73
ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ Танилцуулга Энэ нь гуравдугаар ангийн монгол хэлний хичээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэл болох үлгэрчилсэн төлөвлөлтийн нэгэн хувилбар юм. Тухайн ангийн сургалтын зорилтуудыг унших, бичих, ярих, сонсох чадвар болон хэлзүй, үгийн санг хэрэглэх чадварт хувааж тухай бүрд эзэмших мэдлэг чадварыг үйл ажиллагааны хувилбаруудаар баяжуулан төлөвлөлөө. Эдгээрийг орон нутгийн онцлог, шаардлага, нөөцөөс хамаарч заах дараалал, арга аргачлал нь таны хувьд нээлттэй. Суралцахуйн удирдамж нь уян хатан тул суралцагчдын суралцах хурд, сургалтын цагтай уялдуулан агуулгыг судлах цагаа зохицуулах боломжтой. Сургалтын зорилтуудыг хэрэгжүүлэх явцыг зөв чиглүүлэх үүднээс боломжит үйл ажиллагаа, хэрэглэгдэхүүний зарим санааг оруулав. Гуравдугаар ангийн хөтөлбөрийн агуулга нь бүлэг бүрийн зорилгын хүрээнд суралцахуйн үйлээр баримжаалсан зорилтуудыг тодорхойлж өгсөн бөгөөд энэ нь унших, ярих, бичих, сонсох арга барил эзэмшсэнээр аливаа мэдээллийг ойлгон боловсруулж хэрэглэх, түүнийгээ зөв илэрхийлэх чадвартай болгоход чиглэсэн юм. Цөм хөтөлбөрт: Чадвар 1. Унших 2.Ярих- сонсох 3. Бичих 4.Хэлзүй, үгийн санг хэрэглэх Бүгд Суралцахуйн зорилтын тоо 18 10 27 7 62 Эндээс харвал унших, бичих үйлээр эзэмших чадвар түлхүү байгаа нь уншиж, сонсож ойлгосноо ярьж, бичиж илэрхийлэх, ингэхдээ хэлзүй, үгийн сангийн мэдлэгээ хэрэглэх чадвартай болгох зорилготой юм. Хичээлийн жилийн хугацаанд дээрх 62 чадварыг эзэмшсэн байх нь л хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн байх болно. Хөтөлбөрийн агуулга нь анги бүрт өргөжин тэлж гүнзгийрснийг дараах “Эхийн агуулгыг ойлгох” гэсэн нэг бүрэлдэхүүнээс л жишээлэн харж болно. Энэ зүй тогтол нь сурагчдын сурах үйлийн ахицыг бодитоор харах, нөгөө талаас хичээлийн агуулгын багтаамжийг тогтооход баримжаа болох давуу талтай тул зөвхөн 3 дугаар ангийн хөтөлбөр гэж салгахгүйгээр 1- 5 дугаар ангийн агуулгыг бүхэлд харж судлах нь илүү үр дүнтэй байх болно. 1. УНШИХ ЧАДВАР Хөтөлбөрийн унших агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн нь дараах 6 хэсэгтэй, хэсэг бүр нь суралцахуйн тодорхой зорилт болон задарч байгаа. 1 дүгээр анги 2 дугаар анги 3 дугаар анги 4 дүгээр анги 5 дугаар анги Эхийн агуулгыг ойлгох Эхийн агуулгыг ерөнхийд нь ойлгох Уншсанаа ярих Эхийн хэсгийг сонгож, дахин унших Эхийг уншаад энгийн асуултад хариулах Эхийн агуулгыг ерөнхийд нь ойлгох Уншсанаа дарааллын дагуу ярих, бичих Уншсан эхээс сонирхсон хэсгээ дахин унших Асуултад тохирох хэсгийг эхээс сонгож унших Эхийн агуулгыг ойлгож, чухал гэж үзсэн хэсгийг ялгах Уншсанаа учир шалтгааны дарааллаар тайлбарлан ярих, бичих Эхээс баатрын ба зохиогч (өгүүлэгч)- ийн хэлсэн үгийг ялгах Эхийн учир шалтгаан, холбоо хамаарлыг тодруулсан асуулт асуух Эхийн эхлэл, гол, төгсгөл хэсгийг ялган таних Эхийн гол санааг ойлгох, тайлбарлах Уншсан зүйлийнхээ учир шалтгаан, холбоо хамаарлыг судлах Эхээс баримт ба үзэл бодлыг ялгах Эхийн агуулгыг нэгтгэн дүгнэх асуулт асуух Эхийн эхлэл, гол, төгсгөл хэсгийн холбоо хамаарлыг тайлбарлах Нэг сэдэвтэй хоѐр эхийг харьцуулж дүгнэх Уншсан зүйлийнхээ учир шалтгааныг дүгнэн ярих, бичих Эхээс бодит явдал ба уран сэтгэмжийг ялгах Эхийг үнэлж дүгнэх асуулт асуух Эхийн эхлэл, гол, төгсгөл хэсэг тус бүр дэх цогцолборын холбоо хамаарлыг олох Эхээс өөрт хэрэгцээтэй мэдээллийг цуглуулах, танилцуулах

ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

  • Upload
    dinhdat

  • View
    280

  • Download
    11

Embed Size (px)

Citation preview

Page 1: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ

Танилцуулга Энэ нь гуравдугаар ангийн монгол хэлний хичээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэл болох үлгэрчилсэн төлөвлөлтийн нэгэн хувилбар юм. Тухайн ангийн сургалтын зорилтуудыг унших, бичих, ярих, сонсох чадвар болон хэлзүй, үгийн санг хэрэглэх чадварт хувааж тухай бүрд эзэмших мэдлэг чадварыг үйл ажиллагааны хувилбаруудаар баяжуулан төлөвлөлөө. Эдгээрийг орон нутгийн онцлог, шаардлага, нөөцөөс хамаарч заах дараалал, арга аргачлал нь таны хувьд нээлттэй. Суралцахуйн удирдамж нь уян хатан тул суралцагчдын суралцах хурд, сургалтын цагтай уялдуулан агуулгыг судлах цагаа зохицуулах боломжтой. Сургалтын зорилтуудыг хэрэгжүүлэх явцыг зөв чиглүүлэх үүднээс боломжит үйл ажиллагаа, хэрэглэгдэхүүний зарим санааг оруулав. Гуравдугаар ангийн хөтөлбөрийн агуулга нь бүлэг бүрийн зорилгын хүрээнд суралцахуйн үйлээр баримжаалсан зорилтуудыг тодорхойлж өгсөн бөгөөд энэ нь унших, ярих, бичих, сонсох арга барил эзэмшсэнээр аливаа мэдээллийг ойлгон боловсруулж хэрэглэх, түүнийгээ зөв илэрхийлэх чадвартай болгоход чиглэсэн юм. Цөм хөтөлбөрт: Чадвар 1. Унших 2.Ярих-

сонсох 3. Бичих 4.Хэлзүй, үгийн санг

хэрэглэх Бүгд

Суралцахуйн зорилтын тоо

18 10 27 7 62

Эндээс харвал унших, бичих үйлээр эзэмших чадвар түлхүү байгаа нь уншиж, сонсож ойлгосноо ярьж, бичиж илэрхийлэх, ингэхдээ хэлзүй, үгийн сангийн мэдлэгээ хэрэглэх чадвартай болгох зорилготой юм. Хичээлийн жилийн хугацаанд дээрх 62 чадварыг эзэмшсэн байх нь л хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн байх болно. Хөтөлбөрийн агуулга нь анги бүрт өргөжин тэлж гүнзгийрснийг дараах “Эхийн агуулгыг ойлгох” гэсэн нэг бүрэлдэхүүнээс л жишээлэн харж болно.

Энэ зүй тогтол нь сурагчдын сурах үйлийн ахицыг бодитоор харах, нөгөө талаас

хичээлийн агуулгын багтаамжийг тогтооход баримжаа болох давуу талтай тул зөвхөн 3

дугаар ангийн хөтөлбөр гэж салгахгүйгээр 1- 5 дугаар ангийн агуулгыг бүхэлд харж судлах

нь илүү үр дүнтэй байх болно.

1. УНШИХ ЧАДВАР

Хөтөлбөрийн унших агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн нь дараах 6 хэсэгтэй, хэсэг

бүр нь суралцахуйн тодорхой зорилт болон задарч байгаа.

1 дүгээр анги 2 дугаар анги 3 дугаар анги 4 дүгээр анги 5 дугаар анги

Эхийн а

гуул

гыг

ой

лго

х Эхийн

агуулгыг ерөнхийд нь ойлгох

Уншсанаа ярих

Эхийн хэсгийг сонгож, дахин унших

Эхийг уншаад энгийн асуултад хариулах

Эхийн агуулгыг ерөнхийд нь ойлгох

Уншсанаа дарааллын дагуу ярих, бичих

Уншсан эхээс сонирхсон хэсгээ дахин унших

Асуултад тохирох хэсгийг эхээс сонгож унших

Эхийн агуулгыг ойлгож, чухал гэж үзсэн хэсгийг ялгах

Уншсанаа учир шалтгааны дарааллаар тайлбарлан ярих, бичих

Эхээс баатрын ба

зохиогч (өгүүлэгч)‍-ийн хэлсэн үгийг ялгах

Эхийн учир шалтгаан, холбоо хамаарлыг тодруулсан асуулт асуух

Эхийн эхлэл, гол, төгсгөл хэсгийг ялган таних

Эхийн гол санааг ойлгох, тайлбарлах

Уншсан зүйлийнхээ учир шалтгаан, холбоо хамаарлыг судлах

Эхээс баримт ба үзэл бодлыг ялгах

Эхийн агуулгыг нэгтгэн дүгнэх асуулт асуух

Эхийн эхлэл, гол, төгсгөл хэсгийн холбоо хамаарлыг тайлбарлах

Нэг сэдэвтэй хоѐр эхийг харьцуулж дүгнэх

Уншсан зүйлийнхээ учир шалтгааныг дүгнэн ярих, бичих

Эхээс бодит явдал ба уран сэтгэмжийг ялгах

Эхийг үнэлж дүгнэх асуулт асуух

Эхийн эхлэл, гол, төгсгөл хэсэг тус бүр дэх цогцолборын холбоо хамаарлыг олох

Эхээс өөрт хэрэгцээтэй мэдээллийг цуглуулах, танилцуулах

Page 2: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

2

1.1. Үгийн утга ойлгох

Унших чадварын эхний алхам нь үгийн утгыг ойлгож, зохиол дахь үгээр агуулгыг ойлгох

явдал юм. Үгээр илэрхийлэх утга нь өөрийн ойлгосноор, толь бичигт, тухайн зохиолд гэсэн

3 нөхцөлд ямар ямар байгааг ялгаж мэдэх боломж олгохоор хөтөлбөр удирдамжид

тусгасан.

Хөтөлбөрт байгаа

- Хам сэдвийн хүрээнд үгийн утгыг мэдэх, тайлбарлах

- Хялбар толь бичиг, үгийн цэсээс хэрэгтэй үгээ олж, утгыг мэдэх, хэрэглэх гэсэн 2

зорилтыг суралцахуйн үйл ажиллагаар дэлгэрүүлэн задалж өгснийг харуулъя.

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.1.1. Хам сэдвийн хүрээнд үгийн утгыг мэдэх, тайлбарлах

Утга нь танил биш үгийн утгыг ойлгон уншихдаа

- Зурж тэмдэглэх, эсвэл тусгай тэмдэглэгээ наах

- Танил биш үгийн илэрхийлэх утгын талаар саналаа

дэвшүүлэхдээ өгүүлбэр дэх тухайн үгийн өмнөх,

дараах үг, бусад өгүүлбэрийн утгатай холбон ойлгох

- Танил биш үгийг мэддэг үгтэйгээ харьцуулахдаа адил

төстэй хэсгүүд байгаа эсэхийг нягталж үгийн утгыг

ойлгох

- Гаргасан саналыг толь бичиг ашиглан

тайлбарлахдаа аль утга нь илүү оновчтой байгаа,

мөн өөр ямар үгээр илэрхийлж болох талаар ярилцах

- Зохиогчийн сонгон авсан энэ үг уншигчдад хэрхэн

нөлөөлдгийг тайлбарлах гэх мэт төрөл бүрийн

даалгавар ажиллах. Жишээ нь: Зохиогч “архирсан”

гэсэн үгийг яагаад сонгов? энэ үгийг сонгосон нь

түүний ямар зан чанарыг тодотгов? Энэ үг чамд

ямар мэдрэмж төрүүлж байна вэ? гэх мэт.

Зарим утга нь мэдэгдэхгүй, хүнд үгийн утгыг олохдоо

сонгино хальслах аргаар хайж олох

- Энэ үгийн зохиол дахь болон ерөнхий утга нь юу вэ?

- Ямар бүтцийг өөртөө агуулж байна вэ?

- Эхийг дараах байдлаар мэдрэхэд энэ үг туслах уу?

Өөрөөр хэлбэл харах сонсох, мэдрэх үнэрлэх гэсэн

утгыг энэ үг илэрхийлэх үү?

- Энэ үг надад ямар нэгэн хүн, амьтан болоод газрын

талаар хэлж байна уу? Эсвэл энэ үг сэтгэл хөдлөл

болоод хэн нэгний хандлагыг илэрхийлж байна уу? гэх

мэтээр эрж хайх

Монгол ѐс

заншил, мал аж

ахуйтай

холбоотой эхээс

уншиж үгийн утгыг

мэдэх

Зэрлэг ба

тэжээмэл амьтдын

тухай бичсэн

эхээс амьтдын

зүс, зан ааш,

шинж заасан үгийг

олж тайлбарлах,

эсрэг утгаар нь

солин

найруулахад

найруулгад гарч

байгаа ялгааг

тайлбарлах гэх

мэт.

1.1.2. Хялбар толь бичиг, үгийн цэсээс хэрэгтэй үгээ олж, утгыг

Танил биш, тэмдэглэж уншсан үгээ толь бичиг болон

сурах бичгийн ард жагсаасан үгийн толиос мэдэж, эхийг

ойлгон уншихдаа

- Эхэд байгаа танил биш үгийг тэмдэглэх

- Цагаан толгойн үсгийн дарааллаар жагсааж бичих

“Монгол хэлний

товч тайлбар

толь” (Я.Цэвэл,

УБ., 2013, 2

дугаар хэвлэл)

Чадвар 1.1. Үгийн

утгыг ойлгох

1.2. Эхийн агуулгыг ойлгох

1.3. Эхийн далд утгыг бүтээлчээр ойлгох

1.4. Уран зохиолын эх унших

1.5. Хэрэглээ- ний эх унших

1.6. Сонгон унших

Суралцахуйн

зорилтын тоо

2 5 2 4 4 1

Page 3: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

3

мэдэх, хэрэглэх

- Толгой үсгээр нь хайж олох

- Үгийн тайлбарт байгаа танил биш үгийг толь

бичгээс дахин дэлгэрүүлж унших. Жишээ нь:(АРХИРАХ

араатан амьтан бүдүүн дуугаар хүрхрэн ярдаглах)

(ЯРДАГЛАХ ярдаг зан ааш гаргах, адайр зан гаргах)

(ЯРДАГ амьтны хэдэрлэх)

(ХЭДЭРЛЭХ хэдэр ярдаг зан байдал гарган аашлах)

(ХЭДЭР хүн амьтны зан ааль дошин хэвцэг)

- Толь бичигт байгаа тухайн үгийн бүх утгын тайлбарыг унших. Жишээ нь:

(ДҮЛИЙ:I чих огт сонсохгүй буюу муу сонсох)

(ДҮЛИЙ:II бөөрөнхий мөөгөнцөр зүйл тэнгэрийн дүлий)

(ДҮЛИЙ: III бүдэг цэхэр, гэрэл муутай , дүлий хөх, дүлий

шил)

- Хам сэдэвт орсон үгийн утгыг сонгож авах

- Эхэд үндсэн утгаараа ороогүй үгийг ялган тэмдэглэж

утгыг олох

“Монгол хэлний

дэлгэрэнгүй

тайлбар толь”

(Монгол Улсын

ШУА-ийн Хэл

зохиолын

хүрээлэн, УБ.,

2008)

“Монгол хэлний

өвөрмөц хэлцийн

толь” (Б. Уянга

нарын УБ., 2011)

гэх мэт төрөл

бүрийн толь бичиг

Багшид өгөх санамж:

Хам сэдвийн хүрээнд үгийн утгыг мэдэх, тайлбарлах. Багш уншиж байгаа зүйлийн утга

агуулгыг ойлгоход шаардагдах зарим үг хэллэгийг урьдчилан бэлтгэж, ямрыг нь уншихын

өмнө, алийг нь уншсан дараа тайлбарлаж ярилцахаа төлөвлөх юм. Жишээ нь: АРХИРАХ

(араатан амьтан бүдүүн дуугаар хүрхрэн ярдаглах) гэсэн нэг л үгийн утгыг мэдэхийн

тулд түүнээс урган гарсан 5 үгийг мөн толиос харах шаардлага гарч байна. Энэ нь үгийн

утгыг өргөн хүрээнд хэрэглэж сурахад хэрэгтэй билээ.

Уншлагад бэлтгэх үйл ажиллагааны үед үгийн утгын талаар багшийн тайлбараас гадна

сурагчдын чөлөөт яриа, харилцан яриа их чухал үүрэгтэй. Гэхдээ уншлагад бэлтгэх ажил

нь унших хүсэл эрмэлзлийг өрнүүлэх зорилготой ч хэт их цаг зарвал үндсэн агуулгад

зарцуулах цаг хүрэлцэхгүй гэдгийг тооцох хэрэг гарна.

Танил биш үгийн тайлбарыг хийхдээ бие даан бичих бэрхшээл учирдаг хүүхдүүдийг

эхэлж яриулаад дараа нь бичүүлэх гэх мэт өөрийнх нь илэрхийлэх онцлогт тулгуурлан өөр

өөр арга хэрэглэж болох юм. Хичээл зааж байхдаа багш “Энэ хичээл дээр та нарын

мэдэхгүй ийм ийм үг байгаа, энэ нь ийм утгатай” гээд шууд хэлж өгөөд зохиолоо уншуулах

нь төдий л сайн арга биш байдаг. Учир нь зарим сурагч тэр үгийн утгыг мэдэж байдаг,

зарим нь өөрөө энэ үгийг олж өмнөх хойтох үгээс нь эсвэл өгүүлбэрийн утгаас эргэцүүлэх

чадвар нь сайжрах боломж байдаг зэргийг харгалзан үзэж төлөвлөлтөө хийх нь үр дүнтэй.

Үгийн утгыг мэддэг сурагчдаар тайлбар хийлгэвэл ихэд урамшин цаашид олон үгийн утга

тайлбарлаж чаддагаа харуулахын тулд өөрсдөө бие даан хичээж сургалтын бус цагаар ч

шинэ үгэнд анхаардаг болох сайн талтай. Сурагчид унших явцдаа мэдэхгүй үгээ олж,

утгыг мэдэж чадаж байна гэдэг бол ойлгон унших чадвар болон хэр зэрэг бүтээлч уншиж

байгааг нь хянах нэг арга ч болж болох юм. Сурагчдын хийсэн ажлыг анги болон

сургуулийн хэмжээнд дэлгэн үзүүлбэл тухайн даалгаварт санаа тавьж бүтээлчээр ханддаг

болоход тустай. Энэ нь багш нэг удаа сайн гэж үнэлснээс илүүтэй явцын сайн үнэлгээ

болдог. Учир нь сурагчид өөрийнхөө хийсэн зүйлийг бусдын хийсэнтэй харьцуулж өөрийн

давуу ба сул талаа олж харан, дараа нь яаж хийх аргаа бусдынхтай харцуулан олж авдаг.

Ер нь хүүхдийн өөрийнх нь хийсэн зүйл ямар ч үед хамгийн үнэ цэнэтэй зүйл нь байдаг

тул алдаатай байсан ч түүнийгээ ямагт чухал зүйл гэж үзсээр байдаг. Найзууд болон

ангийнхандаа өөрийн хийснээ яагаад ингэж зурах, будах, бичих болсноо тайлбарлаж,

ярих дуртай байдаг ба ингэж байхдаа өөрөө хөгжиж байдаг сайн талтай.

Page 4: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

4

Үгийн утгыг тайлбарлах явцад нэрлэх үгсийн тухай ойлголттой холбон дэлгэрүүлэх.

Жишээ нь: Энэ үгийн утга нь “......” байж магадгүй яагаад гэвэл.... гэх зэргээр үгийн утгыг

аль болох олон талаас нь тайлбарлуулснаар дараа дараагийн суралцахуйн зорилтод

дэмжлэг болно.

Үгийн утга ойлгох чадварт явцын үнэлгээ хийх нэгэн хувилбарыг санал болгож байна.

Даалгаврын аргачлал:

Нэгдүгээр алхам: Сурагч бүр дараах ажлыг хийнэ.

Тухайн эх сэдвээр үзсэн шинэ үгээс сонгон нэг өгүүлбэр бүтээж бичнэ.

Бичсэн өгүүлбэрийнхээ үг болгоныг тусдаа цаас/карт/ дээр бичнэ.

Үг бичсэн картаа хос болсон нэг сурагчид өгч, өөрийнх нь картыг авна.

Картан дээр бичсэн үгийг эвлүүлж өгүүлбэр болгоно.

Тэд хэдэн ч өгүүлбэр бүтээж болно.

Өгүүлбэрийг сайжруулахын тулд шинэ карт ашиглан үг нэмж бичнэ.

Хоѐрдугаар алхам: Өгүүлбэрийг нийлүүлэх

Бичсэн өгүүлбэрээ холбоос үгийг ашиглан нийлмэл өгүүлбэр болгоно.

Холбоосуудыг өөр өөр өнгөтэй картан дээр бичнэ.

Өгүүлбэрүүдийг холбоосоор холбон урт өгүүлбэр зохиосноо уншиж, тайлбарлан

бусдын санал үнэлгээг авна.

Багш, сурагчид ганцаараа болон хосоороо хэрхэн ажиллаж байгаа ямар үг өгүүлбэр

илүү бэрхшээл үүсгэж байгаа, хэн олон үгийг оновчтой нэмж байгаа, зохиосон өгүүлбэр нь

хэр оновчтой болсон, хэний ургуулж зохиох, зөв дараалалд оруулах чадвар хурдан байгаа

гэх зэргээр явцын үнэлгээний тэмдэглэгээг сайн хийх нь чухал. Жишээ нь:

Картан дээр бичсэн сурагчийн өгүүлбэр:

Энэ картыг авсан сурагч “Бид улаалзгана, долоогоно ургасан төгөлд зугаалав.” гэж

эвлүүлнэ. Эхний картыг эвлүүлсэн сурагч “гэнэт” гэсэн холбоосоор холбогдох хоѐр дахь

өгүүлбэрийг санал болгож эхний сурагчид буцаан өгнө.

Энэ картыг авсан сурагч “Гэнэт хүчтэй аадар бороо асгаж, цахилгаан цахив.” гэсэн

өгүүлбэр бүтээнэ.

Сурагчид дээрх байдлаар нийлмэл өгүүлбэр бүтээсэн бол заавал энгийн өгүүлбэр гэж

шаардах хэрэггүй. Гуравдугаар ангийн сурагчдын хувьд шинээр мэдсэн үгсээ эргэн санаж,

утга төгөлдөр зөв өгүүлбэр зохиох нь л чухал. Энэ дасгалд сурагчдын өмнөх хичээлүүдээр

үзсэн долоогоно, улаалзгана, төгөл, аадар, цахилгаан гэсэн үг орсон байхаар хоѐр

сурагч төлөвлөлт хийсэн байна.

Гуравдугаар алхам: Сурагчид өөрийн зохиосон өгүүлбэрт байгаа дээрх үгийн утгыг бие

биеэсээ асууж ярилцана. Жишээлбэл:

Эхэд байгаа зарим үг хэллэгийн утгыг тодруулах, зураг биет зүйлсээр дамжуулан утгыг

ойлгуулах арга ч байж болно.

улаалзгана

ургасан төгөлд

бид зугаалав. долоогоно

цахилгаан цахив. гэнэт

т бороо асгаж аадар хүчтэй

аянга

улаалзгана-өнгө улаан,

хүжний үнэртэй,

хонгорцоглон ургадаг

жимс

долоогоно-мөчиртөө өргөстэй,

хөрөөний ир мэт навчтай

модонд ургадаг жижиг

бөөрөнхий жимсгэнэ

төгөл- уулнаасаа тасарч хєндий талд бөөгнөрөн ургасан хэсэг мод

аадар-ширүүн усархаг бороо

долоогоно улаалзгана

Улаалзгана, долоогоно

хоѐрын ижил ба ялгаатай

талыг үгийн утгын тайлбар,

зураг ашиглан гаргах

Page 5: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

5

Мөн илүү өргөн хүрээтэй олон төрлийн холбоосыг зохих ѐсоор ашиглаж байгаа зэрэг

ахисан түвшний даалгавар гүйцэтгэхэд хичээлийн явцад анхаарах хэрэгтэй. Жишээ нь:

Хэрэв тийм бол, дараа нь гэх мэт.

Сурагчдын үгийн утгыг ойлгон унших чадварыг үнэлэхэд ашиглаж болох дараах

хувилбарыг санал болгож байна.

Үгийн утгыг ойлгон унших чадварыг үнэлэх хуудас. Загвар 1

Чадвар Илрүүлэх шалгуур Хааяа Ихэвчлэн Үргэлж

Үгийн

утга

ойлгох

Үгийн утгыг ойлгохын тулд толь бичиг

ашиглах

Үгийн утга ойлгохдоо өгүүлбэрийн хам

бүтцээс гаргах

Үгийн ойролцоо утгаас зөв сонголт хийх

Мэддэг үгийнхээ бүтцээс хөөж, үгийн

утгыг ойлгох

Үгийн сангийн баялаг мэдлэгтэй байх

(Ямар ч сэдвээр бичсэн эхийг ойлгох)

Хялбар толь бичиг, үгийн цэсээс хэрэгтэй үгээ олж, утгыг мэдэх, хэрэглэх. Сурагчдыг

мэдэхгүй үгээ “Монгол хэлний тайлбар толь” ашиглаж олдог аргад сургаснаар нэг үгийн

утгыг хайж байх явцдаа бусад утгуудыг мэдэх, мөн нэг язгууртай төрөл үгийн утгыг ч

мэдэх сайн талтай. Энэ нь бие даан сурч болох юм байна гэсэн итгэлтэй болоход ч

тусалдаг. Жишээ нь: Д.Дамбийжанцан зохиолчийн “Бяцхан найз” өгүүллэгийг хот суурин

газрын хүүхдүүд уншаад олон шинэ үгийн утгыг мэдэж авч болно. Жишээ нь: Морь

шилгээх (1.морь малын биеэ сэгсэрхийлэх 2. хүний хүзүүгээ хөдөлгөн сажих 3.юмыг сажиж

сэгсэрхийлэн хөдөлгөх), эдгээр 3 утгыг нэг дор мэдэж авах боломжтой тул 2 ба 3 дахь

утгыг өгүүлбэр зохиолгон хэрэглээнд оруулах нь ойлгож тогтооход нэмэртэй. Мөн энэчлэн

адуу янцгаах, тэмээ буйлах, үхэр мөөрөх, хонь, ямаа майлах зэрэг дуу чимээ, үйл

хөдөлгөөний тухай гэх мэт олон шинэ үгийн утгатай танилцах бол хөдөө орон нутгийн

хүүхдийн хувьд энэ нь мэддэг танил зүйл байх учир Сувдаа охин шиг жижигхэн тэмээ, том

тэмээ гэж ярьж байгаа хот суурин газрын найзуудынхаа таван хошуу малын настай

холбоотой үгийн санд туслах шинэ үгийг санал болгож бичье гээд сурагчдаар бичүүлж

болох юм. Энэ явцад сурагчид өөрсдийн мэдэхгүй байсан үгээ мэдэж, бататгах боломжтой

болно. Нөгөө тал нь дээрх “шилгээх” гэсэн үгийн 2 ба 3 дахь утгыг мэдэх нь тэдний хувьд

мөн л шинэ зүйл. Мөн сурагчид бусдад тусалж байгаа, миний мэдлэг хүнд хэрэг болж

байна гэсэн сэтгэлээр аливаад хандахдаа хийж байгаа үйлээ илүү сайн нягталж, сэтгэл

гарган зорилготойгоор үйлийг гүйцэтгэдэг. Багш сурагчдын унших чадварт тохируулж

тараах материал бэлтгэж болно. Жишээ нь: Унших чадвар султай сурагчдад үгийн утгыг

зургаар бэлтгэн өгч ойлгуулах, үгийн утга тайлбарлах “Энэ юу вэ” тоглоомын арга

хэрэглэх гэх мэт.

Үгийн утга тайлбарлахдаа “Монгол хэлний тайлбар толь” ангид хүрэлцэхгүй байгаа

тохиолдолд сурах бичгийн хавсралтад байгаа үгийн толийг ашиглана. Мөн Я.Цэвэлийн

“Монгол хэлний товч тайлбар толь”-ийг tsevel.toli.query.mn гэсэн хаягаар орж интернетээс

татаж аваад ашиглаж болно.

Page 6: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

6

1.2. Эхийн агуулгыг ойлгох

Эхийн агуулгыг ойлгох гэсэн бүрэлдэхүүн хэсэгт байгаа суралцахуйн таван зорилт тус

бүрийг нь суралцахуйн үйл ажиллагаар дэлгэрүүлэн задалж өгсөн болно. Үүнд:

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.2.1. Эхийн агуулгыг ойлгож, чухал гэж үзсэн хэсгийг ялгах

Чухал хэсгийг олохын тулд гүйлгэн уншихдаа

- Уншиж эхлэхийн өмнө унших зорилгын талаар бодох

- Унших явцдаа таамаглал дэвшүүлж, тэр таамаглалдаа

хариулт хайж гүйлгэн унших

- Өөрт хэрэгтэй мэдээллийг олохын тулд гүйлгэн унших

- Асуултад хариулахын тулд гүйлгэн уншиж тохирохыг

сонгох

Зохиолын аль хэсэг хамгийн чухал мэдээлэл агуулж байгааг

- Яагаад энэ хэсэг чиний анхаарлыг их татав?

- Энэ зохиол өвөрмөц гэдгийг аль хэсгээр батлах вэ? гэх

мэт асуултын дагуу ярилцах

Чухал хэсгийг олохын тулд баатруудын үйлийг харьцуулан

уншихдаа

- Бааатруудын хийсэн үйлүүдийг ялгаж жагсаах

- Баатруудын хийсэн үйлээс чухлыг ялгах

- Нэг баатрын үйлээс чухлыг нь ялгах

Эхийг хурааж уншихдаа

- Гол биш гэж үзсэн зүйлээ дарж, хасаж унших

- Эхийн зарим хэсгийг яагаад гол биш гэж үзсэн талаар

ярилцах

- Үлдсэн хэсгийг уншихад ямар ойлголт үлдэж байгааг

ярилцах

- Гол зүйлийг тэмдэглэж унших

- Гол зүйл нь үлдсэн эсэхийг нягталж унших

- Гол гэж үзэж байгаагаа тайлбарлах

Зааврын дагуу эхийг хурааж бичихдээ

- Баатрын үйл хөдлөлийг хурааж бичих

- Нэг баатрын үйл хөдлөлийг хөөж унших, бичих

- Эхийг хурааж гол зүйлийг бичих гэх мэт

- Уншиж байхдаа гол чухал хэсэг, мэдэхгүй үг, сонирхолтой

хэсгийг тэмдэглэж унших

Богино

өгүүллэг,

сургамжтай

үлгэрээс

сонгон авах.

Жишээ нь:

“Богинохон

нөхөрлөл”

“Битгий ай”

“Жинхэнэ

найзууд” гэх

мэт

Бие даан

ажиллах

даалгаврын

сан

1.2.2. Эхээс баатрын ба

зохиогч (өгүүлэгч)-ийн хэлсэн үгийг ялгах

Зохиогч (өгүүлэгч)-ийн хэлсэн үгийг ялгахдаа

- Газар орон, цаг хугацааг танилцуулсан хэсэг

- Баатрын дотоод, гадаад хөргийг танилцуулсан хэсэг

- Үйл явдлын дараалал, холбоосыг хүүрнэсэн хэсэг

- Баатруудын ижил болон ялгаа, нөхөр болон дайсагналыг

тайлбарласан хэсэг гэх мэтээр ялгаж болно

Баатрын хэлсэн үгийг ялгахдаа

- Харилцан яриа бүхий хэсэгт ....юу гэж хэлснээс болоод

....хариулт авах болсон бэ?

- Өөрөө өөртэйгээ ярьж байгаа хэсэгт ....тэгж хэлсэн нь

өөрийнх нь ямар зан чанарыг тодруулсан бэ? гэх мэт.

Суралцахуйн

үйл

ажиллагаанд

заасан үйлийг

хийлгэж

болохуйц

богино

өгүүллэг,

үлгэр, аман

зохиолоос

сонгон авах.

Page 7: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

7

1.2.3. Унш- санаа учир шалтгааны дарааллаар тайлбарлан ярих, бичих

Уншсанаа учир шалтгааны дарааллаар ярьж бичихдээ

- Энэ эхэд ямар зүйлийг чухалчилсан байна вэ?

- Үүнийг ... хийсэн нь ямар шалтгаантай байсан бэ? Жишээ

нь: Анчин:

Бугыг хараад цүнхээ газарт тавьчихсан.

Бугыг хойноос нь хөөсөн гэсэн хоѐр үйл хийсэн. Энэ нь өөр

өөр шалтгаантай юу? Нэг шалтгаантай юу? гэдгийг олж

мэдэх

- Би өөрийн өмнөх ...ойлголттой энэ ойлголтыг хэрхэн яаж

холбох вэ?

- Зохиогчийн сонгон авсан ....үг ...учир шалтгааныг илрүүлэх

гэсэн гэх мэт.

Уншсан эхээс гол утга санааг илэрхийлсэн хэсгийг сонгон авч

найруулан бичихдээ:

- Эхийн хэсгийг анхааралтай, тогтоож уншаад үйл явдлын

дарааллыг алдагдуулахгүй найруулж бичих

- Эхийн эхлэл, төгсгөл хэсгийг анхааралтай уншаад

найруулан бичих

- Эхийн гол утга санааг илэрхийлсэн хэсгийг сонсоод

найруулж бичих

- Уншсан хэсгээс өөрт таалагдсан хэсгийг тогтоож

найруулан бичих, бичихдээ ойролцоо утгатай үгийг

ашиглах

- Эхийн үйл явдлын өрнөл дунд дүрүүд хоорондоо хэрхэн

холбогдож байгааг гаргахын тулд томчуудын дүр,

хүүхдүүдийн дүр, нөхөд, эсрэг дүр, гэр бүлийн холбоотнууд,

миний дуртай дүрүүд гэх мэтээр ангилах

- Дүрүүд нэг бүлгээс нөгөөд шилжиж байгаагийн учрыг

тайлбарлах

Найруулан

бичихэд

тохиромжтой

богино

өгүүллэгээс

сонгон авах

Дүрүүдийг

ангилж

болохуйц

богино

өгүүллэг,

үлгэрээс

сонгон авах

1.2.4. Эхийн учир шалтгаан, холбоо хамаарлыг тодруулсан асуулт асуух

Уншсан зохиолын дүрүүдийг харьцуулах, адилтгах, дараалал

тогтоох, учир шалтгааныг тогтоох асуулт тавихдаа

- Яагаад? ямар учраас гэх мэт учир шалтгааны асуулт

хэрэглэх

- Ямар учраас үүнийг ...?

- Ямар асуулт урган гарч ирсэн?

- Яагаад энэ өөрчлөлт гарах болсон бэ?

- Зохиогч чамд ямар асуудлыг бодуулахыг хүссэн бэ?

Яагаад?

- Энэ зохиол үнэн байж болох уу? Түүнийг чи яаж мэдэв?

- Чамд хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн ямар дүр байна вэ?

Яагаад?

- Өөртэйгөө болон хэн нэгэнтэй адилтгаж болох дүр байна

уу? Яагаад?

- Өрөвдсөн, өхөөрдсөн, бахархсан дүр байна уу? Яагаад?

- Зохиогч .... үгийг яагаад хэрэглэсэн бэ?

- Хэрвээ ... байхгүй байсан бол зохиолч ямар үг хэрэглэх

байсан бэ? Яагаад? гэх мэт.

Эхэд цаг хугацаа ба орон зай, гол үйл явдлуудын холбоо

хамаарлыг тодруулах асуулт тавихдаа

- Үйл явдал хэзээ, хаана өрнөснийг юугаар батлах вэ?

- Бидний амьдарч байгаа цаг үед энэ явдал өрнөх боломжтой

юу? Яагаад?

Төрөл бүрийн

даалгавар,

даалгаврын

зөвлөмж өгсөн

байх.

Өөрийн ахиц

ололтыг

шалгаж үнэлэх

үнэлгээний

хуудсууд

“Монголын

хүүхдийн уран

зохиолын

дээж” I,II

дэвтэр, УБ.,

2009

Page 8: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

8

- Өмнө болсон үйл явдал дараагийн үйл явдалтай юугаар

холбогдож байна вэ? Яагаад?

- Түүнийг чи яаж мэдсэн бэ? Юугаар батлах вэ?

1.2.5. Эхийн эхлэл, гол, төгсгөл хэсгийг ялган таних

Зохиолын эхлэл хэсгийг тайлбарлахдаа

- Үүнийг зохиолын эхлэл хэсэг гэдгийг яаж мэдсэнээ

тайлбарлах

- Газар орныг танилцуулсан..... хэсэг байгаа эсэх

- Цаг хугацааг танилцуулсан .....хэсэг байгаа эсэх

- Баатрыг танилцуулсан .....хэсэг байгаа эсэх

Зохиол цааш яаж үргэлжлэхийг таамаглан ба төсөөлөн

бодохдоо

- Зохиолын баатар үүнээс цааш яасан бол?

- Хэрэв үүнээс илүү сайн үйл хийсэн бол тэр нь юу байж

болохыг бодъѐ гэх мэтээр таамаглах

- Хэрэв “...“ гэж хэлээгүй бол цааш яах байсан бол гэх

мэтээр төсөөлөх

Энэ нь зохиолын гол хэсэг гэдгийг яаж баталж болохыг

олохдоо

- Зохиолын эхний хэсэгтэй холбоотой ... үйл явдал гарч

байгаа болохоор төгсгөл байж болох юм.

- ...энэ үйл явдал нь зохиолын эхлэл хэсгийн .... үйл явдлыг

баталж чадаж байна гэх мэт.

Энэ хэсэг нь зохиолын төгсгөл хэсэг гэдгийг яаж баталж

болохыг олохдоо

- Үүнээс цааш зохиол өрнөх боломж байна уу? Яагаад?

- ... энэ хэсгийг цааш үргэлжлүүлэхгүй гэвэл яаж дуусгах нь

зөв бол гэх зэргээр ярилцах боломжийг сурагчдад олгохын

тулд баг бүрт эдгээр асуултыг өгөх гэх мэт.

Зохиолын үйл

явдал нь

шугаман

бүтэцтэй

өрнөж байгаа

хүүхдийн

зохиолоос

сонгон авах.

Урвуу үйл

явдалтай

зохиол байвал

эхлэл, болон

төгсгөл нь

тодорхой

хүүхэд олоход

хялбар байх.

Багшид өгөх санамж

Сурагчид өөрсдийн хүсэл эрмэлзлэлээр, тодорхой аргачлалтай уншиж сурвал бүтээлч

уншлагад суралцах болно. Үүнээс заримыг дурдвал:

Гүйлгэн уншиж, агуулгыг ерөнхийд нь ойлгох

Уншиж байгаа зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлж өмнөх агуулгатай яаж холбогдож

байгаа хойшид гарах агуулгад ямар холболт болохыг тогтоохыг оролдох

Өөрийн санааг тодорхой илэрхийлэхийн тулд зохиогчийн илэрхийлэх гэсэн санааг

бүрэн, тодорхой ойлгохын тулд тэмдэглэж унших

Асуултад хоѐрдмол утгагүй хариултыг хайх

Төрөл бүрийн тэмдэглэл, тэмдэглэгээ хийж унших гэх мэт.

Ийм дадлыг эзэмшсэнээр жинхэнэ унших аргад суралцаж улмаар ихийг мэдэх боломж

бүрдэж, ухаарч унших дадлыг эзэмших ба амьдралыг гүнзгий ойлгож, уншиж буй зүйлийг

"мэдэрч", тодорхой дүрсэлж чадна гэдгийг сайтар ойлгуулах нь чухал.

Бага насны хүүхдийг унших чадварын дээд түвшний энэ чадварт сургах эхний алхмуудыг

хийснээр цаашдаа бие даан сурах арга барилд илүү суралцах боломжтой. Бүтээлч унших,

бичих, ярих, сонсох төрөл бүрийн даалгавар өгөх нь зохиолыг дахин давтан унших

боломжийг сурагчдад олгодог давуу талтай тул ойлгон унших түвшинд тааруулсан төрөл

бүрийн хувилбараар хийж болохыг анхаараарай. Жишээ нь: Зохиолоос аль нэг хэсгийг

сонгон уншихыг тодорхой асуултаар гарган өгч, түүнд хариу болох хэсгийг хайж уншуулах,

бичүүлэх, яриулах, тодорхой тэмдэг тавьж унших гэх мэт ажлаас сонгон хийж болно.

Page 9: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

9

Хичээлийг үр дүнтэй болгохын тулд багш эх зохиолыг урьдчилан сайн судалж сонгон

унших, бичих, ярих материалын хүнд хөнгөн, хэмжээ, зарцуулах минут, тавих асуулт

зэргийг төлөвлөнө. Сурагчид асуултыг аваад холбогдох хэсгийг олохын тулд уул зохиолыг

бүхэлд нь гүйлгэн болон давтан унших хэрэгтэй болно. Ингэснээр сурагчдын унших үйл

зорилготой болж унших чадварыг хөгжүүлэхээс гадна багш сурагчдын ахицад явцын

үнэлгээ хийх боломжтой.

Энэ нь уншлагыг амжилттай, зорилготой зохион байгуулахаар тусгай бэлтгэсэн асуулт

өгч, түүнд хариултыг хайж байгаа нь чухал буюу хэрэгтэй зүйлийг ялган авч байгаа арга

болно.

Багшийн асуулт нь зохиолын тодорхой нэг хэсгийн утга санаа, дүр, дүрслэл, хэл

найруулгын онцлогийг тусгаж, нийт сурагчдыг хамарсан, хэсэгчилсэн, ганцаарчилсан зэрэг

хэлбэрээр байна. Асуултад хариу бэлтгүүлэх чиглэлтэй уншлага бол хичээлийн явцад

сурлагаар хоцрогсодтой ажиллах бололцоог багшид олгодог сайн талтай. Үүнээс зарим

нэгийг дэлгэрүүлэн авч үзье.

Эхийн агуулгыг ойлгож чухал гэж үзсэн хэсгийг ялгах, эхээс баатрын ба зохиогчийн

хэлсэн үгийг ялгах. Номын онцгой анхаарал татсан, сонирхолтой эсвэл чухал зүйлүүдийг

доогуур нь зурж тэмдэглэдэг. Энэ нь номоос чухал ойлголтоо дахин олоход хялбар байх болно.

Өөрөөр хэлбэл уншсанаасаа эшлэл авч бичих, ярихад ашиглаж сурахад нь дөхөм болж

байгаа юм.

Заримдаа санааны чухлыг төдийгүй сонирхолтойг хүртэл тэмдэглэх нь бий.

Доогуур нь хоѐр давхар шугамаар зурагдсан нь нэг зураасаар зурагдсанаас илүү чухал.

Заримдаа асуултын эсвэл анхаарлын тэмдэг ашигладаг. Эхнийх нь санааны эргэлзээтэй

эсвэл түүнтэй санал нийлэхгүй байгааг, хоѐр дахь нь харин эерэг дүгнэлтийг ихэвчлэн

илэрхийлдэг. Эдгээр болон бусад тэмдэгтүүдийн хослол нь өөр олон утга санааг илэрхийлнэ.

Гэхдээ бага насны хүүхдийн хувьд хэт олон тэмдэглэгээ нь төөрөгдүүлэх талтайг анхаарч нэг

хоѐр төрлийн тэмдэглэгээ хийж сурсны дараа энэ аргачлалуудыг сонирхуулж болох юм.

Жишээ нь: “Эрх цэнхэр ишиг” эхийг уншихдаа тэмдэглэгээ хийх даалгаврыг харъя.

Даалгавар “Эрх цэнхэр ишиг” эхийг уншихдаа дараах асуултын хариулт болох хэсгийг

тэмдэглэж уншаарай.

Эрх цэнхэр ишиг

Ишигхэн минь дээ жижигхэн цагаан дэлбээтэй энэ ургамлыг идэж болохгүй. Харин үүнээс

бусад өвс ногоогоор хооллож бай.” гэж ижий нь хэлжээ. Ишиг ижийнхээ хэлснээс зөрж

нөгөө ургамлыг идэхээр завдан тас хазаж, зажилдгийн өмнө эх нь болиулжээ. Эрх ишиг:

-Би заавал тэр цэцгийг иднэ. Бусад нь амтгүй байна гэж уурлав. Эрх цэнхэр, эхийнхээ

амарч байх үеэр сэм явсаар түрүүнийхээ бэлчээрт хүрэв. Нөгөө цагаан дэлбээтэй

ургамлаа идэж үзжээ. Тэр нь дэвхрэгийн цагаан ургамал юмсанж. Удсан ч үгүй ишигний

амнаас цагаан хөөс цахарч, дөрвөн хөл нь тэрий хадан унасныг малч хүүхдүүд хотондоо

авчран, аманд нь сүү цутгасаар арай гэж хөл дээр нь босголоо.

Энэ тэмдэглэгээ нь сурагчдыг дараагийн үйл ажиллагаа болох эхээс баатрын хэлсэн үг,

зохиогчийн хэлсэн үгийг ялгаж сургахад аажимдаа чиглэж байгаа болно. Дээрх асуултаар

хөтөлж уншуулахдаа эхийн гол хэсэг үлдэж байгааг ярилцах хэрэгтэй. Тухайлбал:

Санамж: Тэмдэглэгээ хийхдээ ээжийн хэлсэн үгийн ард Бусад асуултад тэмдэг тавина.

Асуулт 1. Ээж нь ишгэндээ юуг захисан бэ? 2. Ишиг ээжийнхээ захисныг биелүүлсэн эсэх? 3. Ишиг аврагдсан эсэх?

Page 10: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

10

Эхний гурван асуултаар эхийн чухал хэсгийг сэргээж болж байгаа тул энэ нь эхийн гол

хэсэг мөн байгааг баталж ярилцана. Хоѐр дахь асуултаар эхийн утгыг нэмэн дэлгэрүүлж

болж байгаа учраас гол хэсгийг дэлгэрүүлсэн хэсэг болохыг ярилцаж болно. Энэ нь эхийг

чухал хэсгээр хурааж товчилж байгаа болохыг давхар ойлгуулж болох юм. Гэхдээ энэ

аргачлал нь 3 дугаар ангийн нэлээн сайн чадвартай сурагчид гүйцэтгэхэд тохиромжтой

байж болно. Багш тэмдэглэгээг ямар ч байдлаар хийлгэж болно. Сурах бичиг дээр

тэмдэглэгээг хийлгэвэл харандаагаар хийлгээд дараа нь арилгаж болно. Эсвэл тэмдэглэх

эхийг олшруулж өгөөд хийлгэж болно.

Зохиолч өөрөө юмуу, аль эсвэл хөндлөнгийн өгүүлэгчийн хэл яриагаар зохиолын үйл

явдлын дэс дарааг гаргадгийг сурагчдад ойлгуулна. Ер нь сурагчдын бүтээлч сэтгэхүйг

хөгжүүлэх, бие даан сурах арга барилыг эзэмшүүлэхэд чиглэсэн, мэдлэгээ хувиргах,

бүтээх дасгал даалгавруудыг багш өөрөө бүтээлчээр эрж хайн, агуулгын баяжилтыг хийж

байх нь чухал.

Дээрх эх дээр ажиллаж байх явцад сурагчдын зааврыг ойлгох, асуултад онож

хариулах, чухлыг ялгах чадварыг ажиглаж тэмдэглэнэ. Ингэхдээ сурагчид өөрийн

үнэлгээний хуудсыг хэрхэн бөглөснийг ашиглаж болно.

Сурагчид өөрийн үнэлгээний хэсэгт байгаа дүрсийг сайн ойлгосон бол ногооноор,

дутуу ойлгосон бол шараар, огт ойлгоогүй бол улаанаар будна. Сурагчид эхний үед

бүгдийг ногооноор будах гээд байдаг ч яваандаа би үүнийг зөв илэрхийлж чадвал багш

болон нөхөд маань надад туслаад би хоцрогдолгүй сурч болох юм байна гэдгээ ойлгож

ухамсартайгаар хийж эхэлдэг. Энэ хүснэгт нь багшийн ажлыг тодорхой хэмжээгээр

хөнгөвчилж, сурагчдад учирсан бэрхшээлийг цаг алдалгүй илрүүлэн туслах боломж

олгодог сайн талтай.

Өөрийн үнэлгээний хуудас

Хуудсыг бөглөх заавар

Сайн ойлгосон Дутуу ойлгосон Огт ойлгоогүй

Гол хэсэг

Ишиг хортой ургамал идсэн учир аврагдсан болуу? Эсвэл...

Аманд нь сүү цутгасаар арай гэж хөл дээр нь босгосон.

Ээж нь ишгэндээ юу гэж захисан бэ?

Жижигхэн цагаан дэлбээтэй энэ ургамлыг идэж болохгүй.

Ишиг ээжийнхээ хэлсэн үгийг биелүүлсэн болов уу? Яагаад? Нөгөө цагаан дэлбээтэй ургамлаа идэж үзжээ.

Энэ цэцгийг яагаад идэж болохгүй вэ?

Дэвхэргийн цагааныг идэхийн өмнө ямар үйл явдал болов?

Ишиг ижийнхээ хэлснээс зөрж нөгөө ургамлыг идэхээр завдан тас хазаж, зажилдгийн өмнө эх нь болиулжээ. Эрх ишиг: -Би заавал тэр цэцгийг иднэ. Бусад нь амтгүй байна гэж уурлав. Эрх цэнхэр, эхийнхээ амарч байх үеэр сэм явсаар түрүүнийхээ бэлчээрт хүрэв.

Ишгийг хэн аврав?

Ишигний амнаас

цагаан хөөс цахарч,

дөрвөн хөл нь тэрий

хадан унасныг малч

хүүхдүүд хотондоо

авчран эмчлэв.

Дэлгэрүүлсэн хэсэг

Дэвхрэгийн цагаан ургамлыг идвэл амнаас нь хөөс цахарч, дөрвөн хөл нь гишгэж чадахаа болин хордлогод орж амиа алдахад хүргэдэг.

Page 11: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

11

Уншсанаа учир шалтгааны дарааллаар тайлбарлан ярих, бичих, Эхийн учир шалтгаан,

холбоо хамаарлыг тодруулсан асуулт асуух. Өмнөх ангид багш сэргээн санах асуултыг

голлон ашиглаж байсан бол одоо сэргээн санах асуултын зэрэгцээ учир шалтгааны

асуултаар уншсан зүйлийнх нь учрыг ухааруулах. Номыг сайн унших, уншиж ойлгохыг

эрмэлзэх үедээ бид зохиогчийн санаа оноог дүгнэж, түүнийг хүлээн зөвшөөрөх юм уу

эсвэл түүнийг буруушаадаг. Хэрэв хүлээн зөвшөөрвөл түүнийхийг өөрийнхтэйгээ

харьцуулна, өөрийн дүгнэлтийг гаргана, үүнээс урган гарах асуултуудыг тавина. Хэрэв түүнтэй

санал нийлэхгүй бол түүнийг шүүмжилж, няцаахыг хичээдэг. Эдгээр чадвар нь уншигчдад

чухал бөгөөд ойлголтыг гүнзгийрүүлдэг. Тухайлбал: Учир шалтгааны асуулт тавьж сурах

хичээлийн нэг хувилбарыг санал болгож байна. Үйл явдлыг дараалуулж жагсаахад учир

шалтгааныг мэдсэн байх хэрэгтэй болно.

Сэдэв: Учрыг олж, асуулт тавьж суръя

Зорилго: Эхийн учир шалтгааныг олж, асуулт асууж сурах

Зорилт:

Эхийн хэсгийг асуултаар задалж ойлгох

Эхийн учир шалтгааныг олох асуулт зохиож сурах

Өмнөх мэдлэг:

Энгийн асуултад хариулах

Асуултад тохирох хэсгийг сонгон унших

Хэрэглэгдэхүүн: Асуулт бичсэн үзүүлэн 1, Зурагт үзүүлэн 2, ТӨМ 1, ТӨМ 2, ТӨМ 3,

асуултын хариулт бичих цагаан самбар

Ашиглэх эх: Г.Ловор “Бор туулай яагаад цагаан болов?” өгүүллэг

Төлөвлөлт:

Эхлэл хэсэг. Алхам 1

Багш дараах хоѐр асуултыг сурагчдад тавьж гарсан хариултыг “3М” хүснэгтэд жагсаан

бичнэ.

Үндсэн хэсэг. Алхам 2

Туулай яагаад зугтдаг вэ?, Туулайн зүс өөрчлөгддөгийн учир юу вэ? гэсэн асуултыг

Мэдэхийг хүсэж байна хүснэгтэд бичиж өөрсдийн хариултыг зөв эсэхэд хариулт олохоор

ажиллахыг санал болгоно.

“Бор туулай яагаад цагаан болов?” гэсэн эхийн гуравдугаар хэсгийг уншихаар өгнө.

Уншихдаа дээрх асуултын хариултыг хайж унших, танил биш үгийн доогуур зурж

тэмдэглэн уншихыг санал болгоно.

Танил биш үгийн утгыг эхийн өмнөх ба хойтох үгээс нь олуулахыг хичээгээрэй.

ТӨМ 1. Эхийн гуравдугаар хэсэг:

№ Шалгуур үзүүлэлт Өөрийн үнэлгээ

1 Даалгаврын зааврыг зөв ойлгож гүйцэтгэсэн эсэх

2 Асуултад оновчтой хариулсан эсэх

3 Тэмдэглэгээг зөв хийсэн эсэх

4 Эхийн гол хэсэг гэдгийг ойлгож чадсан эсэх

5 Эхийг асуултаар дэлгэрүүлж чадсан эсэх

Мэддэг зүйл Мэдэхийг хүссэн зүйл Мэдсэн зүйл

Туулай яагаад

зугтдаг вэ?

Туулайн зүс өөрчлөгддөгийн

учир юу вэ?

Page 12: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

12

Алхам 3

Багш сурагчдад дараах сорилыг тараан өгнө. /ТӨМ 2/

Сурагчид зөв гэж бодсон хувилбараа цагаан самбарт, эсвэл цаасан дээр бичиж өргөнө.

Сурагчид сонгосон хувилбараа тайлбарлахдаа А хувилбарыг сонгосон сурагчид яагаад

энэ хариултыг сонгосон тухайгаа эхэлж тайлбарлана. Дараа нь бусад хувилбарыг

сонгосон сурагчид ярих гэх мэт. Тухайн хувилбарыг санаа давхардуулахгүй ярихын тулд

бусдыг анхааралтай сонсож өөрийнх нь хэлэх гэсэн санаа ижил болон ялгаатай эсэхийг

эргэцүүлэхийг анхааруулж, сурагчдыг оновчтой зөв илэрхийлэхэд дэмжлэг

үзүүлээрэй. Энэ даалгаврыг хийж байгаа нь сурагчид учир шалтгааныг олж илрүүлэх

болон учир шалтгааны асуултад хариулж сурснаараа өөрөө ийм асуулт асуух, хариулт зөв

байсан эсэхэд дүгнэлт хийх чадварт суралцаж байгаа болно.

Дээрх үзүүлэнг ашиглаж ярилцахад нь дэмжлэг болгож болно.

Алхам 4

Энэ даалгаврыг өмнөх даалгаврыг гүйцэтгэсэн аргачлалаар ажиллана.

Төгсгөл хэсэг. Алхам 5

Мэддэг зүйл Мэдэхийг хүссэн зүйл Мэдсэн зүйл

Дээрх хоѐр асуултад сурагчдын

хариулсан хариулт

Туулай яагаад зугтдаг вэ?

Туулайн зүс өөрчлөгддөгийн

учир юу вэ?

Ярилцсаны дараах

сурагчдын хариулт

Дүгнэлт

Дараах хариултаас хамгийн зөв, оновчтой гэж бодсоноо сонгож тэмдэглээрэй. Туулай яагаад зугтдаг вэ? А. Бүх юмнаас айдаг учраас Б.Дайсан мундахгүй учраас В.Амиа хамгаалах гэж Г.Дэвхэрдэг учир

Дараах асуултаас хамгийн зөв, оновчтой гэж бодсоноо сонгож тэмдэглээрэй. Туулайн зүс өөрчлөгддөгийн учир вэ? А. Цасан дээр бор туулай торойж харагддаг учир Б.Дайснаас нуугдахы тулд В.Махчин шувуунаас өөрийгөө хамгаалахын тулд Г.Цас ордог учраас

Яагаад? ямар

учраас? Яах гэж?

Туулайд дайсан мундахгүй ажээ. Хүн, үнэг, чоно, нохой, махчин шувуу бүгд л түүнийг отно, мөрдөнө, дайрна. Тийм учраас туулай бүх юмнаас айн, өөрийнхөө дайснаас дэгдэн зугтдаг. Хөөрхий туулай амиа хамгаалах өөр арга байхгүй гэж үү, тэгвэл тийм биш ээ. Тэр нь түүний дээлний өнгөтэй холбоотой. Хэрвээ туулай өвлийн цав цагаан цасан дээр “бор” дээлтэйгээ харайлгаж явбал яах байсан бэ? Хавар зуны улиралд “цагаан дээлтэйгээ” явж байвал ямар вэ? Тэгвэл туулай өвлийн цагт шинэхэн дэвтрийн цаасан дээр дусаасан бэх шиг холоос торойж харагдах байсан. Тиймээс анчид тун хялбархан барихад хүрнэ.

Page 13: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

13

Гэрийн даалгавар:

“Бор туулай яагаад цагаан болов?” эхийг бүрэн уншаад учир шалтгааныг асуусан асуулт

асуухад бэлтгэж ирэх.

Багш дээрх хичээлийг удирдах явцдаа сурагчид учир шалтгааны асуултыг ойлгон

тайлбарлах, учир шалтгааныг асууж байгааг ойлгож түүнд тохирсон хариулт өгөх цаашид

мөн учир шалтгааны асуулт тавих чадвар нь хэр ахиж хөгжиж байгаад ажиглалт үнэлгээ

хийж, дэмжлэг шаардлагатай сурагчдад туслах арга зүй хэрэгтэй. Хичээлийн явцад сорил

гүйцэтгэж байхад нь ч явцын үнэлгээ хийж, чухлыг ялган олж чадаж байгаа эсэх, өөрийн

гаргасан саналаа эхийн баримтаар нотолж чадаж байгаа, бусдын үзэл бодлыг хүндэтгэн

харьцаж байгаа, бусдын хэлснийг өөрийн саналтай харьцуулж байгаа зэргийг ажиглан

үнэлгээ хийх хэрэгтэй. Энэ нь ээлжит хичээлээр хийж байгаа явцын үнэлгээ болох юм.

Харин эхийн агуулгыг ойлгон унших чадварыг нэгж хичээлийн дараа үнэлэх хуудасны

хувилбарыг дараах байдлаар санал болгож байна.

Чадвар Шалгуур Хааяа Ихэвчлэн Үргэлж

Эхийн

агуулгыг

ойлгох

Уншихдаа тодорхой зорилго тавьдаг

Утгыг бүрэн ойлгох гэж өөрийгөө хянадаг

Уншсан зүйлээс чухлыг ойлгодог

Шинэ мэдээлэл авахдаа өмнөх мэдээллээ

идэвхтэй ашигладаг

Эхийн хэсэг тус бүрд анхаарлаа хандуулдаг

Үйл явдлыг дэс дарааллыг ойлгодог

Эхээс баатрын ба өгүүлэгчийн хэлсэн үгийг

ялгадаг

Зохиогчийн хэл найруулгыг мэдэрч, сонирхож

байгаагаа ялгаж уншдаг

Учир шалтгаан, холбоо хамаарлыг илрүүлэх

асуулт тавьж чаддаг эсэх

Эхийн эхлэл, гол, төгсгөл хэсгийг ялган таних. Хэд хэдэн зохиолын эхлэл хэсгийг өгөөд

сурагчдаар ажиглуулж ямар ямар онцлог байгааг ярилцана. Жишээлбэл:

- Энэ зохиол ямар үгээр эхэлж байна вэ? Үүнийг зохиолын эхлэл мөн гэж үзвэл юу

гэж тайлбарлаж болох вэ?

- Эхлэл хэсэгт ямар үйл явдлыг өгүүлсэн байна вэ?

- Газар орныг танилцуулсан хэсэг байна уу? Эсвэл...

- Баатрыг танилцуулсан хэсэг байна уу? Эсвэл...

“Гахай яагаад жижиг хоншоортой болсон бэ?” Эрт дээр үед гахай заан шиг урт сайхан хамартай байхад гахай, бүргэд хоѐр найзууд байж гэнэ. “Би энэ муухай богинохон, үзэмжгүй хошууны оронд чам шиг ийм сайхан урт, гоѐ хамартай болох юм сан гэж ямар их хүсэж байна вэ?” гэж бүргэд хэлжээ. “Сайхан хамартай байх ямар хэрэгтэй юм бэ? Би нисэж чаддаг болохыг хүсэж байна” гэж гахай хэлжээ.

Эвтэй дөрвөн амьтан Эрт урьдын цагт Энэтхэгийн үнэр ялдам уудам их ширэнгэ ойд тагтаа шувуу, туулай, сармагчин, заан дөрөв идэх уухаа хуваан элдэв араатнаас биесээ хамгаалан эвтэй найртай олон жил хамт амьдарч байжээ.

Page 14: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

14

- Баатрын хүсэл мөрөөдлийг танилцуулсан хэсэг байна уу? Эсвэл ....

- Баатрын хүсэл мөрөөдлийг танилцуулсан хэсгийг баатар өөрөө хэлж байна уу?

Аль эсвэл хэн нэгэн хэлж байна уу? гэх мэтээр асууж ярилцана.

- Эсвэл зохиолыг бүтнээр нь өгөөд Эхлээд юу болов?, Дараа нь юу болов?,

Төгсгөлд нь юу болов? гэсэн асуултаар задлал хийлгэж болно.

Өөр нэг хувилбар нь:

Зохиолыг бүтнээр нь нэг удаа уншиж сонсгоно. Энэ зохиолыг хэсэг хэсгээр бичсэн

картыг багт тарааж өгнө. Баг дотроо хэсэглэсэн зохиолыг уншиж нэг бүхэл зохиол болгон

эвлүүлнэ. Эхлэл гэж үзэж байгаагийн учраа тайлбарлана. Энэ байдлаар гол төгсгөл

хэсгийг ч мөн тайлбарлана. Ингэхдээ дээрх асуултуудаар дахин ажиллаж болно.

1.3. Эхийн далд утгыг бүтээлчээр ойлгох

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.3.1. Зохиолын

үйл явдал, гол баатрын үйлийг төсөөлөх, таамаглах

Зохиолын үйл явдлаас ургуулан гол баатрыг дүрслэн

таамаглаж эсвэл төсөөлж ярихдаа

- Лусын хааны хаалганы өмнө зогсож байхдаа тэр

ямархуу байдалтай байх бол?

- Тэр .... байх үедээ ямар хувцас өмссөн байх бол?

Яагаад? гэх мэт.

Зохиолын баатрууд аврагдаж тэдэнд хэн нэгэн тусалж

байгаа далд утгыг ойлгохдоо

- Гол баатар үнэхээр юу хүссэн бол?

- Тэр юуг хүсээгүй вэ?

- Тэр эхлээд ямар байсан, төгсгөлд нь ямар болсон?

- Түүнийг юу тэгж өөрчилсөн бэ?

- Тэр зорилгодоо хүрэхийн тулд юуг орхисон бол?

Уншихдаа баатартай холбоотой үг, мөрийг болон нэг хоѐр

үйлийг орхисон газарт зогсолт хийж ямар үгс байж болох

талаар асуудал дэвшүүлэн таамаглан уншихдаа

“Монголын

хүүхдийн уран

зохиолын дээж”

I,II дэвтэр, УБ.,

2009

“Дэлхийн

хүүхдийн

хүүрнэл

зохиолын дээж”

УБ., 2012

Бяцхан сүсэгтэн

Нэг өдөр ажаа морь хөтөлж ирээд сургуулийн уяан дээр бууж байх нь харагдлаа. Би гүйсээр

хүрч очвол ажаа тун ч баяртай “Миний хүү дүүтэй болсон. Хүү” гэлээ.

Хөл газар хүрэхгүй онгирлоо. Багш:

- Хүүе чи хаачих нь вэ?

- Манай ижийгээс хүүхэд гараад. Эрэгтэй дүү гараад, ажаа морь аваад ирсэн гэж

шулганахад багш эрхбиш ойлгож “За за яв” гэв. Харьвал манайх идээ будаа засчихсан

олон хүн цуглачихсан байлаа. Намайг хоймортоо суулгаад ажаа:

- За дүүдээ нэр өг гэлээ. Толгойд янз янзын нэр орж ирлээ. Аль нь ч миний дүүд гологдмоор

санагдлаа. Харин гологдохгүй ганцхан нэр санагдаад байв. Түүнээ хэллээ.

- Пушкин! Аав чихэндээ ч итгээгүй бололтой өөдөөс харав. Гайхаагүй хүн алга.

- Хэн гэнэ ээ

- Хэн гээтхэв?

- Пуушгин гэнэ үү?

- Дахиад хэл дээ.

- Би хэллээ.

Ийнхүү аминдаа хамгийн их хайрлаж хүндэлдэг хүнийхээ нэрийг балчир гэнэн ухаанаа

нэгжин байж шилж өгсөн нь тэр байлаа. Тэр нь Оросын суут яруу найрагч Александр

Сергеевич Пушкины нэр байсан юм. (Д.Цоодол)

Page 15: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

15

Багшид өгөх санамж

Зохиолын үйл явдал, гол баатрын үйлийг таамаглах, төсөөлөх. Уншиж сурахдаа

өөрийнхөө дүрслэн бодох, таамаглах бүх чадвараа дайчлан унших ѐстой. Энэ нь олон зүйлийн

түлхүүр болдог. Хэрвээ урьд нь ингэж уншдаггүй байсан бол одоо ингэж унших гээд оролдоод

үзэх хэрэгтэй гэдгийг сурагчдад ойлгуулна. Ингэж уншиж чадвал илбийн мэт зүйлийг санаандаа

бүтээж олон янзаар бодох сэтгэх боломжтой болно. Тухайлбал, чиний уншиж буй ном амилж,

ярьж, урьд өмнө нь анзаарагдаагүй байсан олон гайхамшиг нээгдэх болно. Үүний тулд чи

өөрийнхөө харааны, сонсголын болон бусад бүх төрлийн дүрслэн бодох чадвараа дайчлах

ѐстой.

Ямар нэг хүний тухай уншихад чи тэдгээр хүмүүсийг харж, сонсох болно. Ингэж уншиж

сурахын тулд өөрөө ингэж болохгүй байх гэсэн эмээлтээс салж чөлөөтэй бодох ѐстой.

Зохиогчийн дүрсэлж буй байдлыг тод томруунаар харахын тулд дүрсэлж бичсэн хэсгийг

дахин дахин унших шаардлагатай. Ингэж дүрсэлж унших нь амар биш гэхдээ гайхалтай,

сонирхолтой юм гэдгийг сайтар ойлгуулах хэрэгтэй.

Аливаа шинэ эхийг уншихын өмнө түүнийг ухаарч ойлгох суурь мэдлэгийг сэргээн

ашиглаж холбоост оруулснаар эхийг уншиж ойлгох, адил ба ялгаатай талыг харьцуулахад

- Эхийн дутуу хэсгийг холбоо хамаарлаас нь гүйцээн

нөхөж таамаглан унших

- Эхийн орхигдсон үгийг өгүүлбэрийн утгаас нөхөн

гүйцээж унших

- Үгийн сангийн мэдлэгээ ашиглан тохиромжтой үгийг

сонгох

1.3.2. Зохиол

хэрхэн өрнөхийг таамаглах

Эхийн гарчгийг уншаад юуны тухай гарч болохыг

таамаглан ярилцахдаа

- Энэ зохиолд чухам юун тухай өгүүлэх бол?

- Түүнийг яаж мэдсэн бэ?

- Ийм зохиол байвал чи сонгон унших уу? Яагаад? гэх

мэт асуултад хариулж ярилцах

Эхний өгүүлбэр болон хэсэглэлийг уншаад, тухайн зохиол

хэрхэн үргэлжлэх талаар таамаглан ярилцахдаа

- Чиний ургуулан бодсон таамаглал зохиолтой таарч

байна уу? Яагаад? Үүнийгээ жишээгээр баталж хэлнэ

үү?

- Зохиолын гарчиг, эхлэл өгүүлбэрээр зохиолыг үнэлж

болох уу? Яагаад?

- Өмнө нь чиний уншсан өөр зохиол эсвэл чиний

амьдралд тохиолдсон аль нэг явдлыг санагдуулж

байна уу? Эсвэл огт өөр эсрэг байна уу?

- Одоо цаашид ямар үйл явдал өрнөх бол? гэх мэт.

Дараагийн үйл явдал, зохиолын үргэлжлэлийг таамаглан

унших болон төсөөлөн ярихдаа

- Эхийн үргэлжлэл хэсгийг уншиж өөрийнхтэйгээ

харьцуулан бодох

- Уншиж дуусаад баатрын зан чанар, үйлийг харьцуулах

- Зохиолын дүр дүрслэлийг зураглан, таамаглаж

унших.

- Зохиол өрнөж байгаа цаг хугацааг өөрчлөх, өөрөөр

хэлбэл 100 жилийн дараа энэ үйл явдал болж байгаа

бол яах бол? гэх мэтээр төсөөлж ярих.

Уран сэтгэмж

хөгжүүлэхэд тус

дөхөм болох ном

зохиолоос

сонгох. Жишээ

нь өхөөрдмөөр

амьтныг

дүрсэлсэн,

хүүхдийн сэтгэл

хөдлөлд

нөлөөлөх

зохиолууд

Page 16: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

16

нь туслаарай. Таамаглан уншиж байхдаа өөрсдийн бодлыг дэвтэртээ товч байдлаар

бичих эсвэл тухай тухайн үед нь ярилцах гэсэн хэлбэрээр хийхээс гадна таамаглалаа

зураглаж, загварчилж тэмдэглэж болно.

Зохиол дахь дүр, дүрслэлийн утга учрыг тайлбарлахын тулд

- Энэ зохиолд ... ямар утга санааг илэрхийлж байна вэ?

- Үүнтэй адил зүйл чиний амьдралд тохиолддог уу?

- Хүмүүсийн амьдрал дээр бол ... ямар утга илэрхийлдэг вэ? гэх мэтээр

ярилцаж болно. Энэ даалгаврыг хийхдээ өөрт хэрэгтэй хэсгийг сонгон найруулж,

илэрхийлж чадаж байгаа эсэх нь сурагчдын унших чадвартай холбоотой.

Сурагчид эхийг бүтээлчээр уншиж ойлгоход үгийн сангийн мэдлэг дутаж бэрхшээл

учирдаг. Иймээс багш сурагчдын унших чадварыг дараах гурван түвшинд ангилж үзвэл

зүгээр. Тухайлбал:

Бие даасан уншлагын түвшин. Энэ нь сурах бичигт орсон зохиолыг багш болон

нөхдийн туслалцаагүйгээр уншиж ойлгоно. Өөрөөр хэлбэл зуун үг тутамд гурваас

дөрвөн утга нь тодорхойгүй үг тааралдаж болох юм.

Бусдын тусламж дэмжлэгтэй унших түвшин. Зуун үг тутамд арав орчим утга нь

тодорхойгүй үг тааралдаж болох юм.

Уншихад хүндрэл бэрхшээл учрах түвшин. Зуун үг тутамд арав болон түүнээс дээш

утга нь тодорхойгүй үг тааралдаж болох юм.

Түвшин бүрийн сурагчдын сурах онцлогийг сайн мэдэж ялгаатай арга барилыг

эрэлхийлэх нь чухал.

Баатрын үг, үйл явдлыг зохиолоор батлахыг оролдохоос гадна зохиолын зөвхөн

гарчгаас төсөөлөх замаар энэ хоѐр үйлийг зэрэгцүүлэн хийж болох юм.

Бага насны болон туршлагагүй уншигчдын хувьд таамаглал дэвшүүлэх нь

бэрхшээлтэй байх бол, ярианы чадвар муутай сурагчийн хувьд амаар өгүүлэх дасгалыг

гүйцэтгэхэд хэцүү байх болно. Энэ тохиолдолд сурагчдын өмнөх суурь мэдлэг болон

уншсан зохиолыг ашиглан чиглүүлж өгөх, зарим сурагчид зургаар илэрхийлэх боломж

олгох гэх мэтээр хувилбартай хандаарай. Багшийн өмнө хийсэн явцын үнэлгээ нь

сурагчдын ахиц амжилтыг тодорхойлж байдаг. Хэрэв ахиц гарахгүй байвал бэрхшээл

байгааг харуулж байгаа хэрэг юм. Ингэснээр цаашид илүү нарийн оношлох үнэлгээгээр

судлах хэрэгтэй болохыг нотолж байна. Явцын үнэлгээ нь өдөр тутмын ерөнхий арга

барил болдог бол оношлох үнэлгээ нь илүү нарийн нэмэлт арга барил хэрэглэхэд

шаарддаг.

Эхийн хоосон зайг нөхөх даалгаврыг хийлгэхдээ өгүүллэгийн өрнөлийн өмнөх ба

дараагийн хэсгийг хэрхэн ашиглаж чадаж байгаа эсэхийг ажиглаарай. Үүгээр сурагчдын

уншсан зүйлдээ үндэслэн таамаглал дэвшүүлэх, түүнийгээ үнэлэх чадвар нь харагддаг.

Мөн энэ даалгаврыг бүтэн үгээр биш зарим үгийн зөвхөн нөхцөл, эсвэл дагаврыг орхисон

байдлаар ч хийж болох юм.

Бүтээлч унших, бичих, ярих, сонсох төрөл бүрийн даалгавар өгөх нь зохиолыг дахин

давтан унших боломжийг сурагчдад олгодог давуу талтай тул сурагчдын ойлгон унших

түвшинд тааруулсан төрөл бүрийн хувилбараар хийж болохыг анхаарах.

Сурагчид унших, сэтгэх болон дүрслэн бодохыг чармайхгүйгээр унших нь олонтаа

тохиолддог бөгөөд энэ нь уншлагын хамгийн том садаа юм. Иймээс сурагчдыг уншихын

өмнө, унших явцад, уншсаны дараа төсөөлөн бодох үйлийг хийлгэж хэвшүүлэх нь үр

дүнтэй. Дүрслэн бодох чадвараа дайчлан уншиж чадвал “Чи өрөөндөө суунгаа мориор

давхиж, салхийг мэдэрч, аянгын догшин нүргээнийг сонсож болно” гэх мэтээр сурагчдад

сэтгэгдэл төрүүлж өдөөвөл зүгээр. Гол баатрын үйл, зохиолын явдлаас ургуулан гол

баатрыг дүрслэн төсөөлж ярихдаа:

Page 17: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

17

- Лусын хааны хаалганы өмнө зогсож байхдаа тэр ямархуу байдалтай байх бол?

- Тэр .... байх үедээ ямар хувцас өмссөн байх бол? Яагаад? гэх мэт асуултын оронд

- Чи хэрвээ энэ баатрын оронд байсан бол ямархуу хувцас өмсөх бол? Яагаад? гэх

мэтээр сольж хэрэглэх зэргээр зохион байгуулна.

Төсөөлөх нь сурагчдыг нэг хэв загварт баригдахгүй чөлөөтэй сэтгэхийг шаарддаг.

Сурагчид зохиолд бичигдээгүй зүйлийг өөрсдөө бүтээлчээр төсөөлөн нэмж болох юм.

Жишээлбэл: Зохиолд шинэ орчин нэмж төсөөлөх , төгсгөлийг төсөөлөх гэх мэт.

Өөрөөр хэлбэл ургуулан бодож өөрт мэдрэгдэж байгаа мэдрэмжээ ашиглана гэсэн үг.

Зохиолын гол баатрыг зураглан төсөөлөх, хэлсэн үгийг төсөөлөх, үйл хөдлөлийг төсөөлөх

гэх мэт. Өөрөөр хэлбэл төсөөлөх нь чөлөөтэй сэтгэнэ гэсэн үг юм. Бодох сэтгэхийн дээд

боломж нь хүүхэд өөрөө зохиох явдал юм. Энэ нь зүгээр л зохиож бич гэсэн үг биш ээ.

Тодорхой нөхцөл , жишээ баримт, тайлбар зэргийг огт өөрөөр төсөөлөн бодож сэтгэлгээг

нь задлах үйл ажиллагааг ихээр хийх хэрэгтэй.

Зохиол дотор ээж хүү хоѐр ярилцаж байхад ээжийн ярианд “Тэдний уур сайхан

дуутай. Эдний уур сайхан хэвтэй гээд л ярилцах” гэсэн баримт байна. Энэ баримтын

нөхцөл нь цай нүдэх уур нүдүүрийн дуугаар хотоос ирсэн хүү нь сэрснээр ээж хүү хоѐрын

хооронд болж байгаа яриа юм. Энд байгаа баримтыг огт өөр болгож зохиохын тулд янз

бүрээр төсөөлөн бодуулна. Ингэснээр дараах хувилбарууд ч гарч болох юм.

Хувилбар-1. Уур нүдүүртэй айл ч ховор доо. Хааяа нэг чол чол хийсэн дуу л гарах. Хэв муутай болохоороо дуу нь ч муу гарна.

Хувилбар-2. Айлуудын уурыг үзэх сэн гэж их бодно. Даан ч айлууд үзүүлэхгүй.

Хувилбар-3. Манай уур сайхан дуутай. Тэдний уур цалгай амсартай болохоор дуу сайнгүй. Манай уур тэднийхээс огт өөр хэвтэй.

Зохиолын гарчгаас буюу эхний хэсгийг таамаглана гэвэл энэ нь батлагдана,

няцаагдана. Нотолж болох нотолгоог шаардвал таамаглах үйл болох юм.

Зохиолын үйл явдлыг харуулсан зургийг хараад зохиолыг таамаглана. Яагаад гэвэл энэ

зургийн үйл явдал зохиолыг уншихад батлагдаж байгаа учраас тэр.

Эхийн эхний хэсгийг уншаад цааш ямар үйл явдал болсныг үргэлжлүүлж бичүүлэх буюу

яриулж болох юм. Энэ нь таамаглах чадварыг бататгаж байгаа даалгавар болно.

Тухайлбал: Зохиолын эхний хэсгийг уншаад цаашид ямар үйл явдал болохыг

үргэлжлүүлж зохионо.

Эхийг уншуулаад гол баатрын үйлээс ургуулан төсөөлж яриулахдаа дараах байдлаар

асуудал дэвшүүлж болох юм.

Үнэг эхний айлын хоолыг хараад ямархуу үйл хөдлөл хийх бол?

Хоѐр дахь айлын хоолыг хараад үнэгний хийсэн үйлийг эхний айлын хоолыг

хараад хийсэн үйл хоѐрт ямар ялгаа гарах бол? Яагаад?

Үнэг айлуудын хооронд явахдаа ямар үйл хөдлөл хийх бол? Яагаад?

Өлсгөлөн үнэг буцаж явахдаа ямархуу байдалтай явах бол гэх мэт.

Үнэг

Эрт дээр үед нэг өлсгөлөн үнэг ойгоор гэтэж яваад зугаалга хийж байгаа гэр

бүлийнхнийг харж гэнэ. Үнэг мөлхөж очоод хоолноос нь хулгайлахаар шийджээ.

Ганц харайгаад нэг боов шүүрэх гэж байтал ард нь хүмүүсийн дуу сонсогджээ.

Тэгэхээр нь тэр зүгт мөлхөж очоод хартал ойн захад бас нэг гэр бүл зугаалга хийж байхыг

үзжээ. Тэдний хоол эхний айлынхаас амттай харагдсан тул тэдний хоолноос хулгайлахаар

шийджээ.

Гэтэл хоол илүү амттай мэт санагдсан боловч тийм их байхгүйг нь мэдээд эргэж эхний

айл руу мөлхөж гэнэ...

Page 18: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

18

Зохиолын үргэлжлэл

Мөлхөж явах замдаа хоѐр дахь айлын хоолыг идэхгүй өнгөрөх нь дэндүү хайран

санагдсан тул буцан мөлхөөд очиход нь тэд аль хэдийнээ бүх хоолоо идэж дууссан байв.

“За яахав нэг дэх айлын хоол руу буцан очъѐ” гээд яаран мөлхжээ. Үнэгийг очиход нэг дэх

айл ч хоолоо идэж дууссан байсан тул өлсгөлөн үнэг гунигтайхан цааш явжээ.

Зохиолын зарим хэсгийг нөхүүлэн зохиолгож бичүүлж болно.

Үнэг

Эрт дээр үед нэг өлсгөлөн үнэг ойгоор гэтэж ..... зугаалга хийж байгаа гэр бүлийнхнийг

...... Үнэг ...... очоод хоолноос нь ......... шийджээ. Ганц харайгаад нэг боов ........ гэж байтал

ард нь хүмүүсийн дуу сонсогджээ. Тэгэхээр нь тэр зүгт мөлхөж очоод хартал ойн захад

бас нэг гэр бүл зугаалга хийж байхыг үзжээ. Тэдний хоол эхний айлынхаас амттай

харагдсан тул тэдний хоолноос хулгайлахаар шийджээ. Гэтэл хоол илүү амттай мэт

санагдсан боловч тийм их байхгүйг нь мэдээд эргэж эхний айл руу мөлхөж гэнэ. Мөлхөж

явах замдаа хоѐр дахь айлын хоолыг ......... өнгөрөх нь дэндүү хайран санагдсан тул .......

мөлхөөд очиход нь тэд аль хэдийнээ бүх хоолоо идэж дууссан байв. “За яахав нэг дэх

айлын хоол руу буцан очъѐ” гээд ..... мөлхжээ. Үнэгийг очиход нэг дэх айл ч хоолоо идэж

дууссан байсан тул өлсгөлөн үнэг гунигтайхан цааш явжээ.

Энэ гурван даалгаврын эхний ба гуравдахь даалгавар нь таамаглах, хоѐр дахь нь

төсөөлөх чадвараа ашиглан гүйцэтгэнэ гэсэн үг юм.

1.4. Уран зохиолын эх унших

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.4.1. Зохиолын

баатрын зан чанарыг тодорхойлохдоо зохиолоос жишээ татах

Зохиолын баатруудын зан чанарыг хийсэн үйлээр

дүгнэж тодорхойлохдоо

- Зохиолын ямар дүр чиний найз байх боломжтой

вэ?

- Уншиж байх явцдаа гарч байгаа баатруудын

нэрийг жижиг жижиг цаасан дээр бичээд дараа

нь зохиомж хийж болох

- Эхийн үйл явдлын өрнөл дунд дүрүүд хоорондоо

хэрхэн холбогдож байгааг зураг, бүдүүвчээр

илэрхийлэх

- Баатруудын үйлээс хамгийн зөв, сайн гэж

бодсон үйлээ жагсаан бичих

- Жагсаалтаа ашиглан хэний хийсэн үйл

бусдаасаа яагаад илүү болсныг харьцуулан

дүгнэж бичихийг оролдох.

- “....” өгүүллэгийн баатар “...” үлгэрийн дүрийн

оронд байсан бол? гэх мэт.

- Та өөрийгөө эзгүй арал дээр үлдсэн гэж төсөөл.

Та зохиолын ямар баатраас ямар тусламж

хүсэх вэ? Та энэ баатрыг яагаад тусална гэж

бодож байгаагаа тоочин бичээрэй.

- Өөрт таалагдсан нэг баатрыг сонгон аваад

түүнийг дэмждэг аль эсвэл эсэргүүцдэг нэг

баатрыг сонгон ав. Хэрвээ эсэргүүцдэг

баатрыг сонгосон бол яагаад тэр дандаа

Уран зохиолын төрөл бүрийн богино эх, зүйр цэцэн үг, оньсого, үлгэр гэх мэт Шүлэг

Бодит явдал, уран сэтгэмж холилдсон эх

Page 19: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

19

эсэргүүцдэг тухай товч тайлбар хийгээд тэр

хоѐр хэн хэн нь ямар үйлдэл хийвэл ойлголцож

болохыг ярих гэх мэт.

1.4.2. Шүлэг

уншихдаа мэдрэмжээ илэрхийлэх

Шүлгийн айзам хэмнэлийг мэдэрч зөв уншихдаа

- Шүлэг дэх уран яруу үгийг мэдрэхийн тулд ямар

сэтгэгдэл төрж байгааг ярилцах

- Шүлгийн санааг мэдэрч байгаагаа дуу хоолойны

өнгө, нүүр царайны байдлаар илэрхийлж унших

- Биеийн хөдөлгөөнөөр илэрхийлж унших

- Шүлгийн үг бүрийн утгыг ойлгохыг хичээж

зургаар тайлбарлах, толь ашиглах

- Шүлгийг тогтоохын тулд бүтэн мөрөөр

зааглан харж хуулан бичих

- Зөв бичсэн эсэхээ хянах, хуулж бичсэнээ эх

бичигтэй тулгаж харах

Байгаль орчин, эцэг

эхээ хайрлах сэтгэл

мэдрэмжийг

хөгжүүлэх шүлэг

сонгох. Жишээ нь:

Цасны инээд

Газраас од харвах мэт

Гараас цас зуларна

Улаа бутарсан

хүүхдүүдийн

Уйлсан нь инээсэндээ

дарагдана

Алгандаа бөмбийлгэх

цасанд

Инээд тээж одно

Цасан бөмбөлөг хэн

нэгнийг нь оноход

Цав цагаан инээд болон

задарна Н.Лхагва

1.4.3. Эхийн эхлэл,

гол, төгсгөлийг зөв дараалалд оруулах

- Эхийн хэсгийг зөв дараалалд оруулахдаа

- - Эхийн үйл явдлыг харуулсан зургийг зөв

- дараалалд оруулах аргаар эхийн холбоо

- хамаарлыг олж унших

- Эхийн хэсэг тус бүрийн зургийг үйл явдал болон

учир шалтгааны дарааллыг харгалзан зөв

болгох даалгаврыг гүйцэтгэн түүнийгээ

ашиглан эхийг зөв дараалалд оруулж унших

- - Эхийн хэсэг тус бүрийн гол санааг илэрхийлсэн

- өгүүлбэрийг зөв дараалалд оруулах аргаар

- эхийн холбоо хамаарлыг олж унших

- Эхийг хэсэг тус бүрийг зөв дараалалд

оруулахын тулд эхлээд хэсэг тус бүрийн гол

санааг илэрхийлсэн тулгуур өгүүлбэрийг үйл

явдал, учир шалтгааны үүднээс зөв дараалалд

оруулж түүндээ тулгуурлан эхийн зөв

дарааллыг тогтоон ойлгон унших

- Хэсэглэж дарааллыг алдагдуулж байрлуусан

эхийг зөв дараалалд оруулахын тулд эхлээд

гүйлгэн хурдан унших

- Үйл явдлын дараалал зөв байж болох хэд хэдэн

хувилбар сонгох гэх мэт.

Эхийн үйл явдлыг

харуулсан цуврал

зургууд

Уран зохиолын төрөл

бүрийн богино эхийг

хэсэглэн дарааллыг

алдагдуулсан тарааж

өгөх материал

Богино үлгэр,

өгүүллэгийг эхлэл,

гол, төгсгөл хэсэгт

хуваасан тарааж өгөх

материал

1.4.4. Оньсого,

зүйр цэцэн үг, ертөнцийн гурвын утгыг ойлгох

Оньсого, зүйр цэцэн үг, ертөнцийн гурвыг уншиж

тайлбарлахдаа

- Юуны тухай оньсоголсныг таамаглах.

Ингэхийн тулд өнгө, хэлбэр дүрс, хэмжээ овроор

тайлбарлах, шинж тэмдгээр тайлбарлах

- “Үнэхээр тусалснаа муулбал

Үйлс үл бүтнэ” гэсэн зүйр цэцэн үгийн утгыг

тайлбарлаж ойлгохын тулд эхийн агуулгаар

тайлбарлах. Жишээ нь: Энэ үгийг зохиолын ......

Монгол аман

зохиолоос 3 дугаар

ангийн сурагчдын нас

сэтгэхүйн онцлогт

тохируулж сонгохдоо

аль болох

хувилбартай

харьцуулж болохуйц

байдлаар сонголт

Page 20: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

20

баатарт хэлмээр байна. Яагаад гэвэл.......

тэгсэн шүү дээ гэх мэт.

Зүйр цэцэн үг, ертөнцийн гурав зохиохдоо

Эсрэг утгаар нь хөөж тайлбарлах Жишээ нь:

“Эрт босвол нэгийг үзнэ

...унтвал нэгийг сонсоно” гэсэн цэцэг үгэнд

“эрт” гэсэн үгийн эсрэг утга нь ямар үг байхыг

олуулах замаар утгыг яриулах

- Утгыг ойлгосон бол дуурайн зохиож хэлэх

(дуурайн зохиож хэлэх нь утгыг хэр ойлгосныг

харуулах юм.)

хийвэл зүгээр

Жишээлбэл:

Мал гэвэл манас

Мах гэвэл ухас

Мал гэхэд нүдээ аних

Мах гэхэд нуухаа

арчих

Малд махан нүдтэй

Хоолонд хэрээн

нүдтэй гэх зэргээр хэд

хэдэн хувилбартайг

сонгох

Багшид өгөх санамж

Зохиолын баатрын зан чанарыг тодорхойлохдоо зохиолоос эш татах. Зохиолын

баатрын зан чанарыг тодорхойлохдоо тэдгээрийн хийсэн үйл явдлыг хөөж унших замаар

ямар зан чанар харуулсныг гаргаж болно. Зохиолын баатрууд хэл ярианы төдийгүй өнгөн

талын ч ялгаатай байдаг байна. Зарим нь түргэн шулганаж ярьдаг, эсвэл чанга ярьж

инээдэг. Эсвэл их дотогшоо дуугүй байх нь ч бий гээд олон янз.

Тэгвэл зохиолын баатруудын ярианы агуулгыг төдийгүй, ярьж буй намба төрхийг нь

хүртэл гаргаж илэрхийлж болно. Баатруудын хэл ярианы дүрслэлийн үүрэг, өвөрмөц

байдлыг хадгалах нэг чухал нөхцөл нь дуу хоолой, аялгууны үүрэг их. Тодорхой бүлэг

хүмүүс, тухайн ард түмний ахуй амьдралын, хэл ярианы болон орон нутгийн онцлогийг

тусгаж, зохиолын баатруудын нийгэм, соѐлын хэмжээг тодорхойлох хэрэглүүр болдог.

Уран зохиолын баатар бүр амьсгаатай, тэд өөрийн гэсэн араншинтай, өөрийн гэсэн "хэл"-

ээр ярьдаг. Жишээлбэл: Зохиолыг уншаад баатрын зан чанарыг тодорхойлохын тулд

хийсэн үйлийг задлан шинжлэх жишээг харуулъя.

Богинохон нөхөрлөл

Нэгэн модны ѐроолд мануул, дорго, харх гурав амьдардаг, модны дээр нэг ууль

шувуу амьдардаг байж гэнэ. Ууль нь мануулаас айдаг, дорго нь мануул, ууль

хоѐроос айдаг, харх гурвуулангаас нь айдаг байжээ. Нэг өдөр мануул модны доор

тавьсан анчны торонд орчихжээ. Мануулын торонд орсныг харсан харх ихэд

баярлан дуулж бүжиглэж гарлаа.

Харх юуны

учир

баярласан

бэ?

Дараа нь дорго, ууль хоѐр ирж, хөөрөн баясаж буй хархыг харжээ. Харх тэр

хоѐрыг хараад, намайг барьж идэх нь гэж үхтэл айв. Тэгээд яахаа бодож гэнэ. Энэ

хоѐр намайг отож байгаад барих тул нүхэндээ орж болохгүй гэж харх сэтгэв.

Мануул миний дайсан боловч одоо ганцаараа, тэгээд ч торонд орчихсон, харин ууль,

дорго хоѐр хамтдаа байгаа, хоѐулаа миний дайсан гэж харх сэтгээд, тэр даруй амиа

аврах ажиллагаа хэрэгжүүлэв.

Харх

яагаад

амиа аврах

ажиллагаа

хийхээр

болсон бэ?

1

2

Энэ хүртэл уншсанаа сайн ойлгохын тулд асуулт

зохиож үзье.

Бусдын зохиосон асуултад хариулж ярилцъя.

Энэ хүртэл уншсанаа сайн ойлгохын тулд асуулт

зохиож үзье.

Бусдын зохиосон асуултад хариулж ярилцъя.

Page 21: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

21

Тэгээд азаа туршиж мануулын торонд орчихжээ. Мануул хархыг тэр дор нь

идэхийг завдтал харх өгүүлсэн нь:

- Намайг идэхээ азна. Намайг амьд үлдээвэл би торыг хурц шүдээрээ тасдаж,

чамайг аварна гэв.

Дорго, ууль хоѐр нөгөө хоѐрыгоо торонд орсныг хараад яваад өгчээ. Харх торыг

мэрж таслан хоѐул чөлөөтэй болов. Харх тэр даруй нүхрүүгээ шургалаа.

Энэ хүртэл

харх ямар,

ямар

үйлдэл

хийснийг

бодоод

жагсаан

бичээрэй.

Мануул маргааш нь хархтай уулзахаар иртэл, харх:

- Чи миний дайсан болохоор би чамтай уулзахгүй гээд нүхнээсээ гарч ирсэнгүй.

- Чи яагаад надтай уулзахгүй байгаа юм бэ? Бид хоѐр өчигдөрхөн л найз

байсан шүү дээ.

- Бид хоѐр түр зуур л найз болсон юм. Би чамайг торноос гаргасан, чи намайг

үхэх аюулаас аварсан.

- Тэгвэл бид найз юм байна шүү дээ.

- Үгүй ээ, дайснууд хэзээ ч дайсан хэвээрээ байдаг, нөхөрлөл бол түр зуурынх.

Тиймээс урьдын адил л амьдарцгаая.

Харх, мануул

хоѐрын

хийсэн

үйлүүд ямар

ялгаатай вэ?

“..урьдын

адил

амьдарцгаая”

гэж хэлсэн нь

ямар учиртай

вэ?

Баатрууд ямар, ямар үйл хийснийг тунгаан бодох, тэдний хийсэн үйлээс чухал үйлийг

ялгаж бичих, яагаад чухал, яагаад чухал биш гэж үзэж байгаагаа тайлбарлаж ярилцах

замаар зан чанарыг тодорхойлж болно. Энд зөвхөн хархын хийсэн үйлийг хөөж уншин

эхийн агуулгыг ойлгож хархын зан чанарыг тодорхойлж болно. Ингэхдээ хархтай

холбогдож байгаа мануул, ууль, дорго гурвын хийсэн үйлдлээс л хархын зан чанарыг

таньж болж байгааг хүүхэд ухаарах болно. Жишээ нь хархын баярлах нь өөрийгөө бодсон

хэрэг атал, харин нөгөө хоѐрыг хараад үхтэл айж байгаа нь дорго, ууль хоѐр түүнийг

айлгадгийг харуулж байна гэх зэргээр сурагчид зохиолын эхний хэсэгт байгаа “Ууль нь

мануулаас айдаг, дорго нь мануул, ууль хоѐроос айдаг, харх гурвуулангаас нь айдаг

байжээ.” гэсэн зангилааг тайлах боломжтой.

Ингэхдээ дараах зүйр цэцэн үг, мэргэн үгийг мануул, харх хоѐрын хэнд нь хэлмээр байна

вэ? Хэрэглээд үзээрэй гэж сурагчдад даалгавар өгөх нь тухайн баатрын зан чанарыг хэр

зэрэг таньж мэдэж байгааг харуулна.

Нөхөрт тус хийхэд

Үеэ дуустал мартахгүй

Үнэхээр тусалснаа муулбал

Үйлс үл бүтнэ.

Нөхөр нөхөртөө тустай

Нөхөөс дээлэндээ тустай

4

3

Энэ хүртэл уншсанаа сайн ойлгохын тулд чухал зүйл

нь юу байсныг бодъѐ

Чухал биш зүйл нь юу байсныг ярилцъя.

Маргааш нь мануул яах гэж ирсэн бол?

Харх түүнийг сайхан сэтгэлээр хүлээж авсан

болов уу?

Хархын болон мануулын хэлсэн үгийг түүний

сэтгэлээр хэлээд үзье.

Page 22: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

22

Олныг дагасан хүн алзахгүй

Олом дагасан хүн живэхгүй

Зохиолын зохиомжоос шалтгаалан баатрын хийсэн үйлүүд нэг дор угсран ордоггүй,

Харин зохиолд таран байрласан байдаг тул түүнийг түүж ялган нэгэн цогц болгохыг

сурагчдад ойлгуулах хэрэгтэй. Учир нь бага насны сурагчид зөвхөн нэг л үйлдлээр дүгнэлт

гаргах гээд байдгийг анхаарах хэрэгтэй гэсэн үг.

Шүлэг уншаад мэдрэмжээ илэрхийлэх. Яруу найраг, шүлгийг хүүхдүүд анги нийтээрээ

чангаар олон удаа давтан унших нь унших чадварыг хөгжүүлэх сайн арга юм. Яруу найраг

нь мөр толгой холбосон, шүлгийн агуулга, түүний илэрхийлэл болсон хэлбэрт тохирсон

хөг эгшиг, аялгуу хөгжимтэй, бусдад уншиж өгөхөд тохиромжтой байдлаар зохиогдсон

Шүлэг найргийг анги нийтээрээ хоолой нийлүүлэн унших нь хөгжилтэйгээс гадна уран

илэрхийлэл болон дуу хоолойгоо хөгжүүлэхэд тусална. Хүүхдүүд шүлгийг сонсголонтой

уншихын тулд өөрсдийн дуу хоолойдоо анхаарал тавьж сурна.

Сурагчдад цээжлүүлэх шүлгийг олшруулж хувилах, эсвэл дэлгэцээр харуулах, бичлэг

сонсгох, шүлгийн утга санаанд тохирсон зураг үзүүлэх, зурах зэргээс сонгох боломжтой.

Жишээлбэл “Талын шувуудын өндгөнд сүүдрээ бүү хүргээрэй” шүлэг нь хөдөөгийн

хүүхдэд ойлгомжтой олон үг байгаа ч хотын хүүхдүүд ойлгохгүй “ташуурын сүүдэр,

салхины хөл гэх мэт” үг нэлээд байгаа. Иймд эдгээр үгийг сурагчдаар өөрсдөөр нь сайтар

эргэцүүлэн бодуулж хооронд нь яриулахдаа “Энэ үгийн утгыг надад биш түүнд л ойлгуул

даа”, “ямар байдлаар энэ үгийг найздаа ойлгуулж болох вэ? Жишээ хэл дээ, ...........ийн

тэмдэглэж уншсан үгиийн утгыг яаж мэдэж болох вэ?, Тэдгээр үг ямар утга илэрхийлж

байгаа талаар өөрийнхөө саналыг дэвшүүлж хэлээрэй. Бусдын гаргасан ямар ямар

саналтай санал нийлж байна, ямартай нь санал нийлэхгүй байна гэх зэргээр чөлөөтэй

ярих боломж олгож үгийн утгыг дэлгэрэнгүй тайлбарлан ярилцах юм.

Талын шувуудын өндгөнд сүүдрээ бүү хүргээрэй.

Талын шувуудын өндгөнд

Сүүдрээ бүү хүргээрэй.

Ташуурын сүүдэр шүргэх төдийд

Үрээ тэд голдог гэнэ.

Хээрийн салхины хөл дор

Хэдэн өндөг хоцордог гэнэ.

Тэнгэрт нисэх тавилангүй

Тэндээ яг төгсдөг гэнэ.

Хөдөөгийн сэлүүнд өнгө хорших

Хөгжмийн утас тасардаг гэнэ.

Баян талын минь ая эгшиг

Бас түүгээр дутдаг гэнэ.

Сүр хүчит хүн танаа хүсэх минь

Сүүдрээ хямгадаж яваарай

Тайван нар тэнгэрт налайж

Тал нутагт шувууд жиргэг. (Д.Нямаа)

“Талын шувуудын өндгөнд сүүдрээ бүү хүргээрэй” шүлэгт шувууны өндгөнд сүүдрээ

хүргэвэл эх нь голдог гэх ардын домог ярианаас санаа олж утга ургуулан ухааруулж

сурган үрээ тэд голж тэнгэрт нисэх тавилангүй болдгийг өрөвдөн хайрлах сэтгэлээр уран

яруу илэрхийлсэн нь “Хөдөөгийн сэлүүнд өнгө хорших

Хөгжмийн утас тасардаг гэнэ” гэж шувуудын ганганааныг хөгжмийн утастай адилтган

дүрсэлсэн байна. Энэ бүхнийг ойлгосноор л хайрлах, харуусах өнгө аясыг мэдрэмжээр

Үгийн утгыг хам сэдвийн хүрээнд ойлгох боломжтой. “хээрийн салхины хөл дор” гэснийг хэн нэгэнд юу гэж ойлгуулж болохыг харуулаарай. Ингэхдээ энэ үгийг бичиж олшуурлсан картыг сурагчдад тарааж өгөөд боломжтой тайлбарыг бичүүлнэ. Сурагчид бичсэн тайлбараа хэн нэгэнд хэлж өгч, түүнийхийг бас сонсох нь тогтвортой нэгж шинжтэй хэллэгүүдийг өөрөө ухаарч ойлгоход дөхөм болно.

хямгадах- 1.хямгатай заншлыг осолдохгүй хичээж байх; 2. юмыг хайрлаж хамгаалах, өөд татах, хэмнэх; Сүүдрээ хямгадах” гэсэн нь эдгээрийн аль утгыг харуулж байгааг ярилцах

Page 23: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

23

илэрхийлэх боломжтой. Шүлгийн энэ нарийн утгыг сэтгэлээрээ хүлээн авч байж л мэдэрч

унших тул үг бүрийн үнэ цэнийг ойлгуулах хэрэгтэй. Харин “Шоргоолж, царцаа хоѐр”

шүлэгт шоргоолж, царцаа хоѐрын амьдрах ухааныг харьцуулан дүрслэхдээ

“Ажлын чухлыг хийгээд Ухаан бодлого ихтэй

Ам нь ч завгүй байлаа Уулаас сэргэлэн би

Хадан доогуур сэндийлж Хөх тэнгэрт хөөрч

Харш ордоо босгов ч... Хөгжилдөн бүжиглэж байна гэж илэрхийлсэн ч төгсгөлд

нь “Царцаа шоргоолж хоѐрт биш

Чалчих, ажиллах хоѐрт биз ээ” гэж амьтны тухай биш болохыг дүгнэн хэлсэн. Үүнийг

сурагчид ойлгож мэдвэл яаж мэдэрч унших нь тодорхой болно.

Шоргоолж царцаа хоѐр Шороо гадагш нь зөөгөөд Шоргоолж завгүй байлаа Ажлын чухлыг хийгээд Ам нь ч завгүй байлаа.

Хадан доогуур сэндийлж Харш ордоо босгов ч Их ажил хийлээ гэж Илүү үг дуугарсангүй Дээгүүр зантай царцаа Дэргэдэх бутанд нь асаад Шороо зөөгч шоргоолжийг Шоолон ингэж дууллаа. Эх адаггүй ажлыг Эргэж буцаж хийгээд Мангуу энэ амьтан Махаа идэж байхад Ухаан бодлого ихтэй Уулаас сэргэлэн би Навч цэцгийн сүүдэрт

Нандин байр олоод Уран сайхан дууллаар Ургамал амьтныг уяруулаад Хөх тэнгэрт хөөрч Хөгжилдөн бүжиглэж байна гэж Царцаа үгээ дуусгалгүй Чалчиж нуршиж байтал нь Ширүүн бороо түүнийг Шилбүүрдэн нүдэж эхлэв Хоргодох газар олохгүй Хохирч сүйдэж явахад Харин өнөөх шоргоолж Харш ордондоо орчхоод Ажилгүй царцааг шоолоод Ажиггүй хэвтэж байжээ гэж Үлгэрт ингэж хэлэвч Үнэн учир нь харин Царцаа шоргоолж хоѐрт биш Чалчих, ажиллах хоѐрт биз ээ Ш.Гаадамба

Эхийн эхлэл, гол, төгсгөлийг зөв дараалалд оруулах. Холбоо хамаарлыг олох чадвар нь

шинэ мэдээллийг урьд эзэмшсэн туршлагатайгаа холбож мэдлэг бий болгодог. Хүүхэд

шинэ мэдээллийг хуучин мэдэж байсантайгаа холбохыг оролдож, өвөрмөц сонин

зохиомжийг бий болгох нь байдаг. Энэ нь хүүхэд цаг ямагт туршлага хуримтлуулж

байдагтай холбоотой.

Зохиолын баатрууд, зохиолуудын ижил төсөөтэй, ялгаатай шинжүүдийг олох явцдаа

энэ чадвар нь үргэлж ахиж байдаг. Мөн сэдэв хоорондын, хичээл хоорондын холбоо нь

сурагчдын холбоо хамаарал, учир шалтгааныг олох чадварыг байнга дэмжиж байдаг.

Оньсого, зүйр цэцэн үг, ертөнцийн гурвын утгыг ойлгох. Оньсого нь яруу найргийн

сонсгол хөгжихөд нэгэн адил ихээхэн чухал үүрэгтэй. Жишээ нь: Нам нам явдалтай

Навчин шар дээлтэй

Ун ун дуутай

Унгасан цагаан малгайтай (ангир) гэхэд хөгжмийн айзам хэмнэлээр аялгуулан хэлэх

боломжтой толгой сүүл холбосон, аялга айзам хэмнэл жигдхэн байна. Мөн нэг юмыг өөр

өөр үгээр нэрлэх, ижил үг, үгийн утга шилжүүлэн хэрэглэхийг мэдэх боломжтой. Жишээ

нь:

Тэнгэрийн нар жаргав

Түмэн хялгас нийлэв

Огторгуйн нар оров

Олон хялгас нийлэв (нүд аних, унтах) Уулын цаагуур нар орж үзэгдэхгүй болохыг нар жаргах, нар орох, нар шингэх гэх мэт өөр

өөр үгээр нэрлэдгийг, хоѐрдугаарт жаргах гэдэг нь жарган цэнгэхээс гадна унтрах,

үзэгдэхгүй болох гэсэн утгатайг мэднэ.

Page 24: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

24

Аман зохиолын төрөл зүйлийг хооронд нь холбон нэгийг нөгөөгөөр илэрхийлж болдог

онцлогийг ч таниулж болох юм. Жишээ нь:

Шүлэг, зүйр үг, ертөнцийн гурав, оньсогын утгыг нь ойлгосон сурагч илүү хурдан

чээжлэх боломжтой тул уншихаас нь өмнө утгыг нь тайлбарлаж ярилцах, уран, тод уншиж

байгаа бичлэг үзүүлэх, нүдэлж тогтоох төрөл бүрийн сонирхолтой даалгавар ажиллах,

нүдэлж тогтоосон хэсгийг цээжээр болон найруулан бичүүлэх зэрэг олон төрлийн ажил

хийж болно.

1.5. Хэрэглээний эх унших

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.5.1. Зураг, хүснэгт, графикаас мэдээлэл олж авах

- Мэдээлэл олж авахдаа

- -Бүтээгдэхүүний таних тэмдгийг тайлж унших.

Жишээ нь:Та дэлгүүрээс цамц худалдан авах гэж

байна. Цамцныхаа шошгон дээрх зааврыг өөрийн

чадварт тохируулж сонгох. Чиний авах цамцыг

автомат угаалгын машинаар угааж болохгүй байна.

Чи гар аргаар угааж чадах эсэх гэх мэтээр

-Графикаар юуны тухай мэдээлсэн байж болохыг

үгээр илэрхийлэх.Жишээ нь: Энэ графикт 4 өөр

мэдээлэл байна. Ямар ямар мэдээлэл байж болохыг

ярилцах

гэх мэт график

зураглал, төрөл

бүрийн бичвэр,

зураг, схем,

төлөвлөгөө ашиглах

1.5.2. Нэр хаяг,

шошго, зааврыг уншиж ойлгох

Хоолны жорыг ойлгож уншихдаа

-Шинэ үг хэллэгийг эхийн ерөнхий утга, өгүүбэр болон

өмнөх ба хойдох үгээс (холбоосоос) таньж унших

-Жорын бүтцийг (орц, хийх дараалал) ялган унших

-Жор бичихэд хэрэглэгдэх тусгай тэмдэглэгээнүүдийг

тайлж унших (Жишээ нь: ц/х- цайны халбага, х/х-

хоолны халбага...)

- Хүнсний бүтээгдэхүүн худалдан аваад аялалд явах

гэж байгаа бол хэд хоног явахаасаа шалтгаалж

зурагт байгаа зүйлийн шошгын зааврыг ашиглан

сонголт хийх

-Өөрийнхөө өдөр тутам хэрэглэдэг ямар

бүтээгдэхүүн ямар ашигтай болон сөрөг талтайг

мэдэхийн тулд бүтээлчээр асуудал дэвшүүлж, сэдвийг

хайж олж унших

-Төрөл бүрийн зааварчилгаа, шошгын цуглуулга хийж

хоорондоо зөвлөгөө болгон ярилцахдаа дүрчилсэн

тоглолт маягаар хийх

-Миний хэрэглэж байгаа хоол хүнсэнд надад хэрэгтэй

.

гэх мэт өөр өөр

зориулалттай

шошгуудыг ашиглан

өөрсдийн хэрэглэж

байгаа бүтээгдэхүүн

38 54

14

87

1 2 3 4

Зүйр үгийг оньсого болгон ашигласан Зөөлөн нь Хатуугаа иднэ (гал асах) Ой мод Урттай богинотой (хүний хуруу)

Жороо үгийг оньсого болгон ашигласан Хоѐр уулын хооронд Хоргой цэцэг Цэцгэнд нь цэн алт Алтанд нь арван хэлхээ Хэлхээнд нь хээ хуар (эхнэр хүний хувцас) Үлгэрийг оньсого болгон ашигласан

Сахал ихтэй

Санж хаан (ухна)

Page 25: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

25

ямар амин дэмүүд байна вэ? Хоол хүнсээ зохицуулж

хэрэглээгүйгээс надад...гэх мэт асуудал дэвшүүлэн

ярилцах гэх мэт.

Бүтээгдэхүүний төрөл бүрийн үггүй зааварчилгааг

тайлбарлаж ярилцахдаа

-Яагаад зарим зааварчилгаа үггүй байгаа талаар

ярилцах. Энэ нь үгэн зааварчилгаатай харьцуулбал

давуу болон сул тал байгаа эсэх талаар ярилцах.

-Зааварчилгаа ашиглаагүйгээс гаргасан алдаа болон

бэрхшээлийн талаар жишээ татаж ярих.

-Байгууллага, үйлчилгээний талаарх өөр өөр шошго

лого тэмдгүүд байдгийг сонирхох

нь аль үйлдвэрийн

ямар зүйлийг сонгон

хэрэглэж байгааг

мэдэх

1.5.3. Мэдээллийг цэс жагсаалт байдлаар байрлуулах, ойлгох

-Уншсан эхээсээ өөрт хэрэгтэй санааг жагсаан бичих

-Бүтээгдэхүүний орц болон хийх дарааллыг харуулсан

тайлбарт зургуудыг зөв дараалалд оруулах

- Тайлбарт зургуудыг ашиглан жор бичих

- Жор бичихдээ тусгай тэмдэглэгээнүүдийг зөв

хэрэглэх

- Бусдаас сонссон жорыг тэмдэглэж авах

- Хоолны орцын хэмжээг өөрийн болон гэр бүлийн

хэрэгцээнд тохируулан өөрчлөх

- Гэр бүлийнхээ хамгийн дуртай хоолны жор болон

долоо хоногийн хоолны цэсийг бичих

- Хоолны зураг ашиглан жор зохиож бичих

-Үгэн бус мэдээллийг үгэн мэдээлэл болгон бичих

-Үгэн мэдээллийг үгэн бус мэдээлэл болгон бичих

Тухайлбал: Монгол хэл мэдэхгүй хүнд монголд

үйлдвэрлэсэн ямар нэгэн бүтээгдэхүүнийг

танилцуулахаар сонговол...

Янз бүрийн хоолны

зургуудыг ашиглан

орцыг тоочин

бичүүлж болно.

Мөн монгол хоол

хүнсний сэдэвт эх,

бүтээгдэхүүний жор,

заавар

1.5.4. Захидал, төлөвлөгөө унших

Захианы заавал байх хэсгүүдийг ажиглаж уншихдаа

(мэндчилгээ, огноо, захидал бичигчийн нэр)

- Захиа уншаад асуултад хариулахаар түүвэрлэж

унших

- Захианд хүн (юм,үзэгдэл)-ийг хэрхэн дүрсэлснийг

анзаарч унших

- Захиа бичигч нь хайрлаж хүндэлсэн сэтгэлээ ямар

үгээр, хэрхэн илэрхийлсэн байна вэ? гэх мэт асуулт

тавьж уншиж болох

- Талархлын захианы аян өрнүүлж, ангийнхандаа

зориулж бичсэн захиа, зурвасаа бусдад уншиж өгөх

гэх мэт.

Байгалийн

зураглалтай захиа,

талархлын захиа

гэх мэт

Багшид өгөх санамж

Дан мэдээлэлтэй ажиллах нь сурагчдын хувьд хэцүү байвал багш уран зохиолын эхтэй

хольж ажиллуулж болно. Жишээ нь Туулайтай холбоотой баримтын эх дээр ажилласан

бол туулайн тухайн үлгэр, болон өгүүллэг дээр ажиллах гэх мэтээр харьцуулсан байдлаар

ажиллаж болно.

Төсөөлж ярьж байгаа нь таамаглан ярихаас өөр чадвар гэдгийг багш анхаарах. Долоо

хоногийн төлөвлөгөө гэж ийм зүйл байдаг юм байна гэдгийг уншиж мэдээд, бичиж

тэмдэглээд түүнийгээ дэлгэрүүлж түүнээсээ санаа аваад ярьж байгаа гэдэгт анхаарлаа

хандуулаарай. Сурагчдыг ярьж байхад багш болон нөхөд нь хүлээцтэй хандан дэмжиж

байгаагаа толгойгоо дохих гэх мэт хөдөлгөөнөөр илэрхийлнэ. Сурагчид хэлэх зүйлээ

Page 26: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

26

эргэцүүлэн бодох хугацаа өгөх хэрэгтэй. Тэд бодсоноо цаасан дээр буулгасан бол ярихад

нь улам хялбар байх учраас багш бичгээр, зургаар, бүдүүвчээр тэмдэглэхийг дэмжиж

байвал энэ нь цаашдаа төлөвлөлт хийхэд нь дэмжлэг болдог.

Сурагчдын гаргасан санааг самбар дээр бичих нь тоймлон дүгнэж, анализ хийхэд нь

дөхөмтэй байдгийг санаарай. Мөн сурагчид санал бодлоо багшид шууд хэлэлгүй бусадтай

харилцан ярилцах өөрийнхтэйгээ жиших, аль нь илүү чухлыг ялгах гэх мэтээр ажиллах

боломжийг нээлттэй болгох. Хүүхдүүд нөхөн сэргээхдээ ямар шинжүүдийг ашиглаж

байгааг ажиглах. Тухайлбал: Шинж тэмдгүүдийг хослуулан ашиглаж байгаа эсэх. Зөвхөн

утгад анхаарч зөв бичих чадварт анхаарахгүй байх гэх мэт. Сурагчдын анхаарлыг шинэ

хичээлд татах, сурах сэдэл тэмүүлэл төрүүлэх янз бүрийн үйл ажиллагаа хийх хэрэгтэй.

Дүрсэлж бичих чадварт нь дэмжлэг үзүүлэхдээ бичихэд нь хэрэг болох үгийн жагсаалт

өгч болно. Жишээ нь:

Мэдээлллийг цэс жагсаалт байдлаар байрлуулах, ойлгоход дүрс тэмдгээс уншиж

ойлгохоос гадна бичвэр мэдээллийг буцааж дүрс тэмдэгтээр илэрхийлэх мөн гол ойлгох

зүйлийг цөөн үгээр жагсааж бичих даалгавар гүйцэтгэнэ. Ингэх нь мэдээллийг уншиж

ойлгох, ойлгосноо амьдрал ахуйн хэрэглээнд хэрэглэх, ингэж чадсанаар мэдээллийг эрж

хайж унших, ойлгох нь чухал хэрэгцээтэй юм байна гэдгийг ухаарах явдал юм. Жишээ нь:

дараах мэдээллийг уншуулж болох юм.

Дөрвөлжин дотор дугуй дүрс: (Энэ нь ямар байхыг таамаглан бодож болно)

Ийм тэмдэгтэй хувцсыг та угаалгын машинд санаа зоволтгүй хийж болно. Дугуй дотроо “Р”

гэсэн үсэг байвал цайруулагч болон бусад химийн бодисоор цэвэрлэж болно гэсэн үг.

Харин зургийг хэрээс тэмдгээр дарсан байвал мэдээж, та тэр хувцсыг угаалгын машинд

хийж, элдэв химийн бодис хэрэглэж болохгүй шүү.

Савтай ус: (Энэ нь ямар байхыг таамаглан бодож болно)

Хэд хэдэн янзаар заасан байдаг. Усыг илтгэсэн долгиотой зураасны дотор 30*С гэх мэт

тодорхой тоо бичсэн байвал заасан тооноос илүүгүй хэмтэй халуун бүлээн усанд угаана.

Харин гарын зурагтай бол “Зөвхөн гараар угаана” гэдгийг зааж байгаа юм.

Индүү: (Энэ нь ямар байхыг таамаглан бодож болно)

Хэрээсээр дарсан бол индүүдэж болохгүй, зүгээр байвал болно гэсэн үг гэж та бодож

байгаа байх. Таны зөв, гэхдээ анхаарах ѐстой нэг зүйл бол индүүний доод хэсэгт 1-3 цэг

бий. Гурван цэг бүхий зурагтай бол Та тэр хувцсыг халуунаар индүүдэж болно, хоѐр

цэгтэй бол дунд зэргээр, харин ганц байвал индүүнийхээ тохируулгыг хамгийн бага дээр

нь тавьж индүүдээрэй гэж байгаа юм шүү.

өхөөрдөм, баясгалантай, зөрүүд, хөгжилтэй, тарган, бүдүүн,

бандгар, туранхай, хөх саарал, боровтор, цав цагаан, өндөр,

дэлдэн, соосгор, бүлтгэр, онигор, зуйван, дугариг, зөөлөн,

хатуу, марзан, оодон, зузаан, муруй, хамгийн эгдүүтэй

Page 27: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

27

Мөн хувцасны шошгон дээр “wash dry separately” гэсэн бичиг байх юм бол өөр хувцастай

холилгүй, дангаар нь угаагаарай.

Цамцны зураг байвал дэлгэж хатаана, дан дугуйг хэрээсээр дарсан бол хатаагчид хийх

хэрэггүй, хэрээсгүй бол угаалгын машиныхаа хатаагчаар хуурай болтол нь сэгсэрч болно.

Эрчилсэн олсорхуу зүйлийг хэрээсээр дарсан бол мушгиж болохгүй, дараагүй бол мушгиж

хатаана гэх мэтчилэн бүхнийг хэлээд өгнө.

Баримтын эх уншуулах нэг хичээлийн хувилбарыг санал болгож байна. Багш хичээлийг

“Бүтэцчилсэн танилцуулга арга”-ыг хэрэглэн эхлэх ба энэ шатанд сурагчдын анхаарлыг

шинэ сэдэвт хандуулан, сонирхлыг нь өдөөнө.

Багш: Өнөөдрийн хичээлээр бид устаж үгүй болох аюулд өртөөд буй амьтдыг хамгаалах

асуудлаар ярилцана. Бид жишээ болгож тарвагыг авч байгаа бөгөөд тэднийг устаж үгүй

болохоос хэрхэн сэргийлэх талаар ярилцахаас гадны асуудлыг олон талаас нь авч

үзэхийг эрмэлзэх ба амьтдыг хамгаалалтад авах нь ямар эерэг, сөрөг талтай болохыг авч

хэлэлцэнэ.

Хүүхдүүд ээ, та нар тарваганд учирдаг аюул заналын талаар нэг минутад бодсоны дараа

зэргэлдээ сууж буй сурагчтай өөрийн санааг хуваалцана уу?

Минутын дараа багш хамтран ажилласан сурагчдыг саналаа хэлэхийг хүснэ.

Нэгдүгээр хос: “Хүмүүс тарвагыг агнадаг гэж бид бодож байна.”

Хоѐрдугаар хос: “Хүмүүс тарваганы амьдардаг орчинг үгүй болгож байж магадгүй юм.”

Гуравдугаар хос: “Дархан цаазтай газрууд байгуулсан болов уу гэж бодож байна.” гэх

мэтээр хоѐр хоѐроороо гаргасан саналаа хэлнэ.

Сэдэлжүүлсний дараа багш сурагчдаас тарвагыг хамгаалах талаар мэдэж буй зүйлүүдийг

нь асууж бидний мэдэж буй зүйл хүснэгтэд жагсаан бичихийг сануулна.

Багш сурагчдын хэлсэн зүйлүүдийг самбарт бичнэ.

Тарвагыг хамгаалах асуудал

Бидний мэдэж буй зүйл? Бидний мэдэхийг хүсэж буй зүйл?

Бидний шинээр мэдсэн зүйл?

Тарвага устаж үгүй болох аюул тулгараад байгаа.

Хүмүүс тарвагыг ихээр агнадаг байсан.

Хулгайн анчид тарваганы арьс, өөхийг авах гэж агнадаг.

Хүмүүс тарваганы амьдрах орчинг нь устгаж байна.

Манай улс тарвагыг тодорхой цаг хугацаанд агнахыг хориглосон хууль гаргадаг гэх мэтээр бичнэ.

Багш сурагчдаас: “Одоо та бүхэн дээрх асуудалтай холбоотой эргэлзээтэй болон

сонирхож буй зүйлээ хэлнэ үү?” гэж хүснэ.

Page 28: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

28

Бодлоо асуулт болгон хэлбэржүүлэхэд нь багш сурагчдад туслах ба асуултуудыг

Мэдэхийг хүсч байна хүснэгтэд бичнэ. Шинэ санаа дэвшүүлэхийн тулд Бидний мэдэж буй

зүйл хүснэгтэд бичигдсэн зүйлүүдийг багш уншиж өгч болно. Жишээ нь:

Багш: Тарвагыг хамгаалах талаар бид ... зүйлүүдийг мэдэж байна л даа. Өөр нэмж мэдэх

шаардлагатай зүйл байна уу?

Сурагч: Тарвага юугаар хооллодог вэ? гэх мэтээр өөрсдийн сонирхсон зүйлээ хэлнэ.

Багш: Сурагчийн асуултыг Мэдэхийг хүсч байна хүснэгтэд бичнэ.

Тарвагыг хамгаалах арга хэмжээ

Бидний мэдэж буй зүйл? Бидний мэдэхийг хүсэж буй

зүйл?

Бидний шинээр

мэдсэн зүйл?

Тарвага устаж үгүй болох аюул тулгараад

байгаа.

Хүмүүс тарвагыг ихээр агнадаг байсан.

Хулгайн анчид тарваганы арьс, өөхийг авах

гэж агнадаг.

Хүмүүс тарвагыг амьдардаг газар нутгаас нь

шахаж байна.

Манай улс тарвагыг тодорхой цаг хугацаанд

агнахыг хориглосон хууль гаргадаг.

Тарвага Монгол оронд маш

элбэг байдаг амьтан уу?

Тарвагыг тусгай хамгаалалтад

авах эсэх талаар хэн шийдвэр

гаргах нь зүйтэй вэ?

Бид тарвагыг устахаас

хамгаалахад ямар тус хүргэх

боломжтой вэ?

Багш сурагчдад тарваганы тухай бичвэрийг тарааж өгнө. Бичвэрийг уншихдаа сурагчид

хамтын уншлага аргыг хэрэглэнэ. Энэ арга нь сурагчдад уншиж буй бичвэрээ илүү сайн

ойлгоход нь тусална. Хэрэв сурагчид энэ аргыг эзэмшээгүй бол багш эхлээд тайлбарлаж

өгөх хэрэгтэй.

Багш: Одоо та нар тарвагыг хамгаалах үйл ажиллагааны талаар сэдэв унших ба унших

явцдаа бидний дэвшүүлсэн асуултуудад хариулт олохыг хичээгээрэй. Түүний зэрэгцээ

бичвэрээс бид шинэ мэдлэг, мэдээлэл олж, авах юм. Хамтын уншлага аргыг сурагчдад

тайлбарлана.

Багш: Хүүхдүүдээ, та нар сэдвийг Хамтын уншлага аргыг хэрэглэж унших юм. Намайг

сайн сонсоорой. Би сэдвийн эхний догол мөрийг уншихын зэрэгцээ бас гол утгыг нь нөгөө

сурагчдаа ярьж өгөх ѐстой.

Багш: Уншина. Би уншсан зүйлээ товч мэдээлнэ. Харин одоо хамтран ажиллаж буй сурагч

надаас асуулт асуух ѐстой. Жишээлбэл: “Тарваганы тоо толгой ихээр хорогдсон тухай

таны уншсан хэсэгт өгүүлсэн байна. “Энэ нь ямар сайн ба муу талтай вэ?” гэх мэтээр

Багш: Одоо “Хамтын уншлага арга”-ыг бүгдээрээ хэрэгжүүлье. Хоѐр сурагч хамтран

ажиллах ба сэдвийг догол мөрөөр нь ээлжлэн уншина. Нэг догол мөр уншаад уншсан

сурагч нь гол агуулгыг ярьж өгөх ба нөгөө сурагч нь асуулт асууна. Хоѐроос гурван сайн

асуулт олохыг хичээгээрэй. Асуултын хариултыг хамтран ярилцаж ч болохыг хэлнэ.

Энэ эх дээр ажилласны дараа эхийн талаар мэдсэн зүйлээ бататган дүгнэхдээ хоосон

зайг нөхөх даалгаврыг хийлгэж болно. Ингэхдээ өмнөх ба дараагийн хэсгийг хэрхэн

ашиглаж чадаж байгааг ажиглаарай. Үүгээр сурагчдын уншсан зүйлдээ үндэслэн

таамаглал дэвшүүлэх, түүнийгээ үнэлэх чадвар нь харагддаг. Мөн энэ даалгаврыг бүтэн

үгээр биш зарим үгийн зөвхөн нөхцөл, эсвэл дагаврыг орхисон байдлаар ч хийж болох

юм. Жишээ нь:

Хэдийгээр би тарваганы тухай ....................гэж мэддэг байсан ч энэ бичвэрээс дараах

шинэ зүйлүүдийг олж мэдлээ.

Нэгдүгээр............................................

Хоѐрдугаарт.......................................

Гуравдугаарт .....................................

Үүнээс хамгийн сонирхолтой зүйл нь ....................................байлаа гэх мэт.

Page 29: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

29

1.6. Сонгон унших

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.6.1. Мэдлэг

сонирхлоо гүнзгийрүүлэ- хээр ном

унших

Сонирхолтой, хэрэгцээтэй номоо сонгон уншихдаа

- Номын товч танилцуулгыг ашиглаж сурах

- Юуны тухай, ямар сэдэвтэй ном болохыг асууж

тодруулах, танилцуулгаас уншиж мэдэх

- Номын ерөнхий агуулгыг товч бичсэн номын тэмдэглэл,

номын бүлгийн гарчиг, номын өмнөх үгийг уншиж

сонголт хийх

Сонгосон номыг түргэн хугацаанд гүйлгэн унших, ерөнхийд

нь тоймлон уншихдаа

- Хурдан унших загвар ашиглан харааны уншлагаар унших

- Уншсанаа цэгцлэн бодох

- Бусдын уншсан номыг сонирхож ярилцах

- Уншсан номын агуулга, мэдээллийг товч тэмдэглэх, боловсруулах, ашиглах

- Зохиогч, зохиолын нэр, юуны тухай өгүүлсэн болохыг

мэдээлэхэд бэлтгэх, ярилцах, мэдээлэх

- Ямар цаг хугацаа, орон зайд зохиолын үйл явдал өрнөж

байгааг тайлбарлахад бэлтгэх, ярилцах, мэдээлэх

- Уншсан номын баатруудын талаар дүгнэлт саналаа

илэрхийлэх

- Номоос ойлгосноо бичихдээ баримт, эшлэл болгон

ашиглах

номын

тухай

................

................

номын

тухай

................

................

номын

тухай

................

................

номын

тухай

.................

.................

Номын танилцуулгыг

янз бүрийн байдлаар

хийж ангид

байрлуулж сонголт

хийх боломж

бүрдүүлнэ.

“Монголын хүүхдийн

уран зохиолын дээж”

I,II дэвтэр, УБ., 2009

Гриммийн үлгэрүүд

УБ., 2008

Багшид өгөх санамж

Мэдээллийн технологийн хөгжлийг дагаад, мэдээллийн хэмжээ өсөн нэмэгдэж байгаа

өнөө үед урсан орж ирж байгаа мэдээлэл дотроос чухал ба чухал бус, өөрт хэрэгтэй ба

хэрэггүйг ялгаж салгах чадвартай байх нь нэн чухал. Хэдийгээр энэ нь арай том ангийн

сурагчдад илүү чухал ч гэсэн бага ангиас эхлэн ном сонгож унших, уншсанаа ойлгож

бичих ярихдаа ашиглах чадварыг насанд нь тохируулан олгох нь цаашид амжилттай

суралцах нэг алхам болно.

Ийм чадвар нь мэдээллээр дамжуулан өөрийн оюуны чадамжийг дээшлүүлэх боломж

олгодог бол харин мэдээллийг ашиглах чадваргүй хүнд оюуны чадамжаа дээшлүүлэх

боломж хязгаарлагдмал байдаг. Сонгож унших зарчмыг хэрэгжүүлэхийн тулд тухайн

насныхны онцлогийг судалж, ном сонгох арга барилд дадлагажуулна. Тэдний нас

сэтгэхүйн онцлог ойролцоо ч гэсэн хүүхэд бүрийн хүсэл сонирхол, танин мэдэхүйн цар

хүрээ, мэдлэг чадвар, туршлага нь харилцан адилгүй тул багшаас илүү их ур чадвар

шаардаж мэднэ.

Ном сонгож сургахын тулд дараах алхмуудыг гүйцэтгээд үзээрэй.

- Сурагчдын сонирхлыг судлах

Page 30: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

30

- Хэрэгцээг тодорхойлох

- Сурагчдын хэрэгцээ, сонирхолд нийцүүлж, ном болон номын танилцуулга бүрдүүлэх,

сонгуулах

- Сонгосон номоо сэдвээр ангилж, сэдвийн жагсаалт гаргах

- Ямар ном юунд хэрэгтэй тухай танилцуулга хийх

- Номын каталогитой ажиллуулж сургах

Сурагчдын ном унших сонирхлыг нэмэгдүүлэхийн тулд:

Сурагчдад таван минутын хугацаа өгч ямар ном унших нь зөв гэж бодож байгаа, түүндээ

илүү итгэлтэй байгаагаа тухайн номын жишээгээр баталж ярих даалгавар өгч гүйцэтгүүлж

болно.

Сурагчдын ном сонгон унших чадварыг нэмэгдүүлэхийн тулд:

Арван минутын хугацаанд номын танилцуулгуудыг өгч сонголт хийлгэнэ. Яагаад энэ

номыг унших хэрэгтэй гэж сонгосон талаарх өөрсдийнх нь санал бодлыг бичүүлж болно.

Унших үйл явц нь цаг хугацаа, уншигчийн эрх, хариу үйлдэл гэсэн үе шаттай. (Сургалтын

төлөвлөгөө, хөтөлбөр, зөвлөмж, УБ., 2010, хуудас 63)

Цаг хугацаа - Сурагчдад хичээл дээр унших хүрэлцээтэй цаг гаргаж өгөх нь унших үйлд

сургахад тун чухал. Ингэхдээ 5-10 минутаас эхлэн аажмаар хугацааг нэмэгдүүлэх нь

тохиромжтой. Ангид цаг гаргах учир нь цаашид уншихын тулд цаг хугацаа гаргаж

түүнийгээ үр бүтээлтэй ашигладаг болохыг мэдрүүлэхэд чиглэж байгаа болно.

Долоо хоногийн тодорхой өдрүүдэд “Бүтээлч уншигчийн цаг”, “Номоор ярилцах цаг”,

”Чимээгүй 5 минут” гэх зэргээр зорилгоор нэрлэсэн цаг гаргаж ч болно.

Уншигчийн эрх - Ихэвчлэн багш сурагчдадаа юуг, яаж, хэзээ уншихыг зааж өгдөг.

Ингэснээр тэд өөрсдийн төлөө биш, хэн нэгний төлөө унших ѐстой мэт сэтгэж, идэвхгүй

оролцдог тал бий. Иймээс тэдэнд сонгох бололцоо олгож, тэдний сонгосон, сонирхсон

ном, бичвэрийг тодорхой зорилгынх нь дагуу уншуулах нөхцөл бүрдүүлэх нь идэвхтэй

уншигч болгох анхны алхам болно.

“Шинэ мэдээ” булан ажиллуулж тэнд сурагчид уншсан номынхоо тухай дараах байдлаар

мэдээлэл бичиж байрлуулж болно.

“ .......... аргыг би туршиж үзмээр байна. Энэ бол “..........” номд өгүүлсэн зүйл.

“ Бяцхан туулайд ........... гэж хэлмээр байна. Тэгвэл тэр ............. болох байх. Энэ

бол “...........” номын баатар юм.

Тэр зорилгодоо хүрэхийн тулд .............. (тэр зүйлээ, тийм зангаа гэх мэт) -ээ

орхисон. Түүнийг би зөв гэж бодохгүй байгаагаа хэн нэгэнтэй санал сольж

ярилцмаар байна.

Ингэснээр сурагчид янз бүрийн ном сонирхож сонгон унших сэдэл, сонирхолтой болно.

Өөр нэг хувилбар нь: Хэд хэдэн номоос нэг нэг хэсгийг бэлтгээд сурагчдад тарааж өгч

уншуулаад дараах асуултаар ярилцах юм.

- Энэ хэсгийг уншихад чамд ямар сэтгэгдэл төрж байна?

- Энэ зохиолыг цааш яаж өрнөнө гэж таамаглаж байна?

- Энэ зохиолд юуг нэмж өгүүлээсэй гэж хүсэж байна?

- Энэ зохиолыг цааш нь зохиож бичвэл чи ямар баатрыг нэмж гаргах вэ? Яагаад?

- Ямар баатрыг нь хасмаар байна? Яагаад?

Зохиолын хэсгүүдээс нэг сурагч хоѐроос дээш уншиж дээрх асуулт ярилцлагад оролцоно.

Ингэж зохиол сонгох мэдрэмжийг өдөөж өгнө.

Өөр нэг хувилбар нь:

Зохиолын үйл явдлыг, эсвэл баатруудыг, эсвэл зөвхөн зохиол өрнөж буй орон байр газар

нутгийг гэх зэргээр зураг бүрдүүлээд дараах асуултуудаар ярилцаж болно. Ингэхдээ

Page 31: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

31

тухайн зургийн цаана байгаа зохиолуудын нэрийг цаасан дээр бичиж бэлдсэн байна.

Зохиолын зураг болон нэрсийг сурагчдад тарааж өгнө.

- Зураг болон зохиолын нэрийг тохируулж байрлуулах

- Яагаад энэ зураг, зохиолын нэр хоѐр тохирч байна гэж үзэж байгаагаа тайлбарлах

- Хэрэв зохиолын нэрэнд сонгосон зураг тохирохгүй байна гэж үзвэл юуг нь өөрчилж

зурмаар байна? Яагаад?

- Эсвэл зургандаа тохируулж нэрийг нь өөрчилмөөр байна уу? Яаж? гэх зэргээр

ярилцаж ном унших сонирхлыг өрнүүлж болох арга ч байж болно.

Хариу үйлдэл буюу сэтгэгдлээ илэрхийлэх

- Унших үйл явц бол сурах чадвар эзэмших хувийн үйл явцын нэг. Томчуул уншсан сайн

ном, сонирхолтой өгүүлэл, эсээний тухай найз нөхдөдөө ярих, санал солилцох дуртай

байдаг. Сурагчдад ч мөн адил уншсан зүйлээ бусдад ярих хэрэгцээ байдаг. Сурагч

уншсан зүйлээ эргэцүүлж, ойлголтоо нэгтгэн дүгнэж, дотроо боловсруулсны дараа

бусдад танилцуулбал үр дүнтэй. Зарим үед багш “Үүнийг уншсанаар юу мэдэж авав?,

Ямар бэрхшээл тулгарч байв?, Энэ номд ямар асуудал дэвшүүлсэн бэ?, Түүнийг яаж

шийдвэрлэсэн байна?, Тухайн зүйлийн талаар нэмэлт мэдээлэл хаанаас олж авах вэ?”

гэх мэтээр санал солилцож, уншлагыг илүү бүтээлч үр өгөөжтэй болгох талаар

анхаарахад илүүдэхгүй.(Бүтээлчээр сэтгэгч уншигчийг төлөвшүүлэх нь, УБ., 2000,

хуудас 15)

Ангид дараах байдлаар уншсан номын судалгаа хийж болох юм.

Уншсан номын

нэр

Зохиол хаана,

хэзээ гарсан?

Чухал санагдсан

ишлэл (жишээ

баримт)

Номын

зохиогчоос асуух

асуулт

Уншсан

сурагчийн нэр

Эндээс хэд хэдэн зүйлийг багш судлан анхаарч мэдэх боломжтой. Үүнд:

1. Сурагчид хэр зэрэг уншиж байгааг

2. Зохиолын орчныг ялгаж мэдэж байгааг

3. Зохиолоос тусган хүлээж авч мэдэрч чадаж байгааг

4. Ойлгохгүй байгаа зүйлийг (нийгмийн асуудлууд, харилцааны, мөн чанарын, цаг

хугацааны гэх мэт) Чухам юу сурагчийн хувьд хэцүү байгааг бичиж тэмдэглэсэн янз

бүрийн асуултаас мэдэж болно. Ингэх нь тухайн зохиол тэдний нас сэтэхүйн онцлогт

тохирч байгаа эсэхийг, эсвэл ерөөс хүүдүүдэд ямар бичлэгтэй зохиол ойлгомжгүй

байгааг, эсвэл хүүхэд юу илүү сонирхож байгааг гэх зэргээр унших үйл явцыг бүтээлч

болгох санаануудыг олж авахад дэмтэй.

5. Ямар сурагч их уншиж байгаа, уншихгүй байгааг

6. Энэ насны хүүхдүүдэд ямар зохиол илүү хэрэгтэй байгааг гэх зэрэг олон асуудлыг

мэдэх боломжтойгоос гадна сурагчид ч илүү идэвхтэй бас бүтээлч хандана. Энэ нь

анги дахь “номын тэмдэглэл”-ийн арга юм.

Энэ насныхан дэврүүн уншигч, уянгын уншигч, нухацтай уншигч, сониуч уншигч бусдыг

дагалдан дуурайн уншигч гэсэн уншигчийн хэв шинжийн аль нэгэнд хамаардаг ч гэсэн

идэвхтэй, үр өгөөжтэй уншигч болох зайлшгүй шаардлага байгаа билээ. Үүний тулд:

Хүүхэд өөрийгөө идэвхтэй (үр өгөөжтэй) уншигч гэж боддог болох

Сурагчдын унших явцыг ажиглахад тэд дэвтэртээ тэмдэглэж авах, тэмдэглэн зурж

унших, амандаа үглэж унших, хурдан унших зэргээр унших арга барилын хувьд

харилцан адилгүй байдаг. Үүнийгээ ч тэд мэдэж гайхахад хүрдэг. Энэ үед нь

Page 32: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

32

тэдэнд олон тайлбар хэрэггүй, харин хэнд ч илүү сайн болох боломж бүрэн байгааг

хэлэхэд л хангалттай.

Ном унших, сонгоход буруу болох вий гэсэн эмзэглэл хүүхдэд байхгүй байх ѐстой.

Харин илүү чөлөөтэй сэтгэлгээнд хөтөлсөн алхмууд л хэрэгтэй. Тухайлбал дараах

асуултуудыг ангид чөлөөтэй байрлуулж сурагчид бие биеэсээ асууна.

- Ном уншаад чамд ямар сэтгэгдэл төрдөг вэ?

- Чи ямар ном унших дуртай вэ? Яагаад?

- Хэрэв чи ном уншаагүй бол “...............” ийм чухал мэдээллийг хаанаас олж мэдэх

байсан бэ?

- Номын хуудас зузаан байсан уу? Хэрэв нимгэн болгоѐ гэвэл юуг нь хасмаар

байв?

- Номын хуудас нимгэн байсан уу? Хэрэв зузаан болгоѐ гэвэл ямар үйл явдал

нэммээр байна вэ?

Гэхдээ дээрх асуултыг нэг удаа асуугаад орхихгүй, давтан хийж хэвшил болгох, бас

зарим асуултын хариултыг тэр дор нь авахгүй дараа нь илүү сайн боловсруулаад дахин

ярилцаж ч болно гэдгийг ойлгуулна.

Номын ач холбогдлыг мэдрэх

Сайн ном унш гэж хэлэхээс илүү өөрөө сонгож уншсаны мөн чанарыг л илүү бодох

хэрэгтэй. Хэрэв хүүхэд ан амьтдын тухай ном уншаад байгаа бол “ан амьтдын тухай”

сэдвийн хүрээнд ойлгож мэдсэн зүйл нь тэр хүүхдийн хувьд үнэ цэнэтэй. Багш түүнийг нь

яриулах, бичүүлэх, тайлан тавиулах, жагсаалт гаргуулах зэргээр цэгцэлж өгөх нь ном

уншихын ач холбогдлыг мэдэхэд нь эерэг нөлөө үзүүлнэ. Номоос сурагчийн мэдэж авсан

шинэ үгийн жагсаалт гаргах, хэлц үгийн толь хийлгэх, газар орон, уул усны нэрийг жагсаан

бичих, үгийг яаж хэрэглэснийг жишээлэн тайлбар бичих, ойролцоо утгуудыг харьцуулан

тайлбарлах зэргээр янз бүрийн бүтээлч даалгаврыг гүйцэтгүүлж ном уншихын ач

холбогдлыг илүү сайн мэдрүүлэх боломжтой.

Номтойгоо эхлэн танилцах

Сурагчид номыг эхний хуудаснаас нь эхлэн уншиж, боловсруулж эхлэх ба хэсэг хэсгээр нь

цаашид судална. Энэ тохиолдолд эхний үзэж судалсан зүйлээ дараагийнхтай нь холбож

нэгтгэхгүй байх нь элбэг тохиолддог. Бүх номоо уншиж дууссаны дараа л бүгдийг нэгтгэдэг.

Харин өөрийгөө хөгжүүлэх зорилгоор номыг боловсруулалттай уншихын тулд бүх агуулгын

талаар тов тодорхой төсөөлөлтэй байх нь үндсэн зорилгын нэг нь юм. Ингэж тодорхой

мэдсэнээр номын гол утга санаа, агуулгын ерөнхий бүдүүвч, үндсэн хэсгүүдийн агуулгыг

тодорхой ойлгох боломжтой болно. Ингэж ойлгохын тулд нэг бүрчлэн бус харин шууд

үндсэн хэсгээр нь ойлгох явдал юм.

Номыг жинхэнэ, боловсруулалттайгаар уншихын өмнө түүний агуулгатай танилцах нь хугацаа,

хөдөлмөрийг их хэмнэх ба үр дүнтэй байдаг.

Номын агуулгын тойм

Номын талаар ерөнхий ойлголт авахдаа түүний агуулгыг ашиглах нь зүйтэй. Ингэхдээ дараах

алхмуудыг хийхийг зөвлөөрэй. Үүнд:

- Номын нэр нь агуулгаа ихэнхдээ тодорхойлж байдаг тул юун тухай гарахыг таамаглахыг

хичээх

- Өмнөх үг, оршлыг уншаад таамаглах

- Номын гарчгийг уншаад урьдчилан таамаглах

- Номын дүгнэлтийг унших зэргээр номын гол угга санаа болон агуулгын талаар ойлголт

авч болдгийг зөвлөөд цахим хэрэглэгдэхүүнээр нэг номыг сонгон харуулж, дээрх алхмаар

ажиллаад үзээрэй. Нэлээд хэдэн удаа давтан хийсний үр дүнд сурагчид өөсдөө бүтээлч

уншлагын эхний алхмыг хийх болно.

Page 33: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

33

Өмнөх үг ба оршил

Зохиолын өмнөх үгэнд маш чухал мэдээллүүд байдгийг ойлгуулах хэрэгтэй. Жишээ нь:

Зохиогчийн тавьсан зорилго, бүлгүүдийн агуулга, дүгнэлтийг бичдэг гэх мэт. Номын оршилд

ихэвчлэн номд шууд хамааралгүй боловч түүнийг ойлгоход зайлшгүй шаардлагатай мэдээлэл

агуулагддаг. Гэхдээ зарим тохиолдолд номын ерөнхий бүтэц, төлөвлөгөө, унших аргыг нь зааж

өгсөн ч байдаг.

Номын гарчгийг унших нь бүр их чухал. Бид номыг бүрэн уншаагүй ч түүний ерөнхий бүтэц,

үндсэн бүлэг, ерөнхий агуулга зэргийг мэдэж болохыг ойлгуулна. Шинжлэх ухааны номын хувьд

гарчиг бүр ч чухал. Ном уншиж эхлэхдээ түүнийг л унших хэрэгтэй. Ном унших явцдаа түүнтэй

байнга харьцаж, ном уншиж дуусгахдаа ч ашиглах хэрэгтэй. Гарчгийг сайн уншиж

судалсан бол номыг "харанхуй" уншихгүй. Бид хаана ямар зүйлийн тухай яригдах вэ?

гэдгийг мэдэхээс гадна ........талаар ерөнхий ойлголтгой болох болно.

Номын төгсгөлийн үгийг унших

Номын "төгсгөлийн үг" буюу зарим номд бичсэнээр "төгсгөлийн орон"-д номын ерөнхий утга

санаа, зорилтын талаар маш чухал заалтууд байхаас гадна заримдаа номын ерөнхий агуулгын

талаар товчлол байдаг.

Номыг гүйлгэн харж унших

Номын өмнөх үг, гарчиг, оршил, төгсгөлийн үг зэрэгтэй танилцсанаар номын ерөнхий агуулга,

утга учир, бүтцийн талаар барагцаалж, эхлээд гүйлгэж хараад дараа нь боловсруулж унших

гэж байгаа бол дахин дахин гүйлгэж харах нь ашигтай.

Уншигч болгон гүйлгэн харж уншиж чаддаггүй бөгөөд цөөн хүн үүнийг сайн хийж чаддаг.

Номын агуулгын талаар урьдчилан тойм ойлголт авахын тулд гүйлгэн харж унших нь гүйлгэн

харж уншиж сурах сайн дасгал юм.

Номыг бүтээлчээр унших нь дараах гурван зорилгод чиглэж байгааг ухааруулна. Үүнд:

• Номыг зөв, тодорхой ойлгосон байх

• Гол санаа, мэдээлэл зэргийг ашиглаж чаддаг болсон байх

• Түүний агуулгын талаар дүн шинжилгээ хийдэг байх

Практикт эдгээр гурван зорилго нь хоорондоо уялдаа холбоотой байдаг. Хэрэв үүний нэгийг

шийдэх гэж оролдвол нөгөө хоѐрыг заавал хөнддөг. Иймээс ч эдгээр асуудлуудын аль нь ч

нэгдүгээрт эсвэл гуравдугаарт байх боломжгүй юм.

Сурагчдын унших ерөнхий чадварыг явцын үнэлгээгээр үнэлэхдээ дараах хуудсыг

ашиглаж болно.

Илрүүлэх шалгуур Хааяа Ихэвчлэн Үргэлж

Унших сонирхолтой

Хурд сайтай уншдаг

Мөр төөрдөг

Унших дуртай номтой

(сэдэв)

Уншигчийн хувьд итгэж

болохуйц

Сурагчдаар өөрсдөөр шинээр гарсан номын талаар бусдадаа мэдээлдэг самбар

ажилуулах нь үр дүнтэй арга юм. Ñóðãóóëèéí ìýäýýëëèéí ñàìáàðûã äàðààõ çîðèóëàëòààð

àøèãëàæ áîëîõ þì. Энэ нь бóñäààñ òóñëàëöàà õ¿ñýõ, áóñäàä òóñëàõ áîëîìæ á¿ðääýã.

Би .... сэдэвтэй ном уншихыг хүсэж байна.

Надад ....тийм ном

байгаа тул ... номоор

сольж уншина.

.... сэдвээр уншсан

номын талаар санал

бодлоо солилцох

хамтрагч хайж байна.

Page 34: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

34

Дээрх самбарыг ажиллуулснаар багш, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцож өөртөө

байгаа нөөц бололцоогоор тусалснаар сурагчид хүсэл сохирхолдоо нийцсэн ном унших,

анги сургуулийн орчинд номын сантай болж ч болох юм. Багшийн зүгээс эцэг эх, олон

нийтийн байгууллагуудад хандаж номын сантай болсноор сурагчид хаа ч очсон номын

хүрээлэлд байх боломжтой болно. Ингэснээр тэдэнд эерэг хандлага төлөвших сайн

талтайг бас зөвлөж байх хэрэгтэй.

2. Ярих-сонсох чадвар

Чадвар 2.1. Зөв ярих 2.2. Харсан, сонссоноо ярих,

илтгэх

2.3. Хамтран ажиллах, саналаа

солилцох

2.4. Янз бүрийн нөхцөл байдалд тохируулж ярих

Суралцахуйн зорилтын тоо

4 2 2 2

2.1. Зөв ярих

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

2.1.1. Тохиолдсон явдлаа нарийн тодорхой ярих

Баримт, үзэл бодол, санаагаа ойлгомжтой

цэгцтэй танилцуулахдаа

- Тохиолдсон зүйл бичсэн эхийг уншиж

түүнээс баримтыг ялгах

- Хаана, хэзээ зэргийг тодорхойлж хэлэх

- Тохиолдсон үйл явдлын бүтэц дарааллыг

уншиж ойлгох

- Тохиолдсон зүйл, түүнээс төрсөн

сэтгэгдлээ тодорхой хэлэх

- Өөрт тохиолдсон зүйлээ цаг хугацааны

зөв дарааллаар хэлэх

- Тэр үед ....... тохиолдсон юм. Тэгэхэд

би...... байсан.

- Ингэсэн нь надад ...... бодогдож байсан.

Би ч гайхсан гэх зэргээр өөрийн болгож

тодорхой ярих

- Яасан байхгүй юу, тэгээд, тэгээд зэрэг

сул үг хэрэглэхгүй байх.

Ялгаж

зураглах:

тохиолдсон

зүйл

үзэл бодол, төрсөн сэтгэгдэл

- Орчин тойрноо ажиглаж тунгаан бодох, түүнийгээ тодорхой ярих

- Хичээлийн завсарлагаанаар сургуулийн

хонгилд болж байгаа үйл явдлуудыг

ажиглан тунгааж, бичиж тэмдэглэх

(цайны газарт болсон үйл явдал, хичээл

тарах үед болсон явдал, тэмцээний үеэр

Андерсен Г.Х. Үлгэрүүд

Сухомлинский В.А “Хөх

тэнгэрийн доорх сургуулийн

үлгэрүүд” гэх мэт цувралаас

сурагчдын нас сэтгэхүйн

онцлогт тохирсон үлгэр, домог,

шүлэг, богино өгүүллэгээс

сонгон авах

Сонгон хэрэглэх эх нь зан үйл,

ѐс суртахууны асуудлыг

хөндсөн агуулгатай байх

Хэд хэдэн баатрын үйл хөдөл

хосолсон эхийг сонгож авч

хэрэглэх гэх мэт. Жишээ нь:

Дашинчилэнд суугаа

Андерсенд

Би багадаа Андерсенийг

монгол хүн гэж боддог байлаа.

Би тэгэхэд хүн бүү хэл шувуу ч

цөөхөн үзэгддэг алс бөглүү

Бүрэгхангай хэмээх сумын бага

сургуульд суралцаж байв.Нэг

удаа Дашинчилэн гэдэг газар

багш маань явж, Андерсен

гэдэг хүний зохиосон үлгэрийн

ном авчраад бидэнд уншиж өгч

билээ. Жигтэйхэн сонин. Тэр

дундаа “Нугасны муухай

дэгдээхий” юу? Яг л намайг

дэгдээхий дүрээр биччих сэн

юм шиг санагдана. Би түүн

шиг юм л бол ад шоо үзэгдэн

зодуулж хүүхэд хүүхдийн

Нэг удаа Дашинчилэн

гэдэг газар багш маань

явж, Андерсен гэдэг

хүний зохиосон үлгэрийн

ном авчраад бидэнд

уншиж өгч билээ.

Жигтэйхэн сонин.

Page 35: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

35

болсон явдал зэргийг ч ажиглах, бичих) гарын чилээг нь гаргаж

явдаг дорой жаал байв.

Андерсен гэдэг хүнийг би

Дашинчилэнд суудаг юм байх

гэж боддог байлаа. Бичсэн

үлгэрээс нь үзэхэд их л сайхан

сэтгэлтэй хүн бололтой.

Хүүхдэд шоглуулах үед тэр л

миний талд орж, нулимсыг

минь арчин аргадах болов уу

гэсэн бодол төрдөг сөн.

Тэгээд би захидал бичиж

“Дашинчилэнд суугаа

Андерсенд” гэж хаяглалаа.

Дахин гоѐ үлгэр бичиж өгөөч

гэж. Хариу захидлыг хэчнээн

их хүлээсэн гээч. Яаж ч ирэх вэ

дээ. Хожим мэдэх нь ээ тээр

газрын мухарт олон мянган

километрийн цаана буй

Копенгаген хэмээх хотод, тэгэх

тэгэхдээ бүүр зуугаад жилийн

өмнө үлгэрээ бичиж байсан

хүнээс захидал хүлээж сууж

шүү дээ. Харин Дашинчилэн нь

манай сумаас ердөө жархан

километр зайтай жижиг суурин

байсан юм байж.

Ж.Дашдондог.

2.1.2. Зааврын дагуу ярих

Өгсөн зааврын дагуу ярихдаа

- Өглөө гэрээсээ сургууль хүртэл юу юу

ажигласнаа цагийн дарааллаар ярих гэсэн

заавар өгч яриулах

- Ярих сэдвээс хазайхгүй байх

- Асуултыг маш сайн ойлгосон байх

- Тухайн мөчид өөрсдийн гаргасан дэгийг

баримтлах (Бусдыг анхааралтай сонсох

гэх мэт)

- Сурах бичгийн дасгал даалгаврын зааврыг

ойлгож ярих

гэдгийг ялгаж ойлгож байгаагаа харуулах

Зохиолыг уншаад ярих,

хэлэлцэх болон хийж гүйцэтгэх

ажлын зааврууд

Зохиолыг уншаад бичиж

илэрхийлэх ажлын заавар

Бие даан хийх ажлын заавар

Ярих зааврууд Жишээ нь:

Богино хэлбэрийн эхүүд байх.

Үйл явдал нь сурагчдад

ойлгомтой байхыг сонголтод

бодолцох

Үлгэрээр бидэнд юу

сургамжилсныг яаж

мэдэх вэ?

Анчин эдгээр үйлийг

яах гэж хийсэн бэ?

Шалтгааныг олж хэлье.

Тод ярих

Тодорхой ярих

Үнэн зөв ярих

Ойлгомжтой ярих

Сонсогчийн анхаарлыг

татаж ярих

ямар арга

байхыг хэлэх

заавар байна

Зохиолын

шалтгааныг

олж хэлэх

заавар байна

Page 36: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

36

2.1.3. Бусдын өмнө тодорхой, чөлөөтэй ярих

Чөлөөтэй, тодорхой харилцахын тулд

- Өөрийн бодлыг бичиж тэмдэглэх

- Зурж тэмдэглэх

- Төлөвлөх

- Жагсаалт хийх

- Өөрийн бодож, мэдэрч, төсөөлж байгаа

зүйлээ тодорхой илэрхийлэх

- Дууны өнгө, нүүр царайны хувирал,

хөдөлгөөнөө ярьж байгаа зүйлдээ

тохируулах

- Сонсогчийг анзаарч ярих(төвөгшөөсөн,

анхаарсан, сонирхсон гэх мэт)

Бэлтгэсэн бичлэг сонсгох (Эмх

цэгцтэй, товч тодорхой,

ойлгоход хялбар, энгийн үг

хэллэгтэй, өгүүлбэр нь богино,

үйл үг ихтэй, жишээ

дүрслэлтэй)

1. Өгүүлбэрүүдийг холбохдоо

холбоосыг зөв хэрэглэсэн

бичлэг сонсгох

“Аль вэ саяын хэлсэн

юмнуудыг дөхүүлээд өг” гэсэн

нь хэн нэгэнд хандаж хэлсэн

өгүүлбэр байна. Ийм байдлаар

уран зохиолын жишээ

ишлэлүүдийг уншуулж, дараа

нь олуулж гэх зэргээр ахиулан

сургах. тийм үг хэллэг

өгүүлбэрийг зөв аялга

хэмнэлээр зөв дуудан хэлэх

үйлд зөв сургана.

Сурагчдын яриаг дэмжихэд

унших эх, асуулт, фото зураг,

мэдээлэл, дүрс бичлэг ашиглах

нь үр дүнтэй.

2.1.4. Өгүүлбэрийн янз бүрийн хэв шинжийг ашиглах

Тухайн нөхцөл байдал, сонсогчид

тохирохуйц хэлний өнгө аясыг

илэрхийлэхдээ

- Баяр баясгалантай мэдээг хэлэхдээ

хүүрнэх өгүүлбэрийг зөв хэрэглэх

- Заавар, шийдвэрийг хэлэхдээ анхааруулах

өнгө аястай өгүүлбэрийг зөв хэрэглэх

- Эхэд догол мөр ямар ямар хэсэгт

гаргасан байгааг ажиглаж хэлэх

Багшид өгөх санамж

Энэ нь хэл зүйн ямар хэлбэржилтээр илэрдгийг зохиол дахь жишээ баримтаас гаргуулж

хэлэхдээ өгүүлбэрийн ямар хэв шинжийг ашиглаж байгааг зүгээр л жишээгээр ойлгуулах

боломжтой. Энэ нь хэн нэгэнд хандаж уриалж хэлэх бол яаж хэлэх вэ гэдгийг л хүүхдэд

ойлгуулах нь өгүүлбэрийн янз бүрийн хэв маягийг ашиглахтай холбоотой.

Хүүхэд өөрийнхөө чухал гэж үзэж байгаа бодол санаагаа зөв хэлбэрээр бусдад ойлгуулж

чаддаг байх хэрэгтэй юм.

Тэдэнд юу хэлэхээ эргэцүүлэн бодох хугацаа өгнө. Тэд бодсоноо цаасан дээр буулгасан

бол ярихад нь улам хялбар байх учраас багш бичгээр, зургаар, бүдүүвчээр тэмдэглэхийг

дэмжиж байх хэрэгтэй. Сурагчид ярих сонирхолгүй байвал “зөв” хариулт өгөх нь чухал

боловч гол нь янз бүрийн санал, үзэл бодлыг судлах нь чухлыг сануулж дэмжээрэй.

Ярих, хэлэх үйлийн хэв шинжийг Д.Вундерлих гэдэг эрдэмтэн дараах байдлаар тодорхойлжээ. 1. Захирах, тушаах: уриалах, хүсэлт тавих, тушаах, захирах, зөвлөх, зааварлах, хэм

хэмжээ тогтоох 2. Ам авах: амлах, мэдэгдэх, занах 3. Асуух: асууж лавлах 4. Батлах: батлах, нотлох, мэдээлэх, тодорхойлох, тайлбарлах,итгүүлэх 5. Эерүүлэх: уучлах, талархах, зөвтгөх, улыг нь олох, хариуг нь олох 6. Учирлах: амлахаас татгалзах, зөвшөөрөх, засах, тайлбарлах 7. Удирдах: тэмдэглэх, хөтлөх, тодорхойлох, нээж хэлэх, 8. Хандах: уриалах, хандах, дуудах гэх зэргээр ангилсан байна

Page 37: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

37

Зөвхөн хэдхэн сурагч идэвхтэй оролцоод байвал санал хэлэхгүй байгаа сурагчдаас

асуулт асуух, өмнө гаргасан саналын жагсаалтыг дахин уншуулах гэх мэтээр оролцох

идэвхийг өрнүүлэхэд анхаарна.

Явцын үнэлгээг хийхдээ дараах зүйлд анхаараарай. Үүнд:

Сурагчид мэдэж байгаа зүйлээ бусадтай хуваалцаж чадав уу?

Сурагчид бусдын үзэл бодлыг сонсож, тэдгээрт хариу өгсөн үү?

Ямар чухал асуудлууд болон санал нийлэхгүй асуудал гарсан бэ?

Хүүхдүүдэд ямар чадвар илүү болон сул хөгжсөн ажиглагдав? гэх мэтээр дүгнэлт

хийнэ.

2.2. Харсан сонссоноо ярих, илтгэх

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

2.2.1. Харсан сонссоноо задлан шинжилж, загварчлан тайлбарлах

Харсан сонссоноо өөрийн үгээр тайлбарлахдаа

- Харсан сонссон ...... зүйл яагаад сонирхолтой

санагдав?

- Яагаад гайхах сэтгэл төрөв?

- Юуны тухай бодоход хүргэв?

- Харсан сонссоноос чинь юу нь чиний сэтгэлд

хоногшиж үлдэх бол? гэх зэргээр асууж ярилцаж болно.

Харсан сонссондоо дүгнэлт хийхдээ

- Тодорхой утгыг ойлгож харьцуулах

- Ялгааг тодорхойлох

- Харсан сонссоноо өөр юмтай адилтгах

- Далд утга болон хандлагыг ойлгож харьцуулан

тайлбарлах

- Тодорхой зорилгод хамааралтай хэсгийг сонгон

задлан шинжилж дүгнэх

-Хайрцагт байгаа зүйлийг сонгож

тайлбарлах

-Хөтөлж яваа хүн яах гэж явааг

тайлбарлах

Энэчлэн ижил

төстэй өгүүлэмжтэй

зургуудийг

харьцуулан өөрийн

үгээр тайлбарлах

2.2.2. Бусдын яриаг идэвхтэй сонсох

Сонссоноо ойлгож тогтоож, илэрхийлэхдээ

- Бусдын ярьсныг анхааралтай, талархалтай сонсох

- Авах гээхийн ухаанаар хандаж сонсох

- Идэвхтэй сонсож байгаагаа нүүр царай, хөдөлгөөн, дуу

авиагаар харуулах

Сонсгох харилцан

яриа, тайлбар,

танилцуулгын

бичлэгүүд

Багшид өгөх санамж

Бага насны хүүхэд зураг харж ярихдаа сайн ярьдаг тул төрөл бүрийн сонирхолтой зураг

харуулж яриулах хэрэгтэй. Дараах байшингийн зургийг ажигласны дараа зохиолын үйл

явдлыг төсөөлөн зохиох чадварт дэмжлэг болгохоор ашиглаж ч болох юм. Жишээлбэл:

Аль зохиолын ямар баатар энэ байшинд амьдарч болох бол? Яагаад? ...баатарт энэ

байшин яагаад зохицно байх гэж чи бодов? гэх мэтээр асууж ярилцах

Эсвэл байшингуудын ижил ба ялгаатай талыг харьцуулан яриулж ч болно.

Чи аль байшинд очиж үзмээр байна?

Яагаад энэ байшин чиний сонирхлыг татах болов?

Аль нэг байшинг сонгон аваад энэ байшинг өмнө нь огт хараагүй хүнд ойлгомжтой

дүрслэл буухаар тайлбарлах хүсэлтийг хэн нэгэн танд тавибал та ямар ямар онцлогийг

Page 38: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

38

голлон анхаарч танилцуулах бол? гэх мэтээр асуултаар өдөөж өгвөл сурагчдын ярих

чадварт дэмжлэг өгөх болно.

Сургалтын явцад зураг ажиглан ярих, дүрслэн бичих үйл ажиллагаа хийгддэг хэдий ч

харсан сонссоноо тогтоож хадгалан дүрслэн илэрхийлэх ажил тун бага байдаг. Иймд

дараах мэдээллийг бичлэгээр сонсгож болно.

Сонсгох эх:

Сонсгохын өмнө зарим нэр томьѐо, улс орны нэр, гадаад үг зэргийг карт дээр бичиж

тарааж өгсөн байж болно. Эхийг сонсож байх явцад хүүхдүүд яаж сонсож байгааг буюу

тэмдэглэж авах, нүүр царай, хөдөлгөөнөөрөө ойлгож байгаа, зөвшөөрч байгаагаа

илэрхийлж байгааг ажиглаж болно. Нэг удаа сонсоод хэр зэрэг тогтоож байгааг, мөн хоѐр

дахь удаагаа сонсоод хэр зэрэг лавшруулан, гүнзгийрүүлэн ойлгож тогтоож байгааг

ажиглаж болно.

Сонссоны дараа ярилцах нь:

- Ямар мэдээлэл шинээр олж авав?

- Ямар сэтгэгдэл төрөв?

- Аль хэсэг нь илүү чухал санагдав?

- Энэ мэдээллийн талаар ямар шүүмж хэлэх вэ?

- Мэдээллээс өөрөө шинээр юу бүтээж болох бол? гэх зэргээр асууж ярилцах нь сурагч

хэр зэрэг ойлгож тогтоосныг мэдэхэд тустай байх жишээтэй.

Талх нь гурил буюу хөх тарианы гурил зэргийг ус, исгэгч, давс зэрэгтэй хольж

зуурсан хөрөнгөөр исгэж, барьсан хүнсний бүтээгдэхүүн юм. Талхыг жигнэх, шарах зэрэг аргаар

хийдэг. Түүнчлэн үзэм, самар зэргийг хөрөнгөндөө хольж, ороож, дээр нь тавьж барих

боломжтой. Талх нь хүн төрөлхтний гол хоолны нэг юм.

Эртний хүмүүс буудайг үр тариа чигээр нь хүнсэндээ хэрэглэдэг байсан бөгөөд улмаар чулуун

дээр тавьж, чулуугаар нүдэн бяцлаад устай хольж чанан, зутан хэлбэртэй болгон идэж эхэлсэн

байна. Түүнийг шарвал амт чанараа удаан хадгалдаг болохыг мэдэж, шарах болсон нь анхны

талх гэгддэг бөгөөд эртний Месопотамид нийтийн он тооллын 6000 жилийн үеэс буудай

тариалдаг байсан тул тэр үед талх үүссэн бололтой. Тэр үеийн талханд исгэгч

мөөгөнцөр нэмдэггүй байсан тул хөвсгөр биш, хавтгай, хатуу зүйл байсан гэж үздэг.

Зутанг тэр чигээр нь хэдэн өдөр байлгавал, исгэгч мөөгөнцөр болон сүүн хүчлийн нян наалдан,

аяндаа исэж, гашуун амттай хөрөнгө бий болно. Түүнийг анх муудсан зүйл хэмээн үзэж хаядаг

байсан боловч хаялгүй шарсан нь идэж болохоор үл барам хөвсгөр зөөлөн болохыг олж

мэдсэнээр иссэн талх бий болжээ. Эртний Египтэд нийтийн тооллын өмнөх 2000 оны үед аль

хэдийн иссэн талхыг мэддэг байв.

Талхыг анх овьѐосоор хийдэг байсан боловч улаан буудайн талх нь илүү амттай учир аажмаар

ихэнх талхыг улаан буудайн гурилаар хийдэг болжээ. Мөн исэлтийг түргэсгэхийн тулд исгэгчийг

нэмж өгөх болсон байна.

Page 39: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

39

Нэмэлт мэдээлэл болгон уншуулах хэсэг

Энэ хэсгийг дараа нь өгч байгаа нь :

Энэ мэдээллийн талаар ямар шүүмж хэлэх вэ?

Мэдээллээс өөрөө шинээр юу бүтээж болох бол? гэсэн асуултын хариултыг хайхад

дэмжлэг болох зорилготой. Энэ аргачлал нь цааш нь илүү сайн сонирхон судлах

сонирхлыг сурагчдад төрүүлнэ. Юуг бид өнөөдөр ярилцаагүй үлдээсэн бэ? гэснээр ч мөн

л цааш мэдэх судлах сэдлийг бий болгох боломжтой. Ер нь нэмэлт үйл ажиллагааг олон

байдлаар төлөвлөж хэрэгжүүлэх нь хичээл дээр хөндөгдсөн аливаа үзэл санааг бие даан

гүйцэтгэх, хэрэглэх боломжийг өгч байдаг. Энэ бүхэнд багш ямар эх сурвалж ашиглах

боломжтой талаар санаа өгөх нь л чухал. 3-р ангийн сурагчдын бодит чадварыг

чамлахгүйгээр өөрсдийн хүсэл сонирхлыг өдөөх замаар сурах, судлах гарцыг нь нээж өгөх

хэрэгтэй.

Харсан сонссоноо задлан шинжлэх нь өмнөх ойлголт мэдлэгийг сэргээн хөгжүүлэх арга

юм. Тухайн сэдвээр маш бага мэдээлэлтэй байгаа тохиолдолд хэрэглэхэд тохиромжтой.

Энэ аргын цөм нь бага мэддэг зүйл, түүний шинж чанарыг цоо шинэ сэдвийн шинж

чанартай харьцуулах үйл юм. “Талх” ны үүх түүхийн талаар юу мэддэгээ шинээр

мэдсэнээ, мэдэхийг хүссэнээ бичих хүснэгтийг урьдчилан бэлдсэн байх хэрэгтэй.

2.3. Хамтран ажиллах, саналаа солилцох

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

2.3.1. Яриаг анхаарч сонсон чухал хэсгийг мэдэх, ярианы сэдвийн хүрээнд ярих

Ойлголт, ярьсан зүйлийг тодруулахдаа

- Миний ойлгож байгаагаар та ...тухай

ярьж байна.

- Энэ нь надад өмнө сонссон .... тухай

санагдуулж байна.

- Та ... гэж ярьж байна. Үүнийг жаахан

тодруулахгүй юу?

- Би зарим ... –д бүр төөрчихлөө гэх

мэтээр анхаарч сонссоны үр дүн болгож

ярилцах боломжийг тодруулгаар

өрнүүлэх

Тодорхой сэдвээр өрнүүлэн ярихдаа

- Чөлөөтэй хэлбэрээр ярих

Жишээ нь: Би энэ тухай сайн мэдэхгүй ч ...

гэж хэлж болох юм шиг санагдлаа.

- Ном уншихын давуу талыг “...” номонд “...”

гэж бичсэн байсан шүү. Түүнийг уншвал “...”

“...” гээд олон шинэ мэдээлэл олж авч болно

гэх зэргээр ном унших ач холбогдлын

талаарх сэдвийн хүрээнд ярина гэсэн үг.

- Тухайн сэдвийн хүрээнд зохистой зүйр

цэцэг үг хэлэх

“Янз бүрийн чиглэлээр

ярианы сэдвүүд бэлдэх

Жишээ нь:

“Ном унших нь хүний

танин мэдэхүйг хурцалж

ухааныг тэлдэг. Ном

уншсанаар тэндээс ямар

нэгэн шинэ зүйлийг олж

хардаг. Уйгагүй бүгдийг

дуустал уншиж

түүнийгээ бодитойгоор

сэтгэж, үүгээрээ зохиолч

юу хэлэх гээд байгаад

дүгнэлт хийж, өөрийн

бодол тайлбарыг хийх

зэрэг нь оюуны дасгал

болдог.

Хэрэв та ном уншиж

байвал цаг зав чинь

дэмий зүйлд

зарцуулагдаагүй гэсэн

үг.

Хэн нэгэнтэй өчигдрийн

спортын үйл явдлын

талаар эсвэл

Эртний Ромд бүр талхны мухлагууд хүртэл бий болжээ. Помпей хотод хийсэн археологийн малталтаар тэр үеийн талх илэрсэн байдаг. Тэр үед чулуун тээрмээр буудайгаа тээрэмдэж, гурил болгодог байсан аж. Ерөнхийдөө талх хийх арга нь дундад зууныг хүртэл бараг өөрчлөгдөөгүй юм. Харин пийшин бий болсноор талх барих технологи маш хурдан хөгжиж, төрөл бүрийн талх, өндөр хүчин чадалтай талхны үйлдвэрүүд босжээ.

Page 40: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

40

телевизийн

нэвтрүүлгийн тухай

ярьж байхдаа шинэ

жишээ, тоо, мэдээ хэлж

хүмүүсийн анхаарлыг

татаж байвал тэр бол

ном уншсанаар ярих

чадвар нь сайжирсан

гэсэн үг.” гэх мэт

зөвлөмжүүд.

2.3.2. Уншсан зүйлээ хэлэлцэх, хэлэлцүүлгээс бусдын хэлснийг сонсож ойлгох, тодруулж асуух

Хэлэлцүүлэгт оролцохдоо

- Бусдыг сонсож, ээлж дараагаар ярих

- Өөрийн сэтгэгдлийг бусадтай хуваалцах

- Дэвшүүлсэн саналд байгаа үр өгөөжтэй

талыг өөртөө тусгах

- Өгүүлэгч өөд харах, үл мэдэг гэлжийх,

яриаг таслахгүй байх, инээмсэглэх, бага

зэрэг толгой дохих гэх мэтээр анхаарч

сонсох үйлүүдийг хийх

Зохиогчийн үзэл бодлын

талаар эргэцүүлэн

бодохуйц эх бичвэр тэр

эхээс хэд хэдэн дүгнэлт

тайлбар гаргах

боломжтой байх.

Өөрөөр хэлбэл олон

хувилбарт санаатай

байх. Үлгэр нэлээн

тохиромжтой.

Багшид өгөх санамж

Ангид хүүхэд бүр хамт олны нэгэн гишүүн байж, бие биедээ хэрэгтэй шаардлагатай

байдаг тэр боломжийг олгох хэрэгтэй. Хүүхэд ангийн хамт олны гишүүн байж тодорхой

хувь нэмэр оруулснаар хүүхэд хариуцлагатай болдог. Хүнтэй харилцаж сурах нь маргаан

шийдвэрлэх, хамтач үзэл төлөвшүүлэх чухал хэрэгсэл юм. Бусдын санал бодол хэрэгцээг

хүндэтгэж сурна.

- Миний ойлгож байгаагаар та .......тухай ярьж байна.

- Энэ нь надад өмнө сонссон .... тухай санагдуулж байна.

- Та ... гэж ярьж байна. Үүнийг жаахан тодруулахгүй юу?

Би зарим ..... –д бүр төөрчихлөө. гэх зэргээр тодруулгаар өрнүүлэхийн тулд эхлээд

сурагчдын дунд өрнөж буй энгийн ярианы үед багш зөвшөөрлөөр оролцон ярилцах юм.

Энэ байдал нь цаашид багш удирдан чиглүүлээд сурагчид анхааралтай сонсож буй

ярилцлагад сурах эхний алхам болно.

Уншсан зүйлээ хэлэлцэх, хэлэлцүүлгээс бусдын хэлснийг сонсож ойлгох, тодруулан

асуух явцад нь багш их оролцож үзэл бодлоо илэрхийлбэл “минийх зөв” “бусад нь буруу”

гэж шууд хэлсэнтэй адил болно. Иймд тодорхой үр дүнд хүрэх гэж яаран өөрөө оролцох

хэрэггүй.

Харин ярилцаж буй сэдвийн хүрээнээс халиулахгүй байх нь чухал. Ингэхийн тулд багш

хааяа “Чиний саяын хэлсэн энэ эх бичвэртэй хэр холбоотой вэ? гэж асуун гол зүйлдээ

анхаарахыг зөвлөнө.

Сонсох чадварыг хөгжүүлэх дасгалын жишээ:

Сурагчдыг А, Б -ээр хос болгоно.

А- хэсгийн хүүхдүүдэд өгөх даалгавар:

Чамд маш сонирхолтой үйл явдал тохиолджээ. Тэр тухайгаа найз нартаа ярих гэсэн чинь

хэн ч анхаарч сонсож өгөхгүй байна. Энэ тохиолдолд “Үүнийг чи юу гэж ойлгох вэ? Тэр үед

чи юу анзаарав?

Б- хэсгийн хүүхдүүдэд өгөх даалгавар:

Page 41: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

41

Анхааралтай сонсохын ач холбогдол юу байх, анхааралтай сонсож байгаа нь яаж

илрэхийг бэлдэнэ.

А, Б хэсгүүд бэлэн болсны дараа хоорондоо ярилцана. Ярилцахдаа Б хэсэг нь А хэсгээ

сонсохгүй байгаа царай гаргана. Харин энэ үед дараах хоѐр зүйлд анхаарахыг хэлнэ.

1. Босож явахгүй, ангиас гарахгүй,

2. Хэн нэгнийгээ шоолохгүй.

А хэсгийнхэн өөрт тохиолдсон сонирхолтой зүйлээ аль болох л ярьж өгөхийг хичээнэ.

Хэсэг хугацааны дараа яриаг чинь сонсохгүй байгаа нь ямар байдлаар илэрч байсныг А

хэсгийнхнээс асууна. Б хэсгийнхний жагсаалтыг А хэсгийнхий гаргасан дүгнэлтийг

хэлэлцүүлнэ.

Хэлэлцүүлэг хийх эхийн жишээ:

Хамтран ажиллахын гол давуу тал нь бие биетэйгээ мэдээлэл солилцсоны дүнд бүгдээрээ

хөгжиж байдагт оршдог байна. Тэгэхээр ийнхүү мэдээлэл солилцохын тулд, мөн өөрийгөө

бусдад илэрхийлэх, өөрийн үзэл бодлыг ойлгуулахын тулд сурагчдад дараах чадварууд

үргэлж хэрэгцээтэй болж тэр нь давуу тал нь болно. Үүнд:

Хамтрагчаа сонсож сурах дадал төлөвшүүлэх

Гишүүдийг ярихын хажуугаар сонсдог болгож сурах

Илт давамгайлах, захирангуй байх, өрсөлдөөнтэй байх эрмэлзэл, зан төлөвийг аль

болох гаргахгүй байх

Ярилцлагыг мэдээллээр баяжуулж сурах

Нэг асуудлыг хэд хэдэн чиглэлээр ойлгох

Багийн гишүүдийн бүтээлч идэвхийг урамшуулах

Сэдэл бол хүсэл, сонирхлоор бий болдог хүчтэй мэдрэмж. Сэдэлжүүлнэ (мотиваци)

гэдэг бол бусдыг ямар нэг зүйл хийхэд нь өдөөж сэрээж байх гэсэн үг юм. Сэдэл

эрмэлзэл төрүүлэх нь хүмүүсийн сэтгэл зүй, дотоод зан төлөвт нөлөөлөх хүчирхэг

энергийн нөлөөг өөртөө агуулж байдгийг ойлгох

Хэн нэгэн нь буруу мэдээлэл дамжуулбал эхлээд алдаа нь чухал эсэхийг тогтоох.

Алдаатай хариулт нь дараагийн болон өмнөх санаанд чухал байгаа эсэхийг

ярилцах

Санаа бодол мэдээллээ харилцан хуваалцдаг байх

Өөртөө харилцааны зөв хүрээлэл бий болгох чадварт сурах

Шийдвэр гаргахад оролцож сурах

Загаснууд

Эгч дүү гурван загас нэгэн цөөрөмд бусадтайгаа нийлэн эвтэй найртай амьдарч байжээ.

Нэгэн өдөр тэдний цөөрөмд ирсэн загасчид “Энд загас элбэгтэй юм байна. Маргаашнаас энд

ирж загас барья” гэж ярилцахыг тэд сонссон аж. Тэднийг явсны дараа загаснууд аюулаас яаж

зайлах тухайгаа хэлэлцжээ. Хамгийн ахмад нь хэсэг бодож байгаад:

- Бид амиа аврахын тулд өөр нуур цөөрөм рүү нүүх хэрэгтэй гэсэн санал гаргав.

Дунд эгч нь:

- Загасны торонд орж үхсэнээс энэ цөөрмийг орхих нь зүйтэй гэж эгчтэйгээ санал нэгдэв.

Харин залхуу бөгөөд хэнэггүй дүү загас:

- Бид яаж энэ цөөрмийг орхих юм бэ? Загасчид ирж л байг. Торонд нь орохгүй байхад л

болно гэж зөрүүдлэв. Хоѐр эгч нь дүүгээ ятгаад дийлээгүй тул

- За яахав чи хүссэнээрээ зүтгэдэг, түүгээрээ бол харин бид урсгал дагаж өөр цөөрөм рүү

явлаа. Амьд үлдэхийг хүссэн бүхэн бидэнтэй хамт явсан нь дээр шүү гэв. Бусад загаснууд ч

явахаар болж, зөрүүд дүүд нь ч бас явах хэрэгтэй гэж зөвлөв. Гэвч тэр хэний ч үгийг

сонссонгүй. Олон загас бас түүнийг дагаж үлдэхээр болжээ.

Маргааш өглөө нь загасчид ирж тороо тавин бүгдийг нь барив. (Панчатантрагаас)

Page 42: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

42

Хариуцлага ба үр дүн хүн бүрт оногдох гэх мэт энгийнээс ахисан чадварыг олгох

“Нэг үгээр өгүүлбэр”- зохиох арга

Сурагчид тойрог болж зогсоно. Багш эхний нэг л үгийг хэлэх ба дараагийн сурагчид

мөн нэг нэг үг хэлэх замаар өгүүлбэр бүтээнэ. Энэ нь бусдын хэлсэн үгийн утгыг

тунгаан бодож нэг үг нэмэх замаар утга төгс өгүүлбэр бүтээх арга юм. Ингэснээр

сурагчид бусдын үгийг ухаарч сонсон яриаг үргэлжлүүлэх чадвартай болдог.

Жишээ-1 Жишээ -2 Жишээ -3

багш – Энгүүн

сурагч 1- ширүүн

сурагч 2- салхитай

сурагч 3- хүйтэн

сурагч 4- өдөр

сурагч5- нимгэн

сурагч 6- хувцастай

сурагч 7- явснаас

сурагч 8-хоолой

сурагч 9- өвдсөн.

багш – Өглөө бүр

сурагч 1- эртлэн босож

сурагч 2- өндөр тэнгэрийг

сурагч 3- ажиглан харж

сурагч 4- өдөр өдрийн

сурагч5- ажил үйлсээ

сурагч 6- товлон бодож

сурагч 7- алтан дэлхийд

сурагч 8-цайны дээжээ

сурагч 9- сүслэн өргөдөг.

багш – Ой мод урттай богинотой

сурагч 1- Олон хүн сайнтай муутай

сурагч 2- Аавын хүү алагтай цоогтой

сурагч 3- Арын мод өндөртэй намтай

сурагч 4- Хүн болгон адилгүй

сурагч5- Хүлэг болгон жороогүй

сурагч 6- Хүн бүр адилгүй

сурагч 7- Мэлхий болгон ногоонгүй

сурагч 8-Улс амьтан сайнтай муутай

сурагч 9- Уулын мод урттай

богинотой

Хүйтэн байсан тухай

сэдвээр өгүүлбэр

зохиоѐ. гэх мэт

Энэ жишээ 3-р ангийн

сурагчдын хувьд хүнд юм шиг

боловч энэ аргаар зохиолгоод

байхад хүүхдүүд ямар

сэдвийн хүрээнд ямар ямар үг

хэллэг хэрэглэж болохыг

аажимдаа сурч хэрэглэдэг

болох юм.

Яг ямар сэдвээр хэвшмэл хэлц хэлж

байгааг ойлгож бодсоны үндсэн дээр

тохирох хэлцүүдийг хэлэх юм.

Тодорхой нэг сэдвийг багш хэлээд

(ажил хөдөлмөрийн тухай гэх мэт)

дараа нь энэчлэн үгээ эхэлж хэлэх

юм.

Хүний оюун ухаан харилцан хамаарал бүхий 120 гаруй чадварын нэгдэл байдаг гэж

судлаачид үзсэн байдаг. Жишээ нь: IQ, EQ, CQ, … гэх мэт. Эдгээрийг Multiple Intelligence

буюу Олон талт оюун ухаан гэж нэрлэдэг байна. Энэ олон талт оюун ухааны чадварын

төрлийг сурагчдад аажим аажмаар хэрэгжүүлэхэд л энэ сургалтын хөтөлбөр, суралцахуйн

зорилт, үйл ажиллагаа, хэрэглэгдэхүүн дэмжлэг болох юм. Үүний заримаас нь ярих

чадвартай холбон авч үзье.

EQ буюу Сэтгэл хөдлөл (Emotional Quotient) өөрийнхөө болон бусдын сэтгэл хөдлөлийг

ойлгох, үүн дээр үндэслэн тохирох үйлдэл хийх чадвар юм. Энэ нь орчныхоо хэрэгцээ,

дарамттай зөв харьцах танин мэдэхүйн бус чадваруудын нэгдэл.

EQ нь 5 хүрээтэй, дотроо 15 чадварыг багтаадаг байна.

1. Өөрийгөө мэдэж, жолоодох чадвар

2. Хүмүүсийн арга эвийг олох чадвар

3. Уян хатан, бодитой үүссэн янз бүрийн асуудлыг шийдэх чадвар

4. Тэвчээртэй хандаж, түргэн зангаа хянаж, хорхойгоо дарах чадвар

5. Сэтгэлийн ерөнхий байдлын гэсэн таван хүрээтэй.

SQ – оюун санаа, дотоод ертөнц (Spiritual Quotient)‍гэсэн чадварт

- Амьдралд байгаа бүхий л сайхан зүйлийг олж харж, баярлаж сурах

- Өөрийнхөө үнэт чанарыг таньж мэдэх

- Өрөвч зөөлөн сэтгэл гаргаж байх

- Сэтгэлийн амар тайван байдлыг тань алдагдуулдаг зүйлээс өөрийгөө холдуулж сурах

Page 43: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

43

- Илүү ачаанаасаа салах

- Өөрийхөө хүсэл зорилгын талаарх оюуны зураглал хийх

MQ буюу Ёс суртахуун (Moral Quotient) нь хүний нийгэмд өөрийгөө зохицуулж,

үйлдлийнхээ агуулга, хэм хэмжээг тогтоох чадвар юм. Энэ чадвар сайтай хүн сайн мууг

ялгах чадвартай, бас чин сэтгэлээсээ бусдыг хайрлаж чадна. Ёс суртахууны чадварууд

нь:

Хүний нэр хүндийг хүндэтгэх

Бусдын сайн сайхны талаар санаа тавих

Хүвь хүний сонирхол ба нийгмийн үүрэг хариуцлагыг хослуулах

Зарчимч байдлыг эрхэмлэх

Ёс суртахууны сонголтуудыг тусган авах

Зөрчлийг тайвнаар, эв зүйгээр шийдвэрлэх арга замыг хийх гэх мэтээр

тодорхойлсон байгаа нь сурагчдад олгох гээд байгаа чадваруудтай тохирч байгаа болно.

Ярилцлага нь хүүхдийн хэл яриа хөгжүүлэх бас нэг арга бөгөөд энэ нь асуулт

хариулаас ялгаатай. Багш ярилцлагыг удирдахдаа өөрөө их ярилгүй, сурагчдад санаа

бодлоо илэрхийлэх, асуулт асуух, бусдыг бодлыг сонсох, зөвлөгөө өгөх, харилцан

зөвлөлдөх боломжийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Бүтээлч ярилцлага нь сурагчдын дараах

чадварыг хөгжүүлдэг. Үүнд:

Уншаад юу ойлгосноо өөрийн үгээр бусдадаа ярих

Үйл явдлын гол зангилаа хэсгийг эсрэгээр нь зохион ярих

Шинийг эрэлхийлж сурах

Үлгэр, өгүүллийг логик дэс дараалалтай ярих

Өгсөн загварт суурилан шинийг зохиож ярих

Тодруулах асуулт, үгийн тайлбар хийх

Тодорхой сэдвээр ярилцлага зохиох, ярилцлагын дүрэм журмыг дагах

Мэдсэн зүйлээ мэддэг зүйлтэйгээ холбон ярих

Хэлний мэдлэгээ баяжуулах

Жүжигчилсэн тоглолт хийх

Богино шүлэг, дуу, үлгэр, ерөөл магтаал цээжээр унших, дуулах

Хөгжим, зураг, үлгэрийн утгыг өөрийн үгээр тайлбарлах

Үгийн сангаа баяжуулах

Аливаа зүйлийг илэрхийлэхдээ хүмүүсийн нэр, газар, юмсын нэрийг ашиглах

Хэлц, зүйр цэцэн үг, дүрслэл хэрэглэж сурах

Жинхэнэ нэрийн ганц ба олон тоог зөв хэрэглэж сурах

Аман заавар өгч сурах

Сонсох соѐлд сурах

Тодорхой зорилготой сонсох, идэвхтэй сонсох

Мэдээлэл олж авах, ашиглах

Сонссон зүйлээс таамаглал дэвшүүлэх, төсөөлөх гэх зэрэг болно.

Багш дан ганц сурах бичигт баригдалгүйгээр суралцагчдын бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх,

бие даан сурах арга барилыг эзэмшүүлэхэд чиглэсэн, эзэмшсэн мэдлэгээ хувиргах,

хэрэглээ болгох дасгал даалгавруудыг бүтээлчээр эрж хайн, агуулгын баяжилтыг хийж

байх нь чухал.

Ингэхдээ, сурагчийн үзэл бодолд хүндэтгэлтэй хандан, тэдний нас сэтгэхүйн онцлог,

хэрэгцээ сонирхолд нийцүүлэхийг хичээн сурагч ургуулан бодох, эргэцүүлэн дүгнэх,

тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтран ажиллах боломжийг хангасан

байхыг эрмэлзэх хэрэгтэй. Мөн сурагчдыг сурах арга, бүтээлч хандлага, бие даасан

Page 44: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

44

байдалд сургах зорилгоор төсөлт ажлын хэлбэрээр зарим сэдвийг сонгон авч олон талаас

нь судлах сэдэл тэмүүллийг багш бий болгож өгөхөд анхаарах нь чухал.

2.4. Янз бүрийн нөхцөл байдалд тохируулж ярих

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

2.4.1. Зохиолын баатрын дуу хоолойны өнгө, биеийн хөдөлгөөн (харц)- ийг тохируулан жүжиглэх

Төлөөлөн уншихын өмнө бие халаалтын

дасгал хийхдээ

-‍Сурагчид төрөл бүрийн амьтны дүрийг ‍‍ ‍‍‍тухайлбал, чоно уурлавал, гунивал, ‍‍ ‍‍‍өлсвөл гэх мэтээр янз бүрийн нөхцөлд ‍‍ ‍‍‍илрүүлэх

- ‍Өгүүлэгч ба зохиолын баатрын хэл яриаг ‍ ‍‍‍дууны өнгө аялгаар ялган унших

-‍‍Шүлгийн айзам хэмнэлийг мэдэрч, сэтгэл ‍ ‍‍‍хөдлөл илэрхийлэн уран унших,

-‍ ‍ Дүрийг төлөөлөн, өргөлт, зогсолт,

аялгыг ‍ ‍‍‍илрүүлэн унших

- ‍Зохиолын өрнөл, төгсгөлийг уран ‍ ‍сайхантай, учир зүйтэй таамаглан

унших

Баатруудын харилцан яриа

голлосон богино хэлбэрийн

зохиол.

Нэг баатрын үглэл яриа

голлосон богино хэлбэрийн

зохиол

Яруу найргийн зохиолоос

сонгох

Харилцан яриа бүхий

зохиол сонгох

2.4.2. Тухайн нөхцөлд дуу хоолой, нүүр царайгаа тохируулан ярих

Дүрд тоглосны үр дүнд тухайн эхэд хандах

үзэл бодлоо харуулахдаа

- Үг хэллэгийн сонголт, нүүрний хувирал,

хөдөлгөөнийг ашиглаж сурах

- Хоолойн өнгийг дүрийн онцлогт

тохируулах (нарийн, бүдүүн)

- Дууны хэмнэл, хэмжээ нь аажмаар

чангарах, сулрах, зогсолттой, чангаас

аядуу зөөлөн гэх мэт.

- Шүлэг унших, зүйр цэцэн үг хэлэх,

асуулт асуух, санал тавих,

тайлбарлах, эргэлзэж тодруулах

зэргээр ярьж хэлэхдээ гадаад төрхөөр

ойлгуулах

Сонсогчийг мэдэж ярих - Сонсож байгаа хүн яаж хүлээж авах

бол? - Тэр юуг илүү сонирхож байгаа бол?

Өгүүллэг, харилцан яриа,

шүлэг, зүйр цэцэн үг гэх

мэт

Зугтсан гутал

Хүүхдүүд гутал хувцсаа

байр байранд нь цэмцгэр

хураажээ. Нэг савхин гутал

олноос онцгой амаа

дорвойлгон уйлж байв.

- Хүүе яаж байгаа чинь

энэ вэ?

- Энэ Готов намайг ийм

болгосон. Тааралдсан

юмаа өшиглөдөг.

- Нөгөө өрөөсөн чинь

хаачсан бэ?

- Тэр зугтаж явна.

- Та нар яаж байгаа юм

бэ? Нааш ир!

- Үгүй, би очихгүй гээд

өсгийгүй болсон өрөөсөн

гутал хазганан далд

оров. (Л.Соронзонболд)

Багшид өгөх санамж

Зохиолын баатрын дуу хоолойны өнгө, биеийн хөдөлгөөнийг (харц) тохируулан жүжиглэх

ээлжит хичээлийн хувилбарыг санал болгож байна.

Сэдэлжүүлэх: Сурагчдыг багт хувааж хоѐр баг нь чонын хийж болох үйлдлийг жагсаан

бичээд хөдөлгөөнөөр үзүүлэх, нөгөө хоѐр баг нь зарааны хийж болох үйлдлийг жагсаан

Page 45: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

45

бичээд хөдөлгөөнөөр үзүүлэх (явахдаа ямархуу байдалтай, ярилцаж уулзахад ямархуу

дүр төрх харуулах гэх мэтээр чиглүүлэх)

Сэдэлжүүлэх үедээ зараа, чоно хоѐрын зургийг харуулбал сурагчдад илүү ойлгомжтой

байх болно.

Багууд даалгавраа танилцуулсны дараа нөгөө багт байгаагүй ямар санаа гарсан талаар

ярилцах

“Чоно зараа хоѐр” эхийг уншаад хоѐр хоѐроороо дүрчилсэн тоглолт хийхээр бэлтгэх

даалгаврыг сурагчдад өгнө.

Чоно зараа хоѐр Чоно зараатай тааралдаж ийн ярилцжээ.

- Зараа, чи учиггүй энэ олон зүүгээр яадаг байна?

- Учгаар яах юм, тэртэй тэргүй сүвэгчгүй юм чинь

- Тэгвэл учиг ч үгүй, сүвэгч ч үгүй хэрэггүй олон зүүгээ авч хаявал таарна.

- Яаж болох вэ чоно гуай? Араатан танаас айлгүй хэдэн үг сольж байгаа минь түүний л ач шүү дээ.

- Ээ халаг, ээ халаг ...

Дүрээ тухайн нөхцөл байдалд юу хүсэж байгааг ойлгох нь чухлыг асуултаар чиглүүлж

болно. Жишээ нь:

- Энэ дүр юу хүсэж байгаа бол? Яагаад?

- Энэ дүр ямар үр дүнд хүрэхээр найдлага тавьж байгаа бол?

- Чоно ямар шийдвэр гаргахыг оролдож байна вэ?

- Ингэх үедээ тэр ямархуу дүр төрх, хандлагыг гаргах бол?

- Зараа чонотой уулзангуутаа балмагдсан байх болов уу? Яагаад?

- Чоно зарааг харангуутаа шууд л идэхийг завдах болов уу? Яагаад?

- Ээ халаг, ээ халаг ...гэсэн өгүүлбэрийг хэлэх үедээ чоно ямархуу дүр төрхийг

харуулах бол? Ямар хөдөлгөөнөөр энэ нь илэрч болох вэ? гэх мэтээр сайтар

чиглүүлж өгөх хэрэгтэй.

Дүрд тоглох нь сурагчдыг хөгжөөдөг тул асуудлын мөн чанарыг анхаарахгүй байх талтайг

багш бодолцвол зохино.

Сурагчдын зарим нь үзэгчдийн суудалд сууна. Гурван хос баг дээрх хэсгийг яг ижил нэг

зэрэг үзүүлнэ. Багш аль нэг эгзэгтэй үед “Зогс” гэсэн команд өгнө. Сурагчид яг үзүүлж

байгаа үйл хөдлөл дээрээ хөшөө болон зогсоно. Энэ торгон агшныг үзэгчид харж, дүрийн

онцлог яаж илрэв? Ямар ямар хөдөлгөөн илэрсэн байна? Аль нь илүү оновчтой болсон

байгааг ярилцах гэх мэтээр үргэлжилж ч бас болно.

Сурагчдыг дүрд тоглосон туршлагад нь дүн шинжилгээ хийлгэж, ярилцаж байх хэрэгтэй.

Дүрүүдийн талаар шинэ ойлголт, төлөвийг олж авсан уу? Юуг өөрөөр хийж болох байсан

бэ? гэх мэтээр ярилцах.

Дүрд тоглож ярихаас гадна хөгжим сонсож хөдөлгөөн хийх, зураг хараад тухайн дүрийн

илэрхийлэх хөдөлгөөн, дууны өнгө аясыг гаргах, дуу дуулах, шүлэг унших, бусдын ярьсан

асуусан зүйлд хариулахдаа дууны өнгө аяст тааруулах гэх мэт төрөл бүрийн сонирхолтой

ажлууд хийж болно. Шүлэг уншихдаа хэлний хэмнэл, дотоод зохиомжийг мэдрэх гэх мэт.

Дараах шүлэг бүрийн хэмнэл, өгүүлэмж өөр өөр байгааг ажиглуулж яаж уншихыг

сурагчдаар бодуулж ярилцах дасгал хийж болно.

“Тоглоом” шүлэгт хүүхэд насны чулуун тоглоомоор хүний амьдралын мөчлөгийг “...

байрандаа, ....тавьсан. ....... цайж. .....алга” гэж өгүүлсэн тул биеийн хөдөлгөөнөөс илүүтэй

Page 46: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

46

дуу хоолой, нүдний харцаар илэрхийлж унших гэх мэтээр өөр өөр байх юм. Гэхдээ энэ

тайлбарыг багшид л зориулж байгааг анхаарна уу.

Тоглоом

...Тулга болгож тавьсан

Хар чулуу нь байрандаа

Туурга болгож босгосон

Хавтгай чулуу нь

байрандаа

Хонь болгож асгасан

Цагаан чулуу нь ч байна

Ямаа болгож нийлүүлсэн

Цэгээн чулуу нь ч харагдана

Уурга хийж тавьсан

Улаан сухай нь цайж

Унага тугалын зэлний

Утас байсан нь алга

Хорин жилийн өмнөх

Тэр тоглоомоо хараад

Хоѐр нүдний нулимс

Тэсэж болсонгүй гарлаа... Ц.Гайтав

Аалз салхи хоѐр

Хорт муухай аалз

Хорвоо дэлхийд байж гэнэ

Шилмүүс модны мөчирт

Шүлсэн тороо татаж гэнэ.

Тоогүй олон амьтан

Тор шүлсэнд нь өртөж гэнэ.

Ховдог аалзны ходоодонд

Хоол гүнцэг болж гэнэ

Тэгтэл ширүүн салхи

Тэнгэрт тултал дэгдэж гэнэ

Хорт аалзны торыг

Ховх хийсгэн тасалж гэнэ Ш.Гаадамба

Дээлтэй ижийн минь хайр

Зуны тэнгэр нартай байхад ээж минь дуртай

Зуун жилээр ч хүүгээ хүлээх төгс итгэлтэй

Зүүдэн дундаа ч бүхнийг хайрлах ээж минь

Зүсрэх борооноор гүйлдэх хүүхдэд хайртай

Намрын тэнгэр цэлмэг байхад ээж минь дуртай

Нар тосож ааруулаа дэлгэн алсыг харуулдана.

Нартын хүмүүст жаргахыг ерөөж, цацлаа өргөөд

Намайг явсан замыг нүдээ чилтэл хүлээнэ.

Бударсан цасан дунд цор ганцаараа залбирч

Бусдын төлөө сэтгэлээ бутарсан өд шиг өгсөөр

Буурал орчлонгийн өвгөн уулсын оройг ширтээд

Буцах цагийн жамыг хонгор үрдээ сануулна

Хаврын модод гөлөглөхөд ээж минь бүхнээс дуртай

Хадаг яндартай овоондоо чулуу өргөх хүсэлтэй

Айсуй шувуудын бараанаар уулга алдан баярлаж

Айлынхаа хүүхдэд ааруул хурууд түгээнэ. (Ш.Б.)

Буурай эмээ

Насны хярд бээрсэн

Нар дагаж гадаалсан

Намрын хяруунд чичрэн

Навч шиг гандан ганцаардсан

Буурай эмээ

Гал дээр цай богшоосон

Гар харж нүд хариулсан

Газар дээр бүхнийг хайрласан

“Будангийн нар”-аар дамжуулж буурай эмээг , үнэхээр л

өндөр настай тамир тэнхээ сул эмгэнийг харагдтал хэлжээ.

Буурай эмээг ийм л үед нь үнэхээр үр хүүхэд, ач гуч, хүргэн

бэр нь тоохгүй орхидог, чухамдаа хааяа нэг л үзэгдэж

байдгийг энэ цагт сэртхийтэл үнэнд шингээн хэлсэн. Үүгээр

дамжуулан өрөвдөж хайрлах сэтгэл өөрөө өдөр бүр, бүүр цаг

тутамд ч эмээд чинь өвөөд чинь дутагдаж байдгийг л

мэдүүлэх хэрэгтэй. Энэ нь уран зохиол бол амьдралын бодит

үнэний тусгал болдгийн нэг жишээ. Шүлгийг уран сайхан

уншуулна гэдэг сэтгэлийг харуулж байгаа хэрэг. Үнэхээр л

сэтгэлдээ шингээж ойлгосон бол мэдрэмжээ зөв илэрхийлж,

уран унших билээ.

Энэчлэн өөр өөр шүлгийг

сурагчдад сонголт

хийлгэхээр өгч шүлгийг

ойлгож өөр өөр өнгө

аясаар мэдрэмжээ

илэрхийлж унших дасгал

хийлгэх

Page 47: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

47

Ганцхан өөрт нь хайр дутсан

Буурай эмээ

Будангийн нар шиг бүдэгнэн

Буцах өдрөө хүлээсэн

Буруугүй атлаа буруудан

Бурхан чөтгөр хоѐулаа мартсан

Буурай эмээ Д.Пүрэвдож

Сурагчдаар уншуулах шүлгийн сонголт нь уран сайхны торгон үг хэллэгтэй бас бодит

амьдралын үнэнийг өгүүлсэн, тэдний сэтгэлд хүрсэн илүү сайн мэдэх сэдвийн хүрээнд

байх нь үр дүнтэй. Янз бүрийн нөхцөл байдалд тохируулан ярих чадварт сургахдаа

дуучдын дуулах ур маяг, кино, жүжиг дэх жүжиглэлт, телевизийн ярилцлага зэргийг

ажиглуулан даган дуурайж хийлгэж болно.

3. БИЧИХ ЧАДВАР

Чадвар 3.1. Зөв бичих

3.2. Бичих санаагаа

олох, төлөвлөх

3.3. Санаагаа зохиож

байрлуулах, бичих

3.4. Бичсэнээ хянах,

сайжруулах

3.5. Янз бүрийн

зорилгоор эх зохиож

бичих

Суралцахуйн

зорилт

5 5 6 6 5

3.1. Зөв бичих

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

3.1.1. Үг өгүүлбэрийг дэгийн дагуу бичих

Өгүүлбэр, эхийг дэгийн дагуу хичээнгүй сайхан

бичихдээ өмнөх ангиудад эзэмшсэн дараах

чадвараа сайжруулах Үүнд:

- Үсгийн бичих хэв маягийг баримтлах

- Үсгийн эхлэх, үргэлжлэх, төгсөх цэгийг зөв

төлөвлөх

- Үсгийн өндөр намыг зөв тохируулж муруй

хазгай биш бичих

- Үсгийн эгц болон ташуулалтыг зөв бичих.

Налалт /65◦ / жигд зөв.

- Үсгийн өргөнийг тохируулах

- Үсэг хоорондын холболт зөв

- Үг ба үсгийн хоорондын зайг ижил

хэмжээтэй бичих

- Үг, үсгийг дэвтрийн шугаман дээр налуу

бичих

- Үзэгний даралт, жигд хөнгөн байх

- Үгийг үзэг салгахгүй, тасралтгүй бичих

- Үсэг ба үгийн эцсийн орхицыг шидэхгүй,

тогтоож бичих

- Цэг цэглэлийг зөв хэрэглэх (зураас,

хашилт, хаалт, тодорхойлох цэг, цэг,

таслал, том үсгээр бичих зэргээс ойлгон

хэрэглэх)

- Нэг санаа гаргасан хэсгийг догол мөр

Гаргацтай бичихэд

зориулсан эх бичвэрүүд

байж болно.

Үсгийн бичлэгийг дахин

нягтлах шаардлагатай

сурагчдад зориулсан

үзүүлэн

Page 48: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

48

гарган бичихийг оролдох

- Догол мөр гарган бичихийг ном зохиолоос

ажиглан дуурайн бичихийг оролдох

- Томоор эхлэх, цэг тэмдэг зөв хэрэглэж

бичих

3.1.2. Утга ялгасан үгийг (н,г,х) зөв дуудах, нүдлэх, хэрэглэх

Алдаагүй зөв бичихдээ

- Өмнө нь нүдлэн тогтоож бичиж сурснаа балархай эгшгийн “-х” гийгүүлэгчийг ялгах үүрэгтэй холбон тайлбарлаж, бичиж сурах төрөл бүрийн дасгал даалгавар ажиллах

- Үгэнд “-ий, - ы” нөхцөл залган зөв бичих

- “аргал” зэрэг бичлэгтэй үгэнд байгаа

балархай эгшгийн ялгах ба эгшигжүүлэх

үүргийг тайлбарлаж бичих үгсийн бүлэг

үүсгэх

- “торх-торох, өрх-өрөх” зэрэг дуудлага адил

үгсийн утгыг тайлбарлаж, жишээ гаргах

- Цагт нэрийн “-х” утга ялгаж байгааг

тайлбарлах

Зөв бичих дүрмийн

лавлах, загвар

Тарааж өгөх материал,

төрөл бүрийн нөхөх

болон сонгох,

тохируулах, бүлэглэх гэх

мэт сорил даалгавар,

төрөл бүрийн үзүүлэн

3.1.3. Эгшгийн эгшигжүүлэх үүргийг мэдэх, хэрэглэх

Зөв бичих дүрмийг ойлгохдоо:

- Ижил дүрэм бүхий үгсийг ангилах, ялгах,

бүлэглэх

- Үгийн язгуур үндсэн дээр дагавар, нөхцөл

залгаж бичих

- Үгийг бүлэглэж бичих

- Алдаа засах

-Нийтлэг алддаг үгс болон түвэгтэй

бичлэгтэй үгс, дуудлагаараа төсөөтэй

үгүүдийг тодруулах, доогуур нь зурах зэргээр

тэмдэглэх

- Тухайн бичлэгийн зүй тогтлыг ухаарч үг олж

бичих. Жишээ нь:

-“Авзага” гэсэн үгийг аижглаад яг ийм байдлаар

бичигдэх үг зургааг олж бичих гэх мэт.

- Өгүүлбэр, эх зохион бичихдээ зөв хэрэглэх

- Дүрэмтэй холбоотой хэлзүйн таавар зохиох

- Зохиолоос үг түүж бүлэглэн бичих

Жишээ нь:

харгана адсага

чацаргана ..............

................ ..............

-Дээрх үгийг бүлэглэхдээ зүй тогтлыг яаж ухаарч байгаагаа бусдад тайлбарлан ярих

Бүлэглэж төрөлжүүлсэн

үзүүлэнгүүд. Жишээ нь:

авзага

аньсага

харцага

халбага

хавтага

тарвага

оньсого

зулзага

бортого

хоромсого

улаалзгана

харгана

зэндмэнэ

батгана

бударгана

гүзээлзгэнэ

эрдэнэ

бөөрөлзгөнө

чацаргана

алтаргана

хэдгэнэ

зээргэнэ

3.1.4. Дараалсан гурван гийгүүлэгчийг зөв бичих

3.1.5. Газар, ус, улс орны нэрийг том үсгээр эхлэн бичих

Эхээс улс, нийслэл, аймаг сум, газар усны

нэрийг томоор бичсэнийг ойлгохдоо

- Бичихдээ улс, нийслэл, аймаг сум, газар - усны нэрийг томоор бичиж хэвших

- Оноосон нэрийг зөв бичих дүрмийг мэдэх

- Томоор бичих үгсийг төрөлжүүлэн

бичих газар усны нэр:

улс орны нэр: гэсэн байдлаар

төрөлжүүлнэ.

- Уншсан зохиолоос оноосон нэрийг

Оноосон нэр нөхөж бичих хэрэглэгдэхүүн

Том

үсэг

Page 49: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

49

түүж бичих

- Эх бичвэрийг унших бүрдээ томоор

бичсэн үгийг түүх, нэрийн учрыг

ярилцах

Багшид өгөх санамж

Цэвэр бичих нь хүүхдийн сэтгэл зүйг өв тэгш хөгжүүлэхэд зайлшгүй чухал гэж хүүхдийн

сэтгэл судлаач Екатерина Невзорова хэлээд «Хүүхдийн хувийн сахилга бат бас хөгждөг.

Энэ хичээл танин мэдэхүйд тусалж байна. Хүний сэтгэхүй гарын тусламжтай цэвэр

бичихийн тусламжтайгаар хөгжиж байгааг нийтээр мэднэ. Түүнээс гадна хүүхэд тэсвэр

тэвчээртэй байхад сурна. Тэр ерийн бус нөхцөлд ажиллаж, шалгалтын хэмжүүрт

нийцэхийг хичээж, гоо зүйн чадвараа хөгжүүлж байна» гэжээ.

Гараараа бичих нь бүтээлч үйл явц билээ. Хичээнгүй үсэг бичих нь жинхэнэ уран

чадвар, бүтээлч сэтгэлгээгээ илэрхийлэх арга юм.

Хичээнгүй бичиг бусад бичгийн нэгэн адил хатуу дүрэмтэй гэж хичээнгүй бичээч Артѐм

Лебедев хэлээд «Хичээнгүй бичиг хүүхэд ер нь ямар ч хүний хурууны хөдөлгөөнийг

хөгжүүлж байна. Хүн цэвэр нямбай бичвэл сахилга хариуцлагатайгаа харуулж байгааг

бодит баримтууд нотолсон. Ямар учраас нямбай жолоодлого чухал юм бэ? Бид дураараа

жолоодохгүй. Энэ жишээ юм бүхэн дэг журамтай байх ѐстойг харуулж байна» гэжээ.

Хичээнгүй сайхан бичиж байгаа нь

- Дэвтрийн ажиллагаа сайхан байх

- Зай орхиогүй байх

- Хичээнгүй сайхан бичсэн зурган самбар, плакат бүтээх гэх мэт янз бүрийн байдлаар

илрэх тул багш ойр ойр хугацаанд төрөл бүрийн бүтээлч ажил зохиож болно.

Хичээнгүй бичгээр бичих:

1. Тодруулан бичих арга

З дугаар ангид орсон ч бичгийн хэлбэр сайнгүй сурагчдын дэвтэрт үсэг үгийг цэглэн

тэмдэглээд түүний дээгүүр дагуулж бичүүлдэг нэгдүгээр ангийн сурагчдад хэрэглэдэг

аргыг хэрэглэж болох юм. Ингэхдээ энэ загвараа том цаас, самбар дээр багш дагуулан

хийж эхлэл, үргэлжлэл, төгсгөлийг хаана яаж хийхийг нарийн зааж өгөх, агаарт дагуулан

бичих зэргээр бэлтгэх хэрэгтэй.

2. Төрөлжүүлэн бүлэглэх арга

Үсэг бүрийн бичлэгийг ижил төстэйгээр нь бүлэглэж бичүүлэх юм. Тухайлбал “а, о, ө”

үсгүүдийг, “у, ү, д” үсгүүдийг гэх мэтээр бүлэглэн бичүүлбэл гарын хөдөлгөөний нэг

чиглэлээр хурдан дадаж хэвшдэг.

Хичээнгүй сайхан бичсэн байх нь дараах байдлаар харагдана. Үзгээ зөв барихаас л

эхэлнэ.

1. Налалт жигд (65 градус)

2. Үсгийн өндөр нам тохирсон

3. Үсэг хоорондын холбоосыг зөв хийсэн

4. Үсэг хоорондын зай жигд

5. Догол мөр гаргаж сурсан

6. Дэвтрийн шугамд тохируулан үсгийн харьцааг зөв гаргасан

7. Үзгээ салгахгүй хөнгөн даралттай бичиж сурсан

8. Татлахгүй гаргацтай бичсэн

9. Дэвтрийн зай талбайг зөв тохируулсан

Зөв бичих. Энэ нь өнгөн бүтцэдээ “зүгээр л“ зөв бичих дүрмийн дагуу биччих асуудал

юм шиг боловч гүн бүтцэдээ бол цэвэр логик сэтгэлгээний гаргалгаа гэж болно. Учир нь үг

Page 50: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

50

бүхний цаана ертөнцийн бодит болон бодит бус түг түмэн юмыг ухагдахуунаар дамжуулан

төсөөлж мэдрэн, мэдэрч төсөөлөн, ухаарч ойлгон, ойлгож ухаарснаараа тусган хүлээж

авч тархиндаа боловсруулж гадагш нь илэрхийлдгээрээ өвөрмөц юм. Жишээ нь: Нохойн

төрлийн сүүн тэжээлтэн, махчин амьтан бол чоно. Чоно үүрэндээ өлзийтэй. Чонын нүхэнд

хонь хадгалах гэх мэтээр “чоно” гэдэг үг хэлзүйн хэчнээн хувилбараар хэчнээн утга

үүргээр хэлний үүрэг гүйцэтгэх вэ? ( чоно-чонын, чононд, чоныг, чоноос, чоноор, чонотой,

чоно уруу, чонын бэлтрэг, азарган чоно, өлөгчин чоно, чоно улих, чоно гийнах, чонон

гутал, чонон дах, чонон хөнжил, чонон санаа, чонын хөрвөш, чоно махнаас гарах, чоно

үүрэндээ өлзийтэй, чоно хонь хоѐр шиг, чоно харсан юм шиг, чонын амнаас гараад барын

аманд орох, хонинд орсон чоно шиг, хонио чоноор мануулах хөгшин чоно, чонын элэг,

чонын хэл, чонын өргөс) гэхэд нэрлэсэн утга бүр нь сэтгэн бодохуйн их тойрогт өрнөнө.

Энэчлэн үнэнийг бичих, үнэнийг зөв бичих, үнэнийг үсгийн дүрмийн алдаагүй бичих,

үнэнийг үнэт эрдэнэсээр бичих гэхчлэн ахиулаад үзвэл “Зөв бичих гэдэг зөвхөн зөв бичих

харин зөвд суралцах, зөвд сурах дэг - сахилга, зөв байх хариуцлага” гээд бодоход хэлний

үнэт асуудал мөн.

Эгшгийн эгшигжүүлэх үүргийг сайн ойлгосон бол түүнийг нөхцөл залгахдаа гээхгүй юм

байна гэдгийг түвэггүй мэдэж хэрэглэнэ.

Балархай эгшгийг гээхгүй бичих нь:

Гэтэл “-х” дагаврын өмнөх богино эгшгийг гээхгүй. (Жишээ нь: буцахын, үзэхээр) тул “-х”-г

ялгах үүргийг “сэрх- сэрэх, чимх- чимэх” гэх зэрэг жишээгээр зааж байхдаа л түүнийг

гээхгүй бичих юм гэдгийг ойлгуулж болно. Ялгах эгшгийг гээхгүй бичих ч мөн адил. Жишээ

нь, онолоор, хагасыг гэх мэт. Том үсгээр бичихийг судалж мэдүүлэхдээ л оноосон нэрийн

балархай эгшгийг гээхгүйг ойлгуулна. Жишээ нь: Улаанбаатарын, Болорын гэх мэт.

Хүүхэд бүрийн зөв бичиж сурах хугацаа, арга барил нь харилцан адилгүй. Иймд

багшаас янз бүрийн хэрэглэгдэхүүн гарын авлага ихээхэн шаардах ажил.

Уншуулж нүдлүүлэн тогтоолгох эхийн санг дараах байдлаар төрөлжүүлэн бүрдүүлсэн

байж болох юм.

Урт болон хос эгшигтэй “-ий, -ы” зөв бичих

Тоглоод гүйхээр тоодоггүй нойр

Томоотой суухаар хүрдэг нойр

Мойл идэхээр сэргэдэг нойр

Номоо уншихаар нозоордог нойр

Нойр, мойл хоѐр холбоотой юм уу

Ном, тоглоом хоѐр хамаатай юм уу

Хуруу

Аавын арван хүү ажилсаг, ээжийн арван охин эрх гэж

оньсого таалцлаа. Миний гарын хуруу их ажилтай нь

үнэн шүү. Зурна, будна, бичнэ, наана гээд л. Харин

хөлийн хэдэн хуруу минь залхуу юм болов уу даа.

Монос модонд ургасан

Мойл жимс нь амттай даа

Хайс хашаанд ургасан

Зүлэг ногоо нь гоѐхон доо

Хөвчийн бор

Хөвчийн бор бусадтай эвтэй амьдардаг. Харин

зөгийтэй бол сайнгүй. Ажилч зөгийний алаг цэцэгнээс

хураасан амтат балыг нь мань хөвчийн бор андахгүй.

Хоншоор савраа долоолон, долоолон үмхэлдэг гээч.

Бүргэдийн үүрэнд хоол эрсэн ангаахайнууд ангалзаж,

түүнээс горьдоно. Хөвчийн бор тоох ч үгүй балаа иднэ.

Эгшигт гийгүүлэгчийн аль нэг эгшиггүй болоход хүрвэл гээхгүй. Жишээ нь: самбарын, салбараас

Заримдгийн дараах заримдаг эгшиггүй болоход хүрвэл гээхгүй. Жишээ нь: нөхцөлийн, буцсанаас, үзчихээд

Page 51: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

51

Нутаг сэлгэж айлууд нүүнэ

Нүүдэл тосож цай барина

Айл саахалтын амь нэг

Ард олны заншил энэ

Би

Би

Би

Би чадна

Юуны төлөө

Хамартай билээ

Үнэртэж чадна

Талын тармаг өвсөн

дундаас

Таанын хурц үнэрийг

ялгана

Шөнийн олон үнэр дундаас

Өөрийн гэрийн утааг ялгана

Энэ хамар

Таных ч биш

Чинийх ч биш

Минийх минийх

Ж.Дашдондог

Гайхмаар юм

Далайн хөлөг онгоцыг анх удаа

харлаа, би. Дугуйгүй мөртлөө яваад

байдаг, далавчгүй мөртлөө хөдлөөд

байдаг гайхмаар юм. Шугуй дундуур

нэвтэрдэг болов уу? Хурмаст

тэнгэрт нисдэг болов уу?

Эхийн сан нь аль болох нэг дүрмээр хэд хэдэн эхтэй байж хүүхэд сонгож сонирхож

хэрэглэх боломжтой болно.

Зарим хүүхэд нэг зүйлийг удаан хугацаагаар нухацтай судлан хичээж хийж байж

чадварждаг онцлогтой. Тэгвэл тийм хүүхдэд зориулсан мөн янз бүрийн эх бичвэр, холбоо

үгийн сантай байх хэрэг гарна. Жишээ нь:

Тэнэг чоно

Чоно шарга дааганы хэлсэн ѐсоор нь шаврыг нь хэлээрээ долоож арилгаж орхиод

идэх гэтэл:

- Миний хөлийн туурайнд нэг бичиг бичээстэй бий. Та үүнийг минь үзээд иднэ үү гэжээ.

Чоно туурайны бичгийг үзэх гээд очтол шарга даага дагзыг нь хага өшиглөж орхиод,

давхиад явчихжээ.

Өмнөх ангидаа сурагчдын эзэмшсэн балархай эгшиг үгийн нэгдүгээр үеэс хойш

байрладаг, богино эгшиг гэсэн ойлголт дээр нь тулгуурлан балархай эгшгийн үүргийг

дасгал, дадлага ажлаар дамжуулан ойлгуулна. Үүргийг нэг дор заах нь сурагчдад

бэрхшээлтэйг бодолцон улиралд хуваан төлөвлөөрэй.

Хэлний дүрэм тодорхойлолтыг хоосон чээжлүүлэхийн оронд хэлний жишээ баримт

ажиглуулж, ижил ба ялгаатай байдлаас дүгнэлт хийлгэн учрыг ойлгуулах ажил хийлгэх нь

оновчтой.

Багш тухайн дүрэмд тохирох үгийг бүлэглэсэн үзүүлэн, бүлэглэх даалгавар өгөх, тараах

материалын сан бүрдүүлж сурагчдын бичих чадварт тохируулан ялгавартай өгч бичүүлж

сургаж болно. Жишээ нь дараах байдлаар үзүүлэнг бүлэглэсэн тогтолцоогоор бэлтгэж

хэрэглэж түүнийгээ дагуулан зөв бичүүлэх эхийг бэлтгэж болно. Ингэхдээ хүүхдийн танин

мэдэхүйг хөгжүүлэхэд чиглэсэн агуулгаар боловсруулах нь хэрэгтэй.

г н

тараг айраг

араг савар

уураг сүү

буг чөтгөр

алаг эрээн

тарга хүч

арга ухаан

уурга хуйв

буга согоо

гарын алга

цан хүүрэг

он жил

хан уул

тоон шулуун

орон гэр

олон түмэн

манан будан

эм тан

хон хон дуутай

цана чарга

цохиж оно хана унь

тооно хаалга

гэрт орно

эрж олно

зурна, будна

тана эрдэнэ

гэртээ хоно

аяга таваг, хутга заазуур, тулга тогоо, атга

чихэр, авга ах, буга, булга, салхи

шуурга,ой тайга, дээвэр туурга, хаалга

“н, г”-тэй үг: чоно, шарга, даага хага –Эдгээр үгэнд нөхцөл

залгавал яаж бичих вэ гэдгийг “дааганы” гэж бичсэнээс ухаарч

бичиж сурах зэргээр “нухаж” ажиллана.

Page 52: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

52

тотго, чанга дуу, унага даага, ботго тором,

хурга ишиг, тугал бяруу,шарга азарга,

шударга хүүхэд, шатрын аварга

чанар, хоног, тэнэг, зөнөг цэнэг үнэр өнөр,

хоног, анар, онол, санал,

сана, хоно, уна, чана, зөнө, шивнэ, суна, туна,

оно хана

Н,Г үсэгтэй үгийг зөв бичихэд төл малын сэдэвтэй агуулгаар хэд хэдэн хичээл бэлтгэж

болох жишээг харууллаа.

унага даага ботго тором тугал бяруу хурга ишиг

Унага даага

Толгой хаялан нааддаг

Тоос татуулан давхидаг унага минь

Эр хүний нөхөр эмээл хазаарын эзэн

Хурдан даага болно доо

Ботго тором

Бүлээн зөөлөн хошуутай

Бүлтгэр борхон ботго минь

Хойтон жилийн өдийд

Хоѐр бөх нь туг ширээ

Хонгор хөөрхөн тором болно доо.

Тугал бяруу

Түнтгэр халзан духтай

Түжгэр борхон гэдэстэй

Салаа найман тууртай

Шантгар улаан тугал минь

Сайхан том бяруу болно доо.

Хурга ишиг

Чандаган цагаан зүстэй

Хун цагаан хурга минь

Шодгор жижигхэн сүүлтэй

Хөх цэнхэр ишиг минь

Майлсаар майлсаар мал болно доо.

Мөн үгт карт бэлтгэн хэрэглэж болно.

Ботго буйлна. Хурга ишиг майлна. Унага янцгаана. Тугал мөөрнө.

зээрийн янзага цасны чандага муурын зулзага

тооно хана тулга

хандгай буга халиу булга

сурна олно хичээнэ дуусна мэднэ

сана чана уна шивнэ

сурна олно хичээнэ дуусна мэднэ

давна хяна хатна дийлнэ нураана

Зөв бичихийн тулд тухайн бичиж буй зүйлийнхээ утга, санааг сайн ойлгож байх нь чухал.

Жишээ нь: “булаг, булга” гэж саланга хэлэхэд сонсогч утгыг төдийлөн анзаарч ялгахгүй.

Харин “Булга усанд амьдардаг. Булаг усны эхийг түрүү гэж нэрлэнэ.” гэсэн өгүүлбэрээр

илэрхийлбэл утга нь сайн ойлгогдоно. Тэгвэл энэ хоѐр онцолсон үгийн бичлэг нь тухайн

үгсийн утгын ялгаж байгааг харуулна. Иймээс утга ялган зааж байгаа болохоор өөр

өөрөөр бичиж энд ямар нэгэн дүрэм, зүй тогтол байгааг хүүхэд мэдэхийг хүсэх болно.

Эсвэл зөвхөн үгийг өгөөд сурагчдаар утгыг гаргуулсан өгүүлбэр зохиолгох гэх мэт.

Эхийг уншиж ойлгох, гүйцээн бичих явцдаа зөв бичих дүрэмтэй холбон тайлбарлаж

байх хэрэгтэй. Жишээ нь: Шанх сайтай шарга, саваг сайтай сарлаг гэсэн түргэн хэллэг

“Цадахад цагаан хурганы сүүл хатуу, өлсөхөд өлөн бугын эвэр зөөлөн” гэсэн зүйр үгт

байгаа “н,г” үсгийн ялгааг тайлбарлах гэх мэт.

Алга болсон гэж эрсэн азаргаа өөрөө

унаад л яваад байсан байгаа юм.

Алаг голдуу хэдэн сайхан адуу туусан

адуучин тааралдлаа.

Малын тарга хүч сайн байна. Тараг уух нь эрүүл мэндэд тун сайн.

Арга чадал сайтай аргат үнэгний тухай үлгэр

уншлаа.

Араг үүрээд аргал түүхээр явлаа.

Хатуу чанд хуультай улс орон. Хилийн чанадад амьдардаг Монголчууд.

Page 53: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

53

Байнга алдаатай бичдэг сурагчдаар бусад сурагчдын бичсэн цээж бичгийг засуулахад

хурдан хугацаанд зөв бичиж сурдаг. Учир нь бусдын бичсэн зүйлийн зөв бурууг хянахын

тулд өөрөө тухайн үгийн зөв бичлэгийг тулган харж нягтална. Зөв бичих чадварыг

илрүүлэхдээ алдаатай үгтэй даалгавар өгөөд түүнийг олж засуулах нь багш засаж өгснөөс

хамаагүй үр дүнтэй арга юм. Жишээ нь: Арц эхэд байгаа зөв бичгийн дүрмийн алдаатай 8

үгийг олж засаарай гэсэн даалгавар өгч хийлгэх гэх мэт.

Арц

Арц говь, говийн өндөр уулстай газар урагдаг, мөнх ногоон сөөг урагмал юм. Арц

анхилуун сайхан үнэртэй, ариутгах чанартай эмийн урагмал. Арцыг дэлхийн

орон болгонд нян болон бохирыг ариутгах зорилгоор хэрэглэдэг. Арцыг түүж, хатааж,

нүдэж нунтгалаад ариун үнрийг уугиулан гэр орон, өрөө тасалгааг ариутган цэвэршүүлхэд

хэрэглэнэ. Аль нутагт урагснаас шалтгаалан арцны үнэр өөр өөр байдаг. Отгонтэнгэрийн

арц бусад нутагийн арцнаас үнэрээрээ сүрчигтэй төсөөтэй холимог үнэр

гаргадгаараа ялгаатай.

Дараалсан гурван гийгүүлэгчтэй үйл үгийг зөв бичих

сүлжилдэнэ

хөөцөлдөнө

ганганалдана

хөшилдөнө

хөгжилдөнө

барилдана

уралдана

тулалдана

дөмөлзөнө

мэлтэлзэнэ

сэвэлзэнэ

улалзана

цайвалзана

тормолзоно

сүүмэлзэнэ

өрвөлзөнө

туслалцана

бодолцоно

үсдэлцэнэ

будалцана

өгөлцөнө

харилцана

бичилцэнэ

зууралцана

бодогдоно

санагдана

харагдана

танигдана

үзэгдэнэ

мэдэгдэнэ

сонсогдоно

түлэгдэнэ

ээнэгшинэ

үүлшинэ

хоногшино

гаршина

хуршина

омогшино

эрэмшинэ

давшина

урамшина

будантана

гэмтэнэ

өрөмтөнө

цантана

сүүдэртэнэ

халтартана

устана

мөстөнө

үсчинэ

мөрдөнө

мордоно

зальдана

хөлдөнө

олдоно

хуурдана

өлдөнө

амдана

бярдана

нойрсоно

амсана

намсана

ханьсана

хужирсана

найрсана

харамсана

хөндөлсөнө

хөгжинө

түгжинэ

нэгжинэ

эмжинэ

шинжинэ

дэмжинэ

өнжинө

унжина

дэгдэнэ

бардана

хавдана

бэлдэнэ

элдэнэ

булдана

мандана

алдана

тэнцэнэ

элдэнэ

хөлдөнө

халдана

дэлдэнэ

дэгдэнэ

сөгдөнө

өртөнө

урсана

дурсана

элсэнэ

загсана

загьсана

зогьсоно

өмсөнө

төгсөнө

Багш энэ байдлаар зүй тогтлыг ажиглаж ухаарах үзүүлэн хэрэглэгдэхүүн бэлтгэх

боломжтой.

Зөв бичиж сургах арга:

Үгт карт бэлтгэж багуудад өгнө. Багууд оногдсон үгийн утга бичлэгийг тайлбарлан

хэлэлцээд мөн ингэж бичих үгийн жагсаалт гаргана.

Тогтолцоогоор нь харах:

-лд, -лз, -лц, -гд

залгасан үгс байгааг

-ш, -т, -д, -с дагаврууд

байгааг

Дараалсан 2

гийгүүлэгчээр төгссөн

үг тус тус байгааг

ойлгож мэдвэл эдгээрт

-на, -нэ, -но,-нө залган

бичиж байгаа зүй

тогтол нь адил байгааг

юм.

Page 54: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

54

хувилбар -1

хувилбар -2

хувилбар -3

Эгшгийн эгшигжүүлэх үүргийг мэдэх. Зөв бичих чадвар нь ухамсарт үйл болж чадсан

цагт л дадал хэвшил болж үлдэнэ. Алдаагүй зөв бичих чадварыг чээж бичгээр хэмждэг

уламжлалт ойлголтыг арай өөр аргаар шийдэж болох билээ. Зөв бичихийн хэрэглээ нь

аливаа бодол санаа, мэдээ мэдээлэл, уншсан, сонссон зүйлээ өөрийн оюун бодолдоо

тунгаан боловсруулж бичгээр илэрхийлэх үйл юм. Аливаа хүний амьдралын туршид

алдаагүй бичиж байгаа тэр байдал нь дээрх нөхцөлд л илэрч байдаг шүү дээ. Гэтэл бид

хөндлөнгийн удирдлагаар алдаж болзошгүй үгийг л цуглуулан байж чээжээр бичүүлээд

“алдлаа” гэж дүгнэдэг. Энэ нь үнэндээ зөв бичихийн хэрэглээ бус харин алдаж бичихийн

шалтгаан болдог ч байж мэднэ.

Чээжээр бичих тохиолдол нь сонсогчид хэд хэдэн бэрхшээлийг үүсгэж байдаг. Үүнд:

1. Дасал болоогүй дуудлага

2. Сэтгэл зүйн хувьд таатай бус “шалгуулж байгаа” орчин

3. Бодож тунгаагаагүй агуулга

4. Заавал дүгнэгдэх дүн

5. Богино цаг хугацаа

6. Өөрөөс хамааралгүй үйл бага байх гэх мэт. Энэ бүхэн нь зөв бичихийн ухамсарт

байдлыг бий болгож чадахгүйд хүргэдэг байна.

Харин өөрөө сонсож, уншсан мэдээллээ боловсруулж бодож тунгаасны эцэст сая цаасан

дээр буулгах нь “өөрийн болсон” агуулгыг өөрийн ухамсарт үйлээр хийж байгаа хэрэг.

Зөв бичих нь сэтгэлгээний асуудал тул ухамсарт үйлээр хэвшинэ. Иймээс аль болох

уншиж, ажиглаж, эргэцүүлж, адилтгаж, эсрэгцүүлж байж зөв бичихийг ухамсарлана.

Жишээ авч үзье. Чээжээр бичих эх:

Бичих зүйлийн агуулгыг хүүхдүүд өмнө нь сонсож, уншиж, бас бодож байгаагүй өөрөөр

хэлбэл сэтгэн бодох ямар ч шаардлага, нөхцөл үүсээгүй тийм байдалд хэн нэг хүн өөрийн

дуудлага, хэллэгээр богино цагт хэлж бичүүлнэ. Тэгвэл яавал зохимжтой бол? “Хэлцийн

судалгаа хийх” аргаар ажиллах. Хэлц үгийг өгөөд утгын тайлбар хийж ирэх даалгавар

өгнө. Утгын тайлбарыг жижиг цаас дээр бичиж бие биедээ дамжуулна.

сүлжилдэнэ бодогдоно

ээнэгшинэ

туслалцан

а

дөмөлзөнө

будантана мөрдөнө үүрсэнэ

хөгжинө мандана өртөнө нойрсоно

Ороо нь ороогоороо Жороо нь жороогооороо - Аливаа хүн нь өөрийн хэр хэмжээ, үзэл бодол, хүсэл сонирхлоороо ойр төсөөтэй хүнтэй холбоотой байдаг гэсэн утгатай.

Чээжээр бичих: 1. Ороо нь ороогоороо 4. Амьд хүн аргатай

Жороо нь жороогооороо . Аргалын гал цогтой 2. Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ 5. Эрийг бүү бас Алт хийсэн ч сэгсэрнэ Далайг бүү янд 3. Хүний эрхээр жаргахаар Өөрийн эрхээр зов

Page 55: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

55

Энэ картыг авсан хүүхэд ар талд нь түүнтэй ойролцоо утгатай хэлц нэгийг нэмж бичнэ.

Ойролцоо утгатай хэлц нь:

Сайн нь сайнаараа

Муу нь муугаараа

Энэ аргаар дээрх 4 өвөрмөц хэлцийн утга, ойролцоо хэлцүүдийг судалж олуулсны

дараа юу хийх вэ?, Чээжээр бичүүлэх үү?

Судалгааны ажлын үр дүнд юу чаддаг болсныг, юу чадаж байгааг бичүүлж болно.

Бичихийн тулд дараах асуултыг чиглүүлэг болгон өгнө.

1. Зорилгоо биелүүлэхийн тулд ямар ямар ном ашигласан бэ?

2. Шинэлэг зүйл юу юу олж мэдэв?

3. Ямар бэрхшээл тохиолдов?

4. Шинээр мэдэж тогтоож авсан өвөрмөц хэлц гурвыг бичнэ үү.

5. Илүү сайн амжилтад хүрэхийн тулд өөр юу хийх бодолтой байна вэ?

6. Судалж мэдсэн хэлц үгээ жагсаан бичнэ үү.

7. Утгын тайлбарыг жишээгээр харуулна уу.

Хүүхдүүд эдгээр асуултын дагуу өөрөө хийсэн ажлаа эргэцүүлэн тунгаан бодож

тайлбарлаж, эргэцүүлж бичнэ. Энэ бичвэрээ алдаагүй бичиж л байгаа бол тэд зөв бичих

чадвартай болсныг харуулж байгаа юм.

Нөгөө тал нь ингэж судалж бодож бичих нь хүүхэд өөрөө “суралцах үйлд” өөрийн

удирдлагатай оролцож байгаагаараа давуу тал болж байгаа билээ. Дээрх таван хэлц

үгийг уншаад орхих бус утгыг нарийн сайн мэдэж авсан нь түүний ойролцоо утгатай

хэлцийг олж хэрэглэж чаддаг болсонд байгаа юм.

Хэлц үгийн утгын тайлбар, тэдгээрийн ойролцоо утгатай хэлцийг олох зэрэг ажлыг

даалгавар-2 болгож тусад нь бичүүлэн авч ч болно.

Дараах загвар материалыг багт нэгийг өгөөд “-ын, -ийн” нөхцөлтэй үгийн эгшигт ба

заримдаг гийгүүлэгчийг эгшигжүүлж байгаа эгшгийг олуулж дүгнэлт гаргуулна. Энэ нь

болжморын гэсэн үгийн “о” балархай эгшиг нь “м” эгшигт гийгүүлэгчийг эгшигжүүлж байна

гэсэн шууд тайлбараас арай бүтээлч хандах даалгавар юм. Доорх загварт эгшигжүүлэх

үүрэг зургаан өөр өөр нөхцөлд бий болж байгааг нэгтгэн дүгнэж ойлгохоор байгаа тул

гуравдугаар ангийн сурагчдын бодит чадвар түвшнээс хамаарч янз бүрийн байдлаар

судлуулж болох юм.

Нэр үг Үйл үг

I

77

Болжморын ангаахай, хэллэгийг тогтоох,

өгүүлбэрийн утга, тайлбарыг унших,

айлдвараа айлтгах, найдварын гэрээ,

аргалын утаа, өвгөний яриа, төгсгөлийн мөр,

улиангарын навч, дэргэдээс салахгүй,

мэргэнээс асуух, амьсгалын дасгал,

хүндрэлээс гарах, царцаа дэвхрэгийн цаг,

нөмрөгөө дэрвүүлэх, өтгөсөө асрах, өвгөдөө

хүндлэх, дэвсгэрээ гүвэх, тэнгэрийн заадас

хөглөрөөд харагдах уулс,

бөглөрөөд битүүрэх, эвлэрээгүй

бяслаг

II

99

нөхцөлөө өөрчлөх, бусдадаа түгээх,

нөхдөдөө талархах, малчдадаа хүргэх,

төлчдөдөө туслах, зочдодоо бэлэглэх,

чавхдасыг хөглөх

өвдтөлөө мөлхөх, багтдагийг нь

авах, ойрттолоо танигддаггүй,

туйлдсаны дараа, ундаассанаас

болж, аргамжсанаа шалгах,

жиндсэнээс үүдэлтэй, мэддэгээ

харуулах, гүйцэгддэгийн даваан

дээр, нар туссаныг хараад,

шаргалтсаныг хараад

Page 56: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

56

III

И

гаригийн нэр, танхимын хурал, солирын

бороо, хоригийг цуцлах, янгирын сүрэг,

ахицыг тооцох, мангирын амт, тамхины

хавтага, залхуурлыг зоригоор ялах, ангирын

зулзага, увдисаар тэтгэх, бархираа ишиг,

онгироо залуу, баримаар хэмжих, арвиныг нь

харах, халимын нуруу, тахилын боов,

гурилаа исгэх

нулимаад хаях, тохироод явах,

даргилаад буцлах,

залгилаарай, цоргилоод нүхлэх,

зангилаад уях, доргимоор хөдлөх,

хашхираагүй байхад, бургилаагүй

байгаа, оргилон асгарах,

бархираагүй бол, нохой

архираагүй байгаа

IY

ялгах

дасгалын дэвтэр, ялгахаа мартах, нагацаас

асуух, хялгасаар томох, дурсгалын зураг,

хоѐр загалаа эмээллэх, аргалаа зарах,

чанараа хадгалах, хоногийн хоол

хагараад унах, сугараад үлдэх,

хоргодоод хоцрох, тунараад үлдэх,

ханараад унах

Y

Хонгорын элс, Арцатын өвөр, Улаанбаатарын өглөө, Бумбатын өртөө, Хонхорын

станц, Дуламын хүү, Санчирын аав, Идэрийн ном, Бүгтэрийн бууц, Энэтхэгийн хойг

YI

сонстохоо болилоо, хуцахаар нь харав, бичихийн учир, хооллохоор суух, амрахаа

мартах, амьдрахаар явах, тээнэгэлзэхээ болих, туслахаа мартаагүй, халтирахаас

болгоомжил, зүүрмэглэхээр, илүүдэхээр байх, ялгарахааргүй адилхан, зогсохыг

хориглох, ичихээ мэдэхгүй, хариулахаар явах, хазахаас болгоомжлох

Дээрх хүснэгтэд байгаа үгсийг зөв бичих үүднээс ашиглахаас гадна зохиож ярих бичих

үйлд үг сонголт хийхээр ашиглаж болохоор тул сурагчийн лавлах хэрэглэгдэхүүн болгон

ашиглах боломжтой. Учир нь тэр бүр хүүхдүүд сонгон хэрэглээ болгоод байдаггүй үг

хэллэг багагүй байгаагаас гадна холбоо үгээр өгөгдсөн тул хэрэглэхэд ойлгомжтой байх

юм. Эх зохиож бичихдээ тухайн сэдвийн хүрээнд хэрэглэж болох үгийг эндээс түүж

бүлэглэж болно. Жишээлбэл: “Миний дүүгийн анхны хөдөө” сэдвээр бичих бол дээрх

тараах материалаас дараах үгсийг түүж бүлэглэн бэлдэж болох юм.

Сэдэвт тохирох үгийг ингэж

түүх нь:

Үгээ сонгож байхдаа бичих

санаагаа давхар бодож байдаг.

Түүж бичихдээ зөв бичлэгийг

нүдэлж тогтоож байдаг.

Үгийн утгыг эргэцүүлж боддог

Үгийн хэрэглээг тунгаан бодож

байдаг.

Үгийн нөөц нэмэгддэг зэрэг олон

давуу талтай.

3.2. Бичих санаагаа олох төлөвлөх

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

3.2.1. Бичих сэдвээ сонгох

Бичих зорилгоо тодорхойлохдоо

- Энэ нь нэлээд ахисан түвшнийх

байвал сайн. Булган дээл үнэтэй тухай бичье, хуушуур хийх аргын тухай бичье гэх мэт. Жишээ нь: Булган дээл үнэтэй тухай бичих нь дээлийг үнэлсэн төгрөгийн тухай бус түүнд орсон булганы амь үнэтэй тухай бичихээр сонгох гэх мэт -Бичих сэдвийн жагсаалт гаргах

сэдвээ сонгох

“Сэдвийн тор” гаргаж харуулсан загварууд

болжморын ангаахай, аргалын утаа, дэргэдээс салахгүй, нөмрөгөө дэрвүүлэх, өвдтөлөө мөлхөх, багтдагийг нь авах, багаддагийг нь солих, нар туссаныг хараад, мангирын амт, нулимаад хаях, бархираагүй бол, нохой архираагүй байгаа

булга

амьдрал

булган

дээл

ховордсон

амьтан

өөрийнх

нь гол

онцлог

Page 57: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

57

-Сонгосон сэдэвтээ өөрийн байр

сууринаас хандах

-Санаагаа олох

-Бичих зүйлийнхээ талаар утгын

зураглал хийх

-“Монгол хэлний тайлбар толь”

ашиглан утгын зураглалаа өргөжүүлэх

3.2.2. Бичих санаагаа эргэцүүлэн бодох, бусадтай хэлэлцэх

Бичих санаагаа хэлэлцэхдээ

- Жагсаасан сэдвүүдээс хамгийн

сонирхолтой нь аль вэ? Яагаад?

- Нэг сэдэв нөгөөгөөс юугаараа

ялгаатай болохыг ярилцах. Жишээ нь:

Булган дээл үнэтэй тухай бичихэд гол

нь булга гэдэг амьтны амь үнэтэй

тухай санаа гаргаж болно. Тэгвэл

нөгөө хуушуур хийх арга нь хэн нэгэнд

бэлэн мэдээллийг жагсаалт байдлаар

өгнө гэсэн үг гэх мэт

- Мэдээлэл цуглуулах

Булганы тухай тэр тусмаа булга ямар

хөөрхөн, жижигхэн, хайр татам амьтан

болох тухай мэдээлэл, зураг цуглуулах

Хуушуур хийх арга бичнэ гэвэл жор нь

ямар ямар байдаг тухай өөр өөр

мэдээлэл, бас хуушуурын хэлбэр дүрсийн

талаар зураг цуглуулах гэх мэт.

-Цуглуулсан мэдээллээ ангилах

- Ашиглахад төрөлжүүлэн бэлдэх

-Бичих зүйлийн талаар харьцуулан

бодох

-Уншсан зүйлээсээ бичих санаагаа олох

-Өөрийн санаагаа бусдынхтай

харьцуулж дүгнэлт хийх

Сонгосон сэдэвтэй холбоотой

цахим хуудасны хаяг, сонины

мэдээлэл, янз бүрийн зураг,

график

Сурагчдад дэмжлэг

болохуйц үг, холбоо үг,

өгүүлбэрийн утгыг

тайлбарласан үзүүлэн,

хөдөлгөөнт зурган үзүүлэн

цахим хэлбэрээр бэлтгэх

3.2.3. Бичих төлөвлөгөө, ерөнхий зураглал, бүдүүвч гаргах, санаагаа холбох, тэмдэглэл хийх, хэлэлцэх

Бичих бүтэц, хэсгүүдээ зураглан

гаргахдаа

- Дарааллыг тогтоох

- Ямар ямар санааг холбож бичих

зураглал, товч бичлэг хийх

- Уншсан сонссоноос ойлгож бичих

- Агуулгыг тодруулан асууж хэлэлцэх

- Тухайн эхэд байгаа зохиогчийн санаа

бодлыг мэдэх

- Зураг ашиглан бичих

- Тухайлбал: Зургийг ажиглаж гарчиг

өгөн юу бичихээ эргэцүүлэх. Жишээ нь:

Хэдийд болсон байж болох вэ?

Яах гэж хийж байгаа байж болох вэ?

Сайн буюу эерэг ямар асуудлыг

дэвшүүлж болох вэ?

Баатрыг хэн гэж нэрлэх вэ?

Энэ үйл явдал хаана болсон байж болох

вэ? гэх зэргээр хэлэлцэх

Бүдүүвч гаргах янз бүрийн загвар

Цуврал зургууд

Page 58: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

58

- Өгсөн загварын дагуу төлөвлөгөө

зохиож бичих

3.2.4. Бичих зорилгоо сонгох (өгүүллэг, үлгэр,

шүлэг, мэдээ,

захидал, төлөвлөгөө,

хоолны жор)

- Уншигч нь хэн байхыг тодорхойлох

- Уншигчийн сэтгэлд нийцсэн зорилгоо

тодорхойлох

- Хэрэв ... зорилгоор бичих бол

өгүүллэг байдлаар бичнэ. Ингэхдээ

....тусгавал илүү сайн болох юм гэх

мэт

- Эхийн үйл явдлыг өрнүүлж бичих нь

ихэвчлэн үлгэр, өгүүллэг гэх мэт уран

зохиолын эх дээр байдгийг мэдэж

төлөвлөх

- Зохиолоос ойлгож тогтоосон хэсгээ

авч түүнийг өөрөө таамаглан бодож

өрнүүлж бичих

- Тоо хэмжээ заасан утгатай үг хэллэг

нь хоолны жор, шошго мэт баримтын

эхэд байдгийг мэдэж төлөвлөх

- Төлөвлөгөөг цаг хугацааны

дарааллаар бичдэгийг мэдэж

төлөвлөх

- Захидалд хүндэтгэлийн, талархлын

утгатай үг хэллэг байхаас гадна ахуй

амьдрал, аж байдлын утгатай үг

хэрэглэдгийг мэдэж төлөвлөх

Эхийн хэсэглэлүүдийг

карталж бэлдсэн байх.

Жишээ нь:

3.2.5. Бичихдээ ашиглах баримт, мэдээллээ олж, төлөвлөх

Мэдээлэл цуглуулахдаа

- Мэдээллийг эрж хайх

- Мэдээллийн төрөл хэлбэрийг зөв

сонгох

- Мэдээллүүдийг өөрийн санаатайгаа

холбохдоо чухлыг сонгох

- Би ч бас ингэж чадна гэсэн өөрийн

санаагаар үргэлжүүлэх гэх мэт.

Мэдээллийг яаж ангилж

байгааг харуулсан

зөвлөмжилсөн тараах

материал

Багшид өгөх санамж

“Сэтгэн бодох чадвар мэдлэгээс илүү чухал.” гэж Альберт Эйнштейн хэлсэн байдаг.

Танин мэдэхүйн “конструктивист” хандлага нь “Багш, хүүхдийн бодож сэтгэх, бүтээх

орчинг” бий болгохыг шаарддаг.

Асуудал шийдвэрлэх янз бүрийн аргыг хүүхэд эзэмшиж сурах нь ямар нэгэн эд зүйл

ашиглан зураг зурах, хүснэгт зохиох, жагсаалт гаргах зэргээр ажиллахад дөхөмтэй байдаг.

Үүний үр дүнд уран сэтгэмж, хийсвэр логик сэтгэлгээний тусламжтайгаар эргэцүүлж,

асуудал шийдвэрлэж сурдаг. Асуудал шийдвэрлэх туршлага суух тутам хүүхэд өөрийн

гэсэн тодорхой үзэл баримтлалтай болно.

Хүүхдийг аливаа асуудлыг бодож, шийдвэрлэх арга барилтай болгоход онцгой ач

холбогдолтой. Түүнчлэн төрөл бүрийн арга барил хэрэглэж сурахаас гадна, олон төрлийн

асуудлыг шийдвэрлэж сурна. Энэ нь хүүхдийн бичиж, ярих, зохион бүтээх үйл

ажиллагаандаа үзэл бодлоо илэрхийлэхэд түлхэц болдог.

Учир шалтгааныг тодруулж сурснаар, мэдэгдэж байгаа баримт, харьцаанд тулгуурлан

логик дүгнэлт хийх, асуудал дэвшүүлэх, хариулт эрж олох, өгсөн харьцаа жишээг эш үндэс

болгон шийдвэр гаргах чадвартай болно. Учир шалтгаанд тулгуурлан бодож, ярьж

Багад цагаан сар

болох сайхан. Ганцхан хэцүү

юм байлаа. Тэр нь бэмбий

нухах.

“Бэмбийгээ хэчнээн сайхан

нухна, боов төдий чинээ

сайхан болно” гэж томчуул

хэлдэгсэн. Түүнийг нь мэдэж

байвч бэмбийг сайн нухна

гэгч амаргүй.

...Тэр жил нэг үнээ шилэрч

зуны нутаг уруу гүйгээд хээр

тугаллачихсан. Бээрсэн муу

тугалыг нь хүрмэндээ боож

явж өөрөө ханиад хүрээд

золтой л тугалынхаа өмнөөс

явчих шахсан.

Page 59: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

59

сургахын тулд хүүхдээр “Үүнийг би хэр зэрэг мэдэх вэ?” “Энэ яагаад чухал вэ?” зэрэг

асуултыг өөртөө тавьж хариулж сургах хэрэгтэй.

Бичих сэдвийг сонгох. Уламжлалт сургалтаар бичих сэдвийг багш оноож, бичүүлдэг

аргаас аль болох зайлсхийж сурагчдаар өөрсдөөр нь хэлэлцүүлэх нь тухайн зохиолыг

хэчнээн олон талаас нь бичиж болохыг ойлгуулахад сайн талтай. Жишээлбэл: Зохиолыг

уншсаны дараа ангиараа ямар сэдвээр бичихээ зөвлөлдөнө. Сурагчдаас гарсан

саналуудыг жагсаан бичнэ. Сурагчид бичиж байхдаа шинэ санаа гаргаж байдгаас энэ

жагсаалтад нэмэлт өөрчлөлт орж болохыг сануулна.

Бичих сэдвээ сонгосны дараа түүндээ өөрийн байр сууриас хандах, бас тэдний

бичсэнд нь зохиогчийн эрхийг нь хүндэтгэж байх, өгсөн зөвлөгөөг хүлээж авах эсэхээ

сурагч өөрөө шийдэх эрхтэй байх зэргийг багш анхаарснаар хүүхэд бүрийг бичих чадварт

сайн сургаж чадна.

Бичих санаагаа олж авахын тулд “Асуулгын арга”-ыг хэрэглэж үзэх

Сурагчид хэд хэдээрээ баг болж санаагаа бүлэглэсэн эсэхийг харгалзахгүйгээр

- Та яагаад энэ сэдвийг сонгосон юм бэ?

- Энэ сэдвийн чухам

- сурагч юу нь өөрт чинь сонирхолтой санагдаж байна вэ? гэх мэт асуулт

тавина. Асууж байгаа нь нэг ѐсондоо уншигч юуг хүсэж байгааг бичигч мэдэхэд туслах

зорилготой. Бичих гэж байгаа хүн тэр асуултад аль болох бодож “хариулттай” байж чадаж

байгаа бол бичихэд дөхсөн байна гэсэн үг. Хэрэв сурагчийн асуултад нөгөө сурагч ямар ч

“хариулт” байхгүй сууж байгаа бол бичихэд бэлэн биш гэсэн үг. Энэ нь сэдэв санаагаа

олж чадаагүйг харуулна. Иймд багш энэ аргыг хэрэглэхдээ маш сайн ажиглалт хийх

хэрэгтэй. Хэнд ямар дэмжлэг хэрэгтэй байгаа нь энэ “Асуулгын арга”ын явцад харагдана.

Бичих сэдвээ сонгохын тулд асуудлыг олж харах нь чухал. Сурагчид өөрт тохиолдсон

үйл явдлууд, өөрийн мэдлэг туршлагадаа үндэслэн санаанд орсон зүйлээ бичиж ч болно.

Гэхдээ үүнээс өөр тодорхой сэдвээр бичих тохиолдолд төрөл бүрийн мэдээлэл цуглуулах,

уншиж судлах, асууж лавлах, анхааралтай ажиглаж тэмдэглэж авах шаардлага үүсэх тул

“Мэдээлэл цуглуулах дэвтэр” хөтөлж сургавал хүлээснээс илүү үр дүнд хүрч ч болно.

Мэдээлэл цуглуулах дэвтэр

Бичих

сэдэв

Холбогдох мэдээлэл Эх сурвалж

“Булган

дээл

үнэтэй”

Монгол орон, Оросын Сибирь, АНУ-ын Аляск, Канад, Скандиновын

орнуудад л цөөхөн тоотой байдаг . Зарим улс орон улаан номдоо

оруулан дархлан хамгаалж, ариглан хайрлаж байна. Дэлхийн

ховордсон амьтдыг хамгаалах нийгэмлэг, олон улсын

байгууллагууд ч тэдгээрийг хамгаалахын төлөө тэмцэж, хориотой

ан агнахыг хориглосон хуульдаа зааж, зүй бусаар устгахыг ч тэвчиж

чадахгүй байна. Гадаадад цутгалтай Булган голыг дагаж минж

гадагш гарч, түүний тоо толгой хорогдож байгааг олж тогтоогоод,

улмаар түүнийг дотооддоо цутгалтай голд нутагшуулах санаачилга

гаргаж, анхны туршилт хийгдэж эхэлжээ. Түүнийг амьтан

судлаачид холимог тэжээлтэн хэмээдэг. Тэрбээр дулааны улиралд

хулгана, зурам, оготно, үен, туулай, зарим шувуу, загас, усны

нялцгай биетнээр зоог барина. Харин өвөл зарим төрлийн жимс,

жимсгэнэ, ургамлаар хооллочихдог. Гэхдээ тэд ямар ч үед

хоолныхоо тодорхой хэсгийг үлдээдэг байна. Зарим судлаач үүнийг

нь цамаан зантай холбон тайлбарладаг бол зарим нь өөрөөсөө

биеэр жижиг мэрэгч, махчин амьтанд өгч буй өглөг хэмээн

https://www.fa

cebook.com/m

andal3school

Page 60: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

60

Булга нь хүйсийн ялгаатай төрхтэй амьтанд орно. Эр булганы биеийн урт 38-56 см, сүүл нь 9-12 см, 880-1800 грамм жинтэй. Эм нь 7.2-11.5 см сүүлтэй, биеийн урт 35-51 см. Өвлийн арьс нь урт сортой, гялалзсан, зуныхаас илүү тансаг байдаг.

Өөр өөр дэд зүйлүүд нь газарзүйн бүсээс хамааран ялгаатай өнгийн арьс үстэй. Булга нь ойн суусартай гадаад төрхөөр маш төстэй ч, арай урт чих, толгой харьцангуй богино сүүлтэй юм. Голын эргийн ойролцоох нүх, модны үндэс бүдүүн хэсгийн үүр хонгилд амьдардаг. Тэд хад цохио болон модонд маш сайн авирна. Булга нь холимог тэжээлтэй, улирлын байдлаар идэш тэжээл нь өөрчлөгдөнө. Зун туулай, бусад жижиг сээр нуруутан амьтад барьж иддэг. Өвөл цагт цас, хүйтнээс болон түгжигдмэл байдалд орсон үедээ зэрлэг жимс жимсгэнээр хооллоно. Мөн тэд үен гэх мэт зарим шувууг ангуучилдаг аж. Чонын мөрийг даган явж, тэдний барьсан амьтдын үлдэгдлийг иддэг. Бас авгалдай зэрэг нялцгай биетэн, урд савраараа загас барьж иднэ.

зөөлрүүлдэг байна. Энэ нь ч үнэний ортой. Түүний үлдээсэн сэг,

зэмээр ан хийж чадахгүй нялх махчид хооллодог байна. Маш цөөн

тохиолдолд том биет махчин амьтдын идэж бараагүй сэг зэмээс

хувь хүртэнэ. Ингэхдээ ч дуустал нь иддэггүй бөгөөд хэн нэгэнд

зориулах шиг заавал хувь үлдээдэг байна. Гялалзаж, туяарсан

сорлог сайхан үснээсээ болж олон мянгаараа хүний гарт өртдөг

булга хэмээх амьтан ердөө 6-8 насалдаг гэнэ лээ.

Хүмүүсийн бардам өмсдөг нэг дээлд 18 үнэг, 25 илбэнх, 55 булга,

60 суусар 250 хэрэм амиа өргөдөг байна. Жилд 50 сая хол давсан

амьтан балмадаар амиа алддаг байна.

chuhal.mn

Монгол хэлний тайлбар толь” ашиглан утгын зураглал өргөжүүлэх үйл ажиллагааг яаж

хийхийг харуулъя.

а. Үс зохистой зөөлөн бөгөөд ихэнхдээ бор, хүрэн, хар, зарим нь сортой саарал, гэсэн

тайлбарыг ашиглан үс арьсны тухай бичих

б. Арьс нь үнэртэй гэсэн тайлбарыг ашиглан цээр, хориг талаас бичих

в. Бие багавтар гэсэн тайлбарыг ашиглаж өрөвдөх хайрлах сэтгэлийн талаас бичих гэх

зэргээр сэдэв сонголтоо нарийсгаж болно. Эсвэл гурвууланг оруулж бичих утгын зураглал

хийж болно.

Дараах зохиолыг уншаад ямар сэдвээ бичихээ сонгох

Мэдээлэл цуглуулах:

Сонгосон сэдэвтэй хамааралтай мэдээлэл санаа бодлыг өөрсдөөр нь бүлэглүүлэх, бичих

зүйлээ тодруулахын тулд ярилцах даалгавар өгнө. Тухайлбал булгыг хайрлах тухай илүү

сайн бичихийг бодож байгаа бол ямар мэдээлэл илүү хэрэгтэй гэж бодож байна вэ?

Тэр мэдээллийг хаанаас олж болохыг нөхдөөсөө асуух гэх мэт.

Мэдээлэл-1

Булганы шинж байдлын тухай мэдээлэл

Булганы амьдралын онцлогийн тухай мэдээлэл

“Монгол хэлний товч тайлбар толь”-ийн (Я.Цэвэл УБ., 2013, 2-р хэвлэл) 141 дүгээр хуудсанд БУЛГА I амьтан. Үс зохистой зөөлөн бөгөөд ихэнхдээ бор, хүрэн, хар; зарим нь сортой саарал арьс нь үнэртэй, бие багавтар II булга татах, булга цохих. гэж тайлбарлажээ.

нэг дээлэнд

55 булга

55 өөр үнэр

бор, хүрэн, хар,

сортой саарал

өнгөнүүдийг холиод

хийвэл юу болох бол

өрөвдмөөр жижигхэн амьтан

Page 61: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

61

Мэдээлэл -3 Булганы талаарх биологийн ойлголт

Аймаг: Хүрээ: Анги: Баг: Овог:

амьтан хөвчтөн хөхтөн мах идэштэн суусрын

Эдгээр мэдээллүүдэд илүү нарийн зүйлийг агуулсан ч гэсэн хамгийн сонирхолтой,

харилцан холбоо хамаарал бүхий хэсгүүдийг тэмдэглэж авна.

Энэ нь бичихдээ ашиглахад бэлтгэж байгаа хэрэг. Бас янз бүрийн зургаас гадна

хүмүүсийн санал бодол сэтгэгдлийг ч ашиглаж болно гэдгийг хэлэхэд илүүдэхгүй. Жишээ

нь: “Монголчууд эртнээс үслэг эдлэл хэрэглэж ирсэн шүү дээ. Яагаад гэвэл манай орон

зүүн Ази, баруун Европ шиг дулаан уур амьсгалтай биш. Тиймээс бидний хувьд үслэг

эдлэл нь тансаглал бус хэрэглээ. Тэгэхээр үслэг эдлэл нь манай хүйтний улиралд

өмсөхөд хамгийн таатай хувцас юм.“ гэж нэгэн эмэгтэй сэтгэгдлээ хэлснийг “Мэдээлэл-4”

болгон авч болно шүү дээ.

Хүүхэд бүрийг бүтээлчээр бичдэг болгохын тулд үнэлгээнд юуг анхаарах вэ?

Бичихийг харилцааны нэг хэлбэр хэмээн үзэж аль болох сайшаан дэмжих, бичих дур

сонирхолтой болгох, бичсэн зүйл нь өөрт нь ба бусад хүмүүст ойлгомжтой болсон байхад

дэмжлэг үзүүлэх, бичгийн ажлын янз бүрийн төрлийг эзэмшүүлэх (өгүүллэл, өдрийн

тэмдэглэл, урилга гэх мэт) Зохион бичлэгийг зөвхөн нэг удаагийн бичилтээр буюу эцсийн

байдлаар бичүүлж сурагчдыг үнэлж байсан уламжлалаас багш нар одоо татгалзах

хэрэгтэй болж байна.

Иймээс сурагчдын бичих үйл ажиллагааг дараах байдлаар төлөвлөж үнэлэх нь

сурагчдын бичих чадварыг дэмжсэн явцын үнэлгээ болох юм. Жишээ нь: “Амь авар гэж

би худлаа хэлсэн юм. Эр хүн хэлсэн үгэндээ эс хүрвэл... Тэрээр ичих баярлах хоѐр

зэрэгцэн байж....” ийм гурван санааг нэг бүлэг санаа гэж аваад эдгээрийг зөв найруулан

дэлгэрүүлж бичихээр бол эхлээд аль өгүүлбэрийг эхлэл болгох, ямар дарааллаар авах

вэ? гэдгээ төлөвлөх хэрэгтэй. Эхний өгүүлбэрийг эхлэл байхаар авбал ингэж хэлэх

болсон өмнөх нөхцөлийг бичээд энэ өгүүлбэрээ оруулж болно. Хоѐр дахь өгүүлбэрээр

эхлэл хийвэл уг өгүүлбэрийг гүйцээгээд ингэж хэлэх болсноо тайлбарласан өгүүлбэрээр

үргэлжлүүлж бичиж болно гэх зэргээр сурагчдад заавар өгч хийлгэвэл үр дүнтэй.

Сурагчдыг санаагаа эргэцүүлэн бодуулахад дараах эхийг уншуулаад ишиг шиг биеийн

амрыг харах уу эсвэл өөрт байгаа боломжийг ашиглах уу гэж ярилцаж болно. Мөн ишиг

яргуйн талаар бичсэн бол юу гэж бичих байсныг төсөөлөн бичих зэргээр ажиллаж ч болно.

3.3. Санаагаа зохиож байрлуулах, бичих

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

3.3.1. Төлөвлөсний

- Ноороглон бичихдээ

- - “ноорог” хийж бичих, ноороглох гэсэн

Зохиолчдын

болон бусад

Яргуйнд дургүй ишиг

Зохион бичлэг хийж байв. Арын ширээнд суусан ишиг юу гэж бичих билээ гэж гайхширав.

Бичих сэдэв “Яргуй”. Ишигний хувьд хялбар байж болох л доо. Үгийн алдаа их гаргадаг,

гагцхүү хэн нэгний туслалцаа л хэрэгтэй гэж бодов. “Яргуйд би хэзээнээс дургүй” гэж тооройн

бичсэнийг ишиг хуулав.

Багш зохион бичлэгийг хурааж авлаа. Завсарлагаанаар эргүүлж өгөхөд тоорой онц авсан

мөртлөө ишгэнд “хангалтгүй” гэсэн үнэлгээ тавьжээ. Ишиг босож:

-Би-би-би алдаа хийгээгүй байхад муу тавьсан байна гэж гомдол гаргав.

-Ишиг алдаагүй сайн бичсэн нь үнэн. Гэвч чи хэзээ яргуйд дургүй болсон юм бэ? гэхэд ишиг

юу ч хэлж чадсангүй, эврээ сэжлэн суучхав. (Д.Давааням)

Page 62: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

62

дагуу ноороглон бичих

ойлголттой болох

- - Ноорог хийхдээ мөр алгасан зайтай бичих

- - Зарим тохиолдолд засвар хийх тэмдэглэгээг

хэрэглэх

- - Эхний ноорог, сүүлийн ноорог гэж дахин

сайжруулж бичих

- - Бичихийн тулд асуултаар бэлдэх. Тухайлбал:

- Бичих гэж байгаа үйл явдал хаана болсон бэ?

- Энэ үйл явдал хөдөө болсон уу, суманд болсон уу,

эзгүй хээр болсон уу?

- -Бичих зүйлийн гол баатар нь хэн байх вэ? Жаахан

хүү юу, өвөө юу? илбэчин үү? манаач уу, баавгай

юу?

- -Хэрэв жаал хүү бол түүнд юу тохиолдсон байж

болох вэ?

- -Хэрэв илбэчин бол тэр хэний төлөө юу хийсэн

байж болох вэ?

- -Хэрэв өвөө бол тэр хэний төлөө юу хийсэн байж

болох вэ?

- -Эдгээр үйл хэзээ болсон байж болох вэ? гэх

зэргээр асууж бичих эхний нооргийг хийх

хүмүүсийн

ноорог хийсэн эх

бичвэр

Бичихэд дэмжлэг

болох зурагт

үзүүлэн ашиглах

3.3.2. Зохиолын баатрыг төсөөлснөө дүрсэлж бичих

Эхийн орхигдсон хэсэг тус бүрийн холбоо

хамаарлыг анзаарч төсөөлснөө дүрсэлж бичихдээ

- Эхийн байгалийн дүрслэлтэй хэсэг

- Гол баатрын амьдардаг газар орныг

дүрсэлсэн хэсэг

- Баатрын хэлсэн үг, хийсэн үйлдлийг төсөөлж

дүрслэн бичих

- Хариултаа зохиолоос иш татан баталж

бичихдээ хулгана, туулай хоѐрын аль нь

үлгэрийн хамгийн тодорхой дүрслэл болсон

гэж үзэж байна вэ? Яагаад гэх мэтээр асууж

ярилцах

Баатрыг

төсөөлөн

дүрслэхэд нь

загвар болгон

ашиглах үзүүлэн,

бичвэр, цахим

үзүүлэн

3.3.3. Баатрын хийсэн үйлийг түүвэрлэн бичих

Түүвэрлэн бичихдээ:

- Өөрт таалагдсан баатрын үйл хөдлөлийг

түүж бичих

- Тухайн баатрын хийсэн үйлээс хамгийн

чухлыг харьцуулан түүж бичих

- Өөрийн сонгосон баатрын үйл хөдлөлийг

бусад баатартай ямар харилцан

хамааралтай байгааг түүж бичих

- Эхэд гарч байгаа баатруудын үйл явдалтай

холбоотой зүйр үг, мэргэн үг зэрэгт тохирох

санааг илэрхийлж болох хэсгүүдийг түүж

бичих

- Баатрын хийсэн үйлийг яагаад чухал гэж

үзэж байгаагаа тайлбарлаж бичихдээ

тохирох жишээг эхээс түүж бичих

- ... дүр ямар зан чанартай хүнийг төлөөлж

байна вэ? Үүнийг зохиолын ямар ямар үйл

явдлаар батлах вэ? гэсэн асуултад

тохирохыг түүж бичих

Нэгээс илүү

баатар бүхий

зохиолуудаас

сонгох

Монгол аман

зохиолоос болон

орон орны

мэргэн үг

хэллэгээс

ашиглах

Page 63: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

63

3.3.4. Цаг хугацааны дарааллаар бичих (гэнэт, дараа, түүний хойно гэх мэт үгийг хэрэглэх)

Хүүрнэмж эхийг өөрчлөн хувиргаж бичихдээ:

-Хүүрнэмж эхийн аль нэг баатрын оронд өөрийгөө

оролцуулж, биеийг өөрчлөн бичих

-Тэгээд, дараа нь, яагаад, яав гэх мэтээр

хүүрнэмж эхийг дуурайн бичих

Бусдын санааг цаг хугацааны дарааллаар

үргэлжлүүлэн бичихдээ

-Сурагч бүр өөрийн төсөөллийн хамгийн чухал гэж

үзсэн нэг өгүүлбэрийг бичээд бусдад тойрог

хэлбэрээр дамжуулна.

Хүн бүхний бичсэн санааг цаг хугацааны

дарааллаар үргэлжүүлэн нэг нэг өгүүлбэр бичсээр

хүн бүрийнх өөртөө эргэж ирнэ.

Эхлэн төсөөлж байсан зүйл олон хүний санаагаар

баяжин хэр өөрчлөгдсөн байгаа талаар ярилцах

- Үйл явдлын дарааллыг гаргахын тулд бичиж

илэрхийлж байгаа зүйлдээ цагийг утгыг зөв

гарган илэрхийлж бичих. Жишээ нь Өнгөрсөн

цагийн ... нөхцөлийг зөв ашигласан эсэх гэх мэт.

-Цаг хугацааны шулуун байгуулж бичихдээ

дэвтэртээ шулуун шугам зураад үйл явдлыг

цагийн дарааллаар товчоор тэмдэглэх

Цаг хугацааны

дарааллыг

тодорхой

гаргасан

зохиолууд

Цаг хугацаааны

утга бүхий үг

хэллэгийн

картууд

3.3.5. Шалтгаан үр дагаврыг холбон бичих

Эхийн мэдээллийг зөв дэс дараалалд оруулж

бичихдээ

-Эхийн орхигдсон мэдээллийг зөв нөхөн гүйцээж

бичихдээ өмнөх хэсгийн утга, дараах хэсгийн

утгыг холбон нөхөн гүйцээж бичих

3.3.6. Үгийн авиаг анхаарч, шүлгийг бичиж харуулах (Толгой холбон шүлэглэх)

Шүлэг зохион бичихдээ

- Ардын аман зохиолын богино, хялбар хэлбэрээс

сонгон чээжлэх, чээжээр бичих

- Ардын аман зохиол болон шүлгийн хэлбэр,

агуулгыг дуурайн ганцаараа болон багаар бичих

Сурагч дуурайн

бичиж болохоор

богино шүлэг,

аман зохиолоос

сонгож авах

Багшид өгөх санамж

Орчин нөхцөлийн болон суралцахуйн ялгаатай байдлыг бичих үйл явцад яаж тооцох

вэ? Энэ нь сургалтын материал хэрэглэгдэхүүний олдоц, ховор байдлаас төдийлөн

шалтгаалахгүй талтай, харин хүүхдийн сурах арга барилын ялгаатай байдалд л багшаас

өөр өөр ур чадвар шаардах юм.

Хот хөдөөгийн ялгаатай байдалд аль болох тэдний хамгийн ойрын сэдвээс эхэлж

өөрсдөөр нь сонгуулан бичүүлэх, дараа дараагийн шатанд арай хүндрүүлсэн байдлаар

өмнө өгүүлсэн “Булга” зэрэг бүтээлч, асуудалд хандсан бичих үйл явцыг хийж болно.

Бичих явцад нь эргүүлэн нягталж уншаарай, юуг өөрчилмөөр байна гэсэн –будилуулах”

зааврууд огт хэрэггүй. Учир нь бичих явцад улам санаа төрж байдаг болохоор тэр.

Юутай ч чөлөөт сэдвээр санаа бодлоо цэгцлэх, тодорхой нэг сэдвээр санаа бодлоо

цэгцлэх гэсэн хоѐр өөр шугам байгааг хүүхдийн ялгаатай байдалд нийцүүлэн зохион

байгуулах юм. Үүнд:

- Эхийн дутуу хэсгийг холбоо хамаарлаас нь гүйцээн бичихдээ зураг, төлөвлөгөө,

зохион бичих гэх мэт янз бүрийн хэлбэрээр хийлгэж болох юм.

Хаврын сүүл

сард төрсөн

Page 64: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

64

- Эхийн орхигдсон үгийг өгүүлбэрийн утгаас нөхөн гүйцээж бичих, ингэхдээ үгийн

утга болон өгүүлбэр зүйн тогтолцоог бодож тааварлан нөхөж бичих

- Эхийн орхисон хэсгийн үйл явдлыг харуулсан зургийг ажиглаад ургуулан бичих гэх

мэт.

- Зохиолын дутуу хэсгийг зохиомжлон бичихдээ эхлэл хэсгийг уншаад үргэлжлүүлэн

зохиож бичих, төгсгөл хэсгийг уншаад эхлэл хийж бичих, эхлэл, төгсгөл хэсгийн

дунд үйл явдлыг үргэлжлүүлэн холбож бичих гэх мэт.

- Янз бүрийн асуултаар өдөөж ярилцахдаа

Ихэнх алдартай баатрууд яагаад эрэгтэй байдаг вэ?

Баатруудын ямар шинж чанар нь тэднийг улам алдаршуулдаг вэ?

Хэрвээ та нар хэн нэгнийг жинхэнэ ..., яахаас буцахгүй..., өрөвчхөн..., цагаахан

сэтгэлтэй... гэвэл хэн хэнийг нэрлэж болох вэ? яагаад? гэх мэтээр ярилцах

Зохиолын баатар нь олон үйл хийснийг хооронд нь харьцуулан бодохын тулд, хийсэн

үйл хөдлөлүүдийг зөв, буруу гэсэн хоѐр эгнээнд жагсаан бичих гэсэн үйл ажиллагааг

хэрэгжүүлэх нэгэн хувилбарыг санал болгож байна.

Зүрх цагаан

Жинчид хол нутагт ачаа бараагаа тушаагаад буцаж явлаа. Шөнө дөлөөр нэгэн хот

айлын хажуугаар өнгөрч байв. Гэтэл угсраа тэрэгний цаанаас том халтар нохой босон

ирж, учир зүггүй боргоов.

Далхаа тэр нохойд яс хаяж өглөө. Нохой олзоо шүүрэн авч харанхуй дунд уусан алга

болов.

Тэгтэл зүүн жалганы наанаас зүрх цагаан нохой дайраад ирж гэнэ. Далхаа тэр нохойд

яс хаяж өгөв. Зүрх цагаан улам ч догширч уул толгодыг доргиулан боргоож гарлаа.

Далхаа тэр нохойд дахин нэг яс хаяж өгөв. Зүрх цагаан бүүр ч гаарч уул, нуруу, хөндий

талыг доргитол боргоож амар заяа үзүүлэхгүй байлаа. Далхаа:

-Энэ чинь ѐстой монгол нохойн үр сад байна. Удам чинь улам олшрог гэж баярлан

хашгирав. Хажууд хүрэн ат унаад зэрэгцэн явсан Цэрэн хүү:

-Түрүүчийнх нь ч монгол удмын нохой биш үү гэхэд Далхаа:

-Биш ээ биш. Олз олуут аваад таг чиг болчихдог тийм өчүүхэн амьтныг би хэзээ ч

хүндэлдэггүй юм гэв.

Дээрх эхийг уншуулсны дараа хоѐр нохой болон Далхаагийн хийсэн үйлийг хөдлөлийг

жагсаан бичүүлээд хооронд нь харьцуулна.

Энэ жагсаалтыг ашиглан хоѐр нохойн хийсэн үйлээс зан аашийг нь гаргахад сурагчдад

амархан байх болно. Хоѐр нохойн тухай ярилцана. Яс хаяж өгөөд чимээ шуугиан

багатайхан өнгөрөх нь жинчдийн зорилго байсаар байтал ясаа аваад чимээгүйхэн алга

болсон халтар нохой Далхаагийн хувьд буруутан болж харин ч уул толгод төдийгүй уул

нуруу, хөндий талыг доргиулан боргоосон зүрх халтрын зөв болж, Далхаад баярлан

Халтар нохойн хийсэн үйл тэрэгний цаанаас босож

ирсэн учир зүггүй боргоосон ясыг шүүрэн авсан харанхуйд уусан алга

болсон

Зүрх цагаан нохойн хийсэн үйл зүүн жалганы наанаас дайрсан яс хаяхад улам догширсон уул толгодыг доргиулан

боргоосон дахин яс хаяж өгөхөд бүүр ч

гаарсан уул, нуруу, хөндий талыг

доргитол боргоосон амар заяа үзүүлэхгүй байсан

Далхаагийн хийсэн үйл нохдод яс хаяж өгсөн Энэ чинь ѐстой монгол

нохойн үр сад байна. Удам чинь улам олшрог гэж баярлан хашгирсан

Олз олуут аваад таг чиг болчихдог тийм өчүүхэн амьтныг би хэзээ ч хүндэлдэггүй гэж хэлсэн.

Page 65: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

65

хашгирах сэтгэл төрүүлж байгаагийн учрыг монголчуудын эрхэмлэдэг үнэт зүйлтэй холбон

тайлбарлах зүйтэй.

Анхны эх нооргоо гаргахдаа өмнөх төлөвлөснийхөө дагуу зохион найруулж бичиж

анхны эх нооргоо гаргана. Хүүхдүүд дахин бичих, засах сайжруулах боломжийг олгохоор

үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгтэй.

Сурагчид бичсэн зүйлээ бусдад уншиж өгөх, бусдын саналыг сонсох, өөрсдөө саналаа

хэлэх зэрэг нь өнөөгийн сургалтад давамгайлдаг зөвхөн багшаар уншуулдаг, багшийн л

саналыг авахаас илүү сонирхолтой, үр дүнтэй арга тул аль болох энэ боломжийг олгож

байгаарай.

3.4. Бичсэнээ хянах, сайжруулах

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

3.4.1. Бичсэн Зүйлийнхээ утгыг нягталж дахин унших

- Бичсэнээ нягталж уншихдаа

- -Өмнөх суралцахуйн үйл ажиллагаанд гарсан

асуултаараа дахин нягталж хөөж уншина.

Ингэснээр өмнөх төлөвлөлтийг хэр зэрэг

оновчтой ашиглаж гаргасан байгаа нь тодорхой

болох болно. Үүнд: Бичих гэж байгаа үйл явдал

хаана болсон бэ? Энэ үйл явдал хөдөө болсон уу,

суманд болсон уу, эзгүй хээр болсон уу? Бичих

зүйлийн гол баатар нь хэн байх вэ? Жаахан хүү юу,

өвөө юу? илбэчин үү? манаач уу, баавгай юу?

- Хэрэв жаал хүү бол түүнд юу тохиолдсон байж

болох вэ? Хэрэв илбэчин бол тэр хэний төлөө юу

хийсэн байж болох вэ? Хэрэв өвөө бол тэр хэний

төлөө юу хийсэн байж болох вэ? Эдгээр үйл хэзээ

болсон байж болох вэ? зэрэг асуултаа өөртөө

дахин тавих, асуултын хариулт бүрэн гарсан

эсэхэд анхаарах

Сурагчдын

өөрсдийнх нь

бичсэн төрөл

бүрийн эх дээр

ажиллах

3.4.2. Хэн нэгэнд уншиж, зөвлөгөө авах

Уншиж өгөх, уншихыг сонсохдоо дараах асуултыг бие биедээ тавьж ярилцах - Юуны тухай бичсэн бэ?

- Бичсэн зүйл чинь сэдэвтээ тохирч байгаа юу?

- Зарим нэг үгийг хасвал бичих гэсэн санаа чинь

үлдэж чадах уу?

- Нэмж бичмээр зүйл юу байна? гэх мэт.

Сурагчдын

зохион бичсэн

сэдэвтэй ижил

сэдвээр бичсэн

зохиолууд

3.4.3. Бичсэнээ нягталж дахин сайжруулах (үг, өгүүлбэр, нэмэх, хасах, өөрчлөх)

Бичсэнээ нягталж тулгахдаа - Сэдэвтээ тохирч байна уу?

- Хасах үг байна уу?

- Дутуу зүйл байна уу?

- Дараалал нь зөв байна уу?

- Учир шалтгааныг зөв гаргаж уу? гэх мэтээр

дахин нягтлах

Сурагчид

бичсэнээ засаж

сайжруулахад

дэмжлэг

болохуйц

үйлийн

алхамчилсан

зөвлөгөө бичсэн

тараах

материал

3.4.4. Эцсийн байдлаар бичиж дуусгах

-Догол мөр гаргаж сурахыг оролдох

-Дэгийн дагуу бичих

Бичихэд

дэмжлэг

болохуйц төрөл

бүрийн

санамжууд

- Засаж сайжруулан бичих Сурагчдын

Page 66: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

66

3.4.5. Зохиосон

эхийн талаар ярилцах, асуулт асуух, зөвлөх, сайжруулах, сийрүүлэн бичих

- Засаж сайжруулснаа бусдад тайлбарлах

Яагаад хассан бэ?

Яагаад нэмсэн бэ?

Яагаад дарааллыг өөрчилсөн бэ?

- Бичсэнээ индрээс унших, ангийн сонин гаргах

- Гэрийнхэндээ уншиж өгөх

бичсэн

бүтээлээр

гаргасан самбар

3.4.6. Зөв бичих дүрмийн болон найруулгын алдааг олж, засах

Алдааг засахдаа зөв бичих дүрмийн толь ашиглах

(эгшигжүүлэх, ялгах үүрэгтэй эгшиг, н,г,х –ялгах,

дараалсан гурван гийгүүлэгчийг зөв бичих, том

үсгийг зөв хэрэглэх гэх мэт.)

Зөв бичих

дүрмийн толь,

үзүүлэн, тараах

материал

Багшид өгөх санамж

Засаж сайжруулах явцад зөвхөн өөрийнхийгөө засахаас гадна бусдынхыг солин засах,

ингэхдээ саналаа өөр цаасан дээр тэмдэглэж уг бичигчтэй санал солилцох байдлаар

хийлгэх нь сурагчдыг хариуцлагатай болгох, санал бодлоо зөв солилцох чадварт сургана.

Хэрэв хэн нэгнийхийг ганцаараа дээрх байдлаар засаж санал өгч чадахааргүй сурагч

байвал хоѐроос илүүгээр баг болгон ажиллуулах замаар асуудлыг шийдэж болно.

Ингэхдээ аль болох засвар нь ил тодорхой харагдах бичлэг дээр ажиллуулах нь түүнд

өөртөө итгэлтэй болоход нь дэмжлэг болно.

Мөн бичсэн зүйлийг нь сурагчдаар чанга дуугаар уншуулсны дараа анги нийтэд

уншуулж болно. Өөрөө чанга дуугаар уншиж үзэх нь алдаагаа олоход хялбар байх болно.

Хянаж сайжруулах явцыг зохион байгуулахдаа нэг бичлэгийн янз бүрийн хэсэг дээр

өөр өөр хүүхдүүд ажиллах арга ч байж болох юм. Хэрэв ингэж сонговол сэдвийн гол

санаа, зарчмыг багш эхэлж сайн тайлбарлаж тэдэнд ойлгуулж өгсний дараа хийвэл

зохимжтой.

Бичсэнээ хянах сайжруулах. Энэ чадварыг сурагчдад эзэмшүүлэх, түүнийг үнэлэхэд багш

болон ангийн хүүхдүүд эцэг эхийн зөвлөгөөг тусган засаж сайжруулах боломжийг олгож

байх нь сурагчдыг бичих сонирхолтой болоход нөлөөлдөг. Гэхдээ өгч байгаа зөвлөгөө нь

хүүхдийн өөрийн санааг ихэд хүндэтгэсэн, нас сэтгэхүйн онцлогт нь тохирсон байхыг

анхаарах хэрэгтэй. Том хүмүүс өөрийн түвшинд тавьж хэт өндөр шаардлага тавих юм бол

хүүхэд цаашид бичих сонирхолгүй болох талтайг анхаараарай.

Үсгийн дүрэм, цэг таслал, бичгийн хэв зэргээ сайжруулан хянаад ангийн самбарт

байрлуулна. Багшийн болон хамт олны үнэлгээгээр үнэлгээг хийнэ. Дараа нь өөрийнхөө

хавтаст хийж хадгалах хэрэгтэй. Хүүхэд бичсэн зүйлээ дахин дахин засаж сайжруулахыг

хүсэж байвал түүнийг нь дэмжиж байхаа битгий мартаарай. Явцын үнэлгээ нь хөдлөнги,

сурагчдын ахиц дэвшлийг л хөхүүлж, урамшуулж байдгийг байнга санаж байгаарай.

Хүүхдүүд бичих зүйлээ төлөвлөх, эргэж хянах, эмхэтгэх, үзэл санаагаа хуваалцахад

багш чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэнэ. Хүүхэд өөртөө итгэлтэй байхыг чухалчлах ба хүүхэд

бүрийн чадвар өөр өөр төвшинд байдаг гэдгийг багш байнга бодолцож байх хэрэгтэй.

Сурагчийн бичиж байгаа зүйлтэй холбоотой зүйлийг нь эхээс олоход туслах, чиглүүлэх,

санаа өгөх гэх мэт. Жишээ нь: Бичгийн ажилдаа ямар санаа тусгаж болох, яаж бичвэл

сайн болох, зохиолын дүрийг яаж бичвэл үнэмшилтэй болох гэх мэт.

Бичих болон засварлах хоѐрыг зэрэг бүү хийгээрэй. Эхлээд бичээд, дараа нь

засварлаарай гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй. Сурагчид нэг хоѐр өгүүлбэр бичээд л

түүнийгээ засах гээд байвал бичихээс бэрхшээх болно. Бичиж байх явцдаа засахад цаг

зараад байвал сурагчдын гараас юу ч гарахгүй. Бичих нь найзтайгаа хууч хөөрөхтэй адил

хялбар зүйл байх ѐстой. Хэрвээ тиймгүй бол, бичих гэж буй зүйлээ цаасан дээр эсвэл

Page 67: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

67

компьютертээ бичихээсээ өмнө бодож байхдаа толгойдоо засах гэж оролдоод байгаагаас

болж байгаа юм гэдгийг сайтар ойлгуулах ѐстой.

3.5. Янз бүрийн зорилгоор эх зохиож бичих

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

3.5.1. Өөр өөр зорилгоор захидал бичих

Захидал бичихдээ - Зорилгодоо нийцүүлэн захидал бичих

- Захидалд санаагаа тодорхой гаргах

- Захидлыг зөв хаяглаж сурах

- Захидлын бүтцийг зөв гаргах

Заавал байх хэсгүүдийг нь орхигдуулсан

захидлыг гүйцээн, нөхөж бичихдээ

(мэндчилгээ, огноо, захидал бичигчийн нэр,

гарын үсэг...)

- Заавал байх хэсгүүд нь өгөгдсөн

захидлын загварт хэн нэгэнд зориулсан

өөрийн сэтгэлийн үгийг нөхөн бичих

- Захидалдаа хайртай тоглоом, амьтан,

хүмүүсийнхээ тухай дүрслэн бичих

- Ойр дотныхоо хүмүүст зориулж

талархлын болон энгийн захидал

бичихдээ дүрсэлж бичсэн хэсэг заавал

оруулсан байх

- Асуулт бүхий загварт хариулах аргаар

захидалдаа дүрслэн бичсэн хэсгийг

оруулах. Жишээ нь: Чиний тоглоом ямар?

өнгөтэй, ямар? хэлбэртэй, хэдэн ширхэг

вэ?...г.м

- Захидлаас Хэн?, юу?,хэзээ?, хаана?, хэд?,

хэчнээн?, ямар? яаж байна? гэх зэрэг

асуултад хариулагдах үгсийг түүж

бүлэглэх

- Дээрх асуултад хариулагдах үгийн утга,

үүргийг ойлгож бичих

Зохиолчдод сурагчдаас

бичсэн захидал,

хүмүүсийн хувийн

захидлууд

Захидалд чухам

юуны тухай бичээд

байгааг тодруулан

бичиж захианы эхлэл

төгсгөлийг гүйцээх

загварт үзүүлэн. Жишээ

нь:

“............. ..................... Түүнд нь хэчнээн

баярласан гээч. Надад

захиалсан юм шиг л

таалагдсан шүү.

Цэцэгнүүдийнх нь

нэрийг сайн мэдэхгүй ч

ягаан дэлбээгээрээ

инээмсэглэл бэлэглэж

байгаа юм шиг л

харагдсан.”

3.5.2. Мэдээллийг

цэс, жагсаалт

байдлаар бичих

-Сонирхож байгаа сэдвээс сонгоод бяцхан

дүү нь ойлгохоор үггүй зааварчилгаа хийх

-Хоолны жор зохиож бичих

-Сонссон мэдээллээ гол гол үгээр жагсааж

бичих

Хоолны зураг (жагсаалт

гаргахад зориулсан)

3.5.3. Номын тэмдэглэл бичих

-Номын тэмдэглэлийг нэгээс илүү арга

аргачлалаар бичих

-Номын ерөнхий агуулгад тэмдэглэл хийх

гэх мэт

Номын тэмдэглэл хийх загварын хувилбарууд

3.5.4. Төлөвлөгөө зохиож бичих

Бусдын гаргасан долоо хоногийн ажлын

төлөвлөгөө, жагсаалтаас санаа авч,

өөрийгөө хөгжүүлэх, шинээр сурч мэдэх

зүйлс, хийх ажлаа долоо хоногоор төсөөлөн

бичихдээ

- Бусдын гаргасан долоо хоногийн ажлын

төлөвлөгөө, жагсаалтыг:

- Долоо хоногийн хугацаанд ямар ямар

ажил хийх вэ?

- Эдгээр ажлаас би аль алийг хийж чадах

Төлөвлөлтийн загвар

үзүүлэн

Page 68: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

68

вэ? Миний хүсэл, зорилготой төсөөтэй

зүйл байна уу?

- Энэ долоо хоногт юу юуг хийж болох вэ?

гэх мэт асуудал дэвшүүлэн унших

- Бусдын гаргасан долоо хоногийн ажлын

төлөвлөгөө, жагсаалтаас санаа авч,

өөрийгөө хөгжүүлэх, шинээр сурч мэдэх

зүйлс, хийх ажлаа долоо хоногоор

төсөөлөн бичих гэх мэт.

- Долоо хоногт хийх зүйлээ төсөөлөн

дэлгэрүүлж ярих

- Долоо хоногт хийхээр төлөвлөсөн зүйлээ

яаж хэрэгжүүлж байгаагаа ярих

-Төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэхэд ямар

бэрхшээл байгаа түүнийг хэрхэн даван

туулах

-Хүсэл мөрөөдлөө зорилго болгож ойлгох

зорилгоо хэрэгжүүлэх төлөвлөгөө бичих

-7 хоногийн, сарын, жилийн гэх мэтээр

өөрөө сонгож бичих

3.5.5. Шүлэг,

ертөнцийн гурвын

хэлбэрийг дуурайн

бичих

-Толгой холбож бичсэнийг дуурайн бичих

-Агуулгыг дуурайж бичих

-Сүүл холбон бичсэнийг дуурайн бичих

Дуурайн бичихэд

хялбар бүтэцтэй богино

хэлбэрийн эх сонгох.

Жишээ нь: Д.Равжаа

зохиолчийн

Хоѐр нь

Саруул мунхаг хоѐр нь

Онох эндүүрэх хоѐр

Цагаан хар хоѐр нь

Авах гээх хоѐр

Өвөл зун хоѐр нь

Хүйтэн халуун хоѐр

Төрөх үхэх хоѐр нь

Бүтэх эвдрэх хоѐр

Багшид өгөх санамж

Уншсан номын агуулгыг төрөлжсөн байдлаар цэгцэлж авах нь танин мэдэхүйн цар

хүрээгээ өргөтгөх, мэдлэгийн тогтолцоо үүсгэхэд чухал нөлөөтэй. Номын тэмдэглэлийг

янз бүрээр хийх аргад сургах нь чухал юм. Үүнд:

Эхлэн суралцахын тулд ямар сэдэвтэй ном уншсанаа тэмдэглэх эхний алхам:

Нэг дүрийг сонгож номын тэмдэглэл бичих Зохиолчийн нэр ..................................................... Зохиолын нэр..........................................................

Дүрийн нэр........................... Намтар ................................ Гадаад төрх.......................... Зан чанар нь......................... ............................................... Хобби нь ...............................

Энэ хүний талаарх миний бодол ............................ Бид хоѐрын адил болон ялгаатай тал ....................

Номын тэмдэглэл бичих Зохиолчийн нэр ............................................. Зохиолын нэр................................................. Зохиолын төрөл ............................................ Гол дүрийн нэр............................................... Туслах дүрийн нэр......................................... Үйл явдлын өрнөж байгаа газар орон.......... Үйл явдлын өрнөж байгаа цаг хугацаа ........ Хамгийн их сонирхол татсан зүйл................ Ухаарч ойлгосон зүйл .................................. ........................................................................

Энэ дүрийн

талаарх

миний

төсөөлсөн

зураг

Page 69: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

69

Номын нэр

Ан амьтны

онцлогийн

талаар

Ажил

хөдөлмөрийн

талаар

зан

үйлийн

талаар

соѐлын

өвийн

талаар

ШУ танин

мэдэхүйн

талаар

Чулуун домог

Шаргачин

Зугаат зуны амралт

Яагаад саван

хөөсөрдөг вэ?

Зохиол 4

Зохиол 5

Зохиол 6

Сэдвийн хувьд сурагчдын хүсэл сонирхол, зорилгоос хамаарахаас гадна тэдний онцлогт

нийцүүлэн багш бас өөр сэдэв ч нэмж өгч болох бөгөөд хамгийн чухал нь нь ямар ямар

сэдвээр хэд хэчнээн ном уншсанаа дээрх байдлаар тэмдэглэж цэгцэлж явах юм.

Санааг тодорхойлох дараагийн алхам: Энд сэдвээр төрөлжүүлэхдээ уг зохиолуудын гол

санааг тодорхойлно.

Номын нэр Ан амьтны онцлогийн талаар

Ажил хөдөлмөрийн талаар

Зан үйлийн талаар

Соѐлын

өвийн

талаар

Шинжлэх

ухаан

танин

мэдэхүйн

талаар

Чулуун домог гол санаа

Шаргачин гол санаа

Зугаатай зуны амралт

гол санаа

Яагаад саван хөөсөрдөг вэ?

гол санаа

Зохиол 4 гол санаа

Зохиол 5 гол санаа

Зохиол 6 гол санаа

Мэдээллээ боловсруулах

Зохиолуудын хоорондын хамаарлыг тогтооно.

Өөрөөр хэлбэл чадвараа ахиулах замаар хүснэгтэд уг зохиолын гол санааг, шинэ

санаа, асуудлыг гэх мэтээр мэдээллээ эмхэлж цэгцлэн товчлон тэмдэглэж явснаар

аливааг системтэйгээр танин мэдэх боломжтой болно. Зан үйлийн сэдэвтэй зохиолуудын

гол санаануудыг тодорхойлсноор тэдгээрийг харьцуулах, нэгтгэн дүгнэж мэдээлэл

боловсруулах зэргээр сурагч боловсруулах ур чадварт суралцах боломжтой болно.

Эдгээр нь аливаа зохиолыг уншаад юуны тухай гарав? Хэн хэний тухай?, Хэн яасан? гэх

мэт ерөнхий асуултаар ярилцдаг сурах арга барилаас өөр юм.

Уншсан номын агуулгыг төрөлжсөн байдлаар цэгцэлж авах нь танин мэдэхүйн цар

хүрээгээ өргөтгөх, мэдлэгийн тогтолцоо үүсгэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр системт

мэдлэгийн бүтэц үүснэ. Үүний төлөө зорилго, хүсэл эрмэлзлийнхээ хүрээнд хүрэлцээтэй

уншсан байх хэрэгтэй болно.

4. Хэлзүй ба үгийн сангийн хэрэглээ

Чадвар Үгийн аймаг Өгүүлбэр Үгийн сан

Суралцахуйн зорилт 2 2 3

Page 70: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

70

4.1. Үгсийн аймаг

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

4.1.1. Хэн, юу, яав, яаж, яагаад, ямар учраас? гэсэн асуултад хариулагдах үгсийг асуултаар ялган бүлэглэх

- Хүн, амьтдын зан чанарыг илэрхийлсэн зохиол

дээр ажиллаж байвал зан чанарын эерэг ба сөрөг

шинжийг илэрхийлсэн үгсийг түүж бичих болон

нэмж жагсааж бичих

-Уншсан эхээс эдгээр асуултад тохирох үгийг

түүж бүлэглэх

- Зөв ярих, бичихийн тулд асуултыг хэрэглэх

Асуулт бүхий

картууд

Янз бүрийн бичвэр

Богино хэлбэрийн

зохиолууд

4.1.2. Өгүүлбэрийг учир шалтгааны асуултаар дэлгэрүүлэх

- Яагаад, ямар учраас? гэх мэт учир шалтгааны

асуултаар өгүүлбэрийг дэлгэрүүлж бичих

- Учир шалтгааны дарааллаар дэлгэрсэн

өгүүлбэрийн холбоосыг ашиглан өөр өгүүлбэр

зохиох

- Өгүүлбэрийг тийм учраас, ийм учраас,яагаад

гэвэл, ингэснээс, тэгснээс болж гэх мэт

холбоосоор холбож дэлгэрүүлэх

Учир шалтгааны

асуултаар

дэлгэрүүлж болох

өгүүлбэртэй тараах

материал, үзүүлэн,

цахим үзүүлэнд

хүүхэлдэйн киноны

хэсгийг ашиглаж

болно.

Багшид өгөх санамж

Бага ангийн агуулгыг заахдаа, шаардлагатай гэж үзвэл тухайн ангид үзэх агуулгыг

түүний өмнөх ангид заах шаардлагтай тохиолдолд түүнийгээ анхан шатны түвшинд

байхаар төлөвлөнө. Мөн тухайн ангид үзэх агуулгадаа түүний дээрх ангийн агуулгыг

давхар заах тохиолдолд агуулгыг нэмж, гүнзгийрүүлж болох бөгөөд өөрөөр хэлбэл уян

хатан удирдан чиглүүлэх боломжтой юм. Жишээ нь: Хүн, амьтдын зан чанарыг

илэрхийлсэн зохиол дээр ажиллаж байвал зан чанарын эерэг ба сөрөг шинжийг

илэрхийлсэн үгсийг түүж бичих болон нэмж жагсаалт гаргаад түүнийгээ үгсийн аймгийн

зөвхөн асуултыг ашиглан бүлэглүүлж энэ нь зохиолд ямар үүрэгтэй байгаа тайлбарлах

ажил хийлгэнэ.

4.2. Өгүүлбэр

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

4.2.1. Өгүүлбэрт сэтгэлийн хөдөлгөөн, өнгө аясыг илтгэх үг хэллэгийг аялга тохируулан хэрэглэх, зөв бичих (талархсан, хүссэн, анхааруулсан)

- Үгийн гүн утга өнгө аясыг ойлгож хэрэглэх

- Үг хэллэгийг өгүүлбэрт өөр өөр

дараалалтай оруулж болдгийг харуулах

- Өгүүлбэрийн хэлэх зорилгыг дууны өнгө

аясаар зөв илэрхийлэх

- Өгүүлбэрийн хэлэх зорилгыг өөрчлөн бичих

(асуух өгүүлбэрийг анхааруулах өгүүлбэр

болгох гэх мэт)

Суралцахуйн

зорилтыг

хэрэгжүүлэхэд

тохиромжтой төрөл

бүрийн эх, эхийн

хэсэглэл

4.2.2. Учир шалтгааны холбоо хамаарлыг илэрхийлэх холбох үгийг хэрэглэх (тийм учраас, ийм учраас,яагаад гэвэл, ингэснээс, тэгснээс болж гэх мэт)

Учраас, юуны учир, тийм учраас, яагаад,

яагаад гэвэл гэх мэт учир шалтгааны холбоо

хамаарлыг илэрхийлэх үгсийг зөв хэрэглэхдээ

- Дээрх холбоосоор холбогдсон эхийг учир

шалтгааныг ойлгон унших

- Өгүүлбэрүүдийг холбоос ашиглан учир

шалтгаан заасан нийлмэл өгүүлбэр болгох

Учир шалтгааны

холбогдолтой

асуулт гаргаж

болохуйц төрөл

бүрийн эх,

өгүүлбэр

Page 71: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

71

Багшид өгөх санамж

Өгүүлбэрийн хэлэх зорилгыг өөрчлөн бичих даалгавар өгнө. Асуух өгүүлбэрийг

анхааруулах өгүүлбэр болгох гэх мэтээр өөрчилнө. Жишээ нь: Зохиолч Ц.Эрдэнэчулууны

“Хурганы гал” өгүүллэгийг уншуулж өгүүлбэрт сэтгэлийн хөдөлгөөн, өнгө аяс илтгэх үг

хэллэг нэмэх, учир шалтгааны холбоо хамаарлыг илэрхийлэх холбох үг нэмэх зэргээр

даалгавар өгч болно.

Анхны эх Өөрчилсөн эх

Хурганы гал (өгүүллэг)

Мал төллөсний дараахан нэгэн орой өвөө

маань намайг дагуулан хурганы пүнзэнд

орлоо.

Тэрээр хургануудаа өхөөрдөж байгаа юм

шиг үсийг нь сөргүүлэн илэв. Хэд гуравхан

оч үсэрч байх юм. Өвөө:

-Эд маань туниа муутай байна даа гэснээ

миний хайртай хурганы үсийг иллээ.

Галын оч тэнгэрийн од шиг гялалзлаа.

-Тэнхлүүн сайн байна. Ийм л байвал энэ

хаврыг алзахгүй давна. Үүнээс хойш

хургануудынхаа тарга тэвээргийг ингээд

шалгачхаж байгаарай гэж хэлэв.

Хурганы тарга тэвээрэг сайн байвал үс нь

их гал очтой байдаг, тааруухан байвал

галгүй болчихдогийг мэдэж авснаас хойш

би туниа муутай хургануудаа угжаар тэжээж

галтай болгодог байж билээ. Тэгээд ч

хонийг халуун хошуутай, галтай амьтан гэж

нэрлэдэг болсон юм

билээ.(Ц.Эрдэнэчулуун)

Хурганы гал (өгүүллэг)

Мал төллөсний дараахан нэгэн орой өвөө маань

намайг дагуулан хурганы пүнзэнд орлоо.

Тэрээр хургануудаа эвий хөөрхий гэж өхөөрдөж

байгаа юм шиг үсийг нь сөргүүлэн илэв. Хэд

гуравхан оч үсэрч байх юм. Өвөө:

-Эд маань туниа муутай байна даа хөөрхийс

гэснээ миний хайртай хурганы үсийг иллээ.

Галын оч тэнгэрийн од шиг гялалзлаа.

- Хараач хөөе. Тэнхлүүн сайн байна. Ийм л

байвал энэ хаврыг алзахгүй давна шүү дээ.

Үүнээс хойш хургануудынхаа тарга тэвээргийг

ингээд шалгачхаж байгаарай, хүү минь гэж

хэлэв.

Хурганы тарга тэвээрэг сайн байвал үс нь их гал

очтой байдаг, тааруухан байвал галгүй

болчихдогийг мэдэж авснаас хойш би туниа

муутай хургануудаа угжаар тэжээж галтай

болгодог байж билээ. Тэгээд ч хонийг халуун

хошуутай, галтай амьтан гэж нэрлэдэг болсон

юм билээ. (Ц.Эрдэнэчулуун)

Мөн учир шалтгаан заасан “Инга эхлээд усны гадаргуугаас дээш өндөр үсрэх сургууль хийлээ. Тун

чадмаг байсан учраас төдөлгүй цагираган дундуур нааш цааш үсэрдэг болжээ.” гэсэн өгүүлбэрт

байгаа учир шалтгааныг илэрхийлэхдээ ашигласан холбоосыг тайлбарлах гэх мэтээр ажиллаарай.

4.3. Үгийн сан

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

4.3.1. Ойролцоо ба эсрэг утгыг таних, жишээ гаргах

Ойролцоо ба эсрэг утгатай үг дээр

ажиллахдаа

-Эхээс эсрэг ба ойролцоо утгатай үгийг

олох

-Эхэд байгаа үгийг ойролцоо ба эсрэг

үгээр солин найруулж бичих

-Ойролцоо ба эсрэг утгатай холбоотой

төрөл бүрийн дасгал ажиллах

Ойролцоо ба эсрэг

утгатай үгээр солин

найруулж болохоор төрөл

бүрийн бичил эхүүд,

ойролцоо ба эсрэг утгатай

үгийн толь

4.3.2. Хэлц үгийг чээжилж тогтоох, ойлгох, тайлбарлах

Хэлц үгийн толь ашиглан хэрэгтэй хэлцээ

олох, тогтоох, хэрэглэхдээ:

-Хэлцийг ойролцоо ба эсрэг утгаар нь

ангилах

-Хэлцийн утгыг тайлбарлах

-Эх болон өгүүлбэр зохиохдоо хоѐр болон

түүнээс дээш хэлцийг ашиглах

-Өвөрмөц хэлцийг уншаад юуг юутай

зүйрлэж, адилтгаж хэлснийг таамаглах

Хэлц үгийн төрөл бүрийн

толиуд

Хэлцийг ашиглан

өгүүлбэр, эх зохиох

тарааж өгөх материал

Page 72: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

72

4.3.3. Гадаад үгийг нүдлэн тогтоох

-Эхэд гадаад хэлний үгийг яагаад

хэрэглэсэн талаар

-Монгол хэлний ямар үгтэй утга

ойролцоо байж болох

-Энэ үгийг зөв бичиж сурах

-Гадаад үгэнд нөхцөл залгавал ямар

зүйлийг баримтлах (гарахын тийн

ялгалын “–аас” нөхцөл залгаж байвал эр

үг,” –ээс” нөхцөл залгаж байвал эм үг гэж

бусад нөхцөлийг залгах гэх мэт)

Гадаад үг орсон

сурагчдын нас сэтгэхүйн

онцлогт тохирсон богино

өгүүллэг, шүлэг

Багшид өгөх санамж

Зохиолын төрөл зүйлийн зохиомж нь үгийн сангаасаа ихээхэн хамааралтай байдаг тул

багш сурагчидтай хамтран энэ онцлогийг зохиол судлахдаа хийлгэж хэвших хэрэгтэй.

Жишээ нь амьтдын тухай үлгэр болон зохиолд ямар үг илүү олон хэрэглэгддэг, сургуулийн

үйл ажиллагааны тухай зохиолд ямар үг илүү хэрэглэгддэг гэх мэтээр ярилцах. Үүнийг

сурагчдаар хийлгэхдээ янз бүрийн сэдэвтэй хэд хэдэн эхийг сонгоод баг болгон үгийн сан

дээр ажиллуулж болно. Эсвэл хэд хэдэн зохиолын зөвхөн хэсгийг уншуулаад энэ эхэд

ямар ямар үг түлхүү гарах бол? Ямар учир шалтгаанаар энэ дүгнэлтийг гаргасан болохыг

ярилцах хэрэгтэй. Жишээ нь: Ц.Мөнх зохиолчийн “Банхар минь” туужийн “Банхарын

гэнэдсэн нь” гэсэн есдүгээр хэсэг, “Арслангийн аз” гэсэн арван хоѐрдугаар хэсгийн эхний

хэсгийг өгөөд ямар ямар үгс түлхүү гарч болохыг ярилцах төдийгүй хоѐулаа нохойны

тухай байсан мөртлөө яагаад өөр өөр үг байхаар таамагласныг ярилцах гэх мэт.

Банхарын гэнэдсэн нь

...Ээж хаанаа ч хүрэхгүй самгардаж

борооноор уруудсан хонио Банхартаа

даатгаад орхижээ. Банхар хонио

гэрийн зүг эргүүлэн тууж явтал нэг

өлөгчин чоно алсуур тойрч иржээ...

Арслангийн аз

Зуслангаас буухын үед Лхагваагийн “Арслан” нэрт гөлөг

манай зуслангийн хүүхэд битгий хэл томчуудын гайхлыг

татсан амьтан болж хувираад байлаа. Хүүхдүүд Арсланг

зунжингаа “Нуусан юм олох сургууль” хийлгэсэн тэр

эрдэмд нэвтэрч эргээд өөрсдөөр нь тоглоом тохуу хийдэг

болсон байна...

Гадаад үгийг зөв бичих. Эхэд байгаа гадаад үгийг бичиж сурах болон монгол хэлний тийн

ялгалаар хэрхэн хувилж байгааг ухаарч зөв бичих гэх мэт төрөл бүрийн ажлууд хийж

болно. Жишээлбэл: Ц.Эрдэнэчулуун зохиолчийн дараах өгүүллэгт Инга гэсэн үг 13 удаа

орохдоо нэрлэхийн тийн ялгалаар 12 удаа заахын тийн ялгалаар нэг удаа хэлбэржсэн

байгааг анзаарах, цирк гэсэн үг 3 удаа орохдоо харьяалахын тийн ялгалаар 2 удаа, өгөх

оршихын тийн ялгалаар нэг удаа хэлбэржсэн байгаа анхаарч бичнэ. Эсвэл эхийг нэг удаа

уншуулахдаа гадаад үгийг хэрхэн яаж бичсэн байгаа анхаарч унших даалгавар өгөөд

дараагийн удаа уг гадаад үгийг орхиж бичсэн хуудсыг өгч өөрсдөө нөхөж бичих даалгавар

хийлгэж болно.

Инга битгий гутраарай (өгүүллэг)

Инга гэж далайн жижигхэн гахайны нэр. Түүнийг амьтан тоглуулагчид усан циркт

авчраад удаагүй ч үзэгч бяцхан найзуудынхаа талархлыг хүлээсэн юм. Инга эхлээд усны

гадаргуугаас дээш өндөр үсрэх сургууль хийлээ. Тун чадмаг байсан учраас төдөлгүй

цагираган дундуур нааш цааш үсэрдэг болжээ. Хэрвээ тоглолт амжилттай бол загасаар

шагнана. Циркийн усан санд загас байдаггүй болохоор Инга хөдөлмөрөөрөө л хоолоо олж

идэхээс өөр аргагүйд хүрсэн юм. Ингээд л бяцхан Инга жүжигчний амьдралд орлоо.

Төдөлгүй усан дээр бөмбөг өнхрүүлж, хүний гараас загас мэргэн шүүрэхэд түүнийг үзсэн

хүүхдүүд алга нижигнүүлэн ташна. Инга тэр баяр бахдалыг ойлгодог байлаа.

Page 73: ГУРАВДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_3.pdfШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ... сурагчдын чөлөөт

73

Циркийн нүсэр дагшаа хөгжим танхим дүүрэн эгшиглэж, Ингаг тоглолтод урилаа. Энэ

удаа Инга усан доорх бөгжийг эрж олон бас усан дор шуудан зөөх хэрэгтэй байсан юм.

Гэтэл Инга усан доогуур хэчнээн эрж хайсан ч тэрхүү бөгжийг олж чадсангүй. Байн байн

усны мандалд гарч гэмшил илэрхийлж байхыг харсан үзэгчид гайхаш тасарлаа.

-Инга чи яачихав аа? Олдог байсан шүү дээ гэж танил хүүхдүүд нь шуугилдлаа. Инга ус

руу шумбаж ороод дахин гарч ирсэнгүй. Амьтан тоглуулагчид бүр гайхаж хоцорлоо.

Харин үзэгч хүүхдүүд:

-Инга, битгий гутраарай. Шинэ тоглолт чамайг дахин хүлээж байгаа шүү гэж хашгирчээ.

Инга! Битгий гутраарай.(Ц.Эрдэнэчулуун)

Эхэд байгаа зарим үгийг ойролцоо болон эсрэг утгатай үг хэлцээр сольж бичих дасгал ч

хийлгэж болно. Жишээлбэл: Дараах үгсийг утга тохируулан сольж бичих даалгавар өгнө.

“Ямитай өнгөрүүлсэн хөгжилтэй зун” зохиолыг унших явцдаа гадаад үгийг бичиж сурахаас

гадна эхэд байгаа хэлцийн утгыг ойлгох, утга тохирох хэлцээр солих зэрэг даалгавар

хийлгэж болно.

Ямитай өнгөрүүлсэн хөгжилтэй зун (туужаас)

Ёоко Ями бол Киотогийн нэгэн дунд сургуульд сурдаг япон жаал. Арвангурван настай,

долоодугаар ангид сурдаг. Ёоко Ямитай өнгөрүүлсэн гурван жил хөгжилтэй явдлаар

дүүрэн байсан.

Ирсэн дороо... Монголын амьдралд дасч чадахгүй хэцүү байх шиг санагдсан билээ.

Морь унаж сурах гэж их чармайсан. Дов сондуултай Хөх голын ширэг дотор хэд хэдэн

удаа унасан боловч огтхон ч тоогоогүй. Тэгсээр тэгсээр биднээс дутахгүй морь унадаг

болсон юм. Ёоко яаж мориноосоо унаж байсан ч хүнд уурлахгүй. Өөртөө л уурлана.

Ихэнхдээ алдаа гаргавал өөрийгөө л буруутгана. Энэ нь бидэнд байдаггүй бас нэг сайн

чанар...

Энэ жил ирэхдээ ноднин яриад байсан робот хэмээх төмөр хүнээ авчирсан болохоор

түүнийг нь үзэхсэн гэж бид тэсч ядаж байлаа. Хаси Ями хэмээх роботыг угсрах үеэр гэр

дүүрэн хүн цуглалаа... Угсарч дуусмагц Хаси Ями хоѐр хөл дээрээ алгуурхан бослоо. Гэрт

зүү унагасан ч дуулдахаар нам гүм болж хүмүүс амьсгаа даран чагнана. Ями гэр доторхыг

тойруулан харснаа “Са-ий-на ба-ий-ца-га-аа-на уу. На-ма-ий-гэ Ха-си Яа-ми гэ-дэг” гэв.

-Хүүш энэ чинь ярьдаг эд байх нь юу юу гэнэ вэ хэмээн хамгийн түрүүн Хандаа гуай дуу

алдлаа.

-Ярих нь бүү хэл хонь хариулна, бас түлээ хөрөөднө гэж Хасар хэллээ...

Удалгүй Ёоко Ями явж, Хаси Ями үлдлээ...(Д.Батжаргал)

Багш хичээл заахдаа унших, ярих, сонсох, бичих чадварыг тэнцвэртэй хөгжүүлэхүйц

хүүхдийн онцлогт нийцсэн тохиромжтой хэрэглэгдэхүүнийг сонгохыг зөвлөж байна.

Жишээлбэл:

- Аливааг учир шалтгааны болон олон талаас нь харах чадвар төлөвшүүлэхэд чиглэсэн

- Амьдралын гэгээтэй, хүч чадалтай, зүй зохистой талыг олж харах, амьдрах ухаанд

сургасан

- Өөрийн улс орны уламжлалт ѐс заншил, соѐлыг ойлгодог, эх орноо хайрлах, үндэсний

болоод нийгмийн хөгжлийн төлөө гэх хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн

- Дэлхий дахины байдал, соѐл уламжлалыг ойлгох, хамтын ажиллагаа, оролцооны

сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн байхаар сонголтыг хийнэ.

сургагчид, жижигхэн, чадварлаг, циркчин, удалгүй, уучлал эрж, гайхлаа,

хашгиралдлаа, гуниарай