29
Сэдэвчилсэн төлөвлөгөө Оршил 1. Онолын хэсэг 1.1 Байгалийн нөөцийн бүртгэл 1.2 НББОУСтандарт 6 ба Ашигт малтмалын хайгуул ба үнэлгээ 2. Судалсан байдал 2.1 Манай орны байгалийн баялаг ашигт малтмал 2.2 Манай орны байгалийн нөөцийн бүртгэл тооцоо,арга зүй 2.3 Байгалийн нөөц баялагийн бүртгэл тооцоо хийх үндсэн шаардлага 2.4 Байгалын нөөц ашиглалтын сөрөг үр нөлөө 2.5 Орчны Нягтлан бодох бүртгэл 3 .Дүгнэлт, Санал 4.Ашигласан ном, материал www.zaluu.com www.zaluu.com

baigaliin nutsin bvrtgel

Embed Size (px)

Citation preview

Page 1: baigaliin nutsin bvrtgel

Сэдэвчилсэн төлөвлөгөө

Оршил

1. Онолын хэсэг

1.1 Байгалийн нөөцийн бүртгэл

1.2 НББОУСтандарт 6 ба Ашигт малтмалын хайгуул ба үнэлгээ

2. Судалсан байдал

2.1 Манай орны байгалийн баялаг ашигт малтмал

2.2 Манай орны байгалийн нөөцийн бүртгэл тооцоо,арга зүй

2.3 Байгалийн нөөц баялагийн бүртгэл тооцоо хийх үндсэн шаардлага

2.4 Байгалын нөөц ашиглалтын сөрөг үр нөлөө

2.5 Орчны Нягтлан бодох бүртгэл

3 .Дүгнэлт, Санал

4.Ашигласан ном, материал

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: baigaliin nutsin bvrtgel

Оршил

Манай улс нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн

нийгэмд шилжсэнээр улс орны эдийн засаг ,нйийгмийн ухамсар бүхийл цогцоороо

өөрчлөгдсөн билээ.

1990 онд зах зээлийн нийгэмд ардчилсан үзэл тунхагласнаас хойш хүн бүхэн өөрийн

баялагийг бүтээхийг зорин аж ахуйн нэгж хувийн хэвшил их бий болсон.Манай улс

нь байгалийн баялаг нэг хүнд ноогдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд дээгүүр

байранд одог.Манай Монголд уул уурхайн орд газрууд байгаа үүнтэй холбоотой

гадаадын том компаниуд их орж ирж байгаа,үүнтэй өрсөлдөн бид хөрөнгө

оруулаалтыг сайжруулан өөрсдийн эдийн засгийн цар хүрээг тэлэх хэрэгтэй.

Байгалын баялаг нь өөрөө нөхөн сэргээгдэхгүй баялаг учир нөөцийг зөв зарцуулах

үнэн зөв бүртгэх шаардлага зайлшгүй байна.Одоо үед аливаа техник технологи

хөгжсөн болохоор Хэн хаана хэрхэн нөөцийг хууль бусаар олборлож худлаа мэдээлэл

тарааж хуурмаг байдлаар зах зээлд оролцож байгаа нь бэрхшээлтэй асуудал болоод

байна.энэ сэдвийн хүрээнд байгалийн нөөцийг аж ахуйн нэгж хэрхэн бүртгэх, ганц аж

ахуйн нэгж дээр авч үзэх үү цаашилбал эдийн засаг ,нийгэм улс төрд хэр их хор

хөнөөлтэй байгаа байгалийн нөөцийг бүртгэсний ач холбогдлыг мөн сөрөг үр

дагаварыг судлахыг хичээлээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: baigaliin nutsin bvrtgel

1.1 Байгалийн нөөцийн бүртгэл

Байгалийн нөөцөд бүх төрлийн ашигт малтмал, газрын тос, ой мод, байгалийн хий зэрэг

нөөц орно. Байгалийн нөөцийн биет үндсэн хөрөнгөөс ялгагдах шиж нь биет байдлаараа

ашиглагддаг боловч, ашиглалтын явцад өөрийн биет шинжийг хадгалдаггүй.

Байгалийн нөөцийн анхны өртөг нь:

1. Ордыг худалдаж авсан үнэ

2. Эрэл хайгуулын зардал

3. Биет бус ашиглалтын зардлаас бүрддэг.

Биет бус ашиглалтын зардалд өрөмдөх, хонгил хийх, багана босгох, цооног гаргах гэх мэт

биет бус шинжтэй зардлууд орно. Балансад олзворлоогүй байгалийн нөөцийг биет үндсэн

хөрөнгө, олзворлосон багалийн нөөцийг бараа материал гэж ангилна . Байгалийн нөөцийн

анхны өртгийг үйл ажиллагааны аргаар хорогдуулна.

Байгалийн нөөцийн анхны хорогдлын зардлыг тооцоолохдоо:

Хорогдлын зардал =Анхны өртгөөс−үлдэх өртөг

Нийт тооцсон нөөцийн хэмжээ x тайлант хугацаанд олзворлосон нөөцийн

хэмжээ

Байгалийн нөөцийг олборлоход ашиглаж байгаа үндсэн хөрөнгийн элэгдлийг тооцохдоо

уг үндсэн хөрөнгийг нэг цооног уурхайгаас өөр үйлдвэрлэлд шилжүүлж болох эсэхийг

судалж үздэг. Хэрвээ шилжүүлж болох бол үндсэн хөрөнгийн анхны өртгийг түүний

ашиглалтын хугацаанд элэгдүүлнэ. Шилжүүлж болохгүй бол үндсэн хөрөнгийн өртгийг

байгалийн нөөц болон уг үндсэн хөрөнгийн ашиглалтын хугацааны аль бага хугацаанд

элэгдүүлнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: baigaliin nutsin bvrtgel

1.2 СТОУС ба Ашигт малтмалын хайгуул ба үнэлгээ

Уул уурхайн салбарын хөгжил эрчимжсэнтэй холбоотойгоор үлэмж хэмжээгээр өсч

байгаа ашигт малтмалын хайгуул ба үнэлгээний зардлыг СТОУСтандартд хэрхэн

нийцүүлж бүртгэх асуудал тавигдсаар ирсэн.Ашигт малтмалын хайгуул ,үнлгээний үеийн

зардал ,хөрөнгө мөн газрын тос,байгалын хий болон тэдгээртэй адил шавхагдах нөөцийг

НББОУС 38 Биет бус хөрөнгө болон НББОУС 16 Үндсэн хөрөнгө зэрэг стандартын

хамрах хүрээнд оруулаагүй билээ.Иймд аж ахуйн нэгж ашигт малтмалын нөөцийн

хайгуул ба үнэлгээний үеийн нягтлан бодох бүртгэлийн бодлогыг НББОУС 8 Нягтлан

бодох бүртгэлийн бодлого, тооцооллын өөрчлөлт ба алдааны 10-12 дугаар зүйлийн

заалтад нийцүүлэн тодорхойлж байсан.Гэвч бие даасан стандартын зохицуулалтгүйгээр

Ашигт малтмалын хайгуул ба үнэлгээний үеийн зардлын талаархи санхүүгийн

тайлангийн мэдээлэл хэрэглэгчдийн хэрэгцээг хангах хэмжээнд хүрэхгүй байв.Иймд

СТОУС 6 Ашигт малтмалын хайгуул ба үнэлгээний тайлагналыг тусад нь авч үзжээ.

Ашигт малтмалын хайгуул ба үнэлгээ нь уул уурхайн үйлдвэрлэлийн эхний үе шатууд

бөгөөд үйл ажиллагааны явц ,зорилгын хувьд тус бүрдээ бие даасан шинжтэй буюу эрэл

хайгуулын ажил нь ашигт малтмалын нөөцийг олж илрүүлэхэд чиглэгддэг бол

үнэлгээний ажилын үр дүнг олж тогтоосон тэрхүү нөөцийг олборлох боломжийг судлан уг

ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг урьдчилан тооцдог. Гэвч

үйлдвэрлэлийн үе шатууд нь төлөвлөсөн хугацаанаас хэтрэх явдал гардаг ба заримдаа

үйлдвэрлэлийн нэг үе шат нь нөгөөтэйгээ нэгэн зэрэг давхцах явдал гардаг.Иймд эдгээр үе

шатуудад гарах зардлуудыг хооронд нарийн зааглан ялгаж салгах нь хялбар бус байдаг

учир бүртгэлийн асуудлыг хамтад нь авч үздэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: baigaliin nutsin bvrtgel

СТОУС 6 ба Ашигт малтмалын хайгуул ба үнэлгээний зорилого:

СТОУС-д дараах зорилгыг тодорхойлсон:

Үүнд: а) Хайгуул ба үнэлгээний зардлын бүртгэлд хэрэглэгдэж буй одоогийн

практикыг бүхэлд нь өөрчлөгдөхгүйгээр хэсэгчилж сайжруулах

Олон улсын практикт ашигт малтмалын хайгуул ба үнэлгээний зардлыг бүртгэх янз

бүрийн хандлага байдаг бөгөөд зарим нь бүх зардлыг өндөр эрсдэлтэй гэдэг утгаар нь

тайлант үеийн зардал буюу шууд алдагдал болгож байхад зарим нь хайгуулын ажлын бүр

эхнээс гарсан зардлыг шууд хуримтлуулан хөрөнгөөр бүртгэх буюу капиталжуулдаг.Мөн

үнэлгээний үеийн тодорхой хэсэг зардлыг капиталжуулдаг практик байхад орд газрын

нөөцийн талаархи мэдээлэлтэй зардлаа уялдуулан алдагдалд бүртгэхийг тодорхой үеээр

тасалбар болгож түүнээс хойшхи зардлыг бүхэлд нь капиталжуулж эхэлдэгч хувилбарыг

өргөн хэрэглэдэг гэх мэт.Ер нь хайгуулын талбайг ашиглах боломжтой гэж үзсэнээр

техник эдийн засгийн үнэлгээ хийж эхэлдэг тул үүнээс өмнө бүртгэлийн хувьд нилээд

тодорхойгүй байдал үүсдэг билээ.

Хайгуул үнэлгээний зардлаа өмнө нь хэрхэн бүртгэж байснаа үргэлжлүүлэх боломж

олгохын зэрэгцээ хөрөнгөөр бүртгэх үеийн асуудлыг авч үзвэл:

b) Хайгуул ба үнэлгээний хөрөнгө хүлээн зөвшөөрч бүртгэсэн аж ахуйн нэгж ийн

хувьд уг хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг энэхүү стандартад зааснаар авч үзэн

гарсан аливаа үнэ цэнийн бууралтыг НББОУС 36 Хөрөнгө үнэ цэнийн бууралтын

дагуу хэмжин тооцоолж байх.

Ашигт малтмалын хайгуул ба үнэлгээний зардлыг капиталжуулсан бол хөрөнгийн өртөг

тухайн ордоос ирээдүйд олох орлогоор нөхөгдөх хэмжээнд байх ѐстой бөгөөд илүү гарч

байгаа эсэхийг хөрөнгийн үнэ цэнийн бууралтын шалгуурт нийцүүлэн үнэлж байх ѐстой.

c) Аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланд тусгагдсан ашигт малтмалын хайгуул ба

үнэлгээтэй холбоотой зардлын дүнг тодруулан тайлбарлаж хүлээн зөвшөөрөгдсөн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: baigaliin nutsin bvrtgel

хайгуул болон үнэлгээний хөрөнгөөс бий болох мөнгөн гүйлгээний дүн,цаг хугацаа

болон бодит байдлыг хэрэглэгчдэд ойлгомжтой байлгах.

Санхүүгийн тайланд ашигт малтмалын хайгуул ба үнэлгээний зардлын талаархи

бүртгэлийн бодлого , хөрөнгө хүлээн зөвшөөрөх шалгуур хайгуулын үйл ажиллагаатай

холбоотой хөрөнгө, өр төлбөр орлого, зардал,мөнгөн гүйлгээний дүн зэргийн талаар

тодрууллага хийх хэрэгтэй.

Хамрах хүрээ:

a) Аж ахуйн нэгж тодорхой хэсэг газарт хайгуул явуулах хууль эрх зүйн

зөвшөөрөл авахаас өмнөх ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээний

зардлууд

b) Техник эдийн засгийн үнэлгээ хийж ,ашиглах боломжийг тогтоосны дараах

зардлууд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: baigaliin nutsin bvrtgel

2.Судалсан байдал

2.1 Манай орны байгалийн баялаг

Зүүн Азийн бусад орнуудтай харьцуулахад Монгол улсын нөөц баялгийн хамгийн их

хэсгийг “байгалийн капитал” эзэлдэг. Энэ ангилал дотроо ашигт матмалын нөөц нь

дийлэнх хувийг бүрдүүлж байна. Иймд уламжлалт салбаруудыг, нэн ялангуяа уул уурхай,

мал аж ахуйг тогтвортой түвшинд байлгаж бэхжүүлэхийн зэрэгцээгээр өсөлт, экспортын

орлогын шинэ эх үүсвэрийг бий болгохоос Монгол улсын эдийн засгийн ирээдүйн

тогтвортой өсөлт, хөгжил хамаарна.

Монгол улсын уул уурхай, байгалийн нөөцийн салбар урт хугацааны өсөлтийн гол үндэс

болох нь маргаангүй билээ. Гэвч эдгээр нь шавхагдах буюу нэгэнт газрын хэвлийнээс

авсны дараа нөхөн сэргээгдэхгүй нөөц учраас цаг хугацааны хувьд үр ашигтай ашиглахын

зэрэгцээ үйлдвэрлэлийн босоо болон хэвтээ холбоосыг хөхүүлэн дэмжиж эдийн засагт

өргөн цар хүрээтэй өсөлтийг бий болгох зөв бодлого шаардлагатай юм. Дэлхийн Банкнаас

саяхан гаргасан “Үндэстнүүдийн баялаг хаана байна вэ?” тайланд 120 орны “жинхэнэ”

баялгийг олон улсын хэмжээнд олдсон тоо мэдээн дээр суурилан тооцоолжээ. Биет

(байгалийн болон үйлдвэрлэсэн), биет бус, мөн хүний капиталыг оруулаад Монгол улсын

дундаж иргэн ойролцоогоор 8,200 ам долларын нийт “жинхэнэ” баялагтай гэсэн тооцоо

гарчээ Энэ тооцоонд барилга, машин механизм зэрэг үйлдвэрлэсэн хөрөнгөөс гадна газар,

ой болон хөрсөнд байгаа хөрөнгө зэрэг байгалийн баялаг, хүний нөөц, институциуд гэх

мэт биет бус капиталыг оруулсан байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: baigaliin nutsin bvrtgel

Монгол улсын баялгийн бүтэц

Монгол улсын баялгийн бүтцийг харахад түүний баялагт байгалийн капитал их чухал

байр суурьтай байна. 2000 оны байдлаар баялгийн 58 хувийг байгалийн капитал, 28

хувийг үйлдвэрлэсэн капитал, 14 хувийг биет бус капитал (хүний болон институцийн

капиталын хослол) бүрдүүлж байна. Биет бус капиталын түвшин маш доогуур байгаа нь

Монгол улсыг баялгийн хамгийн том хэлбэр нь биет бус капитал байдаг Зүүн Ази, Номхон

Далайн бүсийн бусад улсаас чанарын хувьд ялгаатай болгож байна.

Дэлхийн Банкны судалгаагаар дэлхий дээр “жинхэнэ” баялгийг бүрдүүлэгч үндсэн

гурван бүрдэл хэсгээс улс орнуудын хувьд биет бус капитал дийлэнх хэсгийг эзэлж байна.

Шинжилгээнд хамрагдсан улсын 85 орчим хувь нь өөрсдийн жинхэнэ баялгийн

талаасилүү хувийг биет бус капиталаар бүрдүүлж байна гэжээ. Эдийн засгийн хөгжилд

хүмүүн капитал болон бусад биет бус зүйлүүд гол үүрэг гүйцэтгэдэг гэсэн эдийн засгийн

үндсэн зарчмыг энэхүү үр дүнгээр баталж байна.

14

5259

28

27 1658

21 26

10,0%

20,0%

30,0%

40,0%

50,0%

60,0%

70,0%

80,0%

90,0%

100,0%

Монгол Зүүн Ази ба Номхон далайн

орнууд

Бага орлоготой орнууд

Hundreds

Монгол улсын баялгийн бүтэц (хувь, 2000)

Байгалийн капитал

Үйлдвэрлэсэн капитал ба хотын газар

Биет бус капитал

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: baigaliin nutsin bvrtgel

Биет бус капиталын ялгааны ихэнх хэсгийг хүмүүн капиталаар тайлбарладаг боловч үүнд

нөлөөлөгч өөр хүчин зүйлүүд байдаг. Институциудын чанар, нийгмийн капитал, бүр

цаашилбал эдийн засагт нөөцийг хир үр ашигтай ашиглаж байгаа зэрэг нь бүгдээрээ

нөлөөлнө.

Монгол улсын үйлдвэрлэсэн, байгалийн болоод хүний капиталд оруулсан хөрөнгө

оруулалтын өгөөж маш доогуур түвшинд байгааг тодоруулж гаргасан байна. Энэ нь

Монгол улсын хөрөнгийн баялгийг илүү үр ашигтай ашиглах боломж байна гэсэн үг юм.

Байгалийн капитал, нэн ялангуяа бэлчээрийн газар бусад улсуудынх шиг бүтээмжтэй бол

нэг хүнд ногдох орлого илүү өндөр байх болно. Тэгэхлээр Монгол улсын бэлчээрийн

газрыг илүү үр ашигтай ашиглавал хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж газрын

үнэ, нийт баялгийн өртөгийг нэмэгдүүлэх боломж байна гэсэн үг.

Монгол улсын нэг хүнд ноогдох баялгийн бүтэц ба динамик

(2000 оны үнээр, америк доллараар.

Зурагаас харахад нийт баялаг 2004 онд 2000 оноос бага зэрэг буураад дараагийн дөрвөн

жилд бараг 75%-аар өссөн байна. Энэ нь өмнөх хэсэгт тооцсон жинхэнэ хадгаламжийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: baigaliin nutsin bvrtgel

дундаж 2000-2008 оны хооронд 4,48% буюу эерэг байгаа нь нийт капитал өссөн гэдгийг

баталж байна. Өөрөөр хэлбэл жинхэнэ хадгаламжийн тооцоолол харьцангуй бодитой

болсон гэдгийг харууллаа. Ингэж өсөхөд байгалийн капитал, үйлдвэрлэгдсэн капиталын

өсөлт их нөлөөлсөн. Харин биет бус капитал буюу хүмүүн капитал буурсан байна.

Үйлдвэрлэгдсэн капиталын хэмжээ ихээр өсөж байгаа нь магадгүй уул уурхайн салбарт

хамгийн их хөрөнгө оруулалтыг хийж байгаатай холбоотой. Харин эсрэгээр хүмүүн

капитал буураад байгаа нь хүмүүн капиталд хөрөнгө оруулалт дорвитой хөрөнгө оруулалт

хийхгүй байгааг мөн уул уурхайн салбар хөдөлмөрийн шингээх чадвар бага байдагтай

холбоотой байж болно

Уул уурхайн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл /2006-2010 он/

Бүтээгдэхүүний нэр

Хэмжих

нэгж

2006

2007

2008

2009

2010

Катодын зэс тонн 1475,9 1500,0 1600 2376.1 2560

Зэсийн баяжмал

/ 35 %-ийн агуулгаар/ Мян тонн 381,4 376,3

368,7

510 586.0

Молибдений баяжмал

/ 47%-ийн агуулгаар /

Тонн 3028 3384 3624 2282 2376

Хайлуур жоншны

баяжмал

Мян тонн 209,0 159,8 175 288.5 153.6

Газрын тос /Экспорт/

Мян

баррель

82,7 139,2 153,6 187.3 187.3

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: baigaliin nutsin bvrtgel

Алт /цэвэр/ Кг 12059.04 11095.7 12000.0 18.500 21.000

Алт олборлох тусгай

зөвшөөрөл авч, үйл

ажиллагаа явуулсан

аж ахуйн нэгжүүд

тоо 117 121 204 128 125

2.2 Байгаль орчны бүртгэл тооцоо, арга зүй

Байгалийн нөөц баялагийн хомсдолын өртгийн бүртгэл тооцоо гэж тухайн

хугацааны байгалийн нөөцийн болон байгаль орчны доройтол, хомсдлын түвшинг

мөнгөөр илэрхийлэн улс орон, бүс нутаг, салбарын хөгжлийн макро эдийн засгийн

үзүүлэлтүүдтэй зэрэгцүүлэн үнэлэлт, дүгнэлт өгөхийг хэлнэ. Энэ нь байгалийн нөөц

түшиглэсэн салбарын хөгжлөөс хамааралтай улс орны хувьд эдийн засгийн өсөлтийг

хангахад байгалийн нөөцийн хомсдол, доройтлыг үйлдвэрлэлд ашиглаж байгаа үндсэн

хөрөнгө машин, механизт, техник хэрэгслийн –ийн нэгэн адил түүнийг “элэгдэл

хорогдлын шимэтгэл”-ийг тооцохтой нэгэн адил юм. Энэхүү “элэгдэл хорогдлын

шимэтгэл”нь өнөөдөр алдаж байгаа ирээдүйн үр ашигтай тэнцүү байгаа бөгөөд тэр

хэмжээгээр хойш үеийхний бодит орлогыг буруулж байгаа гэсэн ойлголт юм. Гэхдээ

тавьж байгаа зорилтоос шалтгаалан байгалийн нөөцийн болон байгаль орчны доройтол,

хомсдлын түвшинг янз бүрийн арга зүйгээр үнэлж тооцож болно. Жишээлбэл, байгалийн

нөөц баялгийг улс орны нийт баялагт тооцож үнэлэхэд нэг өөр арга, байгалийн нөөц

ашигласны орлогын хуваарилалтыг үндэслэхэд, эсвэл байгалийн нөөц ашиглалт,

тогтворотой менежментийн хэтийн төлөвлөгөө, чиглэлийг тодорхойлох зэрэг зорилтыг

хангахад мөн өөр өөр арга, хандлагыг хэрэглэж болох юм. Хэдийгээр эдгээр арга

хэлбэрүүд өөрийн онцлогтой боловч, тэдгээр нь байгалийн нөөц болон байгаль орчны

өөрчлөлт хөдөлгөөнийг мөнгөн үзүүлэлтээр илэрхийлдэг арга хэлбэрээр нь нийтлэг юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: baigaliin nutsin bvrtgel

Өөрөөр хэлбэл байгалийн нөөц баялаг нь өөрийн “үнэ цэнтэй байна” гэсэн ойлголт

бөгөөд тэр нь үйлдвэрлэлийн явцад “мөнгөн хэлбэрээр илэрхийлэгдэн” нийгмийн

үнэ, өртөгт тусах ѐстой гэсэн ѐрөнхий зарчим юм.

2005 онд Дэлхийн банкнаас улс орнуудын байгалийн нөөцийн хомсдолын талаар хийсэн

судалгаануудыг нэгтгэн байгалийн нөөцийн хомсдолын өртгийн тооцоог хэрхэн хийх

талаарх арга зүйн зөвлөмжийг гаргасан байна. Энэ үеэс байгалийн нөөцийн өртгийн

хомсдолын үнэлгээ эдийн засгийн үр ашиггтай арга хэрэгсэл хэмээн хүлээн

зөвшөөрөгдөж, хөгжиж буй болон хөгжингүй орнуудад өргөнөөр хэрэглэгдэж эхэлжээ.

Хэдийгээр сүүлийн арван жилийн турш байгалийн нөөцийн хомсдолын үнэлгээ нь онол

арга зүйн хувьд олон эрдэмтэдийн анхаарлыг татан сайжирч ирсэн ч энэхүү үнэлгээ нь

бодлого боловсруулгчдын түвшинд хэрхэн хэрэглэгдэх талаар төдийлөн сайн танигдаж

чадаагүй юм.

Байгаль орчны нөөцийн хомсдолын үнэлгээ нь үндсэн 4 хэсгээс бүрддэг. Үүнд:

Ихэвчилэн байгалийн баялгийн нөөцийн хөдөлгөөнийг бүртгэж ҮТС-ийн

балансад тусгадаг (байгалийн нөөцийн хөрөнгийн данс)

Байгалийн нөөцийн хөрөнгийн данс нь эхлэлтийн нөөц, хаалтын нөөц, тухайн

жилийн өөрчлөлтийн мэдээлэлээс бүрддэг . Тухайн хугацаанд бий болсон

эхлэлтийн болон хаалтын нөөцийн зөрүү болох өөрчлөлт нь эдийн засгийн үйл

ажиллагаа(нөөцийн олборлолт болон гуалин бэлтгэл, шинэ орд нээгдэх),

байгалийн процесс (биологийн төрөл зүйлийн өсөлт, хорогдол) болон бусад

хүчин зүйл(үер ус, гал түймэр)-ээс хамааран гарч болно. Хөрөнгийн өртгийн

үнэлгээнд өнөөгийн цэвэр үнэ цэнэ(NPV) болон цэвэр үнийн гэсэн 2 арга

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: baigaliin nutsin bvrtgel

хэрэглэгддэг. Өнөөгийн цэвэр үнэ цэнийн аргаар ирээдүйд олох орлогын

хэмжээг өнөөгийн үнэ цэнэ рүү бууруулан тооцдог бол цэвэр үнийн аргын

хувьд орлогын хэмжээ нь хөрөнгийн үнэ болон дундаж зардал 2-ын зөрүү

болох ашгийн хэмжээгээр тодорхойлогддог. Шавхагдах нөөцийн хувьд

хомсдолын өртөг нь тухайн нөөцийн олборлолтын хэмжээний өртөг буюу

цэвэр үнээр тодорхойлогддог.

Үйлдвэрийн түвшинд үйлдвэрлэл болон эцсийн эрэлтийн орц болдог эрчим

хүч болон түүхий эд материал, мөн бохирдолтын эх үүсвэр болон хог

хаягдалын талаарх мэдэээллийг хангадаг бохирдолт болон түүхий эд

материал (эрчим хүч болон байгалийн нөөц)-ын урсгал данс

Эрчим хүч болон агаарын бохирдолын хувьд өргөн хэрэглэгддэг данснууд нь

голчлон шатах малтмал түлшний хэрэглээтэй холбогддог. Эрчим хүчний

тооцоо нь 1970-аад онд нефтийн үнэ огцом өссөнөөс үүдэн улс орнуудын

хувьд стратегийн ач холбогдол бүхий энэхүү бүтээгдхүүний бүртгэлийн

дансыг тогтмол хэрэглэж эхэлсэн байна. Саяхнаас дэлхийн дулааралтай

холбоотойгоор бусад агаарын бохирдол болох хүлэмжийн хийн ялгарал, усны

бохирдол, хог хаягдал, хөрсний доройтол гэх мэт бусад байгал орчны

доройтолуудыг тооцох үнэлгээг эрчимтэй хийж эхэлсэн. Байгал орчны

бохирдолоос үүсэн бий болох хохирлуудыг хэмжих нь аргачлалын хувьд

ихээхэн төвөгтэй байдаг. Энэхүү хор хохиролд нь хөдөө аж ахуйн бүтээмжийн

бууралт, хүний эрүүл мэндэд үзүүлэх хор хохирол гэх мэт хохиролууд багтдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: baigaliin nutsin bvrtgel

Аж ахуйн нэгж, засгийн газар, өрх бүлийн зүгээс байгаль орчныг хамгаалах

болон байгалийн нөөц баялгийн менежментэд зориулагдсан,уламжлалт ҮТС-д

зардалаар тодорхойлогддог (байгаль орчны хамгаалалт болон нөөцийн

удирдлагын зардал)

Энэхүү данс нь үндсэн 3 бүрэлдхүүн хэсгээс бүрддэг ба үүнд :

Нөөцийн менежмент болон байгаль орчны хамгаалтанд улсын болон хувийн

сектороос зарцуулсан зардал, аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны

хамгаалалтын үйлчилгээний үйл ажиллагаа, байгаль орчны болон нөөцийн

татвар ордог.

Байгаль орчны үзүүлэлтүүдээр засварлагдсан тогтвортой хөгжлийн

индикаторууд, тухайлбал, ногоон дотоодын бүтээгдхүүн, жинхэнэ хуримтлал

зэргийг багтаасан макро эдийн засгийн үзүүлэлтүүд

Жинхэнэ хуримтлалын хувьд орлогыг тооцохоосоо илүүтэй цаг хугацааны

турш дахь хөрөнгийн өөчлөлтийг хэмждэг. Тогтвортой хөгжил нь хөрөнгө

баялаг цаг хугацааны турш буурахгүй байхыг шаарддаг. Ихэнхи улс орнуудын

хувьд хөрөнгө баялгийн балансыг цогц байдлаар тооцох боломжгүй учраас

баялаг цаг хугацааны хувьд хэрхэн өөрчлөгдөж байгааг хянах боломжгүй

болдог. Гэвч жинхэнэ хуримтлалыг нарийн сайн тооцож чадвал баялгийн

өөрчлөлт болон хөгжлийн тогтвортой байдлын дүр зургийг гаргах боломжтой

юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: baigaliin nutsin bvrtgel

Байгалиийн нөөцийн хомсдолын үнэлгээ хийхийн гол ач холбогдол нь эдийн засгийн үйл

ажиллагаа нь богино, дунд, урт хугацааны хувьд тогтвортой замаар явагдаж байгаа

эсэхийг тодорхойлоход оршдог. Байгалийн нөөцийн хомсдолын үнэлгээ нь бодлого

боловсруулагчдыг нэгдүгээрт, эдийн засаг болон байгаль орчны хоорондын уялдаа

холбоо зохистой байгаа эсэх болон байгаль орчны чанарын талаарх зорилтуудыг хангах,

түүнийг хянахад шаардлагатай статистик тоон мэдээлэл болон индикаторуудаар хангадаг

ба хоѐрдугаарт, илүү тогтвортой хөгжлийн замыг тодорхойлох стратеги төлөвлөлт болон

бодлогын шинжилгээ хийх, тэрхүү хөгжлийн замд хүрэхэд шаардлагатай зохистой

бодлогын хэрэгсэлүүдийг боловсруулахад шаардлагатай мэдээллийн баазаар хангаж

өгдөг.

2.3 Байгалийн нөөц баялагийн бүртгэл тооцоог хийх үндсэн шаардлага

Өнөөдөр улс орны үндэсний тооцооны системд хэрэглэгдэж буй ҮНБ болон ДНБ-ны

тооцоо нь байгалийн нөөцийн бодит өртгийг бууруулж үнэлэх болон хүний тогтвортой

хөгжилд чухал нөлөөтэй байгаль орчны төлөв байдал, үйлдвэрлэл хэрэглээнээс учруулах

эерэг болон сөрөг нөлөөллийн өртөгийг огт тооцохгүй байгаа билээ. Байгаль орчин нь

хүний тогтвортой амьжиргааг хангахад дараах үндсэн үүргийг гүйцэтгэдэг. Нэгдүгээрт,

бидний өдөр тутмын үйлдвэрлэл, хэрэглээнд шаардагдах анхдагч болон хоѐрдогч түүхий

эдийн нөөцөөр хангах, хоѐрдугаарт энэхүү үйлдвэрлэл хэрэглээнээс бий болох хог

хаягдал, бохирдолыг агуулах, гуравдугаарт хүний амьдран оршиход шаардлагатай анхдагч

үйлчилгээгээр хангадаг. Уух усгүй, амьсгалах цэвэр агааргүй бол бид хичнээн эдийн

өсөлт хөгжил гэж ярих нь угаасаа утгагүй болж ирнэ. Өнөөгийн хэрэглэж буй уламжлалт

үндэсний тооцооны системд зөвхөн байгалийн нөөцийн олборлолтыг мөнгөн дүнгээр

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: baigaliin nutsin bvrtgel

илэрхийлж, бүртгэн авдаг боловч түүний цаг хугацааны турш дахь хомсдол ( ашигт

малтмалын хомсдол, ойн нөөцийн хомсдол, усны нөөцийн хомсдол) болон байгаль орчинд

учруулж буй хор хохирол

бохирдолын (газрын доройтол,

цөлжилт, агаарын бохирдол)

хэмжээг тооцоолж бүртгэлд

оруулдаггүй билээУламжлалт

үндсэний тооцооны систем нь улс

орны зөвхөн эдийн засгийн

гүйцэтгэлийг дүгнэж, шинжилгээ

судалгаа хийхэд шаардлагатай

мэдээлэлээр хангадагаараа учир

дутагдалтай юм. Тухайлбал, хүний

гараар бүтээгдсэн хөрөнгө, байшин

барилга, зам гүүр болон тоног

төхөөрөмж нь бүтээмжит хөрөнгөөр

тооцогдож, үүний цаг хугацааны

турш дахь элэгдэл хорогдолыг тооцдог. Одоогоор манай орны хувьд байгалийн нөөц

баялагийн хомсдол болон үйлдвэрлэл хэрэглээнээс шалтгаалсан байгаль орчны чанарын

доройтолыг бүртгэн тооцож Монгол орны хөгжлийн бодлогыг төлөвлөж, тодорхойлоход

ашигладаг институци, байгууллага хараахан бүрэлдэн бий болоогүй байна. Бие биентэйгээ

гинжин холбоо бүхий нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлуудыг цогцоор нь

Байгалийн нөөцийн бүртгэл тооцооны

шаардлага

1. Нийгмийн асуудал

• Нийгмийн тэгш бус байдал

• Орлогын тэгш бус байдал

• Бага орлого бүхий өсөж буй хүн ам

• Эрүүл мэндийн асуудал, төрөл бүрийн өвчний

дэгдэлт

• Ядуурал

2. Эдийн засгийн асуудал

• Хүний өсөн нэмэгдэж буй хэрэглээ

• Бага бүтээмж бүхий бэлчээрийн газар

• ХАА дахь усны дутагдал болон

• Өсөн нэмэгдэж буй малын тоо болон сүргийн

зохистой бүтцийн алдагдал

• Малчдын бага орлого ба түүний бууралт

• Ажилгүйдэл

• Шавхагдах нөөцийн албан болон албан бус

замбараагүй олборлолт

3. Байгаль орчны асуудал

• Бохирдол, хог хаягдалын хэмжээний өсөлт

• Бэлчээрийн даацын хэтрэлт

• Цөлжилт, газрын доройтол

• Уур амьсгалын өөрчлөлт, сөрөг үр дагавар

• Ойн сангийн хомсдол

• Хүн, малын уух цэвэр усны хомсдол

• Хөрс, усны бохирдол

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: baigaliin nutsin bvrtgel

шийдэхийн тулд энэ талаарх бодит мэдээллийг хангаж чадах бүртгэл тооцооны нэгдсэн

системийг нэвтрүүлсэн байх шаардлагатай.

Байгаль орчны болон эдийн засгийн бүртгэл тооцоо нь засаглалын аль ч шатны шийдвэр

гаргагчид болон бодлого боловсруулагчдын хувьд чухал ач холбогдолтой. Макро эдийн

засгийн түвшинд, яам агентлагуудын бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдын

хувьд тэдний боловсруулж буй хөгжлийн стратеги нь урт хугацааны эдийн засгийн

өсөлтийн үндэс суурь болон тогтвортой хүний хөгжлийг хангах боломжтой эсэхийг

судлах шаардлагатай болдог. Байгалийн нөөц баялагийн олборлолтоос хамаарал бүхий

Монгол орны хувьд ашигт малтмалын олборлолтоос олж буй орлого нь бусад биет болон

биет бус капитал болон хувирч буй тохиолдолд л эдийн засгийн тогтвортой хөгжилтэй

байна гэж хэлж болно. Байгалийн нөөц баялагийн бүртгэлийн нэгдсэн системтэй орны

хувьд энэхүү процесст хяналт тавьж чадах ба хөгжлийнхөө аль ч шатанд хүний тогтвортой

хөгжилтэй уялдаа бүхий бодлогын зохицуулалтыг хийх боломжтой болно.

Байгаль орчны нөөцийн хомсдолын үнэлгээ нь бодлого боловсруулагчдын хувьд дараах

үндсэн асуудлуудад хариулах суурийг тавьж өгдөг. Үүнд:

Хэр их хэмжээний нөөцийн рент үүсэж байна вэ? Засгийн газраас явуулж буй

бодлогууд нь энэхүү нөөцийн рентийн өсөлтөнд ямар нөлөө үзүүлж байна вэ?

Татварын болон татварын бус хэрэгсэлээр дамжин хэр их нөөцийн рентийг бий

болгож байна вэ?

Урт хугацааны тогтвортой өсөлт болон тогтвортой хүний хөгжлийн үндэсийг

хангахын тулд хэр хэмжээний нөөцийн рент бусад биет болон биет бус капитал руу

хөрвөж байна вэ?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: baigaliin nutsin bvrtgel

Байгаль орчны чанарын бохирдол болон нөөцийн хомсдолоос шалтгаалан хэр их

хэмжээний потенциальт хуримтлалыг бид алдаж байна вэ?

Өнөөгийн болон ирээдүй хойч үеийн хооронд орлого болон нөөц баялагийн тэгш

хуваарилалт явагдаж чадаж байна уу? Хэрэв тийм биш бол байгалийн нөөцийн

олборлолтын үе шатыг хэрхэн хуваарилах хэрэгтэй вэ?

Хөгжиж буй орнуудад хэрэгжиж буй Ядуурлыг бууруулах стратегийн хөтөлбөрийн

үндсэн зорилго нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг урамшлуулах болон ядуурлыг

бууруулахад оршдог. Гэвч Ядуурлыг бууруулах стратегийн хөтөлбөрүүд нь ДНБ-ийг

макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтээр сонгон авч өөрсдийн мониторингын хүрээгээ

тодорхойлдог ба энэ эцсийн дүндээ бодлого боловсруулагчдыг урт хугацааных гэхээсээ

богино хугацааны эдийн засгийн өсөлтөд чиглэсэн бодлогод хүргэдэг. Жишээ нь, хөрсний

эвдрэл гэмтэлийн урт хугацааны зардал нь олон улс орнуудын хувьд хэмжээлшгүй их

байдаг ба энэ нь эдгээр орнуудын богино хугацааны өсөлтийг удаашруулах шалтгаан

болж болно. Байгаль орчны бүртгэл тооцоо нь тогтвортой байдлын макроэдийн засгийн

үзүүлэлтүүд болох нийт баялагийн өөрчлөлт болон жинхэнэ хуримтлалыг тооцож энэ

талын мэдээлэлээр шийдвэр гаргачид болон бодлого боловсруулагчдыг хангаж

өгдөгөөрөө давуу талтай

2.4 Байгалын нөөц ашиглалтын сөрөг нөлөө

Байгалийн нөөц ашигласнаас орсон орлогыг үр ашиггүй, алсын хараагүй зарцуулбал улс

орон ядуурч, туйлдах жишээ дэлхийгээр дүүрэн байгаа билээ. Нөгөө талаар байгаль орчин

өөрөө доройтоно. Байгалийн баялагийн доройтол, хомсдолын хэмжээ, шалтгааны талаар

нутгийн иргэдийн санал бодлыг тал хээрийн экосистемийг төлөөлж- Баян-Өлгий аймгийн

Дэлүүн, Төв аймгийн Лүн, Заамар сумдын нутгийн иргэд ба хээрийн болон ойт хээрийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: baigaliin nutsin bvrtgel

бүсийн экосистемийг төлөөлж Төв аймгийн Батсүмбэр, Архангай аймгийн Хотонт,

Ихтамир, Эрдэнэмандал сумдын нутгийн иргэдийн санал бодол ямар байгааг авч үзвэл:.

Үүнээс Хотонт, Ихтамир, Эрдэнэмандал сумд нь экосистемийн өвөрмөц иж бүрдэлтэй

\ой, бэлчээр,биологийн төрөл зүйл, ус ,г.м\ байгагаас гадна нутгийн иргэд нь уламжлал,

соѐл, арга барилын хувьд улс орны дийлэнх хэсгийг төлөөлж чадах бол, Батсүмбэр сум нь

нийслэлд хамгийн ойрхон ойт хээрийн экосистемийг төлөөлж, хууль бус мод бэлтгэлийн

хэмжээгээр “тэргүүлдэгээр” онцлогтой бол, Лүн сум нь цөлийн болон тал хээрийн

экосимстемийн заагт оршиж, нийслэлд ойр дөт орших нь малын хөлөнд дарагдах, бэлчээр

хомсдох шалтгаан болдгийн хувьд өвөрмөц бол, Заамар сум нь гар аргаар алт

олборлогчид болон алтны уурхайнууд байгалийн нөөцийн хомсдолд хэрхэн нөлөөлж

байгааг, Дэлүүн сумын хувьд нийслэлээс хамгийн хол зайд оршиж, нутгийн иргэд нь

зөвхөн мал аж ахуй эрхэлдгээр бэлчээр их доройтож байна. Тухайлбал, Баян-Өлгий

аймгийн малын тоо 1980 оныхоос 53 % -иар нэмэгдэж одоо бэлчээрийн даац нь зарим

сумдад 2-3 дахин хэтэрсэн цөөн аймгийн нэг бөгөөд иргэдийн ядуурал нь бэлчээрийн

хомсдолтой шууд холбоотой байна

Сүүлийн жилүүдэд уул, уурхайн ашиглалтаар болон “нинжа” нар хичнээн хэмжээний

үржил шимт хөрсийг хуулж байгаа болон газар нутгийн хичнээн хувь нь цөлжиж,

бэлчээр, ой хомсдож байгаа мөн улсын хэмжээнд хичнээн иргэн эрүүл ахуйн

шаардлагад тохирохгүй ус хэрэглэж байгаа , аж ахуйн нэгж , байгууллагаас хаяж байгаа

бохир усны хичнээн хувийг байгальд цэвэрлээгүй хаяж байгаа зэрэг олон сөрөг үр нөлөөг

судлаж зохистой арга хэмжээ авах хэрэгтэй байгаа билээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: baigaliin nutsin bvrtgel

Баялаг сөрөг үр дагаварт хүргэх хэд хэдэн хүчин зүйл байдаг.

Төлөөс нэхэх

Нэгдvгээрт:, төлөөс нэхэх явдал. Бөөн мөнгө байгаа тохиолдолд хүмүүс түүнээс аль болох

ихээхэн хувь хүртэхийг эрмэлзэх болно. Нефтийн нөөцөөр баялаг Венесуэл улсад гэхэд

өнөөдөр хүн амынх нь 2/3 нь ядуу хэвээр байна. Венесуэлд болж байгаа улс төрийн асар

их зөрчилдөөн нь ердөө л нефтийн мөнгөнөөс хүртэж чадахгүй байгаа гуравны хоѐр нь

эндээс хувь хүртэж байгаа гуравны нэгээсээ энэ мөнгийг авахыг хүсч байхад, тэр гуравны

нэг хэсэг нь бууж өгөхийг хүсэхгүй байгаа явдал юм. Зөрчилдөөний үндэс үүнд байхад

түүнийг мөнөөх ардчилал, сонгууль мэтийн асуудлаар далдалж байна. үнэндээ энэ эмх

замбараагүй байдлын цаана нефтийн төлөөсийг дахин хуваарилах асуудал байгаа юм.

Авилгал, хээл хахууль, залилан

Ийм хэмжээний төлөөс бодитой байх нь авилгалыг өдөөдөг талтай. Нефтийн компаниуд

(байгалийн бусад нөөцийн хувьд ч адил) ашгийг хамгийн их байлгах гэсэн энгийн нэг

зорилготой байдаг, өөрөөр хэлбэл, нефтийг гаргаж авахад зарцуулах мөнгөө хамгийн бага

байлгана гэсэн үг. Төлөх ѐстой нийт мөнгөнийхөө хэмжээг хамгийн бага болгох

шалгарсан арга бол төрийн албан тушаалтныг хахуульдаж, улсад төлөх мөнгөнийхөө

хэмжээг багасгах явдал байдаг. Бүхэл бүтэн улсад төлөхийн оронд ганц хүнд төлсөн нь

хамаагүй хямд бизээ. Хяналтын үнэхээр чанга механизм байхгүй бол хээл хахууль тун

түгээмэл болдог.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: baigaliin nutsin bvrtgel

Зэвсэгт мөргөлдөөн

Олон оронд асар их хэмжээний түрээсийн төлбөр бодитой оршиж байгаа нь өөр өөр бүлэг,

хүмүүсийн хооронд хооронд зэвсэгт мөргөлдөөн гарахад хүргэж байна. Мэдээж энэ бол

бизнесийн таагүй орчин бий болгох хэт туйлширсан хэлбэр юм.

Байгалийн баялгаас үүдсэн сөрөг үр дагавар нь зэвсэгт мөргөлдөөн, улс төрийн хурцадмал

байдалд хүргэхээс гадна бизнесийн таагүй орчныг бий болгох нь олонтаа байдаг.

Нидерланд өвчин

Баялгийн өөр нэг сөрөг үр дагавар нь валютын ханшид нөлөөлөх буюу нийтийн дунд

'Нидерланд өвчин' гэгдэх үзэгдэл юм

2.6 Орчны нягтлан бодох бүртгэл

Орчны НББ ба компанийн нийгмийн хариуцлагын тайлагнал

(Environmental accounting and corporate social responsibility

Орчны НББ нь

• байгуулгын гадаад орчинтой холбоотойгоор байгуулгын дотоод үйл ажиллагаанд

орсон өөрчлөлт

• түүнтэй холбогдон гарсан зардал

• байгаль, нийгэмдээ хөрөнгө оруулалт хийснээр ямар үр ашигт хүрсэн байна вэ

гэсэн үзүүлэлтүүдийг харуулдаг тайлан юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: baigaliin nutsin bvrtgel

Дэлхийн хэмжээгээр нийгмийн хариуцлагын тайлан гаргадаг компаниудын тоо

хэмжээ

Орчны НББ-ийн тайлан Тайлангийн бүтэц:

1. Хог хаягдал боловсруулахтай холбоотой зардал (Waste management cost)

2. Хамгаалал, орчны менежмент

3. Материал худалдан авалт (for non-product output)

4. Үйл ажиллагааны зардал (for non-product output)

5. Хүрээлэн буй орчны орлого

6. Бусад фактор

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: baigaliin nutsin bvrtgel

Хүрээлэн буй орчны зардлын категори

1. Хог хаягдал боловсруулахтай холбоотой зардал

1.1 Холбогдолтой тоног төхөөрөмжийн элэгдэл

1.2 Засвар үйлчилгээ, материал

1.3 Боловсон хүчин, мэргэжилтэн

1.4 Төлбөр хураамж, татвар

1.5 Торгууль шийтгэл

1.6 Даатгал, орчны хариуцлага

1.7 Засварлах, цэвэршүүлэх материал

2. Хамгаалал орчны менежмент

2.1 Хүрээлэн буй орчны менежментийн гадаад үйлчилгээ

2.2 Ерөнхий орчны менежментийн хүний нөөц

2.3 Судалгаа хөгжүүлэлт

2б.4 Технологийн сайжруулалт

2.5 бусад орчны менежментийн зардал

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: baigaliin nutsin bvrtgel

3. Материал худалдан авалт (for non-product output).

3.1 Түүхий эд материал

3.2 Сав баглаа

3.3 Боодол

3.4 Хангамжийн материал

3.5 Энерги

3.6 Ус

4. Үйл ажиллагааны зардал (for non-product output)

∑ Хүрээлэн буй орчны зардал

5. Хүрээлэн буй орчны орлого

5.1 Шагнал урамшуулал

5.2 Бусад орлого

∑ Хүрээлэн буй орчны орлого

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: baigaliin nutsin bvrtgel

6. Бусад фактор (Soft factor)

6.1 Бараа эргэцийн өсөлт, шинэ зах зээл, өрсөлдөгчдөөсөө ялгарах ялгаварлал,

худалдан авагчидтай харьцах харьцааны өсөлт

6.2 Байгуулгын нэр хүнд, имиджийн өсөлт

6.3 Эрх баригч агентлагийн хоорондох харьцааны сайжралт, хуулийн

хариуцлагын зардлын бууралт

6.4 Аваар осол, хариуцлага, хөрсний бохирдлын эрсдлийн бууралт

6.5 Өрийн төлөлтийн үзүүлэлтийн өсөлт

6.6 Хөрөнгө оруулагч компаниудтай харьцах харьцааны сайжралт

6.7 Харилцаа холбооны өсөлт

6.8 Ажилчдын идэвхийн өсөлт, өвчлөлт, таслалтын бууралт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: baigaliin nutsin bvrtgel

Бохирдлын бүртгэл. Голландын Хүрээлэн буй орчны бүртгэлийг агуулсан Үндэсний

Нягтлан бодох бүртгэлийн Матрицаас хөгжүүлсэн матрицаар бүртгэх бүтэц нь эдийн

засгийн секторуудын бохирдлын хэмжээг бүртгэдэг. Евростат үүнийг Европийн

Холбооны гишүүн улсуудын хүрээлэн буй орчны бүртгэлд тусгахад туслаж байна.

Бохирдлыг дотоодын орчин, гадаадын орчин эсвэл дэлхий нийтийн орчинд хэрхэн

нөлөөлж байгааг илрүүлэх үүднээс мэдээллийг тодорхой төрлүүдээр ангилж болно.

Бохирдлыг мөнгөөр хэмжснээр байгаль орчны бохирдлоос зугтах эдийн засгийн зардлыг

тодорхойлохоос гадна экологийн хамгаалалтын үр ашиг ба зардлыг тооцоход ашиглаж

болно.

Хүрээлэн буй орчны бүртгэл гэдэг нь нэлээн нарийн, төвөгтэй асуудал тул төгс

шийдэл одоогийн байдлаар гараагүй ч дээрх аргачлалуудаас хамгийн дэвшилттэй байгаа

нь Европийн Холбооны гишүүн улсуудад нэвтрүүлэхийг оролдож байгаа "Бохирдлын

бүртгэл"-ийн аргачлал юм.

Цаг үеийн шаардлагаар хувьсан өөрчлөгдөж байгаа шаардлагыг тоон мэдээлэл

боловсруулах бүртгэлийн системд суулгаж өгснөөр шийдвэр гаргагчдын үйл

хөдлөлийн оновчтой эсэхийг шалгах, нэгэн хүчтэй индикатор бий болох болно.

Ингэснээр аливаа баялагийг борлуулж олсон орлогоос олборлоход гарсан зардлыг

хассанаар тооцогддог ашиг хэмээх ойлголт илүү өргөн хүрээг хамарч газар малтсанаар

онгон байгалийн байдлыг өөрчилсний зардлыг давхар бүртгэнэ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: baigaliin nutsin bvrtgel

Дүгнэлт,Санал

Аливаа аж ахуйн нэгж байгууллага ,хувь хүн бүгд л байгууллагийн нөөцийн

талаар ярихдаа тэдгээрийн тоон дүнг хэлж яридаг ба байгалийн баялаг,ашигт

малтмалын нөөц болох зэс, алт,хүдэр,нүүрс,үнэт чулуу,ой мод, газрын тос,

зээрэг байгалийн баялаг зөв бүртгэж зөв бодлого хэрэглэхгүй бол цаанаа нөөц

нь хэрхэн хомсдож байдагийг мэдлээ.

Байгалийн нөөцийг ашиглсаны дараа гардаг хохиролыг бараг тоохгүй

орхигдуулвал дараа нь цөлжилт,хөрсний нуралт ,хөрсний бохирдол ,агаарын

бохирдол,азоны давхрага цоорох, зэрэг ахиж нөхөгдөхгүй хохирол гарж байдаг

хор хөнөөлтэй байдаг.

Байглын нөөцийн бүртгэлийг ганц аж ахуйн нэгж дээр бүртгэж болохгүй,бүр

улс орны бодлого,нийгмийн аюулгүй байдлын хэмжээнд авч үзэж судаллаа.Аж

ахуйн нэгж нь ганц ашигийн төлөө ажилладаг гэвч байгаль эх дэлхий маань

бид бүгдийн өмч учираас хүн болгон тэгш хүртэх ѐстой. Эхлээд байгалийг

хайрлах ,нөхөн сэргээж хуучин хэвэнд нь оруулах дараа нь баялагаа зөв

зохистой тэгш ,зөв газар нь хуваавал илүү үр өгөөжтэй байна

Аж ахуй нэгж,уул уурхайн компаний хувьд ашиглаж байгаа нөөц газартаа

нөхөн сэргээлтийг зааварын дагуу хийж ,мөн орчны бохирдлын тайланг

оновчтой зөв гаргаж улс орондоо илүү татвар мөнгө төлөх нь бидний ирээдүйд

нэн хэрэгтэй.

Бид компаний хувьд нөөц ашиглалтаа зөв бүртгэснээр шийдвэр гаргагч эрх

мэдэлтнүүдйиг үнэн бодит мэдээлэлээр хангах боломжтой болож ,улмаар

бодлого боловсруулагчидад шаардлагатай мэдээлэл өгж чадна.

Баялаг,ашигт малтмалын нөөцөөс мөнгө хүртэж чадахгүй иргэд хоорондоо

зөрчилдөж,бүр цаашилвал иргэний дайн ч гарж болдог.Манай орны баялаг их

хэмжээтэй учир уул уурхай байгалын нөөцөд эдийн засаг маань суурилж

хөгжих нь дамжиггүй тиймээс зөв бодлого чухал байна.

Манай уул уурхайн компани ашигтай ажиллах хэрээр татвараас зугтах

хандлага гарч байгаа учир үүнийгээ дагаад улс төрийн эрх мэдэлтэн, төрийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: baigaliin nutsin bvrtgel

албан хаагчид хахууль мөнгө өгөх явдал байдаг.Энэ нь нийгэмд хээл хахууль

өдөөж байгалийн баялагыг буруу зарцуулж байна.

Уул уурхай ,ашигт малтмалын компаний хяналтыг сайжруулах төрийн

томоохон байгууллагыг байгуулан одоо байгаа компаниудад өндөр хяналт

хууль боловсруулвал бидний хойч үед бага ч болов баялаг үлдэж, бидний

орлого сайн байна гэж бодож байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 29: baigaliin nutsin bvrtgel

Ашигласан ном материал

ОУВС-ийн 1995 оны “Татварын Бодлого” гарын авлага

ОУВС-гийн чадавхыг бэхжүүлэх техникийн туслалцааны Олон

хандивлагчдын итгэлцлийн сан

Environmental Protection Plan – 2008

Ыханбай Х.”Байгаль орчны эдийн засаг ба байгалийн нөөцийн

тогтвортой менежмент”, Улаанбаатар, 2005, 291 х

Монгол улсын статистикийн эмхэтгэл 1997-2008

www.zaluu.comwww.zaluu.com