8
КОМПАНИЙН 2018 ОНЫ 12-Р САРЫН ТЭЗҮ-ҮҮД 2-р нүүрт №01 (93) 2019 оны 01-р сар “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин Сонины талаарх санал хүсэлтээ 2125, 2602 дугаарын утас, [email protected] эсвэл Судалгаа Хөгжлийн Албанд файлаар болон бичгээр өгч болно. www.tpp4.mn 3-р нүүрт 5-р нүүрт 6-р нүүрт 7-р нүүрт 8-р нүүрт ЭНЭ ДУГААРТ: 2018 ОНД МСГЛ-Т БҮРТГЭГДСЭН ЗУУХНУУДЫН ХАЛАХ ГАДАРГУУН ГЭМТЛИЙН СУДАЛГАА ГАГНУУРЧДЫН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫН ТУХАЙ ХӨРГӨХ ЦАМХАГ БА УТААНЫ ХИЙ ӨТГӨН ХАТАЛТЫН ҮЕИЙН ХООЛ ШИМ ТЭЖЭЭЛ СПОРТЫН МЭДЭЭ МЭДЭЭЛЛҮҮД Станцын хэмжээнд өндөр даралтын уур, усны шугам хоолойнуудыг шинээр солих ажлууд ихсэж байгаатай холбоотойгоор тус ажлыг гүйцэтгэх өндөр категоритой гагнуурчдын эрэлт хэрэгцээ улам нэмэгдэж байна. Энэ шаардлагын улмаас станцын залуу гагнуурчид, огтлогчдоос 9 гагнуурчин 4 хийн огтлогчийг сонгон авч өндөр даралтын зузаан ханатай шугам хоолой гагнах, огтлох дадлага дагнасан мэргэшүүлэх сургалтыг 11 сарын 05-с 12 сарын 07-ны хооронд зохион байгууллаа. Энэ сургалтаар өндөр даралтын Ø219х32, Ø273х36, Ø377х50 зузаан ханатай шугам хоолойнуудыг босоо (PF), хөндлөн (PC), 45 0 -н налуу (6G) байрлалд хүндрүүлсэн байдалд гагнах дасгалыг хийж гагнасан сорьц бүрт гадна үзлэгийн болон хэт авианы шалгалт хийж гагнуурчдын гаргасан алдааг газар дээр нь хэлж зөвлөн засуулж байснаараа онцлогтой сургалт боллоо. Хийн огтлогчид нь зузаан ханатай шугам хоолойнуудыг мөн хүндрүүлсэн нөхцөлд хүчилтөрөгч-пропан ашиглан огтлох дадлага хийсэн юм. Мэргэшүүлэх сургалтыг төгссөн гагнуурчид, огтлогчид нь 6-р зэрэг, I категорийн даралтат сав, шугам хоолой гагнах эрхийн болзлыг хангасан ба 2018 оны ээлжит аттестатчилалын шалгалтанд орж тус эрхээ хамгаалах ёстой. Цаашид дээрхи гагнуурчид, огтлогчид нь РРОУ-н 1 ба 2-р секцийн шугам хоолой солих ажил болон бусад өндөр даралтын уур усны шугам хоолойн гагнуурын ажилд ороход бүрэн бэлтгэгдсэн. ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН 2018 ОНЫ ШИЛДГҮҮД СХА-ны МСГЛ-н Гагнуурын технологич инженер Н.Баттулга Турбин №1-н хурц уурын шугам хоолойн туршилтын сорьцыг хэвтээ байрлалд цахилгаан гагнуураар гагнаж буй байдал Хийн огтлогчийн мэргэшүүлэх сургалтаар галлагааны коллекторын Ø219х25мм хэмжээтэй шугам хоолойн сорьц огтолж буй байдал Хурц уурын уурын Ø377х50мм хэмжээтэй шугам хоолойн сорьцын язгуур оёдлыг аргон гагнуураар гагнаж буй байдал Турбин №1-н хурц уурын шугам хоолойн туршилтын сорьцыг хэвтээ байрлалд цахилгаан гагнуураар гагнаж буй байдал Галлагааны коллекторын Ø219х25мм хэмжээтэй шугам хоолойн сорьцыг 45 0 налуу байрлалд цахилгаан гагнуураар гагнаж буй байдал Галлагааны коллекторын Ø219х25мм хэмжээтэй шугам хоолойн сорьцыг 45 0 налуу байрлалд цахилгаан гагнуураар гагнаж буй байдал

“ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин №01 (93) 2019 оны 01-р сарtpp4.mn/wp-content/uploads/2019/01/EM-201901.pdf · хоолойнуудыг босоо

  • Upload
    others

  • View
    11

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин №01 (93) 2019 оны 01-р сарtpp4.mn/wp-content/uploads/2019/01/EM-201901.pdf · хоолойнуудыг босоо

КОМПАНИЙН2018 ОНЫ

12-Р САРЫНТЭЗҮ-ҮҮД

2-р нүүрт

№01 (93) 2019 оны 01-р сар“ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин

Сонины талаарх санал хүсэлтээ

2125, 2602 дугаарын утас, [email protected]

эсвэл Судалгаа Хөгжлийн Албанд файлаар болон

бичгээр өгч болно.

www.tpp4.mn

3-р нүүрт

5-р нүүрт

6-р нүүрт

7-р нүүрт

8-р нүүрт

ЭНЭ ДУГААРТ:

2018 ОНД МСГЛ-Т БҮРТГЭГДСЭН

ЗУУХНУУДЫН ХАЛАХ ГАДАРГУУН ГЭМТЛИЙН

СУДАЛГАА

ГАГНУУРЧДЫН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫН ТУХАЙ

ХӨРГӨХ ЦАМХАГ БА УТААНЫ ХИЙ

ӨТГӨН ХАТАЛТЫН ҮЕИЙН ХООЛ ШИМ ТЭЖЭЭЛ

СПОРТЫНМЭДЭЭ

МЭДЭЭЛЛҮҮД

Станцын хэмжээнд өндөр даралтын уур, усны шугам хоолойнуудыг шинээр солих ажлууд ихсэж байгаатай холбоотойгоор тус ажлыг гүйцэтгэх өндөр категоритой гагнуурчдын эрэлт хэрэгцээ улам нэмэгдэж байна. Энэ шаардлагын улмаас станцын залуу гагнуурчид, огтлогчдоос 9 гагнуурчин 4 хийн огтлогчийг сонгон авч өндөр даралтын зузаан ханатай шугам хоолой гагнах, огтлох дадлага дагнасан мэргэшүүлэх сургалтыг 11 сарын 05-с 12 сарын 07-ны хооронд зохион байгууллаа.

Энэ сургалтаар өндөр даралтын Ø219х32, Ø273х36, Ø377х50 зузаан ханатай шугам хоолойнуудыг босоо (PF), хөндлөн (PC), 450-н налуу (6G) байрлалд хүндрүүлсэн байдалд гагнах дасгалыг хийж гагнасан сорьц бүрт гадна үзлэгийн болон хэт авианы шалгалт хийж гагнуурчдын гаргасан алдааг газар дээр нь хэлж зөвлөн засуулж байснаараа онцлогтой сургалт боллоо.

Хийн огтлогчид нь зузаан ханатай шугам хоолойнуудыг мөн хүндрүүлсэн нөхцөлд хүчилтөрөгч-пропан ашиглан огтлох дадлага хийсэн юм.

Мэргэшүүлэх сургалтыг төгссөн гагнуурчид, огтлогчид нь 6-р зэрэг, I категорийн даралтат сав, шугам хоолой гагнах эрхийн болзлыг хангасан ба 2018 оны ээлжит аттестатчилалын шалгалтанд орж тус эрхээ хамгаалах ёстой.

Цаашид дээрхи гагнуурчид, огтлогчид нь РРОУ-н 1 ба 2-р секцийн шугам хоолой солих ажил болон бусад өндөр даралтын уур усны шугам хоолойн гагнуурын ажилд ороход бүрэн бэлтгэгдсэн.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН 2018 ОНЫ ШИЛДГҮҮД

СХА-ны МСГЛ-н Гагнуурын технологич инженер Н.Баттулга

Турбин №1-н хурц уурын шугам хоолойн туршилтын сорьцыг хэвтээ байрлалд цахилгаан гагнуураар

гагнаж буй байдал

Хийн огтлогчийн мэргэшүүлэх сургалтаар галлагааны коллекторын Ø219х25мм хэмжээтэй

шугам хоолойн сорьц огтолж буй байдал

Хурц уурын уурын Ø377х50мм хэмжээтэй шугам хоолойн сорьцын язгуур оёдлыг аргон гагнуураар

гагнаж буй байдал

Турбин №1-н хурц уурын шугам хоолойн туршилтын сорьцыг хэвтээ байрлалд цахилгаан гагнуураар

гагнаж буй байдал

Галлагааны коллекторын Ø219х25мм хэмжээтэй шугам хоолойн сорьцыг 450-н налуу байрлалд

цахилгаан гагнуураар гагнаж буй байдал

Галлагааны коллекторын Ø219х25мм хэмжээтэй шугам хоолойн сорьцыг 450-н налуу байрлалд

цахилгаан гагнуураар гагнаж буй байдал

Page 2: “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин №01 (93) 2019 оны 01-р сарtpp4.mn/wp-content/uploads/2019/01/EM-201901.pdf · хоолойнуудыг босоо

КОМПАНИЙН 2018 ОНЫ 12-Р САРЫН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Төлөвлөгөөний биелэлт Манай компани тайлант сард “ДҮТ” ХК-аас өгөгдсөн горимын төлөвлөгөөг 6,1 сая.кВтц-аар давуулан биелүүлсэн. Горимын даалгавраас 6639,099 мян.кВтц цахилгаан эрчим хүч илүү үйлдвэрлэж, 575,635 мян.кВтц-н зөрчил гаргасан байна. Цахилгааны дээд ачаалал 615 МВт, доод ачаалал 430 МВт байлаа.

Диспетчерийн графикийн төлөвлөгөөний биелэлт

Үзүүлэлт НэгжТухайн сарын Оны эхнээс

Төлөв Гүйц Зөрүү Биелэлт,% Төлөв Гүйц Зөрүү Биелэлт,%ЦЭХ-ний түгээлт сая.кВтц 348,4 354,5 +6,1 101,8% 3296,5 3319,7 23,2 100,7%ДЭХ-ний түгээлт мян.Гкал 572,5 572,5 - 100,0% 3716,6 3716,6 - 100,0%

Тайлант хугацаанд диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө: ЦЭХ - 102,2%, ДЭХ - 100,0% биеллээ.

ДҮТ-ийн диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө болон биелэлт

Нэмэх шийдвэр Хасах шийдвэр Диспетчерийн графикийн зөрчил Ачаалал

Диспетчерийн төлөвлөгөөний

биелэлтудаа мян.кВтц удаа мян.кВтц удаа мян.кВтц Дээд Доод мян.кВтц

54 6639,099 39 3927,915 5 575,635 615 430 6063,464

Үйлдвэрлэлийн алба

СПОТ зах зээлийн талаар Тайлант сард манай станцын үйл ажиллагааны доголдлоос хамаарч 575,635 мян.кВтц-н диспетчерийн графикийн зөрчил гарсны 78,894 мян.кВтц-г СПОТ арилжаагаар бусад ТЗЭ-ээс худалдан авч, 496,741 МВт.ц-г ОХУ-н импортоор нөхөн ажилласан. СПОТ арилжааны зах зээлд 291,258 мян.кВтц буюу 5937,659 мян.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан, 78,894 мян.кВтц буюу 4086,379 мян.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан авч авлага, өглөгийн зөрүүгээр 1,8 сая .төгрөг-ний авлагатай ажиллалаа.

Үйлдвэр санхүүгийн төлөвлөгөөний биелэлт Цахилгаан эрчим хүчний түгээлт төлөвлөлтөөс 22,0 сая.кВтц-аар давж 106,6%, оны эхнээс 92,8 сая.кВтц-аар давж, 102,9% -ийн биелэлттэй байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7,5 сая.кВтц-аар өсчээ.

Дулааны эрчим хүчний түгээлт төлөвлөлтөөс 46,2 мян.Гкал-аар өсч 108,8%-н биелэлттэй байна. Оны эхнээс дулааны үйлдвэрлэл санхүүгийн төлөвлөгөө 92,3 мян.Гкал-аар, үүнээс “УБДС” ХК –д нийлүүлэх дулаан 15,1 мян.Гкал-аар давж байна. Дулааны эрчим хүчний түгээлт өнгөрсөн оны мөн үеэс 79,4 мян.Гкал-аар буюу 16,1% -ийн өсөлттэй байлаа.

Үндсэн тоноглолын ажиллагаа 12-р сард горим ажиллагаанд 8 зуух, 7 турбин оролцсон. Сарын дунджаар 7,0 зуух, 5,96 турбинтэй ажиллаж, нэг зуух бэлтгэлд, турбин бэлтгэлгүй байсан. Тоноглолуудын төлөв байдлын хувьд:

Тайлант сард зуух – 6 удаа, турбин – 9 удаа зогссон.

Нүүрсний зарцуулалт

Уурхай нэгжТухайн сарын

төлөв гүйц зөрүү биелэлтБагануур мян.тн 175,0 187,981 +13,0 107,4%

Шивээ-Овоо мян.тн 170,0 178,944 +8,9 105,3%

Бүгд мян.тн 345,0 366,925 +21,9 106,4%

Мазутын зарцуулалт Энэ сард 120 тн мазут түлэх төлөвлөгөөтэйгээс 115 тн-г түлж, 5 тн мазут хэмнэсэн. Зуухны хүйтэн галлагаа 4 удаа хийгдэж 93 тн мазут, халуун галлагаа 3 удаа хийгдэж

20 тонн мазут түлсэн. 20/XII зуух №2-н К-300–н тойруугийн өмнөх уган дээр үлээлт гарч 15 тонн мазут, 31/XII ГПК -218, 219, 220 фланцаар үлээж ажиллахгүй болсон тул УЕШ-д ороогүй 20 тонн мазут зарцуулсан. Энэ сард нийт 35 тонн мазут үргүй зарцуулсан байна.

Жишмэл түлшний зарцуулалт ○ Цахилгаан эрчим хүч түгээхэд зарцуулах жишмэл

түлшийг - 4,614 гр/кВтц-аар, ○ Дулааны эрчим хүч түгээхэд зарцуулах жишмэл

түлшийг - 0,856кг/Гкал-аар хэмнэж гүйцэтгэлд ноогдох төлөвлөлтөөс 1718 тн жишмэл түлш хэмнэсэн.

Горим параметрийн даалгаварын биелэлт ЭХЗХ-аас батлагдсан ДХЦЭХ-ний зарцуулалтыг 0,19%-аар буюу 784,455 мян.кВтц-аар хэмнэсэн.

№ Үзүүлэлт нэгж12-р сар

төлөв гүйц

1 1тн нүүрс нунтаглахад зарцуулах цахилгаан

кВтц / тн.нүүрс 27,64 27,22

21тн уур боловсруулахад зарцуулах үлээлт соролтын цахилгаан

кВтц / тн.уур 4,13 4,07

3 1тн тэжээлийн ус шахахад зарцуулах цахилгаан

кВтц / тн.тэж ус 8,06 7,94

4 Эргэлтийн усны насосанд зарцуулагдах цахилгаан % 1,01 1,00

5 Дулаанжуулалтын насосонд кВтц / тн.сүлж.ус 0,65 0,64

Уур усны алдагдал Станцын дотоод циклийг нөхөх химийн цэвэрлэсэн усны зарцуулалтыг 1.15%-аар буюу 23874тн конденсат хэмнэсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад химийн цэвэрлэсэн усны зарцуулалт 5904 тонноор нэмэгдсэн байна. Бохир конденсатын схемыг ашиглан 15959 м3 усыг буцаан ашигласан. Осмосын халаагч уурын зарцуулалт 4389 тн буюу цагт 5.9 т/ц байлаа.

Page 3: “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин №01 (93) 2019 оны 01-р сарtpp4.mn/wp-content/uploads/2019/01/EM-201901.pdf · хоолойнуудыг босоо

2018 ОНД МСГЛ-Т БҮРТГЭГДСЭН ЗУУХНУУДЫН ХАЛАХ ГАДАРГУУН ГЭМТЛИЙН СУДАЛГАА

2018 оны 01 сарын 01-ээс 12 сарын 31-ны хооронд зуухнуудын халах гадаргууд нийт 25 удаа гэмтэл гарч МСГЛ-т бүртгэгдэж шинжилгээ, шалгалт хийгдсэн байна.

Бүтцийн өөрчлөлт 11шЗэврэлт 7шҮнсний элэгдэл 2шЗориулалтын бус гангаар оруулга оруулсан 1шГагнуурын дулааны нөлөөллийн муж 4ш

44% буюу 11 удаагийн бүтцийн өөрчлөлттэй гэмтлүүдээс 8 удаа нь уур халаагчийн шугам хоолойд гарсан байна. Үүнд:

Зуух №1-н ○ Уур халаагчийн 4-р үеийн гарах тал 2-р коллектор

зүүнээс 8 дахь пакетны гадна талын хоолой ○ Уур халаагчийн 4-р үеийн баруунаас 29 дэх пакетны

гаднаас 1-р хоолойн доод 900-н булан

Зуух №3-н ○ Уур халаагчийн 4-р үеийн гарах талын баруунаас 2-р

коллекторын 3 дахь пакетны 5-р хоолой

Зуух №5-н ○ Уур халаагчийн 4-р үеийн зүүнээс 4-р коллекторын 9

дэх пакетны 5-р хоолой /галын хотол/

Зуух №7-н ○ Уур халаагчийн 4-р үеийн гарах тал 3-р коллектор

зүүнээс 4 дэхь пакетны гадна талын шугам хоолой ○ Уур халаагчийн 3-р үе орох тал баруунаас 19 дэхь

пакетны гадна талын 900-н шугам хоолой /хойд тал/ ○ Уур халаагчийн 4-р үеийн баруунаас 1-р коллекторын

9 дэх пакетны 5-р хоолой /галын хотол/ ○ Уур халаагчийн 4-р үеийн зүүнээс 2 дахь пакетны

хамгийн гадна талын хоолойн доод 900-н булан

28% буюу зэврэлтээс үүсэлтэй 7 удаагийн гэмтэл нь зуухнуудын экран хоолойд гарсан байна. Үүнд:

Зуух №4-н ○ Баруун талын экраны 1-р панель урдаас 21 дэх шугам

хоолой /21-р тэмдэгт/ ○ Зүүн талын экраны 1-р панель урдаас 12 дахь шугам

хоолой /22-р тэмдэгт/ ○ Нүүрний экраны 3-р панель зүүнээс 3 дахь шугам

хоолой /15-р тэмдэгт/

Зуух №6-н ○ Нүүрний экраны 3-р панель зүүнээс 31, 32-р шугам

хоолойнууд /19-р тэмдэгт/

Зуух №7-н ○ Зүүн талын экраны 1-р панель обдувка-н аппаратны

шагайварын маталттай шугам хоолой /24-р тэмдэгт/ ○ Зүүн талын экраны 1-р панель урдаас 4 дэх шугам

хоолой /21-р тэмдэгт/

Зуух №8-н ○ Арын экраны 1-р панель баруунаас 31 дэх шугам

хоолой /30-р тэмдэгт/

16% буюу гагнуурын дулааны нөлөөллийн мужиас үүсэлт 4 удаагийн гэмтэл гарсан байна. Үүнд:

Зуух №5-н ○ Уур цуглуулах камер ПСК ○ Баруун талын экраны 3-р панель урдаас 4 дэх шугам

хоолой /34-р тэмдэгт/

Зуух №6-н ○ Нүүрний экраны 2-р панель зүүнээс 16, 17-р хоолой,

арын экраны 1-р панель зүүнээс 1, 2-р шугам хоолойнууд /8÷9-р тэмдэгт/

○ Нүүрний экраны 4-р панель баруунаас 16 дахь шугам хоолой /8-р тэмдэгт/

8% буюу үнсний элэгдэлээс үүсэлт 2 удаагийн гэмтэл гарсан.

Зуух №3-н ○ Нүүрний экраны 4-р панель баруунаас 7 дахь шугам

хоолой /12-р тэмдэгт/

Зуух №7-н ○ Уур халаагчийн 3-р үе орох тал баруунаас 19 дэхь

пакетны гадна талын 900-н шугам хоолой /хойд тал/

4% буюу зориулалтын бус гангаар хийгдсэн хоолойноос үүсэлтэй 1 удаагийн гэмтэл гарсан.

Зуух №4-н ○ ПСК-с гарсан продувка хүртэлхи Ø76х13.0мм

хэмжээтэй шугам хоолой

СХА-ны МСГЛ-н Метал судлалын инженер А.Азхүү

Page 4: “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин №01 (93) 2019 оны 01-р сарtpp4.mn/wp-content/uploads/2019/01/EM-201901.pdf · хоолойнуудыг босоо

2018 ОНД МСГЛ-Т БҮРТГЭГДСЭН ЗУУХНУУДЫН ХАЛАХ ГАДАРГУУН ГЭМТЛИЙН СУДАЛГАА

СХА-ны МСГЛ-н Метал судлалын инженер А.Азхүү

2010÷2018 онуудад халах гадаргууд гарсан гэмтлүүдээс металын бичил бүтцийн өөрчлөлттэй гэмтлийн тоо буурахгүй байна.

Сүүлийн жилүүдэд бүтцийн өөрчлөлттэй гэмтэл нь экономайзерт гарах нь багассан боловч уур халаагчийн 4-р үеийн гэмтэл буурахгүй байна. Мөн экран хоолойд бүтцийн өөрчлөлттэй

гэмтэл ихсэх хандлагатай байна.

Халах гадаргуун гэмтүүдийн фото мэдээлэл

Зуух №3-н уур халаагчийн 4-р үеийн гарах талын баруунаас 2-р коллекторын 3 дахь пакетны 5-р хоолой

Шинжилгээнд ирүүлсэн дээж

Шугам хоолойн гадаад голч тэлснээр

хагарч гэмтсэн байдал

Зуух №5-н хамгаалах клапан /ГПК/-н рециркуляцийн Ø32х4мм хэмжээтэй шугам хоолойн гэмтэл

Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд

Шугам хоолойн хагарч гэмтсэн байдал болон шинжилгээ хийсэн дээж

Зуух №7-н зүүн талын экраны 1-р панель урдаас 4 дэх шугам хоолой /21-р тэмдэгт/

Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд

Шугам хоолойн дотор хана хэсэгчилэн

зэврэлтэнд орсон байдал

Зуух №1-н уур халаагчийн 4-р үеийн баруунаас 29 дэх пакетны гаднаас 1-р хоолойн доод 900-н булан

Шугам хоолойн хагарч гэмтсэн байдал

Зуух №6-н нүүрний экраны 2-р панель зүүнээс 16, 17-р шугам хоолой, арын экраны 1-р панель зүүнээс 1, 2 дахь шугам хоолойнууд /8÷9-р тэмдэгт/

Шугам хоолойн бэхэлгээ барьж гагнасан хэсгээр цуурсан хагарсан байдал

Page 5: “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин №01 (93) 2019 оны 01-р сарtpp4.mn/wp-content/uploads/2019/01/EM-201901.pdf · хоолойнуудыг босоо

НАХ-ийн СТНБТХ мэргэжилтэн Ч.Баясгалан

СПОРТЫН МЭДЭЭ МЭДЭЭЛЛҮҮД

2018 оны 12-р сарын 21нд Футзалны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж шилдгүүдээ тодрууллаа. Эрчим хөлбөмбөгийн клубын баг тамирчид аваргын алтан медаль хүртэж 1-р Лигт тоглох эрхээ гардан авсан бол тус тэмцээний “Шилдэг хаалгач”-аар Эрчим багийн тамирчин, ТДЦ-ийн дамжлагын машинч Б.Ариунболд, “Шилдэг хагас хамгаалагч”-аар М.Төгөлдөр нар тус тус шалгарлаа.

2018 оны шилдгүүдийг тодруулдаг МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно-2018” ёслолын ажиллагаа 12-р сарын 21-нд явагдаж өндөрлөлөө. Энэ жилийн шилдэг спортын клубээр МХБХ-ын “Үндэсний дээд лиг”-т 12 дараалан түрүүлсэн амжилтаараа “Эрчим” хөлбөмбөгийн баг тодорч энэхүү нэр хүндтэй шагналыг 2 дах удаагаа хүртлээ. 2015 онд анх удаа хүртэж байсан бол ийнхүү 3 жилийн дараа дахин хүртэж байна.

МУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн анхны дасгалжуулагч н.Шархүү агсны нэрэмжит ахмад хөлбөмбөгчдийн футзалны аварга шалгаруулах тэмцээн явагдаж 49-54 насны ангилалд “Эрчим” клубын ахмадын 2 баг оролцсон. Тэмцээний аваргын төлөө 2 баг маань шалгаран хоорондоо тоглож үндсэн цагт 2:2-оор тэнцэн торгуулийн цохилтоор тоглолтын ялагчыг тодруулахад 1-р баг алтан медаль, 2-р баг мөнгөн медаль хүртэж 2019 оны улирлын тоглолтыг алт, мөнгөн медалиар эхлүүллээ.

Энэ сард болох уралдаан тэмцээн ○ Компанийн аварга шалгаруулах 100 буудалт даамны

тэмцээн энэ сарын 17нд болох бол шатрын тэмцээн 24нд тус тус зохион байгуулагдана.

○ Мөн өсвөрийн футзалны УАШ тэмцээн U-10,12,14,16 насны ангилалаар, ахмадын УАШ тэмцээн тус тус болох бол футзалны 1-р лигийн тэмцээн 3-р сар хүртэл үргэлжлэн явагдана.

○ Эрчим волейболын клуб нь 2019 оны тэмцээнийхээ бэлтгэлийг хангаад эхэлсэн байна. Авхаалж самбаа, хурд хүчээрээ өрсөлдөн тэмцэх эхний тэмцээн нь “HASU-CUP 2019” юм байна. Тамирчиддаа амжилт хүсье.

Page 6: “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин №01 (93) 2019 оны 01-р сарtpp4.mn/wp-content/uploads/2019/01/EM-201901.pdf · хоолойнуудыг босоо

ХӨРГӨХ ЦАМХАГ БА УТААНЫ ХИЙ

Ердийн салхижуулалттай хөргөх цамхаг нь цахилгаан станцуудын хувьд заавал байх салшгүй зүйл бөгөөд эрчим хүчний үр ашигтай үйлдвэрлэл явуулах болон хүрээлэн буй орчныг тэнцвэржүүлэхэд аль алинд нь хувь нэмрээ оруулж байдаг. 1970-аад оноос Германы эрчим хүч үйлдвэрлэгчид шинэчлэлийн хөтөлбөр эхлүүлсэн нь шинэ дэвшилтэт уурын зуухны технологиос гадна хөргөх цамхагийн найдвартай загвар бүхий барилга байгууламжийн судалгаа, үйлдвэрлэлд энэ шинэчлэлийн бодлого нь чиглэж байв. Үндсэн зорилго нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахын зэрэгцээ зардлыг боломжит доод түвшинд хүртэл бууруулах юм.

Ердийн салхижуулалттай хөргөх цамхаг ашиглах нь усны хэрэглээ багатайгаар, байгалийн усыг бохирдуулахгүйгээр дулааны цахилгаан станцуудын хөргөлтийг хангах хамгийн үр дүнтэй арга юм.

Зураг №1. Утааны хий зайлуулах хөргөх цамхагтай ДЦС-ын схем.

Дээрх бодлогын хүрээнд хатуу түлшээр ажилладаг дулааны цахилгаан станцаас ялгарах ялгарлыг бууруулахад хөргөх цамхаг нь өөрийн үндсэн үүргээс гадна, шаталтаас ялгарсан утааны хийг бүрэн цэвэршүүлсний дараа түүнийг агаар мандалд хаях яндангийн үүргийг давхар гүйцэтгэн ажиллах боломжтой гэж үзсэн. Энэ холимог ажиллагаа нь орчин үеийн Европын дулааны цахилгаан станцуудын хувьд онцлог болоод байгаа юм. ХБНГУ-ын дулааны цахилгаан станцууд нь нийтдээ 6 ГВт цахилгаан эрчим хүчний чадалтай бөгөөд ихэвчлэн хүрэн нүүрс ба чулуун нүүрсээр ажилладаг. Тэдгээрт 1980-аад оноос янданг орлон ажиллах боломжтой, хөргөх цамхаг суурилуулан ашиглаж эхэлсэн. 2000-аад оноос БНХАУ энэ технологийг туршин ашиглаж байна.

ХБНГУ-ын хөргөх цамхагуудын дийлэнх нь хөргөх цамхагаар дамжин утааны хийг агаарт хаях үүрэг бүхий давхар үүрэгтэй байдаг ба үүний цаад зорилго нь байгаль орчныг хамгаалах юм. Байгаль орчин хамгаалах хуулийн дагуу хатуу түлшээр ажилладаг Европын холбооны ихэнх улсуудын ДЦС-ын утааны хийг шүлтлэг шингэнээр угааж хүхрийн найрлагаас цэвэрлэдэг бөгөөд азотын ислийг мөн адил утааны хийнээс зайлуулдаг. Үүний дараагаар өндөрлөсөн шугамаар утааны хийг хөргөх цамхагт өгч агаарт хаядаг.

Зураг №2. Хөргөх цамхагийн загварчлал.

Гэхдээ хөргөх цамхагт цэвэрлэсэн утааны хий дамжуулах хоолойгоос утааны хийнээс зайлуулагдаагүй үлдсэн үлдэгдэл хүхрийн улмаас түүний дотор гадаргууд бага хэмжээтэй хүчлийн ууран давхарга үүсч, гэмтэл гардаг сул тал бий. Энэ сул талыг үгүй болгох зорилгоор хүчил тэсвэртэй өндөр чанартай бетоныг боловсруулан гаргаж авсан. Дээрх давуу талаас гадна сул талтай байсан нь өндөр чанарын бетон нь их биеийн хөндлөн огтлолын дагуу дулааны хүчдэлд тэсвэргүй, салхи шуурганы динамик үйлчлэлд тэсвэргүй, үүний улмаас их биед нэмэлт хагарлын асуудал үүсгэдэг байсан. Энэ байдлыг шийдэхээр хөргөх цамхагийн их биений загварчлалыг хийж, туршилтыг маш олон лабораториудад хийсэн. Туршилтын үр дүнд олон төрлийн материал гарган авсан ба утааны хийн тархах талбай нэмэгдсэн боловч нэгж талбайд ногдох бохирдуулагчийн хэмжээ үлэмж хэмжээгээр буурч байсан. Ингэснээр шинээр баригдах ДЦС-уудад энэ технологийг ашиглах нөхцөл бүрдсэн.

Зураг №3. Утааны хий зайлуулах хөргөх цамхагтай ДЦС дээрээс харагдах байдал.

Энэ төрлийн хөргөх цамхаг ашиглах нь байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулахаас гадна утааны яндан барихад газар шаардлагагүй, хөрөнгө оруулалтын зардал болон түүнд засвар үйлчилгээ хийх зардлыг хэмнэх үр ашигтай тул хөдөө аж ахуй, газар тариалангийн бүсэд барих ДЦС-уудад энэ технологийг өргөнөөр ашиглаж байна.

СХА-ны Судалгааны инженер Э.Ганбат

Page 7: “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин №01 (93) 2019 оны 01-р сарtpp4.mn/wp-content/uploads/2019/01/EM-201901.pdf · хоолойнуудыг босоо

Компанийн эмнэлэг

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН 2018 ОНЫ ШИЛДГҮҮД

Монгол Улсын гал голомт болсон эрчим хүчний салбар 2018 онд хийсэн ажлаа дүгнэж, шилдэг байгууллага, шилдэг бүтээн байгуулалт, шилдэг менежер, шилдэг ерөнхий инженер, шилдэг инженер, шилдэг мастер, шилдэг ажилтнуудыг тодруулж, шагналыг гардууллаа. Салбарын багана болсон шилдэг байгууллага хамт олон, ажилтнууд, онцлох төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч хамт олныг өнөөдөр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Дэд сайд Т.Гантулга, Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан нар хүлээн авч баяр хүргэсэн юм.

Эрчим хүчний сайдын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Салбарын шилдэг шалгаруулах комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай” дугаар 174 тушаалаар Дэд сайд Т.Гантулга даргатай ажлын хэсэг байгуулагдан ажлын хэсгийн хурлыг 2018 оны 12-р сарын 04-ны өдөр хуралдсан. Хурлын шийдвэрийн дагуу эрчим хүчний салбарын төрийн өмчит 44, хувийн хэвшлийн 14 үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирал нарт болон нээлттэй байдлаар шилдгийг шалгаруулах журмын хамт хүргүүлсэн юм.

Эрчим хүчний салбарын төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, бүтээн байгуулалт, инженер, техникийн ажилтнуудыг 2018 оны ажлын үр дүн, онцгой амжилт бүтээлийг нь үнэлж дараах үзүүлэлтүүдээр 2018 оны салбарын шилдгээр тус тус шалгарууллаа. Үүнд:

1.1. Эрчим хүчний салбарын 2018 оны ШИЛДЭГ ТӨРИЙН ӨМЧИТ БАЙГУУЛЛАГА-аар “Дорнод бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компани;

1.2. Эрчим хүчний салбарын 2018 оны ШИЛДЭГ ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГА-аар “М-Си-Эс интернэйшнл” хувьцаат компани;

1.3. Эрчим хүчний салбарын 2018 оны ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ-аар “ЦДҮС” ТӨХК-ийн Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн төслийн 110 кВ-ын “Ширээт” ЦДАШ, 110/10 кВ-ын “Ширээт” дэд станцын барилга угсралтын ажил;

1.4. Эрчим хүчний салбарын 2018 оны ШИЛДЭГ МЕНЕЖЕР-ээр “Дорнод бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Гэндэнжамцийн Отгонбаатар;

1.5. Эрчим хүчний салбарын 2018 оны ШИЛДЭГ ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР-ээр “Дулааны цахилгаан станц-2” төрийн өмчит хувьцаат компанийн ерөнхий инженер Батчулууны Мягмаржав;

1.6. Эрчим хүчний салбарын 2018оны ШИЛДЭГ ИНЖЕНЕР-ээр “Багануур дулааны станц” ТӨХК-ийн цахилгааны инженер Нямбуугийн Гэлэгмаа, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Үйлдвэрлэл, хөгжлийн хэлтсийн ахлах инженер Сүрэнжавийн Мөнхбаяр, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баруун түгээх төвийн кабелийн засварын инженер Дашзэвэгийн Бямбадорж нар;

1.7. Эрчим хүчний салбарын 2018 оны ШИЛДЭГ МАСТЕР-аар “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн Зуухан цехийн арматур, шугам хоолойн засварын мастер Жамъянсүрэнгийн Эрдэнэбилэг, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн Механик цехийн сантехникийн мастер Шаравпилын Мөнхбат, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Зүүнхараа салбарын мастер Болдын Баярсайхан нар;

1.8. Эрчим хүчний салбарын 2018 оны ШИЛДЭГ АЖИЛТАН-аар “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх” ТӨХК-ийн байцаагч-монтёр Самбуудоржийн Болд, “Шарын гол” ХК-ийн Цахилгаан цехийн өндөр хүчдэлийн монтёр Шөненбай Санат, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Зүүн түгээх төвийн агаарын шугам, сүлжээний засвар, үйлчилгээний монтёр Очирбатын Гончигдорж нарыг тус тус шагнаж урамшууллаа.

Эрчим хүчний салбарын 2018 оны шилдэг бүтээн байгуулалтын ажил, шилдэг төрийн өмчийн болон хувийн хэвшлийн байгууллагыг цом, өргөмжлөлөөр, шилдэг менежер, шилдэг ерөнхий инженер, шилдэг инженер, шилдэг мастер, шилдэг ажилтныг тууз, өргөмжлөл мөнгөн шагналын хамт тус тус гардуулан өгсөн юм.

ОСГОЛТ

Гадаа хүйтний эрч ихсэнттэй холбоотой осголтоос урьдчилан сэргийлэх анхан шатны тусламж үйлчилгээний талаар ойлголтыг өгч байна.

Хөлдөлт гэдэг нь: нам даралтын температурын улмаас хэсэг газрын арьс, улмаар эд эрхтэнүүдийн цусан хангамж алдагдаж хүйтэнд хайрагдсанаас арьсны бүтэц өөрчлөгдөхийг хэлнэ. Биеийн захын хэсгүүд болох гар хөлийн хуруунууд, чих хамар, хацар, эрүү гар хөлийн үзүүр ихэвчлэн хөлддөг.

Ерөнхий шинж тэмдэг: ○ Даарч чичэрсэн ○ Бүх биеийн болон мөчдийн арьс биржийсэн / галууны арьс

мэт / ○ Судасны цохилт олширсон. / 1мин 80-с дээш/ ○ Хөлдсөн хэсгийн арьсыг тэмтэрэхэд хүйтэн, хатуурч

зузаарсан мэт байна. ○ Мөчид хөлдвөл хөдөлгөөн хязгаарлагдана.

Осголт гэдэг нь: Хүйтэн нойтон, салхи шуургатай газар удаан хугацаагаар байснаас биеийн ерөнхий дулаан буурч, бүр эрхтэн тогтолцооны талаас өөрчлөлт гарахыг хэлнэ. Осголтын үед яаралтай арга хэмжээ авахгүй бол үхэлд хүрэх аюултай.

Шинж тэмдэг: ○ Биеийн температур 33 градус хүртэл буурах ○ Маш их даарч, чичэрсэн ○ Арьсны өнгө нилэнхүйдээ цайж, хөхөлбөр туяатай болно. ○ Барихад маш хүйтэн ○ Хөдөлгөөн хязгаарлагдаж, явах хөдлөхөд бэрхшээлтэй

болсон ○ Нүд нь гөлөрсөн

○ Судасны цохилт цөөрсөн / 1мин 60-с доош / ○ Нойр их хүрч нойрмоглоно. ○ Ухаан санаа өөрчлөгдөнө. ○ Биеийн температур 30 градус хүрч буурахад ухаан алдаж

үхэлд хүргэдэг.

Анхны тусламж: ○ Амьсгал судасны цохилтыг шалгана. ○ Гэмтсэн хүнээ салхи, бороо, цасан шамрага, чийгтэй

орчноос холдуулж хуурай, дулаан газар аваачна. ○ Хөлдөж осгосон хүнийг аль болох өөрөөр нь явуулахгүй

хөдөлгөхгүй байхаар зөөвөрлөнө. ○ Хөлдөж осгосон хүнийг босоо байрлалд байлгана. ○ Хүйтэн, нойтон хувцасыг тайлна. ○ Дулаан хөнжлөөр хучна ○ Дулааныг барихын тулд толгойг хучна. ○ Хэрвээ ухаантай байвал халуун юм уулгана. ○ Дулаацна. 2 янзаар дулаацуулна.

1. Шууд биеийн дулаан хэсгээр хүрэлцүүлэх. 2. Гадны зүйлээр буюу бүлээн жин, шилтэй ус зэргийг

том судасны цэгүүд дээр тавих. Хөлдсөн гар хөлийг биеийн дулаантай ойролцоо буюу 36,5-37 градусын бүлээн усанд дүрнэ. Хөлдсөн хэсгийг аль болох дулаацаж гэстэл дүрнэ.

○ Цэвэр боолт хийнэ. Хэрвээ хөл гар хуруунууд хөлдсөн бол хуруунуудын хооронд ариун жийргэвч хавчуулж бооно.

○ Шаардлагатай тохиолдолд эмнэлэгийн тусламж дуудах буюу ойролцоох эмнэлэгт хүргэнэ.

СХА-ны Патентын мэргэжилтэн В.Содномцэрэн

Page 8: “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин №01 (93) 2019 оны 01-р сарtpp4.mn/wp-content/uploads/2019/01/EM-201901.pdf · хоолойнуудыг босоо

Өтгөн хаталт гэдэг нь 48 цагаас дээш хугацаанд өтгөн гарахгүй байхыг хэлнэ.

Өтгөн хатах нь буруу хооллож байгаагийн анхны бөгөөд гол шинж тэмдэг. Статистик мэдээнээс үзвэл манай улсын хүн амын 37.7% нь өтгөн хаталттай байна гэсэн судалгааны дүн гарсан. Үүнээс харахад буруу хооллодог хүн

наад зах нь 1/3 байна гэсэн үг.

Өтгөн хатах нь олон өвчний үед тохиолдох боловч ихэвчлэн хөдөлгөөн дутагдах, хэт их идэх, таргалах, хоол тэжээлээр орох эслэг дутагдах, хөдөлгөөний идэвхигүй байдал, туулгах эм ихээр хэрэглэсэнтэй холбоотой үүсдэг.

Хүнсний эслэг нь хоолны бөөнийг гэдэсний хөндийгөөр хурдан явуулах, гэдсэнд дулаан үүсгэх, гэдэсний микрофлорын өсөлтийг дэмжих, өтгөн хатахаас сэргийлэх үүрэгтэй.

Хэт их хооллох, махан хоол их идэхэд өтгөний хэмжээ багасч өтгөн гарах хэм алдагдаж дутуу боловсорсон хүнсний зүйл бүдүүн гэдсэнд хуримтлагдаж илжирдэг.

Дээрх байдал нь гэдэсний хэвийн үед байх микрофлорын хэмжээнд өөрчлөлт оруулж өтгөн хатахад хүргэдэг.

Илрэх шинж тэмдэг ○ 7 хоногт 3-аас цөөн удаа хүндээр бие засах ○ Хэт их дүлэх (хүндээр бие засах хугацааны 25%-ийг

дүлэхэд зарцуулах) ○ Өтгөн хатуу, хоргол мэт байх ○ Бүдүүн, шулуун гэдэсний хэсэгт бөглөрсөн мэт

мэдрэмж төрөх ○ Өтгөнөө дутуу гаргасан мэт санагдах ○ Өтгөнөө бүрэн гүйцэд гадагшлуулахын тулд гараа

оролцуулах шаардлага гарах ○ Ам, ялгадсаас өмхий үнэр гарах

Оношлогоо Ихэнх тохиолдолд эслэг багатай, цэвэршүүлсэн бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх, шингэн бага уух, хөдөлгөөнгүй байх зэрэг нь өтгөн хаталтыг үүсгэдэг болох нь тогтоогдсон.

Хэдийгээр ямар нэгэн шинжилгээ хийлгэх шаардлагагүй ч өтгөн хаталтын хугацаа, хүндийн зэрэг, нас, өтгөнд цус байгаа эсэх, өтгөн гадагшлалт өөрчлөгдөх байдал, сүүлийн үеийн биеийн жингийн өөрчлөлт зэргээс шалтгаалан оношлогооны шинжилгээг төлөвлөнө.

Өтгөн хаталт цочмог үүссэн тохиолдолд гэдэсний түгжрэлээс ялган оношлох хэрэгтэй. Шулуун гэдэсний хурууны үзлэгээр эмзэглэл, түгжрэлийг оношлож, бари ашиглан рентген хийж, мөн дурандаж шинжилж болно.

Дасгал хөдөлгөөн Дасгал хөдөлгөөн хийх нь биеийн ерөнхий эрүүл мэнд болон олон өвчний үед тустай байдаг. Өтгөн хаталтын үед дасгал хийх нь бүдүүн гэдэсний гүрвэлзэх

хөдөлгөөн сайжруулах, өтгөн гэдсээр дамжих хугацааг богиносгоход тустай.

Хооллолт ○ Шингэн хангалттай уух: Өдөрт хамгийн багадаа 6 аяга,

ерөнхийдөө 8 аяга шингэн уух ба шингэн ундаануудын дотроос ус нь хамгийн тохиромжтой. Эслэг нь усыг ихээр татаж, өтгөний хэмжээг нэмэгдүүлж, зөөллөн хялбар гадагшлуулахад тусладаг.

○ Эслэг ихтэй хоол хүнс хэрэглэх: Хүний биед задарч шингэдэггүй нүүрс усыг ЭСЛЭГ гэнэ. Эслэг нь хоолны бөөнийг гэдэсний хөндийгөөр хурдан явуулах, гэдсэнд дулаан үүсгэх, гэдэсний микрофлорын өсөлтийг дэмжих, өтгөнийг зөөллөж өтгөний хэмжээ, гарах давтамжийг ихэсгэдэг. Мөн хэд хэдэн төрлийн хорт бодис эргэн шимэгдэлтийг саатуулснаар цөөнгүй өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Эслэг нь шинэ, ногоо жимс бүтэн үрийн хүнсүүд (2-р гурил, хүнсний хивэг түүгээр хийсэн бүтээгдэхүүнүүд)-д баялаг агуулагдах бөгөөд насанд хүрсэн хүн өдөрт 20-35гр эслэг хэрэглэхийг зөвлөдөг.

○ Хүнсний тос: Хүнсэндээ аль болох байгалийн гаралтай тоснууд болох авокадо, эрдэнэшиш, самарт агуулагдах тоснуудыг хэрэглэх. Өдөрт хэрэглэх тосны хэмжээ 25гр байна.

Амьдралын хэв маяг Завгүй буюу аялж байх үедээ аль болох бие засах цагийг өөртөө гаргаж, хүндрэмээр санагдсан үедээ хойшлуулалгүй бие засах газрыг зорьж байгаарай. Элгээ хөштөл инээх нь гэдсэнд иллэг болох төдийгүй стрессийг тайлж өтгөн хаталтыг эмчлэхэд тустай. Стрессийн үед ам хуурайшиж, зүрх хурдан цохилж, гэдэсний гүрвэлзэлт зогсдог. Тийм учраас стрессээ тайлж байх нь өтгөн хаталтыг эмчлэх нөлөөтэй.

Туулгах эм, бургуй хэрэглэхээ болих Учир нь химийн гаралтай туулгууд, гэдэс цэвэрлэх цайнууд нь дасгах нөлөө үзүүлдэг учраас өтгөн хаталтын байдлыг улам хүндрүүлдэг.

Эдгээрийг хэт ихээр удаан хугацаагаар хэрэглэх нь бүдүүн гэдэсний мэдрэлийн эсийг гэмтээж, өөрийн жамаар агших явцыг алдагдуулдаг. Тиймээс туулга, эмийг ганц удаа буюу эцсийн бүлэгт л хэрэглэх нь тохиромжтой.

ӨТГӨН ХАТАЛТЫН ҮЕИЙН ХООЛ ШИМ ТЭЖЭЭЛ

Эрчим зоогийн газар

Улаанбаатар хотБГД, 20-р хорооЭрчим хүчний гудамж

Утас: 7017-1284Факс: 7017-1284

Дугаарыг эрхэлсэн: А.АзхүүЭхийг бэлтгэсэн: Ц.УуганзаяаХэвлэлтэнд өгсөн: 2019.01.15