69
ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ Танилцуулга Энэ нь тавдугаар ангийн монгол хэлний хичээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэл болох үлгэрчилсэн төлөвлөлтийн нэгэн хувилбар юм. Тухайн ангийн сургалтын зорилтуудыг унших, бичих, ярих, сонсох чадвар болон хэлзүй, үгийн санг хэрэглэх чадварт хувааж тухай бүрд эзэмших мэдлэг чадварыг үйл ажиллагааны хувилбаруудаар баяжуулан төлөвлөлөө. Эдгээрийг орон нутгийн онцлог, шаардлага, нөөцөөс хамаарч заах дараалал, арга аргачлал нь таны хувьд нээлттэй. Суралцахуйн удирдамж нь уян хатан тул суралцагчдын суралцах хурд, сургалтын цагтай уялдуулан агуулгыг судлах цагаа зохицуулах боломжтой. Сургалтын зорилтуудыг хэрэгжүүлэх явцыг зөв чиглүүлэх үүднээс боломжит үйл ажиллагаа, хэрэглэгдэхүүний зарим санааг оруулав. Тавдугаар ангийн хөтөлбөрийн агуулга нь бүлэг бүрийн зорилгын хүрээнд суралцахуйн үйлээр баримжаалсан зорилтуудыг тодорхойлж өгсөн бөгөөд энэ нь унших, ярих, бичих, сонсох арга барил эзэмшсэнээр аливаа мэдээллийг ойлгон боловсруулж хэрэглэх, түүнийгээ зөв илэрхийлэх чадвартай болгоход чиглэсэн юм. Цөм хөтөлбөрт: Чадвар 1. Унших 2.Ярих-сонсох 3. Бичих 4.Хэлзүй, үгийн санг хэрэглэх Бүгд Суралцахуйн зорилтын тоо 21 10 23 7 61 Эндээс харвал унших, бичих үйлээр эзэмших чадвар түлхүү байгаа нь уншиж, сонсож ойлгосноо ярьж, бичиж илэрхийлэх, ингэхдээ хэлзүй, үгийн сангийн мэдлэгээ хэрэглэх чадвартай болгох зорилготой юм. Хичээлийн жилийн хугацаанд дээрх 61 чадварыг эзэмшсэн байх нь л хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн байх болно. 1. УНШИХ ЧАДВАР Сурагчид тавдугаар ангийн төгсгөлд эхийг уншаад ойлгох чадвараа дараах 6 хэсэгт харгалзах агуулгыг ойлгосноо дээрх 6 суралцахуйн зорилтын хүрээнд харуулж чаддаг болох юм. 1.1. Үгийн утгыг ойлгох Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн 1.1.Үгийн утгыг ойлгох 1.2.Эхийн агуулгыг ойлгох 1.3.Эхийн далд утгыг бүтээлчээр ойлгох 1.4.Уран зохиолын эх унших 1.5.Хэрэглээний эх унших 1.6.Сонгон унших Суралцахуйн зорилтын тоо 3 6 2 6 3 1

ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

  • Upload
    others

  • View
    7

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ

Танилцуулга Энэ нь тавдугаар ангийн монгол хэлний хичээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэл болох үлгэрчилсэн төлөвлөлтийн нэгэн хувилбар юм. Тухайн ангийн сургалтын зорилтуудыг унших, бичих, ярих, сонсох чадвар болон хэлзүй, үгийн санг хэрэглэх чадварт хувааж тухай бүрд эзэмших мэдлэг чадварыг үйл ажиллагааны хувилбаруудаар баяжуулан төлөвлөлөө. Эдгээрийг орон нутгийн онцлог, шаардлага, нөөцөөс хамаарч заах дараалал, арга аргачлал нь таны хувьд нээлттэй. Суралцахуйн удирдамж нь уян хатан тул суралцагчдын суралцах хурд, сургалтын цагтай уялдуулан агуулгыг судлах цагаа зохицуулах боломжтой. Сургалтын зорилтуудыг хэрэгжүүлэх явцыг зөв чиглүүлэх үүднээс боломжит үйл ажиллагаа, хэрэглэгдэхүүний зарим санааг оруулав. Тавдугаар ангийн хөтөлбөрийн агуулга нь бүлэг бүрийн зорилгын хүрээнд суралцахуйн үйлээр баримжаалсан зорилтуудыг тодорхойлж өгсөн бөгөөд энэ нь унших, ярих, бичих, сонсох арга барил эзэмшсэнээр аливаа мэдээллийг ойлгон боловсруулж хэрэглэх, түүнийгээ зөв илэрхийлэх чадвартай болгоход чиглэсэн юм. Цөм хөтөлбөрт:

Чадвар 1. Унших 2.Ярих-сонсох 3. Бичих 4.Хэлзүй, үгийн санг хэрэглэх

Бүгд

Суралцахуйн зорилтын тоо

21 10 23 7 61

Эндээс харвал унших, бичих үйлээр эзэмших чадвар түлхүү байгаа нь уншиж, сонсож ойлгосноо ярьж, бичиж илэрхийлэх, ингэхдээ хэлзүй, үгийн сангийн мэдлэгээ хэрэглэх чадвартай болгох зорилготой юм. Хичээлийн жилийн хугацаанд дээрх 61 чадварыг эзэмшсэн байх нь л хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн байх болно.

1. УНШИХ ЧАДВАР

Сурагчид тавдугаар ангийн төгсгөлд эхийг уншаад ойлгох чадвараа дараах 6 хэсэгт харгалзах агуулгыг ойлгосноо дээрх 6 суралцахуйн зорилтын хүрээнд харуулж чаддаг болох юм.

1.1. Үгийн утгыг ойлгох

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.1.Үгийн утгыг

ойлгох

1.2.Эхийн агуулгыг ойлгох

1.3.Эхийн далд утгыг бүтээлчээр

ойлгох

1.4.Уран зохиолын эх унших

1.5.Хэрэглээний эх унших

1.6.Сонгон унших

Суралцахуйн зорилтын тоо

3 6 2 6 3 1

Page 2: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

2

Хам сэдвийн хүрээнд үгийн утгыг мэдэх, тайлбарлах, хянах

Үгийг хам сэдвийн хүрээнд тайлбарлахын тулд: - Эхийн утгыг ойлгох - Эхийг бүхэлд нь харж гүйлгэж унших - Утгыг мэдэхгүй үгийг тэмдэглэж унших - Зохиогчийн зорилгыг олж мэдэх - Толь бичгээс цагаан толгойн үсгийн дарааллаар

үгийг хайж олох - Үгийг өмнөх, хойтох үгтэй нь холбож тайлбарлах - Үгийн утгыг таамаглаж тайлбарлах - Үгийн утгыг дүрс зургаас үүдэж тайлбарлах - Хэрвээ өгүүлбэрт байгаа бол тухайн өгүүлбэрийн

утгаас үүдэж тайлбарлах - Аливаа үгийг утга нь толь бичигт байгаа үндсэн

утга ба уран зохиолын эхийн шилжсэн утгын ялгааг тодруулах

- Үүнийг хам сэдэв буюу уул эхийн хэсгээс, эсвэл өгүүлбэрийн утгаас хамааруулан ойлгох .

- Үгийн утга нь хам сэдвийн хүрээнд хэрхэн өөрчлөгддөгийг мэдэхийн тулд монгол хэлний хэлц үг, оньсого гэх мэт үндэстний соѐлыг тусгасан эх дээр ажиллана.

- Үндэстний соѐл сэтгэлгээтэй холбоотой эхүүдээс сонгож болно

- Үгийн утгын тайлбар толь, сурагчийн толь

Үгийн утгыг толь бичгээс харах, үг салаа утгатай байдгийг мэдэх

- Уран зохиолын үлгэр, өгүүллэг, оньсого гэх мэт үгийн салаа утгыг гаргасан эх, өгүүлбэрийг унших

- Тухайн үгийн утгыг өөр нэгэн зүйлийн шинж чанартай харьцуулан зүйрлэх

- Нэг үгийн салаа утга үүсдгийг уран зохиолын үлгэр, өгүүллэгээс сонгож авсан өгүүлбэр, аль эсвэл оньсогын жишээн дээр тайлбарлах.

- Салаа утгыг толь бичгээс хайж олж илрүүлэх. Тухайлбал: Уулын амнаас их үер цутган орж ирлээ.” гэсэн өгүүлбэрээс “ам” гэсэн үгийн шилжсэн утгыг толь бичгээс хайж олсноор “ам” гэвэл хүн амьтны амыг заахаас гадна уулын, бууны, салхины, савны ам гэвэл салаа утгатай болно.

- Ингэснээрээ сурагчид: Үг үндсэн ба салаа утгатай байдгийг мэдэх

- Шууд ба салаа утгыг зураг дүрсээр харьцуулан харж тайлбарлах Тухайлбал: Уулын амнаас их үер цутган орж ирлээ.” Уулын амны зураг, хүний амны зураг хоѐр юугаараа адил байгааг зургаас ажиглаж тайлбарлах

- Өөрсдөө үгийн салаа утгыг зохиох - Оньсого зохиох

Төрөл бүрийн оньсого, үлгэр, өгүүллэгийн жишээн дээр тайлбарлана. Тухайлбал: “Ширээний нүд” гэвэл салаа утга болно гэдгийг оньсого, үлгэр гэх мэтийн жишээн дээрээс тайлбарлаж болно.

- Ертөнцийн туйлын шинжийг өнгөөр илтгэсэн ертөнцийн гурав гэх мэт аман яруу найргийн зүйлсээс сонгох

- Тайлбар толь

- Төрөл бүрийн утга ялгах эх

- Үгийн утгыг илрүүлэх төрөл бүрийн сониролтой зураг дүрс

Зохиогчийн үг сонголтын шалтгааныг тайлбарлах

Зохиогч яагаад энэ эхэд, энэ үгийг сонгосон бэ? гэдгийг тайлбарлаж чаддаг болохын тулд:

- Голчлон уран зохиолын өгүүллэг, шүлгийг унших - Дүрд тоглож унших - Зохиолын доторх анхаарал татсан үгийг олж

тэмдэглэх - Хам сэдвийн хүрээнд үгийн утгыг ойлгох дасгал

хийх - Цаг хугацаа (зун, өвөл, хавар, намар, дайны үед,

албан ажлын үед г.м. ), орон зай (хөдөө, хот, уул, тал г.м.), зохиогчийн үзэл бодол (таатай, таагүй г.м.) гэх мэт зохиолын орчныг тодруулах

- Зохиогч хаана төрсөн, ямар үндэстэн бэ? гэдгийг таамаглаж, мэдэх (Монгол, орос, хятад г.м. ямар үндэстэн бэ?)

- Зохиол бичиж байх үеийн зохиогчийн сэтгэл санааны байдлыг төсөөлөх

- Зохиогч ямар зан чанартай хүн бэ гэдгийг таамаглах

- Төрөл бүрийн уран зохиолын богино эх, зүйр цэцэн үг, оньсого, үлгэр гэх мэт

- Шүлэг - Бодит явдал, уран

сэтгэмж холилдсон эх - Баримтын эх

Page 3: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

3

Багшид өгөх санамж:

Хам сэдвийн хүрээнд үгийн утгыг мэдэх, тайлбарлах, хянах. Үгийн утгыг тайлбарлах,

явцад сурагчид тухайн үгийн утгыг мэдэж авахын тулд толь бичиг ашиглахаас гадна энэ нь цаашлаад аливаа үгийн утгыг мэдэхийн тулд толь бичгийг тогтмол ашиглах дадал хэвшилд сургадаг байна. Шүлэг, зохиолыг уншсаны дараа хүүхдүүдтэйгээ харилцан ярилцаж тэдний мэдэхгүй үгийн утгыг хэрхэн ойлгож байгаа санал бодлыг нь сонсохдоо аль болох тухайн эхийн хам сэдэвтэй холбож тайлбарлуулахыг оролдоно.

Ном сайн уншдаг зарим хүүхдийн хувьд тайлбарлахаар сонгосон үгийн утгыг мэдэж байж болно. Тийм тохиолдолд үгсийг хам сэдэв дотор оновчтой хэрэглэж чадсан эсэхэд ажиглалт хийлгэнэ. Тухайлбал: Доорх “Би монгол хүн” шүлэгт “Цэнхэр манан суунагласан алсын барааг ширтээд” гэсэн мөрийн “Цэнхэр манан суунагласан” гэсэн үгийг яагаад сонгосны учрыг тайлбарлуулж болно. Энэ нь “Миний эх орон бол цэлгэр уудам хөдөө талд гарахад цэнхэр манан суунагласан мэт уужим тэнүүн сайхан сэтгэгдэл төрүүлдэг учраас ийнхүү дүрсэлсэн гэдгийг ойлгохын тулд “цэнхэр манан” гэдэг нь “цэнхэр униар” буюу газрын чийгт уур дээш дэгжиж утааны адил хөөрөн тархах, цэнхэр униар татах, хөх униар татах, хөх униар суунаглах, цэнхэр униар суунаглах гэдгийг шүлэгт дүрслэхдээ униар ба мананг адилтган үзэж “цэнхэр манан суунагласан” гэдгийг сонгосон байна.

Ийнхүү үгийн утгыг хам сэдвийн хүрээнд ойлгох нь цаанаа давхар зохиолчийн үг сонголтын шалтгааныг ойлгож тайлбарлах чадвар болж хөгжих бололцоотой байна.

Үгийн утгыг толь бичгээс харах, үг салаа утгатай байдгийг мэдэх. Толь бичиг

ашиглаж сурахын тулд цагаан толгойн дараалалтай толь бичгээс гадна өөр олон янзын толь бичиг байдгийг хүүхдүүд мэдэх нь чухал байдаг. Хүүхдийн насны онцлогт тохируулан 2-3 толь бичгийг сонгон авч болно. Уншиж буй эхээс хүүхдийн хувьд харьцангуй шинэ цөөн үг дээр анхаарлаа хандуулан ажиллаж болно. Тухайн сонгож авсан үг хам сэдвийн хүрээнд ямар утга илэрхийлж байгааг хүүхдүүд өөрсдийн бодлоор тайлбарласнаа толь бичгийн тайлбартай харьцуулан харна. Хүүхдүүд толь бичгийн онцлог, түүний дотор тайлбар үгс, жишээ өгүүлбэр, олон янзын тайлбаруудыг хэрхэн ойлгож буйд анхаарлаа хандуулна.

Энэхүү “Үгийн утгыг ойлгох” – зорилгын хүрээнд үгийн утгыг тайлах, тайлбарлах үйлийг голчлон уран зохиолын эхийн хүрээнд хийнэ гэдгийг анхаарах хэрэгтэй юм. Үгийн утга салаалах, олон утгатай болох, үгийн утга шилжих, үндэстний ѐс заншил, аж амьдралтай холбоотой үг хэллэг нь голдуу уран зохиолын эх, түүний дотор үлгэр, оньсого, зүйр цэцэн үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг тул ийм төрлийн жишээ баримтыг голлон ажиллаарай. Үүнээс гадна уран зохиолын өгүүллэг, шүлэг, яруу найраг бол энэ чадварыг хөгжүүлэх сайхан жишээ болдог.

Хөдөө, хот суурин газрын хүүхдүүд ялгалгүй монгол хүн байгалийн улирлын солигдох үйл явц, гараг эрхэс одот тэнгэрийг ажиглаж тэдгээрийн өөрчлөлт хувирлыг дүрсэлснийг адил хэмжээнд ойлгож ухаарч чадна. Тухайлбал:

“Алтан хаалга дарна Мөнгөн хаалга нээнэ Мянган цаас хийснэ.” (нар шингэж, сар гаран, од түгэх) гэхэд алтан хаалга – нар, мөнгөн хаалга – сар, мянган цаас – од гэхэд ямар шинжээрээ ижил болохоос шалтгаалан үгийн утга өөрчлөгдөн хувирсан. Мөн яагаад “алт, мөнгө” – ийг сонгож авсныг ямар ч хүүхэд түвэггүй хүлээж авах юм. Энэ мэтээр аль болох хүүхдэд ойр хялбар жишээ баримтан дээр үгийн утгын өөрчлөлт хувирлыг таниулах хэрэгтэй юм. Энэ нь цаашлаад хүүхдийн аливаа зүйлийг нарийн ажиглаж, дүрслэх чадварыг хөгжүүлдэг. Мөн түүнчлэн уран зохиолын эхэд үйл явдал нь ямар орчинд өрнөж байгаагаас шалтгаалан түүний доторх үг хэллэгийн утгыг ойлгоход хүүхэд бүрт ялгаатай бэрхшээл үүсдгийг багш нар анхаарна. Мөн ямар сэдэвтэй эхийг уншиж байгаагаас шалтгаалан зохиолчийн үг сонголт өөр өөр байдгийг, номын нөхөр болсон хүүхдүүдийн хувьд хялбар мэдэрч ойлгох чадвартай болдог. Тухайлбал: Байгалийн тухай уншвал эх орны байгалийн

Page 4: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

4

гоо сайхныг дөрвөн улирлын өөрчлөлт хувирал, малчин монголчуудын амьдралын хэвшил дунд дүрсэлдэг, харин хүний зан чанарын тухай бол хот, хөдөөгийн хүмүүсийн амьдралын ялгаатай байдлыг өгүүлдэг, дэлхийн хүн төрөлхтөн, байгаль орчин, тулгамдсан асуудал, цөлжилт, газрын доройтол, гандуу бүс, эх газар гэх мэт үгс тохиолдвол байгаль орчны тухай албан ѐсны мэдээллийг өгүүлэх гэж байна гэх мэт үг, хэллэгийн олон янзын утгаас эх бичвэрийн утга санаа хамаарч өөрчлөгддөгийг хүүхэд багаасаа мэдэрч сурахад үгийн утгыг тайлбарлах дасгал нөлөөлдөг байна. Үүнийг дараах загвараас үзэж болно:

Жишээ болгож, зохиолч Ш.Цэнд – Аюушийн “Адтай Мятав” туужийн зохиол дээр тайлбар хийе.

Гол баатар адтай сэргэлэн Мятавын дүрийг гаргахад эхлэл хэсэгт хот суурин газрын амьдрал түүний дотор “ таван давхар байшин, байшингийн тагт, үүдний өрөөний” орчныг ашигласан бол “НЭГЭН СЭХЭЭ” гэдэг хэсэгт хөдөөгийн амьдралын тухай “Олон нуурын гүнзгий эргүүлэгтэй цүнхээл, хонио хариулж явсан Мятав, цүнхээл усанд живж буй хүн, бөөр алаг хүрэн бярууг сүүлдэж барьж авч цүнхээл ус руу шидсэн” зэргийг түүний хөгжилтэй мөртлөө, адтай сэргэлэн зан төрхийг гаргахад ашиглажээ. Эдгээрийг дараах байдлаар харьцуулан ажиглаж болно.

Таван давхар байшинд болсон явдал

Олон нуурын голын Хэцүү цүнхээлд болсон явдал

Нэг өдөр сонины эрхлэгч намайг дуудаж -Чамайг томилолтоор хөдөө явуулж, Мятав гэдэг хүний тухай сурвалжлуулахаар боллоо. Тэр хүн, саяхан шатаж байгаа таван давхар байшингийн тагтан дээрээс нэг хүүхдийг буулган авч амийг нь аварсан байна гэлээ. Би “буулган авч гэнэ үү? Өөрөө дор нь байж байгаад шат тавьж өгсөн хэрэг үү?” гэж асуулаа. Эрхлэгч: Ийм учиртай юм гэнэ. Yүдний өрөөнөөс нь гэнэт хүчтэй гал дүрэлзэн асахад найман настай жаал хүү яах ч аргаа ололгvй тагтан дээрээ зугатан гарчээ. Удалгүй хойноос нь харанхуй хар утаа хуйлран баагьж, юу ч үлдээлгүй хуйхлах гэсэн шиг улаан гар өрвөлзөн эрчилж, үе үе хүүхдийн биед хүрч байжээ. Гудамжинд цугларсан хүмүүс хий дэмий “Хаалга нь дотроосоо түгжээтэй юм. Одоо яана аа. Бусад нь дүүрч, тэр хүүг л авах юмсан, шат байгаад хүрэхгүй нь, Юун ч өндөр юм бэ” гэх зэргээр учир замбараагvй шуугилдаж юу хийхээ мэдэхгvй самгардан бужигналдсан гэнэ. Гэтэл Мятав тэдэн дээр ирж, байдлыг мэдмэгц манайхаас урт олс аваад ир гэж хүүхэд гүйлгэжээ. Бүх хүний найдвар гагцхүү Мятавт хандаж түүний хэлэх,

Олон нуурын голд Хэцүү цүнхээл гэж зард гарсан бэрх нуур байдаг юм. Томоороо ч гавихгvй л дээ. Нэг захаасаа нөгөө захаа хүртэл ердөө зуугаадхан л алхам. Жижигхэн хэрнээ учиргүй гүнзгий, эргүүлэгтэй, дотор нь орсон хэрийн амьтан эсэн мэнд эргэж гарах нь ховор дуулддаг. Уг нь ус нь тунгалаг тогтуун дөлгөөн, ѐроолын шаргал элс нь тун ойрхон мэт туяаран харагддаг. Дэргэдүүр нь янз бүрийн өвс ургамал алаглан ургасан,хажуухандаа нарийн ширхэгтэй зөөлөн элстэй, ѐстой л амарч байгууштай сайхан газар байдаг юм. Зургаан сарын аагим халуун ид шатаж байсан үе юмсан. Мятав хонь салхидаад хэцүү цүнхээлд үйчих вий, юмыг яаж мэдэх вэ гэсээр нуурын хойд ухаа дээгүүр гарч иржээ. Гэтэл бачимдсан хүний муухай орилох дуу гарч гэнэ. Тогтож харвал, нуурын усанд нэг хүн орчихсон үе үе шовсхийн, сарвалзаж байгаа үзэгдлээ. Мятав нэг мэдэхнээ нуурын эрэг дээр ирчихсэн, “Одоо яана аа сүйд боллоо. Нуур луу орчихоор хамт өнгөрчих, гарт нь бариулчих гэхээр юу ч байдаггүй” гэж гаслан зогсож байв. Ядаж уснаас их айдгийг хэлэх үү, яадаг ч аргаа олохгүй нэг хэсэг болжээ. Нөгөө хүн нэг ил гарч, нэг далд орж орь дуу тавьсан хэвээр. Дууны нь хүч улам суларч байхыг үзээд бүр ч их бачимдсан гэнэ. Улс амьтанд дуулгая уу гээд эргэтэл тэвдсэндээ болоод морио алдчихсан тул хөл залгаж хэл хүргэх унаа бүү хэл, гартаа барьсан шидэмсний тасархай ч үгүй хоцорсон байжээ. Яана аа, өнгөрчихлөө л дөө гэж харамсан ийш тийшээ хартал бөөр алаг хүрэн бяруу нь оодогнон сүүл хатгасаар айсуйг үзэнгvvт: -Тэгдэг хэрэг, болдог арга! гэж дуу алдан бярууг амдлаа. Ялаа шумууланд хөөгдөн ухаан жолоогvй яваа бярууг ойртоод ирэхлээр нь ухасхийн сүүлдэж барьж аваад тэврэн нуур луу гүйв. Нуурын эрэг дээр ирж, нөгөө хүний ил гарч ирэхийг отож байснаа байдаг чадлаа шавхан бярууг нуурын тэг дунд чулуудчихлаа. Холхийх сүртэй чимээ гарч, Мятав цалгисан усны хүчит давалгаанд цохигдон ар тийшээ саван унажээ. Долгио намдахаар эргэн тойрноо харсан чинь нөгөө хvн тэртээ

Page 5: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

5

хөдлөхийг л харцгааж байжээ. Хүүхэд олс авчирмагц Мятав үзүүрийг дээш шидэж, тэвдэж сандарсан хүүд: -Тайван бай. Олсны үзүүрээр биеэ ороон сайн барь. Тэгээд доошоо үсэр! гэлээ. Хүү ч заасан ѐсоор нь үсэрчээ. Харж зогссон хүмүүс цөм дуу алдацгаав. Мятав, хүүг үсэрмэгц хүчий нь дагуулан олсоо хүчтэй эргүүлжээ. Олсноос зуурсан хүү гайхан шуугилдаж байсан хүмүүсийн толгой дээгүүр Мятавын гарын аясаар эргэлдэж гарчээ. Тэгснээ Мятав эрчий нь бууруулан бууруулсаар хүүг дэргэдээ буулгаж авсан гэнэ.

эргийн шаргал элсэн дээр хэвтээ харагдлаа. Очтол, амьсгаа авч жаахан уужраад, -Ус элч хоѐрт үхэх шахлаа. Юу ч болов доо. Усанд сарваганаж явтал минь нэг хүн том алаг юм чулуудчих шиг болсон. Тэгсэн чинь ус хүчтэй палхийгээд би тvvнээс үүссэн хүчтэй долгионд цохигдон шидэгдэж яаж ч чадалгvй элс рүү шаачхаад бүтэж үхэх шахлаа гэхэд, - Арай дэндүү хүчтэй шидчихсэн юм болов уу даа. За яамай, яамай. Эрдэнэт хүний амь л мэнд гарсан бол болох нь тэр! гэж Мятав олзуурхан баярлаж суужээ. Хүний золионд “амь алдах” шахсан бярууны хошуу үе үе цухалзан явсаар нуурын эрэг рүү огло харайн гарч усаа шилгээгээд ингэж сэрүүцдэг бол ч аюултай юм байна гэсэн янзтай эзэн рүүгээ харж байснаа ижлээ үгүйлэх мэт мөөрөн гэрийн зvг шогшиход Мятав: -Ингэх л ѐстойсон. Овоо шүү бөөр алаг минь. Монгол үхрийн эрдмийг ѐстой нэг үзүүлж чадлаа даа гэж бахдан хайрлажээ.

Тэгэхлээр Мятавын овсгоо самбаатай, хурдан сэтгэдэг, адтай сэргэлэн, тусч зан чанарыг ойлгож ухаарахад хот суурин газрын хүүхдүүдэд таван давхар байшинд болсон явдал илүү хүчтэй сэтгэгдэл төрүүлэх бол, хөдөөний хүүхдүүдэд Олон нуурын хэцүү цүнхээлд болсон явдал илүү сонирхолтой, хүчтэй сэтгэгдэл төрүүлж болох юм.

Тиймээс үгсийн тайлбар хийхэд багш нар хот хөдөөгийн хүүхдүүдэд дараах байдлаар ялгаатай хандах шаардлага заримдаа гарч магадгүй юм.

Тухайлбал:

Хотын хүүхдэд Хөдөөгийн хүүхдэд

Хэцүү цүнхээл – Эргэлдсэн усны гүнзгий хэцүү газар

Олон нуурын гол - Олон нууранд цутгадаг голын нэр

Нуурын хойд ухаа – Нуурын хойд талын өндөрдүү газар

Эргүүлэг - Ус мөрний эргэлдсэн гүнзгий газар

Хонь салхидах - Халуун өдөр хонь салхи сөрж явах

Орь дуу тавих - Маш чангаар амь тэмцэн хашгирах

Хөл залгаж, хэл хүргэх унаагүй - Ямар ч морь байхгүй

Шидэмс – Богиновтор муу дээс

Бөөр алаг хүрэн бяруу – Бөөрөн дээрээ цагаантай хүрэн бяруу

Оодогнон сүүл хатгах – Бяруу зуны халуунд амь тэмцэн сүүлээ өргөж давхих

Монгол үхрийн эрдэм – Монгол үхэр ухаантай шүү гэсэн утга

Томилолтоор явах – Өөр газар луу албан ажлаар явах

Байшингийн тагт – Байшингийн гадна талд гаргаж хийсэн, дотроосоо гарч болох хайс, сүүдрэвч

Үүдний өрөө – Хаалган талын өрөө

Улаан гал өрвөлзөх – Хүчтэй гал дүрэлзэн асах

Урт олс – Олсоор хийсэн урт татлага, уяа

Номын нөхөр болох нь хүүхдийг багаас нь аливаа үг хэллэгийн утгыг ямар ч орчинд болсон түвэггүй ойлгож хэрэглэж сурахад нөлөөлдөг гэдгийг анхаарна. Явцын үнэлгээ хийхдээ үгийн утга тайлбарлах сэдвийн хүрээнд хүүхдийн бүтээлч сэтгэлгээг нээж өгөхийн тулд буруу хариулт дээр илүү анхаарлаа хандуулж ажиллана. Хүүхдүүд үгийн утгыг ихэнхдээ буруу тайлбарладаг. Ялангуяа хот, хөдөөгийн соѐлын ялгаатай байдал үүнд нэлээд нөлөөлдгийг багш нар анхаарна. Явцын үнэлгээний бүтээлч хэлбэр болох “Хөршдөө хэлэх” аргыг энд ашиглаж болох юм. Тухайлбал: Ч.Чимэд Би монгол хүн

Аргалын утаа боргилсон Малчны гэрт төрсөн би Атар хээр нутгаа Өлгий минь гэж боддог Цэнхэр манан суунагласан

Page 6: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

6

Алсын барааг ширтээд Цэлгэр сайхан нутгаа Сэтгэл бахдам харахад Үлээж байгаа салхи нь Үнэсээд ч байгаа юм шиг Өршөөлт эжийн минь гар Илээд ч байгаа юм шиг ... гэхэд

- Дараах “Аргалын утаа боргилох, атар хээр нутаг, өлгий минь” гэсэн үгсийн утгыг ойлгож байгаа, эсэхийг асууна.

“Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн Атар хээр нутгаа өлгий минь гэж боддог” энэхүү хоѐр мөрийг юу гэж ойлгож буй тухай сурагчид өөрсдийн бодол санаагаа тодорхой болгохын тулд “хөршдөө хэлэх” аргыг ашиглаж болох юм. Асуулт асууж, бодох хугацаа өгнө. Сурагчдыг юу бодож байгаагаа хажуу талын сурагчдаа хэлэхийг хүснэ. Сурагчдад шинэ үг хэллэгтэй холбоотой мэддэг бүхнээ хэлэхийг хүснэ. “Аргалын утаа боргилох” гэдэг үг хот хөдөөгийн хүүхдийн хувьд соѐлын ялгаатай байдал илэрч болох тул багш хариултыг сонсож байхдаа тэдний сэтгэлгээг нээж өгөхийн тулд бусад сурагчид энэ тайлбарын талаар юу бодож байгааг асуух хэрэгтэй

Тухайлбал: Сурагч Уянга “Аргалын утаа боргилох нь гэр, орныг бохирдуулна.” “Тийм сайхан үнэр биш” гэж үзэж байна. Энэ санааны талаар бусад сурагчид юу гэж бодож байна?” гэх мэтээр буруу хариултыг хэлэлцүүлгийн хамгийн чухал асуудал болгон ашиглана. Гэхдээ Уянгаагийн бодол буруу юм гэж хэлэхгүйгээр энэ бол сонирхолтой санаа байна гэх мэтээр хичээлийн үйл явцыг улам нээлттэй болгох мөн “Аргалын утаа муухай.” “Аргалын утаа бохир” “Аргалын утаа хэрэггүй” гэх мэт хүүхдийн ташаа ойлголт, бодол санааг дэмжих байдлаар хичээлийн явцад ашиглаж болно. Багш хүүхдийн буруу ташаа ойлгож буйн шалтгааныг илрүүлэх, хүүхдийн бусдаасаа өвөрмөц шинээр сэтгэж байгааг дэмжих, хүүхэд чөлөөтэй санаа бодлоо илэрхийлсэн орчныг бүрдүүлэхэд анхаарлаа хандуулах бөгөөд хүүхдийн буруу бодол санааг буруутган шүүмжлэх албагүй юм. - Ийм байдлаар зохиогчийн үг сонголтын шалтгааныг тайлбарлах явцад хүүхдүүд

үндэстний уламжлалт соѐл, монгол зан заншлаасаа суралцах хэрэгтэй болно. Энэ бол уран яруу шүлэг учир эх орондоо хайртай монгол хүний сэтгэлийг “Аргалын утаа боргилсон малчны гэр” – ээр илэрхийлж, атар хээр монгол нутаг минь намайг өлгийдсөн өлгий шиг дотно гэдгийг илэрхийлж байгаа юм гэдгийг доорх эхийн хэсгээр дэлгэрүүлэн тайлбарлаж болно. Доорх тайлбар эхэд байгаа аргал, хорголын олон янз байдлыг хүүхдийн танин мэдэхүйн чадварыг нэмэгдүүлэхэд ашиглаж болно. Үүнээс “Би монгол хүн” юм шүү гэдгийг өөрийн сэтгэлд дотно хамгийн нандин дүрслэлээр илэрхийлдгийг олж харах, монгол үндэстнийхээ соѐл, ѐс заншлаас суралцах үгийн утгыг хам сэдвийн хүрээнд тайлбарлах, ойлгох чадвартай болох юм.

Үүнээс: Яруу найрагч Ч.Чимэд “Би монгол хүн” гэж шүлгээ нэрлэсний учрыг ухааруулж болно.

Page 7: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

7

Адуу малын захад явж, аргал хорголын дунд өсөж торнисон нүүдэлч малчны удамт монгол хүн билээ, бид. Тал нутгийн монгол хүнд гал гэхлээр мод биш, нүүрс биш, аргал бодогддог байж Аргалын утаа үнэрлээд, турж эцсэн мал, ядарч туйлдсан хүн тэнхээ ордог гэдэг. Иймээс ч Төрийн шагналт зохиолч Д.Нямаа: Эсгий гэрт минь анхилсан Аргалын утааны үнэр Эрийн тэнхэл оруулсан Хүж дэлхийн үнэр юм. (1961) гэж шүлэглэсэн. Нүүдэлчин монголчууд бол ямар аргалаар юу хийх, хэзээ, яаж хэрэглэхээ ч таньж мэдсэн амьдралын тийм туршлагатай ард түмэн. Адууны хөх хомоолын зөөлөн галаар сүү хөөрүүлэх, үхрийн сайхан халтар аргал, хөх аргалын дөлөн дээр тогоо нэрэх, адууны шар хомоол, дүлий хар хомоолоор май тавьж, ялаа шумуул үргээх, нэг хоѐр жилийн өнжмөл төмөр мэт хатуу хөх хомоолоор гал манах, хоргол хөрзөн цогшуулж толгой шийр чанах, ээзгий буцалгах гээд л… Аргал хомоолын утаагаар сая төхөөрсөн малын махыг утдаг, муудаж хуучрахаас нь сэргийлдэг, гургалдай, гүзээ тэргүүтэнг “утаанд өгдөг” арга манай нүүдэлч малчдын дунд дэлгэрсэн байдаг бөгөөд ингэж хомоолын утаагаар мах утах нь, нүүдэлчдийн мах шүүсийг ариусгах, хамгаалах арга, монгол ухаанаас гарчээ. Тэгээд ч энэ нь “утсан хиам”-наас урьдын зүйл бөгөөд махыг утаж хэрэглэх нь их л эртний соѐлын зүйл бололтой. (Б.Пүрэв -Очир) Үгийн тайлбар: Хомоол – Адууны хатсан баас Адууны хөх хомоол – Нар салхинд удаж өгөршсөн хомоол Үхрийн сайхан халтар аргал – Сайтар хатсан хар аргал Хөх аргал – Нэг жил өнжиж хатахдаа хөх өнгөтэй болсон хатуу аргал Адууны шар хомоол – Бутарсан шар хомоол Дүлий хар хомоол - Нар салхинд сайтар хатсан түлэхэд тохиромжтой хомоол Май тавих – Ялаа шумуулаас сэргийлж утаа тавих Нэг хоѐр жилийн өнжмөл төмөр мэт хатуу хөх хомоол – Нэг хоѐр жил сайтар хатаж, хөх өнгөтэй болсон хомоол Хоргол – Тэмээ болон бог малын баас Хөрзөн – Малын өтөг баас олон хоногоор дагтаршиж хатуу болох

Үндэстний уламжлалт соѐлтой холбоотой дараах эх бичвэрүүдээс суралцагчийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон хэсгийг багш нар нэмэлтээр сонгон авч ашиглаж болно. Аргалчин ээжийн бичээч хөвгүүд: Л.Түдэвийн “Гал манах” нийтлэл, Ж.Бадраагийн “Аргалд явсан ижий минь” дууны шүлэг, Ж.Лхагвагийн “Би аргалчин”, Санж.Пүрэвийн “Аргалын гал дулаан”, Г.Мэнд-Ооѐогийн “Нүүдэлчдийн найраг –зөөлөн ай”-н өмнөх үг, Дан.Нямаагийн “Аргал” бодрол, “Хомоол” хэмээх бичил таталбар, С.Зэвсэгийн “Аргалчин” нийтлэл, Ч.Мягмарсүрэнгийн “Аргалын гал” шүлэг, “Хомоол дээр суусан чогчиго” интернетэд гарсан өгүүллэг, Ц.Бавуудоржийн “Монголын их амар амгалан” шүлэг, “Аргалын гал” таталбар, Б.Пүрэв-Очирын “Дошсон сарлагийн бухын дунгуй” нийтлэл, Өвөрмонголын эрдэмтэн Дэлгэрийн “Аргалын соѐл” гэх мэт Багш бүтээлчээр хувилбартай хандах боломж:

Багш хичээлд хэрэглэх эх судвийн хувьд бүтээлчээр хувилбартай хандах боломжийг сонгож болно. Хам сэдвийн хүрээнд үгийн утгыг тайлбарлах, зохиолчийн үг сонголтын шалтгааныг тайлбарлахад эхийг төрөл бүрийн утга агуулгаар сонгож болно. Сургамжит эх, баримтын эх, шүлэг яруу найраг, монгол ардын аман зохиолын төрөл зүйлүүд гэх мэтээс суралцагчийн нас сэтгэхүйн онцлог, уншиж ойлгох чадварын ялгаатай байдал, хот хөдөөгийн соѐлын ялгаатай байдалд тохируулан ашиглаж болно.

Хам сэдвийн хүрээнд үгийн утгыг тайлбарлахдаа олон янзын утгатай, бүтээлч сэтгэлгээний илрэл болсон эхийн хүрээнд авч үзэхийг анхаарна. Тухайлбал:

“Эрийг нас дарна

Уулыг цас дарна” гэсэн зүйр үгийн “дарна” гэсэн үг нь “ юмны дээрээс доош болгохоор хүчдэх, далдлах бүрхэх” гэх мэт утгатай бөгөөд энэхүү зүйр үгэнд “нас дарах” гэдэг нь “хөгшрөх, доройтох” гэсэн утгыг илэрхийлж байгаа тул “цас дарж” хүйтрэх, өвөл болох, зуд болохтой адилтгаж сонгосон байгааг анзаарч мэдрэх чадвар олгох юм.

Ийм тайлбарыг хийхэд зарим сурагч дарах гэдэг үгийг дээрээс доош хэмээн ухаарч байхад, зарим сурагч тухайн зүйр үгнээ хэрэглэсэн утгыг түвэггүй ойлгодог. Үүнийг багш

Page 8: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

8

явцын үнэлгээний “хөршдөө хэлэх” гэх мэтийн бүтээлч аргын тусламжтайгаар олж илрүүлэн ялгаатай байдлаар хандана.

“Цас дарах” гэдэг үг нь “цас орох, хаялах, будрах” гэх мэт үгсээс юугаараа ялгаатай байгааг мэдэрч ойлгож чадвал сурагчийн хувьд хам сэдвийн хүрээнд үгийн утга хэрхэн хувирч өөрчлөгддөгийг мэдэрч байна гэсэн үг.

Тиймээс дүрсэлсэн ба шилжмэл утгатай үг хэллэгийг тодорхойлох, тодорхой үгийн утга санаа хөгийг задлан шинжлэхийг тухайн эхийн түвшинд авч үзэж тайлбарлана. Түүнээс биш “дарах” гэдэг үг тийм, ийм утгатай гэх мэтээр олон янзын утгыг цээжлүүлэх нь чухал биш гэдгийг анхаараарай.

Энэ нь зөвхөн эхийн утгыг ойлгоход дэмжлэг болох чадвар болно. Үүнийг хам сэдэв буюу уул эхийн хэсгээс, эсвэл өгүүлбэрийн утгаас хамааруулан ойлгоно. Харин үгийн олон янзын утгыг цээжлэх ажил биш гэдгийг багш нар анхаарна. Тухайлбал: Дараах өвлийн байгалийг дүрсэлсэн эхэд байгаа “сүглийх, нэвсийх, дүнсийх, сэвсийх, дүнхийх, хүнгэнэх, сэнгэнэх” гэсэн үгсийн утгыг хам сэдвийн хүрээнд ойлгож тайлбарлах нь эхийн утга санааг ойлгож, уран зохиолын дүр дүрслэлийг мэдэрч уншихад чухал түлхэц болно.

Нэхий цагаан дах нөмөрсөн эртний баатрууд мэт гацуур, жодоо сүглийн, түүний дунд аварга нарс мод дааганы сүүл шиг бөөн бөөн ногоон шилмүүс бүхий мөчрөө өндөрт өргөн нэвсийнэ. Ой хөвч ийнхүү эзэнгүй орд харш мэт чимээгүй дүнсийвч, доторхий нь юүлээд авсан торх шиг ямар нэг чимээ авч, битүү цуурай татан хүнгэнэх нь гайхалтай. Энд нэгэнтээ мод түншин цохиход тэртээд доших нуурын мөс хагарах мэт цуурай дүнгэнэнэ. Нарлаг тогтуун өдөр, модны мөчир дээр савангийн хөөс мэт сэвсийх цасны давтагдашгүй хэв янзыг ажиж, шилмүүс, давирхай ханхлах агаары нь амьсгалаад ханашгүй ажээ. Сайн ажвал, цагаан цас гүн худгийн ус мэт сэнгэнэм үнэртэй. Хөх туяа татах модны сүүдэр хүртэл нойтон үндэс шиг өөрийн үнэр ханхлуулан байх шиг санагдана. Жавар салхи хоѐр, хоол бэдрэн урт сүүлээ савлуулан гүйх үнэг мэт хөндий бэлээр шуугьж байдаг юм уу гэлтэй. (С.Дашдооров) ”

Дээрх эхэд байгаа “сүглийх, нэвсийх, дүнсийх, сэвсийх, хүнгэнэх, сэнгэнэх, шуугих” гэсэн дүр дүрслэл илэрхийлсэн үгсийн утгаас өвлийн ойн зураглал дүрслэлийг олж харна.

Сүглийх – Мод бараа сүртэй харагдах Нэвсийх – Нэвсгэр болох, навсайх, навсгар болох, бороонд норсон элээ шиг нэвсийж суув; дээлээ нөмрөн галын захад нэвсийн суужээ. Дүнсийх – Дүнсгэр болох; тэнгэр дүнсийгээд л байна бороо орж магадгүй. Сэвсийх – Сэвсгэр байдалтай болох Дүнгэнэх – Чих дүргэлэх бүдүүн болоод удаан дуу гарах; чих дүнгэнэх; газар дүнгэнэх; Хүнгэнэх – нүргээн ихтэй, хүн хүн гэсэн чимээ сонстох; салхи хүнгэнэтэл салхилав; нэг өвгөн хүнгэнэтэл ярьж гарав; хэнгэрэг хүнгэнэн дуугарч байв. Сэнгэнэх – Сэрүүн салхи салхилах; салхи сэнгэнэж байна; тааламжтай сайхан үнэр анхилан үнэртэх; сэнгэнэсэн сайхан үнэртэй; хамарт хүйтэн сэрүүн оргих шиг болох; хамар сэнгэнэх; Шуугих – ихээхэн олон юмны үймээн, нүргээнтэй чимээ гарах; салхи шуугих, ой мод шуугих; хүүхэд багачууд шуугих; ус шуугьж урсах; аливаа сайн муу явдлын тухай олноороо хэлэлцэх; зарим аймагт зуд болсон гэж шуугьж байна; Тайлбар тольд эдгээр үгс ийм байдалтай байгаа бол дээрх эхэд Сүглийх – ой мод сүр бараатай харагдах Нэвсийх – ой мод мөчир, гишүүндээ дарагдах Дүнсийх – ой мод нам гүм, чимээ аниргүй байх Сэвсийх – ой модны мөчир, гишүүн дээр зөөлөн сэвсгэр цасны тогтсон байдал Дүнгэнэх – ой модон дотор нам гүмийг эвдсэн чимээ гарах Хүнгэнэх – ой модон дотор цуурайтсан чимээ гарах Сэнгэнэх – өвлийн ойн цэвэр цэнгэг агаар сэнгэнэн үнэртэх

Page 9: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

9

Шуугих – Ойн дундуур өвлийн хүйтэн жавартай салхи салхилах чимээ гэх мэт дүр дүрслэлийг ойлгож уншиж байж тэдний үгийн нөөц нэмэгддэг.

Тэгэхлээр тайлбар тольд тайлбарласан утгыг, хам сэдвийн доторх үгийн утгатай харьцуулан ажиглах, энгийн хялбар үгийн хүрээнд хийх дасгал дадлага нэлээд чухал юм. Үг тус бүрийн тайлбар толийн утга нь ийм байгаа бол хүүхэд тухайн үгсийн утгыг хам сэдэв доторх дүрслэлээс үүдэн олж харснаар аажим аажмаар эх хэлнийхээ үгийн нөөцийг нэмэгдүүлдэг байна. 1.2. Эхийн агуулгыг ойлгох

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.2.1.

Нэг сэдэвтэй хоѐр эхийг харьцуулж

дүгнэх

- Нэг сэдэвтэй, нэг зорилготой хоѐр эхийг харьцуулах

- Нэг сэдэвтэй, өөр зорилготой хоѐр эхийг харьцуулах

- Хоѐр эхийг уншаад төсөөтэй болон ялгаатай талуудыг “Венийн диаграмм” ашиглан гаргах

- Эхийг харьцуулахдаа:

Зорилгоороо ятгасан, мэдээлсэн аль болох

Хэмжээний хувьд, бичлэгийн хэлбэрийн хувьд ямар ялгаа байгааг тодруулах

Утга агуулгаагаар тухайн сэдэвтэй холбоотой ямар мэдээллийг тусгасан байгааг

Эхэд ашигласан зураг, дүрсийн хувьд ялгаа байгаа эсэх талаар ажиглалт хийнэ.

Нэг сэдэвтэй төрөл бүрийн эхүүд

Нэг сэдэвтэй мэдээлсэн эх ба зар сурталчилгаа

Ятгаж тайлбарласан эхүүд

Төрөлжсөн эхийн сан

1.2.2.

Уншсан зүйлийнхээ учир

шалтгааныг дүгнэн ярих,

бичих

- Уншсан эхийн үйл явдал өрнөх болсон шалтгааныг олох

- Тэрхүү шалтгаанаас болж зохиолын үйл явдал хэрхэн өрнөснийг тайлбарлах

- Зохиолын үйл явдал юунаас болж ингэж өрнөх болсныг тодорхойлох

- Эцэст нь ямар үр дүнд хүрснийг дүгнэх

- Зохиол өрнөх болсон шалтгаан ба түүний үр дүнг харьцуулан ярилцах

- Уншсан зүйлийнхээ учир шалтгааныг тодруулж, тайлбарламж бичих

- Бичихдээ “яагаад гэвэл, учир нь, тийм учраас, ийм учраас, иймээс, ингэсэн учраас, тэгсэн учраас, ийм болохоор ...” гэх мэт холбох үгийг оновчтой ашиглах

Төрөл бүрийн богино, үлгэр, өгүүллэг болон мэдээлэх, ятгах зорилготой эхүүд

Учир шалтгааныг тайлбарлан үргэлжлүүлж бичих эхийн хэсгүүд

1.2.3.

Эхээс бодит явдал ба уран

сэтгэмжийг ялгах

- Уран сэтгэмжээр бичсэн үлгэр, өгүүллэг унших

- Амьдрал дээр байдаггүй боловч өөрийн хүсэж байгаа ид шидийн зүйлсийн тухай ярилцах. Хэрвээ шидтэн ирээд чиний хүслийг асуувал чи яах вэ?, хэрвээ чи Ерөнхийлөгч байсан бол яах вэ? гэх мэтээр

- Уншсан эхүүдээс амьдралд тохиолддог бодит үйл явдалтай хэсгүүдийг ялган тэмдэглэх

- Уран сэтгэмж гэдэг бол тохиолдож болох төдийгүй тохиолдох боломжгүй юмс ч байдгийг мэдэх

- Амьдрал дээр байж боломжгүй дүрслэлүүдийг ялган тэмдэглэж тайлбарлах

- Уран сэтгэмжээр зохион ярих

- Уран сэтгэмж оролцуулан зөгнөн бичих Жишээ нь: хэрвээ би далдыг хардаг байсан бол? Цаг хугацааны машинаар аялах боломж гарвал яах вэ? гэх мэтээр төсөөлөн ярьж, түүнийгээ бичиж, илэрхийлэх

Уран сэтгэмжээр бичигдсэн монголын болон дэлхийн шилдэг зөгнөлт өгүүллэгүүд

Жишээ нь: Л.Түдэв “Мөнхийн ус, Лувсанцэрэн “Усын эргүүлэг буюу Борзооны явдал”, нарниагийн түүх, Харри Поттер ба шидэт чулуу гэх мэт

- Цогцолборуудын холбоо хамаарлыг олж сурахын тулд:

Цогцолбороор зааглан дугаарласан эхийг унших

Цогцолбор бүрийн утга санааг тодорхойлох

Цогцолбороор зааглан дугаарласан

Page 10: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

10

1.2.4.

Эхийн эхлэл, гол, төгсгөл

хэсэг тус бүр дэх цогцолборын

холбоо хамаарлыг олох

Цогцолбор бүрийн утга санаанд тохирох нэр өгөх

Цогцолборууд нь эхийн эхлэл, гол, төгсгөл хэсгийн аль хэсэгт хамаарч байгааг холбон тэмдэглэж, тайлбарлах

Цогцолбороор заагласан хэсгүүдийг эвлүүлж, эх бүтээх

- Мэдлэг ойлголтоо хэрэглэхдээ:

Эхийг хэдэн цогцолбороос бүтсэнийг зааглах

Цогцолбор бүр ямар утга санаа илэрхийлж байгаа тодорхойлох,

Тус бүрийн утга санаанд тохирох гарчиг өгөх

Цогцолборууд эхлэл, гол, төгсгөл хэсгийн хаана байрлаж байгааг тогтоох

- Эхийн цогцолборуудын байрыг соливол ямар өөрчлөлт гарахыг тайлбарлах

- Эхийн гол санааг хадгалан цогцолборуудын байрыг сольж бичих

эхүүд

Эхийн цогцолбороор зааглаж, байрыг өөрчилсөн эхүүд

Нэг эхийн гол санааг хадгалан,

цогцолборын байрыг өөрчилсөн

хувилбарууд

1.2.5.

Эхийг үнэлж дүгнэх асуулт

асуух

- Эхийг бүхэлд нь уншаад, өөрт ямар бодол төрснөө ярилцах

- Зохиолын үйл явдлаас сэдэвлэн ямар дүгнэлт хийж байгаагаа тайлбарлах

- Эхийн үйл явдлаас үүдэн, сайн муу, зөв бурууг тодорхойлох шийдвэр гаргах асуулт асуух

- Эхийн үйл явдлаас үүдэн дүгнэлт гаргахад чиглүүлсэн асуулт асуух Жишээ нь:

- Эхийн сургамжит үйл явдлаас үүдэн өөрийнхөө зан чанарт дүгнэлт хийхэд чиглүүлсэн асуулт асуулт

- Эхийн гол гол ойлголтуудтай өөрийнхөө ойлголтыг харьцуулан шинээр хялбар дүгнэлт гаргаж эхлэх боломжийг олгох асуулт асуух Жишээ нь: Агуулга үнэлгээний асуултыг “Ах дүү хоѐр” монгол ардын үлгэрийн үйл явдлаас үүдэн “

- Зохиолын үйл явдлаас үүдэн зохиолын баатрын зан чанар, зохиолын аль нэг хэсгийг ялган асуулт зохиох, зохиолоос үүдсэн үнэлгээний асуултад хариулах

- “Миний бодлоор, миний уншиж мэдсэнээр, яагаад гэвэл, би ингэж бодож байна” гэх мэт үгсийг хэрэглэн асуулт зохиох

1.2.6.

Эхээс өөрт хэрэгцээтэй мэдээллийг цуглуулах,

танилцуулах

- Төрөл бүрийн сонин, сэтгүүл цуглуулах

- Өөртөө хэрэгтэй мэдээллийг сонин, сэтгүүл, ном, телевиз, интернэт гэх мэт мэдээллийн эх сурвалжуудаас хайх

- Яагаад тухайн мэдээллийг сонгосон, ямар эх сурвалжаас яаж цуглуулсан туршлагаа танилцуулах

- Илтгэл, хэлэлцүүлэг, зохион бичих сэдэвтэй холбоотой мэдээллийг цуглуулах арга барилтай болох

- Тухайн эдээллийг ямар эх сурвалжаас авснаа тодорхой тэмдэглэж сурах

Сонин хэвлэлээс хайхдаа:

- Сонинг бүхэлд нь уншиж өөрийн зорилго, хэрэгцээнд тохирсон мэдээ мэдээллийг сонгох

- Сонгосон мэдээ, мэдээллээс өөрт хэрэгтэй чухал мэдээллийг олж, тэмдэглэж авах

- Тухайн мэдээллийг авсан эх сурвалжаа тодорхой тэмдэглэж сурах

- Сониноос хэрэгтэй мэдээллээ цуглуулснаа танилцуулах, Үүнд:

Мэдээг авсан сонины нэр, хэвлэгдсэн он, сар өдөр, дугаар

Хүүхдэд зориулсан танин мэдэхүйн сонин сэтгүүл, ном

Хүүхдийн сонин: Сурагчийн мэдээ, Сурагч, Цох

Хүүхдийн танин мэдэхүйн сэтгүүл: “Алтан түлхүүр” 4-5-р анги, “Нар” гэх мэт

Илтгэл, хэлэлцүүлэг, зохион бичлэгийн сэдэвтэй холбоотой мэдээллийг

Page 11: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

11

Сонгосон мэдээний нэр

Мэдээний товч агуулга

Мэдээг бичсэн сэтгүүлчийн нэр

Уг мэдээн дотроос аль хэсэг нь чамд хэрэгтэй байсныг тодорхой танилцуулна.

Телевизээс мэдээлэл хайхдаа:

Телевизийн хөтөлбөртэй танилцах

Өөрийн хэрэгцээнд тохирсон нэвтрүүлгийг сонгон үзэх

Сонгосон нэвтрүүлгээ үзэхдээ хэрэгцээтэй мэдээллийг тэмдэглэж авах

- Телевизээс цуглуулсан мэдээллээ танилцуулахдаа:

Телевизийн суваг, хугацаа

Үзсэн нэвтрүүлгийн нэр

Нэвтрүүлгийн товч агуулга

Сурвалжилсан хүний нэр

Өөрт хэрэгтэй ямар мэдээллийг тэмдэглэж авснаа тус тус тодорхой танилцуулна.

холбогдох ном, сонин, сэтгүүл, интернэт , зурагт, радио зэргээс хайх

Телевизийн хөтөлбөр

TV7 хоног сонин, Телевизийн хөтөлбөртэй сэтгүүлүүд

Багшид өгөх санамж: Нэг сэдэвтэй хоѐр эхийг харьцуулж дүгнэх. Энэхүү суралцахуйн зорилтын хүрээнд нэг сэдэвтэй боловч илэрхийлж буй санаа, утга агуулга, зорилго, хэлбэрээрээ ялгаатай эхүүдийг сонгох нь чухал. Нэг сэдвийн талаар олон талаас олон хэлбэрээр бичдэг гэдгийг ойлгуулахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Мөн аливаа зүйлийг харьцуулах, ижил болон ялгаатай талыг дүгнэн гаргах чадварыг хөгжүүлэхэд анхаарна. Эхээс бодит явдал ба уран сэтгэмжийг ялгах. Энэ суралцахуйн зорилтын хүрээнд сурагчдын аливаа юмсыг өвөрмөцөөр, сонин содон байдлаар харах буюу төсөөлөн бодох, урнаар сэтгэх чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Уран зөгнөлт зохиол уншихын зэрэгцээ сурагчдын сайн мэдэх уран зөгнөлт хүүхдийн киноны талаар ярилцаж, уран сэтгэмжийн талаарх ойлголтыг нь гүнзгийрүүлж болно. Эхийг үнэлж дүгнэх асуулт асуух. Эхийг уншаад дотроос нь шууд хариулахааргүй, өөрийнхөө мэдэхийг хүссэн асуултаа бусдаас асууж чаддаг аргад сургах нь чухал. Зохиолын дотроос шууд хариулах асуулт нь ихэнхдээ өгөөж муутай нэрлэсэн асуулт байдгийг мартаж болохгүй. Юмын дотоод мөн чанар, учир шалтгааныг илрүүлж, үнэлж дүгнэх асуулт нь хүүхдийг хөгжүүлдэг. Сурагчид асуулт зохиох, бие биенийхээ зохиосон асуултад хариулах, хариултын олон хувилбараас зөв хариуг нь хэлэлцэн сонгож тайлбарлах гэх мэт идэвхтэй үйл ажиллагааг эх зохиол уншсаны дараа хийж байх нь сурагчдын уншаад ойлгох чадварт хувь нэмэр оруулна. Багш өөрөө асуултын хариуг зөв буруу гэж дүгнэхээс зайлсхийж, хүүхдүүд өөрсдийн санааг батлах явцдаа харилцан биенээсээ суралцаж өөрийн алдаа оноог мэдэх боломжийг бүрдүүлэхэд анхаарна. Дараах явцын үнэлгээний аргыг ашиглаж болно. Үүнд: Асуулт боловсруулах: Сурагчид өөрсдийн асуултыг боловсруулж, бусад сурагчдад тавина. Асуулт боловсруулж байхдаа “төгс” хариултыг бодож олно. Ингээд сурагчид өөр хоорондоо өөр өөрсдийн зохиосон асуултыг солилцоно. Энэ үеэд багш сурагчдын боловсруулсан асуултын чанарыг үнэлж, хариултыг бас шүүх боломжтой юм. Халуун сандал: Нэг сурагч анги танхимын урд гарч сууна. Энэ суудлыг халуун суудал гэх ба халуун суудалд суусан хүүхдээс асуулт асууна. Асуугдаж байгаа сурагч асуултын хариултыг мэдэх нь чухал. Асуултыг дараах байдлаар тавьж болно.

5 асуулт хариулсаны дараагаар халуун сандалд сууж байгаа сурагч солигдох Асуултад буруу хариулах бол “унагаах” асуулт тавьсан сурагч халуун суудал дээр

суух Багш халуун сандал дээр суух ба энэ үед сурагчид багшийг төөрөгдүүлэх асуулт

тавихын эрмэлзэх Энэ аргын хүрээнд тухайн сэдэвээс жаахан халих буюу илүү тэлэх магадлал байх тул асуултыг урьдчилж бэлдэх нь зөв юм.

Page 12: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

12

Сурагчдаар асуулт зохиолгох замаар эхэд задлал хийх, Блүүмийн асуултын талаар V ангийн багшийн ном болон үнэлгээний гарын авлагад жишээгээр тайлбарлан оруулсан тул дэлгэрүүлэн үзнэ үү. Эхийн эхлэл, гол, төгсгөл хэсэг тус бүр дэх цогцолборын холбоо хамаарлыг олох. Өмнөх ангидаа эхийг цогцолбороор зааглан цогцолбор бүрийн утга санааг тодорхойлж сурсан. Цогцолбор бүрийн утга санааг ойлгож, задлан шинжлэх, эхийн эхлэл, гол, төгсгөл хэсэгт санаагаа хэрхэн байрлуулсныг уншиж мэдсэнээр өөрийн зохион бичих зүйлээ төлөвлөхдөө хэдэн цогцолбороор бичих, цогцолбор бүр нь эхийн аль хэсэгт байрлуулахаа мэддэг болох юм. Эхээс өөрт хэрэгцээтэй мэдээллийг цуглуулах, танилцуулах. Сурагчид энэ суралцахуйн зорилтын хүрээнд төрөл бүрийн мэдээллийн эх сурвалжаас хэрэгцээтэй мэдээллээ цуглуулж, яриа болон бичигтээ бүтээлчээр ашиглаж чаддаг болно. Тухайлбал:

Өөрийн сонгосон илтгэлийн сэдэвтэй холбоотой баримт мэдээлэл, зураг цуглуулах, боловсруулах

Хэлэлцүүлэгт үзэл бодлоо илэрхийлэх, дэмжиж буй саналтай холбоотой мэдээлэл цуглуулж, эш татан ярих, бичих

Захидал, өдрийн тэмдэглэл, мэдээ, зар сурталчилгаа бичихдээ сонгосон сэдэвтэй холбоотой баримт мэдээлэл зэргийг цуглуулж, үр дүнтэй ашиглаж сурах юм. Энэ чадвар нь эш үндэстэй, баримттай ярьж бичиж сурахын үндэс суурь болдог. Тиймээс эхэн үедээ мэдээлэл хайхад цаг хугацаа их шаардах боловч аргыг нь заагаад өгвөл сурагчдын мэдээлэл боловсруулах чадвар хөгжинө. Мөн зорилготойгоор ном сонин, сэтгүүл унших, телевизийн олон суваг эргүүлэн суух биш, өөрт хэрэгтэй нэвтрүүлгээ сонгон үзэх дадал хэвшилтэй болгоход анхаарч ажиллаарай.

1.3. Эхийн далд утгыг бүтээлчээр ойлгох

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.3.1.

Эхийн орчныг төсөөлөх

Үлгэр, өгүүллэг гэх мэт уран зохиолын эхийг уншихын өмнө, тэдгээрийн нэрийг тунгаан бодож, тухайн зохиолын, ямар үйл явдал болох тухай төсөөлөн бодох Ингэхдээ:

- Зохиолын үйл явдал хаана өрнөх бол?

- Үйл явдал, хэзээ, хэдийд өрнөх бол?

- Цаг агаарын байдал нь ямар байх бол? гэсэн ерөнхий асуултын дагуу төсөөлөн бодох Жишээ нь: “Асар шиг том шүхэр” гэсэн өгүүллэг уншихын өмнө дээрх асуултын дагуу сурагчид төсөөлөн бодож болох юм? Зохиолын үйл явдал бороотойд болох юм байна. Бороо орж байгаа болохоор зун юм уу, намрын улирал байх. Үйл явдал болсон газар нь жижигхэн тосгон, том хот уу, ууланд уу, далайд уу, хөдөө газар уу, гэх мэтээс шалтгаалаад баатрууд нь ямар үйл хөдлөл хийх, ямар үйл явдал болохыг чөлөөтэй сэтгэн, төсөөлж болно.

- Бага хэмжээтэй эхийг бүтнээр, өөлөл гэдэг бол уншигчийн оюун санаанд нүүрээс дээш хэмжээтэй эхийг хэсэглэн унших

- Уншихдаа зохиолд дүрслэгдэж байгаа юмсыг нүдээ анин дүрслэн бодох

- Дүрслэн бодоход нүдэндээ юу харагдсаныг зургаар илэрхийлэх

- Зохиолын дараагийн хэсэгт орчин хэрхэн өөрчлөгдөхийг таамаглах

Хот, хөдөө, гэртээ, сургууль дээрээ, дэлгүүрт, кино театрт, тоглоомын талбайд гэх мэт орон байрыг тодорхой дүрсэлсэн эх

Өглөө, өдөр, орой шөнө гэсэн өдрийн аль нэг хэсэг, өвөл, зун, хавар, намар улирал, шинэ жил, наадам, хичээлийн шинэ жил, цагаан сар, төрсөн өдөр гэх мэт цаг хугацааг тодорхой дүрсэлсэн эх

Цастай, бороотой, шуургатай, нарлаг, хүйтэн, халуун, сэрүүхэн гэх мэт цаг агаарын байдлыг дүрсэлсэн эх

Орчны байдлыг харуулсан төрөл

Page 13: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

13

- Эхийн орчныг тодорхойлох. Ингэхдээ

Тухайн уншсан хэсгийн үйл явдал хаана болж байна вэ?

Ямар улиралд, өдрийн аль хэсэгт болж байна вэ?

Цаг агаарын байдал ямар байгааг тодорхойлно.

- Эдгээрийг тодорхойлохдоо зохиол доторх ямар үг хэллэг, өгүүлбэр, дүрслэлд үндэслэснээ тайлбарлах

- Зохиолч эхийн орчныг бүрдүүлж байгаа дүрслэлүүдийг уншигчид бодитой, үнэмшилтэйгээр мэдрүүлэхийн тулд ямар аргаар бичдэгийг задлан шинжлэх

- Таван мэдрэхүйд мэдрэгдэж буй зүйлс нь зохиолын орчныг тодорхойлоход чухал болохыг мэдэх

- Зохиолын орчныг бүрдүүлж байгаа дүрслэлүүдийг хэрхэн мэдэрч, хүлээж авч байгаагаа дараах асуултын дагуу тодорхойлох

Чамд юу харагдаж байна вэ?

Чамд юу сонсогдож байна вэ?

Чамд юу мэдрэгдэж байна вэ?

Чамд юу амтагдаж байна вэ?

Чамд юу үнэртэж байна вэ?

- Зохиол эхлэхээс төгсөх хүртэл зохиолын орчин хэрхэн өөрчлөгдөж хувирч байгааг харьцуулах

- Зохиолыг уншиж байхад ямар уур амьсгал (таатай, таагүй, баяртай, гунигтай, аймшигтай, хөгжилтэй, уйтгартай гэх мэт )мэдрэгснээ ярьж илэрхийлэх

- Зохиолд байгаа ямар үг хэллэгүүд зохиолын уур амьсгалд нөлөөлж, уншигчид мэдрэмж төрүүлж байгааг олох, жагсаах

бүрийн зураг

Сурагчдын дүрслэн бодох, түүнийгээ үгээр илэрхийлэх чадварыг хөгжүүлэхэд туслах танил ба танил бус орчны зураг

Эхийн орчныг өөрчлөн бичихэд хэрэг болох түлхүүр үгс

1.3.2.

Эхийн ил ба далд утгыг харьцуулах

- Эхийг чанга дуугаар, өөртөө сонсогдохуйцаар дуудан унших

- Уншихдаа утга мэдэхгүй үгээ зурж тэмдэглэх

- Эхэд байгаа утга шилжсэн үгс ямар утгаар орсныг мэдэх

- Эхийн агуулгыг нүдээ анин дүрслэн бодох

- Дүрслэн бодсоноо, ярих, зурах, бичих зэргээр илэрхийлэх

- Эхэд ямар үйл явдал гарсан талаар ярилцах

- Тэрхүү үйл явдлаар дамжуулан өөрт төрсөн сэтгэгдэл, бодол, дүгнэлтээ илэрхийлэх

- Шүлгийн ил ба далд утгыг харьцуулахдаа:

Шүлэгт юуны тухай гарах талаар нэрээс нь сэдэвлэн нүдээ анин төсөөлөн бодох

Шүлгийг чангаар дуудан унших

Шүлэгт байгаа утга шилжсэн үгийг олж, үндсэн утгатай нь харьцуулах

Шүлэгт шууд хэлээгүй боловч өөрт мэдрэгдэж байгаа мэдрэмж, төрсөн бодлоо ярих

Шүлгээр дамжуулан ямар далд утга санаа илэрхийлж байгааг мэдэх

Яруу найрагч энэхүү шүлгээ бичихдээ чухам юу мэдэрч байсан тухай төсөөлөн бодож ярилцах

Яруу найрагч үгийн далд утгын талаар хэрхэн гаргасан тухай хоорондоо хэлэлцэж, үгийн сан болон өвөрмөц үгсийн талаар мэдлэгээ нэмэгдүүлэх

Хүүхдүүд өөрсдөө шүлгээ сонгон харьцуулан ярилцах

Чээжилсэн шүлгээ яруу сайхан уншиж үзүүлэх

Хүүхдүүдийн сонирхлыг татах өгүүлэмж сайтай, далд утгатай шүлгүүд

Зургаар илэрхийлэх боломжтой, дүрслэл нь тодорхой шүлгүүд

Хүүхдэд зориулсан, уран хэллэг сайтай, ойлгоход амар шүлгүүд

Сурагчдын цуглуулсан шүлгийн сан

Монголын болон дэлхийн шилдэг яруу найргаас

Монголын шилдэг яруу найраг. Уб., 1981.

Дэлхийн хүүхдийн шилдэг яруу найргийн дээж I боть. Уб., 2012.

Шүлгийн утга санаа, уран дүрслэлийг буулгасан зураг

Page 14: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

14

Шүлгээс юу ойлгосноороо тэмдэглэл хийж, яруу найргийн утга санааг хэрхэн гаргасан талаар ярилцах

- Эхийг уншаад уран дүрслэлээр бүтсэн өгүүлбэрийг сонгох

- Сонгосон өгүүлбэрийн дүрслэх ур маягийг тайлбарлах

Багшид өгөх санамж: Эхийн орчныг төсөөлөх. Эхийн орчин нь тухайн эхийг бүрдүүлдэг үндсэн хэсэг юм. Ерөнхийд нь эхийн цаг хугацаа, орон байрыг хамааруулан үздэг боловч зохиолын аймшигтай, хөгжилтэй, уйтгартай, өрөвдөлтэй, сонирхолтой болгоход орчны дүрслэл маш чухал юм. Зохиолыг уншаад орчныг төсөөлөн бодох тэгэхдээ ямар үгээр дамжуулан орчныг төсөөлснөө ярьж тайлбарлах нь зохиолын үг хэллэгийг задлан ойлгох, орчин бүрдүүлж бичих аргад сурахад чухал үүрэгтэй. Зохиолын орчныг төсөөлөн бодуулахын тулд зохиолын уншсан хэсгээ нүдээ анин дүрслэн бодох зохиолыг уншихад юу амтагдаж, сонсогдож, мэдрэгдэж, үнэртэж, харагдаж байгааг тодорхойлох, улмаар өөрөө орчин бүрдүүлж өөрчилж бичих үйл ажиллагааг хийх хэрэгтэй. Эхийн ил ба далд утгыг харьцуулах. Эхийг уншаад агуулгыг ойлгохоос гадна эхийн үг хэллэг, гол санаагаа дамжуулан илэрч байгаа далд утга санааг ойлгох нь чухал байдаг. Бид төсөөлөн бодох чадвараараа дамжуулан шүлгийн ертөнцөд орж, зохиогчийн байр сууринд өөрийгөө тавьж, түүний бодол ба мэдрэмжийг хүлээн авч чадах чинээгээрээ шүлгийн санаа ба мэдрэмжийг өөрийн болгон авч баяр хөөр , гуниг зовлон баясал зэрэг сэтгэлийн хөдлөлөө илэрхийлдэг. Бичиг зохиол нь агуулгаа илэрхийлэн харуулахаас илүү мэдрэмж төрүүлж бидэнд гоо сайхан болон сургамж өгдөг. Зохиолчийн санааг олж байж л тэр зохиолыг зохих ѐсоор нь ойлгож чадна.

1.4. Уран зохиолын эх унших

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.4.1.

Баатруудын хоорондын холбоо, сэтгэл санааны байдал, үйл явдлыг дүрслэх, дүгнэлт хийх

- Баатруудын хоорондын холбоо, сэтгэл санааны байдал, үйл явдлыг зураглах, дүгнэлт хийхийн тулд:

Уран зохиолын эхийг унших

Том хэмжээний эхийг хэсэглэж унших

Зохиолын баатруудын зан араншин, сэтгэл санааны байдлыг тэдний хэл яриа, үйл хөдлөлөөс ургуулан бодож төсөөлөх

Зохиолын баатруудын хоорондын холбоог үйл хөдлөлд оролцож буй байдал, харилцаанаас үүдэж гаргах

Нэг үйл хөдлөлөөс дараагийн үйл хөдлөлийг төсөөлж, таамаглах

- Зохиолын баатруудын холбоо хамаарлыг тодорхойлохдоо:

Зохиолын баатруудын үйл хөдлөлийг жагсаан бичих

Зохиолд гарч буй баатруудаас гол баатруудаас гол баатрыг тодорхойлох

Гол баатрыг сонгох үндэслэлээ тайлбарлах

Зохиолын гол баатартай бусад баатрууд ямар үйл явдал болон шалтгаанаар холбогдож байгааг гаргах

Баатруудын холбоо хамаарлыг илэрхийлсэн оюуны зураглал хийх

Баатрууд бие биедээ хэрхэн нөлөөлж байгааг тэдний хэлсэн үг болон үйл хөдлөлөөр дамжуулан тайлбарлах

Тухайн баатар бүр зохиолд ямар үүрэгтэй

Зохиолын гол баатрын зан чанар, сэтгэл санааны өөрчлөлтийг тодорхой тусгасан, гурваас дээш баатар бүхий монголын болон дэлхийн шилдэг үлгэр, өгүүллэг

Жишээ нь: Ц.Мөнх “Сонгино, “Шуурга” гэх мэт өгүүллэг, С.Эрдэнэ “Шувуунд хайртай хүү” өгүүллэг Тео хуат “Асар шиг том шүхэр”, “Арван мянган мөхөөлдөс” өгүүллэг,

Н.Н.Носов “Өргөст хэмх” өгүүллэг гэх мэт

Зохиолын үйл явдал болон баатруудын холбоог харуулсан тулгуур бичиглэл болон оюунын зураглалын жишээ, загварууд

Үйл явдлыг тодорхой

Page 15: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

15

байгааг ярилцах

Аль нэг баатар нь байхгүй байсан бол зохиолд ямар өөрчлөлт гарах талаар саналаа солилцох

- Зохиолын баатрын сэтгэл санааны байдлыг зураглах ба дүгнэхдээ:

Уншсан зохиолоос баатраа сонгох

Баатрын хийсэн үйл хөдлөлийг жагсаан бичих

Тэдгээр үйл хөдлөлийг хийж байх үедээ тэр баатрын сэтгэл санаа нь ямар байсныг тодорхойлж бичих

Зохиолын баатрын сэтгэл санааны байдал зохиолын эхлэл, өрнөл хэсэг, төгсгөл хэсэгт хэрхэн өөрчлөгдснийг зураглалаа харж тайлбарлах, дүгнэх

Ингэж өөрчлөгдөх болсон шалтгаан нь юу байсныг зохиолын баатрын үйл хөдлөл болон, бусад баатартай холбон тайлбарлаж дүгнэлт гаргах

- Зохиолын баатар, үйл явдал өрнөж буй орчныг төсөөлөн бодох

- Зохиолын баатрын оронд би байсан бол яах байсан бэ? гэж тунгаан бодох

- Зохиолын баатрын үйл хөдлөлөөс үүдэн өөрийн сэтгэгдэл, дүгнэлт зэргийг бичих

- Зохиолын баатруудын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх

харуулсан цуврал зураг

Дэлхийн хүүхдийн хүүрнэл зохиолын дээж II боть. Уб., 2012.

Монголын хүүхдийн уран зохиолын дээж I, II боть.

1.4.2

Шүлгийн утга санааг ойлгож, уран сайхныг мэдэрч илэрхийлж унших

- Шүлгийн утга санааг ойлгож, уран сайхныг мэдрэхийн тулд:

Шүлгийг чанга дуудан дахин дахин унших

Уншихдаа өөрийнхөө дуу хоолойг сонсох

Нүдээ аниад шүлгийн агуулгыг дүрслэн бодох

Дүрслэн бодсоноо зургаар илэрхийлэх

Зурсан зургаар дамжуулан өөрт юу мэдрэгдсэн, тэрхүү мэдрэмж нь шүлгийн ямар ямар үг, хэллэгтэй холбоотой болохыг тайлбарлан ярих

Шүлэгт байгаа өөрийн анхаарлыг татсан, сонирхолтой үг хэллэг, дүрслэлийг зурж тэмдэглэж, ямар утга илэрхийлж байгааг ярилцах, тайлбарлах

Зохиолч энэ шүлгийг яагаад бичсэн юм бол?

Энэ шүлгээрээ дамжуулан бидэнд юуг мэдрүүлэхийг хүссэн юм бол гэдгийг эргэцүүлэн бодож, таамаглах

- Сонгосон шүлгээ чээжлэн тод, уран яруу уншиж сурахын тулд:

Чээжилсэн шүлгээ бусдад уншиж өгөхийн тулд олон давтан уншиж бэлтгэх

Найз нарынхаа өмнө шүлгээ уншихдаа дуу хоолойны өнгө, биеийн хөдөлгөөн, нүүрний хувирлаа тохируулах

Бусдыгаа шүлэг уншиж байхад нүдээ анин сонсож, утга санааг нь ойлгохыг хичээх

Бусдын уншсан шүлгийн талаар мэдрэмжээ илэрхийлэх, асуулт асуух, үнэлгээ өгөх

Зохиолчдын болон нэрт жүжигчдийн уншсан шүлгийг сонсож, шүлэг унших аргаас суралцах

Шүлгийг бүтнээр унших, найзтайгаа хамтран бадаг бүрээр хэсэглэн унших

- Шүлэг, шүлгийн агуулгыг дүрсэлсэн зураг, өөрт төрсөн мэдрэмж, сэтгэгдлээ бичсэн тэмдэглэл, зохиолчид бичсэн захидал зэргээрээ ханын сонин

Хүүхдэд зориулсан, уран хэллэг сайтай, ойлгоход амар шүлгүүд

Сурагчдын цуглуулсан шүлгийн сан

Монголын болон дэлхийн шилдэг яруу найргаас

Монголын шилдэг яруу найраг. Уб., 1981.

Дэлхийн хүүхдийн шилдэг яруу найргийн дээж I боть. Уб., 2012.

Шүлгийн утга санаа, уран дүрслэлийг буулгасан зураг

Page 16: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

16

гаргах, бяцхан ном хийх

- Цуглуулсан болон өөрийн зохиосон шүлгээр түүвэр хийж, ном бүтээх

1.4.3.

Оньсого, “Ертөнцийн

гурав”, өвөрмөц

хэлцийн утгыг ойлгох, учрыг тайлбарлах,

хэрэглэх

- Оньсого, хэлц үг, “Ертөнцийн гурав”-ыг цуглуулж, сан бүрдүүлэх

- Тэдгээрийг чанга дуугаар уншиж, утга санааг ярилцах ба дүрслэн үзүүлэх

- Ил утгыг нь төсөөлөн бодож, ямар далд утга санаа агуулж байгаа илрүүлэн харьцуулах

- Оньсогын утгыг ойлгох, тайлбарлахдаа:

Нэг хариутай олон оньсого болон түүнтэй холбоотой мэдээллийг цуглуулах

Тухайн мэдээлэлд тулгуурлан таалгаж байгаа зүйлээ ямар шинжээр нь дүрсэлснийг мэдэх, тайлбарлах

Оньсогод юуг, яаж дүрсэлснийг зурагтай холбон тайлбарлах

Оньсогод дүрслэгдсэн зүйлийг оюуны зураглалаар үзүүлэх

Адилтгал, хүншүүлэл, хэтрүүллийн аргыг хэрхэн хэрэглэснийг тайлбарлах

Оньсого зохиох

- Оньсого зохиож сурахын тулд:

Оньсоголох зүйлээ эрж хайх, сонгож олох

Багшийн өгсөн олон зүйлүүдээс сонгох

Оньсоголох зүйлийнхээ гадаад дотоод шинжийг жагсаан бичих

Жагсаалтаас бусдаас ялгарах онцлог шинжийг сонгох

Тухайн шинжийг өөр ижил төстэй зүйлээр нь орлуулах

Оньсогоо шүлэглэн зохиох

- Хэлц үгийн утгыг тайлбарлахдаа:

Эх болон өгүүлбэрийг уншиж, хэлц үгийг ялган таних

Хэлц үгийн далд утгыг ойр орчмын үг, өгүүлбэр болон эхийн утгаас таамаглах

Хэлцэд орсон үг бүрийн үндсэн утгыг толь бичгээс харж мэдэх

Тэдгээр үгсийн утга шилжиж, ямар далд санаа илэрхийлснийг тайлбарлах

Хэлц үгээ оролцуулан өгүүлбэр зохиох

Хэлцийн утгыг тайлбарласан тайлбарламж зохиох

Тухайн хэлц үгийг ямар нөхцөлд хэрэглэдгийг мэдэж, яриа бичигтээ зохистой хэрэглэх

- “Ертөнцийн гурав”-ын утгыг тайлбарлахдаа:

“Ертөнцийн гурав”-ыг чанга дуугаар унших

Уншсанаа дүрслэн бодож, зургаар илэрхийлэх

Үгийн утгыг тайлбарлах

Мөр мөрөөр нь утга санааг нь тайлбарлах

Ертөнцийн гурав зохиох

Сурагчдын цуглуулсан төрөл бүрийн оньсого, хэлц үг, “Ертөнцийн гурав”-ын сан

Амьтны болон эд юмсыг өнгө, тоо, дүрсээр оньсголсон оньсого

Нэг сэдэвтэй оньсогууд болон оньсогын хариуны онцлог шинжийг тусгасан мэдээллүүд

Оньсогоор хийсэн тулгуур бичиглэл ба оюуны зураглал

Оньсоготой холбоотой зургууд

Ертөнцийн туйлын шинжийг өнгөөр илтгэсэн “Ертөнцийн гурав” гэх мэт аман яруу найргийн зүйлсээс сонгох

“Ертөнцийн гурав”-тай холбоотой төрөл бүрийн зураг

Ойролцоо ба эсрэг утгатай түгээмэл хэрэглэгддэг хэлц үгүүд

Хэлц үгийг тайлбарласан үлгэр домог, хууч яриа

1.4.4.

Жүжгийн зохиолыг

уншиж, дүрд

- Жүжгийн зохиолыг уншиж, дүрд тоглохын тулд:

Жүжгийн зохиол нь өгүүллэг, шүлэг гэх мэт уран зохиолын төрөл зүйлүүдээс ямар ялгаатай байдгийг мэдэх

Жүжгийн зохиолы хэсгээс сонгон чангаар дуудан уншиж, жүжгийн үйл явдлыг дүрслэн бодох

Жүжгийн зохиолоос өөрийн дүрд тоглох

Монголын болон дэлхийн шилдэг хүүхдийн жүжгийн зохиолууд

Хүүхдийн жүжгийн бичлэгүүд

Монгол ардын жүжиг

Page 17: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

17

тоглох баатрыг сонгох

Сонгосон баатартай холбоотой хэсгүүдийг дахин уншиж, өөрийн жүжиглэж үзүүлэх хэсгээ сонгох

Сонгосон хэсгээ дахин дахин уншиж, утга санааг ойлгох

Бусдад ойлгомжтойгоор хэрхэн жүжиглэж үзүүлэхээ бэлтгэх

Дууны өнгөө тохируулан ярихын тулд жүжгийн хэсгийн цэг, таслал, үгийн утга өргөлт зэргийг тэмдэглэн давтан унших

Ярианы аль хэсэгт нүүрний хувирлаа ямар болгохоо толинд харан туршиж бэлтгэх, илэрхийлэх

Аль хэсэгт ямар биеийн хөдөлгөөн хийхээ төлөвлөж, бэлдэх

- Анги хамт олноороо жүжгийн хэсгээс тоглож үзүүлэх

- Сонгосон баатраа сайтар судлан, түүний онцлог шинжийг гарган жүжиглэх

наадмын аман зохиол УБ., 1987

1.4.5.

Хүншүүлэн, хэтрүүлэн

дүрсэлснийг эхээс олж,

тайлбарлах

- Уншсан зохиолоос уран дүрслэл ашигласан хэсгийг ялган таних

- Уран зохиолын эхийг дүрд тоглож урнаар унших

- Уран зохиолын эх, түүний дотор үлгэрт хүншүүлэн дүрсэлсэн ан амьтны дүрд тоглож унших

- Уран зохиолын эхээс хүншүүллийг ялгаж, дүрд тоглож унших

- Хүншүүллийн онцлогийг мэдэхийн тулд:

Адгуулсан амьтны үлгэрийг чанга дуугаар унших

Үлгэрийн үйл явдал болон баатруудын үйл хөдлөлийг төсөөлөн бодох

Баатрын үйл хөдлөлийг амьтны хийдэг ба, хүний хийдэг гэж ангилах

Үлгэрт яагаад амьтад хүний хэлээр ярьж, хүний хийдэг үйлдлийг хийж, хүний гаргадаг зан чанарыг гаргаж байгаа талаар ярилцах

Үлгэрээс хүншүүлсэн дүрслэлийг ялгаж, учрыг тайлбарлах

Хүншүүлэх аргаар эх, өгүүлбэр зохиох

Адгуусан амьтдын тухай сургамжит үлгэр унших

Юуг ямар шинжээр нь хүншүүлснийг тайлбарлах

Уран зохиолын эхэд дүрсэлсэн хүншүүлсэн юмсын дүрслэлийг харуулж зурж үзүүлэх, үзэсгэлэн гаргах (Жишээ нь: Үнэгийг хүн шиг зурах, нарыг инээж буй хүүхэд шиг зурах г.м.)

Зохиолын баатрын зан араншинг тэдний үйл хөдлөл, хэл ярианаас ургуулан бодож төсөөлөх, тайлбарлах

- Хэтрүүллийн онцлогийг мэдэхийн тулд:

Нэг зүйлийн тухай энгийн дүрслэл болон ихэсгэсэн, багасгасан 3 төрлийн жишээг харьцуулан унших

Тухайн дүрслэлүүд ямар ялгаатай байгаа ярилцах

Зохиолоос сонгосон хэтрүүлэл нь тэр зохиолд ямар үүрэгтэй байгааг өөрийн бодлоор тайлбарлах, бусадтай хэлэлцэх

Эхээс хэтрүүллийг ялган таньж, дүрслэлийн аргыг тайлбарлах

Хүншүүлэх арга хэрэглэсэн сургамжит үлгэрүүд

Хүншүүлэл, хэтрүүллийн аргаар бүтсэн оньсого, “Ертөнцийн гурав” хэлц үгийн сан

Хүншүүлсэн зураг

Бодит хэмжээнээс нь ихэсгэж, багасгаж дүрсэлсэн төрөл бүрийн харьцуулсан зургууд

Page 18: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

18

Хэтрүүлэл зохиох

- Үлгэр, өгүүллэг, оньсого, “Ертөнцийн гурав”-аас хүншүүлэл, хэтрүүллийг таних

- Хүншүүлэх, хэтрүүлэх аргаар дүрслэл зохиох

- Зохиосон дүрслэлээ зургаар илэрхийлэх

1.4.6.

Оньсогын далд утгыг таамаглах

- Оньсогын дүрслэлийн онцлогийг мэдэх

Оньсогод юуны тухай гардгийг ярилцах

Оньсогыг уншиж, дүрслэн бодох

Дүрслэн бодсоноо зургаа илэрхийлэх

Зурсан зургаа тайлбарлан ярих

Оньсогоор юуг таалгасныг таамаглах

Таамаглалаа тайлбарлах

- Оньсогын далд утгыг таамаглахын тулд:

Оньсогын утга санааг хариуг дүрсэлсэн зурагтай харьцуулан ажиглах

Оньсогод өнгө, хэлбэр, тоо, орон байр, үйл хөдөлгөөн гэх мэт юмсын ижил төстэй шинжийг дүрсэлдгийг ажиглаж олох

Оньсогын хариулт байж болох хэд хэдэн зургаас хариуг таамаглаж, тайлбарлах

- Оньсогыг таахдаа:

Оньсогоо анхааралтай уншина.

Үг үгээр нь эсвэл мөр мөрөөр нь ямар шинжтэй зүйлийг таалгаж байгааг бодож олно.

Оньсогын хариу юу юу байж болохыг таамаглана.

Аль нь хамгийн оновчтой хариулт болохыг сонгож, батална.

Сурагчдын цуглуулсан төрөл бүрийн оньсого, хэлц үг, “Ертөнцийн гурав”-ын сан

Амьтны болон эд юмсыг өнгө, тоо, дүрсээр оньсголсон оньсого

Нэг сэдэвтэй оньсогууд болон оньсогын хариуны онцлог шинжийг тусгасан мэдээллүүд

Оньсогоор хийсэн тулгуур бичиглэл ба оюуны зураглал

Оньсоготой холбоотой зургууд

Багшид өгөх санамж: Баатруудын хоорондын холбоо, сэтгэл санааны байдал, үйл явдлыг дүрслэх, дүгнэлт хийх. V ангийн сурагчдын хувьд багадаа 300-350 үгтэй уран зохиолын эхийг уншиж, задлан шинжлэл хийх чадвар эзэмшсэн байна. Зохиолыг уншаад баатруудын үйл хөдлөлөөр дамжуулан баатрууд хоорондоо хэрхэн холбогдож байгааг, баатруудын зан чанар, сэтгэл санааны байдал ямар байгааг тодорхойлох замаар эхэд задлан шинжлэл хийж юм. Шүлгийн утга санааг ойлгож, уран сайхныг мэдэрч, илэрхийлж унших. Сурагчдаар олон шүлэг чээжлүүлэх гэж зорихоос илүүтэй шүлгийнхээ утга санааг ойлгох, өвөрмөц дүрслэл, үг хэллэгээр дамжуулан ямар ил болон далд утга санаа илэрхийлснийг ойлгох арга барилд сургах нь чухал юм. Утга санааг нь ойлголгүйгээр чээжлэх нь сурагчдад бодитой чадвар болж буухгүй, тухайн үедээ багшдаа шалгуулж дүн авах төдийхнөөр өнгөрөх нь элбэг байдаг. Уран сайхныг илэрхийлж унших гэдгийн хүрээнд шүлгийнхээ утга санааг бүрэн ойлгосны дараа түүнийгээ бусдад ойлгогдтол уншиж, илэрхийлэх гэдгээ ойлгоно. Нэгэнт шүлгээ сайн ойлгосон хүүхэд аяндаа шүлгийн хэмнэл, өргөлт, зогсоцыг тохируулан хийж, тэр ч бүү хэл биеийн хөдөлгөөнөө аяндаа тохируулан хийж уншдаг. Тиймээс хүчээр нэг төрлийн хөдөлгөөн хийлгэж, нэг хэмнэлээр уншуулах биш, хүүхэд бүр өөрийн ойлгож, мэдэрснээ бусдад өөрийн арга барилаар илэрхийлэх боломжийг бүрдүүлэхийг чухалчлаарай. Бас сурагчдад сонирхсон шүлгээ сонгон чээжлэх, сонгон унших боломжийг бий болгож, сурагчдаар шүлгийн сан бүрдүүлэх хэрэгтэй. Сурагчид бусдын өмнө уншихаас ичих, чээжилснээ мартах зэрэг тохиолдол элбэг тохиолддог бөгөөд энэ үед багш нь урам өгөх, дэмжих, ганцаарангаар нь уншуулах, өөрийг нь бусдын өмнө уншихад бэлэн болтол тодорхой хугацаа өгч, дэмжлэг үзүүлээрэй. Оньсого, “Ертөнцийн гурав”, өвөрмөц хэлцийн утгыг ойлгох, учрыг тайлбарлах, хэрэглэх. Энэхүү суралцахуйн зорилтын хүрээнд сурагчид төрөл бүрийн оньсого, “Ертөнцийн гурав”, өвөрмөц хэлцийн сангаа баяжуулан, тэдгээрийн утгыг задлан тайлбарлаж, яриа бичигтээ хэрэглэхэд нь чиглүүлж ажиллана. Уншсан зохиолоос өвөрмөц

Page 19: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

19

хэлцийг таних, түүнийгээ тайлбарлах, өөр орчин нөхцөлд оруулан хэрэглэх, оньсого таахдаа юуг юутай ямар шинжээр нь адилтган далдалж дүрсэлснийг үг, өгүүлбэр бүрээр нь задлан шинжилж ойлгох нь чухал юм. Мөн багш оньсого, өвөрмөц хэлц, “Ертөнцийн гурав”-ыг сонгохдоо сурагчдынхаа онцлогт тохирсон өмнө ангид үзээгүй, аль болох дүрслэл нь тодорхой байдлыг харгалзан үзэх нь чухал. Жүжгийн зохиолыг уншиж, дүрд тоглох. V ангийн сурагчийн унших зохиолын төрөл зүйл нь жүжгийн зохиолоор баяжиж байгаа. Жүжгийн зохиолыг уншиж, утга санааг нь ойлгож ярилцсаны дараа хүүхэд бүр өөрийн тоглож үзүүлэх дүрээ сонгоно. Бидний туршлагаар жүжигт гарч буй дүрүүдийг нэг нэг сурагчид оноон өгч, цөөн тооны сурагчид жүжгийг бүтнээр нь тоглож үзүүлдэг байсан. Энэ удаа бид бүрэн хэмжээний жүжгийн зохиолыг тоглож үзүүлэх гэхээсээ илүүтэй хүүхэд бүрийн дүрд тоглох чадварыг ахиулахыг зорьж байгаа учраас дараах байдлаар хичээлийн үйл ажиллагаагаа төлөвлөж болох юм. Хүүхэд өөрийн тоглохыг хүссэн дүрээ сонгоно. Тэр дүрийнхээ хийсэн үйл хөдлөл, хэлсэн үгтэй хэсгийг түүвэрлэн уншаад өөрийн жүжиглэж үзүүлэх хэсгээ сонгоно. Энэ нь хүүхэд бүрт хөгжих боломжийг нь олгож байгаагаараа давуу талтай. Сонгосон хэсгээ дүрээр илэрхийлэхдээ биеийн хөдөлгөөн, нүүрний хувирал, дуу хоолойны өнгөө тохируулна. Үүнийг багш болон ангийн бусад сурагчид үзэж, үнэлгээ өгнө. Сурагч тухайн дүрийнхээ баярласан, гунигласан, уйтгарласан, хөгжиж хөөрсөн, онгирсон, атаархсан, зэвүүцсэн байдлыг илэрхийлж чадаж байгаа эсэхэд нь үнэлгээ өгнө. Хүншүүлэн, хэтрүүлэн дүрсэлснийг эхээс олж, тайлбарлах. Энэ суралцахуйн зорилтын хүрээнд сурагчид хүншүүлэл ба хэтрүүллийн дүрслэх ур маягийг эхээс ялган таних, яаж дүрсэлснийг нь батлан тайлбарлах арга суралцана. Ингэхдээ хүншүүлэл гэж юу вэ? хэтрүүлэл гэж юу вэ? гэж тодорхойлолт бичүүлж чээжлүүлэхээс илүү хүншүүлэл, хэтрүүллийн баялаг жишээг уншиж танилцсаны дараа онцлогийг нь ярилцаж, яагаад хүншүүлэл, хэтрүүлэл гэж нэрлэсэн юм бол гэдгийн учрыг нь сурагчдаар олуулах бүтээлч үйл ажиллагааг хийлгэвэл илүү үр дүнтэй байна. Мөн чанар, онцлогийг сайн ойлгосон үед нь өөрсдөөр нь зохиолгох даалгаврыг хийлгэх нь яваандаа сурагчид зохион бичихдээ уран дүрслэлийн аргыг хэрэглэж сурахад нь тустай байх болно. Оньсогын далд утгыг таамаглах. Сурах үйл ажиллагаа хэсэгт зөвлөсөн үйл ажиллагааг сурагчдаар дахин дахин нухацтай хийлгэх хэрэгтэй. Энэ нь оньсого таахдаа үг өгүүлбэр бүрээр нь задлан шинжилж, учир утгыг нь тайлж сурахад чиглэгдсэн. Эхний ээлжинд оньсогыг хариутай нь өгч яагаад үүнийг ингэж оньсоголсон юм бол гэдгийг нь тодорхой тайлбарлаж сурах хэрэгтэй. Дараа нь оньсого таахдаа олон хувилбар дундаас хариуг сонгож батлах, цаашлаад оньсогыг сонсоод эсвэл уншаад хариуг таамаглах гэх мэтээр үйл ажиллагааг хөнгөнөөс хүнд рүү нь чиглүүлэн хийгээрэй. Монгол ардын зарим оньсогууд дүрслэл нь тодорхой биш зохиомол үг ихтэй байдаг болохоор таахад хүндрэлтэй байдаг тул аль болох дүрслэл сайтай сурагчдад таах боломжтой хялбар оньсогыг сонгох хэрэгтэй. Анхнаасаа хүнд оньсого тааж эхэлвэл сурагчдын сонирхол буурч, идэвхгүй болох талтай байдаг. Багш сурагчдаар оньсогын сан бүрдүүлэх нэг зүйлийн тухай олон оньсогыг харьцуулан ярилцах, оньсогыг зургаар илэрхийлэх, оюуны зураглал хийх гэх мэтээр бүтээлч, сурагчдын сэтгэн бодох чадварыг хөгжүүлсэн үр дүнтэй сургалтыг зохион байгуулаарай.

1.5. Хэрэглээний эх унших

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.5.1 Нэг сэдвийн

талаарх ялгаатай

- Нэг сэдвийн талаарх мэдээ, мэдээллийг цуглуулах

- Цуглуулсан мэдээллээс ялгаатай үзэл бодлыг гаргах

- Нэг сэдвийн талаарх хүмүүсийн дэмжсэн болон эсэргүүцсэн үзэл бодол, түүндээ ашигласан баталгаа нотолгоо уншиж, судлах

Нэг сэдэвтэй боловч өөр өөр талаас нь ялгаатай үзэл бодол илэрхийлсэн зөрчилтэй сэдвүүд

Жишээ нь: Хүүхдүүд

Page 20: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

20

үзэл бодлыг харьцуулж, дүгнэх

- Дэмжсэн болон эсэргүүцсэн үзэл бодлоо илэрхийлэхдээ ямар баримт нотолгоо ашигласныг ялгах

- Баримт ба үзэл бодлыг ялган тэмдэглэх, тайлбарлах

- Тэрхүү ялгаатай үзэл бодлоос дүгнэлт хийж оновчтой шийдвэр гаргах

- Дэмжсэн санааг илэрхийлэхдээ дэмжиж байна, сайшаалтай байна, зүйтэй гэж бодож байна гэсэн үг хэрэглэдгийг мэдэх

- Эсэргүүцсэн санаагаа илэрхийлэхдээ, зохисгүй гэж бодож байна, эсэргүүцэж байна, байх боломжгүй, таатай биш байна. гэх мэт өнгө аяс оруулан илэрхийлэх

- Эсрэг тэсрэг үзэл бодлын дундаас тэнцвэртэй ямар шийдвэр гаргаж болох талаар ярилцах

- Эдгээр ялгаатай үзэл бодлын талаар өөрийн байр сууриа илэрхийлэх

хичээл дээр гар утас хэрэглэж болно, хэрэглэхийг хориглоно.

Баттерей хэрэглэхийн ашиг тус, хор нөлөө гэх мэт

1.5.2 Мэдээллийн эхийг

ятгах эхтэй харьцуулах

- Мэдээллийн эхийг унших

- Ятгах утгатай эхийг унших

- Нэг сэдэвтэй мэдээлэх, ятгах зорилготой хоѐр эхийг харьцуулан унших

- Нэг сэдвээр мэдээлэх ба ятгах зорилготой хоѐр төрлийн эх зохиож бичих

Нэг сэдэвтэй мэдээлэх ба ятгах зорилгтой төрөл бүрийн хэрэглээний эхүүд

1.5.3.

Өдрийн тэмдэглэл, захидал, сонины

мэдээ, зар сурталчилгаа

унших, онцлогийг мэдэх

- Өдрийн тэмдэглэл, захиа, сонины мэдээ, зар сурталчилгаа зэргийг уншиж, төрөл зүйлээр нь ялган таних

- Ямар шинжээр нь хэрхэн таньснаа тайлбарлах

- Эдгээр бичлэгийн төрлүүдийн агуулга, бүтэц, хэл найруулгын онцлогийг мэдэх ба хэрэглэх

- Өдрийн тэмдэглэл уншихдаа:

Төрөл бүрийн өдрийн тэмдэглэл унших

Өдрийн тэмдэглэлд юуны тухай бичдэг талаар ярилцах (өдөр тумтын амьдралд тохиолдсон онцгой сонин үйл явдлыг бичих)

Өдрийн тэмдэглэлийг бүтцээр нь задлах

Эхлэл, гол, төгсгөл хэсэгт ямар агуулгатай зүйл бичдэг талаар задлан шинжилж мэдэх

Болсон үйл явдал болон өөрийн бодол сэтгэгдлээ ямар цагт бичиж байгааг ажиглаж, ярилцах

Өдрийн тэмдэглэлд бичсэн зүйлээ хэрхэн дүрсэлснийг ажиглах, тайлбарлах

Өдрийн тэмдэглэлд он, сар, өдөр, гараг бичдэгийн учрыг мэдэх

Өдрийн тэмдэглэл хөтлөх нь ямар ач холбогдолтой талаар ярилцах

Өдрийн тэмдэглэлийг захидалтай харьцуулан ижил болон ялгаатай талыг гаргах

- Захидал уншихдаа:

Төрөл бүрийн захидал унших

Агуулга болон бүтцээр нь задлан шинжлэх

Захидлын эхлэл, гол, төгсгөлд юуны тухай бичдэгийг судалж мэдэх

Захидлаа хэнд хандан бичиж байгаагаас шалтгаалан мэндийн үг, төгсгөлийн үгээ тохируулах бичих талаар судлах

- Мэдээ уншихдаа

Мэдээний чухал ба чухал бус мэдээллийг ялгах

Хүүхдийн бичсэн өдрийн тэмдэглэлүүд

Өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан алдартай хүмүүсийн тухай мэдээллүүд

Зохиолчид бичсэн захидал

Баталж, нотолж, дэмжиж, эсэргүүцэж бичсэн захидлууд

Зар сурталчилгааны эхүүд

Сониноос авсан танин мэдэхүйн болон цаг үеийн мэдээ, мэдээлэл

Page 21: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

21

Мэдээнээс баримт ба үзэл бодлыг ялган таних Өөртөө хэрэгцээтэй мэдээллийг тэмдэглэж авах

Цуглуулсан мэдээллээ илтгэх, хэлэлцүүлэг, зохион бичлэгтээ ашиглах

- Зар сурталчилгаа уншихдаа:

Хамгийн сонирхол татсан үг хэллэгийг тэмдэглэх

Зар сурталчилгаагаар юуны тухай ятгаж байгааг тайлбарлах

Ямар үг хэллэг сонгосон нь ятгахад чухал нөлөөтэй байгааг ярилцах

Багшид өгөх санамж: Нэг сэдвийн талаарх ялгаатай үзэл бодлыг харьцуулж, дүгнэх. Энэ суралцахуйн зорилтын хүрээнд нэг сэдвийн талаар олон талаас нь харж ялгаатай үзэл бодлуудыг уншиж, өөрөө тэдгээр үзл бодлуудаас алийг нь дэмжиж байгаа илэрхийлэх, аливаа юмыг олон талаас нь харж, тэнцвэртэй зөв шийдвэр гаргах алхамд суралцана. Мэдээллийн эрин зуунд олон төрлийн мэдээллээс өөрийн дүгнэлтийг хийж, зөв шийдвэр гаргах чадвар чухал тавигдаж байгаа. Тиймээс багш эерэг болон сөрөг талаас үзэж болох сэдэв сонгон авч аливаа зүйлийг тэнцвэртэйгээр харж, ярьж, бичих сургахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Мэдээллийн эхийг ятгах эхтэй харьцуулах. Ерийн мэдээлэл өгөх зорилготой тайлбарласан болон дүрсэлсэн, хүүрнэсэн эхийг бусдад итгүүлэх, үнэмшүүлэх зорилго бүхий ятгах утгатай эхтэй харьцуулан уншиж, тэдгээрийн зорилгыг тодорхойлж ижил болон ялгаатай талыг гаргана. Мэдээлсэн болон ятгасан эхэд Өдрийн тэмдэглэл, захидал, сонины мэдээ, зар сурталчилгаа унших, онцлогийг мэдэх. Эдгээр хэрэглээний эхийн төрлүүдийг уншаад ялган таних, бичлэгийг онцлогийг мэдэх нь эргээд ийм төрлийн бичвэр бичих үндэс суурь болно. Тухайн төрөл зүйлийн бүтэц буюу эхлэл, гол, төгсгөл хэсэгтээ юуны тухай бичдэгийг мэдэх, бичихдээ ямар үгсийг сонгон ашиглаж байгааг ажиглан судалж, бичихдээ сурсан зүйлээ бүтээлчээр ашиглана. Олон төрлийн захидал, өдрийн тэмдэглэл, мэдээ, зар сурталчилгаа зэргийг унших нь бичиж сурахад нь чухал нөлөө үзүүлдэг. Багш уншуулах жишээ эх сонгохдоо бүтэц, найруулгын хувьд шаардлага хангасан агуулга нь сурагчдад өгөөжтэй талыг нь анхаарах хэрэгтэй.

1.6. Сонгон унших

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.6.1

Зорилгодоо нийцүүлэн янз бүрийн ном, сэтгүүл харьцуулан унших

- Ном унших зорилгоо тодорхойлох (илтгэл, хэлэлцүүлгийн сэдэвтэй холбоотой)

- Зорилгодоо тааруулан ном сонгох (мэдээ бичихийн тулд, зохиогчид захидал бичихийн тулд, үзэл бодлоо илэрхийлэхдээ батлах баримт цуглуулахын тулд)

- Номыг хэрхэн сонгосноо ярилцах

- Сонгосон номоо хурдан ойлгож унших дасгал ажиллах

- Унших аргаа багштайгаа хамтран төлөвлөх

- Унших аргатай болохын тулд:

Ойлгож унших

Өөрт хэрэгтэй хэсгийг болон чухал хэсгийг дахин дахин унших

Уншсан хэсгээ номоос эрж олох

Чухал гэж үзсэнээ тэмдэглэх

Мэдэхгүй үгээ толь бичгийн тусламжтайгаар мэдэж авах

Төрөл бүрийн уран зохиолын болон танин мэдэхүйн хялбаршуулсан ном

Хүүхдийн сонин, сэтгүүл, интернэтээс

Page 22: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

22

Унших явцдаа төрсөн сэтгэгдэл, мэдрэмжээ, бодлоо тэмдэглэх

Бусадтай хуваалцах, санал солилцох

- Уншсаны дараа бусдадаа ярьж өгөх, унших санал тавих

- Уншсан номынхоо тухай танилцуулга бичих

Багшид өгөх санамж: Зорилгодоо нийцүүлэн янз бүрийн ном, сэтгүүл харьцуулан унших. Энэ суралцахуйн зорилтын хүрээнд сурагчдын ном унших сонирхолтой болгох төдийгүй, хэрэгцээтэй мэдээллээ ном сэтгүүлээс олж авах арга барилд сургах юм. 5 дугаар ангийн хүрээнд уншиж байгаа үлгэр, домог, өгүүллэг, жүжиг, шүлэг, оньсого, хэлц зэрэг уран зохиолын эхүүд, өдрийн тэмдэглэл, зар сурталчилгаа, сонины мэдээ, захидал гэх мэт хэрэглээний болон мэдээллийн чанартай эхүүдийг цуглуулах, түүнээс сонгон унших, уншсан зүйлээсээ мэдээлэл авч яриа бичигтээ хэрэглэх боломжийг олгож, чиглүүлж байх нь чухал. Сурах бичгийн бүлэг сэдэв эхлэхийн өмнө багш болон сурагчдын бэлтгэх зүйлийг багшийн номд зөвлөсөн. Багш тэдгээр зүйлийг бэлдэж олон сонголттой эх болон ном сэтгүүлээж сонгох боломжийг бүрдүүлснээр сурагчдын ном унших, мэдээлэл цуглуулах идэвх сонирхлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

ЯРИХ-СОНСОХ ЧАДВАР

Хөтөлбөрийн ярих-сонсох агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн нь дараах 6 хэсэгтэй, хэсэг бүр нь тодорхой суралцахуйн зорилтуудыг дэвшүүлсэн байна.

Чадвар 2.1. Зөв ярих

2.2. Харсан, сонссоноо ярих,

илтгэх

2.3. Хамтран ажиллах, саналаа

солилцох

2.4. Янз бүрийн нөхцөл байдалд тохируулж ярих

Суралцахуйн зорилтын тоо

3 2 3 2

2.1. Зөв ярих

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

2.1.1. Яриагаа төлөвлөх, бэлтгэх,

бусдын дэмжлэггүйгээр

илэрхийлж чаддаг болох

- Юуны тухай ярих сэдвээ сонгох

- Сонгосон сэдэвтэйгээ холбоотой мэдээлэл цуглуулах (сонин, сэтгүүл, интернэт, сонссон, харсан зүйлээс)

- Тухайн сэдвийнхээ ямар шинж чанарыг онцолж ярихаа сонгох

- Тухайн сэдэвтэй холбоотой, илүү сонирхолтой болгох зураг, хүснэгт, схем, диаграмм ашиглах

- Ярианыхаа эхлэл, гол, төгсгөл хэсэгт юуны тухай ярих, юуг дэлгэцээр харуулахаа төлөвлөх

- Яриагаа урьдчилан бэлтгэж дахин дахин ярьж бэлдэх

- Ангийн найзуудын өмнө бэлтгэсэн сэдвээ ярьж танилцуулах

Ярихдаа:

Ангийн найзууд руугаа харж ярих

Дууны өнгө, хурдаа тохируулан өөртөө итгэлтэй ярих

Сайн бэлтгэж, чөлөөтэй ярих Бусдын яриаг сонсохдоо:

Анхааралтай сонсож, тэмдэглэл хийх

Тодруулах зүйлээ асуух

Хүүхдэд яриа бэлтгэхэд ойр танил, мэдээлэл олох боломжтой сэдэв сонгох

Сэдвүүд нь бусад нь сонсоход хэрэгтэй байх

Page 23: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

23

Саналаа хэлэх

Бие биендээ хүндэтгэлтэй байж ээлж дараагаар ярих

2.1.2. Бүтээлчээр сэтгэж, товч

тодорхой, оновчтой ярих

- Ярих зүйлийнхээ гол санааг гаргаж тодорхой ярих

- Уншсан, харсан, сонссон зүйлийнхээ тухай ярихдаа өөрийн үзэл бодлоо шингээж ярих

- Зөв бурууг шүүн тунгааж, оновчтой гэсэн санаагаа хэлэх

2.1.3. Нөхцөл байдалдаа тохируулан өгүүлбэрийн

хэлбэрийг оновчтой сонгох(хэмжээний хувьд богино, урт)

Бусдын ярьсан зүйлийг сонсоод:

- Зөвшөөрсөн ба үгүйсгэсэн, баталсан ба эргэлзсэн санааг өгүүлбэрээр илэрхийлэх

- Үзсэн сэдвийн хүрээнд өгүүлбэр зохиох

- Сонссон буюу уншсан сэдвийн хүрээнд (хүүрнэх, мэдээлэх, өөрийн бодлоо илэрхийлэх) -Энгийн ба нийлмэл өгүүлбэрээр ярих

- Өгүүлбэрийг холбоосоор холбох

- Нэг үгийг олон давтахаас зайлсхийж, төлөөний үг хэрэглэх

Багшид өгөх санамж:

Яриагаа төлөвлөх, бэлтгэх, бусдын дэмжлэггүйгээр илэрхийлж чаддаг болох. Багш

сурагчдад Японы үнэнч нохой Хачикогийн тухайн ярих даалгавар өгчээ. Энэ тохиолдолд сурагчид ямар төлөвлөлт хийж, яаж бэлтгэж болох талаар авч үзье. Төлөвлөлт:

1. Сэдэв тодорхой байгаа тул уг сэдэвт шууд буюу шууд бус холбогдох сонирхолтой чухал мэдээллийг цуглуулах.

2. Цуглуулсан мэдээллээ хамгийн чухал, чухал, нэмж дэлгэрүүлэх болон асуулт гарсан үед ашиглаж болох гэж ангилах

Хамгийн чухал мэдээлэл:

Японы Шибуяа гал тэрэгний буудлаас Токиогийн Их сургуулийн профессор Үэно, акита үүлдрийн

жижигхэн маацгар цагаан гөлөг олж, "Хачико" хэмээх нэр өгч тэжээжээ. Хачи ч эзэндээ ээнэгшин

дасаж, түүнийг гэрийн үүднээс, заримдаа гал тэрэгний буудлаас ажилд нь үдэн явуулж, оройдоо

тосдог байв. Энэ мэтчилэн эзэн, Хачи хоѐр жил хагасын нүүрийг үзжээ.

Гэвч нэг өдөр эзэн профессор хорвоогийн мөнх бусыг үзүүлэн Хачиг бүр мөсөн орхин явжээ.

Эзнээ ирнэ хэмээн гал тэрэгний буудал дээр харуулдсаар 9 жил өдөр алгасахгүй хүлээсээр 1935

оны 3-дугаар сарын 8-ний өдөр 12 насандаа Хачи ч мөн хорвоог орхижээ.

Чухал мэдээлэл

- 1932 оны есдүгээр сард Японы “Ашахи Шимбүн” сонинд Хачикогийн тухай нийтлэл гарчээ.

Нохойн түүхийг сонссон уран барималч Тэрү Андо Хачийн дүрс бүхий хүрэл баримал цутгаж,

Шибуягийн өртөөний тасалбар зардаг байрны өмнө суурилуулжээ.

- Хөшөөний нээлтийн ѐслолд Үэногийн ач хөвгүүдээс гадна Хачи өөрөө байжээ. Түүнээс жилийн

дараа 1935 онд Хачи нас барсан юм.

- Нохойн чандрыг профессор Үэногийн булшны дэргэд үлдээн, арьсаар нь Токиогийн үндэсний

музейд чихмэл хийжээ.

- Хачийн хүрэл хөшөөг уран барилгын бусад дурсгалын хамт 1944 онд цэргийнхний хэрэгцээнд

зориулан худалдахаар хураан авсан аж. Дэлхийн II дайн дууссаны дараа Тэрү Андогийн хүү

Такэши нь Хачийн хөшөөг дахин цутгасан гэнэ.

Нэмэлт хэрэглэгдэхүүн болгон ашиглах

- Японы акита хэмээх үүлдрийг дэлхийд нэрд гаргаж, алдаршуулсан нь Хачийн түүх билээ. 1931

онд ийм үүлдрийн нохдыг “Байгалийн өв”-д бүртгэсэн байна.

- Хачийг нас барсны дараа олон сонин, сэтгүүл нохойн талаар бичиж, түүгээр ч барахгүй “Үнэнч

нохой Хачи” хэмээх дуу зохиосон.

- 1987 онд “Хачикогийн түүх” нэртэй уран сайхны кино дэлгэцэнд гарсан юм. Нэрт жүжигчин

Тацүя Накадаин гол дүрд нь тоглосон энэ кино зөвхөн Японд л гэхэд дөрвөн сая иений (50 сая

ам.доллар) орлого олсон.

- Хачийн зурагтай шуудангийн марк ч гарчээ.

- Шибүяд “Хачикогийн мөрөөр” нэртэй автобусны аяллын маршрут бий болгожээ.

Page 24: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

24

3. Хамгийн чухал, чухал гэж ялгасан зүйлээ ямар дарааллаар ярих гэх мэтээр аль болох товчхон төлөвлөгөө зохиох

Бүтээлчээр сэтгэж, товч тодорхой, оновчтой ярих: Энэ чадварт суралцахад дээрх төлөвлөлт чухлаас гадна дараах төлөвлөлтөд анхаарлаа хандуулаарай.

1. Төлөвлөсний дагуу хэлэх зүйлээ эхнээс нь дуустал өөртөө ярьж үзэх. Энэ үедээ толь ашиглаж болох

2. Биеэ барих, яриа маань эвгүй болох вий гэж зовох зэрэг сэтгэл зовнил нь үлэмж саад болдог тул өөртөө итгэлтэй байх

3. Амьсгалаа зөв хувиарлах, дуу хоолойгоо хянах, уруулын хөдөлгөөнөө зохицуулах, зогсолт хийх, өргөлт- дууны өнгө, сэтгэлийн хөдөлгөөн, үгийн баялаг зэргийг анхаарах

4. Яриагаа чанга тод ойлгомжтой, давтсан нэгэн хэвийн өнгөөр биш, аль болох энгийн бөгөөд утга төгөлдөр байх

5. Дохио зангаа хөдөлгөөн нь яриаг амьдруулах ашигтай боловч түүнийг болгоомжтой хэрэглэх

6. Хэрэв ярьж эхлэхийн өмнө мэдэгдэхүйц шуугиан гарч сонсож байгаа сурагчдын санаа сэтгэл тогтворгүй байвал юуны өмнө тэр чимээг намдаах, анхаарлаа төвлөрүүлэхэд чиглэсэн өгүүлбэр хэлэх, хөдөлгөөн хийж болох.

7. Нэг хэвийн, өмнөх сурагчийн ярьсан зүйлийг давтан ярихаас зайлсхийх 8. Ярихдаа нэг үгийг ойр ойрхон хэрэглэхгүй байх 9. Гадаад үгийг зөв дуудах

Багш сурагчдыг бага ангийнх, нас нь бага гэх мэтээр амархан зүйл хийлгээд байвал сурагчдын бүтээлчээр сэтгэх чадвар нь хөгжихгүй. Багш нар сурагчдын өмнө бэрхшээлийг өндөрсгөх түвшний даалгавар хийлгэх хэрэгтэйг дараах мэргэн үг харуулна. “Òà ºìíºº æèæèã çîðèëãî òàâüñàí áîë çºâõºí æèæèã àìæèëòàä õ¿ðäýã. Èë¿¿ äàëàéöòàé ñàíàà, òºëºâëºãºº æèæãýýñýý èë¿¿ õÿëáàð áàéäãèéã á¿¿ ìàðòààðàé” гэсэн үгийг ямагт санаж, бид ихэнхдээ хүүхдийн îþóíû õ¿÷ ÷àäëûã áàñàìæèëäàã íèéòëýã àëäààã давтахгүй байхад анхаараарай. 2.2. Харсан, сонссоноо ярих, илтгэх

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

2.2.1.Нэг сэдвийн хүрээнд харсан сонссон хэд хэдэн зүйлийг харьцуулж, нэгтгэн дүгнэх

- Бусдын ярьсан болон өөрийн харсан зүйлийг тэмдэглэх

- Өөрийн өмнөх мэдлэгтэй холбож ойлгох - Нэмж мэдээлэл цуглуулах - Мэдээллүүдийг хооронд нь ижил ба ялгаатай

шинжээр нь харьцуулах

- Мэдээллүүдийг нэгтгэн дүгнэх - Бэлтгсэн мэдээллээ танилцуулах

Нэг сэдэвтэй холбоотой төрөл бүрийн эх сурвалжаас авсан мэдээллүүд

2.2.2. Зөв сонссон гэдгээ илэрхийлэх

- Ярилцлага, хэлэлцүүлэг хийх, илтгэл тавих, баг бүлгээр ажиллахдаабусдынхаа яриа болон санал бодлоыг анхаарч сонсох

Сонсоод ойлгосон гэдгээ илэрхийлэхдээ:

Сонсож байх үедээ яригч руугаа харж ойлгож байгаа илэрхийлж толгой дохих

Ярианаас тодруулах зүйлтэй холбоотой асуулт тавих

Ярианы агуулгатай санал нийлж байгаа эсэх талаараа үзэл бодлоо илэрхийлэх

Сурагчдын бэлтгэсэн яриа,

Хамгийн чухал мэдээлэл -Нохойг хэн, хаанаас олов? -Нохой, эзэн хоѐрын харьцаа -Эзэн нас барсан, нохой 9 жил хүлээсэн.

Чухал мэдээлэл - Тэрү Андо хүрэл хөшөө босгосон. -Хөшөөний нээлтэд нохой өөрөө оролцсон. -Хөшөөг хоѐр дахь удаагаа босгосон.

Page 25: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

25

2.3. Хамтран ажиллах, саналаа солилцох

Суралцахуйн

зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.6.1. Сонссон

зүйлийн голыг олж,

тэмдэглэх, өөрийн

үзэл бодолтой

харьцуулан дүгнэх

- Багшийн болон ангийн найзуудын уншсан, ярьсан зүйлийг анхааралтай сонсох

- Сонсохын өмнө сонсох зорилгоо тодорхойлох

- Сонсох явцдаа гол санааг тулгуур бичиглэлээр, товч өгүүлбэрээр тэмдэглэх

- Өөрийн үзэл бодолтой харьцуулж бодож, дүгнэлт гаргах

- Гаргасан дүгнэлтээ бусдадаа ярьж танилцуулах

- Бусдынхаа саналыг сонсож, өөрийн саналтай харьцуулах

Зорилготойгоор сонсгох

төрөл бүрийн сонсгох эх

ба түүнд тохирох асуулт

Төрөл бүрийн сурагчдын

насанд тохирсон шүлэг,

яриа, дуу, бичил өгүүллэг

1.6.2.Үзэл бодлоо

хүлээн

зөвшөөрүүлэх

үндэслэлээ

төлөвлөх

- Тодорхой сэдвийн талаар анги бүлгээрээ ярилцах

- Тэрхүү сэдэвтэй холбоотой өөрийн үзэл бодлоо цэгцлэх

- Бусдад үзэл бодлоо хүлээн зөвшөөрүүлэхийн тулд холбоотой баримт мэдээлэл, жишээ цуглуулах

- Баримт жишээгээ ашиглан бусдыг итгэтэл ярих

- Ярихдаа дуу хоолойн өнгө, нүүрний хувирал, биеийн хөдөлгөөнөө тохируулан өөртөө итгэлтэй ярих

Сурагчдын сонирхсон

сэдвүүд

Түүнтэй холбоотой жишээ

баримтууд, зураг

1.6.3. Хэлэлцүүлэг

хийх

- Хэлэлцүүлэгт хөтлөгч, манай тал, эсрэг тал гарах

- Эсрэг талын хүний үгийг дуустал сонсох - Саналаа бусдад үнэмшилтэй хэлэх - Зөв зүйлд санал нийлэх. - Хамтран шийд гаргах - Хүлээцтэй, эелдэг, хүндэтгэлтэй, бусдын

яриаг дуустал сонсох, үнэмшилтэй баталгаалай жишээ хэлбэл өөрийн саналаа багасгаж хүлээн зөвшөөрөх

Маргаантай сэдвүүд

Уншсан зохиолын

баатруудын маргалдаж

болох үйлдэл, зан

чанарын талаар

Багшид өгөх санамж: Үзэл бодлоо хүлээн зөвшөөрүүлэх үндэслэлээ төлөвлөх. Энэ чадвар нь үндэслэлтэйгээр үзэл бодлоо зөвшөөрүүлж сурахад чиглэсэн. Энэ чадварыг эзэмшүүлэх явцдаа сурагчдын ярианы сэдвийг анхаарч сонгох хэрэгтэй. Эерэг сайн зүйлийг бусдад үндэслэлтэйгээр тайлбарлаж итгүүлэх гэсэн хандлагаар чиглүүлэх нь чухал. Харин сөрөг, буруу үзэл бодлоо хүнд тулган зөвшөөрүүлэх үндэслэл гаргахаас зайлсхийгээрэй. Хэлэлцүүлэг хийх. Хэлэлцүүлэг хийх нь нь бага ангийн хөтөлбөрт шинээр орж ирсэн чадвар. Тийм учраас багш хичээл орохоос өмнө хэлэлцүүлэгт сайн бэлтгэж судлах хэрэгтэй. Хэлэлцүүлэг, илтгэл гээд том нэр сонсогдож байгаа ч гэсэн тухайн ангийн хүүхдийн нас бие сэтгэхүйд тохирсон хүүхдийг амьд харилцаанд оруулж ном унших, юмны учрыг олох, юманд нухацтай хандах , батлах нотлох гэсэн эрмэлзэл бий болгоход чиглсэн чухал хичээл орж байна. Хэлэлцүүлэг хийхэд:

1. Хоѐр талын санал зөрсөн байна. 2. Хэлэлцүүлэг нь эсрэг саналтай байсан ч хэлэлцүүлгийн төгсгөлд санал ойртох,

санал нэгдэх үйл ажиллагаа явагддаг. 3. Саналаа хамгаалахдаа үнэмшилтэй, итгэлтэй жишээ татах 4. Хэлэлцүүлгийн дараалал, мөрдөх зүйлийг баримталж сурах

Харилцааны хувьд: 1. Эелдэг харилцааг чухалчилна. 2. Бие биенээ хүндэтгэнэ.

Page 26: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

26

3. Бусдын үгийг дуустал хүлээцтэй сонсоно. 4. Зөв зүйлд санал нийлж буулт хийнэ. 5. Хамтран шийд гаргадаг гол онцлогийг сурагчдад төлөвшүүлэх юм. Хэлэлцүүлгийн сэдвийг сонгоод хэлэлцүүлэгт бэлтгэхдээ багаар ажиллах нь

тохиромжтой байдаг. Яавал хэлэлцүүлгээ итгэл үнэмшилтэй болгох вэ, хэлэлцүүлгийн материалыг хаанаас унших, ямар мэргэжилтний дэмжлэгийг авах талаар багш зөвлөгөө өгнө. Илтгэл, хэлэлцүүлгийн хичээлд сурагчид юм их уншиж материал цуглуулах, сонголт хийх боломж өргөн байдаг тул багш маш их бэлтгэлтэйгээр сурагчдыг удирдана. Хэлэлцүүлэг хийж болох санал зөрөлдөөтэй сэдэв олныг олж цуглуулах хэрэгтэй. Энэ нь сурагчдыг багаас нь юмыг өөр өөр өнцгөөс харж сурахад нөлөөлдөг. Хоцорч байгаа сурагчид юун дээр туслах чиглүүлэх вэ гэдгийг багш нарийн тооцож сурагчдыг хоцроохгүй өөрийн нь хэмжээнд хөгжүүлэх урамшуулах, магтан сайшаах аргыг хэрэглэж зөв буруу гэж дүгнэхээс илүүтэй тэднээр унших, ярих, сонсох үйлийг сайн хийлгэх хэрэгтэй.

2.4. Янз бүрийн нөхцөл байдалд тохируулж ярих

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

Зохиолын баатрын

хэл яриа, үйл

хөдлөл, үзэл

бодлыг сонгож

илэрхийлэх

- Жүжиг болон үлгэр, өгүүллэгийг унших - Уншсан зохиолын баатрын үйл хөдлөл, зан

чанарыг задлан шинжлэх - Дүрд тоглох баатраа сонгох - Сонгосон баатартай холбоотой зохиолын

хэсгүүдийг сонгон дахин унших - Сонгосон хэсгүүдээс өөрийн дүрд тоглон

үзүүлэх хэсгээ сонгох - Дүрд тоглон үзүүлэх хэсгээ чээжлэн, дууны

өнгө, нүүрний хувирал, биеийн хөдөлгөөнөө хэрхэн тохируулахаа бодож төлөвлөх, бэлдэх

- Ангийн сурагчдын өмнө дүрд тоглон үзүүлэх

Хүүхдийн үлгэр, өгүүллэг,

жүжгийн зохиолууд

Хүүхдийн уран сайхны

болон хүүхэлдэйн кино,

жүжгийн бичлэг

Үгийн сонголт,

дууны өнгөө

нөхцөл байдалдаа

тохируулан

өөрчлөх

- Хэнд хандаж юуны тухай ярих гэж байгаагаа

төлөвлөх

- Ярих хүндээ тохируулан дуу хоолой өнгөө

тохируулах

- Ахмад хүмүүс, танихгүй хүмүүстэй

хүндэтгэлийн үг хэрэглэн ярилцах

- Найз нөхөдтэйгөө энгийн үг хэллэгээр

чөлөөтэй ярилцах

- Илтгэлийн үед өөртөө итгэлтэй чанга

дуугаар тод ярих

- Санал зөрсөн үедээ санаагаа эелдгээр

илэрхийлэх

- Бусдын яриаг анхааралтай сонсож, тохирсон

хариулт өгөх

3. БИЧИХ ЧАДВАР

3.1. Зөв бичих

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

Өгүүлбэр, эхийг бичих

Өгүүлбэр эхэд догол мөрийг зөв гаргаж бичихийн тулд: - Эхийн хэсгийг зөв ялгаж ойлгож унших - Эхэд догол мөр ямар ямар хэсэгт

гаргасан байгааг ажиглаж унших - Эхэд ижил утгатай хэсэг, өөр өөр утгат

хэсэг байдгийг ялгах

- Жүжгийн зохиолын

харилцан ярианы хэсэг

- Үлгэр, өгүүллэг гэх мэт уран зохиолын

Page 27: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

27

дэгийн дагуу бичих

- Өөр өөр - Өгүүлбэр ба эхийн хэсэгт цэг цэглэл гэх

мэтийг зөв хэрэглэж бичих - Эхийн хэсгүүд, түүний дотроос харилцан

яриа, болон төрөл бүрийн дүрслэлд цэг тэмдгийг хэрхэн хэрэглэж сурах

- Комьпютер ашиглан догол мөр гаргаж бичих дадлага хийх

эхэд цэг тэмдэг, догол мөр хэрэглэсэн жишээ баримт

Залгавар залгахад эгшиг гээгдэх, гээгдэхгүйг мэдэж бүлэглэх, тайлбарлах

Бодол санаагаа бичихдээ гээгдэх, гээгдэхгүй эгшигтэй үгсийг алдаагүй бичиж дадахын тулд: - Танил бус хүндэвтэр эхийг сонсоод,

уншаад утга санааг бичихдээ зөв бичгийн дүрмийн алдаагүй бичих

- Дуудлагын цээж бичгийг хүндэвтэр эх дээр хийх

- Гээгдэх ба гээгдэхгүй эгшгийн дүрмээр үг бүлэглэх, хэрэглээний өгүүлбэр, эх дээр суурилан нүдлэн тогтоох

- Гээгдэх ба гээгдэхгүй эгшиг түгээмэл орсон эх, өгүүлбэр

- Холбоо үг

Үйл үг үүсгэх "л" дагаврыг зөв бичих

- Нэр ба үйл үгийн утгын ялгааг ажиглаж сурах

- Үгсийг утгаар бүлэглэж сурах - Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгнээ үйл үг

үүсгэх –л дагаврыг зөв бичиж сурах - Зөөлний тэмдгээр төгссөн үгэнд – л

дагаврыг зөв бичих - Эгшгээр төгссөн үгэнд үйл үг үүсгэх – л

дагаврыг зөв бичих

- Ажиллаж баймааж олдог Ариглаж баймааж арвижуулдаг

- Мал хариулахад тус хийгээгүй бол Мах идэх гэж хутгаа бүү хурцал г.м түгээмэл хэрэглэдэг үгсийн жишээ баримтууд дээр ажиллах

Товчилсон нэр, дэлхийн зарим улс орны нэрийг зөв бичих

Товчилж бичихийн тулд - Эхний үеэр товчилж бичихийг мэдэх - Оноосон нэрийг товчилж бичихийг мэдэх - Товчилсон нэр, дэлхийн зарим улс орны

нэрийг бичиж сурахын явцад суралцагч танин мэдэх, сэтгэн бодох үйлээ хөгжүүлэх

- Тухайлбал: Дэлхийн улс орны нэрийг бичиж сурах явцад суралцагч тухайн орны байгаль цаг уурын онцлог, дэлхийд нэрд гаргаж чадсан бүтээгэдэхүүн, алдартай хүмүүсээр нь дамжуулан танин мэдэх чадвараа хөгжүүлж болохыг анхаараарай.

- Товчилсон нэрийг хэдийд хэрэглэж болдог, хэдийд болдоггүй тухай мэдээлэлтэй сурагчид танилцсан байх

- Ямар үгийг товчилж болдог, ямар үгийг товчилж болдоггүй, товчилсон ба товчлоогүй хэлбэрийн хэрэглээний ач холбогдлыг анхаарна.

Тухайлбал: НҮБ гэсэн товчилсон нэрийн тайлал, товч мэдээлэл

- Дэлхийн улсуудын нэр

- Интернэтийн мэдээлэл

Багшид өгөх санамж: Энэ чадварын хувьд дүрэм цээжлүүлэх бус зөв бичих нь суралцагчийн дадлага

чадвар болж, цаашид хэрэглээ болоход анхаарлаа хандуулна. Алдаагүй зөв бичиж сурах дадлага ажлыг сурагчдын ярианы болон зөв бичих дүрмийн алдаан дээр суурилан дасгал дадлага хийх нь зөв бичиж сургахын нэг үндэс болдгийг анхаарна. Бичиж байгаа зүйлийн утга, агуулга, учир холбогдлыг сайн ойлгосон байх ѐстой. Зарим сурагчид уул үг буюу өгүүлбэрийн утга учрыг ойлгоогүй учраас буруу бичих, алдаатай бичихэд хүрдэг байна. Иймд хуулан бичих, чээж бичиг, бичгээр гүйцэтгэх дасгалын аль нь ч байсан үг нэг

Page 28: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

28

бүрийн утгыг ойлгуулах шаардлагатай байдаг. Хамгийн сайн үр дүнд хялбархан хүрч болох арга замыг хамтран эрж хайн сурагчдын сурах үйл ажиллагааны алхам бүрийг хэрхэн дэмжих шийдлүүдийг тунгаан бодож, хэрэглэгдэх материалуудыг бэлтгэн,хичээлийг төлөвлөх нь хичээлийн бэлтгэлийн мөн чанар юм.

Өгүүлбэр, эхийг бичих дэгийн дагуу бичих. Догол мөрийг зөв гаргаж бичиж сурах нь цаашид эх зохиох, эхийг уншиж ойлгоход дэм өгөх чадвар болно. Тухайлбал: Дараах домог үлгэрт догол мөрийг хэрхэн хэрэглэсэн байдлыг ажиглаж үзвэл,

Буга тэмээ хоѐр Эрт урьд цагт бурхан багш амьтныг бүтээхдээ үхрийн бөөр, тэмээний засаа

хоѐрыг мартчихжээ. Үхрийг бөөрөө нэхэж ирэхэд нь үлдсэн бөөрний өөдөс эвлүүлж байгаад арай нэг юм бөөртэй болгож өгч гэнэ.

Тэмээ засаагаа авах гэж ирэхэд нь мөн л үлдсэн жаахан засаагаа өгсөн чинь би ийм том биетэй амьтан наадах чинь даанч жижигхэн юм гээд голоод авсангүй гэнэ. Тэгэхээр нь бурхан уурлаад авбал ав, байвал бай гээд хойноос нь шидчихсэн чинь хоѐр жижиг засаа ард нь очоод наалдчихсан гэнэ. Тэмээний засаа ардаа байдгийн учир энэ гэнэ.

Энэхүү эхэд 1 дүгээр догол мөр үхрийн бөөрний тухай, 2 дугаар догол мөр тэмээний засааны тухай байгаа тул тус тус догол мөрөөс эхлэн бичиж байна. Суралцагчийн эх зохиож бичихэд өөр өөр зүйлийн тухай дурдахдаа шинэ догол мөрөөс эхлэн бичихэд сургана.

Цэг тэмдгийг зөв хэрэглэх. Мөн энэ чадварын хүрээнд харилцан яриа оруулан бичихэд шинэ зураас тэмдэг ашиглах, хүний хэлсэн үгийг хашилтад оруулж бичих гэх мэт наад захын чадварыг олгоход анхаарна. Тухайлбал: “Ямаа тэмээ шиг” хэмээх домог үлгэрт тэмээ, ямаа хоѐрын харилцан ярианы хэсэгт зураас тэмдгийг өргөн ашигласан нь энэхүү эх нь хоѐр амьтны харилцан яриа хэлбэрээр зохиогдсонд байна.

Мөн эхэд давхар цэгийг ашиглахдаа аливаа хүний хэлсэн үг, бодсон санаа зэргийг бичихдээ өмнө нь өгүүлэгч бодогч эзний үйл байдал, дүр төрхийг дүрслэхдээ давхар цэг тавиад, хэлсэн ярьсан үгийг зураас тэмдгээр эхлэн бичиж байна. Тухайлбал: Тэмээ хээв нэг хивэнгээ:, тэмээ инээмсэглэн:, ямаа арваад алхан гүйцэж:, гэх мэтэд тэмээ ямаа нь уг үгээ хэлэхийн өмнө ямар байдалтай байсныг дүрслэхдээ давхар цэг “:” – ийг тавиад, өгүүлэгчийн хэлсэн үгийг зураасаар тэмдэглэн бичиж байна. Энэ дүрмийн хүрээнд суралцагч аливаа зүйлийг бичихэд ямар утга гаргах, түүнчлэн уншиж буй зүйлд нь цэг тэмдэг ямар утгыг илэрхийлж байгааг мэдсэнээр эхийн утга санааг саадгүй ойлгоход тус дөхөм болох юм.

Түүнчлэн сурагчид харилцан яриаг өөрсдийн зохиосон үлгэр, өгүүллэгийн утга санааг баяжуулахад ашиглаж бичихдээ зөв бичгийн наад захын энгийн цэг тэмдгийг зөв хэрэглэж сурах хэрэгтэй юм. Ямаа тэмээ шиг Нэг удаа төө сахалт ямаа тохой бөхт тэмээн дээр очоод, - Та сайн байна уу?, Та бид хоѐр тун адилхан юм гэсэнд тэмээ хээв нэг хивэнгээ: - Чи яаж мэдэв? гэж буйлав гэнэ. - Хүмүүс хонийг халуун хошуут мал гэх юм. Намайг хүйтэн хошуут гэх юм. Бас адуу

үхрийг халуун хошуут гэх юм гэхэд тэмээ инээмсэглэн: - За чи энэ нуурын усанд өөрийгөө хар, бас надтай харьцуулан хар. Чи сахалтай, би

сахалгүй, чи эвэртэй, би эвэргүй, би бөхтэй чи бөхгүй, би зогдортой, чи хялгас ноолууртайг хараа биз. Бас чамайг тэмээ шиг том гэхгүй, намайг ямаа шиг жижиг гэхгүй гээд бод доо гэж хэлээд хээв нэг алхахад тэмээний нэг алхааг ямаа арваад алхан гүйцэж:

- Тийм байна. Тэмээ, ямаа тэс өөр юм байна гэсэн гэдэг. Тэр цагаас тэс өөр гэх утгыг илтгэхдээ “Тэмээ ямаа шиг” гэх болжээ.

Энэ чадварыг дуудлагын цээж бичиг бичихэд, бичиж буй зүйлийнхээ утга санааг

анзаарч шинээр догол мөр гаргаж бичих чадварыг олгоход анхаарна. Өгүүлбэр ба эхийг зөв бичихэд догол мөрийг гаргаж бичиж сургана. Үүнд: Монгол хэлний цэг цэглэлийн

Page 29: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

29

дүрэм ихэвчлэн өгүүлбэр болон эхийн түвшинд хэрэглэгддэг. Тухайлбал: Хүний хэлсэн үгийг хашилтад хийх, харилцан ярианы хэсгийг зураас татаж тэмдэглэдэг гэх мэт ойлголтыг сурагчид эх зохион бичих, найруулан бичих явцад хэрэглэж сурна. Зөв бичгийн дүрэм. Аливаа хэл зүйн ойлголт дүрэм журмыг багцлан ойлгуулах - Тэдгээрийг хэрэглээ болгох, үгсийг хувиргах явцад суралцагч дүрэм бодохгүйгээр зөв

бичих, дадал хэвшлийг олж авах нь чухал гэдгийг анхаарна. Зөв бичиж сурах нь дахин давтан үйлийн явцад суралцах үйл ажиллагаа мөн юм. Тиймээс багш нар гээгдэх ба гээгдэхгүй эгшигтэй төрөл бүрийн эхийг бичих явцдаа зөв бичиж сурахыг гол зорилгоо болгож ажиллавал дээр.

Энэ зүй тогтлыг хүүхдэд багцалж өгвөл илүү үр дүнтэй юм. Тэгээд хүүхдийг хийх явцад нь сургахад голлон анхаарна.

Явцын үнэлгээ. Энэ чадварын хүрээнд багш явцын үнэлгээний үйл явцад суралцагчийг өөрсдийг нь оролцуулах аргыг түлхүү хэрэглэж болно. Үнэлгээний үйл явцад оролцсоноор, сурагчид тухайн сэдвийн хүрээнд мэдсэн, сурснаа хэрхэн үнэлүүлсэн болон өөрсдийн сурах үйл ажиллагааны талаар илүү гүнзгий ойлголттой болно. Энэ нь сурагчдад “сурах гэж юу вэ” гэдгийг ухамсарлахад туслах ба ингэснээр тэд өөрийгөө сайн суралцаж байгаа эсэхэд дүгнэлт хийх чадвартай болно. Зөв бичих чадварын үр дүн ихэвчлэн суралцагчийн бичсэн үгсийн зөв буруугаар хэмжигддэг тул, энэ чадвар дадал болсон эсэхээр хэмжигддаг. Зөв бичих чадварын хувьд амжилтын шалгуурыг гаргаж өгөх нь илүү ач холбогдолтой байдаг. Сурагчид нүдлэн тогтоох, зөв бичих дадал хэвшлийг олж авах түгээмэл хэрэглэгдэх үгс бол амжилтын шалгуурын эхний алхам байж болно.

Дараагийн шалгуур нь тэдгээрийг өгүүлбэр ба эхэд зөв хэрэглэж сурах чадвар дадлаар хэмжигдэнэ. Зөв бичиж сурах чадвар дэдлыг ээлжит хичээл бүрийн төгсгөлд хэмжих, ямар өөрчлөлт гарсан байхыг хүлээж байгаа буюу ямар хэсэг ажлыг гүйцэтгэвэл амжилттай байхыг нарийвчлан тогтоодог. Эдгээр нь суралцагчийн мэдлэг, ойлголт дээшилсэн гэдгийг харуулах хэмжигдэхүйц үзүүлэлттэй байна. Амжилтын шалгууруудыг хичээлийн явцад болон төгсгөлд нэгдсэн хэлэлцүүлгийн үеэр дахин авч үзнэ.

Зөв бичих. Дараах зүйлүүдийг мөрдлөг болгон хийж чадвал би даалгавраа амжилттай гүйцэтгэж чадна.

Эхийн түвшинд - Эхийн хэсгүүд, түүний дотроос харилцан яриа, болон төрөл бүрийн дүрслэлд цэг тэмдгийг хэрхэн хэрэглэж сурах

- Эхэд догол мөрийг зөв гаргаж бичих - Танил бус хүндэвтэр эхийг уншиж сонсоод зөв бичгийн алдаагүй

бичих

Өгүүлбэрийн түвшинд - Аль өгүүлбэрийг догол мөрөөс эхэлж бичихээ мэддэг байх - Өгүүлбэрт цэг тэмдгийг зөв хэрэглэх

Үгийн утгын түвшинд - Нэр ба үйл үгийн утгын ялгааг гаргаж зөв бичиж сурах - Эхний үеэр товчилж бичих - Оноосон нэрийг товчилж бичих - Ямар үгийг хэдийд товчилж бичдэгийг мэдэх, хэрэглэх

Балархай эгшиг хэлэгдэж

сонсогдохгүй болох нь зөв

бичгийн хувьд ямар нэг

үүрэггүй болно гэсэн үг. Ийм

тохиолдолд эгшиг гээгдэнэ.

Харин балархай хэлэгдэж

сонсогдохгүй боловч тухайн

үгэнд өөрийн гэсэн үүрэгтэй бол

гээгдэхгүй.

Эгшиг гээгдэхгүй тохиолдол Эгшиг гээгдэх тохиолдол

Page 30: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

30

- Товчилсон нэр, дэлхийн зарим улс орны нэрийг бичиж сурахын

Үгийг хувиргаж бичих - Гээгдэх ба гээгдэхгүй эгшигтэй үгийг зөв бичиж дадах - Зөв бичгийн дүрмээр үг бүлэглэх - Үйл үг бүтээх – л дагаврыг зөв бичиж сурах

Эдгээр нь 5 дугаар ангийн сурагчдын хувьд зөв бичихийн хувьд эзэмших нэлээд ерөнхий чадвар болно. Эдгээрийг тодорхой ээлжит хичээлийн үед хэрхэн шалгуур болгож авч үзэх вэ? Тухайлбал:

Сургуулиа төгссөний дараа баяр бахдалын сэтгэлээр ээждээ захидал бичив.

Ном их уншсанаар мэдлэг нэмэгдэнэ.

Энэ хоѐр түүвэр өгүүлбэрийн түвшинд заримдаг ба эгшигт гийгүүлэгч эгшигтэй бичигдэх тохиолдлыг сайн мэдэж байвал алдаагүй бичиж чадна. Сурагчид өөрсдийнхөө эсвэл өөр сурагчийн гэрийн даалгавар эсвэл даалгаварт хийсэн үнэлгээг засна. Засалтыг хос хосоороо эсвэл ганцаараа, зөв бичгийг хэрхэн хянах тухай сурагчдын боловсруулсан эсвэл багшийн гаргаж өгсөн зааврын дагуу засна. Ийм тохиолдолд ангийн сурагчид зөв, буруу бичсэнээ хянах, засварлах бүрэн чадвартай болсон байна. Энэ үед алдаатай ба алдаагүй эхийг харьцуулж харах, алдаатай бичсэнийг эрж олох, үгсийг бүлэглэх гэх мэт бүтээлч хэлбэрийн даалгавруудыг хийж болох юм .

Хүлээгдэж буй үр дүнг үргэлж суралцагчдад ойлгомжтой байдлаар тодорхойлсон мэдээллийн хүснэгтийг багш ашиглаж болно. Эдгээр хүлээгдэж буй үр дүн/амжилтын шалгууруудыг багшаас гаргаж өгсөн , суралцагчид зохиосон эсвэл сургалтын хөтөлбөрөөс шууд авсан байж болох юм. Зөв бичгийн дүрмийн хувьд сурагчид олон дахин давтан үйлдлээр дадал хэвшил болж сурдагийг насанд хүрэгчид дүрэм бодож бичихгүйгээр алдаагүй бичиж чаддагаас харж болно.

Тиймээс ийм дүрэм бүхий үгсийг бүлэглэх, холбоо үг болон өгүүлбэрт оруулж бичих гэх мэт механик үйлдлүүд энэ чадварын хүрээнд зайлшгүй шаардагдана. Харин дүрэм цээжлүүлэх нь үр дүнгүй ажил болдгийг багш нар анхаарах нь зүйтэй. Тухайлбал: Гээгдэхгүй эгшгийн тохиолдлуудыг дараах байдлаар үгсийг бүлэглэх аргаар нүдлэн тогтоолгож болох ба үүнээс ургуулан төрөл бүрийн бүтээлч дасгал, даалгаврыг төлөвлөж болно. Жишээ нь: Эдгээр үгсээс дурын 5 үгийг хувирган эвлүүлж утга төгс өгүүлбэрийг зөв бичгийн алдаагүй бүтээж бичих уралдаан зохион байгуулж болно.

1. Өргөтгөл, чадвар, өвгөн, эмгэн, боловсрол, цэцэрлэг, үлгэр, чиглэл, шинэчлэл, өргөн, зүтгэл, хэлбэр, алтлаг, мөнгөлөг, дэглэм, дөрвөн, гурван, арван, бяслаг, түргэн, сэтгэл,нөхөрлөл, салбар, самбар, бөмбөр, тасалбар, хуулбар, огтолбор, татвар, дэвсгэр, бэлтрэг, нүцгэр, явгар, болжмор, тэнгэр, дэргэд, өнгөц, холбоц, бүргэд, мэргэд, мэргэн г.м.

2. Үлэмжхэн, төгссөн, үндсэн, буцсан, нөхцөл, бахдал, түлхсэн, дайралдсан, бяцхан, хэрхсэн, хомсхон

3. Чанар, хувьсгал, мянган, үнэн, чанах, тосгон, санал, онол, хагас, загал, загас, хунар, хонгор, хоног, хөнөг, үнэг, үнэр, цэнэг, ханар, бөөгнөр, магад, сэтгэл

4. Сонин, солир, улир, хувир, суурин, давхих, тавил, зориг, охин, ноднин, авируул, тохируул, зохицоод

5. Янзага, хундага, чогчиго, богширго, эрдэнэ, хэдгэнэ, үзэгдэнэ, бодогдоно 6. Хөвсгөл, Байдраг, Мөрөн, Баатарын, Идэрийн, Улаанбаатар, Орхон

Цэцэрлэг, өргөтгөл, боловсрол, чиглэл, самбар: “Самбараас, боловсролын чиглэлээр

цэцэрлэгийн өргөтгөлийг дуусгасан тухай уншив.”

Өвгөн, тосгон, охин, бодогдоно, дайралдсан, сэтгэл: “Тосгоны өвгөний сэтгэлээс

охиныг аврах тухай бодол салсангүй.” г.м

Page 31: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

31

7. Мөөрөх, майлах, урамдах, үргэх, цочих, янцгаах, буйлах, орилох, донгодох, хуцах, улих, жиргэх, мяулах, сургах, байгуулах, дээшлүүлэх, мэдэх, шинжлэх, судлах, дэлгэрүүлэх, бүрэлдүүлэх, хөгжүүлэх, бичих, унших, тэмдэглэх, уламжлах, сайжруулах г.м

Эдгээрээс үлгэр жишээ зохиож бичсэн өгүүлбэрүүдийг шалгаруулах бөгөөд үүнийг ямар шалгуураар гаргаж ирснийг хүснэгтлэн жагсаасан шалгуур үзүүлэлтээс харж болох бөгөөд дараагийн удаа түүнийг сурагчид хэрхэн ашиглаж болохыг жишээгээр тайлбарлаж өгнө. Суралцагчид хэсэг өгүүлбэр зохиож бичсэний дараа өөрсдийн бичсэнийг үлгэр жишээ болсон өгүүлбэртэй харьцуулах ба тэдгээр нь юугаараа ижил, өөр байгааг тайлбарлана.

Амжилтын шалгуурыг хангасан өгүүлбэрүүдийг ангийн буланд байрлуулах нь суралцагчдад өөрийн ахиц дэвшлийн талаар ерөнхий төсөөлөлтэй болоход тус болно.

Суралцагч өөрийнхөө явцын ахиц өөрчлөлтийг хэмжих чадварын ахицын үнэлгээний хүснэгтийг хүүхэд бүрийн гарт өгч тэд шалгуур бүрийн дараа ахиц дэвшлээ сүүдэрлүүлэн будаж, дараагийн алхмаа дугуйлж болно. Жишээ нь:

Миний зөв бичих чадвар

Өгүүлбэр эхэд догол мөрийг зөв гаргаж бичих

Өгүүлбэр ба эхийн хэсэгт цэг цэглэл гэх мэтийг зөв хэрэглэж бичих

Эхийн хэсгүүд, түүний дотроос харилцан ярианд цэг тэмдгийг зөв хэрэглэх

Товчилсон үгийг таних

Гадаад үгийг зөв бичих

Бодол санаагаа бичихдээ гээгдэх эгшигтэй үгсийг алдаагүй бичиж дадах

Бодол санаагаа бичихдээ гээгдэхгүй эгшигтэй үгсийг алдаагүй бичиж дадах

Танил бус хүндэвтэр эхийг сонсоод, уншаад утга санааг бичихдээ зөв бичгийн дүрмийн алдаагүй бичих

Гээгдэх эгшгийн дүрмээр үг бүлэглэх

Гээгдэхгүй эгшгийн дүрмээр үг бүлэглэх

Дуудлагын цээж бичгийг хүндэвтэр эх дээр алдаагүй бичиж сурах

Нэр ба үйл үгийн утгын ялгааг ажиглаж сурах

Үгсийг утгаар бүлэглэж сурах

Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгнээ үйл үг үүсгэх –л дагаврыг зөв бичиж сурах

Зөөлний тэмдгээр төгссөн үгэнд – л дагаврыг зөв бичих

Эгшгээр төгссөн үгэнд үйл үг үүсгэх – л дагаврыг зөв бичих

Дэлхийн зарим улсуудын нэрийг зөв бичих

Явцын үнэлгээнд өөрийн үнэлгээг тохируулан ашиглах нь сурах, сургах үйл ажиллагааг өөрчилдөг. Зөвхөн багш л үнэлгээ хийдэг гэсэн ойлголтыг авч хаяж, сурах үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлж, суралцагчдыг бие даан ажиллах сэдэл тэмүүллийг бий болгодог.

Бичиж байгаа зүйл дээр тулгуурласан сэтгэн бодох чадварын IQ шалгасан төрөл бүрийн дасгал даалгавар хийлгэж байх нь сурагчдыг идэвхжүүлэх бас нэг арга мөн.

- Бичиж байгаа үг өгүүлбэр, сонсгол, бичлэг гурвыг нэгтгэн сурагчдын анхаарлыг сайн төвлөрүүлсэн байх ба алдаж магадгүй буюу эргэлзсэн үгэн дээр ажиглалт хийлгэнэ.

Төрөл

бүрийн

дүрслэлд

цэг тэмдгийг хэрэглэж

сурах

Page 32: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

32

- Хэлний зүй зөв бичих дүрмийн чухам аль хэсэгт холбогдсон, ямар зорилготой зүйлийг бичүүлэх гэж байгаагаа бодож урьдчилан бэлтгэнэ. Эсвэл сурах бичигт байгаа материал ч байж болно. Уг сэдвийг бичүүлэхийн өмнө багш, сурагчийн аль нэг нь тод зөв уншина. Энэ нь сурагчдад ухамсартай сонсох, нүдлэх дүрслэлийг тогтоож өгдөг ач холбогдолтой.

- Авиазүй, үгзүй, өгүүлбэрзүйн талаас алдаж магадгүй зүйлийг урьдчилан сануулж, сэргийлж байх, зөв бичих гэдэг нь монгол хэлний үгийн бүтэцтэй холбоотой юм. Монгол хэлний зөв бичгийн дүрмийг хялбаршуулж заах, монгол хэлний үгийн төгсгөл нь эгшиг, гийгүүлэгч, зөөлний тэмдэг гэх мэт уламжлалт сургалтад зөв бичих зүйд сургаж байсан дэвшилттэй зарим арга технологиос авч хэрэглэж болно.

- Зөв бичих чадварыг 1 дүгээр ангиас эхлэн системтэйгээр олгосоор ирсэн бөгөөд энэ ангийн сурагчдын хувьд зөв бичих чадвар нэлээд тогтвортой болсон байна. Ийм учир үйл үг бүтээх “-л” дагаврын дүрмийг сурагчдын дадал хэвшил болсон өмнөх суурь мэдлэгт тулгуурлан өгүүлбэрийн доторх үгсийн утгын холбоонд суурилан таниулах, үүнийг хэрхэн хэрэглэж чадах чадварыг голлох бөгөөд харин энэ дүрмийг цээжлүүлэх гэх мэт үр дүнгүй, ач холбогдолгүй ажлаас аль болох татгалзах хэрэгтэй. Үүний тулд 1. Жинхэнэ нэр ба үйл үгийн утгын ялгаа, хувирал өөрчлөлтийг ажиглах бүтээлч ажлууд байж болно. Тухайлбал: 2. Энэ чадварыг зохиож, найруулж бичих чадвартай холбон өгч болно. Үлгэр, өгүүллэгийн хэсэгт тохирох үгсийг оновчтой зөв нөхөж бичих дасгалыг сурагчдын бичих чадварын ялгаатай байдалд суурилан өгөх юм. Тухайлбал: Зарим сурагч зөвхөн зөв бичих чадварын хувьд анхаарах шаардлагатай бол тэдэнд зөв бичихийн хажуугаар, өгүүлбэрийн утга агуулгыг анхаарна гэдэг нь давхар бэрхшээл бий болгодог байна. Ийм суралцагчийн хувьд зөвхөн зөв бичгийн чадварыг сайжруулахад чиглэсэн ялгах, таних, сэргээн санах дасгал даалгаврыг ажиллуулж болно. Жишээ нь:

- Дараах өгүүлбэрээс үйл үг бүтээх “-л” дагавартай үгийг ялган бичнэ. Зөв бичих дүрмийг салангид үг бус аль болох өгүүлбэр болон, холбоо үгийн хүрээнд нүдлэн тогтоолгоход анхаарна. Тухайлбал: “Бөмбөгөө хийл. Нэг нэгээр нь сугал. Хүйтэн ус битгий туул. Яндангаа байнга хөөл. Үүнийг цагаан даавуугаар өнгөл. Цаасыг дундуур нь нугал. Маргааш малаа тоол. Цонх бүү хагал.” гэх мэт түгээмэл хэрэглэдэг үг хэллэгийг өгүүлбэр ба холбоо үгсэд орсон байдлаар дадал хэвшил болгон бичих нь илүү үр дүнтэй.

- Мөн сурагчид цээжилсэн шүлэг, бичил эхийг зөв бичих, дуудлагын цээж бичиг хийх гэх мэт уламжлалт ажлуудыг гүйцэтгэж болно.

Харин зарим сурагчийн хувьд зөв бичих чадварын хувьд ямар нэгэн бэрхшээлгүй, харин тэдний хувьд сэтгэн бодох, бүтээлч чадварыг түлхүү хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай бол зохион найруулж бичих явцдаа зөв бичгийн чадвар харагдахуйц дасгал даалгавар хийвэл илүү үр дүнтэй болно. Жишээ нь: Үүнээс арав... жилийн өмнө, өвөл .... ес эхэлсэн .... дараахан 70 настай өвгөн Ивгээл бид хоѐр нутаг ... нэгэн хоршооноос 25 тэмээнд нэхий ачаад ... аялан гарав. Ивгээл бол шөнө ...... уртад, авхаалжтай хүнд санамж болох үлгэр домог .... ярьдаг байв... Би тэр хачин бичиг ..... учир ..... сонсохыг хүсэвч шаардахыг тэвчсэн юм... Тэрээр, нэгэн орос хүний тухай: - Иван миний бяцхан хар гэрт ингэж гурав... хоног амар ... завсар би хонь, үхэр ..... авчир ..... ажилд тусална. Энэ явдал .... улам ....

Гарал үүслээ мэдвэл ураг төрөл чинь хүндэлнэ. Цагаан сараар шинэлэх,

цагаалах сайхан заншил бий. Савлуур дээр дүүжин даажин гэж тоглоно. Сав л

хийвэл алдаа гаргах юм. Худгийн уснаас савла. Өнөөдөржин салхи салхилж,

шуураад л таатай сайхан байсангүй. Хонь хургалаад, мал төллөж эхэллээ

шүү. Хургаа голсон хонинд тойглож байж хургыг авхуулдаг.

Page 33: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

33

сайхан төрсөн нутаг, төрөл садан, амраг үрээсээ алс хаягдаж бүдүүлэг хязгаарт хэвтэх болсон юм ярьдаг сан. Сурагчид бичихийн өмнө зарим үгийн утгыг тайлбарлах оролдлого дадлага хийж болно. Тайлбарлах үгс Миний бодлоор бол

энэ үг дараах утгатай Магадгүй энэ үг дараах утга илэрхийлдэг

Толь бичигт ийм утга илэрхийлсэн

1. Ес эхлэх 2. Хоршоо 3. Нэхий 4. Хар гэр 5. Бүдүүлэг

хязгаар

..........................

..........................

..........................

..........................

..........................

..........................

..........................

..........................

..........................

..........................

1. Өвлийн сүүл сарын хүйтэн эхлэх 12 сарын 22

2. Эд мал, санал хүслээрээ нэгдэж байгуулсан газар

3. Хонь ямааны арьс 4. Жижиг гэр 5. Зах хязгаар газар

Хариу нь. “Үүнээс арван жилийн өмнө, өвлийн ес эхэлсний дараахан 70 настай өвгөн Ивгээл бид хоѐр нутгийн нэгэн хоршооноос 25 тэмээнд нэхий ачаад ... аялан гарав. Ивгээл бол шөнийн уртад, авхаалжтай хүнд санамж болох үлгэр домгийг ярьдаг байв... Би тэр хачин бичгийн учрыг сонсохыг хүсэвч шаардахыг тэвчсэн юм...

Тэрээр, нэгэн орос хүний тухай: - Иван миний бяцхан хар гэрт ингэж гурван хоног амрах завсар би хонь, үхрээ авчрах ажилд тусална. Энэ явдлын улмаас сайхан төрсөн нутаг, төрөл садан, амраг үрээсээ алс хаягдаж бүдүүлэг хязгаарт хэвтэх болсон юм ярьдаг сан.” гэхэд тодруулсан үгс нь эхийн утга санааг илэрхийлэхэд нэлээд үүрэгтэй байгаа төдийгүй бүгд гээгдэх эгшгийн дүрмээр бичигдэх үгс байна.

Ийм маягийн найруулга, утга санаа болон зөв бичгийн чадвар давхар шаардах даалгаврыг түлхүү түвшний сурагчдаар хийлгэвэл сайн.

Бичих санаагаа олох, төлөвлөх

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

Бичих сэдвээ сонгох

Бичих сэдвээ сонгож олохын тулд:

- Олон янзын эхээс баримт олж цуглуулах - Тухайлбал: Уран зохиол уншиж байхдаа

зохиолын дүрийг төсөөлөн бодох, зохиолын орчныг төсөөлөн бодох

- Сонгож унших явцдаа төрөл бүрийн сэдвээр бичихээ сонгож олох

- Уран зохиол уншихдаа зохиолын орчны талаар юу бичихээ сонгох

- Уран зохиолын эхийг уншиж байх явцдаа сонирхол татсан хэсгийг тэмдэглэж, түүний талаар бичих. Тухайлбал: Хэрвээ би ......................... байсан бол гэх мэтээр төсөөлөн бичихээ төлөвлөх

- Сонгож унших төрөл бүрийн ном зохиол - Уран зохиол

- Баримтын эхүүд

Бичих санаагаа эргэцүүлэн бодох, бусадтай хэлэлцэх

Бичих санаагаа эргэцүүлэн бодох, төлөвлөхийн өмнө:

- Эхийг ойлгож унших - Аливаа хоѐр дүрийг харьцуулан бодох - Аливаа хоѐр эхийн агуулгыг харьцуулан бодох - Үнэлгээ дүгнэлт өгч эхлэх - Уншсан зүйлээсээ бичих санаагаа олох,

төлөвлөх - Өөрийн санаагаа бусдынхтай харьцуулж

дүгнэлт хийх - Бичих зүйлийнхээ талаар найз нөхөр, багш аав

- Уран зохиолын болон мэдээллийн эх

- Үнэлгээ дүгнэлт өгч болохуйц утгатай эхүүд

- Харьцуулах эхүүд

Page 34: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

34

ээжтэйгээ хэлэлцэх - Олон янзын сэдэв, өгөгдлөөс бичих сэдвээ

сонгох, бодож олох - Бичих сэдвээ яагаад сонгох болсон үндэслэлээ

тайлбарлах

Бичих төлөвлөгөө ерөнхий хар зураг, бүдүүвч гаргах, санаагаа холбох, тэмдэглэл хийх, хэлэлцэх

Төлөвлөгөө гаргаж сурахын тулд:

- Эхийг уншиж,сонсоод эхлэл, үндсэн, төгсгөл хэсэгт юуны тухай гарч буйг ялгах, тэмдэглэх

- Бичих зорилгоо тодорхойлсон бол тухайн эхийн онцлог шинж, бүтэц агуулгыг тодруулах

- Тухайн эхэд бичигчийн үзэл бодол хэрхэн тусдгийг мэдэх

- Чухал гэсэн сэдвийн жагсаалт гаргаж бичих. Үүний тулд дараах арга зүйг хэрэглэж болно. Тухайлбал: Сэдвийн жагсаалт гаргасны дараа оролцогчдыг хоѐр хоѐроор ярилцуулан, сэдвүүд дотроос хүүхэд бүрийн сонирхлыг татах нэг сэдэв сонгон авч болно.

- Мэдээлэл цуглуулах, санаа бодлоо цэгцлэхийн тулд тухайн сэдвээр ямар ямар санаа дэвшүүлэх гэх мэт эргэцүүлэн бичих арга замаа төлөвлөнө. Тухайлбал: Цуврал зургийг бичихээсээ өмнө ажиглаж гарчиг өгөн юу бичихээ эргэцүүлж болно.

- Өгсөн загварын дагуу төлөвлөгөө зохиож бичих

- Монгол үлгэр, өгүүллэгийг уншаад, түүнээс үндэслэн ямар өгүүлбэр бичихийг төлөвлөж болох юм. (Тухайлбал: Сургамжит үлгэрээс үүдэн өөрийнхөө амьдралын тухай бодож болно.)

Төрөл бүрийн хэрэглээний эхүүд

- Захидал - Өдрийн тэмдэглэл - Мэдээ

Уран зохиолын эхүүд

- Аж байдлын үлгэр, орчин үеийн өгүүллэгүүд

- Шүлэг, яруу найраг

Бичих зорилгоо тодорхойлох (өгүүллэг, үлгэр, шүлэг, мэдээ, захидал, өдрийн тэмдэглэл, зар сурталчилгаа, оньсого)

- Тухайн сэдвийн хүрээнд янз бүрийн зорилгоор бичихээ тодорхойлохын тулд:

- Тухайлбал: Эхийн үйл хөдлөлийг өрнүүлж бичих нь ихэвчлэн үлгэр, өгүүллэг гэх мэт уран зохиолын эх дээр байдгийг мэдэж төлөвлөх

- Ихэсгэх гэх мэт дүрслэл нь голдуу үлгэрт байдгийг мэдэж төлөвлөх

- Ятгах утгатай үг хэллэг нь зар сурталчилгаа мэт баримтын эхэд байдгийг мэдэж төлөвлөх

- Өдрийн тэмдэглэлийг цаг хугацааны дарааллаар бичдэгийг мэдэж төлөвлөх

-

Өгүүллэгт шинэ үзэгдэл шинэ баатрыг оруулж бичих, өөр үзэл бодлыг тусган бичих

Эхэд шинэ орчин, шинэ баатар нэмж бичих,эхийн орчныг өөрчлөн бичихийн тулд: - Эхийг ойлгож унших - Эхэд гарч буй дүр, дүрслэл, үйл хөдлөл гэх

мэтийг мэдэрч унших - Эхийн орчныг төсөөлөн бодох - Эх зохиогчийн үг сонголтын шалтгааныг

тайлбарлах - Сэтгэл хөдлөлөө илэрхийлж унших, урнаар

унших, дүрд тоглож унших - Үгийн утгыг хам сэдвийн хүрээнд тайлбарлах - Эхээс сэтгэл хөдөлгөсөн хэсгийг ялгаж унших

- Жүжигт шинэ үзэгдэл оруулж бичих - Өгүүлэгт шинэ баатрыг оруулж бичих - Шүлгийн хэсгийг сольж бичих - Үлгэрийг дуурайн бичих, эхийн хэсгүүдийг

дуурайн бичих төрөл бүрийн дасгал ажлууд

- Дөрвөн улирал, төл мал, хүн зоны энгийн амьдралын тухай өгүүлсэн төрөл бүрийн эхийг сонгон авч хаврыг намар болгож бичих, зуныг өвөл болгож бичих гэх мэт даалгавар хийлгэх нь цагийг хувиргаж бичих

- Эх зохион бичих сэдэл төрүүлэх төрөл бүрийн эх

- Зурагт үзүүлэн - Эхийн орчин, баатрыг

дүрслэн харуулахад зориулсан цахим үзүүлэн

Page 35: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

35

энэхүү чадварт хамаарна. - Эхлээд аль нэг жижиг хэсгийг, дараа нь

хэмжээг томруулах гэх мэтээр хөнгөнөөс хүнд рүү чиглүүлнэ.

Баримтын эхээс мэдээллийг цуглуулах ба танилцуулах

Мэдээллийг цуглуулж, танилцуулахын тулд:

- Цахим болон хэвлэмэл эх сурвалжаас холбоотой мэдээлэл цуглуулах

- Өөрийн амьдралын туршлагаасаа холбоотой мэдээллийг цуглуулж судлан, тэмдэглэл хөтлөх

- Мэдээллийг ангилан эх сурвалжийн жагсаалт гаргах

- Уран зохиолын бус төрөл бүрийн баримтын эхүүд

- Хэрэглээний бичвэрүүд

Зөвлөмж

Бичих үйл нь сурагчдыг өөрийн үзэл бодол, амьдралын туршлагатай болгоход сургахаас гадна бусдаар үнэлүүлэх бололцоо олгоно. Хүүхдийн гаднаас хүлээн авч буй мэдээлэл түүний оюун ухааны бүтцэд урьд нь эзэмшсэн мэдлэгийн тогтолцоонд тохирч байвал хүүхэд тэрхүү мэдээллийг хүлээн авч ойлгодог. Тиймээс бичих санаагаа олох, төлөвлөхийн тулд хүүхэд өөрийн урьд өмнө мэддэг зүйл, аль эсвэл өөрийн хувийн туршлагад тулгуурлахыг эрмэлздэг. Тиймээс бичих зүйлийн төлөвлөгөөг гаргахын тулд ямар нэгэн эхийн утга санааг сайтар ойлгож уншсан, эсвэл өөрт тохиолдсон үйл явдал, үзсэн харсан зүйлд тулгуурлахад анхаарна. Шууд дамжуулсан шинэ мэдээлэл, туршлага хүүхдийн одоо байгаа оюун ухааны бүтцийг төдийлөн өөрчилдөггүй байна.

Бичих сэдвээ сонгох, бичих санаагаа эргэцүүлэн бодох, бусадтай хэлэлцэх, бичих зорилгоо тодорхойлох (өгүүллэг, үлгэр, шүлэг, мэдээ, захидал, өдрийн тэмдэглэл, зар сурталчилгаа, оньсого), өгүүллэгт шинэ үзэгдэл шинэ баатрыг оруулж бичих, өөр үзэл бодлыг тусган бичих гэх мэт нь сурагчид юуны тухай, хэрхэн бичих санаагаа олох төлөвлөх, бичих сэдэл үүсэх эхлэл үе юм. Тиймээс багш нар энэ үед нэлээд анхаарах хэрэгтэй байдаг. Тухайлбал: Аливаа зохиолыг уншаад түүнээс санаа сэдэл төрж шинэ үзэгдэл, шинэ баатрыг нэмж бичих нь уул зохиол хэр сонирхолтой байсан, хүүхдийн сэтгэлд хэр хүрч чадсан зэргээс шалтгаална.

Үүний тулд багш сурагчдад “амьд” уншлагыг үлгэрлэн харуулах нь их чухал байдаг. Жишээлбэл: Номын хэсгээс чанга дуугаар унших ба олон янзын шинэ санаа гарч болох чухал хэсгийн дүрслэл дээр зогсолт хийх, асуулт асуух, хэрэв боломжтой бол асуултаа асуултын самбарт бичих зэргээр сурагчдад багш өөрөө үлгэрлэн үзүүлэх явдал юм.

Тухайлбал: Өөрийгөө аугаа ихэд бодсон азарган тахиа байв гэнэ. “Миний залаа улаан бөгөөд том, өд далавч минь сагсгар өтгөн” хэмээн үргэлж хамраа сөхөн орилдог байв. Нэг өдөр айлын хүүхдүүд аавынхаа авч өгсөн жижиг чингэлэг тэргээр хашаан дотроо наадаж байгаад орхижээ. Түүнийг харсан тахиа :

Би энэ тэргэнд суугаад бүх ертөнцөөр аялъя, миний гайхалтай сайхныг, миний хүч чадал сүр жавхааг бүх тахианууд хараг хэмээн орилохыг .................. сонсоод ....

Багш: Энэ үед асуултын самбарт - Орилохыг хэн сонссон байж болох вэ? - Сонссоны дараа юу болсон байж болох вэ? гэх мэт асуултаар

Эсвэл “орилохыг хоѐр муур сонсоод ....... “ гэж зогсоод - Хоѐр муур сонсоод яасан бол? - Тахиа ба муурыг үлгэрт ер нь ямар харилцаатай гэж дүрсэлдэг вэ? - Хэрэв азарган тахианы оронд (муур, хонь, морь г.м өөр өөр амьтны нэр бичих) өөр амьтан

байсан бол яах байсан бол? - Энэ хоѐр амьтныг харьцуулбал ямар шинж төрхтэй амьтад вэ? гэх мэтээр сурагчдад

эргэцүүлэн бодох, төсөөлөн бодох, таамаглал дэвшүүлэх боломж олгоно. Ингэснээр сурагчид цаашид юуны талаар, хэрхэн бичихээ урамтайгаар төлөвлөх сайхан боломж гарч ирнэ.

Page 36: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

36

Үүний дараа багш цааш үргэлжлүүлэн уншиж төгсгөнө.

Бид чамайг бүх ертөнцөөр тойруулъя гэхэд азарган тахиа үсрэн суугаад мууранд чирүүлэн одов. Зальт хоѐр муур тахиаг тавтайхан зооглов гэнэ.

Явцын үнэлгээ:

Явцын үнэлгээг тусгаж оруулсан хичээлийн төлөвлөгөөний загвар:

Багш нар явцын үнэлгээг хичээлийн төлөвлөлтийн явцад тусгаж болох ба үүнийг “Баримтын эхээс мэдээллийг цуглуулах ба танилцуулах” чадвар олгох хичээлээр жишээлэн тайлбарлав. Чадвар: Баримтын эхээс өөрт хэрэгцээтэй мэдээллийг цуглуулах, танилцуулах

Хичээл: Сургууль:

Өдөр: Багшийн нэр:

АНГИ: Ирц: Тасалсан:

Суралцахуйн зорилт:

- Баримтын эхээс өөрт хэрэгцээтэй мэдээллийг цуглуулах, танилцуулах

- Бичихдээ ашиглах баримт, мэдээллээ олж, төлөвлөх - Эхийн үндсэн утгыг гаргахад гол үүрэгтэй мэдээллүүдийг

тодорхойлох, тайлбарлах

Шинэ үг, нэр томьѐо - Баримт, мэдээлэл, үндсэн утга, өөрт хэрэгцээтэй мэдээлэл

Өмнөх мэдлэг:

Сурагчид ямар мэдлэгтэй вэ? Эсвэл энэхүү хичээлийг ойлгохын тулд ямар мэдлэг эзэмшсэн байх шаардлагатай вэ?

Хичээлийн эхэнд сэдвийг ерөнхийд нь танилцуулахдаа:

- Өөрт хэрэгцээтэй баримт, мэдээлэл, үндсэн утга гэх мэт үг хэллэгийг өөр өөрийнхөөрөө хэрхэн ойлгож байгаа талаар жагсаан бичнэ.

- Сурагчдын сонирхлыг төрүүлэх зураг, хүснэгт, диаграмм гэх мэт зүйлийг бэлтгэнэ. Энэ сэдвийн хувьд хэрэглэх эх нь “Халим” учраас дүрст үзүүлэн, эсвэл далайн усан доторх халимны хөдөлгөөнийг харуулсан видео бичлэг үзүүлж болно.

Төлөвлөгөө

Эхлэл – Сурагчид дүрст үзүүлэнг анхааралтай үзэж халимыг хэрхэн дүрсэлж буйг ажиглан

халимны талаарх шинээр олж авсан мэдээллүүдээ тунгаан бодно.

Сурагчдыг тухайн сэдвийн хүрээнд сэтгэн бодож эхлүүлэх. Хариултуудыг хэрхэн цуглуулах тухай бичих

- Дүрс бичлэгээс халимны онцлог шинжийг ямар баримтаар тайлбарламаар байна?

Багш бэлтгэсэн эх : Хөдөлгөгч

Хамгийн хүчирхэг сүүл бол халимных. Түүнийх загасны сүүл шиг босоо биш, хэвтээ байрлалтай. Хамгийн том цэнхэр халим 40 тонн, үүнээс ч илүү жинтэй нь бий. Хооллох гэж далайн гүн рүү шумбадаг. Энэ аварга биетнийг хөдөлгөх хүч нь сүүл. Сүүлнийхээ ачаар хурдан шаламгай хөдөлж, хоолоо барьж иднэ. Халим усанд 30 минутаас удаан байж чаддаггүй. Тиймээс далайн гүнд хооллосныхоо дараа маш хурдан агаар мандалд гарах хэрэгтэй болдог. Мэдээж сүүлнийхээ ид шидээр.

Дунд хэсэг

Page 37: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

37

Сэдэв:

- Эхийн үндсэн утгыг ойлгон ухамсарлах

- Эх дэх мэдээллүүдийг түүн бичих

- Эхэд гол үүрэгтэй мэдээллүүдийг тодорхойлж тайлбарлах

Амжилтын шалгуур үзүүлэлт:

- Энэ зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг тайлбарласан яриаг 5 минутаас илүүгүй хуацаанд багтааж хийнэ.

- Багшийн яриа аль болох сонирхолтой, сурагчдыг идэвхжүүлсэн хэлбэрээр хийх ѐстой. Түүний тулд асуулт асуух, саналаа хэлэх боломжийг бүрдүүлнэ.

Тухайлбал:

- Өдрийн тэмдэглэлд хэрэгцээтэй баримт, мэдээлэл юу байж болох вэ? За одоо түүний жишээг харцгаая гэх мэт хүлээлт бий болгоно.

- “Өнөөдөр ангийн багшийн хэлсэн үг, үзүүлсэн бичлэг нь надад ихийг бодогдуулсан. Тэр бичлэг дээр Анна Мария хэмээх хоѐр гар, өрөөсөн хөлгүй эмэгтэйн амжилтын талаар өгүүлсэн. Тэр бичлэгийг үзээд би маш их уйлсан. Тэр эмэгтэй шантралгүй хичээллэж усанд сэлэлтийн дэлхийн аварга болсон нь үнэхээр бахархмаар санагдсан. .. “ Өдрийн тэмдэглэлийн тодруулсан хэсэг нь энэ хүүхдийн өдрийн тэмдэглэл бичихэд хэрэгцээтэй баримт мэдээлэл болсон байна.

- Энэ нь яагаад вэ? гэх мэт задлан шинжлэн ялгах түвшний асуултаар хөтөлнө.

Танилцуулга

Суралцахуйн/хичээлийн орчин/нөхцөл бүрдүүлэх

Эхээс өөрт хэрэгцээтэй баримт мэдээллийг ялгаж авахын тулд, эхийн үндсэн утгыг гаргахад ашигласан баримт мэдээллийг зөв ялган таних хэрэгтэй юм. Түүний тулд:

Сурагчид эхийн үндсэн санаанд хамгийн их дэмжлэг болсон баримт, мэдээллийг олуулах дасгал хйинэ.

Үүнд: Эхийн үндсэн утгыг илэрхийлэн бичсэн мэдээлэлтэй 1 хуудас, үндсэн бус мэдээллийг агуулсан 2 хуудсыг багш ангийн 3 өнцөгт байрлуулна. Ийнхүү сурагчдаас үндсэн мэдээллийг агуулсан хуудсыг саналаараа сонгож очихыг хүснэ.

Халимны хурдан шаламгай

хөдлөхийн нууц нь сүүл нь

юм.

Халим усанд 30 минутаас

удаан байж чаддаггүй.

Хамгийн том цэнхэр халим 40

тонн, үүнээс ч илүү жинтэй нь

бий.

Page 38: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

38

- Мэдээж “Хөдөлгөгч” эхийн хамгийн чухал мэдээлэл нь “Халимны хурдан шаламгай хөдлөхийн нууц нь сүүл нь юм.” гэсэн мэдээлэл болно.

Зорилтуудыг хуваалцах

Хүлээлт үүсгэх

Явцын үнэлгээ – Сурагчид юу мэдэж байгаа вэ?

Жишээлбэл: оюуны зураглал хийх, асуулт тавих.

Өмнөх мэдлэгийг хэрхэн шалгах вэ?

- Халимны тухай үндсэн мэдээллийг ямар мэдээлэл бүрдүүлж байгааг тодруулна.

- “Халимны хурдан шаламгай хөдлөхийн нууц нь сүүл нь юм.” гэдэг нь эхийн үндсэн

мэдээлэл гэдгийг батлах чухал мэдээллүүдийг дараах хэсгүүдээс ялгана. - Хүүхдүүд тодруулсан хэсгүүдийг ялгаж олох ѐстой. - Иймэрхүү үйл ажиллагаанд хүлээлт үүсгэж байвал илүү үр дүнтэй болно. Тухайлбал:

Дараах сонирхолтой аргыг хэрэглэж болно.

Багш: Энэ үйл ажиллагаанд дэмжлэг болгож дараах асуултыг асууж болно.

- Эхэд “Хөдөлгөгч” гэж чухам юуг нэрлэсэн бэ?

- Яагаад сүүл нь халимны хөдөлгөгч хүч болж байна вэ? гэх мэт

Эвлүүлэг: Багш самбарт дараах өгүүлбэрүүдийг цаасан дээр бичиж

наасан байна. Баг юм уу, салаа бүрээс хоѐр сурагч гарч өгүүлбэрүүдээс халимны

тухай үндсэн мэдээллийг бүрдүүлж байгаа өгүүлбэрийг ялгаж наана. Бусад

сурагч дэвтэртээ бичнэ. Багш тэдний ялгаж наасан цаасыг эргүүлэн наахад хэрэв

зөв өгүүлбэрийг ялгаж чадсан бол нэг адил өнгөтэй байна.

Page 39: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

39

Тайлбар – шинэ материалыг танилцуулах

“Хөдөлгөгч” эхэд гарч буй халимны талаарх мэдээллүүд:

Хугацаа

- Багшийн асуулт: Бидний өөрт хэрэгцээтэй мэдээлэл нь өнөөдрийн уншсан эхээс аль нь байсан бэ? Аль мэдээллийг бид ялгаж авахын тулд ямар ямар үйл ажиллагаа хийв? Гэх мэт асуудлын талаар 5 минутаас хэтрэхгүй хугацаанд харилцан ярилцана.

- Энэ үед , сурагчид дэвтэртээ юм бичихгүй ч байж болно. - Багш тайлбар хийх үү? Жишээ өгөх үү?

- Зарим сурагч өөрт хэрэгцээтэй мэдээлэл гэдгийг буруу ойлгосон

бол яах вэ? Буруу гэдгийг ойлгуулах вэ?

Явцын үнэлгээ – Ойлголтыг шалгаж болно.

Жишээлбэл: Дараах хариултуудаас өнөөдрийн бидэнд хэрэгцээтэй мэдээлэл аль байсан бэ?

Зөв хариултыг сурагчид өөрсдийн жижиг цагаан самбарт бичиж өргөнө. (Жижиг цагаан самбар хот,хөдөөд тийм ч элбэг биш байдаг тул үүнийг бичгийн цаасыг лиминатордаж хийж болдог.)

Мөн энд A,Б,В,Г картууд ашиглаж болно.

А, Б, В, Г үсэг бүхий картуудыг сурагч бүрт өгнө. Багш асуулт тавьж, түүндээ 4 янзын

1.Халим бол хамгийн хүчирхэг сүүлтэй амьтан.

2.Халимны хөдөлгөгч хүч нь сүүл юм.

3. Сүүлнийхээ ачаар хурдан шаламгай хөдөлдөг.

4. Том цэнхэр халим нь 40 тонн, түүнээс ч илүү

жинтэй байж болно.

5. Халимны сүүл нь загасных шиг босоо биш, хэвтээ

байрлалтай.

6.Хооллох гэж далайн гүн рүү шумбадаг.

7. Сүүлнийхээ ачаар хоолоо олж иддэг.

8. Далайн гүнд хооллосныхоо дараа агаар мандалд маш хурдан гарах хэрэгтэй болдог.

9.Халим 30 минутаас илүү удаан усанд байж

чаддаггүй.

10. Далайн гүнээс агаар мандалд маш хурдан

гарахын тулд сүүлнийхээ ид шидийг ашигладаг.

Page 40: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

40

хариултын сонголт өгнө. Сурагч зөв хариултыг олж, харгалзах үсэгтэй картыг өргөнө. Багш сурагчдын өргөсөн сонголтуудыг харж, ойлголтыг шалгана. Багш сурагчаас хариултаа батлахыг хүсэж болно. Ийм тохиолдолд сурагч хариугаа шалгаж, өөр үсэг өргөх цаг гаргаж өгөх хэрэгтэй бөгөөд үсгээ сольж өргөж болно.

А. Халим бол зарим загаснаас том

Б. Энэ аварга биетийг хөдөлгөгч нь сүүл юм.

В. Халим далайн гүнд хооллодог.

Г. Халим усны гүнд удаан байдаггүй.

Тайлбарласан материалын ойлголтыг хэрхэн үнэлэх вэ?

Зарим сурагч халимны тухай эхийн үндсэн санааг гаргахад дэмжлэг болох мэдээллүүдийг бид эрж хайж олсон гэдгийг ойлгоогүй байж болно. Үүнийг бид ялгаатай даалгавраар шийдвэрлэнэ.

Сурагчдын үйл ажиллагаа– ялгаатай даалгавар

Өөрт хэрэгцээтэй мэдээлэл гэдгийг сайн ойлгохгүй байгаа сурагчид мэдээжийн ялгарч харагдахуйц эх дээр ажиллуулж багш хялбар асуултаар дөхүүлж болно.

Тухайлбал: Чи дараах гурван өгүүлбэрээс удмын модтой холбоотой мэдээллийг ялга.

Удмын мод

Монголчууд эрт цагаас удам төрлөө сайн мэддэг байжээ. Модны оройг хүү, охин гээд эцэг эхийн төрөл саданг мөчрөөс салаалан тэмдэглэнэ. Төрөл садан хоорондоо гэр бүл болохоос сэргийлдэг байв.

Ялгаатай хандлага гэж юу вэ?

Нэг анги дахь олон янзын суралцагчдын хэрэгцээнд нийцүүлэн хичээлийг өөрчлөх практик үйл ажиллагаа. Жишээ нь: Суралцагчдын хэрэгцээ, чадвар, сонирхол болон тэдний боловсролын ялгаатай түвшний дагуу сургалтаа өөрчлөх.

Явцын үнэлгээ – Ойлголтыг шалгах!

Оюуны зураглал: Сурагчид өөрт хэрэгцээтэй мэдээллийн талаар оюуны зураглал хийж болно.

Энэ хичээлийн явцад шинээр олж авсан мэдлэг, чадвараа ямар нэг загварын дагуу бичиж болно. Тухайлбал: Дээрх “Хөдөлгөгч” эхээс өөрт хэрэгцээтэй баримт мэдээллийн жагсаалтыг гаргах, энэ үйл ажиллагаанд дэмжлэг болгож багш дараах маягаар төрөл бүрийн загварууд гаргаж өгвөл хүүхдүүд илүү идэвх сонирхолтой оролцооно. (Дараах загварыг үзнэ үү?)

Page 41: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

41

Энэ үйл ажиллагаанд сурагчид ганцаарчилсан болон багаар, эсвэл анги хамт олноороо ч оролцож болох бөгөөд багш сурагчдын эзэмшсэн мэдлэг чадварын тухай илүү сайн ойлголттой болохын тулд оюуны зураглал хийж байх явцад анги танхимаар явж, хийж буй зүйлтэй холбоотой сорьсон асуулт асууж болно.

Багаар ажиллахдаа сурагчид өөр өөр өнгийн үзэг, балаар бичиж тэмдэглэх бөгөөд багууд хоорондоо ажлаа солилцож нэмэлт тэмдэглэл хийх гэх мэтээр ажиллахад, аль багийн бичсэн дээр аль баг нэмэлт тэмдэглэгээг хэрхэн хийсэн тодорхой харагдана.

- Мөн багийн гишүүд, өөр багийн бичсэнтэй очиж танилцаад өөрийн багийнхаа хийсэнд засвар хийж болно. Үүнийг багш хуулсан гэж үзэж болохгүй.

Жишээлбэл: Багшийн сорьсон асуулт:

- Халимны хөдөлгөгч хүч нь сүүл гэдэгт итгэлтэй байна уу? Нүд нь биш үү? Яагаад нүд нь биш сүүл нь гэж? Чиний хөдөлгөгч хүч юу вэ?

- Дээрх эхэд яагаад халимны үр төлийн тухай бичээгүй байна вэ? г.м.

Сурагчдын үйл ажиллагааг хэрхэн үнэлэх вэ?

Энэ хичээлийн зорилго нь хэрэгцээтэй баримт мэдээллийг ялгах, тодруулах, өөртөө хэрэгцээтэй байгаа мэдээллийг ялгаж авах нь чухал юм. Тиймээс сурагчид ганцаарчлан, багаар, анги нийтээр ажиллахдаа хамгийн чухал мэдээллийг ялгаж авах аргад суралцсан байна.

Нэгдсэн дүгнэлт – Амжилтын шалгуур үзүүлэлттэй дахин танилцах

Өөрт хэрэгцээтэй мэдээллийг оновчтой ялгаж сурах нь чухам юунд хэрэгтэй вэ? Бид цаашдаа юу хийх вэ?

- Хичээлийн төгсгөл хэсэгт сурсан зүйлээ эргэцүүлэн бодох

- Дараагийн

- Бид дараа юу хийх вэ? - Юу бичихээ төлөвлөнө. - Бичиж буй зүйл чинь үнэн бодитойг юугаар батлах вэ? - Баримт, мэдээллээр - Ямар жишээ байж болох вэ?

-------------------------

--Юу ? ------

Ямар ? -------------------

-------------------

Хаана?

Хэзээ ?

Хэрэгцээтэй мэдээлэл

Page 42: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

42

хичээлийн зорилгыг тодорхойлох

- Өөрийн болон бусдын хийсэнд дүгнэлт хийх

- Чиний өмнө уншсан эхээс цуглуулсан баримт мэдээлэл - Тухайлбал: Өнөөдрийн олж цуглуулсан мэдээллийг юунд ашиглаж

болох вэ? - “Надад халимных шиг хөдөлгөгч хүч байдаг. Аварга том халим

сүүлнийхээ хүчээр хоолоо барьж идэж, хурдан шаламгай хөдөлдөг бол оюун ухаант хүн бид .........................” гэх мэтээр дараагийн удаа өөрийнхөө тухай эсвэл өөр зүйлийн тухай бичихдээ өмнөх цуглуулсан баримт мэдээллээ ашиглана.

Нэмэлт мэдээлэл: Энд дээрх хялбар өгүүлбэрүүдийн мэдээллийг ашиглаж болно.

Тухайлбал: Монголчууд төрөл төрөгсдөө сайн мэддэг байсан ухаантай ард түмэн.

Үүнийг юугаар нотлох вэ?

Ялгаатай байдал – Нэмэлт дэмжлэг хэрхэн өгөх вэ? Илүү чадварлаг сурагчдыг хэрхэн

хөхиүлэн дэмжих вэ?

Хичээл хоорондын холбоос Эрүүл мэнд, аюулгүй байдал

МХТ-ын холбоос Үнэт зүйлийн холбоос

Сурагчдад:

- Сурах бичгийн мэдээлэх ба ятгасан утгатай өгүүлбэрүүдийг баримтаар батлах даалгаврыг хүнд, хөнгөнөөр ялган өгч болно. Тухайлбал: Илүү чадварлаг сурагчдад

- “ Морин хуур бол дэлхийн гайхамшигт өв соѐл мөн.” гэсэн мэдээллийн өгүүлбэрийг нотлох баримт юу байж болох вэ?

- “Морин хуур хөгжмөөрөө тоглож сурвал үнэхээр бахархалтай сайхан зүйл шүү дээ.” хэмээх ятгасан утгатай өгүүлбэрийг нотлох баримт юу байж болох вэ? гэх мэт даалгавар өгч болно.

1 дүгээрхийг “Монгол хүний оюун ухааны чадавхиар бүтээгдсэн морин хуур хөгжмийг 2007 онд олон улсын соѐл шинжлэх ухаан боловсролын байгууллага болох ЮНЕСКО – оос дэлхийн хүн төрөлхтний аман буюу утга соѐлын шилдэг өвөөр зарлан тунхаглаж батламж бичиг гардууллаа.” гэсэн баримтаар

2 дугаархыг “ Завхан аймгийн морин хуурын багш Дэлгэрнасан аймагтаа 2220 морин хуурчдыг сургаж гайхамшигтай амжилт гаргасан. Үүнийг монголчууд болон

--------------------------------------------------------------------

гадаадынхан их сонирхон сайшааж байгаа.” гэсэн баримтаар нотолж болно.

Ийм байдлаар хичээлийн аль ч шатанд ялгаатай байдлыг хангаж болно.

Энэ хичээлийг төлөвлөхийн тулд өөр хичээлийн багш нартай зөвлөлдөх шаардлагатай юу?

- Байгалийн шинжлэл - Мэдээлэл зүйн багш нартай хамтарч,

зөвлөж болно.

Мэдээлэл зүй: Компьтерийн кабинетад хичээллэх боломжтой бол

- Баримт мэдээллийг ялган тодруулахад компьютер ашиглаж болно. Дээрх “Халим” загасны тухай 10 өгүүлбэрээс өөрт хэрэгцээтэй мэдээллийг ялгахдаа өгүүлбэрийг тодруулах, налуу болгох, өөр фондоор бичих, өнгөөр ялган тэмдэглэх зэргээр ажиллаж болно.

- Эдгээрийг хичээлийн хэрэглэгдэхүүний нэг хэсэг болгоно.

- Үнэт зүйл, хувь хүн болж төлөвших үйл явцын хувьд 1. Мэдээлэл боловсруулах, өөрийн

болгож хэрэглэх чадвар олж авах 2. Дүн шинжилгээ хийх, аливаа зүйлийг

баттай ноттой эх сурвалжтайгаар ярьж, мэдээлж сурахад энэхүү үйл ажиллагаа чиглэх ѐстойг багш нар анхаарна.

Эргэцүүлэн бодох ба дүгнэлт

Бидний өвөг дээдэс удмын мод бүтээдэг байв. Удмын модоо бүтээгээд, модны оройг хүү, охин гээд эцэг эхийн төрөл саданг мөчрөөс салаалан тэмдэглэдэг байжээ.

Page 43: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

43

Хичээлийн зорилт оновчтой юу?

Сурагчид өнөөдөр юу сурав?

Сурах явц ямар байна?

Ялгаатай байдлаар өгөхөөр төлөвлөсөн ажил боломжийн байсан уу?

Цагтаа багтсан уу?

Төлөвлөгөөнд ямар өөрчлөлт хийв? Яагаад?

Багш эдгээр асуултад хариулж бичнэ, энэ нь дараагийн хичээлийн угтал буюу анхаарах зүйл болно.

Багш бүтээлчээр хувилбартай хандах боломж: Сурагчдыг төлөвлөгөөний дагуу оновчтой бичиж сургах олон янзын дадлага хийж болно. Асуултаар төлөвлөх: Багш сурагчдын чадварын түвшинд тохируулан асуулт, төлөвлөгөөг бэлнээр өгч тэдгээрт бүтэн өгүүлбэрээр хариулж ноороглосны дараа санаагаа зохион байгуулах үйлийг хийж болно. Тухайлбал: “Цас” сэдвээр дараах таван түвшний асуулт төлөвлөгөөг гаргаж болно. 1 дүгээр түвшин: Цас ямар өнгөтэй байдаг вэ? Цас хэзээ ордог вэ? Цас хаанаас хаанаас унадаг вэ? Цас хэзээ хайлдаг вэ? Цас орвол юу болох вэ? 2 дугаар түвшин: Цас ямар улиралд ордог вэ? Цасан дороос юу цухуйдаг вэ? Цасыг юу хайлуулдаг вэ? Цасан дээр юугаар тоглодог вэ? 3 дугаар түвшин: Цас яагаад зун ордоггүй юм бол? Цасны улирал гэж ямар улирлыг хэлдэг вэ? Цасан хүн хийхэд юу юу хэрэгтэй болох вэ? Цасан ширхэг ямар ямар хэлбэртэй байдаг вэ? 4 дүгээр түвшин: Цас яагаад цагаан өнгөтэй байдаг вэ? Мөнх цас гэж юуг хэлдэг вэ? Мөнх цаст ямар ямар уул мэдэх вэ? Цасан хунгар гэж юу вэ? Цасыг юунд ашиглаж болох вэ? 5 дугаар түвшин: Цас будран орох гэж яаж орохыг хэлдэг вэ? Будран орох цасыг чи юутай зүйрлэмээр байна? Түүнтэй зүйрлэснийхээ учрыг тайлбарлаарай. Шинэхэн цас ороход ямар сэтгэгдэл төрдөг вэ? Асуулт төлөвлөгөөг зохиохдоо, сурагчдыг багаар хамтран гүйцэтгүүлнэ. Сурагчид тав таваар баг болсон бол, 5 өгүүлбэртэй эх зохиоход нэг нэг асуулт төлөвлөгөө зохиох, хэний асуултыг эхний өгүүлбэр болгох, дараагийнх нь хэнийх байх гэх мэтийг хэлэлцэн, түүнийгээ засан сайжруулж хуудсан дээр байрлуулж наах гэх мэт бүтээлч ажлуудыг хийж болно. Мөн багш дээрх маягаар төрөл бүрийн түвшний асуулт төлөвлөгөөг олон хувилбартайгаар бэлтгэн самбарт байрлуулж, сурагчид өөрсдийн гүйцэтгэх боломжтой даалгаврыг сонгон аваад, хийж болно. Ийм маягаар асуултаар төлөвлөгөө зохиож эх зохиох даалгавар нь сурагчдын хийх ажлыг илүү тодорхой болгодгоороо ач холбогдолтой. Санаагаа зохиож байрлуулах, бичих

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

Төлөвлөсний дагуу ноороглон бичих

Ноороглон бичихийн тулд:

- Баримтуудаа цуглуулах - Цуглуулсан баримтуудаа сэдвээр ялган төрөлжүүлэх,

тусгай хавтас, дугтуй гэх мэтэд хийх - Бичих зүйлээ төлөвлөх - Эхний хэлбэрийн санаануудаа жагсаан байрлуулах - Бичих сэдэвтэйгээ холбоотой баримтуудаа ялган

байрлуулж, тэдгээрээс хамгийн чухал санааг ялган тэмдэглэх

- Эхлэл хэсэг, үндсэн хэсэг, төгсгөл хэсэгт юу бичих

- Ноорог хийх зааварчилга

- Зохиолч нарын бүтээлээ ноороглож байсан жишээ зураг

- Эхний драфтын

Page 44: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

44

ерөнхий том төлөвлөгөөний дагуу шууд буулган бичиж эхлэх

- Бодол санаагаа төлөвлөсний дагуу цэгцлэн, цуглуулсан баримттайгаа уялдуулан цааснаа буулган бичих

- Өөрийн үзэл бодлоо илэрхийлж бичиж эхлэх

жишээ

Эшлэл татан, зураг, график ашиглан санаагаа ойлгомжтой бичих

График ашиглан санаагаа илэрхийлэхийн тулд:

- Энгийн графикт юу байгааг ажиглаж харах - Энгийн графикийг ойлгож үгээр тайлбарлах - Ойлгосноо бүтэн өгүүлбэрээр тайлбарлаж бичих

Зураг ашиглан санаагаа илэрхийлэхийн тулд:

- Зар сурталчилгаа, ухуулгын зургийг ажиглан, зурагт дүрсэлсэн зүйлийн орчныг төсөөлөн бодох

- Зургийг оновчтой нэрлэх - Санаа бодлоо цаасан дээр буулгаж, тухайн сэдвээр юу

хэлэх гэснээ цэгцлэх - Мэдээллийн зураг (эх орон, энх тайван, ус хамгаалах, мод

хамгаалах, байгаль дэлхийгээ хамгаалах гэх сэдвээр) зурж, зурсан зургаа хэн нэгэнд тайлбарлан ярьж зөвлөгөө авсан бол зурагтаа засвар хийнэ.

- Засвар хийсэн зургаа ажиглаад зохион бичиж эхэлнэ.

Эшлэл татан санаагаа илэрхийлэхийн тулд:

- Төрөл бүрийн баримт, мэдээллийн эхээс өөрт хэрэгцээтэй мэдээллийг ялган тэмдэглэж унших

- Сонгосон сэдэвтээ хамааралтай мэдээллийг эшлэл болгон ашиглахын тулд ялган тодруулж, тэмдэглэх

- Сонгосон сэдвийн дагуу хамааралтай санааг илэрхийлэх үг, өгүүлбэр сонгон тэдгээрийг бүлэглэх

- Бүлэглэсний дараа холбоо хамаарал бий болгох - Хамгийн сонирхолтой хамаарлаа сонгон тэмдэглэх

- График эх сурвалж бүхий эх

- Зураг - Схем - Газрын зураг - Хүснэгт гэх

мэт баримтад ашиглах мэдээлэл

Баримт, үзэл бодол, зэргийг ялган бичих

Баримт, үзэл бодол зэргийг ялган бичихийн тулд:

- Баримт мэдээлэл, үзэл бодол холилдсон эхийг уншаад аль нь баримт, аль нь үзэл бодол болохыг ялгах чадвартай болох. Тухайлбал: “Чацарганы хальсны тосоор гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Чацарганы ач тусыг тоочоод байвал барагдашгүй.” гэхэд эхний өгүүлбэр нь мэдээлэл, дараагийн өгүүлбэр нь өгүүлэгчийн үзэл бодлыг илэрхийлсэн өгүүлбэр болно.

- Уншигчийг ятгах, итгүүлэн үнэмшүүлэхэд үзэл бодлыг баримтаар баталгаажуулж бичдэгийг ойлгох

- Баримтын эхээс олон төрлийн мэдээлэл цуглуулах - Цуглуулсан мэдээллийг өөрийн үзэл бодлоор баяжуулж,

төрөл бүрийн бяцхан ном, ханын сонин, зар сурталчилгааны материал бэлтгэх

- Эхийг уншаад ойлгох чадварт хамаарах бөгөөд ийнхүү бичихдээ аль болох өөрийн үгээр оновчтой тодорхой, товч бичих чадварт сургана.

Эхийн

- Баримт - Үзэл бодол - Санал бүхий

хэсгүүд - Мэдээллийн

технологи ашиглах, баримт үзэл бодлыг компьютер ашиглан тодруулах, өөр өнгөөр тэмдэглэх гэх мэт

Эхийн эхлэл, гол, төгсгөлийг зөв холбон бичих

Эхийн хэсгийг холбож бичихийн тулд: - Хоорондоо холбоогүй эхийн хэсгийг утга санаагаар

холбож бичиж эхлэх - Эхийн хэсгийн уялдаа холбоог ажиглаж унших - Эхийн хэсгийг ялган тэмдэглэж унших - Эхийн хэсгийг зөв дэс дараалалд оруулж байрлуулах - Эхийн хэсгийг зөв дэс дараалалд оруулахдаа янз бүрийн

холбоосуудыг хэрэглэх - Эхийн утга санааг хурааж бичих (Эхийн аль нэг хэсгийг

сонгож товч тодорхой хураангуй болгож бичих, баатрыг

- Үлгэр, өгүүллэг

- Хоорондоо холбоо хамааралгүй эхийн хэсгүүд

- Баатрын дүрийг товч тодорхойлох боломжтой

Page 45: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

45

товч тодорхойлж бичиж эхлэх) - Эхийн санааг дэлгэрүүлж бичих (зохиолын баатрын зан

чанарыг)

төрөл бүрийн сонирхолтой өгүүллэг, үлгэрүүд

Үзэл бодлоо дэс дараатай, баталгаа нотолгоотой гаргаж бичих

Үзэл бодлоо дэс дараатай, баталгаа нотолгоотой гарган бичиж сурахын тулд:

- Багшийн уншиж өгсөн эхийг сайтар сонсож, ойлгосноо дэс дараатай бичиж дадах

- Сонссон эхээс үзэл бодол, баталгаа нотолгоог ялгаж бичих

- Эхийг уншаад, үзэл бодол, баталгаа нотолгоог тодруулан тэмдэглэх

- Энэ зорилтын хүрээнд өөрийн үзэл бодлоо баталж, илэрхийлэх чадвар олгоно. Тухайлбал: Танилцуулга бичихийн тулд сэдэв сонгож, сэдвийн дагуу баримт, мэдээлэл цуглуулсан бол тэдгээрээс хамгийн сонирхолтой санааг сонгож, баримт мэдээллээ ашиглан, сэдвээ дэлгэрүүлж бичих юм. Мэдээ бичихийн тулд аль нэг болсон явдлын тухай үнэн бодитой баримт, хэрэглэгдэхүүн олж цуглуулах чадвартай болсон байна.

- Баталгаа нотолгоотой бичих үйл нь сурагчдад өөрийн гэсэн бодолтой, хэлэх үгтэй байж, өөрийн үзэл бодлоо хүндэтгэх чадвартай болоход нь тусална.

- Мэдээллийн

эхүүд , аливаа зүйлийг баримтаар баталсан эх байна.

- Өөрийн үзэл бодлыг баримт мэдээллээр баяжуулсан эх байна.

Зөвлөмж

Хүүхэд бүрд хүрч ажиллах аргазүй:

Эхийн хэсгийг зохион байгуулах нь уран зохиолын болон уран зохиолын бус эхийн хувьд ялгаатай байна гэдгийг анхаарна. Тухайлбал: Албаны захидал бичихэд тухайн асуудалтай холбоотой ямар нэг баримт нотолгоог олж цуглуулах, түүнийгээ бичиж буй эхийн хаана хэрхэн байрлуулах нь чухал байдаг бол уран зохиолын үлгэр, өгүүллэг гэх мэт эхэд эхлэл, гол, төгсгөл хэсгийг оновчтой зохион байгуулахад дараах зүйлийг хамааруулан ойлгож болно.

Эд

Эхлэл, өрнөл, төгсгөлийг зөв зохион байгуулж бичиж сурах үйл нь сурагчдын унших чадварыг сайжруулах, цаашдаа бүтээлчээр сэтгэж бичихэд сургана. Хурдан уншиж байж хурдан сэтгэх улмаар их зүйл уншиж байж чөлөөтэй зохиож бичих чадвар эзэмшинэ гэдгийг анхаарна.

Сурагчид энгийн хялбар графикийг уншиж, түүнээс дүгнэлт гаргаж мэдээллийн эхийг бичихдээ ашиглана.

12

8

5 5

0 0

5

10

15

A B C D F

5а ангийн сурагчдын шалгалтын дүн

Эхийн эхлэл хэсэгт үйл,

хэрэг явдал болох суурь

тавигддаг.

Зангилаа

Эхийн гол хэсэгт үйл,

хэрэг явдлууд өрнөдөг.

Өрнөл

Эхийн төгсгөл хэсэгт

зангилаа тайлагдаж

асуудал шийдэгддэг

Тайлал

Манай ангийнхан хичээл номдоо

чармайж, мэрийсний хүчинд улирлын

шалгалтандаа амжилттай шалгууллаа.

Үүнийг дараах графикаас харж болно.

Графикт ангийн 40 сурагчаас хамгийн

олон сурагч А, В үнэлгээтэй

шалгуулснаас үзвэл бид хичээлдээ

сайжирч байгаа юм байна.

Page 46: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

46

Энэ мэтчилэн энгийн хялбар графикаас баримт, мэдээллийн нотолгоог гаргаж бичихэд сургана. График, эшлэл гэх мэт нь мэдээллийн үнэн бодитой болохыг нотолдог баримт нотолгоо гэдгийг хүүхдүүд ойлгох нь чухал юм.

Явцын үнэлгээ:

5 дугаар ангийн сурагч “Үзэг, саван, харандаа” сэдвээр үзэл бодлоо дэс дараатай, баталгаа нотолгоотой гаргаж бичих даалгаврыг гүйцэтгэжээ. Энэ ажлыг хийж гүйцэтгэсний явцын үнэлгээг “2 од 1 хүсэл” аргыг ашиглан хийж болно. Бичсэнийхээ дараа сурагч өөрийн болон өрөөлийн бичсэн ажлыг шалгана. Ингэхдээ хоѐр эерэг санал, нэг сайжруулах зүйл олж бичнэ. Үүнийг хүсэл гэнэ. Дараагаар нь багш мөн адил 2 од ба 1 хүсэл бичнэ. Сурагч өөрийн ажлыг буцаан авч, дээрх хүслийн (зөвлөгөөний) дагуу сайжруулж болно. Жишээлбэл: “Үзэг, саван, харандаа” зохион бичлэг

Хоѐр од, нэг хүсэл

Үзэг нь маш олон өнгөөр гардаг. Үзэг нь дуусах тусмаа тод гардаг. Харин үзэгний дотоод шинж чанар нь дуусах тусмаа тод гардаг. Саван нь янз бүрийн өнгөтэй. Дотоод шинж нь дуусах тусмаа хувцсыг илүү сайн өнгө оруулна. Харандааны гадна тал нь шар өнгөтэй. Дотоод шинж нь үзүүрлэх тусмаа илүү хурц болно.

2 од ба 1 хүсэл

Сурагчийн зөвлөмж Багшийн зөвлөмж

Энэ сэдэв надад таалагдлаа. Харандаа, үзэг, саван гэх мэт элэгдэж дуусдаг адил шинжтэй зүйлүүдийг сонгож авсан нь

Энэ гурван зүйлийг гадаад, дотоод талаас нь ойролцоо шинжий нь харж бичсэн нь сайн болжээ.

Үзэг, харандаа, саван гурвын дотоод шинжийг оновчтой дүрсэлсэн байна.

Тухайн юмын шинж чанарыг хараад өөрийнхөө үзэл бодлоор дүгнэсэн нь сайн байна.

Үзгийг дуусах тусмаа тод гардаг гэдгийг 2 удаа давтсан байна.

Үзэг, харандаа, саван гурвын тухай бичихдээ харин, бас гэх мэт холбоосуудыг оновчтой ашиглах хэрэгтэй байна. Холбоос хэрэглээгүй учраас нэг санаанаас, нөгөө санаа руу шилжих шилжилт жаахан дутмаг харагдаж байна.

Багш бүтээлчээр хувилбартай хандах боломж:

Санаагаа зохион байгуулж бичиж сурах үйлийн хамгийн наад захын чадвар нь сонссоноо найруулан бичиж сурах явдал юм. Үүний тулд баримт мэдээллийн эхийг 2-3 удаа уншиж өгөөд, өгүүлсэн зүйлсийг дэс дараалалтай, баримт нотолгоотой бичихэд сургана. Жишээ нь: Дараах МЭДЭЭЛЛИЙН эхэд дэвтэр хэзээ, хаана, хэрхэн яаж үүссэн тухай дарааллыг анхааралтай сонсоод, сонссоноо найруулан бичиж болно.

Дэвтэр Дэвтэр нь 100 гаруй жилийн өмнө Грект үүсчээ. Сурагчдад нэг том цаасыг 4 нугалж тарааж өгдөг байв. Түүнийгээ грекээр “Тетрадь” гэж нэрлэсэн бөгөөд оросоор “Четверка” гэдэг. Бидний хэрэглэж байгаа нимгэн дэвтрийг бараг зуугаад жилийн өмнө 12 сарын тоогоор 12 хуудастай үйлдвэрлэж, маш үнэтэй худалдаалдаг байжээ.

Багш эхийг уншихын өмнө утгыг ойлгоход бэрх хүнд үгсийн утгыг ярилцаад, эхийг уншсаны дараа ямар утгатай байгааг лавшруулан ярилцвал үр дүнтэй.

Page 47: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

47

Сурагчид баримт материал цуглуулах сонирхолтой үйлийн явцад хүснэгтэн мэдээлэлд дүн шинжилгээ хийх болон өөрсдийн бичсэн бичвэрт үнэлгээ дүгнэлт хийж сурна.

Хүүхдүүд долоо хоногийн туршид дараах зүйлүүдийг цуглуулна. - Янз бүрийн зурвас - Захидал - Мэндчилгээ (төрсөн өдрийн, шинэ жилийн, мартын 8 – ны, цагаан сарын, наадмын г.м) - Янз бүрийн урилга - Заавар - Хоолны жор - Баяр хүргэсэн үгс - Цай кофе гэх мэт зүйлийн уут сав - Дэлгүүрээс худалдан авсан барааны жагсаалт - Ямар нэг ажилд хэрэг болох багаж төхөөрөмжийн жагсаалт - Өөрийн ажлын тэмдэглэл - Гишүүний үнэмлэх - Аюулгүйн зааварчилгаа г.м.

Цуглуулсан зүйлүүдийг - Баяр ѐслолын - Амралтын өдөрт зориулсан - Ах, дүү, найз нөхдийн харилцааны - Хийх ажлын - Хичээлийн гэх мэтээр төрөлжүүлэн ангилаад, эдгээрийг хүснэгтлэн харуулсан

матриксийг баг бүлгээрээ хамтран хийж, түүнээсээ

Ямар зүйлийг

Юунд зориулж

Хэдийг хийсэн гэх мэт дүгнэлтүүдийг гаргаж ярилцана. Багш: Энэ үед сурагчдыг хүснэгтэн мэдээллээс дүгнэлт гаргах чадварт сурахад чиглүүлж ажиллана. Сурагчдын ажиллах чадварын ялгаатай байдалд дүн шинжилгээ хийнэ. - Дараа нь энэхүү хүснэгтэн мэдээллийг юунд хэрхэн ашиглах талаар хэлэлцүүлэг

өрнүүлнэ.

Нэр тө

рө

л

Үй

лд

вэр

лэгч

Хүл

ээн а

вагч

Хэвл

эм

эл

Тоо ширхэг

Бичвэрийн жишээ

1

Хүүхд

ийн

баяры

н

мэнд

чи

лгэ

э

Инте

рнэт

Хүүхд

үүд

Хэвл

эсэн

хууд

ас д

ээр

гара

ар б

ичсэн

1

Аав ээж, эмээ өвөө, ах эгчийн амин эрдэнэ, эх орны баясгалант ирээдүй, хөөрхөн жаахан хүүхэд багачууд та нартаа www.setge.mn сайтын ах, эгч нараас нь Хүүхдийн эрхийг хамгаалах Олон улсын баярын өдрийн чин сэтгэлийн мэндчилгээг хүргэж байна.

2

Зар

сурта

лчил

г

ааны

мате

риа

л

Соѐм

бо

принтинг

Хэр

эгл

эгч

Хэвл

эм

эл

8

Та хоолны газраа амттай хоолтой болгомоор байна уу? эсвэл гэр бүлийнхэндээ өөрийн гараар цагаан хоол хийж өгөхийг хүсэж байна уу? Тэгвэл манай тогоочийн төрөл бүрийн цагаан идээ бэлтгэх аргаас хүссэнээ сураарай.

Page 48: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

48

3

Хоо

лны

жор

Өнгө

т хэвл

эл

пр

ин

тин

г

То

гооч

Хэвл

эм

эл

10

Орц : 3 ширхэг лууван, 1 бөөрөнхий сонгино, 2 хоолны халбага гурил , 0,5 хоолны халбага масло эсвэл 2 ургамлын тос давс ус

Хийх арга: Эхлээд сонгино, луувангаа хэрчиж усанд хийж чанана. Өөр саванд гурилаа тосонд хуурна. Дараа нь чанасан лууван, сонгиноо сайтар нухаад нухаш болгоод хуурсан гурил дээрээ нэмж хутгана. Өтгөрөлтийг нь харж буцалсан ус нэмээд, давсаар амтлан хэдэн минут буцалгаж болгоно.

Бичсэнээ хянах, сайжруулах

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

Үг хэллэгийн сонголтыг нягтлах

Үг хэллэгийн сонголтыг сайжруулахын тулд:

- Бичсэн эхээ дахин унших - Алдаатай үг хэллэгийн доогуур тэмдэглэж унших - Хоѐр хоѐроороо бие биеийн бичсэнийг солилцож

унших - Ангийн хананд хадсан үг хэллэгээ нягтлах зааврыг

өөрийн бичсэнтэйгээ харьцуулан харах - Эхэд дүрсэлсэн зүйлийнхээ гол гол шинжүүдийг

ажиглан харж зөв эсэхийг нягтлах - Тухайлбал: Миний хэнз хурга магнай халзан

зурвастай гэхэд “магнай халзан зурвас” бол хурганд байдаг. г.м.

- Миний хөөрхөн гөлөг “магнай халзан зурвас”тай гэж бичсэн бол гөлгөнд тохирох нь зөв үү ? гэх мэт

Үг хэллэгийн сонголтыг нягтлахдаа дараах цөөн хэдэн энгийн шалгуурыг анхааран үзэж болно. Үүнд:

- Өгүүлбэрийн утга ойлгомжтой болж чадсан уу? Үүнд, сонгосон үг хэр нөлөөтэй байна вэ?

- Өгүүлбэр бүрийн төгсгөл ямар байна вэ? Өгүүлбэр бүр ижил нөхцөлөөр төгсгссөн бол найруулга нягт бус болдог.

- Нэг үгийг олон давтсан эсэх.

- Монгол ардын үлгэр

- Монголын нэрт хүүхдийн зохиолчдын шүлэг, өгүүллэг

- Нийтлэлийн төрөл бүрийн эх

- Ертөнцийн гурав

Үгийн сангаа ашиглан хэсэг тус бүрийг боловсронгуй болгох

Өөрсдийн үг хэллэгийн нөөц бололцооны хүрээнд хэсэг тус бүрийг боловсронгуй болгохын тулд:

- Хэсэг тус бүрд байгаа өгүүлбэрийн доторх үгсийн утгыг нягтлах

- Үгсийн утгын холбоог ажиглах, буруу холбогдсон үгсийн доогуур зурах

- Тэдгээрийг утга тохирох оновчтой үгсээр солих, тохирох үгийг эрж хайх, өөр үгээр сольж жагсааж бичих

- Үгийн утгыг хам сэдвийн хүрээнд тайлбарлах - Тухайн сэдвийн хүрээнд үгийн нөөцөө

нэмэгдүүлэхийн тулд нас сэтгэхүйн онцлогт тохирсон төрөл бүрийн хялбар эхийг цээжлэх, МААЗ – ын зүйр цэцэн үг, ертөнцийн гурав, түргэн хэллэг, дайралцаа үг гэх мэтийг цээжилж үгийн нөөцөө нэмэгдүүлэх дасгал хийх

- Тэдгээрийг бичиж буй зүйлийнхээ хэсэг тус бүрийг

- Зүйр цэцэн үг - Дайралцаа үг - Шүлэг найраглал - Түргэн хэллэг - Оньсого

Page 49: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

49

боловсронгуй болгоход ашиглах. Тухайлбал: Нарийн суран гөлгөр гөлчгөр олом Морийг олойртуулахаас Бүдүүн суран гөлгөр, гөлчгөр олом Морийг олойртуулахгүй гэсэн түргэн хэллэгээс морины олом, нарийн сур, бүдүүн сур, морь олойртуулах гэх мэт морь малын ажил хөдөлмөртэй холбоотой үг хэллэгийг мэддэг болно.

Зөв бичгийн дүрмийн болон найруулгын алдааг хянаж, засах

Бичсэнээ шалгахын тулд

Эгшиг гээгдэж байгаа учрыг ойлгосон байх

Эгшиг гээгдэхгүй тохиолдлыг мэддэг байх

Эгшиг гээгдэх тохиолдлуудыг мэддэг байх

Аль өгүүлбэрт, ямар утгын алдаа гарсныг олж чаддаг байх

Ялангуяа үг хэллэгийн сонголт зөв эсэх, утга агуулгатайгаа нийцэж байгаа эсэхийг хянаж сурна.

Сурагчийн бичсэн алдаатай, алдаагүй төрөл бүрийн эхүүд байж болно.

Нэрт хүүхдийн зохиолчдын бүтээлүүдээс жишээ татаж болно.

Зөвлөмж

5 дугаар ангийн суралцагчийн хувьд 10 настай хүүхдүүд байна. Энэ насны суралцагч нь Ж.Пиажегийн танин мэдэхүйн хөгжлийн үе шатны хувьд тодорхой үйлдлийн шатанд хамаарах бөгөөд хүүхдүүд юмыг логикоор сэтгэж эхлэх бөгөөд юмсыг хэд хэдэн шинж тэмдгээр нь ангилан, математик ухагдахуунуудыг тодорхой үзэгдэл юмсад хамааруулан хэрэглэх чадвартай болно. Юмсын шинж чанар тогтвортой хадгалагддаг гэдгийг ойлгодог үе юм. Тиймээс өөрсдийн бичсэн эхийн хувьд аль үгээс болоод, бичвэрийн аль хэсэгт утгын алдаа гарсан, дараагийн бичвэрт тэр алдаанаас хэрхэн сэргийлэх талаар зохих хэмжээний ойлголтыг хүлээж авах чадвартай болно гэсэн үг юм. Суралцагчийн бичих зүйл нь тэдний хувьд сайтар ойлгож чадахуйц, хэтэрхий хүнд түвшний биш байхад анхаарна. Бичиж буй зүйл нь уран зохиолын эх үү, эсвэл баримтын эх үү гэдгээс шалтгаалан суралцагчаас үгийн сангийн нөөц ялгаатай байдлаар шаардагдана гэдгийг анхаараарай. Нийгмийн шаардлагатай хөл нийлүүлэн амьдрах арга ухаан, оюуны хэвшил байнга өөрчлөгдөж байна. Өөрчлөлтүүдийн нэг хэсэг бол хэл, бичиг үгийн сангийн өөрчлөлт юм.

Хот суурин газрын хүүхдийн хэрэглэж буй үгийн нөөц, хөдөө орон нутагт амьдарч буй хүүхдийн үгийн нөөцөөс ялгаатай, тэр дундаа малчин айлын хүүхдүүдийн хувьд үгийн нөөц баялаг өөр байдаг тул багш зохион бичих сэдэв, бичсэн зүйлийн үг хэллэгт хийх засварыг суралцагчийн амьдралын орчны ялгаатай байдлыг тооцоолон өөрчилж болохыг анхаарна.

Бичсэн эхээ шалгахдаа сурагчид дараах асуултыг өөртөө тавьж болно.

1. Эхлэл хэсгээ тодорхой бичсэн эсэх 2. Төгсгөл оновчтой зөв болж чадсан байна уу? 3. Хэрэглэсэн үг, хэллэг оновчтой, тодорхой болж чадсан уу? 4. Өгүүлбэр бүрийн санаа төгс болж чадсан уу? 5. Санаа давхардсан өгүүлбэр байна уу? 6. Орхигдуулсан санаа байна уу? 7. Нэг үг, үгийн хэлбэрийг олон дахин давтсан алдаа гаргасан уу? 8. Цэг тэмдэг зөв хэрэглэсэн үү? 9. Догол мөр зөв гаргасан уу? 10. Бүх үгээ зөв бичсэн үү?

Бичсэн эхдээ засвар хийхдээ, дараах зүйлийг анхаарна. Эхний нооргоо уншиж засах, бичсэн эхээ бусдад үзүүлж хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Бусдын санал зөвлөгөө сонсоно. Санаагаа илүү ойлгомжтой илэрхийлэх аргаа сонгоно, санаагаа дамжуулах бичлэгийн хэлбэр, агуулга тохирсон эсэхийг шалгана. Засвар хийж дахин бичнэ. Ингэхдээ бичсэн зүйлийнхээ утга санааг алдагдуулахгүй байх. Алдаагаа мэдэрдэг, хүлээн зөвшөөрдөг болгох ѐстой. Сурагчид найруулгын алдаагаа олж сурахад тэдний сэтгэн бодох, ажиглах гэх мэт бүтээлч чадварыг хөгжүүлэхүйц төрөл бүрийн дасгалыг багш хийж болох юм. Жишээлбэл: Дараах найруулгын хэсэг тус бүрээс утга санаа, найруулгын хувьд алдаагүй өгүүлбэрийг сонгон нэгэн эх бүтээх даалгавар байж болно. “Гол дээр” гэдэг бяцхан эх бүтээе. Үүний тулд дараах хэсэг тус бүрээс алдаагүй өгүүлбэрийг олно.

Page 50: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

50

1. А. Гол дээр хүүхнүүд жараахай хөөцөлдөн, хүүхдүүд юм угааж, бие биеэ усаар шүршин наадна. Б. Гол дээр хүүхнүүд жимс түүж, хүүхдүүд юм угааж, бие биеэ усаар шүршин наадна. В. Гол дээр хүүхнүүд юм угааж, хүүхдүүд жараахай хөөцөлдөн, бие биеэ усаар шүршин наадна.

2. А. Хөх цэнхэр тэнгэрт хөвөн цагаан үүл нүүнэ. Б. Хөвөн хөх тэнгэрт хөнгөн цагаан үүл нүүнэ. В. Цэнхэр хөх тэнгэрт цагаан цасан үүл нүүнэ.

3. А. Алсад униартах гол, дэргэд шаагин урсах гол бүгд нийлж ямар нэг сэтгэлийн ая эгшиг өргөн барина. Б. Алсад шаагин урсах гол, дэргэд униартах уул бүгд нийлж ямар нэг сэтгэлийн ая эгшиг өргөн барина. В. Алсад униартах уул, дэргэд шаагин урсах гол бүгд нийлж ямар нэг сэтгэлийн ая эгшиг өргөн барина. Энэхүү гурван хэсэг тус бүрийн тодруулсан зөв өгүүлбэрийг ялган бичихэд зуны өдрийн тухай нэгэн бяцхан эх бүтэх юм. Энэ нь яагаад зөв болж буй, бусад алдаатай хэсэгт аль үгээс шалтгаалан найруулгын ямар алдаа гарсныг дүгнэн ярилцана. Үүнээс үүдэн хөвөн үүл, униартах, шаагих, жараахай хөөцөлдөх, юм угаах, усаар наадах гэх мэт үгс нь зуны өдрийн дүрслэлийг илэрхийлж гаргахад чухал үүрэгтэй байгаа болон аливаа эхэд хэрэглэж буй үг хэллэгийн утга, өнгө аяс нь бүхэл бүтэн эхийн утга санаанд хэрхэн нөлөөлдгийг мэдэж, хэрэглэх чадвартай болох юм.

Явцын үнэлгээ :

Урьдчилсан зөвлөмж

Багш урьдчилсан зөвлөмжийг зохион бичих даалгавар өгөхдөө дараах байдлаар сурагчдад өгнө. Урьдчилсан зөвлөмж сурагч ямар зорилгоор бичих гэж байгаагаас шалтгаалан өөр өөр байна. Энэхүү зөвлөмжид тухайн эхийг зохиож бичихэд анхаарах нөхцөлүүд бүхий шалгуур үзүүлэлт эсвэл тэдгээрийг багтаасан чиглүүлэх асуултууд багтана. Тухайлбал:

Чадвар нь : Зорилгодоо тохируулан бичсэн захидлаа засаж сайжруулах

“Сонирхолтой зохиол бичсэн зохиолчид үзэл бодлоо илэрхийлсэн захидал бичих” даалгавар гүйцэтгэхэд

Ямар зохиолчийг сонгомоор байна вэ?

Тэр зохиолчийн таалагдсан бүтээлийнх нь нэрийг чи сайн мэдэж байгаа юу?

Шүлэг юм уу аль эсвэл өгүүллэг бол чи зохиолынх хэсгийг цээжээр уран тод уншиж, ярьж чадах уу?

Яагаад сонгосон шалтгаанаа тодорхой бичиж чадах уу?

Тэр зохиолчийн ямар бүтээлийг чи сайн мэдэх вэ?

Чамд тэр зохиолчийн бүтээл үнэхээр таалагдсан уу? Чухам яг аль хэсэг нь, яагаад таалагдсан бэ? гэх мэт асуултад хариулж чадвал үзэл бодлоо илэрхийлсэн захидал бичиж болно гэдгийг сануулна. Өнгө ашиглаж зөвлөмж өгөх: Сурагчдад багш сайн хийсэн зүйлийг 1 өнгөөр тэмдэглэж, сайжруулах зүйлийг өөр өнгөөр тэмдэглэж засварлах зөвлөмж өгч болно.

Ийнхүү засаж сайжруулсны дараа сурагчид өөрийн болон бусдын бичсэн эхийг тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу шалгана. Сурагч бичсэн эхээ шалгуулсны дараа өөрөө бас нэг сайжруулж болох бяцхан зөвлөмжийг өөрийнхөө хэмжээнд бичиж болно. Жишээлбэл: Дуртай зохиолчдоо бичсэн захидал:

Бичсэн захидлаа

засаж

сайжруулах нь

өөртөө өгөх

үнэлгээ юм.

- Зохиолчид бичсэн захидалд сонгосон үг хэллэг оновчтой

байж чадсан уу?

- Хүндэтгэлтэй хандаж бичсэнийг миний бичсэн аль үг,

өгүүлбэрээс харж болох вэ? Ягаан өнгөөр тодруулах

- Миний өөрийн үзэл бодол аль хэсэгт туссан байна вэ?

Ногоон өнгөөр тодруулах

- Зохиол дотроос эшлэл авч бичиж чадсан уу?

- Өгүүлбэр бүрийн утга ойлгомжтой болж чадсан уу?

- Хар ярианы үг хэллэг ашиглаагүй биз? гэх мэт асуулт

шалгуурын дагуу бичсэнээ хянаж сайжруулна.

Page 51: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

51

Шалгуур үзүүлэлт Сурагчийн өөрийн үнэлгээ

Багш болон найз нөхрийн үнэлгээ

Захидалд дараах хэсгүүдийг бүрэн гүйцэд гаргаж чадсан эсэх

Мэндчилгээ

Үзэл бодол

Захидал бичих болсон шалтгаан

Талархлын үг

Зохиолчид хүндэтгэлтэй хандаж ямар үг хэллэгийг хэрэглэсэн

Зохиолчид хандсан талархлын ямар үг хэллэгийг оновчтой хэрэглэсэн

Зохиолч ба зохиолынх нь тухай сайтар мэдэж баталгаа, нотолгоотой бичиж чадсан эсэх

Зөв бичгийн ямар дүрмийг анхаарах шаардлагатай байгаа

Ерөнхий зөвлөмж

Багш бүтээлчээр хувилбартай хандах боломж:

Бичсэн зүйлээ хянаж, сайжруулж, засварлах чадвар хүүхэд бүрд тийм ч сайн төлөвшиж чадаагүй байгааг анхаарна. Энэ ажлыг арай тааруухан бичдэг хүүхдүүдэд хялбаршуулан хийж болно. Үг, өгүүлбэрийн нөөцийг нэмэгдүүлэх дасгал: Хүүхэд бүр нэг үг хэллэгийг өгүүлбэрийн утгыг өргөжүүлэх зорилгоор хэлнэ. Жишээ нь:

I хүүхэд: Утаа цэнхэрлэнэ. II хүүхэд: Аргалын утаа цэнхэрлэнэ. III хүүхэд: Аргалын утаа цэнхэрлэн замхарна. IV хүүхэд: Аргалын утаа цэнхэрлэн огторгуйд замхарна. V хүүхэд: Аргалын утаа цэнхэрлэж гүн огторгуйд замхарна. г.м.

Багш самбарт нэг өгүүлбэрийг сонгож бичээд, сурагчидтай хамтран засварлаж болно. Ингэхдээ багш өнгийн шохойгоор найруулгын алдаа засварлах тэмдэглэгээнүүдийг самбарт хийх, янз бүрийн өнгөөр алдаатай үгийг тэмдэглэн доогуур зурах гэх мэтээр аль болох сонирхолтой, бүтээлч байхад сургана. Тухайлбал: “Төмс” сэдвээр 5 дугаар ангийн сурагчийн зохиосон “Төмс бол хүний биед тустай бас өндөр болоход хэрэгтэй юм.” гэсэн өгүүлбэрийг багш самбарт бичээд оновчгүй болсон үгийг улаан өнгийн шохойгоор доогуур зурж найруулгын алдааны хасах тэмдэглэгээг өнгийн шохойгоор тойруулан зурж тэмдэглэнэ.

Дараа нь сурагчдаар “өндөр болох” гэсэн хар ярианы үгийн ойролцоо утгат үг “өсөх, төлжих, торних” гэх мэт үгийн жагсаалтыг хийлгэнэ.

“Бас” гэсэн холбоос илүү байгаагийн учрыг ярилцана. “Төмс бол хүний биед тустай бас өндөр болоход хэрэгтэй юм.” “Төмс нь хүний биеийн өсөлт хөгжилтөд тустай хүнсний ногоо юм.” гэх мэтээр сийрүүлж болно. Сурагчид: Нэг ч гэсэн өгүүлбэрийг бичихийн тулд бичиж буй зүйлийнхээ талаар сайн мэдлэгтэй байж гэмээн алдаагаа сайн засна, бүрэн гүйцэд бичнэ гэдгийг ухаарна. Тухайлбал: Төмс ямар ургамал вэ? Юу юунд сайнаар нөлөөлдөг тухай мэдээлэл дээр ажиллаж байж алдаагаа зөв засаж сурна. Багш самбарт өнгийн шохой ашиглаж сурагчидтай хамтран ажилласнаар тэд алдаагаа засахын тулд өөрсдийн дэвтэрт өнгийн бал ашиглаж хэрхэн ажиллах аргачлалыг олж авдаг. Янз бүрийн зорилгоор эх зохиож бичих

Page 52: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

52

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

Зорилгодоо тохируулан захиа, өдрийн тэмдэглэл, мэдээ бичих

Ямар нэг эхийг бичихэд зорилгоосоо хамааран өөр өөр утгатай, өөр өөр үг хэллэг ашигладаг. Албан ѐсны өнгө аястай зүйл бичиж байна уу, хувийн асуудал бичиж байна уу гэдгээс шалтгаалан хэрэглэх үг хэллэг өөр өөр байдгийг анхаарна.

Албаны юм уу, эсвэл хувийн зорилгоор захиа бичихэд (Аав ээждээ, ах эгчдээ, найз нөхдөдөө, ахмад хүмүүст захидал бичиж сурна.) хэрэглэх үг хэллэг нь зорилгоосоо хамааран өөр өөр байдгийг ойлгож бичиж сурна. Тухайлбал: Өөртөө болон бусдад тохиолдсон сайн сайхан явдлыг ойр дотны хүмүүстээ бичих эсвэл ямар нэг асуудлыг шийдвэрлэх талаар албаны хүмүүст хандаж бичих нь өөр өөр өнгө аястай байхыг анхаарна. Түүнчлэн

Өдрийн тэмдэглэл бичих

Зар сурталчилгаа бичих

Мэдээ бичих

Үлгэр зохиох

Номын шүүмж бичих гэх мэт нь тус тус өөр өөрийн зорилготой, өөр өөр найруулгатай байдгийг 5 дугаар ангийн хүүхдийн хэмжээнд ойлгуулна.

Олон янзын зорилготой, төрөл бүрийн хэрэглээний эхүүд. Жишээ нь:

Өдрийн тэмдэглэл

Зар сурталчилгаа

Мэдээ

Үлгэр

Номын шүүмж г.м.

Өөрийн үзэл бодлоо баталж, илэрхийлж бичих

Зорилгодоо мэдээлэх ба ятгах эх бичих

Эхээс зохиолчийн зорилгыг тайлбарлаж бичихдээ өөрийн үзэл бодлыг нэмж бичнэ.

Эхийн аль нэг хэсгийг сонгон харьцуулж бичихдээ өөрийн үнэлгээ, дүгнэлтийг оруулж бичиж эхэлнэ. Энэ нь сэтгэгдэл бичих эхний алхам байна.

Ойролцоо утга санааг харьцуулан бичиж болно.Жнь: Дүрслэх болон итгэж үнэмшүүлэх утгатай хоѐр эхийг харьцуулан ялгааг нь тодруулж бичих

Үлгэр ба өгүүллэгийн үйл явдал, зарим дүрслэлээс үүдэн өөрт төрсөн сэтгэгдлээ бичиж эхлэх

Үлгэр өгүүллэгийн сэтгэгдэл бичих боломжтой үйл явдлыг хэсэглэн авах

- Хүүхдийн бичсэн олон янзын сэтгэгдэл ашиглах

Номын шүүмж бичих

Номын шүүмж гэдэгт энэ ангийн түвшинд бяцхан дүгнэлтийн хэмжээнд авч үзнэ.

Тухайлбал: Номын өмнөх эхний хуудас, мөн дараагийн гарчиг агуулга хэсгээс хүүхдүүд юу ойлгож авч чадсан тухай дүгнэлт, хүснэгт гэх мэтийг гаргаж бичүүлж болно. Тухайлбал: Зохиогч нь хэн байсан, энэ номд юу юуны тухай гарах, хэдэн онд хаана зохиогдсон, редактор нь хэн байсан, ямар үүрэгтэй, ISBN гэж юу болох гэхэд мэт зөвхөн номын танилцуулга хэсгийг сонгон авч товч дүгнэлтийг хүснэгтэн мэдээллээр хийж болно.

Монгол хэлний сурах бичиг болон бусад сурах бичигтэй хүүхдүүд ийм маягаар ажиллаж болно. Энэ нь цаашдаа номын шүүмж, дүгнэлт бичих, уншсан аливаа эхэд дүгнэлт өгөх эхлэл байна.

Мөн түүнчлэн үлгэр, домог, өгүүллэгийн утга санааг зүйр цэцэн үгээр илэрхийлж бичих түүндээ тулгуурлсан бяцхан дүгнэлт бичих

Хүүхдийн номууд

Сурах бичиг

Хүүхдийн сайн мэдэх зүйр цэцэн үгээр илэрхийлж болохуйц төрөл бүрийн эх

Хурааж бичиж, дүгнэлт хийж болохуйц төрөл бүрийн үлгэр, домог, өгүүллэгүүд

Шүлэг, яруу найраг

Үлгэр зохион бичих

Үлгэрийг дуурайн бичих, эхийн хэсгүүдийг дуурайн бичих төрөл бүрийн дасгал ажил

- Үлгэр, өгүүллэг зохион бичиж эхлэх - Бодит үйл явдлаас үүдэн өгүүллэг бичиж эхлэх - Төсөөлөл дээрээ тулгуурлан, дүрслэн бичиж эхлэх

Үлгэр, өгүүллэг

Хүүхдийн зохиож бичсэн алдаатай ба алдаагүй эхүүд

Page 53: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

53

Эхлээд аль нэг жижиг хэсгийг, дараа нь хэмжээг томруулах гэх мэтээр хөнгөнөөс хүнд рүү чиглүүлнэ.

Өөрийн ба бусдын бичсэнийг үнэлэх

- Зохиолчийн бичсэн санааг, өөрийн үзэл бодолтой харьцуулан үнэлж дүгнэж бичиж эхлэх

- Үнэлэлт дүгнэлтийг мэдээлэх болон ятгах зорилгоор бичих

- Түлхүүр санаагаа дэлгэрүүлэх зорилгоор тэмдэглэл хөтлөх ба санаануудыг холбон найруулах

- Хэвлэмэл болон бусад эх сурвалжаас өөрт хэрэгтэй мэдээлэл, үг хэллэгийг хэрэглээг тэмдэглэж авах

- Зарим эхийн хэсгийг сонсоод түүнд үнэлгээ дүгнэлт өгч бичиж эхлэх

- Үнэлэлт дүгнэлтийг мэдээлэх болон ятгах зорилгоор бичих

- Бичгээр асуух, асуултад бичгээр хариулах нь сурагчдыг аливаа асуудалд нухацтай өөрийн гэсэн бодолтой хандахад чиглүүлнэ.

- Эхийн үйл явдлаас үүдэн, сайн муу, зөв бурууг тодорхойлох шийдвэр гаргах асуулт асууж хариулах, эхийн үйл явдлаас үүдэн дүгнэлт гаргахад чиглүүлсэн асуулт, эсвэл эхийн сургамжит үйл явдлаас үүдэн өөрийнхөө зан чанарт дүгнэлт хийхэд чиглүүлсэн асуулт, цаашлаад, эхийн гол гол ойлголтуудтай өөрийнхөө ойлголтыг харьцуулан шинээр хялбар дүгнэлт гаргаж эхлэх боломжийг олгох асуулт байх

- Жишээ нь: Агуулга үнэлгээний асуултыг “Ах дүү хоѐр” монгол ардын үлгэрийн үйл явдлаас үүдэн “Хэрэв чи хамгийн бага дүү нь байсан бол хоѐр ахдаа юу хэлж, ямар шийдвэр гаргах байсан бэ? гэх мэт асуулт зохиож болно.

- Монгол ѐс заншлыг тайлбарласан үлгэр домог, хууч яриа

- Үлгэр, өгүүллэг Үзүүлэн: Харьцуулан үнэлж дүгнэж бичихэд зориулсан зохиолын баатрын элдэв зан чанарыг харуулсан зурагт үзүүлэн

ТӨМ: Харьцуулан бичихэд зориулсан төрөл бүрийн эхийн хэсгүүд

Зөвлөмж:

Аливаа эхийг үнэлнэ гэдэг нь сайн муу, сайхан муухайгаар ялгах түгээмэл ойлголт бус яагаад, ямар учраас гэдэгт баталгаатай хариулт өгч сурахын эхлэл юм гэдгийг анхаарах хэрэгтэй юм. Ингэж бичих үйл нь аливааг өнгөц бус гүн гүнзгий харах чадвартай болгодог. Тухайлбал: Монгол ардын нэгэн үлгэрийг уншаад дараах асуултаар задлан шинжилж болно гэсэн үг.

Үнэлж дүгнэж унших, бичих, ярих – сонсох чадварыг олгохдоо эхийг бүхэлд нь аль эсвэл хэсэгчилсэн байдлаар уншиж зохиолын баатар, орчинд дүгнэлт хийх чадвар олгоно. Эхийг уншиж үнэлгээ дүгнэлт хийх явцад хэлний төрөлх мэдрэмж авьяасыг хөгжүүлэх талыг голлон анхаарна. Хүүхдийн сонирхол хэрэгцээнд тохирсон эхийг сонгож уншуулахдаа түүний утгыг ухаарах, унших явцдаа аль нэг хэсэгт үнэлгээ дүгнэлт өгөх, эхээс аль нэг таалагдсан хэсгийг сонгож унших, түүнийхээ талаар хэр ойлгож байгааг анхаарна. Энэ нь аливаа эхийн агуулгыг багцлан ойлгох, мэдээллийг цэгцлэх, үнэлж дүгнэх үндсэн чадвар болоод зогсохгүй цаашид бие даан суралцахад төрөлх хэлний хичээлээр эзэмшвэл зохих үндсэн суурь чадваруудын нэг нь болж үлдэх юм.

Мөн эхийг үнэлж дүгнэж эхлэх гэдэг нь уул эхэд яг юуг өгүүлж байгааг, хэрхэн үнэлж байгаа тухай ярихдаа аль нэг хэсгийг эш татаж ярих зэрэг болно. Бичих ба найруулахдаа зүйр цэцэн үг, хэлц үгийг ашиглавал илүү л сайн байна.

Тухайлбал:

Колумба

Үйл явдал - Орчин нөхцөл – Зохиолч уншигчийн сонирхлыг яаж татсан? – Энэ хэсэг чамд ямар

сэтгэгдэл төрүүлсэн? – Энэ үлгэр бусдаас юугаараа ялгаатай, юугаараа адил болох?

Page 54: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

54

“Колумба Америк тив, шинэ эх газрыг нээснийг тэмдэглэхээр Испанийн хатан хаан ордондоо дайллага хийхэд түшмэл язгууртнууд олноороо хүрэлцэн ирж, баяр хүргэжээ. Нэг найз нь Колумбыг ингэж их хүндэтгэж байгааг хараад атаархахдаа : “Гайхаад баймаар юу байх билээ? Эх газар угаасаа л тэнд байсан, танд дайралдсан төдий л биз.” гэжээ. Колумба, инээснээ таваг дотроос нэг өндөг аваад найзыгаа ширээн дээр босгож тавь гэжээ. Найз нь өндгийг аваад хөлөртөл оролдсон боловч чадсангүй. Колумба өндгийг ширээн дээр тогшсонд, ѐроол нь хагарч босоогоороо тогтов. “Олон янзын хэргийг үзэхэд маш хялбар боловч асуудлын гол нь зарим хүн түүнийг илрүүлж санаж олсон байхад нөгөө зарим нь олж илрүүлээгүй , санаж олоогүй л байдаг. Ийм нэг жаахан зөрүү байдаг юм даа.” гэж тэр хэлэв.” гэсэн эхийг уншаад дүгнэж ярьж, бичихдээ

“Миний бодлоор, миний ойлгосноор ....” гээд яриагаа эхэлбэл сайн юм. Тэгээд “Колумбын найз өндгийг хэчнээн оролдоод эвий нь олоогүй байхад, ѐроолыг хагалж тогтоох аргыг Колумба эрж олж чадсан нь “Аргыг олбол бэрхийг давна.” гэсэнтэй утга нэг юм.” гэх мэтээр зүйр цэцэн үгийг эш татаж Колумба, түүний найзын тухай харьцуулан дүгнэж ярьж, бичих чадвартай бол сайн.

Аливаа зүйлийг үнэлнэ, дүгнэнэ гэдэг нь угтаа сэтгэгдэл бичихэд сургана гэсэн үг юм. Ингэхдээ нэг өгүүлбэрээс, жижиг хэсэг гэх мэтээр хэмжээг бага багаар ахиулна. Эхийн үйл явдлыг хүүхэд өөрийнхөөрөө үнэлж дүгнэх боломжийг бүрдүүлнэ. Энэ сэдвийн хүрээнд зарим зохиолууд, дэлгэцийн ба хэвлэмэл бүтээлүүдийг харьцуулан зохиогчид аливаа үйл явдлыг өөр өөрсдийнхөөрөө хэрхэн найруулж уншигч, үзэгчдийн сонирхлыг татдагийг мэдэж болно. - Үүний тулд өөрийн орны болон дэлхийн сонгодог бүтээлүүдийн олон хувилбараас

сонгож, тэдгээр нь өөр хоорондоо ямар ялгаатай байгаад харьцуулалт хийж болно. Тухайлбал: “Цасангаа ба долоон одой” “Нойрсож буй гүнж” “Үнсгэлжин” гэх мэт үлгэр болон дэлгэцийн бүтэээлд харьцуулалт хийж

- Аль хувилбар нь чамд илүү үнэмшилтэй санагдаж байна вэ? - Яагаад? - Аль нь илүү ойлгомжтой, сонирхолтой санагдаж байна? - Ямар ямар дүрүүд нь ойролцоо байна гэх мэтээр бяцхан үнэлэлт дүгнэлт өгөх

хэлбэрийг сонгож болно. Бичих чадварыг хөгжүүлж төлөвшүүлэх явцад хийж болох ажлууд - Ном хийх, сурагчдын бичсэнийг ном хэлбэрт оруулан ангийн номын санд байрлуулан

анги дотроо улмаар анги хоорондоо солилцон унших - Эцэг эхийн өдрөөр эцэг эхдээ чанга уншиж танилцуулан аав ээж нараар бахархал

талархлын үг хэлүүлэх - Нэг сурагчийн бичсэн бүх эх, зурсан зургийг эмхэтгэн эцэг эх, ах эгч, сургуулийн

удирлагад бэлэглүүлэх - Ангийн сонин гаргаж янз бүрийн төрлөөр бичих дадлага хийлгэх. Ангийн сонинд

уучлал гуйх захидал, мэдээ мэдээлэл, тойм, санал, зөвлөгөө бичих боломжтой. - Ангийн сэтгүүл гаргаж болно. Сэтгүүлд дуу, шүлэг эмхэтгэн бичихээс гадна зүйр цэцэн

үг, оньсого таавар, өгүүллэг хүртэл сонгон хуулж оруулж бичнэ. Мөн эдгээрийг дуурайлган бичих, зохион найруулсан бичлэг орно.

- Мөн бусдын бичсэнийг харьцуулан үнэлж болно. Тухайлбал: Монгол ардын зүйр цэцэн үг болон ертөнцийн гурвын хувилбаруудыг цээжлэн, харьцуулж болно.

Жишээлбэл: “Ертөнцийн гурван чимэг” юугаараа адил, юугаараа өөр байгааг хүүхдээр ажиглуулан тайлбар, дүгнэлт хийж болно. Дараах хоѐр ертөнцийн гурвын эхнийх нь юмыг гадаад талаас нь үнэлж дүгнэж хэлсэн бол сүүлчийнх нь дотоод талаас нь дүгнэж хэлсэн байна. Тиймээс эхний ертөнцийн гуравт дүрсэлсэн зүйлийг зургаар илэрхийлэх боломжтой бол сүүлчийнхийг зургаар илэрхийлэхэд түвэгтэй юм. Мөн толгой холбож, үгийн тоог тэнцүүлэн шүлэглэснээрээ адил юм гэх мэт олон талаас нь харьцуулан үнэлж болно. Хүүхэд заавал энэ маягаар бүгдийг ажиглаж илрүүлэх албагүй бөгөөд өөр өөрийн хэмжээнд зохих хэмжээнд харьцуулан үнэлж л байвал тэдний хувьд амжилт байна гэдгийг багш нар анхаараарай. Сайхан хүүхэн гэрийн чимэг Сайн морь эрийн чимэг Саглагар мод уулын чимэг

Эрдэнийн чулуу уулын чимэг Эелдэг зан хүний чимэг Эрдэм ном бүхний чимэг

Page 55: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

55

- Мэдлэг, чадварын хувьд бусдаасаа давуу зарим сурагчид бие даан суралцах боломж олгож болно.

- Түвшин өөр өөр сурагчийн хувьд уншиж, харьцуулах эхийг өөрөө сонгох боломж олговол илүү сайн.

- Ийм ажлыг заавал нэг цагийн хичээл дээр багтаах гэж шахахгүй гэдгийг анхаараарай. - Өмнө улиралд үзсэн эхээс харьцуулан үзнэ. Ингэхдээ бүтэн эхээр бус аль нэгэн

оновчтой хэсгийг сонгон авахад анхаарна уу.

Явцын үнэлгээ: Сурагчийн бичсэн эх бичвэр дээр багш санал бичиж сурах нь маш чухал байдаг. Туршлагаас үзэхэд сурагчийн дэвтэрийг шалгахад багш санал, зөвлөмж бичвэл, тухайн сурагчийг сайжрахад илүү нөлөөтэй аж. Зөвхөн дүн тавих нь сурагчид дүнгийн төлөө хөөцөлдөхийг чухалчлахаас бус хэрхэн сайжрах вэ? гэдгийг боддоггүй. Энэ аргыг хэрэглэснээр сурагчид өөрсдийн бичсэн эхэд ажиглалт хийж эхэлдэг бөгөөд өөрийн бичсэний аль хэсэг дээр юуг илүү ажиглаж засахаа мэддэг болно. Сурагчийн ажлыг шалгаж байхдаа багш тухайн ажлыг яавал илүү сайжруулж болох талаас нь зөвлөмж өгнө. Сурагч өөрийн шалгуулсан ажлыг буцааж аваад, зөвлөмжийн дагуу дараа дараагийн ажил хийхдээ хэрэглэж, сайжруулна. Сурагчдын ажлыг эерэг талаас нь харж, хөхиүлэн дэмжсэн зөвлөмж өгөх нь зүйтэй. ... сайн болсон байна. Гэхдээ ... –вэл илүү сайжирна гэх мэт. Жишээ нь: Дараах сурагчийн бичсэн өдрийн тэмдэглэл дээр багш ямар санал бичиж болохыг зөвлөе. 2014.04.20 5 дугаар ангийн сурагч Г.Цолмон Өдрийн тэмдэглэл За өнөөдөр бол манай ангийн тайлан болох өдөр. Өглөө босоол тайлангийнхаа бүх зүйлийг бэлдээл их завгүй байлаа. Тайлан болно гээд бараг хичээл ороогүй. Ихэнх хичээл цонхлоол. Тайландаа бэлдээл, хүүхдүүд ийшээ тийшээ бужигнаал, тэр ч хааччав гээл сандраал би ч мөн орох юмандаа бэлдэж ‼ ажилд тусалж байлаа. За тэгээд тайлан эхлэв. Би хамгийн эхний хөгжмийн дугуйлангийн үзүүлбэрд оролцсон. Хөгжмөө ч сайн тоголож амжилттай өнгөрлөө. Тэгээд тайзнаас буух завандаа эцэг эхчүүдийг харсан чинь‼ аймаар цөөхөн хүмүүс ирсний, урд талд сууж байгаа захирал менежер гэх хүмүүсийг хартал их нүүрний баясгалантай бахархасан шинжтэй сууж байгаад нь би их баярлан гарч дараагийн орох зүйлдээ бэлдлээ. Тэр нь юу гэвэл, Цасангаа ба долоон одой гэх англи хэлний хичээлийн жүжигчэлсэн тоглолт. Энэ тоглолтонд би маш их сандарч айж байлаа. Нэг дотны найзтайгаа нольд орон хувцасаа солилоо. Тэгээд хартал би өөрийгөө ямар царай муутай юм бэ гэж бодлоо. Ха ха. Хүүхдүүд намайг хөөрхөн байна гэх юм. Би худлаа гэж бодоол байж байлаа. За тэгээд гарах ээлж боллоо. Маш их сандарсан ч гэлээ сайн тоголхыг хичээж байлаа. Аль болох чанга дуугарч хүмүүсийн анхаарлыг татхыг хүссэн боловч аавынхаа царайг хартал ямар тэнэг юм бэ? гэсэн байдалтай сууж байв. Би тэгэхэд үнэхээр л муу тоглоод байгаа юм байна даа гэж бодон тайзны цаана орлоо. Тэгээл тэр жүжгийн‼ нэг юм‼ арай ядан дуусгав. За тэгээд нэг юм‼ тайлан тоглолт дуусан гэртээ ирж аав, ээждээ тэгсэн ингсэн гэж ярин өнөөдрийг өнгөрөөлөө. Маш их урт өдөр байлаа.

“100%” Ундааны зар сурталчилгаа

Багш: Энэ сурагчийн бичсэн өдрийн тэмдэглэлийг эерэг талаас эхлээд дүгнэж сайшаагаад, цаашид

сайжруулах зүйлийг санал болгож бичнэ. Үүнд:

“Чиний бичсэн өдрийн тэмдэглэл маш сонирхолтой болжээ. Тэр өдөр танай ангийнхан болон бас чи

их сандарч, тэвдэж бас бужигнаж өнгөрсөн байна. Чи өдрийн тэмдэглэл дотроо “босоол, бэлдээл,

цонхлоол, сандраал, гээл” гэх мэт үгсэд байгаа “л” гэсэн бүтээврээр тэр өдрийн бужигнасан сандарсан

байдлыг сайн гаргаж өгсөн байна. Бичиж байгаа зүйлдээ өгүүлэгч хүний сэтгэл санаа ямар байсан гэдгийг

гаргаж чадаж байгаа нь хамгийн сайн зүйл юм. Чи цаашид маш сайн бичдэг болох ирээдүйтэй хүүхэд

байна. Гэхдээ үүнээс хойш анхаарах зүйл бол энэ нь үйл үг бүтээх “-л” дагавар биш, хүний сэтгэлийн

байдлыг илэрхийлж өмнөх үгээс нь тусдаа бичдэг “л” бүтээвэр учир босоод л, бэлдээд л, цонхлоод л,

сандраад л, гээд л гэх мэтээр өмнөх үгээс салгаж бичдэгийг анхаараарай. Тэр байдлыг чи маш

сонирхолтой дүрсэлсэн байна. Бас тэр өдөр болсон хамгийн онцлогтой зүйлүүдийг дарааллаар нь маш

сайн бичсэн байна.” гэх мэт сайшаагаад

Гэхдээ чи дараагийн зүйлээ бичихдээ зөв бичгийн алдаагаа сайтар нягтлах хэрэгтэй. Буруу бичсэн үгийг

доогуур нь зурсан байгаа. Бас эх зохиохдоо зарим үгийг буруу хэрэглэсэн тал байна. Жишээлбэл: нэг юм,

харсан чинь гэх мэт үг нь хар ярианы үг юм. Бичигт “хартал, арай ядан” гэх мэт үгийг хэрэглэж болно. Мөн

эх дотроо өөр өөр зүйлийн тухай өгүүлэхдээ догол мөрөөс эхэлдгийг битгий мартаарай. гэх мэтээр сурагч

цаашдаа бичсэн зүйлээ сайжруулахад дэмжлэг болохуйц санал зөвлөгөө өгөх нь янз бүрийн зорилгоор эх

зохион бичиж сургах явцын хамгийн оновчтой үнэлгээ болох юм.

Page 56: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

56

Энэ ундаа бол алим, гүзээлзгэнэ, шийгуа гэх байгалийн жимсийг яг байгаль дээрээс нь хураан авч 100 % амин дэмтэй цэвэрхэн болгосон тул таны шүд, зүрх, ходоод гээд бүхий л бие махбодод 100% тустай тул та 100% гэх энэ ундааг худалдан аваарай.

Суралцагч цаашид сайн бичдэг болохын тулд эх зохион бичихэд тавих шалгууруудыг гаргаж ангийн хананд байрлуулж болно. Энэхүү шалгуурыг багш, сурагч хоѐр хамтран “Бод, хамтар, хуваалц” аргыг ашиглаад гаргаж ч болох юм.

Багш: “За өнөөдөр бүгдээрээ хамтран зохион бичлэг бичихэд юу, юуг хойшид хамгийн гол болгож анхаарах шалгуураа гаргая.” гээд хичээлээ эхэлж болно. Энэ нь хүүхдүүд янз бүрийн зорилгоор бичихэд бид цаашид юуг анхаарах ѐстой вэ? гэдгээ мэдэхээс гадна, аливаа шийдвэрийг олноороо хамтран гаргах аргад суралцах, өөрөө өөрийн үнэлгээг тодорхойлдгоороо давуу талтай. Дараах дарааллаар зохион байгуулна.

Үйл ажиллагаа 1.

БОД, ХАМТАР, ХУВААЛЦ

- Íýã íýãýýð áîä - Õî¸ð õî¸ðîîð ÿðèëö - Çóðãàà çóðãààãààð ñàíàëàà õóâààëö - Àíãè íèéòýýð õýëýëöýí ñàíàëä ñîíãîëò õèé - Áàãø ñàíàëûã öýãöýë

Эдгээрийн тухай таамаглал дэвшүүлж, хүлээлт үүсгэн ярилцаж болно. 5 минутаас хэтрэхгүй

Багш эдгээр үйл ажиллагааны дарааллыг самбарт байрлуулна.

Үйл ажиллагаа 2.

- Хүүхэд á¿ð бичсэн зохион бичлэгт тавигдаж болох шалгууруудыг тунгаан бодоод õàìãèéí ÷óõàë ãýñýí õî¸ð ñàíààã áè÷íý. Тухайлбал: - Баримттай байх

- Сонирхолтой байх г.м.

Багш: Чи “100%” гэдэг нэртэй шинэ ундаагаа сурталчлахын тулд

“- Байгалиас авсан жимс хэрэглэсэн

- Хүний биед сайн нөлөөлөх чадалтай гэх мэтээр ятгаж, итгүүлсэн үг хэллэгийг ашиглаж сонирхолтой бичихийн төлөө хичээж чармайж ажилласан байна.

Гэвч энд бага зэрэг анхаарах зүйл байна. Дараа нь дахин сайжруулаарай.

1. 100% гэдэг ундааны нэрийг шаардлагагүй газар давтсан байна.

2. Таримал ба таримал бус хүнсний ногоо, жимсний нэрийг хольж бичсэн байна. Тэгэхлээр жимс ба хүнсний ногоог ялгаж сурах хэрэгтэй байна. Мөн жимс, хүнсний ногооны талаар баримт мэдээлэл олох хэрэгтэй” гэх мэтээр зөвлөмж саналаа бичнэ.

Page 57: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

57

Үйл ажиллагаа 3.

- Õî¸ð õî¸ðîîð õàìòðàí ÿðèëöàæ хоѐулаа дундаасаа äýýðõèéí àäèë хамгийн чухал õî¸ð ñàíàëûã ñîíãîæ àâíà.

Үйл ажиллагаа 4.

- Çóðãàà çóðãààãààð ãðóïï áîëîí ñàíàë áîäëîî ÷ºëººòýé õóâààëöàæ õàìãèéí ÷óõàë äºðâºí ша лг у у р ыг ñîíãîж äºðâºí öààñàí äýýð áè÷èæ ãðóïï äîòðîî õÿíààä, а н г и й н с а мб а р т н а а н а . Ту х а й л б а л :

Үйл ажиллагаа 5.

- Àíãè íèéòýýð á¿õ ñàíàëóóäûã óíøèí õàìãèéí ÷óõàë ãýñýí õî¸ð ñàíààí äýýð ºíãèéí ïàëàìàñòðààð, эсвэл өнгийн наадаг цаасаар òýìäýã òàâèíà

- Ýíý ¿åä õýí íýãýíòýé ñàíàë ñîëèëöîõã¿é

Үйл ажиллагаа 6.

- Áàãø òýìäýã òàâèãäààã¿é ñàíàëûã áóöààí àâ÷ äàâõàöñàí ñàíààã íýãòãýí õàìãèéí îëîí îíîî àâñíààð íü æàãñààí áàéðëóóëíà.

Үйл ажиллагаа 7.

- Äýýðõ ¿ç¿¿ëýëò á¿ðýýñ ãðóïï á¿ðä 1-2 ûã ºã÷ ò¿¿íèéã õýðõýí ¿íýëýõ нарийвчилсэн шалгуурыг õàìòðàí ãàðãóóëж болно.

- Жишээлбэл: Цэг тэмдэг зөв хэрэглэх 1. Догол мөр 2. Зураас 3. Зэрэгцээ цэг 4. Асуултын тэмдэг 5. Анхаарлын тэмдгийг зөв хэрэглэх гэх мэт

Үүнийг багш өөрөө гаргаж ч болно.

Үйл ажиллагаа 8.

- Ýíýõ¿¿ ãàðãàñàí øààðäëàãà áîëîí øàëãóóð ¿ç¿¿ëýëò íü òýäíèé áè÷ñýíèéã ¿íýëýõ øàëãóóð ¿ç¿¿ëýëò áîëíî.

- Үүнийг ангийн хананд томоор бичиж байрлуулах ба зохион бичих үйл явцын үнэлгээний гол шалгуур болно.

А

А.

Б.

А

Гарчигтай байх Баримт,

нотолгоотой байх

Цэг тэмдгийг зөв хэрэглэсэн

байх

Холбоосыг оновчтой

хэрэглэсэн байх

Page 58: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

58

Дээрх шалгууруудаас онцлон, эх зохиож бичихээс урьд, сурагч өөрийгөө үнэлэх үнэлгээний шалгуурыг гаргаж, тэдний гарт өгсөн байж болно. Тухайлбал: Эхэд шинэ баатар, шинэ орчин нэмж бичихэд

Ерөнхий үзүүлэлт

Дэд үзүүлэлт Үнэлгээ

Санаагаа хэр зэрэг гаргасан

Үйл явдлыг сонирхолтойгоор ургуулан бодсон, бүтээлчээр шинэ дүр дүрслэлийг төсөөлөн бодож гаргаж чадсан эсэх

Дүр, дүрслэл хэр зэрэг болсон

Дүр дүрслэлийг хүний сэтгэлд буухуйцаар сонирхолтой дүрслэн бичиж илэрхийлсэн эсэх

Зөв бичих зүйн хувьд

- Цэг цэглэл, догол мөр зэргийг зөв хэрэглэсэн эсэх - Гээгдэх ба гээгдэхгүй эгшигтэй үгийг алдаагүй зөв бичсэн

эсэх

Багш бүтээлчээр хувилбартай хандах боломж:

5 дугаар ангийн сурагчийн хувьд дунд ангийн сурагчтай харьцуулахад нэг зүйл дээр удаан суух чадварын хувьд тийм ч сайн биш. Сонирхол нь богино хугацаанд өрнөж, буурах хандлага нэлээд их байдаг тул багш нар хичээлээ аль болох хүүхдийн сонирхлыг татсанаар сургалтын үйл ажиллагаанд тэднийг идэвхтэй оролцуулах төрөл бүрийн аргыг сэдэж, санаачилж байх нь чухал юм. Тухайлбал: Янз бүрийн зорилгоор бичиж сурахад сурагч өөрийн үзэл бодлоо гаргаж, илэрхийлж бичих нь нэлээд том зорилт болно. Хүүхдийн өөрийн үзэл бодол ямар байгааг дараах байдлаар илрүүлж болно.

- Сурагчид 5 – 6 жижиг баг болж сууна. - Багш аливаа нэгэн асуудал, сэдвийн нэр хэлэхэд багаараа хамтран 3 минутын

хугацаанд тухайн сэдвийн хүрээнд өөрсдийн үзэл бодлоо тойргоор бичиж илэрхийлнэ. Гэхдээ багийн нэг гишүүн нэг л үг бичиж дамжуулах ба тэрхүү үг нь уг өгүүлбэрийн утга найруулгыг алдуудахгүй байх нь чухал.

- Энэ дасгал нь богино хугацаанд сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, сэтгэхүйн уян хатан чанарыг бий болгох, хамтран суралцах чадварыг олгодгоороо давуу талтай. Мөн олон янзын үзэл бодол гарч болох тул аливаа зүйлийг сайн, муу олон Жишээ нь : Гар утас муу нөлөөтэй юү?

гэх мэт хүүхдүүдээс ялгаатай санал гарч болох юм. Багш хүүхдүүдээс гарсан зөрүүтэй саналыг хэлэлцэж, тэдгээрийг нотлох олон янзын баримтыг эрж хайх гэх бүтээлч үйлд хөтөлнө.

Энд интернэт мэдээллээс хол хөндий хөдөө, орон нутгийн сурагчдын хувьд бодит амьдралд тохиолдсон жишээ баримт эрж хайх, мөн телевиз, радио, сургуулийн номын сан, сонин, сэтгүүл гэх мэт түгээмэл байдаг хэрэгслүүдээс баримт нотолгоог олж болно.

- Суралцагчдад ойлгосон зүйл, эзэмшсэн чадвараа харуулах боломж олгох

Төсөөлөн бичих чадвараа харуулахад багшийн өгч буй даалгавар тэдний сэдэл сонирхлыг төрүүлэхүйц байх нь чухал юм. Даалгавар хэдий чинээ сонирхолтой байж гэмээн, сурагчдын бүтээлч сэтгэлгээ төдий чинээ хөгждөг. Тухайлбал: Төсөөлөн бичих даалгаврыг дараах байдлаар өгч болно.

Зургийг нэрлэе.

Гар утас хүний эрүүл мэндэд сөрөг

нөлөөтэй учир түүнээс татгалзъя.

Гар утасгүйгээр өнөөдрийн

амьдралыг төсөөлөхөд бэрх юм.

Page 59: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

59

Дараах толинуудад чи өөрийгөө харсан тухайгаа юу бичмээр байна? Ялгааг гаргаж төсөөлөн бичнэ үү?

Сурагчдын төсөөлөх чадварыг хөгжүүлэхийн тулд:

Бэлтгэх зүйл: Бичих сэдэвтэй холбоо бүхий эх, түүний гол агуулгыг гаргахуйц бодит үзүүлэн, үг хэллэг, зураглал гэх мэтээс үүдэж таамаглал дэвшүүлнэ.

Тухайлбал: Эхийн хэсгээс төсөөлөн бодож дараагийн үйл явдлыг таамаглах, шинэ баатар, шинэ орчин нэмж бичихийн тулд: Үйл ажиллагааны дараалал

- Муурыг хүншүүлэн дүрсэлж, бодол

санааг нь төсөөлөн бичнэ үү?

- Муур дараах толины алинд харсан

бол? Яагаад?

o Шидэт толь

o Өрөөний толь

o Сэтгэлийн толь

o Мөрөөдлийн толь

Сэтгэлийн толь

Мөрөөдлийн толь

Өрөөний толь

Шидэт толь

Page 60: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

60

Эхийн хэсгийг уншаад, зогсолт хийхэд, сурагчид 3 – 5 минут бодсоны эцэст багаараа ярилцаад, дараах хүснэгтийг бөглөнө.

Зогсолт Юу тохиолдож болох вэ? Ямар баримт байна ? Юу болж өнгөрсөн бэ?

I зогсолт

II зогсолт

III зогсолт

Багш уран зохиолын эхийн эхний хэсгийг уншаад, зогсолт хийнэ. Энэ үед сурагчид хоѐр минут бодоод харилцан ярилцаж эхний хүснэгтийн гурав дахь асуултад хариулж бичнэ. Дараа нь шууд хоѐр дахь эгнээний эхний хоѐр асуултад хариулж бичнэ.

Багш дараагийн хэсгийг уншаад зогсолт хийхэд, хоѐр дахь эгнээний гурав дахь асуултад хариулж бичээд, гурав дахь эгнээний эхний хоѐр асуултыг бөглөх гэх мэтээр эхийн хэмжээ том, зогсолт олон байх тусам хүснэгтийн хэмжээ нэмэгдэнэ. Багш хамгийн эгзэгтэй, сонирхол татах хэсэг дээр зогсолт хийнэ. Сурагчийн төсөөлөн бодох чадварыг хөгжүүлэхэд ийнхүү олон янзын бүтээлч аргыг ашиглаж болох юм.

Үнэлж дүгнэж бичих арга: Багш сурагчдын унших эхийг тарааж өгсний дараа тухайн эхээс хамгийн их сонирхол татсан, өөрт таалагдсан, эсвэл эргэлзээ төрүүлсэн, үнэмшилгүй санагдсан хэсгийг олж тэмдэглэх даалгавар өгнө.

Сурагчид: Олж тэмдэглэсэн хэсгээ, нарийхан зурвас цаасан дээр бичээд, номоос авсан бол хуудсыг тэмдэглэнэ. Ийнхүү тэмдэглэн бичсэн хэсгийн талаар санал бодлоо ард нь бичнэ. Үүнийг эхийн хэсэгт өгсөн үнэлгээ дүгнэлт гэж үзэж болно. Багш сурагчдын сонгож бичсэн хэсгийг уншуулж бусад сурагчдын санал бодлыг сонсоно. Хамгийн сүүлд эхний сурагч өөрийн дүгнэж бичсэнийг уншина. Үүнийг энэ хэсгийн төгсгөл дүгнэлт, хаалт гэж үзээд дараагийн сурагчийнхыг сонсоно. Энэ мэтээр хичээлийн цагт багтааж хэд хэдэн сурагчийн бичсэн санал бодлыг сонсоно.

ХЭЛ ЗҮЙ ҮГИЙН САНГИЙН ХЭРЭГЛЭЭ

Үгийн аймгийн сонгон хэрэглэх

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

Төлөөлсөн утгыг өгүүлбэрт зөв хэрэглэх (асуух, заах, биеийн төлөөний үг)

Асуух, заах, биеийн төлөөний үгийг өгүүлбэрт зөв хэрэглэж сурахын тулд:

- Төлөөний үгээр холбогдсон 2 – 3 өгүүлбэрийг утгын холбоонд нь ойлгож унших

- Асуух, заах, биеийн төлөөний үгсийг өгүүлбэрийн дотроос ялгаж тэмдэглэх, утгаар нь ялган бүлэглэх

- Төлөөний үгсийн үгийг төлөөлсөн, үйл хөдлөлийг төлөөлснийг ялган таних. Тухайлбал: “Энэ, тэр” гэсэн заах төлөөний үг нь үгийг ч төлөөлдөг бол “Хэн, юу” гэсэн асуух төлөөний үг нь үгийг төлөөлдөг болохыг ялган таних

- Бичил эхийг зохиож бичихдээ, төлөөлөх утгатай үгсийг оновчтой хэрэглэж сурах

- Асуух, заах болон биеийн төлөөний үг нь өгүүлбэрийг утга төгөлдөр, товч тодорхой болгодгийг таних

- Найруулан бичсэн өгүүлбэр ба эхийн дотор хэрхэн оновчтой хэрэглэснийг тайлбарлах, хэрэглэж сурах

- Өгүүлбэр болон эхийн хэсгийг холбоход гол

- Асуух, заах, биеийн

төлөөний үг бүхий өгүүлбэр, эхийн хэсэг

- Төлөөний үгсийн жишээ үзүүлэн

- Эдгээр үгсийн утга олон янзаар илэрч харагдах өгүүлбэрийн жишээнүүд

Page 61: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

61

үүрэгтэй оролцох, уран яруу тодорхой болгохын тулд хэрэглэсэн асуух болон биеийн төлөөний үгийг ялгаж тэмдэглэх. Тухайлбал: “Галууны дэгдээхий! Бариарай! гэлцэж, хүүхдүүд суваг дотор нүцгэлэн орж, дээш доош гүйлдэн хашхиралдана. Зарим нь хоѐр талаар нь хашин зогсоод “цохь, шид” гэлцэн бархирах сонсдоно. Энэ үед Дугар үхэр хурааж яваад, тааралдав.“ гэхэд “Энэ үед” гэгийг өмнөх өгүүлбэрийг дахин давтан бичиж нуршихгүйн тулд тухайн үйл хөдлөл болсон цаг хугацааг төлөөлөн холбосон байна гэдгийг ойлгож, таньдаг болсноор төлөөний үгийг утгаар нь ялган, зөв хэрэглэж сурах

Өгүүлбэрийг шинж чанар, орон байр, цаг хугацаа, тоо хэмжээ, учир шалтгааны утгаар дэлгэрүүлэх

Өгүүлбэрийг эдгээр утгаар дэлгэрүүлэхийн тулд:

- Үгсийг шинж чанар, орон байр, цаг хугацаа, тоо хэмжээ, учир шалтгааны утгаар ялган таних

- Өгүүлбэр доторх холбоо үгсийг эдгээр утгаар ялган бүлэглэхдээ тодруулагч харандаа хэрэглэх

- Цаасан дээр бичсэн өгүүлбэрийн доторх холбоо үгсийг эдгээр утгаар ялган хайчлах

- Олон өгүүлбэрээс эдгээр утгыг олж ижил ижлээр нь ялган бүлэглэж, ханын самбарт нааж байрлуулах

- Хэсэг хэсгээр нь бүлэглэж ангилах - Хураангуй өгүүлбэрийг шинж чанарын утгаар

дэлгэрүүлэх. Тухайлбал: Навч хийслээ. Хатсан навч хийслээ.

- Хураангуй өгүүлбэрийг орон байрын утгаар дэлгэрүүлэх. Тухайлбал: Одод гялалзав. Тэнгэрт одод гялалзав.

- Хураангуй өгүүлбэрийг цаг хугацааны утгаар дэлгэрүүлэх. Тухайлбал: Саран гэрэлтэв. Үдшийн саран гэрэлтэв.

- Хураангуй өгүүлбэрийг тоо хэмжээний утгаар дэлгэрүүлэх. Тухайлбал: Од түгэв. Түмэн од түгэв.

- Хураангуй өгүүлбэрийг учир шалтгааны утгаар дэлгэрүүлэх. Аргал норчихлоо. Бороо орсноос аргал норчихлоо. гэх мэт эхний үед хураангуй өгүүлбэрийг төрөл бүрийн утгат үгсээр дэлгэрүүлэх явцад, үгсийн утгыг ухаарах

- Том хэмжээтэй өгүүлбэрийг дээрх утгуудаар дэлгэрүүлж бичих

- Өгүүлбэр нь шинж чанар, орон байр, цаг хугацаа, тоо хэмжээ, учир шалтгааны утгаар дэлгэрч байж утга төгс болдгийг мэдэж хэрэглэж сурах

- Баримтын ба баримтын бус эхийн өгүүлбэрүүдийг шинж чанар, орон байр, цаг хугацаа, тоо хэмжээ, учир шалтгааны утгаар дэлгэрүүлэхэд утга санаа, өнгө аяс өөр өөр байгааг мэдэж хэрэглэж сурах

- Баримт нотолгоог оновчтой сонгож дэлгэрүүлэх - Эхийн орчныг бүтээлчээр хувиргаж дэлгэрүүлэх

- Цаг хугацаа, орон байрыг чухалчилсан эх ба өгүүлбэрийн жишээ

- Төрөл бүрийн утгат бичил эх өгүүлбэрүүд

- Тухайлбал: Мэдээ нь цаг хугацаа, тоо хэмжээ, орон байр гэх мэт үгсээр дэлгэрч байж сая тодорхой болдог тул хэрэглэгдэхүүн болгож болно.

Зөвлөмж

Энэхүү чадварыг олгохын чухал нь үг ба өгүүлбэрийн утгыг ухаарах явдал юм . Багш төрөл бүрийн утгат үгс орсон өгүүлбэрүүдийг цуглуулж, өнгийн цааснаа бичиж бэлтгэвэл үр дүнтэй. Мөн сурагчдаар эрэл хайгуул хийлгэж мэдээллийн болон уран зохиолын эхээс төлөөний үгийг олон янзын утгаар хэрэглэсэн жишээ өгүүлбэр, мөн дэлгэрэнгүй болон хураангуй өгүүлбэрийн жишээнүүдийг цуглуулах, багаар хамтран үзүүлэн самбар бэлтгэх гэх төрөл бүрийн ажлыг өөрсдөөр нь хийлгэвэл сайн. Мөн

Сурагчид энэ үед үгсийн олон янз утгыг ойлгож мэдэх, эхийг ойлгож унших, улмаар хэрэглэж сурна. Ингэхдээ хамгийн чухал нь утгыг хам сэдвийн хүрээнд зөв ухаарах нь

Page 62: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

62

чухал. Тухайлбал: “Хотын нэгэн оюутан зуны амралтаар нутагтаа харьж гэнэ. Энэ бол хориод насны хүү байжээ.” гэхэд “Энэ бол” гэдэг нь “хотын нэгэн оюутныг” төлөөлсөн үг бөгөөд өмнөх өгүүлбэрт бичсэн үгийг дараагийн өгүүлбэрт дахин давтахгүйн тулд монгол хэлний энэ мэт төлөөний үгийг хэрэглэж сурах дадлагыг хийх юм.

Энэ мэт өгүүлбэр ба эхийн дотор хэрэглэх төлөөний үгийг найруулгын учир холбогдлоор аль болох хүүхдийн хамгийн хялбар энгийн ойлгох жишээ баримтаар баталж бичих дадлага ажлыг хийнэ.

- “Их аварга Д.Дагвадорж дараалан түрүүлж, шинэ амжилт тогтоолоо.” гэхэд Хэзээ? Хаана? Хэдэн удаа? гэдэг нь тодорхой бус учир тийм ч сонирхолгүй байна.

- Энэ өгүүлбэрийг хэрхэн дэлгэрүүлэн бодит баримт нотолгоотой мэдээ болгосныг харъя. “Их аварга Д.Дагвадорж 2005 оны (Цаг хугацаа) 6 башѐд (Тоо хэмжээ) дараалан түрүүлж, сумогийн түүхэнд (орон байр) шинэ амжилт тогтоолоо.” гэхэд цаг хугацаа, тоо хэмжээ, орон байр тодорхой болсон тул илүү сонирхолтой, үнэмшилтэй, бүрэн гүйцэд болсон байна.

Үүнийг харьцуулан харвал:

Их аварга Д.Дагвадорж дараалан түрүүлж, шинэ амжилт тогтоолоо.

Их аварга Д.Дагвадорж 2005 оны (Хэзээ? - Цаг хугацаа) 6 башѐд (Хэдэн удаа? - Тоо хэмжээ) дараалан түрүүлж, сумогийн түүхэнд (Хаана? - Орон байр) шинэ амжилт тогтоолоо.

Анхаарах зүйл: Багш нар - Цаг хугацаа заасан үг гэж юу вэ? Орон байр заасан үг гэж юу вэ? Тоо хэмжээ заасан үг гэж юу вэ? Учир шалтгаан заасан үг гэж юу вэ? гэдгийг заах биш, харин эдгээр утгыг илэрхийлсэн үгсийг эхийг уншихдаа зөв ойлгож, ухаарах эдгээрийг эх ба өгүүлбэр зохион бичиж сурахад хэрхэн оновчтой, зөв хэрэглэж сурах вэ? гэдгийг чухалчлахыг анхаараарай.

Явцын үнэлгээ:

Суралцагчид анги танхимд чөлөөтэй санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж сурахын тулд бие биеэ шоолох, шүүмжлэх, эсвэл буруу зүйл хэлэхээс айдаг орчныг бүрдүүлэхээс багш нар болгоомжлох хэрэгтэй юм. Энэ нь багш хичээлийн явцад суралцагчийн мэдлэг, чадварыг илрүүлэх үйл явцад саад болдог. Тиймээс сургалтын явцад хүүхдүүд чөлөөтэй оролцож сурахыг багш хичээлийн явцад сургана. Тухайлбал: “Халуун сандал” аргыг ашиглаж болно. Энэ арга нь эхэн үедээ сурагчид биеэ барих, бусдын өмнө гарахаас ичих, сандрах гэх бэрхшээлтэй тулгарах боловч хэд хэдэн удаа гарсны дараа биеэ барих, айх ичих нь багасаж хүүхэд сургалтын үйл явцад чөлөөтэй оролцож эхэлдэг. Гагцхүү үүнд сургахын тулд багш суралцагчийг зөв удирдан чиглүүлэх шаардлагатай юм.

Халуун сандал

Нэг сурагч анги танхимын урд гарч сууна. Энэ суудлыг халуун суудал гэх ба халуун суудалд суусан хүүхэд даалгаврыг гүйцэтгэнэ. Тухайлбал:

1. Өгүүлбэрийг орны цагийн утгаар дэлгэрүүлж хэлэх 2. Өгүүлбэрийг шинж чанарын утгаар дэлгэрүүлж хэлэх 3. Өгүүлбэрийг тоо хэмжээний утгаар дэлгэрүүлж хэлэх 4. Өгүүлбэрийг учир шатгааны утгаар дэлгэрүүлж хэлэх 5. Хоѐр өгүүлбэрийг төлөөний үгээр холбох 6. Асууж буй сурагчийн хэлсэн дурын үгийг төлөөний үг болгож хувиргах 7. Өгүүлбэрт асуух төлөөний оролцуулж хувиргах 8. Биеийн төлөөний үгийг оролцуулж харилцан яриа зохиох гэх мэт бүтээлч ажлууд

байж болно. Асуугдаж байгаа сурагч асуултын хариултыг мэдэх нь чухал. “Халуун сандал” - д суусан сурагч 5 асуултад хариулснаар солигдох.

Page 63: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

63

Унагаах асуулт асуусан сурагч “халуун сандал” – д суух гэх мэтээр үргэлжлүүлнэ.

Халуун сандалд суусан суралцагчаас холбогдолгүй асуулт асууж, цаг авах магадлалтай тул ямар асуулт, даалгавар асууж болохыг багш чиглүүлж, сурагчдын дэвтэрт урьдчилан бэлдүүлнэ. Тухайлбал:

- Төлөөний үгийн хүрээнд өгүүлбэр нөхөх асуулт

- Хураангуй өгүүлбэрийг аль нэг утгаар дэлгэрүүлэх асуулт

- Үгсийг төлөөний үг болгож хувиргах асуулт гэх мэтээр

Мөн багш “Халуун сандал” - д сууж болно. Энэ үед сурагчид багшийг төөрөгдүүлэх асуултыг эрж хайна. Хөрштэйгөө, эсвэл багаар хамтран зохионо. Үүний дараа багш сурагчдаас ямар асуулт асуухад түвэгтэй хэцүү байсан тухай ярилцаж, эрсдэл хийх, чадвар сорьсон даалгаврыг гүйцэтгэх оролдлого хийх урам зоригийг бадрааж өгвөл сайн. Ийм орчинг бүрдүүлж чадвал багш, сурагчдын хооронд чөлөөтэй харилцаа бий болж, суралцагч юуг, хэрхэн сайжруулахаа олж мэдэх бололцоотой болж, багшийн суралцах үйл явцыг хэрхэн дэмжих аргаа олоход нэмэр болно. Багш сурагчдын тавьсан асуултаас тэдний ойлголтын зөрүүтэй байдал, чадварын түвшинг тодруулж анализ хийх боломжтой. Энэ үед дүн онооны өрсөлдөөнт байдлаас илүү сурагчид анги танхимын орчинд, сургалтын үйл явцад чөлөөтэй оролцож, асуултыг зөв оновчтой тавьж сурах сэдэл үүсгэх нь чухал.

Халуун сандалд суусан сурагч нь зөвхөн асуултад хариулах бус, сурагчдын тавьсан асуултаас, алдаатай асуултыг олж чадвал бүр сайн юм.

Багш нар суралцагчийг бусад суралцагчтай харьцуулахаас зайлсхийх хэрэгтэй, гэхдээ суралцагчийн тавьсан асуулт, хариултаас хамгийн сонирхолтой чанартайг нь сайшаан магтаж, маш сайн гүйцэтгэсэн үлгэр жишээ ажил болгон ашиглаж болно.

Багш бүтээлчээр хувилбартай хандах боломж: Эвлүүлэг хийх: Багш өгүүлбэрийг дунд нь холбоо үг нөхөж байрлуулах зай

үлдээсэн өгүүлбэрийг бичиж бэлдэнэ. Мөн нарийн цаасан дээр бичсэн орон байр, цаг хугацаа, шинж чанар, тоо хэмжээ, учир шалтгааны утгатай холбоо үгсийг бичиж байрлуулна. Баг бүрээс хоѐр сурагч гарч нөхөх үгсийг утгаар нь зөв байрлуулж наана. Бусад сурагч дэвтэртээ хийнэ. Багийнхан нь анхны хоѐр сурагчийн хийсэн ажилд засвар оруулж болно. Бүгд дууссан үед багш эвлүүлсэн өгүүлбэрийг эргүүлэн наахад зөв хийсэн бол ямар нэг амьтны дүрс, цэцэгний зураг гэх мэт зураг эвлэх ѐстой. Тухайлбал: “........... газрын онцлог болсон ................. .......................... салхи ................ хунгар дээр сэвсийн тогтсон .................... цасыг хуйлруулан хөөх нь .................. зурайх гөрөөс араатны мөрийг баллах гэж яаран байх мэт.” гэсэн өгүүлбэрт байрлуулах шинж чанар, цаг хугацаа, орон байрын утгат үгийг дараах маягаар өгч болно.

“Өндөрлөг газрын онцлог болсон үе үеийн сэвэлзүүр салхи хатуу хунгар дээр сэвсийн тогтсон шинэхэн цасыг хуйлруулан хөөх нь хаа нэгтээ зурайх гөрөөс араатны мөрийг баллах гэж яаран байх мэт.” Ийм дасгалууд нь сурагчдын үгийн баялгийг нэмэгдүүлэх, аливаа өгүүлбэрийг утгын холдоонд нь зөв ухаарч бичихэд тустай. Өгүүлбэр

өндөрлөг сэвэлзүүр хатуу үе үеийн шинэхэн

хаа нэгтээ

Page 64: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

64

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

Өгүүлбэрт сэтгэлийн хөдөлгөөн, өнгө аясыг илтгэх үг хэллэгийг аялга тохируулан хэрэглэх, зөв бичих (баталсан, нотолсон, няцаасан, дэмжсэн)

Өгүүлбэрт сэтгэлийн хөдөлгөөн, өнгө аясыг илтгэх үг хэллэгийг аялга тохируулан хэрэглэх, зөв бичих (баталсан, нотолсон, няцаасан, дэмжсэн) ийн тулд: - Уран зохиолын болон мэдээллийн эхүүдийг

чангаар уншихдаа дуу хоолойныхоо өнгийг тохируулах

- Баталсан, нотолсон, няцаасан, дэмжсэн гэх мэт утгатай төрөл бүрийн өгүүлбэрийг эхээс ялгах, тайлбарлах (Тайлбартай дасгалын аргыг ашиглаж болно.)

- Уран зохиолын эхийн харилцан ярианы хэсгийг дүрд тоглож унших

- Ингэж унших явцдаа цэг тэмдгийг анзаарах - Эдгээр утгыг бичигт илэрхийлэхэд уран зохиолын

болон мэдээллийн эхэд ялгаатай үг хэллэг ашигладгийг ойлгож хэрэглэх. Тухайлбал: “Булган дахаа өгье хө. Булган дахаа өгнө. Булган дахаа өгнө үү?” гэсэн өгүүлбэрийн утгын ялгаа, аялга, өгүүлбэрийн төгсгөлийн ялгаа нь “өгье хө, өгнө, өгнө үү?” гэсэн төгсгөлийн үгээс шалтгаалан өөрчлөгдөж байгааг мэдрэх.

- Эх ба өгүүлбэрийг янз бүрийн зорилгоор

бичихдээ уул бичиж буй зүйлийнхээ утгаас шалтгаалан үг ба өгүүлбэрт илрэх өгүүлэгчийн сэтгэлийн хөдөлгөөн, өнгө аяс өөрчлөгдөхийг мэдэрч тэдгээрийг зохиож буй зүйлдээ хэрэглэж сурах. Тухайлбал: “Эрдэм ухаан гэдэг ном зохиолоос гадна гарын эрдэм, үг хэлний эрдэм, хоолойн авьяас гээд ер нь хүний хийж сурсан бүхнийг хэлдэг.” гэхэд олон жишээ дурдсан бөгөөд “дэг” гэдэг бүтээврээр өгүүлбэрээ төгсгөсөн байгаа нь эрдэм ухааныг баталж нотолж, итгэж үнэмшүүлж бичихэд нөлөөлсөн байна. Үүнчлэн сурагчид өөрийн бичиж буй зүйлээ хэрхэн яаж бичих нь үг хэллэгийг зөв хэрэглэхээс шалтгаалдгийг мэдэж, хэрэглэж сурах юм.

Эх ба өгүүлбэрийн утга нь дараах маягаар ялгарах жишээ, хэрэглэгдэхүүн байна. Тухайлбал:

Баталсан

Нотолсон

Мэдээлсэн

Тайлбарласан

Итгүүлэн, ятгасан гэх мэт төрөл бүрийн өнгө аяс бүхий эхийн хэсэг, өгүүлбэрийн жишээн дээр

Хашилт, хаалт, цэг тэмдгийг зөв хэрэглэх (харилцан яриа, дүрслэл гэх мэт)

Цэг, цуваа цэг, асуултын тэмдэг, анхаарлын тэмдэг, тодорхойлох цэг, таслал, цэгтэй таслал, дугуй ба дөрвөлжин хаалт, зураас, зэргийг зөв хэрэглэхийн тулд:

- Уран зохиолын болон мэдээллийн эхийг хэрэглэсэн цэг тэмдгээс шалтгаалан аялга тохируулан унших

- Жүжгийн зохиолд цэг тэмдгийг хэрхэн хэрэглэснийг ажиглах

- Жүжгийн зохиолд ашигласан цэг тэмдгийг, үлгэр өгүүллэгт ашигласан цэг тэмдэгтэй харьцуулан ажиглах

- Цэг тэмдэг бүрийн үүргийг ажиглаж, таних - Жүжигт шинэ үзэгдэл нэмж бичихдээ, цэг

тэмдгийг зөв хэрэглэх - Төрөл бүрийн цэг тэмдгийг өгүүлбэр бичихдээ

хэрэглэх - Төрөл бүрийн цэг тэмдгийг өгүүлбэр ба эхэд

нөхөж бичих - Буруу хэрэглэсэн цэг тэмдгийг залруулах

Хашилт, хаалт цэг тэмдгийг түгээмэл хэрэглэсэн төрөл бүрийн эхийн хэсэг, үлгэр ба өгүүллэгийн доторх харилцан яриа, зарим баримтын эхийн хэсэг

Page 65: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

65

- Цэг цэглэл нь өмнөх өгүүлбэрийг дараагийн өгүүлбэрээс ялгах, эсвэл өгүүлбэрт зэрэгцэн орсон адил үүрэгтэй үгсийг өөр хооронд ялгадаг бол хаалт ба хашилт нь өгүүлбэрийн утгыг нэмэн дэлгэрүүлэх, өгүүлэгчийн сэтгэлийн олон өнгө аясыг илэрхийлдгийг тодруулдаг. Иймээс эдгээрийг хэрэглэж сурах нь суралцагчийн эх хэлний чадварын хувьд зайлшгүй эзэмших зүйл болно.

Үг, өгүүлбэрийн холбож найруулахдаа төрөл бүрийн холбоосыг оновчтой хэрэглэх (харьцуулах, лавшруулах, эсрэгцүүлэх, цаг хугацааны гэх мэт)

Холбоос үгийг оновчтой хэрэглэж сурахын тулд: - Төрөл бүрийн холбоосын утгыг ажиглаж ялган

таних, ойролцоо утгаар нь ялган бүлэглэх - Төрөл бүрийн холбоос үгийг ашиглан өгүүлбэр

зохиож бичих - Холбоос үгийг утгаар нь ялган бүлэглэх - Үлгэр, өгүүллэгт хэрэглэсэн холбоос үгийн утгыг

тайлбарлах - Холбоос үгийг ялгаж, утга тохирох холбоосоор

солин найруулж бичих - Эхийн доторх өгүүлбэрийн байрыг солихдоо

холбоосыг оновчтой хэрэглэх - Үлгэр зохиож бичихдээ холбоос үгийг оновчтой

хэрэглэх - Үйл явдлын дарааллыг тодорхой, зөв гаргахын

тулд олон төрлийн холбох үгийг зөв хэрэглэх. Тухайлбал: Үлгэр бичихэд эрт цагт, нэг удаа гэх мэт цагийн утгатай үгс, эхлээд, дараа нь, тэгээд, гэтэл, харин, гэвч, эцэст нь, үүнээс хойш гэх мэт холбоос үгийг хэрэглэснээр эх бүхэлдээ “Юу болов?” “Яав?” гэсэн асуултын хариу болдгийг анхаарна.

- Богино өгүүлбэрийг холбоход нөхцөлдүүлэн холбох зарим нөхцөл, холбох үгийг зөв хэрэглэх. Тухайлбал: “ Манайх хад уул ихтэй газар нутагладаг ..... хадны мангаа элбэг тохиолдох бололцоотой газар байлаа.” (Л.Т) цэгийн оронд “ тул, бөгөөд, ба, харин” гэх мэтийн аль оновчтойг тохируулах гэх мэт найруулах бүтээлч дасгал байж болно.

Төрөл бүрийн холбоос үгийг хэрэглэсэн жишээ өгүүлбэр болон эхийн хэсгүүд: Жнь: Ба, бөгөөд, тул, талаар, гэвч, харин г.м энгийн холбох үгс болон – ж, - аад

4, - н , -

вч, - бал4, - вал

4, -

саар4 г.м түгээмэл

тохиолдох нөхцөлүүд байж болно.

Зөвлөмж

Эх ба өгүүлбэрийг зөв оновчтой найруулан бичихэд янз бүрийн өнгө аяс бүхий үг хэллэг, төрөл бүрийн холбоос, цэг тэмдгүүд чухал үүрэгтэй байдаг.

5 дугаар ангийн сурагчдын хувьд хамгийн түгээмэл хэрэглэдэг цөөн хэдэн холбоос үгийг сайтар хэрэглэж сурахад анхаарна. Үүнд: Гэтэл, гэвч, тэгээд, ингээд, ийм учраас , тийм учраас, тийнхүү, ийнхүү, яагаад гэвэл, өөрөөр хэлбэл, үүний үр дүнд гэх мэт

Тухайлбал: Дараах эхэд “Муу санаа биеэ отох” гэсэн сургамжит санааг илэрхийлэхэд “Буудайн хоѐр үр” – ийн харилцан яриа, тэдэнд тохиолдсон явдлыг ашиглажээ. Ингэхдээ эхлээд юу болсон, дараа нь юу болсон, эцэст нь хэрхэн төгссөн тухай үргэлжлүүлэн бичихэд “ Эхний үр хэлсэн нь, удалгүй, хоѐр дахь үр хэлсэн нь , харин, хэрвээ, мөн, ингээд” гэсэн холбоос өгүүлбэр болон холбоос үгийг ашиглажээ. Үүний дотроос нарийвчлан тайлбарлавал, “харин” гэдэг холбоосыг яагаад хэрэглэв? гэвэл буудайн хоѐр үрийн бодол эсрэг байв. Нэг нь өөдрөг сайхныг бодож байхад, нөгөө нь муу муухайг бодож хэвтсээр тахианы хоол болж байна. Тиймээс энэ хоѐр үр эсрэг тэсрэг зан чанартай тул хоѐр үрийн бодлыг хооронд харьцуулан холбоход “харин” гэдэг холбоосыг хэрэглэсэн байна.

Page 66: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

66

Иим маягийн холбоос нь эхийн өгүүлбэрүүдийг утга санааны дарааллаар байрлуулахад чухал үүрэгтэй байдгийг сурагчид ойлгож, хэрэглэж сурах нь чухал юм. Тиймээс зарим сурагч томоохон эхийн хэмжээнд шууд тайлбарлахад нэлээд түвэг бэрхшээл учрах тул, хоѐр өгүүлбэрийг холбох, цаашлаад гурав, дөрөв гэх мэтээр ахиулах замаар өгвөл үр дүнтэй болно. Тухайлбал: “Рэнжин орой болтол зургаа зураад нар жаргах үед л аяны бяцхан майхнаа элсний нөмөрт босгов. Хээрийн хоол хийж идэхэд амттай гэдэг тоймгүй. Тун ч таатай байлаа. Дараа нь хэсэгхэн дугхийгээд сар гармагц босож ажиглалтаа үргэлжлүүлэв...” гэхэд “дараа нь” гэсэн холбоосыг Рэнжингийн үйл хөдлөлийн дарааллыг гаргахын тул ашиглажээ. Ингэхлээр ямар нэг үйл хөдлөлийн нэгийг нөгөөтэй холбон нөхцөлдүүлэхэд холбоос үгийг хэрэглэдгийг сурагчид сайтар ойлгож хэрэглэж сурах нь чухал юм.

Үлгэр ба өгүүллэгийг өрнүүлэн бичихэд эдгээр холбоосууд нэлээд чухал байдгийг сурагчид ойлгох нь чухал. Тухайлбал: “Үнэг уурлав. Тэр (Үнэгийг төлөөлсөн үг) уг нь долоо хоногийнхоо хоолыг иднэ гэж бодож ирсэн аж. Гэвч (Эсрэгцүүлэх холбоос) өлөн ходоодтойгоо гэр лүүгээ буцах болов. Тэр үеэс (Өмнөх үйл хөдлөлийг төлөөлсөн цаг хугацааны утгат үг) хойш тогоруу үнэг хоѐр нөхөрлөхөө больсон юмсанжээ.(“Үнэг тогоруу хоѐр” үлгэрээс)” г.м.

Явцын үнэлгээ:

Сурагчид зохион бичсэн өгүүлбэртээ дүгнэлт өгч, өөрсдийн амжилт, алдаагаа оношилно. Тэд яагаад зарим асуултанд бүтэн оноо авч чадаагүй учир шалтгаанаа тодорхойлно. Байж болох зарим шалгуурыг өгсөн болно. Суралцагчид сайн эсвэл муу оноо авсан сэдвүүдийг тодорхойлж, учир шалтгааныг тайлбарлан бичнэ. Хийж дууссаныхаа дараа суралцагчид цаашид засаж сайжруулахын тулд “Сайн хийсэн зүйл” болон “Цаашид сайжруулах зүйл” - ийг тус тус бичнэ.

А.

Авах ѐстой онооноос миний авсан оноо

Зохиосон өгүүлбэр

Холбоосын утгыг буруу ойлгосон

Алдааг тоолох

Утга буруу өгүүлбэр нь

Бусад/тайлбар

Сайн хийсэн зүйл:

Цаашид сайжруулах зүйл:

Хүүхдүүд эхийг бүрэлдүүлж байгаа салангид өгүүлбэрүүдийг ойлгодог боловч эхийн хэсгийг холбож байгаа холбоосоос шалтгаалан эхийг бүрэн гүйцэд ойлгож чаддаггүй.

Буудайн үр

Буудайн хоѐр үр талбай дээр унажээ. Эхний үр хэлсэн нь: “Би ургахыг хүсэж байна.

Би өөрийн үндсээ хөрсөн доороос ургуулж, соѐогоо газрын гадарга дээр гарган нарны гэрлийг

гаргаж навчин дээрээ шүүдрийн дусал буугаасай гэж хүсэж байна гэлээ. Удалгүй тэрээр

хүссэнээрээ сайхан ургажээ.

Харин, хоѐр дахь үр хэлсэн нь: Би маш их айж байна. Хэрвээ би үндсээ хөрсөнд

ургуулбал харанхуйд юу болж байгааг яаж мэдэх юм. Хэрвээ би газрын гадарга дээр соѐогоо

дэлгээд сайхан ишээ гэмтээчихвэл яана. Мөн сайхан дэлбээгээ дэлгэхэд өт идчихвэл яах яах

юм бэ? Бүх зүйл аюулгүй болж сайн нөхцөл бүрдтэл зүгээр хэвтэж байсан нь дээр гэж хэлжээ.

Ингээд тэр удаан хүлээв.

Хаврын сайхан нартай өдөр нэгэн тахиа тариан талбай дээр гүйж яваад өнөөх ургаагүй

үрийг олоод идчихжээ. (Шинэ ертөнц сэтгүүл)

Page 67: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

67

Багш холбоос оновчтой хэрэглэж сургахад зориулж төрөл бүрийн хэрэглэгдэхүүн бэлдэж, бүтээлч үйл ажиллагаагаар хөтлөх нь үр дүнтэй. Үүнд:

1. Төрөл бүрийн холбоосоор (Эхийн үйл явдлыг лавшруулсан, харьцуулсан, учир шалтгаан заасан, цаг хугацаа заасан, эсрэгцүүлсэн г.м.) холбож болохуйц өгүүлбэрүүдийн жагсаалт бэлдэнэ. Багшийн өгсөн холбоос үгсийг ашиглан жагсаалт өгүүлбэрүүдээс 3 – 4 ийг сонгон эх бүтээж бичнэ.

2. Холбоос үгсийн олон янзын утга харагдахуйц эхийг том үзүүлэн дээр бичиж бэлдсэн байна. Түүн дээрх холбоос үгсийг цаасаар халхалж, хүүхдүүд унших явцдаа эхийн хэсгийн утгаас үүдэж холбоос үгийг олж нөхөж хэлэх дасгал хийнэ. Дараа нь багш зөв буруу олсныг хэлэлцэж ярилцана.

3. Самбарт томоор бичсэн эхийн холбоосууд ямар утга үүрэгтэй орсныг ярилцана. Эдгээр холбоосын дараагийн өгүүлбэрийг цаасаар халхалж, сурагчдаар таамаглуулж дүгнэж ярилцана. Мөн холбоосыг оновчтой хэрэглэх дадлага ажлыг багш тоглоомын хэлбэрээр явуулж болно.

Үгийн сан

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

Ойролцоо ба эсрэг утгат үг өгүүлбэрээр санаагаа илэрхийлэх

Ойролцоо ба эсрэг утгат үг өгүүлбэрээр санаагаа илэрхийлэхийн тулд: - Ойролцоо ба эсрэг утгат үг, өгүүлбэрийг ялгаж таних - Ойролцоо ба эсрэг утгатай хэлц үгсийн утгыг ойлгож

цээжээр бичих - Эдгээр үг нь эх ба өгүүлбэрийн утгыг нэмэн

дэлгэрүүлэх, ойлгоход хялбар болгодгийг мэдэх - Хэлц ба үгсийн утгыг тайлбарлах - Эсрэг ба ойролцоо утгат хэлцийг хэрэглэж сурахад

эсрэг ба ойролцоо утгат эхийн хэсгүүд дээр ажиллана. Тухайлбал: Амралтаа таатай сайхан өнгөрөөсөн тухай, эсвэл таагүй өнгөрөөсөн тухай үе тэнгийн нөхөртөө ил захидал бичиж болох юм.Энэ үед ойролцоо ба эсрэг хэлцийг хэрхэн оновчтой хэрэглэж болох вэ?

- Ойролцоо ба эсрэг утгат хэлц бичиж буй зүйлийн утгыг илүү тодорхой, уран сайхан болгодгийг ойлгож хэрэглэж сурах

- Төрөл бүрийн хүндэвтэр эхүүд

- Төрөл бүрийн хэлц, зүйр цэцэн үгс

- Ойролцоо ба эсрэг утгатай хэлц, зүйр цэцэн үгс

Ижил нэрийн утгыг таньж, өгүүлбэрт зөв хэрэглэх

Ижил нэрийн утгыг таньж, өгүүлбэрт зөв хэрэглэхийн тулд: - Ойролцоо үгээс ялгаж ажиглах - Дуудлага бичлэгээрээ ижил боловч тус тус өөр утгатай

үгсийг таних. Тухайлбал: Дархан хөөргөө дарна. Өвгөн манан хөөргөө гаргав.

- Ижил үгийг хам сэдвийн хүрээнд ялгах - Ижил үгийн толь хөтлөх - Ижил үг нь ойролцоо утгатай үгсээс ямар ялгаатай

болохыг ажиглах. Тухайлбал: Далан:

1. Усыг хаасан нарийн зурвас газар 2. Барилгын дээвэрт хөмрөн тавьсан ваар 3. Адуу, луус зэрэг амьтны дэл ургасан газар 4. Модны ур, цулцан гэх мэт үгсийн хэлбэр ба

утгын ялгааг тодруулна.

- Ижил үгийн толь

- Эх ба өгүүлбэр - Бүлэглэсэн үг

бүхий үзүүлэн, ТӨМ

Хэлц үгийг чээжилж тогтоох, ойлгох, тайлбарлах, хэрэглэх

Хэлц үгийг хэрэглэж сурахын тулд: - Хэлц үг нь үгийн нөөцийг нэмэхэд нөлөөлдгийг

ойлгох - Өгүүлбэрт хэрэглэсэн хэлц үгийг өгүүлбэрийн

утгатай холбож ойлгох - Хэлцэд, үгсийн утга шилжиж хэрэглэдгийг мэдэх - Хэлц үг зохиох, хувиргаж бичих - Зарим энгийн хэлцээр өгүүлбэрийг дэлгэрүүлж бичих - Хэлц үгийн толь хөтлөх, толь ашиглаж хэлцийн утгыг

- Хэлц үгийн толь - Түгээмэл

хэрэглэдэг хэлц үгийн түүвэр

- Хэлц үг орсон өгүүлбэр, эхийн жишээ

Page 68: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

68

тайлбарлах - Зарим эх ба өгүүлбэрийн утгыг хэлцээр илэрхийлж

хэлэх - Ойролцоо ба эсрэг утгатай хэлц үгсийн утгыг ойлгож

цээжээр бичих - Хүүхдийн насны онцлогт тохирсон хэлц үгийг

тайлбарлах - Мэдэхгүй үгийн утгыг эх ба өгүүлбэрээс ялгаж,

тайлбарлан, баталж нотлох

Гадаад үгийг зөв бичих, хэрэглэх

- Нийтээр хэрэглэж хэвшсэн албан ѐсны үг хэллэгийг орчуулгагүй авч хэрэглэхийг таних

- Дэлхийн улсуудын нэр, хотын нэрийг зөв бичиж хэрэглэх

- Монгол хэлэнд орж ирсэн нийтээр хэрэглэж хэвшсэн гадаад үгийг нүдлэн тогтоох

- Зөв бичих, нүдлэн тогтоох, хэрэглэх

Нийтлэг хэрэглэдэг гадаад үгийн жагсаалт

Нийгмийн ухаан, байгалийн ухаан, математик гэх мэт хичээл дээр хэрэглэдэг гадаад үгийн жагсаалт

Зөвлөмж: Ойролцоо ба эсрэг утгат үг өгүүлбэрээр санаагаа илэрхийлэх нь бодол санаагаа тод томруун хүргэх нэгэн арга юм. Юмс үзэгдлийн ижил төсөөтэй ба ялгаатай байдлыг хэлэхдээ харьцуулж, эсрэгцүүлж дүрсэлдэг. Тухайлбал: Монгол ардын зүйр цэцэн үг нь аливаа сургаалыг богино хэлбэрээр, хурдан түргэн, хурц тод хэлэх нь чухал байдаг тул ихэнхдээ ойролцоо юм уу эсрэг утгатай хоѐр мөртөөс бүтсэн байдаг.

Жишээ нь:

Эсрэг утгатай Ойролцоо утгатай Бие нь хөгшин боловч сэтгэл нь залуу

Сайн ах дүү мянга байсан ч арвидахгүй,муу ах дүү нэг байсан ч багадахгүй

Ер хүн эвтэй бол төмөр хүрээ мэт бэх, хорин хүн эвгүй болбоос эвдэрхий хүрээ мэт хэврэг

Гэрээсээ гарахдаа хийхээ бодож Гэртээ ирэхдээ хийснээ цэгнэ

Авах хүнд нэг ч үг эрдэнэ Орхих хүнд мянган үг ч улиг

Өвсөнд ороовч үхэр идэхгүй

Өөхөнд ороовч нохой шиншихгүй

Бороотой боловч болзоондоо

Хуртай боловч хугацаандаа

Төмрийн сайн зэвэрдэггүй

Төрлийн сайн мартагддаггүй

Муу хүн сонжооч

Мухар үхэр сэжээч

Ийнхүү уран зохиолд байгаль ба хүний тухай дүрсэлж буй зүйлээ сэтгэлд буутал

дүрслэхэд эсрэг ба ойролцоо утгыг түгээмэл хэрэглэнэ. Ойролцоо: Арван гурван наснаас тавин зургаан насыг хүртэл Улаанбаатар ба

Шарын голын хооронд Дагвын өвс зөөж, Балдангийн түлээг тээсээр өдий хүрсэн тул зам дахь уул давааг андахгүй, энхэл донхлыг эндэхгүй, нүхнээс гарч хошгорох тарвагыг ч бараг таних бөгөөд нисэн өнгөрч одох шувууг ч төлөв мэднэ... (Д.Н)

1. Уул давааг андахгүй (маш сайн мэднэ). 2. Энхэл донхлыг эндэхгүй (ер нь мэднэ). 3. Нүхнээс гарч хошгорох тарвагыг ч бараг таних (багцаалан мэднэ). 4. Нисэн өнгөрч одох шувууг ч төлөв мэднэ (бараг мэдэж магадгүй).

Ойролцоо утгатай дөрвөн өгүүлбэрийн утгыг шатлан бууруулж, нүдэнд харагдаж, сэтгэлд буутал нь дүрсэлжээ. Эсрэг: Хаврын хурц наранд өвлийн хунгарласан цас хайлж газрын хөрсийг

чийгтүүлэн, өсөх төлжих ногоонд шимийг өх нь сайшаалтай боловч, тэрэгч Лувсангийн зуны халуунд хөлсөө урсгаж, өвлийн хүйтэнд хуруугаа хөлдөөж олсон муу гутлыг

Page 69: ТАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ... - mier.mn · үг гэх мэт монгол ардын аман зохиолын төрөл дээр тодорхой илэрдэг

69

шавхайдан дүүргэх нь хайрлалтай. Хасаг тэрэгний хяхнах тутам Лувсангийн сэтгэл уйтгарлаж хүрэн шарыг хашигнах бүр түүний уур хүрнэ.

Лувсан эрт боссондоо гансартал эвшээж урт замд мацалхийлэн алхах нь хэдийгээр зүдүүртэй боловч, урьхан салхи өмнөөс нь зөөлнөөр үлээж, үдийн нар ууцруу төөнөхөд бас ч нэг жаргал шиг санагдана. (Д.Нацагдорж “Соѐлыг гайхав”)

Энд байгаль ба хүний байдлыг эсрэгцүүлэн уран сайхнаар дүрслэхдээ “боловч” гэдэг эсрэгцүүлэх холбоосыг ашигласан байна. Юмсын ижил төсөөтэй байдлыг хэлэх үед бид харьцуулж байдаг бол юмсын ялгаатай байдлыг хэлэх үед бид эсрэгцүүлж байдаг. Түлхүүр үг нь гэвч, гэсэн ч, дуртай, дургүй гэх мэт ялгах ба харьцуулах дохио бүхий үгс байдаг. Явцын үнэлгээ: Хос хосоороо өөрийн бичсэн зүйлийг солилцож тэдгээрт байгаа харьцуулж бичсэн зүйлийн талаар ярилцана. Энэ нь бие, биеийн бичсэн зүйлд үнэлэлт дүгнэлт хийж сурахад чиглэнэ. Бичсэн өгүүлбэрийнхээ харьцуулсан зүйлийг венийн энгийн диаграм ашиглан гаргаж болно. Тухайлбал: Ц.Дамдинсүрэн Ус “Ус шингэн боловч мөс болон хатуурна Ус хар боловч цас болон цайрна Ус хүнд боловч уур болон дэгдэнэ Ус шимгүй боловч түмэн бодисыг тэжээнэ.” гэснийг

“Энэхүү шүлэг уран яруу, оновчтой сайхан дүрсэлсний учир бол эсрэг утгат зүйлийг харьцуулан бичсэнд байна.” “Энэхүү шүлэгт “боловч” холбоосыг хэрэглэсэн нь эсрэгцэх утгыг гаргах зорилготой байна.” гэх мэт дүгнэлт гаргана. Багш бүтээлчээр хувилбартай хандах боломж: - Эсрэг ба ойролцоо утга, ижил үгсийг эхэд оновчтой хэрэглэж сурах нь санаагаа

тодорхой, хурц тод, оновчтой илэрхийлж сурахад нөлөөлдөг, тиймээс багш эдгээрийг эх зохиож бичихдээ оновчтой хэрэглэж сурахад анхаарна.

- Нөхөж найруулах дасгал: Эсрэг ба ойролцоо утгат зүйр цэцэн үг, хэлц үгийн эхний мөрийг өгөөд, дараагийн мөрийг ойролцоо юм уу, эсрэг утгаар дэлгэрүүлж нөхөж бичих дадлага хийж болно. Тухайлбал: Эсрэг утгыг олж нөхөх - Холоос эрэхээр ............................. (Ойроос эр)

- Хоѐр уулын ойр нь дээр ........................................ (Хоѐр ургийн хол нь дээр) г.м. Сурагчдаар эхийн дотроос олсон өгүүлбэрийг бусдадаа тайлбарлаж тайлагнах, эсрэг ба ойролцоо утгат хамгийн олон үг, өгүүлбэр олсон, зохиосон хүүхдийг шалгаруулах, оновчтой сайхан зохиосон өгүүлбэрээр ханын бяцхан самбар хийж үзэсгэлэн гаргах, бяцхан ном хийх гэх мэт бүтээлч эрэл хайгуул хийсэн ажлуудаар энэ чадварыг хөгжүүлнэ.

Ус шингэн

Ус хар

Ус хүнд

Ус шимгүй

Мөс болон хатуурна

Цас болон цайрна

Уур болон дэгдэнэ

Түмэн бодисыг

тэжээнэ.

Бо

ло

вч