5
Хичэл№10 Газрын тос, түүний бүтээгдэхүүнийг хадгалах савны тухай Хичээлийн - Газрын тос, түүний бүтээгдэхүүнүүдийг хадгалах Зорилго- савны хийц, ашиглалтын байдлыг судлах. Хичээлийн - Газрын тос, түүний бүтээгдэхүүнүүдийг хадгалах төлөвлөгөө савны ангилал, Ган савны тухай, Металл бус савны тухай. Үндсэн ойлголт Газрын тос, түүний бүтээгдэхүүний агуулахын үндсэн байгууламжуу-дын нэг нь газрын тос, түүний бүтээгдэхүүнүүдийг хадгалах зориулалттай резервуар юм. Газрын тос, түүний бүтээгдэхүүнүүдийг хадгалах савыг дараахь шинжүүдээр нь ангилна. Үүнд: 1. Үйлдвэрлэсэн материалаар нь 2. Хийн орон зай дахь илүүдэл даралтын хэмжээгээр нь: 3. Хадгалах бүтээгдэхүүний төрлөөр нь: 4. Хийцээр нь: Резервуарыг зориулалтаас нь хамаарч 2 бүлэгт хуваана. • 120°С хүртэл температуртай 0.07МПа хүртэл илүүдэл даралтанд газрын тос, түүний бүтээгдэхүүнүүдийг хадга-лах, шингэрүүлсэн хий хадгалах зориулалттай, • 0.07МПа-с дээш илүүдэл даралтанд ажиллах савнууд. Бага даралтын босоо цилиндр ган сав Бага даралтын босоо цилиндр ган саван дахь илүүдэл даралт нь агаарын даралтаас бараг ялгагддаггүй. Савны дээвэр нь 1:20 налуутай конус хэлбэртэй байдаг. Дээвэр нь цувимал двутавр ба швеллерт 2.5мм зузаантай ган хуудас гагнасан хэд хэдэн щит (бамбай)-үүдээс бүрдэнэ. Щит нь савны гол дахь төвийн баганы оройн хэсэгт тулагдана. Ёроол нь элсэн дэрэн дээр суурилах бөгөөд төвөөсөө зах руугаа 2%-ийн налуутай байдаг. Ёроолын налуу нь бүтээгдэхүүний дор тунасан усыг зайлуулах, бүтээгдэхүүнийг урсгахад зориулагдана. Бага даралтын савнууд нь хийн орон зай дахь илүүдэл даралт нь 2000Па хүртэл, вакуум даралт нь 250Па үед 950кг/м 3 нягттай газрын тос, түүний бүтээгдэхүүнийг хадгалагдахад тооцоологдсон байдаг.

Хичэл10

Embed Size (px)

Citation preview

Page 1: Хичэл10

Хичэл№10

Газрын тос, түүний бүтээгдэхүүнийг хадгалах савны тухай

Хичээлийн - Газрын тос, түүний бүтээгдэхүүнүүдийг хадгалахЗорилго- савны хийц, ашиглалтын байдлыг судлах.

Хичээлийн - Газрын тос, түүний бүтээгдэхүүнүүдийг хадгалахтөлөвлөгөө савны ангилал,

Ган савны тухай,Металл бус савны тухай.

Үндсэн ойлголт

Газрын тос, түүний бүтээгдэхүүний агуулахын үндсэн байгууламжуу-дын нэг нь газрын тос, түүний бүтээгдэхүүнүүдийг хадгалах зориулалттай резервуар юм. Газрын тос, түүний бүтээгдэхүүнүүдийг хадгалах савыг дараахь шинжүүдээр нь ангилна. Үүнд: 1. Үйлдвэрлэсэн материалаар нь 2. Хийн орон зай дахь илүүдэл даралтын хэмжээгээр нь: 3. Хадгалах бүтээгдэхүүний төрлөөр нь: 4. Хийцээр нь:

Резервуарыг зориулалтаас нь хамаарч 2 бүлэгт хуваана. • 120°С хүртэл температуртай 0.07МПа хүртэл илүүдэл даралтанд газрын тос, түүний бүтээгдэхүүнүүдийг хадга-лах, шингэрүүлсэн хий хадгалах зориулалттай, • 0.07МПа-с дээш илүүдэл даралтанд ажиллах савнууд.

Бага даралтын босоо цилиндр ган сав

Бага даралтын босоо цилиндр ган саван дахь илүүдэл даралт нь агаарын даралтаас бараг ялгагддаггүй. Савны дээвэр нь 1:20 налуутай конус хэлбэртэй байдаг. Дээвэр нь цувимал двутавр ба швеллерт 2.5мм зузаантай ган хуудас гагнасан хэд хэдэн щит (бамбай)-үүдээс бүрдэнэ. Щит нь савны гол дахь төвийн баганы оройн хэсэгт тулагдана. Ёроол нь элсэн дэрэн дээр суурилах бөгөөд төвөөсөө зах руугаа 2%-ийн налуутай байдаг. Ёроолын налуу нь бүтээгдэхүүний дор тунасан усыг зайлуулах, бүтээгдэхүүнийг урсгахад зориулагдана. Бага даралтын савнууд нь хийн орон зай дахь илүүдэл даралт нь 2000Па хүртэл, вакуум даралт нь 250Па үед 950кг/м3 нягттай газрын тос, түүний бүтээгдэхүүнийг хадгалагдахад тооцоологдсон байдаг.

Өндөр даралтын босоо цилиндр ган сав

Өндөр даралтын сав нь ханасан уурын даралт өндөртэй газрын тосны бүтээгдэхүүнийг даралтын дор хадгалахад зориулагдсан байдаг. Савны суурь нь элсэн дэр болно. Саванд илүүдэл даралтын дор хадга-лагдах бүтээгдэхүүний хэмжээ бага үед ёроолын захын хэсэг сөрдийж ховхрохоос урьдчилан сэргийлэх зорилгоор их биений доод бүслүүрийг грунтэд анкерын боолт ба төмөр бетонон хавтангаар бэхэлдэг. Анкерын боолтыг савны хананд бэхэлдэг. Бэхэлгээний завсрын босоо цагираг нь сийрэг-жилтийн үед их биений бүрхүүлийн тогтворжилтыг хангадаг. Дээврийн хучилт нь бөмбөгөр оройтой сараалжин жаазан тулгуурт ним-гэн ган хуудас гагнаж угсарсан налуу бөмбөрцөг хэлбэртэй байдаг. Иймээс ган хуудсыг бэлтгэх үед тздгзэрийг гадаргуугаар нь хоёр талаас нь тахийлгах шаардлагагүй. 2000м3 хүртэл багтаамжтай савыг 0.03-0.04МПа, 5000м3-ээс дээш багтаамжтай савыг 0.015-0.02МПа илүүдэл даралтанд тохируулан бэлтгэдэг.

Page 2: Хичэл10

Хөвөгч тагтай ба хөвүүртэй савГазрын тос ба бензиний хөнгөн фракцын алдагдлыг багасгах зорилгоор хөвөгч таг ба хөвүүртэй савыг өргөн хэрэглэдэг. Хөвөгч тагтай савны их бие нь цилиндр бүрхүүлтэй байх ба шингэний гидростатик даралтанд тооцоологдсон байдаг. Савны их биений дээд хэсэгт гадна талын шаттай холбогдсон цагирган тагт байрлана. Харин савны хөвөгч таг нь савны их биений дээд хэсэгт нугасанд хөдөлгөөнт шаттай бэх-лэгдэнэ. Хөдөлгөөнт шатны доод хэсэгт тусгай зориулалтын гулгуур байрлах ба түүний тусламжтайгаар тагны байрлал өндрийн дагуу өөрчлөгдөхөд шат нь чиглэлийн дагуу тагны гадаргуугаар гулгах учраас саад болохгүй. Хөвөгч тагны доод гадаргууд савны ёроол ба тагийг засварлах зориулалттай 1.5-2.0м өндөр тулгуур бэхлэгдэнэ.

Хөвөгч тагтай сав нь цэвэрлэгээний люк, амьсгалах клапангаар тоноглогдоно. Амьсгалах клапан нь газрын тосны бүтээгдэхүүнийг бүрэн сулласан үед таг нь доод байрлалд байх үед сийрэгжилтээс, дүүргэлтийн явцад илүүдэл даралтаас хамгаалж байдаг. Хөвөгч тагийг хийцээр нь: 1. Давхар гадаргуутай хөвөгч таг, 2. Дан гадаргуутай хөвөгч таг гэж ангилна.

5000м3 багтаамжтай бамбай дээвэртэй Цилиндр их биетэй, бөмбөрцөг дээвэртэй хавтгай босоо цилиндр ган сав ёроолтой өндөр даралтын савны бүдүүвч

1 - их бие, 2 – дээвэр3 - тулгуур багана, 1-их бие, 2-бөмбөрцөг дээвэр 4 - шат, 5 – ёроол 3-цилиндр их биеийг дээврийн бөмбөрцөг

гадаргуутай холбох цагираг, 4-ёроол, 5-анкерын бэхэлгээ,

6-дээд бэхэлгээний цагираг, 7-анкерын консол, 8-доод бэхэлгээний цагираг, 9-хана, 10-анкерын боолт, 11-бетонон хавтан.

Page 3: Хичэл10

Тагны дээд гадаргуу нь хур тунадасны усыг зайлуулах зорилгоор төв рүү налуу байрлах ба ус нь доод гадаргуугийн төвд бэхлэгдсэн ган эсвэл уян хоолойгоор зайлуулагдана.

Дусал хэлбэрийн сав

Ууршилтын алдагдлыг багасгах зорилгоор ханасан уурын даралт өндөртэй газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалахад дусал хэлбэрийн савыг өргөн хэрэглэдэг. Тодорхой эзэлхүүнтэй дусал хэлбэрийн савыг босоо цилиндр ган савтай харьцуулахад харьцангуй үнэтэй байдаг. Энэ нь дусал хэлбэрийн бүрхүүлийг барьж байгуулахад хөдөлмөр зарцуулалт өндөр байдгаар тайлбарлагддаг.

дусал хэлбэрийн сав

1-ёроол, 2-их бие, 3-шат, 4-тоног төхөөрөмжтэй талбай, 5-тулгуурын цагираг.

Төмөр бетон савны бүтэц

Төмөр бетон савыг геометр хэлбэр дүрсээр нь цилиндр ба тэгш өнцөгт /квадрат, шуудуу хэлбэртэй/ гэж ангилна. Ашиглахад тохиромж-той, бүтцийн хувьд давуу талтай тул цилиндр савыг өргөн хэрэглэдэг.

Цилиндр савнуудад ихэвчлэн тэнхлэгийн сунгах хүч үйлчилж байдаг тул хана нь нимгэвтэр байж болно /практикт 8-10г,м-ээс багагүй/.Хананы арматур нь пүрш маягийн хэвтээ ба босоо хэсгээс бүрдэнэ. Савны хамгийн эмзэг зангилаа нь сунгах хүчийг даах нэмэлт хэсэг ба хүчитгэсэн хана ба ёроолын залгасан хэсэг байдаг. Хэвтээ арматур нь цагирган хүчдлийг хүлээн авна. Энэ хүч нь савны доод хэсэгт ихэсдэг ч дээд хэсгээсээ өндрийн 2/3-оос эхлэн хана, ёроолын залгаасны хэсгээс доош аажмаар буурна. Үүнтэй холбоотойгоор хамгийн их хүчийг тооцсон цагирган арматурын хөндлөн огтлол нь хананы доод хэсэгт тогтмол байх ба дээд хэсэгтээ хүчдэл багасна. Босоо арматур нь зөвхөн угсралтанд зориулагдаад зогсохгүй бетондолтын явцад баганыг тогтоон барих цагир-гийн үүргийг гүйцэтгэх ба мөн түүнчлэн босоо хавтгайд үйлчлэх хэв га-жилтын моментыг даах чадвартай байх ёстой.

Page 4: Хичэл10

Эдгээр арматурууд ихэвчлэн цагирган арматураасаа харьцангуй бага диаметртэй байдаг ба хооронд нь 10-20см-ийн зайтай байрлуулна. Том диаметртэй савнуудын хучилтыг 3,5-4,5м алхамтай байрлах завсрын багана дээр тулсан хавтангуудыг суурилуулах замаар гүйцэтгэнэ.