24
ХР суулгах заавар Баянзүрх цогцолбор сургуулийн мэдээлэл зүйн багш: М. Мөнхцэцэг 1

5. xp суулгах заавар

Embed Size (px)

Citation preview

Page 1: 5. xp суулгах заавар

ХР суулгах

заавар

Баянзүрх цогцолбор сургуулийн мэдээлэл зүйн багш: М. Мөнхцэцэг

1

Page 2: 5. xp суулгах заавар

Windows XP суулгахад танд CD-ROM байх хэрэгтэй, мөн Microsoft Windows XP-ийн boot-тэй CD байх ёстой. Энэ удаагийн зааварт boot-тэй CD-нээс хэрхэн суулгах талаар л оруулъя. Уян дискнээс буюу флэш дискнээс boot уншуулаад хатуу дискнээс суулгах боломжтой боловч тэдгээр аргуудын талаар зааварлаад байх шаардлагагүй гэж үзлээ.

Нэгдүгээр алхам: Хамгийн түрүүнд компьютерийнхээ CMOS Setup гэж нэрлэгддэг тохиргооны хэсэгт бяцхан тохиргоо хийх шаардлагатай. Энэ рүү орохын тулд компьютераа асаж байх явцад нь DEL товчийг хэд хэд дарахад болно , гэвч компьютерийн загвараас хамаарч BIOS нь өөр өөр байдаг тул F2, F1, Ctrl+Alt+Esc гэх мэт өөр товчоор ч CMOS Setup руугаа ордог байж магадгүй.

Мөн компьютерийн үйлдвэрлэгчээс хамаарч Boot Sequence-ийн талаарх хуудсууд өөр өөр байдаг болохоор тэр бүхнийг зурагаар үзүүлэх боломжгүй юм. Гэхдээ нэршлүүд нь адилхан учир олоход ядах юмгүй л дээ. Ямар ч байсан Boot гэсэн хэсэг байх ёстой, эсвэл boot sequence гэж байж ч болох. Компьютер зардаг ихэнх дэлгүүр CD-ROM-ноос эхлүүлэх горим дээр нь тавиад мартчихдаг тул таны РС шууд CD-ROM-ноос уншаад эхэлж ч магадгүй юм.

First Boot Device = CDROM гэдэг маань Систем унших дискийн байгууламжаар CD-ROM сонгогдлоо гэсэн үг.

2

Page 3: 5. xp суулгах заавар

Зааварт ашиглаж байгаа компьютерийн хувьд сонголтоо хадгалаад гарах гэсэн үйлдлийг хийхэд F10 товч дардаг юм байна. Бараг ихэнх компьютерт иймэрхүү аль нь юу вэ гэдгээ заачихсан байдаг учраас тийм ч хүндрэл гарахгүй л дээ. Хэрэв та систем унших эхний дискийн байгууламжаа CDROM болгож зөв хийсэн бол компьютераа унтраад асахад дараах бичгийг харах болно. Мэдээж CD-нээс систем уншуулах гэж байгаа учраас ямар ч хамаагүй товч дарж цааш үргэлжлүүлнэ.

3

Page 4: 5. xp суулгах заавар

За ингээд Windows XP-ийн Setup програм нь таны компьютерт ямар төхөөрөмжүүд байна? гэх мэтийн зүйлсийг хайж жаахан уншина. SCSI буюу RAID хатуу диск хэрэглэдэггүй бол дэлгэцэн дээр гарч буй F6 товчийг дарсны хэрэггүй, зүгээр л хүлээгээд байж бай…

4

Page 5: 5. xp суулгах заавар

Дээрх дэлгэцийг гарч ирэхээр нь ENTER товч дарна.

5

Page 6: 5. xp суулгах заавар

Дээрх зурагт үзүүлсэн бичиг гараад ирэхээр нь F8 товчийг дарж цааш үргэлжлүүлнэ. Зохиогчийн эрхийн талаар л асууж сануулсан юм байгаа.

За хамгийн гол хэсэгтээ орж ирлээ. Энэ хэсэгт та хатуу дискээ хэд хуваах болон аль partition буюу хэсэгт Windows ХР-ээ суулгах вэ гэх мэтийн зүйлсийг сонгох хэрэгтэй болно. Энэхүү жишээ болгож авсан компьютерийн хатуу диск нь хуваагдаагүй, урьд нь

6

Page 7: 5. xp суулгах заавар

ямар нэг үйлдлийн систем суулгаж байгаагүй, хэмжээний хувьд ч жижигхэн байна. Магадгүй таных хавьгүй их багтаамжтай хатуу диск байх нь дамжиггүй. Тэгэхээр C: дисктэйгээ харгалзах partition-ийг олоод D үсэг дар, энэ маань тэр partition-ийг устгах үйлдэл юм. Үнэхээр итгэлтэй байна уу гэсэн утгатай дэлгэц гарч ирэхээр нь L үсэг дар. C: дисктэй харгалзах хэсэг маань одоо Unpartitioned space болсон байна. Ингэж гарсан үед нь Enter дарахад болно. Хэрэв тухайн хатуу дискээ хэд хэд хувааж C:, D:, F: гэх мэтийн диск үүсгэе гэвэл энэ хэсэгт C үсгийг дарах хэрэгтэй.

Шинээр үүсгэх Partition-д хэдэн MB зай оноох вэ гэсэн асуулт гарна. Ер нь хатуу дискний системийн хэсэгт 10-15GB зай онооход хангалттай байдаг. Тийм болохоор энэ хэсэгт 10240 эсвэл 15360 гэж бичих хэрэгтэй. Үүний дараа гарч ирэх дэлгэцэнд хатуу дискний зайг хэрхэн хуваасан талаар гарах тул анхааралтай байх хэрэгтэй. Хэрэв шинээр үүсгэсэн 10 буюу 15 ГБ хэсгээс гадна Unpartitioned Space гээд ихээхэн хэмжээтэй сул зай байж байвал түүнийг сонгоод C үсэг дарахад мөн дээрх зурагтай адил дэлгэц гарна. Энэ хэсэгт тоог өөрчлөхгүйгээр гарч ирснээр нь үлдээгээд ENTER дараарай.

7

Page 8: 5. xp суулгах заавар

Хэрэв та зөв хийсэн бол хатуу дискний хуваарилалтын талаарх дээрх зурагтай төстэй дэлгэц гарна. Манай жишээн дээр жижиг хатуу дисктэй учир хуваалгүй 10ГБ-ээр нь тэр чигээр нь системийн хэсэг болгосон байна.

C: Partition1 [New ] 10229MB

Мөн үүнээс гадна: D: Partition 2 [NTFS] 20240MB гэх мэтийн хэсгүүд байж магадгүй, тэр маань D: диск гэсэн үг л дээ. оролдох хэрэггүй.

C: гэснийгээ сонгоод ENTER дар.

8

Page 9: 5. xp суулгах заавар

Энэ хэсэгт Format the partition using the NTFS file system (Quick) гэснийг нь сонгоод ENTER дарахад хатуу дискийн C: гэсэн хэсэгт хамаарах хэсгийг форматлаж эхэлнэ. Зургийг нь доор үзүүлэв.

9

Page 10: 5. xp суулгах заавар

C: дискэнд оногдох хэсгийг форматалж дууссаныхаа дараа шинэхэн форматлагдсан дискэнд файлуудыг автоматаар хуулж эхэлнэ.

Хэрэгтэй файлуудыг CD-нээс хатуу диск рүү хуулж дууссаныхаа дараа компьютер автоматаар унтарч асна. Ямар нэг товч даралгүй хүлээж байх хэрэгтэй.

10

Page 11: 5. xp суулгах заавар

Унтарч ассаныхаа дараа програмын маань өнгө зүс сайжирч дээрх байдалтай болоод цаашид файлуудыг хуулах болно.

11

Page 12: 5. xp суулгах заавар

Баруун доод хэсэгтээ юу хийж байгаа, хэдий хэрийн ажил байна гэдгээ үзүүлж явцын индикатор гарах болно.

12

Page 13: 5. xp суулгах заавар

За ингээд хэрэглэх хэлний тохиргооны хэсэгт ирнэ. Customize гэсэн товчийг дарж зарим нэг цаашид хэрэг болох зүйлсийг тохируулаад авах нь зөв.

Customize хэсэгт Install files for East Asian Languages гэж байгаа түүнийг сонгоход 230 орчим МБ зай эзэлнэ шүү гэсэн анхааруулга гарна, түүнийг нь ОК гэж сонгоод … (Энэ маань Солонгос, Япон, Хятад гэх мэтийн хэлээр бичигдсэн вэб хуудсуудаар аялахад хэрэг болдог юм, тиймэрхүү бичиг баримт хэрэглэдэггүй бол сонгох хэрэггүй)

13

Page 14: 5. xp суулгах заавар

Мөн хуудасны Details гэсэн товчийг дарж Монголын Кириллээр бичихэд хэрэг болох бяцхан багажаа суулгана.

Details товчийг дарахад гарч ирсэн цонхны Add гэсэн товчийг дарахад Add Input Language гэсэн бяцхан цонх гарна. Тэр хэсэгт Mongolia (Cyrillic) гэж сонгоод ОК дарна. Үндсэн цонхны ОК гэсэн товчийг дарж цааш үргэлжлүүлнэ. Монголоос өөр хэлээр бичих хэрэгтэй байдаг бол Add —> Хэл сонго —> OK гэсэн дарааллаар нэмээд байгаарай.

14

Page 15: 5. xp суулгах заавар

За унших бичихэд шаардлагатай хэлүүдээ сонгосон бол Next товчийг дарж цааш үргэлжлүүлнэ.

Хэрэглэгчийн тухай мэдээлэл асуусан цонхонд нэр, байгууллага гэх мэтийн зүйлсээ бичээд Next

15

Page 16: 5. xp суулгах заавар

Product Key гэсэн хэсэгт CD-тэйгээ дагалдаж ирсэн түлхүүр үгийг бичнэ. Энэ түлхүүр бүх CD-д таарахгүй гэдгийг анхаарна уу. Мэдээж Next

16

Page 17: 5. xp суулгах заавар

Дотоод сүлжээнд ажилладаг бол компьютерийн чинь нэр бусдад хэрхэн харагдах вэ гэдэг талаар Computer Name: хэсэгт оруулна. Administrator password гэсэн хэсгийг хоосон орхиж болохгүй, ямар нэгэн мартагдахааргүй нууц үг заавал өгч заншаарай.

Time Zone хэсэгт GMT+8 Улаанбаатар гэж сонгоно. Хэрэв Ховд, Увс, Баян-Өлгийд байдаг бол GMT+7 гэж сонгоорой. Мөн Automatically adjust clock for daylight saving changes гэсэн сонголтыг болиулаарай. Манай улс зун болон өвлийн цаг гэж шилжихээ больсон учраас одоо энэ сонголт бидэнд хэрэггүй.

17

Page 18: 5. xp суулгах заавар

Дотоод сүлжээний талаар сонгох хэсэг Typical setiings гэдгийг сонгоод Next дарчихад буруудах юмгүй.

Workgroup гэснийг компанийнхаа дотоод сүлжээний нэрээр сольж болох юм, workgroup-ээрээ байж байсан ч гэмгүй дээ.

18

Page 19: 5. xp суулгах заавар

За ингээд Windows XP суулгах явц маань дуусах дөхөж байна. Дахиад нэг автоматаар унтарч асна.

Шинээр асахдаа иймэрхүү байдалтай байна. Та Windows XP-ийг маш амжилттайгаар суулгачихлаа даа бараг.

19

Page 20: 5. xp суулгах заавар

Дэлгэцийг тохиргоог Windows өөрөө хийнэ гэхээр нь ОК гээрэй.

Дэлгэцийг тань тохируулчихлаа, энэ бичгийг уншиж байвал ОК гээрэй.

20

Page 21: 5. xp суулгах заавар

Next

Internet-ээс хэрэгцээтэй шинэчлэлүүдийг автоматаар татаж байхаар тохируулах талаар асуухаар нь Not Right now гэж сонгоод

21

Page 22: 5. xp суулгах заавар

Next Интернэтэд холбогдсон эсэхийг шалгаж баахан удна. Skip гэсэн нь дээр нь дарж болно.

Microsoft-д бүртгүүлэх талаар асуухаар нь No, not at this time гэж сонгоод Next

22

Page 23: 5. xp суулгах заавар

Компьютерийг хэрэглэх хүмүүсийн нэрсийг асуухаар нь эхнийх дээр нь Admin гэж бичээд Next Олон хүнтэй хамтарч эзэмшдэг, мөн нэг нэгнийхээ файлууд руу орох хэрэггүй гэж үзвэл нэрсийг нь бичиж болно.

23

Page 24: 5. xp суулгах заавар

Баярлалаа. гэсэн бичиг гарахаар нь Finish гэсэн товчийг дараад л боллоо. ТАНД БАЯР ХҮРГЭЕ. Таны хувьд энэ их амархан байлаа шүү. Энэ зааврын дагуу Windows XP-ийг хэн бүхэн хялбархаан суулгачих байх гэж бодож байна.

24