4
Нэгдүгээр даалгавар Зэрэгцээ сэргээлттэй тогтмол гүйдлийн хөдөлгүүрийн механик характеристикийн тооцоо Өгөгдсөн зэрэгцээ сэргээлттэй тогтмол гүйдлийн хөдөлгүүр (ТГХ)-ийн (1-р зураг, 1-р хүснэгт) номиналь хүчдэл U н (В), номиналь чадал P н (кВт), номиналь эргэлтийн тоо n н (эрг/мин), номиналь гүйдэл I н (А); сэргээлтийн ороомгийн эсэргүүцэл r сош (Ом), номиналь гүйдэл I сн (А), номиналь соронзон урсгал Ф н (мВб); якорийн инерцийн момент J я (кг·м 2 ) бол дараах зүйлүүдийг гүйцэтгэх: Нэг. Хөдөлгүүрийн үндсэн механик характеристикийг байгуул, илэрхийлэлийг бич. Мөн сэргээлтийн ороомгийн хэлхээний тохируулгын эсэргүүцлийн хэмжээг тодорхойл. (1 оноо) Хоёр. Хөдөлгүүрийг гурван шаттай асаах асаалтын механик характеристикийг байгуулж асаалтын шат болон секц бүрийн эсэргүүцэл, мөн асаалтын шат бүрийн хурдыг тодорхойл. Асаалтын шат бүрийн эсэргүүцлийг зохиомол механик характеристикийн илэрхийлэлд орлуулан шалгаж тооцоо зөв болохыг баталж үзүүл. (3 оноо) Гурав. Хөдөлгүүрийн сэргээлтийн соронзон урсгалыг сулруулах замаар хөдөлгүүрийн номиналь моментод харгалзах хурдыг номиналь утгаас нь 20 хувь нэмэгдүүлсэн үеийн зохиомол механик характеристикийн илэрхийллийг бич, уг зохиомол механик характеристикийг байгуул. Энэ тохиолдолд хөдөлгүүрийн сэргээлтийн соронзон урсгал ямар хэмжээгээр сулрахыг 2-р зурагт үзүүлсэн муруйг ашиглан тодорхойл. Мөн хөдөлгүүрийн сэргээлтийн ороомгийн гүйдэл, уг гүйдлийг тохируулсан эсэргүүцлийн хэмжээ ямар болохыг тооцож ол. (2 оноо) Дөрөв. Хөдөлгүүрийн тэжээлийн хүчдэл номиналь хэмжээнээсээ 10 хувь буурсан үеийн зохиомол механик характеристикийн илэрхийллийг бич, уг зохиомол механикийг байгуул. Энэ тохиолдолд хөдөлгүүрийн сэргээлтийн соронзон урсгалыг номиналь хэмжээнд нь байлгахын тулд хөдөлгүүрийн сэргээлтийн ороомгийн хэлхээний гүйдлийг тохируулсан эсэргүүцлийн хэмжээ ямар болохыг тооцож ол. (2 оноо) ÕÊ 3 ÕÊ 2 ÕÊ 1 ÝÒÊ r 3 r 2 r 1 r ýò r ÑÎ E I I Ñ + - U 1-р зураг. Зэрэгцээ сэргээлттэй тогтмол гүйдлийн хөдөлгүүрийн схем

1231_daalgavar_1

Embed Size (px)

Citation preview

Page 1: 1231_daalgavar_1

Нэгдүгээр даалгавар

Зэрэгцээ сэргээлттэй тогтмол гүйдлийн хөдөлгүүрийн

механик характеристикийн тооцоо

Өгөгдсөн зэрэгцээ сэргээлттэй тогтмол гүйдлийн хөдөлгүүр (ТГХ)-ийн (1-р зураг, 1-р хүснэгт)

номиналь хүчдэл Uн (В), номиналь чадал Pн (кВт), номиналь эргэлтийн тоо nн (эрг/мин), номиналь

гүйдэл Iн (А); сэргээлтийн ороомгийн эсэргүүцэл rсош (Ом), номиналь гүйдэл Iсн (А), номиналь

соронзон урсгал Фн (мВб); якорийн инерцийн момент Jя (кг·м2) бол дараах зүйлүүдийг гүйцэтгэх:

Нэг. Хөдөлгүүрийн үндсэн механик характеристикийг байгуул, илэрхийлэлийг бич. Мөн

сэргээлтийн ороомгийн хэлхээний тохируулгын эсэргүүцлийн хэмжээг тодорхойл.

(1 оноо)

Хоёр. Хөдөлгүүрийг гурван шаттай асаах асаалтын механик характеристикийг байгуулж

асаалтын шат болон секц бүрийн эсэргүүцэл, мөн асаалтын шат бүрийн хурдыг тодорхойл. Асаалтын

шат бүрийн эсэргүүцлийг зохиомол механик характеристикийн илэрхийлэлд орлуулан шалгаж

тооцоо зөв болохыг баталж үзүүл.

(3 оноо)

Гурав. Хөдөлгүүрийн сэргээлтийн соронзон урсгалыг сулруулах замаар хөдөлгүүрийн

номиналь моментод харгалзах хурдыг номиналь утгаас нь 20 хувь нэмэгдүүлсэн үеийн зохиомол

механик характеристикийн илэрхийллийг бич, уг зохиомол механик характеристикийг байгуул. Энэ

тохиолдолд хөдөлгүүрийн сэргээлтийн соронзон урсгал ямар хэмжээгээр сулрахыг 2-р зурагт

үзүүлсэн муруйг ашиглан тодорхойл. Мөн хөдөлгүүрийн сэргээлтийн ороомгийн гүйдэл, уг гүйдлийг

тохируулсан эсэргүүцлийн хэмжээ ямар болохыг тооцож ол.

(2 оноо)

Дөрөв. Хөдөлгүүрийн тэжээлийн хүчдэл номиналь хэмжээнээсээ 10 хувь буурсан үеийн

зохиомол механик характеристикийн илэрхийллийг бич, уг зохиомол механикийг байгуул. Энэ

тохиолдолд хөдөлгүүрийн сэргээлтийн соронзон урсгалыг номиналь хэмжээнд нь байлгахын тулд

хөдөлгүүрийн сэргээлтийн ороомгийн хэлхээний гүйдлийг тохируулсан эсэргүүцлийн хэмжээ ямар

болохыг тооцож ол.

(2 оноо)

ÕÊ3 ÕÊ2 ÕÊ1 ÝÒÊ

r3 r2

r1 rýò r

ò

ÑÎ

E I

+ - U

1-р зураг. Зэрэгцээ сэргээлттэй тогтмол гүйдлийн хөдөлгүүрийн схем

Page 2: 1231_daalgavar_1

Тав. Хөдөлгүүрийн якорийн хэлхээний гүйдэл нь номиналь хэмжээнээсээ 20 хувь, идеаль

хоосон явалтын хурд нь 50 хувь тус тус нэмэгдсэн рекуператив тоормосын горимд хөдөлгүүрийг

оруулахын тулд якорийн хэлхээнд нэмж оруулах реостатын эсэргүүцлийн хэмжээг тодорхойл.

Рекуператив тоормосын горимд орсон хөдөлгүүрийн зохиомол механик характеристикийг байгуул,

илэрхийллийг бич. Мөн схемийг зурж үзүүл.

(1 оноо)

Зургаа. Хөдөлгүүрийн голд шилжүүлэн тооцсон эсэргүүцлийн момент нь хөдөлгүүрийн

номиналь моментоос 10 хувь бага байвал хөдөлгүүрийн якорийн хэлхээний гүйдлийг номиналь

ургаас нь 1.5 дахин их хэмжээнд хязгаарлан динамик тоормос хийхийн тулд хөдөлгүүрийн якорийн

хэлхээнд нэмж оруулах реостатын эсэргүүцлийн хэмжээг тодорхойл. Динамик тоормосын горимд

орсон хөдөлгүүрийн зохиомол механик характеристикийг байгуул, илэрхийллийг бич. Мөн схемийг

зурж үзүүл.

(1 оноо)

Долоо. Номиналь горимд ажиллаж байгаа хөдөлгүүрийн хүчдэлийн туйлыг сольж эсрэг

залгалтын тоормосын горимд оруулахдаа хөдөлгүүрийн якорийн хэлхээний гүйдлийг номиналь

ургаас нь 2.3 дахин их хэмжээнд хязгаарлахын тулд якорийн хэлхээнд байгаа асаалтын реостатын

эсэргүүцэл дээр нэмж оруулах секцийн эсэргүүцлийн хэмжээг тодорхойл. Эсрэг залгалтын

тоормосын горимд орсон хөдөлгүүрийн зохиомол механик характеристикийг байгуул, илэрхийллийг

бич. Мөн схемийг зурж үзүүл.

(1 оноо)

Найм. Хөдөлгүүрийн голд шилжүүлэн тооцсон механизмын эсэргүүцлийн момент нь

хөдөлгүүрийн номиналь моментоос 10 хувь бага, механизмын инерцийн момент нь хөдөлгүүрийн

якорийн инерцийн моментоос 1.6 дахин бол хоёрдугаар зүйлд хийсэн тооцоондоо тулгуурлан

2-р зураг. МП, ДП, Д, ПН,П маягийн зэрэгцээ сэргээлттэй

ТГХ-ийн соронзлолын универсаль муруй Ф*=f(i*)

0

0,2

0,4

0,6

0,8

1

1,2

0 0,1 0,2 0,3 0,4 0,5 0,6 0,7 0,8 0,9 1 1,1 1,2

Ô*

i*

Page 3: 1231_daalgavar_1

хөдөлгүүрийн асаалтын шат бүрийн хугацаа болон хөдөлгүүрийг асаах үеийн шилжилтийн

процессын нийт хугацааг тодорхойл. Мөн хөдөлгүүрийг асаах шат бүрийн хурд, гүйдэл, моментын

шилжилтийн процессын илэрхийллийг бич. Шилжилтийн процессын графикийг асаалтын шат бүрд

олон цэг дээр тооцоолж байгуул.

(3 оноо)

1-р хүснэгт

Зэрэгцээ сэргээлттэй ТГХ-ийн тооцооны өгөгдөл

Бүх вариантын хөдөлгүүрийн тэжээлийн номиналь хүчдэл 220 В

вар

иан

т

Хөдөлгүү-

рийн маяг

Номин.

чадал,

кВт

Номин.

хурд,

эрг/мин

Номин.

гүйдэл,

А

Сэргээлтийн ороомог Якорын

инерцийн

момент,

кг·м2

Эсэргүүцэл,

Ом

Гүйдэл,

А

Соронзон

урсгал,

мВб

1

МП-45

6.6 2400 35.0 298 0.6 5.4

0.07 2 4.4 2100 23.5 298 0.6 5.0

3 2.5 1950 14.1 372 0.48 4.8

4

ПН-68

10.0 2400 52.2 188 0.95 5.6

0.125 5 6.5 2000 35.0 250 0.71 5.2

6 3.7 1750 21.0 250 0.71 5.2

7 ПН-85

9.0 2000 48.0 228 0.78 8.3 0.16

8 5.6 1750 30.0 228 0.78 8.1

9

ПН-100

15.0 2000 81.5 96 1.8 7.1

0.4 10 10.0 1900 55.0 136 1.3 6.6

11 5.8 1500 34.0 136 1.3 7.0

12

ПН-145

21.0 1900 110.0 150 1.2 9.7

0.5 13 13.5 1800 73.0 150 1.2 10.5

14 8.5 1500 46.5 166 1.1 9.3

15 4.2 1800 24.0 162 1.1 9.2

16

ПН-205

33.5 1900 174.0 92 1.9 11.2

1.0 17 20.5 1700 110.0 92 1.9 11.4

18 14.0 1500 76.0 92 1.9 11.5

19 6.5 1650 37.5 120 1.48 10.2 0.95

20 4.5 1800 27.0 95.2 1.85 11.0

21

ПН-290

46.5 1800 238.0 59 3.0 15.0

1.2 22 29.0 1600 151.0 57 3.1 15.5

23 19.0 1300 102.0 86 2.1 15.6

24

9.5 1650 53.0 96.4 1.84 15.0 1.15

25 5.5 1600 32.0 114 1.6 12.8

26 ПН-400

14.5 1500 78.0 77.2 2.3 18.0 2.25

27 9.0 1600 49.0 77.2 2.3 1.8

28 ПН-550

18.5 1500 93.0 65.2 2.7 24.0 2.68

29 12.0 1600 65.0 65.2 2.7 24.0

30 ПН-1000

24.0 1200 126.0 63.0 2.8 33.0 6.74

31 14.5 1200 77.0 63.0 2.8 33.0 6.72

32 ПН-1320 29.0 1200 153.0 39.2 4.5 35.0 13.1

33 ПН-1750

33.0 1200 172.0 33.4 5.3 48.0 14.3

34 19.0 1200 102.0 33.4 5.3 48.0

35 МП-22 4.5 1100 26.0 168.0 0.955 6.09 0.155

36 МП -32 9.0 900 48.0 138.0 1.25 10.2 0.305

37 МП-41 12.0 685 64.0 91.0 1.75 14.1 0.775

38 МП-42 16.0 700 84.0 81.0 1.97 17.6 0.95

39 МП-51 23.0 600 120.0 62.0 2.55 24.5 2.35

40 МП-52 33.0 650 168.0 59.0 2.75 34.7 3.03

Page 4: 1231_daalgavar_1

41 МП-62 46.0 580 231.0 55.5 2.93 41.2 5.5

42 МП-72 75.0 520 374.0 40.0 4.07 68.7 14.0

43 МП-82 100.0 475 500.0 35.8 4.55 97.0 25.3

44 МП-82À 130.0 600 640.0 35.8 5.1 99.0 25.30

45 МП-45 4.4 2100 23.5 298 0.6 5.0 0.07

46 МП-100 10.0 1900 55.0 136 1.3 6.6 0.4