28
“Монгол Улсын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс” МУИС, ЭЗС-ийн “Эдийн засаг, бизнесийн үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал”-д зориулсан илтгэл Б.Мөнхжаргал /МУИС, ЭЗС, Хүн ам зүйн тэнхмийн ахлах багш, докторант/ М.Мөнх-Эрдэнэ /МУИС, ЭЗС-ийн Хүн ам зүй-3 ангийн оюутан/ МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛЬ

монгол улсын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс

Embed Size (px)

DESCRIPTION

"Эдийн засаг бизнесийн үндэсний их хуралд зориулсан илтгэл" эх хувь

Citation preview

Page 1: монгол улсын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс

“Монгол Улсын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин

зүйлс” МУИС, ЭЗС-ийн “Эдийн засаг, бизнесийн үндэсний хэмжээний эрдэм

шинжилгээний хурал”-д зориулсан илтгэл

Б.Мөнхжаргал /МУИС, ЭЗС, Хүн ам зүйн тэнхмийн ахлах багш, докторант/М.Мөнх-Эрдэнэ /МУИС, ЭЗС-ийн Хүн ам зүй-3 ангийн оюутан/

Улаанбаатар2013

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛЬ

Page 2: монгол улсын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс

Б.Мөнхжаргал, М.Мөнх-Эрдэнэ: “МУ-ын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс”

2013

ХУРААНГУЙ

Монгол улс хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих бодлоготой ч төрөлтийн түвшин буурсаар байгаа нь албан статистикуудаар харагдаж байгаа ба тэдгээрийн шалтгааныг гүнзгийрүүлж судалсан судалгааны ажлууд хязгаарлагдмал байна. Энэхүү судалгаанд үндэсний хэмжээний түүвэрлэлттэй хийгдсэн Нөхөн Үржихүйн Эрүүл Мэндийн 2003 болон 2008 оны судалгаануудын мэдээлэлд үндэслэн Монгол улсын нөхөн үржихүйн насны (15-49) эмэгтэйчүүдийн одоогийн төрөлт болон цаашид төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлсийг олон хүчин зүйлийн ложистик регрессийн шинжилгээний аргаар судалж, хүчин зүйлсэд 5 жилийн хугацаанд ямар өөрчлөлт гарсныг тодорхойллоо.

Судалгаагаар, 5 жилийн хугацаанд хот, хөдөөгийн эмэгтэйчүүдийн төрөлтийн ялгаатай байдал багассан нь батлагдсан ба гэр бүлтэй эмэгтэйчүүдийн олон хүүхэдтэй болсон байгаа хандлага нь 5 жилийн өмнөхөөс багассан боловч хүүхэд нэмж төрүүлэх сонирхол нэмэгдсэн байна. Мөн эмэгтэйн өөрийн боловсрол, гэр бүлтэй эмэгтэйн нөхрийн боловсролын түвшин дээшлэхийн хэрээр эмэгтэйчүүдийн олон хүүхэд төрүүлэх хандлага өмнөх судалгааны үеэс нэмэгдсэн байгаа ба цаашид хүүхэд нэмж төрүүлэх сонирхол нь ч өссөн байна. Ажил эрхэлдэггүй эмэгтэйчүүдийн олон хүүхэд төрүүлсэн байдал өмнөх судалгааны үетэй харьцуулахад багассан ба ажил эрхэлдэг эмэгтэйчүүдийн цаашид нэмж хүүхэд төрүүлэх сонирхол нь өмнөх судалгаатай харьцуулахад нэмэгдсэн үр дүн гарсан. Иймд төрийн зүгээс дээрх бүлгийнхний төрөлтийг дэмжихэд чиглэсэн тусгайлсан бодлогын арга хэмжээ авбал хүн амын өсөлт тэр дундаа “чанартай хүн ам”-ын өсөлтийг бий болгоход ач холбогдолтой байна.

1

Page 3: монгол улсын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс

Б.Мөнхжаргал, М.Мөнх-Эрдэнэ: “МУ-ын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс”

2013

ТОВЧИЛСОН ҮГСИЙН ТАЙЛБАР

ГБТ-Гэр бүл төлөвлөлтЖСАХ-Жирэмслэхээс Сэргийлэх Арга ХэрэгсэлНҮЭМС-Нөхөн Үржихүйн Эрүүл Мэндийн СудалгааНҮБХАС-Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын санҮСХ-Үндэсний Статистикийн хорооТНК-Төрөлтийн нийлбэр коэффициентЭШХ- Эрдэм шинжилгээний хурал

АГУУЛГА:

I. ОРШИЛ.................................................................................................................................3II. СЭДВИЙН СУДЛАГДСАН БАЙДАЛ.............................................................................4III. СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ, АРГАЧЛАЛ............................................................... ......5IV. СУДАЛГААНЫ ҮР ДҮН.................................................................................................7V. ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ....................................................................................................16 АШИГЛАСАН МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ..............................................................17

2

Page 4: монгол улсын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс

Б.Мөнхжаргал, М.Мөнх-Эрдэнэ: “МУ-ын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс”

2013

I.ОРШИЛ

Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад хүн амын төрөлтийн түвшин хурдацтай буурч байна. Төрөлтийн бууралт харьцангуй эрт эхэлсэн зарим хөгжингүй орнуудад хүн амын тоо хэмжээ буураад зогсохгүй хүн амын дунд насжилт явагдаж нийгмийн халамжаас төрд үзүүлэх дарамт асар их болж байна. Тэдгээр улс орнуудын засгийн газрууд төрөлтөө нэмэгдүүлэхийн тулд олон талт арга хэмжээнүүдийг авч буй хэдий ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Тухайлбал, Герман, Япон, Итали зэрэг эдийн засгийн хувьд чадавхитай орнууд нэгэнт хэт бага түвшинд хүрсэн төрөлтөө нэмэгдүүлэхийн тулд төрөл бүрийн нийгмийн болон эдийн засгийн урамшууллын аргуудыг ашиглаад ч төрөлтөө эргүүлэн зохистой түвшинд оруулж чадахгүй байна.

Улс орнууд төрөлтийн хэт доогуур түвшнээс үүдэлтэй сөрөг нөлөөнүүдээс зайлсхийх үүднээс хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн дотор төрөлтийн түвшинд ямар хүчин зүйл нөлөөлж байгааг тодорхойлсон судалгааны чиглэлүүд сонирхол татаж байна.

Монгол улсын хувьд хүн амын өсөлтийн оргил үе болох 1970-аад оны үед нэг эмэгтэйн амьдралын хугацаандаа төрүүлсэн хүүхдийн дундаж тоо буюу төрөлтийн нийлбэр коэффициент (ТНК) 8 орчим байсан бөгөөд түүнээс хойш тасралтгүй буурсаар 2005 онд 1,95 буюу эргэн нөхөгдөх түвшнээс1 доогуур түвшинд хүрсэн нь сүүлийн 100-аад жилийн түүхэн дэх хамгийн бага түвшин байв. Түүнээс хойш засгийн газраас авч хэрэгжүүлсэн олон талт арга хэмжээний үр дүнд ТНК бага зэрэг өсч 2011 оны байдлаар 2,4 орчим болсон (ҮСХ, 2012) ч энэ нь төрөлтийн түвшин бодит үелрэлийн хувьд нэмэгдсэн гэдгийг харуулж чадахгүй үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, төрөлтийн түвшинг илүү бодитоор хэмжиж харуулдаг үелрэлээр тооцсон төрөлтийн нийлбэр коэффициентоос харахад, 2000 онд нөхөн үржихүйн амьдралынхаа сүүлийн үед байсан 45-49 насны эмэгтэйчүүдийн нийт төрүүлсэн хүүхдийн дундаж тоо 5.88 байсан бол 2005 онд 5.2, 2010 онд 3.6 болж буурсан2 байгаа нь төрөлтийн түвшин бодит байдалд тасралтгүй буурч байгааг харуулж байна.

1.1 Судалгааны үндэслэл

Монгол улс хүн амын төрөлт, өсөлтийг дэмжих бодлоготой ч төрөлтийн түвшин буурсаар байгааг статистик мэдээллүүд харуулсаар байгаа. Онолын хувьд төрөлт, төрөх хандлагад хүн ам зүй, нийгэм, эдийн засаг, бодлогын зэрэг маш олон хүчин зүйл нөлөөлдөг боловч Монголын хүн амын төрөлтөд нөлөөлөгч хүчин зүйлсийг судалсан байгаа одоогийн ажлууд нь цаг хугацааны хувьд хуучирсан төдийгүй, хүчин зүйлсийг цогцоор нь судалсан байдлын хувьд хязгаарлагдмал байна. Тухайлбал, төрөлтийн талаар нарийвчилсан мэдээлэл цуглуулдаг үндэсний түүвэрлэлттэй судалгаа 1998 оноос эхлэн цаг хугацааны хувьд 4-5 жилийн зайтай 3 удаа хийгдсэн байгаа боловч тэдгээр нь дескрептив байдлаар үр дүнг тайлбарлаад орхисон нь төрөлтийн бууралтын шалтгааныг тайлбарлахад хангалтгүй байна. Мөн 1998, 2003 онуудын НҮЭМС-ны мэдээлэлд үндэслэн төрөлтийн өөрчлөлтөд нөлөөлж буй хүчин зүйлсийг гүнзгийрүүлж судалсан боловч сүүлийн буюу 2008 оны судалгааны мэдээлэлд гүнзгийрүүлсэн шинжилгээ хийгдээгүй байна3. Дээрхээс гадна төрөлтөд нөлөөлөгч хүчин зүйлсийг Бонгарцын загварыг ашиглан судалсан хэд хэд судалгааны ажил, тодруулбал, Н. Батсүх (2009)-ийн ЭШХ-

1Нөхөн үржихүйн эргэн нөхөгдөх түвшин гэдэг нь гэр бүлийн хос бүр дор хаяж өөрсдийгөө нөхөх тооны буюу 2,1-ээс цөөнгүй тооны хүүхэдтэй байвал цаашид тухайн улсын нийт хүн амын тоо одоогийн тооноосоо буурахгүй байх түвшин 2 ҮСХ-ны жил бүрийн насны бүлгээрх төрөлтийн мэдээлэлд үндэслэн тооцсон зохиогчдын тооцоо32008 оноос хойш НҮЭМС нь 2013 оны сүүлээр хийгдэхээр бэлтгэгдэж байгаа (ҮСХ)

3

Page 5: монгол улсын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс

Б.Мөнхжаргал, М.Мөнх-Эрдэнэ: “МУ-ын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс”

2013

ын судалгаа, Эрдэнэтунгалаг (2006)-ийн төгсөлтийн ажил, Энхнасан (2008)-ийн Магистрын дипломын ажил зэрэг байгаа боловч төрөлтөд нөлөөлөгч хүчин зүйлсийг хязгаарлагдмал хүрээнд буюу нийгэм, эдийн засгийн хүчин зүйлийг тусгахгүйгээр судалжээ.

МУ-ын төрөөс хүн амын талаар баримтлах бодлогыг цаг үетэйгээ холбон шинэчлэн боловсруулж байгаа энэ цаг үед нийгэм, эдийн засгийн хөгжил, улс төрийн бодлогын өөрчлөлтийг дагаж хүн амын төрөлтөд нөлөө үзүүлж байсан хүчин зүйлс хэвээр байна уу эсвэл өөрчлөгдөж байна уу? гэдгийг динамик байдлаар судалж, бодлого, хөтөлбөртөө тусган ажиллах нь ч нэн шаардлагатай байна.

1.2 Судалгааны зорилго, зорилт

Энэхүү судалгааны гол зорилго нь Монголын эмэгтэйчүүдийн одоогийн төрөлт болон цаашид төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлсийг судлах явдал юм. Энэ зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд:

1. Төрөлтөд нөлөөлсөн хүчин зүйлийг судлах;2. Цаашид хүүхэд төрүүлэх хандлагад нөлөөлөх хүчин зүйлийг судлах;3. Дээрх хүчин зүйлүүд 5 жилийн өмнөх судалгаанаас хэрхэн өөрчлөгдсөнийг судлах.

1.3 Судалгааны таамаглал

Судалгаанд дараах таамаглалуудыг дэвшүүлэн шалгав. Үүнд: Төрөлт болон төрөх хандлага нь хүн ам зүй, нийгэм, эдийн засаг зэрэг хүчин

зүйлүүдээс хамааралтай байна. 5 жилийн хооронд төрөлтөд нөлөөлөгч хүчин зүйлүүдэд төдийлөн өөрчлөлт

ороогүй байна.

II. СЭДВИЙН СУДЛАГДСАН БАЙДАЛ

Төрөлтөд нөлөөлөгч хүчин зүйлсийг судалгаануудад үндэслэн онолын түвшинд тодорхойлсон байдаг.Тухайлбал Becker-ийн онолоор боловсролын түвшин нь хүүхдийн тооны сонголтод чухал нөлөө үзүүлдэг бөгөөд боловсролын түвшин дээшлэхийн хэрээр хүмүүсийн ЖСАХ-ийн мэдлэг нэмэгдэж, хүүхдийн тоонд бус чанарт нь анхаардаг. Өөрөөр хэлбэл орчин үед эмэгтэйчүүдийн боловсролын түвшин дээшилж байгаа нь гэр бүл төлөвлөлт, төрөлт хойшлогдож буй нэг том шалтгаан болж байна. Европд хийгдсэн томоохон судалгаануудаас харахад эмэгтэйчүүд сурч боловсрохыг эрхэмлэх болсон нь гэрлэх болон хүүхэд төрүүлэхтэй зөрчилдөж байна (Колер 2002, Томас Спүүренберг 2010-т иш татсанаар). Мөн Европын орнуудын жишээн дээр тулгуурлан хийсэн судалгаагаар төрөлтийг хойшлуулдаг хүчин зүйлсийн нэг нь эмэгтэйчүүдийн боловсролын түвшний дээшлэлт хэмээн тодорхойлсон байна (Биллари 2004, Б.Энхцэцэг 2010-т иш татсанаар).

Хөдөө, хотын амьдралын хэв маяг, амьжиргааны өртөгийн ялгаатай байдалтай холбоотойгоор хосуудын төрөх сонирхол мөн харилцан адилгүй байдаг. “Эд баялгийн урсгалын онол”-оор эдийн засгийн хөгжил сул дорой нийгэмд, тухайлбал хөдөөд хүүхэд харьцангуй эрт хөдөлмөрийн харилцаанд орж, өрхийнхөө эдийн засагт хувь нэмрээ оруулдаг ба тэднийг өсгөх зардал ч харьцангуй бага байдаг. Иймээс хоттой харьцуулахад хөдөөд эд баялгийн урсгал хүүхдээс эцэг эх рүү голлон чиглэж байдаг ба хосууд олон хүүхэдтэй байх сонирхол нь өндөр байдаг (Caldwell, 1976 ба 1978). Харин хотжилт явагдан хөдөө аж ахуйд

4

Page 6: монгол улсын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс

Б.Мөнхжаргал, М.Мөнх-Эрдэнэ: “МУ-ын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс”

2013

ажиллах боломж багасах тусам хүүхдийн хөдөлмөрийн хэрэгцээ буурдаг тул хотынхон хөдөөний хүмүүсээс цөөн хүүхэдтэй байх хандлагатай байдаг.

Өмнөд болон Зүүн Азийн орнуудад хүмүүс хүүг охиноос илүүтэй эрхэмлэх хандлага түгээмэл байдаг. Энэ нь өв, удам залгамжлуулах, өндөр настай болсон хойноо санхүүгийн дэмжлэг авах зэрэг эцэг, эхийн хэрэгцээтэй холбоотой байдаг бөгөөд энэхүү хүйс эрхэмлэх хандлага нь хүмүүсийн зан үйлийн хүчин зүйлээр дамжин төрөлтөд нөлөөлдөг байна (R.Bairagi 2001, Б.Мөнхжаргал 2006).

Монголын хувьд төрөлтөд нөлөөлсөн хүчин зүйлсийг 1998, 2003 онуудын НҮЭМ-ийн түүвэр судалгааны анхдагч мэдээлэлд үндэслэн 2 удаа дэлгэрэнгүй судалж байснаас гадна төрөлтөд нөлөөлөх хүчин зүйлсийг гэрлэлт, ЖСАХ-ын хэрэглээ, үр хөндөлт, хүүхдээ хөхөөр хооллох хугацаа зэрэг хязгаарлагдмал хүчин зүйлстэй голлон холбож тайлбарладаг Бонгарцын загвараар тайлбарласнаас өөрөөр судалсан байдал хязгаарлагдмал байна.

Монгол улсад хийгдсэн НҮЭМ-ийн анхны гүнзгийрүүлсэн судалгаа (1998)-нд эмэгтэйн анхны гэрлэлтийн нас нь төрсөн хүүхдийн тоотой урвуу хамааралтай гарсан ба эмэгтэйчүүдийн боловсролын түвшин ч мөн адил урвуу хамааралтай гарсан байна. Мөн төрүүлсэн хүүхдийн тоонд өрхийн орлогоо хэрхэн зарцуулахыг хэн шийдэж байна вэ? гэдгээр ялгаатай байдал ажиглагджээ. Тодруулбал өрхийн орлогоо хэрхэн зарцуулахыг нөхөр нь голлон шийддэг гэр бүл олон хүүхэдтэй байх хандлагатай байжээ.

Түүнчлэн 2003 оны МУ-ын НҮЭМ-ийн судалгааны мэдээлэлд үндэслэн хийгдсэн гүнзгийрүүлсэн судалгаагаар төрөлтөд эмэгтэйн боловсролын түвшин, өрхийн орлого, гэрлэлтийн байдал хамгийн их нөлөөтэй гэж гарсан. Уг судалгаагаар нэмж хүүхэд төрүүлэх эсэх шийдвэрт жирэмсний, амаржсаны тэтгэмж болон хүүхэд асарсны тэтгэмж авсан эсэх нь онцын нөлөөгүй гэж гарсан байна.

III.СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ, АРГАЧЛАЛ

3.1.Мэдээллийн эх үүсвэр

Энэхүү ажилд МУ-ын засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн (ХАС) хамтарсан санхүүжилтээр Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-оос 2008 онд МУ-д 3 дахь удаагаа зохион явуулсан Нөхөн Үржихүйн Эрүүл Мэндийн судалгааны (НҮЭМС) анхдагч мэдээллийн баазыг ашиглалаа. Уг судалгаа нь 8382 өрхийг хамарсан үндэсний хэмжээний төлөөлөлтэй түүвэр судалгаа бөгөөд нөхөн үржихүйн насны (15-49 насны) 9402 эмэгтэй болон 3362 нөхрөөс ярилцлага авсан байна. Үүнээс энэхүү судалгааны ажилдаа 9402 эмэгтэйчүүдийн мэдээллийг ашиглан SPSS программаар шинжилгээ хийсэн.

3.2.Судалгааны хязгаарлагдмал байдалЭнэхүү судалгаа нь 2008 оны НҮЭМС-ны мэдээлэлд үндэслэн хийгдсэн тул өнөөгийн

байдлыг шууд илэрхийлэх боломжгүй юм. Гэхдээ мэдээллийн эх үүсвэрийн хувьд гүнзгийрүүлсэн шинжилгээ хийх боломж үндэсний хэмжээнд түүвэрлэлттэй хийгддэг НҮЭМС-аас өөр боломжгүй бөгөөд уг судалгаа нь Монгол улсад 2008 оноос хойш хийгдээгүй (ҮСХ-ны мэдээлснээр 2013 онд хийгдэхээр бэлтгэл ажил хийгдэж байна).

Түүнчлэн судлаачийн хувьд өөр байгууллагын цуглуулсан мэдээллийн бааз дээр ажилласан учраас хязгаарлагдмал тооны хувьсагчууд дээр ажилласан.

3.3. Судалгааны арга зүй

5

Page 7: монгол улсын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс

Б.Мөнхжаргал, М.Мөнх-Эрдэнэ: “МУ-ын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс”

2013

Төрөлт болон эмэгтэйчүүдийн цаашид төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлсийг судлахдаа нийгмийн төрлийн хувьсагчдын шинжилгээнд өргөн ашигладаг тайлбар статистик болон олон хүчин зүйлийн ложистик регрессийн шинжилгээний арга (binary logistic regression) 4 ашигласан.

Төрөлтөд нөлөөлөгч хүчин зүйлийг судлахдаа төрөлт-ийг эмэгтэйн төрүүлсэн амьд байгаа хүүхдийн тоогоор хэмжсэн. Цаашид хүүхэд төрүүлэх хандлага-ийг 40-өөс залуу насны, 2 буюу түүнээс цөөн хүүхэдтэй эмэгтэйчүүд5-ийн цаашид нэмж хүүхэд төрүүлэх сонирхол байгаа эсэхээр хэмжсэн.

Дээрх хувьсагчуудад 1) Хүн ам зүйн хүчин зүйл дангаараа (А загвар), 2) Хүн ам зүйн ба нийгэм, эдийн засгийн хүчин зүйлс хамтдаа (Б загвар), 3) Хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн болон Гэр бүл төлөвлөлт (ГБТ)-ийн гэсэн өргөтгөсөн хүчин зүйлүүд хамтдаа хэрхэн нөлөөлж байгаа (В загвар)-г тус бүрт нь 3 өөр загваруудаар судалсан.

3.4.Шинжилгээний хүрээ

Үл хамаарах хувьсагчдыг хүн ам зүйн; нийгэм эдийн засгийн; ГБТ-ийн хүчин зүйлс гэсэн 3 бүлэгт ангилан, дараах хувьсагчуудаас хамааруулан шинжилгээ хийлээ. Шинжилгээний хүрээг схемчлэн Зураг 1-д харуулав.

Зураг1. Төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээний хүрээ

ҮЛ ХАМААРАХ ХУВЬСАГЧ ХАМААРАН ХУВЬСАГЧ

4Ложистик регрессийн шинжилгээ нь харьцааны бус түвшингийн хувьсагчуудаар шинжилгээ хийхэд тохиромжтой байдаг.5Монгол улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого-д “Гэр бүлийн хос 3 ба түүнээс дээш тооны хүүхэд төрүүлж, эсэн мэнд өсгөхийг урамшуулж, өрхийн орлогыг нь нэмэгдүүлэх чиглэл баримтална” гэж заасан байдгийг үндэслэсэн.

6

Хүн ам зүйн хүчин зүйлс Эмэгтэйн нас Анхны гэрлэлтийн нас Гэрлэлтийн байдал

Нийгэм, эдийн засгийн хүчин зүйлс Байршил /хот, хөдөө/ Бүс нутаг Боловсролын түвшин Ажил эрхлэлт Өрхийн 1 хүнд ногдох сарын орлого Нөхрийн нас Нөхрийн боловсрол Шилжих хөдөлгөөнд оролцсон эсэх

ГБТ-ийн хүчин зүйлс Сүүлийн 5 жилд зулбалт, амьгүй

төрөлт, үр хөндөлт байсан эсэх ЖСАХ хэрэглэж байсан эсэх Зохимжтой гэж үздэг хүүхдийн тоо Эхнэр, нөхөр ижил тооны хүүхэд

хүсдэг эсэх

Page 8: монгол улсын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс

Б.Мөнхжаргал, М.Мөнх-Эрдэнэ: “МУ-ын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс”

2013

Зарим үл хамаарах хувьсагчдын тайлбар:Гэрлэлтийн байдал:Гэрлэж байсан гэдэг ангилалд тусгаарласан, бэлэвсэн, цуцалсан гэсэн эмэгтэйчүүдийг оруулсан бол гэрлэсэн, хамтран амьдарч байгаа гэсэн эмэгтэйчүүдийг гэр бүлтэй гэсэн ангилалд тус тус оруулав.Байршил: Нийслэл, аймгийн төвөөс судалгаанд хамрагдсан хүмүүсийг хотын, сумын төв, хөдөөгөөс судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийг хөдөөгийн гэсэн ангилалд орууллаа.Бүс нутаг: Баруун бүсэд Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгууд;Зүүн бүсэд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгууд; Өмнөд бүсэд Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгууд; Төвийн бүсэд Архангай, Булган, Өвөрхөнгай, Сэлэнгэ, Төв , Хөвсгөл, Дархан-Уул, Орхон аймгуудыг оруулсан.Шилжих хөдөлгөөнд оролцсон эсэх: Судалгаанаас өмнөх 5 жилд болон төрснөөсөө хойш тухайн нутагт оршин сууж байгаа хүнийг шилжих хөдөлгөөнд оролцоогүй гэж үзэв.Зохимжтой гэж үздэг хүүхдийн тоо: Хүүхэдгүй байх үедээ эргэн очвол/ хүссэн тооны хүүхэд төрүүлэх боломж нөхцөл бүрдвэл та хэдэн хүүхэдтэй байвал зохимжтой гэж үзэж байна вэ? гэсэн асуултад хариулт өгснөөр хэмжсэн. Нэмж хүүхэд төрүүлэхэсэх: Судалгаанд Та нэмж хүүхэд төрүүлэх үү? гэсэн асуултад үгүй, шийдээгүй, мэдэхгүй гэж хариулсан эмэгтэйчүүдийг нэмж хүүхэд төрүүлэхгүй, бусдыг нэмж хүүхэд төрүүлнэ гэдэг ангилалд оруулав.

IV.СУДАЛГААНЫ ҮР ДҮН

4.1. Төрөлтөд нөлөөлөгч хүчин зүйлс

Эмэгтэйчүүдийг төрүүлсэн хүүхдийн тоогоор нь олон хүүхэдтэй (3 болон түүнээс олон), цөөн хүүхэдтэй (хүүхэдгүй болон 2 хүртэлх тооны хүүхэдтэй) гэсэн 2 ангилалд хуваасан. Эдгээрээс Монгол эмэгтэйчүүд олон хүүхэд төрүүлэхэд хүн ам зүй, нийгэм эдийн засаг болон ГБТ-ийн хүчин зүйлүүд дангаар болон хавсарсан байдлаар хэрхэн нөлөөлж байгааг нийт эмэгтэйчүүдээр (Загвар1А,1Б,1В) болон зөвхөн гэр бүлтэй эмэгтэйчүүдээр (Загвар2А,2Б,2В) шинжилж үр дүнг Хүснэгт 1-д үзүүлэв.

Загвар 1А болон Загвар 2А-аар эмэгтэйн нас болон гэрлэлтийн байдал зэрэг хүн ам зүйн үзүүлэлтүүд нь дангаараа хэрхэн нөлөөлж байгааг авч үзсэн. Загваруудад хүн ам зүйн хүчин зүйлс нь 3 ба түүнээс олон хүүхэд төрүүлэх эсэхэд статистик ач холбогдлын түвшинд нөлөөтэй гэж гарсан ба үл хамаарах хувьсагч бүрийн нөлөө хүчтэй байна(p=0.000). Эдгээр загваруудад нийгэм, эдийн засгийн (Загвар1Б, 2Б) болон гэр төлөвлөлтийн хүчин зүйлс (Загвар1В, 2В)-ийг нэмэн өргөжүүлэх тусам загваруудын χ2 ерөнхий утга буурч үнэлэгдсэн утгын статистик ач холбогдлын түвшин өндөр хэвээр байна.Энэ нь хүн ам зүйн хүчин зүйлс дангаараа бус бусад олон хүчин зүйлүүд хавсран эмэгтэйн төрүүлэх хүүхдийн тоонд нөлөө үзүүлдгийг харуулж байгаа юм. Цаашлаад хүчин зүйлүүдийг нэмэх тусам анхны загвар дахь магадлалын утгуудын статистик ач холбогдлын түвшин өсч байгаа нь хүн ам зүйн хүчин зүйлүүд нийгэм, эдийн засгийн болон ГБТ-ийн хүчин зүйлүүдтэй нийлээд төрөлтөд хүчтэй нөлөө үзүүлж байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл, 1В, 2В загварууд хамаарах хувьсагчид нөлөөлөх хүчин зүйлийг бусад загвараасаа илүү статистик ач холбогдлын түвшинд тайлбарлах боломжтойг харуулж байна. Дээрх загваруудаас Загвар1В (нийт эмэгтэйчүүдийн) болон Загвар2В (гэр бүлтэй эмэгтэйчүүдийн) нь 3 ба түүнээс олон хүүхэд төрүүлэхэд хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн болон ГБТ-ийн бүх хүчин зүйлүүд хавсран ямар нөлөө үзүүлж байгааг харуулж байгаа болно.

7

Page 9: монгол улсын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс

Б.Мөнхжаргал, М.Мөнх-Эрдэнэ: “МУ-ын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс”

2013

Хүснэгт 1.Нийт төрүүлсэн хүүхдийн тоонд нөлөөлж буй хүчин зүйлсийн ложистикрегрессийн шинжилгээний үр дүн, 2008

Сонгосон үзүүлэлтүүд3 ба түүнээс олон хүүхэд төрүүлэх магадлалын харьцаа

Нийт эмэгтэйчүүд Гэр бүлтэй эмэгтэйчүүд

Загвар 1А Загвар1Б Загвар1В Загвар 2А Загвар2Б Загвар2В

I.ХҮН АМ ЗҮЙН ХҮЧИН ЗҮЙЛСНас 1,174*** 1,206*** 1,192*** 1,190*** 1,200*** 1,182***Гэрлэлтийн байдал Огт гэрлээгүй 1,000 1,000 1,000 Гэрлэж байсан 5,622*** 6,568*** 4,206*** Гэр бүлтэй 11,203*** 14,013*** 8,404***Анхны гэрлэлтийн нас 0,848*** 0,860*** 0,874***II.НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ХҮЧИН ЗҮЙЛСБайршил Хот 1,000 1,000 1,000 1,000 Хөдөө 1,404*** 1,408*** 1,462*** 1,464***Бүс нутаг Улаанбаатар 1,000 1,000 1,000 1,000 Төв 1,203* 1,1010 1,1660 1,0660 Зүүн 1,315* 1,350** 1,483** 1,450* Баруун 2,086*** 1,793*** 2,246*** 1,963*** Өмнөд 1,730*** 1,670*** 1,666*** 1,602***Шилжих хөдөлгөөнд оролцсон эсэх Тийм 1,000 1,000 1,000 1,000 Үгүй 1,200* 1,133 1,160 1,092Боловсролын түвшин Боловсролгүй/бага/б.бусдунд 1,000 1,000 1,000 1,000 Бүрэн дунд 0,780*** 0,748*** 0,787*** 0,768** Техникийн 0,788** 0,764** 0,824 0,824 Дээд 0,467*** 0,436*** 0,546*** 0,533***Ажил эрхлэлт Тийм 1,000 1,000 1,000 1,000 Үгүй 0,967 1,022 0,986 1,055Өрхийн нэг х.н сарын орлого Орлогүй/28264-аас бага 1,000 1,000 1,000 1,000 28265-70660 0,624*** 0,601*** 0,670*** 0,647*** 70661-102535 0,373*** 0,349*** 0,381*** 0,363*** 102536-113160 0,234*** 0,217*** 0,247*** 0,233*** 113161-123785 0,296*** 0,299*** 0,281*** 0,285*** 123786-аас дээш 0,168*** 0,163*** 0,164*** 0,161***Нөхөр/хамтран амьдрагч/-ийн нас 1,020* 1,023*Нөхөр/хамтран амьдрагч/-ийн боловсролын түвшин Боловсролгүй/бага/б.бус дунд 1,000 1,000 Бүрэн дунд 1,121 1,051 Техникийн 1,205 1,151 Дээд 1,15 1,064III. ГБТ-ИЙН ХҮЧИН ЗҮЙЛССүүлийн 5 жилд зулбалт, амьгүй төрөлт,үр хөндөлт байсан эсэх Тийм 1,000 1,000 Үгүй 1,120 1,037ЖСАХ хэрэглээ Тийм 1,000 1,000 Үгүй 0,414*** 0,386***Зохимжтой гэж үзэж байгаа хүүхдийн тоо 1,790***Нөхөр нь ижил тооны хүүхэд хүсдэг эсэх Ижил 1,000 Олон 0,703***

8

Page 10: монгол улсын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс

Б.Мөнхжаргал, М.Мөнх-Эрдэнэ: “МУ-ын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс”

2013

Сонгосон үзүүлэлтүүд3 ба түүнээс олон хүүхэд төрүүлэх магадлалын харьцаа

Нийт эмэгтэйчүүд Гэр бүлтэй эмэгтэйчүүд

Загвар 1А Загвар1Б Загвар1В Загвар 2А Загвар2Б Загвар2В Цөөн 0,561*** Мэдэхгүй 0,979

2LL χ2 утга 8282,85*** 7312,34*** 6850*** 6865,38*** 6092,25*** 5746,73***

Хариулагчдын тоо 9402 9402 9402 6742 6742 6742

***p≤0.001; **p≤0.01; *p≤0.05 статистик ач холбогдлын түвшинд тайлбарлагдана

Загвар 1В болон Загвар 2В-ээс харвал, эмэгтэйн нас 1 жилээр нэмэгдэх тутам 3 ба түүнээс олон хүүхэдтэй байх магадлал нийт эмэгтэйчүүд болон гэр бүлтэй эмэгтэйчүүдийн хувьд ялгаагүй 1,2 дахин нэмэгдэж байгаа үр дүн гарсан байна (p=0.000).

Огт гэрлээгүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад 3 ба түүнээс олон хүүхэдтэй байх магадлал гэр бүлтэй эмэгтэйчүүдийн дунд 8 дахин, гэрлэж байсан эмэгтэйчүүдийн дунд 4 дахин өндөр байна (p=0.000). Мөн анхны гэрлэлтийн нас 1 жилээр хойшлоход олон хүүхэдтэй байх магадлал 13 хувиар буурч байна (p=0.000).

Байршлын хувьд олон хүүхэдтэй байх эсэх нь хот, хөдөөд ялгаатай байна. Өөрөөр хэлбэл 3 ба түүнээс олон хүүхэдтэй байх магадлал хөдөөгийн нийт эмэгтэйчүүдийн хувьд хотын эмэгтэйчүүдтэй харьцуулахад 1,4 дахин (p=0.000), гэр бүлтэй хөдөөгийн эмэгтэйчүүдийг хотын гэр бүлтэй эмэгтэйчүүдтэй харьцуулахад 1,46 дахин өндөр (p=0.000) байна. Хот, хөдөөгийн төрөлтийн түвшний ялгаатай байдлыг олон хүчин зүйлээс хамааруулан тайлбарладаг бөгөөд үүнийг цаашид илүү нарийн судлах хэрэгтэй.

Бүс нутгаар нь авч үзвэл Улаанбаатар хоттой харьцуулахад бусад бүсүүдийн эмэгтэйчүүдийн 3 ба түүнээс олон хүүхэдтэй байх магадлал 1,3-2,0 дахин өндөр байгаа бөгөөд Баруун болон Өмнөд бүсийн гэр бүлтэй болон нийт эмэгтэйчүүдийн хувьд хамгийн өндөр байна (p=0.000).

Нийт эмэгтэйчүүд болон гэр бүлтэй эмэгтэйчүүдийн хувьд шилжих хөдөлгөөнд оролцсон эсэх болон ажил эрхлэлт, гэр бүлтэй эмэгтэйчүүдийн хувьд нөхрийн боловсролын түвшин, үр хөндөлт, амьгүй төрөлт, зулбалт тохиолдож байсан эсэх зэрэг жирэмслэлтийн түүх нь төрөлтийн түвшинд статистик ач холбогдлын түвшинд нөлөөгүй гарсан.

Эхийн боловсролын түвшин төрүүлсэн хүүхдийн тоо хоёр урвуу хамааралтай гэсэн онолын хамаарал (Becker) Монголын хувьд биелж байна. Загвар1В-ээс харахад дээд боловсролтой эмэгтэйчүүдийн олон хүүхэдтэй байх магадлал нь боловсролгүй, бүрэн дундаас доош боловсролтой эмэгтэйчүүдтэй харьцуулахад 57 хувиар бага байна (p=0.000).

Харин эдийн засгийн үзүүлэлт болох өрхийн орлого Монгол эмэгтэйн олон хүүхэдтэй байх эсэхэд статистик ач холбогдлын түвшинд маш өндөр нөлөөтэй гарсан (p=0.000). Ийстерли, Гари Бейкэр зэрэг онолчид орлого, боловсролын түвшин өндөр байх тусам хүмүүс тоог биш чанарыг эрхэмлэн цөөн хүүхэд төрүүлдэг (Д.Нямхорол, 2006) гэсэн ба дээрх хандлага энэхүү судалгаанд ч ажиглагдлаа. Өрхийн орлогоос нь хамааруулан эмэгтэйчүүдийг 6 бүлэгт хувааж судлахад өрхийн нэг хүнд ногдох сарын орлого хамгийн бага буюу 28264 төгрөгөөс доош эмэгтэйчүүдтэй харьцуулахад түүнээс орлогоор 1 дээр ангилалд байгаа эмэгтэйчүүдийн олон хүүхэдтэй байх магадлал 40 хувиар бага, 2 дээр ангиалалд байгаа эмэгтэйчүүдийнх 65 хувиар бага, 3 дээр ангилалд байгаа эмэгтэйчүүдийнх 78 хувиар, хамгийн өндөр орлогтой эмэгтэйчүүдийнх 84 хувиар бага байна (p=0.000). Гэр бүлтэй эмэгтэйчүүдийн хувьд дээрх хандлага ойролцоо байна (p=0.000).

Нийт эмэгтэйчүүдийн хувьд тооцож үзэхэд ЖСАХ хэрэглэж байгаагүй эмэгтэйчүүдийн 3 ба түүнээс олон хүүхэдтэй байх магадлал нь ЖСАХ хэрэглэж байсан эмэгтэйчүүдийнхээс 59 хувиар бага байна (p=0.000). Харин гэр бүлтэй эмэгтэйчүүдийн хувьд уг магадлал 61 хувиар бага байна (p=0.000). Үүнээс үзэхэд Монгол эмэгтэйчүүд ЖСАХ-ыг зөвхөн төрөлтийн тоогоо

9

Page 11: монгол улсын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс

Б.Мөнхжаргал, М.Мөнх-Эрдэнэ: “МУ-ын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс”

2013

хязгаарлах зорилгоор биш, төрөлтөө түр хугацаагаар хойшлуулах зорилгоор хэрэглэж байна гэж дүгнэж болох юм. Энэ дүгнэлт 2008 оны судалгаанд хамрагдсан ЖСАХ хэрэглэдэг эмэгтэйчүүд (4212)-ийн дунд дахиж жирэмслэх боломжгүй болгох аргууд буюу эмэгтэйн болон эрэгтэйн үрийн сувгийг боох аргын хэрэглээ дөнгөж 4,8 хувьтай байснаар мөн батлагдаж байна.

Гэр бүлтэй эмэгтэйчүүдийн хувьд (Загвар 2В) зохимжтой гэж үзэж байгаа хүүхдийн тоо нэгээр нэмэгдэхэд олон хүүхэдтэй байх магадлал нь 1,8 дахин нэмэгдэж байгаа нь сонирхол татаж байна (p=0.000).

Гэр бүлтэй эмэгтэйчүүдийн хувьд, нөхөртэйгээ ижил тооны хүүхэд хүсдэг эмэгтэйчүүдийн олон хүүхэдтэй байх магадлал нь нөхрөөсөө өөр үзэл, бодолтой эмэгтэйчүүдийнхээс 30-44 хувиар өндөр байна (p=0.000).

4.2.Төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс

Эмэгтэй хүний хувьд физиологийн талаасаа дунджаар 49 нас хүртлээ жирэмслэх боломжтой гэж үздэг. Тэгвэл гэр бүлтэй, нас залуу (40-өөс залуу), харьцангуй цөөн буюу 2 хүртэлх тооны хүүхэд төрүүлсэн боловч цаашид нэмж хүүхэд төрүүлэхгүй гэсэн сонирхолтой эмэгтэйчүүд 2008 оны судалгаанд хамрагдсан нийт эмэгтэйчүүдийн 60 хувь6(5675)-ийг эзэлж байгаа нь анхаарал татаж байна. Тиймээс эдгээр эмэгтэйчүүд яагаад цаашид төрөх сонирхолгүй байгааг судалснаар төрөлтийг дэмжих төрийн бодлогод зарим арга хэмжээнүүдийг тусгах боломж бүрдэж болох юм.

Хүснэгт 2-т гэр бүлтэй, 40-өөс доош насны, 2 ба түүнээс цөөн тооны хүүхэдтэй бөгөөд цаашид нэмж хүүхэд төрүүлэхгүй гэсэн 5675эмэгтэйчүүдийн хувьд төрөх сонирхолгүй байгаад нөлөөлөх хүчин зүйлсийг судалж үр дүнг харуулав.

Бусад бүх хүчин зүйлийн нөлөө байхгүй үед хүн ам зүйн хүчин зүйлс дангаараа залуу, цөөн хүүхэдтэй эмэгтэйчүүдийн нэмж хүүхэд төрүүлэх сонголтод хүчтэй нөлөө үзүүлж байгаа нь харагдаж байна (Загвар3А). Энэ загварыг нийгэм, эдийн засгийн хүчин зүйлээр өргөжүүлэхэд хүн ам зүйн хүчин зүйлсийн нөлөө буурсан харагдаж байгаа боловч статистик ач холбогдлын түвшинд нөлөөтэй хэвээр байна (Загвар3Б).

Эмэгтэйн цаашид хүүхэд төрүүлэх сонирхолд ГБТ-ийн хүчин зүйлс нөлөөтэй байгаа нь 2003 оны гүнзгийрүүлсэн судалгаанд тэмдэглэгдсэн байна (Мөнхжаргал ба бусад, 2006). Иймд эдгээр хүчин зүйлүүд хүн ам зүйн ба нийгэм эдийн засгийн хүчин зүйлстэй нийлээд төрөх сонирхолд хэрхэн нөлөөлж байгааг (Загвар3В) тодруулахыг зорилоо. Энэ загварт өмнөх хүчин зүйлүүдээс гэр бүлийн байдал, амьд хүүхдийн тоо ба хүйс зэрэг нь нөлөөтэй хэвээр байгаа бөгөөд байршил, шилжих хөдөлгөөнд оролцсон эсэх нь нөлөөгүй гэж гарсан байна.

Дээрх байдлаар загваруудыг өргөжүүлэн хүчин зүйлүүдийг нэмэх тусам загваруудын ерөнхий χ2 утга буурч үнэлэгдсэн утгын статистик ач холбогдлын түвшин өндөр хэвээр байна. Загвар3В-ийн хувьд ерөнхий χ2 хамгийн бага бөгөөд статистик ач холбогдлын түвшин өндөр байгаа (p=0.000) нь уг загвар нь нэмж хүүхэд төрүүлэх эсэхэд нөлөөлөх хүчин зүйлсийг бусад загвараасаа илүү тайлбарлах чадвартайг харуулж байгаа хэрэг юм.

Загвар 3В-ээс харахад, хүүхэдгүй, эсвэл зөвхөн аль нэг хүйсийн хүүхэдтэй эмэгтэйн хувьд нэмж хүүхэд төрүүлэхгүй байх хандлага хамгийн бага байна. Тухайлбал аль аль хүйсийн 2 хүүхэдтэй эмэгтэйчүүдийн нэмж хүүхэд төрүүлэхгүй байх магадлалыг суурь болгон харьцуулахад нэмж хүүхэд төрүүлэхгүй гэсэн хандлага огт хүүхэдгүй эмэгтэйчүүдийн хувьд 95 хувиар (p=0.000), зөвхөн 1 охин эсвэл 1 хүүтэй эмэгтэйчүүдийн хувьд 88 болон 86 хувиар тус тус бага байна. Мөн 2 хүүхэдтэй бөгөөд хоёулаа аль нэг хүйсийн хүүхэдтэй эмэгтэйчүүдийн

6Үүнд үрийн сувгаа боолгуулсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг оруулаагүй болно.Учир нь эдгээр хүмүүс цаашид нэмж хүүхэд төрүүлэхгүй нь тодорхой юм.

10

Page 12: монгол улсын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс

Б.Мөнхжаргал, М.Мөнх-Эрдэнэ: “МУ-ын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс”

2013

хувьд нэмж хүүхэд төрүүлэхгүй байх магадлал тус бүр 43 ба 34 хувиар бага байна. (p=0.000, p=0.000).

Одоо байгаа хүүхдийн хүйс эмэгтэйн нэмж хүүхэд төрүүлэх сонирхолд бага зэргийн нөлөө үзүүлж байгаа бөгөөд эрэгтэй хүүхэдгүй эмэгтэйчүүдийн нэмж хүүхэд төрүүлэх сонирхол эмэгтэй хүүхэдгүй эмэгтэйчүүдийнхээс бага зэргийн өндөр байгаа нь харагдлаа.

Мөн эмэгтэйчүүдийн нас 1 жилээр нэмэгдэх тутамд хүүхэд төрүүлэхгүй байх магадлал 1,106дахин нэмэгдэж (p=0.000) байгаа үр дүн гарсан.

Хүснэгт 2. 40-өөс доош насны, 2 ба түүнээс цөөн хүүхэдтэй эмэгтэйчүүдийннэмж хүүхэд төрүүлэх эсэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийн ложистик

регрессийн шинжилгээний үр дүн, 2008

Сонгосон үзүүлэлтүүдНэмж хүүхэд төрүүлэхгүй байх магадлалын

харьцааЗагвар3A Загвар3Б Загвар3В

Гэрлэлтийн байдал

Гэр бүлтэй 0,336*** 0,357*** 0,356***

Огт гэрлээгүй 0.986 0,913 0,791

Салсан/тусгаарласан/бэлэвсэн 1,000 1,000 1,000

Амьд хүүхдийн тоо ба хүйс

Хоёр хүүхэдтэй (1 хүү,1 охин) 1,000 1,000 1,000

Хүүхэдгүй 0,072*** 0,078*** 0,051***

Нэг хүүхэдтэй

Нэг хүүтэй 0,181*** 0,197*** 0,143***

Нэг охинтой 0,155*** 0,168*** 0,122***

Хоёр хүүхэдтэй

Хоёр хүүтэй 0,690*** 0,668*** 0,660***

Хоёр охинтой 0,642*** 0,609*** 0,578***

Нас 1,069*** 1,101*** 1.106***

II.Нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсБайршил

Хот 1,000 1,000 Хөдөө 0,916 0,894Бүс нутаг Улаанбаатар 1,000 1,000 Төв 1,082 0.996 Зүүн 0,834 0,729* Баруун 0,987 0,948 Өмнөд 1,371 ** 1,227Шилжих хөдөлгөөнд оролцсон эсэх Тийм 1,000 1,000 Үгүй 1,200 1,224Боловсролын түвшин Боловсролгүй/бүрэн дундаас доош

2,834*** 2,242***

Бүрэн дунд 1,719*** 1,515*** Техникийн 1,598*** 1,396** Дээд 1,000 1,000Ажил эрхлэлт Тийм 1,000 1,000 Үгүй 1,430*** 1,302***Өрхийн нэг х.н сарын орлого Орлогүй/28264-аас бага 1,000 1,000 28265-70660 0,854 0,883 70661-102535 0,727** 0,762* 102536-113160 0,722* 0,767 113161-123785 0,687* 0,654* 123786-аас дээш 0,674*** 0,748*Сүүлийн 5 жилд зулбалт, амьгүй төрөлт,

11

Page 13: монгол улсын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс

Б.Мөнхжаргал, М.Мөнх-Эрдэнэ: “МУ-ын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс”

2013

Сонгосон үзүүлэлтүүдНэмж хүүхэд төрүүлэхгүй байх магадлалын

харьцааЗагвар3A Загвар3Б Загвар3В

Тийм 1,000 Үгүй 1,076ЖСАХ хэрэглээ Тийм 1,000 Үгүй 1.248*Зохимжтой гэж үзэж байгаа хүүхдийн тоо

0,552***

2LL χ2 утга 5950.71*** 5781.22*** 5503.74***

Хариулагчдын тоо 5675 5675 5675

***p≤0.001; **p≤0.01; *p≤0.05 статистик ач холбогдлын түвшинд тайлбарлагдана

Цаашид хүүхэд төрүүлэхгүй байх хандлага ялгаатай бүс нутгийн эмэгтэйчүүдэд ямар

байгааг авч үзвэл, зүүн бүсийн залуу, цөөн хүүхэдтэй эмэгтэйчүүдийн нэмж хүүхэд төрүүлэхгүй байх магадлал Улаанбаатарын ижил эмэгтэйчүүдээс 28 хувиар бага байна (p=0.05). Харин бусад бүсийн эмэгтэйчүүдийн хувьд магадлал нь статистик ач холбогдлын түвшинд тайлбарлагдахааргүй байна. Тиймээс зүүн бүсийн эмэгтэйчүүд рүү хандсан зохих бодлого хэрэгжүүлж чадвал төрөлт нь өсөх боломжтой нь харагдлаа.

Бусад хүчин зүйлүүдийг тооцсон үед эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт цаашид хүүхэд төрүүлэх эсэхэд маш хүчтэй нөлөө үзүүлж байна. Ажил эрхэлдэггүй эмэгтэйчүүдийн нэмж хүүхэд төрүүлэхгүй байх магадлал ажил эрхэлдэг эмэгтэйчүүдтэй харьцуулахад 1,3 дахин өндөр (p=0.000) буюу ажилгүй залуу, цөөн хүүхэдтэй эмэгтэйчүүд нэмж хүүхэд төрүүлэх сонирхолгүй байгааг харуулж байна. Тиймээс эмэгтэйчүүдийг ажил, орлогын баталгаатай нөхцлөөр хангах нь төрөлтийг дэмжихэд чухал хүчин зүйл болж чадахаар байна.

Мөн зохимжтой гэж үзэж буй хүүхдийн тоо нэгээр нэмэгдэхэд нэмж хүүхэд төрүүлэхгүй байх магадлал 55 хувиар бага багасаж байна (p=0.000). Өөрөөр хэлбэл, олон хүүхэдтэй байхыг зохимжтой гэж үздэг хүмүүс цаашид илүүтэй нэмж хүүхэд төрүүлэх хандлагатай байна. Үүнээс үзэхэд төрөлтийг дэмжихийн тулд олон хүүхэдтэй байхын ач холбогдолыг сурталчлах, амьдралын баталгаатай эх үүсвэрээр хангах талаар нийгэм, эдийн засгийн олон талт бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэй болов уу.

Боловсролоор нь авч үзвэл, дээд боловсролтой эмэгтэйчүүдтэй харьцуулахад огт боловсролгүй болон бага боловсролтой эмэгтэйчүүдийн нэмж хүүхэд төрүүлэхгүй байх магадлал 2,24 дахин өндөр байна (p=0.000). Өөрөөр хэлбэл залуу, цөөн хүүхэдтэй, боловсрол дээгүүр эмэгтэйчүүд боловсрол доогуур эмэгтэйчүүдээс илүү цаашид хүүхэд нэмж төрүүлэх сонирхолтой байгааг төр засгаас анхаарч зөв бодлогын арга хэмжээгээр дэмжих хэрэгтэй байна. Хэрэв энэ бүлгийн эмэгтэйчүүдийн дунд төрөлт нэмэгдэж чадвал дам байдлаараа эх, нялхсын эндэгдэл буурахад ч эерэг нөлөө үзүүлэх боломжтой.

Цөөн хүүхэдтэй залуу эмэгтэйчүүдийн хувьд өрхийн орлогын түвшин нь нэмж хүүхэд төрүүлэх эсэхэд нөлөөтэй байгаа бөгөөд нэг хүнд ногдох сарын дундаж орлого нь хамгийн доогуур болон орлогогүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад 70661-102535 төгрөгийн орлоготой эмэгтэйчүүдийн хүүхэд нэмж төрүүлэхгүй байх магадлал 24 хувиар бага (p=0.05), 123786 төгрөгөөс дээш орлоготой эмэгтэйчүүдийнх 26 хувиар бага байгаа нь сонирхол татаж байна(p=0.05). Өөрөөр хэлбэл, өрхийн орлого нь өндөр болох тусам залуу, цөөн хүүхэдтэй эмэгтэйчүүдийн нэмж хүүхэд төрүүлэх сонирхол нэмэгдэж байна.

4.3. Төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлд гарсан өөрчлөлтүүд

12

Page 14: монгол улсын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс

Б.Мөнхжаргал, М.Мөнх-Эрдэнэ: “МУ-ын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс”

2013

Таван жилийн өмнөх судалгаатай харьцуулахад Монгол эмэгтэйчүүдийн төрөлт болон төрөх сонирхолд нөлөөлөгч хүчин зүйлүүд хэрхэн өөрчлөгдсөнийг судалгааны энэхүү хэсэгт авч үзлээ. Судалгаануудын хооронд зэрэгцүүлэлт хийхийн тулд харьцуулах боломжтой буюу ижил үл хамаарах хувьсагчдыг оролцуулан 2 мэдээллийн санд өмнөх аргаар шинжилгээ хийсэн.

4.3.1 Төрөлтөд нөлөөлөгч хүчин зүйлд гарсан өөрчлөлтүүд

Хүн ам зүй, нийгэм, эдийн засаг, ГБТ-ийн бүлэг хүчин зүйлүүд бүгд хавсарсан үед төрөлтөд хэрхэн нөлөө үзүүлж байсныг 2003 ба 2008 оны НҮЭМ-ийн түүвэр судалгаанууд7-ын мэдээлэлд үндэслэн тооцож үр дүнг харьцуулан Хүснэгт 3-т харуулав.

Таван жилийн өмнөх судалгаагаар, Монгол эмэгтэйн нас 1-ээр нэмэгдэхэд олон хүүхэдтэй болсон байх магадлал 1,24 дахин нэмэгдэж байсан бол энэ судалгаагаар 1,18 дахин нэмэгддэг болжээ. Үүнийг гэр бүлтэй эмэгтэйчүүдийн хувьд тооцож үзэхэд ч төстэй үр дүн гарлаа. Энэ нь судалгаа хоорондох 5 жилд төрөлтийн түвшин буурсан гэдгийг баталж байна.

Хүснэгт 3. Нийт төрүүлсэн хүүхдийн тоонд нөлөөлж буй хүчин зүйлс, 2003 ба 2008 онуудад

Сонгосон үзүүлэлтүүд3 ба түүнээс олон хүүхэд төрүүлэх магадлалын харьцаа

Нийт эмэгтэйчүүд Гэр бүлтэй эмэгтэйчүүд

2003 2008 2003 2008

I.ХҮН АМ ЗҮЙН ХҮЧИН ЗҮЙЛС

Нас 1.242*** 1,181*** 1.239*** 1,169***

Гэрлэлтийн байдал

Огт гэрлээгүй 1.000 1,000

Гэрлэж байсан 10.053*** 4,406***

Гэр бүлтэй 20.827*** 7.069***

Анхны гэрлэлтийн нас 0,827*** 0,879***

II.НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ХҮЧИН ЗҮЙЛСБайршил Хот 1.000 1,000 1,000 1,000 Хөдөө 2.387*** 1,523*** 2.016*** 1,529***Бүс нутаг Улаанбаатар 1.000 1,000 1,000 1,000 Төв 0.807 1,242* 0.722 1,141 Зүүн 1.070 1,492*** 0.748 1,519** Баруун 1.369 2.114*** 1.273 2.250*** Өмнөд 1.219 1,991*** 1.066 1,821***Шилжих хөдөлгөөнд оролцсон эсэх Тийм 1.000 1,000 1,000 1,000 Үгүй 1.028 1,074 0.919 1,033Боловсролын түвшин Боловсролгүй/бүрэн дундаас доош

1.000 1,000 1,000 1,000

Бүрэн дунд 0.566*** 0,654*** 0,777** 0,722*** Техникийн 0.417*** 0,610*** 0,680*** 0,719** Дээд 0.797 0,244*** 0.643 0,366***Ажил эрхлэлт Тийм 1.000 1,000 1,000 1,000 Үгүй 1.420*** 1.308*** 1.292*** 1.327***Нөхөр/хамтран амьдрагч/-ийн нас 1.024* 1,024**Нөхөр/хамтран амьдрагч/-ийн боловсролын түвшин Боловсролгүй/бүрэн дундаас доош

1,000 1,000

Бүрэн дунд 0.771** 0.899

72003 ба 2008 оны НҮЭМ-ийн судалгаанууд ижил асуулттайгаар, ижил аргачлалаар, үндэсний хэмжээний түүвэрлэлттэй хийгдсэн.

13

Page 15: монгол улсын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс

Б.Мөнхжаргал, М.Мөнх-Эрдэнэ: “МУ-ын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс”

2013

Сонгосон үзүүлэлтүүд3 ба түүнээс олон хүүхэд төрүүлэх магадлалын харьцаа

Нийт эмэгтэйчүүд Гэр бүлтэй эмэгтэйчүүд

2003 2008 2003 2008

Техникийн 0.860 0.989 Дээд 0.416*** 0.667***III. ГБТ-ИЙН ХҮЧИН ЗҮЙЛС Сүүлийн 5 жилд зулбалт, амьгүй төрөлт,үр хөндөлт байсан эсэх Тийм 1.000 1,000 1.000 1,000 Үгүй 0.988 1,134 0.958 1.053ЖСАХ хэрэглээ Тийм 1.000 1,000 1.000 1,000 Үгүй 0.356*** 0,418*** 0.368*** 0.391***Зохимжтой гэж үзэж байгаа хүүхдийн тоо 1.669*** 1.833*** 1.654*** 1,784***Нөхөр нь ижил тооны хүүхэд хүсдэг эсэх Ижил 1.000 1,000 Олон 0.808* 0,737*** Цөөн 0.966 0,574*** Мэдэхгүй 1.312* 1.035

2LL χ2 утга 6418.77*** 7134.56*** 5363.71*** 5976.84***

Хариулагчдын тоо 9314 9402 6345 6742

***p≤0.001; **p≤0.01; *p≤0.05 статистик ач холбогдлын түвшинд тайлбарлагдана

2003 оны судалгаанд гэр бүлтэй хүмүүсийн олон хүүхэдтэй байх магадлал огт гэрлээгүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад 20 дахин өндөр байсан бол 5 жилийн дараа 7 дахин өндөр болж буурсан нь олон хүүхэдтэй байх эсэхэд гэрлэлтийн нөлөө багасаж байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл гэр бүл болохыг дэмжвэл төрөлт нэмэгдэх байсан боломж нь 5 жилийн өмнөхөөс багассан байна.

Мөн судалгаа хооронд хот, хөдөөгийн төрөлтийн ялгаатай байдал буурч байгаа нь харагдаж байна. Тухайлбал 2003 онд хөдөөгийн эмэгтэйчүүдийн олон хүүхэдтэй байх магадлал хотын эмэгтэйчүүдтэй харьцуулахад 2,4 дахин өндөр байсан бол сүүлийн судалгаанд 1,5 дахин өндөр болж буурсан байна. Мөн гэр бүлтэй хөдөөгийн эмэгтэйчүүдийн олон хүүхэдтэй байх магадлал гэр бүлтэй хотын эмэгтэйчүүдтэй харьцуулахад судалгаа хооронд 2,0-оос 1,5 дахин өндөр болж буурчээ.

Эмэгтэйн шилжих хөдөлгөөнд оролцсон эсэх нь олон хүүхэдтэй байх эсэхэд статистик ач холбогдлын түвшинд нөлөөгүй байдал 2 удаагийн судалгаагаар хэвээр байна.

Харин эмэгтэйчүүдийн олон хүүхэдтэй байх магадлал боловсролын түвшингээрээ ялгаатай байдал 5 жилийн өмнөх судалгаанаас багасчээ. Өөрөөр хэлбэл, боловсрол дээгүүр эмэгтэйчүүд урьд нь боловсрол доогуур эмэгтэйчүүдээсээ илүү их цөөхөн хүүхэд төрүүлэх магадлалтай байсан бол одоо энэхүү магадлалын зөрүү багассан байна.

Мөн дээд боловсролтой нөхөртэй эмэгтэйчүүдийн хувьд олон хүүхэдтэй байх магадлал харьцангуй доогуур боловсролтой нөхөртэй эмэгтэйчүүдтэй харьцуулахад 2003 онд 59 хувиар бага байсан бол 2008 оны судалгаанд 34 хувиар бага болж өмнөх судалгаанаас буурсан байна. Энэ нь нөхрийн боловсрол өндөр байх тусам эмэгтэй олон хүүхэдтэй байх хандлага нэмэгдсэнийг харуулж байна.

Ажил эрхлэлт нь 2 удаагийн судалгаагаар хоёуланд нь олон хүүхэдтэй байх эсэхэд чухал нөлөөтэй байна. Тухайлбал, 2003 онд ажил эрхэлдэггүй эмэгтэйчүүдийн олон хүүхэдтэй байх магадлал ажил эрхэлдэг эмэгтэйчүүдээс 1,42 дахин өндөр байсан бол дараагийн судалгаагаар 1,3 дахин өндөр болж бага зэрэг буурсан байна. Үүнээс үзэхэд олон хүүхэдтэй байх эсэх нь эмэгтэйн ажил эрхлэлтийн байдлаар ялгагдах байдал багассан дүн харагдаж байна. Өөрөөр хэлбэл урьд нь ажилгүй эмэгтэйчүүд олон хүүхэдтэй байх хандлага өндөр байсан бол энэ судалгаагаар энэ хандлага багасч, эсрэгээрээ ажилтай эмэгтэйчүүдийн хувьд олон хүүхэдтэй байх хандлага нэмэгджээ.

14

Page 16: монгол улсын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс

Б.Мөнхжаргал, М.Мөнх-Эрдэнэ: “МУ-ын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс”

2013

Зохимжтой гэж үзэж байгаа хүүхдийн тоо олон байх тусам тухайн эмэгтэй олон хүүхэдтэй болсон байх магадлал 2 удаагийн судалгаагаар батлагдсан ба сүүлийн судалгаанд энэ хандлага бүр ч илүү өндөр магадлалтай гарсан байна.

4.3.2 Төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлүүдэд гарсан өөрчлөлтүүд

Онолын хувьд аливаа улс орны хүн ам өсөлттэй байхын тулд төрөлтийн түвшинг эргэн нөхөгдөх түвшинээс дээгүүр байлгах шаардлагатай гэж үздэг ба энэ нь энгийн үгээр гэр бүлийн эхнэр, нөхөр бүр өөрсдийгөө нөхөөд түүнээс илүү тооны (>2) хүүхэд төрүүлэх шаардлагатай гэсэн үг юм. Тэгвэл хүн амын өсөлтийг дэмжих бодлого баримталж байгаа Монгол улсын хувьд дээрх үзэл санааг төрийн бодлогодоо тусгаж, гэр бүлийн хосууд 3 болон түүнээс дээш хүүхэд төрүүлэхийг дэмжинэ гэж заасан байдаг. Тэгвэл, практикт хүмүүсийн нэмж хүүхэд төрүүлэх сонирхол, хандлагад нөлөөлөгч хүчин зүйлсэд ямар өөрчлөлт гарч байгааг судлан үр дүнг Хүснэгт 4-т харуулав.

Залуу, цөөн хүүхэдтэй эмэгтэйчүүдийн цаашид төрөх хандлагад нөлөөтэй хүчин зүйлүүдэд 2003 оны судалгаагаар гэрлэлтийн байдал, амьд хүүхдийн тоо ба хүйс, эмэгтэйн боловсрол, ажил эрхлэлт, зохистой гэж үзэж буй хүүхдийн тоо зэрэг нь статистик ач холбогдлын түвшинд нөлөөтэй байсан бол 5 жилийн дараах судалгаагаар дээрх хүчин зүйлүүдээс гадна амьдарч буй бүс нутаг, шилжих хөдөлгөөнд оролцсон байдал, ЖСАХ-ийн хэрэглээ зэрэг нь нэмж нөлөөтэй гэж гарчээ. .

Хүснэгт 4. 40-өөс доош насны, 2 ба түүнээс цөөн хүүхэдтэй эмэгтэйчүүдийннэмж хүүхэд төрүүлэх эсэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийн

ложистик регрессийн шинжилгээний үр дүн, 2003 ба 2008 онуудад

Сонгосон үзүүлэлтүүдНэмж хүүхэд төрүүлэхгүй байх магадлалын

харьцаа

2003 2008

I.ХҮН АМ ЗҮЙН ХҮЧИН ЗҮЙЛС

Гэрлэлтийн байдал

Гэр бүлтэй 0.620*** 0,342***

Огт гэрлээгүй 1.385 0,791

Салсан/тусгаарласан/бэлэвсэн 1.000 1,000

Амьд хүүхдийн тоо ба хүйс

Хоёр хүүхэдтэй (1 хүү,1 охин) 1.000 1,000

Хүүхэдгүй 0.020*** 0,048***

Нэг хүүхэдтэй

Нэг хүүтэй 0.088*** 0,142***

Нэг охинтой 0.091*** 0,121***

Хоёр хүүхэдтэй

Хоёр хүүтэй 0.569*** 0,660***

Хоёр охинтой 0.619*** 0,582***

Нас1.134*** 1,105***

II.НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ХҮЧИН ЗҮЙЛС

Байршил

Хот 1.000 1,000

Хөдөө 0.969 0,913

Бүс нутаг

15

Page 17: монгол улсын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс

Б.Мөнхжаргал, М.Мөнх-Эрдэнэ: “МУ-ын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс”

2013

Сонгосон үзүүлэлтүүдНэмж хүүхэд төрүүлэхгүй байх магадлалын

харьцаа

2003 2008

Улаанбаатар 1.000 1,000

Төв 1.252 1,026

Зүүн 1.406 0,742*

Баруун 1,191 0,985

Өмнөд 1.397 1,267

Шилжих хөдөлгөөнд оролцсон эсэх

Тийм 1.000 1,000

Үгүй 1.154 1,214*

Боловсролын түвшин

Боловсролгүй/бүрэн дундаас доош

1.124 2,433***

Бүрэн дунд 0.698*** 1,607***

Техникийн 0.501*** 1,462**

Дээд 1.000 1,000

Ажил эрхлэлт

Тийм 1.000 1,000

Үгүй 1.196* 1,351***

III. ГБТ-ийн хүчин зүйлс

Сүүлийн 5 жилд зулбалт, амьгүй төрөлт, үр хөндөлт байсан эсэх

Тийм 1.000 1,000

Үгүй 1.124 1,081

ЖСАХ хэрэглээ

Тийм 1.000 1,000

Үгүй 1,011 1,248*

Зохимжтой гэж үзэж байгаа хүүхдийн тоо0.543*** 0,549***

2LL χ2 утга 4504,10*** 5512,51***

Хариулагчдын тоо 5607 5675

***p≤0.001; **p≤0.01; *p≤0.05 статистик ач холбогдлын түвшинд тайлбарлагдана

Төрөх сонирхолд нөлөөтэй хүчин зүйлүүдээс бодлогод арга хэмжээ болгон тусгаж болох хүчин зүйлүүдийг онцолж авч үзье. Үүнд, гэр бүлтэй, боловсрол дээгүүр, ажил эрхэлдэг эмэгтэйчүүдийн хувьд нэмж хүүхэд төрүүлэх сонирхол 5 жилийн өмнөхөөс нэмэгдсэн хандлага гарсан нь сайшаалтай үр дүн гэж болохоор байна. Учир нь эдгээр бүлгийн хүмүүсийн төрөлтийг нэмэгдүүлж чадвал нийгэмд сөрөг нөлөө багатайгаар хүн амын өсөлтийг нэмэгдүүлэх, өөрөөр хэлбэл, чанартай хүн амын өсөлтийг бий болгох боломжтой юм.

V. ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ

МУ-ын нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа-2008 судалгааны мэдээлэлд үндэслэн Монгол эмэгтэйчүүдийн төрөлт, цаашид төрөх сонирхолд нөлөөлсөн хүн ам зүй, нийгэм, эдийн засаг, ГБТ-ийн хүчин зүйлүүдийг ложистик регрессийн загвараар шинжилж үзэхэд дараах гол үр дүнгүүд гарлаа. Үүнд:

- Монгол эмэгтэйчүүдийн олон хүүхэдтэй (3, түүнээс олон тооны) байх эсэхэд эмэгтэйн нас, гэрлэлтийн байдал, анхны гэрлэлтийн нас, байршил, боловсролын түвшин, өрхийн орлого, ЖСАХ хэрэглэж байсан эсэх, нөхөртэйгээ ижил тооны хүүхэд хүсдэг эсэх, зохимжтой гэж үзэж байгаа хүүхдийн тоо зэрэг нь статистик ач

16

Page 18: монгол улсын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс

Б.Мөнхжаргал, М.Мөнх-Эрдэнэ: “МУ-ын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс”

2013

холбогдлын түвшинд нөлөөтэй байна. Тодруулбал гэр бүлтэй, эрт гэрлэсэн, хөдөөгийн, баруун болон өмнөд бүсийн, бүрэн дундаас доош боловсролтой, орлогын түвшин доогуур, ЖСАХ хэрэглэдэг, нөхөртэйгөө ижил тооны хүүхэд хүсдэг, зохимжтой гэж үздэг хүүхдийн тоо нь олон байгаа эмэгтэйчүүдийн хувьд олон хүүхэдтэй байх магадлал бусад бүлгийн эмэгтэйчүүдээс өндөр байна. Харин шилжих хөдөлгөөнд оролцсон байдал, ажил эрхлэлт, зулбалт, амьгүй төрөлт, үр хөндөлт тохиолдож байсан эсэх нь статистик ач холбогдлын түвшинд нөлөөгүй гарсан.

- Залуу, харьцангуй цөөн тооны (2 буюу түүнээс цөөн) хүүхэд төрүүлсэн боловч цаашид нэмж хүүхэд төрүүлэх сонирхолгүй байгаа Монгол эмэгтэйчүүдийн хувьд эмэгтэйн нас, гэрлэлтийн байдал, амьд байгаа хүүхдийн тоо ба хүйс, боловсрол, өрхийн орлогын түвшин, ажил эрхлэлт, зохистой гэж үзэж байгаа хүүхдийн тоо зэрэг нь нэмж хүүхэд төрүүлэхгүй байхад статистик ач холбогдлын түвшинд нөлөөтэй гэж гарсан бол амьдарч буй байршил, шилжих хөдөлгөөнд оролцсон байдал, зулбалт, амьгүй төрөлт, үр хөндөлт тохиолдож байсан эсэх зэрэг нь нөлөөгүй гэж гарлаа. Ахимаг насны, хүү охины аль аль нь байдаг, боловсролын түвшин доогуур, ажил эрхэлдэггүй, өрхийн орлого доогуур, ЖСАХ хэрэглэдэггүй эмэгтэйчүүдийн хувьд нэмж хүүхэд төрүүлэхгүй байх сонирхол нь бусад бүлгийн эмэгтэйчүүдээс өндөр байна.

Гэхдээ дээрх судалгаагаар 5 жилийн өмнөх судалгааны (2003) үр дүнтэй харьцуулж үзэхэд төрөлт, төрөх хандлагад нөлөөлсөн хүчин зүйлсэд дараах өөрчлөлтүүд гарсан байна. Үүнд:

- Хот, хөдөөгийн эмэгтэйчүүдийн төрөлтийн ялгаатай байдал багассан байна. - Гэр бүлтэй хүмүүсийн олон хүүхэдтэй болсон байгаа хандлага нь 5 жилийн

өмнөхөөс багассан боловч хүүхэд нэмж төрүүлэх сонирхол нэмэгдсэн байна. Энэ нь төрөлтийг дэмжих арга хэмжээний хүрээнд гэр бүл салалтыг багасгаж, гэрлэлтийг дэмжих нь зөв хэдий боловч гэр бүл болсны дараа олон хүүхэд төрүүлэхэд нөлөөлөх бусад хүчин зүйлүүдийг нэмж анхаарах шаардлагатайг харуулж байна.

- Мөн эмэгтэйн өөрийн боловсрол, гэр бүлтэй эмэгтэйн нөхрийн боловсролын түвшин өндөр байхын хэрээр эмэгтэйчүүдийн олон хүүхэд төрүүлэх хандлага өмнөх судалгааны үетэй харьцуулбал бага зэрэг нэмэгдсэн байгаа ба цаашид хүүхэд нэмж төрүүлэх сонирхол нь ч өссөн байна. Иймд эдгээр бүлгийнхний төрөлтийг дэмжиж чадах төрийн тусгайлсан бодлогын арга хэмжээ байвал “чанартай хүн ам”-ын өсөлтийг бий болгоход ач холбогдолтой байна.

- Ажил эрхэлдэггүй эмэгтэйчүүдийн олон хүүхэд төрүүлсэн байдал өмнөх судалгааны үетэй харьцуулахад багассан ба ажилтай эмэгтэйчүүдийн олон хүүхэд гаргасан байдал нэмэгдэж чадсан эсэх нь энэ судалгаагаар хараахан тодорхой болж чадсангүй. Гэхдээ ажил эрхэлдэг эмэгтэйчүүд цаашид нэмж хүүхэд төрүүлэх сонирхол нь өмнөх судалгаатай харьцуулахад нэмэгдсэн үр дүн гарсан.

Эцэст нь дүгнэхэд гэр бүлтэй, боловсролын түвшин доогуур, ажил эрхэлдэггүй, өрхийн орлого багатай эмэгтэйчүүд нь бусад бүлгийнхэнтэй харьцуулахад олон хүүхэдтэй байгаа бөгөөд цаашид илүүтэй нэмж хүүхэд төрүүлэхгүй байх сонирхолтой байна. Хугацаагаар харьцуулсан судалгаанд боловсрол харьцангуй доогуур, ажилгүй эмэгтэйчүүдийн олон хүүхэдтэй байх хандлага 5 жилийн өмнөхөөс багассан бөгөөд цаашид нэмж хүүхэд төрүүлэх сонирхол нь ч багассан байна.

17

Page 19: монгол улсын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс

Б.Мөнхжаргал, М.Мөнх-Эрдэнэ: “МУ-ын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс”

2013

Цаашид “чанартай хүн ам”-ын өсөлтийг бий болгох буюу гэр бүлтэй, өндөр боловсролтой, ажилтай, орлого сайтай хүмүүсийн төрөлтийг түлхүү нэмэгдүүлэхийн тулд тэдний нэмж хүүхэд төрүүлэх сонирхол бусад бүлгээс илүүтэй байгааг нь дөрөөлөн төрөл бүрийн нийгэм, эдийн засгийн арга хэмжээгээр тухайлбал, төрүүлсэн хүүхдийн дарааллаар нь ялгавартай урамшуулал олгох, олон хүүхэдтэй бөгөөд хүүхдүүдээ зөв/тэгш хүмүүжүүлж байгаа хосуудыг олон нийтэд сурталчлах, урамшуулах гэх мэтээр дэмжих хэрэгтэй байна.

Судалгааг сайжруулах боломж

Төрөх сонирхол/хандлагад нөлөөлж буй хүчин зүйлсийг зөвхөн эмэгтэйн үзэл бодлоор биш, гэр бүлтэй эмэгтэйчүүдийн нөхрүүдээс авсан судалгааны мэдээллийн бааз дээр шинжилж харьцуулж үзэх, мөн төрөлт, төрөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлсэд орон сууцны нөхцөл, гэр бүл, хүүхдэд зориулсан халамжийн арга хэмжээнүүд гэх мэт эдийн засгийн болон бодлогын хүчин зүйлсийг нэмж тусган судалбал сонирхолтой үр дүн гарч болох юм.

АШИГЛАСАН МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ:

1. Мөнхжаргал.Б, Г.Баттулга, Д.Нямхорол, Ш.Чимэдцэрэн, Д. Янжинсүрэн, 2006. “Монголын эмэгтэйчүүд, хосуудын төрөлт ба төрөх сонирхолд нөлөөлж буй хүчин зүйлс”, НҮЭМ-ийн гүнзгийрүүлсэн судалгаа, УБ

2. МУЗГ 2004. Монгол улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого3. МУҮСГ, НҮБХАС, 2009. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа-2008, УБ4. МУҮСГ, НҮБХАС, 2003. “Үр хөндөлтийг тодорхойлогч хүчин зүйлс ба төрөлтийн

түвшинд нөлөөлж буй хүчин зүйлс”,НҮЭМС-ийн судалгаа1998, гуравдугаар дэвтэр4. ҮСХ, 2012. МУ-ын статистикийн эмхтгэл 2011, УБ5. Энхцэцэг.Б, Томас Спүүренберг 2010. “Ирээдүйд Монгол төрөлтийн доогуур түвшинд

хүрэх үү?”, Монголын хүн амын сэтгүүл, №18 /2010, УБ

18