19
А. Азтай дараалал Хугацаа: 3 секунд A бүхэл тоон дарааллын хувьд түүний бүх гишүүдийг XOR хийхэд гарах утга нь 2016 байвал түүнийг азтай дараалал гэж нэрлэе. Өөрөөр хэлбэл, A 1 XOR A 2 XOR A 3 … XOR A N = 2016. Таны даалгавар бол өгөгдсөн A дарааллын хичнээн дэд дараалал нь азтай дараалал вэ гэдгийг олох юм. Санамж: Хоёр тооны хооронд XOR үйлдэл гэдэг нь уг хоёр тоог хоёртын тооллын системд бичээд харгалзах битүүд дээр логикийн XOR үйлдэл хийхэд гарах тоо юм. Жишээ: 13 XOR 5 = 8. 13-г хоёртын тооллын системд бичвэл 1101 ба мөн адилаар 5-г 0101 хэлбэрт бичиж болно. Харгалзах битүүд дээр логик XOR үйлдэл хийвэл 1000 гарах ба энэ нь аравтын тооллын системд 8 юм. (XOR гэдэг нь хоёр бит хоёулаа ижил байвал 0, ялгаатай үед 1 гардаг логик үйлдэл юм). Дэд дараалал гэдэг нь анхны дарааллаас хэд хэдэн гишүүдийг устгаснаар гарах дараалал юм. {1, 2, 3} дарааллын дэд дарааллууд нь {1}, {2}, {3}, {1,2}, {1,3}, {2,3} ба {1,2,3} юм. Хоосон дараалал нь дэд дараалал мөн боловч азтай дараалал биш учраас орхигдуулсан болно. Оролт: Эхний мөрөнд хэдэн тест байгааг илэрхийлэх Т тоо өгөгдөнө. Тест бүр дараах хэлбэртэй: Эхний мөрөнд A дарааллын уртыг илэрхийлэх N тоо өгөгдөнө. Дараагийн мөрөнд A тоон дарааллыг илэрхийлэх зайгаар тусгаарлагдсан N ширхэг тоо өгөгдөнө. Гаралт: Тест бүрийн хувьд нийт хэдэн ширхэг азтай дэд дараалал байгааг нэг мөрөнд хэвлэ. Хязгаарлалт: 1 <= T <= 20 1 <= N <= 40 1 <= A i <= 60 000 000 (тоон дарааллын утга) Жишээ оролт: 5 1 2016 2 2015 63 3 2015 63 2015 5 2010 58 1 2 3 4 1 2 3 4 Жишээ гаралт: 1 1 2

13 XOR 5 = 8. (XOR ).seas.num.edu.mn/dep/files/editor/1/files/MNC2016 problems.pdfА. Азтай дараалал Хугацаа: 3 секунд a бүхэл тоон дарааллын

  • Upload
    others

  • View
    8

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: 13 XOR 5 = 8. (XOR ).seas.num.edu.mn/dep/files/editor/1/files/MNC2016 problems.pdfА. Азтай дараалал Хугацаа: 3 секунд a бүхэл тоон дарааллын

А. Азтай дараалал Хугацаа: 3 секунд

A бүхэл тоон дарааллын хувьд түүний бүх гишүүдийг XOR хийхэд гарах утга нь 2016 байвал түүнийг азтай дараалал гэж нэрлэе. Өөрөөр хэлбэл, A 1 XOR A 2 XOR A 3 … XOR A N = 2016. Таны даалгавар бол өгөгдсөн A дарааллын хичнээн дэд дараалал нь азтай дараалал вэ гэдгийг олох юм. Санамж: Хоёр тооны хооронд XOR үйлдэл гэдэг нь уг хоёр тоог хоёртын тооллын системд бичээд харгалзах битүүд дээр логикийн XOR үйлдэл хийхэд гарах тоо юм. Жишээ: 13 XOR 5 = 8. 13-г хоёртын тооллын системд бичвэл 1101 ба мөн адилаар 5-г 0101 хэлбэрт бичиж болно. Харгалзах битүүд дээр логик XOR үйлдэл хийвэл 1000 гарах ба энэ нь аравтын тооллын системд 8 юм. (XOR гэдэг нь хоёр бит хоёулаа ижил байвал 0, ялгаатай үед 1 гардаг логик үйлдэл юм). Дэд дараалал гэдэг нь анхны дарааллаас хэд хэдэн гишүүдийг устгаснаар гарах дараалал юм. {1, 2, 3} дарааллын дэд дарааллууд нь {1}, {2}, {3}, {1,2}, {1,3}, {2,3} ба {1,2,3} юм. Хоосон дараалал нь дэд дараалал мөн боловч азтай дараалал биш учраас орхигдуулсан болно. Оролт: Эхний мөрөнд хэдэн тест байгааг илэрхийлэх Т тоо өгөгдөнө. Тест бүр дараах хэлбэртэй: Эхний мөрөнд A дарааллын уртыг илэрхийлэх N тоо өгөгдөнө. Дараагийн мөрөнд A тоон дарааллыг илэрхийлэх зайгаар тусгаарлагдсан N ширхэг тоо өгөгдөнө. Гаралт: Тест бүрийн хувьд нийт хэдэн ширхэг азтай дэд дараалал байгааг нэг мөрөнд хэвлэ. Хязгаарлалт: 1 <= T <= 20 1 <= N <= 40 1 <= A i <= 60 000 000 (тоон дарааллын утга) Жишээ оролт: 5 1 2016 2 2015 63 3 2015 63 2015 5 2010 58 1 2 3 4 1 2 3 4 Жишээ гаралт: 1 1 2

Page 2: 13 XOR 5 = 8. (XOR ).seas.num.edu.mn/dep/files/editor/1/files/MNC2016 problems.pdfА. Азтай дараалал Хугацаа: 3 секунд a бүхэл тоон дарааллын

2 0

Page 3: 13 XOR 5 = 8. (XOR ).seas.num.edu.mn/dep/files/editor/1/files/MNC2016 problems.pdfА. Азтай дараалал Хугацаа: 3 секунд a бүхэл тоон дарааллын

B. Аялал

Хугацааны хязгааралт:1 сек

Оскарын шагналт Леонардо Ди Каприо 2016 оны зун манай улсад аялахаар

шийдсэн. Тэр Улаанбаатар хотоос эхлээд үзэсгэлэнт Хөвсгөл нуур хүртэл аялна. Түүнд

Монголын шатахуун түгээх станцуудын байрлал, тэдгээрийн шатахуун зарах үнийн тухай

мэдээлэл байгаа. Мөн тэдгээрийг холбосон замуудын урт "лео" гэх түүний зохиосон уртын

нэгжээр мэдэгдэж байгаа. Түүний машин нэг лео зам туулахдаа нэг литр бензин зарцуулдаг.

Мөн Леонардо Ди Каприогийн машин K литр бензиний багтаамж бүхий банктай. Леонардо

Ди Каприо Улаанбаатар хотоос эхлээд Хөвсгөл нуур хүртэл хамгийн багадаа хэдий

хэмжээний зардал гарахыг тооцоолохыг хүсч байгаа. Та түүнд тусална уу.

Оролт

Оролт олон тестээс тогтох ба тест бүр дараах хэлбэртэй.

Эхний мөрөнд шатахуун түгээх станцуудын тоог илэрхийлэх N тоо, тэдгээрийн холбосон

замуудын тоог илэрхийлэх M тоо, Леонардо Ди Каприогийн машины банкны хэмжээг

илэрхийлэх K тоо тус тус байрлана.

Дараагийн мөрөнд N ширхэг тоо байх ба i-р тоо нь i-р шатахуун түгээх станцын шатахууны

үнэ юм. Улаанбаатар хотын шатахуун түгээх станц 1 дугаартай. Хөвсгөл нуурын дэргэд

байрлах шатахуун түгээх станц N дугаартай.

Дараагийн M ширхэг мөрөнд тус бүр нь u, v, e гурван тоо байрлах ба энэ нь u-р шатахуун

түгээх станц болон v-р шатахуун түгээх станц хоёрыг холбосон e урттай (лео) зам байгааг

илэрхийлнэ.

N=0, M=0, K=0 нь оролтын төгсгөлийг илэрхийлнэ.

Гаралт:

Тест бүрийн хувьд түүний хариу болох нэг бүхэл тоо. Хэрвээ Улаанбаатар хотоос Хөвсгөл

нуур орж чадахгүй бол -1 гэсэн тоо хэвлэнэ. Тус бүр нь нэг мөрөнд байна.

Хязгаарлалт:

Нийт тестийн тоо 10 аас хэтрэхгүй

1 < N <= 1000, 1 <= K <= 10, 1 <= M <= 2000

Замын уртын илэрхийлэх e тоо нь 1 <= e <= 10,

Page 4: 13 XOR 5 = 8. (XOR ).seas.num.edu.mn/dep/files/editor/1/files/MNC2016 problems.pdfА. Азтай дараалал Хугацаа: 3 секунд a бүхэл тоон дарааллын

Шатахууны үнэ нь [1, 1000] завсрын бүхэл тоо байна.

Жишээ оролт:

4 4 3

1 2 3 4

1 2 2

1 3 2

2 4 3

3 4 4

0 0 0

Жишээ гаралт:

7

Page 5: 13 XOR 5 = 8. (XOR ).seas.num.edu.mn/dep/files/editor/1/files/MNC2016 problems.pdfА. Азтай дараалал Хугацаа: 3 секунд a бүхэл тоон дарааллын

C. Дарааллын чанар

Хугацааны хязгаарлалт 1 сек

Дарааллын хамгийн их болон хамгийн бага хоёр тооны зөрөөг /абсолют утга/ тухайн

дарааллын өөрчлөлт гэж нэрлэе. Дарааллын K урттай бүх дэд дарааллын хувьд хамгийн

их болон хамгийн бага өөрчлөлттэй дэд дарааллын өөрчлөлтүүдийн зөрөөг /абсолют утга/

K-тын чанар гэж нэрлэе. Танд N урттай бүхэл тоон дараалал болон K (1 < K < N) өгөгдсөн

бол тухайн дарааллын K-тын чанарыг олно уу. Энэ тохиолдолд К урттай дэд дараалал гэдэг

нь яг дараалсан K ширхэг элементийг хэлнэ.

Оролт

Оролт олон тестээс тогтох ба тест бүр дараа хэлбэртэй.

Эхний мөрөнд N болон K тоо байрлана.

Дараагийн мөрөнд N ширхэг бүхэл тоо байна.

N = 0 нь оролтын төгсгөлийг илэрхийлнэ.

Гаралт

Тест бүрийн хувьд бодлогын хариу болох нэг ширхэг бүхэл тоог тус бүр нь нэг нэг мөрөнд

байхаар хэвлэнэ.

Хязгаарлалт

Нийт тестийн тоо 10-аас хэтрэхгүй

3 < N <= 100, 1 < K < N

Дарааллын элемент бүр утгаараа [0, 1000] завсарт байна.

Жишээ оролт

5 3

4 1 3 3 3

0 0

Page 6: 13 XOR 5 = 8. (XOR ).seas.num.edu.mn/dep/files/editor/1/files/MNC2016 problems.pdfА. Азтай дараалал Хугацаа: 3 секунд a бүхэл тоон дарааллын

Жишээ гаралт

3

0

Тайлбар

Хамгийн их өөрчлөлттэй дэд дараалал [4, 1, 3], өөрчлөлт: 3

Хамгийн бага өөрчлөлттэй дэд дараалал [3, 3, 3] байна, өөрчлөлт: 0

К-тын чанар нь: 3 - 0 = 3

Page 7: 13 XOR 5 = 8. (XOR ).seas.num.edu.mn/dep/files/editor/1/files/MNC2016 problems.pdfА. Азтай дараалал Хугацаа: 3 секунд a бүхэл тоон дарааллын

D. Шоколад хуваалт

Батаад 𝑁 × 𝑁хэлбэртэй шоколад байж. Тэр шоколадаа дүүтэйгээ хувааж идэх болсон байна. Тэд шоколадаа хуваахдаа шоколадны нэг ч нүдийг хугалахгүйгээр хуваадаг. Дүү нь

дурын 4 × 4хэлбэрийн дэд шоколад бүрийн ядаж талыг(нүдний тоогоор) нь иднэ гэж зүтгэв. Түүний дүү нэг зүтгэсэн л бол дийлдэхгүй нэгэн тул өөрөөр хуваах аваас уйлаад дуйгүй болохгүй. Батаа аль болох олон шоколадны нүд идэхийг хүсч байгаа боловч дүүгээ уйлуулж болохгүй байлаа. Тэгвэл дүүгийнх нь идэж болох хамгийн цөөн шоколадны нүдний тоог олно уу. Оролт:

Оролт хэд хэдэн тестээс тогтоно.(нийттестийнтоо ≤ 1100)

Тест бүр 𝑁 ≤ 109гэсэн ганц тооноос бүрдэнэ. Энэ нь шоколадны хэмжээг илтгэнэ. Гаралт:

Тест бүрд бодлогын хариу болох ганц мөр байна. Мөрийн формат 𝐶𝑎𝑠𝑒𝑖: 𝑥. Энд𝑥нь хариу,

𝑖нь тестийн дугаар. Жишээ оролт: 4 5 6 Жишээ гаралт: Case 1: 8 Case 2: 8 Case 3: 12

Page 8: 13 XOR 5 = 8. (XOR ).seas.num.edu.mn/dep/files/editor/1/files/MNC2016 problems.pdfА. Азтай дараалал Хугацаа: 3 секунд a бүхэл тоон дарааллын

E. Minu Map

Хугацааны хязгаарлалт: 1 сек

Map.minu.mn болон map.google.com гэх сайтууд газрын зургийг дэлгэцэнд буюу бравсарт

харуулахдаа тухайн тодруулах түвшингээс нь шалтгаалаад яг 4-н ширхэг ижил хэмжээтэй

квадрат дүрсэд зургуудаа хуваасан байдаг ба эдгээрийгээ залгаснаар газрын зураг маань

ойлогмжтой харагддаг. Уг ижил хэмжээтэй дүрсүүдийг “tile” гэдэг ба монголоор хавтан гэж

нэрлэж болох юм. Тодруулах түвшин 1 үед бүтэн газрын зураг маань 4-н хавтангаас бүтнэ.

Тодруулах түвшин 2 үед тодруулах түвшин 1-н хавтан бүрийг ахин 4-н хавтангаар дүрслэнэ.

Тодруулах түвшин 3 үед тодруулах түвшин 2-н хавтан бүрийг ахин 4-н хавтангаар дүрлэнэ.

Ерөнхий тохиолдолд тодруулах түвшин N үед нийтдээ 4^N ширхэг хавтангаар дүрслэхийг

төвөггүй харах биз ээ. Доорх зургийг харна уу (Зургийг https://msdn.microsoft.com/en-

us/library/bb259689.aspx хуудаснаас авав).

Газрын зургийн хавтан бүрийг үндсэн 2 янзын дугаарлалтаар сервэрт хадгалдаг. 1-

р арга нь тодруулах түвшин N үед N урттай тэмдэгт мөрөөр дүрслэх ба (тэмдэгт мөрийг

урдаас нь эхлэн 1-ээс эхлэн дугаарлая) тэмдэгт мөрийн элемент бүр (тодруулах түвшин нь

тухайн элементийн байрлалын дугаараар тодорхойлогдсон гэж үзээд) аль мужийн хавтан

болохыг илэрхийлнэ. 0-зүүн дээд, 1-баруун дээд, 2-зүүн доод, 3-баруун доод. Дээрх зургаас

илүү тодорхой харна уу.

2 дахь арга бол тухайн тодруулах түвшингийн дугаар мөн хавтан бүрийг (x, y)

координатын системд хөрвүүлнэ. Хамгийн зүүн дээд хавтанг (0, 0) гэж үзээд доорх зураг

шиг дугаарлана.

Page 9: 13 XOR 5 = 8. (XOR ).seas.num.edu.mn/dep/files/editor/1/files/MNC2016 problems.pdfА. Азтай дараалал Хугацаа: 3 секунд a бүхэл тоон дарааллын

Таны даалгавар бол серверт 1-р аргаар хадгалагдсан хавтанг 2-р аргын дугаарлалтруу

хөрвүүлэх юм.

Оролт:

Оролтын файлын эхний мөрөнд нийт тестийн тоо T (1<=T<=15).

Дараагийн мөр тус бүр 30-аас хэтрэхгүй урттай зөвхөн ‘0’, ‘1’, ‘2’, ‘3’ үүдээс бүрдсэн тэмдэгт

мөрийг агуулна.

Гаралт:

Тест бүрийн хувьд харгалзах хариуг дараах форматтай нэг мөрөнд хэвлэнэ.

N x y - Энд N нь тухайн хавтан нь хэд дэх тодруулах түвинд байгааг, x y нь координат нь

байна.

Жишээ оролт:

2

130

3

Жишээ оролтын хариу:

3 6 2

1 1 1

Page 10: 13 XOR 5 = 8. (XOR ).seas.num.edu.mn/dep/files/editor/1/files/MNC2016 problems.pdfА. Азтай дараалал Хугацаа: 3 секунд a бүхэл тоон дарааллын

F. Хоёртын хөлөг

Хугацааны хязгаарлалт: 1 сек

Зөвхөн 0 болон 1-ээс бүрдэх NxM хэмжээтэй хөлөг байг. Хөлгийн хамгийн зүүн захын нүд

бүрт шатрын нэг нэг хүү байгаа. Бүх хүү өөрийн байрлах мөр бүрийн баруун зах хүртэл нэг

нэг нүдээр явах ба ингэхдээ хэрвээ 1-ээс 0 эсвэл 0-ээс 1 утгатай нүдрүү шилжилт хийсэн

бол A төгрөг төлнө. Эдгээрийн нийлбэрийг SN гэе.

Яг дээрхтэй адилаар хөлгийн хамгийн дээд захын нүд бүрт шатрын нэг нэг хүү байгаа. Мөн

бүгд харгалзах багана дахь хамгийн доод нүдэнд нэг нэг нүдээр нүүж ирэх ба 1-ээс 0, 0-ээс

1 утгатай нүдрүү шилжилт хийсэн тохиолдолд мөн А төгрөг төлнө. Эдгээрийн нийлбэрийг

SM гэе.

SN+SM нийлбэр хэтэрхий их гарж болох тул танд туслах үүднээс дараах үйлдлийг

зөвшөөрсөн. Энэ нь та дээрх хоёр үйлдлийг хийхээс өмнө хөлгийн аль ч нүдний утгыг 1

эсвэл 0-ээр сольж болох ба ингэх бүртээ B төгрөг төлнө. Энэ гарсан зардлыг SB гэе. Та

хэрэггүй гэж үзвэл аль ч нүдний утгыг солихгүй байж болно.

Таны даалгавар бол нийт төлөх төгрөгийн хэмжээг хамгийн бага байлгах юм.

Оролт:

Оролтын эхний мөрөнд нийт тестийн тоо болох Т байна (1<=T<=5).

Тест бүр нь эхний мөрөндөө N M A B тоог агуулна(1<=N, M<=50, 1<=A, B<=100 000).

Дараагийн N мөр бүрт M урттай тэмдэгт мөр агуулагдах ба тэмдэгт мөр бүр ‘.’, ‘#’ гэсэн хоёр

тэмдэгтээс бүрдэх ба ‘.’-0, ‘#’-1 гэж үзснээр хоёртын хөлгийг бүрэн дүрслэж чадна.

Гаралт

Тест бүрийн хувьд хариуг нэг нэг мөрөнд хэвлэнэ.

Жишээ оролт:

1

5 4 1000 2000

...#

#..#

Page 11: 13 XOR 5 = 8. (XOR ).seas.num.edu.mn/dep/files/editor/1/files/MNC2016 problems.pdfА. Азтай дараалал Хугацаа: 3 секунд a бүхэл тоон дарааллын

...#

##..

###.

Жишээ оролтын хариу:

11000

Жишээ тестийн тайлбар:

-Шууд бүх хүүг дээрх дүрмийн дагуу хөдөлгөж үзвэл 12*1000=12000 төгрөг төлөх болно.

-Хөлгийн 2 дахь мөрний 1дэх баганад харгалзах нүдний утгыг сольсны дараа бүх хүүг

хөдөлгөвөл 1*2000+9*1000=11000 төгрөг төлөх болно. Энэ нь бусад бүх тохиолдлоос

хамгийн бага нь байх болно. Шалгаж үз!

Page 12: 13 XOR 5 = 8. (XOR ).seas.num.edu.mn/dep/files/editor/1/files/MNC2016 problems.pdfА. Азтай дараалал Хугацаа: 3 секунд a бүхэл тоон дарааллын

G. Хог

Хугацааны хязгаарлалт: 15 с

Сургуулийн клубын n x n шал квадрат хэлбэртэй ба нэгж талтай квадрат плитануудаас

тогтоно. Урлагийн үзлэг болсны дараа (x, y) плитан дээр (x + y) килограм хог үлдсэн.

Цэвэрлэгч робот дараах хоёр төрлийн командыг биелүүлдэг:

“R у” - y-р мөрөнд байгаа плитанууд дээрх бүх хогийг цуглуулж аваад нийт жинг нь

хэвлээд, гаргаж хаяна.

“C x” x-р багананд байгаа плитанууд дээрх бүх хогийг цуглуулж аваад нийт жинг нь

хэвлээд, гаргаж хаяна.

Командуудын дараалал өгөгдсөн бол цэвэрлэгээний роботын хэвлэх тоонуудыг ол.

Оролт

Эхний мөрөнд тестийн тоо болох Т тоо байна (1 ≤ T ≤ 20). Дараагийн Т ширхэг мөр тус бүрт

нэг тест байрлана. Тестийн бүтцийг доор үзүүлэв

Тестийн эхний мөрөнд клубын шалны хэмжээг илэрхийлэх n, командын тоог

илэрхийлэх q бүхэл тоонууд өгөгдөнө (1 ≤ n ≤ 106, 1 ≤ q ≤ 105).

Тестийн дараагийн q ширхэг мөрөнд командүүд байрлана. Команд “R y” (1 ≤ y ≤ n)

эсвэл “C x” (1 ≤ x ≤ n) гэсэн хэлбэртэй байна.

Гаралт

Тест бүрийн хувьд гаралт нь q ширхэг мөртэй байна. Тестийн i-р мөрөнд i-р командээр

хэвлэгдэх тоо байна.

Page 13: 13 XOR 5 = 8. (XOR ).seas.num.edu.mn/dep/files/editor/1/files/MNC2016 problems.pdfА. Азтай дараалал Хугацаа: 3 секунд a бүхэл тоон дарааллын

Жишээ

оролт Гаралт

2

1 3

R 1

C 1

R 1

4 18

C 2

C 4

R 2

C 3

R 2

C 1

C 3

C 4

C 4

R 1

C 4

R 1

C 3

R 1

R 3

C 1

C 4

2

0

0

18

26

8

17

0

11

0

0

0

0

0

0

0

0

0

0

0

0

Page 14: 13 XOR 5 = 8. (XOR ).seas.num.edu.mn/dep/files/editor/1/files/MNC2016 problems.pdfА. Азтай дараалал Хугацаа: 3 секунд a бүхэл тоон дарааллын

R 3

Page 15: 13 XOR 5 = 8. (XOR ).seas.num.edu.mn/dep/files/editor/1/files/MNC2016 problems.pdfА. Азтай дараалал Хугацаа: 3 секунд a бүхэл тоон дарааллын

H. Ухаалаг үржвэр

Хугацаа 1 с.

N ширхэг бүхэл тоо өгөгдөв. Эдгээр тооны дундаас нэг тоо сонгон авч 2 талын тоогоор нь

үржиж S-д хадгалаад сонгосон тоог устгана. Үлдсэн дарааллаас дахин нэг тоо сонгон авч

мөн 2 талын тоогоор үржээд урьд S-д хадгалсан тоон дээрээ нэмээд мөн сонгосон тоог

устгана. Энэ үйлдлийг 2 тоо үлдтэл үргэлжлүүлнэ.

Ямар дарааллаар сонгосноор хамааран бидний S-д хадгалсан нийлбэр өөр өөр гарна.

Жишээ нь 10, 1, 50, 20, 5 тоонуудын хувьд 1,20,50 гэсэн дарааллаар сонговол

Дараалал Сонгогдсон элемент S нийлбэр

10, 1, 50, 20, 5 [ ]

10, 50, 20, 5 1 [500]

10, 50, 5 20 [5000]

10, 5 50 [2500]

[8000]

10 * 1 * 50 + 50 * 20 * 5 + 10 * 50 * 5 = 500 + 5000 + 2500 = 8000 болно.

Харин 50, 20, 1 гэсэн дарааллаар сонговол

1 * 50 * 20 + 1 * 20 * 5 + 10 * 1 * 5 = 1000 + 100 + 50 = 1150 болно.

Таны зорилго бол дээрх загвараар олж байгаа нийлбэр нь хамгийн бага байх явдал.

Оролт. Эхний мөрөнд оролтын тестийн T өгөгдөнө.

Дараагийн мөрүүдэд N тоо, N ширхэг тоонууд байрлана.

Хязгаарлалт. 3 <= N <= 100, тоонууд 100-аас хэтрэхгүй,

Гаралт. Тест бүрийн хувьд хамгийн бага нийлбэр болох Т ширхэг тоо нэг нэг мөрөнд

байрлана.

Жишээ

Оролт 2 5 10 1 50 20 5 6 10 1 50 50 20 5

Page 16: 13 XOR 5 = 8. (XOR ).seas.num.edu.mn/dep/files/editor/1/files/MNC2016 problems.pdfА. Азтай дараалал Хугацаа: 3 секунд a бүхэл тоон дарааллын

Гаралт 1150 3650

Page 17: 13 XOR 5 = 8. (XOR ).seas.num.edu.mn/dep/files/editor/1/files/MNC2016 problems.pdfА. Азтай дараалал Хугацаа: 3 секунд a бүхэл тоон дарааллын

ОУМЗО Монгол улс Олон улсын Мэдээлэл зүйн олимпиадыг зохион байгуулах эрхэм үүргийг анх удаа аваад байв. Энэ бол хөгжил тааруу орны хувьд их том боломж гарч байгаа юм. Олимпиадыг далимдуулж аялал жуулчлал ихсэх, үндэсний брэнд бүтээгдэхүүнээ сурталчилах зэрэг олон талын ашигтайгаас гадна мэдээлэл зүйн олимпиадад оролцдог Монгол хүүхдүүд нүдээ нээх боломж гарна. Олимпиадын гол зохион байгуулагч нээлтийн ажлыг сүр дуулиан ихтэй хийхийг хүсч байгаа. Түүний сонголт Монгол улсын бахархалын нэг болох зэвсэгт хүчний сүрийг үзүүлэх байлаа. Багуудын танилцуулгын өмнө хүндэт

харуулын хувцастай 2*N (𝑁 ⩽ 1016) цэрэг 2 эгнээ жагсан жагсаалын үзүүлэх тоглолт үзүүлэх боллоо. Цэргүүд тайзан дээр гарч жагсана. Тайз нь тэгш өнцөгт хэлбэртэй ба, тайзны баруун болон хойд талаар оролцогчид суусан байна. Цэргүүдийн үүсгэсэн жагсаал нь тайзны хүрээнүүдтэй параллель харагдана. Мэдээж жагсаалын үзүүлэх тоглолт үзэж байгаа хүн бүх дайчдыг харж байж жинхэнэ тоглолтын утгыг ойлгоно. Гэтэл тайзны хойно суусан оролцогч тайзан дээрхи цэрэг А хоёрын дунд(тайзны хойноос урагш чиглэсэн хүрээтэй параллель, А-г дайрсан шулуун дээр орших А-аас хойно зогсох) А-аас өндөр цэрэг зогсож байвал оролцогч А-г харж чадахгүй. Мөн баруун талд байгаа оролцогч тайзан дээрхи цэрэг А хоёрын дунд(тайзны баруунаас зүүн тийш чиглэсэн хүрээтэй параллель, А-г дайрсан шулуун дээр орших А-ын баруун талд зогсох) А-аас өндөр цэрэг зогсож байвал оролцогч А-г харж чадахгүй. Тэгвэл бүх оролцогч бүх цэргийг харж чадаж байх хэдэн ялгаатай жагсаалын байрлал үүсэхийг олж P анхны тоонд хуваан гарах үлдэгдлийг гаргана уу. (Энд цэрэг бүр өндрөөрөө ялгаатай байна.) Оролт:

Оролтын эхний мөр нь нийт тестийн тоо болох 𝑇 ≤ 15 тоо байна. Дараагийн мөрүүдэд тестүүд байна. Тест бүрийн эхний мөрөнд 𝑄𝑖 ⩽ 10000болон 𝑃𝑖 ⩽ 100000натурал тоонууд

байна. 𝑄𝑖нь нийт хүсэлтийн тоо. 𝑃𝑖нь анхны тоо. Үүний араас 𝑄𝑖ширхэг тоо байх ба уг тоо нь нийт цэргийн тооны хагас байна. Гаралт:

Гаралт нь тест эхлэхдээ шинэ мөрөөс эхлэнэ.𝑖дүгээр тестийн эхний мөрөнд 𝐶𝑎𝑠𝑒: 𝑖байна. Энд 𝑖 нь тестийн дугаар. Түүний араас 𝑄𝑖ширхэг мөрөнд 𝑃𝑖д хувааж гаргах ёстой хариунууд. Жишээ оролт: 2 2 5 2 3 2 99991 2 3 Жишээ гаралт: Case:1 2 0 Case:2 2 5

Page 18: 13 XOR 5 = 8. (XOR ).seas.num.edu.mn/dep/files/editor/1/files/MNC2016 problems.pdfА. Азтай дараалал Хугацаа: 3 секунд a бүхэл тоон дарааллын

J. Түлхүүр

Хугацааны хязгаарлалт: 3 сек

Бүхнийг чадагч Лут хүүгийн ангийнхан зугаалгад яваад түүнийг боорцог хийх гэж хөглөснөөс

хойш ангийнхан нь түүний чадварт итгэхгүй байгаад нь гомдон, тэрбээр ганцаар ойгоор

тэнүүчилсээр нэг учир битүүлэг сансрын хөлөгтэй тулгарав. Энэ удаа тэр юу чаддагаа

жинхэнэ харуулахаар шийдлээ. Тэрбээр хөлгийг нууцаар ажиглан харийн хүмүүс хөлгийн

хаалгыг хэрхэн онгойлгож байгааг судлав.

Хаалга кодоор онгойдог ба хаалганы түгжээн дээр K (2 <= K <= 20) ширхэг товч байсан

бөгөөд нэг товч дарагдсан л бол зөвхөн тэгш удаа дарагдаж байгааг ажиглав. Мөн цоожны

дэлгэцэн дээр гарч ирэх тоо L, R (100 <= L <= 105, L < R <= 1018) байлаа. Бүх хүмүүс хөлгийг

орхисны дараа тэр хаалгыг онгойлгохоор очтол товч бүр дээр анхны тоонууд байсан бөгөөд

өмнө цуглуулсан мэдээллээ ашиглан Лут товчин дээрх анхны тоонуудаар L-с R завсарт

байх ялгаатай тоонуудыг үүсгэн тэдгээрийн үржвэрээр хаалгыг онгойлгох ёстойг ойлгов.

Гэхдээ тэр үржвэрийг гаргахын тулд дарсан товч бүрийн даралтын тоо тэгш байх

тохиолдолд л хаалга онгойно. Тийм үржвэрийг олоход Лутад тусална уу.

Оролт:

Тестийн тоо Т (1 <= Т <= 10). Тест бүр хоёр мөрөөс тогтох бөгөөд эхний мөрөнд K, L, R

тоонууд байрлана. Хоёр дахь мөрөнд товч дээр бичигдсэн K ширхэг анхны тоонууд

өгөгдөнө.

Гаралт:

Тест бүрд нэг мөр мэдээлэл хэвлэнэ. Товч бүр дээр тэгш удаа дарах тоог үүсгэхэд оролцсон

L, R завсарт байх зохиомол тоонуудыг хооронд нь “x” тэмдэгтээр тусгаарлан хэвлэнэ. Дээрх

нөхцөлийг хангах ямар ч үржвэрийг гаргахад хангалттай. Хэрэв тийм тоо олдохгүй бол 0

гэсэн ганц тоог агуулна.

Жишээ оролт:

2

2 100 50000

101 103

Page 19: 13 XOR 5 = 8. (XOR ).seas.num.edu.mn/dep/files/editor/1/files/MNC2016 problems.pdfА. Азтай дараалал Хугацаа: 3 секунд a бүхэл тоон дарааллын

2 100 500

101 103

Жишээ гаралт:

101x103x10403

0

Тайлбар: 10403 гэдэг тоо 101 x 103 тул 101 товч дээр 2 удаа, 103 товч дээр 2 удаа дарсан

байна. Эдгээр тоонууд нь L <= 101, 103, 10403 <= R байна.