62
Боловсролын хүрээлэнгийн захирлын 2017 оны А/39 тоот албан бичгийн 3 дугаар хавсралт ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН “НИЙГЭМ СУДЛАЛ”-ЫН СУРАЛЦАХУЙН УДИРДАМЖ (Заавал судлах хөтөлбөр) Улаанбаатар 2017

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

  • Upload
    lethuan

  • View
    283

  • Download
    1

Embed Size (px)

Citation preview

Page 1: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

Боловсролын хүрээлэнгийн захирлын 2017 оны А/39 тоот албан бичгийн

3 дугаар хавсралт

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН “НИЙГЭМ СУДЛАЛ”-ЫН СУРАЛЦАХУЙН УДИРДАМЖ

(Заавал судлах хөтөлбөр)

Улаанбаатар 2017

Page 2: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

1

Боловсруулсан баг: Багийн ахлагч:

Сэнгэдоржийн Түмэндэлгэр, дэд проф, МУБИС-ийн багш Багийн гишүүд:

Хуанганы Ардак, 23-р сургуулийн багш Сэмжааны Батцэцэг, МУБИС-ийн багш Амгаланбаатарын Баярбаатар, Хэрэгжилтийн багийн гишүүн Чулуунхүүгийн Бүрэнжаргал, Ирээдүй цогцолбор сургуулийн багш Чүлтэмшаравын Гажиддулам, БМДИ-ийн арга зүйч Нацагийн Мягмарцоож, доктор, МУБИС-ийн НХУС-ийн хөтөлбөрийн албаны дарга Тайсаагийн Нэмэхжаргал, дэд проф., МУБИС-ийн Нийгмийн ухааны тэнхмийн эрхлэгч Очирбатын Өнөрцэцэг, доктор, МУБИС-ийн багш Очирын Пүрэв, доктор (Sc.D), проф., Боловсролын хүрээлэнгийн ЭШ-ний тэргүүлэх ажилтан

Дагвын Пунцагсүрэн, Боловсролын хүрээлэнгийн ЭША Цэмбэлцогтын Сэлэнгэ, проф., МУБИС-ийн багш

Түмэнцогтын Туяачимэг, МУБИС-ийн багш Сосорбурамын Энхцэцэг, дэд проф., МУИС-ийн багш

Эксперт: Ренчингийн Дарьхүү, профессор, МУИС-ийн ШУС-ийн ХУС-ийн багш Тайсунгийн Алтанцэцэг, магистр, Нийслэлийн Орчлон сургуулийн нийгмийн ухааны багш

Page 3: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

2

АГУУЛГА

Нэг. Нийгэм, нийгмийн харилцаа.............. .................3 Хоѐр. Соѐл..................................................................13 Гурав. Эрх зүй............................................................26 Дөрөв. Эдийн засаг....................................................34 Тав. Улс төр ...............................................................46 Зургаа. Олон улсын харилцаа .................................51

Бүлэг сэдвийн товчоо № Бүлэг № Сэдэв

1 Нийгэм, нийгмийн харилцаа 1 Нийгмийн судалгаа

2 Нийгмийн бүтэц, тогтвортой тал

3 Нийгмийн өөрчлөлт

2 Соѐл 4 Соѐлын үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагууд

5 Соѐлын өөрчлөлт

6 Монголчуудын соѐл ба соѐлын даяаршил

3 Эрх зүй 7 Хүний эрх ба үндсэн хууль

8 Иргэний эрх зүйн харилцаа

9 Иргэн ба төрийн харилцаа

4 Эдийн засаг 10 Төрийн эдийн засгийн бодлого

11 Төрийн гадаад эдийн засгийн бодлого

5 Улс төр 12 Иргэний нийгэм

13 Сонгууль, сонгуулийн үндсэн зарчим

14 Улс төр ба хэвлэл мэдээллийн холбоо

15 Улс төрийн систем ба институт

6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

17 Монгол улсын олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцоо

18 Монгол улсын гадаад харилцааны “зөөлөн хүч”-ний бодлого

Page 4: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

3

Нэг. Нийгэм, нийгмийн харилцаа Бүлгийн зорилго. Нийгмийн тэгш бус байдал, давхраажилт бий болж буй учир шалтгаан, үр дагавар, нийгмийн өөрчлөлтийн мөн чанарыг танин мэдэж, тоон болон чанарлаг мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, үр дүнг тайлбарлах, нэгтгэн дүгнэх аргачлалд суралцан, өөрт болон бусдадаа тохиолдсон асуудлыг шүүмжлэлт хандлагаар үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай болохын хамт, өөрийн амьдралын зорилгоо дэвшүүлж, түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлөх хандлагатай болно. 1.Нийгмийн судалгаа

Суралцахуйн зорилт Үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1а. Нийгмийн талаарх тоон болон чанарлаг мэдээллийг цуглуулах аргуудад суралцах, тодорхой сэдэвт судалгаанд ашиглах 1б.Нийгмийн талаарх өгөгдөлд статистикийн болон чанарын судалгааны аргачлалаар дүн шинжилгээ хийх, хүснэгт, график, бүдүүвч, зураглалаар нэгтгэх, илэрхийлэх 1в. Нийгмийн талаарх баримтуудыг тайлбарлах, нэгтгэн дүгнэх аргачлалаас хэрэглэх, 1г. Нийгмийн үзэгдэл, үйл явцад шинжлэх ухаанчаар хийгээд олон өнцөгөөр хандахыг эрхэмлэх.

Тодорхой сэдэвт судалгаануудын талаарх мэдээллийг судлан, тоон болон чанарлаг нотолгоог бүрдүүлсэн аргуудыг таньж мэдэх, ашиглах үйл ажиллагааг зохион байгуулна. Тоон мэдээлэл цуглуулах арга:

o Асуулга o Стандарт сурвалжлага o Социометр болон тест o Контент анализ o Нийгмийн туршилт г.м

Чанарын мэдээлэл цуглуулах арга: o Ажиглалт o Ганцаарчилсан ярилцлага o Бүлгийн ярилцлага o Баримт бичгийн чанарлаг

шинжилгээ г.м Багаар чөлөөт сэдэвт судалгааг хийнэ. Энэ хүрээнд:

- Сэдэв сонгох, асуултаа нарийвчлах, таамаглал дэвшүүлэх,

- Үйл ажиллагааг төлөвлөх, - Мэдээлэл цуглуулах аргаар

хэрэглэгдэхүүн боловсруулах - Мэдээлэл цуглуулах - Дүн шинжилгээ хийх (тоон

давтамж, хувийн жин, дундаж, дисперс тооцох, харьцуулах, график байгуулах, тайлбарлах)

- Тайлан, илтгэл бичих, илтгэх

Ашиглах эх сурвалж: 1. Л.Алтанзаяа,

Ч.Алтангэрэл, Д.Бямбажав ба бусад (2013) Нийгмийн ухаан V. УБ.,

2. МУИС (1997) Социологийн судалгааны аргууд. УБ.,

3. Д.Нарантуяа (2015) Чанарын аргын судалгаа. УБ.,

4. www.forum.mn 5. www.1212.mn Бусад хэрэглэгдэхүүн: 1. Ажлын хуудас

(чиглүүлэх асуулт бүхий)

2. Тодорхой судалгааны эх сурвалж

Багшид санамж: Энэхүү суралцахуйн зорилтыг тусгайлсан нэгж сургалтаас гадна бусад сэдэвт хичээлийн агуулга, үйл ажиллагаагаар дамжуулан суралцахад нь дэмжлэг үзүүлээрэй. Тухайлбал, чөлөөт сэдэвт судалгаа хийх үйл ажиллагааг нийгмийн давхраажилтын талаар судлах дараагийн бүлэг сэдвийн хүрээнд гүйцэтгэхээр төлөвлөж, нэг талаас давхраажилтын талаарх мэдлэг бүтээх, нөгөө талаас нийгмийн судалгаа хийх чадварт суралцуулахад анхаарна уу.

2.Нийгмийн бүтэц, тогтвортой тал

Суралцахуйн зорилт Үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

2а.Нийгмийн давхраажилтын талаарх нийгмийн онолд тулгуурлан, өөрийн гэр

Нийгмийн ялгарал, тэгш бус байдал, давхраажилтад холбогдох тохиолдол, зохиомжийг судлуулан, тэгш бус байдал, давхраажилт яагаад бий болж байгаа, энэ

Ашиглах эх сурвалж: 1. Л.Алтанзаяа,

Ч.Алтангэрэл ба бусад (2014)

Page 5: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

4

бүлийн давхраажилтын байр суурийн талаар дүгнэж, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодруулан, хувийн байр сууриа өөрчлөх боломжуудыг тодорхойлох 2б.Монголын нийгмийн давхраажилтад холбогдох асуудлыг түүхчлэн судлах, холбогдох мэдээлэлд статистикийн болон чанарлаг дүн шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх 2в. Нийгмийн категориуд (угсаатан, жендэрг.м)-ын талаар ойлголттой болж, тоон мэдээлэл, статистик шинжилгээ хийн, үр дүнг тайлбарлах, нийгэмд тогтсон үзэл, өрөөсгөл хандлагад шүүмжлэлтэй хандах, 2г. Өөрт болон бусдад тохиолдсон тэгш бус байдалд холбогдох асуудлыг шүүмжлэлт хандлагаар тодорхойлж, шийдэх хувилбаруудыг тодруулан, үнэлэн дүгнэж, тодорхой саналыг боловсруулах.

нь хувь хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг, үүнийг арилгах боломж бий эсэхийн талаар хэлэлцэнэ. Нийгмийн давхраажилтын шалтгааныг тайлбарлах социологийн онолын тайлбаруудыг өгүүлсэн эх сурвалж судлан, түүний шалтгаан нөхцөл, хэмжих үзүүлэлтүүд, хэв маягийн талаар оюуны зураглал бүтээн, давхраажилттай холбоотой асуулт дэвшүүлнэ. Жишээлбэл, Хүүхдүүдийн сурах эрхэд давхраажилт нөлөөтэй юу? Сум/хорооны өрхийн орлогын ялгааг тодруулах нь. Орлогын ялгаанд боловсролын түвшин хэрхэн нөлөөлж байна вэ? Орлогын хэмжээндгадаад хэлний чадвар нөлөөлдөг үү? Ямар ажил мэргэжил хамгийн нэр хүндтэй байна вэ г.м. Дэвшүүлсэн асуултын хариуг олох судалгааг хийнэ. Монголын түүхийн I-V боть, Монголын нийгмийн давхраажилтын талаарх судалгааны бүтээлийг уншиж судлан түүхэн өөрчлөлтийн талаар өөрийн дүгнэлт бүхий болно. Угсаатан, жендэр г.м нийгмийн категорийн (нийтлэгийн) талаарх эх сурвалжийг судлах, эдгээрт холбогдох мэдээллээс хувийн жин, дундаж утга, хазайлтыг тооцоолох,үр дүнг тайлбарлах дасгалууд ажиллана. Нийгмийн харилцааны явцад бүтээгддэг, тогтсон үзэл, өрөөсгөл хандлага хэрхэн бий болдог, нийгмийн давхраажилттай хэрхэн холбогддог талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Энэ бүхний үр дүнд шударга ѐсны өнцөгөөр тодорхой асуудалд хандсан, цаашдаа хэрхэн өөрчилбөл зохих талаар санал дэвшүүлсэн эсээ бичиж, хамгаална.

Нийгмийн ухаан VI. УБ.,

2. С.Түмэндэлгэр, Д.Бямбажав, Д.Болормаа (2006) Сургалтын үнэлгээний олон хувилбарууд: Нийгмийн тухай мэдлэг хичээлийн жишээн дээр. УБ.,

3. Н.Смелзер (2001) Социологи (орч.редҮ.Нямдорж). УБ.

4. А.Гидденс (2006) Социологи (орч.ред. Д.Ганхуяг). УБ.

5. http://www.1212.mn/

Бусад хэрэглэгдэхүүн: Ажлын хуудас (чиглүүлэх асуулт бүхий) Үндсэн ойлголтуудыг бичсэн карт Жишээ, тохиолдол, эх сурвалж

Багшид санамж: Оновчтой эх, тохиолдлыг бэлтгэх, Нийгмийн судалгаа нэгж хичээлтэй интеграцичлан судалбал илүү оновчтой. Нийгмийн тэгш бус байдал, нийгмийн давхраажилт, угсаатан, жендэр зэргийн талаарх буруу ойлголтыг өөрчлөхөд анхаарах. Нийгмийн ухааны зарим сурах бичиг, бусад хэрэглэгдэхүүнд туссан ташаа мэдээллийг залруулан ашиглаарай.

3.Нийгмийн өөрчлөлт

Суралцахуйн зорилт Үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

3а. Нийгэм хэрхэн өөрчлөгддөг болохыг бүтэц үүргийн, марксист, соѐлын хандлагын үүднээс тайлбарлахад суралцах, хувийн үзэл баримтлалыг хөгжүүлэх, 3б. Эх сурвалжийг судлах замаар нийгмийн өөрчлөлтөд нөлөөлөгч гол хүчин зүйлсийг тодруулан, эрэмбэлэх, өөрийн байр сууриа хамгаалах,

Түүхэн хувьсгал, өөрчлөлтийн талаар өгүүлсэн эх сурвалж судлан энэхүү өөрчлөлт хэрхэн явагдсан, хувь хүний амьдралд хэрхэн нөлөө үзүүлдэг талаар таамаглал дэвшүүлэн судална. Нийгмийн өөрчлөлт хэрхэн явагддаг тухай өгүүлсэн эх сурвалжийг судлан, нийгмийн өөрчлөлт гэж юу болох, хэрхэн явагддаг, ямар хүчин зүйлс нөлөөлдөг болох зураглал үйлдэн, хэлэлцэнэ. Нийгмүүдийн талаар эх сурвалж судлан

Ашиглах эх сурвалж: 1. Л.Алтанзаяа,

Ч.Алтангэрэл, Р.Дарьхүү ба бусад (2012) Нийгмийн ухаан IV. УБ.,

2. Л.Алтанзаяа, Ч.Алтангэрэл, Д.Бямбажав ба бусад (2013) Нийгмийн ухаан V. УБ.,

Page 6: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

5

3в. Эх сурвалжийг судлах замаар нийгмийг хэв маягчлах шалгууруудыг дэвшүүлэн, тэрхүү шалгуураа ашиглан хэв маягчилж, хэв маяг тус бүрийн онцлог хийгээд нийтлэг талыг тодруулах, 3г. Нийгмийн өөрчлөлт нь хувийн амьдралд хэрхэн нөлөөлдөгийг ойлгож, хувийн амьдрал хийгээд нийгмийн хөгжил, өөрчлөлтийн төлөө хариуцлагатай оролцоотой байхыг эрхэмлэх.

тэдгээрийг хэрхэн ангилж болох шалгуур дэвшүүлэн, хэв маягчлах талаар багаар ажиллана. Нийгмийн хөдөлгөөн, хамтын зан үйл нь нийгмийн өөрчлөлттэй хэрхэн холбогдож байгаа талаар судалсан эх сурвалжуудаас дүгнэнэ. Нийгмийн өөрчлөлт, шинэчлэл, шилжилт, орчин үежих зэрэг ойлголтуудын холбоо, хамаарлыг эх сурвалжид тулгуурлан тодорхойлно.

3. С.Түмэндэлгэр, Д.Бямбажав, Д.Болормаа (2006) Сургалтын үнэлгээний олон хувилбарууд: Нийгмийн тухай мэдлэг хичээлийн жишээн дээр. УБ.,

4. Н.Смелзер (2001) Социологи (орч.редҮ.Нямдорж). УБ.

5. А.Гидденс (2006) Социологи (орч.ред. Д.Ганхуяг). УБ.

Бусад хэрэглэгдэхүүн: - Ажлын хуудас

(чиглүүлэх асуулт бүхий)

- Үндсэн ойлголтуудыг бичсэн карт

- Жишээ, тохиолдол, эхсурвалж

Багшид санамж:

Түүхийн хичээлээр судалсан хувьсгал, түүхэн өөрчлөлттэй холбоотой сэдвүүдтэй холбон судалбал зохино. Хээрийн судалгаа хийх удирдамжуудыг урьдчилан сайтар бэлтгэсэн байвал зохино. Мөн баримтат болон уран сайхны кино, уран зохиолын бүтээлээс ашиглаж болно.

Багшид өгөх арга зүйн зөвлөмж - Тус хичээлээр сурагч бүрт ахиц дэвшил гаргахын тулд гарааны үнэлгээ хийн,

тэдгээрийн онцлогийг тодруулан, ажиллах арга барилаа сонгоно. Ингэхдээ энэ талаар хүүхэд бүрийн эцэг эхтэй холбогдон, хэрхэн хамтран ажиллах талаар ярилцвал зохино. Ингэхдээ сурагчийн жендэр, угсаатан, нийгмийн байдал, сурлагын амжилтын түвшин, хөгжлийн бэрхшээлийн онцлогийг тодорхойлон, түүнд хариу арга хэмжээ авахад анхаарсан сургалтын стратегийг бас сонгоно.

- Сургалтыг шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх, тохиолдол шинжлэх, рефлексив сургалт, хээрийн судалгаа загварын дагуу явуулж чадваруудыг хөгжүүлнэ.

- Нийгмийн судалгаа, нийгмийн давхраажилт бүлэг сэдвийг интеграчилсан хэлбэрээр судлан, тохиолдол шинжлэх, шинжлэн судлах, хээрийн судалгаа гэсэн загваруудын дагуу зохион байгуулна.

- Сурагчийг сэдэлжүүлэх, сурагч бүрийн оролцоог нэмэгдүүлэх идэвхтэй сургалтын техникүүдийг өргөн ашиглана.

- Бүлэг сэдвийн хүрээнд нэг бие даах ажлыг сурагч бүр багаар болон ганцаарчлан гүйцэтгэнэ. Бие даах ажил нь хээрийн судалгааны үр дүнд бичих “Судалгааны тайлан” байж болно. Хээрийн судалгааг судалсан сэдвүүдийн интеграцичлан судлахаар чиглүүлэх нь оновчтой. Жишээ нь:

Ажил мэргэжлийн нэр хүнд хэрхэн өөрчлөгдөж байна вэ? Хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт ихтэй ажил мэргэжлүүд ба цалингийн

хэмжээнд гарч буй өөрчлөлт Ядуурал өсөх нь нийгмийн хөдөлгөөн үүсэх, эрчимжихэд нөлөөлдөг эсэх Нийгмийн давхраажилт боловсрол эзэмшихэд ямар нөлөөтэй вэ г.м

Үнэлгээний зөвлөмж Үнэлгээний зорилт:

Page 7: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

6

I. Судалсан агуулгын хүрээнд сэтгэх, эргэцүүлэх, нийгмийн ухааны хэлээр бичих, илтгэх

II. Судалсан агуулгатай холбоотой мэдээлэлтэй ажиллах; III. Судалсан агуулгыг сонирхож судлах, оролцох хандлага, идэвх зүтгэл зэрэгт гарч

буй ахиц, хөгжлийг илрүүлэхэд оршино.

Үнэлгээний шалгуур

№ Зорилт Шалгуур

I. Судалсан агуулгын хүрээнд сэтгэх, эргэцүүлэх, нийгмийн ухааны хэлээр бичих, илтгэх

1. Эхээс тоон болон чанарлаг нотолгоог бүрдүүлсэн аргуудыг ялгах, тодорхой судалгааны аргуудыг нэрлэх

2. Нийгмийн судалгааны аргуудын онцлог, давуу болон сул талуудыг тайлбарлах

3. Судалсан агуулгын тулгуур ойлголтуудын тодорхойлолтыг хэлэх,

4. Тулгуур ойлголтуудын уялдаа холбоог нь тайлбарлах, оюуны зураглалаар дүрслэх, тулгуур ойлголтыг ангилах, жишээ гаргах

5. Нийгмийн давхраажилт, байр суурийн шилжилт, нийгмийн өөрчлөлт, нийгмийн хөдөлгөөний шалтгаан, үр дагаврыг тогтоох,

6. Судалсан агуулгын хүрээнд асуулт, асуудал, таамаглал дэвшүүлэх, шийдлийн хувилбаруудыг санал болгох

II. Судалсан агуулгатай холбоотой мэдээлэлтэй ажиллах

1. Тодорхой аргаар мэдээлэл цуглуулах аргачлалыг боловсруулах,

2. Тодорхой аргаар мэдээлэл цуглуулах 3. Цуглуулсан мэдээлэлд статистикийн болон чанарын

шинжилгээ хийх, 4. Шинжилгээний үр дүнг хүснэгт, график, схем, матриц

зэргээр илэрхийлэх 5. Баримтуудыг тайлбарлах, дүгнэлт, шийдлийг дэвшүүлэх. 6. Тайлан бичих 7. Үр дүнг танилцуулах

III. Судалсан агуулгыг сонирхож судлах, оролцох хандлага, идэвх зүтгэл, үнэт зүйлсийн төлөвшил

1. Хувийн амьдрал болоод нийгмийн хөгжилдхувь нэмэр оруулахаарэрмэлзэж байгаа бичих, ярих

2. Баримтлах зарчмаа өөртөө төлөвшүүлэхийг эрмэлзэж байгаагаа амьдралын төлөвлөгөөгөөрөө илтгэх

3. Хэвшмэл үзэл, бурангуй үзлийг буруушаах, ямар нэг шинжээр алагчлалаас татгалздаг гэдгээ аливаад үнэлэлт дүгнэлт өгөхдөө тусган танилцуулах

4. Шударга ѐсны үүднээс нийгмийн давхраажилтад холбогдох үзэгдэл, үйл явцыг сайшаах, буруушаах үндэслэлийг дэвшүүлэх,

Жишиг даалгавар

Даалгаврын матриц.

Зорилт Шалгуур Даалгавар

1 2 3 4 5 6 7

Судалсан агуулгын хүрээнд сэтгэх, эргэцүүлэх, нийгмийн ухааны хэлээр бичих, илтгэх

1. Эхээс тоон болон чанарлаг нотолгоог бүрдүүлсэн аргуудыг ялгах, тодорхой судалгааны аргуудыг нэрлэх

2. Нийгмийн судалгааны аргуудын онцлог, давуу болон сул талуудыг тайлбарлах

3. Судалсан агуулгын тулгуур ойлголтуудын тодорхойлолтыг хэлэх,

4. Тулгуур ойлголтуудын уялдаа холбоог нь тайлбарлах, оюуны зураглалаар дүрслэх, тулгуур ойлголтыг ангилах, жишээ гаргах

5. Нийгмийн давхраажилт, байр суурийн шилжилт, нийгмийн өөрчлөлт, нийгмийн

+ + + + +

Page 8: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

7

хөдөлгөөний шалтгаан, үр дагаврыг тогтоох, 6. Судалсан агуулгын хүрээнд асуулт, асуудал,

таамаглал дэвшүүлэх, шийдлийн хувилбаруудыг санал болгох

Судалсан агуулгатай холбоотой мэдээлэлтэй ажиллах

1. Тодорхой аргаар мэдээлэл цуглуулах аргачлалыг боловсруулах,

2. Тодорхой аргаар мэдээлэл цуглуулах 3. Цуглуулсан мэдээлэлд статистикийн болон

чанарын шинжилгээ хийх, 4. Шинжилгээний үр дүнг хүснэгт, график, схем,

матриц зэргээр илэрхийлэх 5. Баримтуудыг тайлбарлах, дүгнэлт, шийдлийг

дэвшүүлэх. 6. Тайлан бичих 7. Үр дүнг танилцуулах

1. + 2. 3. + + +

Судалсан агуулгыг сонирхож судлах, оролцох хандлага, идэвх зүтгэл, үнэт зүйлсийн төлөвшил

1. Хувийн амьдрал болоод нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулахаар эрмэлзэж байгаагаа бичих, ярих

2. Баримтлах зарчмаа өөртөө төлөвшүүлэхийг эрмэлзэж байгаагаа амьдралын төлөвлөгөөгөөрөө илтгэх

3. Хэвшмэл үзэл, бурангуй үзлийг буруушаах, ямар нэг шинжээр алагчлалаас татгалздаг гэдгээ аливаад үнэлэлт дүгнэлт өгөхдөө тусган танилцуулах

4. Шударга ѐсны үүднээс нийгмийн давхраажилтад холбогдох үзэгдэл, үйл явцыг сайшаах, буруушаах үндэслэлийг дэвшүүлэх

4. + + 5. 6. +

Даалгавар 1. Нийгмийн ухаан VI сурах бичгийн 8-15 дугаар талыг уншиж дараах оюуны зураглалыг гүйцээж боловсруулаад тайлбарлана уу.

Оюуны зураглалыг үнэлэх аргачлал

Шалгуур Хангалттай сайн Дундаж Дэмжлэг шаардлагатай

Оюуны зураглалыг дэлгэрүүлэн зураглаж буй байдал

Бүрэн зурагласан Дутуу зурагласан Цөөн тооны ойлголтыг зурагласан эсхүл огт зураглаагүй

Оюуны зураглалаар ойлголтуудын холбоог илэрхийлсэн байдал

Уялдаа холбоог сайтар гаргасан

Уялдаа холбоог дутуу эсхүл алдаатай гаргасан

Ойлголтуудын хоорондын холбоог буруу гаргасан

Нийгмийн давхраажилт

Шалтгаан

Хэв маяг

Хэмжигдэхүүн

Шалгуур

Page 9: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

8

Оюуны зураглалыг тайлбарлаж буй байдал

Оюуны зураглалыг бүрэн дэлгэрүүлж тайлбарласан

Оюуны зураглалын хүрээнд тайлбарласан

Оюуны зураглалыг тайлбарлахдаа дутаа эсвэл алдаатай тайлбарласан

Даалгавар 2. Хүүхдийн сурах эрхэд давхраажилт нөлөөтэй юу? Сум, хорооны өрхийн орлогын ялгааг тодруулах нь. Орлогын ялгаанд боловсролын түвшин хэрхэн нөлөөлж байна вэ? Орлогын ялгаанд англи хэлний чадвар нөлөөлдөг үү? Манай нутагт ямар ажил хамгийн нэр хүндтэй байна вэ г.м. асуултуудаас сонгож дэвшүүлсэн асуултын хариуг олох судалгааг хийхдээ дараах хүснэгтийг жишээ болгон ашиглаарай. Судалгаа хийх үе шат Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Жишээ асуултын хүрээнд: Хүүхдийн сурах эрхэд давхраажилт нөлөөтэй юу?

- Хүүхдийн эрх, сурах эрх, төрийн хүлээх үүргийн талаар судална. - Сурах эрхээ хэрэгжүүлж чадахгүй байх (сургууль завсардах,

сургуульд орж чадахгүй байх, амжилттай суралцаж чадахгүй байх г.м) нөхцлүүдийг тодруулна.

Өөрийн сум, дүүрэг, хорооны хэмжээнд сурах эрх хэрхэн хэрэгжиж байна вэ? Шаардлагатай мэдээллийн жагсаалтыг үүсгэх.

- Сургууль завсардсан хүүхдийн тоо, шалтгаан (сургууль завсардсан хүүхдийн эцэг эхийн боловсрол, орлого, ажил эрхлэлт, шилжих хөдөлгөөн г.м)

- Сургуулийн гадна байгаа (сургуульд огт сураагүй) хүүхдийн тоо, шалтгаан (эцэг эхийн боловсрол, орлого, ажил эрхлэлт, шилжих хөдөлгөөн г.м)

Мэдээллийг цуглуулах - Сургууль, хороо, сум, дүүргийн ЗДТГ, боловсролын хэлтэс, нийгмийн ажилтан, насан туршийн Гэгээрэл төв зэргээс холбогдох статистик мэдээллийг цуглуулах

Дүн шинжилгээ хийх. Сургууль завсардсан

Сургуулийн гадна

Эцэг эхийн боловсрол

Дээд

Тусгай дунд

Бүрэн дунд

Бүрэн бус дунд

Бага ба боловсролгүй

Өрхийн орлого (нэг хүнд ногдох орлого)

Өндөр (....-ээс .... тоон дүнг)

г.м

1. .Мэдээлэл боловсруулахдаа Еxcel программыг ашиглан, хүснэгтээр харьцуулах. 2. Мэдээллээр график байгуулна.

Тайлбарлах. - Эцэг эхийн боловсролын түвшнээс хамаарсан ялгаа бий эсэх, - Өрхийн орлогын түвшний ялгаатай бүлгүүдэд ялгаа бий эсэх, - Шилжиж ирсэн, явсан, суурин амьдарч байгаа эсэхээр ялгаа

бий эсэх г.м

Нэгтгэн дүгнэх. Сургууль завсардалт, сургуулийн гадна үлдэхэд ямар хүчин зүйлс (эцэг эхийн орлого, боловсрол, ажил эрхлэлт г.м) нөлөөлж байна вэ? Өөрөөр хэлбэл, ямар эцэг эхтэй байх нь сургуулиас гадна байхад хүргэж байна вэ? Хүүхдийн сурах эрхэд нийгмийн давхраажилт хэрхэн нөлөөлж байгаа талаар дүгнэх.

Үнэлэх аргачлал.

Шалгуур Хангалттай сайн (8-10 оноо)

Дунд (5-7 оноо) Дэмжлэг шаардлагатай (1-4

оноо)

Судалгааны асуулт, таамаглал

Нарийвчлагдсан, хэмжигдэхүйц, логикийн алдаагүй асуулт, таамаглал дэвшүүлсэн

Бага зэргийн алдаа гаргасан

Бие даан дэвшүүлж чадаагүй

Page 10: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

9

Судалгааны бэлтгэл

Сурах эрх, түүний зөрчигдөх бодит нөхцлүүдийг сайн тодорхойлсон Шаардлагатай мэдээллийн төрөл, эх сурвалжийг бүрэн оновчтой гаргасан

Сурах эрх, түүний зөрчигдөх бодит нөхцлүүдийг тодорхойлохдоо алдаа гаргасан Шаардлагатай мэдээлллийн төрлийг бүрэн гаргаагүй, эх сурвалжийг алдаатай гаргасан

Сурах эрх зөрчигдөх нөхцөл, мэдээлэл, эх сурвалжийг бие даан гаргаж чадаагүй

Мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх

Бүрэн мэдээлэлтэй Бүрэн бөгөөд алдаагүй шинжилгээ

Мэдээлэл цуглуулах эсвэл дүн шинжилгээнд алдаа гаргасан

Бүрэн мэдээлэлгүй, дүн шинжилгээ хийхдээ 3-аас дээш тооны алдаатай

Тайлбар, дүгнэлт Логикийн алдаагүй тайлбар, дүгнэлт

1-3 тооны алдаа гаргасан 4-өөс дээш алдаа гаргасан эсхүл тайлбарлах, оролдлого хийгээгүй

Даалгавар 3. Монголын түүхийн I-V боть, Монголын нийгмийн давхраажилтын талаарх судалгааны бүтээлийг уншиж судлаж дүгнэлт гаргахдаа дараах асуултыг харгалзан үзнэ үү. 1. Монголын түүхэн үеүд дэх нийгмийн давхраажилтын хэв маягийг ялгааг тодруулна

уу? 2. Социалист чиг баримжаагаар хөгжиж байх үед Монголын нийгмийн давхраажилтад

ямар өөрчлөлт гарсан бэ? Дараах мэдээллийг ашиглан асуултад хариулна уу. № Монголын түүх I-V боть Судалгааны бүтээл

1. Манжийн эрхшээлийн үед монголын нийгэм нь олон давхраанаас бүрдэж байв. Нийгмийн давхраажилтын дээд хэсэг нь хошууны ноѐд, тайж, лам нар байв. Нийт монгол хошуудын засаг ноѐд угсаа гарлаараа 5 янз байв. Тэднээс хамгийн олон нь алтан ургийн ноѐд юм. ..... жирийн малчин ард нийгмийн дунд давхрааг голлон бүрдүүлж байв. Тэд тухайн хошуу ноѐд, тайж нар, хутагтад харьяалагдан, тэдэнд татвар нийлүүлэх, мал сүргийг нь адгуулан үржүүлэх үүрэг хүлээж байв. ... доод давхраа нь гэрийн боолчууд байв.

Судлаач Х.Гүндсамбуу социализмын үеийн нийгмийн давхараажилтыг дараах байдлаар авч үзжээ. Хоршоолсон малчдын дунд ямар нэгдэлд харьяалагддагаас хамаарсан цалин хөлсний ялгаа оршин байна. Гэвч хоршоолсон нэгдлүүд нь эдийн засгийн үр ашиг багатай ажиллаж байсан нь малчдын цалин маш бага байхад хүргэсэн юм. Ажилчны давхрааг хэвтээ чиглэлээр аж үйлдвэрийн, тээврийн, барилгын, үйлчилгээний, хөдөө аж ахуйн гэсэн зэрэгцээ салбаруудад хувааж байв. Сэхээтэн буюу оюуны хөдөлмөр эрхлэгчид нь 1960-аад он гэхэд мэргэжлийн дунд болон дээд боловсролын хөгжлийн үрээр бүрэлдсэн гэж үздэг. Номенклатура буюу зарим тохиолдолд дарга анги гэж нэрлэдэг. Энэ нь дээрээс томилогддог нам, төрийн албан тушаалтан юм.

Монголын нийгэм нь ямар, ямар давхраанаас бүрдэж байна вэ? .................................................... .................................................

Монголын нийгэм нь ямар, ямар давхраанаас бүрдэж байна вэ? .............................................................................. .................................................

2. ............... ..................

Үнэлэх аргачлал.

5 оноо 4 оноо 3 оноо 2 оноо 1 оноо

1-р асуултын хариулт

Ялгааг бүрэн гаргасан

Ялгааг гаргасан ч 1 алдаатай

Ялгааг бүрэн гаргаагүй, 2 алдаатай

Ялгааг бүрэн гаргаагүй, 3-4 алдаатай

Ялгааг бараг гаргаагүй

2-р асуултын хариулт

Өөрчлөлтийн талаар гаргасан тайлбар дүгнэлт нь үндэслэл сайтай

Тайлбар, дүгнэлтийн үндэслэл дутмаг

Тайлбар, дүгнэлт гаргаж чадаагүй, гаргасан ч үндэслэл хангалтгүй.

Page 11: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

10

6.Нийгмийн ухаан VI сурах бичгийн 18-22 дугаар талыг уншиж дараах ойлголтыг тодорхойлно уу.

- Угсаатан:........................................................................................................... - Үндэстэн:........................................................................................................... - Жендэр:............................................................................................................. - Хүйс:..................................................................................................................

Үнэлэх аргачлал.

Хангалттай сайн Дунд Дэмжлэг шаардлагатай

Ойлголтын тодорхойлолт

Ойлголтуудыг зөв тодорхойлон, ялгааг тодруулсан

Ойлголтуудын тодорхойлолтыг хэлсэн ч зарим ойлголтуудын ялгааг бүрэн тайлбарлаагүй

Ойлголтуудыг бүрэн тодорхойлоогүй, ялгааг нь тайлбарлаж чадаагүй

Даалгавар 4. Тохирох хариултыг олж (…)-ийн оронд зохих хариултын өмнөх үсгийг тэмдэглэнэ үү. (…) нь иргэний эрхтэй эсэхээрээ ялгаатай, нэг нь нөгөөгийнхөө өмч нь болж байдаг давхраажилтын хэв маяг. Кастын тогтолцоо нь (…) давхраажилтын уламжлалт тогтолцоо. Энэ нь (…) номлолд нь батжсан байх ба хөдөлмөрийн хуваарьтай нь холбогдон тодорхойлогдсон хувийн байр суурь өөрчлөгдөх ямар ч боломжгүй хаалттай давхраажилт. Улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхээрээ ялгаатай, эрх зүйн хувьд баталгаажсан, угсаа залгамжлах замаар олгогддог, хаалттай давхраажилтын систем бол (…) юм. Аж үйлдвэржилтийн харилцааны үр дүнд тогтсон, (…) ялгаанаас үүдэлтэй, харьцангуй нээлттэй буюу хувийн байр сууриа өөрчлөх боломжтой давхраажилтын хэв маяг бол (…).

А. Анги Б. Боолчлол В. Шашин Г. Энэтхэг Д. Язгуур Е. Эдийн засаг

Үнэлэх аргачлал. Зөв хариулт: Б, Г, В, Д, Е, А (дарааллаар). Хэрэв бүгд зөв бол хангалттай сайн, 1 алдаа гаргасан бол дунд, 2-оос дээш бол хангалтгүй гэж үнэлнэ.

Даалгавар 5. Доорх хоѐр хүснэгт дэх мэдээллийг тайлбарлана уу. а. Улаанбаатар хотын өрхийн дундаж орлогод ямар өөрчлөлт гарсан байна вэ? Улсын дунджаас ямар зөрүүтэй байна вэ? б. Улаанбаатар хотын өрхийн дундаж зарлага ямар өөрчлөлт гарсан байна вэ? Улсын дунджаас ямар зөрүүтэй байна вэ? в. Өрхийн орлого ба зарлагын өөрчлөлтөд ямар ялгаа ажиглагдаж байна вэ? г. Нийт зарлага дахь хүнсний болон хүнсний бус хэрэглээний эзлэх хувийн жинг тооцон үр дүнг тайлбарлана уу. д. Нэгтгэн дүгнэнэ үү. А. Нэг өрхийн сарын дундаж орлого, төг

Үзүүлэлт 2000 2010 2012 2013

Нийт орлого, Улаанбаатарын хотын дундаж 529302 697554 983912 1097813

1.Мөнгөн орлого, бүгд 514069 676392 948855 1057430

Цалин хөлс 325901 428609 534713 630724

Тэтгэвэр тэтгэмж 70061 122679 169977 168332

Нийт орлого, улсын дундаж 448027 573541 819996 959247

Б. Нэг өрхийн сарын дундаж зарлага, төг

Үзүүлэлт 2000 2010 2012 2013

Нийт зарлага, Улаанбаатарын хотын дундаж 534882 672535 957902 1042471

1.Мөнгөн зарлага, бүгд 519649 651373 922845 1002088

Хүнсний бараа 179747 229153 279951 308910

Хүнсний бус бараа 339902 422220 642895 693178

Нийт зарлага, улсын дундаж 450206 577406 820263 961677

Эх сурвалж: http://www.1212.mn/ “Статистикийн мэдээллийн нэгдсэн сан

Page 12: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

11

Даалгавар 6. Мэдээлэлд дүн шинжилгээ хийн, үр дүнг тайлбарлаарай.

Улаанбаатар хотод оршин суугч иргэн А нь эхнэр, 2 хүүхдийн хамт түрээсийн байранд сард 250000 төгрөг төлж амьдардаг. А нэгэн хувийн байгууллагад ажилладаг бөгөөд эхнэр нь гэртээ хүүхдээ асардаг. Тэдний гэр бүл сард 520000 төгрөгний тогтмол орлоготой үүнээс хүнсний бус бараа (байрны мөнгө, ус, дулаан, цахилгаан)-г худалдан авахад дунджаар 410000 төгрөг, хүнсний бараагаа худалдан авахад дунджаар 100000 мянган төгрөг зарцуулдаг. Тэдний гэр бүл тодорхой мөнгөний хуримтлал үүсгэх нөхцөл бүрдэхгүй байв(2012 он). А. Энэхүү өрхийн орлого, зарлагын талаарх тоон мэдээллийг тухайн оны Улаанбаатар хот, улсын дундажтай харьцуулан тооцоолол хийгээрэй. № Тооцоолох үзүүлэлт Зөрүү

1 Орлогын ялгаа

2 Зарлагын ялгаа

3 Хүнсний бус бараа

4 Хүнсний бараа

Б. Тоон болон чанарын мэдээлэл ямар уялдаатай байгааг тайлбарлаарай. В. Тухайн өрхийн сарын дундаж орлого, зарлагад ямар ямар хүчин зүйлс нөлөөлж байна гэж таамаглаж болохоор байна вэ? Г. Тухайн өрхийн сарын дундаж орлогыг нэмэгдүүлэх ямар, ямар боломж байна вэ? Дүн шинжилгээ, үр дүнг тайлбарлах чадварыг үнэлэх аргачлал

Шалгуур Хангалттай сайн Дунд Дэмжлэг шаардлагатай

Статистик боловсруулалт хийх

Өрхийн орлого, зарлагын өөрчлөлт, зөрүүг алдаагүй тооцсон

1-3 тооны алдаа гаргасан 4-ээс дээш тооны алдаа гаргасан

Үр дүнг тайлбарлах

Үр дүнг логикийн алдаагүйгээр, бүрэн тайлбарласан

Үр дүнг тайлбарлахдаа 1-2 тооны алдаа гаргасан (баримтыг хэтрүүлсэн, эсхүл баримтын утгыг зөрүү илэрхийлсэн) эсхүл 1-2 баримтыг тайлбарлаагүй

Үр дүнг тайлбарлахдаа 3-аас дээш тооны алдаа гаргасан, эсхүл 3-аас дээш тооны баримтыг тайлбарлаж чадаагүй

Тоон болон чанарлаг мэдээллийг харьцуулан үр дүнг тайлбарлаж буй байдал

Тоон болон чанарлаг мэдээллийг харьцуулж, үр дүнг зөв тайлбарласан.

Тоон болон чанарлаг мэдээллийн заримыг харьцуулж үр дүнг 1-2 тооны алдаатай тайлбарласан.

Тоон болон чанарлаг мэдээллийг харьцуулаагүй эсхүл үр дүнг тайлбарлаагүй.

Нэгтгэн дүгнэх Баримтуудаас оновчтой дүгнэлт гаргасан

Гаргасан дүгнэлтийг засах шаардлагатай

Дүгнэлт гаргаж чадаагүй

Даалгавар 7.Эсээ бичээрэй.

- Нийгмийн давхраажилт нь наслалтад нөлөөтэй юу? - Тэгш бус байдлын үндсэн шалтгаан бол өмч хөрөнгийн ялгаа - Тэгш байдлыг хангах уу, эрх чөлөөг хангах уу? - Жендэрийн ялгаанд биологийн ялгаа хэр нөлөөтэй вэ? - Эмзэг бүлгийн оюутнуудын сургалтын төлбөрийг төрөөс даах эсвэл бүх

оюутнуудад тэтгэлэг олгох шийдлийн аль нь илүү оновчтой вэ? Үгийн тоо: 400

Page 13: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

12

Эсээг үнэлэх аргачлал.

Шалгуур Хангалттай сайн Дунд Хангалтгүй

Онолын ойлголт, үзэл баримтлалд тулгуурлах

Онолын ойлголтуудыг зөв хэрэглэж, үзэл баримтлалуудад тулгуурлан үндэслэл дэвшүүлсэн

Ойлголтуудыг бүрэн хэрэглээгүй, хэрэглэхдээ алдаа гаргасан эсхүл онолын баримтлалд тулгуурлан үндэслэл дэвшүүлэхдээ алдаа гаргасан

Ойлголтуудыг ядмаг ашигласан, онолын үзэл баримтлалуудад тулгуурлаагүй

Нотолгоо Асуултад хариулахуйц баримт, нотолгоог бүрэн ашигласан

Тулгуурласан баримт, нотолгоо нь бүрэн бус эсхүл алдаатай

Баримт, нотолгоонд тулгуурлаагүй эсхүл асуултад чиглээгүй

Дүгнэлт Дэвшүүлсэн асуултад алдаагүй, үндэслэл сайтай хариулт өгсөн

Дүгнэхдээ алдаа гаргасан

Асуулт-нотолгоо-дүгнэлт логик холбоогүй

Найруулга, үг үсгийн алдаа

Найруулга болон зөв бичих алдаагүй

Найруулга, зөв бичих дүрмийн 3 хүртэлх алдаатай

Найруулга, зөв бичих дүрмийн 3-аас дээш тооны алдаатай

Page 14: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

13

ХОЁР. СОЁЛ Бүлгийн зорилго. Соѐлын бодлого хандлага, жишээ, баримт, мэдээлэл, тохиолдолтой ажиллах замаар соѐлын өөрчлөлт, соѐлын үйлдвэрлэл, даяаршлын асуудлыг судлан, соѐлын харилцааны орчин үеийн онцлогийн талаар мэдлэг эзэмшиж, олон соѐлын орчинд амьдрах чадвар эзэмших, соѐлыг судлах арга, аргачлалаас суралцахад нь дэмжлэг үзүүлэх 4.Соѐлын үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагууд

Суралцахуйн зорилт Суралцахуйн үйл

ажиллагаа Хэрэглэгдэхүүн

4а.Соѐлын үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа, чиг үүрэг, харилцан хамаарлын талаар судалж мэдэх, 4б.Соѐлын үйлдвэрлэлийн ДНБ-д оруулж буй хувь нэмрийг тооцоолох, цаашид хөгжүүлэх санал, хувилбарыг дэвшүүлэх 4в. Хүрээлэн буй орчноос соѐлд хамаарах асуудлыг тодорхойлох, уг асуудлыг шийдэх хувилбаруудыг бүтээх, үнэлэлт, дүгнэлт өгөх, өөрийн хувь нэмрийг тодруулах, үнэлэлт, дүгнэлт өгөх

Соѐлын үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа, чиг үүрэг тэдгээрийн уялдаа холбоо, хамааралд холбогдох мэдээлэл, жишээ, баримтуудыг судлан хэлэлцэнэ. Соѐлын үйлдвэрлэлийн ДНБ-д оруулж буй хувь нэмрийг (сүүлийн 5 жилээр) статистикийн болон чанарын судалгааны аргачлалаар тооцоолох, үр дүнгээ инфографикаар илэрхийлнэ. Соѐлын үйлчилгээний чанар, төрөл, хүртээмжийн талаар үнэлэлт өгөх, Соѐлын үйлдвэрлэл, үйлчилгээг өргөжүүлэх соѐлын нөлөөг сэргээх, хайрлан хамгаалах, дэлхий нийтэд таниулах талаар санал боловсруулж, хэлэлцэнэ. Хүрээлэн буй орчноос соѐлын үйлдвэрлэл, үйлчилгээнд хамаарах асуудлыг орон нутгийн болон Монгол улсын бодит жишээнд тулгуурлан төсөлт ажил хийнэ.

- Соѐлын үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудтай холбоотой мэдээ, танилцуулга, нийтлэл, баримт, судалгааны материал,

- www.1212.mn цахим хуудасны тоон мэдээлэл

- “Соѐлын үйлдвэрлэл" үндэсний хөтөлбөр /Засгийн газрын 2015 оны 509 дүгээр тогтоолын хавсралт/, Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс соѐлын талаар баримтлах бодлого” зэрэг баримт бичгүүд

- Нийгмийн ухаан (10,11-р анги) сурах бичгийн Соѐл бүлгийн материалууд

Багшид санамж: - Судалж буй сэдвийн хүрээнд мэдээлэл, судалгааны материал, эрдэмтэн, судлаачдын

бүтээл, дүгнэлтийг судлах замаар улс орны хөгжилд соѐлын үйлдвэрлэл чухал нөлөө үзүүлдэг болохыг ойлгоход суралцахуйн үйл ажиллагааг чиглүүлнэ. Тухайлбал, Соѐлын үйлдвэрлэлийн ДНБ-д оруулж буй хувь нэмрийг тоон ба чанарын судалгааны арга, аргачлалаар тооцоолох, цаашид хөгжүүлэх санал, хувилбарыг дэвшүүлэх, өөрийн хувь нэмрийг тодруулах үнэлэлт, дүгнэлт өгөх, Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, мөрийн хөтөлбөрт шинжилгээ хийх гэх мэт.

- Баримт мэдээлэлд тулгуурлан өөрийн үзэл бодлоо нотлох, няцаах байдлаар илэрхийлэх, хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлнэ.

- Судалж буй сэдвийн хүрээнд зөвлөмжид дурьдсан онолын мэдээллүүдийг нэмэлт хэрэглэгдхүүнээр ашиглаж болно.

- Сурагчдын ажиллах баримт, мэдээллийг сонгохдоо тэдний суралцах арга барил, сонирхолд нийцсэн, сонголттой, хүртээмжтэй байх талыг анхаарна.

5.Соѐлын өөрчлөлт

Суралцахуйн зорилт Суралцахуйн үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

5а. Жишээ, тохиолдлыг судлах замаар соѐлын өөрчлөлт, харилцан

Түүхэн баримт, эх сурвалж, жишээ, тохиолдлыг судлах замаар соѐлын өөрчлөлт, хожимдлын талаар

- Нүүдлийн соѐл иргэншлийн тухай бичвэрүүд, баримт эх

Page 15: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

14

хамаарал, хожимдлын талаар тайлбарлах 5б. Хүмүүсийн харилцаа, хандлага хэрхэн өөрчлөгддөгийг түүхэн харьцуулалт, тоон болон чанарын судалгааны аргаар судлан тодорхойлох 5в.Орчин үеийн соѐлын өөрчлөлтөд нөлөөлж буй хүчин зүйлсийг баримтад тулгуурлан судлах

ойлгоно. Соѐлын хожимдолт, түүнийг арилгах арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хүмүүсийн харилцаа, хандлагын өөрчлөлт нь соѐлын өөрчлөлттэй хэрхэн холбоотой болохыг түүхэн харьцуулалт, тоон болон чанарын судалгааны аргаар судлан тодорхойлно. Орчин үеийн соѐлын өөрчлөлтөд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодруулан, эрэмбэлнэ. Тохиолдол шинжлэх, баримт мэдээлэлтэй ажиллах замаар соѐлын өөрчлөлтийн нийгэм, хувь хүний амьдралд үзүүлэх нөлөөг тодорхойлж, тайлбарлана. Тухайлбал, гар утасны хэрэглээ ба хөгжил

сурвалжууд - Судалж буй сэдэвтэй

холбоотой судалгааны материал, нийтлэлүүд

- Үзмэр, зураг, түүхэн баримт, сонины нийтлэл, мэдээлэл, хүмүүсийн сэтгэгдэл, статистик тоо баримт, ярилцлагын тэмдэглэл, кино, дүрс бичлэг гэх мэт

- http://www.forum.mn/

Багшид санамж: - Жишээ, тохиолдлыг судлах явцдаа соѐлын өөрчлөлт, нэвчилт, хожимдол зэрэг тулгуур

ойлголтуудыг ялган ойлгоход дэмжлэг үзүүлнэ. - Хүн төрөлхтөний соѐлын хөгжлийг жишээ баримтад үндэслэн илэрхийлэх, хүмүүсийн

харилцаа, хандлагын өөрчлөлтийг чухалчлан судлан ойлгоход суралцахуйг чиглүүлнэ. - Соѐлын өөрчлөлтөд олон хүчин зүйлс нөлөөлдөгийг сурагчид ухааран ойлгож

суралцахуйн үйл хийж байгаад хяналт тавьж, чиглүүлнэ. - Хүмүүсийн харилцаа, хандлагын өөрчлөлт нь соѐлын өөрчлөлт, хөгжлийн нэг хэсэг

гэдгийг жишээнд үндэслэн нотлох, өөрийн байр сууриа илэрхийлэх боломжийг сурагчдад олгоно.

6. Монголчуудын соѐл ба соѐлын даяаршил

Суралцахуйн зорилт Үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

6а. Монголчуудын соѐл ба соѐлын даяаршил, соѐлын эрх чөлөөтэй холбоотой мэдээлэл, баримт, эх сурвалжийг судлах 6б. Эх орон, эх дэлхийг хайрлан хамгаалах, бусдын соѐлыг хүндэтгэх, амьдралын зохистой зан үйлд суралцах талаар санаагаа дэвшүүлэх

Монголчуудын соѐл ба соѐлын даяаршил, соѐлын эрх чөлөөтэй холбоотой мэдээлэл, баримт, эх сурвалжийг соѐлын даяаршил, соѐлын эрх чөлөө, соѐлын цочирдол, соѐлын орон зай зэрэг тулгуур ойлголтуудыг ашиглан тайлбарлана. Тайлбарын үндэслэл, нотолгоог шүүн тунгаан хэлэлцэнэ. Жишээ, тохиолдол, эхийг шинжлэх замаар Монголчуудын соѐл,соѐлын даяаршилтай холбоотой болохыг тодорхойлно. Эх орон, эх дэлхийг хайрлан хамгаалах, бусдын соѐлыг хүндэтгэхийн утга учрын талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.

- НҮБ-ын хүний хөгжлийн 2004 оны илтгэл “Соѐлын эрх чөлөө”

Багшид санамж: - Монголчуудын соѐл ба соѐлын даяаршил, соѐлын эрх чөлөө, соѐлыг хайрлан хамгаалах,

бусдын соѐлыг хүндэтгэхтэй холбогдох мэдээ, нийтлэл, баримт, тохиолдолтой ажиллахдаа асуудлыг эерэг, сөрөг талаас нь авч үзэхэд багшийн асуулт чиглүүлэг болно гэдгийг анхааран хичээлээ төлөвлөнө.

- Судалж буй асуудлын хүрээнд тулгуур ойлголтуудыг ашиглан даалгавраа гүйцэтгэх, оновчтой тодорхойлолтыг бүтээхэд туслан дэмжээрэй.

- Монголчуудын соѐлын үнэ цэн, утга холбогдлыг илэрхийлсэн дүрс бичлэг үзэн ярилцах, хүмүүсийн сэтгэгдэлд анализ хийх, өөрийн байр сууриа илэрхийлэх зэрэг өөрийн

Page 16: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

15

суралцахуйг дэмжсэн үйл ажиллагаа хийлгэхэд анхаарна.

- Бодит үзүүлэн хэрэглэж болохоос гадна сурагчдын шинжлэн судалсан зүйлийг сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглахыг зорино уу.

Агуулгын тайлбар

1. Өмнөх сурах бичгийн “Соѐл” бүлгийн агуулгыг ашиглах тухайд.

1. Хэрвээ 10 дугаар ангид үзэл хандлага, мэдээлэл, баримт, тохиолдол шинжлэн судлах замаар соѐл судлалын үндсэн ойлголтуудын утгыг ойлгох, эдгээр ойлголтыг ашиглан соѐлын үзэгдлүүдийг судлах, тайлбарлах, санал бодлоо илэрхийлэх, дүгнэлт шийдвэр гаргахад суралцахад гол төлөв чиглэж байсан бол 11 дүгээр ангид өөрийн орны соѐлын өөрчлөлт, даяаршил, соѐлын үйлдвэрлэл, үйлчилгээ, цаашдын чиг хандлага, түүнд иргэн хүний үүрэг оролцоо, соѐлын бодлогын баримт бичиг, бодитой асуудалд түшиглэнэ.

2. “Соѐлын өөрчлөлт” сэдвээр Нийгмийн ухаан-5 сурах бичгийн “Соѐл” бүлгийн “соѐлын өөрчлөлт” сэдвийн агуулга өгөгдөж байна.

3. “Монголчуудын соѐл ба соѐлын даяаршил” сэдвээр “Нийгмийн ухаан-6” сурах бичгийн “Соѐл” бүлгийн “Соѐлын эрх чөлөө”, “Соѐлын орон зай”, “Соѐлыг хэрхэн ангилж болох вэ?” сэдвийн улс үндэстний соѐлд хамаарах хэсгийн агуулгыг ашиглах боломжтой.

4. Соѐлын үйлдвэрлэл, үйлчилгээ, соѐлын бодлого, соѐлын даяаршил, соѐлын нээлт, бүтээл, нэвчилт, харилцан нөлөөлөл, соѐлын эрх чөлөө, орон зай, тогтвортой хөгжил гэсэн ойлголтууд энэ бүлгийн үндсэн ойлголтууд юм.

5. Өмнөх сурах бичгүүдээс агуулгын хувьд зарчмын хувьд зөрүү байхгүй боловч энэхүү агуулгыг судлах арга зүйн хувьд эрс ялгаатай юм. Өмнөх сурах бичгүүдэд тухайн сэдэвт шаардлагатай онол, үзэл баримтлал, мэдээлэл, тохиолдлыг оруулж өгөхдөө дэвшүүлж буй асуудлыг нээлттэй хэлж өгөх замаар даалгаврыг боловсруулж өгсөн гэдгийг анхаарна уу. Харин шинэ хөтөлбөрийн дагуу энэхүү бүлгийг судлахдаа сурагчид асуудлыг дэвшүүлж байхуйцаар өмнөх сурах бичиг дэх онол, үзэл баримтлал, мэдээлэл, тохиолдлыг ашиглах бүрэн боломжтой.

2.Шинээр нэмэгдсэн агуулгын тухайд.

Соѐлыг орчин үеийн соѐл дахь бодит өөрчлөлт, улс орны онцлогт тохирсон хөгжлийн чиг хандлага, тогтвортой хөгжлийн үзэл санаа, соѐлуудын харилцаа, шүтэлцээнд авч үзэх агуулга нэмэгдэж байна. Ялангуяа, нэг талаас, цахим орчин нь хүн бүрийг дэлхий ертөнцийн иргэн болгож хувиргаж байгаа өнөө үед олон соѐлын дунд аж төрөх арга ухаанд сурах шаардлагыг бий болгож байгаа, нөгөө талаас даяаршиж буй нийгэмд хүн бүрийн бие даасан байдал, соѐлын эрх чөлөө нь үнэт зүйл болж байгааг агуулгад зөв зохистойгоор харгалзан үзэх ѐстойг анхаарна уу. Эдгээр мэдлэгийг арга зүйн шаардлагын дагуу асуулт, таамаглал дэвшүүлэх, холбогдох мэдээлэл цуглуулах, судлах, судалсан үр дүнгээ танилцуулах хэлбэрээр судалж эзэмших юм.

Соѐлын талаар төрөөс баримталж буй хэд хэдэн бодлогууд бий. Үүнд: Соѐл урлагийн талаар төрөөс баримтлах бодлого, Соѐлын тухай хууль, Соѐлийн өвийг хамгаалах тухай хууль, “Соѐлын үйлдвэрлэл" үндэсний хөтөлбөр /Засгийн газрын 2015 оны 509 дүгээр тогтоолын хавсралт/, Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс соѐлын талаар баримтлах бодлого”зэрэг баримт бичгүүдийг уншиж судлах хэрэгтэй.

Багшид санаа өгөх зорилгоор жишиг даалгавар 1-ийг “Соѐлын үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагууд” сэдвийн хүрээнд, даалгавар 2, 3-ыг “Соѐлын өөрчлөлт” сэдвийн хүрээнд, даалгавар 4,5-ыг “Монголчуудын соѐл ба соѐлын даяаршил” сэдвийн хүрээнд тус тус боловсрууллаа.

Багшид өгөх арга зүйн зөвлөмж

1. Сургалтыг шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх, тохиолдол шинжлэх арга барилын дагуу зохион байгуулахын хамт шинжлэх ухааны ойлголтуудын

Page 17: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

16

мэдлэгийг орхигдуулахгүй байхад анхааран сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

2. Суралцахуйн зорилт-үйл ажиллагаа-үнэлгээ гэсэн гурамсан холбоог сайтар хангаж ажиллах ба сурагчийн үйлд эдгээр нэгэн зэрэг хэрэгжиж байх ѐстойг анхаарна.

3. Мэдээллийн олон эх сурвалжийг судлах, оновчтойг сонгон ашиглахад сургалтын үйл ажиллагааг чиглүүлнэ.

4. Шинжлэн судлах аргаас гадна бүтээлч сэтгэлгээний аргаар хичээл, суралцах үйл ажиллагааг хөтлөн явуулах нь чухал. Тухайлбал,

5. Хэлэлцүүлэг өрнүүлэх Мэтгэлцээнийн арга зүйгээр судалсан үр дүнгээ илэрхийлэх Төсөлт ажил хийх Бүтээл, тайлан хийх, хамгаалах

Хичээл, үйл ажиллагааг төлөвлөхдөө ТХБ-ын үзэл санааг тусгахыг зорино.

Суурь боловсролын СДҮА-ны цагийн хөтөлбөр, үйл ажиллагаатай уялдуулах, чадвар, арга зүй, агуулгын интеграци хийх боломжтой.

Үнэлгээ Үнэлгээний зорилт:

I. Соѐл судлалын хүрээнд сэтгэх, эргэцүүлэх (imagination), нийгмийн ухааны хэлээр илэрхийлэх (write and present)

II. Соѐлын амьдралтай холбоотой мэдээлэлтэй ажиллах чадварын эзэмшилт III. Соѐлын асуудлыг сонирхож судлах, оролцох хандлага, идэвх зүтгэл зэрэгт гарч буй

ахиц, хөгжлийг илрүүлэхэд оршино.

Үнэлгээний шалгуур

Үнэлгээний зорилт Үнэлгээний шалгуур

Соѐл судлалын хүрээнд сэтгэх, эргэцүүлэх (imagination), нийгмийн ухааны хэлээр илэрхийлэх (write and present)

- Соѐлын үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагууд, соѐлын өөрчлөлт, соѐлын эрх чөлөө, Монголчуудын соѐл ба соѐлын даяаршилтай холбогдох тулгуур ойлголтууд, соѐлын үзэгдлүүдийн хүрээнд асуулт, асуудлыг олж харж, таамаглал дэвшүүлэн нотолгоонд тулгуурлан шийдэж, үр дүнг тайлбарлаж, дүгнэлт хийх

- Соѐлын үйлдвэрлэл ба хөдөлмөр эрхлэлт, соѐлын өөрчлөлт, соѐлын даяаршил, хүрээлэн буй орчны нөлөөлөл, тогтвортой хөгжил зэрэг нэр томьѐо, үндсэн ойлголтыг ялган ойлгох, жишээ баримтаар тайлбарлах, зөв оновчтой хэрэглэх

- Монголчуудын соѐл ба соѐлын даяаршил, соѐлын эрх чөлөө, соѐлыг хайрлан хамгаалах, бусдын соѐлыг хүндэтгэхтэй холбогдох мэдээ, нийтлэл, баримт, тохиолдолтой ажиллахдаа асуудлыг эерэг, сөрөг талаас нь авч үзэх

- Эх орон, эх дэлхийг хайрлан хамгаалах, бусдын соѐлыг хүндэтгэх, амьдралын зохистой зан үйлд суралцах талаар санаагаа дэвшүүлэх

- Монголчуудын соѐлоор бахархах, соѐлыг хамгаалах, өвлөхийн утга учрыг шинжлэн судалсан болон суралцсан ойлголтуудаа ашиглан хэлэлцүүлэгт оролцох, эсээ бичих, илтгэх зэрэг хэлэхүйн үйл ажиллагаагаар дамжуулан илэрхийлэх

- Соѐлын өөрчлөлт, хөгжлийн талаар өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцаж үнэлэлт, дүгнэлт өгөх

Соѐлын амьдралтай холбоотой мэдээлэлтэй ажиллах чадварын эзэмшилт

- Соѐлын үйлдвэрлэл, өөрчлөлт, хөгжилд хувь хүний оролцоо чухал болохыг илтгэн харуулсан мэдээлэл цуглуулах, мэдээлэлтэй ажиллах, боловсруулах, дүн шинжилгээ хийх

Page 18: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

17

- Мэдээллийг цуглуулах үйл ажиллагааг төлөвлөх, тохиромжтой арга хэрэгсэл, эх сурвалжийг сонгох, боловсруулах

- Мэдээллээ уншиж ойлгох, бүлэглэх, төрөлжүүлэх - Цуглуулсан мэдээллээ нэг болон хоѐр хүчин зүйлээр

бүлэглэх, дэд сэдэвт хуваах, тоон болон чанарын энгийн шинжилгээг хийх, зураг дүрслэл, бүдүүвч, хүснэгтээр нэгтгэх, тайлбарлах

- Дүн шинжилгээний үр дүн, мэдээлэл баримтын утгыг тайлбарлах, дэвшүүлсэн асуулт, асуудал, таамаглалыг шийдэхдээ ашиглах

- Судалгааны болон тоон мэдээлэл дээр ажиллан анализ хийх, өөрийн үнэлгээ өгөх

- Бүдүүвч, хүснэгт, ишлэл, жишээ, зураглал зэргээр илэрхийлэгдсэн мэдээллийг уншиж, тайлбарлах

Соѐлын асуудлыг сонирхож судлах, оролцох хандлага, идэвх зүтгэл

- Сургалтын болон сургалтыг дэмжих үйл ажиллагааны цагийн үйл ажиллагаанд өөрийн сонирхлоор оролцох

- Бусадтай хамтран үйл ажиллагаа явуулахаар санал, санаачлага гаргах, уриалах

- Бие даан гүнзгийрүүлэн судлах асуулт асуух, судалсан, танин мэдсэн үр дүнгээ илтгэх

- Сурч мэдсэн зүйлдээ тулгуурлан өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө гаргах

- Бусдад эерэгээр нөлөөлөх, сайн үйлийн аянд оролцох, санаачлага гаргах

Зөвлөмжид суралцагчдын мэдлэг, чадвар, хандлагад гарч буй өөрчлөлтийг ажлын хуудсаар, тохиолдол шинжлэлээр, эсээгээр үнэлэх үнэлгээний даалгаврыг жишиг болгон оруулав.

Жишиг даалгавар Үнэлгээний матриц

Шалгуур Үзэл, онол,

хандлагатай ажиллах

Баримт, мэдээлэлтэй

ажиллах

Тохиолдол шинжлэх

Соѐлын үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагууд, соѐлын өөрчлөлт, соѐлын эрх чөлөө, Монголчуудын соѐл ба соѐлын даяаршилтай холбогдох тулгуур ойлголтууд, соѐлын үзэгдлүүдийн хүрээнд асуулт, асуудлыг олж харж, таамаглал дэвшүүлэн нотолгоонд тулгуурлан шийдэж, үр дүнг тайлбарлаж, дүгнэлт хийх

+ + +

Соѐлын үйлдвэрлэл ба хөдөлмөр эрхлэлт, соѐлын өөрчлөлт, тогтвортой хөгжил зэрэг нэр томьѐо, үндсэн ойлголтыг ялган ойлгох, жишээ баримтаар тайлбарлах, зөв оновчтой хэрэглэх

+ +

Монголчуудын соѐл ба соѐлын даяаршил, соѐлын эрх чөлөө, соѐлыг хайрлан хамгаалах, бусдын соѐлыг хүндэтгэхтэй холбогдох мэдээ, нийтлэл, баримт, тохиолдолтой ажиллахдаа асуудлыг эерэг, сөрөг талаас нь авч үзэх

+ +

Эх орон, эх дэлхийг хайрлан хамгаалах, бусдын соѐлыг хүндэтгэх, амьдралын зохистой зан үйлд суралцах талаар санаагаа дэвшүүлэх

Соѐлоор бахархах, соѐлыг хамгаалах, өвлөхийн утга учрыг шинжлэн судалсан болон суралцсан ойлголтуудаа ашиглан хэлэлцүүлэгт оролцох, эсээ бичих, илтгэх зэрэг хэлэхүйн үйл ажиллагаагаар дамжуулан илэрхийлэх

+ + +

Соѐлын өөрчлөлт, хөгжлийн талаар өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцаж үнэлэлт, дүгнэлт өгөх

+ + +

Соѐлын хөгжилд хувь хүний оролцоо чухал болохыг + +

Page 19: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

18

илтгэн харуулсан мэдээлэл цуглуулах, мэдээлэлтэй ажиллах, боловсруулах, дүн шинжилгээ хийх

Мэдээллийг цуглуулах үйл ажиллагааг төлөвлөх, тохиромжтой арга хэрэгсэл, эх сурвалжийг сонгох, боловсруулах

+ +

Мэдээллээ уншиж ойлгох, бүлэглэх, төрөлжүүлэх

+ + +

Цуглуулсан мэдээллээ нэг болон хоѐр хүчин зүйлээр бүлэглэх, дэд сэдэвт хуваах, тоон болон чанарын энгийн шинжилгээг хийх, зураг дүрслэл, бүдүүвч, хүснэгтээр нэгтгэх, тайлбарлах

+ + +

Дүн шинжилгээний үр дүн, мэдээлэл баримтын утгыг тайлбарлах, дэвшүүлсэн асуулт, асуудал, таамаглалыг шийдэхдээ ашиглах

+ + +

Судалгааны болон тоон мэдээлэл дээр ажиллан анализ хийх, өөрийн үнэлгээ өгөх

+ + +

Бүдүүвч, хүснэгт, ишлэл, жишээ, зураглал зэргээр илэрхийлэгдсэн мэдээллийг уншиж, тайлбарлах

+

Сургалтын болон сургалтыг дэмжих үйл ажиллагааны цагийн үйл ажиллагаанд өөрийн сонирхлоор оролцох

+ +

Бусадтай хамтран үйл ажиллагаа явуулахаар санал, санаачлага гаргах, уриалах

+ +

Бие даан гүнзгийрүүлэн судлах асуулт асуух, судалсан, танин мэдсэн үр дүнгээ илтгэх

+ + +

Сурч мэдсэн зүйлдээ тулгуурлан өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө гаргах

+ + +

Ажлын хуудас

Хичээлийн сэдэв: Сурагчийн нэр: Анги: Даалгаврыг гүйцэтгэх санамж:

Энэхүү ажлын хуудас нь сурагч таны суралцахуйн хөтөч, ажлын дэвтэр тул даалгаврын өгөгдөл, гүйцэтгэх хугацааг сайтар баримтлан ажиллаарай.

Тэмдэглэл бичих хэсэгт өөрийн санаа бодол, эргэцүүлэл, дүгнэлтээ бичихдээ аль болох үндэслэл, нотолгоотой бичээрэй.

Тухайн даалгаврын хариултыг бичихдээ өгөгдсөн зайг баримтална гэдгийг анхаараарай.

Даалгавар 1: Дараах мэдээллийг уншаад өгөгдсөн асуултын дагуу өөрийн бодлоо бичиж, бусадтай саналаа солилцоорой.

Соѐлын салбарын хөгжил нь тухайн улсын тусгаар тогтнолын хэмжүүр болдог аж. Соѐлын үйлдвэрлэлд уламжлалт, түүх соѐлын хэлбэр, агуулгаас гадна археологи, архитектур, гар урлал, үндэсний тоглоом, хувцас, дизайн, музей, галерей, угсаатны зан үйл, тайзны урлаг, дуурь, дуу бүжиг, хөгжим, театр, хүүхэлдэй, цирк, ардын урлаг, уран зураг, баримал, фото зураг, уран зохиол, хэвлэл, номын сан, дэлгэцийн урлаг, орчин үеийн залуусын модерн урлагийн урсгалууд хамрагддаг. Өнөөгийн байдлаар Монгол улсын ДНБ-ний 0,3-0,7 хувийг жил бүр соѐлын салбарыг хөгжүүлэхэд зарцуулдаг ч энэ нь түүх соѐлын дурсгалуудыг сэргээх, соѐлын байгууллагуудын барилга, эд хөрөнгө, техникийг шинэчлэх, орчин үеийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхэд хүрэлцдэггүй. Соѐлын үйлдвэрлэл, үйл ажиллагаанаас олсон орлого нь зарлагаа нөхөж чаддаггүй байна. Нөгөө талаас, судалгаа хийхгүйгээр ашигт малтмал олборлох, хууль бусаар булш

Page 20: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

19

хиргисүүр ухаж сүйтгэх, тонож дээрэмдэх, гэмтээх, түүх, соѐлын дурсгалт зүйлсийг арилжаалах, хил давуулан гаргах зэрэг үзэгдлүүд байсаар байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэх, соѐлын салбарыг хөгжүүлэх, соѐлын өв уламжлалаараа дамжуулан дэлхий нийтэд өөрсдийн брендийг бий болгож, соѐлын салбарын шударга өрсөлдөөнийг дэмжих, соѐлын өвөө эргэлтэд оруулж эдийн засагтаа хувь нэмрээ оруулах, ДНБ-ний хэмжээг нэмэгдүүлэн ард түмний амьжиргааны түвшинг дээшлүүлж, соѐлын салбарын хөгжлийг дэмжих, хөдөлгөгч хүч болгон ашиглах боломжийг бүрүүлэхэд “Соѐлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийн зорилго оршино. Монгол улсын “Соѐлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг 2020 он хүртэл 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Нэгдүгээр шат(2016–2018 он)-нд соѐлын үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг боловсронгуй болгох, дэд бүтэц, техник технологийн шинэчлэл хийх, судалгаа-хөгжил, мэдээллийн сангийн багтаамжийг нэмэгдүүлэх, соѐлын салбарт хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, олон улсын зах зээлд соѐл, урлагийн бүтээгдэхүүнийг гаргахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ, хоѐрдугаар үе шат (2018-2020 он)-нд соѐлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх шинэ орчин нөхцөл бүрдүүлэх, соѐл, урлагийн салбарын өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх, хүн амын бүтээлч хандлагыг төлөвшүүлэх, Монгол брэнд бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд танигдахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Асуулт Хариулт

Соѐлын үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагуудыг нэрлэнэ үү? Тэдгээрийн онцлог, чиг үүргүүдээс бичнэ үү.

“Соѐлын салбарын хөгжил нь тухайн улсын тусгаар тогтнолын хэмжүүр болдог” гэсэн нотолгоог хэрхэн үндэслэж болох вэ? Жишээ баримтад түшиглэн тайлбарлана уу.

Орон нутгийнхаа хэмжээнд соѐлын үйлдвэрлэл явуулдаг байгууллагуудаас нэгийг сонгон авч, үйл ажиллагааны онцлог, орон нутгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийн талаар судлан, дүгнэлт бичнэ үү.

Даалгавар 2: Засгийн газрын 2015 оны 509 дүгээр тогтоолын хавсралтыг уншиж судлан “Соѐлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийн зорилго, зарчим, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийн талаар уншин судалж, экстемп илтгэл бэлтгэн хэлэлцүүлээрэй. Илтгэлийн зорилго: Сурагчдыг судалгааны ажилд суралцуулах, уран яруу илтгэх болон бэлэн материалыг ашиглаж богино хугацаанд илтгэл бэлтгэх чадварыг эзэмшүүлэх зорилготой илтгэл. Илтгэл бичих аргачлал:

Илтгэл бичих ерөнхий сэдвийн дагуу уншиж судалсан байна.

20 минутын өмнө ерөнхий сэдвийн хүрээнд хамаарах дэд сэдэв өгсөний дагуу илтгэлээ бэлтгэнэ.

Илтгэгч бүр 8 минутын хугацаанд илтгэлээ танилцуулна.

2 минутын хугацаанд багш болон бусад сурагчдын асуусан асуултад хариулна Даалгавар 3: Дараах мэдээллийг уншаад өгөгдсөн даалгавруудыг хийнэ үү.

Page 21: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

20

1990 оноос Монголд соѐлын орчин үеийн ардчилсан тогтолцоо бүрдэж эхэлсэн. Ардчилсан нээлттэй нийгмийн соѐл бол олон ургальч үзэл болон шүтэх бишрэх эрх чөлөөг зөвшөөрдөг нээлттэй тогтолцоо юм. Манай орны соѐл энэ чиглэлээр өөрчлөгдөж, эдүгээ олон соѐлын уулзвар болж байна. Нэг талаас, ардчилсан өөрчлөлтийн явцад Монголчуудын үндэсний бахархал сэргэж, үндэстний соѐлын өв сангаа судлах, сэргээн хэрэглэх явдал ихээхэн өргөжиж байна. Нөгөө талаас, бусад улс орны соѐл өдөр тутмын амьдралд өргөн нэвтэрч байна. Харийн бүхнийг дээдлэхээс илүү уламжлал, ѐс заншлаа хадгалах, өвлүүлэх явдал бол аливаа улс үндэстний соѐлын хувь чанарыг хадгалах хамгаалах гол хэрэглүүр юм. Тэдгээрт тулгуурлаж аливаа улс үндэстний гэсэн өвөрмөц соѐл оршин тогтнож байдаг жамтай. Соѐлын түүхчид соѐл бүрт буй өвөрмөц онцлогийг илрүүлэхийг эрмэлзэхийн зэрэгцээ тэдгээрийн хоорондын залгамж холбоо, өнгөрсөн үеийн соѐлын дараагийн соѐлд үзүүлсэн нөлөөг судалж тодорхой болгохыг эрмэлзэж байдаг. Тухайлбал, эртний соѐлын олон элемент өнөөгийн соѐлд хадгалагдаж байдгийг олж тогтоожээ. Хэдийгээр соѐлын үнэт зүйлс, хөшөө дурсгалыг эвдэн устгаж болох авч соѐлын үнэлэмж тээгчтэйгээ хамт алга болдоггүй. Үүнийг бид ном, зохиол, дурсгалт бичиг, түүх, шашдир, ардын урлаг зэргээс бид олж харж байдаг.

Даалгавар Хариулт

Мэдээлэлд соѐлын ямар шинжийн тухай өгүүлж байна бэ?

Соѐлын өөрчлөлт гэж юуг хэлэх вэ? Тодорхойлолт бичнэ үү.

Хэдийгээр соѐлын үнэт зүйлс, хөшөө дурсгалыг эвдэн устгаж болох авч соѐлын үнэлэмж тээгчтэйгээ хамт алга болдоггүй. Үүнийг жишээгээр тайлбарлан бичнэ үү.

Мэдээлэлд өгөгдсөн дараах дүгнэлтүүдийг ашиглан Монголын соѐлын өөрчлөлтийн талаар эргэцүүлэмж бичээрэй.

Үгийн тоо 300-350

Даалгавар 4:Жишээ шинжлээрэй.

Өндөр хөгжилтэй олон улс оронд нийгэмд нийтээр хүлээн зөвшөөрсөн үнэт зүйлс, хэм хэмжээний тогтолцоог иргэдийнхээ оюун санаанд багаас нь суулгадаг олон арга хэлбэр байдаг аж. Хүүхдүүд багаасаа хэвшсэн зан төлөвийг олж, үйлдлээ удирдаж байдаг аж. Жишээ нь, хүүхдийн үлгэрийн болон зурагт номын баатруудыг өөрийн орны үнэт зүйлсийг шингээн бүтээдэг. Гадаад үлгэрүүдийг орчуулан хэрэглэхдээ ч өөрсдийн нөхцөлд тохирч байгаа эсэхийг шүүн хэлэлцэж, зарим өөрчлөлтийг оруулсаар иржээ. Герман хэл дээр гарсан олон үлгэрийг Америкийн хүүхэлдэйн кинонд амилуулахдаа үндсэн утга санааг өөрсдийн орчинд зориулан өөрчилж Америк мөрөөдөл болгон бүтээжээ. Энд урлаг соѐлын зүтгэлтнүүд, спортын алдартнууд ихээхэн үүргийг гүйцэтгэдэг юм байна.

Ардчилсан нээлттэй нийгмийн соѐл бол олон ургальч үзэл

болон шүтэх бишрэх эрх чөлөөг

зөвшөөрдөг нээлттэй тогтолцоо юм.

Манай орны соѐл энэ чиглэлээр

өөрчлөгдөж, эдүгээ олон соѐлын уулзвар

болж байна.

Харийн бүхнийг дээдлэхээс илүү уламжлал, ѐс заншлаа хадгалах өвлүүлэх явдал бол аливаа улс үндэстний соѐлын хувь чанарыг

хадгалах хамгаалах гол хэрэглүүр юм.

Page 22: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

21

1. Зориудаар үндэсний баатруудыг бүтээх нь ямар ач холбогдолтой юм бэ? Энэ жишээнд соѐлын ямар асуудлыг шийдвэрлэж байна вэ?

2.Уг асуудлыг шийдэх хэрэгцээ шаардлага юунд оршиж байгаа талаар санаагаа илэрхийлнэ үү?

2. Жишээний гол санаанд үндэслэн сэдвийн тулгуур ойлголтуудыг тодорхойлон тайлбарлаарай.

3. Манай оронд ийм төрлийн асуудал бий юу? Уг асуудал нь ямар үр дагаварт хүргэх вэ гэдгийг жишээ баримтаар тайлбарлана уу?

4. Уг асуудлыг шийдвэрлэх хамгийн оновчтой ямар шийдэл, арга замууд байж болох вэ?

5. Дэвшүүлж буй хувилбараа хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан тайлбарлана уу. 1. ............................. 2. ............................ 3................................ 4. ................................... 5................................

Даалгавар 5: Дараах өгөгдлийг уншаад Вен диаграммаар харьцуулалт хийн өөрийн үзэл бодлоо нотолгоонд үндэслэн бичээрэй.

Үзэл бодол 1. Үзэл бодол 2. Үзэл бодол 3.

Бид өдөр болгон телевиз үзэх, эсвэл цахим ертөнцөөр аялах бүртээ нөгөө л муу мэдээ, тухайлбал, доромжлол, хэрүүл, хүчирхийлэл, гэмт хэрэг, эсвэл хаа нэгтээ тохиолдсон дайн дажин, гал түймэр, сүйрэл, гамшгийн тухай сонсдог. Муу мэдээлэлгүй нэг ч өдрийг эргэн санах аргагүй юм. Орчин үед хүний эрх, амь нас баталгаатай биш байгаа нь хэн бүхэнд илт байна. Өнөөгийн бидний нүүр тулж байгаа шиг ийм их муу мэдээтэй өмнөх үеийнхэн маань тулгарч байгаагүй. Айдас, хүйдэс, түгшүүртэй байдлыг байнга

1876 онд телефон, 1903 онд агаарын тээвэр, ХХ зуунд компьютерийг бүтээсэн нь хүн төрөлхтний амьдралд онцгой өөрчлөлт оруулсан билээ. Харин өнөөдөр ноотбук нь гар утсандаа шингэчихсэн байна. Цахим технологийн үр шимээр бид эх зохиолуудыг төрөлх хэл дээр нь уншиж танилцах, харьцуулан судлах, нэр томьѐоны цахим лавлагааг ашиглах, тэр ч бүү хэл, сонирхсон асуудлын дагуу судалгаа хийж, шаардлагатай тохиолдолд үр дүнг өөрийн нэрээр дэлхий нийтэд дэвшүүлэх боломжуудаар бүрэн

Социализмын үед Монголын зан заншил, ѐс суртахууны талаар хүүхдүүдэд багаас нь эхлээд зааж сургадаг байсан. Гэтэл 1990 оноос хойш эдийн засгийн анхдагч хэрэгцээний араас яваад хүнийхээ ѐс суртахууныг орхигдуулсан. Өнөөгийн соѐл их баруунжсан хэв маягтай болжээ.Сүүлийн үеийн залуучууд хөдөөгийн ардын амьдрал, малчны амьдралаас маш их холдож байна. Ингэснээр бид түүхээсээ ч их хол хөндий болж байна.Өөрийнөө соѐлыг мэдчихээд бусдын соѐлд хүндэтгэлтэй хандах ѐстой юм.

Page 23: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

22

мэдэрсэн хүн бүр орчин үеийн дэлхий ертөнцийн хөгжил дэвшлийн талаар нухацтай бодохоос өөр аргагүй байдалд хүрээд байна.

хангагдаж байна.

Миний үзэл бодол:

Үнэлэх аргачлал

Шалгуур

Түвшин

Дэмжлэг шаардлагатай

Дунд зэрэг Хангалттай

Даалгавар 1. Мэдээлэлтэй ажиллаж асуултын дагуу өөрийн бодлоо илэрхийлэх

1 Соѐлын үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагуудыг нэрлэж, онцлог ялгаа, чиг үүргийг тодорхойлох

Мэдээлэл дэх соѐлын үйлдвэрлэлийн төрлүүдийг хуулж бичсэн, байгууллагуудыг нэрлэж, чиг үүргийн талаар бичээгүй

Соѐлын үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагуудыг нэрлэсэн боловч, онцлог ялгаа, чиг үүргийг бичээгүй

Мэдээллийг ойлгож, асуултын дагуу оновчтой хариулт өгч чадсан

2 “Соѐлын салбарын хөгжил нь тухайн улсын тусгаар тогтнолын хэмжүүр болдог” гэсэн нотолгоонд үндэслэгээ гаргах

Тохирох жишээ баримт дурдаж, үндэслэгээ гаргаж чадаагүй

Тохирох жишээ баримт авсан боловч, үндэслэгээ дутмаг, ойлгомж муутай

Тохирох жишээ баримтад түшиглэн нотолгоонд үндэслэл гаргаж чадсан

3 Орон нутгийнхаа хэмжээнд соѐлын үйлдвэрлэл явуулдаг байгууллагуудаас нэгийг сонгон авч, үйл ажиллагааны онцлог, орон нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийн талаар судалж дүгнэлт өгөх

Байгууллага сонгон авсан боловч судалгаа хийгээгүй

Байгууллага сонгон авч, үйл ажиллагааны онцлогийг дурдсан ч орон нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг судлаагүй

Байгууллага сонгон авч, үйл ажиллагааны онцлогийг тодорхойлж, орон нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг судлан зохих дүгнэлтийг хийхийг оролдсон

4. Өгөгдсөн баримт бичиг уншиж, судалж илтгэл хэлэлцүүлэх

Баримт бичгийг ойлгон уншаагүй, Товч тодорхой, ойлгомжтой байдлаар илтгэлээ танилцуулаагүй

Баримт бичигт тулгуурлан илтгэл бэлтгэн танилцуулаагүй асуултыг бүрэн ойлгож хариулах чадвар сул

Уншиж судалсан баримт бичгийг ашиглан илтгэл бэлтгэн танилцуулсан, асуултыг бүрэн ойлгож хариулсан.

1

2 3

Page 24: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

23

Даалгавар 2. Экстемп илтгэл бэлтгэн хэлэлцүүлэх

1 Соѐлтой холбоотой өгөгдсөн баримт бичгийг ойлгон унших, боловсруулах, дүн шинжилгээ хийх

“Соѐлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийн зорилго, зарчим, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийн талаар ойлгон уншаагүй

“Соѐлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийн зорилго, зарчим, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийн холбоо, хамаарал, ялгаатай талыг бага зэрэг ойлгосон

“Соѐлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийн зорилго, зарчим, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийн холбоо, хамаарал, ялгаатай талыг ойлгосон

2 Мэдээлэл баримтын утгыг тайлбарлах, дэвшүүлсэн асуулт, асуудал, таамаглалыг шийдэхдээ ашиглах

Мэдээллийг илтгэл бэлтгэхдээ нотолгоо болгон ашиглаж чадаагүй

Мэдээллийг илтгэл бэлтгэхдээ нотолгоо болгон 1-2 баримтыг ашигласан

Мэдээллийг илтгэл бэлтгэхдээ нотолгоо болгон ашигласан

3 Монголчуудын соѐлоор бахархах, соѐлыг хамгаалах, өвлөхийн утга учрыг шинжлэн судалсан болон суралцсан ойлголтуудаа ашиглан илтгэл бичих

Тухайн үед өгсөн дэд сэдвийн дагуу экстемп илтгэл бэлтгээгүй

Тухайн үед өгсөн дэд сэдвийн дагуу цагтаа багтаан илтгэл бэлтгээгүй, ерөнхий сэдвийн дагуу илтгэл танилцуулсан

Тухайн үед өгсөн дэд сэдвийн дагуу цагтаа багтаан экстемп илтгэл бэлтгэсэн

4 Илтгэлээ танилцуулах

Товч тодорхой, ойлгомжтой байдлаар илтгэлээ танилцуулаагүй, асуултад оновчтой хариулаагүй

Ерөнхий болон дэд сэдвийн хүрээг харгалзаагүй, нотолгоогүй илтгэл бэлтгэн танилцуулсан, асуултыг бүрэн ойлгож хариулах чадвар сул

Ерөнхий болон дэд сэдвийн хүрээнд нотолгоо бүхий илтгэл бэлтгэн танилцуулсан, асуултыг бүрэн ойлгож хариулсан.

Даалгавар 3. Мэдээллийг ойлгон унших

1 Мэдээллийг ойлгон уншиж соѐлын өөрчлөлтийн тодорхойлолт гаргах

Мэдээллийг ойлгон уншиж соѐлын өөрчлөлттэй холбон тайлбарлаагүй, шууд хуулбарлан бичсэн

Мэдээллийг ойлгон уншиж соѐлын өөрчлөлттэй холбон тайлбарласан боловч соѐлын өөрчлөлтийн тодорхойлолт гаргаагүй

Мэдээллийг ойлгон уншиж соѐлын өөрчлөлттэй холбон жишээгээр тайлбарласан, соѐлын өөрчлөлтийн тодорхойлолт гаргаагүй

2 Мэдээллийг ойлгон уншиж соѐлын өөрчлөлтийн жишээгээр тайлбарлах

Өгөгдлийг жишээгээр нотлон тайлбарлаж бичээгүй.

Өгөгдлийг жишээгээр тайлбарласан боловч оновчтой бус.

Өгөгдлийг жишээгээр тайлбарласан, мэдээллийг ойлгон уншсан нь жишээ сонгосон байдлаас харагдаж байсан.

3 Соѐлын өөрчлөлт, соѐлын эрх чөлөө, Монголчуудын

Мэдээлэлд өгөгдсөн дараах дүгнэлтүүдийг

Мэдээлэлд өгөгдсөн дараах дүгнэлтүүдийг

Мэдээлэлд өгөгдсөн дараах дүгнэлтүүдийг бүрэн

Page 25: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

24

соѐл ба соѐлын даяаршилтай холбогдох тулгуур ойлголтууд, соѐлын үзэгдлүүдийн хүрээнд асуулт, асуудлыг олж харж, нотолгоонд тулгуурлан үр дүнг тайлбарлаж, дүгнэлт хийн бичих

бүрэн ойлгож уншаагүй, бичсэн эргэцүүлэмжийн агуулга нь Монголын соѐлын өөрчлөлттэй холбоотой бус

бүрэн ойлгож уншаагүй, бичсэн эргэцүүлэмжийн агуулга нь Монголын соѐлын өөрчлөлттэй холбоотой бус

ойлгож уншаагүй, бичсэн эргэцүүлэмжийн агуулга нь Монголын соѐлын өөрчлөлттэй холбоотой бус

Даалгавар 4. Жишээ шинжлэх

1 Жишээг ойлгож, шийдвэрлэж буй асуудлыг илрүүлэх

Жишээг давтан бичсэн, шийдвэрлэж буй асуудлыг илрүүлж чадаагүй

Шийдвэрлэж буй асуудлыг илрүүлсэн боловч соѐл судлалын хэлээр оновчтой тодорхойлж чадаагүй

Жишээг ойлгож, материаллаг соѐлын өөрчлөлтийг дагаж нийгэмд оюуны соѐлыг төлөвшүүлэх асуудлыг шийдвэрлэж байна гэдгийг илрүүлж чадсан.

2 Уг асуудлыг шийдэх хэрэгцээ шаардлага юунд оршиж байгаа талаар санаагаа илэрхийлэх

Хэрэгцээ, шаардлага нь юу болох талаар санаагаа илэрхийлээгүй

Санаагаа илэрхийлсэн боловч зарим талаар оновчгүй, ойлгомж муутай

Санаагаа тодорхой, оновчтой илэрхийлж чадсан

3 Жишээнд үндэслэн сэдвийн тулгуур ойлголтуудыг тодорхойлон тайлбарлах

Тулгуур ойлголтуудыг илрүүлээгүй

Зарим ойлголтыг тодорхойлон тайлбарлах оролдлого хийсэн боловч шаардлага хангаагүй

Материаллаг соѐлын өөрчлөлт, оюуны соѐлын хөгжил, үндэсний соѐлын үнэт зүйлс гэсэн ойлголтуудыг тодорхойлон тайлбарлахыг оролдсон

4 Манай оронд ийм төрлийн асуудал байгаа эсэхийг жишээ баримтаар тайлбарлах

Асуудлыг илрүүлж, жишээ баримтаар тайлбарлаагүй

Асуудал байгааг дурдсан боловч оновчтой жишээ баримт авч тайлбарлаж чадаагүй

Асуудал байгааг дурдаж, оновчтой жишээ баримт авч тайлбарласан

5 Асуудлын шийдлүүд, нөлөөлөгч хүчин зүйлсийг тодруулах (холбогдох эх сурвалж, мэдээллийг цуглуулан шинжлэх)

Асуудлыг шийдэж болох ямар нэгэн арга зам, шийдлийн талаар санаа гаргаагүй

Асуудлыг шийдэж болох ганц арга замыг бичсэн

Асуудлыг шийдэж болох ямар ямар арга зам, шийдэл байж болохыг жагсаан бичсэн, чухлаас чухал бус руу нь эрэмбэлсэн

Page 26: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

25

6 Дэвшүүлж буй хувилбараа хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан тайлбарлах

Өөрийн дэвшүүлж буй хувилбараа хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаагүй

Өөрийн дэвшүүлж буй хувилбараа хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргасан боловч гүйцэтгэх дараалал тодорхойгүй, зарим үзүүлэлт ойлгомжгүй

Өөрийн дэвшүүлж буй хувилбараа хэрэгжүүлэх төлөвлөгөөг тодорхой шат дараалалтайгаар боловсруулж тайлбар хийсэн

Даалгавар 5. Ялгаатай үзэлд дүн шинжилгээ хийж, байр сууриа илэрхийлэх

1 Мэдээллийг уншин ойлгох

Соѐлын өөрчлөлт, үр дагаварын талаарх үзэл бодлуудын талаар уншсанаа тайлбарлан ярилцаж чадаагүй

Соѐлын өөрчлөлт, үр дагаварын талаарх үзэл бодлуудын талаар уншсанаа бусадтай ярилцсан.

Ажилласан мэдээллийг соѐлын өөрчлөлт, үр дагавар талаарх ялгаатай үзэл бодлуудын талаар уншсанаа бусадтай ярилцаж, асуулт асууж байсан.

2 Судалсан мэдээллийг харьцуулах

Соѐлын өөрчлөлт, үр дагаварын талаарх үзэл бодлуудын утга санааг сайн ойлгоогүй, Вен диаграммаар харьцуулалт хийгээгүй

Соѐлын өөрчлөлт, даяаршлын талаарх ялгаатай үзэл бодол тус бүрийг өөрийн үгээр тайлбарласан зөвхөн нэг талыг харьцуулсан

Соѐлын өөрчлөлт, даяршлын үр дагаврын талаарх ялгаатай үзэл бодлыг ойлгож, Вен диаграммаар харьцуулалт хийсэн

3 Өөрийн үзэл бодлоо нотолгоонд үндэслэн тайлбарлах

Өөрийн үзэл бодлоо огт тайлбарлаагүй

Өөрийн үзэл бодлоо 1-2 нотолгоонд үндэслэн тайлбарлаагүй.

Өөрийн үзэл бодлоо хоѐроос дээш нотолгоонд үндэслэн тайлбарласан

4 Соѐлын өөрчлөлт, хөгжлийн талаар өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцаж үнэлэлт, дүгнэлт өгөх

Ялгаатай үзэлд дүн шинжилгээ хийж өөрийн үзэл бодолтой нь нийцэх, үгүйг тайлбарлаагүй

Ялгаатай үзэлд дүн шинжилгээ хийж өөрийн үзэл бодолтой нь нийцэх, үгүйг 2 үндэслэлээр тайлбарласан

Ялгаатай үзэлд дүн шинжилгээ хийж өөрийн үзэл бодолтой нь нийцэх, үгүйг хоѐроос дээш үндэслэлээр тайлбарласан

Page 27: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

26

Гурав. Эрх зүй Бүлгийн зорилго. Хүний эрхийг хамгаалах үндэсний болон олон улсын механизмын эх сурвалжтай ажиллан судлаж, тохиолдол шинжлэх замаар эдийн болон эдийн бус баялгийн эрх, өмчлөх эрх, иргэн ба төрийн хоорондын харилцаатай холбогдсон эрх зүйн зохицуулалтыг мэдэж, эрх зөрчигдсөн тохиолдолд эрхээ хамгаалан хууль, шүүхийн байгууллагад өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах, шийдвэрлүүлэх арга барилд суралцана. 7.Хүний эрх ба Үндсэн хууль

Суралцахуйн зорилт Үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

7а.Хүний эрхийг хамгаалах үндэсний болон олон улсын механизмыг судлан, хүний эрхийн зөрчлөөс сэргийлэх, эрх зөрчигдсөн тохиолдолд өөртөө болон бусдад хэрхэн туслах тухай арга хэлбэрүүдийг тодорхойлох, 7б. Үндсэн хуульт ѐс болон эрх зүйд захирагдах ѐсны харилцан хамаарлын талаар судалж мэдэх, өөрийн байр суурийг илэрхийлэх.

Хүний эрхийг хамгаалах үндэсний болон олон улсын механизмыг нэмэлт материалд тулгуурлан судлана.

Эрх зөрчигдсөн тохиолдолд хүний эрхийг хамгаалах ямар байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг болохыг илрүүлнэ.

- Хүний эрх яагаад зөрчигддөг талаар асуудал дэвшүүлэн хэлэлцэнэ.

- Статистик тоо баримтад тулгуурлан Монгол улсад хүний ямар эрхүүд зөрчигдөөд байгааг графикаар харуулна.

- Дээрх хүний эрхийн зөрчлүүд гарахад нөлөөлж байгаа гол хүчин зүйлүүдийг хэлэлцэнэ.

- Хүний эрхийн зөрчлийг арилгах талаар явуулж байгаа үндэсний болон олон улсын механизмын үйл ажиллагааг судлан ярилцаж, дүгнэнэ.

Үндсэн хуульт ѐс болон эрх зүйд захирагдах ѐсны талаар үзэл бодлоо илэрхийлэн тайлбарлаж, ярилцана.

- “Шударга хууль үйлчилдэг улсад эрх зүйт ѐс оршин тогтнох ѐстой” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж дүгнэн бичнэ.

-Ч.Өнөрбаяр Үндсэн Хуульт ѐсны хөгжил, Түүний чиг хандлага, УБ., 2014 -Д.Гангабаатар Үндсэн хуулийн эрх зүйн удиртгал,УБ., 2012 -МУ дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын тухай илтгэл ХЭҮК,УБ., 2011-2015 -Хүний эрхийн зөрчил, http://www.mminfo.mn -НҮБ түүний системийн байгууллага, http://www.slideshare.net/

Багшид санамж:

- Дэлхийн улс орнуудын үндсэн хуульт ѐс, эрх зүйд захирагдах ѐсыг хэрэгжүүлж байгаа жишээ баримтыг судлан ямар давуу талууд байдаг энэ нөхцөл байдал хэнд эргээд нөлөөлдөг болохыг судлах замаар сурагчдаар өөрсдөөр нь энэ санааг гаргуулан Монголд яаж хэрэгжиж байгаад дүгнэлт хийлгэн үнэлэлт өгөхөд суралцагчдыг чиглүүлнэ.

- Үндсэн хуульт ѐс болон эрх зүйд захирагдах ѐс, үндсэн хуульт ѐсны үзэл санаа бүрэлдэн тогтох үйл явц зэрэг ойлголтуудыг шинжлэн судлах замаар ойлгох, тайлбарлах, үнэлэлт дүгнэлт хийх, амьдралд хэрэгжүүлэх чадварт суралцахад нь суралцахуйн үйл ажиллагааг чиглүүлнэ.

8.Иргэний эрх зүйн харилцаа

Суралцахуйн зорилт Үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

8а.Тохиолдол шинжлэх замаар эдийн болон эдийн бус баялагийн эрх болон үүргийн ялгааг тайлбарлах

Сурагчид эдийн болон эдийн бус баялаг гэж юу болох талаар ярилцан түүний хэлбэрийг тодорхойлж, өмчийн эрх үүсэх үндэслэлийг гаргана.

- Өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх зүйн зохицуулалтыг

Б.Буянхишиг. Иргэний эрх зүйн удиртгал, УБ хот, 2013 он Э.Байгал. Иргэний эрх зүйн ерөнхий анги, 2-р хэвлэл, 2011 он

Page 28: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

27

8б. Өмчлөх бүрэн эрхийн агуулгыг тохиолдол шинжлэн тодорхойлох 8в. Оюуны өмчийн эрх зүйн зохицуулалтыг танин мэдэж, бусдын оюуны өмчид хүндэтгэлтэй хандаж байгааг илэрхийлэх 8г. Иргэний эрх зүйн ойлголт болох гэм хор, эрүүгийн эрх зүйн ойлголт болох гэмт хэргийн ялгааг тохиолдол шинжлэх замаар гарган тайлбарлах

тохиолдол шинжлэн судлах замаар тодорхойлон тайлбарлана.

- Өмчийн эрх зүйн харилцааны тодорхой нэг тохиолдолтой танилцан асуудлыг олж харна.

- Асуудлаа шийдвэрлэхэд шаардлагатай мэдээлэлийг цуглуулна.

- Цуглуулсан мэдээлэлдээ боловсруулалт хийж тохиолдлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлно.

- Тохиолдлыг шийдвэрлэх эрх зүйн үндэслэлээ нотлон тайлбарлан дүгнэлт хийнэ.

Дундын өмч болон хуваарьт өмчид юу юу ордог талаар өөрийн үзэл бодлыг илэрхийлнэ. Оюуны өмчийн талаар багаар ярилцан түүний төрөл болох аж үйлдвэрийн өмч /industrial property/ болон зохиогчийн эрх /copyright/ өмчлөх хугацааг схемээр хийж бусаддаа танилцуулна. Гэмт хэрэг, гэм хор хоѐрын ялгааг тайлбарлах, учир шалтгааныг тодорхойлохдоо:

- Гэмт хэрэг, гэм хор гэж юу болох талаар таамаглал дэвшүүлэн ярилцана.

- Таамаглалд тулгуурлан гэмт хэрэг, гэм хорын эрх зүйн үндэслэлийг эх сурвалжид түшиглэн тодорхойлно.

- Гэмт хэрэг, гэм хорын талаарх тохиолдолтой ажиллан ялгааг гаргаж дүгнэлт хийнэ.

- Монгол улсын иргэний хууль 2012 он - Монгол улсын эрүүгийн хууль 2015 он,http://www.legalinfo.mn/law/details/11634 -О.Өнөрцэцэг Эрх зүйн удиртгал УБ, 2015 он

Багшид санамж:

- Судлаж буй сэдвийн хүрээнд зөвлөмжид дурьдсан онолын мэдээллүүдийг нэмэлтээр ашиглаж болно.

- Өмчийн харилцааны үндсэн асуудлуудыг судлан, өмчлөх эрхээ хамгаалах, бусдын өмчид халдахгүй байх зайлшгүй шаардлагыг амьдралд хэрхэн хэрэгжүүлэх талаар хичээлийн үйл ажиллагаанд тусган чиглүүлэх.

9.Иргэн ба төрийн харилцаа

Суралцахуйн зорилт Үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

9а.Эрх зөрчигдсөн тохиолдолд хууль, шүүхийн байгууллагад өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргахад суралцах 9б.Тохиолдол шинжлэн судлах замаар иргэний, захиргааны, эрүүгийн хэрэг маргааны ялгааг тодорхойлж, эрх зөрчигдсөн тохиолдолд эрхээ хамгаалан эрх зүйн харилцаанд оролцох чадвартай болох.

Сурагчид нэмэлт мэдээлэлд тулгуурлан захиргааны байгууллагад гомдол гаргах, захиргааны хэргийн шүүх болон бусад шүүхэд нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэслэлийг судлана.

- Захиргааны байгууллагад хандан гомдол гаргасан тохиолдолд урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрхэн хийж зөрчигдсөн эрхийг хамгаалдаг талаар бодит жишээн дээр багаараа ярилцан тайлбарлана.

- Тодорхой асуудал дэвшүүлэн эвлэрүүлэн зуучлах жишээ гарган дүрд тоглон үзүүлэх байдлаар дүгнэлт хийнэ.

- Захиргаа, эрүү, иргэний хэрэг

- А.Эрдэнэцогт “Монгол Улсын Захиргааны процессын эрх зүй”. УБ., 2016 он - Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль. 2016 он http://www.legalinfo.mn/law/details/11703 - Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, 2017 он http://www.legalinfo.mn/law/details/12696 - Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх

Page 29: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

28

маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх үйл ажиллагааны ижил болон ялгаатай талуудыг зураглал хийн харуулна.

- Эрх зөрчигдсөн тохиолдолд ямар арга замаар эрхээ хэрхэн хамгаалах талаар дүгнэн бичнэ.

тухай хууль, 2002 он http://www.legalinfo.mn/law/details/302

Багшид санамж:

- Процесс ажиллагааны адил ба ялгаатай талыг тохиолдол шинжлэн судлах замаар сурагчдад ойлгуулан амьдралд өөрт болон найз нөхөддөө туслах, зөвөлгөө өгөх чадвартай болгоход чиглүүлэх

- Зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар захиргааны байгууллагад өргөдөл, гомдол, шүүхэд нэхэмжлэл бичиж чаддаг болоход анхаарах

Багшид өгөх арга зүйн зөвлөмж

- Хүний эрхийг хангах, хамгаалах асуудлыг үндэсний болон олон улсын хэмжээнд судлан бодит тоо баримтад тулгуурлан өөрийн дүгнэлтийг гаргах

- Эдийн болон эдийн бус баялгийн агуулгыг судлахдаа тохиолдол шинжлэх аргаар судлах

- Өмчийн эрх зүйн асуудлыг судлахдаа өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах харилцааг зохицуулсан тохиолдол дээр тулгуурлан судлах

- Суралцахуйн зорилт-үйл ажиллагаа-үнэлгээ гэсэн гурамсан холбоог сайтар хангаж ажиллах ба сурагчийн үйлд эдгээр нь нэгэн зэрэг хэрэгжиж байх ѐстойг анхаарна.

- Сургалтыг шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх, тохиолдол шинжлэх арга барилын дагуу явуулахын хамт шинжлэх ухааны ойлголтуудын мэдлэгийг орхигдуулахгүй байхад анхааран сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Агуулгын зөвлөмж

Агуулга Тулгуур ойлголтууд Зөвлөмж, тайлбар

Хүний эрх

-Хүний эрхийг хамгаалах үндэсний механизм -Хүний эрхийг хамгаалах олон улсын механизм

Хүний эрхийг хамгаалах үндэсний механизмыг тайлбарлахдаа төр, төрийн байгууллага, хүний эрхийн үндэсний комисс хүний эрхийг хамгаалах субьект болох талаас нь тайлбарлаарай. Хэрвээ хүний эрх зөрчигдсөөр байгаа тохиолдолд олон улсын хүний эрхийн байгууллагад хандах боломжтой болохыг хүний эрхийг хамгаалах үндэсний болон олон улсын механизмын уялдаа холбоонд тулгуурлан тайлбарлахад анхаараарай.

Үндсэн хууль

- Үндсэн хуульт ѐс - Үндсэн хуульт ѐс ба эрх зүйд захирагдах ѐсны уялдаа холбоо

Үндсэн хуульт ѐсны талаар сурагчдад эх сурвалжтай ажиллах замаар цэгцтэй мэдлэг олгосны дараа өмнөх ангид үзсэн эрх зүйд захирагдах ѐстой Үндсэн хуульт ѐс хэрхэн уялдан холбогдож байгааг тодорхойлоорой.

Иргэний эрх зүйн харилцаа

-Эдийн ба эдийн бус баялаг - Өмчлөх эрх - Оюуны өмч - Гэм хор

Эдийн болон эдийн бус баялгийн эрх зүйн зохицуулалтыг иргэний хуульд үндэслэн тайлбарлаж өмчлөх эрхийн агуулгыг тохиолдол шинжлэх замаар сурагчдад ойлгуулаарай. Гэм хор гэж юу болох, гэм хор учруулсанаас үүсэх үр дагаврыг тайлбарлан гэмт хэрэгтэй хүлээлгэх хариуцлагын хүрээнд нь харьцуулан тайлбарлаарай.

Иргэн ба төрийн хоорондын харилцаа

- Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх - Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх

Захиргааны байгууллага нь иргэн хүний хууль ѐсны эрх ашиг, сонирхолыг зөрчсөн гэж үзвэл дээд шатны захиргааны байгууллагад гомдол гарган шийдвэрлүүлэх, эсвэл захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх талаар эх сурвалжид

Page 30: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

29

- Эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах

тулгуурлан тайлбарлаарай. Мөн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах талаар тохиолдолд шинжлэн судлах замаар ажиллуулж эдгээр процесс ажиллагааны ялгааг гарган харьцуулаарай.

Үнэлгээ Үнэлгээний зорилт

- Хүний эрх ба үндсэн хууль, иргэний эрх зүйн харилцаа, иргэн төрийн харилцааны үүднээс хийх эргэцүүлэл (imagination), эрх зүйн хэлээр илэрхийлэх (write and present)

- Хүний эрх ба үндсэн хууль, иргэний эрх зүйн харилцаа, иргэн төрийн харилцаатай холбоотой мэдээлэлтэй ажиллах ур чадварын эзэмшилт

- Хүний эрх ба үндсэн хууль, иргэний эрх зүйн харилцаа, иргэн төрийн харилцааны үзэгдэл, үйл явдлыг сонирхож судлах, оролцох хандлага, идэвх зүтгэл

Үнэлгээний шалгуур

Үнэлгээний зорилт Үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд

Хүний эрх ба үндсэн хууль, иргэний эрх зүйн харилцаа, иргэн төрийн харилцааны үүднээс хийх эргэцүүлэл (imagination), эрх зүйн хэлээр илэрхийлэх (write and present)

- Хүний эрхийг хамгаалах үндэсний болон олон улсын механизмыг нэмэлт материалд тулгуурлан судласан байдал

- Хүний эрхийн зөрчлийг арилгах талаар явуулж байгаа үндэсний болон олон улсын механизмын үйл ажиллагааг судлан ярилцаж дүгнэсэн байдал

- Үндсэн хуульт ѐс болон эрх зүйд захирагдах ѐсны уялдаа холбооны талаар үзэл бодлоо илэрхийлсэн эсэх

- Өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлж чадаж буй эсэх

- Оюуны өмчийн хэлбэрүүдийг тодорхойлон тэдний эрхийг хэрхэн хамгаалдаг талаар тайлбарлаж чадаж байгаа эсэх

- Гэм хор болон гэмт хэргийг үүсэх үндэслэл, хүлээлгэх хариуцлагын талаас нь харьцуулсан тайлбарлан ярьж чадаж байгаа эсэх

Хүний эрх ба үндсэн хууль, иргэний эрх зүйн харилцаа, иргэн төрийн харилцаатай холбоотой мэдээлэлтэй ажиллах ур чадварын эзэмшилт

- Хүний эрхийг яагаад үндэсний болон олон улсын механизмын хүрээнд хамгаалдаг талаар асуудал дэвшүүлсэн байдал

- Статистик тоо баримтад тулгуурлан Монгол улсад хүний ямар эрхүүд зөрчигдөөд байгаа, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хүний эрхийн үндэсний комисс, шүүхэд хандан шийдвэрлүүлсэнийг графикаар илэрхийлсэн байдал

- Захиргааны байгууллагаас гаргаж байгаа эрх зүйн актуудыг нэрлэн бичиж, дүн шинжилгээ хийж чадаж байгаа эсэх

- Захиргааны байгууллагын гаргасан актад гомдол гарган шийдвэрүүлэх арга замыг тодорхойлж чадаж байгаа эсэх

- Гэмт хэрэг, гэм хорын ялгааг гаргахдаа тухайн асуудалд хамааралтай жишээ, баримт, үндэслэл, нотолгоог зөв сонгож чадаж байгаа эсэх

- Захиргаа, эрүү, иргэний хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх үйл ажиллагааны ижил болон ялгаатай талуудыг зураглал хийн харуулсан байдал

Хүний эрх ба үндсэн хууль, иргэний эрх зүйн харилцаа, иргэн төрийн харилцааны үзэгдэл, үйл явдлыг сонирхож судлах, оролцох хандлага, идэвх зүтгэл

- Хүний эрхийн зөрчлүүд гарахад нөлөөлж байгаа гол хүчин зүйлүүдийг хэлэлцсэн эсэх

- “Шударга хууль үйлчилдэг улсад эрх зүйт ѐс оршин тогтнох ѐстой” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэн бичсэн байдал

- Гэм хор, гэмт хэргийг үүсэх үндэслэл, хүлээлгэх хариуцлагын хүрээнд ялган тайлбарлах чадвар төлөвшсөн эсэх

- Эрх зөрчигдсөн тохиолдолд ямар арга замаар эрхээ хэрхэн хамгаалах талаар дүгнэн бичсэн байдал

Page 31: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

30

Жишиг даалгавар Сэдэв: Хүний эрхийг хамгаалах механизм Даалгавар 1.

“Хүний эрхийн зөрчил” видео бичлэг үзэж хүний эрх яагаад зөрчигддөг, хэн хүний эрхийг зөрчөөд байдаг, хүний эрхийг зөрчихгүй байх боломж нөхцөл байгаа эсэх талаар эргэцүүлэмж бичээрэй. .............................................................................................................................................................................................................................................................................. ....................................................................................................................................... Даалгавар 2.

Ажлын хуудас 1. Дараах хүний эрхийн зөрчлүүдийн талаар судалгааны материалд тулгуурлан дүн шинжилгээ хийх

Боловсролын салбар дахь хүний эрхийн зөрчил

Уул уурхайн салбар дахь хүний эрхийн зөрчил

Барилгын салбар дахь хүний эрхийн зөрчил

Төрийн албан дахь хүний эрхийн зөрчил

Даалгавар 3.

Эргэцүүлэл, дүгнэлт хийх

Ажлын хуудас 2. Хүний эрхийг хангах, хамгаалах үйл ажиллагааг явуулж байгаа НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын талаар судлан бичих

НҮБ-ын эрхлэх байгууллагууд Гол чиг үүрэг

Ерөнхий Ассамблей

Аюулгүйн зөвлөл

Эдийн засаг, нийгмийн зөвлөл

Олон улсын шүүх

Асрамжын зөвлөл

Нарийн бичгийн даргын газар

НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд

Даалгавар 4.

Ажлын хуудас 3. Хүний эрхийг хамгаалах үндэсний механизмын бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагааны талаар хэлэлцүүлэг хийх

Хүний эрхийг хамгаалах үндэсний механизм

Бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагаа

Хүний эрхийн үндэсний комисс

Монгол улсын Засгийн газар

Төрийн байгууллагууд

Төрийн бус байгууллагууд

Үнэлгээ

Үнэлгээний төрөл Үнэлгээний

зорилго Даалгавар Оноо

Явцын үнэлгээ

Мэдлэг олгох Даалгавар -1 20

Чадварыг хөгжүүлэх

Даалгавар -2 20

Хандлагыг төлөвшүүлэх

Даалгавар -3,4 30

Эцсийн үнэлгээ Даалгавар -5,6 30

Page 32: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

31

Үнэлгээний матриц:

№ Үнэлгээний зорилтууд

Үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд

Даалгавар 1

Даалгавар 2

Даалгавар 3

Даалгавар 4

1

Хүний эрх ба үндсэн хууль, иргэний эрх зүйн харилцаа, иргэн төрийн харилцааны үүднээс хийх эргэцүүлэл (imagination), эрх зүйн хэлээр илэрхийлэх (write and present)

Шалгуур үзүүлэлтүүдийг хүснэгтэд үзүүлэв.

+ + +

2

Хүний эрх ба үндсэн хууль, иргэний эрх зүйн харилцаа, иргэн төрийн харилцаатай холбоотой мэдээлэлтэй ажиллах ур чадварын эзэмшилт

+ + + +

3

Хүний эрх ба үндсэн хууль, иргэний эрх зүйн харилцаа, иргэн төрийн харилцааны үзэгдэл, үйл явдлыг сонирхож судлах, оролцох хандлага, идэвх зүтгэл

+ + +

Үнэлэх аргачлал Даалгавар 1.

Шалгуур Хангалттай сайн Дундаж Дэмжлэг шаардлагатай

Эрх яагаад зөрчигддөг талаар эргэцүүлэн асуудал дэвшүүлж буй байдал

Асуудлыг оновчтой зөв тодорхойлж чадсан, яагаад асуудал болох талаар тайлбар бичсэн,

Асуудлаа тодорхойлсон боловч, тайлбар бичээгүй

Эрх яагаад зөрчигддөг талаар асуудлаа тодорхойлж чадаагүй

Хэн зөрчил гаргадаг болохыг нэрлэж бичсэн байдал

-Хувь хүн - Иргэд - Байгууллага -Улс орон гэх мэт нэрлэн ямар зөрчлүүд гаргаж байгааг тоочин бичсэн

Хэн зөрчил гаргадаг болохыг бичсэн боловч тухайлбал ямар зөрчил вэ? гэдгийг тоочин бичээгүй

Зөрчил гаргадаг гэдгийг ухааран ойлгосон боловч нэрлэн бичээгүй

Зөрчихгүй байх Эрх зүйн зөрчил Эрх зүйн зөрчил Эрх зүйн зөрчил

Page 33: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

32

нөхцөл, боломжийг эргэцүүлэн арга зам боловсруулсан байдал байдал

гаргахгүй байх боломжуудыг хайсан, өөрөө арга зам боловсруулсан, тухайн арга зам хэрэгжих боломжтой

гаргахгүй байх боломжуудыг хайсан боловч ямар арга замаар зөрчлийг арилгахыг мэдэхгүй байгаа

гаргахгүй байх боломж байгаа гэдгийг тайлбарласан ч ямар боломж вэ гэдгийг бичээгүй, арга зам боловсруулаагүй

Өөрийгөө хэрхэн өөрчлөх талаар төлөвлөлт хийж буй байдал

Өөрийгөө өөрчлөх талаар төлөвлөгөөг маш сайн бичсэн, өөрийгөө хэрхэн сайн өөрчлөх талаар бусдад үлгэр дуурайл болохоор санаа дэвшүүлсэн,яагаад өөрчлөх болсон талаар тайлбарласан, судалсан сэдэвтэй холбосон

Өөрийгөө өөрчлөх төлөвлөгөө бичсэн, өөрийгөө өөрчлөх болсон талаар тайлбар дутмаг, судалсан сэдэвтэй холбоотой бичсэн агуулга гараагүй.

Өөрийгөө өөрчлөх талаар бичсэн боловч төлөвлөлт гараагүй, яагаад өөрчлөх талаар санаа тусгаагүй.

Даалгавар 2. Мэдээлэлд тулгуурлан дүн шинжилгээ хийсэн байдлыг үнэлэх аргачлал

Шалгуур Хангалттай сайн Дундаж Дэмжлэг шаардлагатай

Салбар тус бүрийн хүний эрхийн зөрчлийг илрүүлсэн байдал

Хүний эрхийн мэдээлэлд тулгуурлан салбар тус бүрт илэрдэг зөрчлийг илрүүлэн анализ хийсэн, өөрийн санаагаа давхар тусгасан, мэдээлэлд ерөнхий дүгнэлтийг оновчтой хийсэн.

Хүний эрхийн зарим салбарын шинжилгээ дутуу хийсэн, мэдээллийн үр дүнг тайлбарлаж дүгнэлтийн санааг бүрэн гаргаж чадаагүй

Хүний эрхийн зөрчлийг 1-2 салбарыг илэрхийлсэн, мэдээллээс дүгнэлт хийгээгүй

Мэдээллийг уншаад хүний эрхийн зөрчлийг бүлэглэн ангилсан байдал

Мэдээлэлтэй ажиллан тухайн хүний эрхийн зөрчлийг хуулийн үүднээс үнэн зөв ангилал хийсэн, яагаад ингэж ангилснаа оновчтой тайлбарласан.

Бүлэглэн ангилсан боловч тайлбар хангалтгүй. Олон өнцөгөөс тайлбарлаж чадаагүй

Ангилалд оруулаагүй, тайлбар оновчгүй

Мэдээлэлтэй ажиллах чадвар

Эх сурвалж, баримт мэдээлэлд боловсруулалт хийж санаа, дүгнэлтийг оновчтой гаргасан, мэдээллээс ишлэл татсан, хэд хэдэн хувилбар дэвшүүлсэн

Эх сурвалж, баримт мэдээллээс санаа авсан боловч нарийн боловсруулалт хийгээгүй, олон хувилбар санаа дэвшүүлээгүй .

Эх сурвалж, баримт ашиглаагүй, дэвшүүлсэн санаа ойлгомжгүй, логик дараалал хангалтгүй

Даалгавар 3. Эргэцүүлэл дүгнэлт хийх даалгаврыг үнэлэх

Шалгуур Хангалттай сайн Дундаж Дэмжлэг шаардлагатай

НҮБ-ын төрөлжсөн байгууллагын гол чиг үүргийг судласан байдал

Төрөлжсөн 7 байгууллагын гол чиг үүргүүдийг судлан бичсэн, чиг үүргийг зөв тодорхойлсон

Төрөлжсөн байгууллагуудын гол чиг үүргийг дутуу судлан бичсэн

Төрөлжсөн байгууллагын гол чиг үүргүүдийг судлан бичээгүй

Эдгээр байгууллагуудын тус бүрийн үйл

Байгууллагуудын тус бүрийн үйл

Байгууллагуудын үйл ажиллагааны

Page 34: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

33

Хүний эрхийг хангах, хамгаалах ямар үйл ажиллагааг явуулдгийг тайлбарласан байдал

ажиллагааны онцлогийг тодорхойлж, ямар үйл ажиллагаагаар хүний эрхийг хамгаалдагийг тайлбарласан

ажиллагааны онцлогийг дутуу тодорхойлж, ямар үйл ажиллагаагаар хүний эрхийг хамгаалдагийг тайлбарлаагүй

онцлогийг тодорхойлж чадаагүй, ямар үйл ажиллагаагаар хүний эрхийг хамгаалдагийг судлан тайлбарлаагүй

Даалгавар 4: Хүний эрхийг хамгаалах үндэсний механизмын бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагааны талаар хэлэлцүүлгийг үнэлэх

Шалгуур Хангалттай сайн Дундаж Дэмжлэг шаардлагатай

Хүний эрхийг хамгаалах механизмын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн байдал

- Хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон.

- Хүний эрхийг хамгаалах механизмын талаар олон талаас судласан

- Эдгээр байгууллагын хамтын ажиллагааг хэлэлцсэн

- Хүний эрхийн хангах талаар өөрийн сөрөг дадал хандлагыг өөрчлөх талаар санал дэвшүүлсэн

- Үзэл бодлоо цэгцтэй илэрхийлж, илтгэсэн

- Хэлэлцүүлэгт хангалттай оролцсон.

- Хүний эрхийг хамгаалах механизмыг судласан боловч байгууллагуудын бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагааг ялгаж чадаагүй

- Хүний эрхийг хангах талаар өөрийн үзэл бодлыг илэрхийлэн санал хуваалцсан.

- Хэлэлцүүлэгт идэвх гаргаагүй.

- Хүний эрхийг хамгаалах механизмын талаар судалсан боловч хэлэлцүүлэгт оролцоогүй

- Хүний эрхийг хангах талаар өөрийн гэсэн санал бодлоо дэвшүүлсэн

- Үзэл бодлоо илэрхийлэхдээ сул

Page 35: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

34

Дөрөв. Эдийн засаг Бүлгийн зорилго:

Сурагчид эдийн засгийн үзэгдэл, үйл явц, тэдгээрийн хувьсал өөрчлөлт, хөгжлийн зүй тогтлыг шинжлэн судлах тоон шинжилгээний аргыг эзэмшиж, төрийн эдийн засгийн дотоод, гадаад бодлогын мөн чанарыг танин мэдэж бодит үйл явцыг үнэлэх, тулгамдаж байгаа асуудлаар бие даан шийдвэр гаргах чадвар, хандлагатай болж улмаар үндэсний эдийн засгийг хөгжүүлэх сэтгэлгээг төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.

10.Төрийн эдийн засгийн бодлого

Суралцахуйн зорилт Үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

10а.Төрөөс эдийн засгийг зохицуулах арга механизмийг нэрлэх 10б.Төрийн сангийн болон мөнгөний бодлогын давуу, сул талуудыг ойлгох 10в.Өөрийн болон гадаад орнуудын төрийн эдийн засагт гүйцэтгэж байгаа үүргүүдийн ялгаатай болон адил талуудыг харьцуулан судалж дүгнэх

- Тохиолдол шинжлэх, асуудал дэвшүүлж шийдвэрлэх, эх сурвалж баримт материалтай ажиллах замаар төрийн мөнгө зээл, сангийн бодлогын мөн чанарыг ойлгох

- Гадаад орнуудад төрөөс нийгэм-эдийн засгаа хэрхэн зохицуулж байгаа талаар мэдээлэл цуглуулж судлах

- Төрийн эдийн засгийн бодлого, түүний бүтцийг харуулсан бүдүүвч

- Төрийн эдийн засгийн бодлогын үр дүнгийн талаарх сүүлийн жилүүдийн мэдээлэл (Монгол Улсын статистикийн эмхэтгэл, статистикийн мэдээллийн сан-www.1212.mn болон бусад эх үүсвэр

- Бусад орнуудын төрийн эдийн засгийн бодлогын үр дүнгийн талаарх сүүлийн жилүүдийн мэдээлэл

- 2012-2015 онд бичигдсэн сурах бичиг, багшийн ном, түүнд тусгагдсан мэдлэгийг бататгах зорилгоор боловсруулсан дасгал, тест болон сэдэвтэй холбоотой материалууд

Багшид санамж “Төрийн эдийн засгийн бодлого” сэдвийн хүрээнд сургалтыг зохион явуулахдаа дараах зүйлд анхаарал хандуулах хэрэгтэй. Үүнд:

- Төрийн эдийн засгийн бодлогын талаар үндсэн ойлголт өгөхийн өмнө сурагчдын хамгийн ойр эдийн засгийн орчноос жишээ гаргуулж сэдэлжүүлэлт хийнэ.

- Төрийн эдийн засгийн бодлогын ялгаа, онцлогийг сурагчдаар гаргуулж схемээр илэрхийлэх нь сургалтын маш чухал хэсэг болох тул энд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

- Мэдээллийг хүснэгтээр илэрхийлэх зарим арга зүйг өмнөх сурах бичигг тусгасан тул түүнийг ашиглах.

- “Манай улсын болон гадаадын зарим орны төрийн эдийн засгийн бодлогын үр дүнг харьцуулан судлах” даалгаврыг гүйцэтгүүлэхдээ харьцуулах улсаа сонгохдоо буурай хөгжилтэй, хөгжиж байгаа, хөгжилтэй зарим орнуудыг сонгон авахыг зөвлөх нь зохистой.

- Энэ сэдвийн хүрээний нэлээд дэлгэрэнгүй бичигдсэн гэж үзэж болох материалуудыг өмнө бичигдсэн сурах бичгүүдээс авч ашиглах хэрэгтэй.

11.Төрийн гадаад эдийн засгийн бодлого

Суралцахуйн зорилт Үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

11а.Төрийн гадаад эдийн засагт гүйцэтгэх үүргүүдийг нэрлэх 11б.Тохиолдол шинжлэх, асуудал дэвшүүлж шийдвэрлэх, эх сурвалж баримт

- Статистикийн шинжилгээний зарим аргыг эзэмшижагуулгын хүрээнд мэдээлэл цуглуулж динамик хандлага, бүтэц түүний өөрчлөлтөд шинжилгээ хийх, үр дүнг графикаар илэрхийлж, тайлбарлаж сурна.

- “Төрийн гадаад эдийн засагт гүйцэтгэх үүргүүд” схем

- Төрийн гадаад эдийн засагт гүйцэтгэх үүргүүдтэй холбоотой эх сурвалж, жишээ, баримтууд

- Эдийн засгийн үзүүлэлтүүдэд динамикийн шинжилгээ хийх арга зүй

Page 36: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

35

материалтай ажиллах замаар төрийн гадаад эдийн засагт гүйцэтгэх үүргүүдийн мөн чанарыг таньж мэдэх 11в.Агуулгын хүрээнд тодорхой чиглэлээр бичил судалгаа хийх, тайлагнах

- Агуулгын хүрээнд тодорхой чиглэлээр бичил судалгаа хийх, тайлагнах

- Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт, түүний эдийн засаг болон нийгэмд үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөллийн талаар эргэцүүлэх, өөрийн зүгээс шийдэлд хүрэх

- “Үндэсний эдийн засгаа дэмжихэд миний болон бидний оролцоо” сэдвээр ЭССЭ бичих

- Эдийн засгийн үзүүлэлтэд бүтцийн шинжилгээ хийх арга зүй,

- Эдийн засгийн үзүүлэлтүүдийг диаграммаар илэрхийлж задлан шинжлэх арга зүй

- Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын эдийн засаг, нийгэмд үзүүлж байгаа эерэг болон байгаль, сөрөг үр дагаварыг харьцуулсан зурагт хуудсууд

- Агуулгын хүрээнд холбогдох үзүүлэлтүүдийн талаарх сүүлийн жилүүдийн мэдээлэл (Монгол Улсын статистикийн эмхэтгэл, статистикийн мэдээллийн сан-www.1212.mn болон бусад эх үүсвэр ) - 2012-2015 онд бичигдсэн

сурах бичиг, багшийн ном, түүнд тусгагдсан мэдлэгийг бататгах зорилгоор боловсруулсан дасгал, тест болон сэдэвтэй холбоотой бусад материалууд

Багшид санамж: “Төрийн гадаад эдийн засгийн бодлого” сэдвийн хүрээнд сургалтыг зохион явуулахдаа дараах зүйлд анхаарал хандуулах хэрэгтэй. Үүнд:

- Сургалтыг нийгмийн ухааны бусад судлагдахуунууд тухайлбал, нийгэм судлал, улс төр, олон улсын харилцаа болон бусад холбогдох сэдвүүдтэй холбож зохион байгуулах нь сурагч шинжлэх ухааны талаар цогц ойлголттой болоход дэмтэй.

- Гадаад эдийн засаг нь улс орны эдийн засгийн өсөлтийн чухал хүчин зүйл болохыг сурагч хоорондоо логик дараалалтай үзүүлэлтүүдэд судалгаа хийх замаар илрүүлэхэд багш чиглүүлнэ.

- Сурагчдад дотоодын үйлдвэрлэлийн барааны худалдан авалт нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих чухал алхам гэдгийг ухааруулах, энэ зорилгоор барааны үнэ болон чанар, үзэмжийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулах, энэ зорилгоор импортын хүнсний барааны хэрэглээний сөрөг талуудын талаар гарч байгаа мэдээллүүдийг ашиглаарай.

- Сүүлийн үед идэвхтэй яригдаж нийтээр сонирхох болсон “Оффшор” дансны талаар ойлголт өгч болно.

- Үндэсний эдийн засгийн аюулгүй байдлын талаар асуудал дэвшүүлж ярилцах, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцүүлэх нь ойлголтыг баталгаажуулахад тустай.

- Энэ агуулгын хүрээнд эдийн засгийн судалгааны аргууд нэлээд гүнзгийрсэн хэлбэрээр ашиглагдах тул судалгаа хийх аргачлалуудыг багш сайн судалж эзэмшсэн байх ѐстой.

- Энэ сэдвийн хүрээний нэлээд дэлгэрэнгүй бичигдсэн гэж үзэж болох материалуудыг өмнө бичигдсэн сурах бичиг, багшийн номноос авч ашиглах хэрэгтэй.

Багшид өгөх арга зүйн зөвлөмж

“Гадаад худалдаа” сэдвээр хичээлийг зохион байгуулах арга зүй

Алхам 1. Гадаад худалдаа сэдвээр судалгааны ажил гүйцэтгүүлэхдээ Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлт, экспорт, импортын талаар мэдээлэл цуглуулна. Энэ зорилгоор дараах хүснэгтийн хэлбэрийг ашиглаж болно. (эх үүсвэр: МУ-ын статистикийн эмхэтгэл 1990-2014 )

Page 37: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

36

Улсууд МУ-ын гадаад худалдааны нийт эргэлт, улсуудаар

1990 1995 2000 2005 2010 2015

1 Орос

2 Хятад

3 Канад

4 Англи

5 Герман

Улсууд МУ-ын гадаад худалдааны экспорт, улсуудаар

1990 1995 2000 2005 2010 2015

1 Орос

2 Хятад

3 Канад

4 Англи

5 Герман

МУ-ын гадаад худалдааны импорт, улсуудаар

1990 1995 2000 2005 2010 2015

1 Орос

2 Хятад

3 Канад

4 Англи

5 Герман

Алхам 2. Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлтэд хамгийн өндөр хувь эзэлж байгаа орнуудыг ялгаж тодорхой нэгэн улсыг сонгож экспорт, импортын хэмжээ, гол нэрийн барааны төрлөөр мэдээлэл цуглуулна. Энэ зорилгоор дараах хүснэгтийн хэлбэрийг ашиглаж болно. Эх сурвалж: МУ-ын статистикийн эмхэтгэл 2000-2014 )

МУ-ын гадаад худалдаа, сонгосон улсаар

1990 1995 2000 2005 2010 2015

1 Экспорт

2 Импорт

3 Нийт эргэлт

Гол нэрийн

барааны экспорт

МУ-ын гадаад худалдааны экспорт, сонгосон улсаар

1990 1995 2000 2005 2010 2015

1

2

3

Гол нэрийн барааны импорт

МУ-ын гадаад худалдааны импорт, сонгосон улсаар

1990 1995 2000 2005 2010 2015

1

2

3

Алхам 3. Монгол улс ба сонгосон орны хоорондын гадаад худалдааны нийт эргэлт, экспорт, импортын талаарх мэдээллийг графикаар илэрхийлж тайлбар хийнэ. Алхам 4. Үзүүлэлтүүдэд динамик шинжилгээ хийнэ. Үүний тулд үзүүлэлтүүдийн абсолют өөрчлөлт, өсөлтийн хурдыг тооцоолж дүгнэлт хийнэ. Алхам 5. Дүгнэлт хийж харилцан ярилцах

Page 38: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

37

Жишиг хичээл. Алхам 1. Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлт, экспорт, импортын талаар мэдээлэл цуглуулсан гэж үзье. Алхам 2. Мэдээллийг ажиглан Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлтэд Хятад улс хамгийн өндөр хувь эзэлж байгааг илрүүлж судалгааг тухайн орны экспорт, импортын хэмжээ, түүний бүтцийг (гол нэрийн барааны төрлөөр) судлахад чиглүүлж болно. Монгол, Хятадын хоорондын худалдааны хэмжээг үзүүлбэл:

Монгол Хятадын гадаад худалдаа, /сая ам.доллараар/

1990 1995 2000 2005 2010 2014

1 Экспорт 33.6 112.6 377,2 811,0 3410,9 6841,4

2 Импорт 11.3 73.2 267,07 505,2 2454,4 5073,3

3 Нийт эргэлт 22.3 39.4 109,5 305,8 956,5 1768,1

Монгол Хятадын гадаад худалдааны экспорт,

барааны гол нэр төрлөөр мян.ам.долл 2013 2014

Үнийн дүн Үнийн дүн

1 Үхэр, адууны боловсруулсан шир 1,236.1 2,634.0

2 Ямааны самнасан ноолуур 2,059.5 8,286.4

3 Ямаа, ишигний боловсруулсан арьс, шевро 7,103.0 11,261.3

4 Молибдений хүдэр, баяжмал 17,770.4 26,677.2

5 Жоншны хүдэр, баяжмал 41,831.2 32,572.5

6 Төмрийн хүдэр 654,333.0 466,363.7

7 Чулуун нүүрс 1,116,114.1 847,173.2

8 Зэсийн баяжмал 948.900.9 2,560,729.3

Монгол Хятадын гадаад худалдааны

импорт, барааны гол нэр төрлөөр, мян.ам.долл

2013 2014

Үнийн дүн Үнийн дүн

1 Автобензин 43,187.6 29,919.9

2 Ачааны автомашин 58,769.1 33,411.0

3 Цагаан будаа 6,207.5 10.624.0

4 Дизелийн түлш 21,348.3 3,496.1

5 Тахиа, шувууны мах, дайвар бүтээгдэхүүн 3,353.3 3,785.7

6 Нийлэг мяндсан давуу 1,606.1 1,581.0

7 Нийтийн тээврийн хэрэгсэл 2,964.8 2,160.5

8 Ногоон цай 1,798.6 1,241.8

Алхам 3. Монгол, Хятад улсын гадаад худалдааны нийт эргэлт, экспорт, импортын талаарх мэдээллийг графикаар илэрхийлж тайлбар хийнэ. Жишээ нь,

Экспорт

58%

Импорт

42%

2010 оны нийт эргэлт

Экспорт

57%

Импорт 43%

2014 оны нийт эргэлт

Page 39: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

38

Дээрх графикаас харахад 2010 онд гадаад худалдааны нийт эргэлт дэхь импорт 42% байсан бол 2014 онд 43% болж нэг хувийн өсөлт гарсан байна. Мөн 2014 оны байдлаар гадаад худалдааны нийт эргэлтийн 57% нь экспорт, 43% нь импортын бараа, бүтээгдэхүүн байсан бөгөөд экспорт, импортын зөрүү 14% байгааг харах боломжтой гэх мэт дүгнэлтэд хүрч болно.

Дээрх графикаас харахад жил ирэх тутам гадаад худалдааны эргэлт, экспорт, импортын хэмжээ өссөн болох нь харагдаж байна.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүний өсөлт бууралт оноор харьцуулагдан харагдах боломжтой юм. Алхам 4. Үзүүлэлтүүдэд динамик шинжилгээ хийнэ. Үүний тулд үзүүлэлтүүдийн абсолют өөрчлөлт, өсөлтийн хурдыг тооцоолж дүгнэлт хийнэ.

Абсолют цэвэр өөрчлөлт Өөрчлөлтийн хурд

Экспорт Суурь оноор

Хэлхээ оноор

Суурь оноор Хэлхээ оноор

1990 33,6 -777,4 0,04

1995 112,6 -698,4 79,0 0,14 3,35

2000 377,2 -433,8 264,6 0,47 3,35

2005 811,0 433,8 1,00 2,15

2010 3410,9 2599,9 2599,9 4,21 4,21

2014 6841,4 6030,4 3430,5 8,44 2,01

Дээрх тооцооллоос харахад динамикийн шинжилгээний абсолют цэвэр өөрчлөлт, өөрчлөлтийн хурд гэсэн үзүүлэлтүүдийг суурь болон хэлхээ оноор тооцож дүгнэлтийг дараах байдлаар гаргаж болно. Үүнд:

0

1000

2000

3000

4000

5000

6000

7000

8000

1990 1995 2000 2005 2010 2014

Монгол Хятадын гадаад худалдаа, /сая ам.доллараар/

Экспорт Импорт Нийт эргэлт

0

1,000,000

2,000,000

3,000,000

Монгол Хятадын гадаад худалдааны экспорт, /мян. ам.доллар

2013 2014

Page 40: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

39

2014 онд экспортын хэмжээ 6841,4 сая ам.доллар байсан бөгөөд энэ нь суурь үеэс (2005 он) 6030,4 сая ам.доллараар харин өмнөх үеэс (5 жилийн интервалтай учир 2010 он) 3430,5 сая ам.доллараар өссөн байна.

2014 онд экспортын хэмжээ 6841,4 сая ам.доллар байсан бөгөөд энэ нь суурь үетэй (2005 он) харьцуулахад 8,44 дахин өссөн харин өмнөх үетэй (5 жилийн интервалтай учир 2010 он) харьцуулахад 2,01 дахин өссөн байна.

Монгол Хятадын гадаад

худалдааны экспорт, барааны гол нэр төрлөөр

мян.ам.долл

2013 2014 Абсолют цэвэр

өөрчлөлт

Өөрчлөлтийн хурд

Өөрчлөлтийн цэвэр хурд

(хувь) Үнийн

дүн Үнийн

дүн

Үхэр, адууны боловсруулсан шир

1236,1 2634 1397,9 2,13 113,09

Ямааны самнасан ноолуур 2059,5 8286,4 6226,9 4,02 302,35

Ямаа, ишигний боловсруулсан арьс, шевро

7103 11261,3 4158,3 1,59 58,54

Молибдений хүдэр, баяжмал 17740,4 26677,2 8936,8 1,50 50,38

Жоншны хүдэр, баяжмал 41831,2 32752,2 -9079 0,78 -21,70

Төмрийн хүдэр 654333 466363,

7 -

187969,3 0,71 -28,73

Чулуун нүүрс 1116114,

1 847173,

2 -

268940,9 0,76 -24,10

Зэсийн баяжмал 948900,9 256072

9,3 1611828,

4 2,70 169,86

Дээрх тооцооллоос харахад динамикийн шинжилгээний абсолют цэвэр өөрчлөлт, өөрчлөлтийн хурд гэсэн үзүүлэлтүүдийг Монгол Хятадын гадаад худалдааны экспортын хувьд (барааны гол нэр төрлөөр мян.ам.долл) тооцож дүгнэлтийг дараах байдлаар гаргаж болно. Үүнд:

2014 онд Монгол Хятадын гадаад худалдааны экспортын гол нэр төрлийн нэг болох үхэр, адууны боловсруулсан ширний хэмжээ 2634,0 сая ам.доллар байсан бөгөөд энэ нь өмнөх оноос (2013 он) 1397,9 сая ам.доллараар өссөн байна.

2014 онд Монгол Хятадын гадаад худалдааны экспортын гол нэр төрлийн нэг болох үхэр, адууны боловсруулсан ширний хэмжээ 2634,0 сая ам.доллар байсан бөгөөд энэ нь өмнөх онтой (2013 он) харьцуулахад 2,13 дахин өссөн буюу 113,09%-аар өссөн дүнтэй байна.

2014 онд Монгол Хятадын гадаад худалдааны экспортын гол нэр төрлийн нэг болох Чулуун нүүрс хэмжээ 847173,2 сая ам.доллар байсан бөгөөд энэ нь өмнөх оноос (2013 он) 268940,9 сая ам.доллараар буурсан байна.

2014 онд Монгол Хятадын гадаад худалдааны экспортын гол нэр төрлийн нэг болох Чулуун нүүрс хэмжээ 847173,2 сая ам.доллар байсан бөгөөд энэ нь өмнөх онтой (2013 он) харьцуулахад 0,76 дахин буюу 24,10%-аар буурсан байна.

Монгол Хятадын гадаад худалдааны экспортыг гол нэр төрлөөр нь өсөлт бууралтыг тодорхойлохоос гадна хамгийн их, бага өсөлттэй байгаа төрлөөр нь харьцуулан харах боломжтой юм. Өөрөөр хэлбэл 2014 онд хамгийн их өсөлттэй байгаа нь “Үхэр, адууны боловсруулсан шир,Ямааны самнасан ноолуур, Зэсийн баяжмал” гэсэн барааны нэр төрлүүд байхад “Жоншны хүдэр, баяжмал, Төмрийн хүдэр, Чулуун нүүрс” гэсэн бүлгүүд харьцангуй бууралттай байгаа нь харагдаж байна.

Монгол Хятадын

гадаад худалдааны

импорт, барааны гол нэр төрлөөр,

2013 2014 Абсолют цэвэр

өөрчлөлт

Өөрчлөлтийн хурд

Өөрчлөлтийн цэвэр хурд

(хувь)

Үнийн дүн

Үнийн дүн

Page 41: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

40

мян.ам.долл

1 Автобензин 43187,6

29919,9

-13267,7 0,69 -30,72

2 Ачааны автомашин

58769,1

33411 -25358,1 0,57 -43,15

3 Цагаан будаа 6207,5 10624 4416,5 1,71 71,15

4 Дизелийн түлш 21348,3

3496,1 -17852,2 0,16 -83,62

5 Тахиа, шувууны мах, дайвар бүтээгдэхүүн

3353,3 3785,7 432,4 1,13 12,89

6 Нийлэг мяндсан давуу

1606,1 1581 -25,1 0,98 -1,56

7 Нийтийн тээврийн хэрэгсэл

2964,8 2160,5 -804,3 0,73 -27,13

8 Ногоон цай 1798,6 1241,8 -556,8 0,69 -30,96

Дээрх тооцооллоос харахад динамикийн шинжилгээний абсолют цэвэр өөрчлөлт, өөрчлөлтийн хурд гэсэн үзүүлэлтүүдийг Монгол Хятадын гадаад худалдааны импортоор (барааны гол нэр төрлөөр мян.ам.долл) тооцож дүгнэлтийг дараах байдлаар гаргаж болно. Үүнд: Жил ирэх тутам Монгол Хятадын гадаад худалдааны нийт эргэлт, экспорт, импортын хэмжээ өссөн. Хоѐр орны бараа эргэлт 1990 онд дөнгөж 33,6 сая ам. доллар байсан бол 2014 оны үзүүлэлтээр 6.8 тэрбум ам.доллар болж бараг 204 дахин өсжээ. Тухайлбал,

2014 онд Монгол Хятадын гадаад худалдааны импортын гол нэр төрлийн нэг болох цагаан будааны хэмжээ 10624,0 сая ам.доллар байсан бөгөөд энэ нь өмнөх оноос (2013 он) 4416,5 сая ам.доллараар өссөн байна.

2014 онд Монгол Хятадын гадаад худалдааны импортын гол нэр төрлийн нэг болох цагаан будааны хэмжээ 10624,0 сая ам.доллар байсан бөгөөд энэ нь өмнөх онтой (2013 он) харьцуулахад 1,71 дахин өссөн буюу 71,15%-аар өссөн дүнтэй байна.

2014 онд Монгол Хятадын гадаад худалдааны экспортын гол нэр төрлийн нэг болох автобензины хэмжээ 29919,9 сая ам.доллар байсан бөгөөд энэ нь өмнөх оноос (2013 он) 13267,7 сая ам.доллараар буурсан байна.

2014 онд Монгол Хятадын гадаад худалдааны экспортын гол нэр төрлийн нэг болох автобензины хэмжээ 29919,9 сая ам.доллар байсан бөгөөд энэ нь өмнөх онтой (2013 он) харьцуулахад 0,69 дахин буюу 30,72%-аар буурсан байна.

Монгол Хятадын гадаад худалдааны импортыг гол нэр төрлөөр нь өсөлт бууралтыг тодорхойлохоос гадна хамгийн их, бага өсөлттэй байгаа төрлөөр нь харьцуулан харах боломжтой юм. Өөрөөр хэлбэл 2014 онд хамгийн их өсөлттэй байгаа нь “Цагаан будаа, Тахиа, шувууны мах, дайвар бүтээгдэхүүн” гэсэн барааны төрлүүд байхад “Автобензин, Ачааны автомашин, Дизелийн түлш” гэсэн бүлгүүд харьцангуй бууралттай байгаа нь харагдаж байна.

Барааны бүтцээр авч үзвэл манайхаас гаргаж буй бараанд ихэвчлэн боловсруулаагүй буюу эсвэл дөнгөж анхан шатны дамжлагаар орсон хагас боловсруулагдсан эрдэс түүхий эд, малын гаралтай арьс шир, үс, ноос зонхилдог байна. Үүний давуу сул талуудыг ярилцах

Давуу тал

•Орлого өсөх

•Хамтын ажиллагаа, харилцаа сайжрах гэх мэт

Сул тал

•Уламжлалт үйлдвэрлэл үгүй болох, тухайлбал эсгий үйлдвэрлэл

•Үйлдвэрийн газрууд хумигдах гэх мэт

Page 42: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

41

Харин Хятадын талаас хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилгын материал, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж гэх мэт эцсийн бүтээгдэхүүн авч байна. Үүний давуу сул талыг ярилцах

Монгол Хятадын гадаад худалдааны бодлого, хөгжлийн талаар харилцан ярилцаж үндэсний эдийн засгаа дэмжих нь чухал болохыг ярилцах, ухааруулах

Алхам 5. Дүгнэлт хийж харилцан ярилцах чиглэлүүд:

Гадаад худалдааны бодлогын эдийн засаг болон нийгэмд үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөлийн талаар эргэцүүлэх,

Үндэсний эдийн засгаа дэмжихэд хувь хүн ямар нөлөө үзүүлж болох,

Импортын барааг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломж байгаа эсэх,

Арвин их баялагтай манай орон импортлогч орноос экспортлогч орон болоход төрийн ямар бодлого чухал болох,

Нэмэлт мэдээлэл.

Хятад Монгол хоѐр орон 1949 оны 10-р сарын 16-ны өдөр дипломат харилцаа тогтоосон байна. Үүнээс хойш манай хоѐр орон найрсаг хөршийн бодлогыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлсээр ирсэн. Хятад Монгол хоѐр орон эрх тэгш харилцан ашигтай үндсэн дээр эдийн засаг хамтын ажиллагааны харилцаагаа хөгжүүлж байгаа юм. Хятад улс нь манай гадаад худалдааны хамгийн том түнш юм.

2012 оны байдлаар манай нийт экспортын 40 гаруй хувийг нүүрс, 20 орчим хувийг зэсийн баяжмал, 10 гаруй хувийг төмрийн хүдэр эзэлж, нийт экспортын 90 хувийг түүхий эд бүрдүүлж байв. Экспортын 90 хувийг өмнөд хөрш рүү хийж байгаа нь Монголын гадаад худалдаа нь Хятадаас шууд, хүчтэй хамааралтай болсныг илтгэж буй. Тэгвэл сүүлийн жил гаруйн хугацаанд өмнөд хөршийн эдийн засгийн өсөлт уруудан, нүүрсний үнэ унахад хүчтэй нөлөөлж, үүний хирээр манай орны экспортын орлого буурлаа. Энэ нь төсвийн орлого тасалдах, гадаад валютын ханш чангарах, банкны чанаргүй зээл нэмэгдэх үндсэн шалтгааны нэг болж байна. Иймд бид макро эдийн засгийн бодлого, төлөвлөлтөндөө Хятадын нөлөөг зайлшгүй тусгах шаардлагатай байгаа юм.

Дэлхийн тавцанд эзлэх өөрийн байр сууриа улам бэхжүүлсээр буй Хятад улсгүйгээр Монголын эдийн засаг удаан тэсэж үлдэх эсэх нь бүрхэг байгааг экспорт, импортын зөрүүнээс харж болохоор байна. Хятадаас Монголд экспортолж буй бүтээгдэхүүний дийлэнх хувийг хүнс, өргөн хэрэглээний бараа, барилгын материал эзэлж байна. Хятадын экспортын хэмжээ 1979-2011 оны хооронд 14 тэрбум ам.доллараас 1,9 их наяд ам.доллар болтлоо өсчээ. 1990-2011 оны хооронд экспортын жилийн дундаж өсөлт 19,5хувь, импортын жилийн дундаж өсөлт 18,4 хувь байжээ.

Давуу тал

•Хэрэглэхэд хялбар, авсаархан

•Өртөг харьцангуй хямд гэх мэт

Сул тал

•Эдэлгээ даах чадвар муу, эрсдэл ихтэй

•Уламжлалт хэрэглээ багасах хандлагатай гэх мэт

Боломж

•Хамтын ажиллагаа, харилцаа сайжрах

•ҮНБ, ДНБ -ий хэмжээ өсөх

•Нэг хүнд ноогдох үндэсний орлого өсөх

•Хөгжлийн бодлогоос суралцах гэх мэт

Эрсдэл

•Үндэсний үйлдвэрлэл хумигдах

•Хамтын ажиллагаа, харилцааны хурдац саарах гэх мэт

Page 43: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

42

Өдрөөс өдөрт өнгө засаж буй өмнөд хөршийн хөгжлийн замнал Монголд бэлээхэн сурах бичиг болж түүнээс суралцах хэрэгтэй.

Монгол Улсын нийт экспортын 83,3 хувь, импортын 33,8 хувийг Хятад улстай хийж байгаа худалдаа эзлэж байна. Өнгөрсөн онтой харьцуулахад хоѐр улсын нийт худалдаа 23.6 хувиар өссөн байна.Сүүлийн жилүүдэд Монгол Хятадын гадаад худалдааны хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гол зүйл бол эрдэс түүхий эд, түүний дотор нүүрс, зэс, төмрийн хүдрийн экспортын хэмжээ нэмэгдсэн явдал юм. 2014 онд 19,5 гаруй сая тонн нүүрс, 6,0 сая тонн төмрийн хүдэр, 1 сая тонн зэсийн баяжмал БНХАУ руу экспортолсон байна. Үнэлгээ

Үнэлгээний зорилт:

Нийгмийн ухааны танин мэдэхүйн дагуусэтгэх, эргэцүүлэх, нийгмийн ухааны хэлээр бичих, илтгэх;

Нийгмийн амьдралтай холбоотой мэдээлэлтэй ажиллах;

Нийгмийн үзэгдэл, үйл явдлыг сонирхож судлах, оролцох эрмэлзэл, идэвх зүтгэл, үнэт зүйлс, хандлагаа илэрхийлэх.

Үнэлгээний шалгуур

Үнэлгээний зорилт сурагчдад хэрхэн хэрэгжиж байгааг илрүүлэх, үнэлэх шалгууруудыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

№ Үнэлгээний зорилт Шалгуур

I. Нийгмийн ухааны танин мэдэхүйн дагуу эргэцүүлэх, сэтгэх, нийгмийн ухааны хэлээр илэрхийлэх

1. Төрөөс эдийн засгийг зохицуулах арга механизм, түүний мөн чанарыг ойлгосон эсэх

2. Төрийн эдийн засгийн дотоод, гадаад бодлогын нийгэм, эдийн засгийн үр дагаврыг судлан тодорхойлсон эсэх

3. Төрийн эдийн засгийн дотоод, гадаад бодлого, шийдвэр, тэдгээрийн иргэдэд үзүүлж буй нөлөөллийн талаар асуудал дэвшүүлэн судалсан эсэх 4. Макро эдийн засгийн үзүүлэлтийн өнөөгийн төлөв байдал бодлогын хэрэгжилтийг тодорхой баримт, жишээн дээр судлан тайлбарлаж буй байдал 5. Эдийн засгийн үзүүлэлт, бодлогын хэрэгжилтийн талаар судалж, тодорхой шинжээр нь ангилж, ялган таньж чадаж буй эсэх болон хувийн дүгнэлт гаргаж буй байдал

II. Нийгмийн амьдралтай холбоотой мэдээлэлтэй ажиллах ур чадварын эзэмшилт

1. Төрийн эдийн засгийн бодлогын хэрэгжилтийг макро үзүүлэлтээр орон зай, цаг хугацаагаар харьцуулан судлаж тайлбар, бүдүүвч, схем, зураглал гаргах зэрэг бүтээлч үйлээр илэрхийлэх байдал

2. Макро эдийн засгийн үзүүлэлтэд судалгааны энгийн болон түгээмэл аргуудыг ашиглан боловсруулалт, шинжилгээ хийх чадвар

3. Эдийн засгийн тухайн үзүүлэлтийг тодорхой баримт, жишээн дээр судлан таамаглалаанотолжбуйүндэслэл, ур чадвар

4. Төрийн эдийн засгийн бодлогын хэрэгжилт болон макро үзүүлэлтүүдийн хоорондын уялдаа холбоонд анализ хийж дүгнэлтэд хүрч буй байдал

III. Нийгмийн үзэгдэл, үйл явдлыг сонирхож судлах, оролцох хандлага, идэвх зүтгэл

1. Төрийн эдийн засгийн бодлогын үр дагаврыг тодорхойлж үзэл бодлоо нотлон хамгаалахад гаргаж буй санаачлага

2. Төрийн эдийн засгийн бодлогын үр дагаврыг тодорхойлох бичил судалгааны тайлан бичиж хамгаалах

3. Үндэсний эдийн засгийн хөгжилд эх оронч байр сууринаас хандаж буй шийдвэр, үйл ажиллагаанд иргэдийн оролцох боломжуудыг судалж, энэ

Page 44: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

43

чиглэлээр иргэдэд зорилсан зааварчилгаа, санамж гарган бусаддаа танилцуулж буй байдал

4. Нутаг орныхоо эдийн засгийн өсөлтөд хэрхэн хувь нэмэр оруулах талаар өөрийн хувилбар санал, санаачлага гаргаж буй байдал

Үнэлгээний төлөвлөлт:

Үнэлгээний төрөл Үнэлгээний зорилго Даалгавар Оноо

Явцын үнэлгээ

Мэдлэг олгох Даалгавар -1 10

Даалгавар -2 10

Чадварыг хөгжүүлэх Даалгавар -3 10

Даалгавар -4 10

Хандлагыг төлөвшүүлэх Даалгавар -5 20

Эцсийн үнэлгээ Мэдлэг, чадвар, хандлагыг өөриймшүүлэх

Даалгавар -6 40

Бүгд 100

Жишиг даалгавар

Явцын үнэлгээ:100 оноо

1. Дараах ойлголтуудын үнэн, худал эсэхийг (+) тэмдэглэ. /10 оноо/

Үнэн Худал

1 Тухайн оронд ямар нөөц бусдаас элбэг байна, тэр нөөц харьцангуй хямд үнэтэй байна.

2 Гадаад худалдаа нь импорт, экспорт гэсэн хоѐр талтай ойлголт юм.

3 Улс хоорондын бараа үйлчилгээ болон үндсэн хөрөнгийн худалдааны төлбөр тооцоо нь чөлөөтэй хөрвөх чадвартай валютаар хийгдэнэ.

4 Гаалийн татвар нь хэрэглэгчдээс нэмэлт төлбөр гаргуулахад хүргэдэг.

5 Импортоор оруулж ирэх барааны стандартыг тогтоосон байдаг.

6 Экспортыг дэмжих бодлогын үед гадаадын хэрэглэгчид уг барааг дотоодын зах зээлийн үнээс доогуур үнээр худалдан авдаг.

7 Импортын квот тогтоосноор дотоодын зах зээлд барааны нийлүүлэлт нэмэгддэг.

8 Зээлийн хүүгийн түвшин хөрөнгө оруулалтад нөлөөлөх хүчин зүйл юм.

9 Гадаад худалдааны нийт эргэлтийн өөрчлөлт нь хасах тэмдэгтэй гарчболохгүй .

10 Өсөлтийн хурд нь 0,78 байгаа нь тухайн барааны тоо хэмжээ нэмэгдсэнийг илэрхийлнэ.

2. Цэгийн оронд тохирох үгийг нөхөж бичнэ үү? /асуулт бүр 2 оноо, нийт 10

оноо/ 1. .............................................гэдэг нь гаалийн татвар, хөнгөлөлт, хязгаарлалт

зэргээр дамжуулан экспорт, импортод нөлөөлөх чиглэлээр засгийн газраас явуулж буй үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийн нийлбэр цогц юм.

2. Гаалийн татвар гэдэг нь .......................................................................................

3. Экспортыг дэмжих бодлого гэдэг нь ....................................................................

4. Гадаад хөрөнгө оруулалт нь ...............................................................

5. Валютын ханш гэж ............................................................................... хэлнэ.

Page 45: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

44

3. Дараах асуултад хариулаарай. / асуулт бүр 2 оноо, нийт 10 оноо/ 1. Би судалгаа хийх баримт цуглуулахдаа дараах эх сурвалжийг ашигласан

......................................................................................................................... 2. Би цуглуулсан мэдээлэлд боловсруулалт хийхдээ дараах аргыг

ашигласан............................

3. Мэдээллийг хүснэгтээр илэрхийлэхдээ би дараах ойлголтуудыг эзэмшсэн ..........................................

4. Мэдээллийг дүрслэн илэрхийлэхдээ графикын дараах хэлбэрүүдийг ашигласан .........................................

5. Тоон мэдээллийн өсөлт, бууралтыг тооцож, дүгнэлт хийхдээ би дараах аргыг ашигласан............................

4. Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт, түүний эдийн засаг болон нийгэмд үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөллийг загварын дагуу бичээрэй. (10 оноо)

5. Бичил судалгаа хийж тайлагнах /20 оноо/

Шалгуур 4 3 2 1

Судалгааны үе шатыг

боловсруулсан байдал

Үе шатуудыг тодорхой, зөв дараалалтай

боловсруулсан

Үе шатуудыг ерөнхийд нь

боловсруулсан

Судалгааны үе шатны логик дараалал сул

Судалгааны үе шат логик

дараалалгүй

Судлах асуудлаа

томъѐолсон байдал

Боломжит аргуудыг бүрэн

ашигласан

Хэд хэдэн арга ашигласан

Зөвхөн нэг аргаар

томъѐолсон

Ямар нэгэн аргыг ашиглаагүй томъѐолсон

Сэдэв сонголт Оновчтой сэдэв

сонгосон

Хэт өргөн хүрээнд

сонголт хийсэн

Өөрт тохирох сэдэв сонгоогүй

Оновчгүй сэдэв сонгосон

Дэвшүүлсэн таамаглал

Хүлээгдэж буй үр дүнд

тулгуурласан

Өөрийн санаа бодолд

тулгуурласан

Хэт ерөнхий таамаглалаар

бичсэн

Судалгааны зорилго, судлах

асуудалтай уялдаагүй

Илтгэх чадвар

Судалгааны үр дүнг өөрийн үгээр

чөлөөтэй илтгэсэн

Судалгааны үр дүнг хангалттай

түвшинд илтгэсэн

Судалгааны үр дүнд итгэлтэй бус хандсан

Судалгааны үр дүнг өөрийн болгоогүй

Эдийн засгийн эерэг

нөлөөлөл

Эдийн засгийн сөрөг

нөлөөлөл

Нийгмийн сөрөг

нөлөөлөл

Нийгмийн эерэг

нөлөөлөл

Page 46: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

45

Эцсийн үнэлгээ: “Үндэсний эдийн засгаа дэмжихэд миний болон бидний оролцоо” сэдвээр Эсээ бичих – (40 оноо) Дэлгэрүүлэн унших боломжтой эх сурвалжууд:

ЕБ-ын 12 жилийн сургуулийн 10-12-р ангийн “Нийгмийн ухаан” сурах бичиг Холбогдох статистик баримт, тайлан МУИС “Статистикийн онол” сурах бичиг, 2011 Эдийн засгийн онолын сурах бичгүүд

Вэб сайт:

http://www.forum.mn/ www.1212.mn http://www.sonin.mn/ http://www.news.mn http://www.time.mn/ http://www.gogo.mn/

Page 47: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

46

Тав. Улс төр

Зорилго: Улс төрийн систем, түүний шийдвэр гаргах үйл явцад оролцогч улс төрийн институтуудын тухай үндсэн ойлголтыг судлан эзэмшиж, энэ чиглэлийн мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх арга барилд суралцана. Ардчиллын соѐлд суралцах, улс төрийн амьдралд олон хэлбэрээр нийцтэй оролцох чадвараа хөгжүүлнэ.

12. Иргэний нийгэм

Суралцахуйн зорилт

Үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

12а.Иргэний нийгэм түүний мөн чанар, үндсэн шинжийн тухай судлан таних, өөрийн үүрэг оролцоог тодорхойлох 12б.Иргэний нийгэм төлөвшин хөгжих үндсэн нөхцөлүүд, иргэний нийгмийн мөн чанар, үндсэн шинжийн тухай онолын мэдээлэл уншиж танилцах 12в.Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулахад иргэний үүрэг, оролцоо ямар байхыг тодорхойлон гаргах

- Иргэний нийгэм гэж ямар нийгмийг хэлэх вэ? Иргэний нийгмийн гол шинж чанар юу вэ? Иргэний нийгэм төлөвшин хөгжих үндсэн ямар нөхцөлүүд байдаг вэ? гэсэн асуулт дэвшүүлж ярилцана.

- Дэвшүүлсэн асуултын хүрээнд иргэний нийгмийн мөн чанар, үндсэн шинжийн тухай онолын мэдээлэл уншиж танилцана.

- Мэдээллийг дэвшүүлсэн асуултын дагуу шинжлэх

- Шинжилсэн мэдээллийг бодит амьдралын жишээ ашиглан тайлбарлах

- Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулахад иргэний үүрэг, оролцоо ямар байхыг тодорхойлон гаргана.

-Тухайн агуулгад хамаарах жишээ, тохиолдол -Монгол улсын үндсэн хууль. 1992 он -ЕБС-ийн 11-р ангийн сурах бичгийн иргэний нийгмийн тухай агуулга

Багшид санамж:

- Монгол улс эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм хөгжүүлэхийг эрхэм болгож, энэхүү зорилтыг үндсэн хуулиар хуульчлан баталсан билээ. Иргэний ардчилсан нийгэм гэж ямар нийгмийг хэлдэг, ийм нийгэм төлөвшин хөгжих үндсэн ямар нөхцөлүүд байдаг вэ? гэсэн зүй ѐсны асуудлын үүднээс иргэний нийгэм хэмээх ойлголт судлахад анхаарна.

- Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг ХЭНД зориулж ХЭН цогцлоох вэ, иргэд энэхүү үйл явцад хэрхэн оролцож хувь нэмрээ оруулах талаар хэлэлцэн дүн шинжилгээ хийхэд анхаарна.

13.Сонгууль, сонгуулийн үндсэн зарчим

Суралцахуйн зорилт

Үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

13а.Сонгууль, сонгуулийн үндсэн зарчим, сонгуулийн системийн тухай ойлголт эзэмшиж, улс төрийн ухамсартай сонголт хийх

- Сонгуульд оролцож саналаа өгөхийн ач холбогдолын тухай асуудал дэвшүүлэн хэлэлцэнэ.

- Дэвшүүлсэн асуудлаа шийдвэрлэхтэй холбогдуулан 1990 оноос өмнө бид ямар сонгууль зохион байгуулж байсан талаар ярилцах, ардчилсан сонгууль гэж юуг хэлэх вэ? зэрэг асуултад хариулах замаар сонгуулийн үндсэн зарчим, сонгуулийн

http://www.gec.gov.mn/ -ЕБС-ийн 11-р ангийн сурах бичгийн сонгуулийн талаарх агуулга

Page 48: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

47

талаар шүүн тунгаах 13б.Сонгуульд оролцож саналаа өгөхийн ач холбогдолын тухай асуудал дэвшүүлэн хэлэлцэх 13в.Монгол улсын сонгуулийн системийн талаар мэдээлэл цуглуулж, харьцуулалт хийх

систем түүний хэлбэрүүдийн ижил төстэй тал, ялгааг задлан шинжилж, схемээр үзүүлнэ.

- Монгол улсын сонгуулийн системийн талаар мэдээлэл цуглуулж, харьцуулалт хийнэ.

- Сонгуульд оролцож саналаа өгөх нь улс төрийн нийцтэй оролцооны хэлбэр болохыг тодорхойлж, улс төрийн ухамсартай сонголт хийхийн ач холбогдлыг шүүн хэлэлцэнэ.

- Сонгох, сонгогдох эрхийн шалгуур, Монгол улсад явагдсан сонгуулийн онцлог, үр дүнг хэлэлцэнэ.

14.Улс төр ба Хэвлэл мэдээллийн холбоо

Суралцахуйн

зорилт Үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

14а.Улс төр ба Хэвлэл мэдээллийн холбоог харуулсан тохиолдол шинжлэн хэвлэл мэдээлэл улс төрийн үйл явцын холбоо хамаарлын тухай асуудал дэвшүүлэх 14б.Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн эерэг тал болон улс төрийн явцуу ашиг сонирхлын зорилгоор ашиглаж болохыг ойлгож, гарч болзошгүй сөрөг нөлөөний талаар харьцуулалт хийх 14в.Орчин үеийн нийгэм, улс төрийн үйл явцад нөлөөлж буй хэвлэл мэдээллийн хэрэгслийн нөлөөг бодит жишээн дээр хэлэлцэн дүгнэлт хийх

- Улс төр ба Хэвлэл мэдээллийн холбоог харуулсан тохиолдол шинжлэн хэвлэл мэдээлэл улс төрийн үйл явцын холбоо хамаарлын тухай асуудал дэвшүүлж ярилцана.

- Багт хуваагдан олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээлэл нь иргэд сонгогчдын улс төрийн боловсролд үзүүлэх нөлөөг тодорхойлно.

- Багаар ажиллан гаргасан нөлөөллийн хэлбэрүүдийг жишээ гаргах, зургаар илэрхийлэх, схемээр үзүүлэх, дүрд тоглох зэргээр бүтээлчээр илэрхийлэх

- Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн эерэг тал болон улс төрийн явцуу ашиг сонирхлын зорилгоор ашиглаж болохыг ойлгож, гарч болзошгүй сөрөг нөлөөний талаар харьцуулалт хийнэ.

- Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр үзэл бодлоо илэрхийлэх, өөрсдийн зан үйлд ажиглагдаж буй зарим сөрөг дадал, сонирхлыг тодруулах, түүнийгээ өөрчлөх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар хэлэлцэн дүгнэлт хийнэ

-ЕБС-ийн 11-р ангийн сурах бичгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбогдох мэдээлэл -Тухайн агуулгад хамаарах жишээ, тохиолдлыг орон нутаг, хүүхдийн онцлогтой уялдуулан олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээс сонгон бэлтгэх

15. Улс төрийн систем ба институт

Суралцахуйн зорилт

Үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

Page 49: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

48

15а.Улс төрийн систем, түүний бүрдэл хэсгүүдийн тухай Монгол улсын жишээн дээр хэлэлцэх 15б.Улс төрийн систем, түүний бүтэц, бүрэлдэхүүн хэсгүүдийг Монголын улс төрийн систем, түүний шийдвэр гаргах үйл явцад тулгуурлан тодорхойлох

- Улс төрийн систем, түүний бүрдэл хэсгүүдийн тухай Монгол улсын жишээн дээр хэлэлцэнэ.

- Хэлэлцүүлгийн үр дүнд тулгуурлан улс төрийн институтын бүтцийг тодорхойлохын тулд Д.Истон, Г.Алмондын улс төрийн системийн загваруудад шинжилгээ хийж, бүрдэл хэсэг бүрийн онцлогийг тайлбарлана.

- Улс төрийн шийдвэр гаргах механизм хэрхэн ажилладагийг харуулах замаар улс төрийн институтын гүйцэтгэх үүрэг тэдгээрийн ялгааг тогтоох

- Улс төрийн систем, тэдгээрийн бүрдэл хэсгүүд нь хэрхэн ажилладаг талаар зураглал, схем хамтран боловсруулж, энгийн жишээ, баримтаар танилцуулга хийнэ.

-ЕБС-ийн нийгмийн ухааны сурах бичгүүд дэх улс төрийн системийн талаарх мэдээлэл

15в.Улс төрийн институтууд болох парламент, улс төрийн нам, сонирхлын бүлгийг үйл ажиллагаа, чиг үүргээр нь ангилан холбоо хамаарлыг задлан шинжлэх 15г.Институт тус бүрийн үйл ажиллагааны талаар хамтран хэлэлцэх 15д.Парламент, улс төрийн нам, сонирхлын бүлгийн онцлог шинж, хэлбэр, үйл ажиллагаа, чиг үүрэг зэргээр нь ижил төсөөтэй болон ялгаатай талыг венийн диаграмм ашиглан гаргах

-Улс төрийн институт болох парламент, улс төрийн нам, сонирхлын бүлэг нь хувь хүний болон нийт хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ? асуудал дэвшүүлж ярилцана. - Дэвшүүлсэн асуудлын хүрээнд дээрх

институт тус бүрийн үйл ажиллагааны талаар хамтран хэлэлцэх

- Парламент, улс төрийн нам, сонирхлын бүлгийн онцлог шинж, хэлбэр, үйл ажиллагаа, чиг үүрэг зэргээр нь ижил төсөөтэй болон ялгаатай талыг вен диаграмм ашиглан гаргах, хувь хүний болон нийт хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж байдаг талаар тодорхой шалгуурын дагуу ангилах, схем зураглалаар илэрхийлэх

- Улс төрийн бичил бүлэг, дугуйлан нь олон түмний нам болох хүртэлх үйл явцын шугаман схем байгуулах замаар сонирхлын бүлэг, улс төрийн нам зэрэг ойлголтуудыг тодорхойлон дүгнэх

-ЕБС-ийн нийгмийн ухааны сурах бичиг дэх улс төрийн институтуудын талаарх мэдээлэл

Багшид санамж:

- Улс төрийн нийцтэй оролцооны сонгодог хэлбэр нь сонгуульд оролцож саналаа өгөх явдал болохыг ойлгон ухаарахад нь багш чиглүүлэхийн зэрэгцээ сонгуулийн үүрэг, ач холбогдлыг суралцагчидтай хамтран тодорхойлно. Сонгууль, үндсэн зарчим, сонгуулийн системийн талаар онолын ойлголтыг эзэмшүүлэхэд анхаарна.

- Улс төрийн систем, түүний шийдвэр гаргах үйл явцад оролцогч улс төрийн институтын талаар бодит амьдрал болон онолын мэдээлэлтэй уялдуулан харьцуулан шинжлэх болон дүн шинжилгээ хийх үндсэн ойлголтуудыг эзэмшүүлэхэд анхаарна.

Агуулгын тайлбар:

1. Бүрэн дунд боловсролын 10-р ангийн “улс төр” бүлгийн заавал судлах агуулгын хүрээнд “Ардчиллын суурь зарчим, иргэний улс төрийн итгэл үнэмшил, үнэт зүйл”, “Төрийн эрх мэдэл хуваарилалт ба засгийн газрын үйл ажиллагаа” гэсэн үндсэн хоѐр агуулгын чиглэлийг судалсан. “Ардчиллын суурь зарчим, иргэний улс төрийн итгэл үнэмшил, үнэт зүйл” агуулгын хүрээнд Монгол улсын үндсэн хуулийн иргэний эрх, үүрэг, хариуцлагын тухай үзэл санаанд тулгуурлан

Page 50: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

49

ардчилалын суурь зарчим, үнэт зүйлсийн талаар тодорхой үзүүлэлт, жишээ, баримтаар дэлгэрэнгүй судалж эргэцүүлэн дүгнэлт хийх замаар иргэний улс төрийн итгэл үнэмшил,үнэт зүйлийг өөртөө төлөвшүүлэх, энэ чиглэлээр тодорхой санал санаачилга гаргах чадвараа хөгжүүлэхэд суралцсан. “Төрийн эрх мэдэл хуваарилалт ба засгийн газрын үйл ажиллагаа” агуулгын хүрээнд Монгол улсын үндсэн хуулийн эрх мэдэл хуваарилах үзэл санаанд тулгуурлан төрийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг судлан тэдгээрээс гарч буй шийдвэр, үйл ажиллагаа, иргэдэд үзүүлж буй үйлчилгээг тодорхой жишээ баримтад суурилан дүн шинжилгээ хийж, түүнд нийцтэй хэлбэрээр оролцох үзэл хандлагыг өөртөө төлөвшүүлэхэд суралцсан.

2. Бүрэн дунд боловсролын 11-р ангийн “улс төр” бүлгийн заавал судлах агуулгын хүрээнд “Улс төрийн үйл явц”, “Улс төрийн институт” гэсэн агуулгыг судална.

3. “Улс төрийн үйл явц” агуулгын хүрээнд иргэний нийгэм, сонгууль, хэвлэл мэдээллийн хэрэгслийн талаарх ойлголтыг өөр хооронд нь харилцан шүтэлцүүлж, үндсэн ойлголтыг онолын болон бодит амьдралын тодорхой жишээ баримтад тулгуурлан эзэмшинэ. Мөн судалж буй агуулгын хүрээнд сурагч хувь хүнийхээ хувьд өөрийн итгэл үнэмшлийг тодорхойлох, үнэлэмж, хандлагатай болох, дүн шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх чадвараа хөгжүүлнэ.

4. “Улс төрийн институт” агуулгын хүрээнд улс төрийн систем, шийдвэр гаргах үйл явцад оролцогч институтын тухай, тэдгээр нь хувь хүн болон нийт хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар асуудал дэвшүүлэн эрэл хайгуул хийх замаар шинжлэн судалж, үндсэн ойлголт эзэмшинэ. Улс төрийн институтын хэлбэр, онцлог шинж, үйл ажиллагаа, гүйцэтгэж буй чиг үүргийн талаар бодит амьдралын жишээ баримт, онолын мэдээлэлд суурилан дүн шинжилгээ хийх чадвараа хөгжүүлнэ.

Багшид өгөх арга зүйн зөвлөмж: Нийгмийн ухааны бүрэн дунд боловсролын улс төр агуулгын хүрээнд сургалтыг төлөвлөж, зохион байгуулахдаа сургалтын арга зүй, стратегийн хувьд дараах чиглэлийг баримтлан ажиллаарай. Үүнд:

- Улс төр агуулгын хүрээнд дэвшүүлсэн суралцахуйн зорилтод хүрэхийн тулд сурагч жишээ тохиолдол, баримт мэдээлэл, судалгааны материалуудыг шинжлэн судалж бие даан суралцах арга барил эзэмшихэд чиглүүлнэ.

- Улс төр агуулгын хүрээнд суралцагч бүтээлчээр сэтгэх, дүн шинжилгээ хийх чадвараа хөгжүүлэхэд дэмжин туслана.

- Улс төр агуулгын хүрээнд тодорхой асуудал дэвшүүлж, шийдвэрлэх, үр дүнг үнэлэх, холбогдох үндсэн ойлголт эзэмшиж, энэ хүрээнд үнэт зүйлсийг эрхэмлэх, итгэл үнэмшилтэй, өөрийн үйл ажиллагаагаар илтгэн харуулах эрмэлзлэл, оролцоотой болоход нь чиглүүлнэ.

Хичээл зохион байгуулах, хөтлөн явуулах арга зүйн хувьд: Нийгмийн ухааны хичээлд ашиглах боломжтой дараах аргуудыг оновчтой, хослуулан хэрэглээрэй. Үүнд:

- Асуулт хариулт, ярилцлага, ангийн хэлэлцүүлэг хийх, мэтгэлцээн, дүрд тоглох, бүлэг, багаар ажиллах, хээрийн судалгаа, төсөл, зочинтой ярилцлага, эх сурвалж бүхий хүнийг сургалтад оролцуулах

- Асуудал шийдвэрлэх, хамтран ажиллах, бие даан суралцах боломж олгох оролцооны аргуудаас сургалтад бүтээлчээр ашиглах

Үнэлгээ Үнэлгээний зорилт, шалгуур

№ Үнэлгээний зорилт Шалгуур

1 Нийгмийн ухааны танин мэдэхүйн дагуу эргэцүүлэх, сэтгэх (imagination), нийгмийн ухааны хэлээр илэрхийлэх (write and

- Иргэний нийгэм, үндсэн шинж чанар, төлөвшин хөгжих гол нөхцөлүүдийг судлан эзэмшсэн байдал

- Сонгууль, сонгуулийн үндсэн зарчим, сонгуулийн систем түүний хэлбэрүүдийн ижил төстэй тал, ялгааг задлан шинжилж, тайлбар, бүдүүвч, схем, зураглал зэрэг бүтээлч үйлээр илэрхийлсэн байдал

Page 51: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

50

present) - Сонгуульд оролцож саналаа өгөхийн ач холбогдлыг тодорхойлсон эсэх

- Сонгууль оролцож саналаа өгөх нь улс төрийн нийцтэй оролцооны хэлбэр болохыг тодорхойлсон эсэх

- Улс төрийн систем, түүний бүрдэл хэсгүүдийг Монгол улсын жишээн дээр судлан тодорхойлсон эсэх

- Д.Истон, Г.Алмондын улс төрийн системийн загварт шинжилгээ хийж, бүрдэл хэсэг бүрийн онцлогийг гарган, жишээ татан тайлбарлаж чадаж буй эсэх

- Улс төрийн институтууд болох парламент, улс төрийн нам, сонирхлын бүлэг нь хувь хүний болон нийт хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж байдаг талаар жишээ тохиолдолд үндэслэн дүн шинжилгээ хийж чадаж буй эсэх

- Улс төрийн бичил бүлэг, дугуйлан нь олон түмний нам болох хүртэлх үйл явцын шугаман схем байгуулж, тайлбарласан эсэх

- Сонирхлын бүлэг, улс төрийн нам зэрэг ойлголтуудыг тодорхойлж чадаж буй эсэх

- Парламент, улс төрийн нам, сонирхлын бүлгийн онцлог шинж, хэлбэр, үйл ажиллагаа, чиг үүрэг зэргээр нь ижил болон ялгаатай талыг харьцуулж, үр дүнг тайлбар, схем зураглал зэрэг бүтээлч үйлээр илэрхийлсэн эсэх

2 Нийгмийн амьдралтай холбоотой мэдээлэлтэй ажиллах ур чадварын эзэмшилт

- Иргэний нийгмийн мөн чанар, онцлог шинжийн тухай онол болон бодит амьдралын жишээнд суурилан тайлбарлаж чадаж буй эсэх

- Монгол улсын сонгуулийн системийн талаарх мэдээллийг эрж хайх, цуглуулах, дүн шинжилгээ, харьцуулалт хийх, үр дүнг нь жишээ баримтад үндэслэн танилцуулж чадаж буй эсэх

- Улс төрийн үйл явцад хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн үзүүлж буй нөлөөллийг бодит жишээ баримтад тулгуурлан тодорхойлж чадаж буй эсэх

- Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь иргэд сонгогчдын улс төрийн боловсролд ямар нөлөө үзүүлж буйг тодорхойлж, түүнийгээ жишээ баримтаар тайлбарлах зэрэг бүтээлч үйлээр илэрхийлсэн байдал

- Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эерэг болон сөрөг нөлөөний талаар харьцуулалт хийж, түүнийгээ схем зураглалаар илэрхийлсэн байдал

- Улс төрийн систем, тэдгээрийн бүрдэл хэсгүүд нь хэрхэн ажилладаг талаар зураглал, схемийг боловсруулж, энгийн жишээ, баримтаар танилцуулга хийж чадаж буй эсэх

3 Нийгмийн үзэгдэл, үйл явдлыг сонирхож судлах, оролцох хандлага, идэвх зүтгэл

- Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулахад иргэний үүрэг, оролцоо ямар байхыг тодорхойлон гаргаж чадаж буй эсэх

- Иргэний нийгэм дэх иргэний үүрэг, оролцоог өөртөө төлөвшүүлэхийг эрмэлзэж буй байдал

- Улс төрийн ухамсартай сонголт хийхийн ач холбогдлыг тодорхойлж, энэ чиглэлээр иргэдэд зориулсан зөвлөмж гарган бусаддаа танилцуулж чадаж буй эсэх

- Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр үзэл бодлоо илэрхийлэх, өөрсдийн зан үйлд ажиглагдаж буй зарим сөрөг дадал, сонирхлыг судалж, түүнийгээ өөрчлөх эрмэлзлэлтэй эсэх

Page 52: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

51

Зургаа. Олон улсын харилцаа Бүлгийн зорилго: Сурагч энэ бүлгийг судалснаар ОУХ-ны тухай мэдлэг, ойлголтоо өргөсгөн эзэмшиж, Монгол улсын болон ОУХ-ны гол гол үйл явц, үзэгдлийг шинжлэн судлах арга барил, чадвараа ахиулж, ОУХ-ны талаарх хандлагаа хөгжүүлэхэд оршино.

16. Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

Суралцахуйн зорилт Үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

16а. Олон улсын харилцааны улс бус оролцогч тус бүрийн үйл ажиллагааны онцлог, уялдаа холбоог ойлгох, дүгнэлт хийх 16б. ОУБ, Үндэстэн дамнасан корпораци, Террорист бүлэглэл, ТББ, шашны бүлэглэлийн талаар жишээ, эх сурвалжийг судлан, өөрийн улсын амьдралд үзүүлэх нөлөөллийг тодорхойлж, үнэлэлт өгөх

- Сурагчид гаргасан асуултуудынхаа дагуу ОУХ-ны улс бус оролцогчид (ТББ, шашны бүлэглэл, Үндэстэн дамнасан корпораци, Террорист бүлэглэл)-ын талаар мэдээлэл цуглуулж, боловсруулалт хийн, үнэлэлт өгч, бие биендээ харилцан танилцуулна.

- Сурагчид багаар ажиллаж, өөрийн улсад үйл ажиллагаа явуулж байгаа ОУБ-уудын чиг үүрэг, ажиллагааны талаар асуулт гаргана. Баг бүр асуултанд хариулж, үр дүнг хэлэлцэнэ.

- Олон улсын ТББ-ын олон талт хамтын ажиллагааны арга, механизмын талаар асуудал дэвшүүлж, мэдээлэл цуглуулж, түүндээ хувийн үнэлэлт өгнө.

-Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал. УБ.,2011 -Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал. УБ.,2011 -Дэлхийн болон Монголын улс төрийн карт, атлас -Алтанзаяа.Л нар.(2013) Нийгмийн ухаан сурах бичиг 5. УБ -Улс бус оролцогчийн тухай танилцуулга -ТББ, шашны бүлэглэл, Үндэстэн дамнасан корпораци, Террорист бүлэглэлд холбогдох кино, дүрс бичлэг, түүхэн баримтууд www.legal.info.mn www.miningjournal.mn

17. Монгол улсын олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцоо

Суралцахуйн зорилт Үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

17а. Монгол улсын “гурав дахь хөрш”-тэй харилцах, “төвийг сахих” гадаад бодлогын талаар танин мэдэж, үзэл бодлоо илэрхийлэх 17б. Монгол улс ба НҮБ, бусад олон улсын байгууллагын хамтын ажиллагааны талаар үнэлэлт өгч, байр сууриа илэрхийлэн хамгаалах

- Сурагчид “гурав дахь хөрш”-ийн бодлого, төвийг сахих гадаад бодлогын талаар холбогдох тохиолдлыг аргачлалын дагуу шинжилнэ, үнэлэлт өгнө.

- Тухайн тохиолдлын шинжилгээнд тулгуурлан “гурав дахь хөрш” (Өрнө, Дорнын хөгжингүй лс орнууд)-ийн бодлого, төвийг сахих талаар гадаад бодлогод заасан бүх улстай тэнцвэртэй, нээлттэй харилцах зарчмыг хэлэлцэх асуултууд гаргаж, түүний дагуу хэлэлцэнэ.

- НҮБ-ын өнөөдрийн үйл ажиллагааны талаар холбогдох эх сурвалжуудыг ашиглан, шинэ мэдээлэл цуглуулж, танилцуулга хийнэ.

-Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал. УБ.,2011 -Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал. УБ.,2011 -Дэлхийн болон Монголын улс төрийн карт, атлас -Алтанзаяа.Л нар.(2013) Нийгмийн ухаан сурах бичиг 5. УБ www.legal.info.mn www.miningjournal.mn

Page 53: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

52

18. Монгол улсын гадаад харилцааны “зөөлөн хүч”-ний бодлого

Суралцахуйн зорилт Үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

18а. Монгол улсын “зөөлөн хүч”-ний (боловсрол, соѐл, спорт, хүмүүнлэг г.м) агуулга, чиглэлийг асуудал шийдвэрлэх замаар судлан ойлгож, тайлбарлах 18б.Монгол улсын боловсрол, соѐл, спорт, хүмүүнлэгийн гадаад харилцааны үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийлж, санал дэвшүүлэх

- Соѐл, спортын төрлөөр олон улсад

нэрд гарсан өөрийн улсын алдартнуудаас асуудал шийдвэрлэх алхмуудыг баримжаалан сурвалжлага, ярилцлага авч, тэдний үйл ажиллагааг Монгол улсын зөөлөн хүчний бодлогын агуулга, чиглэлтэй холбон тодорхойлж, энэ талаар хосоор харилцан танилцуулга хийнэ.

- Боловсрол, соѐл, спорт, хүмүүнлэгийн гадаад харилцааны үйл ажиллагааны талаар а.Агуулга, б.Чиглэл, в.Үр дүн гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд өөрсдийн санал дэвшүүлж, хэлэлцэнэ.

-Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал. УБ.,2011 -Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал. УБ.,2011 -Дэлхийн болон Монголын улс төрийн карт, атлас -Алтанзаяа.Л нар.(2013) Нийгмийн ухаан сурах бичиг 5. УБ -ТББ, шашны бүлэглэл, Үндэстэн дамнасан корпораци, Террорист бүлэглэлд холбогдох кино, дүрс бичлэг, түүхэн баримтууд www.legal.info.mn www.miningjournal.mn

Багшид санамж: - Сэдвийг сурагчдад асуудал дэвшүүлэн шийдвэрлүүлэх, тохиолдол шинжлэх болон ярилцлагын аргаар судлуулж, энэ чиглэлийн ойлголт, үнэлэлтэд хүрэх чадвартай болоход нь дэмжлэг үзүүлэх - Сэдвийн хүрээнд сурагчид асуулт гаргах, асуулт, асуудалдаа холбогдох мэдээллийг шинжлэн судлах аргаар бие даан цуглуулах, үнэлэхэд нь анхаарах - Сурагчдын өдөр тутмын болон орон нутгийн амьдралын бодит жишээ, баримттай холбон улс бус оролцогчийн үйл ажиллагааг ярилцлага, хэлэлцүүлэгийн аргаар ойлгох, илэрхийлэх чадвартай болоход нь анхаарах - Энэхүү бүлгийг түүх, газарзүй болон нийгэм судлалын өмнө судалсан бүлгүүд, мөн эх хэл, уран зохиолын хичээл, сэдэв хоорондын холбоонд тулгуурлан мэдлэг бүтээх чадвар, хандлагыг нь хөгжүүлэхэд анхааран ажиллах

Агуулгын тайлбар:

ХI ангийн “Олон улсын харилцаа” бүлгийн цөм агуулгын тогтолцоо:

Page 54: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

53

№ Цөм агуулга:

(дэд сэдэв) Тайлбар, тодруулга:

1

Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

ОУХ-ны улс бус оролцогч гэдэг нь улс дамнан үйл ажиллагаа явуулдаг, ашгийн төлөө болон ашгийн төлөө бус тухайлбал, ОУБ, Үндэстэн дамнасан корпораци, террорист бүлэглэл, ТББ, шашны бүлэглэл зэрэг олон улсын харилцаанд оролцогчдыг хэлнэ.

2

Монгол улсын олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцоо

“Гурав дахь хөрш (АНУ, Япон, БНСУ, Европын Холбоо г.м.)” бол ардчилал, хөгжлийг тууштай дэмжигч, дорвитой хандивлагч улсууд бөгөөд эдгээр нь манай улсын харилцааг хоѐр том хөрштэй тэнцвэржүүлэгч хүчин зүйл юм.

3

Монгол улсын гадаад харилцааны “зөөлөн хүч”-ний бодлого

Зөөлөн хүчний бодлого гэдэг нь ОУХ-нд хүч үл хэрэглэх, аливаа асуудлыг яриа, хэлэлцээр зэрэг механизм ашиглан харилцан зөвшилцөх, харилцан ойлголцох замаар гадаад харилцааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга, хэлбэрийг хэлнэ. Зөөлөн хүчний бодлого нь боловсрол, соѐл, хүмүүнлэг, спортын гэсэн чиглэлүүдээр хэрэгждэг.

Багшид өгөх арга зүйн зөвлөмж

“ОУХ” бүлгийн сургалтын аргазүй хэсэгт бид ямар мэдлэг, чадвар, хандлага эзэмших(сурах)-д ямар сургах аргууд хэрэглэхийн тогтолцоог хүснэгтээр харуулав. Энэ нь ОУХ-ны суралцахуйн аль ч зорилт, цөм агуулгыг сургалтад хэрэгжүүлэхэд шилжүүлэн хэрэглэх боломжтой. Нөгөө талаар, ОУХ болон нийгмийн ухаанд сурах болон сургах аргыг нийтлэг, үндсэн бүтцээр авч үзсэнд тулгуурлан манай багш нар орон нутаг, сургууль, өөрийн арга барилын онцлогтоо бүтээлчээр тохируулан хэрэглэх, сонголт хийх, нэгж, ээлжит хичээлээрээ улам бүр оновчтой шийдэл хийх нь нээлттэй юм.

“ОУХ” бүлгээр сурагчийн эзэмших мэдлэг,чадвар ба сургах аргын тогтолцоо № “ОУХ” бүлгээр сурагчийн эзэмших мэдлэг, чадвар,

хандлага Сургах арга

ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА

МУ ба ОУХ-ны улс бус оролцогч

МУ-ын ОУ-ын хамтын нийгэмлэг дэх оролцоо

“Гурав дахь хөрш”, “Байнга төвийг сахих гадаад бодлого”

г.м

МУ-ын ГХ-ны “зөөлөн хүч”

-ний бодлого

Page 55: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

54

1 Мэдлэг/ ойлголтын чадвар

- Бүтээлчээр уншиж, бичиж, сонсох, ярих

- Тулгуур ухагдахуун,ойлголтыг эзэмших, ойлголтын зураглал хийх

- Нийгмийн амьдрал, ОУХ-ны үзэгдэл,үйл явцыг ажиглах

- ОУХ-ны мэдээлэлтэй ажиллах,мэдээлэл цуглуулах, сонгох, боловсруулах, хэрэглэх

- Схем, график, диаграммд ажиллах, тайлбар хийх

- Нэгтгэн дүгнэх - Сэдвээс асуудал дэвшүүлэх,

асуулт тавих - Асуудлыг олох - Асуудлыг шийдвэрлэх арга замыг

тодорхойлох - Асуудлыг шийдвэрлэсэн үр дүнг

хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт өгөх г.м.

- INSERT арга

- Бүлэглэх болон зэрэгцүүлэн тэмдэглэл хөтлөх арга

- Тохиолдол шинжлэх - Бие биенээсээ

суралцах - Багаар суралцах - Хэлэлцүүлэг - Төслийн ажил

гүйцэтгэх - Оюун бодлоо

уралдуулах ярилцлага г.м.

2 Үнэт зүйлийг судлах, өөриймшүүлэх чадвар

- Ажиглах (тухайн бодлого, шийдвэрийн цаана ямар үнэт зүйл агуулагдаж байгааг таньж, илрүүлэх)

- Үзэл баримтлалд анализ хийх (Тухайн үзэл баримтлалд агуулагдаж буй үнэт зүйл нь бусад үнэт зүйлтэй яаж зохицож байгаад анализ хийх)

- Санал бодол, бодит байдлын ялгааг мэдрэх

- Мэдээлэлд шүүмжлэлтэй, эргэцүүлэлттэй хандах

- Байр сууриа илэрхийлэх

- Тохиолдол шинжлэх - Төслийн ажил

гүйцэтгэх - Багаар суралцах - Байр сууриа

илэрхийлэх сэдэл, боломж бүрдүүлэх

- Давхар тойргийн дасгал

- Мэтгэлцээн г.м.

3 Шийдвэр гаргах чадвар

- Өөрийн санал, хариу тайлбарын үндэслэгээг гаргах

- Ерөнхийлж дүгнэх - Дүгнэлтээ үнэлэх - Үйл ажиллагааны бүтээлч

хэлбэрийг сонгон,тодорхойлох - Үйл ажиллагаанд оролцсон

үндэслэлээ нотлох, хамгаалах

- Мэтгэлцээн - Багаар суралцах - Дүрд тоглох - Төслийн ажил гүйцэтгэх - Асуудал шийдвэрлэх

арга г.м.

4 Үйл ажиллагаанд оролцох, хамтран ажиллах чадвар

- Бусадтай хамтарч ажиллах чадвар - Бусадтай ам, бичгээр харилцах,

өөрийгөө илэрхийлэх, ойлгуулах чадвар

- Хүлээцтэй хандах, сонсох, зөвшилцөх чадвар

- Хамтарч ажиллах, амьдрах болон хамтын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх чадвар

- Олон нийтийн сэтгэлийг эмзэглүүлсэн нийгмийн өмнө тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулж, харилцах чадвар

- Бусдыг ойлгох, хүндэтгэх чадвар - Сургууль, хамт олон, нийгмийн үйл

ажиллагаанд идэвхтэй оролцох, сонголт хийх чадвар г.м.

- Багаар суралцах - Төслийн ажил гүйцэтгэх - Дүрд тоглох - Мэтгэлцээн - Эсээ бичих г.м.

ҮНЭЛГЭЭ Үнэлгээний зорилт

Page 56: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

55

А. Олон улсын харилцааны үйл явц, үзэгдлийн тухай сэтгэн бодох, эргэцүүлэх, бодол санаагаа ОУХ-ны хэллэг, ойлголтоор илэрхийлэх Б. ОУХ-ны амьдралтай холбоотой мэдээлэлтэй ажиллах чадвар эзэмшилт В. ОУХ-ны үйл явц, үзэгдэл, үйл явдлыг сонирхож судлах, оролцох хандлага, идэвх зүтгэл Үнэлгээний шалгуур А. зорилтын шалгуур:

- Олон улсын харилцааны улс бус оролцогч тус бүрийн үйл ажиллагааны онцлог, уялдаа холбоог нэр томьѐо, ойлголтоор нь тодорхойлж байгаа байдал

- Олон улсын харилцааны улс бус оролцогчдын өөрийн улсын амьдралд үзүүлж буй эерэг, сөрөг нөлөөллийг эрэмбэлж, зураглан харуулж байгаа байдал

- Монгол улсын “гурав дахь хөрш”-тэй харилцах, “төвийг сахих” гадаад бодлогын агуулга, чиглэлийг илрүүлэх үзүүлэлтүүдийг оновчтой гаргаж буй байдал

- Монгол улсын “зөөлөн хүч”-ний (боловсрол, соѐл, спорт, хүмүүнлэг г.м) бодлого,үйл ажиллагааны зорилго, чиглэлийг асуудал шийдвэрлэх, хэлэлцэх замаар судлах алхмуудын дарааллыг тодорхойлж, танилцуулж байгаа байдал

Б. зорилтын шалгуур:

- Олон улсын харилцааны улс бус оролцогч ОУБ, Үндэстэн дамнасан корпораци, Террорист бүлэглэл, ТББ, шашны бүлэглэлийн талаарх мэдээллийг олон янзын эх сурвалжуудаас цуглуулж, боловсруулж байгаа байдал

- Монгол улсын “гурав дахь хөрш”-тэй харилцах, “төвийг сахих” гадаад бодлогын талаар амьдралын жишээ, баримт олж, дүн шинжилгээ хийж, амаар болон бичгээр мэдээлж буй байдал

- Монгол улсын “зөөлөн хүч”-ний (боловсрол, соѐл, спорт, хүмүүнлэг г.м) бодлого, үйл ажиллагааны чиглэлээр ярилцлага, хэлэлцүүлэг хийх асуултуудыг гаргаж, эрэмбэлэн багцалсан байдал

В. зорилтын шалгуур:

- Олон улсын харилцааны улс бус оролцогчдын өөрийн улсын амьдралд үзүүлж буй нөлөөлөл, хамаарлын (эерэг, сөрөг) талаар танин мэдэх, хүсэлсонирхол, хичээл зүтгэл төлөвшиж буй байдал

- Монгол улсын “гурав дахь хөрш”-тэй харилцах, “төвийг сахих” гадаад бодлогын үйл ажиллагаанд тодорхой арга, хэлбэрээр оролцож буй байдал

- Монгол улсын “зөөлөн хүч”-ний (боловсрол, соѐл, спорт, хүмүүнлэг г.м) бодлого, үйл ажиллагааг сонирхох хүсэл эрмэлзлэлтэй болж буй байдал

Жишиг даалгавар

“Олон улсын харилцаа” бүлэг сэдвийн үнэлгээний матриц

Үнэлгээний зорилт

Үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд

- Олон улсын харилцааны тухай сэтгэн бодох, эргэцүүлэх, ОУХ-ны үг хэллэг, ойлголтоор илэрхийлэх

-Олон улсын харилцааны улс бус оролцогч тус бүрийн үйл ажиллагааны онцлог, уялдаа холбоог нэр томьѐо, ойлголтоор нь тодорхойлж байгаа байдал -Олон улсын харилцааны улс бус оролцогчдын өөрийн улсын амьдралд үзүүлж буй нөлөөллийг (эерэг, сөрөг)эрэмбэлж, зураглан харуулж байгаа байдал -Монгол улсын “гурав дахь хөрш”-тэй харилцах, “төвийг сахих” гадаад бодлогын агуулга, чиглэлийг илрүүлэх үзүүлэлтүүдийг оновчтой гаргаж буй байдал -Монгол улсын “зөөлөн хүч”-ний (боловсрол, соѐл, спорт, хүмүүнлэг г.м) бодлого, үйл ажиллагааны зорилго, чиглэлийг асуудал шийдвэрлэх, хэлэлцэх замаар судлах алхмуудын дарааллыг тодорхойлж, танилцуулж байгаа байдал

Page 57: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

56

- ОУХ-ны амьдралтай холбоотой мэдээлэлтэй ажиллах чадвар эзэмшилт

-Олон улсын харилцааны улс бус оролцогч ОУБ, Үндэстэн дамнасан корпораци, Террорист бүлэглэл, ТББ, шашны бүлэглэлийн талаарх мэдээллийг олон янзын эх сурвалжуудаас цуглуулж, боловсруулж байгаа байдал -Монгол улсын “гурав дахь хөрш”-тэй харилцах, “төвийг сахих” гадаад бодлогын талаар амьдралын жишээ, баримт олж, дүн шинжилгээ хийж, амаар болон бичгээр мэдээлж буй байдал -Монгол улсын “зөөлөн хүч”-ний (боловсрол, соѐл, спорт, хүмүүнлэг г.м) бодлого, үйл ажиллагааны чиглэлээр ярилцлага, хэлэлцүүлэг хийх асуултуудыг гаргаж, эрэмблэн багцалж, танилцуулж буй байдал

- ОУХ-ны үзэгдэл, үйл явдлыг сонирхож судлах, оролцох хандлага, идэвх зүтгэл

-Олон улсын харилцааны улс бус оролцогчдын өөрийн улсын амьдралд үзүүлж буй нөлөөлөл, хамаарлын талаар танин мэдэх, хүсэл, сонирхол, хичээл зүтгэл төлөвшиж буй байдал -Монгол улсын “гурав дахь хөрш”-тэй харилцах, “төвийг сахих” гадаад бодлогын үйл ажиллагаанд тодорхой арга, хэлбэрээр оролцож буй байдал -Монгол улсын “зөөлөн хүч”-ний (боловсрол, соѐл, спорт, хүмүүнлэг г.м) бодлого, үйл ажиллагааг сонирхох хүсэл эрмэлзлэлтэй болж буй байдал

“ОУХ” бүлгийн “ОУХ-ны улс бус оролцогч”, “Монгол улсын гадаад харилцааны “зөөлөн хүчний” бодлого” сэдвүүдийн хүрээн дэх жишиг даалгавар: Суралцахуйн зорилт:

а. Олон улсын харилцааны улс бус оролцогч тус бүрийн үйл ажиллагааны онцлог, уялдаа холбоог ойлгох, дүгнэлт хийх

б. ОУБ, Үндэстэн дамнасан корпораци, Террорист бүлэглэл, ТББ, шашны бүлэглэлийн талаар жишээ, эх сурвалжийг судлан, өөрийн улсын амьдралд үзүүлэх нөлөөллийг тодорхойлж, үнэлэлт өгөх

“ОУХ-ны улс бус оролцогч”дэд сэдвийн үнэлгээний матриц

Үнэлгээний зорилт Үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд Жишиг даалгаврууд

-Олон улсын харилцааны улс бус оролцогчийн тухай сэтгэн бодох, эргэцүүлэх, ОУХ-ны хэллэг, ойлголтыг хэрэглэн илэрхийлэх

-ОУХ-ны улс бус оролцогч болохтой холбогдох мэдээлэлд задлан шинжилгээ хийж, үйл ажиллагааны хэлбэрүүдийг илрүүлэх -Улс бус оролцогч болохыг шинжилж:

o үүргүүдийг нь илрүүлэх o үйл ажиллагааны

чиглэлээр тодорхойлох o нөлөөгөөр тодруулах

Зорилт 1.-ийг илрүүлэх даалгавар:

Эргэцүүлэн бодохуйц мэдээллүүдэд шинжилгээ хийх

Сорилууд

- ОУХ-ны амьдралтай холбоотой мэдээлэлтэй ажиллах чадвар эзэмшилт

ОУХ-ны улс бус оролцогч (ОУБ, ТББ, шашны бүлэглэл, үндэстэн дамнасан корпораци, террорист бүлэглэл)-ийн талаарх мэдээллийн эх сурвалжуудыг олох, ангилах, эрэмблэх (сонин, тогтмол хэвлэл, телевиз, радио, интернет мэдээ г.м.)

Зорилт 2.-ыг илрүүлэх даалгавар:

-Мэдээлэл шинжлэх даалгавар

-Шинжлэн судлах даалгавар (хосоор болон багаар гүйцэтгэх)

- ОУХ-ны улс бус оролцогчдын үйл ажиллагааг сонирхож судлах хандлага, идэвх зүтгэл

ОУХ-ны улс бус оролцогчийн талаар бичсэн эсээг үнэлэх үзүүлэлт: - мэдлэг - үндэслэгээ - бие даан сэтгэх - хэл найруулга

Зорилт 3.-ыг илрүүлэх даалгавар: -Эсээ бичих -Сурвалжлага хийх

Зорилт 1.-ийг илрүүлэх даалгавар: Даалгавар 1.

Сэтгэх, эргэцүүлэхтэй холбоотой тохиолдол шинжлэх: Тохиолдол:

Page 58: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

57

Сурагч Алимаагийн аав “Оюутолгой” ХХК-д ажилласнаар тэднийх шинэ орон сууцанд орж, тэрбээр зуны амралтаараа хөдөө орон нутгаар тойрон аялдаг болжээ. Харин эдийн засгийн хямралаас үүдэн “Оюутолгой” ХХК 3000 гаруй ажилтнаа халж цомхотгосноор Алимаагийн аав ажилгүй болов. Ингэснээр тэдний өрхийн орлого эрс буурч Алимаа зуны амралтаар хөдөө аялах нь бүү хэл төгөлдөр хуур, балетын дамжаандаа суралцах зардалгүй болсон. Шинжлэх асуулт:

1. Сурагч Алимаагийн аав Оюутолгой ХХК-д ажилд орсноор тэдний амьдралд ямар нөлөө үзүүлсэн бэ?

2. Аав нь цомхотголоор ажлаасаа халагдсаны дараа тэднийд ямар өөрчлөлт гарсан бэ?

3. “Оюутолгой” ХХК нь олон улсын харилцааны улс оролцогч уу?, улс бус оролцогч уу? (Үүрэг, үйл ажиллагааны чиглэл, нөлөөний онцлогийг нь харуулсан жишээгээр нотолно уу?)

Даалгавар 2. Мэдээллийг шинжлээрэй. Мэдээлэл: Улаан загалмай / Улаан хавирган сар байгууллагуудын Олон улсын хороо өнөөдөр

ч гэсэн хүмүүнлэгийн яаралтай тусламжийн үйл ажиллагаа явуулсаар байна. Үүнтэй төстэй байгууллага нь Medicins Sans Frontieres (Хил хязгааргүй эмч нар) хэмээх 1971 онд байгуулагдсан байгууллага багтдаг.Уг байгууллага дайн, мөргөлдөөн болон байгалийн гамшгийн үед хүмүүнлэгийн яаралтай тусламж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг. Дэлхий даяарх тусламж, хүчин чармайлтынхаа төлөө 1999 онд тус байгууллага Энх тайвны салбарт Нобелийн шагнал хүртжээ. Мөн CARE, Save the Children зэрэг байгууллагууд дайн, мөргөлдөөн, ядуурлаас үүдэлтэй зовлон, зүдгүүрийг бууруулах чиглэлээр ажиллаж байна.

Эх сурвалж: Т.Ариунсанаа. Олон улсын харилцаа: дэлхийн бодлого зүйн удиртгал, системийн хандлага, УБ., 2015. 149 дэх тал

Шинжлэх асуулт: 1. Дээрх эхэд тулгуурлан Олон улсын улаан загалмайн хороотой чиг үүргээрээ төстэй ямар байгууллага, хэдэн онд байгуулагдсаныг тодорхойлно уу. 2. Энэ байгууллага улс бус оролцогч болохыг чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, нөлөөгөөр нь нотлож, өөрийн үнэлэлт өгөөрэй. Даалгавар 3. Ажлын хуудсыг гүйцэтгээрэй. Ажлын хуудас 1. Дээрх мэдээллийг шинжлэх явцад сурагчдын эргэцүүлэх сэтгэлгээг илрүүлэх тэмдэглэлийг зааварчилгын дагуу гүйцэтгэнэ үү. Зааварчилга:

- Байхгүй тохиолдолд “мэдээлэл байхгүй” гэж бичнэ. - Байгааг “зөв” гэсэн тэмдэгээр тэмдэглэх - Оновчгүйг “-” тэмдэгээр тэмдэглэх

Сурагчдын эргэцүүлэх сэтгэлгээг илрүүлэх тэмдэглэл

Сурагчдын нэр:

Хичээл / бүлэг сэдэв

Мэдээллийн утга агуулга Эргэцүүлэх байдлын илрэл:

ОУХ-ны улс бус оролцогчид ба олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээний хамаарал

ОУХ-ны улс бус оролцогчдын үйл ажиллагааны зорилго, үүрэг, чиглэл, нөлөөний талаар холбогдох зүйлс

ОУХ-ны улс бус оролцогчдын олон нийттэй харилцах бодлого, иргэдийн оролцооны талаар

Гол санааг илэрхийлсэн өгүүлэмжийг эрж, хайсан

Найдвартай эх сурвалжийг ашигласан

Page 59: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

58

Өөрийн байр суурийг илэрхийлсэн

Бусдын бодол санаа, мэдлэгийн түвшинг тооцсон

Зорилт 2.-ийг илрүүлэх даалгавар: Даалгавар 1.Дараах мэдээллийг сайтар уншиж, асуултын дагуу эргэцүүлэн, үзэл бодлоо илэрхийлнэ үү.

Мэдээлэл: “АНУ зөөлөн хүч чадалтай. Тэр нь соѐлын хэлбэрээр хүчтэй илэрдэг. Дэлхий

дахины Холливудын кинонуудыг үзэж, АНУ-ын рок хөгжмийг сонсож, Ливайс жинс өмсөж байна. Дэлхий дахиныг хүчээр захирах боломжгүй. Зөөлөн хүч чадавхи буюу соѐлын үнэт зүйлсийн дур булаам байдал гэдэг нь нэг ѐсондоо сэтгэл зүрх, оюун санааны төлөө дайн юм. Эх сурвалж: Т.Ариунсанаа Олон улсын харилцаа. УБ., 2015. 135 дахь тал Шинжлэх асуулт:

1. Эхэд өгүүлснээр АНУ-ын зөөлөн хүчний үйл ажиллагаа ямар хэлбэрээр илэрдэг вэ?

2. Эхэд тулгуурлан АНУ-ын зөөлөн хүч буюу соѐлын онцлогуудыг нэрлэж, тэдгээрийн давуу, сул талыг тайлбарлаарай.

Даалгавар 2. Дараах асуултуудад хариулж бичээрэй. а. ХIII зууны Их Монгол улс, Монголын эзэнт гүрнийг байгуулсан II дахь мянганы суут хүн Чингис хаан дэлхийн талыг байлдан дагуулахдаа ямар зөөлөн хүчний бодлого хэрэглэсэн бол .................................... б. Орчин үед Монгол улс боловсрол, соѐл, спорт, хүмүүнлэгийн чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулж, ямар үр дүнд хүрсэн байгаасай гэж бодож байна вэ? ........................................................ в. Монгол улсын дэлхий нийтэд танигдсан соѐл иргэншлийн зүйлсээс гүйцээж нэрлэн бичээрэй.

Соѐлын чиглэлээр:.............................. Хүмүүнлэгийн чиглэлээр:.................... Спортын чиглэлээр: ............................

Даалгавар 3. “ОУХ-ны улс бус оролцогч болох шашны бүлэглэл”-ийн талаарх мэдээллийг шинжлээрэй.

Мэдээлэл: Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, бодлого нь шашны эрх чөлөөг хамгаалж, Үндсэн хуулиар төр, сүм хийдийг тусгаар байлгах талаар заасан байдаг. Албан ѐсны төрийн шашин үгүй ч Төр шашны харилцааны тухай хуулиар үндэсний эв нэгдэл, түүх, соѐлын уламжлалыг хадгалан үлдээх зорилгоор төрийн зүгээс Буддын шашныг хүндэтгэн үзнэ хэмээн заасан байдаг. Засгийн газрын зүгээс шашин шүтлэг, түүх, соѐлын чухал төвүүд болох Буддын шашны холбогдолтой хэд хэдэн дурсгалт газрыг сэргээн босгоход санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Өөр бусад байдлаар Засгийн газрын зүгээс Буддын болон бусад шашныг санхүүжүүлээгүй. Хууль ѐсоор үйл ажиллагаа явуулахын тулд шашны бүлгүүд болон ТББ-ууд орон нутгийн болон аймгийн захиргаанд, түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлдэг. Шашны байгууллагууд нь үл хөдлөх эд хөрөнгийн татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлөх ѐстой. ТББ-ууд, тэр дундаа шашны байгууллагуудад ашгийн албан татвар төлөх шаардлага тавигддаггүй. Хуулинд зааснаар гадаадын байгууллагууд ажиллуулж буй гадаад иргэний орон тоонд дотоодын иргэдийг ажиллуулах ѐстой. Дотоодын ажилтнуудын тоо нь нийт ажилтны 60-95% хүртэл байх энэ тоо нь тухайн үйл ажиллагаа явуулж буй салбараас хамаардаг. Энэхүү хууль нь шашны болон шашны бус байгууллагад ижил үйлчилнэ. Ажил эрхлэх визтэй ажиллаж буй гадаадын иргэд ажлын цагаар шашны үйл ажиллагаа явуулахыг хориглодог. 2011 оны эцэст улс даяар албан ѐсоор бүртгэгдсэн 630 сүм хийд, шашин мөргөлийн газар байгаагаас 272 нь Буддын, 293 нь Христийн, 65 нь бусад шашнуудад хамаарч

Page 60: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

59

байна. Тухайн жилийн туршид Улсын бүртгэлийн ерөнхий газар шинээр 50 сүм хийдийг бүртгэжээ. Евангелийн Эвсэл ТББ-ын үзэж буйгаар Евангелийн урсгалын 600 гаруй сүм улс орон даяар үйл ажиллагаа явуулж байна. Тус улсад тооны хувьд цөөн хэдий ч өсөн нэмэгдэж буй Христийн шашинтан байдаг. Христийн шашны бүлгүүдийн үзэж байгаагаар Монголын нийт хүн амын 4% илүү нь Христийн шашин шүтдэг. Үүний 90% нь протестант, 9% нь хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмд (Мормон) харъяалагдаж байна. Ромын Католик болон Оросын үнэн алдартны шашинтнууд үлдсэн нэг хувийг эзэлдэг. Зарим иргэд бөө мөргөлийг, ихэнхдээ өөр бусад шашинтай хослуулан, шүтдэг ч бөө мөргөлтний тоог тодорхой гаргасан баталгаатай статистик мэдээ байхгүй. Эх сурвалж: 2011 оны олон улсын шашны эрх чөлөөний тухай илтгэлээс

Шинжлэх асуулт:

1. Шашны бүлэглэл нь ОУХ-ны ямар оролцогч болохыг баримтад тулгуурлан нотолно уу.

2. Гадаадын шашны байгууллагад ажиллах гадаад, дотоодын иргэний тооны харьцааг (эхэд дурьдсан ѐсоор) харуулсан баганан диаграм зохионо уу.

3. Төр шашны харилцааны тухай хуульд Буддын (Бурханы) шашныг хүндэтгэн үзнэ гэж заасны учрыг бусад хичээлийн мэдлэгтэйгээ холбон тайлбарлаарай.

4. Христын шашны протестант урсгалыг шүтэгчдийн үйл ажиллагаа, зан үйлийн талаар өөрийн ажигласан 2-оос доошгүй жишээ гаргана уу.

Даалгавар 4. Шинжлэн судлаарай. Зааварчилга: Шашны бүлэглэлийн үйл ажиллагаа Монголын нийгмийн бодит амьдралд ямар байгаа талаар шинжлэн судлах энэхүү ажлыг 7, 14 хоногийн хугацаанд үе шат буюу алхмуудаар нь гүйцэтгүүлж үр дүнг үнэлж болно. Энэ нь илүү зохимжтой. Учир нь нийгмийн бодит амьдрал, үзэгдэл, үйл явц болон Монгол дахь шашны бүлэглэлүүд, тэдгээрийн үйл ажиллагааг шинжлэн судлах ажил нь тодорхой алхам (асуудал дэвшүүлэх, мэдээлэл цуглуулах, боловсруулах, танилцуулах), хугацааны дараа үр дүн нь гарч, түүнийг нь бодитой үнэлэх онцлогтойг анхаарна уу. Ажлын хуудас 2. Шинжлэн судлах даалгаврын үр дүнг дараах ажлын хуудасны дагуу гүйцэтгээрэй.

“ОУХ-ны улс бус оролцогч болох шашны

бүлэглэл”

Асуулт, асуудал, таамаглал

дэвшүүлсэн байдал

Мэдээлэл цуглуулалт

Мэдээллийн задлан

шинжилгээ, нэгтгэн дүгнэлт,

нотолгоо, үнэлэлт

Үр дүнгийн товч танилцуулга

Даалгавар 5. Дараах сорилуудыг зааврын дагуу зөв гүйцэтгээрэй.Зааварчилга: Сорилыг гүйцэтгэхдээ зөв хариуг сонгон дугуйлна. Сорил 1. Олон улсын харилцааны улс бус оролцогч субъект аль нь вэ?

а. Төр б. Үндэстэн дамнасан корпораци в. Ард түмэн г. Холбооны улс

Сорил 2. Өөрсдийн нийтлэг ашиг сонирхлоо хэрэгжүүлэхийн тулд хоѐр ба түүнээс дээш тооны улс орон хамтарч байгуулсан байгууллага аль нь вэ?

а. Төр б. Үндэстэн дамнасан корпораци в. Олон улсын байгууллага г. Эдгээр бүгд зөв

Сорил 3. Төв Азийн бүс нутаг дахь олон улсын терроризм, шашны экстремизм, үндэстний салан тусгаарлах үзлийн эсрэг эдгээр орнуудын хүчийг нэгтгэх, мөн харилцан итгэлцэл, найрсаг харилцааг бэхжүүлэх, улс төр, эдийн засаг, соѐл, шинжлэх ухаан, техник, технологи, экологийн болон бусад салбарт хамтын ажиллагааг

Page 61: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

60

өргөжүүлэх, энэ бүс нутагт аюулгүй, тогтвортой байдлыг хангах зорилготой олон улсын байгууллагыг заана уу. а. НАТО б. АРФ в. АПЕК г. ШХАБ Сорил 4. ҮДК-ийг байгуулах давуу талд хамаарахгүй зүйл аль нь вэ? а. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх б.Жижиг буурай улс оронд тусламж үзүүлэх в.Технологийн дэвшлийг ашиглах г.Дээрх бүгд зөв Зорилт 3.-ыг илрүүлэх даалгавар: Даалгавар 1. “ОУХ-ны улс бус оролцогч” сэдвийн хүрээнд эсээ бичээрэй. (эсээний нэрийг өөрсдөө өгөх)

Зааварчилга: - Эсээний сэдэв болон үнэлэх үзүүлэлтүүд (мэдлэг, үндэслэгээ,бие даан сэтгэх,

хэл найруулга)-ийг сайтар ойлгох - Эсээний эхлэл, үндсэн болон төгсгөл хэсгийг тодорхой уялдаа холбоотойгоор

илэрхийлэх - Эсээгээ бүхэлд нь хянах - Эсээг тодорхой хугацаа, хэмжээнд гүйцэтгэх

Ажлын хуудас 3. Эсээг үнэлэх үзүүлэлт

Үзүүлэлт Тэмдэглэл

Мэдлэг

Үндэслэгээ

Бие даан сэтгэх

Хэл найруулга

Даалгавар 2. Манай улсын ОУХ-ны ахмад ажилтан, мэргэжилтэн болон улс төрчдөөс “Монгол улсын зөөлөн хүчний бодлого, үйл ажиллагаа”-ны талаар сурвалжлага аваарай (хийгээрэй). Сурвалжлага хийх аргачлал, чиглэл: Бэлтгэл: -Сурвалжлах хүнээ сонгох -Асуултаа бэлтгэх Асуултын чиглэл: -Манай улсын зөөлөн хүчний бодлого, түүний хэрэгжилтийн талаарх таны бодол? -Монгол улсын зөөлөн хүчний бодлого, үйл ажиллагааг хэрхэн боловсронгуй болгох талаар ярина уу г.м ХI ангийн “ОУХ” бүлгийн эзэмшилтийг бүхэлд нь үнэлэх аргачлал: Үнэлгээний хэлбэр: - Явцын үнэлгээ: Сурагчийн сурлагын явц, ахиц, сурах арга барил, хандлагын талаар мэдээлэл цуглуулж, сурагч суралцах үйлээ, багш сургах аргаа харилцан сайжруулахад оршино. - Эцсийн буюу үр дүнгийн үнэлгээ: Сурагчийн мэдлэг, ойлголт, чадвар, хандлагын түвшинг бүлэг сэдэв, улирлын эцэс, анги дэвших, сургууль төгсөхөд үнэлж дүгнэхэд оршино. Үнэлгээний арга, хэрэгсэл: -Ажиглалт, ажиглалтын тэмдэглэл - Ярилцлага - Хэлэлцүүлэг - Багшийн үнэлгээний хуудас - Өөрийн үнэлгээний хуудас - Сурагч сурагчаа үнэлэх хуудас - Эцэг, эхийн үнэлгээний хуудас - Ажиглалтын хуудас - Эргэцүүллийн хуудас - Бүтээлийн сан

Page 62: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН XI АНГИЙН … · 6 Олон улсын харилцаа 16 Монгол улс ба ОУХ-ны улс бус оролцогч

61

- Тест-сорил, жишиг даалгавар - Шалгалт - Төсөлт ажлын үр дүн - Шинжлэн судлах үйл ажиллагааны үр дүн г.м. Үнэлгээний эдгээр арга хэрэгслийг багш урьдчилан бэлтгэж, явцын болон эцсийн үнэлгээндээ зохистой хэрэглэнэ.

Сурагч аль ч асуудлыг шинжлэн судлах арга барил хэрхэн эзэмшсэнийг үнэлэх рубрикийн жишээ:

ШСАБ-ын алхмууд

Шалгуур үзүүлэлт

Үнэлэх түвшин

I түвшин (дунджаас доогуур)

II түвшин (дундаж)

III түвшин (дунджаас дээгүүр)

Шинжлэн судлах асуулт тавих, асуудал дэвшүүлэх

Баримт, эх сурвалж, амьдралыг судалсан байдал

Баримт, эх сурвалж, амьдралыг судлаагүй

Баримт,эх сурвалж, амьдралыг хангалттай түвшинд судлаагүй

Баримт,эх сурвалж, амьдралыг хангалттай түвшинд судалсан

Асуулт, асуудлын үндэслэл, томьѐолол

Дэвшүүлж буй асуулт, асуудлын үндэслэл, томьѐолол сул

Дэвшүүлж буй асуулт, асуудлын үндэслэл, томьѐолол хангалтгүй

Дэвшүүлж буй асуулт, асуудлын үндэслэл, томьѐолол хангалттай

Шинжлэх үйлээ төлөвлөх, холбогдох мэдээлэл эрж хайх, цуглуулах

Шинжлэн судлах үйлийг төлөвлөсөн агуулга, бүтцийн байдал

Шинжлэн судлах үйлийн төлөвлөлт агуулга, бүтцийн хувьд хангалтгүй

Шинжлэн судлах үйлийн төлөвлөлт, агуулга, бүтцийн хувьд дунд зэрэг

Шинжлэн судлах үйлийг агуулга, бүтцийн хувьд сайн төлөвлөсөн

Мэдээллийг тоон болончанарын аргаарцуглуулсан байдал

Цуглуулсан мэдээлэл тоо, чанарын хувьд хангалтгүй

Цуглуулсан мэдээлэл тоо, чанарын хувьд дунд зэрэг

Мэдээллийг тоо, чанарын хувьд хүрэлцэхүйц хэмжээнд цуглуулсан

Мэдээллийг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, нотлох, үнэлэх (Боловсруулах)

Мэдээллийг ангилж, эрэмбэлсэн байдал

Мэдээллийг ангилан эрэмбэлж чадаагүй

Мэдээллийг бүрэн ангилж, эрэмбэлээгүй

Мэдээллийг бүрэн ангилж, эрэмбэлж чадсан

Мэдээллийг нэгтгэн дүгнэсэн байдал

Мэдээллийг нэгтгэн дүгнэж чадаагүй

Мэдээллийг гүйцэд нэгтгэн дүгнээгүй

Мэдээллийг бүрэн нэгтгэн дүгнэсэн

Судалгаагаа үндэслэн нотолсон, үнэлсэн байдал

Судалгаагаа үндэслэн нотлоогүй, үнэлээгүй

Судалгаагаа үндэслэн нотолсон байдал дутуу

Судалгаагаа үндэслэн бүрэн нотолсон, үнэлсэн

Танилцуулах Үр дүнгээ танилцуулсан байдал

Үр дүнгээ танилцуулж чадаагүй

Үр дүнгээ дутуу танилцуулсан

Үр дүнгээ бүрэн хэмжээнд танилцуулсан

Үнэлгээний жин ( зорилтын хэрэгжилтийн харьцаа %-иар):

Үнэлгээний зорилт Заавал судлах

Олон улсын харилцааны улс бус оролцогчийн тухай сэтгэн бодох, эргэцүүлэх, ОУХ-ны хэллэг, ойлголтыг хэрэглэн илэрхийлэх

40

ОУХ-ны амьдралтай холбоотой мэдээлэлтэй ажиллах чадвар эзэмшилт

40

ОУХ-ны улс бус оролцогчдын үйл ажиллагааг сонирхож судлах хандлага, идэвх зүтгэл

20