18
7 6-15 кВ-ын REC15 МАЯГИЙН РЕКЛОУЗЕР УГСАРЧ СУУРИЛУУЛАХ” АЖЛЫН ТЕХНОЛОГИЙН КАРТ

6-15 кВ ын REC15 МАЯГИЙН РЕКЛОУЗЕР УГСАРЧenergy.gov.mn/uploads/files/1_ 6-15 кВ реклоузерын технологийн... · 5 Троцопны

  • Upload
    others

  • View
    0

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: 6-15 кВ ын REC15 МАЯГИЙН РЕКЛОУЗЕР УГСАРЧenergy.gov.mn/uploads/files/1_ 6-15 кВ реклоузерын технологийн... · 5 Троцопны

7

“6-15 кВ-ын REC15 МАЯГИЙН РЕКЛОУЗЕР УГСАРЧ

СУУРИЛУУЛАХ” АЖЛЫН ТЕХНОЛОГИЙН КАРТ

Page 2: 6-15 кВ ын REC15 МАЯГИЙН РЕКЛОУЗЕР УГСАРЧenergy.gov.mn/uploads/files/1_ 6-15 кВ реклоузерын технологийн... · 5 Троцопны

8

1. ЕРӨНХИЙ ХЭСЭГ

6-15 кВ-ын REC15 маягийн вакуум таслуур бүхий реклоузерыг угсарч

суурилуулах ажлын технологийн картыг боловсруулахдаа Оросын Холбооны

Улсын “Таврида” үйлдвэрийн “REC15 вакуум таслуур бүхий реклоузерын

техникийн баримт бичиг, угсарч суурилуулах үеийн ажлын зураг авалт,

ажиглалтыг тус тус үндэслэв.

Технологийн картанд вакуум таслуур бүхий реклоузерын хадгалалт,

тээвэрлэлт, хүлээн авах үеийн үзлэг шалгалт, угсралт суурилуулалтын ажлын

технологийн дэс дараалал, зохион байгуулалт, түүнд ашиглагдах багаж, машин

механизм, салаа /бригад/-ны бүрэлдэхүүн, хөдөлмөр зарцуулалтын калькуляцийг

тусгасан болно.

2. ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ

6-15 кВ-ын REC15 маягийн вакуум таслуур бүхий реклоузерыг цахилгаан

дамжуулах агаарын шугамын төмөр бетон тулгуурт зориулалтын төмөр бүтээц,

бэхэлгээний тусламжтайгаар угсарч, суурилуулахаар боловсруулав.

Зориулалт

Реклоузер нь хувüсах гүйдлийн хэлхээг таслах ба давтан залгах циклээр

урьдчилан тохируулсан алгоритм тавилын дагуу автоматаар таслах, эсвэл буцаад

залгагдсаны дараа өөрийн тухайн байршлыг хадгалах, анхны горимд шилжих

зэрэг өөрийгөө тохируулдаг автомат ажиллагаатай төхөөрөмж юм. Реклоузер нь

өөртөө богино залгааны гүйдлийг илрүүлэх, хэмжих, түүнийг алсаас удирдах ба

диспетчерийн удирдлагын системд мэдээлэл дамжуулахад шаардлагатай иж бүрдэл

элемэнтүүдийг агуулна.

6-15 кВ-ын “REC15” маягийн вакуум таслуур бүхий реклоузерын иж бүрдэл

Хүснэгт 1.

№ Зураг Нэр Тоо, хэмжээ

Page 3: 6-15 кВ ын REC15 МАЯГИЙН РЕКЛОУЗЕР УГСАРЧenergy.gov.mn/uploads/files/1_ 6-15 кВ реклоузерын технологийн... · 5 Троцопны

9

1

6-15 кВ-ын вакуум

таслуур бүхий

реклоузер

1 ширхэг

2

Удирдлагын самбар

/Удирдлага, хяналт,

дохиоллын

төхөөрөмжийн хамт/

1 ширхэг

3

Холболтын кабель 1 ширхэг

4

Хэт хүчдэл

хязгаарлагч 6 ширхэг

5

Хүчдэлийн /дотоод

хэрэгцээний/

трансформатор 1 ширхэг

Page 4: 6-15 кВ ын REC15 МАЯГИЙН РЕКЛОУЗЕР УГСАРЧenergy.gov.mn/uploads/files/1_ 6-15 кВ реклоузерын технологийн... · 5 Троцопны

10

6

Вакуум таслуур

бүхий реклоузерын

суурийн төмөр

бүтээц

1 иж бүрдэл

7

Хүчдэлийн /дотоод

хэрэгцээний/

трансформаторын

суурийн төмөр

бүтээц

1 иж бүрдэл

8

Резинэн таг 6 Ш

3. МАТЕРИАЛ-ТЕХНИКИЙН ОРЦ

3.1. Машин механизм Хүснэгт 2

Нэр Тоо, ширхэг

Тайлбар

1 Автокран, 6.6 тн-оос багагүй даацтай ачаа өргөх

1

2 Үйлчилгээний машин 1

3 Ачааны автомашин, 5 тн хүртэл даацтай

1

4 Өргөгч машин /Автовышка/ 1

5 Зөөврийн эх үүсгүүр /Хувьсах гүйдлийн үүсгүүр/

1

6 Гагнуурын аппарат 1

3.2. Багаж хэрэгсэл Хүснэгт 3

Багаж хэрэгсэл Хэмжих нэгж

Тоо

1 Монтерын иж бүрэн багаж иж бүрдэл 2

2 Төгсгөвч шахагч иж бүрдэл 1

Page 5: 6-15 кВ ын REC15 МАЯГИЙН РЕКЛОУЗЕР УГСАРЧenergy.gov.mn/uploads/files/1_ 6-15 кВ реклоузерын технологийн... · 5 Троцопны

11

3 Тусгай зориулалтын уян оосор иж бүрдэл 1

4 Эвхдэг ган метр ш 1

5 Троцопны бүрдэл иж бүрдэл 1

6 Бүх төрлийн түлхүүрийн бүрдэл иж бүрдэл 1

7 Төмөр таслагч ш 1

8 Кабель, дамжуулагч утасны бүрээс үзүүрлэгч ш 1

3.3. Материал Хүснэгт 4

Материалын нэр Хэмжих нэгж

Тоо

1 Тусгаарлагч тууз /лент/ кг 0.1

2 Арчих материал кг 0.6

3 Гагнуурын электрод, Э-42 А кг

4 Төгсгөвч ш Зураг төслөөр

5 Холболтын утас м Зураг төслөөр

6 Холболтын хавчаар /зажим/ ш Зураг төслөөр

7 Тоног төхөөрөмжийн газардуулгын утас м Зураг төслөөр

8 Кабелийн хамгаалалтын хоолой м Зураг төслөөр

9 Газардуулгын туузан төмөр м Зураг төслөөр

10 Кабелийг тулгуурт бэхлэх төмөр

11 Удирдлагын самбарын тогтоогч төмөр хийц Зураг төслөөр

Page 6: 6-15 кВ ын REC15 МАЯГИЙН РЕКЛОУЗЕР УГСАРЧenergy.gov.mn/uploads/files/1_ 6-15 кВ реклоузерын технологийн... · 5 Троцопны

12

3.4. Хамгаалах хэрэгсэл

Хүснэгт 5

Д/д

Хамгаалах хэрэгсэл Хэмжих нэгж

Тоо

1 Эмийн сан иж бүрдэл 1

2 Монтёрын хамгаалалтын бүс ш 2

3 Монтёрын дөрөө иж бүрдэл 2

3 Гагнуурын кабельтай гар, хамгаалалтын баг

иж бүрдэл 1

4 Хамгаалалтын малгай /каск/ ш 3

4. ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

6-15 кВ-ын REC15 маягийн вакуум таслуур бүхий реклоузерыг угсарч суурилуулах

ажлыг гүйцэтгэхдээ техник аши гла лт , аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөн

ажиллана. Уг реклоузерыг угсрах ажлыг 3 хүний бүрэлдэхүүнтэй бригад гүйцэтгэнэ.

Үүнд:

Цахилгаан монтёр Y зэрэгтэй - 1 хүн

Цахилгаан монтёр IY зэрэгтэй - 1 хүн Цахилгаан монтёр II зэрэгтэй - 1 хүн

6-15 кВ-ын REC15 маягийн вакуум таслуур бүхий реклоузерын хөдөлмөр

зарцуулалтын норм нь:

Ажилчны хөдөлмөр зарцуулалт - 7.87 хүн-цаг

Машины ажиллах хугацаа - 3.93 маш-цаг.

5.1. Ерөнхий зүйл

5. УГСРАЛТ, СУУРИЛУУЛАЛТ

Page 7: 6-15 кВ ын REC15 МАЯГИЙН РЕКЛОУЗЕР УГСАРЧenergy.gov.mn/uploads/files/1_ 6-15 кВ реклоузерын технологийн... · 5 Троцопны

13

5.1.1. Угсралтын ажил гүйцэтгэх бүх хүмүүсийг ажлын байртай танилцуулан

хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөх. (Зааварчилгааг ажил

гүйцэтгэгч болон ажлын хариуцлагатай удирдагч нар гүйцэтгэнэ).

5.1.2. Угсралтын ажлыг гүйцэтгэх бүх хүмүүс “Хөдөлмөрийн аюулгүй

байдал, эрүүл ахуй”-н мэдлэг олгох сургалтанд хамрагдан сертификат

авсан, мэргэжлийн зэрэгтэй байна.

5.1.3. Угсралтанд ашиглагдах бүх машин механизм, багаж хэрэгсэл нь

техник хяналтын ээлжит үзлэгт орж баталгаажсан байх.

5.1.4. Вакуум таслуур бүхий реклоузерыг төмөр бетон тулгуурт

угсарч суурилуулах ажил эхлэхийн өмнө дараах ажлуудыг гүйцэтгэсэн байх ёстой.

Үүнд:

-Удирдлагын самбарт модем, сүлжээний тохиргоо хийх, реле хамгаалалтын

тавил оруулах зэрэг ажилбарыг лабораторид хийж гүйцэтгэсэн байх.

-Вакуум таслуур бүхий реклоузерыг суурилуулах тулгуурыг урьдчилан

угсарч босгон, цахилгаан дамжуулагч утсыг татсан байх.

-Вакуум таслуур бүхий реклоузерыг буулгах, угсарч суурилуулах явцад

хэрэглэгдэх автокран, машин механизм зогсох талбайг бэлтгэсэн байх.

-Угсралтын ажил эхлэхийн өмнө вакуум таслуур бүхий реклоузерын бүрэн

бүтэн байдал, ажиллагааны горим хэвийн эсэхийг шалгасан байх.

-Угсралтын үед шаардлагатай машин механизм, багаж хэрэгсэл,

цахилгааны зөөврийн эх үүсвэр зэргийг ажилд бэлэн байлгах.

5.2. Угсралтын технологи, дэс дараалал

5.2.1. Вакуум таслуур бүхий реклоузерыг угсрах бэлтгэл ажил

5.2.1.1. Удирдлагын самбарын лабораторийн тохируулга нь суурилуулах цэгт

хэвийн байгаа, мөн удирдлагын системтэй холбогдож ажиллаж байгаа эсэхийг

шалгах.

5.2.1.2. Автокран, машин механизмыг байрлуулах, шалгах.

5.2.1.3. Хайрцагтай вакуум таслуур бүхий реклоузерыг угсралтын

ажлын талбайд буулгах.

5.2.1.4. Вакуум таслуур бүхий реклоузерын хадгалалт, тээвэрлэлтийн явцад үүсэж болзошгүй механик гэмтлүүдийг хайрцагны гадна талаас шалгах.

5.2.1.5. Хайрцаг, баглаа боодлын наалт, таних тэмдэглэгээ, лацны бүрэн

бүтэн байдалд хяналт тавих.

5.2.1.6. Хайрцаг, сав, баглаа боодлыг задалж үндсэн тоноглолд зэврэлт, ан цав, хагархай үүссэн эсэхийг шалгах.

5.2.1.7. Үйлдвэрээс дагалдан ирсэн техникийн баримт бичигтэй танилцан

угсралтын ажлын технологийн дэс дарааллыг судлах.

5.2.1.8. Вакуум таслуур бүхий реклоузерыг хадгалалтын тосноос нь арчиж

цэвэрлэх.

5.2.1.9. Шаардлагатай туслах тоноглол (гагнуурын аппарат гэх мэт), ажлын

багаж хэрэгслийг хэрэглэх дэс дарааллын дагуу ажлын талбайд байрлуулах.

Page 8: 6-15 кВ ын REC15 МАЯГИЙН РЕКЛОУЗЕР УГСАРЧenergy.gov.mn/uploads/files/1_ 6-15 кВ реклоузерын технологийн... · 5 Троцопны

14

5.2.2. Вакуум таслуур бүхий реклоузерыг угсрах ажил

5.2.2.1. Вакуум таслуур бүхий реклоузерыг ЦДАШ-ын тулгуурт тогтоож

бэхлэх зориулалтын иж бүрэн суурийн төмөр бүтээцийг үйлдвэрийн зааврын дагуу

холбож угсарна. Суурийн төмөр бүтээцэд вакуум таслуур бүхий реклоузерыг

зориулалтын боолтоор холбож суурилуулна.

Зураг 1.Вакуум таслуур бүхий реклоузерын суурийн төмөр бүтээц

5.2.2.2. Вакуум таслуур бүхий реклоузерын оролтонд холбох цахилгаан

дамжуулагч утсыг ажлын зурагт заасан хэмжээгээр тасалж, үзүүрлэнэ.

Зураг 2. Үзүүрлэсэн байдал

5.2.2.3. Вакуум таслуур бүхий реклоузерын өндөр хүчдэлийн

оруулгуудад цахилгаан дамжуулагч утасны үзүүрийг шургуулж, боолтыг чангалж

бооно.

Зураг 3. Реклоузерын оролтонд дамжуулагч утсыг холбосон

байдал

5.2.2.4. Үйлдвэрээс нийлүүлсэн хэт хүчдэл хязгаарлагчийн

зориулалтын суурийн төмөр бүтээцийг угсарч, вакуум таслуур бүхий реклоузерын 2

талд суурилуулж бэхлэх ба бэхэлсэн төмөр бүтээц дээр хэт хүчдэл хязгаарлагчийг

Page 9: 6-15 кВ ын REC15 МАЯГИЙН РЕКЛОУЗЕР УГСАРЧenergy.gov.mn/uploads/files/1_ 6-15 кВ реклоузерын технологийн... · 5 Троцопны

15

хөдөлгөөнгүй бэхэлнэ. (6 ширхэг хэт хүчдэл хязгаарлагч бэхэлнэ)

Зураг 4. Хэт хүчдэл хязгаарлагч

5.2.2.5. Хэт хүчдэл хязгаарлагчийг вакуум таслуур бүхий реклоузертай

холбох цахилгаан дамжуулагч утсыг ажлын зурагт заасан хэмжээгээр тасалж,

үзүүрлэнэ. Цахилгаан дамжуулагч утасны үзүүрүүдэд зориулалтын багажаар

төгсгөвчийг шахна. Төгсгөвчийг тусгаарлагч туузаар /лент/ сайтар ороож, хэт хүчдэл

хязгаарлагч болон реклоузерт зориулалтын боолтоор холбож, сайтар чангална.

Зураг 5. Хэт хүчдэл хязгаарлагчийг холбосон байдал

5.2.2.6. Вакуум таслуур бүхий реклоузерын өндөр хүчдэлийн оруулгын

холболтыг хамгаалах зориулалттай резинэн тагийг цахилгаан дамжуулагч утсанд

хөдөлгөөнгүй шахаж байрлуулна.

Зураг 6. Реклоузерын

оролтын холболтыг хамгаалах резинэн таг

5.2.2.7. Дотоод хэрэгцээний трансформаторыг тулгуурт бэхлэх зориулалттай

суурийн төмөр бүтээцийг үйлдвэрийн зааврын дагуу хөдөлгөөнгүй холбож угсарна.

Page 10: 6-15 кВ ын REC15 МАЯГИЙН РЕКЛОУЗЕР УГСАРЧenergy.gov.mn/uploads/files/1_ 6-15 кВ реклоузерын технологийн... · 5 Троцопны

16

Угсарсан суурийн төмөр бүтээц дээр өөрийн хэрэгцээний трансформаторыг

суурилуулан зориулалтын боолтоор хөдөлгөөнгүй бэхэлнэ.

Зураг 7. Дотоод хэрэгцээний трансформатор болон

суурийн төмөр бүтээц

5.2.2.8. Дотоод хэрэгцээний трансформаторын өндөр хүчдэлийн оруулгуудад

холбох цахилгаан дамжуулагч утсыг ажлын зурагт заасны дагуу хэмжиж таслан,

үзүүрлэгээ хийнэ. Бэлэн болсон цахилгаан дамжуулагч утсыг өөрийн хэрэгцээний

трансформаторын оролтонд холбоно.

5.2.2.9. Дотоод хэрэгцээний трансформаторыг удирдлагын самбартай холбох

цахилгаан дамжуулагч кабелийг ажлын зурагт заасан хэмжээгээр тасалж,

үзүүрлэн зориулалтын багажаар төгсгөвчийг шахна. Төгсгөвчийг тусгаарлагч

туузаар сайтар ороож, хүчдэлийн трансформаторт үйлдвэрийн схемийн дагуу

холбоно.

Зураг 8. Дотоод хэрэгцээний трансформаторын кабелийн холболт

Page 11: 6-15 кВ ын REC15 МАЯГИЙН РЕКЛОУЗЕР УГСАРЧenergy.gov.mn/uploads/files/1_ 6-15 кВ реклоузерын технологийн... · 5 Троцопны

17

5.2.3. Вакуум таслуур бүхий реклоузерыг тулгуурт суурилуулах ажил

5.2.3.1. Өргөгч машинаар монтёруудыг багаж хэрэгслийн хамт дээш өргөнө.

5.2.3.2. Угсарч бэлтгэсэн вакуум таслуур бүхий реклоузерыг автокраны

тусламжтайгаар дээш өргөж тулгуурт зориулалтын бэхэлгээгээр тогтоож

суурилуулна.

5.2.3.3. Урьдчилан угсарсан дотоод хэрэгцээний трансформаторыг

автокраны тусламжтайгаар дээш өргөж тулгуурт суурилуулан, зориулалтын

бүслүүр, боолтоор холбож бэхэлнэ.

Зураг 9. Вакуум таслуур бүхий реклоузер болон дотоод хэрэгцээний трансформаторыг

тулгуурт суурилуулсан байдал

5.2.3.4. Вакуум таслуур бүхий реклоузерын дамжуулагч утаснуудыг ЦДАШ-ын

дамжуулагч утастай зориулалтын холбогч хавчаар /зажим/-аар холбоно. Уг

дамжуулагч утсыг чөлөөтэй сул хөдөлж байхаар (500 мм урттай) холболтыг хийнэ.

Энэ нь вакуум таслуур бүхий реклоузерын өндөр хүчдэлийн оруулгуудад таталтын

хүч шууд үйлчлэхгүй байх боломжийг хангана.

5.2.3.5. Дотоод хэрэгцээний трансформаторын дамжуулагч утаснуудыг

ЦДАШ-ын дамжуулагч утастай зориулалтын холбогч хавчаараар холбож бэхэлнэ.

Дотоод хэрэгцээний трансформаторыг хүчдэлийн эх үүсвэр талд холбоно.

Зураг 10. ЦДАШ-ын дамжуулагч утсанд реклоузер болон дотоод хэрэгцээний

трансформаторыг холбосон байдал

Page 12: 6-15 кВ ын REC15 МАЯГИЙН РЕКЛОУЗЕР УГСАРЧenergy.gov.mn/uploads/files/1_ 6-15 кВ реклоузерын технологийн... · 5 Троцопны

18

5.2.3.6. Вакуум таслуур бүхий реклоузерын удирдлагын самбарыг

зориулалтын төмөр бүтээцийн тусламжтайгаар тулгуурт боож бэхэлнэ.

5.2.3.7. Вакуум таслуур бүхий реклоузерыг удирдлагын самбартай

зориулалтын холболтын кабелиар холбоно.

Зураг 11. Холболтын кабель

5.2.3.8. Дотоод хэрэгцээний трансформаторыг удирдлагын самбартай

цахилгаан дамжуулагч кабелиар үйлдвэрийн схемийн дагуу холбож, тулгуурт

бэхлэх. Тус кабелийг холболтын кабелийн хамт ажлын зурагт заасны дагуу

хамгаалалтын хоолойд сүвлэж тулгуурт бэхэлнэ.

Зураг 12 . Вакуум таслуур бүхий реклоузерыг ЦДАШ-ын төмөр бетон тулгуурт

суурилуулсан байдал

Page 13: 6-15 кВ ын REC15 МАЯГИЙН РЕКЛОУЗЕР УГСАРЧenergy.gov.mn/uploads/files/1_ 6-15 кВ реклоузерын технологийн... · 5 Троцопны

5.3. Төгсгөлийн ажил

5.3.1. Газардуулгын бүрээстэй зэс кабелийг реклоузер, дотоод хэрэгцээний

трансформатор болон удирдлагын самбартай зориулалтын боолтоор боож холбох ба

нөгөө үзүүрүүдийг төмөр бетон тулгуурын газардуулгын буултын утастай холбож

газардуулна. Зураг 13. Тоног төхөөрөмжийн газардуулгын утсыг холбосон байдал

5.3.2. Суурилуулалтын ажил дууссаны дараа реклоузер удирдлагын самбар

хоорондын холболт, удирдлагын самбар нь түгээх сүлжээний удирдлагын системтэй

холбогдон ажиллаж байгаа эсэхийг шалгана.

5.3.3. Вакуум таслуур бүхий реклоузерын суурилуултын үед гагнагдсан хэсгийг

будна.

5.3.4. Төмөр бетон тулгуурт суурилуулсан реклоузерын холболтын боолтуудыг

шалгаж, чангална.

5.3.5. Угсралтын ажлын акт бичиг баримтыг бүрдүүлнэ.

5.3.6. Ажлын талбайгаас бүх машин механизм, туслах тоноглол, багаж

хэрэгслийг буулгана.

5.3.7. Ажлын байрыг цэвэрлэж, хэвийн байдалд оруулна.

6. УГСРАЛТ, СУУРИЛУУЛАЛТЫН ҮЕИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ

ШААРДЛАГА

Угсралт, суурилуулалтын ажлыг хийхдээ дараах зүйлд анхаарбал зохино:

6.1. Угсралтын ажил эхлэхээс өмнө бүх ажилчид хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй,

аюулгүй ажиллагааны бүх шатны зааварчилгааг авсан байх.

6.2. Угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа нөхцөлд өөр ажилд шилжих, удирдах

ажилтны өгсөн чиглэлээс өөр хэсэгт шилжин ажиллахыг хатуу хориглоно.

6.3. Өргөх, оосорлох, дохиолох зааварчилгаа өгч, хөдөлмөрийн аюулгүй байдлын

шаардлагыг хангаж ажиллах.

6.4. Угсралтын ажлын явцад Эрчим хүчний сайдын 2014 оны 05 дугаар тушаалын

4 дүгээр хавсралт “Цахилгаан техникийн байгууламжийн угсралтын аюулгүй

Page 14: 6-15 кВ ын REC15 МАЯГИЙН РЕКЛОУЗЕР УГСАРЧenergy.gov.mn/uploads/files/1_ 6-15 кВ реклоузерын технологийн... · 5 Троцопны

ажиллагааны дүрэм”-ийг баримтлан ажиллах.

6.5. Автокранаар угсралтын ажлыг гүйцэтгэхдээ Зам тээвэр, барилга хот

байгуулалтын сайдын 2010 оны 234 дүгээр тушаалын 3 дугаар хавсралт “Ачаа өргөх

краныг төхөөрөмæлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийг баримтлан

ажиллах.

Page 15: 6-15 кВ ын REC15 МАЯГИЙН РЕКЛОУЗЕР УГСАРЧenergy.gov.mn/uploads/files/1_ 6-15 кВ реклоузерын технологийн... · 5 Троцопны

18

д/д

Нормын шифр

Ажил ба зардлын элементийн нэр

Хэмжих

нэгж

Тоо, хэмжээ

хөдөлмөр

зарцуулалт

машин

механизмын

цаг

материал

1

23е-28 Хүснэгт 1.

багана а

Вакуум таслуур бүхий реклоузерын хайрцгийг задлах,

төхөөрөмжийн иж бүрдлийг үзэх, боодлын материалыг хурааж

цэвэрлэх.

Цахилгаан монтёр IY зэрэг (0.46 x 0.5)

Цахилгаан монтёр II зэрэг (0.46 x 0.5)

хүн-цаг

хүн-цаг

хүн-цаг

0.46

0.23

0.23

2

23б-45 Хүснэгт 1.

Вакуум таслуур бүхий реклоузерын суурийн төмөр бүтээцийг

угсрах, реклоузерыг удирдлагын самбартай холбож шалгах.

Реклоузерыг ЦДАШ-тай холбох холболтын утсыг хэмжиж

таслах, үзүүрлэгээ хийх, үзүүрийг реклоузертэй холбож резинэн тагийг байрлуулах.

Цахилгаан монтёр Y зэрэг (1.24 x 0.5)

Цахилгаан монтёр IY зэрэг (1.24 x 0.5)

Вакуум таслуур бүхий реклоузер REC15

Арчих материал

Тусгаарлагч хар тууз

хүн-цаг

хүн-цаг

хүн-цаг

иж бүрэн

кг

кг

1.24

0.62

0.62

1

0.5

0.1

7. ХӨДӨЛМӨР ЗАРЦУУЛАЛТЫН КАЛЬКУЛЯЦИ

6-15 кВ-ын “REC15” маягийн вакуум таслуур бүхий реклоузерыг угсарч, суурилуулах ажлын

хөдөлмөр зарцуулалтын калькуляци

Калькуляци № 1 38-170-62

6-15 кВ-ын REC15 маягийн вакуум таслуур бүхий реклоузерыг угсарч, төмөр бетон тулгуурт суурилуулж бэхлэх

/Норм - 1 иж бүрэн/ Хүснэгт 1

хүснэгт 2а

Page 16: 6-15 кВ ын REC15 МАЯГИЙН РЕКЛОУЗЕР УГСАРЧenergy.gov.mn/uploads/files/1_ 6-15 кВ реклоузерын технологийн... · 5 Троцопны

19

3

4

Цахилгаан монтёр Y зэрэг (1.13 x 0.5) хүн-цаг 0.57

Цахилгаан монтёр IY зэрэг (1.13 x 0.5) хүн-цаг 0.57

Хүчдэлийн трансформаторыг автокраны тусламжтайгаар дээш

өргөж тулгуурт суурилуулан зориулалтын тогтоогчоор бэхэлж

хүн-цаг

0.50 боох.

5 23б-45 Хүснэгт 1.

Цахилгаан монтёр Y зэрэг (0.5 x 0.5) хүн-цаг 0.25

Цахилгаан монтёр IY зэрэг (0.5 x 0.5) хүн-цаг 0.25

Автокран 6.6 тн (1.33 x 0.08) маш-цаг 0.11

Автовышка (1.33 x 0.08) маш-цаг 0.11

Угсарч бэлтгэсэн вакуум таслуур бүхий реклоузерыг автокраны

тусламжтайгаар дээш өргөж тулгуурт суурилуулан зориулалтын

хүн-цаг

1.63

6 23б-45 Хүснэгт 1. тогтоогчоор бэхэлж боох.

хүснэгт 5а Цахилгаан монтёр Y зэрэг (1.63 x 0.5) хүн-цаг 0.82

Цахилгаан монтёр IY зэрэг (1.63 x 0.5) хүн-цаг 0.82

Автокран 6.6 тн (1.33 x 0.25) маш-цаг 0.33

23б-45

Хүснэгт 1

хүснэгт 3а

Вакуум таслуур бүхий реклоузерт хэт хүчдэл

хязгаарлагчийн суурийн төмөр бүтээц, хэт хүчдэл

хязгаарлагчийг суурилуулах, реклоузертай холбох,

дамжуулагч утсыг хэмжиж таслах, үзүүрлэх, төгсгөвч шахах,

холболтыг хийх.

хүн-цаг 1.31

Цахилгаан монтёр Y зэрэг (1.31 x 0.5) хүн-цаг 0.655

Цахилгаан монтёр IY зэрэг (1.31 x 0.5) хүн-цаг 0.655

23б-45 Хүснэгт 1.

хүснэгт 4а

Хүчдэлийн трансформаторын суурийн төмөр

бүтээцийг угсрах, агаарын шугамтай холбох, дамжуулагч

утсыг хэмжиж таслах, үзүүрлэгээ хийж хүчдэлийн

трансформатортай холбох. Хүчдэлийн трансформаторыг

удирдлагын хайрцагтай холбох холболтын кабельд үзүүрлэгээ

хийх, төгсгөвч шахах, кабелийг хүчдэлийн трансформатортай

холбох.

хүн-цаг 1.13

хүснэгт 4б

Page 17: 6-15 кВ ын REC15 МАЯГИЙН РЕКЛОУЗЕР УГСАРЧenergy.gov.mn/uploads/files/1_ 6-15 кВ реклоузерын технологийн... · 5 Троцопны

Автовышка (1.33 x 0.25) маш-цаг 0.33

7

23б-45 Хүснэгт 1.

хүснэгт 6а

Вакуум таслуур бүхий реклоузерын удирдлагын

самбарыг тулгуурт суурилуулан зориулалтын тогтоогчоор

бэхэлж боох.

Цахилгаан монтёр Y зэрэг (0.59 x 0.5)

Цахилгаан монтёр 4-р зэрэг (0.59 x 0.5)

хүн-цаг

хүн-цаг

хүн-цаг

0.59

0.295

0.295

8

23б-45 Хүснэгт 1.

хүснэгт 7а

Вакуум таслуур бүхий реклоузер болон хүчдэлийн

трансформаторт бэхэлсэн дамжуулагч утсын нэг үзүүрийг

ЦДАШ-ын утсанд холболтын хавчаараар, нөгөө үзүүрүүдийг

удирдлагын самбартай зориулалтын кабелиар холбох.

Цахилгаан монтёр Y зэрэг (0.78 x 0.5)

Цахилгаан монтёр IY зэрэг (0.78 x 0.5)

Автовышка (1.33 x 0.24)

хүн-цаг

хүн-цаг

хүн-цаг маш-цаг

0.78

0.39

0.39

0.32

Дүн 7.64

К=1.03 7.87

Талбайн зөөвөр

ТЗН-71

Хөдөлмөр зарцуулалт (Вакуум таслуур бүхий реклоузер

2.97 х

0.1552)

хүн-цаг

0.46

Машин механизм (вакуум таслуур бүхий реклоузер

0.19 х 0.1552)

маш-цаг

0.03

ТЗН-50 Хөдөлмөр зарцуулалт (бусад материал 0.21*0.051) хүн-цаг 0.011

Машин механизм (бусад материал 0.11*0.051) маш-цаг 0.006

Дүн 0.47 Бүгд дүн 8.34

Үйлчилгээний машин (7.64 : 3) маш-цаг 2.547

Угсралтын агрегат (0.05 x 3) маш-цаг 0.15

Тайлбар: Машин механизмын цагийг төсвийн нормд шилжүүлэхэд 1.33 гэсэн итгэлцүүрийг хэрэглэсэн. /БНбД 81-10-02 5-р хавсралт/

Page 18: 6-15 кВ ын REC15 МАЯГИЙН РЕКЛОУЗЕР УГСАРЧenergy.gov.mn/uploads/files/1_ 6-15 кВ реклоузерын технологийн... · 5 Троцопны

8. АШИГЛАСАН ТЕХНИКИЙН БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

8.1. REC15 Вакуумный реклоузер - инструкция по монтажу и пусконаладке

8.2. REC series automatic circuit recloser REC15_AL/REC25_AL