21
ХААИС-Инжинерын сургууль СЭДЭВ: ТЕРРОРИЗМЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ, АНГИЛАЛ ГҮЙЦЭТГЭСЭН:С-4 Г.Ганболд / / ШАЛГАСАН: ............................................... / / 2014 ОН

хааан Terrorism(2)

Embed Size (px)

Citation preview

Page 1: хааан Terrorism(2)

ХААИС-Инжинерын сургууль

СЭДЭВ: ТЕРРОРИЗМЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ, АНГИЛАЛ

ГҮЙЦЭТГЭСЭН:С-4 Г.Ганболд / /

ШАЛГАСАН: ............................................... / /

2014 ОН

Page 2: хааан Terrorism(2)

1

Оршил

Аливаа зэсвэгт мөргөлдөөн тэмцэл нь газар нутгын булаацалдах, шашин

хоорондын мөргөлдөөн , үндэстэн ястаны эв нэгдэл, эдийн засгийн ашиг сонирхол

зэргээс болж гардаг үймээн самуун бослого, ард иргэдийг айлган сүрдүүлэх зэргийн

нэг хэлбэрийн нэр томъёо нь терроризм юм.

Энэ сэдвээ бичих болсон шалтгаан нь гэвэл одоогын бидний амьдарч байгаа

нийгэм энэхүү халдлгад өртөгдөх магадлалтай юм.Жишээ нь: Манайтай хил залгаа

Эрхүү муж энэ талаар ОХУ-д хоёрдугаарт орох субъект болж байна. Энэ мужид далай

дамжсан хар тамхи, мөнгө угаах зэрэг эрүүгийн ноцтой гэмт хэргүүд олон гардаг тул

ОХУ-ын төрийн зүгээс гойд анхаарал тавьж байна.

Энэхүү бие даалтанд терроризм гэж юу вэ? түүний ангилал, төрөл зүйл,

мэдээлэл түүнээс урьдчилан сэргээлэх арга замуудын тухай эмхэтгэн оруулав.

Page 3: хааан Terrorism(2)

2

ТЕРРОРИЗМЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ, АНГИЛАЛ,

ТҮҮНТЭЙ ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

1. Терроризмын тухай ойлголт, түүний ангилал. Орчин үед олон улсын

терроризм нь олон улсын харилцааны глобаль асуудлын нэг болоод байна.

Терроризмаас ангид улс гүрэн гэж огтхон ч байхгүй. “Терроризм" хэмээх үгийг анх нэр

томъёо болгон хэрэглэсэн хүн бол Германы нэрт философич Эммануэль Кант юм.

Тэрээр 1798 онд өөрийн зохиол бүтээлдээ уг нэр томъёог хэрэглэхдээ дэлхийн улс

гүрнүүд болоод хүн төрөлхтний талаарх өөрийн гутрангуй үзлээ илэрхийлэн хэрэглэж

байв. Кант нийгмийн сөрөг үзэгдэл түүний үр дагавраас болон хүний амъ нас, эд

хөрөнгө сүйрч буй үзэгдлийг “Терроризм” хэмээн нэрлэж байжээ. 1936 оноос өнөөг

хүртэл “терроризм” хэмээх ойлголт “алан хядах” явдлаас өргөн хүрээтэй бөгөөд

өөрөөр хэлбэл алан хядах нь терроризиын нэг илрэл мөн. Терроризмыг төрийн,

лалын, цөмийн, био, нарко- терроризм гэж ангилдаг.

а. Лалын терроризм. Хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд буддизм,

христос, лал буюу ислам, хинд болон үнэн алдартны гэсэн хэд хэдэн гол шашин

байсан одоо ч байсаар байна. Энэ олон шашнаас яагаад лалын шашин-терроризм

хоёрын нэр холбогдох болов, бид б уддын,

христосын терроризм гэж ярьдаггүй шүү дээ.

Ер нь лалын шашинтнуудын экстремист (хэт

даврагсад), радикалист (тэрс үзэлтэн),

фундаменталист (суурь үзэлтэн) хамгийн их

байдаг. Дэлхийн бүх шашин дотроос лал хамгийн их улс төржсөн нь юм. Цус урсгах

хүртэл хурц зөрчилтэй ч энд лалын шашны. эсрэг ярьж буй биш, харин шашнаар туг

хийсэн улс төрийн аллага, хядлагыгн тухай түүнийг үйлдэгчийн талаар хөндөж буй

хэрэг.

,Ислам шашинтнууд 120 гаруй оронд хүн амын цөөнгүй хэсэг, 55 оронд олонхийг нь

эзэлж байдаг. Эдгээрээс 20 гаруй оронд лал нь албан ёсны төрийн шашин байдаг.

Page 4: хааан Terrorism(2)

3

Дээрх тоо нь лалын терроризмыг зөвтгөх, буруутгах баримт биш, тийм үндэслэл ч

байхгүй гэхдээ зүгээр нэг дурьдаад өнгөрөх танин

мэдэхүйн жишээ бас биш.

б. Цөмийн терроризм. Олон улсын

терроризмын илрэх нэг арга хэрэгсэл нь цөмийн

терроризм юм. Хүйтэн дайны ү ед цөмийн зэвсэгтэй

2 их гүрэн АНУ, ЗХУ нь цөмийн зэвсгийн аюулаар хүн

төрөлхтний оршин тогтнохын аюулгүй байдалд

сөргөөр нөлөөлж болохуйц байсан юм. Ер нь цөмийн

зэвсэг нь өнгөрсөн зуунд гарч ирсэн шинэ төрлийн үй олноор хөнөөх зэвсэг билээ. Энэ

зуунд цөмийн дайны аюулыг багасгах, хорогдуулах, устгах, талаар ихээхэн хүчин

зүтгэл гарч ирлээ.

Их гүрнуудийн хооронд цөмийн дайны сөргөлдөн гарахгүй байх найдвар байгаа

боловч геополитекийн зэвсэг хэвээр үлдэх нь дамжиггүй. Харин цөмийн терроризмын

аюул ноитой нүүрлэж мэдэх юм.

в. Био терроризм. 100 грамм боомын үүсгэгчийн үр (спор) л гэхэд 3 сая хүн

алах тун юм. Биологийн зэвсэг нь улс орны хилээр нэвтрэхэд хялбар. Өчүүхэн жижиг

биологийн үүчгэгчийг үзэг, хувцасны халаасаанд нууцлан зөөвөрлөж болно. Био

терроризмын бүртгэгдсэн анхны. мэдээ XIV зуунд татарууд тахлаар өвчилсөн хүнийг

өөр хотруу шидэгч хэрэгслээр хаяж байсан явдал бий. Харин био зэвсгийг хэрэглэсэн

сүүлийн үеийн мэдээ гэвэл 1995 оны III сарын 30-ны өглөө Токиогийн газар доорх

хонгилын системд “Зарин" хэмээх хорт хий тавьснаас 12 хүн амь насаа алдаж, 5500

орчим хүн өртөж 100 000 ам,долларын хохирол учруулсан. Энэ террорист ажиллагааг

Японы “Stnrinnkyo" хэмээх террорист бүлэглэл үйлдсэнийг тогтоосон байна.

г. Нарко терроризм. Жил ирэх тутам хар тамхины наймаа хүрээгээ тэлсээр

байна. Учир нь хар тамхи террористуудын санхүүгийн гол эх үүсвэр болдог. Энэ

төрлийн наймааны хүрээ террорист бүлэглэлийн өргөжилт

хоёр хоорондоо нягт холбоотой болжээ. НҮБ-ын болон Олон

улсын бусад байгууллагын мэдээгээр хар тамхины

үйлдвэрлэлийн 85% нь Афганистанд ноогддог байсан байна.

Харин тамхины ургац сайтай газрууд талибуудын эзэмшилд

Page 5: хааан Terrorism(2)

4

байсан бөгөөд олсон орлогоо зэвсэглэл, алан хядах ажиллагаанд ашиглахаас гадна

дэлхийн олон улсын террорист бүлэглэлүүдийг санхүүжүүлэх, зэр зэвсэг нийлүүлэхэд

зарцуулдаг байжээ. Хар тамхи терроризм нь нэг агуулгатай болж бие биеэ нөхөж

оршин тогтнох үндэс нь болжээ.

д. Дайн ба терроризм. Дайныг урьдчилан зарлаж мэдээлдэг. Харин

терроризм бол гэнэтийн шинжтэй байдаг. Терроризм бол дайны угтвар (дайн гарах

шалтаг) болдог. Албаны салан тусгаарлагчдын явуулсан террорист ажиллагаа түүний

эсрэг С.Милошевичийн засаг захиргааны авсан арга хэмжээ нъ Югославын дайнд

хүргэсэн. 2001 оны IX сарын 11-нд АНУ дахь халдлага Афганистан дахъ дайнд

хүргэсэн. Терроризм бол дайны үр дагавар мөн. Дайн дууссанаас хойш ч терроризм

үргэлжлэх магадлалтай.

Терроризм ба мафийн адил төстэй талууд:

Хүч хэрэглсэн аlлага, барьцаалал, хулгай дээрэм;

Нууц байдалд бэлтгэгдэж үйлдэнэ;

Сүлжээний хэлбэршлийг олсон байна;

Олон улсын шинжтэй байна;

Үлэмж их хор, аюултай;

Хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг үл тоомсорлоно

е. Терроризм ба эрүүгийн гэмт хэрэг. Терроризм нь улс төрийн ба бизнесийн

ашиг сонирхлын өнгө аястай байдаг. Тухайн нийгмийн тогтолцоо, ертөнцийг үзэх үзэл,

эдийн засгийн байгуулал, улс төрийн бодлогыг эсэргүүцсэн байна.

Эрүүгийн гэм хэрэг- улс төрийн өнгө аясгүй зөвхөн хувь хүн, бүлэг хүмүүсийн эрх ашиг,

ашиг сонирхлыг илэрхийлсэн байдаг.

ё. Зандалчлах террорист үйл ажиллагаа. Терроризм өөрийн хүчний

байгууллагуудын чадавхид тулгуурлан төр засгийн зүгээс улс төрийн хавчлага

явуулахыг, терроризмын сөрөг бүлэглэлээс үзүүлж буй хүчирхийллийг хэлнэ. Монголд

бидний энгийн ярианы ойлголтоор “Терроризм гэдэг нъ ямар нэг улс төрийн хүчний

эрх ашиг, хэсэг бүлэг хүмүүс болон хувь хүний сонирхол, шашин хоорондын

зөрөлдөөний үүднээс тухайн зорилгоо биелүүлэхийн тулд цаг үе, орчныг

харгалзахгүйгээр ямар ч нөхцөлд хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулж,

Page 6: хааан Terrorism(2)

5

айлган сүрдүүлэх, галдан шатаах, алан хядах зэрэг харгис, онцгой жигшүүртэй үйл

ажиллагааг явуулахыг хэлнэ" гэж үзэж болно.

Терроризм үзэл суртлын чиг баримжаатай нийгмийг бүхэлд нь хамарсан алсын

зорилготой, урт удаан хугацааны стратегийн төлөвлөлттэй байх тал ч бий.Терроризм

гэдэг нь тодорхой шаардлага тавихдаа хүч хэрэглэхийг заналхийлсэн түүнчлэн

хэрэглэнэ хэмээн тулгасан улмаар гүйцэтгэсэн үйлдэл. Мөн улс төрийн болон бусад

шалтгаанаар жирийн иргэд, объектуудын эсрэг хүч хэрэглэхявдал. Ямар нэгэн бүлгийн

гишүүд болох цөөн тооны хүмүүс үүнийг үйлддэг бөгөөд гэмт хэрэгтнээс ялгаатай нъ

гэвэл тэд хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэгддэг. Олон нийтийн анхаарлыг татаж эрх

баригч эсвэл олонх болсон ямар нэгэн үндэстэнд нөлөөлөхийн тулд террорист

ажиллагааг зохион байгуулдаг. Үүнийг нийгэм улс төрийн үзэгдэл хэмээн

тодорхойлоод хүч - хэрэглсэн зохион байгуулалттай гэмт үйлдлийг терроризм гэжээ.

Тэсэрч дэлбэрдэг бодис, бөмбөгийг хэрэглэх нь хамгийн хэрцгий террорист

ажиллагаанд тооцогддог. Террорист ажиллагаа нь нийгэм-эдийн засаг, сэтгэл зүйн

болон улс төрийн хохирол учруулсан аливаа улс орны төлөв байдлыг улам

хурцатгадаг онцлогтой. Терроризм нь 1960-аад оноос эхлээд эрчимжиж сүүлийн 15

жилийн хугацаанд эрс идэвхижжээ.

Терроризм нь анх баруун европын орнуудад үүсэн бий болжээ. Тухайлбал:

Францад болсон хувьсгалын үеэр терроризм гэгч байгааг анх удаа хүлээн зөвшөөрсөн

байна.

Энэ нь эрх баригчийн эсрэг тэмцэх нэгэн арга байсан бөгөөд үүний хариу болох

төрийн терроризмыг буй болгоход хүргэсэн түүхтэй. Одоо хүртэл баруун европын

орнууд терроризмын нэрийг барин ард иргэдээ айлгадаг байна. Энэ нь ашиг хонжоо,

хээл хахууль зэрэг эрх баригчийн хууль бус ажиллагаанаас олон түмний анхаарлыг

хөндийрүүлэх хамгийн эвтэйхэн арга гэж үздэг байна.

Түүнээс гадна радикал үзэлтэй залуучуудын эрх, хүчийг түүнрүү чиглүүлдэг

ашигтай арга нь болдог. Терроризмын шинэ бөгөөд нэлээд төвөгтэй хэлбэрийг

Израиль Улс бий болгосон гэдэг. Дэлхийн II дайны дараа байгуулагдсан тус улс нь 50

гаруй жилийн турш Египет, Иордан, Ливан, Ирак зэрэг хөрш орнуудтайгаа дайтаж,

Изриалыг байгуулсан түүх нь терроризмтай нягт холбоотой. Энэ нь “Массад"

байгууллагын тагнуулын болон терроризмын үйл ажиллагааг зохион байгуулдаг

Page 7: хааан Terrorism(2)

6

хамгийн том “Аюул" гэдэг. Түүнийг АНУ-ын Тагнуулын төв газар, Холбооны мөрдөн

байцаах товчоо зэрэг тусгай байгууллагуудтай зүйрлэхийн аргагүй гэдэг. Лалын

террористуудтай тэмцэх үйлсэд АНУ хожуу нэгдсэн юм. Арабын түүхч, философич

Самих Амин “Европын орнууд лалын тэрс үзэлтэнтэй одоо болтол'нууц холбоотой

байдаг" тухай дурьджээ.

Терроризмд эмэгтэйчүүдийн роль. Терроризмын түүхээс үзэхэд энэ

ажиллагаанд эмэгтэйчүүд их үүрэг гүйцэтгэж ирсэн байдаг. Хамгийн хэрцгий ямар ч

болзол хүлээж авдаггүй, террорист бүлгүүдийн шилдэг дайчид нъ эмэгтэйчүүд байдаг

гэж үздэг байна. Эрэгтэйчүүдээс дутахгүй гэдгээ харуулахын тулд чармайн ажиллаж

чамгүй ихийг хийсэн гэдэг. Эмэгтэйчүүдээс яагаад онгоц баръцаалж, тэсрэг бөмбөг

дэлбэлж, гэм зэмгүй хүмүүсийн амийг хороосон тухай асуухад тэд эх орноо чөлөөлж,

эрх баригчийг түлхэн унагааж, хувьсгал хийхийн тулд хийсэн гэдэг байна. XX зууны

эхээр өөрсдийгөө эсерчүүд гэж нэрлэсэн террорист эмэгтэйчүүд заавал хүний амь нас

хороодог байсан байна. Гудрин Энислин гэдэг эмэгтэй “КАР"-ыг үндэслэн

байгуулагчийн нэг бөгөөд өөрийн найз залуу Андреас Бандерийг удирдагчаа болгож,

А. Бандерийг баривчлагдахад шоронгоос оргуулах ажлыг Г. Энислин зохион байгуулж

байсан байна. Энэ байгууллагын бас нэг идэвхтэн гишүүн Ульрих Манихоф Германы

н эртэй сэтгүүлч байжээ. Тэрээр гишүүддээ террорист үйл ажиллагааг хэрхэн зохион

байгуулахыг сургахын тулд нөхөр, хүүхдээ орхин Палестинд ажиллаж байгаад 1970

онд Германд буцаж ирээд Ирмгард Меллер гэгч эмэгтэйтэй хамтран нэг бус удаа

Герман дахъ Америкийн цэргийн баазуудад тэсрэх бөмбөг дэлбэлж байсан түүхтэй.

У.Манихоф 1972 онд баригдаж шоронд 22 жил суугаад 1994 онд суллагдсан

байна. Одоо ч тэрээр “КАГ”-д үнэнчээр ажиллаж байна. Мөн Лейла Халед гэдэг

Палестин гарлын үзэсгэлэнт бүсгүй Москвагийн их сургуулийг төгсөж ирээд 1970 оны

IX сарын 6-нд 4 онгоц нэгэн зэрэг барьцаалах ажлыг удирдаж, Их Британы тусгай

албаныхан нэг онгоц баръцаалан эзлэх үеэр нь баривчилсан байна. Энэ эмэгтэй одоо

Сирийн нийслэл Дамаскд амъдарч байгаа гэнэ. Манай хойд хөршид ч террорист

бүлгийн гишүүн эмэгтэйчүүд цөөнгүй байсан байна. Тэдний дийлэнх нь язгууртан

гаралтай байсан байна.

Олон улсын террорист байгууллагууд. Одоогийн байдлаар дэлхийн

тусгай албадын мэдээлснээр 70-аад оронд террорист арга хэрэглэдэг 500-гаад бүлэг,

Page 8: хааан Terrorism(2)

7

байгууллагууд байдаг байна. Сүүлийн үед иймэрхүү ажиллагааг маш их хэмжээний

мөнгөөр санхүүжүүлдэг болсон бөгөөд гэм зэмгүй маш олон хүний амийг золиосолдог

болжээ. Террорист бүлэг байгууллагууд хэвлэл мэдээлэл, радио телевизийг их

ашигладаг болжээ. Тэдсанхүүжүүлэлт олохын тулд худлаа мэдээлэл цацах явдал их

боллоо. 1970-1985 онд ойролцоогоор Европт-300, Латин Америкт -1500 гаруй, Ойрх

Дорнодод 1300 гаруй, Хойд Америкт 400 гаруй террорист ажиллагаа зохион

байгуулагджээ.

Харин 1986 оноос хойш террорист ажиллагааны тоо 50- 60%-иар нэмэгдэж

түүнийг зохион байгуулахын тулд маш сайн бэлтгэдэг байна. Террорист бүлэг,

байгууллагуудаас хамгийн аюултайд тооцогддог нь “Аль-Хайда" бөгөөд 1979 онд

Осама бин Ладен лалын дайснуудын эсрэг ариун дайн зарласан байна. Тус бүлэг нь

дэлхийд хамгийн нэртэй, хамгийн хэрцгий бөгөөд аюултайд тооцогддог байна .

Одоогоор 25 оронтой холбоотой ажилладаг бөгөөд ойролцоогоор 100 оронд

салбартай. Мөн 24 террорист байгууллагатай хамтран ажилладаг байна. Энэ

байгууллага эхний үед ихэвчлэн Персийн буланд оршдог иргэд, хувъ хүнээс хандив

авч байсан бол одоо зарим орны тусгай албаныхан санхүүжүүлдэг болсон байна.

Санхүүжилтын эх үүсвэр нь зэр зэвсэг, хар тамхи, алмаз, эрдэнэсийн наймаа хийснээс

олдог орлого юм. Зарим улс орнуудын эрх баригчид олон улсын терроризмтай хүч

хавсран тэмцсэний ачаар банкны дансыг нь хаасан байна. Гэвч “Аль-хайда"-гийн

гишүүд улам нарийн арга хэрэглэдэг болж байна. Жейсон Бюркийн “Аль -хайда"

номонд Осама бин Ладен шинэ бүтэцтэй террорист байгууллагыг байгуулсан юм гэж

тэмдэглэжээ.

Олон улсын терроризм гэсэн нэр томъеог анх хэрэглэсэн нь:

Терроризмын эсрэг эрчимтэй тэмцэл явуулахын хэрээр терроризм улам газар авч

ажиллагаа нь нарийсаж байна. Зөвхөн АНУ гэхэд л сүүлийн 20 жилийн турш тэмцэж

байхад олигтой үр дүнд хүрэхгүй байна гэж Америкийн ерөнхийлөгч Ж. Буш хэлсэн

байна. Анх 1980 оны эхээр АНУ-ын ерөнхийлөгч асан Рональд Рейган “Олон улсын

терроризм" гэдэг нэр томъёог хэрэглэсэн юм. Ингээд 1986 онд анх терроризмын эсрэг

олон улсын хэмжээний ажиллагааг зохион байгуулсан билээ. АНУ- ын цэргийн нисэх

хүчин Ливийн удирдагч М. Каддафийн ордонг бөмбөгдсөн байна. Баруун Берлинд

Page 9: хааан Terrorism(2)

8

Америкийн цэргүүдийн очдог байсан диско бүжгийн газарт Ливийн тусгай албаныхан

дэлбэрэлт зохион байгуулсны хариуд дээрх арга хэмжээг авсан байна.

1989 онд Ливийн тусгай албаныхан Чикаго хотын танхай залуучуудын нэг

бүлгийнхнийг хөлсөлж, тус онгоцны. нисэхонгоцны буудлаас хөөрөх гэж байсан

онгоцруу гал нээлгэсэн байна.

1998 онд Билл Клинтоны тэргүүлсэн төр засаг лалын алан хядагчдын эсрэг

нилээд өргөн хүрээг хамарсан арга хэмжээг зохион байгуулсан байна. АНУ-ын төрийн

департаментаас гаргасан жагсаалтад багтсан террорист бүлэг, байгууллагуудын

ихэнх нь Америкийн газар нутагт үйл ажиллагаагаа явуулдаг. Сүүлийн жилүүдэд

эдгээр бүлгүүдийг санхүүжүүлэхийн тулд зөвхөн АНУ-аас дөрвөн тэрбум ам/ долларын

хандив цуглуулсан баримт бий. 2001 оны IX сарын 11-ний хэрэг явдлыг америкаас

цуглуулсан мөнгөөр үйлдсэн гэж үздэг. Тагнуулын төв газрын судалгаагаар

террористуудын хувьд мөнгө олох нь асуудал биш гэж үзэж терроризмыг ялна гэж

байхгүй гэж ярьдаг. Бүр эртний Грект хүртэл террорист үйл ажиллагаа явуулдаг

бүлгүүд байсан бөгөөд тэднийг устгаж чадаагүй гэдэг. Үүний нэг жиилээ нь: Израйль

хэдийгээр Палестины террористуудын эсрэг янз бүрийн арга хэмжээ авдаг боловч

алан хядах ажиллагаа үргэлжилсээр байна.

Сүүлийн жилүүдэд терроризм дэлхий нийтийн анхаарлын төвд тулгамдсан

асуудлын нэг болоод байна. Өргөн хүрээтэй ажил зохион байгуулж янз бүрийн арга

хэмжээ авах тусам террористуудын үйл ажиллагаа улам идэвхжиж байна.

Терроризмтай тэмиэх шинэ арга зам олохын тулд улс орнууд хамтран ажиллахаас өөр

аргагүй.

Соёл иргэншлүүдийн хоорондын болон уламжлал шинэчлэлийн зөрөлдөөн нь

ямагт мөргөлдөөн үүсгэдэг, терроризм үүсэх үндсэн нөхцөл болдог. Өнөөдрийн дэлхий

нийтийг түгшээсэн асуудлын нэг нь терроризмын аюул занал болжээ. Хүчирхэг гүрнүүд

хүртэл түүнийг зохицуулахад хүч мөхөсдөх боллоо. Терроризм нь нэг улс, бүс нутгийн

хүрээ хязгаараас хэдийнээ хальж, зохион байгуулалт арга хэлбэрийн хувьд нарийсан,

улам бүр харгис шинжтэй болж учруулж буй хор хөнөөлийг нь төсөөлөхөд ч бэрх

болжээ. Үүнийг 2001 онд АНУ-д, 2003 онд Испанийн Мадридад, 2004 онд ОХУ-д жил

дараалан болсон аймшигт хэрэг явдал харуулж байна. Хүн төрөлхтөн шинэ мянганд

Page 10: хааан Terrorism(2)

9

орохдоо айдас, хүйдэс, аюул занал, хардлага, сэрдлэг, цус нулимс тээсээр орж ирсэн

нь террористууд, алан хядагч гэсэн үг хүмүүсийг түгшээн, мэдээллийн хэрэгслээр өдөр

бүр сонсогдох боллоо. Терроризм улс орныг хөрөнгөтэй, хөрөнгөгүйгээр нь ялгахгүй

учраас аль ч улс гүрэн ард түмэн туйлын сонор соргог байхыг шаардах боллоо. Нэгэн

аймшигт тоо баримтыг лалын ертөнцийн алан хядах байгууллагаас гаргасныг

дурьдвал:

Америкийг дэмжин Иракт цэргээ илгээсэн улс орнуудаас өш авахаар хар

дансанд орогчдын дотор манай орон орсон нь (урьд нь 36, 21-д байсан бол одоо 10-н

хэдэд) сэтгэл түгшээж байна.

Академич Л.Түдэв Даяаршлын тухай хэлэхдээ: “Дэлхий болбол нэг л гүрэн, хүн

төрөлхтөн болбол түүний иргэд” гэжээ. Иймд дэлхийн улс гүрнүүд терроризмын эсрэг

тэмцэлд нэгдэж буйгаас манай улс хоцрох эрхгүй. Тухайлбал энэ үйл явц улс

орнуудын хил хязгаарыг харьцангуй бүдгэрүүлж, үүний улмаас терроризмын аюул

дамжин хэсүүчлэх болсон явдал юм.

Терроризм улс төрийн тэмцлийн замд өрсөлдөгчөө устгах арга болон үүссэн

түүхтэй. Ер нь терроризм юунаас үүсэлтэй, хэзээнээс эхлэлтэй вэ гэдэг нь хүмүүсийн

анхаарлыг их татаж байна. Улс төрийн терроризмыг үндэслэгч нь XVI Людовикийг

алсан Якобины дэглэмийн толгойлогч М. Робеспьер юм. XIX зууны төгсгөл XX зууны

эхээр 1894 онд Францын ерөнхийлөгч Сади Карно, 1897 онд Австрийн хатан хаан

Елизабета, Испанийн ерөнхий сайд Антонио Кастилио, 1900 онд Италийн хаан

Умберто I, 1901 онд АНУ-ын ерөнхийлөгч Уильям Мак-кинли нарын олон улс төрийн

зүтгэлтэн улс төрийн террористуудын халдлагад өртөж амь насаа алдсан байна. 1918

онд барууны экстремистууд террорист аргаар К. Либхнехт, Р. Люксембург нарын амь

насыг бүрэлгэсэн билээ. Тэгвэл монгол ба терроризмын түүхийг холбон үзье.

Манайд болсон 1930-аад оны хэрэг явдлыг терроризмын монгол хувилбар

байсан гэж үзэх үндэстэй. Харин тэртээх XIII зуунд монголчууд дэлхийн терроризмыг

нухчин дарж, энхийг сахиулж байлаа. Тухайлбал ойрх Дорнодын Эльбурсын уула нд

олон тооны хэрэм бэхлэлт бүхий, нарийн зохион байгуулалттай шашны алан хядах

бурангуй хүчин лалын ертөнцийнхнийг 200 жилийн турш хядсаар ирсэн бөгөөд тэднийг

Мөнх хааны тушаалаар монголын тусгай отряд болох 8 мянган цэргийг Чингис хааны

ач хүү Хүлэгү хаан толгойлон 1256 оны XII сард бут цохиж толгойлогч Рүх ад Диныг

Page 11: хааан Terrorism(2)

10

устгасан түүхтэй. Харин үнээс хойш найман зууны дараа Монгол цэрэг өнгөрсөн жил

Иракт очсон билээ. Монгол Улсын ерөнхийлөгч Н. Багабанди 2002 оны IX сард өөрийн

орны гадаадад суугаа элчин, консулуудтай хийсэн уулзалт дээр “Монголчууд бид

терроризмын талаар амөрсөлдөн ярих биш, 1,5 сая км2 нутгаа террористууд болон

терроризм үл нутагших, үл орогнох дархан газар болгоход чиглэсэн бодит арга хэмжээ

авах, тэрчлэн террорист сурталчилгааг үл явуулах, террорист сэтгэлгээг үл тэвчих

ажил зохиох шаардлагатай” хэмээн зориуд анхааруулсан нь монголын төрөөс

терроризмтай тэмцэх бодлого үйл ажиллагааны чиглэл юм. Терроризмыг зөвхөн

лалын ертөнцийнхөн үйлддэг гэсэн ойлголт хуучирсан байна. Даяаршлын үйл явц

зарим талаар гэмт хэргийн, мафийн ертөнц гэдгийг бий болгоход хүргэж байна.

Тухайлбал Италиуд Европт Колумбийн хар тамхины наймаа хийж, Оросын гэмт

бүлэглэлүүд Японы “Якуза'-гийн бүлэглэлээс хулгайн машин худалдан авч, Албаны

дээрэмчид Азийн хар тамхийг Туркийн хар тамхи, мансууруулах бодисны наймаачдад

зуучлан нийлүүлэх жишээтэй.

Ер нь террорист үйл ажиллагаа гэдэг нь зөвхөн хүн хөнөөгөөд байхыг

хэлэхгүй гэдгийг ойлгох цаг иржээ. Галдан шатаах, тэслэн дэлбэлэх, эдийн засагт хор

хөнөөл учруулах, хүмүүсийг үй олноор нь барьцаалах, айлгаж сүрдүүлэх, эдийн

засгийн байдлаар нь хаах, боох зэрэг олон шинжтэй.

Аливаа зэвсэгт мөргөлдөөн тэмцэл нь газар нутаг булаалцалдах, шашин

хоорондын мөргөлдөөн, үндэстэн ястны эв нэгдэл,

эдийн засгийн ашиг сонирхол зэргэээс болж

гардаг. Дашрамд дурьдахад манайд орж ирж буй

шашны олон урсгал бидний сэтгэл зүйг хэдийнээ

мэрж эхэлсэнг анхаарах нь зүйтэй.

Дээрхээс үндэслэн манайд тохиолдохыг ч

үгүйсгэх газаргүй. Терроризм нь үзэл сурталжсан

хүчирхийлэл дээр үндэслэсэн улс төрийн

тэмцлийн арга хэлбэр болсон туйлын ноцтой

зориудын бодлогоор нийгмийн аюулгүй байдлыг

алдагдуулах, олон улсын хэмжээний онц чухал объектууд атомын цахилгаан станц

(АЦС), цөмийн болон хими-бактериологийн зэвсгийн үйлдвэрүүдийг эзлэх, халдах, үлс

Page 12: хааан Terrorism(2)

11

орны доторх зэвсгийн үйлдвэрүүдийг эзлэх, халдах, улс орны дотор нь улс төр, эдийн

засгийн онцгой байдал үүсгэх, дайн үүсгэх эх үүсвэрийг бий болгох, үндэстэн

ястнуудын хооронд хагалан бутаргах үйл ажиллагааг санаатайгаар зохион байгуулах

явдал юм. Сүүлийн 30 жилд улс дамжсан олон улсын гэмт хэргийн тоо 4 дахин өсжээ.

ОХУ болон АНУ-д 8, Их Британ ба Шведэд 7, Францад 6, Германд 4, Японд 2 дахин

өсжээ. Дэлхийн валютын сангийн мэдээгээр жил бүр гэмт хэргийн үүсэл гаралтай 500

тэр бум ам/долларынбохир мөнгө угаагддаг ба энэ нь дэлхий нийтийн эргэлтийн

хөрөнгийн 5%-ийг эзэлдэг байна.

Түүнчлэн жил бүр төрийн түшээд, улс төрчдөд 80 тэрбум ам/долларын хээл

хахууль өгдөг байна. 2000 оны эхээр хар тамхины наймаачны жилийн эргэлтийн

хөрөнгө 500 гаруй тэр бум ам/долларт хүрчээ. Терроризмын томоохон бүлэглэлийн

санхүүгийн боломж асар их. Осама бен Ладены толгойлдог “Аль -хайда" бүлэг л гэхэд

хөрөнгө нь 5 тэр бум түүнээс жилийн төсөв нь 20-50 сач ам/доллар, Ливаны “Хез

болла", Палестины “Хамас", Исламын “Аврах фронт” зэрэг бүлэглэл жилд 2-5 сая ам /

долларыг террорист үйл ажиллагаанд зарцуулдаг. Хар тамхи мансууруулах бодисын

бизнес, галт зэвсгийн наймаа гарахгүй улс орон цөөхөн боллоо.

Бид терроризмыг гаднаас хайхаас гадна дотоодод өсөн томрохоос их

болгоомжлох шаардлагатай байна. Тухайлбал: Хувийн өш хонзон, айлган сүрдүүлэг,

заналхийлэлт, дарамтлалтыг бага дээр нь дарахгүй бол өсөж бойжих янзтэй.

Энэ зууны дайн бол гэмт хэрэг, олон улсын терроризмын эсрэг дайн

байх болно

XX зуунд олон улсын хэмжээнд гарсан террорист үйл ажиллагаанаас

товч тоочвол:

Чеченьд 10 жилийн дотор 2000 хүн хулгайлж 1000 нь суллагдсан байна

Чеченийн террористуудын гарт 300000 орчим хүн амь насаа алдсан байна.

АНУ-д 2001 оны IX сарын 11-нд

Москвад метрод дэлбэрэлт болсноос 40 гаруй хүний амь эрсэдсэн

Иракт, Багдадад 170 хүн амь эрсэдсэн

Мадридад III сарын 11-нд галт тэргэнд дэлбэрэлт болж 100 гаруй хүн

Page 13: хааан Terrorism(2)

12

АНУ-тай Ойрхи Дорнодын асуудлыг зохицуулах гэрээнд гарын үсэг зурснаас

болж Египетийн ерөнхийлөгч Анваар Садатыг, Израйль

Палестины энхийн гэрээнд гарын үсэг зурсан гэж Израйлийн ерөнхий сайд

Индра Ганди зэрэг улс төрийн зүтгэлтнүүдийн амийг хороосон байна. Бүр

сүүлдээ энгийн эгэл жирийн хүмүүст халдах, тэдний орон байрыг шатаах,

нийтийн тээврийн хэрэгслийг дэлбэлэх, хүмүүсолноор цугларсан газарт

аймшигт аллага үйлдэх, галдан шатаах зэргээр улам бүр харгис хэлбэртэй,

зохион байгуулалттай болж эцэс сүүлдээ олон улсын сүлжээ болж өргөжиж

байна.

Одоо дэлхийг донсолгож байгаа хамгийн харгис нөлөө бүхий террорист

байгууллага нь Осама бен Ладены тэргүүлдэг “Аль-хайда” бүлэглэл болох нь нийтэд

тодорхой байна. Террорист байгууллагуудын сүлжээ түүх түүнийг үндэслэгч Осама

бен Ладен намтар XX зууны II хагаст янз бүрийн үйл явц халдлагуудын нөлөөгөөр

нэлээд хэмжээгээр сөхөгджээ. Колоний систем сүйрсний дараа л лалын

шашинтнуудын өөрийн ухамсрын ерөнхий өрнөлт дайнч исламизмын хэлбэртэй

болжээ. “Хүйтэн дайн"-ы үед эсрэг тэсрэг хоёр лагеръ өөрийн талд аль болох олон

хөдөлгөөн, байгууллагыг татахыг эрмэлздэг байжээ. АНУ-ын хувьд Зөвлөлтийн цэрэг

Афганистанд орсон явдал тус улсын лалын шашны хамгийн харгис бүлгүүдтэй ойртох

үндэс болж тэдгээр бүлэг заримдаа америкуудын шууд оролцоотойгоор байгуулагдан

ажиллах болсон байна. “Хүйтэн дайн" дуусаж Зөвлөлтийн цэргийг Афганистанаас

гаргасантай уялдан байдал эрс өөрчлөгдөв.

Лалын шашны дайнч байгууллагууд АНУ-ыг гол дайснаа гэж үзэж чиглэлээ өөрчлөх

болжээ.

Осама бен Ладен 1957 оны VI сарын 28-нд Саудын арабд төрсөн. Тэрээр 1981 онд

“Сауд бин Ладен групп" хэмээх барилгын хүчирхэг компаныг байгуулсан. Дээрх

компани нь аажимдаа олон салаа мөчир бүхий бүтэц болон хувирч нефт, химийн

үйлдвэр, банк, мэдээлэл харилцааны салбар хиймэл дагуулын холбоонд хүчтэй байр

суурь эзлэв. Дараа нь Ази, Европ, АНУ-д 60 гаруй салбар компанитай болсон байна.

Эцэг Мухамедийн 10 дахь эхнэрээс гарсан цорын ганц хүү тэрээр эцгээ нас барсны

дараа 250 сая ам/ долларын хөрөнгө өвлөжээ. Осама 20 жилийн хугацаанд мөнгөө 3

дахин өсгөж чадсаны дээр -.1 Саудын Арабын хөдөлшгүй дагадаг заншлын дагуу гэр

Page 14: хааан Terrorism(2)

13

бүлийн орон сууцны барилга бариулах тухай гэрээнээс их хэмжээний хүү авдаг

болсноор санхүүгийн хангалттай боломжтой болжээ.

Осамаг хүчирхийлэгч болоход АНУын тусгай алба ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Бин

Ладенг Жидда хотын их сургууль, төгсөж Зөвлөлтийн эсрэг тэмцэлд идэвхийлэн

оролцоход Америкийн тусгай алба түүнтэй харилцаа тогтооосон байна. Зөвлөлтийн

эсрэг тэмцэлд жилдээ 500 сая ам/долларын хөрөнгө гаргаж байжээ. Бин Ладений 1987

онд байгуулсан “Аль-хайда" нь Зөвлөлтийн цэрэг Афганистанаас гарсны дараа

Америкийн эсрэг бүтэц болон хувирсан байна.

Түүнд арабууд болон ерөөс суннит урсгалын лалын шашинтнууд орох болсон

байна. “Аль-хайда" 1998 оны II сард гаргасан нэгэн мэдэгдэлдээ цэргийн ч бай, энгийн

ч бай Америкийн иргэд тэдний холбоотнуудыг газар сайгүй хороохыг бүх лалын

шашинтанд уриалжээ. “Аль-хайда" террорист ажиллагааны туршлагыг маш түргэн

хуримтлуулж 1998 онд Кени, Танзаны нийслэл дэх Америкийн элчин сайдын яамыг

нэгэн зэрэг бөмбөгдөж түүний уршгаар 200 гаруй хүний аь эрсдэж, 4000 гаруй хүн

шархадсан байна. Бен Ладен эдгээр ажиллагаанд илэрхий баяр хүргэсэн боловч

түүнийг “Аль-хайда" хамжилцсан гэж хаана ч хэзээ ч хүлээж байгаагүй билээ. Түүний

байгууллага үүгээрээ ялгаатай. Бусад байгууллага бүлгүүд “бид бүхнийг чадагчид шүү"

гэх мэт террорист үйл ажиллагааны дараа хэрэг үйлдсэнээ шууд хүлээдэг юм.

Монголд терроризм үүсч болзошгүй байдал. Монгол терроризм үүсч болзошгүй

нөхцөл байдал байгааг үгүйсгэж болохгүй. Гадаад орнуудын терроризмтай тэмцэх

төрийн болон төрийн бус олон байгууллагууд байдаг. Харин манайд терроризмтай

тэмцэх холбоо байгуулагдаад 2 жил болж байна. Тус холбоо гадаад харилцааны

асуудалд гол анхаарлаа хандуулдаг.

Манай хөрш орнуудад ялангуяа хойд хөршид террорист үйл ажиллагаа өдөр

өнжихгүй гарах боллоо. Жишээ нь: Манайтай хил залгаа Эрхүү муж энэ талаар ОХУ-д

хоёрдугаарт орох субъект болж байна. Энэ мужид далай дамжсан хар тамхи, мөнгө

угаах зэрэг эрүүгийн ноцтой гэмт хэргүүд олон гардаг тул ОХУ-ын төрийн зүгээс гойд

анхаарал тавьж байна. Иймээс энэ бүс нутаг манайтай хил залгаа оршдогийг мартаж

болохгүй.

Монголын холбоо терроризмтай тэмцэх, үндэсний аюулгүй байдлаа сахин

хамгаалахын тулд хүн бүр сонор сэрэмжтэй байх чадварыг дээшлүүлэх нь

Page 15: хааан Terrorism(2)

14

сурталчилгаа сургалт явуулах эх орондоо буй тусгай албад болон терроризмтай

тэмцэх мэргэжлийн хүмүүсийн чадварыг дээшлүүлэх нь ганц нэг байгууллагын үүрэг

биш төрийн болон ард түмний зүгээс онцгой анхаарал тавих ёстой юм. Манай улс

энхийг сахиулахаар Иракулсад цэрэг илгээж байгаа нь алан хядагч байгууллагуудын

зүгээс Америктай хамтарсан орнуудын тоонд орж, тэдний хар дансанд бичигдэж өш

хонзон нэхэх тухай ярьж байгаа нь Манай орон туйлын сонор соргог байх цаг ирснийг

харуулж байна. Лалын ертөнц, Иракт манай цэргүүд яг галын шугам дээр очоогүй ч

гэсэн тэнд үүрэг гүйцэтгэж байна гэдэг нь лалын ертөнцийг турхирч байна гэсэн үг юм.

Тэд Америкийг дэмжиж Иракт орж ирсэн улс орнуудтай хэзээ нэгэн цагт тооцоо

бодно гэх болсон нь терроризмын аюул учрахгүй гэсэн баталгаа байхгүй болсныг

харуулж байна. Гадаадын хэвлэлүүдэд манай орныг алан хядагчдын хар дансанд

бичигдсэн орнуудын жагсаалтын 26-31-д байна гэсэн мэдээ байсан бол одоо арван

хэд орчимд бичигдэх болсон гэдэг нь бидний сэтгэлийг түгшээхгүй байхын аргагүй зүйл

юм. Террорист үйл ажиллагаа нь улс орны хөрөнгөтэй, хөрөнгөгүй, том, жижиг, ядуу

буурай, хөгжингүй, хол ойр гэж огт ялгахгүй хийгддэг хэзээ ч тохиолдож болох хэлж

ирдэггүй аюул мөн. Заавал 20-30 хүн үйлдэнэ гэж байхгүй. Нэг хүн ч террорист үйл

ажиллагаа явуулж сүйтгэж болно.

Улсын хилээр орж байгаа болон эргэн тойрноо нягтлан харж шинжих үүрэг бидэнд

өдрөөс өдөрт нэмэгдэж байна гэдгийг цаг ямагт алхах гишгэх бүрдээ бодож явах ёстой

боллоо. Тийм учраас монголд буй хувийн болон гэрээт хамгаалалтын байгууллагуудыг

нэгтгээд хувийн хамгаалалтын холбоог байгуулаад түүнийгээ терроризмыг эсэргүүцэх

монголын холбооны бүтцэд оруулах асуудал тулгараад байна. Наад зах нь хил

хязгаарын асуудал, хүмүүсийн амгалан тайван байдал хэвийн байх явдал үгүй болж

магадгүй. Террорист үйл ажиллагаа гэдэг нь зөвхөн хүн хөнөөгөөд байхыг хэлэхгүй.

Галдан шатаах, байшин барилга дэлбэлэх, эдийн засгийн хор хөнөөл учруулах,

хүмүүсийг үй олноор нь барьцаалах, айлган сүрдүүлэх, эдийн засгийн байдлаар нь

боогдуулах, хаах гээд олон янзаар явагдана.

Хилээр орж буй гадаадын иргэн бүрийг нарийвчлан шалгахаас манай сонор соргог

байдал эхлэх ёстой. Манайх бусад орнуудыг бодвол уудам нутагтай ч хилийн боомт

цөөхөн, эндээ хийх хяналтаа сайжруулах, маш чадварлаг өндөр мэргэжлийн

хүмүүсийг бэлтгэж аажиллуулах ёстой. Ер нь үндэстэн хоорондын болон шаны

Page 16: хааан Terrorism(2)

15

мөргөлдөөн гарах үндэслэл манайд ч ирээдүйд гарч болзошгүй. Үндэстэн хоорондох

нь гайгүй биз гэж бодоход шашинхоорондынх нь гарах нөхцөл бүрэлдээд байна гэж

үзэж болно. Учир юу вэ гэвэл олон янзын шашны урсгал орж ирээд ялангуяа

залуучуудын дунд ихээхэн дэлгэрч байгааг анхаарахгүй орхиж болохгүй. Аливаа

зэвсэгт мөргөлдөөн тэмцэл нь газар нутаг булааллцалдах, шашин хоорондын

зөрөлдөөн, үндэстэн ястны эв нэгдэл, эдийн засгийн ашиг сонирхол зэргээс болж

гардаг байна. Эдгээрээс аль нэг нь манайд тохиохыг үгүйсгэх аргагүй. Зах зээлийн үед

аль нь гарч болзошгүй нөхцөл бүрдээд байна.

ОХУ-ын Беслан хотод сургуулийн олон хүүхдийг барьцаалсан террорист халдлага

болсны дараа АНУ-ын ерөнхийлөгч Ж. Буш улсынхаа холбооны мөрдөх товчоо болон

бусад бүх албадад Бесланы халдлагатай адил халдлагыг АНУ-д гарахгүй байх бүх

боломжийг судалж урьдчилан сэргийлэх үүрэг өгчээ. АНУ-ын Холбооны мөрдөх

товчооноос АНУ-ын бүх сургууль, коллежуудад сэрэмжлүүлэх захидал илгээжээ. Мөн

орон нутгийн цагдаагийн албаныханд тухайн газар сургуулийн удирдлага, албан

хаагчидтай байнга холбоотой байх үүрэг өгч тухайн сургууль, коллежийн орчимд урьд

үзэгдээгүй сэжиг бүхий зүсээ хувиргасан тухайлбал гутал тослогч, сонин борлуулагч

зэрэг хүн тааралдвал цагдаагийн газарт яаралтай мэдэгдэж байхыг анхааруулсан

байна. Мөн сургуулийн байрны хамгаалалтыг сайжруулж хаалга цонхнуудыг хааж,

сургуульруу нэвтрэх хаалгыг ганцхан болгохыг даалгасан байна.

Египетийн Израйльтай хил залгаа орших Хилтон хэмээх амралтанд 3 удаа

дэлбэрэлт болж 19 хүн амь эрсдэж, 160 гаруй хүн гэмтэж 40 хүн сураггүй болжээ.

Терроризмын эсрэг тэмцэл, улс орнуудын хамтын ажиллагаа. Олон улсын

хүрээнд терроризмын эсрэг тэмцэл XIX зууны дунд үеэс эхэлжээ. 1856 онд Бельгийн

Засгийн газрын санаачилгаар “Бельгийн дүрэм" гэсэн нэртэй терроризмын эсрэг

тэмцэх анхны эрх зүйн баримт бичиг гарсан байна. III Наполеоны аминд халдах гэсэн

бүтэлгүй оролдлогын дараахан гарсан энэхүү баримт бичиг нь Евдопын цөөн хэдэн

орны дунд тархсан бөгөөд олон улсын шинж чанартай болж чадаагүй байна.

Тероризмын эсрэг олон улсын хамтын ажиллагаа XX зууны дунд үеэс эрчимтэй

болсон юм. 1934 онд Марсельд Югословын хаан болоод Францын сайд болох Луй

Бартугийн аминд халдсан явдлын дараа 1937 онд Женевт болсон олон улсын бага

хурал терроризмээс урьдчилан сэргийлэх, алан хядагчийг цээрлүүлж шийтгэх тухай

Page 17: хааан Terrorism(2)

16

конвенцийг XI сарын 16-нд 26 орны оролцоотойгоор баталжээ. Терроризм зохион

байгуулалттай гэмт хэрэг зээрг нь улс орны дотоодын хөгжил ард түмний энх амгалан

байдалд хор хохирол учруулаад зогсохгүй олон улсын аюулгүй байдал, хамтын

ажиллагаанд ноцтой саад тотгор учруулж байна. Энэ мэтийн гэмт хэрэгтэй тэмцэхэд

нэг улсын хууль хамгаалах байгууллагын үйл ажиллагаа хангалттай биш учраас олон

улсын хамтын ажиллагаа онцгой шаардагдаж байгаа юм. Терроризм бол ямар ч хууль

дүрэм, ёс журам, энэрэх сэтгэлгүй дайсан. Ийм дайсны эсрэг төвийг сахих байр суурь

баримтлах ёсгүй.

Терроризмыг эсэргүүцэх явдал нь улс орныхоор барахгүй олон улсын байдлыг

эрүүлжүүлэхийн төлөө тэмцэл мөн. Террроризм нь дэлхийн улс орнуудыг нэгтгэсэн

юм. Тухайлбал: Орос Чечений асуудлыг АНУ хүний эрхийг зөрчиж байна гэж байсан

бол одоо оросын өөрийн дотоод асуудал, өөрсдөө шийдэх бүрэн эрхтэй гэж үзэж

байна. ОХУ Хятадын Төвд, Тайваны асуудлыг хятадын салшгүй хэмээн зөвшөөрсөн

байна.

Дэлхийн гэмт хэрэг терроризмын эсрэг форумын удирдах зөвлөлийн тэргүүн ОХУ-

ын төрийн Думын депутат, аюулгүй байдлын байнгын хорооны үндэстэн дамжсан гэмт

хэрэг болон терроризмтай тэмцэх дэд хорооны дарга, армийн генерал, доктор,

профессор А. С. Куликов “XX зууны тахал гэх юм уу дэлхийн III дайн ч гэж нэрлэвэл

зохих терроризмын эсрэг хүн төрөлхтөн нэгдсэн фронтоор тэмцэж байж ялалт

байгуулна. Тэрхүү тэмцлийн тэргүүн эгнээнд хөрш Монгол Улс нэгдэн орж байгаад

баяртай байна” гэжээ.

Ер нь террорист үйл ажиллагаа нь олон улсын энх тайван, олон улсын харилцааны

хэвийн хөгжил дэвшилд занал учруулж буй ноцтой аюул учраас түүнийг үйлдэгчдийг

болоод уг үйлдлийг хийхээр завдсан, хамтран оролцсон, тусалсан, өөгшүүлэн

дэмжсэн, турхирсан алиныг ч болов шүүхэд татаж хариуцлага хүлээлгэх ёстой.

Одоогоор терроризмтай холбоотой түгээмэл 12, бүсийн олон арван конвенци хүчин

төгөлдөр мөрдөгдөж байгаагаас манай улс өөрт холбогдох 9 конвенцид нэгдэн орсон

юм. Дэлхийн улс гүрнүүдийн ойртон нөхөрлөл нь 2001 оны IX сарын 11-ний эмгэнэлт

үйл явдлаас хойш сэргэж, зорилгоо нэгтгэж эхэлсэн нь “Хүйтэн дайн"-аас хойших

хамгийн том ололт гэж үзэж байна.

Page 18: хааан Terrorism(2)

17

Террористууд хүмүүсийн амгалан тайван байдал, аз жаргалд ямагт заналхийлж

бусармаг үйлдлээ хэзээ ч ямар ч хамаагүй аргаар бүр амь насаа золиослоод ч хийхэд

бэлэн байдаг. Террористууд нь томоохон үйл ажиллагааг тодорхой төлөвлөгөө

бэлтгэлтэй хийж, дэлхийн улс орнуудын аль эмзэг сул талыг ашиглан олон нийтийг

бухимдулах, төр засагтаа үл итгэх байдлыг зохиомлоор буй болгох, бусдыг айлган

сүрдүүлэх үүднээс олон улсын гэмт хэргүүд гарч хар тамхи, мансууруулах бодис болон

сэтгэл зүйн элдэв гаж донг ашиглах, хөрөнгө мөнгөөр хахуульдах зэрэг олон замаар

жүгшүүрт үйл ажиллагаагаа том жижиг, бага буурай гэлгүй улс орнуудад үйлддэг

байна.

Терроризмын гол төвүүд байрладаг Мусульман шашинт Арабын орнуудад ард

түмний амьдрал, соёлын түвшин бусдаас харьцангуй доогуур байдаг ч террорист

аллагыг зохион байгуулахад хөрөнгө мөнгөнд гар татдаггүй, шашны мухар сүсгээр нь

далимдуулан хүмүүсийг олноор нь элсүүлэн авч харгис сургалт явуулснаар

суралцагчид нь даалгасан үүргийг биелүүлэхийн төлөө амь насаа бурханд даалгадаг

байна.

Иймд дараах зүйлүүдийг цаг ямагт мөрдөж явах нь зүйтэй.

1. Террористууд ихэвчлэн том хот суурингууд, төвлөрсөн газрууд, онгоцны буудал,

вокзал, олон нийтийн газар, олон хүнийг хамарсан үзвэр үйлчилгээ, хурал цуглаан,

спортын уралдаан тэмцээний үед хүн барьцаалах, алан хядах, тэсэлж дэлбэлэх,

галдан шатаах, эвдлэн сүйтгэх ажиллагааг зохион байгуулдаг тул ийм газрууд болон

арга хэмжээнд оролцож байх үедээ монгол хүний төрөлхийн ажигч гярхай ухаанаа

гаргаж маш хянамгай байх;

2.Терроризмаас хол, ангид улс гүрэн огтхон ч байхгүй боллоо. Ялангуяа манай

хөрш орнуудад бараг өдөр тутам тохиодож байгаа учир гадаад орнуудаас орж ирж буй

таних, танихгүй хүмүүстэй найзлэн нөхөрлөх, арилжаа наймаа хийхдээ маш

болгоомтой харилцах хэрэгтэй;

3.Террорист халдлага зөвхөн алан хядах, тэсэлж дэлбэлэх, эвдлэн сүйтгэх, галдан

шатаах үйлдлээр зогсохгүй бусад хорлон сүйтгэх ажиллагаа давхар явдаг тул таних,

танихгүй хүмүүсийн эд материал, ачаа тээшийг хүмүүст тусч зангаар ялангуяа хил

давуулан оруулах явдалд онцгой анхаарах ёстой;

Page 19: хааан Terrorism(2)

18

4.Таних, танихгүй хүмүүсээс баглаа боодолтой, хайрцаг савтай юм авах, ачаа

бараагаа эзэнгүй орхин явах зэрэг нь их осолтойг анхаарах хэрэгтэй байна.

Page 20: хааан Terrorism(2)

19

Дүгнэлт

Бид одоогоор дайны байдалд амьдарч байна гэж үзэж болно. Яагаад гэвэл дэлхий

нийтийг хамарсан терроризмын асуудал юм. Үүнийг ойлгож мэдэхгүй, мэдэхийг

хүсэхгүй байгаа бол хамгийн түрүүнд золиос нь болох болно. Ийм нөхцөл үед амьд

гарч аж төрөхийн тулд энэ асуудлыг хүн бүр сайтар ойлгон мэдэрч сэтгэл санааны

бэлтгэлтэй байх ёстой. Терроризмд хаана, хэдийд ч, ямар хэмжээгээр ч өртөж болохыг

урьдчилан хэлэхийн аргагүй. Тиймээс бүх хүн ам, албан байгууллага бүр үргэлж сонор

соргог, анхаарал болгоомжтой байх нь хамгийн шилдэг арга юм.

Page 21: хааан Terrorism(2)

20

Ном зүй

1.ХААИС Лувсанчимэдийн Сосорбарам Гамшигаас хамгаалах менежмент

(хураангуй лекц) У.Б 2005он

2.WWW.YAHOO.COM

3. https://mn.wikipedia.org/wiki/