20
ARB -ИЙН ХАЖУУГИЙН ХАМГААЛАЛТ ХАЖУУ ХАМГААЛАЛТ БОЛОН ХАМГААЛАЛТЫН ГИШ ГҮҮР ARB-ийн хажуу хамгаалалтын тоноглол нь тээврийн хэрэгслэлийн доод талын эмзэг эд ангийг замын дэржигнүүр болон чулуунаас хамгаалж өгдөг. Хажуу хамгаалалт болон гишгүүр ARB-ийн хажуу хамгаалалт болон гишгүүр нь бартаат замд аялах үед бат найдвартай хамгаалалтыг хангаж өгөхийн сацүү тээврийн хэрэгсэлдээ ямар нэгэн саадгүй нэвтэрч ороход тус болно. Хамгаалалтын гишгүүр Манай хамгаалалтын гишгүүр нь бартаат замаар аялах үед гарч болзошгүй дуу чимээ багасгах, бат бөх байдлыг хангах үүднээс тээврийн хэрэгслэлийн рам дээр боогдож бэхлэгддэг. ARB -ийн урд хамгаалалт ARB-ийн урд хамгаалалт /бампер/ нь 4DW тээврийн хэрэгслэлүүдийн урд хэсгийг бүрэн найдвартай хамгаална. Алслагдсан хөдөө орон нутгийн замд цагаа их зарцуулдаг хүмүүст авто тээврийн хамгаалалтын тоноглолыг сонгоход төмөр урд хамгаалалт хамгийн зөв сонголт болно. ARB-ийн урд хамгаалалт нь баталгаатайн зэрэгцээ тухайн тээврийн хэрэгслэлийг өнгө үзэмжтэй харагдуулна. ARB нь өнгөлсөн "Делакс", "Сахара" загвар болон "Комершал" зэрэг нэр төрлийн урд хамгаалалтуудыг, харин "Надж" урд хамгаалалтыг бага оврын жип машинд зориулан тус тус үйлдвэрлэж байна.

Arb

Embed Size (px)

DESCRIPTION

ARB mongolia introduction

Citation preview

Page 1: Arb

ARB -ИЙН ХАЖУУГИЙН ХАМГААЛАЛТ

ХАЖУУ ХАМГААЛАЛТ БОЛОН ХАМГААЛАЛТЫН ГИШГҮҮРARB-ийн хажуу хамгаалалтын тоноглол нь тээврийн хэрэгслэлийн доод талын эмзэг эд ангийг замын дэржигнүүр болон чулуунаас хамгаалж өгдөг.

 Хажуу хамгаалалт болон гишгүүрARB-ийн хажуу хамгаалалт болон гишгүүр нь бартаат замд аялах үед бат найдвартай хамгаалалтыг хангаж өгөхийн сацүү тээврийн хэрэгсэлдээ ямар нэгэн саадгүй нэвтэрч ороход тус болно.                              Хамгаалалтын гишгүүрМанай хамгаалалтын гишгүүр нь бартаат замаар аялах үед гарч болзошгүй дуу чимээ багасгах, бат бөх байдлыг хангах үүднээс тээврийн хэрэгслэлийн рам дээр боогдож бэхлэгддэг.

ARB -ийн урд хамгаалалт ARB-ийн урд хамгаалалт /бампер/ нь 4DW тээврийн хэрэгслэлүүдийн урд хэсгийг бүрэн найдвартай хамгаална. Алслагдсан хөдөө орон нутгийн замд цагаа их зарцуулдаг хүмүүст авто тээврийн хамгаалалтын тоноглолыг сонгоход төмөр урд хамгаалалт хамгийн зөв сонголт болно. ARB-ийн урд хамгаалалт нь баталгаатайн зэрэгцээ тухайн тээврийн хэрэгслэлийг өнгө үзэмжтэй харагдуулна. ARB нь өнгөлсөн "Делакс", "Сахара" загвар болон "Комершал" зэрэг нэр төрлийн урд хамгаалалтуудыг, харин "Надж" урд хамгаалалтыг бага оврын жип машинд зориулан тус тус үйлдвэрлэж байна.                      

Page 2: Arb

"DELUXE" УРД ХАМГААЛАЛТБидний санал болгож буй " Deluxe" загварын урд хамгаалалт нь ихэнх тээврийн хэрэгслүүдэд тохирох бөгөөд энэ нь татуурганы суурьтай юм. Аливаа хүнд бартаат замыг даван туулахад тань аюулгүй байдлыг бүрэн хангахын сацуу өөр төрлийн урд хамгаалалтаас олон талын давуу талтай тул 'Deluxe'-г санал болгож байна.

1.  5 дахин нугалаж шахсан далавчны хэсэг нь хамгийн боломжит өнцгийг бий болгодог 2. Дотогшоо гүн суулгаж өгсөн дохионы гэрлүүд замын дэржигнүүрээс найдвартай

хамгаалагдсан 3. Дээд хэсэгт байрлах төмөр нь гаднах рам-ыг бэхэлж өгнө, ямар нэгэн хурц өнцөг ил

гарахгүйгээр хамгаалалтын резинен бүсээр төгсгөж өгдөг. 4. Ихэнх ARB-ийн урд хамгаалалтууд CB антенны суурьтай 5. IPF-ын гэрэл суурилуулж бэхлэх найдвартай цэгүүдтэй 6. Бэхэлгээний систем нь тээврийн хэрэгслэл бүрт тохируулж хийдгээрээ зам, цаг агаарын

хүнд нөхцөлд найдвартай ажиллахад тус дөхөм болж өгдөг. 7. Зарим урд хамгаалалтын давуу үзүүлэлт бол Hi-Lift Jack босоо домкратны суурьтай.

Энэ нь домкратаар шууд урд хамгаалалтнаасаа өргөх зориулалттай. 8. Хоёр хуваагдсан урд ланель нь бат бөх байдлыг хангахын сацуу хөдөлгүүрлүү агаарын

урсгалыг саатуулахгүй.  COMMERCIAL урд хамгаалалтARB-ийн өндөр чанарыг хадгалж үлдсэн төдийгүй илүүрлсэн чамин гоёлгүй боловч их биений цогц шийдлийн үргэлжлэл болсон "Commercial" урд хамгаалалтыг сонирхсон хүмүүст зориулж үйлдвэрлэгджээ.

1. 5 дахин нугалаж шахсан далавчны хэсэг нь хамгийн боломжит өнцгийг бүрдүүлдэг

2. 2.6 мм-ийн зузаан хоолойвч нь хатуулаг чанарыг нэмж бүрдүүлж өгдөг

3. Дээд хэсэгт байрлах төмөр нь гаднах рам-ыг бэхэлж өгнө, ямар нэгэн хурц өнцөг ил гаргахгүйгээр хамгаалалтын резинен

бүсээр үргэлжилэн төгсдөг.

Page 3: Arb

4.  Бат бөх, их биенд бэхлэх бэхэлгээний хатуулаг сайтай боолтнууд5. IPF-ын гэрэл бэхлэх тохиромжтой бэхэлгээтэй6. Замын дэржигнүүрт тэсвэртэй дохионы гэрэлтэй7. Зарим "Commercial" урд хамгаалалт нь цахилгаан татуурга суурилуулах суурьтай,

энэхүү суурь нь татуурга ажиллах үед гарах ачааллыг бүрэн даах чадвартай    

  "NUDGE" Урд хамгаалалт ARB нь бага оврын 4х4 автомашинд гэрэл болон CBA антенны суурьтай бөгөөд хамгаалалт, гоо үзэмжний цогц шиидэл юм. 

1. Бат бөх, аюулгүйн дэртэй уялдсан бэхэлгээний системтэй

2. 60мм-ийн зузаан хоолойвч хүрээтэй3. Милениум саарал өнгөтэй, гадаргуй нь

нунтагаар бүрхэгдсэн4. Даралтаар хэвэнд оруулсан, зэвэрдэггүй

гол төмөр5. СВ антени болон гэрэл суурилуулах

боломжтой        "SAHARA" Урд хамгаалалт ARB-ийн "Sahara" урд хамгаалалт нь орчин үеийн технологи, шилдэг арга барилыг агуулсан бөгөөд ARB-ийн урд хамгаалалтын бүхий л сайн давуу чанаруудыг хадгалж үлдсэн бүтээгдэхүүн юм.

1. 5 дахин нугалж шахсан далавчны хэсэг нь хамгийн боломжит өнцгийг бүрдүүлдэг

2. Өнгөлсөн гялгар 76мм-ийн дунд хэсэгт байрлах хоолойвч

3. Хоёр хуваагдсан урд панель нь бат бөх байдлыг хангахын сацуугаар хөдөлгүүрлүү агаарын урсгалыг саатуулахгүй

Page 4: Arb

4. Аюулгүйн дэрний мэдрэгчтэй бүрэн уялдсан, тусгайлан зохион бүтээгдсэн бэхэлгээний системтэй

5. Полиуретан материалын оруулгатай6. Татуурганы бат бөх суурь нь татуургыг ажиллах үед гарах ачааллыг бүрэн даах

чадвартай7. IPF болон СВ антенн бэхлэх суурьтай8. Дотогш суурилсан манан болон дохионы гэрэлтэй 9. Тэсвэртэй саарал өнгийн будагтай

 ARB Дугуй бэхлэгчүүдтэй хойд бампер

ARB-ийн хойд бампернууд нь тээврийн хэрэгслэлийн хойд найдвартай хамгаалахын сацуу нэмэлт дугуй болон канистр бэхлэх боломжтой.

4WD автомашины дугуй бэхэлсэн хойд хаалга доргио болон цохилтоос болж дуу чимээ орох буюу хаалга гэмтээдэг талтай билээ. Харин дугуйг доод талдаа бэхлэснээр машины бартаа туулах чадвар алдагдаж, дугуйг угсрахад хүндрэлтэй байдаг.

Мөн том хэмжээний дугуй бэхлэх боломжтой юм.

ARB-ийн хойд бампернууд нэмэлт дугуйны байршлалыг өөрчилж тусдаа дугуй бэхлэгчийн тусламжтайгаар дээрх асуудлуудыг шийдэж өгсөн.

   

 Дугуй болон канистр бэхлэгчүүдийг ажиллуулахад хялбар, дээр байрлах аргаар татсанаар онгойно. Хаахын тулд хөнгөн тээврийн хэрэгслэлийн хаалга хааж байгаа мэт зөөлөн дарахад л болно.    Бэхлэгчүүд нь хийн амортизатораар ажилладаг бөгөөд улмаар ихэнх тохиолдолд бэхлэгч болгоныг нээлттэй байлгадаг. Их налуу газар зогссон тохиолдолд бэхлэгчүүдийг нээлттэй хэвээр байлгахын тулд түгжээн шпилькийг татаж түгжнэ.  

Page 5: Arb

 ARB-ийн хойд бампер нь хойд хэсэгт түргэн шуурхай хүрэхэд саад төвөг учруулахгүй   

ARB Хойд гишгүүр болон порховARB-ийн хойд гишгүүр болон порхов нь тээврийн хэрэгслэлийн гэмтэж болзошгүй хойд хэсгийг нь найдвартай хамгаална.

ARB-ийн шаардлагаас давсан хүнд ачааллын нөхцблд ажиллах чадвартай

Чиргүүл чирэх порховтой болон барзгар гишгүүртэй

Removable hitch for optimum departure angles when off road

Finished in durable powder coat with the option to colour code

ARB ДИФФЕРЕНЦИАЛ ЦООЖЛОГЧБартаатай, хар замаар аялах нь хотын тогтсон, нэг хэвшмэл байдлаас зугтааж цагийг зугаатай сайхан өнгөрүүлж үзэсгэлэнт гоо сайханы таашаал авдаг нэг арга гэлтэй. Харин нөгөө талаас Off Road нь эдгээр сайхан сэтгэгдлийг үгүй хийж улмаар таны төсөөлсөнөөс илүү олон асуудлыг үүсгэх аюултай. Ялангуяа жолоочийн туршлага, ур чадвараас илүү автомашины техникийн боломж, хүчин чадал, мэдлэгээс үүдэлтэй асуудал тулгардаг.Тухайлбал, жолооч нар бартаат зам дээр автомашины дугуй хэрхэн барьцаалагддаг талаар төдийлөн бүрэн зөв ойлголтгүй байдаг. Бартаат зам дээр дийлэнх 4х4 автомашины стандарт дифференциал цоожлогч нь дугуйнуудыг бие даасан байдлаар эргэхээр зохион бүтээгдсэн байдаг бөгөөд эргэлтэн дээр хий эргэхийг тооцоолоогүй байдаг.

Page 6: Arb

Харамсалтай нь Стандарт дифференцал цоожлогчтой машины нэг дугуйн хий эргэж түүнд хамаг хүч нь хувиарлагдсанаар тээврийн хэрэгслэлийн хүч, хурд саардаг байна. Харин энэ асуудлыг шийдэх арга таны гарт байна

Дизайн болон зохион бүтээлт Дизайн болон зохион бүтээлтARB-ийн дифференцдээр хамгийн сайн үзүүлэлттэй төдийгүй түүний удирдлага нь жолоочийн гарт бүрэн байхын сацуу хамгийн хүнд бартаат замтай найдвартай үүргийг гүйцэтгэнэ. Замтай илүү барьцалдуулах шаардлага гарвал жолооч самбар дээрх цоожлогчийг ажиллуулах товчлуурыг дарахад л хангалттай. Агаарын компресороор дамжуулагдах даралтат хий нь дифференцадил дифференцажиллагаандаа орно. ARB-ийн патентлагдсан дифференциал загвар нь

замын хамгийн хүнд нөхцөлд хамгийн дээд үзүүлэлтийг гаргана. Бүх эд анги нь онгоцны бат бөх материалаар хийгдсэн бөгөөд жигд хүчийг хуваарилах үүднэс шаардлагатай эд ангиудад шүдний тоог нэмжээ.ARB-ийн дифференцал цоожлогчийг үйлдвэрлэхийн өмнө түүнийг олон арга хувилбараар туршиж үзжээ. Компьтерийн аргаар амьдрал дээр тохиолдож болзошгүй бартаат замын олон хувилбарыг сонгон туршиж шалгадаг. Туршилт хийдэг лаборатори нь дифференциал цоожлогчийн эд ангиуд нь хатуу бат бүх гэдгийг батлах явдал юм. Дифференциал цоожлогч +120 С -24 С эрс тэрс орчинд хэрхэн ажиллахын турших мөн бүхий л нөхцөлд 20.000 удаагийн хэмнэлээр ажиллуулна. Туршилт дуусмагц Австрали Улсын Мельбурн хотноо байрлах манай үйлдвэрт үйлдвэрлэл эхэлнэ. Бид 100 гаруй төрлийн автомашинд зориулж урд болон хойд дифференциал цоожлогч үйлдвэрлэдэг.

ARB-ИЙН АГААРЫН КОМПРЕССОРARB-ийн агаарын компрессор нь авсаархан, ажлын өндөр үзүүлэлттэй, хоромхон зуур танд шахмал хийн эх үүсвэрийг бий болгоно.Манай агаарын компресор нь ерөнхий хоёр үүрэг гүйцэтгэдэг. Нэгдүгээрт, дифференциал цоожлогчийг ажиллуулахын тулд тээврийн хэрэгслэлд суурилуулж өгдөг (CKSA-12 болон RDCKA)Хоёрдугаарт, ARB-ийн компрессор нь газрын гадаргуйны нөхцөл байдлаас шалтгаалан дугуйны хийг тааруулахад нэн хэрэгтэй юм. Засмал замаар явахад хийг нэмэх ба харин бартаат болон

Page 7: Arb

элсэрхэг газраар явахад сулруулна.ARB-д 3 төрлийн компресор байдгаас (CKSA-12 нь дифференциал цоожлоход хэрэглэгддэг) Үлдсэн хоёр загвар нь зөөврийнх юм. Энэ хоёр RDCP болон RDCPA загвар нь даралт шилжүүлэх шилжүүлэгчтэй юм. Тээврийн хэрэгслэл дээр суурилдаг RDCKA загварын компрессор нь хий дамжуулах хоолой холбосон нөхцөлд мөн адил дугуй хийлэх бүрэн боломжтой.

OLD MAN EMU AмортизаторАвстралийн EMU гэдэг шувуу нисэх чадваргүй ч гэсэн хүчтэй хөл нь алс холын замын бартааг сайн давж туулах хүч чадалтай ажээ. Тийм учраас энэхүү шувууны хүч чадлын илэрхийлэл болгож OLD MAN EMU загварын амортизаторуудаа ингэж нэрлэжээ.Стандарт амортизатортай 4х4 автомашинд байнга эвдрэл гарч, жолоочийн тав тухыг алдагдуулдаг байсан. Харин OME нь 4х4 машин бүрийн өөрийн онцлогт тохируулж амортизатор үйлдвэрлэдэг. Бид зохион бүтээгч инженерүүд түүний бүх эд ангийг нь нарийн

нягтлан шалгаж улмаар энэ гайхамшигт амортизаторыг бүтээжээ. Энэхүү 4х4 амортизаторыг суурилуулснаар таны автомашины аюулгүй байдал болон удирдлага илт сайжирна.               

 

 NITROCHARGER АМОРТИЗАТОРOME амортизатор үйлдвэрлэх явцад гол анхаардаг хүчин зүйлсүүдийн нэг бол

амортизаторын /клапан/ халхавчны ажиллагааны хэмнэл юм. Амортизаторын халхавчны ажиллагааны хэмнэл нь бидний өрсөлдөгч нараас ялгарах нэг гол зүйл юм. Манай OME-ийн инженерүүд зөвхөн 4WD-ийн амортизатор үйлдвэрлэхэд анхаарлаа хандуулж, үйл ажиллагаагаа чиглүүлдэг учраас бүтээл нь өвөрмөц онцлогтой, чанартай болдог. OLD MAN EMU ПҮРШХатуулаг OME-ийн пүршийг нарийн тоног төхөөрөмжөөр өндөр стандартын дагуу үйлдвэрлэдэг. Пүршийг хоёр хувилбартай буюу чөлөөт болон бага зэргийн шахалттай хийдэг. Ингэснээр түүний ачааллыг багасгаж, уяралтыг байхгүй болгодог.ТөрөлПүршнүүд нь байнгын болон солигдмол алхамтай үйлдвэрлэгддэг. Энэ нь ямар ч хүнд бартаат замыг туулах чадварыг нэмдэг.

Page 8: Arb

ЧанарЭдгээр пүршнүүдийн өнцөг нь таны тээврийн хэрэгслэлийн бүтэцтэй маш сайн уялдаж таардаг онцлогтой. Маш сайн давхар будаг нь удаан хугацааны дараа ч өнгө үзэмжээ алдахгүй. OLD MAN EMU-ийн бүтээгдэхүүний онцлог бол маш нарийн тохируулгатай, хоорондоо уялдаж таарсан амортизатор пүрш нь таны тээврийн хэрэгслэлийн даацыг нэмэгдүүлж, жолоодлогыг баталгаатай болгож өгдөг. Түүнээс гадна тээврийн хэрэгслэлийн хүчин чадалд нөлөөлөхгүйгээс гадна замтай барьцалдах чадвар нь үлэмж нэмэгддэг. Жолоочийн тээврийн хэрэгслээ ямар онцлог нөхцөлд ашиглахаас шалтгаалж амортизатор, пүршийг санал болгодог. Амортизатор пүршииг солих үед тээврийн хэрэгслэлийн жил болон дугуйн хэмжээ зэрэг анхаарах зүйл байдаг.

 EMU DAKAR НУМНУУД  Бага оврын ачаа зөөдөг тээврийн хэрэгслэлүүдэд Emu Dakar загварын нумнуудыг санал болгож байна. Хүрээг нь дугуйлсан нумнууд бол нэмэлт аюулгүй байдлыг хангах зориулалттай хийгджээ. 

1. Нумын өнгө болгоны засвар хуванцар жииргэвч  байрлуулснаар өнгө хоорондын үрэлтийг багасгаж хүндийн жинг зах хэсэгрүү шилжүүлснээр эдэлгээний хугацааг уртасгана.

2. Үрэлтийн эсрэг жийрэг. Хөдөлгөөнгүй бэхлэгдсэн нейлонон жийрэг нь өндөр ачааллын үед нумны өнгөний зах хэсгийн илэгдлийг багасгадаг.

3. Графитан бүрхүүл. Энэ нь нумны өнгө болон жийрэгний хоорондох үрэлтийг багасгадаг.

4. Стремень. Нумны өнгөнүүдийг хооронд нь тэгшилж барьдаг байна.

5. Нумны өнгөнүүдийн зах хэсгийг тусгай аргаар бат бөх болгож өгснөөр дотоод ачааллыг багасгадаг. Энэ нь нумны эдлэх хугацааг уртасгаж өгдөг.

6. Бэхэлгээний хэсэгт ачаалал өгөхгүй.

7. Иж бүрэн туршилтын үр дүнд бий болсон энэхүү нумнууд нь бүхий л шаардлагыг хангаж найдвартай ажиллана.

ТОРСИОН ГОЛ БУЮУ УЯН НУМГайхамшигтай явдал, гайхамшигтай жолоодлого,

Page 9: Arb

гайхамшигтай бат бөх чанар.OLD Man Emu-ийн торсон гол нь бартаа болон шулуун зам дээр тээврийн хэрэгслэлийн жолоодлогыг илт сайжруулна.

1. Өндөр зэрэглэлийн бат бөх төмрөөр хийгдсэн бөгөөд гаднах хэсэг нь зэвнээс хамгаалсан бүрхүүлтэй.

2. Нарийн аргаар балбах технологиор хийгдсэн

3. Зах хэсэгт байрлах шүднүүд нь хоорондоо маш нарийн таарч бэхлэгдэнэ.

НУМНЫ СОРОЧКАНУУД Нумны бэхлэгчүүдийг тос тосолгооны материалаар түрхэж түүний урт удаан хугацааны ажиллагааг хангана. OME-ийн нумны бэхлэгчүүдийн тосолгооны асуудлыг маш хялбар аргаар шийдэж чадсан билээ. Энэ нь нум тайлах гэх мэт хүнд адармаатай ажиллагааг халсан байна.

1. Бэхэлгээний бүтэц зохион байгуулалт нь боолтны нүх бөглөрөх зэрэг асуудлаас сэргийлдэг байна

2. Бэхэлгээний шпилк нь тосолгооны хоёр сүвтэй бөгөөд энэ нь втулка резин болон

нумны насыг уртасгадаг байна.

     

Page 10: Arb

РУЛИЙН АМОРТИЗАТОРРулийн чичиргээг алга болгох, руль булаах зэрэг тээврийн хэрэгсэлийн жолоодлоготой холбоотой асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор рулийн амортизаторыг зохион бүтээсэн юм.

1. 15мм-ийн зузаантай гол төмөр бол нийтээр хэрэглэж буй стандартаас илүү бат бөх

2. Чулуу зүсэгч гэмтээхээс урьдчилан сэргийлсэн төмөр гадаргуйтай

3. 35мм-ийн чөлөөт ажиллагааны цилиндрэн зайтай-тосны агууламж

4. Давхар трубан бүтэц нь чулуу үсэрч дотоод эд ангиудыг гэмтээхээс сэргийлсэн

5. Тос гоожихоос сэргийлсэн олон давхар тосны сальниктай

6. Өвөрмөц бэхэлгээтэй-энгийн стандарт бэхэлгээн дээр ч мөн адил бэхлэгддэг

ВТУЛКА РЕЗИН ТӨХӨӨРӨМЖҮҮДOME-ийн втулка резинууд нь зөвхөн өндөр чанарын материалаар хийгддэг бөгөөд тэдний орлох газартай их нарийн сууж өгдөг.OME нь резинен материалаар хийсэн втулка резинүүдийг амортизатор, нум, тэнцүүлэгч, таяг зэргүүдэд хийдэг. Ширмэн гарны втулка, нумны втулка зэргүүд тээврийн хэрэгслэлийн доод эд ангийг найдвартай ажилуулна.  Бид нумны стремень боолт, нумны өнгөнүүдийн хоорондох жийргийг өргөн сонголттой хийдэг. Буруу ширмэн гарны втулкийг хэрэглэснээр тээврийн хэрэгслэл хазайх, жолоодлогыг алдагдуулахад хүргэнэ. Харин OME-ийн ширмэн гарын втулкийг хэрэглэснээр эдгээр асуудлууд бүр мөсөн арилна.  

                         IPF Гэрэл

Жолоочдын хамгийн эрс тэс нөхцөлд зориулагдан бүтээгдсэн IPF гэрэл нь байгаль цаг агаарын ямарч нөхцөл харгалзахгүй сайн гэрэлтүүлэх болно. Бүрхэг Тэнгэр,

Page 11: Arb

шөнийн жолоодлого болон гэнэтийн ан амьтан гарч ирэх зэрэг үед гэрэлтүүлэг сайтай байхыг шаарддаг. IPF гэрлийн үзүүлэлт болон гайхамшигтай чанар, удаан хэрэглээ нь машины стандарт гэрэлтүүлгийн хязгаарлагдмал орчинг, гайхалтай тэлж өгнө. IPF гэрлийг машины урд зөв тохируулж байрлуулснаар үзэгдэх орчин тэлж, самбаачлах боломжийг ихэсгэж, биений ядаргааг багасгана. Бат бөх бэхэлгээний системээс авхуулаад чанар линз болон гэрэлтүүлгийн хурц хугарал зэрэг батлагдсан чанараараа IPF брендийн бүтээгдэхүүн зах зээл дээр тэргүүлсээр байна.    

  IPF гэрэлтүүлгийн коомСтандарт IPF гэрэлтүүлгийн комд-гэрэл,таг, цахилгаан утас, унтраалга, техник хангамж (hardware) зэрэг бүгд орно. Ихэнх тохиолдолд SPOT ба Driving Beam хэмээх 2 гэрэлтүүлгийн боломжтой ба Driving beam төрөл нь өргөн цар хүрээг хамран гэрэлтүүлдэг. Өөрийнхөө жолоодлогын нөхцөлд тохируулан 2 driving ба 2 sport гэсэн төрлийн гэрэл сонгож болох ба тус бүрээс нэг нэгийн авч байрлуулаж болно.

800 & 900 Xtreme Sport Series

800 & 900 High Intensity Discharge Series

800 & 900 Series

700 Super Rally

930 Super Rally

108 & 808 Series

868 & 968 Series

840 Series Fog Lights

                             ARB Канопи Хөдөө хээр явах үед бусад төрлийн машинтай харьцуулбал ачаатай буюу pick-up машин нь олон талын давуу талтай бөгөөд энэ нь ARB брендийн ачаагаар тоноглогдсон бол хэрэгцээг улам давуу болгоно. Ачааны бүхээг суурилуулсанаар машин доторх эд зүйлс аюулгүй байх ба ажлын багаж, аяны хэрэгсэл зэрэг эд зүйлсийг хийхэд зай багтаамж сайтай. Аэродинамик загвартай ачааны бүхээгийг олон төрлийн пикап машинд суурилуулахаар зохион бүтээсэн. Ачааны  бүхээгийг пикап

Page 12: Arb

машины ачааны эрмэг дээр бэхэлгээний сэндвичэн системийг ашиглаж бэхэлдэг. Уг ачааны бүхээг нь хүнгүй материалаар хийгдсэн ч бат бөх чанартай бөгөөд холын аялалд гарсан хүмүүс ачааны бүхээгт унтаж амрах бүрэн боломжтойARB- гийн ачааны хамгаалалт хэрэглэхэд хялбар ба бүх төрлийн машинд таарах ачааны хамгаалалт байдаг бөгөөд багаж тоног төхөөрөмж, аяны хэрэгсэл гэх мэт зүйлийг хадгалахад таны ачааг найдвартай хамгаалахаас гадна багтаамжыг нэмэгдүүлэх болно. Нэг хэсгээс бүтсэн манай ачааны хамгаалалт нь ачаатай машины онцлогт тааруулан тусгайлан бүтээсэн. Бэхлэлтийн нарийн системээр бэхлэгдэж ямар нэгэн дуу чимээ гаргахаас бүрэн ангид юм. ARB-гийн ачааны хамгаалалтууд олон төрлийн нэмэлт тоноглолтой бөгөөд ачаагаа хамгаалах хүсэлтэй байгаа хэн бүхний хамгийн найдвартай сонголт болно.  ЗАГВАР Таны хэрэгцээнээс хамааран ARB брендийн ачааны хамгаалалт нь өндөрлөсөн ба стандарт гэсэн ангилалтай байгаа. Аль ч ачааг сонгосон бай манай ачааны хамгаалалт нь стандарт хэрэгцээг бүрэн хангах бөгөөд хувийн хэрэгцээнээс хамааран өөрчлөлт хийх боломжтой.

ARB АЧААНЫ ТАГАчааны бүхээгний бас нэгэн хувилбар бол ачааны таг юм. Машиндаа ачааны таг суурилуулсанаар таны эд зүйлсийн аюулгүй байдлыг бүрэн хангана. Олон төрлийн машинд тохирох энэхүү ачааны таг нь загвар сайтаагаас гадна удаан хэрэглэгдэнэ. Ачааны тагийг суурилуулсанаар та машиныхаа дээр байрлуулсан ачаагаа төвөггүй авах боломжтой.

Орчин үеийн хийц загвартай

Хөнгөн жинтэй

Хөдөлгөөнгүй байрладаг

Хэт ягаан туяагаар тогтворжуулсан 2 давхаргат ARB материалаар үйлдвэрлэсэн

Бүтээх загвартай тул ямар ч улиралд хэрэглэхэд тохиромжтой

Хэдхэн секундын дотор явах боломжтой

ТАТЛАГА

ARB Аврах төхөөрөмж АRB аврах төхөөрөмжүүд бол бартаат замын машины гол авч явах ёстой зүйлүүдийн нэг юм. Зөв чанартай аврах төхөөрөмж сонгож авч явахгүй бол харин ч бүр аюултай болох магадлалтай. Та ямар бүтээгдэхүүн сонгож байгаагаас таньд илүү туршлага мэдлэг хуримтлагдаж сонирхолтой байх болно. Манай бүтээгдэхүүн маань чанга нарийн чигжиж нэхсэн давуун материалтай, хамгийн чанартай гар татлаганууд болон дамкратнууд, дэлхийн төвшинд чанарыг харуулсан юм.

Page 13: Arb

 

    

ARB Дамкрат ARB Austrslia нь 1905 оноос хойш үйлдвэрлэгдэж байгаа Америкийн Hi Lift брэндийн албан ёсны дистрибютор нь юм.1050кг ийн даацтай дамкрат нь, гар лебедка болгон ашиглах, хавчих, татах болон түлхэхэд ашиглана. Hi Lift ийн дамкрат нд 100 жилийн турш нэг материалыг ашиглаж байгаа билээ.  HI LIFT JACK X-TREME

парт дугаар: ARB303, ARB304жин: 14см, 15.5смөргөн: 12.7см, 12.7смөндөр: 128.9см, 156.9смхавчих гүн: 24.5см, 24.5смдаац: 1050кг, 1050кгхавчих даац: 2268кг, 2268кгэргүүлж өргөх даац: 2268кг,2268кг

 X-JACK ХИЙЛДЭГ ДамкратX-JACK н элс, шавар мөн цасанд ашиглахад зориулагдсан. 4000кг ийн даацтай машиныг 75см өндөрт өргөх чадвартай. Уг дамкрат нь шаланкний тусламжтайгаар машины мотор асангуут дамкрат хийлэгдэж эхлэх юм. Бас компрессороор хийлж болох юм.     

Page 14: Arb

                                      

ARB АчааАчаа нь аливаа ажил, аялалд гарч буй хүмүүст шаардагдах үнэ цэнэтэй хэрэглэл ба түүний хэрэгцээ, аюулгүй бүрэн бүтэн тээвэрлэх асуудал нэн чухал билээ.Таны машины бүхээгт багтаагүй овор ихтэй бүхий л зүйлийг ачааны тавиур дээр байрлуулах боломжтой. Мөн ус, шороо, агаар нэвтэрдэггүй материалаар хийсэн нэмэлт хэрэглэл бий болсноор ачааны тавиур дээрх эд зүйлс аялалын туршид ус, шорооноос бүрэн хамгаалагдана.Ачааны тавиур нь зориулалт, стандарт бус бараа бүтээгдэхүүн зөөвөрлөхөд өргөнөөр хэрэглэгддэг. Төмөр ачаа санал болгохын хажуугаар бид танд ачааны бүхээгний буюу /Каиопиний/ Thule and Rhino загварын ачааг санал болгодог.                         

 

ДамарДамар роликыг ашигласнаар таны тээвэрийн хэрэгсэлийг татаж буй лебёдканаас гарч байгаа ачаалалыг 2 дахин багасгаж өгдөг, Мөн тээвэрийн хэрэгсэлийг төрөл бүрийн өнцөг хэлбэрээс татахад хэрэглэгддэг төгс бүтээгдэхүүн юм. 10100020: 7000кг даацтай 4х4 машинд (энгийн) тосолгооны сүвтэй, татаж байхдаа зөөлөн намуухан.ARB209: 9000кг даацтай хөнгөн уралдаанд зориулагдсан бат бөх материалтай.    

Page 15: Arb

 Сафари Агаарын ХоолойТаны машин хөдөлгүүрийг шороо болон уснаас хамгаална. Сафари агаарын хоолой нь ямар ч нөхцөлд таны машины цэвэр болон хуурай байдлыг байнга хангана. Сафари агаарын хоолой нь хөдөлгүүрт очих агаарыг харьцангүй доор байрлалаас авах цэгийг өөрчилж хамаагүй өндөр цэгээс цэвэр болон хүйтэн агаар авдаг болгоно.

Олон төрлийн машинд тохирохоор зохион бүтээгдсэн

Хэт ягаан туяанд тэсвэртэй, сайн чанарын полиэтилин биетээр хийгдсэн

Хүчтэй даралтаар орох агаарын урсгал нь хөдөлгүүрийн агаарын хангамжийг давуулан хангадаг

Эд анги бүр нь шороо болон уснаас найдвартай хамгаалсан битүүмжтэй

Төмөр эд анги нь зэвнээс урдчилан хамгаалагдсан

Зарим загвар нь 7 болон 10 загварын шүүгчтэй уялдан тохирдог

Дотогш орсон Бороо чийгийг гадагшлуулах сүвтэй

Австралид зохион бүтээгдэж, үйлдвэрлэгдсэн

  ARB Хөргөгч Хөлдөөгч ARB зөөврийн хөргөгчний шинэ эрин үеийг танилцуулж байна. 47 литрийн багтаамжтай энэхүү зөөврийн хөргөгч нь бартаат хэрэглээнд тусгайлан бүтээгдсэн. Австрали Улсад үйлдвэрлэгдсэн энэхүү зөөврийн хөргөгч нь таны машин хаа ч явсан хүнсийг тань удаан хугацаанд амт, чанарыг алдагдуулахгүй байлгахаар зориулагдсан юм. Энэхүү бүтээгдэхүүн нь 3 гаруй жилийн судалгааны үр дүнд бүтсэн ба энгийн хэрэглээ болон бартаат замын аль алинд нь тохирсон гэдгийг туршилтаар баталсан. Зөөврийн хөргөгчийг 3 жилийн баталгаа дагалдаж байгаагаас гадна тохиромжтой дизайн, өргөн багтаамж болон сайн чанарын хөргөөх систем нь ямар ч төрлийн аялалд тохиромжтой.

Page 16: Arb

 

ARB Нэмэлт АккумуляторARB-гийн нэмэлт аккумулятор нь таны машины үндсэн аккумляторын цэнэгийг үрэхгүйгээр жижиг хэрэгслүүдийг ажиллуулах боломжийг танд олгоно. Хөргөгч, гэрэл зэрэг зүйлсийг залгах тусдаа залгууртай.

Татуурга ажиллах үед цахилгаан нэмэгдэнэ

Үндсэн аккумулятор суух үед сэтгэл тайван байж болно

Аккумуляторын суурь нь 2мм-ийн төмөрөөр үйлдвэрлэсэн

Аккумуляторын суурийг дангаар нь аль эсвэл аккумулятортой цугт нь авах боломжтой

Нэмэлт аккумуляторны суурь болон бэхэлгээ нь дагалдаж ирнэ.

  ARB Аялалын МайханЖийп машины нэг давуу тал бол бусад төрлийн машинуудын очих боломжгүй, алслагдсан газар очих явдал юм. Гэхдээ алслагдмал газар олон хоног аялахад тав тух чухал билээ. Хүн ам багатай суурин газар аль эсвэл байгалийн сайханд өнгөрүүлэх аялалд тань дулаан оромж хэрэгтэй ARB-ийн аяны хэрэгсэл болох машины ачаан дээр суурьлагддаг Simpson III майхан нь бусад хэрэгслүүдийн хамтаар таны аяны

Page 17: Arb

Холбоо барих хаяг:

"Эй Ар Би Монголия" ХХК

Сүхбаатар дүүрэг, залуучуудын өргөн чөлөө

Ш/х 646 Улаанбаатар-14201 Монгол Улс

Утас: 976-9898-2005, 976-9800-1753

факс: 976-11-330329

И-мэйл: [email protected]