26
БУЛГАН АЙМАГ УЛСЫН БҮРТГЭЛ, СТАТИСТИКИЙН ГАЗАР, СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС 2015 он БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА

БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА¥үн ам 2015(1).pdf · хүн амын өсөлт, сөрөг өөрчлөлтийг хүн амын бууралт

  • Upload
    others

  • View
    16

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА¥үн ам 2015(1).pdf · хүн амын өсөлт, сөрөг өөрчлөлтийг хүн амын бууралт

БУЛГАН АЙМАГ УЛСЫН БҮРТГЭЛ, СТАТИСТИКИЙН

ГАЗАР, СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС

2015 он

БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА

Page 2: БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА¥үн ам 2015(1).pdf · хүн амын өсөлт, сөрөг өөрчлөлтийг хүн амын бууралт

БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА 2015

1

Гарчиг

ХҮН АМ

1. Булган аймгийн танилцуулга

2. Ойлголт, Тодорхойлолт

3. Хүн амын тоо

4. Хүйсийн харьцаа

5. Хүн амын жилийн дундаж өсөлтийн хувь

6. Хүн амын ердийн цэвэр өсөлт

7. Хүн амын нас хүйсийн суварга

8. Хүн ам зүйн ачаалал

9. Хүн амын нягтрал

10. Хүн амын суурьшил

11. Төрөлтийн үзүүлэлт

12. Нас баралт

13. Гэрлэлт, цуцлалт, хүүхэд үрчлэлт

14. Шилжих хөдөлгөөн

15. Өрх

16. Дүгнэлт

Page 3: БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА¥үн ам 2015(1).pdf · хүн амын өсөлт, сөрөг өөрчлөлтийг хүн амын бууралт

БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА 2015

2

Булган аймаг нь Түшээт хан аймаг, Түшээт ханы хошуунд хамрагдаж байгаад, 1691 оноос Дайчин вангийн хошуу болжээ. Анхны Засаг ноён нь Абатай сайн ханы удмын Чимчугнамжил байсан байна. Мөн 1924 оноос өмнөх үед Булган, Бугат, Хангал, Сайхан, Орхон, Сэлэнгэ сумд нь дайчин вангийн хошуу, Бүрэгхангай сум Жонон гүний, Дашинчилэн, Баяннуур сум Үйзэн гүний, Гурванбулаг сум нь Түшээт ханы, Хишиг-Өндөр, Могод сум нь Баруун гүний, Баян-Агт сум Үржин гүний, Хутаг-Өндөр сумын баруун тал нь Жанжий гүний, зүүн тал нь Дайчин вангийн 1918 онд Баатар вангийн, Тэшиг сумын баруун хэсэг нь Ар гөрөөчний отогт харьяалагдаж байгаад 1924 онд Орхоноос хойших сумд үндсэндээ Булган хан уулын хошуу болсон байна. Анх аймаг байгуулагдахдаа 15 сум 128 баг, 10360 өрх, 43500 хүн амтай, нийт хүн амын 49.5 хувь нь эрэгтэй, 50.5 хувь нь эмэгтэйчүүд, 1.1 сая толгой малтай, 42250 ам км нутагтай байгуулж, Сэлэнгэ аймгаас Сайхан, Хантай, Сэлэнгэ, Булган, Сэлэнгэбүрэн, Халиун, Хангал, Цонхлон сумд, Төв аймгаас Бүрэгхангай, Авзага сум, Хөвсгөл аймгаас Тэшиг, Хутаг-Өндөр, Намнан, Баян-Агт сум, Архангай аймгаас Могод сумыг Булган аймагт харъяалуулж байсан байна. Аймгийн төв Булган сум нь далайн төвшингөөс дээш 1210 м өндөрт, Улаанбаатар хотоос 318 км, агаараар 265 км, Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоос 335 км, Төв аймгийн төв Зуунмод хотоос 379 км, Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос 348 км, Архангай аймгийн төв Цэцэрлэг хотоос 282 км, Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотоос 364 км дөрвөн замын уулзварт байдаг. Хангайн нурууны салбар бэсрэг уулс Хантай, Булган хан, Хан жаргалант, Дулаан хан, Намнан, Хутаг-Өндөр, Онгон сарьдаг, Сардиг бүтээл, Бөхөн шарын нуруу, Бүрэн хан, Могодын нуруу, Авзага хайрхан, Бүрэгхангай, Хөгнө хан, Лах баян, Өрхтэй, Баянзүрх, Баян-Агт зэрэг 2000 метрээс дээш өндөр 20 гаруй уул нуруудтай. Хамгийн өндөр цэг нь Хантай нурууны оргил Давлин 2171 м, хамгийн нам дор газар нь Сэлэнгэ мөрний сав, Сүмийн булан, Ингэт толгой орчим далайн түвшингээс дээш 950 м байдаг. Сэлэнгэ, Орхон, Туул, Эг, Хануй, Харбух, Тарвагтайн тарни, Хангал, Ингэт, Хужир, Баянгол, Зэлтэр, Алтайд, Ачуут, Могой, Төлбөр, Балиг, Цагаан гол зэрэг 388 гол горхи, 369 булаг шандтай. Хунт, Хульж, Хануй, Цагаан гол, Чин толгой, Чулуут, Хөөвөр, Зүүнтүрүү зэрэг 30 орчим рашаантай. Уур амьсгал нь эх газрын эрс тэс сэрүүвтэр чийглэг 1-р сарын дундаж температур нь Булган хотын орчимд -22.80, 7-р сард 16.50, үнэмлэхүй дулаан нь 34.8 хэм, үэнмлэхүй хүйтэн нь -44.10, жилийн дундаж тунадас 324 мл боловч, зарим жил 500 мл-с дээш байдаг. Салхины дундаж хурд 2.2 м/с, цасан бүрхүүлийн дундаж зузаан Булган орчимд 15-25 см, түрүүчийн цас 9-р сарын дундуур, сүүлийн цас 5-р сарын дундуур ордог. Хур бороо элбэгтэй учир агаар чийглэг, харьцах чийглэгийн жилийн дундаж 63 хувь байдаг. Жилийн турш цэлмэг өдөр зонхилж 68-108, бүрхэг өдөр 12-66 байдаг. Байгалийн баялагт ашигт малтмалаас алт, мөнгө, зэс, молибден, хар тугалга, чулуун нүүрс, оюу, номин, болор, гантиг, боржин чулуу, барилгын төрөл бүрийн материал, элс хайрга, хүрмэн бай шохойн чулуу, зос, будаг элбэг. Тус аймаг нь 2015 оны жилийн эцэст 60014 хүн амтай. Нийт хүн амын 50.8 хувь нь эрэгтэй, 49.2 хувь нь эмэгтэйчүүд, 16816 буюу 28.2 хувь нь 0-14 насны хүүхэд, 19503 буюу 32.4 хувь нь 15-34 насны залуучууд, 22026 буюу 36.7 хувь нь 35-69 насныхан, 1669 буюу 2.7 хувь нь 70-аас дээш ахмадууд тус тус эзэлж байна. Хүн амын 11552 буюу 19.1 хувь нь аймгийн төв Булган суманд амьдарч байна. Аймгийн нийт сум төвийн эрчим хүчинд холбогдсон. Холбоо мэдээллийн шинэ дэвшилтэт технологи бүрэн нэвтэрсэн. Үйлдвэрлэл, үйлчилгээ, төрийн болон хувийн хэвшлийн 1100 гаруй нэгжтэй, томоохон хот сууринтай хатуу хучилттай замаар холбогдсон. Хангайн гурил ХХК, Хонгор агро ХХК, Илчит металл ХХК зэрэг томоохон үйлдвэрүүдтэй. Жилдээ 280-300 орчим тэрбум ДНБ үйлдвэрлэдэг. Нийт ДНБ-ний 80 орчим хувийг Хөдөө аж ахуйн салбар бүрдүүлдэг.

БУЛГАН АЙМГИЙН ТАНИЛЦУУЛГА

Page 4: БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА¥үн ам 2015(1).pdf · хүн амын өсөлт, сөрөг өөрчлөлтийг хүн амын бууралт

БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА 2015

3

ОЙЛГОЛТ, ТОДОРХОЙЛОЛТ

Хүн ам зүйн шилжилт: Хүн амын төрөлт болон нас баралтын өндөр түвшинээс нам түвшинд шилжиж буй динамик шилжилт юм. Нас баралтын бууралт нь голдуу төрөлтийн бууралтаас түрүүлж явагддаг бөгөөд энэ нь шилжилтийн хугацааны туршид хүн амын огцом өсөлтийг бий болгодог.үн амын тоо: Тодорхой хугацаанд, тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын тоог илэрхийлнэ. Хүн амын тоог бэлэн болон суурин хүн амаар тооцдог. Суурин хүн ам: Тухайн засаг захиргааны нэгжид 183 хоног буюу 6 сараас дээш хугацаагаар оршин сууж байгаа хүн амыг хэлнэ.Бэлэн хүн ам: Тооллого явуулж буй үед тухайн нутагт дэвсгэрт оршин сууж байгаа нийт хүн амыг (байнга болон түр хугацаагаар амьдарч байгаагаас үл хамаарч) хэлнэ. Бэлэн хүн амыг хүн ам, орон сууцны тооллогоор 10 жилд нэг удаа тодорхойлно.Жилийн эхний хүн ам: Тайлант оны эхэнд, тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын тоог илэрхийлнэ.Жилийн эцсийн хүн ам: Тайлант оны эцэст, тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын тоог илэрхийлнэ.Хүн амын жилийн дундаж тоо: Тайлант оны эхний болон эцсийн хүн амын тооны дунджаар илэрхийлэгдэнэ.

Хүн амын өсөлт, бууралт: Тодорхой хугацааны туршид хүн амын тооны эерэг өөрчлөлтийг хүн амын өсөлт, сөрөг өөрчлөлтийг хүн амын бууралт гэнэ.Хүн амын ердийн цэвэр өсөлт, бууралт: Тухайн жилийн хүн амын төрөлт, нас баралтын тооны зөрүүгээр илэрхийлэгдэнэ.

Хүн амын ердийн цэвэр өсөлт (бууралт)-ийн коэффициент: Хүн амын төрөлт, нас баралтын тооны зөрүүгээр тухайн жилийн хүн ам өссөн (буурсан)-ийг харуулах коэффициент бөгөөд түүнийг суурин хүн амд эзлэх хувиар илэрхийлнэ.

Дундаж наслалт: Шинээр төрсөн (төрөх үеийн) хүүхдийн цаашид үргэлжлэн амьдрах дундаж хугацааг (жил) хэлнэ.Хүн амын нас, хүйсийн бүтэц: Насны бүлэг тус бүр дэх эрэгтэй, эмэгтэй хүнамын тоог хувийн жингээр илэрхийлнэ.Хүн амын нас, хүйсийн суварга: Хүн амыг нас, хүйсээр хуваарилан харуулдаг босоо байрлалтай диаграмм юм. Онолын хувьд босоо тэнхлэгт нийт хүн амд тухайн насны хүн амын эзлэх хувийн жингээр харуулах ба бага насныхныг суваргын доод хэсэгт, хэвтээ тэнхлэгийн зүүн талд эрэгтэйчүүдийг, баруун талд эмэгтэйчүүдийг тус тус дүрслэн харуулдаг. Хүн амын нас, хүйсийн суварга нь цаг хугацааны тодорхой үеийн хүн амын нөхөн үржихүйн тасралтгүй процесын явцыг харуулна. Хэрэв хүн амын нөхөн үржихүйн процесын тухайлбал төрөлт, нас баралтын түвшинд ямар нэг нөлөө гараагүй тохиолдолд насны пирамид нь тэнцүүхэн дүрслэгдэх ба урт хугацааны туршид төрөлтийн өндөр түвшин хадгалагдаж, нас баралтын түвшин ч харьцангуй өндөр байсан тохиодолд суваргын суурь нь өргөн, орой руугаа нарийссан хэлбэртэй, харин төрөлт, нас баралтын түвшин бага байсан тохиолдолд суваргын суурь нь нарийхан, орой руугаа өргөссөн хэлбэртэй байна.

Page 5: БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА¥үн ам 2015(1).pdf · хүн амын өсөлт, сөрөг өөрчлөлтийг хүн амын бууралт

БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА 2015

4

Залуу хүн ам: Нийт хүн амд 0-15 насныхны эзлэх хувь юм. Энэ нь 35 ба түүнээс дээш бол тухайн улсыг залуу хүн амтай улс гэнэ.Хүн амын насжилт: Нийт хүн амын дунд насанд хүрэгчид болон, ахимаг насны хүн амын эзлэх хувийн жин өсч, хүүхэд, өсвөр насны залуучуудын эзлэх хувийн жин буурч байгаа явцыг хэлнэ.Хүйсийн харьцаа: Эрэгтэйчүүдийн тоог эмэгтэйчүүдийн тоонд харьцуулсан харьцаа бөгөөд энэ нь 100 эмэгтэйд ногдох эрэгтэйчүүдийн тоог илэрхийлнэ. Хүүхэд-эмэгтэйчүүдийн харьцаа: Тухайн жилийн төрөх насны буюу 15-49 насны 1000 эмэгтэйд ногдох 5 хүртэлх насны хүүхдийн тоог илэрхийлнэ.

Хүн ам зүйн ачаалал: Хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох тэжээгдэгчийн тоо (15-аас доош, 65 ба түүнээс дээш насны хүн амын тоо) буюу хөдөлмөрийн бус насны хүн амын нийгэмд үзүүлж буй ачааллыг хүн амын насны бүлгийн бүтцээр илэрхийлнэ.

Хүн амын нягтрал: Нэгж газар нутагт ногдох хүн амын тоог илэрхийлнэ. Жишээ нь нэг хавтгай дөрвөлжин км газар нутагт ногдох хүн ам эсвэл тариалах боломжтой нэг хавтгай дөрвөлжин км газар нутагт ногдох хүн ам гэх мэт.

Хүн амын тархалт: Хүн амын нутагшилт, тархалтын хэв маягийг илэрхийлнэ. Жишээлбэл хот, хөдөөд гэх мэт.Хотын хүн ам, өрх: Нийслэл, аймгийн төв, тосгонд оршин суугаа бүх хүн ам, өрхийг хамруулна.Хөдөөгийн хүн ам, өрх: Сумын төв (аймгийн төвийн сумыг оруулахгүй), хөдөөд оршин суугаа бүх хүн ам, өрхийг хамруулна.Хот, суурин газар: Монгол Улсын хот, тосгоны эрх зүйн байдлын тухайн хуулийн 3.1-д зааснаар хот нь “15000-аас доошгүй оршин суугчтай, тэдгээрийн дийлэнх хувь нь голлон үйлдвэр, үйлчилгээний салбарт ажилладаг, хот бүрдүүлэгч дэд бүтэц хөгжсөн, өөрийн удирдлага бүхий төвлөрсөн суурин газар мөн”, 3.2-д зааснаар тосгон нь “500-15000 оршин суугчтай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлал, амралт, сувилал, тээвэр, худалдаа зэрэг салбарын аль нэг хөгжсөн, өөрийн удирдлага бүхий суурин газар мөн”.Төрүүлсэн хүүхдийн тоо: Тухайн эмэгтэйн нөхөн үржихүйн амьдралынхаа хугацаанд нийт хэдэн хүүхэд төрүүлснийг харуулна. Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн амьдралын хугацаа дуусахыг хүлээхгүйгээр нэг эмэгтэй хэдэн хүүхэд төрүүлж байгааг тооцох шаардлага гардаг. Энэ үед төрөлтийн нийлбэр коэффициент гэсэн үзүүлэлтийг ашиглаж болно.Төрөлтийн дараалал: Эмэгтэйчүүдийг амьд төрүүлсэн хүүхдийн тоогоор ангилсан бүлэг юм. Хэрэв тухайн эмэгтэй нэг ч удаа хүүхэд төрүүлээгүй бол төрөлтийн тэг дараалал, харин нэг хүүхэд төрүүлсэн бол төрөлтийн нэгдүгээр дараалалд хамааруулна. Энэ үзүүлэлтийг эмэгтэйчүүдийн төрүүлсэн хүүхдийн тоогоор ангилж төрөлтийн үелрэлийг судлахад ашиглана. Төрөлтийн ерөнхий коэффициент: Тухайн жилийн 1000 хүн тутамд ногдох амьд төрсөн хүүхдийн тоог илэрхийлнэ.

Page 6: БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА¥үн ам 2015(1).pdf · хүн амын өсөлт, сөрөг өөрчлөлтийг хүн амын бууралт

БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА 2015

5

Төрөлтийн тусгай коэффициент: Тухайн жилийн төрөх насны (15-49 насны) 1000 эмэгтэйд ногдох амьд төрсөн хүүхдийн тоогоор илэрхийлнэ. Энэ үзүүлэлт нь хүн амын насны бүтцээс үл хамаарч, тухайн жилийн төрөлтийн дундаж түвшинг илэрхийлнэ.

Насны бүлэг дэх төрөлтийн коэффициент: Тухайн насны бүлэг тус бүрийн эмэгтэйчүүдийн төрөлтийн түвшинг илэрхийлнэ.

Төрөлтийн нийлбэр коэффициент: Нэг эмэгтэйн (нөхөн үржихүйн амьдралын хугацаагаа дуустал нас барахгүй гэж үзвэл) нөхөн үржихүйн амьдралынхаа сүүл үе гэхэд төрүүлсэн байх нийт хүүхдийн тоог илэрхийлнэ. Төрөлтийн нийлбэр коэффициентийг бүх эмэгтэйчүүдийн тухайн цаг үе дэх төрөлтийн тоог нэгтгэн, нэг эмэгтэйд ногдохоор тооцдог.

Нас баралт: Хүн төрөлхтний дунд гарч буй нөхөн үржихүйн үзэгдлийн нэг. Хүн амын амьжиргааны түвшин, амьдралын хэв маяг, эрүүл ахуйн нөхцөл, өвчлөл нь нас баралтын түвшинд нөлөө үзүүлдэг учир энэ үзүүлэлтийг нас баралтын шалтгаанаар нь тодорхойлж болно.Нас баралтын ерөнхий коэффициент: Тухайн жилийн 1000 хүн тутамд ногдох нас баралтын тоог илэрхийлнэ.

Насны бүлэг дэх нас баралтын коэффициент: Тухайн насны бүлгийн нас баралтын түвшинг илэрхийлнэ. Энэ үзүүлэлтийг нас баралтын шалтгаанаар тодорхойлж болно.

Өрх: Ганц бие болон нэг орон байранд хамт амьдардаг, нэгдмэл төсөвтэй, хүнс, амьдралын наад захын хэрэгцээгээ хамтран хангадаг хэсэг бүлэг хүмүүсийг өрх гэнэ. Өрхийн гишүүд нь хоорондоо ураг төрлийн холбоотой, хамаатан садан, зарим гишүүд нь огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас бүрдсэн байж болно. Өрх гэдэг нь гэр бүл гэсэн ойлголтоос ялгаатай. Нэг өрхөд нэг болон хэд хэдэн гэр бүл амьдарч байж болно.

Page 7: БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА¥үн ам 2015(1).pdf · хүн амын өсөлт, сөрөг өөрчлөлтийг хүн амын бууралт

БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА 2015

6

Хүн амын тоо: Хүн амын тоо Улсын хэмжээнд, 2.1 хувиар өссөн ч хангайн бүсэд 1.3 хувиар өссөн байна. Үүнд Архангай, Өвөрхангай, Булган аймгуудын хүн амын бууралт нөлөөллөө. Булган аймгийн хүн ам 2015 онд 60014 болж 2014 оноос 320 хүн буюу 0.5 хувиар буурсан байна.

Он Архангай Баянхонгор Булган Орхон Өвөрхангай Хөвсгөл Хангайн бүс

Улсын дүн

2014 93086 83044 60334 94421 112992 126043 570080 29959492015 92059 83936 60014 100731 112353 128159 577252 30577782015/2014 98.9 101.1 99.5 106.7 99.4 101.7 101.3 102.1

Хүснэгт 1. Хүн амын тоо, Хангайн бүс, Улсын дүн 2014, 2015

Зураг 1. Хүн амын тоо, Хангайн бүс, Улсын дүн 2014, 2015 он

Зураг 2. Хүн амын хүйсийн харьцаа, Хангайн бүс, Улсын дүн 2015 он

Хүснэгт 1. Хүн амын тоо, хүйсийн харьцаа, оноор

49.3

49.8

49.1

49.8

50.8

49.4

50.1

49.7

50.7

50.2

50.9

50.2

49.2

50.6

49.9

50.3

Улсын дүн

Хангайн бүс

Архангай

Баянхонгор

Булган

Орхон

Өвөрхангай

Хөвсгөл

Эрэгтэй Эмэгтэй

Хүйсийн харьцаа: Монгол улсын хүн амын хүйсийн харьцаа эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү байгаа бол манай аймагт эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү байна. Нийт хүн амын 30512 буюу 50.8 хувь нь эрэгтэйчүүд, 29502 буюу 49.2 хувь нь эмэгтэйчүүд байна.

ОнХүн амын тоо

Хүйсийн харьцааБүгд Эрэгтэй Эмэгтэй

2010 58369 29285 29084 100.72011 58483 29348 29135 100.72012 58651 29583 29068 101.82013 58888 29807 29343 101.62014 60334 30656 29678 103.32015 60014 30512 29502 103.3

Булган аймагт хангайн бүсийн нийт хүн амын 10.4 хувь, Монгол улсын хүн амын 2 хувь нь амьдарч байна.

Улсын дүн84%

Архангай16,3%

Баянхонгор14,6%

Булган10,6%

Орхон16,6%

Өвөрхангай19,8%

Хөвсгөл22,1%Хангайн бүс

16%

2014

Улсын дүн84%

Архангай15,9%

Баянхонгор14,5%

Булган10,4%

Орхон17,5%

Өвөрхангай19,5%

Хөвсгөл22,2%Хангайн бүс

16%

2015

Аймгийн хүн амын хүйсийн харьцаа (100 эмэгтэйд ногдох эрэгтэйчүүдийн тоо) 2010 онд 100.7, 2011 онд 100.7, 2012 онд 101.8, 2013 онд 101.6, 2014 онд 103.3, 2015 онд 103.3 болсон байна. Хүн амын хүйсийн харьцаа 2010 оныхоос эрэгтэйүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс 2.6-аар илүү өмнөх оныхтой адилхан байна.

Page 8: БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА¥үн ам 2015(1).pdf · хүн амын өсөлт, сөрөг өөрчлөлтийг хүн амын бууралт

БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА 2015

7

Хүснэгт 2. Хүн амын тоо, хүйсийн харьцаа, сумаар, 2015 он

СумХүн амын тоо

Хүйсийн харьцааБүгд Эрэгтэй Эмэгтэй

Булган сум 12234 6014 6220 96.7Баян-Агт сум 3052 1550 1502 103.2Баяннуур сум 1868 983 885 111.1Бугат сум 2182 1132 1050 107.8Бүрэгхангай сум 2726 1388 1338 103.7Гурван булаг сум 3133 1617 1516 106.7Дашинчилэн сум 2803 1431 1372 104.3Могод сум 2685 1375 1310 105.0Орхон сум 3482 1865 1617 115.3Рашаант сум 3141 1583 1558 101.6Сайхан сум 3575 1816 1759 103.2Сэлэнгэ сум 3207 1666 1541 108.1Тэшиг сум 3495 1786 1709 104.5Хангал сум 4548 2282 2266 100.7Хишиг-өндөр сум 3154 1592 1562 101.9Хутаг-Өндөр сум 4729 2432 2297 105.9Бүгд 60014 30512 29502 103.4

Хүснэгт 3. Хүн амын тоо, хүйсээр, сумаар, оноор

Хүн амын хүйсийн харьцаа Орхон сум (115.3), Баяннуур сум (111.1), Сэлэнгэ сум (108.1), Бугат сум (107.8) байгаа нь хамгийн их байна. Харин Булган сумын хүн амын хүйсийн харьцаа (96.7) байгаа нь хамгийн бага байна.

Сум2010 2011 2012 2013

Эрэгтэй Эмэгтэй Эрэгтэй Эмэгтэй Эрэгтэй Эмэгтэй ЭрэгтэйБулган сум 6025 6383 6067 6383 5852Баян-Агт сум 1532 1471 1564 1471 1553 1497 1558Баяннуур сум 853 806 885 806 909 815 914Бугат сум 945 936 883 936 953 895 1029Бүрэгхангай сум 1260 1226 1321 1226 1292 1248 1314Гурван булаг сум 1603 1530 1598 1530 1604 1519 1657Дашинчилэн сум 1203 1159 1248 1159 1287 1263 1346Могод сум 1375 1308 1384 1308 1354 1323 1348Орхон сум 1505 1419 1411 1419 1457 1333 1604Рашаант сум 1563 1610 1558 1610 1561 1603 1570Сайхан сум 1886 1840 1808 1840 1843 1785 1825Сэлэнгэ сум 1670 1637 1703 1637 1711 1652 1737Тэшиг сум 1715 1688 1743 1688 1707 1717 1708Хангал сум 2259 2263 2261 2263 2287 2231 2282Хишиг-өндөр сум 1559 1578 1566 1578 1547 1557 1557Хутаг-Өндөр сум 2332 2230 2399 2230 2372 2257 2391

Бүгд 29285 29084 29399 29084 23437 22695 29692

Page 9: БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА¥үн ам 2015(1).pdf · хүн амын өсөлт, сөрөг өөрчлөлтийг хүн амын бууралт

БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА 2015

8

Хүснэгт 3-ийн Үргэлжлэл

Сум2013 2014 2015 2015/2014 %

Эмэгтэй Эрэгтэй Эмэгтэй Эрэгтэй Эмэгтэй Эрэгтэй ЭмэгтэйБулган сум 6158 6100 6302 6014 6220 98.6 98.7Баян-Агт сум 1518 1579 1518 1550 1502 98.2 98.9Баяннуур сум 835 945 871 983 885 104.0 101.6Бугат сум 982 1090 1038 1132 1050 103.9 101.2Бүрэгхангай сум 1235 1431 1313 1388 1338 97.0 101.9Гурван булаг сум 1586 1635 1511 1617 1516 98.9 100.3Дашинчилэн сум 1320 1406 1376 1431 1372 101.8 99.7Могод сум 1307 1378 1320 1375 1310 99.8 99.2Орхон сум 1489 1843 1631 1865 1617 101.2 99.1Рашаант сум 1598 1578 1576 1583 1558 100.3 98.9Сайхан сум 1777 1832 1791 1816 1759 99.1 98.2Сэлэнгэ сум 1624 1721 1602 1666 1541 96.8 96.2Тэшиг сум 1707 1776 1734 1786 1709 100.6 98.6Хангал сум 2245 2311 2226 2282 2266 98.7 101.8Хишиг-өндөр сум 1575 1602 1576 1592 1562 99.4 99.1Хутаг-Өндөр сум 2240 2429 2293 2432 2297 100.1 100.2

Бүгд 29196 30656 29678 30512 29502 99.5 99.4Хүн амын жилийн дундаж өсөлтийн хувь: Булган аймгийн сумдын хүн амын жилийн дундаж өсөлтийн дүр төрх 2004-2009 онд Бугат (-0.1), Рашаант (-0.9), Хишиг-Өндөр (-0.1) буурч байсан бол 2010-2015 онд Сайхан сумын хүн ам (-0.7), Сэлэнгэ (-0.5), Хишиг-Өндөр (-0.6) хувиар буурч, бусад сумдын хүн ам (0.1-3.2) хувиар өссөн байна. 2010-2015 онд хүн амын дундаж өсөлтийн хувь хамгийн өндөр Орхон сум (3.2), Дашинчилэн сум (3.1) Баяннуур сум (2.7) байна.

Сум 2004 % 2009

2010 % 2014

Жилийн дундаж өсөлт, %2004-2009 2010-2015

Булган 103.9 101.6 0.8 0.3Баян-Агт 107.4 112.6 1.5 2.1Баяннуур 113.2 116.0 2.6 2.7Бугат 99.7 98.6 -0.1 -0.2Бүрэгхангай 107.1 109.7 1.4 1.6Гурван булаг 95.6 100.0 0.9 0.0Дашинчилэн 102.6 118.7 0.5 3.1Могод 103.9 100.1 0.8 0.0Орхон 100.4 119.1 0.1 3.2Рашаант 95.4 99.0 -0.9 -0.2Сайхан 103.3 95.9 0.7 -0.7Сэлэнгэ 105.7 97.0 1.1 -0.5Тэшиг 101.8 102.7 0.4 0.5Хангал 110.1 100.6 2.0 0.1Хишиг-өндөр 99.6 96.1 -0.1 -0.6Хутаг-Өндөр 110.9 100.5 2.2 0.1Дүн 103.8 103.7 0.8 0.6

Хүснэгт 4. Хүн амын өсөлт, хувиар, 2004-2009, 2010-2015

Page 10: БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА¥үн ам 2015(1).pdf · хүн амын өсөлт, сөрөг өөрчлөлтийг хүн амын бууралт

БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА 2015

9

1.6 1.8 2.0 2.2

2.2

2.1

-0.40.4

1.20.5

7.0

1.3

-0.3

0.2 0.3 0.4

2.5

-0.52010 2011 2012 2013 2014 2015

Улсын дүн Хангайн бүс Булган

12461176

12331285

11581068

907 918989

1081

1250

1399

12641336 1295

1426 14321356

368 350 293 387 382 357 378 343 340 335 347 381 415 385 382 363 350 355

878826

940 898

776711

529575

649746

903

1018

849951

913

1063 10821001

1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015

Төрөлт Нас баралт Цэвэр өсөлт

Зураг 3. Хүн амын 2010-2015 оны жилийн дундаж өсөлт, хувиар

Зураг 4. Төрөлт, нас баралт, цэвэр өсөлт, оноор

Сүүлийн жилүүдэд шилжин явалт нэмэгдэж, шилжин ирэлт буурч төрөлт буурсантай холбоотой хүн амын өсөлт буурсан байна. Булган аймагт 2010-2015 онд 8109 хүүхэд төрж, 2250 хүн нас барж, ердийн хөдөлгөөний цэвэр өсөлт 5859 хүн болсон байна.Хүн амын ердийн цэвэр өсөлт: Төрөлт, нас баралтын тооноос шалтгаалан энэ үзүүлэлт эерэг, сөрөг байж болно. Аймгийн хүн амын тооны өөрчлөлт эерэг буюу өсөлттэй байна. Тухайлбал 2013 онд цэвэр өсөлт 1063, 2014 онд 1082, 2015 онд 1001 болсон байна.

Хүснэгт 6. Хүн амын ердийн хөдөлгөөний коэффициент, оноор

ОнЕрөнхий коэффициент

Төрөлт Нас баралт Цэвэр өсөлт2004 16.0 6.7 9.32005 16.3 6.1 10.22006 17.3 5.9 11.32007 18.9 5.8 13.02008 21.6 6.0 15.62009 23.8 6.5 17.32010 21.7 7.1 14.52011 22.8 6.6 16.32012 22.1 6.5 15.62013 24.2 6.2 18.12014 23.7 5.8 17.92015 22.6 5.9 16.7

Page 11: БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА¥үн ам 2015(1).pdf · хүн амын өсөлт, сөрөг өөрчлөлтийг хүн амын бууралт

БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА 2015

10

Зураг 5. Хүн амын өсөлтийн хувь, сумаар

Хүн амын нас хүйсийн суварга: Нийт хүн амын тоонд насны бүлэг тус бүрийн хүн амын эзлэх хувийн жин 2015 онд 2010 оныхоос 15-19, 20-24 насных буурчээ. Харин 0-4, 5-9 насны бүлэг дэх хүн амын хувийн жин 2010 оныхоос нэмэгдсэн байна.

Насны бүлэг

2010 2015 Хүйсийн харьцааЭрэгтэй Эмэгтэй Эрэгтэй Эмэгтэй 2010 2015

0-4 2835 2799 3516 3277 101.3 107.35-9 2361 2207 2907 2786 107.0 104.310-14 2865 2730 2248 2082 104.9 108.015-19 3055 3026 2613 2418 101.0 108.120-24 3092 2946 2715 2412 105.0 112.625-29 2426 2422 2605 2277 100.2 114.430-34 2359 2266 2297 2166 104.1 106.035-39 2316 2209 2330 2169 104.8 107.440-44 2082 2064 2274 2190 100.9 103.845-49 1760 1827 2078 2029 96.3 102.450-54 1505 1576 1694 1775 95.5 95.455-59 906 980 1358 1522 92.4 89.260-64 573 595 760 880 96.3 86.465-69 448 505 454 513 88.7 88.570-74 330 368 299 400 89.7 74.875-79 219 285 199 282 76.8 70.680-84 102 160 111 206 63.8 53.985-89 39 75 41 82 52.0 50.090-94 12 32 10 28 37.5 35.795-99 2 8 3 7 25.0 42.9100+ 0 2 0 1 0.0 0.0Бүгд 29287 29082 30512 29502 100.7 103.4

Хүснэгт 7. Хүн амын тоо, насны бүлэг, хүйсээр, хүйсийн харьцаа, 2010,2015 он

Хүснэгт 8. Хүн амын насны бүлэг, хүйсээр, дүнд эзлэх хувь, 2010, 2015 он

Page 12: БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА¥үн ам 2015(1).pdf · хүн амын өсөлт, сөрөг өөрчлөлтийг хүн амын бууралт

БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА 2015

11

Хүн амын хүйсийн харьцаа насны бүлэг ахих тутам буурч байгаа нь зүй ёсны үзэгдэл юм. Булган аймгийн хүн амын төрөх үеийн хүйсийн харьцаа дундажаар 2010 онд 101.3, 2015 онд 107.3 байна

Насны бүлэг

2010 2015 2015/2010Эрэгтэй Эмэгтэй Эрэгтэй Эмэгтэй Эрэгтэй Эмэгтэй

0-4 9.7 9.6 11.5 11.1 118.6 115.65-9 8.1 7.6 9.5 9.4 117.3 123.710-14 9.8 9.4 7.4 7.1 75.5 75.515-19 10.4 10.4 8.6 8.2 82.7 78.820-24 10.6 10.1 8.9 8.2 84.0 81.225-29 8.3 8.3 8.5 7.7 102.4 92.830-34 8.1 7.8 7.5 7.3 92.6 93.635-39 7.9 7.6 7.6 7.4 96.2 97.440-44 7.1 7.1 7.5 7.4 105.6 104.245-49 6.0 6.3 6.8 6.9 113.3 109.550-54 5.1 5.4 5.6 6.0 109.8 111.155-59 3.1 3.4 4.5 5.2 145.2 152.960-64 2.0 2.0 2.5 3.0 125.0 150.065-69 1.5 1.7 1.5 1.7 100.0 100.070-74 1.1 1.3 1.0 1.4 90.9 107.775-79 0.7 1.0 0.7 1.0 100.0 100.080-84 0.3 0.6 0.4 0.7 133.3 116.785-89 0.1 0.3 0.1 0.3 100.0 100.090-94 0.0 0.1 0.0 0.1 0.0 100.095-99 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0100+ 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0Бүгд 100.0 100.0 100.0 100.0

Зураг 6. Хүн амын нас хүйсийн суварга, 2010 Зураг 7. Хүн амын нас хүйсийн суварга, 2010

Page 13: БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА¥үн ам 2015(1).pdf · хүн амын өсөлт, сөрөг өөрчлөлтийг хүн амын бууралт

БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА 2015

12

Суваргын 2010 оны суурь нилээн нарийссан байгаа бол 2015 оны суурь өргөссөн байна. Энэ нь төрөлт нэмэгдсэнтэй холбоотой билээ. Хүн амын ердийн болон шилжих хөдөлгөөний өөрчлөлтөөс шалтгаалан суваргын хэлбэр өөрчлөгдөж болно. Тухайлбал 20-иос дээш насныхан сургуульд суралцах, өөр газар ажилд орох зэрэгтэй холбоотойгоор өөрчлөгдөж болно. Насны бүлэг ахих тутам нас баралтын нөлөөгөөр тухайн насны хүн амын тоо буурч байна

Булган аймгийн хүн ам зүйн ачаалал 2015 онд (46.9), 2010 оныхоос 0.9-ээр өссөн байна.

СумХүн ам зүйн ачаалал 2015%

20102010 2015Булган 41.4 45.9 110.9Баян-Агт 49.1 53.9 109.8Баяннуур 47.1 52.1 110.7Бугат 45.6 43.5 95.3Бүрэгхангай 49 47.5 97.0Гурван булаг 48.4 49.0 101.2Дашинчилэн 54 49.4 91.5Могод 54.2 51.1 94.3Орхон 41.8 46.5 111.4Рашаант 49.5 47.2 95.3Сайхан 49 46.7 95.3Сэлэнгэ 43.2 41.2 95.4Тэшиг 48.7 49.9 102.5Хангал 42.6 44.5 104.4Хишиг-өндөр 42.8 42.7 99.8Хутаг-Өндөр 48.4 47.0 97.1Бүгд 46 46.9 102.0

Хүн ам зүйн ачаалал: Хүн амын насны бүтцийн өөрчлөлтийг илүү харуулж чадах, эдийн засгийн тодорхой ач холбогдолтой үзүүлэлт бол хүн ам зүйн ачаалал юм. Хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох хүүхэд, хөгшдийн харьцааг хүн ам зүйн ачаалал гэдэг. Энэхүү үзүүлэлт нь нийгэм, эдийн засгийн хөгжилд хүний хүчин зүйл, тэр дундаа, насны бүтэц хэр нөлөөлж байгааг харуулдагХүснэгт 9. Хүн ам зүйн ачаалал, сумаар, 2010, 2015 он

Зураг 8.Хүн ам зүйн ачаалал, сумаар, 2015 он

Page 14: БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА¥үн ам 2015(1).pdf · хүн амын өсөлт, сөрөг өөрчлөлтийг хүн амын бууралт

БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА 2015

13

Хүн амын нягтрал: Улс төр, соёл, түүх, засаг захиргаа, цаг агаар, газар зүй зэрэг олон хүчин зүйлс хүн амын суурьшил, улмаар хүн амын нягтралд нөлөөлдөг. Орон нутгийн хүн амын нягтралд хамгийн их нөлөөлж байгаа хүчин зүйлс нь шилжих хөдөлгөөн юм. Булган аймгийн нэг квадрат километр нутаг дэвсгэрт 2010 онд 1.2 хүн ногдож байсан бол 2015 онд мөн 1.2 хүн ногдож байна. Булган сум хүн амын нягтралаараа хамгийн өндөр байна. 2010 онд нэг квадрат километрт 124.1 хүн ногдож байснаа 2014 онд 122.3 хүн болсон байна. Сумдаас 2010 онд Рашаант нэг кваврат киломерт 3.1 хүн, Хангал 2.7 хүн ногдож байгаа нь хамгийн өндөр байсан бол 2015 онд мөн Рашаат, Хангал сумын нэг квадрат киломерт ногдох хүн өндөр байна. Хүн амын нягтрал Булган сумын 6 баг, Хялганат тосгонд хамгийн өндөр байна. Зураг 9. Хүн амын нягтрал, сумаар, 2015 он Зураг 10. Хүн амын нягтрал, багаар, 2015 он

Тэшиг

Хутаг-Өндөр

Хишиг-Өндөр

Бүрэгхангай

Дашинчилэн

Рашаант

Гурванбулаг

Орхон

Бугат

Булган сумхүн ам: 12234

3482

3141

280331331868

3154

27262685

3575

4+

3-4

2-3

Нягтрал

1-2

0-1

3052 2182

4562

3207

3495

4548

Баяннуур

Сэлэнгэ

Хангал

Баян-Агт

Сайхан

Могод

100+10-1001-100-1

нягтрал

Байршил 2010 2015Хүний тоо Дүнд эзлэх

хувьхүн/км2 Хүний тоо Дүнд эзлэх

хувьхүн/км3

Булган 12408 21.3 124.1 12234 20.6 122.3Баян-Агт 3003 5.1 1.0 3052 5.1 1.0Баяннуур 1659 2.8 1.7 1868 3 1.9Бугат 1881 3.2 0.6 2182 3.5 0.7Бүрэгхангай 2486 4.3 0.7 2726 4.5 0.8Гурван булаг 3133 5.4 1.2 3133 5.2 1.2Дашинчилэн 2362 4 1.0 2803 4.6 1.2Могод 2683 4.6 1.0 2685 4.5 1.0Орхон 2924 5 0.7 3482 5.8 0.8Рашаант 3173 5.4 3.1 3141 5.2 3.1

Хүснэгт 10. Хүн амын тоо, нягтрал, сумаар, хувиар, 2010, 2015 он

Page 15: БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА¥үн ам 2015(1).pdf · хүн амын өсөлт, сөрөг өөрчлөлтийг хүн амын бууралт

БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА 2015

14

Сайхан 3726 6.4 1.3 3575 6 1.3Сэлэнгэ 3307 5.7 0.7 3207 5.5 0.7Тэшиг 3403 5.8 0.4 3495 5.8 0.5Хангал 4522 7.7 2.7 4548 7.5 2.7Хишиг-өндөр 3137 5.4 1.3 3154 5.3 1.3Хутаг-Өндөр 4562 7.8 0.8 4729 7.8 0.8

Бүгд 58369 100 1.2 60014 100 1.2

Хүн амын суурьшил: Аймаг, сумын нутаг дэвсгэрийн хэмжээ харилцан адилгүйн зэрэгцээ газар зүйн янз бүрийн бүсэд оршдог, байгалийн баялаг, нутаг дэвсгэрт жигд бус тархсан, уур амьсгал газар зүйн бүсүүдэд ялгаатай, эрс тэс байдаг, дэд бүтэц, эдийн засгийн байдлаас хамааран хүн амын суурьшил, нягтрал, хөгжлийн төвшин өөр өөр байна. Хүн амын суурьшлыг хот, хөдөө, бүс нутгаар тодорхойлох нь тухайн нутаг дэвсгэрийн нийгэм эдийн засгийн хөгжлийг гүнзгийрүүлэн судалж, орон нутгийн онцлогт тохирсон бодлого боловсруулах үндэс болох юм. Аймгийн нийт хүн ам 2010 онд 19.9 хувь нь аймгийн төвд, 6.3 хувь нь тосгонд, 27.6 хувь нь сумын төвд, 46.2 хувь нь хөдөөд амьдарч байснаа 2014 онд 19.1 хувь нь аймгийн төвд, 5.1 хувь нь тосгонд, 25.2 хувь нь сумын төвд, 50.6 хувь нь хөдөөд оршин суурьшиж байна. 2010 оноос хөдөөд оршин суух хүн амын тоо 13.2 хувиар өссөн байна.

БайршилХүн амын тоо 2010%

20152010 2015Бүгд 58369 60014 103.4Аймгийн төв 11638 12234 99.3Тосгон 3670 2913 83.6Сумын төв 16112 13834 94.4Хөдөө 26949 31033 113.2

Хүснэгт 11. Аймгийн хүн амын тоо, байршил,өсөлт, хувиар, 2010, 2015 он

Хүснэгт 12. Хүн амын тоо, сумаар, байршлаар, 2010, 2015 он

Зураг 11. Аймгийн хүн амын тоо, байршил,өсөлт, хувиар, 2010, 2015 он

19.9

20.4

6.3

4.9

27.6

23.1

46.2

51.6

2010

2015

Аймгийн төв Тосгон Сумын төв Хөдөө

БайршилАймгийн төвд 2015%

2010 Сумын төвд 2015%

2010 Тосгонд 2015%

2010 Хөдөөд 2015%

2010 2010 2015 2010 2015 2010 2015 2010 2015Булган 11638 12234 105.1 - - - 770 0 Баян-Агт 830 652 78.6 2173 2400 110.4Баяннуур 698 663 95.0 961 1205 125.4Бугат 734 0 0.0 1147 2182 190.2Бүрэгхангай 833 855 102.6 1653 1871 113.2Гурван булаг 1243 558 44.9 1890 2575 136.2Дашинчилэн 1075 929 86.4 1287 1874 145.6Могод 579 521 90.0 2104 2164 102.9Орхон 959 962 100.3 1965 2520 128.2Рашаант 1687 1571 93.1 1486 1570 105.7Сайхан 749 703 93.9 462 2515 2872 114.2Сэлэнгэ 1878 1775 94.5 1429 1432 100.2Тэшиг 1030 1069 103.8 2373 2426 102.2Хангал 437 439 100.5 3208 2913 90.8 877 1196 136.4Хишиг-өндөр 1255 1149 91.6 1882 2005 106.5Хутаг-Өндөр 2125 1988 93.6 2437 2741 112.5

Бүгд 11638 11552 99.3 16112 13834 85.9 3670 2913 79.4 26949 31033 115.2

Page 16: БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА¥үн ам 2015(1).pdf · хүн амын өсөлт, сөрөг өөрчлөлтийг хүн амын бууралт

БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА 2015

15

Төрөлтийн үзүүлэлтүүд: Насны бүлэг дэхь төрөлтийн коэффициент нь тухайн насны эмэгтэйчүүдийн төрөлтийн харьцааг тодорхойлдог үзүүлэлт юм. Аймгийн төрөх насны эмэгтэйчүүдийн насны бүлэг дэхь төрөлтийн коэффициент 2015 онд 20-24 нас (166.8), 25-29 нас (175,4), 30-34 насанд (134.4) өндөр байна. 2010 онд төрөх насны эмэгтэйчүүд амьдралынхаа туршид төрүүлэх хүүхдийн дундаж тоо 4.6 байсан бол 2014 онд 4.2, 2015 онд 4.2 байна. Энэ нь улсын дундажаас дээгүүр байна.

насны бүлэг 2010 2011 2012 2013 2014 201515-19 19.2 22.1 23.9 38.7 35.4 43.020-24 149.4 144.7 145.1 159.7 166.8 177.025-29 149.5 169.2 157.2 159.8 175.4 155.030-34 110.3 118.5 108.8 136.4 131.4 133.035-39 57.9 64.7 73.5 74.6 72.0 82.140-44 11.6 12.3 13.2 16.6 14.7 14.245-49 1.1 0.5 1.6 0.0 1.5 0.050+ 0.0 0.0 0.0 0.0 0.0

ТЕК1 21.7 22.8 22.1 24.2 23.7 22.9ТТК2 59.2 62.2 78.8 66.3 65.7 88.1ТНК4 4.6 4.8 3.7 4.1 4.2 4.2

2010 2011 2012 2013 2014 2015 2015% 2014

Булган 274 291 306 335 284 304 84.8Баян-Агт 85 70 67 79 77 63 97.5Баяннуур 42 44 51 50 69 47 138.0Бугат 36 23 46 47 26 27 55.3Бүрэгхангай 64 65 54 56 79 83 141.1Гурван булаг 62 95 69 82 74 76 90.2Дашинчилэн 34 58 50 77 73 70 94.8Могод 54 60 47 63 63 67 100.0

Хүснэгт 13. Насны бүлэг дэхь төрөлтийн коэффициент, оноор

Зураг 12. Насны бүлэг дэхь төрөлтийн коэффициент

Хүснэгт 14. Төрөлт, сумаар, оноор

Page 17: БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА¥үн ам 2015(1).pdf · хүн амын өсөлт, сөрөг өөрчлөлтийг хүн амын бууралт

БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА 2015

16

Нас баралт: 2015 онд нас баралт 355 болсон нь өмнөх оноос 1.4 хувиар өссөн байна. Насны бүлэг дэх нас баралтын коэффициент 55-с дээш насанд өндөр байна. 0-4 насны нас баралт өмнөх оноос буурсан бол 5-9 насны нас баралт нэмэгдсэн байна. Сумдаар харуулбал: Бугат, Дашинчилэн, Рашаант, Тэшиг, Хангал, Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр сумдад нас баралт өмнөх оноос нэмэгдэж, бусад сумдад буурсан байна. Хүснэгт 15. Насны бүлэг дэхь нас баралтын коэффициент

Хүснэгт 16. Нас баралт, сумаар, оноор

Орхон 60 55 68 61 88 79 144.3Рашаант 92 74 81 70 77 65 110.0Сайхан 76 81 79 87 94 69 108.0Сэлэнгэ 61 57 57 64 75 92 117.2Тэшиг 63 81 67 79 80 76 101.3Хангал 89 116 91 101 95 84 94.1Хишиг-өндөр 64 56 61 91 66 76 72.5Хутаг-Өндөр 108 110 101 84 112 103 133.3

Дүн 1264 1336 1295 1426 1432 1381 100.4

Насны бүлэг 2010 2011 2012 2013 2014 2015Бүгд 7.1 6.6 6.5 6.2 5.8 5.9

0-4 3.0 2.0 1.0 3.4 2.3 0.95-9 0.2 0.7 0.0 0.8 1.1 0.510-14 0.5 0.9 0.6 0.2 0.2 0.215-19 1.0 1.4 0.2 1.1 0.2 1.820-24 2.3 2.2 0.8 1.6 1.1 0.825-29 1.2 3.3 2.5 1.7 1.6 1.030-34 2.4 2.4 3.1 2.5 2.2 2.235-39 3.1 2.9 2.7 2.4 2.6 2.440-44 7.0 4.5 6.1 5.2 5.0 3.645-49 9.8 8.3 7.9 6.5 5.9 6.350-54 10.1 12.8 14.5 10.8 8.6 6.955-59 16.4 18.5 14.1 16.2 12.6 15.660-64 35.1 25.8 24.5 19.1 24.0 23.865-69 39.9 28.5 44.8 26.0 23.9 32.170+ 84.5 71.0 74.4 69.4 68.1 52.9

2010 2011 2012 2013 2014 2015 2015% 2014

Булган 110 99 101 100 85 89 85.0Баян-Агт 27 22 15 23 23 20 100.0Баяннуур 5 6 8 9 7 9 77.8Бугат 10 9 10 8 11 18 137.5Бүрэгхангай 16 16 16 19 14 9 73.7Гурван булаг 25 18 26 20 17 24 85.0Дашинчилэн 13 14 20 12 19 18 158.3Могод 22 13 17 24 12 22 50.0Орхон 16 28 13 15 15 15 100.0

Page 18: БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА¥үн ам 2015(1).pdf · хүн амын өсөлт, сөрөг өөрчлөлтийг хүн амын бууралт

БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА 2015

17

Рашаант 26 22 19 15 17 16 113.3Сайхан 21 21 22 31 22 17 71.0Сэлэнгэ 18 20 13 18 16 12 88.9Тэшиг 22 19 18 11 12 17 109.1Хангал 30 30 18 24 32 28 133.3Хишиг-өндөр 18 20 33 11 16 21 145.5Хутаг-Өндөр 36 28 33 23 32 20 139.1

Дүн 415 385 382 363 350 355 96.4Гэрлэлт, цуцлалт, хүүхэд үрчлэлт: 2015 онд гэрлэлт 231 байгаа нь өмнөх оноос 14 хувиар буурсан бол хүүхэд үрчлэлт 39 болж 8,3 хувиар буурч, гэр бүл салалт 15 болж 75 хувиар буурсан байна.

Шилжих хөдөлгөөн: 2015 онд 1072 иргэн шилжиж ирсэн нь өмнөх оноос 865 хүнээр буюу 44.6 хувиар бурсан байна. Нийт шилжин ирэгсдийн 378 буюу 35.2 хувь нь Орхон аймгаас шилжиж ирсэн байна. Энэ нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын малчид жилийн ихэнх улиралд Булган аймгийн Орхон сумын нутагт суурьшиж байгаа тул тухайн орон нутагтаа шилжиж ирсэнтэй холбоотой байна. Аймагт шилжин ирсэн хүн 2015 онд 1800 болж өмнөх оноос 1.2 хувиар буурсан байна.

Хүснэгт 17. Гэрлэлт, цуцлалт, хүүхэд үрчлэлт, оноор

Хүснэгт 18. Шилжин ирсэн хүний тоо, сумаар, оноор

2010 2011 2012 2013 2014 2015 2015% 2014

Гэрлэлт 226 292 306 538 267 231 86.5Цуцлалт 82 38 62 51 52 15 28.8Хүүхэд үрчлэлт 46 65 58 55 36 39 108.3Гэрлэлтийн ерөнхий коэфф 3.9 5.0 5.2 9.1 4.4 3.8 86.3 Салалтын ерөнхий коэфф 1.4 0.6 1.1 0.9 0.9 0.2 22.2

Байршил 2010 2011 2012 2013 2014 2015 2015% 2014

Булган 218 168 146 463 219 210 95.9Баян-Агт 51 30 25 92 46 39 84.8Баяннуур 73 57 42 87 80 54 67.5Бугат 79 25 15 208 157 83 52.9Бүрэгхангай 97 85 28 110 167 97 58.1Гурван булаг 50 22 5 86 40 28 70.0Дашинчилэн 54 36 36 97 53 55 103.8Могод 56 27 6 47 35 34 97.1Орхон 71 17 12 138 571 113 19.8Рашаант 30 11 17 112 89 37 41.6Сайхан 61 21 12 49 49 30 61.2Сэлэнгэ 101 154 116 96 82 63 76.8Тэшиг 23 18 24 74 73 34 46.6Хангал 198 116 79 160 159 121 76.1Хишиг-өндөр 34 18 30 75 54 37 68.5Хутаг-Өндөр 112 50 94 137 63 37 58.7

Бүгд 1308 855 687 2031 1937 1072 95.4

Page 19: БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА¥үн ам 2015(1).pdf · хүн амын өсөлт, сөрөг өөрчлөлтийг хүн амын бууралт

БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА 2015

18

Өрх: Булган аймгийн нийт өрхийн тоо 2015 онд 18479 болж өмнөх оноос 252 өрхөөр буюу 1.3 хувиар өссөн байна. Нийт өрхийн 3573 буюу 19.4 хувь нь аймгийн төвд, 909 буюу 4.9 хувь нь тосгонд, 4468 буюу 24.2 хувь нь сумын төвд, 9529 буюу 51.5 хувь нь хөдөөд суурьшиж байна. Хөдөөд суурьшиж байгаа өрхийн тоо өмнөх оноос 2.7 хувиар өссөн байна.

Зураг 13. Шилжин явсан, ирсэн хүний тоо, оноор

Зураг 14. Өрх, суурьшлаар

Хүснэгт 19. Шилжин явсан хүний тоо, сумаар, оноор

Байршил 2010 2011 2012 2013 2014 2015 2015% 2014

Булган 565 371 358 734 434 443 102.1Баян-Агт 117 41 63 122 67 57 85.1Баяннуур 29 44 47 80 54 67 124.1Бугат 38 50 41 108 67 96 143.3Бүрэгхангай 66 112 50 131 69 115 166.7Гурван булаг 47 59 50 122 91 69 75.8Дашинчилэн 17 27 75 91 51 62 121.6Могод 40 42 37 109 72 51 70.8Орхон 114 83 58 69 77 115 149.4Рашаант 49 60 83 162 147 110 74.8Сайхан 63 41 59 107 77 64 83.1Сэлэнгэ 122 150 138 170 174 126 72.4Тэшиг 20 13 44 138 95 86 90.5Хангал 220 112 128 276 176 185 105.1Хишиг-өндөр 130 65 91 145 76 85 111.8Хутаг-Өндөр 201 41 37 154 104 69 66.3

Бүгд 1838 1311 1359 2718 1831 1800 98.3

Page 20: БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА¥үн ам 2015(1).pdf · хүн амын өсөлт, сөрөг өөрчлөлтийг хүн амын бууралт

БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА 2015

19

Хүснэгт 20. Өрхийн тоо,хот, хөдөө, хувиар, 2010-2015 он

Зураг 10. Өрхийн байршил, дүнд эзлэх хувиар, 2010-2015 он

Байршил 2010 2011 2012 2013 2014 2015 2015/2014Аймгийн төв 2979 3028 3338 3434 3265 3573 109.4Тосгон 1044 1047 917 915 801 909 113.5Сумын төв 4794 4123 4543 4691 4889 4468 91.4Хөдөөд 7969 8856 8362 8509 9272 9529 102.8

Бүгд 16786 17054 17160 17549 18227 18479 101.4

17.7

17.8

19.5

19.6

17.9

19.3

6.2

6.1

5.3

5.2

4.4

4.9

28.6

24.2

26.5

26.7

26.8

24.2

47.5

51.9

48.7

48.5

50.9

51.6

2010

2011

2012

2013

2014

2015

Аймгийн төв Тосгон Сумын төв ХөдөөдХүснэгт 21. Өрхийн тоо, сумаар, оноор

Байршил 2010 2011 2012 2013 2014 2015 2015% 2014

Булган 3,299 3,356 3,338 3,434 3,518 3,573 101.6%Баян-Агт 839 843 858 880 884 890 100.7%Баяннуур 454 466 490 495 513 534 104.1%Бугат 550 602 620 691 803 797 99.3%Бүрэгхангай 729 765 782 815 880 875 99.4%Гурван булаг 891 897 897 950 934 945 101.2%Дашинчилэн 777 798 788 810 827 848 102.5%Могод 803 805 800 794 808 835 103.3%

Page 21: БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА¥үн ам 2015(1).pdf · хүн амын өсөлт, сөрөг өөрчлөлтийг хүн амын бууралт

БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА 2015

20

ДҮГНЭЛТ

Монгол улс нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, эх орондоо иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг зорин буй цөөн хүн амтай өргөн уудам нутагтай, хүн амын нягтрал багатай, нүүдлийн болон суурин соёл хослон хөгжиж буй орон билээ.

“Монгол улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”-ийн гол зорилго нь хүн амын тогтвортой өсөлтийг хангаж, хүн ардаа урт удаан, эрүүл энх, бүтээлчээр амьдрах, хөгжих, таатай орчинг бүрдүүлэхэд оршино гэж заасан.

Мөн баримт бичигт “Хүн амын бодлогын цөм, хүн ам зүйн” талаар баримтлах чиглэлийн хүрээнд хүн амын тооны өөрчлөлтөнд шууд нөлөөлөгч хүчин зүйл бол төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөний асуудлыг цогцоор авч үзнэ гэж заасан байна. 2015 онд Булган аймгийн суурин хүн ам 60014 өмнөх оноос 1.5 хувиар буурсан бол өрхийн тоо 18479 болж 1.4 хувиар нэмэгдсэн байна. Ердийн цэвэр өсөлтөөс гадна шилжилт хөдөлгөөний урсгал саарсан байна. Хүн амын өсөлтөд 20-иос дээш насны хүмүүс сургуульд суралцах, төв суурин газар ажил хайхаар шилжих зэрэг нь сөрөгөөр нөлөөлж байна. Энэ байдалд дүгнэлт хийж орон нутагт тогтвортой ажлын байрыг бий болгох, амьдрах таатай орчин бүрдүүлэхэд оновчтой бодлого барих нь чухал байна.

Хүн амын тоог хүн амын хэтийн тооноос хэрэглэх нь тухайн цаг үеийн эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хялбар болох юм.

Аймгийн хэмжээнд “Хүн амын талаар” авч хэрэгжүүлэх хөтөлбөрөө, Төрөөс хүн амын талаар баримтлаж байгаа бодлого хөтөлбөр, мөн Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Мянганы хөгжлийн зорилт зэрэг баримт бичгүүдтэй уялдуулан тодорхойлох хэрэгтэй.

Танилцуулгаас аймгийн төв, сумдын хүн ам 2010 оноос буурч, харин хөдөөгийн хүн амын тоо өссөн байгаа нь нүүдлийн болон суурин амьдралын зохистой харьцааг тогтоон, хүн ам хэт төвлөрсөн төв, суурин газарт чиглэсэн шилжих хөдөлгөөний эрчимжилтийг зохицуулах, хүн амын нийгмийн бодлогын талаар дорвитой арга хэмжээ авах шаардлага урган гарч байгааг харуулж байна.

Үүний зэрэгцээ нийгмийн бүхий л хүрээнд хүнийг хөгжүүлэх, чанаржуулах бодлогыг хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгаа бөгөөд үүнтэй залшгүй холбоотой асуудал бол “Хүн амын судалгаа”-г үнэн зөв чанартай гаргах, “Хүн ам, өрхийн бүртгэл”-ийг анхан шатны нэгжид чанаржуулах, бүртгэлийн нэгдсэн сүлжээг бүрэн ашиглах, бодлого төлөвлөлтөд статистикийн үзүүлэлтийг ашиглан зөв оновчтой шийдвэр гаргах нь чухал байна.

Орхон 970 953 958 1,031 1,194 1,203 100.8%Рашаант 942 940 947 950 965 981 101.7%Сайхан 1,091 1,086 1,069 1,058 1,091 1,092 100.1%Сэлэнгэ 915 951 975 992 1,013 1,008 99.5%Тэшиг 919 921 941 901 932 946 101.5%Хангал 1,314 1,336 1,349 1,375 1,427 1,426 99.9% Хялганат 1044 1047 917 915 801 909 113.5 %Хишиг-өндөр 1,021 1,019 1,018 1,018 1,036 1,045 100.9%Хутаг-Өндөр 1,272 1,316 1,330 1,355 1,402 1,481 105.6%

Бүгд 16,786 17,054 17,160 17,549 18,227 18,479 101.4%

Page 22: БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА¥үн ам 2015(1).pdf · хүн амын өсөлт, сөрөг өөрчлөлтийг хүн амын бууралт

БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА 2015

21

Статистикийн мэдээллийгхэрхэн авах вэ?

www.1212.mn Статистикийн мэдээллийн нэгдсэн сан

Ухаалаг гар утас, таблет ашиглан статистикийн мэдээлэл авах ezStat аппликейшн

Статистикийн хэвлэл бүтээгдэхүүнийг унших Монстат аппликейшн

www.nso.mn сайтад бүртгүүлснээр цахим шуудангаар тогтмол авч болно. (bulgan.ubseg.gov.mn)

www.facebook.com/pages/ Статистик-Мэдээлэл

www.twitter.com/statistic_mn

1900-1212 703427661 минут = 200 төгрөг

Page 23: БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА¥үн ам 2015(1).pdf · хүн амын өсөлт, сөрөг өөрчлөлтийг хүн амын бууралт

БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА 2015

22

ТЭМДЭГЛЭЛ

Page 24: БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА¥үн ам 2015(1).pdf · хүн амын өсөлт, сөрөг өөрчлөлтийг хүн амын бууралт

БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА 2015

23

ТЭМДЭГЛЭЛ

Page 25: БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА¥үн ам 2015(1).pdf · хүн амын өсөлт, сөрөг өөрчлөлтийг хүн амын бууралт

БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА 2015

24

ТЭМДЭГЛЭЛ

Танилцуулгыг хянасан:

Хэлтсийн дарга (Ц. Ганцэцэг)

Танилцуулгыг бэлтгэсэн:

Мэргэжилтэн (Б.Нямсүрэн)

Page 26: БУЛГАН АЙМГИЙН ХҮН АМЫН ТАНИЛЦУУЛГА¥үн ам 2015(1).pdf · хүн амын өсөлт, сөрөг өөрчлөлтийг хүн амын бууралт

Холбоо барихМонгол улс, Булган аймаг, Булган сум, Засаг даргын тамгын газар,

Статистикийн хэлтэсУтас: 70342766

И-мэйл: [email protected]вэб: www.bulgan.ubseg.gov.mn

Contact usStatistical devision,Governers office Bulgan sum, Bulgan aimag, Mongolia

Phone: 70342766E-mail: [email protected]: www.bulgan.ubseg.gov.mn