080 MNS EN 13232-5 : 2016 Railway applications. Track ...mrtd.gov.mn/upload/files/EN_13232-5_2016_10.pdf¢ 

  • View
    3

  • Download
    0

Embed Size (px)

Text of 080 MNS EN 13232-5 : 2016 Railway applications. Track...

  • MNS EN 13232-5 : 2016

    1

    МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ Ангилалтын код 45.080

    Төмөр замын хэрэглээ. Зам. Суман шилжүүлэг ба огтлолцол 5-р хэсэг: Суман шилжүүлэг

    MNS EN 13232-5 : 2016

    Railway applications. Track. Switches and crossings Part-5: Switches

    Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн 2016 оны... дугаар сарын... -ны өдрийн...

    дугаар тогтоолоор батлав.

    Энэхүү стандарт нь 2016 оны... дугаар сарын...-ны өдрөөс эхлэн хүчинтэй.

    Төмөр замын хэрэглээ. Зам - Суман шилжүүлэг, суман шилжүүлгийн огтлолцол

    цуврал стандарт нь хавтгай ултай зам төмөр бүхий суман шилжүүлэг, суман

    шилжүүлгийн огтлолцлын чанар, бүтцийг тогтооно. Эдгээр нь дараах хэсгээс

    бүрдэнэ.

    1-р хэсэг :Тодорхойлолт 2-р хэсэг :Геометр бүтцийн шаардлага 3-р хэсэг : Хос дугуй зам төмрийн харилцан үйлчлэлийн шаардлага 4-р хэсэг : Шилжүүлэлт, түгжилт, хяналт 5-р хэсэг : Сум шилжүүлэг 6-р хэсэг : Битүү ба энгийн тоонолж 7-р хэсэг : Хөдөлгөөнтэй тоонолж 8-р хэсэг : Зай тохируулах хэрэгсэл 9-р хэсэг : Байршлын бүдүүвч

    1-р хэсэг нь дээр дурдсан бүх хэсэгт хэрэглэгдэж буй нэр томьёог тодорхойлно. 2,

    4-р хэсэгт бүх суман шилжүүлэг, сумын огтлолцлын иж бүрдэлд хамаатай бүтцийн

    суурь мөрдлөгийг тогтооно. 5-аас 8-р хэсэг хүртэл тоног төхөөрөмжийн тусгай

    төрөл, тэдгээрийн зөвшөөрөгдөх хүлцлийн хэмжээг тогтооно. 1-ээс 4-р хэсэг нь

    үндсэн хэсэг болно. 9-р хэсэг нь суман шилжүүлгийн огтлолцлын байршлын иж

    бүрдлийн үйл ажлын болон геометрийн хэмжээ, зөвшөөрөгдөх хүлцлийг

    тодорхойлно.

    1 Хамрах хүрээ Энэхүү стандартад дор дурдсан асуудал хамаарна. Үүнд:

     Суман шилжүүлэг ба түүний бүрдүүлэгч хэсгийн ажлын тодорхойлолтыг томьёолох, үндсэн хэлбэрийг тодорхой болгох;

     Суман шилжүүлэг ба түүний бүрдүүлэгч хэсгийг үйлдвэрлэхэд тавигдах хамгийн бага шаардлагыг тогтоох;

     Суман шилжүүлэг ба түүний бүрдүүлэгч хэсгийн бүтэн ба хагас иж бүрдэлд шалгалт хийх, хүлцлийг ашиглах кодыг тодорхойлж өгөх;

     Нийлүүлэлтийн хязгаар ба хамрах хүрээг тогтоох;

  • MNS EN 13232-5 : 2016

    2

     Суман шилжүүлэг ба түүний хэсгийг тодорхойлох, шалгах аргын жагсаалт гаргах.

    Дор дурдсан параметрийг ашиглаж суман шилжүүлгийг тодорхойлох ялгавартай арга байдаг. Үүнд:

     Суман шилжүүлгийн геометр

     Бүтцийн хэлбэр

     Ашиглалтын шаардлага

     Зураг төслийн шалгуур

     Хүлцэл ба хяналт шалгалт 2 Норматив ишлэл Дор дурдсан бичиг баримт энэхүү стандартыг ашиглахын тулд заавал хэрэглэнэ. Огноотой ишлэлийг зөвхөн нийтлэгдсэн газарт ашиглана. Огноогүй бол заасан бичиг (нэмэлтийг багтаасан) баримтын хамгийн сүүлийн нийтлэлийг ашиглана.

     EN 13145, Төмөр замын хэрэглээ. Зам. Модон дэр ба сумын дэр

     EN 13146 (бүх хэсэг), Төмөр замын хэрэглээ. Зам. Бэхэлгээний системийн туршилтын арга

     EN 13230 (бүх хэсэг), Төмөр замын хэрэглээ – Зам-Бетон дэр ба сумын дэр

     MNS EN 13232-1:2016, Төмөр замын хэрэглээ - Зам - Суман шилжүүлэг ба огтлолцол 1-р хэсэг: Тодорхойлолт”

     MNS EN 13232-2:2016, Төмөр замын хэрэглээ - Зам- Суман шилжүүлэг ба огтлолцол 2-р хэсэг: Геометрийн бүтцийн шаардлага

     MNS EN 13232-3:2016, Төмөр замын хэрэглээ - Зам - Суман шилжүүлэг ба огтлолцол 3-р хэсэг: Зам ба дугуйн харилцан үйлчлэлд тавих шаардлага

     MNS EN 13232-4:2005, Төмөр замын хэрэглээ - Зам- Суман шилжүүлэг ба огтлолцол 4-р хэсэг: Шилжүүлэлт, түгжилт, хяналт

     EN 13481 (бүх хэсэг), Төмөр замын хэрэглээ. Зам. Бэхэлгээний системийн ашиглалтын шаардлага

     EN 13674 (бүх хэсэг), Төмөр замын хэрэглээ. Зам. Зам төмөр

     MNS EN 13803-2, Төмөр замын хэрэглээ. Зам. Чиглэлийн төслийн үзүүлэлт- 1435 мм ба түүнээс өргөн царигтай зам 2-р хэсэг: Суман шилжүүлэг ба огтлолцол, мурийлтын огцом өөрчлөлтийг тооцсон тохиргооны нөхцөл (харьцуулах боломжтой)

    3 Нэр томьёо ба тодорхойлолт Энэхүү стандартад MNS EN 13232-1 : 2016 стандартын 6.2, 7.1-д заасан томьёо, тодорхойлолт болон дараах нэр томьёо, тодорхойлолтыг ашиглана. 3.1 Суман шилжүүлгийн хэсэг 3.1.1 Суман шилжүүлгийн зүүн талын хагас иж бүрдэл Зүүн жааз зам төмөр, түүний шор (жижиг хэрэглэлийн хамтаар) зэргээс бүрдэнэ. ТАЙЛБАР: Ажилтныг суман шилжүүлгийн шорын үзүүрээс уг руу харуулж замын голд зогсоогоод зүүн ба баруун талыг тодорхойлно.

  • MNS EN 13232-5 : 2016

    3

    3.1.2 Суман шилжүүлгийн баруун талын иж бүрдэл Суман шилжүүлгийн зүүн талын иж бүрдэл гэдгийг үзнэ үү. 3.1.3 Суман шилжүүлгийн иж бүрдэл Суман шилжүүлгийн баруун, зүүн талын хоёр хагас иж бүрдэл. Тулах боолт, зай барих тулаас (1-р зураг, 11-р зүйл), шорын угийн хавчуулга (1-р зураг, 11-р зүйл)- аас бусад жижиг хэрэгсэлд тавигдах шаардлагыг тусгав. Жиш: ивүүр, хавчаар, татуурга, татуургын ээмэг, хөөлтийн тээг г.м 3.1.4 Зүүн талын шор Металлын боловсруулалт хийсэн, дугуйг тулах зорилготой, угаараа бэхлэгдсэн, холбогдсон хөдөлгөөнт зам төмөр (заримдаа тусгай секцийн хэсэг). MNS EN 13232-1:2016 стандартын 9.1-д шорын хөдөлгөөний тухай дэлгэрэнгүй мэдээллийг заасан. ТАЙЛБАР: Суман шилжүүлгийн зүүн ба баруун талын хагас иж бүрдэл гэдгээс хамааруулж зүүн баруун шорыг тодорхойлно.

    3.1.5 Баруун талын шор Зүүн талын шор гэдгийг үзэх 3.1.6 Зүүн талын жааз зам төмөр Шахаагүй байрлалтай шор салаалах зам, гол замаар хөдөлгөөнийг хангах үүрэгтэй бүхий металл боловсруулалт хийсэн, бэхлэгдсэн зам төмрийг хэлнэ.Жааз зам төмрийн металл боловсруулалт хийсэн хэсэг нь шорыг (шахсан байрлалд) тогтоон барина. Мөн шорын байрлал нь хөдөлгөөнийг хангана. Суман шилжүүлгийн иж бүрдэлд багтах хоёр жааз зам төмөр нь гадна талдаа байна. ТАЙЛБАР: Суман шилжүүлгийн зүүн ба баруун талын хагас иж бүрдэл гэдгээс хамааруулж зүүн баруун шорыг тодор