15
БЗД-ийн МГС-тай 97-р сургууль Боловсруулсан багш Ж.Отгонцэцэг Хүүхдийн хүмүүжилд өв уламжлалт үгсийг ашиглах нь

ж.отгонцэцэг

Embed Size (px)

Citation preview

Page 1: ж.отгонцэцэг

БЗД-ийн МГС-тай 97-р сургууль

Боловсруулсан багш Ж.Отгонцэцэг

Хүүхдийн хүмүүжилд өв уламжлалт үгсийг ашиглах нь

Page 2: ж.отгонцэцэг

Та бидний хүүхэд сурган хүмүүжүүлэх зорилго нэг билээ.

Зорилго:

Хүүхдийг сонсож,зөв харьцаж,зөв шаардлага тавьж хүмүжүүлснээр хойч

ирээдүй маань өөртөө итгэлтэй харилцааны соѐлтой иргэн болох,зөв

харьцаа хүмүүжилтэй хүн төлөвшүүлэх

Зорилт:Гэр бүлийн үүргийг ухамсарлахБагш,эцэг эхчүүд үр хүүхэд сурагчиддаа сайныг үлгэрлэн дуурайлгахБусдыг хүндлэн байж өөрийгөө хүндлүүлэхҮр хүүхдээ хайрлахад учир бийг мэдэхЭрхэмлэн дээдлэх зүйлээ цээжлэхМуугаас зайлахын ухаанд суралцахХүүхэд хүмүүжүүлэх зарчимаа мэдэхУламжлан ирсэн тахин шүтэхүйн ухаанаа мэдэх

Page 3: ж.отгонцэцэг

Арга:лекц харилцан яриа хосолно.

Сэдэл 1: Ж.Лхагва”Хайр харуусал”

-Ээж минь та яагаад намайг сохолчихсон юм бэ дээ?

-Юм хийж байхад шөвөг авна гэж уйлаад болохгүй болохоор нь л өгчихсөн юм даа хүү

минь

-Өгөхгүй л байхгүй дээ ээж минь.Би уйлаад уйлаад ямар сохортлоо л уйлав гэж дээ.Ээж

минь.

Урмаар итгэл төрүүлэх арга ухааныг мэдэх

Монголчууд хүнээр хүн хийх гайхамшигт ухаантай.Үүнийгээ үеэс үед уламжлуулж ирсэн билээ.

1.Ард түмний тахин шүтэхүйн ухаанУнасан газар,угаасан ус,орон дэлхийгээ онголон тахиж хайрлан шүтэхийн ухаанТөрдөө биширч,төрийн сүлдэнд залбирч,цааз хууль засаглалаа чандлан дээдэлж бишрэхүйн ухаанЭцэг эх эрдэмтэн багш ахмад үе,ах захаа ачтаны дээд хэмээн хүндэтгэж даган бишрэх ухаанЭдгээр гурван ухааныг хэн хүнгүй эзэмшиж дагаж мөрдөн дараа үедээ уламжлуулах учиртай.

Page 4: ж.отгонцэцэг

2.Залуу хүн бүр алдаж осолдохуйн арван хараас зайлах мэдрэмжинд суралцах нь чухал.

-Шуналд автах,хармын сэтгэл өвөрлөх,уур омог тэнэг мунхаг гурван хараас бие сэтгэл хүч

хэлээ ариусгах

-Тачаангуйн сэтгэлд хөтлөгдөн атаа хорсол өвөрлөн хараал хэрүүлд өртөхгүй явах,архи

тамхинд орох амьтны амь хөнөөх аав ээж ачлалт ухаант хүнээ басамжлан доромжлох

зэргээс зайлсхийх

-Худал хэлэх,хулгай хийх төрт ѐсонд тэрслэх хар нүглээс хол хөндий явбал алдаж

осолдохгүй байх болно.

3.Эцэг өвгөдийн эрхэмлэн дээдэлдэг 3 эрдэм.Алтан номын үсэг заасан багшаа хүндлэхАугаа холыг таниулагч асар ухаант эрдэмтэн мэргэдээ бишрэхАриун ёсонд хөтлөн газарчлагч ном зохиолоо дээдлэх4.Авралт 3 хүмүүн.Арван сар тээж ангир уургаа шимүүлэн өсгөсөн ачит ээжАйл гэр,амьдрах ухааны ноён нуруу,аж төрөхийн ухаанд хөтлөн заагч элбэрэлт эцэгАрвин номонд сургасан ачлалт багш

Page 5: ж.отгонцэцэг

5.Монгол хүн бүрийн эрхэмлэн санаж явах 6 зүйл

Үнэн бат журмыг үргэлж хичээж явах

Өвөг дээдсийн сургаалийг санаж сэрж явах

Үйлийн дээд ачийг буцааж хариулж явах

Өгөх гээхийн хорвоог учирлан таниулж явах

Үнэнхүү мэргэн номыг тогтоон тунгааж явах

Үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж явах

.Үрхүүхдийг хүмүүжүүлэхэд баримталдаг 10 зарчим-Хүүхдээ зөв хайрла -Хүүхдээ хамгаалж яв -Хүүхдэдээ сайнаар үлгэрлэ-Хүүхэдтэйгээ цуг үйл хий - Хүүхэдтэйгээ хамт тоглож наад -Хүүхдэдээ амьдрах арга ухаан заа -Хүүхдэдээ өөрийнх нь хүчийг ойлгуул -Хүүхдээ чих зөөлөнтэй өсгө -Хүүхдээсээ эрээн барааныг бүү нуу -Хүүхдээ дурсах юмтай амьдарч сурга

Page 6: ж.отгонцэцэг

7.Хүүхдийн хүмүүжилд цээрлэх 6 зүйл

Хүүхдээ гашуунаар бүү тэтгэ

Хүүхдээ амттанаар бүү цатга

Хүүхдээ өнгөнд бүү шунуул

Хүүхдээ тансагт бүү умбуул

Хүүхдэдээ улайг бүү үзүүл

Хүүхдээ нойронд бүү автуул

Эдгээрийг цаг үргэлж цээрлэвэл зохино.

8.Хүүхдийн эрхийн тухай.Эсэн мэнд амьдрах эрхтэйХөгжих эрхтэйХамгаалуулах эрхтэйНийгмийн амьдралд оролцох эрхтэйХүүхдийнхээ эрхийг мэдэж хүндэтгэж явъя.

Page 7: ж.отгонцэцэг

Сэдэл 2: Сонирхолтой судалгаа

Ээжүүд биш аавууд гэв үү?Яагаад...

Хүүхдийн хэл ярианы хөгжилд аавууд илүү нөлөөтэй болохыг Хойд Каролины их

сургуулийн хэсэг эрдэмтэн нотолжээ.Судлаачид 92 гэр бүлийг ажигласан

байна.Эцэг эхийн хэн нь хүүхэдтэйгээ ярьж байгаа ямар үг,ямар зохион

байгуулалттай бүтэцтэй өгүүлбэр хэрэглэж ,асуулт хэрхэн тавьж байхыг хэдэн

жилийн турш танджээ.Энэ судалгаанаас үзэхэд хэдийгээр ээжүүд аавуудаас илүү

хүүхэдтэйгээ харилцаж ярилцдаг ч аавуудын үг хэллэг бяцхан үрсийнх нь хэл

ярианы хөгжилд илүү нөлөөлдөг болох нь тогтоогдсон байна.Эрдэмтэд энэ

судалгаан дээрээ тулгуурлан хүүхэд үг хэллэг үйл хөдлөлийг олон дахин

сонссоноор биш яаж хэлж ярьж буй мөн хөдөлмөрлөж байгааг бодитоор тусгаж

авдагт учир үндэс суурь нь байна гэж тайлбарлаж байна.

Багш эцэг эхчүүд судалгаааг сонсоод өөртөө хэр ойр бодитой судалгаа

болох тал дээр эргэцүүлэн бодох

Санаа бодлоо солилцох

Шаардлагатай гэсэн мэдээллээ бичиж тэмдэглэх

Page 8: ж.отгонцэцэг

Сэдэл 3: Зэмлэх ѐс гэж юу вэ?

Аливаа улс үндэстэнд мэндлэх хүндлэх талархах эрхэм ѐс байдгаас гадна

зэмлэх ѐс,зэмлэлийн хэм хэмжээ үг хэллэг байдаг.Зэмлэлийн үг хэллэг нь хүнийг

энэрэн хайрлах ,хүндэтгэн үзэх сурган хүмүүжүүлэх чиглэлтэй байдаг.Монгол

уламжлалд хүний дутагдлыг хэлж зэмлэхдээ уурлаж уцаарлахгүй,доромжилж

дээрэлхэхгүйгээр төлөв түвшин байж энгийн үнэмшилтэй байдлаар хор

холбогдлыг ойлгуулж ирсэн байна.Заримдаа дутагдлыг нь хэлэхгүйгээр тэр

дутагдалтай нь төстэй үлгэр ярьж сургаал хэлж сургадгаас гадна огт үг

хэлэхгүйгээр 1-2 удаа өнгөрүүлэх нь бий.Зарим тохиолдолд хонгыг нь хорстол

алгаддаг явдал ч бий,энэ нь хүүхэд насанд сайндаа нэг хоѐр удаа тохиолддог

байжээ.Бас хүний дэргэд дутагдлыг нь ѐжлон магтаж зэмлэнэ.Жишээ нь:Их

унтдаг хүүхдийг “Манай хүүхэд их сэргэг,өглөө эрт босоод цайгаа чанаад биднийг

дуудна.Ийм ажилсаг сүрхий хүүхэд дээ.”гээд хүүхэд рүүгээ нүд ирмэх

жишээтэй.Сонсож байгаа хүн нь “Тийм байх аа нэг л сүрхий харагдаад байсан

юм.”гэх зэрэг үг хэлнэ.Энэ үед нэг талаараа ичиж нөгөө талаараа ажилсаг

байдлаа магтсан хүнд мэдэгдэх гэж дутагдлаа засна.Зэмлэлийг урамшуулан

шагнах аргатай хослуулан явуулна.Тухайлбал:”Чи өнөөдөр их сайн ажил

хийжээ.Ажилсаг сайн л хүн болох юм байна.Ганцхан уураа багасгавал улам сайн

хүн болно доо.Эсвэл хамгийн сайн хүнд нь хэлж зэмлэх ѐс чбий.Зэмлэхдээ:

Page 9: ж.отгонцэцэг

Асуулт хариулт:

Дутагдал гаргасан хүүхэд их ууртай аймхай бол яаж харьцах вэ?

-Нам тайван байдлаар ярьж ойлгуулна.Занд нь тохируулж

харьцана.

Хүүхдийг олон дахин байнга үглэх нь зөв үү?Буруу юу?Яагаад...

-Буруу.Цээрлэдэг.”Олон хэлбэл улиг

Цөөн хэлбэл билиг”

“Олон үгэнд олзгүй”гэх мэт мэргэн үгс бий.

Хүүхдээ зодох чимхэх зэргээр зэмлэх нь ямар үр дүнтэй вэ?

-Буруу.Зүхэх доромжлох зэргээр зэмлэхийг хориглоно.Ялангуяа

түлхэж чимхэх зэргээр биенд нь гар хүрч болохгүй.

“Зодохын муу чимхэх

Ярихын муу шивнэх”гэсэн сургаал үг ч бий.

Хүний хажууд хүүхдээ зэмлэж болох уу?Эсвэл яаж зэмлэх вэ?

-Болохгүй.Боломгүй бол нүд,харцаараа зэмлэнэ.

Page 10: ж.отгонцэцэг

Зөвлөгөө:

Хүүхэддээ аливаа зүйлийг тодорхой тайлбарла.Тухайн үйл сайн муу ямар үр

дүнд хүргэж болох талаар ярилцаж хэлж өг.

Жишээ нь:”битгий хашгичиж ярь” гэхийн оронд “арай аядуухан ярь”гэж

хэлэх

Хүүхэддээ яаж биеэ зөв авч явахыг тайлбарлахын зэрэгцээ өөрийн биеэр

үлгэрлэн харуул.

Жишээ нь:”тоглоомоо хайрцганд нь ингээд болгоомжтой хийж бай”гэж

хэлээд

яаж хураахыг үлгэрлэн үзүүлэх

Хүүхэддээ таны өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд бэлтгэх бага зэрэг хугацаа өг.

Жишээ нь:”оройн хоолноос өмнө чамд тоглох 30 минутын хугацаа байна.Чи

хугацаандаа тоглоод тоглоомоо хураагаад хоолоо идээрэй”

Хэрвээ үгэнд орохгүй бол юу болох талаар ярилцана.

Page 11: ж.отгонцэцэг

Зөв зан үйлийг нь урамшуулан дэмж.

Хэрвээ хүүхэд хэлснийг чинь биелүүлж,биеэ зөв авч явж байвал түүний энэхүү

зан үйлийг дэмжихийн тулд тэр дор нь урамшуул.

Сайшааж түүнд халуун дотно инээмсэглэл бэлэглэн нуруун дээр нь зөөлөн

алгадах,тэврэх зэргээр урамшуулж болох юм.Бага зэргийн материаллаг

урамшууллыг үе үе өгч болох боловч байнга ингэхгүй гэдгийг ойлгуулах

Хүүхдэд хүмүүжилтэй дэгтэй байвал шагнана гэсэн ойлголт өгөхгүй байх

хэрэгтэй.Жишээ нь:”ээжийнхээ үгэнд сайн ороод байвал мөхөөлдөс авч өгнө

шүү”гэх мэт.

Бага зэргийн алдааг нь анхаарахгүй өнгөрөөхийг хичээ.Бүр жижиг хүүхдэд бол

анхаарлыг нь өөр зүйлд хандуулах аргыг хэрэглэ.

Анхаарлыг чинь татах гэсэн зарим нэг сөрөг зан авирыг /ааш

гаргах,уйлагнах,гингэнэх гэх мэт/нь үл тоомсорлосон дүр үзүүлж бай.Хүүхэд

ихэвчлэн хэсэг хугацааны дараа ингэхээ больчихдог.

Бага насны хүүхэд анхаарал татах зорилгоор уйлагнаж гонгинодог.Ямар нэг

сонирхолтой зүйлээр сатааруулж ингэхийг нь болиул.Жишээ нь:”тэр гоѐ шувууг

хараа”гэх мэт.Уйлагнахын оронд хүссэн зүйлээ эелдгээр асууж сурга.

Page 12: ж.отгонцэцэг

Буруу зан авирыг нь засаж өөрчил.

Хэрвээ хүүхэд буруу зан авир гаргаад дэггүйтээд байвал ямар нэгэн эрхийг нь хасаж

бай.Жишээ нь:тоглоом наадгайгаа буруу ашиглаж байвал 10-15 минут хэртэй хураан

авч далд хийх,хүүхэлдэйн мөн хүүхдийн киногоо үзэх гээд хоолоо идэхгүй хичээлээ

хийхгүй байвал телевизийг нь унтраах гэх мэт.

Ялангуяа нэлээд том болсон хүүхдийн хувьд хариуцлагыг нь хүлээлгэж бай.Жишээ

нь:хэрвээ хүүхэд уурлаж хашгичин юм хумаа ийш тийш шидлэн замбараагүй болговол

өөрөөр нь эмхлүүлж цэгцлүүлэх гэх мэт.

Бас нэг чухал зүйл бол урам хайрлах явдал.Хүмүүний амьдрал тэр чигээрээ урмын үгэнд тогтдог гэхэд хилсдэхгүй.Эхнэр нь нөхрөөрөө,нөхөр нь эхнэрээрээ,хүүхэд нь эцэг эхээрээ байнга л үнэлүүлэн урмын зөөлөн үг авч байвал чухам тэр цаг мөчөөс эхлээд өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ.”Миний хүү чадна.””Чи л ганцаараа хийж чадна.””Миний охин бүхнийг давж гараад амжилтанд хүрнэ.””Чи минь миний итгэл найдвар.Ирээдүйн минь илч,гэрэл гэгээ шүү.”гэх мт сайхан үгсийг тэднээсээ бүү харамлаарай.Илтгэлээ урмаар эхэлж урмаар дуусгая.Хүүхдийнхээ хором бүрийг урмаар мялаая.Үр хүүхдээ урмаар хүмүүжүүлж явахыг хүсэн ерөөе.

Page 13: ж.отгонцэцэг

Т.Очирхүү

“Урам хайрла”

Хүмүүсээ.Надад урам хайрла

Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла

Анх хөлд орж байгаа алдрай жаахан хүүд

Алхаарай алхаарай гэж дэм хайрла

Эрдэнийн үсэг хэлхэж суугаа сургуулийн жаахан охинд

Эрдэмтэй хүн болно оо хичээ гэж урам хайрла

Анхны цалингаа аваад баярлаж байгаа хөвгүүнд

Аавын хүү эр хүн болж гэж шан хайрла

Амьдралд нэг эндээд гэмшиж суугаа хүнд

Ахиад алдахгүй ээ хө гэнэдэж гэж ухаан хайрла

Өдий жил ч хол байна даа гэж хүлээж суугаа амрагт

Өө юухан байхав гэж итгэл хайрла

Өндөр нас ч дарлаа даа гэж гуньсхийж суугуу бууралд

Өвөө та ануухан байна гэж урам хайрла

Хүмүүсээ.Надад урам хайрла

Хүсэл тэнхэл өгөх бүлээн дулаан сэтгэл хайрла

Page 14: ж.отгонцэцэг
Page 15: ж.отгонцэцэг