8
2009 оны 1-р сарын 6-7 Сингапур

2009 оны 1-р сарын 6-7 Сингапур

Embed Size (px)

Citation preview

Page 1: 2009 оны 1-р сарын 6-7 Сингапур

2009 оны 1-р сарын 6-7 Сингапур

Page 2: 2009 оны 1-р сарын 6-7 Сингапур

Эдийн засгийн хямралын хүүхдэд үзүүлэх нөлөө БАГА ХУРЛЫН ТАЙЛАН

ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫН ХҮҮХДЭД

ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

үүн Ази, Номхон далайн

бүсийн улс орнуудын

удирдагчид, бодлого

тодорхойлогчид хямралын хүнд

сорилттой тулгараад байна.

Түлш шатахуун болон хүнсний

барааны үнэ огцом өсч, хүнсний

хомсдол газар авч байна.

Нийгмийн эмх замбараагүй

байдал ч гарч байна. Нийгэм,

эдийн засгийн хурц асуудлууд

Засгийн газруудад тулгарч

байна. Барууны эдийн засгийн

бууралт Зүүн Ази, Номхон

далайн орнуудын эдийн засагт

аюул учруулж, сая сая

хүмүүсийг ядууралд түлхэж,

ядуусын амьдрал улам хүндэрч,

энэ бүс нутгийн хамгийн эмзэг

хэсэг хүүхдүүдийн ирээдүйд

аюул занал учруулж байна.

Ирээдүй бүрхэг байгаа ч, итгэл

найдвар төрүүлэх шалтгаан бас

олон бий. Энэ бүс нутгийн

удирдагчдад хэзээ хэзээнээс илүү

өргөн сонголт боломж байна. Зөв

бодлого, хөтөлбөрийг хослуулж

чадвал хямралын сөрөг үр

нөлөөнөөс улс орноо хамгаалах

боломжтой хэмээн судлаачид

үзэж байна.

Сансанаас илүү ихийг хийх ч

боломж бий. 2009 оны 1-р сарын

6-7-нд Сингапурт болсон Зүүн

Ази, Номхон далайн бүсийн

хүүхдүүдэд эдийн засгийн

хямралын үзүүлэх нөлөө сэдэвт

чуулганд оролцсон Засгийн

газар, олон улсын болон эрдэм

шинжилгээ, иргэний нийгмийн

байгууллагууд, нэр хүнд бүхий

150 гаруй төлөөлөгчид дээрх

дүгнэлтийг гаргасан юм. НҮБ-

ын Хүүхдийн Сан, Сингапурын

Гадаад Хэргийн Яам,

Сингапурын Үндэсний Их

Сургуулийн дэргэдэх Ли Куан

Юеү Нийгмийн Бодлогын

Сургуулийн хамтран зохион

байгуулсан энэ бага хурал нь

тулгарч буй эдийн засгийн

хямрал болон уг хямралын нөлөө

хүүхдийн эрүүл мэнд,

боловсрол, хөдөлмөр, айл

өрхийн амьжиргаанд хэрхэн тусч

нөлөөлөхөд дүн шинжилгээ

хийж, эрчимтэй хариу арга

хэмжээ авах хамгийн боломжит

хувилбаруудыг судаллаа.

Азийн орнуудын

удирдагчид ухаалаг,

дэвшилтэт арга

барилаар энэхүү

хямралыг

иргэдийнхээ

нийгмийн

хамгааллын

тогтолцоог

сайжруулах боломж

болгон ашиглаж, улс

орноо хүчирхэг

болгон бэхжүүлж

чадна.

З

Page 3: 2009 оны 1-р сарын 6-7 Сингапур

Эдийн засгийн хямралын хүүхдэд үзүүлэх нөлөө БАГА ХУРЛЫН ТАЙЛАН

Энэхүү чухал уулзалтад бүс

нутгийн долоон сайд, түүний

дотор нэг шадар сайд, дөрвөн

сангийн сайд болон засгийн

газрын дээгүүр албан тушаалын

олон түшмэл оролцсон юм. Хоѐр

хоногийн туршид бодлого

боловсруулагчид, мэргэжилтнүүд

туршлагаа солилцон мэтгэлцэж,

үр дүнтэй бодлогуудыг

хэрэгжүүлэх эвсэл холбоод

байгууллаа.

Нийгмийн хамгаалалд хөрөнгө оруулалт хийснээр ажлын байруудыг бий болгох боломжтой. Багш, хүүхдийн эрүүл мэнд, асрамж хамгааллын, нийгмийн ажилтнууд, зохион байгуулагчид цаашид өсөн нэмэгдэх үр өгөөжийг бий болгоно.

Гол санаа нь “Нийгмийн

хамгааллын тогтолцоог

өргөжүүлэн, хүрээг нь тэл,

байхгүй байгаа тохиолдолд

шинээр бий болго” гэсэн маш

энгийн бөгөөд тодорхой зүйл

байв. Санхүүгийн нөөц, эх

үүсвэр хомсдсон үед энэ нь

удирдагчид, бодлого

боловсруулагчдад бодитой бус

санагдаж болох юм. Гэхдээ

үүнийг хэрэгжүүлэх боломжтой

бөгөөд энэхүү зөвлөмжийг

дэмжих, хэрэгжүүлэх ѐс

суртахууны болон бодит учир

шалтгаан хангалттай бий. Энэ нь

үнэндээ эдийн засаг, нийгэм, улс

төрийн хувьд чухал ач холбогдол

бүхий алсын хараатай хандлага

юм. Сингапурын Олон нийтийн

Хөгжил, Залуучууд ба Спортын

сайд Др. Вивиан Балакришнан

чуулганыг нээхдээ “Өмнө нь хэн

нэгний хэлсэнчлэн, энэ хямралыг

бид үр ашиггүй өнгөрүүлэх

ѐсгүй” гэв.

Засгийн газрууд хямралтай

тэмцэхийн тулд ажлын байр бий

болгох төслүүдэд хөрөнгө

оруулалтаа нэмэгдүүлэх замаар

эдийн засгаа сэргээх

шаардлагатай гэсэн онолыг ихэнх

бодлого боловсруулагчид

дэмждэг. Тэд үүнийг хийхийн

тулд ихэнхдээ дэд бүтцийн

салбарт анхаарлаа хандуулдаг.

Гэтэл нийгмийн хамгааллын

тогтолцоог ашиглан хямралтай

тэмцэх боломж бас бий. НҮБ-ын

Хүүхдийн Сангийн Зүүн Ази,

Номхон далайн бүсийн захирал

Анупама Рао Сингх: “Нийгмийн

хамгааллын тогтолцоог бий

болгох, бэхжүүлэх нь эдийн

засгаа эрчимжүүлэх нөхөн

сэргээх хөтөлбөрүүдийн салшгүй

бөгөөд үр ашигтай чухал

бүрэлдэхүүн хэсэг болдог.

Хүүхдэд чиглэсэн

хөтөлбөрүүдийн хөрөнгө

оруулалтыг бууруулахыг ямар ч

шалтгаанаар зөвтгөх боломжгүй

юм” гэж тэмдэглэв.

Энэ бүс нутгийн ихэнх орнуудын

эдийн засгийн өсөлт ойрын

ирээдүйд удаашрах нь тодорхой

болоод байна. Хэдий удаан ч гэсэн

өсөлт бол өсөлт л юм. Тиймээс энэ

хямрал засгийн газруудад ѐс

суртахууны сонголтыг бий болгож

байна: нийгмийн хамгийн эмзэг

хэсэг болсон хүүхдүүд хямралыг

бий болгоогүй байтал хямралын

хамаг хүнд хүчир нөлөөг тэдэнд

үүрүүлэх ѐсгүй юм.

Page 4: 2009 оны 1-р сарын 6-7 Сингапур

Эдийн засгийн хямралын хүүхдэд үзүүлэх нөлөө БАГА ХУРЛЫН ТАЙЛАН

Хямралын эсрэг авах хариу арга хэмжээнд нийгмийн хамгааллын арга хэмжээг оруулахгүй байх нь ноцтой сөрөг үр дагавар авчирна. 1997 оны Азийн эдийн засгийн хямралаас харахад айл өрхүүдийн орлого буурахад хүүхэд залуучууд ажил хийхээр сургуулиас гарч, хоол тэжээлийн хомсдол, өсөлтийн хоцрогдолд өртөн эрүүл мэндийн бусад асуудал үүсдэг байна.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхгүй

орхих нь нийгэмд урт хугацааны

сөрөг нөлөө, бэрхшээл үүсгэнэ.

Ли Куан Юеү Сургуулийн декан

профессор Кишор Махбубани

“Хүүхдүүдийн сайн сайхан аж

амьдрал нь ирээдүйг тодорхойлох

хамгийн сайн шалгуур үзүүлэлт

юм” хэмээн тэмдэглэв. Хүүхдийн

эрүүл мэнд, боловсролд

учруулсан хор хохирлыг нөхөх

боломж байдаггүй. Энэ нь эрүүл

чийрэг, боловсролтой, ур

чадвартай ажилтнууд цөөн болно

гэсэн үг юм. Хүний капитал

султай улс орнууд өрсөлдөх

чадвар муу байдаг билээ.

БОЛОМЖИТ ХУВИЛБАР Нийгмийн хамгааллын тогтолцоог

бүрдүүлэх боломж бий. “Эрүүл

мэнд, боловсролыг хамгаалахад

шаардлагатай хөтөлбөрүүд нь

тийм өндөр зардалтай биш юм”

хэмээн НҮБ-ын Хүүхдийн

Сангийн нийгмийн бодлого, эдийн

засгийн дүн шинжилгээний

бүсийн зөвлөх Др. Махеш Пател

тэмдэглэлээ. Хоол тэжээлийн

дутагдалтай хүүхдүүдэд

зориулсан хүнс тэжээлийн

хөтөлбөрүүдэд дэлхий дахинаа 6

тэрбум ам. доллар шаардагдах

бөгөөд энэ нь 2008 онд Засгийн

газрууд санхүүгийн байгууллага,

бусад компаниудыг дампуурахаас

хамгаалах зорилгоор олгосон 8 их

наяд ам. доллартай харьцуулахад

бараг юу ч биш гэдгийг декан

Махбубани онцолсон байна.

“Хэрэв бидэнд ийм зорилгоор

зарцуулах болохоор мөнгө олддог,

хүүхдүүдэд зарцуулах болохоор

мөнгө олддоггүй бол нэг л юм

буруу байгаа нь харагдаж байна”

гэж Др. Пател тэмдэглээд “бороо

орж байхад шүхэрний үнэ өсдөг ч,

шүхэр худалдаж авахгүй бол нэвт

норно” хэмээв.

Бодлого боловсруулагчид,

эрдэмтэн судлаачид өөрсдийн

зөвлөмжийг 1997 оны Азийн

эдийн засгийн хямралаас олж

авсан туршлага сургамж, баримт

нотолгоонд тулгуурлан, Зүүн Ази,

Номхон далайн бүсийн нийгэм

эдийн засгийн өнөөгийн нөхцөл

байдалд дүн шинжилгээ хийсний

үндсэн дээр гаргажээ. 1997 оны

хямралын үед эдийн засгийн

хэмнэлтийг хэрэгжүүлэх, дэд

бүтцийн салбарт тодорхой

хэмжээгээр хөрөнгө оруулалт

хийх арга хэмжээг л голлон

авахыг гадны байгууллагуудаас

Засгийн газруудад зөвлөж байжээ.

Хямралд өртсөн хүн амыг

нийгмийн халамжид хамруулах,

тусламж үзүүлэх явдал хямралын

эхэн бөгөөд хамгийн ноцтой үе

шатанд ихээхэн орхигдож байсан

байна.

Үүний ноцтой үр дагавар нь

боловсрол, эрүүл мэндийн

үзүүлэлтүүд буураад зогсохгүй,

ажилгүйдэл, улс төрийн эмх

замбараагүй байдал нэмэгдсэн

байна. Тайланд, Индонезийн Засгийн

газар унаж, хэд хэдэн оронд бослого

эсэргүүцэл гарчээ. “Үүнээс

сэргийлэх бүрэн боломж байсан”

хэмээн Хонг Конгийн Их

Сургуулийн профессор М. Рамеш

хэллээ. Үүнд зөвхөн гадны

байгууллагуудыг буруу зөвлөсөнд

зэмлэх аргагүй юм хэмээн

профессор Рамеш үргэлжлүүлэв.

1997 онд энэ бүс нутгийн аль ч

оронд нийгмийн хамгааллын

зохистой тогтолцоог бий

болгоогүй байсан юм. Ихэнх

хүмүүс эдийн засгийн өсөлтийг л

бий болговол, нийгмийн хөгжил

аяндаа дагалдана гэж үзэж байжээ.

Энэ арга барилыг ашигласан

орнуудын нэг нь Индонези юм.

“Бид эдийн засгийн өндөр

хөгжлийг бий болгосон ч,

нийгмийн тэгш байдлыг бий

болгож чадаагүй,” хэмээн

Индонезийн Сангийн сайд др. Шри

Муляни Индравати тэмдэглэв.

“Энэ нь бидний хувьд гашуун

сургамж болсон. Энэ хямрал

Мянганы Хөгжлийн Зорилтыг

хэрэгжүүлэхэд саад болохыг

хүсэхгүй байна”гэв.

Page 5: 2009 оны 1-р сарын 6-7 Сингапур

Эдийн засгийн хямралын хүүхдэд үзүүлэх нөлөө БАГА ХУРЛЫН ТАЙЛАН

Нийгмийн хамгааллын зохистой арга хэмжээ аваагүй тохиолдолд сая сая ядуус нийгмээс улам тусгаарлагдах болно. Тогтворгүй байдал үүсэх магадлал өндөрсөж, эдийн засагт сөргөөр нөлөөлнө.

АЗИ ТИВ ИЛҮҮ ӨРТӨМХИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛД БАЙНА

1997 оны хямралаас гадна, Зүүн

Ази, Номхон далайн бүсийн олон

улс орон энэ удаагийн хямралд

өртөх магадлал улам өндөр байна

гэж Энэтхэгийн засгийн газрын

ахлах зөвлөх Др. Сантош

Мехротра мэдэгдэв. Нөгөө талаар

олон орон санхүүгийн системээ

цэвэрлэн, бэхжүүлсэн бөгөөд

гадаад нөөцийг ихээхэн

хэмжээгээр хуримтлуулаад байна.

Гэхдээ тэдгээр орнууд хүнсний

үйлдвэрлэлийн хувьд өөрийгөө

хангах байдал буурсан (импортын

хүнсний үнэ нэмэгдсээр байгаа

хэдий ч) бөгөөд хэзээ

хэзээнийхээс илүү Барууны

хөгжингүй орнуудад гаргах

экспортоос ихээхэн хамааралтай

болж байна. Түүнчлэн Др.

Мехротра “Өрнөдийн орнууд

эдийн засгаа өөрчлөн зохион

байгуулж буй энэ үед Дорнын

орнууд экспортоор эдийн засгаа

өсгөх боломж бараг гарахгүй л

болов уу.” гэжээ. Энэ бүс нутагт

дэлхийн ядуусын ихэнх

амьдардаг, ихэнх улс орнуудад

албан бус салбарт ажил эрхэлж

буй хүн амын хувь маш өндөр,

нийгмийн хамгааллын

хөтөлбөрүүд сул, эсвэл байхгүй

байна.

Албан бус секторт ажил эрхэлж

буй хүмүүс ядуу бус байж болох

ч, эмзэг байдалд байдаг. Тэд

ажилгүй болсон тохиолдолд,

хамгааллын ямар ч тогтолцоо

байдаггүй. Албан бус салбарт

ажил эрхэлж буй хүмүүсийг

нийгмийн даатгалд хамруулах нь

хямралтай тэмцэх хамгийн үр

дүнтэй аргуудын нэг хэмээн Др.

Мехротра хэлэв. Ингэснээр олон

айл өрх орлогогүй болох

асуудлыг нэн даруй шийдвэрлэх

боломжтой. “Албан бус салбарт

хүн амынх нь ихэнх хэсэг ажил

эрхэлж байгаа боловч тэдэнд

зориулсан нийгмийн даатгалын

тогтолцоотой улс орон энэ бүс

нутагт нэг ч байхгүй байна. Энэ

талаар Засгийн газрууд бодох

ѐстой”.

Ядуус нийгмийн бусад хэсэгтэй харьцуулахад орлогынхоо

дийлэнх хувийг хоол хүнсэнд зарцуулж байна. Тухайлбал,

хүн амын хамгийн ядуу гуравны нэг хэсэг нь орлогынхоо 60

хувийг хоол хүнсэнд зарцуулж байна.

Page 6: 2009 оны 1-р сарын 6-7 Сингапур

Эдийн засгийн хямралын хүүхдэд үзүүлэх нөлөө БАГА ХУРЛЫН ТАЙЛАН

ЭРҮҮЛ МЭНД БА БОЛОВСРОЛООР ХОХИРЧ БАЙНА

Нийгмийн хамгаалллын тогтолцоо

нь хүүхдийн эрүүл мэндийг

хамгаалж, хоол тэжээлийн дутлаас

сэргийлдэг.

Орлого буурч, хүнсний

бүтээгдэхүүний үнэ өсөх тусам гэр

бүлүүдийн ачаа дарамт улам

ихэснэ. Үүний уршгаар эх,

хүүхдийн хоол тэжээлийн

хомсдлын төвшин нэмэгдэж, эх,

хүүхдийн эндэгдэл өсдөг.

“Дэлхийд тав хүртэлх насны 9.2

сая хүүхэд эндэж байгаагаас 35

хувь нь хоол тэжээлийн

хомсдолтой шууд холбоотой

шалтгаанаар эндэж байна” гэж

Пакистаны Ага Хан Их

сургуулийн профессор др.

Зулфикар Ахмед Бхутта, Хусейн

Лалжи Девраж тэмдэглэлээ.

Цалин хөлс буурч, үнэ өсөхөд

хүүхдийн боловсрол бас хохирдог.

“Гэр бүлийн орлого буурсан үед

олон гэр бүл аргагүйн эрхэнд

хүүхдээрээ ажил хийлгэхэд

хүрдэг” гэж Хонг Конгийн Их

сургуулийн профессор Ка Хо Мок

хэллээ. “Гэхдээ хүүхдээрээ

хөдөлмөр эрхлүүлж байгаа

шалтгааныг зөвхөн ядууралтай

холбон тайлбарлах нь учир

дутагдалтай” гэж хүүхэд

хамгааллын бие даасан

мэргэжилтэн др. Жюүн Кейн

мэдэгдэв. “Хүүхдийн хөдөлмөр нь

зөвхөн эдийн засгийн үзэгдэл биш,

зан үйлтэй ч мөн холбоотой.

Тиймээс хүүхдийн ашиг

сонирхлыг эн тэргүүнд хангах зан

үйлийг төлөвшүүлэх урамшуулал,

сэдлийг бий болгох нь чухал

байна”. Гэр бүлүүдийг эмзэг,

өртөмхий байдалд оруулж буй

олон ээдрээтэй шалтгаан нөхцөл

байгаа бөгөөд ямар айл өрх

хамгийн эрсдэлтэй байгааг

тодорхойлоход судалгаа

шинжилгээ шаардлагатай байна.

Ийм судалгаа шинжилгээ тун

ховор. Илүү найдвартай,

баталгаатай тоо мэдээлэл

шаардлагатай байгааг чуулганд

оролцогчид санал нэгтэй хүлээн

зөвшөөрлөө. Хятад улс нийгмийн

хамгааллын тогтолцоогоо

өргөжүүлэхийг чармайж байгаа

боловч үүнийг хэрэгжүүлэн,

хамгийн сайн тогтолцоог бий

болгоход илүү мэдээлэл

шаардлагатай байна. “Нийгмийн

хамгааллын тогтолцоог бүрдүүлэх

үндэс суурь нь нийгмийн судалгаа

юм” хэмээн Бүгд Найрамдах Хятад

Улсын Иргэний асуудлын яамны

Нийгмийн Дэмжлэгийн хэлтсийн

дарга тэмдэглэв.

Хэрэв арга хэмжээ авахгүй бол өнөөгийн хямралын

уршгаар цус багадалттай эхчүүд 10-20 хувиар, бага

жинтэй төрөлт 5-10 хувиар нэмэгдэх хандлага байна.

Мөн хүүхдийн өсөлтийн хоцрогдолт 3-7 хувиар, жин

багатай байх нь 8-16 хувиар өсөх төлөвтэй. Хямралд

ноцтой нэрвэгдсэн оронд тав хүртэлх насны хүүхдийн

эндэгдэл 3-11 хувиар нэмэгдэхээр байна.

Page 7: 2009 оны 1-р сарын 6-7 Сингапур

Эдийн засгийн хямралын хүүхдэд үзүүлэх нөлөө БАГА ХУРЛЫН ТАЙЛАН

Засгийн газрууд нийгмийн хөгжлийн

асуудлаар илүү идэвхитэй байр

суурьтай байх хэрэгцээ

шаардлагатай байгаа гэдгийг

оролцогчид санал нэгтэй хүлээн

зөвшөөрөв.

Сурах бичиг, дүрэмт хувцас, тээврийн зардал зэрэг сургуулийн төлбөр ядуу айл өрхийн хувьд хүч хүрэхгүй хэмжээнд хүрсэн байна.

ЦАГ АЛДАЛГҮЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ШААРДЛАГА ТУЛГАРЧ БАЙНА

Мэдээлэл хомс байдал нь

Засгийн газруудыг арга

хэмжээ авахад саад болох

ѐсгүй. “Бид нэн даруй арга

хэмжээ авах шаардлагатай

байна” гэж НҮБ-ын Хүүхдийн

Сангийн Өмнөд Азийн бүсийн

захирал Даниел Түүл

мэдэгдэв. “Нийгмийн

хамгааллын төгс тогтолцоо

байгуулах хүсэл, ийм

хамгаалалт өнөөдөр

шаардлагатай байгаа эхчүүд,

хүүхдийн төлөө цаг алдалгүй

арга хэмжээ авах хэрэгцээг

хослуулах шаардлагатай”.

“Үүнийг хийх хамгийн сайн арга

зам бол” хэмээн НҮБ-ын

Хүүхдийн Сангийн боловсролын

асуудал хариуцсан бүсийн

зөвлөх Клифф Майерс

“хямралын үед ядаж нийгмийн

хамгааллын тогтолцоог нийтийг

хамарсан шинжтэй болгох явдал

юм. Дараа нь үүнийгээ эргэн

хянаж, хамгийн эмзэг

бүлгийнхэнд чиглүүлж болно”

гэжээ. Хүүхэд хамгааллын

мэргэжилтэн Др. Кейн үүнтэй

санал нэгдсэн бөгөөд “хямралын

үед эрсдэлд хамгийн өртөмхий

байгаа хүүхдүүд, гэр бүлүүдэд

чиглэсэн арга хэмжээг бид авах

ѐстой боловч бүх хүүхэд

хамгаалуулах эрхтэй” хэмээн

мэдэгдэв. Ази тивд нийгмийн

хамгааллын үр дүнтэй

хөтөлбөрүүдийн жишээ цөөнгүй

бий. Энэ бүс нутагт нийт хүн

амдаа эмнэлгийн үйлчилгээ үнэ

төлбөргүйгээр хүргэж байгаа

орны жишээ болгон Тайландын

бүх нийтэд зориулсан эрүүл

мэндийн тусламжийн

төлөвлөгөөг олонтаа иш татаж

байв.

Ази, Номхон далайн бүс нь эдийн

засаг, улс төрийн тогтолцоо, хэл

соѐл, хөгжлийн төвшний хувьд

хамгийн олон талт шинж чанар

бүхий бүс нутаг юм. Ийм

ялгаатай нөхцөл байдал нь бүх

орнуудад тохирох нэг ижил

шийдэл байж болохгүй гэдгийг

харуулж байна.

“Засгийн газар чухал үүрэг

гүйцэтгэх ѐстой. Тогтвортой

өсөлтийг дэмжиж, ядуу хүн амыг

хамгаалах урт хугацааны

төлөвлөгөө боловсруулах

шаардлагатай” гэж Монгол улсын

Шадар сайд Миеэгомбын

Энхболд онцлон тэмдэглэв.

Page 8: 2009 оны 1-р сарын 6-7 Сингапур

Эдийн засгийн хямралын хүүхдэд үзүүлэх нөлөө БАГА ХУРЛЫН ТАЙЛАН

Засгийн газруудын авч

хэрэгжүүлбэл зохих зарим арга

хэмжээний талаар маргаантай

хэвээр байна. Тодорхой болзол

хангасан айл өрхөд бэлэн мөнгөн

тусламж олгох нь хүүхдийн

сургуульд хамрагдалтыг

дэмжихэд зарим орнуудад үр

дүнтэй байна. Харин зарим

хүмүүс энэ нь төрийн гар харсан

хамааралт байдлыг үүсгэдэг

хэмээн санал зөрж байна. Тэд

“хүнд загас өгвөл маргааш нь

дахиад л өлсөнө, харин загас

барих аргыг нь зааж өгвөл тэр

өөрийгөө тэжээж чадна” гэдэг

зүйр үгийг ихэвчлэн дурьдаж

байв. “Энэ бол буруу сонголт

юм” хэмээн профессор Рамеш

тэмдэглэв. “Тэднийг загас барьж

сурч байх хооронд бид тэдэнд

идэх загасыг нь өгөх ѐстой. Гэр

бүлүүдэд хоол хүнсний тусламж

үзүүлэхгүй байх ямар ч

шалтгаан, арга зам байхгүй юм”

хэмээн тэр хэлэв. Ингэхгүй бол

харамсалтай үр дагавар гарах

болно. “Өртсөн хүүхдүүдийн

талаар тоон мэдээллийг

цуглуулж, нөхцөл байдлыг хянах

шаардлагатай ч, ийм сөрөг үр

дагавраас сэргийлэхийг бид

илүүд үзнэ” хэмээн Др. Пател

нэмж хэллээ.

Дүгнэж хэлэхэд, Засгийн газрууд

хүүхдийн эрүүл мэнд,

боловсрол, хүүхдийн хөдөлмөр,

нийгмийн бодлогын чиглэлээр

авч хэрэгжүүлэх шаардлагатай

арга хэмжээний яаралтай хийх

алхмуудыг уг чуулганаас

тодорхойллоо. Үүнд боловсрол,

эрүүл мэндийн тусламж

үйлчилгээг үнэгүй олгох,

нийгмийн хамгийн эмзэг,

тусгаарлагдсан хэсэгт хүрэх

тогтолцоог өргөжүүлэх,

хямралын үеийг давахад туслах

зорилго бүхий нэг удаагийн

тусламжийг олгох зэрэг

хөтөлбөрүүд багтаж байна.

Үүнийг хэрэгжүүлэхэд багагүй

хэмжээний хөрөнгө мөнгө

шаардагдах ч, хэрэгжүүлэхгүй

бол түүнээс асар их хохирол

учрах болно. Боловсролыг

жишээ татан хэлэхдээ Др. Пател

“боловсрол олгоход их зардал

гарна гэж бодож байгаа бол

боловсролгүй харанхуй байхад

ямар зардал гарахыг бодоорой”

гэв.

Нийгмийн хамгааллыг

санхүүжүүлэхэд шаардлагатай

ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт

нь зөвхөн нийгмийн ач холбогдолтой

байгаад зогсохгүй юм. “Хүнд

хөрөнгө оруулах нь үр ашигтай

бизнес бөгөөд улс төрийн сайн

зарчим юм” хэмээн НҮБ-ын

Хүүхдийн Сангийн бүсийн захирал

Анупама Рао Сингх мэдэгдэв.

Хүүхдүүд, тэдний гэр бүл, Ази, Номхон далайн бүсийн

улс орнуудын ирээдүйн төлөө нийгмийн хамгааллын

тогтолцоо зайлшгүй шаардлагатай бөгөөд бид

хожимдоод байна. Тиймээс үүнийг барьж байгуулах, бий

болгох цаг нь аль хэдийнэ болжээ гэдгийг чуулганаас

санал нэгтэй тогтов.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягаар авна уу:

http://www.unicef.org/eapro/media_9170.html

http://www.pmis.gov.mn/cabinet/departmentdetail.php?departmentid=108&newstype=newsdep