8
№6 (62) 2016 оны 6-р сар 2-р нүүрт 3-р нүүрт 4-р нүүрт 5-р нүүрт 6-р нүүрт 7,8-р нүүрт Спортын мэдээ Компанийн 2016 оны 4-р сарын ТЭЗҮ-үүд Захиргаа Хүний нөөцийн Алба Хяналтын албаны мэдээлэл ГАЛ СӨНӨӨГЧИД ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА “ДЦС-4” ТӨХК-ийн Хяналтын албаны Гал сөнөөгчид Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх, Гамшгаас хамгаалах албаны тэнхимээс зохион байгуулсан мэргэжил дээшлүүлэх сургалтанд амжилттай хамрагдан гэрчилгээгээ гардан авлаа. ХАМТЫН ГЭРЭЭГЭЭ БАТАЛЛАА “ДЦС-4” ТӨХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо 4 жил тутам шинэчлэн баталгаажуулдаг Хамтын гэрээгээ 2016 оны 06-р сарын 09-ны өдөр хуралдан баталлаа. Жил бүрийн 5 дугаар сарын 20- нд Дэлхийн Хэмжил зүйн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд 1875 онд Метрийн конвенцийг баталсны ойн өдөр юм. 2016 оны Хэмжил зүйн өдөр “Динамик ертөнц дэх хэмжилт” сэдэвт семинари зохион байгуулж 30 гаруй компани, байгууллагын төлөөлөгч оролцсон. Уг сэдвээр нийт 10 гаруй илтгэгч илтгэл тавьсан ба ХА-ны инженер А.Батболд “Дулааны цахилгаан станц дахь динамик хэмжилт” сэдвээр илтгэл тавилаа. Мөн “Стандартчилал хэмжилзүйн тэргүүний ажилтан” цол тэмдгээр ЦЦ-ийн инженер О.Баяраа, ЦЦ-ийн хэмжүүрийн монтёр Б.Батчимэг, ДХХАЦ-ийн засварчин Ц.Баярмагнай нар тус тус шагнууллаа. ДЭЛХИЙН ХЭМЖИЛ ЗҮЙН ӨДӨР ДЦС – 4 ” ТӨХК – ийн ажиллагсдын дунд зарласан Илтгэлийн уралдаан “ДЦС – 4” ТӨХК – ний алба,хэлтэс, цех ,нэгж,хэсгүүдэд ажилдаа хэрэгжүүлэхээр зорьж байгаа шинэ техник, технологийг ажилдаа хэрхэн нэвтрүүлэн хэрэгжүүлэх , энэ талаар хамт олонд хүргэж мэдээлэх, гарах үр дүнг нь техникийн хувьд ямар дэвшилд хүрэх, эдийн засгийн үр ашгийг тооцоогоор гаргаж харуулах, ажиллагсдын бүтээлч идэвх санаачлагыг өрнүүлэх зорилготой уламжлал болгон 4 дахь жилдээ явуулж байгаа илтгэлийн уралдааныг 2016 оны 05-р сарын 25-аас 06 – р сарын 14 –ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж явууллаа. Уралдаанд ажиллагсадаас ЦЦ- 4 , ТЦ-3, МЦ-2, СХА-2, ТДЦ-1, ХА-1, ҮА-1 нийт 14 илтгэл ирсэн бөгөөд 2 үе шаттай дүгнэв. 2016-06-10,13 –ны өдөр шүүгчид ирүүлсэн 14 илтгэлийг илтгэл тус бүр дээр хэлэлцэн шүүж II -р шатанд 5 илтгэлийг хамт олонд танилцуулагдсанаас дараах 3 илтгэл шалгарлаа. Байр эзэлсэн илтгэлүүд: д/д Илтгэлийн нэр,агуулга Илтгэлээ ирүүлсэн хүний Цех нэгж албан тушаал Эзэлсэн байр 1 Механик Цехийн хүчилтөрөгчийн аж ахуйн компрессорын хөргөлтийн усыг дахин ашиглах нь. Механик цехийн Хүчилтөгрөгчийн Аж ахуйн мастер Н.Биелхаан I байр .нэг Зөөврийн комьпютер 2 Генераторын холхивч дээр үүссэх тэнэмэл гүйдлийн хамгаалалт, дохиолол, хяналтын хэлхээний шинэчлэл Цахилгаан цех, реле хамгаалалт автоматикийн монтёр С.Цэндбаяр II байр .нэг Таблет 3 Өгөгдсөн цахилгаан болон дулааны ачааллыг станцын агрегатуудад оновчтойгоор хувиарлаж үйлдвэрлэх нь Турбин цехийн баланс доргионы мастер С.Пүрэвсүрэн III байр.нэг Таблет СХА-ны патентын мэргэжилтэн В.Содномцэрэн Мэдлэг-2016 Нийгэм ахуйн хэлтсээр хийсэн айлчлал Эко хэрэглээ дугуй Улаанбурханы эсрэг вакцин

ДЦС – 4 ” ТӨХК – ийн ажиллагсдын дунд зарласан Илтгэлийн ...tpp4.mn/wp-content/uploads/2016/06/EM-2016-05r-sar.pdf · үзүүлэх

  • Upload
    others

  • View
    4

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ДЦС – 4 ” ТӨХК – ийн ажиллагсдын дунд зарласан Илтгэлийн ...tpp4.mn/wp-content/uploads/2016/06/EM-2016-05r-sar.pdf · үзүүлэх

№6 (62) 2016 оны 6-р сар

2-р нүүрт 3-р нүүрт 4-р нүүрт 5-р нүүрт 6-р нүүрт 7,8-р нүүртСпортын мэдээ

Компанийн 2016 оны 4-р сарын ТЭЗҮ-үүд

Захиргаа Хүний нөөцийн Алба

Хяналтын албаны мэдээлэл

ГАЛ СӨНӨӨГЧИД ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

“ДЦС-4” ТӨХК-ийн Хяналтын албаны Гал сөнөөгчид Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх, Гамшгаас хамгаалах албаны тэнхимээс зохион байгуулсан мэргэжил дээшлүүлэх сургалтанд амжилттай хамрагдан гэрчилгээгээ гардан авлаа.

ХАМТЫН ГЭРЭЭГЭЭ БАТАЛЛАА “ДЦС-4” ТӨХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо 4 жил тутам шинэчлэн баталгаажуулдаг Хамтын гэрээгээ 2016 оны 06-р сарын 09-ны өдөр хуралдан баталлаа.

Жил бүрийн 5 дугаар сарын 20-нд Дэлхийн Хэмжил зүйн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд 1875 онд Метрийн конвенцийг баталсны ойн өдөр юм. 2016 оны Хэмжил зүйн өдөр “Динамик ертөнц дэх хэмжилт” сэдэвт семинари зохион байгуулж 30 гаруй компани, байгууллагын төлөөлөгч оролцсон. Уг сэдвээр нийт 10 гаруй илтгэгч илтгэл тавьсан ба ХА-ны инженер А.Батболд “Дулааны цахилгаан станц дахь динамик хэмжилт” сэдвээр илтгэл тавилаа. Мөн “Стандартчилал хэмжилзүйн тэргүүний ажилтан” цол тэмдгээр ЦЦ-ийн инженер О.Баяраа, ЦЦ-ийн хэмжүүрийн монтёр Б.Батчимэг, ДХХАЦ-ийн засварчин Ц.Баярмагнай нар тус тус шагнууллаа.

ДЭЛХИЙН ХЭМЖИЛ ЗҮЙН ӨДӨР

“ДЦС – 4 ” ТӨХК – ийн ажиллагсдын дунд зарласан Илтгэлийн уралдаан

“ДЦС – 4” ТӨХК – ний алба,хэлтэс, цех ,нэгж,хэсгүүдэд ажилдаа хэрэгжүүлэхээр зорьж байгаа шинэ техник, технологийг ажилдаа хэрхэн нэвтрүүлэн хэрэгжүүлэх , энэ талаар хамт олонд хүргэж мэдээлэх, гарах үр дүнг нь техникийн хувьд ямар дэвшилд хүрэх, эдийн засгийн үр ашгийг тооцоогоор гаргаж харуулах, ажиллагсдын бүтээлч идэвх санаачлагыг өрнүүлэх зорилготой уламжлал болгон 4 дахь жилдээ явуулж байгаа илтгэлийн уралдааныг 2016 оны 05-р сарын 25-аас 06 – р сарын 14 –ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж явууллаа. Уралдаанд ажиллагсадаас ЦЦ- 4 , ТЦ-3, МЦ-2, СХА-2, ТДЦ-1, ХА-1, ҮА-1 нийт 14 илтгэл ирсэн бөгөөд 2 үе шаттай дүгнэв. 2016-06-10,13 –ны өдөр шүүгчид ирүүлсэн 14 илтгэлийг илтгэл тус бүр дээр хэлэлцэн шүүж II -р шатанд 5 илтгэлийг хамт олонд танилцуулагдсанаас дараах 3 илтгэл шалгарлаа. Байр эзэлсэн илтгэлүүд:

д/д Илтгэлийн нэр,агуулга Илтгэлээ ирүүлсэн хүнийЦех нэгж албан тушаал Эзэлсэн байр

1Механик Цехийн хүчилтөрөгчийн аж

ахуйн компрессорын хөргөлтийн усыг дахин ашиглах нь.

Механик цехийн Хүчилтөгрөгчийн Аж ахуйн

мастер Н.Биелхаан

I байр .нэгЗөөврийн

комьпютер

2

Генераторын холхивч дээр үүссэх тэнэмэл гүйдлийн хамгаалалт, дохиолол, хяналтын хэлхээний

шинэчлэл

Цахилгаан цех, реле хамгаалалт автоматикийн

монтёр С.Цэндбаяр

II байр .нэгТаблет

3

Өгөгдсөн цахилгаан болон дулааны ачааллыг станцын агрегатуудад

оновчтойгоор хувиарлаж үйлдвэрлэх нь

Турбин цехийн баланс доргионы мастер

С.Пүрэвсүрэн

III байр.нэг Таблет

СХА-ны патентын мэргэжилтэн В.Содномцэрэн

Мэдлэг-2016

Нийгэм ахуйн хэлтсээр хийсэн

айлчлал

Эко хэрэглээ дугуй

Улаанбурханы эсрэг вакцин

Page 2: ДЦС – 4 ” ТӨХК – ийн ажиллагсдын дунд зарласан Илтгэлийн ...tpp4.mn/wp-content/uploads/2016/06/EM-2016-05r-sar.pdf · үзүүлэх

6 (62) 2016 оны 6-р сар 2 ЭРЧИМ МЭДЭЭ

КОМПАНИЙН 2016 ОНЫ 5-Р САРЫН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Төлөвлөгөөний биелэлтДиспетчерийн графикийн төлөвлөгөөний биелэлт

№ Үзүүлэлт НэгжТухайн сарын

Төлөв Гүйц Зөрүү Биелэлт

1 ЦЭХ-ний түгээлт сая.кВтц 235,9 240,7 +4,8 102,0

2 ДЭХ-ний түгээлт мян.Гкал 161,7 161,7 - 100,0

Тайлант хугацаанд диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө Цахилгаан эрчим хүчинд 102,0% Дулааны эрчим хүчинд 100,0% биеллээ.

ДҮТ-ийн диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө болон биелэлтНэмэх шийдвэр Хасах шийдвэр Диспетчерийн графикийн

зөрчил Ачаалал Диспетчерийн төлөвлөгөөний биелэлт

удаа мян.кВтц удаа мян.кВтц удаа мян.кВтц Дээд Доод мян.кВтц

62 5400,362 35 1585,978 4 573,782 505 255 4826,580

СПОТ зах зээлийн талаар Энэ сард СПОТ арилжааны зах зээлд 2,4 сая, төгрөгний авлагатай. СПОТ арилжааны зах зээлээс 47,230 мян,кВтц буюу 0,4сая.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан авч, 428,946 мян,кВтц буюу 2,8 сая.төгрөгийн цахилгаан эрчим хүч худалдсан.Оны эхнээс бусад станцуудаас 4,9 сая.төгрөгийн авлагатай байна.

Үйлдвэр санхүүгийн төлөвлөгөөний биелэлт Цахилгаан эрчим хүчний түгээлт төлөвлөлтөөс 4047,875 мян,кВтц-аар давж 101,7%, өнгөрсөн оны мөн үеэс 8322,939 мян,кВтц-аар буюу 3,58%- иар өссөн. Оны эхнээс хэрэглээний бууралтаас шалтгаалан цахилгаан эрчим хүчний үйлдвэр санхүүгийн төлөвлөгөө 14687,312 мян,кВтц-аар тасарч 98,9% -ийн биелэлттэй байна. Дулааны эрчим хүчний түгээлт төлөвлөлтөөс 13520 Гкал-аар буурч 92,3%-н биелэлттэй, өнгөрсөн оны мөн үеэс 5077 Гкал буюу 3,04%-иар буурсан.

Үндсэн тоноглолын ажиллагаа 5-р сарын горим ажиллагаанд 6 зуух, 7 турбин оролцсон. Сарын дунджаар 4,09 зуух, 4,11 турбинтэй ажиллаж, 2,16 зуух, 0,87 турбин бэлтгэлд байлаа.

№ Үзүүлэлт Нэгж Зуух Турбин

1 Ажилдтоо 4,09 4,11

цаг 3041 3057

2 Бэлтгэлдтоо 2,16 0,87

цаг 1604 645

3 Төлөвлөгөөт засварттоо 1,22 -

цаг 904 -

4 Гэмтэлдтоо 0,53 2,02

цаг 403 1506

Үндсэн тоноглолын зогсолтыг анхны төлөвлөлт, сарын ажиллагааны график, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал:

Үзүүлэлт Анхны төлөвлөгөө

өссөн/+/ буурсан/-/

Сарын тоноглолын ажиллагааны график

өссөн/+/ буурсан/-/ 2015 оны 5-р сар өссөн/+/

буурсан/-/

Зуухны Зогсолт 7 -1 4 +2 9 -3

Турбины зогсолт 4 +2 3 +3 9 -3

Оны эхний 5-н сараар анхны төлөвлөлтөөс зуухны зогсолт төлөвлөгөөндөө баригдаж, турбины зогсолтыг 13 удаагаар нэмэгдүүлсэн.

Үйлдвэрлэлийн Албаны инженер Б.Оюунчимэг

Page 3: ДЦС – 4 ” ТӨХК – ийн ажиллагсдын дунд зарласан Илтгэлийн ...tpp4.mn/wp-content/uploads/2016/06/EM-2016-05r-sar.pdf · үзүүлэх

6 (62) 2016 оны 6-р сар 3 ЭРЧИМ МЭДЭЭ

2016 ОНЫ 5-Р САРЫН ТЕХНИК ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

1.Техник ашиглалтыг сайжруулах, аваари саатлаас урьдчилан сэргийлэх ажлын талаар: 2016 оны 05-р сард станцын хэмжээний аваари, 1; 2-р зэргийн саатал гараагүй, үндсэн тоноглолын зогсолт 12 бүртгэгдсэнээс зуух 7 удаа, турбин 5 удаа тус тус зогссон.

Үндсэн тоноглол зогссон шалтгааныг ангилан үзвэл:

№ Зогсолтыншалтгаан

Хамгаалалтаар Захиалгаар Бэлтгэлд Саатал гэмтлээр Нийт зогсолт20

15 о

ны

5-р

сар

2015

оны

5-

р са

р

2015

оны

5-

р са

р

2015

оны

5-

р са

р

2015

оны

5-

р са

р

2015

оны

5-

р са

р

2015

оны

5-

р са

р

2015

оны

5-

р са

р

2015

оны

5-

р са

р

2015

оны

5-

р са

р

1 Зуух 6 1 = = 1 4 2 1 9 6

2 Турбин 6 1 1 3 1 1 1 1 9 6

Дүн 12 2 1 3 2 5 3 2 18 12

Үндсэн тоноглолын зогсолт болон туслах тоноглолын тоног төхөөрөмжийн гэмтлийн акт: ТЦ-1, ЦЦ-3 /2.034,577 мян₮/, бүгд – 4, мазут зарцуулалтын акт: ЗЦ-3 /52.451,219 мян₮/, бүгд – 3, тоног төхөөрөмж сэлбэг материалыг ашиглалтаас хасах акт: ЗЦ-1, ТЦ-1, МЦ-1, НАХ-1 /143,64 мян₮/, СХА-1, “Эрчим” зоогийн газар-4 /6.000,о мян₮/, бүгд – 9, нийт 16 ширхэг акт тогтоогдлоо.

II зэргийн саатал, тоног төхөөрөмжийн гэмтэл, мазут, тосолгооны тос зарцуулалт, тоног төхөөрөмж, сэлбэг материалыг ашиглалтаас хасах актны шалтгааныг ангилан үзвэл:

№ШалтгаанАнгилал

Засварын чанар муугаас

Т е х н и к и й н шалтгаанаар Хүний буруугаас

Ажлын зохион б а й г у у л а л т

муугаас

Г а д н ы байгууллагаас Бүгд

1 II Зэргийн саатал = = = = = =

2 Тоног төхөөрөмжийн гэмтэл = 2 2 = = 4

3 Мазут зарцуулалт = 2 1 = = 3

4Тоног төхөөрөмж, сэлбэг материалыг ашиглалтаас

хасах акт

= 8 1 = =9

5 Тос зарцуулалтын акт = = = = = =

Дүн = 12 4 = = 16

2.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар :2016 ОНЫ 05-Р САРД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ ГАРААГҮЙ.БУСАД АЖЛУУД:• 2016.05.02-ны өдөр Гүйцэтгэх захирлаар удирдуулсан комисс байгууллагын хэмжээнд ҮЗЛЭГ хийв. • 2016 оны 1-4 дүгээр сард ХАБЭА-н чиглэлээр бусдаасаа сайн ажилласан хувь хүн, хамт олныг 2.730.000₮ - өөр урамшуулав.• “Ногоон газар” ХХК-ийн хашаанаас түүхий эд, хөөсөнцөр станцын хашаанд хийсэн орж • “ЗОЧНЫ ҮНЭМЛЭХ” - ний загвар, үнэмлэх дээрх санамж, хориглох тэмдэглэгээ зэргийн эхийг гарган ЗХНА-нд өгч хэвлүүлэв.

3. Галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлын талаар:• 05-р сард Станцын хэмжээнд галын ноцтой зөрчил гараагүй. • Галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг 304 удаа хийж, тосны алдагдал, тоосролт, галын багаж хэрэгсэл ашиглалт, тоноглолын засварын ажилтай холбоотой 867 зөрчлийг илрүүлэн зөрчлийг бүрэн арилгуулан гэрээний дагуу ГАЛ СӨНӨӨГЧДИЙН

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ - ыг ХСИС-ийн ОБТэнхимийн багш нартай хамтран зохион байгуулав.• Нарядаар станцын хэмжээнд 689 удаагийн галтай ажил хийгдэж, галын аюулгүй байдлыг хангуулан ажиллав. • Нүүрсний ил талбайд цогшилт, шаталт гаргахгүй байх бүхий л арга хэмжээг авч ажиллав. • 2016.05.25-нд ХСИС, ОБХэлтэстэй хамтран ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ - ний талаар үзүүлэх сургуулилт, 2016.05.26-нд системийн хэмжээний АВААРЬ ЭСЭРГҮҮЦЭХ ДАСГАЛ сургуульд гал унтраах чиглэлээр оролцов.

Хяналтын алба

Page 4: ДЦС – 4 ” ТӨХК – ийн ажиллагсдын дунд зарласан Илтгэлийн ...tpp4.mn/wp-content/uploads/2016/06/EM-2016-05r-sar.pdf · үзүүлэх

6 (62) 2016 оны 6-р сар 4 ЭРЧИМ МЭДЭЭ

АШИГЛАЛТЫН ЭЭЛЖҮҮДИЙН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН “МЭДЛЭГ” ТЭМЦЭЭН-2016 “ДЦС-4” ТӨХК-ийн уламжлалт Ашиглалтын ээлжүүдийн ажил мэргэжлийн “МЭДЛЭГ” тэмцээн 2016 оны 05-р сарын 11. 13-нд амжилттай болж өнгөрлөө. 2016-05-11-нд ОНОЛ-ын мэдлэг шалгах хэсэг компанийн “ДӨЛ” танхимд болж ээлжүүд өөрсдийн онолын мэдлэгээрээ өрсөлдлөө. Энэ удаагийн тэмцээнд ээлжийн ажиллагсдыг бүрэн хамруулах бодлогоор орж буй багийн гишүүдийн албан тушаалыг тухайлан зааж өгсөн.

Нийгэм ахуйн хэлтсийн тохижилтыг товхинуулж буй хэсгээр хийсэн айлчлал маань сонин хачин ихтэй байлаа.

Нийгэм ахуйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Адъяатогтох, дендерлогч Д.Цэцэгмаа нартай уулзан станцын тохилжит үйлчилгээний талаар яриа өрнүүллээ. “ДЦС-4” ТӨХК-ны гаднах өнгө үзэмж, ногоон байгууламжинд онцгой анхаарал хандуулан компаний ажиллагсадыг ажилдаа ирэхэд нь цэцэг, мод, ногоон зүлгэн дундуур алхуулан ажиллах эрч хүчийг нь нэмэгдүүлэх орчинг бүрдүүлэхээр сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй 21 хүнтэй өнөр өтгөн хамт олоныг маань тохижилт үйлчилгээний сэтгэл зүрх нийлсэн эвсэг хамт олон гэдэг юм. Тохижилт үйлчилгээг компаний маань үе үеийн удирдлагууд үргэлж дэмжиж ирсэн бөгөөд жил бүрийн төсөвт шаардлагатай төсөв мөнгийг суулгаж өгсөнөөр станцын маань ногоон байгууламж тохилог орчин нэмэгдсээр байна. Ногоон байгууламжийн ургацын хэмжээ стандартаараа 76%-с дээш байхад хэвийн сайн байх шаардлагатай хэдий ч станцын удирдлагуудын дэмжлэг, тохижилт үйлчилгээний ажиллагсадын маань нүр их хөдөлмөрийн хүчээр ургацын хэмжээ 90%-с дээш байгаа билээ. Энэ эрчээрээ ч цаашидаа станц дотороо төмөр хайлс хашаа гэж байхгүй болгож ургамалан хашаагаар солихоор зорилго

тавин ажиллаж байна. Өдөр бүрийн цэвэрлэгээ, өнгө үзэмж, гоо зүйг дээшлүүлэх талын бүх үйл ажиллагааг манай тохижилт үйлчилгээний хамт олон хийж гүйцэтгэж байна. Тохижилт үйлчилгээний ажилтанууд маань үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчинөөр хөнгөн групп тогтоогдсон хүмүүүс байдаг. Барилга байгууламжуудын аваарийн гарцууд хаагдсан байсаныг бүгдийн нээж цэвэрлэсэн, мөн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилго тавьж өөрсдийн санаачлагаар ЭКО хавтанг хийж байна. ЭКО хавтангаар талбайг засаж янзалсанаар өнгө үзэмж, ногоон байгууламж нэмэгдэж байна.

ЭКО хавтанг хийх санаачлагыг өөрсдөө гаргасан байна. Энэ хавтанг хийхэд

хүндрэл нь юу байв? ЭКО хавтанг гаднаас худалдан аваад талбайгаа тохижуулахад өртөг өндөр тусах тул бид өөрсдөө хийж байгаа юм. Гол хүндрэл нь элс хайрга, цементийг шийдүүлэх байлаа. Хавтанг хийх бүрт туршлага хуримтлагдаж байгаа бөгөөд эхнээсээ ЭКО хавтангаараа налуу талбайг тохижуулж байна. Цаашид ашиглагддагүй талбайнуудыг бүгдийг нь ЭКО хавтангаар тохижуулахаар зорилго тавин ажиллаж байна. Жил бүр мод тайрах ажил хийгдэж байна. Мод тайрах нь ямар учиртай вэ? Мод тайрсанаараа ямар давуу талтай вэ? Мод тайрах нь их олон давуу талтай.1-рт жижиг моднууд том моднуудыг гүйцэж ургахад нь дөхөм болгох мөн моднууд ижил түвшинд харагдах ингэснээр гоо зүйн хувьд дээшилж байгаа юм. 2-рт модны оройг тайрснаар үр хөврөл /цагаан хөвөн / хаях нь зогсдог. Энэ нь харшилаас сэргийлэх орчинг цэвэр цэмцгэр байлгах үүднээс мөн мод маань өндөр биш өргөн болж ургах бөгөөд өтгөн ургаснаар өнгө үзэмж нь нэмэгддэг. Модноос тасалсан мөчрүүдийг үрслүүлэн дахин мод тарьж ашигладаг. 2015 онд тайрсан модны үрсэлгээг нүүрсний тортог хаах зорилгоор Түлш

“ДЦС-4” ТӨХК-ИЙН ХАМТ ОЛНООС ЯПОНЫ АРД ИРГЭДЭД ТУСЛАХ ҮЙЛСТ ХАНДИВ ӨРГӨЛӨӨ Урьдчилан мэдэж, сэргийлэх боломжгүй нэн хүчтэй газар хөдлөлтөөс үүссэн хүнд гамшигт нэрвэгдэж олон хүний амь нас, эд материалын ихээхэн хохирол учраад байгаа Япон улсын Күмамото мужийн ард иргэдэд тусламж үзүүлэх хөдөлгөөн орон даяар өрнөж байгаа билээ.2016 оны 6-р сарын 2-ны өдөр “ДЦС-4” ТӨХК-ийн хамт олон хүнд сорилт даван туулж байгаа Японы ард иргэдэд туслах үйлст сайн санаагаараа нэгдэж 31 124 300 төгрөг хандивлалаа. Энэхүү үйл ажиллагаанд хамт олныг төлөөлж компанийн Гүйцэтгэх захирал Ж.Осгонбаатар, Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер М.Амарбаясгалан, Судалгаа хөгжлийн албаны дарга Г.Галбадрах, Эдийн засгийн хэлтсийн мэргэжилтэн Б.Нямдолгор, Турбин цехийн ажилчин Н.Амгаланбаяр нар оролцлоо.

Page 5: ДЦС – 4 ” ТӨХК – ийн ажиллагсдын дунд зарласан Илтгэлийн ...tpp4.mn/wp-content/uploads/2016/06/EM-2016-05r-sar.pdf · үзүүлэх

6 (62) 2016 оны 6-р сар 5 ЭРЧИМ МЭДЭЭ

“ДЦС-4” ТӨХК-ийн ажиллагсдын хүүхдийн баяр “5 НАСТАН” өдөрлөг 2016.5.31 –д МҮЭ-ийн Соёлын төвд амжилттай боллоо. Өдөрлөгөөр 60 гаруй багачууд авьяас билгээ уралдуулан дуулж, бүжиглэж, цэнгэлээ. Уралдаанд:1. ДУУНЫ ТӨРӨЛД: ҮА - Т.Анхбаярын охин Хулан Тэргүүн байр ЦЦ - Т.Эрдэнэбатын хүү Дөлгөөн 2-р байр ЦЦ - Т.Улаанхүүгийн хүү Дэлгэржаргал 3-р байр 2. ШҮЛГИЙН ТӨРӨЛД: ХЦ - В.Мөнхбаярын хүү Түшиг Тэргүүн байр СТБХ - Ц.Мөнхзаяагийн хүү Хонгор 2-рбайр ТДЦ - А.Идэрбатын охин Хонгорзул 3-р байр 3. БҮЖГИЙН ТӨРӨЛД: ЦЦ - Т.Эрдэнэбатын хүү Дөлгөөн ХА - С.Чинбатын хүү Эзэнбаяр нарын “Золбоо“ хамтлаг Тэргүүн байр ХЦ - А.Золбаярын охин Зулцэцэг 2-р байр ДЦ - О. Хосбаярын хүү Тэмүүжин 3-р байр4. ЗУРГИЙН ТӨРӨЛД: ЗЦ - Ж.Баярмагнайгийн охин Шинэнаран Тэргүүн байр ТЦ - Нандинцэцгийн охин Нарангуа 2-р байр ЦЦ - Г. Энхбаатарын охин Энхзаяа 3-р байр эзэллээ.

ҮЭ-ийн хорооны дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл

КОМПАНИЙН ҮЭХ, ТҮҮНИЙ ДЭРГЭДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ АЖИЛЛАГСАДЫНХАА БЯЦХАН ҮРСЭЭ БАЯРЛУУЛЛАА

дамжуулах цехэд 525ш, тохижилт үйлчилгээтэй холбоотой спорт цогцолборт 100ш ,Судалгаа хөгжлийн албанд 200ш, Амгалангийн станцад 200ш, захиалгаар Сүхбаатар аймагт 60ш, Өвөрхангай аймагт 1000ш Өмнөговь аймгийн Ханбогд суманд 50ш үрслүүлсэн моднуудыг өгсөн байна. Станцад зам дагуу 10500 гаруй мод ургаж байгаа шүү дээ. Модыг яаж хэрхэн тарих талаар зөвөлгөө өгөх үү? Мод тарих хугацаа байдаг 4 сарын 20-с 5 сарын 20-ны хооронд мод навчлахаас өмнө тарих бөгөөд эхлээд зориулалтын нүхээ ухан, мод тарих шороо бууцаа бэлтгэсний дараа модыг тарина. Мод тарихад хамгийн гол нь модыг суулгаад орхих биш ургаж гүйцтэл нь арчилж хамгаалах нь хамгийн чухал юм даа.Цэцэг тарьсан талаар станцад маань цэцэгийн мандал хэр байдаг вэ? Манай станцад 159м2 талбайд бид өөрсдөө зориудаар мандал байгуулан цэцэг тарьсан байгаа. Тарьсан цэцэгнээс үр хураан авч жил бүр цэцэгийн мандалыг нэмэгдүүлэхээр зорилго тавин ажиллаж байна.

Цэцэг, мод тарих ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үүднээс бусад цех нэгжүүдийн ажиллагсад болон чанарын дугуйлангуудад уриалга гаргаж байсан уу? Станцын 30 жилийн ойн жил Нийгэм ахуйн хэлтсийн 7 хоногийн гэр аяны хүрээнд цэцэг, мод тарих талаар брошур хийж тарааж байсан бөгөөд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талаар зөвөлгөө аваад ажиллаж буй орчингоо өнгө үзэмжтэй таатай болгооч хэмээн уриалга гаргаж байсан. Аль ч нэгж хэсгүүд маань ногоон байгууламжийг нэмэгдүүлж болох хэдий ч хамгийн гол нь ногоон байгууламжийг хийж бүтээхдээ биш арчилж хамгаалах нь чухал юм. Арчилж хамгаалах талд усалгааны асуудал нилээд хүндрэлтэй байна. Үйлдвэрлэлийн албанаас зөвшөөрөл өгсний дагуу станцад ашиглагдаад хаягдаж байгаа ус болох эрчим зоогийн газрын хөргөлтийн усыг ашиглан тухайн орчин тойрныхон ногоон байгууламжуудыг усалж чадаж байна. Гэвч хөргөлтийн ус нь даралт багатай байгаа тул хол буюу цех нэгжүүдийн

ногоон байгууламжийг услах боломжгүй байна.Ногоон байгууламжаас гадна өөр тохижилт үйлчилгээний ямар ажлууд байна вэ? Манай тохижилт үйлчилгээний ажиллагсадын хөдөлмөрийн гэрээнд нь заагсдан тохижилт үйлчилгээ болон нийгэм ахуйтай холбоотой бүхий л ажлуудад гар бие сэтгэл зүрхээрээ оролцож байдаг. Тохижилт үйлчилгээний ажиллагсадын маань хийж буй ажлыг урамшуулах байдлаар ямар арга хэмжээ авагддаг вэ? Ажиллагсад маань мэргэжлээс шалтгаалах өвчнөөр хөнгөн ажлын акт тогтоогдсон байдаг тул өдрийн 6 цагаар ажилдаг бөгөөд зохих хэмжээний ажлын хөлсөө бүрэн авдаг. Хөнгөлөлт урамшуулалын талаар жилд нэг удаа рашаан сувилалд явах ёстой байдаг түүний хөнгөлөлт, сард нэг удаа эмнэлэгт үзүүлэх ёстой өдөр нь ажлын чөлөө олгож явуулдаг бөгөөд хоол, унааны хөнгөлөлт бүрэн олгогддог. Мөн станцынхаа эмнэлэгийн хяналтанд байнгын үзүүлдэг бөгөөд ажлын явцад бие нь эвгүйрхсэн тохиолдолд эмчид үзүүлэн шаардлагатай арга хэмжээ авдаг. Гэхдээ манай ажиллагсад маань бүгд залуу насаа станцдаа өнгөрүүлсэн нэгэн цагт ажил мэргэжлээрээ ажиллаж байсан хүмүүс бөгөөд одоо ч сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй хамт олон юм.

Ярилцлага хийсэн: СХА-ны инженер А.Азхүү

Page 6: ДЦС – 4 ” ТӨХК – ийн ажиллагсдын дунд зарласан Илтгэлийн ...tpp4.mn/wp-content/uploads/2016/06/EM-2016-05r-sar.pdf · үзүүлэх

6 (62) 2016 оны 6-р сар 6 ЭРЧИМ МЭДЭЭ

НАХ-ийн мэргэжилтэн Ч.Баясгалан

Компанийн Волейболын АВАРГА шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрлөө Компанийн спортын цуврал тэмцээнүүдийн нэг болох Волейболын АВАРГА шалгаруулах тэмцээн 2016 оны 06-р сарын 02-03-ны өдрүүдэд ЭРЧИМ зааланд амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд Захиргаа, 7 цехийн эрэгтэй 8, эмэгтэй 7 багийн нийт 120 гаруй тамирчид хурд хүчээ сорин өрсөлдлөө.ТЭРГҮҮН БАЙР Түлш дамжуулах цех /эр/ Түлш дамжуулах цех /эм/ДЭД БАЙР Цахилгаан цех /эр/ Захиргаа /эм/ГУТГААР БАЙР Механик цех /эр/ Турбин цех /эм/НИЙЛБЭР ДҮНГЭЭР: ЦОМ П.БАЯР-ЭРДЭНЭ ДАРГАТАЙ ТҮЛШ ДАМЖУУЛАХ ЦЕХ

Сп ртын Мэдээлэл

МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XIY ИХ НААДМЫН ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНЭЭС ХОС МӨНГӨН МЕДАЛЬ АВЛАА

Монголын бүх ард түмний спортын XIY ИХ наадмын волейболын тэмцээний хос мөнгөн медалийн эзэд

Эрчим клубын, Ж.Осгонбаатар эзэнтэй, Allen Wu ахлах дасгалжуулагчтай, ОУХМ Э.Сайнбилэг ахлагчтай, Эрчим баг 2 дугаар байр эзэлж мөнгөн медаль

Эрчим клубын, Ж.Осгонбаатар эзэнтэй, Allen Wu ахлах дасгалжуулагчтай, СМ Э.Эрдэнэзаяа ахлагчтай, Эрчим баг 2 дугаар байр эзэлж мөнгөн медаль

Шилдэг хамгаалагчЭрчим клубын тамирчин Д.Сосорбурам

Шилдэг хаагчЭрчим клубын тамирчин СМ Э.Эрдэмбилэг

Page 7: ДЦС – 4 ” ТӨХК – ийн ажиллагсдын дунд зарласан Илтгэлийн ...tpp4.mn/wp-content/uploads/2016/06/EM-2016-05r-sar.pdf · үзүүлэх

Эко хэрэглээг дэмжигч залуучуудын холбоо Сүүлийн үед хүүхэд залуучуудын дунд өргөн хэрэглэгдэх болсон зүйл бол унадаг дугуй. Унадаг дугуйны хэрэглээ өсөн нэмэгдэхийн зэрэгцээ Монголын залуучуудын холбоо 2012 оноос “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөрийн хүрээнд УБ хотод нийт 187км унадаг дугуйн зам тавих шаардлагатайг судалгаагаар гаргаснаас одоогийн байдлаар 38км зам тавьсан байдаг.Агаарын бохирдол, хүн амын нягтаршил, үргүй зардал, эрүүл мэнд зэрэг хүн бүрт өдөр болгон тохиох эдгээр асуудлуудыг зохистой шийдвэрлэх зүйл бол унадаг дугуй билээ. Манай компаний олон арван хүмүүс өөрсдийн эрүүл мэндэд анхаарч, цагийг зөв боловсон, найз нөхөд болон гэр бүлээрээ халуун дулаан уур амьсгал дунд дугуй унах ач холбогдлыг ойлгож, дэмждэгийн хувьд унадаг дугуйн худалдааг зохион байгуулах хүсэлтийг 2015 оноос хойш Залуучуудын холбоонд тавьсаар ирсэн. Ингээд компанийн дэргэдэх ЗХ нь УБ хотод унадаг дугуйн худалдаа, түрээс, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Каннондале, Трек, Алтон, Атилла зэрэг 4 байгууллагад албан бичиг хүргүүлсэн боловч дугуйн худалдаанд хоёр байгууллага оролцсон. Уг арга хэмжээний үеэр 10-аад дугуй худалдаалагдсан талаар оролцогч компаниуд бидэнд мэдэгдсэн. Унадаг дугуйг хэрэглэснээр уур бухимдалгүй, стрессгүй, зүрх судасны үйл ажиллагаа эрчимжих, үе мөчний ужиг өвчнөөс сэргийлэх, биеийн дархлааг сайжруулах гээд маш олон талын давуу талуудтай.Бид цаашид унадаг дугуйн хэрэглээний талаар сонирхолтой мэдээллүүдийг та бүхэндээ хүргэж байх болно.

6 (62) 2016 оны 6-р сар 7 ЭРЧИМ МЭДЭЭ

Óëààíáóðõàí ºâ÷íèé дàðõëààжóóëàëтÓëààíáóðõàí ºâ÷íèé òàëààðõ ¿íäñýí óõàãäàõóóíóóä:• Ìýäðýã õ¿íèé òîî òºðºëòèéí òîîòîé òýíöýõ ¿åääýãäýëò¿¿ñýõºíäºðýðñäýëòýé• ªâ÷ëºëèéí èõýíõ òîõèîëäîë äýãäýëòèéí ¿åäòîõèîëäîíî• ªíäºð õýìæýýíä âàêöèíæóóëàãäñàí õ¿í àìûíõóâüäherdimmunity–èéí¿åäõàëäâàðûíòàðõàëòçîãñîíî• Äýãäýëò¿¿äãàðñààðáàéíà• Íàñàíä õ¿ðýã÷èä èë¿¿òýé ºâ÷ëºõ áîëñîí, òýäìýäðýãáàéñààðáàéíà• Âàêöèíõýðýãëýõíü¿ðä¿íòýéÓðüä÷èëàí ñýðãèéëýëò: Óëààíáóðõàíû âàêöèí• Õ¿÷èéãíüñóëðóóëñàíàìüäâàêöèí• ÍÝÌ-èéíàðãàõýìæýýí¿¿ääîòðîîñõàìãèéíèõ¿ðä¿íòýé¯ð ä¿í:

Íàñ(ñàðààð) Ñåðîêîíâåðñè*(%)

6 50

9 85(Òîâëîëûíòóí)

12 90

1595(Íýìýëòäàðõëààæóóëàëòûí

òóí)

Ñåðîêîíâåðñè ãýäýã íü âàêöèíæóóëñíààñ õîéøóëààíáóðõàíû âèð¿ñèéí ýñðýã õàìãààëàõ ýñðýã áèåòýéáîëñîíõ¿ì¿¿ñèéíýçëýõõóâüþì.Х¿í àмûí äóíäàõ äàðõëàà: “Õ¿í àìûí íèëýýä õýñýã òóõàéí ºâ÷íèé ýñðýã äàðõëààòàé áàéõ ÿâäàë íü óã ºâ÷íººð ºâäñºí õ¿í òóõàéí ºâ÷èíä ìýäðýã õ¿íòýé õàâüòàë áîëîõ ìàãàäëàëûã áàãàñãàíà”

Х¿í àмûí îéðîëöîîãîîð 95% óëààíáóðõàí ºâ÷íèé ýñðýã âàêöèíààð äàðõëààæóóëàãäâàë:• Óëààíáóðõàíû âèð¿ñèéíýðãýëòòàñàðíà• ªâ÷íèéòàðõàëòõÿçãààðëàãäàíà• Äàðõëààã¿é õ¿ì¿¿ñ ë óëààíáóðõàí ºâ÷èíäìýäðýã¿ëäýíý.Âàêöèíæóóëàëòûí õºòºëáºðèéí çîðèëãî íü õ¿í àìûí äàðõëààã 95%-ä õ¿ðãýõ ÿâäàë юì

Óëààíáóðõàíû âàêöèíû ñåðîêîíâåðñè Âàêöèíû ñåðîêîíâåðñè: Âàêöèíæóóëñíààñ õîéøóëààíáóðõàíû âèð¿ñèéí ýñðýã õàìãààëàõ ýñðýã áèåòýéáîëñîí õ¿ì¿¿ñèéí ýçëýõ õóâü þì. Ýõíèé òóíãèéí ¿åäñåðîêîíâåðñè áîëîîã¿é õ¿ì¿¿ñèéã 2 äàõü óäààãèéíâàêöèíæóóëàëò ºâ÷èíä ºðòºõººñ õàìãààëàõ áîëíî:>95%Òºðñºíõ¿¿õä¿¿äèéí95%ºâ÷èíäºðòºõººñõàìãààëàãäñàí:Óëààíáóðõàíºâ÷íèéHerdimmunityáîñãîäõ¿ðëýý.Хàмðàëò áà äàðõëàà:• Âàêöèíóóëàëòûíõàìðàëòíüõ¿íàìûíäàðõëàëààñÿëãààòàéîéëãîëò• Õ¿íàìûí95%äàðõëààòàéáàéâàëºâ÷íèéòàðõàëòçîãñîíî• Òîâëîëûíâàêöèíû õàìðàëòºíäºðáàéñàí÷ãýñýíçºâõºí1óäààãèéíòóíãààðõ¿íàìûí95%-èéãäàðõëààòàéáîëãîõáîëîìæã¿é• Öàãõóãàöààºíãºðºõèéíõèðýýðìýäðýãõ¿ì¿¿ñèéíòîîíýìýãäñýýðáàéíà.Âàêöèíä ¿ç¿¿ëýõ õàðèó óðâàë:• Âàêöèíààð ºäººãäñºí ýñðýã áèåèéí òèòð íüóëààíáóðõàíààðºâäñºíèéäàðàà¿¿ñýõýñðýãáèåèéíòèòðýýñáàãàáàéíà• Ýñáàøèíãýíèéäàðõëààõî¸óëÿâàãäàíà• Õàìãààëàõ ÷àäâàðòàé, óäààí õóãàöààíû äàðõëàà¿¿ñãýíý• Íýìýëòòóíõèéõýäýñðýãáèåèéíòèòðíýìýãäýíý.

“Дулааны цахилгаан станц“хк Эмнэлэг

ДЦС-4 ТӨХК-ийн Залуучуудын холбоо

Page 8: ДЦС – 4 ” ТӨХК – ийн ажиллагсдын дунд зарласан Илтгэлийн ...tpp4.mn/wp-content/uploads/2016/06/EM-2016-05r-sar.pdf · үзүүлэх

Бид та бүхний санал болгосон материалаас дараа дараагийн дугаарт нийтлэх болно.Мөн ажиллагсдын санал, шүүмж, оновчтой санал зэргийг сурталчлах болно.

Манай сонины талаарх санал хүсэлтээ 2125, 2256 дугаарын утас, [email protected] эсвэл Судалгаа Хөгжлийн Албанд файлаар болон бичгээр өгч болно.

6 (62) 2016 оны 6-р сар 8 ЭРЧИМ МЭДЭЭ

ХОРТ ХАВДРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ТУСТАЙ 14 ТӨРЛИЙН ХҮНС Эрдэмтдийн судалгаагаар хавдрын өвчин үүсгэгч шалтгаануудын 5-10 % нь дотоод хүчин зүйлээс буюу удамшил, даавар, дархлааны өөрчлөлтөөс шалтгаалж, үлдсэн 90-95% нь гадаад хүчин зүйл буюу хүмүүсийн өөрсдийн дадал, амьдралын буруу хэвшлээс шалтгаалдаг нь тогтоогджээ. Зохисгүй хооллолт, архи тамхи хэрэглэдэг эсэх, газар зүйн аль бүсэд амьдарч, хэр хортой, бухимдалтай нөхцөлд ажиллаж байгаа эсэх, халдварт өртөмтгий байдал гэх мэт гадаад хүчин зүйлүүдийн дотроос зохисгүй хооллолт хамгийн өндөр хувьтай байгаа нь анхаарууштай.Хоол хүнсээ зөв зохицуулж, зөв бэлтгэж шинэлэг байдлаар идэж хэрэглэхэд бүх төрлийн хорт хавдраас 30-40% сэргийлэх боломжтойг эрдэмтэд тогтоожээ. Ялангуяа ургамлын гаралтай хүнсэнд бусад малын гаралтай мах, сүүнд байдаггүй фито шимт бодисууд агуулагддаг. Эдгээр бүлэг бодисууд нь хорт хавдрын эсрэг, үжлийн эсрэг, халдварын эсрэг, үрэвслийн эсрэг гэх мэт үйлчилгээг биед үзүүлдэг. Эрдэмтэд одоогийн байдлаар дэлхий дээр 10000 түүнээс илүү олон төрлийн фито шимт бодисууд байгаа гэж үзэж байна.ХОРТ ХАВДАР ҮҮСЧ ХӨГЖИХӨӨС ХАМГААЛАХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХҮНС 1. Эслэг агуулсан хоол хүнс: Эдгээрт бүх төрлийн хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, бүхэл үр тариа (бүхэл үрийн гурил, улаан буудай, хивэг, овьёос, хөх тариа), буурцагтан (шош, вандуй, шар буурцаг), амтлагч ногоонууд орно. Эдгээр хүнсний зүйлүүд бүдүүн болон шулуун гэдэсний хорт хавдраас сэргийлдэг. 2. Хүнсний ногоо, жимс жимсгэнэ: Хүнсний ногоо, жимс жимсгэнэ нь амны хөндий, залгиур, төвөнх, улаан хоолой, ходоодны хорт хавдраас сэргийлдэг (жимс жимсгэнэ сайн хэрэглэх нь уушгины хорт хавдраас мөн сэргийлдэг). Учир нь хүнсний ногоо, жимс жимсгэнэд маш олон төрлийн биологийн үнэт нэгдлүүд агуулагддаг. Исэлдэлтийн эсрэг нэгдэл буюу С аминдэм, бета каротин нь эсийн удамшлын мэдээллийг гэмтээгч хортой атомуудаас хамгаалах үйлчлэл үзүүлдэг. 3. Бета-каротин агуулсан хүнсний ногоо жимс жимсгэнэ: Шар лууван, шар хулуу, амтат төмс, манго, тоор, чангаанз, канталоп, амтат гуа гэх мэт ногоо жимс нь бета каротин ихээр агуулдаг. Улаан хоолойн хорт хавдраас сэргийлдэг. 4. Байцааны төрлийн ногоо: Брокколи, бөөрөнхий байцаа, цэцэгт байцаа, бруссель байцаа, бууцай гэх мэт ногоон өнгөтэй ногоонууд. Эдгээр нь бүх төрлийн хорт хавдраас сэргийлдэг ба хорт хавдар үүсгэх хүчин зүйл, хорт нэгдлүүдээс бие махбодыг хамгаалах нэгдэл агуулж байдаг. 5. Сонгины овгийн ногоо: Ногоон сонгино, бөөрөнхий сонгино, бүдүүн ногоон сонгино, мангир, жууцай гэх мэт ногоо ялангуяа ходоод, уушгины хорт хавдраас сэргийлэх үйлчилгээтэй. 6. Сармис: Сармис нь бүдүүн шулуун гэдэсний хорт хавдраас сэргийлдэг. Сармисанд аллицин хэмээх хүхэрт нэгдэл агуулагддаг. Энэхүү бодис бүдүүн гэдэсний

ханын эсийг хорт хавдар үүсгэгч бодисуудын хорт нөлөөнөөс хамгаалж, хавдрын эсийн ургалтыг зогсоодог байна. Мөн үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүснээр дам хорт хавдрын үйл явцыг саатуулж байдаг. 7. Ликопин: Улаан лооль (помидор), тарвас, амтат гуа, гуава жимс, ягаан усан үзэм, улаан амтат жүрж (кровавый апельсин). Эдгээр жимс ногоо нь түрүү булчирхайн хорт хавдраас сэргийлэх үйлчилгээтэй. 8. С аминдэмээр баялаг жимс хүнсний ногоо: Халуун чинжүү, байцаа, цэцэгт байцаа, бруссель байцаа, бууцай, цоо байцаа, цитрусын төрлийн жимс, киви, гуава, гүзээлзгэнэ С аминдэмээр баялаг байдаг. Эдгээр нь улаан хоолойн хорт хавдраас сэргийлэх үйлчилгээтэй. 9. Селен эрдсээр баялаг хүнс: Туна загас, өндөгний шар, үхэр, хонь, тахианы элэг, бразил самар селенээр баялаг байдаг. Селен агуулсан эдгээр хүнс түрүү булчирхайн хорт хавдраас сэргийлдэг. 10. Фолийн хүчлээр баялаг хүнс: Бүхэл үр тариа, ногоон навчит ногоо (бууцай, байцаа, брокколи, гоньд, яншуй), хүрэн манжин фолийн хүчлийг (В9 аминдэм ч гэж нэрлэдэг) ихээр агуулдаг. Эдгээр хүнсний зүйлүүд нойр булчирхайн хорт хавдраас сэргийлэх үйлчилгээтэй байдаг. 11. Кальци эрдсээр баялаг хүнс: Сүү, сүүн бүтээгдэхүүнээс гадна бөөрөнхий байцаа, брокколи, гүйлс самар, гүнжидийн үр, гэх мэт хүнс кальциар баялаг. Эдгээр бүтээгдэхүүн бүдүүн болон шулуун гэдэсний хорт хавдраас сэргийлэх нөлөөтэй. Сүү сүүн бүтээгдэхүүн нь кальциас гадна Д аминдэмийг агуулдаг. 12. Буурцагтан ургамал, шар буурцаг: Шош, вандуй, мэшил нь буурцагтан ургамлууд юм. Шар буурцаг болон буурцагт ургамлуудыг өргөнөөр хэрэглэдэг Хятад, Япон зэрэг Азийн орнуудад хөх, давсаг, түрүү булчирхай, бүдүүн гэдэсний хорт хавдрын өвчлөл бага байдаг байна. 13. Оливын тос (Чидун жимсний тос): Газар дундын тэнгис орчмоор амьдардаг хүмүүс өдөр тутам оливын тосыг хэрэглэдэг онцлогтой бөгөөд эдгээр хүмүүс хорт хавдар түүн дотроо бүдүүн шулуун гэдэсний хорт хавдраар бусад орны хүмүүстэй харьцуулахад харьцангуй бага өвддөг нь ажиглагдсан байна. 14. Цагаан гаа, гүргэм (куркума): Гүргэм болон түүний нунтаг нь арьс, ходоод, нарийн гэдэсний, хэлний, бүдүүн гэдэсний, хөх, түрүү булчирхайн хорт хавдар үүсч хөгжих үйл явцыг саатуулах үйлчилгээтэйг маш олон судалгааны дүн баталсан байдаг. Цагаан гааг хоолондоо хэрэглэж байх нь бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэхээс гадна эмчилгээний ач холбогдолтой байдаг.

Эмчилгээний хоол зүйч: М.Дэлгэрсайхан