31
МОНГОЛЫН ГЭР БҮЛИЙН САЙН САЙХНЫ НИЙГЭМЛЭГ /МГБССН/ ТАЙЛАН 2018 ОН НҮБ-ын Нийгэм, эдийн засгийн зөвлөлтэй онцгой зөвлөлдөх статустай Монгол улс дахь анхны төрийн бус байгууллага

2018 оны тайланmfwa.mn/wp-content/uploads/2019/07/2018-1.pdf · 2019-07-19 · байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд

  • Upload
    others

  • View
    2

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: 2018 оны тайланmfwa.mn/wp-content/uploads/2019/07/2018-1.pdf · 2019-07-19 · байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд

МОНГОЛЫН ГЭР БҮЛИЙН САЙН САЙХНЫ НИЙГЭМЛЭГ /МГБССН/

ТАЙЛАН 2018 ОН

НҮБ-ын Нийгэм, эдийн засгийн зөвлөлтэй онцгой зөвлөлдөх

статустай Монгол улс дахь анхны төрийн бус байгууллага

Page 2: 2018 оны тайланmfwa.mn/wp-content/uploads/2019/07/2018-1.pdf · 2019-07-19 · байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд

1

АГУУЛГА

ОНЦЛОХ АМЖИЛТ

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

ОНЫ ШИЛДГҮҮД

НӨХӨН ҮРЖИХҮЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

УХУУЛГА, НӨЛӨӨЛӨЛ

СУРГАЛТ

15 САЛБАРЫН ТОВЧ ТАЙЛАН

ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭ

Page 3: 2018 оны тайланmfwa.mn/wp-content/uploads/2019/07/2018-1.pdf · 2019-07-19 · байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд

2

ОНЦЛОХ АМЖИЛТ

Олон Улсын Гэр Бүл Төлөвлөлтийн Холбооны магадлан итгэмжлэлийн

шалгалтанд 210 шалгуурыг 100 хувь хангаж амжилттай тэнцлээ. Энэ нь тус

нийгэмлэг нь олон улсад төдийгүй Монгол улсдаа өрсөлдөхүйц чадавхитай, сайн

засаглалтай гэдгээ дахин нотолсон амжилт боллоо.

/Зураг 1/

Зураг 1. Комиссын бүрэлдэхүүнд Бүсийн зөвлөлийн 3 хүн ажилласан. 2018 оны 03 сарын 16-

19 УБ хот

/Зураг 2/

Page 4: 2018 оны тайланmfwa.mn/wp-content/uploads/2019/07/2018-1.pdf · 2019-07-19 · байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд

3

ЖИЛИЙН ТООН ЗУРАГЛАЛ

-Бэлгийн болон нөхөн үржихүйн сургалтанд хамрагдсан Өсвөрийн зохицуулагчийн тоо

45,421 буюу өмнөх оноос 10,1 дахин нэмэгдсэн

-Дотоодын хамтрагч түнш байгууллага 7-оор нэмэгдсэн /Ямар байгууллагууд?/

-Бэлгийн болон нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг 260,867 хүнд үзүүлж өмнөх оноос

19,5 % нэмэгдсэн.

ГИШҮҮДИЙН МЭДЭЭЛЭЛ-2018

0 50000 100000 150000 200000 250000

Явуулын үзлэг

Сайн дурын идэвхтэн

Өсвөр үеийн төв

Гэрээт эмнэлэг

Явуулын үзлэг Сайн дурын идэвхтэн Өсвөр үеийн төв Гэрээт эмнэлэг

2018 44177 2133 45421 209181

2017 22581 2122 48115 186826

2016 24011 1361 54780 117269

25

62

6050

0

278 95

0

52

35 44

31

25

0

20

7

15

21

0

252 0

0

229 27

7

24

0

30

1

0

0

27

04

0

0

20

2 3

0

09

30

1

0

0

6 67

0

90

60 0

0

Нийт гишүүн Шинэ гишүүн

Онцгой гишүүн Залуу гишүүн

520189

43

128

Нийт гишүүн

Page 5: 2018 оны тайланmfwa.mn/wp-content/uploads/2019/07/2018-1.pdf · 2019-07-19 · байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд

4

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

1. Олон улсын парламентчидын чуулганд ерөнхийлөгч М.Батзориг үг хэллээ

2018 оны 6 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчид болон олон улсын хүн ам зүйн бодлогын мэргэжилтнүүд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо, Төрийн ордонд хуралдсан. Энэ үеэр “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн чадавхийг бэхжүүлэх: Насжилт, төрөлт ба залуучуудыг эрх мэдэлжүүлэх нь” сэдэвтэй тус зөвлөгөөнийг Монгол Улсын Их Хурлаас НҮБ-ын Хүн амын сан, Азийн хүн ам, хөгжлийн нийгэмлэг, Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбоотой хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөнд Олон Улсын Гэр Бүл Төлөвлөлтийн Холбооны Зүүн ба Зүүн Өмнөд Ази Далайн Бүсийн захирал Нора Муратыг төлөөлж МГБССН-ийн Ерөнхийлөгч М.Батзориг үг хэлсэн. /Зураг 3. /

2. 30 орны зочид төлөөлөгчид манай нийгэмлэгийн үйл ажиллагаатай

танилцав

“Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн чадавхийг бэхжүүлэх: Насжилт, төрөлт ба залуучуудыг эрх мэдэлжүүлэх нь” сэдэвт зөвлөгөөний Ази, Номхон далайн бүсийн Япон, БНХАУ, Малайз, Тайланд, Индонез, Филиппин, Бангладеш, Энэтхэг, Лаос, Ардчилсан Солонгос, Шри Ланк, Вьетнам зэрэг 13 орны 30 гаруй парламентчид зочин төлөөлөгчид 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр МГБССН, Гэр бүл эмнэлэг, YPEER cүлжээний залуучуудын үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтыг нээж МГБССН-ийн Ерөнхийлөгч М.Батзориг, ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар нар үг хэллээ. /Зураг 4./

Page 6: 2018 оны тайланmfwa.mn/wp-content/uploads/2019/07/2018-1.pdf · 2019-07-19 · байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд

5

3. Куала Лампур хотноо туршлагаасаа хуваалцлаа

Олон Улсын Гэр Бүл Төлөвлөлтийн Холбооны Зүүн ба Зүүн Өмнөд Ази Далайн бүсийн гишүүн нийгэмлэгүүдийн гүйцэтгэх захирлуудын хурал Малайз улсын Куала Лампур хотноо 2018 оны 6 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэг "Эрүүл Мэндийн Яам, НЭМГ, Дорнод,Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв, БЗД, СХД, СБД-ийн эрүүл мэндийн төвтэй хамтын ажиллагаа болон "Тогтвортой хөгжлийн төлөөх иргэний нийгмийн хөдөлгөөн"-ий үйл ажиллагааны талаар туршлагаасаа хуваалцлаа. /Зураг 5/

Page 7: 2018 оны тайланmfwa.mn/wp-content/uploads/2019/07/2018-1.pdf · 2019-07-19 · байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд

6

ОНЦЛОХ ГИШҮҮН

Харанга хамтлагийн ахлагч, Монгол оркестр ХХК,,49-р гудамж театрын уран

сайхны зөвлөлийн дарга, Монгол улсын гавъяат жүжигчин Ц.Энхманлай манай

нийгэмлэгийн онцгой гишүүнээр элслээ. /Зураг 6/

ОНЫ ШИЛДЭГҮҮД

2018 онд манай салбарууд олон шинэлэг, үр дүнтэй ажил санаачлан зохион

байгуулснаас Д.Доржналжирмаа тэргүүнтэй Дархан-Уул аймгийн салбар,

Б.Алтансүх тэргүүнтэй Булган аймгийн Сайхан суман дахь салбар, Б.Оюунтуяа

тэргүүнтэй Төв аймаг дахь салбарууд манлайлж “шилдэг” салбараар тодорсон.

Ийнхүү тэд Хөх хотод аялах эрх болон салбарын санхүүжилтийн нэмэгдлээр

шагнуулсан юм.

Нэгдүгээр байр, Дарханы салбар

Дарханы салбар нь аймгийнхаа төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, орон

нутгаасаа 8,500,000 төгрөгийн санхүүжилт бүрдүүлж нийт 2500 гаруй өсвөр

үеийнхэнд урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулав. Мөн 9000 гаруй хүүхдэд

БНҮЭМ-ийн чиглэлээр мэдлэг мэдээлэл түгээх, нийгэмлэгээ сурталчилан таниулах

ажлыг аймгийн хэмжээнд хэрэгжүүлж 21 шинэ гишүүн болон дэмжигч гишүүдээр

эгнээгээ өргөжүүлэх, “Ирээдүйн эзэд-Маргаашийн манлайлал”, “Misses mom”,

хүчирхийллийн эсрэг “Би хүчирхийлэгч биш” зэрэг ухуулга нөлөөллийн олон

сонирхолтой аянг санаачлан хэрэгжүүлсэн. /Зураг 7/

Хоёрдугаар байр, Булганы Сайхан сумын салбар

Тус салбар нь орон нутгаас хөрөнгө нөөц бүрдүүлэн салбарын үйл ажиллагааг

хэрэгжүүлэх 2 өрөө байртай болсон бөгөөд аймгийн хэмжээнд өртөөлөн ажиллаж

1100 гаруй өсвөр үеийнхэнд НҮЭМ-ийн мэдээлэл, сургалт сурталчилгаа, сайн

дурын идэвхтнээр дамжуулан 700 гаруй хүнд НҮЭМ-ийн тусламж үйлчилгээ

үзүүлжээ. Аймгийн ЭМГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж алслагдсан сум

өрхийн нийт 1800 гаруй хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн зэрэг

ажлуудаар шалгарлаа. /Зураг 8/

Гуравдугаар байр, Төв аймаг

Page 8: 2018 оны тайланmfwa.mn/wp-content/uploads/2019/07/2018-1.pdf · 2019-07-19 · байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд

7

Төв аймгийн өөрсдийн санаачлагаар өсвөр үеийнхний дунд НҮЭМ-ийн мэдлэг,

хэрэгцээний тухай бичил судалгаа, эмэгтэйчүүдийн дунд жендэр, жендэрт

суурилсан хүчирхийллийн тухай судалгаа явуулж Дэлхийн зөн, МОНЕС зэрэг

байгууллагаас нийт 5,500,000 гаруй төгрөгийн төслийн санхүүжилт авч амжилттай

хэрэгжүүлсэн. Мөн аймгийн ЭМГ-тай хамтран алслагдсан нутгийн нийт 16000

гаруй хүнд явуулын тусламж үйлчилгээ, сайн дурын идэвхтнүүдээр дамжуулан 400

хүнд НҮЭМ-ийн тусламж үйлчилгээ үзүүлсэн юм. Өсвөр үеийн төвөөр дамжуулан

“Унтлагын хувцастай үдэшлэг”, “Миний аав –миний бахархал”, “Нэг шоколад – Нэг

ном” зэрэг олон ажил санаачлан 900 гаруй өсвөр үе залуучуудад НҮЭМ-ийн

мэдлэг, мэдээлэл түгээсэн байна. /Зураг 9/

НӨХӨН ҮРЖИХҮЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

1. ГЭР БҮЛ ЭМНЭЛЭГ

2. ЯВУУЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

3. ГЭРЭЭТ ЭМНЭЛГҮҮД

4. САЙН ДУРЫН ИДЭВХТЭНҮҮД

2018 онд нийт 5376 хүнд үйлчилсэн ба үүнээс Эмэгтэй 5361

24-ээс доош насны 1382 буюу 26% эзэлж байна. ИНФОГРАФИКААР ҮЗҮҮЛЭХ

Page 9: 2018 оны тайланmfwa.mn/wp-content/uploads/2019/07/2018-1.pdf · 2019-07-19 · байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд

8

• Умайн хоргүй хавдар /45/, өндгөвчний хавдар /1/, өсөлтгүй жирэмсэн /15/,

умайн гаднах жирэмсэн /13/, ихэс ховхролт /2/, ураг орчмын цус багадалт г.м

илрүүлж 163 хүнийг харъяа дүүргийн эмнэлгүүдэд шилжүүлсэн.

• 25 хүнийг ХӨСҮТ-ийн Улаантууз эмнэлэг болон харъяа дүүргийн БЗХӨ

кабинетрүү шилжүүллээ.

0 50000 100000 150000 200000 250000

Явуулын үзлэг

Сайн дурын идэвхтэн

Өсвөр үеийн төв

Гэрээт эмнэлэг

Явуулын үзлэг Сайн дурын идэвхтэн Өсвөр үеийн төв Гэрээт эмнэлэг

2018 44177 2133 45421 209181

2017 22581 2122 48115 186826

2016 24011 1361 54780 117269

Page 10: 2018 оны тайланmfwa.mn/wp-content/uploads/2019/07/2018-1.pdf · 2019-07-19 · байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд

9

УХУУЛГА НӨЛӨӨЛӨЛ

Эрүүл мэндийн хичээл орж эхэллээ

2015 оноос эхлэн ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрөөс эрүүл мэндийн хичээлийг хасч

бусад хичээлтэй интеграци хийж байгааг үр дүн, үндэслэл муутай гэж үзэж иргэний

нийгмийн 107 байгууллага нэгдсэн. Үүнд манай байгууллага ухуулга нөлөөллийн

ажилд манлайлан оролцож, салбарын сайд нартай уулзаж шаардлага хүргүүлж,

хэвлэлийн бага хурал зохион байгуулж, өдөр тутмын сонин, телевизийн

ярилцлагуудад оролцсон. Мөн УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Нийгмийн

бодлого, боловсрол шинжлэх ухааны бүх гишүүдэд болон НҮБ-ын суурин

төлөөлөгчид захидал илгээж, ДЭМБ-ын суурин төлөөлөгчтэй уулзах зэрэг ажлыг

тэргүүлж манлайлж оролцсон. Үр дүнд нь 2018 оны хичээлийн шинэ жилээс эрүүл

мэндийн хичээл орох болж, гарын авлага

/Зураг 10/

ХАМТЫН АЖИЛЛАГАА

Хүний эрхийн төлөө тэмцэгч залуустаа дэмжлэг үзүүлэв

МГБССН-ийн түнш байгууллага

болох Японы JOICFP байгууллагаас

унадаг дугуй бэлэглэсэн. Энэхүү

дугуйг нийгмийн сайн сайхны төлөө

ялангуяа олон нийтэд Бэлгийн эрүүл

мэндийн боловсрол олгох ажлыг

хамтран хэрэгжүүлж буй “Залуус эрүүл

мэнд” төв, “Хамтдаа” ТББ, Олон

нийтийг дэмжих төв, “Өөдрөг амьдрал”

ТББ-ын залуучууддаа гардуулан

өглөө. /Зураг 11/

Page 11: 2018 оны тайланmfwa.mn/wp-content/uploads/2019/07/2018-1.pdf · 2019-07-19 · байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд

10

Ид шидийн хүүхдүүд

Хүүхэд хамгаалал хөгжлийн төв "Ид шидийн орон" төсөлд Япон улсад

үйлдвэрлэсэн унадаг дугуй 10 ширхэг, дэвтэр харандаа хандивлаж үйл

ажиллагаатай нь танилцлаа. /Зураг 12/

Тогтвортой хөгжилд ИНБ-ууд

Монголын эмэгтэйчүүдийн сан (МОНЭС)-тай хамтран "Тогтвортой хөгжлийн зорилт

(ТХЗ) ба Иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо" сэдэвт хэлэлцүүлгийг 2

дахь удаагаа зохион байгууллаа. /Зураг 13/

Хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэв

Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвтэй хамтран ажиллах хүрээнд

хүчирхийлэлд өртсөн хохирогч нарт бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн

Page 12: 2018 оны тайланmfwa.mn/wp-content/uploads/2019/07/2018-1.pdf · 2019-07-19 · байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд

11

тусламж үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээ үзүүлэгчдийг сургах чиглэлээр хамтран

ажиллах гэрээ байгуулж жилийн хугацаанд нийт 12 хүнд үнэ төлбөргүй тусламж

үйлчилгээг үзүүлж, зөвлөгөө өгсөн байна. /Зураг 14/

Төрийн байгууллагуудтай хамтын ажиллагаа тэлсээр...

Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгээс санаачлан ЭМЯ, НЭМГ-тай

байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Монгол Улсын хүн амын

нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн тусламж, үйлчилгээний

хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах төслийг улсын эрүүл мэндийн 5

байгууллагад хэрэгжүүлсэн. Үр дүнгээс

/Зураг 15/

Хувийн хэвшлийн эмнэлгүүдийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав

Эмэгтэйчүүдийн эмнэлгийн

чиглэлээр үйл ажиллагаа явуулж

буй хувийн хэвшлийн эмнэлгүүдийн

зөвлөлдөх уулзалтыг Монголын

Хувийн Хэвшлийн Эмнэлгийн

Байгууллагуудын Нэгдсэн Холбоо

хамтран зохион байгуулав. Хувийн

хэвшлийн үүдэн эмнэлгүүдийн Гэр

бүл төлөвлөлтийн үйлчилгээг Эрүүл

мэндийн даатгалд хамруулах, аюулгүй үр хөндөлтийн тусламж үйлчилгээг

магадлан итгэмжлэгдсэн хувийн хэвшлийн эмнэлгүүдээр үзүүлэх тусгай

зөвшөөрлийг олгох асуудлаар нөлөөллийн ажлын хэсгийг байгууллаа. Уулзалтанд

хувийн хэвшлийн 25 байгууллагын төлөөлөл оролцсон. /Зураг 16/

Page 13: 2018 оны тайланmfwa.mn/wp-content/uploads/2019/07/2018-1.pdf · 2019-07-19 · байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд

12

Дэвтэр, харандаа өгөв

Түнш байгууллага Японы JOICFP байгууллагаас ирсэн дэвтэр, харандааны дээжээс

БГД-ийн тэргүүний 120 дугаар цэцэрлэгийн хамт олонд Эх үрсийн баярын өмнө

гардуулан өгч тус цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Монгол улсын ирээдүй

болсон хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлж буй Эрдэнэцэцэг эрхлэгчтэй бүтээлч,

ажил хэрэгч түнш хамт олонтой манай байгууллага 3 хамтран ажиллаж байна.

/Зураг 17/

Гадаад сургалт, хурал

ОУГБТХ-ны зүүн ба зүүн өмнөд ази далайн бүсийн зөвлөлийн залуу гишүүн

Г.Жаргалзаяа бүсийн залуучуудын форумд оролцсон. /Зураг 18/

Салбар хөгжүүлэх албаны

менежер Ч.Сэлэнгэ Тайланд

Page 14: 2018 оны тайланmfwa.mn/wp-content/uploads/2019/07/2018-1.pdf · 2019-07-19 · байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд

13

улсын Бангкок хотод болон Малайз улсын Куала Лампур хотод ОУГБТХ-ны

Зүүн ба Зүүн Өмнөд Ази Далайн бүсийн гишүүн нийгэмлэгүүдийн гүйцэтгэх

захирлуудын хуралд гэрээт эмнэлгүүдийн хамтын ажиллагаа болон

"Тогтвортой хөгжлийн төлөөх иргэний нийгмийн хөдөлгөөн"-ий үйл

ажиллагааны талаар сайн жишээ, туршлагаасаа хуваалцсан юм.

ДОХ,сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн Монголын үндэсний

зохицуулах зөвлөлийн санхүүжилтаар Нидерланд улсын Амстердам хотод

олон улсын ДОХ-ын 22-р хуралд оролцов. /Зураг 19/

15 САЛБАРЫН ОНЦЛОХ АЖЛУУД

/ИНФОГРАФИК/-газрын зургаар илэрхийлэх

ӨМНӨГОВЬ

ХҮРТЭЭМЖТЭЙ:

Өсвөр үе, залууст зориулсан “Хөвгүүдэд илгээх

захидал”, “Охидууд илгээх захидал” мэдээлэл

сургалт сурталчилгааны материалыг хийж, гишүүд,

дэмжигчид, Үе тэнгийн сургагч болон орон

нутгийнхаа нийт 1500 иргэдэд нөхөн үржихүйн эрүүл

мэндийн мэдээллийг маш амжилттай түгээсэн.

Явуулын үзлэгийн хүрээнд 4351 иргэнд хүрч

үйлчилсэн байна. Аймгийн 5 дугаар сургуулийг “Өсвөрийн эмч”-ийн загвар

сургууль болгох зорилгоор үе тэнгийн сурагчдыг үе шаттайгаар бэлтгэсэн.

/Өмнөговь/ --/Зураг 20/

● Салбарын танигдах байдал -ГБӨ, загвар сургууль, салбарын

танилцуулга

Page 15: 2018 оны тайланmfwa.mn/wp-content/uploads/2019/07/2018-1.pdf · 2019-07-19 · байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд

14

ДОРНОД

ЭРЧ ХҮЧТЭЙ

Хүн амд бэлгийн болон нөхөн үржихүйн боловсрол олгох,

тусламж үйлчилгээг сайжруулах салбарын хэмжээнд шинээр

25 онцгой гишүүн элсүүлсэн бөгөөд алслагдсан хүн амын

явуулын үзлэгийн төслөөр 24,000 гаруй хүнд хүрсэн юм.

Өсвөр үеийн төвөөр дамжуулан 1700 гаруй иргэдэд

мэдээлэл өгсөн нь хамгийн их үзүүлэлт. /Зураг 21/

УВС

Амжилт:

Орон нутгийнхаа засаг даргын тамгийн газар, Гэр бүл хүүхэд

залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газартайгаа

хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн. Явуулын үзлэгээр нийт

550 хүнд үзлэг хийж, мэдээлэл сурталчилгаа хийжээ. /Зураг

22/

Page 16: 2018 оны тайланmfwa.mn/wp-content/uploads/2019/07/2018-1.pdf · 2019-07-19 · байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд

15

Дархан-Уул

Амжилт:

Өсвөр үеийн төвөөр дамжуулан 24-өөс

доош насны 9000 гаруй хүүхэд залууст

мэдээлэл сурталчилгааг идэвхитэй

хийжээ. Мөн түүнчлэн 21 шинэ

гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд

төрийн байгууллагаасаа 8,5 сая

төгрөгийн төслийн санхүүжилт авч,

явуулын үзлэг, сургалтыг 2548 хүнд

зохиов. /Зураг 23/

БУЛГАН, САЙХАН/

Амжилт: /Зураг 24/

Тус салбар нь 15 шинэ гишүүнээр эгнээгээ тэлжээ. Түүнчлэн гишүүдийг

идэвхижүүлэх зорилгоор мэндчилгээ, гарын бэлэг зэрэг шинэлэг ажлыг

санаачилсан. 2016 оны шилдэг сайн дурын идэвхтэн Эрдэнэчимэг нь бусад

идэвхтэнүүдийн хамт орон нутгийнхаа 700 хүнд мэдээлэл сурталчилгаа, сургалт,

үзлэг хийсэн байна. Өсвөр үеийн төвөөр дамжуулан жилийн хугацаанд 1100 хүнд,

явуулын үзлэгээр нийт 1800 гаруй хүнд үйлчилгээ үзүүлжээ.

ТӨВ

Page 17: 2018 оны тайланmfwa.mn/wp-content/uploads/2019/07/2018-1.pdf · 2019-07-19 · байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд

16

Амжилт: /ЗУРАГ 25/

Аймгийн хэмжээнд Эрүүл мэндийн газартайгаа хамтран алслагдсан сум, орон

нутгийн 16613 иргэдэд явуулын тусламж үйлчилгээг амжилттай үзүүлсэн. Сайн

дурын идэвхтнүүд маань нийлээд 400 гаруй иргэдэд ганцаарчилсан болон хосын

зөвлөгөө, гэрийн эргэлт, бэлгэвч тараах, гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдээллийг

түгээх ажлыг амжилттай зохион байгууллаа. Онцлох ажлыг дурьдвал, унтлагын

хувцастай үдэшлэг, Миний аав-Миний бахархал, Сайн үйлсийн аян болон өсвөр үе,

хүүхэд залуусын дундах нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг, хандлагын талаарх

бичил судалгааг бие даан хэрэгжүүлсэн. Хөрөнгө нөөц бүрдүүлэх чиглэлээр хоёр

төсөл санаачилж, нийт 5 сая төгрөгийн санхүүжилтийг босгосон.

БАЯНХОНГОР

Амжилт: /ЗУРАГ 26/

Шинээр долоон гишүүн элсүүлсэн бөгөөд хүн амд чиглэсэн бэлгийн болон нөхөн

үржихүйн чиглэлээр 1098 хүнд хүрч ажилласан. Өсвөр үе залуучуудад зориулсан

үйл ажиллагааны хүрээнд 3000 гаруй хүнд мэдээлэл өгчээ.

Page 18: 2018 оны тайланmfwa.mn/wp-content/uploads/2019/07/2018-1.pdf · 2019-07-19 · байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд

17

СЭЛЭНГЭ

Амжилт: /ЗУРАГ 27/

29 шинэ гишүүнийг амжилттай элсүүлж, өсвөр үе залуучуудад зориулсан үйл

ажиллагаагаараа 280 хүнд мэдээлэл түгээжээ.

АРХАНГАЙ, ХАШААТ

Амжилт: /ЗУРАГ 28/

20 шинэ гишүүнээр эгнээгээ өргөжүүлсөн бөгөөд сайн дурын идэвхтэний идэвхи

зүтгэлээр хүн амд бэлгийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, жирэмслэхээс хамгаалах

арга хэрэгслийн мэдээллийг 200 хүнд өгчээ.

УЛААНБААТАР

Амжилт: /ЗУРАГ 29/

Тус салбарын хувьд нэлээд онцлогтой бөгөөд явуулын үзлэгийн хувьд хөгжлийн

бэрхшээлтэй, хэвтрийн, аутизмтай эмэгтэйчүүд, охид руу илүүтэй чиглэж

ажилладаг. Энэ жил дээрх бүлгий 279 эмэгтэйчүүд нөхөн үржихүйн тусламж

үйлчилгээ, мэдээлэл, зөвлөгөө өгчээ. Мөн 24 гишүүнийг шинээр элсүүлсэн.

ОРХОН

Page 19: 2018 оны тайланmfwa.mn/wp-content/uploads/2019/07/2018-1.pdf · 2019-07-19 · байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд

18

Амжилт: /Зураг 30/

Өсвөр үеийн төвөөр дамжуулан 600 гаруй иргэдэд мэдээлэл сурталчилгаа хийжээ.

Мөн Гэр бүлийн өдөр, Охидын өдрийг амжилттай зохион байгуулсан.

БАЯН-ӨЛГИЙ

/Зураг 31./

Нийгэмлэгийн орон нутаг дахь хамгийн отгон салбар болох тус аймгийн хувьд 2018

онд Олон улсын Гэр бүлийн өдөр, ХДХВ/ДОХ-оос сэргийлэх өдрийг амжилттай

зохион байгуулжээ. Мөн үе тэнгийн сургагч багш бэлтгэх сургалтыг шат дараатай

явуулж байна.

ӨВӨРХАНГАЙ

Амжилт: /Зураг 32./

Олон улсын гэр бүлийн өдрийг амжилттай зохион байгуулж, иргэд олон нийтэд

чиглэсэн мэдээлэл сурталчилгааны ажлыг хийсэн.

Page 20: 2018 оны тайланmfwa.mn/wp-content/uploads/2019/07/2018-1.pdf · 2019-07-19 · байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд

19

ДОРНОГОВЬ

Амжилт: /Зураг 33./

Орон нутгийнхаа төр, төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааг

эрчимжүүлэх үүднээс салбараа таниулах ажлыг зохион байгуулсан. Мөн үе

тэнгийн сургагч багш нарыг бэлдэж байна.

СҮХБААТАР

Аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран явуулын үзлэгээр 2370 хүнд хүрч

үйлчилж, тусламж үйлчилгээ үзүүлсэн. Өсвөр үеийн төвөөр дамжуулан 4500

хүүхэд залууст ирээдүйн эцэг, эх болоход нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөв

мэдлэг, ойлголтыг сургалтаар дамжуулан олгосон. Тус салбарын онцлох ажил нь

хүн амыг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний дутагдлыг арилгах

зорилгоор цэцэрлэгт хүрээлэнд нээлттэйгээр дугуйн клубыг ажиллуулдаг байна.

/ЗУРАГ 34/

Дэлхийн гэр бүлийн өдөр: АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ

Жил бүрийн 5 сарын 15-ны өдрийг Дэлхийн гэр бүлийн өдөр болгон дэлхий

нийтээр тэмдэглэдэг уламжлалтай. Манай нийгэмлэгийн хувьд ч бас

байгуулагдсан цагаасаа хойш тус өдрийг Монгол орон даяар тэмдэглэж, гэр

бүлд чиглэсэн олон сайхан арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн.

2018 оны хувьд нийгэмлэг 15 аймаг дахь салбараараа дамжуулан 1620 хүнд

хүрч үйлчилж, мэдээлэл сурталчилгаа хийж, залуу гэр бүлд цуврал лекц,

ээжүүдийн дунд миссийн тэмцээн, гар зургийн уралдаан, хөгжөөнт

тэмцээнийг зохион байгуулсан байна. /Зураг 35./

Page 21: 2018 оны тайланmfwa.mn/wp-content/uploads/2019/07/2018-1.pdf · 2019-07-19 · байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд

20

ХҮН БҮРТ БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД БА ЭРХИЙН

БОЛОВСРОЛ ОЛГОХ ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД

Зорилго: 1,300,000 хүнд, түүний дотор 15-34 насны өсвөр үе, залуучууд БНҮЭМ

ба эрхийн мэдээлэл авч, мэдлэг, ур чадвар эзэмшсэн байна.

355 үе тэнгийн сургагч

Нийгэмлэгээс “Үе тэнгийн сургагч” бэлтгэх 16-24 цагийн 7 удаагийн сургалтаар

155 хүнийг, орон нутаг дахь 5 салбар 100 хүнийг, Монголын Залуучуудын Үе тэнгийн

үе тэнгийн боловсролын төв /Y PEER/-аас 4 удаагийн сургалтаар 100 хүнийг нийт

355 Үе тэнгийн сургагчийг бэлтгэсэн.

551 Сайн дурын ажилтан

Бэлгийн болон НҮЭМ, эрхийн асуудлуудын сэдвүүдээс 3 ба түүнээс дээш цагийн

сургалтаар “Сайн дурын ажилтан” өсвөр үе ба залуучуудыг бэлтгэх сургалтыг

нийгэмлэгээс 3 удаагийн сургалтаар 50 хүнийг, орон нутаг дахь салбарууд 501

хүнийг нийт 551 хүнийг бэлтгэсэн.

“Мэдлэг олгох” сургалтаар 8104 хүнд хүрчээ

Бэлгийн болон НҮЭМ, эрхийн асуудлуудын сэдвүүдээс 1-2 цагийн сургалтаар

“Мэдлэг олгох” өсвөр үе ба залуучуудыг хамруулах өртөөчилсөн болон тусгайлсан

сургалтыг нийгэмлэгээс 6 удаагийн сургалтаар 716 хүнийг, орон нутаг дахь

салбарууд 7388 хүнийг нийт 8104 хүнийг хамруулсан.

60 “Сургагч багш”

Бэлгийн болон НҮЭМ, эрхийн асуудлуудаар зохион байгуулсан сургалтанд

хамрагдсан “Сургагч” нар бэлтгэгдээд цаашид хүүхэд өсвөр үе, залуучуудад

мэдээлэл дамжуулах холбон зуучлах, шаардлагатай эрүүл мэндийн төвд илгэхээр

зорилго бүхий 60 хүнийг нийгэмлэгээс бэлтгэсэн нь энэхүү сургалтын онцлог юм.

Дээрхи сургалтаар ОУХНайрамдал цогцолбор 20 хүнийг, ЗЭМ ТББ 20 хүнийг, СХД-

ийн хороо өрхийн 20 нийгмийн ажилтан бэлтгэгдсэн болно.

Page 22: 2018 оны тайланmfwa.mn/wp-content/uploads/2019/07/2018-1.pdf · 2019-07-19 · байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд

21

14,042 хүнд зөвлөгөө өгчээ

Өсвөр үе, залуучууд тэдний хэрэгцээ шаардлага дээр тулгуурлан Ганцаарчилсан

болон бүлгийн ярилцлага, тэмдэглэлт өдрүүдээр хүрч ажилласан хүний тоо нийт

14,042 хүнд хүрсэн байна. Үүнд.

1. Ганцаарчилсан зөвлөгөө 488

2. Утсаар зөвлөгөө 416

3. Охид эрхийн 2169

4. Оюутаны ЭМ сар 2631

5. ҮТС нарын хүрч ажилласан 3740

6. ҮТС багш нарын хүрч ажилласан 3648

7. Хүчирхийлэлийг бууруулахад 950

Нийт 14042

Нийгэмлэгийн хувьд 2018 онд НИЙТ ХҮРСЭН ХҮНИЙ ТОО 45,421

Онлайнаар хүрсэн тоо /давхардсан/ Нийт: 852,776 Тараасан МСС Нийт 28,025 Тараасан бэлгэвч тоо. Нийт 15,000

Page 23: 2018 оны тайланmfwa.mn/wp-content/uploads/2019/07/2018-1.pdf · 2019-07-19 · байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд

22

Page 24: 2018 оны тайланmfwa.mn/wp-content/uploads/2019/07/2018-1.pdf · 2019-07-19 · байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд

23

ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭ

Хяналт үнэлгээг 15 салбараас 5 аймагт газар дээр нь хийж ажилласан. Мөн 4

аймагт арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлсэн.

Дархан-Уул салбарт

Сэлэнгэ салбарт 2

Баянхонгор салбарт 3

Page 25: 2018 оны тайланmfwa.mn/wp-content/uploads/2019/07/2018-1.pdf · 2019-07-19 · байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд

24

Өвөрхангай салбарт 4

Баян-Өлгий салбарт 51

Page 26: 2018 оны тайланmfwa.mn/wp-content/uploads/2019/07/2018-1.pdf · 2019-07-19 · байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд

25

ХАРААТ БУС АУДИТЫН ТАЙЛАН

Page 27: 2018 оны тайланmfwa.mn/wp-content/uploads/2019/07/2018-1.pdf · 2019-07-19 · байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд

26

Page 28: 2018 оны тайланmfwa.mn/wp-content/uploads/2019/07/2018-1.pdf · 2019-07-19 · байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд

27

Page 29: 2018 оны тайланmfwa.mn/wp-content/uploads/2019/07/2018-1.pdf · 2019-07-19 · байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд

28

Page 30: 2018 оны тайланmfwa.mn/wp-content/uploads/2019/07/2018-1.pdf · 2019-07-19 · байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд

29

Page 31: 2018 оны тайланmfwa.mn/wp-content/uploads/2019/07/2018-1.pdf · 2019-07-19 · байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд

30