34
БАГААР АЖИЛЛАХ НЬ Г.Баярмаа

Bagaar ajillah

Embed Size (px)

Citation preview

Page 1: Bagaar ajillah

БАГААР АЖИЛЛАХ НЬГ.Баярмаа

Page 2: Bagaar ajillah

ОРШИЛ

Даяаршлын үйл явц нь хүний хөгжил чадварт тулгуурлан нэг дээвэр дор хамтран амьдарч тулгарч буй олон асуудлыг шийдвэрлэх боломжтойг харуулж байгаа энэ үед бид багаар ажиллаж чадварлаг багш нар чанартай хөтөлбөрөөр чанартай сургалт явуулж, тулгамдсан асуудлуудыг богино хугацаанд оновчтой зөв шийдвэрлэх арга технологийг бий болгох зорилготой ажиллаж байна.

Page 3: Bagaar ajillah

Бусад хүмүүсийг хүндэтгэх, бусад хүмүүсэд туслах, бусдын тусын тулд өөрийн цаг зав, чадвараа, хөдөлмөрөө зориулах, бусдад энэрэнгүй сэтгэлээр хандах, зөвшин ярихаас эвийн сэтгэл үүдэн гардаг. Эвийн сэтгэл дээр бусадтай хамтран ажиллах, баг болж ажиллах чадамж суурилдаг.

Page 4: Bagaar ajillah

Баг гэдэг хамтын хэрэгцээ, сонирхол,эрмэлзлэл, зорилго, үнэт зүйл, үйл ажиллаганы арга барилын талаар нэгдмэл нэг ойлголт, нэг итгэл үнэмшилтэй хамтын бүтээл амжилтын төлөө бие биенээ дэмжин нэг зүтгэл гарган гар сэтгэл нийлсэн хүмүүсийн ажил хэрэгч нөхөрсөн нэгдэл юм.(Н.Тэгшжаргал “Багаар ажиллах эрдэм. -2009)

Page 5: Bagaar ajillah

Баг гэдэг нь бие биедээ харилцан үйлчилж, нэг нь нөгөөгийнхөө нөлөөнд байнга өртөж байдаг 2 дээш хүмүүсийн нэгдэл юм.

Page 6: Bagaar ajillah

Өөрийн өвөрмөц хувь нэмрээ оруулахыг хүн бүрт зөвшөөрөх замаар нийтлэг зорилгын төлөө хамтран ажиллахаар сонгогдсон цөөн тооны бүлэг хүн юм

Page 7: Bagaar ajillah

Хүчээ нэгтгэснээр дан ганцаар ажиллаад хүрч болох үр дүнгүүдийн энгийн нийлбэрээс илүү амжилтанд хүрч чадна гэж гишүүд нь итгэдэг илүү хөгжсөн бүлэг юм (Я.Шуурав. 2005).

Page 8: Bagaar ajillah

Баг, байгууллагыг нэгэн зорилгод нэгтгэн хүмүүсийн итгэл, сэтгэлийг төрүүлж байгаа зүйл нь хамт олны нийтлэг үнэт зүйл болдог.

Page 9: Bagaar ajillah

Өөрөөр хэлбэл нийтлэг үнэт зүйл нь багийн зорилго юм.

Page 10: Bagaar ajillah

Хамтын удирдлагатай багийн нийтлэг зарчим буюу нийтлэг үнэт зүйлийг дараах байдлаар томьёолж болно.

1. Хамтын урам зориг бадраасан алсын хараа 2. Утга учиртай зорилго 3. Хамтын ажиллагааны төлөө бахархал 4. Хамтаар мөрдөж баримтлах зохион байгуулалтын

зарчим 5. Харилцан хүлээх хариуцлага, хамаарлын мэдрэмж 6. Харилцан бие бие нөхөх чадвар 7. Багийн гишүүдийн хамтын сахилга 8. Ажлын гүйцэтгэлд тавих өндөр шаардлага 9. Гаршиж сайн эзэмшсэн ажлын арга барил 10. Мөр зэрэгцсэн хамтын хүч 11. Хамтаар өсөж хөгжих боломж зэрэг орно. 12. Багийн үнэт зүйлээ хамтаар тодорхойлж

томъёолох нь чухал.

Page 11: Bagaar ajillah

Багийн дотоод удирдлага ба зохицуулалт

Хамтын удирдлаатай багийн бүтээмж өндөртэй, үйл ажиллагаа нь үр ашигтай, нэр хүнд өсөж байх багийн удирдлага, зохион байгууулалтын шинэ хандлага.Энэ хандлага нь бизнесийн голбал өөрчлөлтийн шаардлагад зохицуулан байгууллага компаныг өөрчлөх өөрчлөлтийн онцлог болж байна.

Page 12: Bagaar ajillah

Багийн гишүүд хамтын үйл ажиллагаандаа бүтээмжийн зарчмуудыг нэвтрүүлж, сайтар мөрдөж хэвшүүлэх учиртай. Зохион байгуулалтын оновчтой бүтэц, бүтээмжийн зарчмыг хэрэгжүүлж хэвшүүлснээр бүтээмжгүй үр ашиггүй, үрлэгэн байдал, багийн гишүүдийн нягтрал, ёс суртахууны ялзрал бий болохгүй.

Page 13: Bagaar ajillah

Оновчтой, зөв бүтээмжийг бий болгохийн тулд

Эрүүл ухаантай байх Сахилга мөрдөх Бие биедээ шударга хандах Бүтээмжийг урамшуулж байх Үргүй зардал гаргахгүй байх Бүртгэл тооцоо нарийн хөтлөх Арвилан хэмнэх гээд зарчмыг мөрдөх

хэрэгтэй.

Page 14: Bagaar ajillah

Сахилга бол багийн хамтийн ёс суртахууны хамгийн чухал хэм хэмжээ, оршин тогтнохын гол шалгуур байх учиртай. Цаг үргэлж, эрчимтэй, тууштай ажиллах, хамт олны өмнө хүлээсэн үүргээ өчүүхэн төдий зөрчсөн буруутан шийтгэл, хариуцлага хүлээх ёстой гэсэн зарчим юм.

Page 15: Bagaar ajillah

. Багийн гишүүн бүрийн учраа мэдсэн, үүргээ дээд зэргээр ухамсарласан итгэлцэлд суурилсан сахилга бол юугаарч хэмжиж үл болох бүтээмжийн том нөөц боломж юм.

Page 16: Bagaar ajillah

Багийн удирдагч нь мөр зэрэгцсэн бүтээлч хэлэлцүүлэг, маргааны үед тэвчээртэй байж, гишүүдийн санаа бодол, шүүмжлэл хүндэтгэлтэй хандаж байгаагаа харуулж чадвал шинэ сайхан санаанууд урсан гарах болно.

Page 17: Bagaar ajillah

Хамтын удирдлагатай багийн нэг давуу тал нь гишүүдээс гаргасан бүтээлч, шинэлэг санааг маш хурдан хугацаанд соргогоор авч хэлэлцэн ажил болгон хэрэгжүүлдэг.

Page 18: Bagaar ajillah

Ийм тогтолцоог ашиглаж багаар ажиллах нь орчин үед хамгийн дэвшилтэй байна. Энэ нь багийн гишүүдийн ур чадварыг бүтэцлэн өдөр тутмын гүйцэтгэх ажил, бусадтай хамтран хийх ажлын зааг ялгаа, үүрэг, хариуцлагыг нь тодорхой болгон оновчтой хувиарласан бүтэц юм.

Page 19: Bagaar ajillah

БАГИЙН МАНЛАЙЛАГЧ, УДИРДАГЧ ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ?

Өнөөдрийн бодож, маргааш үр дүн нь харагдах шинэчлэл өөрчлөлтийг сэдэж санаачлагч манлайлагчид, түүнийг гардан бүтээгчид нь удирдагч нар юм. Байгууллагын амжилтын 50 хувь нь удирдлагаас шууд шалтгаалдаг

Page 20: Bagaar ajillah

. Шинэ дэвшилтэй бүхний эхлэл нь эхлээд жинхэнэ манлайлагч, удирдагчдын уураг тархинд, сэтгэл зүрхэнд явагддаг.Удирдлага гэдэг бол аливаа ажлыг зөв хийх үйл байдаг бол манлайлал бол зөв ажил хийх үйл юм. Багийн удирдагч, манлайлагч аль аль нь багаар удирдах, хамтран ажиллах чадвартай байх ёстой. Олон чанарыг удирдагч, манлайлагчаас шаарддаг юм. Үүнд:

Page 21: Bagaar ajillah

1. Эрх мэдлээ бусдадаа алхам алхмаар шилжүүлж чаддаг байх

2. Шударга байх 3. Хүмүүст үнэнч хандаж байх 4. Ёс зүйтэй байх 5. Өөрсдөө мэдлэг, ур чадвараараа манлайлах. 6. Багийн гишүүдээ дарангуйлах, дарамтлах, загнаж

захиргаадах арга барилын аливаа илрэл огтхон ч гаргахгүй байх

7. Багийн гишүүдийнхээ байнгын өсөлт хөгжлийг хангах 8. Ажлаа мэддэг, ажлаа бас хийж чаддаг байх. 9. Доод тушаалын хүмүүст ажлаа эрх мэдэлтэй чөлөөтэй,

тайван хийж амжилт гаргах нөхцөл, боломжийг нь олгох. 10. Бусдыг сонсож чаддаг байх.

Page 22: Bagaar ajillah

Удирдагч биш, манлайлагч нь бай 1. Манлайлагч бай 2. Бага даргалж удирд 3. Алсын хараагаа тодорхой томъёол 4. Хялбар энгийн болго 5. Ажил, алба хоёрыг ялгаж бай 6. Бусдыг эрч хүчээр цэнэглэ 7. Бодит байдлыг нүдээрээ хар 8. Өөрчлөлтийг боломж хэмээн хар 9. Хаа сайгүй зөв санааг эрж хай 10. Эхэлснээ дуусга

Page 23: Bagaar ajillah

Манлайлагч-байгууллага бий болго

11. Хүнд суртлыг устга 12. Хязгаарлалтыг нураа 13. Үнэ цэнийг эхэнд нь тавь 14. Манлайлагчдыг төрүүл 15. Пүүсийн соёлыг сургалтад

чиглүүл

Page 24: Bagaar ajillah

Хүмүүсийн чадавхийг нээ 16. Хүн бүрийг урагш өдөөж чирч

чангаа 17. Хүний бүрийг багийн тоглогч

болго 18. Зүрхтэй шазруун бай 19. Хүмүүст итгэл төрүүл Ажлыг сэтгэл ханамж болго

Page 25: Bagaar ajillah

МАНЛАЙЛАГЧИЙН УДИРДЛАГЫН СТИЛЬ

Багийн ажлын эцсийн үр дүн нь хэрэг дээрээ багийн удирдагч, манлайлагчийн удирдлагын хэв маяг (стиль)-ээс их хамаарна.

Page 26: Bagaar ajillah

Мөр зэрэгцсэн манлайллын стиль. Багийн гишүүдээ сургаж, дадлагажуулж, тэдэнтэй харилцан зөвшилцөж, хамтран ярилцаж, тэдний үзэл бодол, санал сэтгэгдлийг сонсож, асуудлыг хамтаар хэлэлцэж хамтын шийдвэр гаргадаг. Энэ стиль нь эцсийн дүндээ гишүүдийн хамтын сэтгэл, зүтгэл, оюун ухааны хүчийг синергийн нэгдэл болгож чаддаг.

Page 27: Bagaar ajillah

Босоо тогтолцоотой манлайллын стиль. Гишүүдийн санал бодол сонсохыг хүсдэггүй, санал санаачлагыг нь хүлээж авдаггүй, эрх мэдлээ хуваалцах, асуудлыг зөвшилцөхийг хүсдэггүй, шийдвэрийг ганцаар гаргадаг. Эрх мэдэл, албан тушаалыг эрхэмлэж, албадах захииргаадах аргаар асуудалд ханддаг.

Page 28: Bagaar ajillah

БАГ ХҮЧТЭЙ БАЙХЫН НУУЦ НЬ ЮУ ВЭ?

Багийн хүч, ид шид нь синергийн (синергос-хамтын үйл гэх Грек үгнээс гаралтай) хүч, нөлөөнд байдаг. Манлайлагч баг бол хоорондоо харилцан үйлдэл бүхий багаар хамтран тоглогч манлайлагчид юм. Бие биеэ харилцан нөхөж чадах мэдлэг, ур чадвар. Тоглогчид харилцан хамааралтай байж, хамтын хүч чармайлт гаргах синергийн нөлөөлөл. Эхлээд удирдагч байснаа дараа шилдэг манлайлагч болж байж баг бүхэлдээ манлайлагч баг болно.

Page 29: Bagaar ajillah

Бусдад сэдэл төрүүлэхийн тулд яах вэ? ü Байгууллага болоод багийн хүрэх хэтийн ирээдүйн талаарх үзэл бодлоо,

багийн хамт олны нийтлэг зорилго, онцлог, багийнхаа давуу талыг хүмүүст бүрэн дүүрэн ойлгуул

ü Багийн гишүүд чинь үнэн хэрэг дээрээ юу хүсэж байгааг мэдэж тодорхойл

ü Тэр хүсэлдээ хэрхэн хүрэхийг хэлж зөвлө ü Хамт олны дунд ажил хэрэгч уур амьсгал, идэвхийн өндөр түвшинг бий

болго ü Гаргаж байгаа өчүүхэн ч гэсэн ажилтыг нь дэмжиж, урам хайрлаж,

өөртөө итгэх итгэл, өөдрөг хандлагыг төрүүлж, хүндэтгэл үзүүл ü Ажилтныхаа сайн тал, авъяасыг хүлээн зөвшөөр ü Хүмүүсийн идэвхтэй санаачлагатай байдлыг дэмж ü Ажлаа эрх чөлөөтэй, бүтээлчээр хийж гүйцэтгэх зохих эрх мэдлийг нь өг ü Нөхөддөө итгэ, итгэл хүлээлгэ ü Цалин хангамжийг нь нэмж, мөнгөн шагнал өг ü Амьдралыг нь өөрчлөхөөр гэнэтийн бэлэг барь ü Хамтаараа хүрч байгаа ололт, өчүүхэн ч гэсэн амжилт бүхнийг дэмжин

сайшаа ü Хүмүүсийн гаргасан ажил хэрэгч санал, хүсэлтийг тэр даруй ажил хэрэг

болгон нэвтрүүлж байхыг хичээ. Энэ бол шинэ маягийн удирдагчийн эрхэмлэж байдаг зарчим.

ü “Хүмүүст хэр их урам өгнө, тэр хэмжээгээр үр ашиг их авна” гэдэг удирдлагын зарчмыг байнга сана

Page 30: Bagaar ajillah

ü Бичгийн чадвар буюу албан бичиг төлөвлөх боловсруулах чадвараар ядмаг байх

ü Багийн гишүүдээ сонсох чадвар ядмаг ü Хүмүүнлэг энэрэнгүй үзэл бодол, сэтгэлэг ядмаг ü Хүмүүстэй ярилцаж байх хүсэлгүй байх ü Аль болох нээлттэй, илэн далангүй байж чаддаггүй ü Тэсвэр тэвчээр, хүлээцтэй байж чаддаггүй ü Хүмүүстэй үг хэлээ олох чадвараар ядмаг байх ü Бодол санаагаа товч тодорхой илэрхийлэх чадвар ядмаг ü Өөртөө болоод бусдад тавих шаардлага, шүүмжлэлтэй хандах

хандлага адил тэнцүү биш байх ü Хүмүүсийг өөртөө татах чадвар, эв ядмаг байх ü Хамт олны дунд бүтээлч, нөхөрсөг уур амьсгал бий болгож чаддаггүй ü Бусдыг өөрийнхөө бодол санаанд итгүүлж үнэмшүүлэх чадвар

маруухан зэрэг сул тал нь удирдагч олон алдаа дутагдал гаргах үндэс болдог.

Page 31: Bagaar ajillah

БАГААР АЖИЛЛАСНЫ ДАВУУ ТАЛ

Багаар ажилласнаар: Нэг зорилгын дор нэгдэн хамтран ажиллаж, амжилтанд

хүрэх хэрэгцээг сэтгэл зүрхээрээ мэдрэх Бүтээлч байдал дээшилж урам орох, хамтын хүчийг ойлгох,

хувийн идэвх чармайлт дээшлэх Бие биенээ сайтар танин мэдэх, итгэлцэл бий болох, санаа

бодлоо чөлөөтэй уралдуулах, асуудлыг олон өнцгөөс харах Багийн гишүүд тасралтгүй суралцан хамтын шийдвэр

гаргах, алдаа оноогоо олох, цаашид улам хөгжих боломж ихэсдэг

Багийн гишүүдийн бие биеэ орлох чадвар өсөх Багийн гишүүддээ анхаарал халамж тавих, туслах, зөвлөх,

зөв шийдвэр гаргах

Page 32: Bagaar ajillah

БАГААР АЖИЛЛАСНЫ СУЛ ТАЛ

Багаар ажилласнаар: Багийн нэг гишүүний идэвхигүй

байдал нь бусаддаа нөлөөлж, барьцах, ажил цалгардах, үүнээс болж зорилгоо биелүүлж чадахгүйд хүрэх

Багийн идэвхитэй хэсэгт бусад нь найдаж идэвхигүй гишүүн бий болох

Зарим үед баг гэж хэтэрхий туйлшрах хандлага бий болж байна

Page 33: Bagaar ajillah

БАГААР АЖИЛЛАХАД ЮУГ АНХААРАХ ВЭ?

Багаар ажиллахад дараах зүйлийг анхаарвал зохино. Үүнд:

· Өөрийн байгууллагын онцлогт тохирсон бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх· Багийн ахлагчийн томилгоо, сонголтыг зөв хийх· Багийн хөгжлийн түвшинг зөв үнэлж дүгнэх, үйл ажиллагааг нь тогтвортой байлгах· Багийн гишүүд нь ажил үүргийн нарийвчилсан хуваарьтай байх· Багийн гишүүдийн хандлагыг өөрчлөх

Page 34: Bagaar ajillah

БАГААР АЖИЛЛАХАД АНХААРАХ ЗҮЙЛС

          Асар хурдацтай хөгжиж буй энэ нийгэмд хувь хүн ганцаар гэхээс илүү багаар ажиллах нь цаг хугацаа хэмнэх тэр чинээгээрээ ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх сайн талтай. Иймээс багаар ажиллахад юу юуг анхаарах, ямар арга хэрэглэвэл үр дүнтэй болох талаар ном зохиолууд уншин судалж, өөрийн сайн хэмээн бодсон хувилбаруудаa нэгтгэх.