш их аялсан. 2014 он хүртэл Симферополь хот дахь Таврикийн үндэсний их сургуулийн сэтгэл судлалын тэнхимт багшилж байсан. 2000 оноос олон соёлт болон олон хэлт боловсролын хүрээн дэх зөрчлийг судалж байна.

2008 оноос зэвсэгт зөрчилдөөний эсрэг даяаршлын нэгдлийн дэлхийн холбооны гишүүн. 2014 оноос “Залгамж холбоо ба хөгжил” мэдээлэл – судалгааны төвтэй хамтран олон хэлт боловсрол болон олон соёлын ажлыг Киевт болон Украины бусад 12 мужид хэрэгжүүлж байна. 2017 оноос Украин дахь миноритар хэлний боловсролын асуудлын хэлэлцүүлгийн удирдагчаар ажиллаж байна.

-Ирина Владимировна, танай олон төрлийн ажлын дунд дэлхийн соёл, угсаатан хоорондын эв нэгдэл, найрсаг хөрш, олон соёлын боловсрол зэрэг нь маш том байр суурь эзэлдэг нь ямар учиртай вэ?

−Би багаасаа олон соёлтой орчинд өсөх тавилантай байсан. Миний бага нас аавын минь ажилладаг Беларусад өнгөрсөн бөгөөд амралтаараа би Севастополь, Таллин, Питер руу нисдэг байсан. Харин ээжийн минь гэр бүлийнхэн Ташкент гаралтай. Миний 1988 оноос суурьшиж эхэлсэн Крым ч гэсэн төсөөлөхөд ч бэрх олон үндэстний өлгий юм. Хүмүүс хоорондоо өөр өөр хэлээр харилцаж, төрөл бүрийн хоол бэлдэх нь үргэлж сонин содон байлаа. Хожим их сургуульд байхдаа эдгээр олон янзын хүмүүсийг хоорондоо ойлголцоход нь туслах хэрэгтэйг ойлгосон. Энэ үеэс угсаатан хоорондын харилцаа болон зөрчлийн сэтгэл судлалыг сонирхож эхэлсэн. Би ямар ч ажил хийсэн нэг хэлнээс нөгөө хэл рүү, нэг соёлоос нөгөө соёл руу, нэг үзэл бодлоос нөгөө үзэл бодол руу хөрвүүлэх “орчуулагч” болсон. Орчуулагчийн үүрэг нь янз бүрийн хэлбэртэй. Тухайлбал, итгэхгүй байгаа хүмүүст тусалж байхдаа нэг нэгийгээ ойлгох чадваргүй байх, өөрчлөгдөж амьдарахыг хүсэхгүй, дундын зорилго, хамтын ажиллагааг ухамсарлахгүй байх зэрэг академик судалгаанаас харилцан яриа хүртэл өрнөж байдаг.

−Таны бодлоор өнөө үед эдгээр асуудлууд хэр ач холбогдолтой вэ?

− Олон соёл нь надад хувь хүний хувьд ч, нийгмийн хувьд ч чухал санагддаг. Өнөөдрийн дэлхий дахин 50 жилийн өмнөхөөсөө илүү хурдтай хөгжиж байна. Олон соёлын хүрээний хүмүүс хоорондоо урт богино хугацаагаар харилцаж, хамт ажиллаж, амьдарч, суралцаж, эцсийн эцэст өөрсдийн болон үр хүүхдийнхээ улмаар гариг ертөнцийнхөө ирээдүйг тодорхойлж байна.

Page 15: #16 - Боловсролын хүрээлэн · сургалтын хөтөлбөрийн тусламжтайгаар үндсэн ажлаасаа ... асуудлууд болон

#16 #16

15

− Жишээний дагуу харилцан яриа зохиох;− Өгөгдсөн зургийн дагуу харилцан яриа зохиох.

ToonDoo сүлжээ нь багш сурагчдад маш тустай бөгөөд уг сүлжээ нь ярианы ур чадварыг бий болгох, өөрийн яриаг хөгжүүлэх, гадаад хэлийг эзэмших сэдлийг нэмэгдүүлэхэд сайн

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.toondoo.com/ https://sites.google.com/site/kollekciarabotstudentovifm-kkfu/servisy-veb-2-0/toondoo---eto-servis-dla-sozdania-komiksov

Семинар–практик “Цахим даалгавар болон үнэлгээний хэрэгсэл бүтээх технологи”

Практик–семинар нь боловсролын байгууллагуудын багш нар болон цахим даалгавар, үнэлгээний хэрэгсэл бүтээхийг сонирхсон хүн болгонд чиглэгдсэн.

Уг программыг судлах явцад багш боловсролын болон харилцаа холбооны технологийн талбарт шинэ чадвар эзэмшинэ.

Нэг курс 4 модулаас бүрдэнэ:

Модуль 1. Ухаалаг технологийн сургалт нь үйл ажиллагааны хандлагын үндэс

Модуль 2. Сургалтын үр дүнг сайжруулах арга барил

Модуль 3. Үнэлгээний хэрэгсэлийг боловсруулах

Модуль 4. Хичээл төлөвлөх.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://sites.google.com/site/smoltechnogsv/system/app/pages/sitemap/hierarchy

төрлийн PDF материал, видео, хөгжөөнт тоглоом, танилцуулга байдаг https://creducation.net/teachers/.

Гэвч миний бодлоор хамгийн оновчтой эх сурвалж бол – дурын соёл руу хандах сонирхол, түүний төлөөлөгчидтэй харилцах явдал мөн. Аз болоход энэ нь барагдашгүй эх сурвалж юм.

ToonDoo – сургалтын комикс зурвас бэлдэх сервер

Харилцааны нөхцөл байдлыг харгалзан, суралцагчдын харилцан ярианы үүрэг, зорилгын дагуу харилцан яриаг хэл хоорондын харилцааны янз бүрийн хэлбэрийг ашиглан заадаг сервис юм.

Уг сервис нь дараах боломжийг агуулдаг:1. Комикс зураг бүтээх;2. Өөрийн комикс ном зохиох;3. Өөрийн баатруудаа/дүрүүдээ сонгох;4. Комиксыг татаж авч хадгалах, хэвлэх, олон нийтийн цахим сүлжээнд тавих боломжтой.

Багш сүлжээг практикт хэрэглэх боломжууд:

ToonDoo өөрийн харилцан яриа зохиох, алдсан хэсгийн нөхөх боломж бүхий харилцан яриа зохиох заавартай. Ингэхдээ багш сурагчдад олон төрлийн даалгавраас санал болгож болно:

− Өгөгдсөн харилцан яриаг дүрд хуваагдаж тоглох;− Харилцан ярианы алдагдсан хэсгийг нөхөх;

АШИГТАЙ ЭХ СУРВАЛЖУУД

Page 16: #16 - Боловсролын хүрээлэн · сургалтын хөтөлбөрийн тусламжтайгаар үндсэн ажлаасаа ... асуудлууд болон

РЕДАКЦИЙН ЗӨВЛӨЛ:Стоянова А. П.Глушкова М.Ю.Саирова Г.А.Ангерманн М.Булатова В.А. (дугаар эрхэлсэн редактор)

Та хөтөчийг цахим хэлбэрээр захиалж болох ба өөрийн санал хүсэлтээ [email protected] хаягаар илгээх боломжтой.

Та бүхнийг мэдээлэл солилцож хамтран ажиллахыг урьж байна.

Хөтөч http://edu-resource.net cайтад хэвлэгдэнэ.

Зохиогчийн болон сонины нэрээр ишлэл авч хөтөчийн агуулгыг боловсролын болон арилжааны бус зорилгоор чөлөөтэй ашиглаж болно.

Хөтөчийг ЕАБХАБ-ын ҮЦДК-ын Төв Азийн боловсро-лын хөтөлбөрийн хүрээнд Норвегийн Хатан хааны санхүүгийн дэмжлэгтэйгээр, оролцогч орнуудын бо-ловсролын яамд, Кыргызстан дахь НҮБ-ийн Хүүхдийн сан болон Бишкек хотын Нийгмийн интеграцийн төвтэй хамтран хэвлэн нийтэлж байна.

ЕАБХАБ-ын ҮЦДК болон сонины редакц нь зохи-огчдын хэвлэн нийтлүүлсэн материалын агуулгын өмнөөс хариуцлага хүлээхгүй.

Хэвлэн нийтлэлийн хэл нь монгол хэл байна.

дөрөвдүгээр сар – долоодугаар сар 2018 #16 ЕАБХАБ-ЫН ҮЦДК-ЫН ТӨВ АЗИЙН

БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

ЕАБХАБ-ын ҮЦДК-ын Төв Азийн боловсролын хөтөл-бөр нь нийгмийн интеграцийн төлөөх улс хоорондын хэлэлцүүлэг болон ЕАБХАБ-ын ҮЦДК-аас 2006 оноос хойш баримталж байгаа Төв Азийн үндэстний цөөнхийн олон хэлт ба олон соёлт боловсролыг хөгжүүлэхэд гарч буй санал санаачлагыг дэмжихэд үйл ажиллагаагаа чиглүүлж байна.

Энэ он жилүүдэд улс хоорондын хэлэлцүүлэг нь боловсролын салбарт бүсийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүлээн зөвшөөрөгдсөн үзэл баримтлал боллоо. Хэлэлцүүлгийн хүрээнд шинжээчдийн боловсруулсан зөвлөмжүүд амьдралд хэрэгжснээр Төв Азийн улс орнуудын нийгмийн эв нэгдлийг бэхжүүлэхэд нөлөөлж байна.

Төв Азийн Боловсролын хөтөлбөр нь харилцан туршлага солилцох, үндэстний цөөнхийн боловсролын чадамжийг бэхжүүлэхэд улс орнуудад туслах зэрэг тодорхой арга хэмжээг төлөвлөхийн зэрэгцээ хоёр талын хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна. Хөтөлбөрийн хүрээнд оролцогч орнуудын онцлог хэрэгцээг хангасан үр бүтээлтэй хамтын ажилла-гааг хангахад тухайн улсын боловсролын яамнаас томилсон үндэсний зохицуулагчдаас бүрдсэн Хөтөлбөрийн зөвлөл чухал үүрэг гүйцэтгэнэ.

2017 оноос эхлэн ЕАБХАБ-ын ҮЦДК-аас Төв Азийн боловсролын хөтөлбөрийн гурав дахь шатны үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Эгнээндээ Төв Азийн таван орон болох Казахстан, Кыргызстан, Узбекстан, Таджикстан, Түркменистан улсыг багтаасан тус хөтөлбөр нь 2019 оны эцэс хүртэл үргэлжлэнэ.

Төв Азийн орнууд дахь олон хэлт болон олон соёлт боловсролын мэдээлэл-арга зүйн хөтөч

ХАВТАСНЫ ЗУРАГ:ЕАБХАБ-ын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд Комиссар Е.П. Ламберто Заньера болон Кыргызстан улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Гульмира Кудайбердиева нар олон соёлт болон олон хэлт боловсролын асуудлаар Кыргызстан улстай хамтран ажиллах Меморандумд гарын үсэг зурах үеэр.