14
Хүйтэн Хүйтэн Сэрүүн Сэрүүн Халуун

Mongol ornii baigaliin busiin tuhai

  • Upload
    bbbb11

  • View
    3.125

  • Download
    1

Embed Size (px)

Citation preview

Page 1: Mongol ornii baigaliin  busiin tuhai

Хүйтэн

Хүйтэн

Сэрүүн

Сэрүүн

Халуун

Page 2: Mongol ornii baigaliin  busiin tuhai
Page 3: Mongol ornii baigaliin  busiin tuhai
Page 4: Mongol ornii baigaliin  busiin tuhai
Page 5: Mongol ornii baigaliin  busiin tuhai
Page 6: Mongol ornii baigaliin  busiin tuhai
Page 7: Mongol ornii baigaliin  busiin tuhai

Манай ойт хээрийн бүс нь Хангай, Хэнтий,

Хөвсгөлийн уулс, Монгол Алтайн нурууны уулст

тархсан байдаг. Өндөр уулын оройн хэсэг ойн бүслүүрээс дээш таг, царам тохиолдоно.

Энэ хэсгийг тагийн бүслүүр гэнэ.

Энд царам асга, нураг хад ихтэй, өвөл хүйтэн -20

дээш, зундаа сэрүүн +10

жилдээ 400мм тунадас цас мөндөрийн хэлбэрээр унадаг учраас ургамалд хүрэлцээ

муутай.

Page 8: Mongol ornii baigaliin  busiin tuhai
Page 9: Mongol ornii baigaliin  busiin tuhai

Ойт хээрийн бүсэд ойн ба хээрийн амьтад амьдардаг.

Ойд нь буга, бор гөрөөс, жирх, хэрэм жигүүртнээс ятуу

хөхөө тоншуул элбэг тохиолдоно. Хээрийн бүсийн ургамалтай

газарт тарвага, зурам, үхэр огодой, жигүүртнээс тогоруу элээ гүрвэл,

сар харцага, болжмор, турлиах элбэг байна. Араатнаас чоно, үнэг хоѐр элбэг.

Тоншуул Хөхөө

Саарал чоно

Тарвага Хэрэм Аргаль Цаа буга

Page 10: Mongol ornii baigaliin  busiin tuhai

Ойт хээрийн бүсэд 1498 өвслөг ургамал, 219 зүйл

модлог, сөөглөг ургамал тархана. Модлог ургамлаас саруул

шинэсэн ой, нарсан ой, хус, шинэс, нарсан холимог ой тохиолдоно.

Ойд нохойн хошуу Азийн Жамьяанмядаг, Сибирь Удвал, Дорнодын

гүзээлзгэнэ, өргөн навчит тайжийн жинс, өнчин хонхорцгоно, одой сараана элбэг.

Нарс

Хус

Гүзээлзгэнэ

Удвал цэцэг

Жамьяанмядаг

Page 11: Mongol ornii baigaliin  busiin tuhai

Хээрийн бүс Дорнод Монгол, Дундад

халхын тэгш өндөрлөг, өргөн уудам тал, Хангайн

нурууны өврийн нам уулсын бэлээр дамжин Хан

Хөхийн өмнөд бэл, их нуруудын хотгорт хүрч замхарна. Хээрийн бүсэд жилдээ

125-250мм хур тунадас унадаг.

Гандуу үржил шим сайтай хүрэн элсэнцэр цайвар хүрэн хөрстэй хотгор

хонхороо дагаж хужир мараа давстай. Энд өвслөг ургамал өтгөн шигүү ургана. Хадлан

бэлчээрийн ач холбогдолтой нутаг юм.

Page 12: Mongol ornii baigaliin  busiin tuhai
Page 13: Mongol ornii baigaliin  busiin tuhai

Хээр тал нутаг нь өргөн уудам, тэгш талархаг газар байх

бөгөөд энэ нутгийфн амьтны аймаг өвөрмөц онцлогтой.

Тал хээрийн нутагт өвслөг ургамал элбэг ургадаг учир энд

өвсөн тэжээлтэн, жижиг мэрэгчид болон эдгээрээр хооллогч махчин амьтад ч элбэг

тохиолдоно. Тухайлбал саарал чоно, хярс, дорго, өмхий хүрэн, бор туулай, Монгол

тарвага, урт сүүлт зурам, зараа, цагаан зээр, үлийн цагаан оготно зэрэг олон амьтад

бий. Шувуудаас бүргэд, шилийн сар, начин шонхор, тогоруу, тоодог, хээрийн болжмор

гэх мэт байна.

Тарвага Алаг даага

Зараа

Үнэг

Page 14: Mongol ornii baigaliin  busiin tuhai

Хээрийн бүсэд 737 зүйл ургамал ургадаг ба 661 зүйлийн

өвслөг ургамал, 76 зүйл сөөг, модлог ургамал зонхилно.

Монголын хээрт хялгана-хазааргана, хиаг-хялганат, хиаг-элдэв өвст, зүр

өвст, харганат хээр зонхилно.

хээрд улиас, бургас, хайлаас, харгана, буйлс, шарилж зэрэг модлог сөөглөг

ургамлууд ургахаас гадна хялгана, дэрвээн хазаар өвс, саман дааган сүүл, сунагар

биелэг, бяцхан навчит харгана, сибирь зүр зэрэг өвс элбэг ургана.

Улиас Харгана

Дагуур хатны цэцэг Хээрийн цэцэг