16
www.inlingua.mn Онлайн Сургалтын Гарын Авлага

Онлайн Сургалтын Гарын Авлагаmsue.edu.mn/doc/Handbook.pdf• Яриа болон сонсголын чадавхыг хөгжүүлэх, хэл зүйн ойлголтыг

Embed Size (px)

Citation preview

Page 1: Онлайн Сургалтын Гарын Авлагаmsue.edu.mn/doc/Handbook.pdf• Яриа болон сонсголын чадавхыг хөгжүүлэх, хэл зүйн ойлголтыг

www.inlingua.mn

Онлайн СургалтынГарын Авлага

Page 2: Онлайн Сургалтын Гарын Авлагаmsue.edu.mn/doc/Handbook.pdf• Яриа болон сонсголын чадавхыг хөгжүүлэх, хэл зүйн ойлголтыг

INLINGUA- Олон Улсын Гадаад хэлний төв

inlingua Mongolia

iOL гэж юу вэ?inlingua олон улсын гадаад хэлний төв

нь Европ, Африк, Ази, Хойд болон Өмнөд Америк тивүүдийн 44 улсад 345 салбар төвтэй. Швейцарь улсын Берн хотноо 1968 онд анх байгуулагдсанаасаа хойш олон сая хувь хүн, албан байгууллага, компаниуд болон төрийн ба төрийн бус байгууллагуудын ажилтан албан хаагчдад inlingua арга зүйгээр гадаад хэлний сургалтуудыг амжилттай зохион байгуулж эзэмшүүлсэн бөгөөд дэлхийн түвшинд салбартаа тэргүүлэгч билээ.

2008 оны 11 дүгээр сард Швейцарь улсын Берн хот дахь inlingua олон улсын хэлний төвөөс Монголд салбар төв байгуулах албан ёсны эрхээ авсанаас хойш гадаад хэлний сургалтыг сайжруулж, улам боловсронгуй болгохыг зорин ажиллаж байна. Монгол дахь inlingua төв нь төрөлх хэлтэй гадаад багш нараар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн inlingua заах арга зүйгээр Англи, Герман, Итали, Франц болон Испани хэлний сургалтуудыг явуулдаг. Техник технологи хөгжсөн өнөө үед inlingua олон улсын хэлний төвөөс “inlingua online learning” цахим сургалтыг бүтээсэн ба Англи, Герман, Итали, Испани, Франц хэлүүдийг цахим хэлбэрээр суралцах боломжийг нээсэн.

/iOL / inlingua online learning:

• Интернэт ашиглан компьютер дээр суурилсан зайны цахим сургалт юм.

• inlingua олон улсын гадаад хэлний төвийн сургалтын өвөрмөц арга зүй дээр тулгуурласан сонирхолтой хичээлүүдтэй.

• Англи хэлнээс гадна Франц, Герман, Итали, Испани хэлүүдийг интернэтээр сурах боломжтой.

• Сурахад цагийн хязгааргүй, 365 хоног, 24 цаг нээлттэй, дэлхийн аль ч өнцгөөс, дурын компьютерээс интернэт ашиглан суралцах боломж.

• Яриа болон сонсголын чадавхыг хөгжүүлэх, хэл зүйн ойлголтыг сайжруулах, мэргэжлийн үг хэллэгт зориулсан олон төрлийн дасгал хичээл болон лавлах материалыг багтаасан байдаг.

inlingua - Олон улсын лиценз - Швейцарь брэнд

www.inlingua.mn

2

Page 3: Онлайн Сургалтын Гарын Авлагаmsue.edu.mn/doc/Handbook.pdf• Яриа болон сонсголын чадавхыг хөгжүүлэх, хэл зүйн ойлголтыг

iOL-ын давуу талууд

• Албан байгууллага болон хувь хүнд тохирсон сургалтын өвөрмөц загвартай

• Гадаад хэлний мэдлэгийн түвшинг богино хугацаанд бага зардлаар эрчимтэй сайжруулах боломж

• Ашиглахад хялбар, тодорхой, цэгцтэй зааварчилгаатай • Нэмэлт мэдээ, мэдээллийн сантай, iOL-н суралцагсад дотоод сүлжээгээрээ

хоорондоо харилцах боломжтой• Сонирхол татахуйц олон төрлийн дасгал ажлуудтай• Зааварлагч багш нарын тусламжтайгаар ярианы чадвараа хөгжүүлэх

боломжтой• Хичээлийн талаар асуулт, эргэлзээ байвал цахим зааварлагч нараас

тусламж авах боломжтой• Дасгалуудаа давтан хийх, засах, шалгах боломжтой

Таны компьютерт тавигдах шаардлагууд

• Үйлдлийн систем Windows 98 ба түүнээс хойшхи, Mac OS X

• Web browsers Internet Explorer 7 буюу түүнээс дээш, Firefox 3 буюу түүнээс дээш

• Дууны карт Чанга яригч болон чихэвч /микрофонтой байх/

• Дэлгэц Нягтаршил: 1024x768-аас дээш ажиллах боломжтой

• Мөн танд Adobe Flash Player программ 8 ба түүнээс дээш

• Adobe Reader программ 7 ба түүнээс дээш

• Javascript ажиллаж байх ёстой ба pop-up цонхыг нээсэн байх шаардлагатай.

3

Page 4: Онлайн Сургалтын Гарын Авлагаmsue.edu.mn/doc/Handbook.pdf• Яриа болон сонсголын чадавхыг хөгжүүлэх, хэл зүйн ойлголтыг

iOL цахим сургалт

http://www.serverws4.com/fx/i_ulaanbaatar/ гэсэн тусгай web хаягаар орж inlingua олон улсын хэлний төвийн /iOL/ цахим сургалтын хичээлийг эхлүүлнэ. Хэрэглэгчийн нэр, нууц кодны дугаар оруулах хэсэгт тусгай нэвтрэх дугаарыг бичиж цахим хичээлд нэвтрэх болно.

www.inlingua.mn

4

Page 5: Онлайн Сургалтын Гарын Авлагаmsue.edu.mn/doc/Handbook.pdf• Яриа болон сонсголын чадавхыг хөгжүүлэх, хэл зүйн ойлголтыг

Ингэснээр таны өмнө inlingua Улаанбаатар цахим сургалтын хуудас нээгдэх юм. Англи хэлний тодорхой мэдлэгтэй шинэ хэрэглэгчид түвшин тогтоох шалгалт заавал өгөх шаардлагатай. Харин англи хэлний суурь мэдлэггүй хэрэглэгчид цахим хичээлийг шууд 1А түвшинээс буюу эхнээс нь үзнэ. Түвшин тогтоох шалгалт өгөхдөө нүүр хуудасны зүүн доод буланд байрлах “inlingua Placement tests” буюу “inlingua Түвшин тогтоох шалгалт” гэсэн холбоосыг даран шалгалтаа өгнө.

“inlingua Placement Tests” хэсгээс та English гэсэн хэлийг сонгон “Take the test” буюу “Шалгалт өгч эхлэх” гэсэн хэсгийг дарснаар, хувийн товч мэдээлэл бөглөх хуудас руу шилжинэ.

5

Page 6: Онлайн Сургалтын Гарын Авлагаmsue.edu.mn/doc/Handbook.pdf• Яриа болон сонсголын чадавхыг хөгжүүлэх, хэл зүйн ойлголтыг

www.inlingua.mn

Do you want us to send your result to the inlingua center of your choice? буюу Шалгалтын хариуг та inlingua хэлний төв рүү явуулах уу? гэсэн асуултанд “Nо” гэсэн хариултыг сонгон өөрөө хариугаа авахаар сонгоно. Дараа нь өөрийн мэдээллийг үнэн зөв оруулан бөглөнө. Бөглөж дуусаад “Take the test” гэсэн хэсгийг даран холбогдоно.

Ингээд “English Placement Test” буюу “Түвшин тогтоох шалгалт” өгөх юм. Түвшин тогтоох шалгалт нь 20-30 минут үргэлжлэнэ.

6

Page 7: Онлайн Сургалтын Гарын Авлагаmsue.edu.mn/doc/Handbook.pdf• Яриа болон сонсголын чадавхыг хөгжүүлэх, хэл зүйн ойлголтыг

“Summary” гэсэн хэсэг дээр “Finish the test” буюу “Тестийг дуусгах” дээр дарж тестээ дуусгана.

Үүний дараа “Summary” хэсэгт 3-н улаан өнгөтэй хүснэгт гарч ирэх ба хамгийн дээд талын хүснэгтийн эхэнд таны түвшин гарч ирэх болно.

7

Page 8: Онлайн Сургалтын Гарын Авлагаmsue.edu.mn/doc/Handbook.pdf• Яриа болон сонсголын чадавхыг хөгжүүлэх, хэл зүйн ойлголтыг

Үндсэн хичээл хийх зааварчилгааХэрэглэгчийн дугаар, кодыг оруулснаар таны өмнө доор өгөгдсөн цахим

сургалтын нүүр хуудас гарч ирнэ. Таны анхаарлаа хандуулах хэсэг бол баруун дээд буланд байрлах зурган цэснүүд юм. Та эдгээр холбоос руу нэвтэрч хичээлээ хийнэ.

iOL-ын агуулга:

• Workbook - Дасгал хичээл • Grammar book - Дүрмийн хичээл • Listening - Сонсголын хичээл • Reading - Уншлагын хичээл • Vocabulary - Үгсийн сан баяжуулах дасгалууд • Dictionaries -Толь бичиг • My messages - Миний мессеж • My Results -Үр дүн • Help - Тусламж • Home - Нүүр хуудас

iOL-ын агуулгуудаас та доорхи хичээлүүдийг хийснээр үнэлгээгээ 100% авах болно.

• Workbook - Дасгал хичээл • Grammar book - Дүрмийн хичээл • Listening - Сонсголын хичээл • Reading -Уншлагын хичээл • Vocabulary - Үгсийн сан баяжуулах дасгалууд

8

www.inlingua.mn

Page 9: Онлайн Сургалтын Гарын Авлагаmsue.edu.mn/doc/Handbook.pdf• Яриа болон сонсголын чадавхыг хөгжүүлэх, хэл зүйн ойлголтыг

WORKBOOK - Дасгал хичээл

Дасгал хичээл буюу Workbook нүдийг нээхэд 1А-5А түвшиний хичээлүүд доорхи загварын дагуу харагдах ба онлайнаар тогтоогдсон түвшиндээ тулгуурлан өөрт тохирсон хичээлээ сонгон хийх юм. A, В түвшин тус бүр нийт 15 unit хичээлтэй, 1 unit хичээл бүр нь дотроо 9-10 дасгалтай байх бөгөөд дасгал тус бүр дотроо олон төрлийн сонголтот дасгалтай байдаг.

Мөн доор харагдаж байгаа 1А-5А хүртэлх бүх түвшиний дасгал хичээл рүү түвшин хамаарахгүйгээр суралцах боломжтой.

Ажилласан дасгалынхаа үр дүнгийн дэлгэрэнгүй мэдээллийг харахдаа компьютерийн курсорыг тухайн хийсэн дасгал дээрээ аваачихад он сар өдөр, цаг, минут нь болон хэдэн хувийг зөв, хэдэн хувийг буруу ажилласан нь дэлгэрэнгүй гарч ирэх болно. Хичээлийг хийж эхэлснээс хойш таны дасгал 4-н өнгөөр ялгарч харагдах болно.

Жишээ нь: Дээрх зурагт харагдаж байгаа.Last - Шар хүрээтэй тэмдэг нь таны хамгийн сүүлд хийсэн дасгалыг

тодорхойлон сануулах болно.Finished - Тод цэнхэр өнгөтэй тэмдэг нь 100% дуусгасан дасгалуудыг

харуулна. To finish - Бүдэг цэнхэр өнгөтэй тэмдэг нь таныг дасгал хичээлээ 100%

дуусгаагүй байгааг харуулна. To start - Саарал өнгөтэй тэмдэг нь шинэ дасгал буюу ажиллаж эхлээгүй

байгаа дасгалуудыг тус тус харуулна.Дасгал ажлаа хэдэн ч удаа давтан оноогоо 100% болтол нь хийх

боломжтой.

9

Page 10: Онлайн Сургалтын Гарын Авлагаmsue.edu.mn/doc/Handbook.pdf• Яриа болон сонсголын чадавхыг хөгжүүлэх, хэл зүйн ойлголтыг

www.inlingua.mn

1A түвшиний Unit 1-ийн Дасгал1: Доорхи хичээлд олон сонголтот дасгал нээгдэх бөгөөд зөв асуултыг сонгосноор хариултын өмнөх хоосон нүд асуултаар дүүрч зөв бол ногоон өнгөтэй ( ) тэмдэглэгээ, буруу тохиолдолд (х) улаан өнгөтэй тэмдэглэгээ тус тус тавигдана. Энэ дасгалыг бүгдийг зөв хийсэн учраас дасгал ажил 100% -ийн үнэлгээтэй гарсан байна.

Доорхи дасгалд өгөгдсөн тооны арын хоосон нүдэнд тоог үсгэн хэлбэрээр нөхөж бичих бөгөөд яаж бичдэгийг нь мэдэхгүй бол Hints хэсгээс тусламж хүсч түүн дээр дарснаар үсэг нэг нэгээрээ цувж гарсаар үг бүтнэ. Hints хэсгийг ашигласнаар таны авах ёстой онооноос хасагдахыг анхаарна уу.

10

Page 11: Онлайн Сургалтын Гарын Авлагаmsue.edu.mn/doc/Handbook.pdf• Яриа болон сонсголын чадавхыг хөгжүүлэх, хэл зүйн ойлголтыг

GRAMMAR BOOK - Дүрмийн хичээл

Дүрмийн хичээл нь дараах байдлаар харагдах бөгөөд англи хэлэнд хэрэглэгддэг бүх дүрмийг системтэйгээр сэдэвчилж өгсөн байдаг. Үзэх дүрэм дээрээ даран тайлбарыг уншихын зэрэгцээ тухайн дүрмээ бататган дасгал ажиллаж болно.

Жишээ нь: ability буюу чадах, чадамж заасан дүрмийг одоо болон өнгөрсөн цаг дээр тайлбарласан дүрмийн хэсэг харагдаж байна.

Ability present and past OverviewWe use can and could to express ability in the present and past.

Canexercises We use can to express ability in the present: I can swim.

Be able toexercises Be able to is the infinitive form of can, and is used in all infinitive situations: When I’m seventeen, I’ll be able to learn to drive. I’d like to be able to speak more languages.

CouldWe use could as the past of can, but also to express general ability in the past. When I was five, I could swim 500 meters . He was not a good tennis player ,but he was able to beat her in the last match.(only that one time).

11

Page 12: Онлайн Сургалтын Гарын Авлагаmsue.edu.mn/doc/Handbook.pdf• Яриа болон сонсголын чадавхыг хөгжүүлэх, хэл зүйн ойлголтыг

LISTENING - Сонсголын хичээл

Англи хэлний сонсголын чадварыг шалгах бөгөөд чанга яригч эсвэл чихэвчээр хичээлээ сонсон дасгал ажлаа хийгээрэй.

Сонсох товчлуурыг даран сонсонгоо нүд тус бүрд тохирох хариултуудыг нөхөж бичин дасгалыг ажиллах юм.

12

www.inlingua.mn

Page 13: Онлайн Сургалтын Гарын Авлагаmsue.edu.mn/doc/Handbook.pdf• Яриа болон сонсголын чадавхыг хөгжүүлэх, хэл зүйн ойлголтыг

READING - Уншлагын дасгал

Унших дасгалууд нь сонирхолтой, танин мэдэхүйн сэдвүүдээс бүрддэг бөгөөд уншиж ойлгох чадварыг дээшлүүлэхээс гадна шинэ үгсийн баялгийг нэмэгдүүлдэг.

VOCABULARY - Үгсийн сан баяжуулах дасгал

Англи хэлэнд хичнээн шинэ үг мэдэж байна тэр хэмжээгээрээ таны хэлж, ярих, сэтгэхтэй шууд хамааралтай байдаг. Тэгэхээр энэ хэсгийн дасгал хичээлийг сайн хийвэл таны үгсийн сан маш хурдацтай нэмэгдэх бөгөөд доор харагдаж байгаа үгийн сүлжээ нь таны шинэ үгсийн санг мөн сэтгэн бодох чадварыг тань хөгжүүлэх юм.

13

Page 14: Онлайн Сургалтын Гарын Авлагаmsue.edu.mn/doc/Handbook.pdf• Яриа болон сонсголын чадавхыг хөгжүүлэх, хэл зүйн ойлголтыг

DICTIONARY -Толь бичиг

Цахим хичээлийг хийх явцад мэдэхгүй үг тулгарвал тухайн үгэн дээрээ дарах буюу “Dictionaries” холбоос дээр дарснаар онлайн толь бичиг гарч ирэх болно. Толь бичиг Англиас - Англи хэл рүү мөн Итали, Испани, Герман, Франц хэл рүү хөрвөдөг. Толь бичгийг ашиглахад хялбар бөгөөд үгсийн олон салаа утгыг тайлбарласан байдаг. Мөн тольдсон үг бүр хэрэглэгчийн толь бичигт хадгалагддаг бөгөөд тольдсон үгсийг оролцуулан дасгал ажиллан үгээ цээжлэх боломжтой.

Дуудлага, сонсгол сайжруулагч багш

Доор харагдаж байгаа цахим багш таны хүссэн үг, өгүүлбэрийг Англи, Америк, Австрали улсын аялгаар хэлж өгдөг. Хүснэгтэнд өөрийн дуудаж чаддаггүй мөн сурч байгаа шинэ үгийг бичихэд цахим багш хэрхэн дуудахыг зааж өгдөг. Хичээл хийж байхад баруун дээд буланд байрлах цахим багш таныг ямар ч дасгал хийсэн таньтай цуг байх ба дасгал дундуур багшийг давтан хэлж дуудлагаа засах юм.

14

www.inlingua.mn

Page 15: Онлайн Сургалтын Гарын Авлагаmsue.edu.mn/doc/Handbook.pdf• Яриа болон сонсголын чадавхыг хөгжүүлэх, хэл зүйн ойлголтыг

My News - Миний мэдээ, мэдээлэл

Хэл сурч буй хүнд тухайн хэл дээр унших материал хэр сонирхолтой, сонголт ихтэй байна, түүнээс хамаарч сурах идэвхи шалтгаалдаг. Тэгвэл /iOL/ сургалтын бас нэг давуу тал нь хэрэглэгчийн мэдээ, мэдээлэл хайх цагийг хэмнэсэн Мy News буюу Миний мэдээний буландаа дэлхий даяар болж буй онц сонин явдлын мэдээ, мэдээллийг нэг дороос цогцоор нь унших боломжыг олгодог.

MY RESULT-Үр дүн

Ажилласан дасгал хичээлээ нэг бүрчлэн хянах боломжтой байдгаараа давуу талтай юм. Энэхүү үр дүнгийн хүснэгт нь хичээл эхэлсэн эхний өдрөөс, дууссан өдөр хүртэлх таны хичээлийн нийт үр дүнгийн тайланг маш дэлгэрэнгүй харуулах болно. Иймээс хэрэглэгч өөрийн хэр зэрэг ахицтай хичээллэж байгаагаа хянах боломжтой юм.

15

Page 16: Онлайн Сургалтын Гарын Авлагаmsue.edu.mn/doc/Handbook.pdf• Яриа болон сонсголын чадавхыг хөгжүүлэх, хэл зүйн ойлголтыг

inlingua Олон Улсын Гадаад Хэлний Төв:Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж - 21, Сантис Боловсролын төвийн байр,3-р давхар, Шуудангийн 48-р салбар, ш/х - 49

Утас: (976) 70113143Факс: (976) 11 - 320365И-мэйл: [email protected] [email protected]

www.inlingua.mn