20
НООС БОЛОВСРУУЛАХ САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ГАРЦ ШИЙДЭЛ ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ 2019.10.21 МОНГОЛЫН НООСОН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО

НООС БОЛОВСРУУЛАХ САЛБАРЫН …mofa.gov.mn/exp/ckfinder/userfiles/files/2Noos.pdfТэмээний ноос Ноосны нөөц / мян.тн Бэлтгэсэн

  • Upload
    others

  • View
    9

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: НООС БОЛОВСРУУЛАХ САЛБАРЫН …mofa.gov.mn/exp/ckfinder/userfiles/files/2Noos.pdfТэмээний ноос Ноосны нөөц / мян.тн Бэлтгэсэн

НООС БОЛОВСРУУЛАХ САЛБАРЫН

ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ

БУЙ АСУУДАЛ, ГАРЦ ШИЙДЭЛ

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ,

ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

2019.10.21

МОНГОЛЫН НООСОН

БҮТЭЭГДЭХҮҮН

ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО

Page 2: НООС БОЛОВСРУУЛАХ САЛБАРЫН …mofa.gov.mn/exp/ckfinder/userfiles/files/2Noos.pdfТэмээний ноос Ноосны нөөц / мян.тн Бэлтгэсэн

АГУУЛГА

НООС БОЛОВСРУУЛАХ САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТӨРӨӨС БАРИМТАЛЖ БУЙ

БОДЛОГО

ШИНЭ ТЕХНОЛОГИ, ТЕХНИК НЭВТРҮҮЛЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ГАРЦ ШИЙДЭЛ

ТАТВАРЫН БОЛОН БУСАД ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЗАМААР НООС БОЛОВСРУУЛАХ

САЛБАРТ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ

БОРЛУУЛАЛТЫН ЗАХ ЗЭЭЛИЙГ ТЭЛЭХ, ШИНЭ ЗАХ ЗЭЭЛД НЭВТРЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ

АСУУДАЛ, ГАРЦ ШИЙДЭЛ

1

2

3

4

НООС БОЛОВСРУУЛАХ САЛБАРЫН ҮЙЛДВЭРҮҮДЭД ДУТАГДАЖ БУЙ АЖИЛЛАХ ХҮЧНИЙ

ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ, МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ5

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ,

ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

ТҮҮХИЙ ЭДИЙН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ, ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ТОГТОЛЦООГ

САЙЖРУУЛАХ, ТҮҮХИЙ ЭДИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ6

МОНГОЛЫН НООСОН БҮТЭЭГДЭХҮҮН

ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО

Page 3: НООС БОЛОВСРУУЛАХ САЛБАРЫН …mofa.gov.mn/exp/ckfinder/userfiles/files/2Noos.pdfТэмээний ноос Ноосны нөөц / мян.тн Бэлтгэсэн

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ,

ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

НООС БОЛОВСРУУЛАХ САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Хөнгөн үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлого нь “мал аж ахуй, ан амьтан, байгалийн

гаралтай түүхий эд материалыг үндэсний үйлдвэрүүдэд шинжлэх ухааны ололт, өндөр бүтээмжтэй

техник технологийг ашиглан гүн боловсруулж гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн

үйлдвэрлэх, дотоодын хэрэгцээг үндэсний үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүнээр хангах чадвар

бүхий салбар” болгон хөгжүүлэхэд чиглэгдэж байна. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх шатанд ноос

боловсруулах салбарын үндэсний үйлдвэрлэгчдийн өмнө дараах асуудлууд тулгамдаж байна.

Үүнд:

❖Шинэ технологи, техник нэвтрүүлэхэд үйлдвэрлэгч нарт дэмжлэг үзүүлэх

❖Шинэ зах зээлд нэвтрэх, борлуулалтын зах зээлийг тэлэхэд үйлдвэрлэгч нарт дэмжлэг үзүүлэх

❖ Татварын болон бусад хуульд өөрчлөлт оруулах замаар ноос боловсруулах салбарт дэмжлэг

үзүүлэх

❖ Ноос боловсруулах салбарын үйлдвэрүүдэд дутагдаж буй ажиллах хүчний хэрэгцээг хангах

❖ Салбарын инженер техникийн болон мэргэжилтэй ажилтан бэлтгэх тогтолцоог сайжруулах

❖ Түүхий эдийн чанарыг сайжруулах, түүхий эдийг стандартын дагуу чанартай бэлтгэх, түүхий

эдийн хангамжийг нэмэгдүүлэх

МОНГОЛЫН НООСОН БҮТЭЭГДЭХҮҮН

ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО

Page 4: НООС БОЛОВСРУУЛАХ САЛБАРЫН …mofa.gov.mn/exp/ckfinder/userfiles/files/2Noos.pdfТэмээний ноос Ноосны нөөц / мян.тн Бэлтгэсэн

Угаах үйлдвэрийн байршил, тоо - 25 Хивсний үйлдвэрийн байршил,тоо - 2

Ээрэх үйлдвэрийн байршил, тоо - 8 Сүлжих үйлдвэрийн байршил - 56

НООС БОЛОВСРУУЛАХ САЛБАРЫН ҮЙЛДВЭРҮҮДИЙН БАЙРШИЛ

Page 5: НООС БОЛОВСРУУЛАХ САЛБАРЫН …mofa.gov.mn/exp/ckfinder/userfiles/files/2Noos.pdfТэмээний ноос Ноосны нөөц / мян.тн Бэлтгэсэн

Нэхэх үйлдвэрийн байршил,тоо - 4 Ноосон дулаалгын үйлдвэрийн байршил,тоо - 4

Хялгас ялгах үйлдвэрийн байршил - 16 Ноосон гар урлалын үйлдвэрийн байршил,тоо – 16

Ноосон бордооны үйлдвэрийн байршил, тоо - 1

НООС БОЛОВСРУУЛАХ САЛБАРЫН ҮЙЛДВЭРҮҮДИЙН БАЙРШИЛ

Page 6: НООС БОЛОВСРУУЛАХ САЛБАРЫН …mofa.gov.mn/exp/ckfinder/userfiles/files/2Noos.pdfТэмээний ноос Ноосны нөөц / мян.тн Бэлтгэсэн

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЧИН ЧАДЛЫН ӨСӨЛТ 2011 - 2019

Д/д Дамжлага Хэмжих

нэгж

Суурилагдсан хүчин

чадал:

2011 он

Нэмж

суурилагдсан:

Суурилагдсан хүчин

чадал:

2019 он

Өсөлт

%

1 Угаах мян.тн 24.0 35.0 59.0 145,3

2 Хялгас ялгах тн 552.0 1,250.0 1,802.0 226,6

3 Ээрэх тн 2,763 380.0 3,143 13,8

4 Сүлжих мян.ш 852.0 391.0 1,243.0 45,9

5 Сүлжих /оймс мян.ш - 950.0 950.0 100

6 Нэхэх мян.м² 557.0 260.0 817.0 46,7

7 Эсгийлэх мян.м² 3,147.5 959.2 4,106.7 30,5

8 Ноосон дулаалга мян.м² - 1,620.0 1,620.0 100

9 Ноосон даавуу мян.м² - 500.0 500.0 100

10 Ноосон бордоо тн - 2,000 2,000 100

Page 7: НООС БОЛОВСРУУЛАХ САЛБАРЫН …mofa.gov.mn/exp/ckfinder/userfiles/files/2Noos.pdfТэмээний ноос Ноосны нөөц / мян.тн Бэлтгэсэн

НООС БОЛОВСРУУЛАХ САЛБАРЫН ҮЙЛДВЭРҮҮДИЙН ХҮЧИН ЧАДАЛ АШИГЛАЛТЫН ТҮВШИН

0

20

40

60

80

100

120

Хивс Нэхээсгүй Дулаалга Ноосон эдлэл Эсгийлэх

Суурилагдсан

хүчин чадал

Ашиглагдаж буй

хүчин чадал

0

20

40

60

80

100

120

Угаах Самнах Ээрэх Нэхэх Сүлжих

Суурилагдсан хүчин

чадал

Ашиглагдаж буй

хүчин чадал

Үйлдвэр Хэмжих нэгж Хүчин чадал Ашиглалтын %

Угаах тн 59,000 41

Хялгас ялгах тн 1,802 51

Ээрэх тн 3,143 46

Нэхэх м² 817,000 25

Сүлжих ш 1,243,000 48

Үйлдвэр Хэмжих нэгж Хүчин чадал Ашиглалтын %

Хивс м² 1,600,000 48

Нэхээсгүй эдлэл м² 1,680,000 57

Ноосон дулаалга м² 1,620,000 5

Ноосон эдлэл ш 450,000 59

Эсгийлэх м² 2,300,000 61

Page 8: НООС БОЛОВСРУУЛАХ САЛБАРЫН …mofa.gov.mn/exp/ckfinder/userfiles/files/2Noos.pdfТэмээний ноос Ноосны нөөц / мян.тн Бэлтгэсэн

НООС БОЛОВСРУУЛАХ САЛБАРЫН ТҮҮХИЙ ЭДИЙН НӨӨЦ

38%

98%

20%

22%

57%

15%

2%

2%

21%

Хонины ноосны

нөөц36,0 мян.тн

Тэмээний

ноосны нөөц

1,7 мян.тн

Сарлагийн

хөөврийн нөөц

380 тн

25%

Page 9: НООС БОЛОВСРУУЛАХ САЛБАРЫН …mofa.gov.mn/exp/ckfinder/userfiles/files/2Noos.pdfТэмээний ноос Ноосны нөөц / мян.тн Бэлтгэсэн

Тэмээний

ноос

Ноосны

нөөц

/ мян.тн

Бэлтгэсэн

хэмжээ

/ мян.тн

Нөөцөд эзлэх

хэмжээ

%-иар

2012 1,1 1,0 90,9

2013 1,2 1,2 100

2014 1,3 1,1 84,6

2015 1,4 0,9 64,3

Ноос боловсруулах салбарын түүхий эдийн нөөц2012-2015 онуудад үндэсний үйлдвэрүүдийн бэлтгэсэн түүхий эдийн хэмжээ

Хонины

ноос

Ноосны

нөөц

/ мян.тн

Бэлтгэсэн

хэмжээ

/ мян.тн

Нөөцөд эзлэх

хэмжээ

%-иар

2012 18,8 15,7 83,5

2013 21,8 18,9 86,7

2014 24,1 21,1 87,6

2015 27,9 18,1 64,9

0

5

10

15

20

25

30

2012 2013 2014 2015

Ноосны нөөц

Бэлтгэсэн

хэмжээ

0

0.2

0.4

0.6

0.8

1

1.2

1.4

1.6

2012 2013 2014 2015

Ноосны нөөц

Бэлтгэсэн

хэмжээ

Page 10: НООС БОЛОВСРУУЛАХ САЛБАРЫН …mofa.gov.mn/exp/ckfinder/userfiles/files/2Noos.pdfТэмээний ноос Ноосны нөөц / мян.тн Бэлтгэсэн

Тэмээний

ноос

Ноосны

нөөц

/ мян.тн

Бэлтгэсэн

хэмжээ

/ мян.тн

Нөөцөд эзлэх

хэмжээ

%-иар

2016 1,5 1,1 73,3

2017 1,6 1,2 75

2018 1,7 0,8 47,1

2019 1,8 0.4 22.2

Ноос боловсруулах салбарын түүхий эдийн нөөц2016-2019 онуудад үндэсний үйлдвэрүүдийн бэлтгэсэн түүхий эдийн хэмжээ

Хонины

ноос

Ноосны

нөөц

/ мян.тн

Бэлтгэсэн

хэмжээ

/ мян.тн

Нөөцөд эзлэх

хэмжээ

%-иар

2016 29,9 21,6 72,2

2017 33,4 20,5 61,4

2018 36,1 16,7 46,3

2019 36,7 13.3 36.2

0

5

10

15

20

25

30

35

40

2016 2017 2018 2019

Ноосны нөөц

Бэлтгэсэн хэмжээ

0

0.2

0.4

0.6

0.8

1

1.2

1.4

1.6

1.8

2

2016 2017 2018 2019

Ноосны нөөц

Бэлтгэсэн

хэмжээ

Page 11: НООС БОЛОВСРУУЛАХ САЛБАРЫН …mofa.gov.mn/exp/ckfinder/userfiles/files/2Noos.pdfТэмээний ноос Ноосны нөөц / мян.тн Бэлтгэсэн

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ,

ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

ШИНЭ ТЕХНОЛОГИ, ТЕХНИК НЭВТРҮҮЛЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ГАРЦ ШИЙДЭЛ

Үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийг сонгох захиалах, импортоор оруулж ирэх,

угсрах суурилуулах, туршилт тохируулга хийх, үйлдвэрлэлийг хэвийн үйл ажиллагаатай болгон

жигдрүүлэхэд 3-5 жилийн хугацаа шаардлагатай байдаг. Мөн жилд 1 удаа бэлтгэгдэн гардаг

ноосон түүхий эдийг худалдан авахад эргэлтийн хөрөнгө их хэмжээгээр шаардагддаг

шалтгаануудын улмаас үйлдвэрлэл эрхлэгчид санхүүгийн бэрхшээлтэй их тулгардаг учир богино

хугацаатай хүү өндөртэй зээлийг эргүүлэн төлөхөд хүндрэлтэй байдаг ба зээлийн хүүгийн

дарамтаас үүдэлтэй бүтээгдэхүүний үнийн өсөлт бий болж өрсөлдөх чадварыг бууруулж байна.

Иймд:

❖ Үйлдвэрлэлийн зориулалттай хөрөнгө оруулалтын зээлийг 10-15 жилийн хугацаатайгаар

жилийн 3-5%-иас хэтрэхгүй хүүтэйгээр олгох

- зээлийн хүү төлөлтөөс эхний 5 хүртэл жил чөлөөлөх

- үндсэн зээлийн эргэн төлөлтөөс 5-10 хүртэл жил чөлөөлөх

❖ Эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээлийг 1-2 жилийн хугацаатайгаар жилийн 4-6%-иас

хэтрэхгүй хүүтэйгээр, түүхий эд бэлтгэлийн ажил эхлэхээс 2-3 сарын өмнө олгодог байх

- зээлийн хүү төлөлтөөс эхний 3-6 хүртэл сар чөлөөлөх

- үндсэн зээлийн эргэн төлөлтөөс 6-12 хүртэл сар чөлөөлөх

МОНГОЛЫН НООСОН БҮТЭЭГДЭХҮҮН

ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО

Page 12: НООС БОЛОВСРУУЛАХ САЛБАРЫН …mofa.gov.mn/exp/ckfinder/userfiles/files/2Noos.pdfТэмээний ноос Ноосны нөөц / мян.тн Бэлтгэсэн

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ,

ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

ШИНЭ ТЕХНОЛОГИ, ТЕХНИК НЭВТРҮҮЛЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ГАРЦ ШИЙДЭЛ

❖ Хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэж чадахгүй байгаа тул

гаалийн болон нэмэгдсэн өртөгийн албан татварыг тэглэх. Дотоодын аудитаар баталгаажсан

аж ахуйн нэгжүүд энэхүү хөнгөлөлтийг эдлэх эрхтэй байх

❖ Үйлдвэрлэлийн зориулалтаар оруулж ирж байгаа тоног төхөөрөмжийн сэлбэг болон

дагалдах хэрэгслийг гаалийн, нэмэгдсэн өртөгийн албан татвараас тодорхой хугацаагаар

чөлөөлөх

❖ Зөвхөн үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд авдаг одоогийн тогтолцоонд өөрчлөлт

оруулж “Хөдлөх эд хөрөнгө, түүний барьцааны эрхийн тухай” хуулийг шинээр боловсруулж

батлах

❖ Үйлдвэрийн тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө болон шинээр худалдан авч буй техник

тоног төхөөрөмжийг зээлийн барьцаанд авдаг болох

❖ Үйлдвэрүүдийн үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээг шинэчлэн бодитоор тогтоох,

үнэлгээний 80-90%-иар зээлийн барьцаанд тавих боломжийг бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэх

❖ Барьцаа хөрөнгө нь хүрэхгүй байгаа, томоохон бүтээн байгуулалт хийгдэж буй төслийг

судлан шаардагдах хөрөнгө оруулалтын 60%-г төрөөс батлан даах хэлбэрээр дэмжих

МОНГОЛЫН НООСОН БҮТЭЭГДЭХҮҮН

ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО

Page 13: НООС БОЛОВСРУУЛАХ САЛБАРЫН …mofa.gov.mn/exp/ckfinder/userfiles/files/2Noos.pdfТэмээний ноос Ноосны нөөц / мян.тн Бэлтгэсэн

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ,

ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

БОРЛУУЛАЛТЫН ЗАХ ЗЭЭЛИЙГ ТЭЛЭХ, ШИНЭ ЗАХ ЗЭЭЛД НЭВТРЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ,

ГАРЦ ШИЙДЭЛ

Дотооддоо үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг хангаж чадах бүтээгдэхүүнийг импортоор их хэмжээгээр

оруулж ирж байгаа мөн борлуулалтын гадаад зах зээлд татварын зэрэг хүндрэл байгаа нь үндэсний

үйлдвэрлэгчдийн борлуулалт, үйлдвэрийн өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөөлж байна. Иймд үндэсний

үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлт борлуулалтыг нэмэгдүүлэх талаар:

❖ Дотооддоо 100% үйлдвэрлэж чадаж байгаа бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэхийг хориглох,

оруулж ирэх тохиолдолд гаалийн татварыг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх замаар үндэсний үйлдвэрлэлээ

хамгаалах дэмжих

❖ Хөнгөн үйлдвэрийн салбарын үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг экспортод гаргах зах

зээлийг тэлэх талаар ялангуяа эрэлт ихтэй хөрш 2 орны зах зээлд гаргах талаар төрөөс бодлогоор

дэмжлэг үзүүлэх

❖ Гадаад улс орнуудтай байгуулсан гэрээ хэлэлцээрүүдийг бодитоор хэрэгжүүлэх, гадаад улс орнуудаас

олгосон хөнгөлөлтийн системийг бүрэн ашиглах боломжийг бүрдүүлэх талаар холбогдох арга хэмжээг

авах тухайлбал: “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”

“Европын Холбооны GSP+ хөнгөлтийн систем”

❖ “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль,

Засгийн Газрын 2015 оны 336-р тогтоолын хэрэгжилтийг хангах замаар төрийн худалдан авалтаар

үндэсний үйлдвэрлэлийг дэмжих

МОНГОЛЫН НООСОН БҮТЭЭГДЭХҮҮН

ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО

Page 14: НООС БОЛОВСРУУЛАХ САЛБАРЫН …mofa.gov.mn/exp/ckfinder/userfiles/files/2Noos.pdfТэмээний ноос Ноосны нөөц / мян.тн Бэлтгэсэн

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ,

ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

БОРЛУУЛАЛТЫН ЗАХ ЗЭЭЛИЙГ ТЭЛЭХ, ШИНЭ ЗАХ ЗЭЭЛД НЭВТРЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ,

ГАРЦ ШИЙДЭЛ

❖ Экспорт хийх нөхцөлийг бүрдүүлэхдээ FACTORING буюу авлага худалдан авах арга хэрэгслийг

нэвтрүүлэх, экспортын даатгалыг төр даах, экспортын бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хамгийн

богино хугацаанд хийдэг болох талаар бусад орнуудтай гэрээ хэлцэл байгуулах

❖ Үндэсний үйлдвэрлэгчдийн зарим бүтээгдэхүүн гадаад оронд хуурамчаар дууриалган

үйлдвэрлэгдэж “Монголд үйлдвэрлэв” шошготойгоор импортоор хууль бусаар орж ирэн

борлогдож байгаа явдлыг таслан зогсоох

❖Монгол Улсын Оюуны өмчийн газраас баталгаажуулж Патентын гэрчилгээ олгосон, үндэсний

үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг дууриалгаж хийсэн дууриамал барааг улсын хилээр

оруулдаггүй байх тухайлбал хивс хивсэнцэр бүтээгдэхүүн

❖ Импортын барааны татварыг тогтоосон тарифын дагуу авдаг байх. Холбогдох хууль

тогтоомжийг хэрэгжүүлэгч агентлагууд мөрдөж ажиллах, түүний хэрэгжилтэнд тавих хяналтыг

чангатгах

❖ Үндэсний томоохон үйлдвэрлэгчдийнхээ дэлхийн хамгийн том үзэсгэлэнд оролцох бүх зардлыг

улс нь даадаг, тухайн оронд суугаа Элчин сайд нь энэхүү үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд

оролцдог гадаад орнуудын жишгийг нэвтрүүлэх

МОНГОЛЫН НООСОН БҮТЭЭГДЭХҮҮН

ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО

Page 15: НООС БОЛОВСРУУЛАХ САЛБАРЫН …mofa.gov.mn/exp/ckfinder/userfiles/files/2Noos.pdfТэмээний ноос Ноосны нөөц / мян.тн Бэлтгэсэн

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ,

ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

ТАТВАРЫН БОЛОН БУСАД ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЗАМААР НООС БОЛОВСРУУЛАХ САЛБАРТ

ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ

Үйлдвэрлэл явуулахад зайлшгүй шаардагдах үндсэн болон туслах түүхий эд материал, сэлбэг хэрэгслийг

импортоор оруулж ирэхэд гаалийн татвар болон тээврийн зардал өндөр байгаа нь бүтээгдэхүүний өөрийн

өртгийг нэмэгдүүлж байна. Манай улсад химийн үйлдвэрлэл хөгжөөгүй энэ салбарыг хөгжүүлэх бодлого

одоогоор байхгүй түүнчлэн манай улсад хөвөн ба олсон ургамал ургадаггүй тариалдаггүй. Дотоодод жил

бүр бэлтгэгдэж буй түүхий эдээ гадаадын үйлдвэрлэгчдэд алдаж, үндэсний үйлдвэрлэгчдийн түүхий эдийн

бэлтгэл гадны бэлтгэн нийлүүлэгчдээс хамааралтайгаар явагдаж байна. Иймд:

❖ Ноос боловсруулах үйлдвэрлэлд импортоор оруулж ирэх зайлшгүй шаардлагатай түүхий эд болох

австрали хонины ноос, хөвөн ба олсон утас, будаг зэрэг химийн бодис, акрил, вискоз, полистр зэрэг

химийн ширхэгтүүдийг гаалийн болон НӨАТ-с чөлөөлөх

❖ Ноос боловсруулах салбарын хөгжилтэй уялдуулан дотоодын зах зээлийг хамгаалах зорилгоор

импортоор орж ирэх ижил төстэй барааны татварыг 20-30% хүртэл нэмэгдүүлэх зохицуулалтыг үе

шаттайгаар хийх

❖ Ноос боловсруулах салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хууль эрх зүйн орчныг бий

болгох. Үндэсний үйлдвэрлэгчдийн суурилагдсан хүчин чадалтай уялдуулан гадаадын хөрөнгө

оруулалтын зөвшөөрөл олгодог болох

МОНГОЛЫН НООСОН БҮТЭЭГДЭХҮҮН

ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО

Page 16: НООС БОЛОВСРУУЛАХ САЛБАРЫН …mofa.gov.mn/exp/ckfinder/userfiles/files/2Noos.pdfТэмээний ноос Ноосны нөөц / мян.тн Бэлтгэсэн

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ,

ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

ТАТВАРЫН БОЛОН БУСАД ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЗАМААР НООС БОЛОВСРУУЛАХ САЛБАРТ

ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ

❖ Гадаадын хөрөнгө оруулалт зөвхөн түүхий эдийн бэлтгэл болон анхан шатны боловсруулалтын түвшинд

орж ирж байгаад анхаарал тавьж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр орж ирэх хөрөнгө оруулалтыг

дэмжих

❖ Угаасан ноосыг экспортын татвартай болгох, 1-р зэргийн уртын ноосыг угааснаар гаргахыг хориглох

❖ Түүхий эдийн худалдан авалтанд зарцуулагдаж байгаа хөрөнгийн эх үүсвэрийг тодорхой болгох

боломжийг бүрдүүлэх

❖ Дотоодын аж ахуйн нэгжид ногдуулж байгаа татварын хэмжээ маш өндөр байгааг эрс бууруулж

үндэсний үйлдвэрлэгчдээ татварын бодлогоор дэмжих. Аж ахуйн нэгжүүдийн төлж байгаа бүх төрлийн

татвар нийлээд борлуулалтын орлогын 30 гаруй хувьтай тэнцэж байгааг багасгах

❖ Үйлдвэрлэлд хэрэглэдэг уурын үнэ дээр шугамын алдагдлын үнэ нэмэгддэг одоогийн журмыг өөрчлөх.

Шугамын алдагдал хаанаас хэнд гарсныг тооцдог системийг Эрчим хүчний зохицуулах хороо бүрдүүлэх

❖ Сурагчийн дүрэмт хувцасны сүлжмэл хувцас нь “нэмэлт иж бүрдэл-сонголтын бүтээгдэхүүн” гэсэн

нэртэй борлуулагдаж байгаа нь тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт борлуулалтанд сөргөөр нөлөөлж

байгаа учир цаашид сүлжмэл бүтээгдэхүүнийг үндсэн хувцас болгох асуудлыг шийдвэрлэх. Сүлжих

үйлдвэрүүд сургуулиудтай шууд гэрээ байгуулж борлуулалт хийх боломжийг бүрдүүлэх асуудлыг

шийдвэрлэх

МОНГОЛЫН НООСОН БҮТЭЭГДЭХҮҮН

ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО

Page 17: НООС БОЛОВСРУУЛАХ САЛБАРЫН …mofa.gov.mn/exp/ckfinder/userfiles/files/2Noos.pdfТэмээний ноос Ноосны нөөц / мян.тн Бэлтгэсэн

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ,

ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

НООС БОЛОВСРУУЛАХ САЛБАРЫН ҮЙЛДВЭРҮҮДЭД ДУТАГДАЖ БУЙ АЖИЛЛАХ ХҮЧНИЙ

ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ, МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ

Монгол Улсад хөнгөн үйлдвэрийн салбар төдийгүй аж үйлдвэрийн бүх салбар ажиллах хүчний дутагдалд

орсон гэсэн судалгаа гарсан байна. Ноос боловсруулах салбарт 1990 оноос өмнө бэлтгэгдсэн инженер

техникийн ажилтнууд, мэргэжилтэй ажилчдын үе солигдож эхэлсэн бөгөөд түүний залгамж үе харьцангуй

бага байна. Иймд:

❖ Үйлдвэрүүдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ноос боловсруулах салбарын инженер техникийн

ажилтнууд мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх, мэргэшүүлэх тал дээр сургалтын байгууллага, үйлдвэрүүдийн

хамтын ажиллагааг уялдуулан сайжруулах

❖ Хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжилтэй боловсон хүчин инженер техникийн ажилтан бэлтгэх багш

нарыг сонгож авахдаа салбарын үйлдвэрүүдэд 2-3 жил ажилласан байх, эрдэм шинжилгээний ажлаа

үйлдвэрлэлд нэвтрүүлж үр дүнг нь баталсан байх зэрэг шалгуурыг тавих

❖ Хөнгөн үйлдвэрийн чиглэлээр суралцдаг оюутнуудыг технологийн дамжлага бүр дээр урт хугацаагаар

цалинтай дадлага хийлгэдэг болох

❖ Их дээд сургуулийн оюутнуудын үйлдвэрлэлийн дадлагыг салбарын үйлдвэрүүдэд гэрээтэйгээр

хийлгэж, дадлагын тайланг үйлдвэр дээр хэлэлцүүлдэг байх

МОНГОЛЫН НООСОН БҮТЭЭГДЭХҮҮН

ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО

Page 18: НООС БОЛОВСРУУЛАХ САЛБАРЫН …mofa.gov.mn/exp/ckfinder/userfiles/files/2Noos.pdfТэмээний ноос Ноосны нөөц / мян.тн Бэлтгэсэн

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ,

ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

НООС БОЛОВСРУУЛАХ САЛБАРЫН ҮЙЛДВЭРҮҮДЭД ДУТАГДАЖ БУЙ АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХЭРЭГЦЭЭГ

ХАНГАХ, МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ

❖ Хөдөө орон нутгаас их дээд сургуульд элсэх оюутнуудыг хөнгөн үйлдвэрийн чиглэлээр суралцахад нь

төрөөс дэмжлэг үзүүлэх

❖Шинээр ажилтан бэлтгэж буй үйлдвэрүүдийн дагалдан суралцагчдын сургалтын тэтгэлэг болон бусад

холбогдох зардалд татварын хөнгөлөлт үзүүлэх

❖ Хот суурин газраас хөдөө орон нутагт шилжин суурьшиж, боловсруулах үйлдвэрт тогтвортой ажиллах

иргэдэд төрөөс нэг удаагийн буцалтгүй тусламж олгох

❖ Ажилтнуудаа орон сууцаар хангах болон ажилчдын орон сууц барихад нь тухайн үйлдвэрт бүх талын

дэмжлэг үзүүлэх

❖ Гадаадаас уригдан ирж буй өндөр ур чадвартай мэргэшсэн инженер техникийн ажилтны ажлын байрны

төлбөрийг багасгах замаар олон мэргэжилтнүүд ирэх боломжийг бүрдүүлж, дотоодын үйлдвэрүүдийн

ажилтан ажилчдыг дагалдуулан сургаж мэргэшүүлэх

❖ Ажил мэргэжлүүдийн сурталчилгаа танилцуулга, амжилттай ажиллаж байсан болон одоо ажиллаж буй

ахмад болон залуу ажилтнуудын тухай нэвтрүүлгүүдийг мэдээллийн сувгуудаар байнга нэвтрүүлэх замаар

залуу үеийн хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллах хүсэл сонирхлыг бий болгох

МОНГОЛЫН НООСОН БҮТЭЭГДЭХҮҮН

ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО

Page 19: НООС БОЛОВСРУУЛАХ САЛБАРЫН …mofa.gov.mn/exp/ckfinder/userfiles/files/2Noos.pdfТэмээний ноос Ноосны нөөц / мян.тн Бэлтгэсэн

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ,

ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

ТҮҮХИЙ ЭДИЙН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ, ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ,

ТҮҮХИЙ ЭДИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ

❖Мал сүргийг эрүүлжүүлэхэд онцгой анхаарч, мөнгөн урамшууллын бодлогыг мал сүргийг эрүүлжүүлэх

үндсэн хөшүүрэг болгох

❖Малын омог үүлдэрийг хадгалах асуудалд онцгой анхаарч үржил селекцийн ажлыг түүхий эдийн

онцлогтой нь уялдуулан бүсчилж сайжруулах, энэ чиглэлээр малчдыг сургах, үр дүнтэйгээр хамтран

ажиллах

❖ Нарийн болон нарийвтар ноост хонины цөм сүрэг бий болгох, хөрш зэргэлдээ цаг уурын нөхцөл

ойролцоо орнуудын нарийн нарийвтар ноост хонийг эрлийзжүүлж нутагшуулах, үржүүлэх арга хэмжээг

авах

❖Малчид өөрсдөө гар аргаар түүхий эд бэлтгэж байгаа одоогийн тогтолцоог өөрчилж түүхий эд хадгалах

зориулалтын агуулах, түүхий эдийн ангилан ялгалт хийх тоног төхөөрөмж, түүхий эд бэлтгэх зориулалтын

техник хэрэгсэл бүхий түүхий эд бэлтгэлийн мэргэшсэн бригадыг сум бүрт бий болгох

❖ Үндэсний үйлдвэрлэгчдийг түүхий эдийн хомсдолд орохоос хамгаалж буй одоогийн урамшууллын

бодлогыг үргэлжлүүлэх

❖ 21-р зууны Малчдын амьдрах нөхцөлийг сайжруулснаар мал маллаж амьдрах хүсэл сонирхлыг орчин

үеийн залуучуудад төрүүлэх

❖ Уламжлалт удам дамжсан малчдыг олноор бий болгох бодлогын арга хэмжээг авах, өрнүүлэх

МОНГОЛЫН НООСОН БҮТЭЭГДЭХҮҮН

ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО

Page 20: НООС БОЛОВСРУУЛАХ САЛБАРЫН …mofa.gov.mn/exp/ckfinder/userfiles/files/2Noos.pdfТэмээний ноос Ноосны нөөц / мян.тн Бэлтгэсэн