13
БАГАНУУРЫН НҮҮРСНИЙ УУРХАЙН БҮС НУТГИЙН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ, 2019 ОН ХУРААНГУЙ

ХУРААНГУЙ - mne.mn · хээрийн судалгаа болон холбогдох оролцогч талуудтай зөвлөлдсөний үндсэн дээр дараах

  • Upload
    others

  • View
    10

  • Download
    1

Embed Size (px)

Citation preview

БАГАНУУРЫН НҮҮРСНИЙ УУРХАЙН БҮС НУТГИЙН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ, 2019 ОН

ХУРААНГУЙ

БАГАНУУРЫН НҮҮРСНИЙ УУРХАЙН БҮС НУТГИЙН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ, 2019 ОН

I-i

Агуулга

ХУРААНГУЙ ......................................................................................................................... I-

ЗОРИЛГО ....................................................................................................................... I-1

ХНҮ-НИЙ АРГА ЗҮЙ ....................................................................................................... I-2

Бүс нутгийн хэмжээнд дэх төслүүд болон үйл ажиллагаанууд ................................. I-3

I.3.1 Байгаль орчин болон нийгмийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийг сонгох хэлэлцүүлэг .. I-4

ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ГОЛ ҮР ДҮН ...................................... I-5

Агаарын чанар .............................................................................................................................. I-6

Газрын доорх болон гадаргын ус ................................................................................................ I-6

Газар болон бэлчээр .................................................................................................................... I-7

Хүний эрүүл мэнд......................................................................................................................... I-8

Хүн амын амьжиргааны түвшин .................................................................................................. I-9

Дүгнэлт ....................................................................................................................... I-10

ХҮСНЭГТИЙН ЖАГСААЛТ

Хүснэгт I-1. Бүс нутгийн хэмжээнд сонгогдсон үйл ажиллагаанууд ................................................. I-4

Хүснэгт I-2. Сонгогдсон БОНЧБХ-гүүдэд үзүүлэх хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний хураангуй .............................................................................................................................................................. I-5

ЗУРГИЙН ЖАГСААЛТ

Зураг I-1. Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний орон зайн хил хязгаар (БОНЧБХ-ийн хил хязгаарыг хамруулав.) ........................................................................................................................................... I-3

БАГАНУУРЫН НҮҮРСНИЙ УУРХАЙН БҮС НУТГИЙН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ, 2019 ОН

I-1

Багануурын нүүрсний уурхай нь Монгол улсын нүүрсний хамгийн том уурхай бөгөөд төрийн өмч давамгайлсан Багануурын хувьцаат компани (ХК) үйл ажиллагааг эрхлэн явуулж байна. Улаанбаатар хотоос зүүн зүгт 130 км, Төв аймгийн Баяндэлгэр сумын төвөөс 15 км зайд байрладаг. Одоогоор уурхай нь Улаанбаатар хотын дулааны цахилгаан станцууд, орон нутгийн дулааны цахилгаан станцуудад нүүрс нийлүүлдэг.Уурхай нь 1978 онд үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш 75 гаруй сая тонн нүүрс олборлосон байна. Үйл ажиллагааны нөөц нь 568.3 сая тоннд хүрч, 2020 он гэхэд үйлдвэрлэлийн хүчин чадлыг 10сая тоннд хүргэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд өнөөгийн байдлаар 58 дээш жил ашиглах боломжтой. Одоогийн уурхайн лицензийн (MV-001371, MV-012959, MV-013630, MV-013631) нийт талбай ойролцоогоор 5959 га.

Багануурын нүүрсний уурхай нь байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар боловсруулж батлуулсан байдаг. Монгол улсын Засгийн газар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг шинэчлэн боловсруулж, Стратегийн болон байгаль орчны үнэлгээний олон улсын шилдэг туршлагууд, Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг (ХНҮ) хийхээр тусгасан. Монгол улсын анхны олон улсын стандартад нийцсэн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ нь Багануур, Таван Толгойн нүүрсний уурхайнуудад зориулан бэлтгэгдэж байгаа бөгөөд "Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл" (УУДБХОДТ) -ийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын (хуучнаар Байгаль орчин,ногоон хөгжил, аялал жуулчлал) яамны дэмжлэгтэйгээр Дэлхийн банкны санхүүжилтээр энэхүү ажлыг хийж гүйцэтгэж байна.

"Багануурын нүүрсний уурхайн бүс нутгийн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ"-г Нэйчурал Састэйнэйбл (Natural Sustainable) ХХК 2015 онд хийж гүйцэтгэсэн боловч тайланг дахин гүйцэтгэх шаардлага гарсан учраас "Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл"-өөс Грийнтрендс ХХК-г сонгон шалгаруулж дэлхийн шилдэг туршлага болон шинээр бий болсон мэдээлэлд үндэслэн тайланг шинэчлэн боловсруулж байна.

ЗОРИЛГО

Төслийн үндсэн зорилго нь байгаль орчин, нийгмийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдэд (БОНЧБХ) Багануурын уурхайгаас үзүүлэх хуримтлагдах нөлөөлөл мөн түүнчлэн Багануурын уурхайн бүс нутгууд дахь бусад төсөл, үйл ажиллагаатай холбоотойгоор үүсэх хуримтлагдах нөлөөллөөс үзүүлэх нөлөөллийг үнэлэх явдал юм.

Багануурын нүүрсний уурхайн ХНҮ-ын зорилтууд:

• Багануурын нүүрсний уурхайн өргөтгөлийн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг байгаль орчны үнэлгээний шилдэг туршлага, Дэлхийн банк/ОУСК-ийн шилдэг туршлагууд болон хамгааллын бодлогын дагуу үнэлэх;

• Бүсчилсэн хөгжлийн төслүүдийн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг мөн Дэлхийн Банк/ОУСК-ийн шилдэг туршлага болон хамгааллын бодлогын дагуу хуримтлагдах нөлөөллийг үнэлж, дэмжигч болон бусад гуравдагч этгээдийн хэрэгжүүлэх менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн үйл ажиллагаанаас үүсэх байгаль орчны болон нийгэм-эдийн засагт үзүүлэх хуримтлагдах сөрөг нөлөөллийг багасгах.

БАГАНУУРЫН НҮҮРСНИЙ УУРХАЙН БҮС НУТГИЙН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ, 2019 ОН

I-2

ХНҮ-НИЙ АРГА ЗҮЙ

Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний арга зүйг БОАЖЯ1, Канадын Байгаль Орчны Үнэлгээний Агентлаг2, Олон Улсын Санхүүгийн Корпорац3 (ОУСК) -аас гаргасан олон улсын болон үндэсний хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний сайн туршлага дээр тулгуурлан боловсруулсан.

Багануурын нүүрсний уурхайн бүс нутгийн байгаль орчин, нийгмийн төлөв байдлын суурин ба хээрийн судалгаа болон холбогдох оролцогч талуудтай зөвлөлдсөний үндсэн дээр дараах таван байгаль орчин, нийгмийн чухал бүрэлдэхүүн хэсгүүд (БОНЧБХ)-ийг хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний дүн шинжилгээнд авч үзсэн. Үүнд:

• Агаарын чанар

• Гадаргын болон газрын доорх усны нөөц

• Бэлчээр болон газар

• Хүний эрүүл мэнд

• Амьжиргааны түвшин

ХНҮ-г үнэлэхдээ дараах зургаан алхмын дагуу хийж гүйцэтгэсэн i) цаг хугацаа болон орон зайн хил хязгаарыг тодорхойлсон; ii) байгаль орчин болон нийгмийн чухал бүрэлдэхүүн хэсэг болон төслийн үйл ажиллагааг сонгосон; iii) БОНЧБХ-ийн чиг хандлагыг үнэлэх, тэдгээрийн өөрчлөлт болон уян хатан чанарыг тодорхойлох; iv) БОНЧБХ тус бүрд хуримтлагдах нөлөөллийг тодорхойлох; v) үр дагаврыг үнэлэх болон vi) БОНЧБХ тус бүр дээр хуримтлагдах нөлөөллийн менежментийн төлөвлөгөөг боловсруулсан.

ХНҮ-ний цаг хугацааны хил хязгаарыг 1979-2030 оны хоорондох одоогийн болон ирээдүйн төслүүдийн талаарх мэдээллийг үндэслэн тогтоосон. Таван БОНЧБХ-ын орон зайн хил хязгаарыг боломжит нөлөөллүүдийн тархах боломжит хэмжээ, хээрийн судалгааны явцад тодорхойлсон эвдрэлийн хэмжээ буюу төсөл бүр дээр өмнө нь хийгдсэн байгаль орчинд нөлөөлөх байдлын судалгааны тайлангууд дээр үндэслэн тодорхойлсон. Төслийн байршил, топограф, бүс нутгийн байдал, усны сав газар, хөрс, цаг уурын нөхцөл зэргийг үндэслэн орон зайн хил хязгаарын таван түвшинг сонгон авсан. 1) Багануур дүүрэг, Баяндэлгэр сумаар амьжиргааны түвшинг, 2) Багануур дүүрэг, Баяндэлгэр сумаар хүний эрүүл мэндийн түвшинг 3) бэлчээр болон газрын хил хязгаарт нөлөөлөлд өртөх боломжит газруудыг, 4) агаарын чанарын хувьд бохирдуулагчийн тархалтыг 5) Хэрлэн голын сав газар болон түүний ус хураах талбай (Зураг I-1)

1 Байгаль орчны стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийх аргачлал, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2014 оны 04 сарын 10 өдрийн А-117 дугаар тушаалаар батлагдсан аргачлал 2 Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний гарын авлага, 1999, The Cumulative Effects Assessment Working Group and AXYS Environmental Consulting Ltd., Канадын байгаль орчны үнэлгээний газарт зориулан бэлтгэсэн 3 Сайн туршлага: Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ болон менежмент: Шинээр үүсэж буй зах зээл дэх хувийн секторуудад зориулсан гарын авлага, ОУСК, 2013

БАГАНУУРЫН НҮҮРСНИЙ УУРХАЙН БҮС НУТГИЙН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ, 2019 ОН

I-3

Зураг I-1. Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний орон зайн хил хязгаар (БОНЧБХ-ийн хил хязгаарыг хамруулав.)

БҮС НУТГИЙН ХЭМЖЭЭНД ДЭХ ТӨСЛҮҮД БОЛОН ҮЙЛ АЖИЛЛАГААНУУД

ХНҮ-ийн шинжилгээнд 2030 он хүртэлх одоо хэрэгжиж байгаа болон төлөвлөгдсөн нийт 13 төслийг Хүснэгт I-1 болон Зураг I-1 дээр харуулав.

БАГАНУУРЫН НҮҮРСНИЙ УУРХАЙН БҮС НУТГИЙН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ, 2019 ОН

I-4

Хүснэгт I-1. Бүс нутгийн хэмжээнд сонгогдсон үйл ажиллагаанууд

№ Төслийн нэр Төслийг хэрэгжүүлэгч Хэрэгжүүлэх хугацаа Хэрэгжих

магадлал

1 Багануурын нүүрсний уурхай Багануур ХК 1979-одоо; 2074 хүртэл

Одоо байгаа

2 Багануурын дулааны станц “Багануурын Дулааны станц” ТӨХК

1980-одоо; Одоо байгаа

3 Багануур хот Багануур хотын захиргаа 1980-одоо; Одоо байгаа

4 Чандгана тал нүүрсний уурхай (MV-016767)

Чандгана коул ХХК 2012-2034 Одоо байгаа

5 Цайдам нуурын нүүрсний уурхай

“Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК

2012-одоо; Одоо байгаа

6 "Багануур Пауэр" шинэ цахилгаан станц

Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв

Эхлэх он 2018* Төлөвлөгдсөн

7 Нүүрснээс нийлэг байгалийн хий (НБХ) гаргах үйлдвэр

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (хуучнаар Аж Үйлдвэрийн Яам)

Эхлэх он 2018* Төлөвлөгдсөн

8 Их сургуулийн хотхон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Эхлүүлэх бэлтгэл ажлын шат 2020-2024

Магадлалтай

9 Нүүрсний давхаргаас метан хий олборлох

Raven Ridge Resources, Incorporated (RRR)

2020-2030 Таамаглал төдий

10 Чандганы нүүрсний уурхайд түшиглэсэн цахилгаан станц

East Energy Development LLC 2020-2050* Таамаглал төдий

11 Бөөрөлжүүтийн тал (Цайдам нуур) цахилгаан станц

Бодь групп, БНХАУ-ын Пауэр Чайна компани

2022-2053 Таамаглал төдий

12 Нүүрс шингэрүүлэх үйлдвэр Багануур энержи корпорэйшн 2020+ (Эхлэх хугацаа тодорхойгүй)

Таамаглал төдий

13 Хэрлэн Говь төсөл Prestige Group LLC 2020+ (Эхлэх хугацаа тодорхойгүй)

Таамаглал төдий

I.3.1 Байгаль орчин болон нийгмийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийг сонгох хэлэлцүүлэг

БОНЧБХ-үүдийг урьдчилсан сонгох (урьдчилан зөвлөлдөх, лавлагаа, жижиг бүлгийн уулзалт гэх мэт) зорилгоор оролцогч талуудтай нэмэлтээр зөвлөлдөх уулзалтууд хийгдсэн. Түүнчлэн оролцогч талуудын зураглалыг гаргахдаа үндэстний эрх ашиг, орон нутгийн нөлөө болон нийгмийн харилцаанд ямар үүрэгтэй оролцогч вэ гэдгийг харгалзан, оролцогч талуудын нийтлэг болон ялгаатай талаар нь бүлэг болгон хуваарилсан. Байгаль орчин, нийгэм-эдийн засаг, соёлын болон гоо зүйн үнэ цэнийн талаарх олон нийтийн санаа зовоосон асуудлуудаас гадна шинжлэх ухааны үнэлгээ дүгнэлт, судлаачдын санаа бодлыг БОНЧБХ-ийг сонгоход тусгасан болно. Тухайн бүс нутгийн олон нийтийн санаа бодлыг зовоосон асуудлууд болон судлаачдын санал дундаас асуудлыг бүх талаас нь харгалзан үзэж зөвшилцөлд хүрсэн. Эндээс дүгнэж хэлэхэд БОНЧБХ-ийг сонгох явцад оролцогч талуудын санал бодол дуу хоолойг тусгасан.

Олон нийтийн хэлэлцүүлгийн үеэр дараах асуудлууд гарч ирсэн:

• Байгаль орчны асуудлууд ▪ Агаар: агаарын чанар, уурхайн олборлолтоос үүсэх тоосонцор; ▪ Бэлчээр: бэлчээрийн доройтол болон төслүүдийн газрын газрын алдагдал; ▪ Ус: ундны усны чанар болон хүрэлцээ;

БАГАНУУРЫН НҮҮРСНИЙ УУРХАЙН БҮС НУТГИЙН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ, 2019 ОН

I-5

• Нийгмийн асуудлууд ▪ 3-р хорооны 200 өрхийг нүүлгэн шилжүүлэх, уурхайн өргөтгөлөөс хамааран айл

өрхийн тоо нэмэгдэх; ▪ Одоогийн байдлаар архидан согтуурах, хүчирхийлэл, гэр бүл салалт болон төрөл

садангийндаа амьдарч байгаа хүүхдийн тоо өсөх хандлагатай байгаа дээр уурхайн үйл ажиллагаатай холбоотой өсөн нэмэгдэх хүн ам нь дээрх асуудлуудыг улам дордуулах магадлалтай.

• Хүний эрүүл мэндтэй холбоотой асуудлууд ▪ Уул уурхайгаас үүдэлтэй эрүүл мэндийн асуудал, ялангуяа хорт хавдар ▪ Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйлчилгээний ачааллыг нэмэгдүүлнэ.

Одоогийн байдлаар ойролцоох сумдын иргэд Багануурын эрүүл мэндийн төвөөс эмнэлгийн үйлчилгээ авч байгаа.

ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ГОЛ ҮР ДҮН

Төслөөс байгаль орчин, нийгмийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдэд үзүүлэх хуримтлагдах нөлөөллийн хураангуйг урьдчилсан байдлаар Хүснэгт I-2-т харууллаа. Энэхүү хуримтлагдах нөлөөллийн үнэлгээнд нөлөөлөл бууруулах менежментийн арга хэмжээг оруулаагүй бөгөөд уг арга хэмжээг хуримтлагдах нөлөөлөл бууруулах бүс нутгийн хамтын арга хэмжээний хүрээнд төслийн түвшинд хэрэгжүүлэх юм.

Хүснэгт I-2. Сонгогдсон БОНЧБХ-гүүдэд үзүүлэх хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний хураангуй

Агаарын

чанар Усны нөөц

Газар болон

Бэлчээр Хүний эрүүл мэнд

Хүн амын

амьжиргааны

түвшин

Хуримтлагдах

нөлөөлөл

Чанарын

өөрчлөлт

Тоо,

хэмжээний

өөрчлөлт

Бэлчээрийн

алдагдал

Эрүүл мэндийн

тогтолцооны ачаалал

болон халдварт

өвчний эрсдэл

Хөдөлмөр

эрхлэлт,

орлогыг

нэмэгдүүлэх

Багануурын

нүүрсний уурхай

Бусад уул уурхай

Аж үйлдвэрийн үйл

ажиллагаа

Эрчим хүчний

үйлдвэрлэл

Хотжилт

Ус ашиглалттай

холбоотой төслүүд

Уур амьсгалын

өөрчлөлт

Ач холбогдол

Нөлөөллийн хувь Маш бага Бага Дунд Их

Их Их Дунд Их Дунд

БАГАНУУРЫН НҮҮРСНИЙ УУРХАЙН БҮС НУТГИЙН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ, 2019 ОН

I-6

Байгаль орчин, нийгмийн чухал бүрэлдэхүүн хэсэг тус бүрд үзүүлэх хуримтлагдах нөлөөллийн талаар доор авч үзье.

Агаарын чанар

Агаарын чанарын загварчлалын дагуу агаар бохирдуулагч гол эх үүсвэр нь Багануур дүүргийн гэр

хорооллууд байх бөгөөд энд SO2, NO2, PM10 нийт хэмжээ Агаарын чанарын стандартын хэмжээнээс

382%, 210%, 151%-иар их гарч байна. Агаарын чанарын хуримтлагдах нөлөөлөлд Багануурын

нүүрсний уурхайн өргөтгөлөөс ялгарах тоос тоосонцрын хэмжээ нэлээд өндөр хувь эзлэх төлөвтэй

байна. Нүүрснээс нийлэг байгалийн хий гарган авах үйлдвэрээс Багануур дүүрэгт байгалийн хий

нийлүүлэх ажиллагаа эхэлбэл хүхэрлэг хий, азотын давхар исэл, тоосонцрын хэмжээ Агаарын

чанарын стандартын хэмжээнээс 72%, 14%, 12%-иар их болж буурах юм. Мөн Цайдам нуурын

дулааны цахилгаан станцаас ялгарах агаар бохирдуулагч хийн хэмжээ тухайн бүс нутагт их байх

тооцоо гарсан. Төлөвлөж буй бүх төслийг хэрэгжүүлбэл хүхэрлэг хийн хэмжээ стандартаас 172%-

иар их байх төлөвтэй. Энэхүү өсөлтөд Цайдам нуур, Чандганы дулааны цахилгаан станцууд гол

нөлөө үзүүлэх юм.

Дээр дурдсан төслүүд зэрэг эхлэн хэрэгжвэл 2030 он гэхэд бүс нутгийн хэмжээнд жилд 13.67 сая тонн хүлэмжийн хий (CO2e) ялгарна. Энэ нь Монгол улсын мөн онд ялгаруулах нийт хүлэмжийн хийн 50 орчим хувийг эзлэх бөгөөд үүнийг нөлөөллийн эрчим их гэж үзнэ.

Хуримтлагдах нөлөөлөл бууруулах чиглэлээр санал болгож буй гол арга хэмжээнд гэр хорооллын хэрэглэгчдийг нийлэг байгалийн хий зэрэг цэвэр эрчим хүчээр хангах, төвлөрсөн дулаан хангамжийн уламжлалт бус шинэлэг сүлжээ байгуулах, хүлэмжийн хий болон агаар бохирдуулагч бодисын хяналтыг эрчимжүүлэх, шороон замыг багасгах, төслийн талбайд тоосжилт бууруулах, агаарын чанарын хяналтын хөтөлбөрийг сайжруулах зэрэг ажлууд багтана. Цайдам нуур, Чандганы дулааны станцуудын хувьд нөлөөлөл бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэн агаарын чанарт үзүүлэх хуримтлагдах нөлөөллийг багасгах хэрэгтэй. Тухайн арга хэмжээг төслийн түвшинд төдийгүй бүс нутгийн хэмжээнд бусад төсөл хөтөлбөрүүдтэй хамтарч хэрэгжүүлбэл зохино.

Газрын доорх болон гадаргын ус

Багануурын нүүрсний уурхай, нүүрснээс нийлэг байгалийн хий гарган авах үйлдвэр, Чандганы дулааны станцаас гадаргын болон газрын доорх усанд үзүүлэх хуримтлагдах нөлөөлөл дунд зэрэг байх бол Хэрлэн-Говиос бусад төслийн нөлөөлөл бага байхаар байна. Багануур орчмын уул уурхай, үйлдвэрлэлийн салбарын усны (голчлон газрын доорх уснаас хангах) нийт хэрэглээ жилд 18.3-20 сая шоо метр хүрэх ба үүнд Чандагын нүүрсний уурхай, Чандаганы цахилгаан станц,

БАГАНУУРЫН НҮҮРСНИЙ УУРХАЙН БҮС НУТГИЙН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ, 2019 ОН

I-7

Цайдам нуурын нүүрсний уурхай, Цайдам нуурын цахилгаан станц, Хэрлэн-Говийн усны төслүүд ороогүй.

Багануурын нүүрсний уурхайн шүүрлийн усыг бүгдийг нь ашиглах тохиолдолд Хэрлэн-Говийн усны төслийг оруулан уул уурхай, үйлдвэрлэлийн салбарын усны нийт хэрэглээ жилд 77 сая орчим шоо метр болно. Үүн дээр хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, үйлчилгээний салбарын усны хэрэгцээг нэмбэл нийт усны хэрэглээ жилд 87.5-92 сая шоо метр хүрч, нийт усны нөөцийн 90-96%-ийг эзлэх бөгөөд төсөл тус бүрийн нөлөөлөл дангаараа дунд зэрэг байхаар гарсан ч нийлэхээрээ их хэмжээний нөлөөлөлд тооцогдоно.

2030 онд тус бүс нутгийн газрын доорх усны нөөц 41.9 сая шоо метр, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөн дор гадаргын усны нөөц жилд 53.5 сая шоо метр хүрч буурах ба гадаргын болон газрын доорх усны нийт нөөц жилд 95.4 сая шоо метр байх тооцоо гарсан. Одоо байгаа болон батлагдсан төслүүд хэрэгжих тохиолдолд усны хэрэглээ газрын доорх усны нөөцийн 56%-д хүрнэ. Их сургуулийн хотхоныг нэмбэл энэ үзүүлэлт 65% болох ба бүх төсөл хэрэгжвэл усны хэрэглээ гадаргын болон газрын доорх усны 81%-д хүрнэ.

Гадаргын болон газрын доорх усанд үзүүлэх хуримтлагдах нөлөөлөл бууруулах чиглэлээр санал болгож буй гол арга хэмжээ: төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлэх, одоо ажиллаж байгаа болон цаашид баригдах цахилгаан станцуудад усны бага хэрэглээтэй хуурай/хийн хөргөлтийн систем, зуухны цэвэрлэгээний усны эргүүлэн ашиглалт, хуурай боловсруулалт зэрэг дэвшилтэт технологи сонгож хэрэглэх шаардлага тавих, тоолуур болон усны хэмнэлттэй технологид (жорлонг боловсронгуй болгон өөрчлөх) татаас өгөх, боловсрол, ашиглалт болон засвар үйлчилгээ, захиргааны шинэлэг арга барилыг дэмжих усны үр ашигтай хэрэглээ, хэмнэлтэд чиглэсэн суурин газрын хэрэгцээнд үндэслэсэн менежментийн тогтвортой арга хэрэгжүүлэх.

Газар болон бэлчээр

Их сургуулийн хотхоноос бусад бүх төсөл бэлчээрт маш бага нөлөө үзүүлнэ. Их сургуулийн хотхон нь Багануур дүүргийн бэлчээрийн талбайг 25%-иар хумих ба нөлөөлөлд өртөх газар жижиг ч гэсэн нөлөөллийн хэмжээ дунд зэрэг байхаар байна. Улмаар хэвийн нөхцөлд 1 байх ёстой бэлчээрийн талбайн талхагдал 6.3-8.4 нэгжээр нэмэгдэнэ.

Бүх төслийн талбай эвдрэлд өртсөн, чухал бус амьдрах орчинд байрладаг. Гэхдээ эвдрэлд өртөөгүй чухал амьдрах орчны 10.5%-д зарим төслийн нөлөөллийн бүс байрлана.

БАГАНУУРЫН НҮҮРСНИЙ УУРХАЙН БҮС НУТГИЙН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ, 2019 ОН

I-8

Энэ чиглэлээр санал болгож буй гол арга хэмжээ: төслийн нөлөөллийн бүсэд байрлах эвдэгдээгүй чухал амьдрах орчныг хөндөхөөс зайлсхийх, стандартын шаардлагын дагуу дүйцүүлэн хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлэх, тээвэр болон хот төлөвлөлтийн нэгдсэн арга хэмжээ хэрэгжүүлэх, уурхайн хаалтын төлөвлөгөөг ил тод үндэс суурьтай боловсруулах, орон нутгийн захиргаа, малчидтай хамтран бэлчээрийн менежментийн хөтөлбөр хэрэгжүүлэх.

Хүний эрүүл мэнд

Уул уурхай, дэд бүтэц, үйлдвэр зэрэг бүтээн байгуулалттай холбоотойгоор тус бүс нутгийн хүн ам 2030 онд 60,000 болж өсөх ба Багануур дүүргийн хүн ам хамгийн их буюу 30,000 хүрэх төлөвтэй байна. Үүний уршгаар халдварт өвчин тархах эрсдэл нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний хүртээмж, хүрэлцээ муудаж болзошгүй. 20 жилийн хэтийн төлөвийн судалгаагаар сүрьеэ, тэмбүү өвчний тархалт хүн амын өсөлттэй шууд хамааралтай өснө гэж гарсан. Сүрьеэгийн тохиолдлын тоо өсөж байгаа ч давтамж нь байрандаа байна. Тэмбүү өвчний хувьд үүний эсрэг дүр зураг харагдаж байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй бол 2030 онд сүрьеэ, тэмбүү өвчний тохиолдол Багануур дүүргийн болон Их сургуулийн хотхоны хүн амын өсөлтийн улмаас 2012-2017 оны хооронд нэмэгдсэн хамгийн их тохиолдлоос 484%, 319%-иар тус тус нэмэгдэнэ.

Уул уурхайн нөлөөгөөр БЗХӨ ихэссэн өмнөд Говийн бүстэй харьцуулбал Багануур орчмын төслүүдэд ирж ажиллах хүн амын тоо харьцангуй цөөн (4700 хүн ажиллана, Их сургуулийн хотхонд 110,000 хүн амьдардаг) байх тул нэг төслийн нөлөөлөл маш багаас бага байхаар байна. Харин нийт төслийн хуримтлагдах нөлөөлөл их байх магадлалтай. Багануурын бүсэд шилжин ирэх хүн амын тоотой холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний хүрэлцээ муудаж, 2012-2017 оны хамгийн их хэмжээтэй харьцуулахад хэвтэн болон гадуур эмчлүүлэх тохиолдол 409%, 513% хүрч болзошгүй.

БАГАНУУРЫН НҮҮРСНИЙ УУРХАЙН БҮС НУТГИЙН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ, 2019 ОН

I-9

Хүн амын эрүүл мэндэд үзүүлэх хуримтлагдах нөлөөллийг бууруулах чиглэлээр санал болгож буй гол арга хэмжээ: төслүүд ажилчдын болон хүн амын эрүүл мэндийн боловсрол, мэдлэг дээшлүүлэх кампанит ажил зохион байгуулах, орон нутаг болон төвд эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх бодитой арга хэмжээ хэрэгжүүлэх.

Хүн амын амьжиргааны түвшин

Бүтээн байгуулалт, үйлдвэржилтийн үр нөлөөгөөр хотжих үйл явц хурдсах ба эдгээрийг дагасан хүн амын шилжилт хөдөлгөөний улмаас 2030 онд Багануур дүүргийн хүн ам их хэмжээгээр өсөх төлөв ажиглагдаж байна. Тиймээс тус дүүрэг нь 40,000-60,000 бүртгэлтэй түр оршин суугч (оюутан г.м) бүхий 100,000 оршин суугчтай дагуул хот болох боломжтой. Хүн амын энэхүү нягтралаас улбаалж нийгмийн үйлчилгээний ачаалал нэмэгдэж, боловсрол, эмнэлэг, нийгмийн халамжийн үйлчилгээний хүрэлцээ, хүртээмжид сөрөг нөлөө гарч болзошгүй. Өмнө дурдсанчлан 8-12 ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тоо 12,000-18,000, 20-30 цэцэрлэгийн хүүхдийн тоо 6,000-9,000 хүрнэ.

Үүнээс гадна төслүүд ядуурал бууруулах, эдийн засгийн боломж бололцоог дээшлүүлэх зэрэг эерэг нөлөөлөл үзүүлнэ. Тухайлбал, зөвхөн одоо байгаа болон батлагдсан төслүүд хэрэгжвэл дундаж цалин одоогийн түвшнээс 256%-иар өсөх тооцоо байна. Харин хэрэгжих магадлалтай болон таамаглал төдий төслүүдийг оруулбал энэ үзүүлэлт сайжрахгүй. Учир нь Их сургуулийн хотхон байгуулах төсөлд болон дундаж цалингийн түвшин бага байдаг үйлчилгээний салбарт нэмэлт ажиллах хүч авах шаардлагатай болно.

БАГАНУУРЫН НҮҮРСНИЙ УУРХАЙН БҮС НУТГИЙН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ, 2019 ОН

I-10

Амьжиргааны түвшинд үзүүлэх хуримтлагдах нөлөөллийг бууруулах чиглэлээр санал болгож буй гол арга хэмжээ: бүс нутаг дах хүйсийн динамик, эмзэг бүлгийн талаар дэлгэрэнгүй судалгаа хийх, ард иргэд, иргэний нийгмийн оролцоог бодитоор сайжруулах урт хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах, нүүрсний уурхайн үйл ажиллагаанаас олох орлогыг зөв удирдах стратеги хэрэгжүүлэх, мэргэжлийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж залуучууд болон өндөр настан, өрх толгойлсон эх зэрэг эмзэг, нийгмээс гадуур үлдсэн бүлгийн иргэдийг хамруулах.

ДҮГНЭЛТ

Багануурын нүүрсний уурхайн бүс нутгийн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг Монгол улсын холбогдох хууль, журам болон Олон улсын санхүүгийн корпорацын (ОУСК) Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тэргүүн туршлагын гарын авлагын дагуу боловсруулсан болно. ХНҮ-г суурь судалгааны мэдээлэл, одоо байгаа болон цаашид хэрэгжих төслүүдийн үйл ажиллагаанд үндэслэж бие даасан зорилтот үйл явц байдлаар зохион байгуулж, тайлан гаргасан.

Хэд хэдэн газрын хуримтлагдах нөлөөллийг тооцох, холбогдох талуудыг татан оролцуулахтай холбоотой сорилт, бэрхшээл тулгарч байсан. Нөлөөлөл бууруулах арга хэмжээг бүхлээр нь болон хэсэгчлэн Багануурын уурхайн судалгаанаас гадуур хэрэгжүүлбэл илүү их сорилт, бэрхшээл тулгарах тал бий. Байгаль орчин, нийгмийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн талаар мэдээлэл хомс байх, хуримтлагдах нөлөөллийн эх үүсвэрийг бүрэн гүйцэд ойлгохгүй байх зэргээс гол бэрхшээлүүд үүсэж байсан.

Багануур дүүргийн гэр хороолол, нүүрсний уурхайгаас ялгаруулах агаар бохирдуулагч хүхэрлэг хий, азотын давхар исэл, тоосонцрын хэмжээ Нүүрснээс НБХ гарган авах үйлдвэр, цахилгаан станцын төслүүдийнхээс их байх төлөвтэй байна. Тиймээс 2030 оны байдлаар Нүүрснээс НБХ гарган авах үйлдвэр, цахилгаан станцын төслүүд агаарын чанарт эерэг нөлөөлөл үзүүлэхээр байна. Харин 2030 онд нийт төслийн үйлдвэрлэл, түлшний хэрэглээнээс улбаатай хүлэмжийн хийн хэмжээ жилд 10 сая тонн хүрэх тооцоо гарч байна. Багануурын нүүрсний уурхайн өргөтгөлөөс нийт хүлэмжийн хийн ялгаруулалтад маш бага нөлөөлөл үзүүлэх боловч тоос, тоосонцор ихээр нэмэгдэж, 2025 онд бүс нутгийн тоосны бохирдлыг 85%-д хүргэж болзошгүй.

Багануурын нүүрсний уурхайн өргөтгөлөөс усны нөөцөд үзүүлэх нөлөөлөл дунд зэрэг байна. Төслүүд дангаараа газрын доорх усанд маш багаас бага нөлөөлөл үзүүлэх бол бүх төслийн нийт нөлөөлөл их байхаар байна. Тиймээс ус хэмнэх, усыг үр ашигтай зарцуулах арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Усны хэмнэлттэй технологиудын эдийн засгийн буюу зардал, үр ашгийн шинжилгээ хийгээгүй. Чандганы цахилгаан станцын технологи шинэчлэх, Багануур

БАГАНУУРЫН НҮҮРСНИЙ УУРХАЙН БҮС НУТГИЙН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ, 2019 ОН

I-11

хотын ус түгээх системд засвар үйлчилгээ хийх 2 боломжийн арга хэмжээ өртөг өндөртэй байж магадгүй. Боломжтой бол гидро-эдийн засгийн шинжилгээ хийж, таамаг төдий төслүүдийн зардал, үр ашигт нь үндэслэн үнэлгээ хийх хэрэгтэй.

Ашиглалтын шатанд бэлчээрийн талбай тодорхой хэмжээгээр хумигдана. Багануурын нүүрсний уурхайн өргөтгөлийн газрыг бэлчээрийн талбайгаас хассан тул ямар нэг нөлөө үзүүлэхгүй. Их сургуулийн хотхоноос бусад төслүүдээс бэлчээрт үзүүлэх нөлөөлөл ерөнхийдөө бага байхаар байна.

Бүх төслийг хэрэгжүүлснээр Багануурын уурхайн бүс нутаг өргөжиж, улмаар бүс нутгийн эдийн засагт эерэг нөлөөлөл авчрах хэдий ч хүн амын шилжилт хөдөлгөөн, ялангуяа дагалдах/нэмэлт хүн амын (ажилчдын гэр бүл, ханган нийлүүлэлтийн сүлжээ, үйлчилгээний салбарын ажил хайгсад, Их сургуулийн хотхонд ирэгсэд) тоо өссөнөөр эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмж, хүрэлцээ муудаж болзошгүй. Үүнээс гадна урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй бол сүрьеэ, тэмбүү өвчний тохиолдол хурдацтай нэмэгдэнэ. Тиймээс эдгээрийг шийдэх хэрэгтэй. Дүүрэг рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөний эерэг нөлөөлөл нь Улаанбаатар хотын хүн амын нягтралыг бууруулж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмж, хүрэлцээг сайжруулах боломжтой.

Эцэст нь дүгнэж хэлэхэд бусад төслүүдтэй харьцуулбал Багануурын нүүрсний уурхайн өргөтгөлөөс байгаль орчин, нийгмийн 5 чухал бүрэлдэхүүн хэсэгт 3 бага, 1 дунд зэрэг, 1 их нөлөөлөл үзүүлэхээр байна. Төслийн түвшинд болон бүс нутгийн хуримтлагдах нөлөөллийн менежментийн хүрээнд эдгээр нөлөөллийг бууруулах арга хэмжээ хэрэгжүүлнэ.