51
Гарчиг Оршил...........................................................................................................2 Онолын хэсэг...............................................................................................3 Төслийн хэсэг 1. Нэгдүгээр бүлэг. Хэрэглэгчийн шаардлага тодорхойлох 1.1 Хэрэглэгчийн тухай мэдээлэл........................................................8 1.2 Хэрэглэгчийн үйл ажиллагааны онцлог.......................................17 1.3 Систем хөгжүүлэх үндэслэл...........................................................17 1.4 Хэрэглэсэн нэр томьѐоны тодорхойлолт......................................17 1.5 Хэрэглэгчийн функционал шаардлага..........................................18 2. Хоѐрдугаар бүлэг. Архитектурын сонголт 2.1 Үйлдлийн системийн сонголт........................................................20 2.2 Өгөгдлийн сан удирдах систем......................................................20 2.3 Програмчлалын хэлний сонголт....................................................20 2.4 Техникийн үндэслэл.........................................................................20 3. Гуравдугаар бүлэг. Системийн шинжилгээ 3.1 Use case диаграмм...............................................................................21 3.2 Сlаss диаграмм....................................................................................22 3.3 Sequence диаграмм............................................................................23 3.4 State диаграмм....................................................................................25 4. Дөрөвдүгээр бүлэг. Системийн зохиомж 4.1 Тайлангийн зохиомж.......................................................................23 4.2 Дэлгэцийн зохиомж..........................................................................29 5. Ерөнхий дүгнэлт..................................................................................39 6. Ашигласан бүтээлийн жагсаалт.........................................................40 7. Хавсралт................................................................................................41 www.zaluu.com www.zaluu.com

Banknii System

Embed Size (px)

Citation preview

Page 1: Banknii System

Гарчиг

Оршил...........................................................................................................2

Онолын хэсэг...............................................................................................3

Төслийн хэсэг

1. Нэгдүгээр бүлэг. Хэрэглэгчийн шаардлага тодорхойлох

1.1 Хэрэглэгчийн тухай мэдээлэл........................................................8

1.2 Хэрэглэгчийн үйл ажиллагааны онцлог.......................................17

1.3 Систем хөгжүүлэх үндэслэл...........................................................17

1.4 Хэрэглэсэн нэр томьѐоны тодорхойлолт......................................17

1.5 Хэрэглэгчийн функционал шаардлага..........................................18

2. Хоѐрдугаар бүлэг. Архитектурын сонголт

2.1 Үйлдлийн системийн сонголт........................................................20

2.2 Өгөгдлийн сан удирдах систем......................................................20

2.3 Програмчлалын хэлний сонголт....................................................20

2.4 Техникийн үндэслэл.........................................................................20

3. Гуравдугаар бүлэг. Системийн шинжилгээ

3.1 Use case диаграмм...............................................................................21

3.2 Сlаss диаграмм....................................................................................22

3.3 Sequence диаграмм............................................................................23

3.4 State диаграмм....................................................................................25

4. Дөрөвдүгээр бүлэг. Системийн зохиомж

4.1 Тайлангийн зохиомж.......................................................................23

4.2 Дэлгэцийн зохиомж..........................................................................29

5. Ерөнхий дүгнэлт..................................................................................39

6. Ашигласан бүтээлийн жагсаалт.........................................................40

7. Хавсралт................................................................................................41

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Banknii System

Оршил

Өнөөдөр Монгол улсад банкны систем бүрэлдэн тогтоод зах зээлд нэгэнт тодорхой байр

суурийг олжээ. Банк нь хүмүүсийн хуримтлал, хадгаламжийг найдвартай хадгалж үүнийг

цааш нь хэрэгтэй газар нь зээлдүүлж ашиг олж байдаг. Энэ утгаараа эдийн засгийг үр

ашигтай, оновчтой байлгаад зогсохгүй үйлдвэрлэлийн өсөлтөд асар их үүрэг гүйцэтгэдэг

байна. Банкны зүгээс харилцагч нартаа үзүүлдэг үйлчилгээнүүд нь тэдэнд хэрэгтэй , ямагт

цагаа олж байдаг нь манай улсын банкны системийн хэр дэвшилттэйг илэрхийлнэ.

Тэдгээр үйлчилгээнүүдийн дотроос харилцагчдад хамгийн их хүрдэг, хамгийн их өргөн

хүрээг хамардаг нь зээлийн үйлчилгээ юм.Мэдээллийн эрин зуунд компьютерын мэдлэг,

түүнийг зөв зохистой үр дүнтэй ашиглах чадвар нь асар олон салбарын ажилд ажил

мэргэжлийн салшгүй хэсэг болж байгаа учраас мэдээллийн технологийг өдөр тутмын

амьдралдаа ашиглах шаардлага гарч байна. Аж ахуйн нэгж байгууллагууд,хувь хүн гар

ажиллагааг халж компьютерыг ашигласнаар үйл ажиллагаа нь түргэн шуурхай найдвартай

болж ажлын бүтээмжээ ихээхэн нэмэгдүүлж байна. Энэ утгаараа авч үзвэл зээлийн

үйлчилгээг найдвартай, эрсдэлгүй, түргэн шуурхай боловсруулахад хэрэгцээт технологийг

нэвтрүүлэх зайлшгүй хэрэгцээ бий болж байна. Энэхүү системийн боловсруулалтыг

програмын аргаар хийснээр харилцагч болон ажилтнуудын цагийг хэмнэх,тайлан мэдээг

цаг алдалгүй боловсруулах, цаашлаад зээлийн үйлчилгээний хамрах хүрээг

өргөжүүлэх,үйлдвэрлэлийн өсөлтөд болоод нийгмийн хөгжилд ихээхэн ашиг тус өгөх юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Banknii System

Онолын хэсэг

Банк гэж юу вэ?

Банк нь санхүүгийн зах зээлийн гол суурь болж өгдөг. Хэрэглээнд зарцуулагдаагүй үлдсэн

илүүдэл мөнгийг хуримтлуулан татаж, хэрэгцээтэй газар нь хүргэх үүрэг гүйцэтгэдэг.

Өөрөөр хэлбэл банк нь хүмүүсийн хуримтлал, хадгаламжийг найдвартай хадгалж үүнийг

цааш нь хэрэгтэй газар нь зээлдүүлж ашиг олж байдаг. Энэ утгаараа эдийн засгийг үр

ашигтай, оновчтой байлгаад зогсохгүй үйлдвэрлэлийн өсөлтөд асар их үүрэг гүйцэтгэдэг

байна.

Зээл гэж юу вэ?

Зээл нь зах зээлийн эдийн засгийн нэг чухал хөшүүрэг бөгөөд аж ахуйн нэгж,

байгууллагад болон иргэдийн гар дээр байгаа сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг эргэлтэд

оруулж эдийн засагт хөрөнгө оруулалт хийх хэрэгсэл юм. Зах зээлийн харилцаанд

оролцогч этгээдийн нэгд нь түр хугацаагаар мөнгөний илүүдэл гарч байхад нөгөөд нь

хөрөнгө дутагдаж, түр хугацаагаар бусдаас хөрөнгө зээлж үйл ажиллагаагаа явуулах

шаардлага гарч зөрчил үүсдэг бөгөөд үүнийг зохицуулах гол хэрэгсэл нь банкны зээл юм.

Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид

"зээлдүүлэгч" гэх/ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл

батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих

хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид "зээлдэгч" гэх/-д олгохыг банк,

зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох /цаашид "зээл" гэх/

гэнэ. Мөнгө нь зээл олгох, төлөх явцад төлбөрийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэнэ. Иймээс

зээлийг мөнгөний эргэлтийн онцгой хэлбэр гэж хэлж болно. Зээл нь мөнгөнөөс гадна эд

барааны хэлбэртэй байдаг. Тодорхой эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг буцааж авах

нөхцөлөөр хүүтэйгээр бусдад түр ашиглуулах нь таваарын буюу барааны зээл юм. Орчин

үеийн эдийн засгийн харилцаанд үндсэндээ мөнгөн хөрөнгийн зээл давамгайлж байна.

Таваарын үйлдвэрлэл гүнзгийрэхийн хэрээр зээлийн харилцаа улам боловсронгуй болж

зээл нь үйлдвэрлэлийн процесстой нягт уялдаж түүнийг үйлчилж, үйлдвэрлэл, үйлчилгээг

өргөтгөх, нэмэгдүүлэх нэг чухал хүчин зүйл, хөрөнгийн эх үүсвэр болсон байна. Нөгөө

талаар үйлдвэрлэлийг өргөтгөх, шинэ техник технологийн шинэчлэлт pхийх ажлыг зөвхөн

өөрийн хөрөнгөө хуримтлуулж хийнэ гэвэл зах зээлийн хөгжлийн өөрчлөлтөөс хоцорч

ихээхэн алдагдал хүлээн зах зээл дээр өрсөлдөх чадвараа алдахад хүрэх учраас

үйлдвэрийн газар нь өөрийн болон зээлийн хөрөнгийг оновчтой хослуулан ашиглаж

хөрөнгө оруулалт хийхэд хүрдэг байна. Иймээс зээл нь эдийн засгийн харилцаанд

зайлшгүй байх ѐстой категори юм.

Зээлийн зориулалт

Энэ зээлийг үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх хөрөнгө засварлах,

өргөтгөх худалдан авах,суурилуулалт,экспорт болон экспортын өмнөх дунд хугацааны

санхүүжилт,эргэлтийн хөрөнгийн санхүүжилт хийх гэх мэтийн зориулалтаар олгоно.

Банкнаас тавигдаж буй шаардлагын дагуу дараах зориулалтаар зээл олгохгүй.

Үүнд:

Цэрэг батлан хамгаалахын зориулалттай зэр зэвсэг техник, тоног төхөөрөмж

худалдан авах,үйл ажиллагаа явуулах

Согтууруулах ундаа болон мансууруулах бодис,хар тамхи, тамхины үйлдвэрлэл,

экспорт,импорт

Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх

Дамлан худалдах үйл ажиллагаа

Үнэт цаасанд хөрөнгө оруулах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Banknii System

Байгаль орчинд хохирол учруулах төсөл

Өмнө үүссэн өр зээлийг барагдуулах

Хувь эзэмших зорилгоор хөрөнгө оруулалт хийх худалдан авах

Зээл олгох үйл ажиллагаа

1.3ээлдүүдэгч нь зээлийн зориулалт, хүү, хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон

нийтэд мэдээлнэ.

2.3зэлдүүдэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан

тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж , зээл

олгоно.

З. Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан

тохиролцоно.

4.3ээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.

5. Зээлдүүлэгч нь зээл олгохдоо тухайн зээлдэгчийн санхүүгийн чадвар, бусад банкнаас

авсан зээл, мэдээллийг холбогдох байгууллага,аж ахуйн нэгжээс авах бүрэн эрхтэй.

Зээлийн гэрээ 1.Иргэний хуулийн 451-р зүйлд заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэгч

этгээдээс зээл олгох гэрээгээр банк ,зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн

этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл,журмын дагуу тодорхой

хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн

хөрөнгө,гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

2.3ээлийн гэрээнд зээлдэгч, зээлдүүлэгчийн оршин байгаа хаяг,зээлийн дансны

дугаар,зориулалт,зээлдэх мөнгөний дүн,хугацаа, зээлийн хүүгийн хэмжээ,уг гэрээгээр

хүлээсэн үүргийн биелэлтийг хангах арга хэлбэр,гэрээний нөхцөлийг

өөрчлөх,гэрээгцуцлах талаар тусгана.

З. Зээлийн гэрээний хугацаа дуусах нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй

зээлдэгчийг зээл,түүний хүү,нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

4.Тодорхой төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр олгох зээлийн эх үүсвэрийг

зээлдүүлэгчид хамтарч гаргаж болно.

5.Монгол улсын засгийн газрын шугамаар гадаад орон,олон улсын байгууллагаас авсан

зээлтэй холбогдох харилцааг бусад хууль тогтоомжоор зохицуулна.

6.Засгийн газрын мэдлийн гадаад эх үүсвэр,олон улсын байгууллагын хөрөнгийн эх

үүсвэрээр хийгдэх зээлийн харилцааг зээлдэгч болон засгийн газар,төлбөр тооцоог

гүйцэтгэгч банк,зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийн хооронд байгуулсан

гэрээгээр зохицуулна.

7.3ээлийн гэрээнд авсан зээлээ бүхэлд нь буюу хэсэгчлэн эргүүлэн төлөх нөхцөлийг зааж

болно.

Зээл олгох зарчим Зээл олгох ажиллагааны явцад зээлийг буцаан төлүүлэх бүхий л нөхцөлийг хангасан байх

зарчмууд зээлийн гэрээнд тусгагдсан байх ѐстой. Эдгээр зарчмын дагуу зээл олгох,

ашиглах, төлүүлэх, зээлийн гэрээг байгуулах, цуцлахтай холбоотой үйл ажиллагаа

явагдана. Зээл олгоход дараах зарчмуудыг баримтална. Тухайлбал зээл нь эргэж төлөгдөх,

хугацаатай байх, хүүтэй байх, барьцаа эсхүл батлан даалттай байх, зориулалтын дагуу

ашиглах явдал юм.

Эргэж төлөгдөх зарчим. Олгосон зээл заавал эргэж төлөгдөх ѐстой бөгөөд үүний эдийн

засгийн үндэс нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааны тасралтгүй орчилд яваа мөнгөн

хөрөнгийн эргэлт нь эргэж төлөгдөх зарчмын дагуу явагддагт оршино. Хугацаатай байх.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Banknii System

Зээл эргэж төлөгдөхийн нэг үндэс нь зээлийн хугацаа юм. Зээлийг ямар хугацаанд эргэж

төлөхийг гэрээнд заавал тусгасан байх шаардлагатай. Мөн зээлийн хугацаа хэтрүүлсэн

нөхцөлд талуудын хүлээх хариуцлага гэрээнд заагдсан байх ѐстой. Хүүтэй байх. Зээл нь

аж ахуйн эргэлтэд яваа мөнгөн хөрөнгө бөгөөд түүнийг эзэмшигч эзэндээ тодорхой нэмүү

өртгийг хүүгийн хэлбэрээр авчирдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл хүү нь зээл ашигласны

төлөө авч байгаа төлбөр буюу зээлийн үнэ юм. Зээлийн хүү хэд байх нь мөнгөний зах зээл

дээр зээлийн эрэлт, нийлүүлэлт ямар байгаагаас шалтгаална. Барьцаа, эсхүл батлан

даалттай байх. Зээлдэгч нь гэрээнд заасан ѐсоор үндсэн өрийн болон хүүгийн төлбөрийг

төлж чадахгүй тохиолдолд гэрээний үүргийг биелүүлэхээр түүнээс барьцаанд авсан үл

хөдлөх хөрөнгө, үнэт металл, эрдэнэсийн зүйл, мал, түргэн борлогдох чанартай эд бараа

материал, үнэт цаас нь зээлийн барьцаа болно. Зээлдүүлэгч нь барьцааны үндсэн дээр зээл

олгохдоо зээлдэгчийн санхүү, төлбөрийн чадвар, барьцаанд тавих хөрөнгийн эдэлгээ,

чанар, үнэлгээний үндэслэл зэргийн шалгаж үзэх эрхтэй бөгөөд үнэлгээг харилцан

тохиролцон. Зээлдэгч нь зээлээ хугацаандаа төлж чадахгүй бол барьцаанд тавьсан эд

хөрөнгийг худалдах эрх зээлдүүлэгчид шилжинэ. Зээлдэгч авсан зээлээ төлж чадахгүй бол

төлөх үүргийг гуравдагч этгээд хүлээж байгаа бол энэ нь батлан даалт болно. Батлан даагч

нь зээлдүүлэгчтэй гэрээ байгуулсан байна. Мөн санхүүгийн хувьд төлөх чадвартай этгээд

байна.

Зээлийн хүү Зээлийн хүү нь тодорхой үнэтэйгээр мөнгөн болон эд хөрөнгийг бусдад зээлдүүлэх явцад

зээлдэгч, зээлдүүлэгчийн хооронд үүсч байгаа эдийн засгийн харилцааны нэг хэлбэр юм.

Мөнгөн болон эд хөрөнгийг түр хугацаагаар зээлж ашигласны төлөө зээлдэгчээс

зээлдүүлэгчид төлж байгаа төлбөр юм.Зээлийн хүүгийн хэмжээ нь зээлийн үнэ дээр

банкны олох ашгийг нэмсэн дүнгээс бүрдэнэ. Зээлийн хүү нь банкны хувьд орлого,

зээлдэгчийн хувьд зардал юм. Банкны практикт зээлийн хүүг хувиар илэрхийлж, жилээр

тогтоодог.Банк нь зээлийн хүүг зээлийн гэрээнд заасан нөхцөл болон хугацааны дагуу

төлүүлэх бөгөөд сар бүрийн эцэст төлөгдсөн эсэх үл хамаарч гэрээнд заасан хувь

хэмжээгээр хуримтлуулж бүртгэнэ.Зээлийн үндсэн өр болон хүүгийн төлбөрийг зээлийн

гэрээнд заасны дагуу буцаан төлөөгүй,зээлийн хугацааг сунгахгүй гэж шийдвэрлэсэн, зээл

төлөгдөх боломжгүй болсон нь бүрэн нотлогдсон тохиолдолд тухайн хоршооны дотоод

журмын дагуу хүүг нэмж хуримтлуулан тооцохыг зогсооно. Хүүгийн авлага төлөгдөхгүй

гэдэг нь нотлогдсон, холбогдох шийдвэр хүчин төгөлдөр болсон үед хуримтлуулж

тооцсон хүүгийн авлагын дүнгээр хүүгийн орлого буцаах бичилт хийнэ.

Зээлийн ангилал

Зээлийг дотор нь дараах байдлаар ангилдаг. Үүнд:

■ Хугацаагаар нь

■ Салбараар нь

■ Зориулалтаар нь

■ Хүүгээр нь

■ Зээлдэгчээр нь

■ Барьцаагаар нь

■ Хэмжээгээр нь

■ Эргэн төлөгдөх графикаар нь

■ Эргэн төлөгдөх хугацаагаар нь тус тус ангилна.

Хугацаагаар нь:

■ Богино хугацааны

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Banknii System

■ Дунд хугацааны

■ Урт хугацааны

Нэг хоногоос нэг жил хүртэл олгож байгаа нь богино хугацааны,1-3 жил олгож байгаа нь

дунд хугацааны, 3 ба түүнээс дээш жил нь урт хугацааны зээл болно.

Хэмжээгээр нь:

■ Жижиг зээл

■ Дунд зээл

■ Том зээл

Жижиг зээл нь 0-5 сая , дунд зээл нь 5-50 сая, том зээл нь 50 сая ба түүнээс дээш

төгрөгийн зээлийг хэлнэ.

Зориулалтаар нь: Банкнаас олгож байгаа зээл нь өөрийн гэсэн зориулалттай байх ба уг зээл нь зориулалт

дагуу ашиглагдах ѐстой. Зээлдэгч зээлээ зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд нь

банк хяналт тавьж байдаг.

■ Орон сууц худалдан авах зээл

■ Орон сууцны засварын зээл

■ Автомашины зээл

■ Сургалтын төлбөрийн зээл

■ Цалингийн зээл

■ Тэтгэврийн зээл

■ Алт олборлолтын зээл гэх мэт...

Барьцаагаар нь:

■ Барьцаагүй зээл

■ Барьцаат зээл

■ Батлан даалттай зээл

Эргэн төлөгдөх хугацаа хэтрэл тээр нь :

■ Хугацаа хэтэрсэн зээл

■ Хэвийн зээл

■ Хэвийн бус зээл

■ Эргэлзээтэй зээл

■ Найдваргүй зээл

Хэвийн зээл гэдэг нь гэрээгээр төлөгдөх хугацаа нь хараахан болоогүй байгаа зээлийг

хэлнэ.

Хугацаа хэтэрсэн гэдэг нь:3ээлийн гэрээнд төлөгдөх хугацаа нь дууссан бөгөөд 90 хүртэл

хоногоор хугацаа хэтэрч үргэлжилсэн зээлийг хэлнэ.

Хэвийн бус зээл гэдэг нь:3ээлдэгч зээлийг хугацаанд нь төлөх хэмжээний мөнгө,

хөрөнгөгүйн улмаас зээл 90-180 хоног хугацаа хэтэрч үргэлжилсэн цаашид зээл нь

борлуулалтын улмаас орлогоос төлөгдөх боломжгүй болсноос барьцаа хөрөнгийг нь

борлуулах замаар зээлийг нь эргүүлэн төлүүлэхээс өөр аргагүй байдалтай болсон зээлийг

хэлнэ.

Эргэлзээтэй гэдэг нь:эргэн төлөлт 180-360 хүртэл хоногоор хэтэрч үргэлжилсэн зээлийг

хэлнэ. Уг зээл нь барьцаа хөрөнгийн өртөг эдийн засаг дээр буурч ,нэмэлт хөрөнгө гаргах

чадваргүй болсноос зээлийн төлөх хугацааг сунгаж өөрчилсөн зээлийг хэлнэ. Мөн барьцаа

хөрөнгө нь хүчээр борлуулахаар хүлээгдэж байгаа зээлүүдийг энэ төрөлд оруулна.

Найдваргүй гэдэг нь: төлбөр огт хийгдээгүй , барьцаалсан хөрөнгөгүй , байршил хаяг нь

солигдсон, зээлдэгч нь сураггүй алга болсон,нас барсан,эрүүл мэндийн хувьд хариуцлага

хүлээх чадваргүй болсон,аж ахуйн нэгж байгууллага нь дампуурсан,цаг хугацааны хувьд 1

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Banknii System

жилээс дээш хугацаагаар хугацаа хэтэрч үргэлжилсэн зээлийг хэлнэ.

Гадаад валютаар хийгдсэн ажил,гүйлгээ Гадаад валютаар худалдаж авсан хөрөнгө,ажил

үйлчилгээний үнэ,валютаар гарсан үйл ажиллагааны зардлыг тухайн үеийн албан ханшаар

төгрөгт хөрвүүлэн бүртгэнэ.

Бүрдүүлэх материал /Хавсралт 4-д үзүүлэв/

Зээлийн хүү бодох аргачлал

Зэлийн хүү бодох аргуудаас календарийн аргыг ашиглаж боддог. Энэ арга нь тухайн

зээлийг ашигласан хоногийн хүүг бодохдоо:

Зээлийн хүү=(3ээлийн хэмжээ*3ээлийн хүү*ашигласан хоног) / 30 Энд байгаа 30 хоног

нь тогтмол тоо юм.

Жишээ нь: 2005 оны 10 дугаар сарын 3-ний өдөр сард 101752 төгрөгийн тэтгэвэр авдаг

зээлдэгч Дорж 11,12 дугаар саруудын тэтгэврээ барьцаалаад зээл авах хүсэлт гаргав. Хоѐр

тал зээлийн гэрээнд зээлийг 11 сарын 12, 12 сарын 10-ний өдөр тэтгэврээс суутган

төлүүлж байхаар тохиролцов. Зээлийн сарын хүү 2% байв. (Хүүг хоногоор тооцоолно)

Хүүг тооцъѐ:

2005.10.03-наас 2005.11.12-ыг хүртэлх 40 хоногийн (10 дугаар сар 31 хоногтой) хугацаанд

зээлдэгч Доржийн зээлийн үлдэгдэл 101752 төгрөг байх ба хүү нь 2713 төгрөг байна.

(101752 * 0.02 * 40 хоног/ 30 хоног =2713) болно. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн

үүргээ бүрэн буюу зохих ѐсоор хугацаандаа гүйцэтгээгүй нөхцөлд зээлдэгч хэтэрсэн

хугацаанд нь зээлийн үндсэн хүүгийн 20%-аар нэмэгдүүлсэн хүү тооцно

Зээлийн хугацаа сунгалт

Зээлдэгч зээлээ хугацаанд нь төлж чадахгүй бол хугацаагаараа сунгуулж болно. Ингэхдээ

дараах шаардлагыг хангасан байх ѐстой.

Үүнд:

1. Зээлийг ашигласан хугацааны хүүг бүрэн төлсөн байх

2. Зээлдэгчийн хүсэлтээр зээлийн хугацааг сунгах нийт хугацаа нь 6 сараас хэтрэхгүй

байх

Зээлийн хугацаа сунгалтын зөвшөөрлийн маягтыг 2% үйлдэж, эхний хувийг нь зээлдэгчид

үлдэх хувийг нь зээлийн хүү төлсөн баримтын хамт зээлдэгчийн зээлийн хувийн хэрэгт

хадгална. Энэ үед барьцаа хөрөнгө балансын гадуур бүртгэлтэй хэвээрээ байна.

Зээлийн хугацаа сунгалтын шимтгэл төлөх:

Урамшуулал

Календарийн 90 хоногоос дээш хугацаанд хэвийн зээлтэй байсан зээлдэгчид дараагийн

зээлийн хүүг 0,15 % хүртэлх хувиар бууруулна. Зээлийн олговол зохих дээд доод

хэмжээнээс хамаарч давтан зээлдэгчдэд хүүний хязгаарлалтыг тооцож бууруулан олгоно.

Данс

Банк болон санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны үйлчилгээний үр дүнг

тусгах үндсэн нэгж нь данс юм. Данс нь дансны нэгдсэн төлөвлөгөө гэдэг заавар журмын

дагуу төлөвлөгддөг ба дансны нэгдсэн төлөвлөгөөг тодорхойлбол банк болон санхүүгийн

үйл ажиллагааны онцлогийг бүрэн тусгасан,санхүүгийн тайлан үйлдэх хэрэгцээг бүрэн

хангахуйц бүртгэлийн үйл ажиллагааг олон улсын нягтлан бодох бүртгэлийн жишгийн

дагуу ангилсан дансны нэр болон дугаараас бүрдсэн системчлэгдсэн жагсаалт байна.

Дансны дугаар 11 оронтой байна. Эхний 4 орон нь дансны төрөл, дараагийн 4 орон нь дэд

категори, дараагийн 3 орон нь тухайн байгууллага өөрөө тогтооно.

Дансны хэлбэр:

1 2 0 6 1 1 5 0 9 9 4

Дээрх жишээн дээр тайлбарлая.

1206 - Зээлийн төрөл буюу ямар төрлийн зээлийн данс вэ гэдгийг илэрхийлсэн код. 1010 -

Дэд категори буюу ямар төрлийн валютын данс (Энэ тохиолдолд 1150) 994 - Тухайн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Banknii System

банкны олгож байгаа дансны орон

Данс нь дотроо олон янз байх бөгөөд зээлийн данс,харилцах данс нь зээлийн

үйлчилгээнд хэрэглэгдэнэ.

Төслийн хэсэг I бүлэг. Хэрэглэгчийн шаардлага тодорхойлох

1.1 Хэрэглэгчийн тухай мэдээлэл

Зоос банк нь Монгол банкны Ерөнхийлөгчийн 1998.07.29-ний өдрийн 362 тоот тушаалаар

Банк байгуулах тухай Монгол банкны Ерөнхийлөгчийн 1999.05.18-ний өдрийн 228 тоот

тушаалаар банкны нийтлэг үйл ажиллагаа явуулах тухай зөвшөөрлийг тус тус авч 05-p

сарын 18-ний өдрөөс Эхлэн банкны нийтлэг үйл ажиллагааг явуулсан. Тус банк нь

хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр байгуулагдсан.

Зоос банкны эрхэм зорилго нь:харилцагчдаа хүндэтгэн дээдэлсэн, санхүүгийн иж бүрэн

үйлчилгээ эрхлэх чадвартай,орчин үеийн техник технологийн өндөр чадавхад

тулгуурласан, олон улсын төвшинд хүрсэн үйл ажиллагаатай,найдвартай, нэр хүнд бүхий

банк байх. 2006-04-05 ний өдрийн байдлаар тус банкны ажил үйлчилгээ өргөжин тэлж

нийт 447 ажиллагсадтай, бүтцийн хувьд 7 газар , Улаанбаатар хот болон хөдөө орон

нутагт банкны 17 салбар,12 тооцооны төв,5 тооцооны касстайгаар үйл ажиллагаа явуулж

байна. Хөдөө орон нутагт банкны үйл ажиллагааг ойртуулах зорилгоор Дархан

Уул,Орхон,Сэлэнгэ,Увс,Ховд,Өвөрхангай,Хөвсгөл,Архангай,Өвөрхангай,Төв,Өмнө говь,

Дорнод, Баян-өлгий аймгууд болон Замын-Үүд,3үүн хараа зэрэг сумуудад салбар

тооцооны төвүүд байгуулан ажиллаж байна.

Зоос банк Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын банк санхүүгийн

байгууллагуудын санхүүжилтээр хэрэгжиж буй Орон сууцны төслийн зээл,хувийн

хэвшлийг дэмжих төслийн зээл,Бичил санхүүгийн төслийн зээл, Ажлын байр нэмэгдүүлэх

төслийн зээл,Хөдөө аж ахуйн салбарыг дэмжих төслийн зээл гэх мэт зээлийг дамжуулан

зээлдүүлэгчээр оролцож үндэсний ядуурлыг бууруулах хөтөлбөрийн үйл ажиллагааг

дэмжсэн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож ирлээ. Зоос банкны

дүрмийн сан 2006-01 сард 8 тэрбум төгрөг хүрч 2006 оны 2-p сард дүрмийн санг 2 тэрбум

төгрөгөөр нэмэгдүүлж, 10 тэрбум төгрөгт хүргэсэн байна.

Харилцагчид үзүүлэх үйлчилгээ

Энэ байгууллага нь хуулийн дагуу зөвхөн харилцагчдынхаа хүрээнд үйл ажиллагаа

явуулна.

Тус банкны үзүүлдэг үйлчилгээнүүд

• Харилцах

• Хадгаламж

• Зээл

• Интернет банкны үйлчилгээ

• Мөнгөн гуйвуулга

• Үнэт зүйлс хадгалах гэх мэт Зээлийн төрлүүдийг авч үзье.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Banknii System

Арилжааны зээл

Арилжааны эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд зориулан олгоно.

Зээлийн хэмжээ Зээлийн хугацаа Зээлийн хүү /сар/

Төгрөг Ам.доллар

500.000.000

төгрөг,

500.000 ам.доллар

хүртэл

Анх удаа

18 с

ар х

үртэ

л

2.65% 2.35%

2 дахь

удаа

2.55% 2.25%

3 дахь

удаа

2.45% 2.15%

4 дэх

удаа

2.25% 2.05%

5 дахь

удаа

2.05% 1.95%

Тавигдах шаардлага:

Зээл хүсэгч нь тухайн орон нутгийн харъяат байх;

Нэг жилээс доошгүй хугацаанд хувиараа жижиг бизнес эрхэлсэн эсвэл аж ахуйн

нэгж байгууллагад тогтвор суурьшилтай ажиллаж байгаа болон цаашид ажиллах

боломжтой;

Цалин түүнтэй адилтгах орлого болон өрхийн орлого, хувиараа эрхэлдэг бизнесийн

орлогоороо зээлийг бүрэн төлж чадахуйц байх;

Барьцаа, баталгаа нь банкны шаардлага хангасан, бусдад барьцаалагдаагүй;

Хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх.

Бүрдүүлэх материал:

I. Ерөнхий мэдээлэл

Иргэний баримт бичгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, лиценз

Оршин суугаа хороо, багийн Засаг даргын тодорхойлолт

II. Зээлийн үйл ажиллагаанд холбогдох баримт бичиг

Зээлийн эдийн засгийн үр ашгийн тооцоо

Төсөл хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөө /шаардлагатай бол/

Зээл төлөх эх үүсвэр, зээл төлөх хуваарь

Банкны өр барагдуулах газрын лавлагаа /шаардлагатай бол/

Түрээсийн болон бусад холбогдох гэрээ, тухайн зээл хүсэгчийг сайн мэддэг нэр

хүнд бүхий бизнесийн түншийн тодорхойлолт байж болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Banknii System

III. Зээлийн барьцааны баримт бичиг

Дундын өмчийн эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн хамтран

өмчлөгч нарын бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл

Зээлийн барьцаанд тавих эд хөрөнгийн тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий

үнэлгээчний хийсэн үнэлгээ, хөрөнгийг даатгуулсан баримт, зээлийн баталгаа,

батлан даалт, түүнтэй холбогдох баримт /эх хувиараа/

Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээ /эх хувиараа/

Барьцаа хөрөнгө байрлах газрыг эзэмших, ашиглах тухай холбогдох төрийн

байгууллагын зөвшөөрөл, хүчин төгөлдөр гэрээ /эх хувиараа/

Орон сууцны зээл

Иргэдэд нийтийн болон амины орон сууц худалдан авах, барьж дуусгах, засварлах,

өргөтгөхөд нь зориулан өөрийн эх үүсвэрээр олгоно.

Нийтийн болон амины орон сууц худалдан авахад

Хашаа байшин худалдан авах, барьж дуусгах, нийтийн болон амины орон сууцаа

өргөтгөх, засварлахад

Зээлийн

хэмжээ

Урьдчилгаа

төлбөр

Зээлийн

хугацаа

Зээлийн

хүү /сар/

100.000.000

төгрөг

хүртэл

50.000.000 төгрөг

буюу түүнээс

доош хэмжээний

зээлд – 30%

10 жил

хүртэл***

2.0%* -

2.2%** 50.000.000

төгрөгөөс дээш

дүнтэй зээлд –

50%

Үндсэн

төлбөрөөс

чөлөөлөгдөх

хугацаа 3 сар

Жич:

* - Нийтийн болон амины орон сууц худалдан авах зориулалтаар зээл олгох тохиолдолд

зээлийн хүүгийн доод түвшинг баримтална.

** - Хашаа байшин худалдан авах, барьж дуусгах, нийтийн болон амины орон сууцаа

өргөтгөх, засварлах зориулалтаар зээл олгох тохиолдолд зээлийн хүүгийн дээд түвшинг

баримтална.

*** - Нийтийн болон амины орон сууц, хашаа байшин засварлах, нөхцөл сайжруулах

зориулалтаар олгох зээлийн хугацаа 5 жилээс хэтрэхгүй байна

Зээлдэгчид тавих шаардлага:

Өрхийн сарын орлого нь Улаанбаатар хотод 450.0 мянган төгрөг, орон нутагт 300.0

мянган төгрөгөөсбагагүй байх;

Цалин түүнтэй адилтгах орлого болон өрхийн орлого, хувиараа эрхэлдэг бизнесийн

орлогоороо зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж чадахуйц байх;

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Banknii System

Барьцаа нь банкны шаардлага хангасан, бусдад барьцаалагдаагүй;

Хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх.

Орон сууцанд тавигдах шаардлага:

Шинээр баригдаж буй орон сууцыг захиалгаар худалдан авах бол барилга

угсралтын ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байх;

Барьж дуусгах амины орон сууцны 60-аас доошгүй хувь нь баригдсан байх.

Тэтгэвэрийн зээл

Зээлийн хэмжээ Зээлийн

хугацаа

Зээлийн хүү /сар/

6 сарын

тэтгэвэртэй

тэнцэх хэмжээний

төгрөг хүртэл

6 сар 2.0 хувийн хүүг тухайн зээлийн

үлдэгдэл

дүнгээс сар бүр тооцож авна.

Тавигдах шаардлага:

Нийгмийн даатгалын газарт тэтгэвэр авагч гэдэг нь бүртгэгдсэн;

Тэтгэвэр, тэтгэмжийн орлого нь тэтгэвэр, тэтгэмж авагчийн дэвтрээр баталгаажсан;

Төрийн банкинд тэтгэвэр, тэтгэмжийн данстай;

Хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх.

Бүрдүүлэх материал:

Тэтгэврийн дэвтэр

Иргэний үнэмлэхний хуулбар /Нотариатаар баталгаажуулсан хуулбар/

Цалингийн зээл

Зээлийн хэмжээ Хугацаа Зээлийн хүү /сар/ төгрөг

10 сарын цалингийн 80% хүртэл 18 сар хүртэл 2,3%-2,8 %

Тавигдах шаардлага:

Зээл хүсэгч нь тухайн байгууллагад 6 сараас доошгүй хугацаагаар тогтвортой

ажилласан, цаашид тогтвор суурьшилтай ажиллах үндсэн ажилтан байх;

Цалингийн орлого нь нийгмийн даатгалын дэвтрээр баталгаажсан, бусад орлогын

эх үүсвэрийг баримтаар нотолсон байх;

Сарын цалингийн 50 хүртэл хувиар зээл эргэн төлөгдсөн тохиолдолд үүнээс үл

хамааран амьжиргааны түвшин санхүүгийн хүндрэл, бэрхшээлд орохгүй байх;

Байгууллага нь батлан даах боломжтой;

Хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх.

Бvрдvvлэх материал:

Ажил эрхлэлтийн тодорхойлолт

Цалингийн болон хувийн бизнесийн орлогын тодорхойлолт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Banknii System

Шаардлагатай тохиолдолд банк зээлдэгчээс бусад Холбогдох баримт бичиг,

материалуудыг гаргуулан авна

Хэрэглээний зээл

Зээлийн хэмжээ Хугацаа Зээлийн хүү /сар/ төгрөг

100,000 төгрөг 12 сар хүртэл 2.2%-3.0%

Тавигдах шаардлага:

-Худалдан авах тухайн эд хөрөнгийн үнийн ДҮНГИЙН 30% - 50%-ийг урьдчилгаа хэлбэрээр

Төлсөн байх

-Тодорхой ажил, бизнес эрхэлдэг байх

-Орлогын тогтвортой эх үүсвэртэй байх

Бүрдүүлэх материал

-Хамтран ажиллах гэрээтэй байгууллагын харьяа дэлгүүрээс худалдан авах бараагаа

сонгосон тухай ХҮЧИН төгөлдөр нэхэмжлэл авчрах -Баталгаат засварын буюу даатгалын

бичиг баримт -Бусад

Төслийн зээл

Газар тариалангийн багц бүтээгдэхүүн

-Газар тариалангийн багцын зээлийг газар тариалангийн бүс нутгийн тариалан эрхлэгч

иргэд,аж ахуйн нэгжид хаврын тариалалт, ирэх жил тариалах талбайд хийх уринш,намрын

тариа хураалт,техник технологийн шинэчлэлт хийж бүтээгдэхүүн

үйлчилгээгээ нэмэгдүүлэхэд нь хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн

зориулалтаар олгоно. -Газар тариалангийн багцын зээл нь уриншын

зээл,тариалалтын зээл,хураалтын зээл,техник шинэчлэлийн зээл бүтээгдэхүүн

үйлдвэрлэлийн зээл,төмс хүнсний ногоо тариалалтын зээл гэсэн төрлүүдтэй байна

Тариалалтын зээл

. Уриншийн зээл

50.0 сая төгрөг 9 сар хүртэл 1.99-2.29%

Хураалтын зээл

50.0 сая төгрөг 3 сар хүртэл 1.99-2.29%

Техник шинэчлэлтийн зээл

. 50.0 сая төгрөг 3 сар хүртэл 1.99-2.29%

Төмс хүнсний ногоо тариалалтын зээл

50,0 сая төгрөг

3 сар хүртэл

1.99-2.29%

Жич: * - Газар тариалангийн бүс нутагт Дархан-Уул, Увс, Сэлэнгэ /Зүүнхараа,

Баруунхараа/, Орхон, Төв, Хөвсгөл, Ховд, Архангай, Дорнод аймгууд орно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Banknii System

Тавигдах шаардлага:

-Зээл хүсэгч нь тухайн орон нутгийн харьяат байх;

-Газар тариалангийн бизнесийг 2 /хоѐр/ жилээс доошгүй хугацаанд тогтвортой, амжилттай

эрхэлсэн туршлагатай, хосолсон аж ахуйтай байх;

- Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /лиценз/-ийг холбогдох байгууллагаас авсан

байх, бичиг баримт нь хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан байх;

- Мэргэжлийн боловсон хүчин, өөрийн гэсэн техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан

байх;

- Зээл, зээлийн хүүг ашигласан хугацаанд бүрэн төлж барагдуулах хэмжээний өөрийн

өмчлөлийн буюу гуравдагч

- этгээдийн өмчлөлийн барьцаа хөрөнгөтэй байх, барьцаа хөрөнгө нь түргэн борлогдох

чадвартай, бусдад барьцаалагдаагүй байх;

- Өөрийн эзэмшлийн, бичиг баримтын зөрчилгүй тариалангийн газар, уринш хийсэн тал--

байтай байх,

- Нийт санхүүжилтийн 30 /гуч/-аас доошгүй хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх

чадвартай байх;

- Тариалангийн даатгалд даатгуулсан байх;

- Хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх

Санхүүгийн түрээсийн зээл

Зээлийн төрөл Урьдчилгаа Хэмжээ Хугацаа Зээлийн хүү /сар/

Барилга байгууламж:

Барилга байгууламж 30-аас

доошгүй хувь

500,000 ам.доллар

түүнтэй тэнцэх

хэмжээний төгрөг

36 сар

хүртэл

төгрөг -2.0%

ам.доллар- 1.8%

Тоног төхөөрөмж:

Үйлдвэрлэлийн тоног

төхөөрөмж

30%-50% 500,000 ам.доллар

түүнтэй тэнцэх

хэмжээний төгрөг

24 сар

хүртэл

төгрөг 2.0%-2.4%

ам.доллар 1.8%-

2.2%

Уул уурхайн тоног

төхөөрөмж

төгрөг 1.9%-2.3%

ам.доллар1.7%-

2.1%

Үндсэн хөрөнгөд хамаарах биет эд хөрөнгө:

Үндсэн хөрөнгөд

хамаарах биет эд

хөрөнгө

20-оос

доошгүй хувь

Худалдан авах

хөрөнгийн үнийн

дүнгийн 80 %хүртэл

18 сар

хүртэл

төгрөг 2.2%-2.5%

ам.доллар 1.9%-

2.3%

Тээврийн хэрэгсэл:

Автомашин 30-аас

доошгүй хувь

Худалдан авах

автомашины үнийн

дүнгийн 70 %хүртэл

Шинэ 24

сар,

хуучин 18

сар хүртэл

Шинэ

төгрөг 1.9%-2.4%

ам.доллар 1.7%-

2.0%

Хуучин

төгрөг 2.1%-2.5%

ам.доллар 1.9%-

2.2%

Хүнд механизм

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Banknii System

Тавигдах шаардлага

Банк дараах шалгуурыг хангасан зээл хүсэгчид санхүүгийн түрээсийн зээлийн үйлчилгээ

үзүүлнэ. Үүнд:

Зээлдэгч иргэн нь:

Аж ахуйн нэгж, байгууллагад 6 сараас доошгүй хугацаанд тогтвор суурьшилтай

ажиллаж байгаа болон цаашид ажиллах боломжтой, эсхүл 1 жилээс доошгүй

хугацаанд хувиараа бизнес эрхэлсэн туршлагатай;

Зээлдэгч нь цалин буюу түүнтэй адилтгах орлого, хувиараа эрхэлдэг бизнесийн

баталгаажсан орлоготой, энэхүү орлогын 50 хүртэл хувиар сар бүрийн зээл,

хүүгийн төлбөрөө бүрэн төлөх боломжтой бөгөөд үүнээс хамаарч амьжиргааны

түвшин санхүүгийн хүндрэл, бэрхшээлд орохгүй;

Байнгын оршин суух хаягтай;

Эрх зүйн хувьд хариуцлага хүлээх бүрэн чадамжтай байна.

Зээлдэгч аж ахуйн нэгж, байгууллага нь:

Тухайн бизнесийн үйл ажиллагааг 1-ээс доошгүй жил тогтвортой, амжилттай

эрхэлсэн туршлагатай;

Монгол улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулдаг, албан ѐсны

зөвшөөрөлтэй;

Банкинд сар бүр төлбөр төлөх бизнесийн болон үйл ажиллагааны баталгаажсан

орлоготой байх;

Санхүүгийн тайланг татвар болон аудитын байгууллагаар хянуулж,

баталгаажуулсан байна.

Хугацаа хэтэрсэн өр зээлгүй байх

Тус банкинд харилцах данстай, харилцах дансаараа тогтмол гүйлгээ хийдэг байх;

Шаардлагатай тохиолдолд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө нэмж барьцаалах

боломжтой байх.

Төрийн банкны салбар, тооцооны төвүүд байрладаг орон нутагт оршин суудаг

болон үйл ажиллагаа эрхлэн явуулдаг байх.

Бүрдүүлэх материал

Зээл хүсэгчтэй холбоотой бүрдүүлэх материал:

Зээл хүсэгч болон хамтран зээл хүсэгч, холбогдох этгээдийн иргэний үнэмлэхний

нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувийн хамт

Цээж зураг /1 хувь/

Оршин суугаа нутаг дэвсгэрийн Засаг даргын тодорхойлолт

ШШГА-ны тодорхойлолт

Хуулийн этгээдтэй тохиолдолд бүрдүүлэх материал:

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн

хуулбар

УТЕГ-ын улсын бүртгэлийн албаны тэмдгээр баталгаажсан хуулийн этгээдийн

дүрэм, үүсгэн байгуулагчдын хооронд хийсэн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн

хуулбар

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Banknii System

Удирдах албан тушаалтанд зээл авахыг зөвшөөрсөн ба зээлийн барьцаанд хуулийн

этгээдийн хөрөнгийг барьцаалахыг зөвшөөрсөн Төлөөлөн Удирдах Зөвлөл, Хувь

нийлүүлэгчдийн хурлын тэмдэглэл, шийдвэр, тогтоол

Аудитын байгууллага, харьяалагдах татварын албаар хянагдсан сүүлийн 3 жил

(улирал)-ийн санхүүгийн тайлан

ШШГА-ны тодорхойлолт

Картын зээл

Зээлийн хэмжээ Хугацаа Зээлийн хүү /сар/ төгрөг

30.0 сая төгрөг хүртэл 12 сар хүртэл

2.5%

30.0 мянган ам.доллар хүртэл 2.0%

Тавигдах шаардлага:

Төрийн банкны үндсэн карт эзэмшигч байх;

Төрийн банктай харилцаж зээл авч хугацаандаа төлж байсан;

Картын болон харилцах дансаараа дамжуулан тогтмол гүйлгээ хийдэг;

Орлогын эх үүсвэр нь дансны хуулга болон бусад баримтаар нотлогдсон;

Хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх;

Бүрдүүлэх материал:

Харилцах дансны хуулга

Зээл хүсэгч болон хамтран зээл хүсэгч, холбогдох этгээдийн иргэний үнэмлэхний

нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувийн хамт

Цээж зураг /1 хувь/

Оршин суугаа нутаг дэвсгэрийн Засаг даргын тодорхойлолт

ШШГА-ны тоторхойлолт

Цалингийн болон хувийн бизнесийн орлогын тодорхойлолт

Шаардлагатай тохиолдолд банк зээлдэгчээс бусад Холбогдох баримт бичиг,

материалуудыг гаргуулан авна

1.2 Хэрэглэгчийн үйл ажиллагааны онцлог

Тус банк нь Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт олон салбартайгаар үйл

ажиллагаагаа хурдан шуурхай, хүртээмжтэй явуулдаг нь үйлчлүүлэгчдийн талархлыг

хэдийнээ хүлээгээд байна.

Зээл авах Зээл хүсэгч нь иргэний үнэмлэх, хорооны тодорхойлолт,орлогын тодорхойлолт болон зээл

хүссэн өргөдлийг хүлээн авснаас хойш 3-5 хоногт зээлийг судална. Үүнд:барьцаа хөрөнгө

болон орлогыг судална. Өргөдлийг зээлийн хороогоор хэлэлцэж шийдвэр гаргах ба

батлагдвал гэрээ байгуулж зээлийн данс нээж зээлийг олгоно. Зээл төлөхдөө

Тухайн зээл хүсэгчийн орлого, зээлийн нөхцөлөөс хамааран зээл болон зээлийн хүүг

төлөх графикийг гаргана.

Зээлийн мэргэжилтэн,теллер,системийн администратор зэрэг хүмүүс энэ системийн

хэрэглэгчид болно.

Систем администратор нь системийн хамгийн өндөр эрхтэй хэрэглэгчид юм. Тэд шинэ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Banknii System

бүтээгдэхүүн үйлчилгээг бүртгэх, засварлах, устгах болон системийн бусад хэрэглэгчдийг

бүртгэж тэдэнд эрх олгоно.

Зээл хариуцсан мэргэжилтэн нь зээл хүссэн харилцагчийн мэдээлэл,зээлийн өргөдлийг

нягтлан үзэж бүрэн зөв бөглөсөн эсэхийг шалгаад,зээлд барьцаалах хөвөнгүүдийг судлан

үнэлгээ өгч бүртгэн авна. Мөн харилцагчтай хамтран зээлийн эргэн төлөлтийн графикийг

гарган авна. Ингэж бүртгэн авсан мэдээллүүдийг зээлийн хороо буюу зөвлөл шүүн

хэлэлцэж зээл олгох эсэхийг шийдвэрлэнэ. Хэрэв зээл олгох болсон бол зээлийн

мэргэжилтэн тухайн харилцагчтай гэрээг байгуулж зээлийг олгоно. Тухайн зээл өгснөөс

хойш эргэн төлөлтийг харилцагчдад сануулах,зээлийн дансны үлдэгдлийг тооцох, бүртгэх

зэрэг үүргүүдийг хүлээн авна.

Теллер нь харилцагч байгууллага, иргэдэд данс нээх,хаах журамд заасны дагуу холбогдох

баримтыг бүрдүүлэн харилцагчийн данс системд нээж үүсгэнэ. Харилцагчийн өдөр

тутмын аливаа гүйлгээг үнэн зөвөөр хийх.

1.3 Систем хөгжүүлэх үндэслэл

Системийн хамрах хүрээ

Энэхүү зээлийн системийг зоос банкны зээлийн хэлтэст ашиглах ба бусад зээл олгогч

арилжааны банк ашиглах боломжтой.

Арилжааны банкнууд үйл ажиллагаагаа явуулдаг болсноос хойш банканд зориулан

гадаадын програмуудыг хэрэглэдэг байсан. Энэ нь ойлгомжгүй зүйлүүд гарах түүнээс

шалтгаалан буруу тооцоолол, алдаа гарах магадлал байгаа.

• Дотоодын банкны систем захиалан хийлгэдэг ч өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа

нийгмийн шаардлагаар хуучирдаг ба ахин шинийг хийх зардал гардаг.

• Үйл ажиллагааг гараар хөтөлдөг. Энэ үйл ажиллагаа нь маш их бичиг тооцоог гараар

хийхэд хүрдэг. Цаг хугацаа их шаарддаг.

• Хайлт хийх, мэдээлэл олоход хугацаа их шаарддаг.

1.4 Хэрэглэсэн нэр томьёоны тодорхойлолт

Харилцагч - Зээл авахаар бүртгүүлж байгаа байгууллага болон иргэд

Зээлийн зориулалт-Харилцагч авч буй зээлээ юунд зориулан авч байгаа

Шимттэл-Харилцагчийн авч буй үйлчилгээний хөлс

Бүтээгдэхүүн - Банкнаас харилцагчид даа санал болгож байгаа бүх төрлийн

үйлчилгээнүүд. Бүх төрлийн хадгаламж зээл гэх мэт.

Гүйлгээ -Банканд орж байгаа болон гарч байгаа мөнгөний урсгал

Орлого - Банканд орж байгаа мөнгөний урсгал

Зарлага - Банкнаас гарч байгаа мөнгөний урсгал

Харилцагч - Зээл авахаар бүртгэгдэж буй байгууллага болон иргэд

Сиф дугаар- Харилцагчийг бүртгэхдээ олгодог дугаар

Дэд категори-Валютын төрлийг илэрхийлнэ.

Данс-Банкны үр дүнг тусгадаг үндсэн нэгж.

Хүү-Тухайн зээлийг ашигласныхаа төлөө төлж байгаа өртөг

Эргэн төлөлт-Зээлийн дансанд хийгдэж буй орлогын урсгалыг хэлдэг бөгөөд зээл авсан

этгээд зээлээ эргэж төлж дуустлаа сар бүр гэрээнд тусгагдсаны дагуу зээлийн эргэн

төлөлт хийнэ.

Барьцаа хөрөнгө-Зээлдэх мөнгөн дүнтэй дүйцэхүйц тухайн хүний хөдлөх болон үл

хөдлөх хөрөнгө юм.

1.5 Хэрэглэгчийн функционал шаардлага Функционал бус шаардлага

• Тухайн байгууллагын санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн, мөнгөн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Banknii System

гүйлгээний талаарх санхүүгийн цэгцтэй байдлын ерөнхий мэдээлэл бий болгох

• Дэлгэцийн интерфейс хэрэглэгчдэд ойлгомжтой, ашиглахад хялбар байх

• Банкны тайлан тооцоо, тодруулгыг дурын хугацаанд гаргадаг байх

• Банкны онцлогт тааруулан санхүүгийн тайлан гаргах

Харилцагчийн ангилал

Зээлдэгч харилцагчдаа доорх ангиллаар авч үздэг.

• Иргэн

• Аж ахуйн нэгж, байгууллага

Програмын хамрах хүрээ: Энэхүү системийн хэрэглэгчид нь -Зээлийн мэргэжилтэн -

Мэдээллийн сангийн админ.

-Данс эзэмшигчдэд хувийн дансны мэдээлэл харах боломжийг олгоно. Системийн эцсийн

хэрэглэгчдэд дараах Үүрэгийн дагуу ажил үйлчилгээг эрхэлдэг.

Функционал шаардлага Зээлийн мэргэжилтэн нь

• Зээлийн ангиллыг бүртгэх

• Харилцагч бүртгэх, засах

Иргэн (харилцагчийн код,овог, нэр,регистрийн дугаар,иргэний үнэмлэхийн

дугаар,хаяг, утас...)

- ААН (харилцагчийн код, байгууллагын нэр , захирлын нэр, улсын бүртгэлийн дугаар

,гэрчилгээний дугаар,хаяг,утас...)

• Барьцаа хөрөнгө бүртгэх, засах ( барьцаа хөрөнгийн нэр, төрөл, байршил, улсын

бүртгэлийн дугаар, ҮХХ-ийн гэрчилгээ, үнэлгээ, барьцаанд авсан бичиг)

• Зээлийн эргэн төлөлтийн график гаргах

• Бүтээгдэхүүний лавлах бүртгэх

• Батлан даагчийн бүртгэл хөтлөх

• Данс нээх

Зээлийн эргэн төлөлтийг сар бүр салбарын кассад биеэр ирж бэлнээр болон

шилжүүлгээр төлнө. Мэдээллийн сангийн админ нь

• Хэрэглэгч бүртгэх,засах,устгах(хэрэглэгчийн нэр,Ю,нууц үг,салбар,зэрэглэл)

• Хэрэглэгчийн эрх бүртгэх, засах, устгах

• Лавлахууд бүртгэх (бүтээгдэхүүний лавлах,... )

• Валютын лавлах бүртгэх

• Хэрэглэгчийн мэдээлэл засах,бүртгэх

• Дансны төлөвийн лавлах бүртгэх

• Хугацаа сунгалтын лавлах Теллер нь

Боловсруулалт

• Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу биелэгдээгүй бол хоцорсон өдрөөр нь

алданги тооцох

• Гүйлгээний боловсруулалт хийх

• Дансны үлдэгдэл боловсруулах

Хайлт

Хэрэгцээтэй талбараар хайлт хийх (хэрэглэгчийн бүртгэлийн дугаар, гэрээний дугаар,

зээлийн төрөл, зээлийн хэмжээ... ) ба үр дүнгээр тайлан гаргах

• Дансны мэдээлэл харах

• Харилцагчийн мэдээлэл харах

• Батлан даагчийн мэдээлэл харах

• Барьцаа хөрөнгийг харах

Эдгээр бүртгэлүүдээс дараах тайлан нэгтгэл гарна.

Тайлангууд:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Banknii System

- Зээлийн үлдэгдлийн тайлан гаргах

- Зээл олголтын тайлан

- Харилцагчийн мэдээ

- Хаагдсан зээлийн тайлан

- Зээлийн эргэн төлөлтийн мэдээ...

II бүлэг. Архитектурын сонголт

Програм хангамж боловсруулах явцдаа өндөр төвшний технологи хэрэглэж түүнийг зөв

зохистой зохион байгуулах нь тухайн системийн амжилттай найдвартай болох эх суурь

юм.

2.1 Үйлдлийн системийн сонголт

Веб систем учраас үйлчлүүлэгч буюу хэрэглэгч талын систем нь вэб үзүүлэх программтай

л бол ямар ч систем байсан болно. Сервер нь *NIX төрлийнх байвал илүү тохиромжтой.

Ер нь серверүүдийн ихэнх нь нөөц бага шаарддаг, хурдан, найдвартай гэдэг давуу

талуудаар *NIX төрлийн системүүдийг ашигладаг билээ. Сүүлийн үеийн сервер

программууд нь бүх төрлийн хэлийг нэгэн зэрэг дэмждэг болсон тул серверийн асуудал их

хүндрэл гарахгүй.

2.2 Өгөгдлийн сан удирдах систем

MySQL нь бас GNU (General Public License) – тэй учир ихэнх платформтой таарч

ажиллана. Үүний дотор ихэнхи Unix төрлийн платформ (Linux гэх мэт) орно. Мөн

Windows98/ME/NT/2000 болон Мас OSX – тай ажиллах чадвартай.

2.3 Програмчлалын хэлний сонголт

PHP –д суурилсан Cakephp framework сурхад хялбар хүчээ авч буй фрэймворкуудын

нэг.Үүнийг хэргэлсэнээр байнга хийдэг үйлдлүүдийг давтан хийх шаардлагагүй.Ажлын

бүтээмжийг маш ихээр нэмэгдүүлж, гүйцэтгэх хугацаа багасна.

2.4 Техникийн үндэслэл

Программ хангамж

Үйлдлийн системийн хувьд дурын байж болно.Бндний зүгээс *NIX төрлийн системүүдээс

сонголт хийхийг санал болгож байна.

Серьвер компютер

Intel core two duo эсвэл түүнтэй дүйцхүйц буюу илүү хүчин чадалтай компютер ашиглана.

Клиент компьютер Вэб броувзер ажлуулж болхуйц байхад хангалттай.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Banknii System

III бүлэг. Системийн шинжилгээ

3.1 Use case диаграмм

Диаграм 3.1 Use case

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Banknii System

3.2 Классын диаграм

Диаграм 3.2 Класс диаграмм

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: Banknii System

3.3 Sequence диаграм

Диаграмм 3.3 Данс нээх

I

Диаграмм 3.4 Гүйлгээ хийх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: Banknii System

Диаграм 3.5 Хугацаа сунгах

Диаграм 3.6 Эргэн төлөлтийн хуваарь

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: Banknii System

3.4 State diagram

Диаграм 3.7 Зээлийн ангиллын төлөв

Тайлбар: Зээлдэгч тухайн сарын зээлийн хэмжээ болон хүүгээ хэр хугацаанд

төлөхгүй байгаагаас хамаарч зээлийн төлөв өөрчлөгдөнө.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: Banknii System

IV бүлэг.Системийн зохиомж

4.1 Тайлангийн зохиомж

4.1.1 Зээлийн үлдэгдлийн тайлан

Хүснэгт4.1

Зээлийн үлдэгдлийн тайлан

Данс Зээлдэгч Олгосон Дуусах Олгосон

зээл

Үлдэгдэл Хуримтлагдса

н хүү

Өдрийн

хүү

Теллерийн

дугаар

Бүтээгдхүүн

Зээл Хүү

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: Banknii System

Хүснэгт 4.2

Зээл олголтын тайлан

Дансны

дугаар

Эхлэх

огноо

Дуусах

огноо

Харилцагч Зээлийн

хэмжээ

Зээлийн

хүү

Хугацаа Бүтээгдхүүн Зориулалт Валют

Нийт:

Хүснэгт 4.3

Хаагдсан зээлийн мэдээ

Дансны

дугаар

Зээлдэгч Олгосон

огноо

Хаагдсан

огноо

Олгосон

дүн

Валют Төлсөн

бүгд хүү

Хаасан

хэлбэр

Нийт:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: Banknii System

Хүснэгт 4.4

Зээлийн эргэн төлөлтийн мэдээ

Данс Зээлдэгч Огноо Хүү Зээл Бүгд Валют

Хүснэгт 4.5

Хугацаа хэтэрсэн зээлийн тайлан

Данс Зээлдэгч Олгосон

огноо

Олгосон

зээл

Валют Хоног Алданги

4.2 Дэлгэцийн зохиомж

4.2.1 Системийн ерөнхий харагдах байдал

Энэхүү зээлийн систем нь банкинд хэрэглэгдэх бөгөөд зээлтэй холбоотой гардаг нарийн

тооцооллуудыг хөнгөвчлөх болно:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: Banknii System

4.2.2 Баримтын зорилго

Энэхүү баримтын (гадаад загварын тодорхойлолт ) нь системийн хөгжүүлэлтэнд

дэлгэцийн зохиомжийг тодорхойлох юм.

Дэлгэцийн зохиомж

4.2.3 Дэлгэцийн нэрийн жагсаалт

№ Дэлгэцийн нэр Товч утга

1. Нэвтрэх Хэрэглэгчийн эрхээрээ нэвтрэх

2. Харилцагч бүртгэх Зээл олгох харилцагчийг бүртгэх

3. Батлан даагч бүртгэх Зээлдэгчийг батлан дааж буй хүнийг бүртгэх

4. Барьцаа хөрөнгө бүртгэх Барьцаад тавьсан хөрөнгийг бүртгэх

5. Зээлийн данс нээх Бүртгэсэн харилцагчид зээлийн данс нээх

6. Харилцах данс нээх Харилцагчид харилцах данс нээх

7. Зээл олгох Харилцагчийн зээлийн дансанд гүйлгээ хийх

8. Төлбөрийн график Зээлдэгчийн төлбөрийн график гаргах

9. Гүйлгээ хийх Касс болон зээлийн дансанд гүйлгээ хийх

10. Бүтээгдхүүний бүртгэл Шинэ бүтээгдхүүн үйлчилгээг нэмэх

11. Лавлах цонх Харилцагчийн мэдээлэл хайх

12. Төлбөрийн лавлах Төлөрөө төлөөгүй буюу төлөх хэрэглэгчидийг харах

13. Тайлан Тайлан нэгтгэлүүд гаргах

14. Валютын лавлах Валютын тухайн үеийн ханшийг бүртгэх

15. Гүйлгээний лавлах Хийгдсэн гүйлгээг лавлаж харах

16. Ажилтны бүртгэл Системийн хэрэглэгчийг бүртгэх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: Banknii System

4.2.4 Дэлгэцийн бүдүүвийн өөрчлөлт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 29: Banknii System

4.2.5 Нэвтрэх хэсэг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 30: Banknii System

4.2.6 Харилцагч бүртгэх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 31: Banknii System

4.2.7 Батлан даагч бүртгэх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 32: Banknii System

4.2.8 Барьцаа хөрөнгө бүртгэх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 33: Banknii System

4.2.9 Зээлийн данс нээх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 34: Banknii System

4.2.10 Харилцах данс нээх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 35: Banknii System

4.2.11 Зээл олгох

www.zaluu.comwww.zaluu.com

Page 36: Banknii System

4.2.12 Гүйлгээ хийх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 37: Banknii System

5. Дүгнэлт

Энэхүү дипломын ажлаар "Банкны зээлийн систем" хөгжүүллээ.Хөгжингүй манай орны

хувьд зээлийн хэрэгцээ байнга тулгарч өөрийн амьдрал ахуй, үйлдвэрлэлд хөрөнгө

оруулалт хийх шаардлагатай иргэд,аж ахуйн нэгж олон байсаар байна.Эдгээр хүмүүст ийм

боломжийг олгож байдаг энэ төрлийн байгууллагын үйл ажиллгааг судалж, мэдээллийн

технологитой уялдуулан бүртгэл тооцоололт хөтлөх ,шинжилгээ боловсруулалт хийхэд

програм хангамж ашиглах шаардлага зайлшгүй гарч байна.Энэхүү системийг

хөгжүүлснээр дараах дүгнэлтэнд хүрлээ.

Зээл олголтын явц дарааллыг нарййн судалснаар програмыг хөгжүүлэхэд илүү дөхөм

болсон төдийгүй тооцооллын асуудал илүү асуудал багатай найдвартай болсон.Цаашид уг

програмийг хөгжүүлэх хадгаламж зээлийн хоршоо,банк санхүүгийн байгууллага зэрэг энэ

төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын үйл ажиллагааг ойлгоход хялбар болсон

төдийгүй тэдгээрийн үйл ажиллагааны ялгаа уялдаа холбоог судлан үзсэнээр банктай

холбоотой мэдээлэл авах шаардлага гарсан үед ямар төрлийн материал бүрдүүлж өөрийн

хүссэл үйлчилгээг төвөггүй авч чадах талаар ойлголттой болсон ба эдийн засгийн

тодорхой мэдлэгийг олж авлаа. Мөн санхүүгийн програм хангамжийн талаар тодорхой

мэдлэгийг олж авснаар цаашид энэ төрлийн програм хангамжийг боловсруулах туршлагыг

хуримтлууллаа.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 38: Banknii System

6. Ашигласан бүтээлийн жагсаалт:

1.уууууу.доод1е.сот

2.\л/уууу.2:оозЬапк.тп

З.Зоос банкны үйл ажиллагааны гарын авлага

4.ТӨГСӨЛТ,ТӨСЛИЙН ажлын заавар журам

б.Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн бүртгэлийн систем /Н.Өлзийбаатар/

б.Банкны зээлийн бүртгэл тооцооны систем /Б.Баясгалантөгөлдөр/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 39: Banknii System

Хавсралт

Гүйцэтгэх захирлын 2007 оны 11-р сарын

30-ны өдрийн 434 тоот тушаалаар батлагдсан "Зээлийн бүтээгдэхүүний багц журам"-ын

Хавсралт 1 ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ

200.. оны .. .-р

.............

сарын . .-ны өдөр Дугаар.....

хот

Монгол Улсын Иргэний хуулийн 44 дүгээр бүлгийн 2 дугаар дэд бүлэг, 163, 235-р

зүйлүүд, Банкны тухай хуулийн 9 дүгээр зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн

хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр бүлэг,

Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хууль,

Зоосбанк ХК-ийн 200 .. оны ...-р сарын ...-ний өдрийн Зээлийн ерөнхий /дэд, салбар/

хорооны хурлын.....тоот шийдвэрийг тус тус үндэслэн,

Нэг талаас...............хаягт орших.............тоот улсын бүртгэлийн дугаартай,.....

..........тоот регистрийн дугаартай Зоос банк ХК /цаашид "Зээлдүүлэгч" гэх/,

/Зээлдэгч нь хуулийн этгээд байх тохиолдолд:

Нөгөө талаас..........хаягт орших,........тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй,........

тоот регистрийн дугаартай, тус банкинд........тоот харилцах данстай.........ХХК /ХК,

Хоршоо,

Нөхөрлөл, УҮП-ийг төлөөлж гүйцэтгэх захирал /төлөөлөх эрх бүхий

этгээд/.............иргэний

үнэмлэхний дугаартай,............регистрийн дугаартай,.............овог /ургийн овог/-ийн......

......-ын............./өөрийн нэр/ /цаашид "Зээлдэгч" гэх/ нар /цаашид "Зээлдүүлэгч" болон

"Зээлдэгч"-ийг хамтад нь "Талууд" гэх/ нь дор дурдсан нөхцлөөр харилцан тохиролцож

энэ зээлийн гэрээ /цаашид "Гэрээ" гэх/-г байгуулав./

/Зээлдэгч нь иргэн байх тохиолдолд:

Нөгөө талаас........................хаягт оршин суух,.............тоот иргэний

үнэмлэхний дугаартай,............тоот регистрийн дугаартай,.............овог /ургийн овог/-

ийн.............-ын............../өөрийн нэр/ /цаашид "Зээлдэгч" гэх/ нар /цаашид "Зээлдүүлэгч"

болон "Зээлдэгч"-ийг хамтад нь "Талууд" гэх/ дор дурдсан нөхцлөөр харилцан

тохиролцож энэ зээлийн гэрээ /цаашид "Гэрээ" гэх/-г байгуулав./

Нэг. Нийтлэгүндэслэл

1.1. Энэ гэрээний зорилго нь Монгол Улсын Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк,

эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны

тухай хууль, Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын

тухай хуульд нийцүүлэн Банк болон Зээлдэгчийн хооронд зээл олгох, түүний хугацаа,

зээлийн хүүгийн хэмжээг тогтоох, зээлийн зарцуулалтад Зээлдүүлэгчийн зүгээс хяналт

тавих, зээлийг буцаан төлөх болон уг зээлтэй холбогдсон бусад бүхий л харилцааг

зохицуулахад оршино.

1.2. Гэрээгээр нэг талаас Зээлдэгч нь зээлийг Гэрээнд заасан нөхцлөөр авах, эргүүлэн

төлөх, нөгөө талаас Зээлдүүлэгч нь Гэрээнд заасан нөхцлөөр зээл олгохоор харилцан

хүсэл сонирхлоо илэрхийлсэн болно.

1.3. Энэ Гэрээнд хэрэглэсэн дараах нэр томъѐог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 40: Banknii System

1.3.1 Зээл - энэ Гэрээний дагуу Зээлдүүлэгчээс тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж

төлөгдөх нөхцөлтэйгээр болон Зээлдүүлэгчийн шалгуур хангасан барьцаа, эсхүл батлан

даалттайгаар олгож байгаа мөнгөн хөрөнгийг;

1.3.2 Зээлийн үндсэн хүү - Зээлдэгчээс зээлийг ашигласны төлбөрт Гэрээнд заасан

хувиар Зээлдүүлэгчид төлж байгаа хариу төлбөр буюу зээлийн үнийг;

1.3.3 Хэтэрсэн хугацааны хүү - Гэрээний ерөнхий хугацаа дууссан өдрөөс хойш Гэрээний

үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үлдэгдлээс тооцож буй хүүг;

1.3.4 Нэмэгдүүлсэн хүү - Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн

этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд

заасны дагуу Зээлдэгч нь зээлийг ерөнхий болон хэсэгчилсэн хугацаанд буцааж төлж

чадаагүй тохиолдолд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд

төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлж тооцохоор

Гэрээнд заасан хүүг;

43

1.3.5 Барьцааны зүйл - Зээлдэгчээс зээлээ төлөх баталгаа болгож Зээлдүүлэгчид

барьцаалж байгаа, барьцааны гэрээнд заасан Зээлдэгчийн буюу түүний батлан даагчийн

хууль ѐсны эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг;

1.3.6 Фидуцийн зүйл - Иргэний хуулийн 235-р зүйлд заасны дагуу үүргийн

гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж

Зээлдүүлэгчийн өмчлөлд шилжсэн хөдлөх хөрөнгийг хэлнэ. Фидуцийн гэрээ

байгуулж зээл олгосон нөхцөлд энэ гэрээнд заасан барыдааны зүйл гэдгийг фидуцийн

зүйл гэж ойлгоно;

1.3.7 Батлан даагч - Зээлдэгч нь зээлийг Гэрээнд заасан хугацаанд нь төлж чадаагүй

тохиолдолд Зээлдүүлэгчээс авсан зээлийг түүний өмнөөс төлөхөөр Иргэний хуулийн 45

дугаар бүлэгт заасны дагуу үүрэг хүлээсэн Монгол Улсын болон гадаадын хуулийн этгээд,

иргэнийг;

1.3.8 Зээлийн гэрээний ерөнхий хугацаа - энэ Гэрээний 2.1.4 дэх заалтад заасан зээл

ашиглах хугацааг;

1.3.9 Зээлийн гэрээний хэсэгчилсэн хугацаа - энэ Гэрээний Хавсралт 1-д заасан зээл,

зээлийн хүүгийн төлбөрийн хуваарийн дагуу хэсэгчилсэн төлбөр гүйцэтгэхээр тусгасан

хугацааг хэлнэ.

1.3.10 Ноцтой зөрчил - Зээлдэгч нь зээл, зээлийн хүүгийн төлбөр, тэдгээртэй холбоотой

бусад төлбөрийг төлөх ерөнхий хугацааг хэтрүүлсэн, зээлийн гэрээний хэсэгчилсэн

хугацааг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ѐсоор

биелүүлээгүй үйлдлийг;

1.3.11 Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй - Гэрээний

ерөнхий болон хэсэгчилсэн хугацааг хэтрүүлсэн байхыг;

1.3.12 Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй - Зээлдэгч зээл, зээлийн хүү,

хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй, зээлийгзориулалтын дагуу

ашиглаагүй, Зээлдүүлэгчийн зүгээс зээл, барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ

биелүүлэх талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй зэргийгойлгоно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 41: Banknii System

Хоѐр. Зээл олгох нөхцөл

Хавсралт 2

2.1.3ээлдүүлэгч нь Зээлдэгчид зээлийг дараах нөхцлөөр олгоно. Үүнд:

2.1.1. Зээлийн хэмжээ: __________/үсгээр/төгрөг/валют/

2.1.2. Зээл авах хэлбэр: - бэлэн/бэлэн бус/

2.1.3. Зээлийн хүү: -жилийн______хувь

2.1.4. Зээлийн ерөнхий хугацаа: _____сар

2.1.5. Зээлийн зориулалт: ___________________________________

2.1.6. Зээл олгосны шимтгэл: Олгосон зээлийн үнийн дүнгээс нэг удаа ... хувь

2.2. Зээлийн хүүг жилийн 365 хоногоор бодно. Зээлдүүлэгч зээлдэгчийн харилцах

дансанд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн өдрөөс эхлэн гэрээний дагуу хэсэгчилэн авсан

болон нийт авч ашиглаж буй зээлд хүүг тооцно.

2.3. Гэрээний ерөнхий хугацаа нь Зээлдүүлэгчээс зээл олгох анхны гүйлгээ хийсэн өдрөөс

эхлэн тооцогдоно. Талууд зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарийг Гэрээний

Хавсралт 1-д харилцан тохиролцож, баталгаажуулсан бөгөөд Зээлдэгч нь хуваарийн дагуу

тухай бүр төлнө.

2.4. Зээлдэгч нь зээлийг Зээлийн хүсэлт болон Гэрээний 2.1.5 дахь заалтад заасан

зориулалтаар ашиглах ба зээлийн зориулалтыг өөрчлөх зайлшгүй шаардлага гарвал

Зээлдүүлэгчээс албан ѐсны зөвшөөрөл бичгээр авч, Зээлийн гэрээ, эсхүл зээлийн хувийн

хэрэгт тэмдэглэгээ хийлгэнэ.

2.5. Талууд бичгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр Гэрээний ерөнхий хугацааг

сунгаж болно. Энэ тохиолдолд Зээлдэгч нь зээлийн ерөнхий хугацааг сунгуулах хүсэлтээ

зээл төлөгдөх ерөнхий хугацаа дуусахаас ажлын 10 хоногийн өмнө Зээлдүүлэгчид бичгээр

ирүүлнэ.

2.6. Гэрээний ерөнхий хугацааг талууд харилцан тохиролцож сунгавал 0.8 хувийн

шимтгэлийг Зээлдэгч тал төлнө.

2.7. Гэрээнд заасан ерөнхий хугацаа дуусгавар болж, Зээлдэгч зээл, зээлийн хүүгийн

төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн

төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан

ерөнхий хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй Зээлдэгчийн зээл, зээлийн

хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгтөлөхгүй байх үндэслэл болохгүй.

2.8. Зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бэлэн бусаар буюу шилжүүлгээр төлсөн

тохиолдолд Зээлдүүлэгчийн холбогдох дансанд орж ирсэн өдрөөр төлбөр хийгдсэнд

тооцно.

2.9. Зээлдэгч нь Гэрээнд заасан ерөнхий хугацаанд Хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн

хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ѐсоор биелүүлээгүй нөхцөлд зээл

төлөгдөх ерөнхий болон хэсэгчилсэн хугацааны эцсийн өдрийн дараах өдрөөс төлбөр

дутуу гүйцэтгэсэн зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлэн тооцож,

зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгтус тус

тооцож авна.

2.10. Зээлдэгч нь валютын зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг

төгрөгөөр төлөх тохиолдолд Зээлдүүлэгчийн тухайн өдрийн валют худалдах ханшаар,

төгрөгийн зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг чөлөөт валютаар

төлөх тохиолдолд Зээлдүүлэгчийн тухайн өдрийн валют худалдан авах ханшаар тус тус

тооцно.

2.11. Банкинд төлсөн Зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд зээлийн хүүг тооцон хасч,

үлдэх төлбөрийг үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчим баримтална. Хэрэв зээлдэгч

www.zaluu.comwww.zaluu.com

Page 42: Banknii System

Гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг барагдуулалгүй, хугацаа хэтэрч

нэмэгдүүлсэн хүү төлөх тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг эхэлж төлүүлнэ.

2.12. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор

байгуулсан барьцаа /батлан даалт, баталгаа, фидуци/-ны гэрээ нь энэ Гэрээний салшгүй

хэсэг болно.

2.13. Зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө гүйцэтгэж болно.

Гурав. Зээлдэгчийн эрх, үүрэг 3.1 Зээлдэгч дараах эрхтэй. Үүнд:

3.1.1 Зээлдэгч нь Зээлийн болон барьцааны гэрээг холбогдох эрх бүхий байгууллагуудад

бүртгүүлж хүчин төгөлдөр болмогц Гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хугацаанд

нь шилжүүлэхийг Зээлдүүлэгчээс шаардах;

3.1.2 Зээл, зээлийн хүүний эргэн төлөлттэй холбоотой болон бусад шаардлагатай

мэдээллийг гаргуулан авах;

45

3.1.3 Зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлж

барагдуулсан тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх, холбогдох бичиг баримтыг

буцаан авах;

3.1.4 Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн нөхцөлд зээлийн журмын дагуу дахин

зээл авах болон урамшуулалд хамрагдах;

3.1.5 Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Зээлдүүлэгчээс шаардах.

3.2 Зээлдэгч дараах үүрэгтэй. Үүнд:

3.2.1 Зээлийг Гэрээний 2.1.5 дахь заалтад заасан зориулалтын дагуу ашиглах ба

бусдад дамжуулан зээлдүүлэхгүй байх;

3.2.2 Зээл болон бусад төрлийн гүйлгээ, төлбөр тооцоогоо банкин дахь харилцах

дансаараа дамжуулан гүйцэтгэх;

3.2.3 Зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Гэрээний 2.1.4 дэх заалтад заасан хугацаа болон

Гэрээний Хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь

төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх

хэмжээний нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүгийн хамт гэрээний

үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн

453.1 дэх хэсэгт заасны дагуу төлөх;

3.2.4 Гэрээний ерөнхий хугацаа дуусгавар болмогц зээл, зээлийн хүүг банкин

дахь.....................-н тоот

төгрөг, .........................-н тоот валютын харилцах данс, мөн бусад банкууд дахь

өөрийн данснаас

Зээлдүүлэгчид үл маргах журмаар төлөх;

3.2.5 Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ѐсоор биелүүлэхгүй, ноцтой зөрчил гаргасан

тохиолдолд барьцаа хөрөнгийг энэ Гэрээ, барьцааны гэрээ болон холбогдох хууль

тогтоомжид заасны дагуу Зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх;

3.2.6 Зээлийн ашиглалтын талаарх мэдээлэл, тухайлбал, төслийн хэрэгжилтийн явц, үр

дүнгийн тухай мэдээ, танилцуулга, улирлын санхүүгийн тайлан тэнцлийг улирал тутамд

гаргаж, дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор Зээлдүүлэгчид хүргүүлэх;

3.2.7 Энэ гэрээний 4.1.6, 4.1.7 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор банкны холбогдох

ажилтан, мэргэжлийн багт шаардлагатай туслалцаа, дэмжлэгийг үзүүлж, хамтран

ажиллах;

3.2.8 Зээлдэгч өөрийн бизнесийн үйл ажиллагаа, хөрөнгийн хэмжээ, гэрийн болон ажлын

байрны хаягт өөрчлөлт орвол энэ тухай ажлын 5 хоногийн дотор бичгээр банкинд

мэдэгдэх;

3.2.9 Зээлдэгч нь Гэрээ байгуулсан өдрөөс хойш энэ Гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ

Зээлдүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн байдлаар гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй

байх;

www.zaluu.comwww.zaluu.com

Page 43: Banknii System

3.2.10 Шаардлагатай баримт бичиг, материалыг үнэн зөв, бүрэн гаргаж өгөх;

3.2.11 Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх.

Дөрөв. Зээлдүүлэгчийн эрх, үүрэг

4.1 Зээлдүүлэгч дараах эрхтэй. Үүнд:

4.1.1 Гэрээний Хавсралт 1 -д заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөхийг

шаардах,

4.1.2 Гэрээний ерөнхий болон хэсэгчилсэн хугацаа хэтэрсэн тохиолдолд Иргэний

хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг үндэслэн үндсэн хүүгийн 20

хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүгийн

хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд Иргэний хуулийн 453

дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу төлүүлэх;

4.1.3 Гэрээний ерөнхий болон хэсэгчилсэн хугацаа дуусгавар болмогц Зээлдэгчийн

төлөгдөөгүй зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн

төлбөрийг банкин дахь Зээлдэгчийн харилцах данснаас үл маргах журмаар суутган авах.

Зээлдэгчийн дансан дахь үлдэгдэл нь суутган авах төлбөрт хүрэхгүй тохиолдолд Гэрээний

5.1, 5.2 дахь заалтад заасан болон зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү,

нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхэд чиглэсэн бүх арга хэмжээг авах;

4.1.4 Зээлдэгч Гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь болон зохих ѐсоор биелүүлээгүй,

эсхүл Гэрээний

7.2 дахь заалтад заасан үндэслэлээр Гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан өдрөөс эхлэн

Гэрээний 5.1, 5.2 дахь заалтад заасан болон зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү,

нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхэд чиглэсэн бүх арга хэмжээг авах;

4.1.5 Зээлдүүлэгч нь Зээлдэгчийг өөрийн санхүүгийн чадавхи, зээлийг эргүүлэн төлөхөд

сөрөг нөлөө үзүүлэхүйц үйл ажиллагаа явуулж байна гэж үзвэл зээлийг Гэрээний ерөнхий

хугацаанаас өмнө буцаан телөхийг шаардах, Гэрээг дангаар цуилах;

4.1.6 Зээлдэгч нь тухайн зээлийг бизнесийн үйл ажиллагаандаа зориулж авсан

боловч зээлийг зориулалтын дагуу зөв ашиглаагүйгээс үйл ажиллагаа нь хэвийн

үргэлжлэх боломжгүй болох нь тогтоогдсон, менежментийн болон бусад хамтын

ажиллагаа, хөндлөнгийн туслалцаа шаардлагатай

4.1.7 болсон зэрэг нөхцөлд Зээлдэгчтэй харилцан тохиролцож хэвийн үйл ажиллагааг нь

хангах зорилгоор менежментийн үйл ажиллагаанд нь оролцох;

4.1.8 Зээлдүүлэгч нь зээлийн зарцуулалт, ашиглалт, эргэн төлөлтийг хянах үүднээс

Зээлдэгчээс зээл ашиглалтын талаарх мэдээлэл, улирал тутмын санхүүгийн тайлан

тэнцлийг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор авах, зээлийн зарцуулалт,

ашиглалт, барьцааны зүйлийн ашиглалт, хадгалалт, хамгаалалттай газар дээр нь очиж

танилцах, шаардлагатай арга хэмжээ авахыг шаардах;

4.1.9 Зээлдүүлэгч нь шаардлагатай тохиолдолд зээлдэгчид барыдааны зүйлийг

даатгуулахыг шаардах, даатгуулсан барьцааны зүйлд хохирол учирсан, устсан бол

даатгалын төлбөрөөс тэргүүн ээлжинд зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү,

нэмэгдүүлсэн хүүг суутган төлүүлэх;

4.1.10 Зээлдэгч нь зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлж чадаагүй

тохиолдолд Зээлдүүлэгч нь Зээлдэгчтэй тохиролцон бусад этгээдэд зээлийн өрийг

худалдах;

4.1.11 Зээлдэгч зээлийн Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд

Зээлдэгчийн бизнесийн нэр хүндэд халдах, шаардлагатай гэж үзвэл Зээлдэгчийг

дампууруулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах;

4.1.12 Шаардлагатай баримт бичгийг Зээлдэгчээс шаардах, үүнтэй холбоотой бусад

нэмэлт мэдээлэл, тодорхойлолтыг гуравдагч этгээдээс гаргуулах;

www.zaluu.comwww.zaluu.com

Page 44: Banknii System

4.1.13 Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхийг Зээлдэгчээс шаардах.

4.2 Зээлдүүлэгч дараах үүрэгтэй. Үүнд:

4.2.1 Зээл болон барьцааны гэрээг холбогдох эрх бүхий байгууллагуудад бүртгүүлж

хүчин төгөлдөр болмогц зээлийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу Зээлдэгчид шилжүүлэх;

4.2.2 Зээлдүүлэгч нь Зээлдэгчийн хүсэлтээр тухайн зээлийн гэрээний төлбөр тооцоо,

эргэн төлөлтийн болон бусад шаардлагатай мэдээллээр хангах;

4.2.3 Зээлдэгчийн барьцааны зүйлтэй холбогдох бичиг баримт, гэрчилгээг

найдвартай хадгалах, Гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн тохиолдолд зээлийн барьцаа

хөрөнгийг чөлөөлөх, холбогдох бичиг баримтыг хүлээлгэн өгөх;

4.2.4 Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх.

Тав. Талуудын хариуцлага

5.1. Гэрээний ерөнхий хугацаа дуусгавар болоход Зээлдэгч нь зээл, зээлийн хүүгээ

бүрэн төлөөгүй буюу Гэрээний 7.2 дахь заалтад заасан үндэслэлээр хугацаанаас нь

өмнө цуцалсан тохиолдолд төлөгдөөгүй зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү,

нэмэгдүүлсэн хүүг энэ Гэрээний салшгүй хэсэг болох барьцаа, батлан даалтын гэрээнд

заасан хөрөнгө, эх үүсвэрээр үл маргах журмаар төлнө. Хэрэв төлөөгүй бол Зээлдүүлэгч

барыдааны зүйлийг худалдахыг шаардах, худалдан авагчийг санал болгох, зуучлах замаар

Зээлдэгчтэй харилцан тохиролцож богино хугацаанд хохирлоо арилгуулж болно. Мөн

Банкны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Зээлдэгчийн

хүсэлтийг үндэслэн талуудын тохиролцсон гэрээний дагуу барьцааны зүйл болон

зээлдэгчийн өмчлөлийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг зээл, зээлийн хүү, хэтэрсэн

хугацааны хүү нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт шилжүүлэн авч болно. Энэ тохиролцоонд

хүрснээс хойш зээлдэгч маргаан гаргавал банк хариуцлага хүлээхгүй.

5.2. Зээлдэгч 5.1 дэх заалтад заасны дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг

барагдуулаагүй тохиолдолд барыдааны зүйл нь хөдлөх хөрөнгө бол барьцаа хөрөнгийн

өмчлөлийг энэ гэрээний салшгүй хэсэг болох барыдааны гэрээ, Иргэний хуулийн 453

дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт заасны дагуу үл маргах журмаар шилжүүлэн авч захиран

зарцуулах, үл хөдлөх эд хөрөнгө бол Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан

борлуулах журмын тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжид заасан

үндэслэл, журмын дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг барагдуулах арга хэмжээг

Зээлдүүлэгч тал авна.

5.3. Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэн Зээлдүүлэгч нь өмгөөлөгч болон эрх

бүхий холбогдох байгууллагын туслалцаа авсан бол үүнтэй холбогдон гарсан /улсын

тэмдэгтийн хураамж, нотариатын үйлчилгээний хураамж, шинжээчийн ажлын хөлс, унаа,

харилцаа холбоо, 8М8 Ъап1ап§ үйлчилгээ, томилолтын зардал болон шүүхийн шийдвэр

гүйцэтгэх ажиллагааны зардал, барыдааны зүйлийг үнэлэх, хураах, тээвэрлэх, хадгалах,

худалдахтай холбогдох г.м/ бүхий л зардлыг Зээлдэгч хариуцан төлнө.

5.4. Зээлдэгч зээл авахдаа бүрдүүлэх бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, залилан

мэхэлсэн, бусдын бичиг баримт ашигласан бол холбогдох хууль тогтоомжид зааснаар

хариуилага хүлээж, банкнаас авсан үндсэн зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү,

нэмэгдүүлсэн хүүг үл маргах журмаар бүрэн хариуцан төлөхөөс гадна банкинд учруулсан

хохирлыг зээл, зээлийн хүүг төлсөн эсэхийг үл харгалзан арилгана. Энэ тохиолдолд

барьцааны хөрөнгийг энэ гэрээний 5.2 дахь заалтад заасны дагуу шийдвэрлэнэ.

5.5. Зээлдэгч нас барах, хөдөлмөрийн чадвараа алдах буюу төлбөрийн чадваргүй болсон

тохиолдолд түүний эд хөрөнгийн хамтран өмчлөгч, өв залгамжлагч буюу эрх залгамжлагч

нь зээлийг хариуцан эргүүлэн төлнө.

5.6. Барьцааны зүйл үрэгдэх буюу устаж алга болох нь энэ гэрээний дагуу

Зээлдүүлэгчийн өмнө хүлээсэн

үүргээс Зээлдэгч чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд үүнээс үүсэх үр дагавар,

хариуцлагыг хуульд заасны дагуу хүлээнэ. Зээлдэгч нь Зээлдүүлэгчтэй харилцан

www.zaluu.comwww.zaluu.com

Page 45: Banknii System

тохиролцсоны үндсэн дээр өөр бусад эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр үүргийн

гүйцэтгэлийг баталгаажуулж, энэ гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлнэ.

Зургаа. Баталгаа

6.1. Энэ Гэрээг байгуулах өдөр буюу түүнээс өмнөх хугацаанд хамрагдах,

Зээлдүүлэгчид мэдэгдээгүй ямар нэгэн өр төлбөр, түүнтэй холбоотой маргаан, шүүхийн

процесс, үүрэг, хариуцлага Зээлдэгчид байхгүй бөгөөд цаашид Гэрээгээр авч буй зээлийг

Зээлдэгчийн үйлдэл, эс үйлдлээс үүсч болох аливаа өр төлбөр, зардал, хохирол, анз

зэргээс ангид байлгахыг Зээлдэгч үүгээр баталж байна.

6.2. Гэрээнд гарын үсэг зурсан өдрийн байдлаар Зээлдэгч нь Гэрээг байгуулах

болон Гэрээний нөхщтүүдийг биелүүлэхэд шаардагдах өөрийн болон бусад эрх бүхий

байгууллагын холбогдох бүх зөвшөөрөл, шийдвэрийг авсан болно.

6.3. Үнэн зөв мэдэгдэл. Гэрээний дагуу зээлдэгчээс Банкинд гаргаж өгсөн бүх баримт

бичиг, мэдээлэл, баталгаа нь бүгд үнэн зөв бөгөөд эдгээрийн талаар худал мэдээлээгүй,

Гэрээ үнэн зөв болоход зайлшгүй шаардлагатай аливаа чухал баримт бичиг, нөхцөл

байдлуудыг орхигдуулаагүй болно.

6.4. Зөрчилдөөн байхгүй тухай. Зээлдэгч нь Гэрээгээр тохиролцсон

нөхцлүүдийг биелүүлэх нь Зээлдэгчийн дүрэм, журам, тэдгээртэй ижил төрлийн бусад

баримт бичиг, гуравдагч этгээдтэй байгуулсан аливаа гэрээ, хэлцлээр тохиролцсон

нөхцөл, тэдгээрээс үүдэн гарах аливаа эрх, үүрэгтэй зөрчилдөхгүй бөгөөд эдгээр

нөхцлийн талаар аливаа хувь хүн, бусад байгууллага, хуулийн этгээдээс зөвшөөрөл авах

шаардлагагүй. Хэрэв Зээлдэгч нь одоо байгаа болон ирээдүйд гарч болох аливаа шүүх,

захиргаа, арбитрын шийдвэрийг биелүүлж байгаа тохиолдолд Гэрээгээр хүлээсэн эрх,

үүргээ Зээлдүүлэгчээс бичгээр авсан зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн хэлбэрээр гуравдагч

этгээдэд шилжүүлэхгүй байх үүрэгтэй.

6.5. Эрх, үүрэг шилжих тухай. Зээлдүүлэгчийн зөвшөөрлийг үндэслэн энэ гэрээний

Зээлдэгчийн эрх, үүрэг түүний эрх залгамжлагч /өв залгамжлагч/-д Зээлдэгч эрх зүйн

чадамжгүй болох, нас барах, гадаадад удаан хугацаагаар явах, сураггүй алга болох

зэрэг хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр бүрэн хэмжээгээр шилжинэ.

6.6. Санхүүгийн боломж. Зээлдэгч нь энэ Гэрээний дагуу төлөх ѐстой аливаа

төлбөрийг төлөх хангалттай санхүүгийн эх үүсвэртэй болно.

6.7. Бизнесийн үйл ажиллагааны туршлага. Зээлдэгч нь энэ Гэрээг байгуулж байгаа

зорилго болох өөрийн бизнесийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх хангалттай дадлага,

туршлага, чадвартай болно.

Долоо. Гэрээ дуусгавар болох буюу түүнийг цуцлах

7.1. Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж зээл, зээлийн хүү, хэтэрсэн

хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болон бусад зардлын төлбөр бүрэн

хийгдсэнээр Гэрээ дуусгавар болно.

7.2. Зээлдэгч энэ Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдлуудад

Зээлдүүлэгч Гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцалж, зээл, зээлийн хүүг хугацаанаас

нь өмнө төлөх болон хугацаа хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн

хүүг төлөхийг Зээлдэгчээс шаардах, Гэрээний 5.1, 5.2 дахь заалтад заасан болон зээл,

зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхэд чиглэсэн бүхий л

арга хэмжээг авна. Үүнд:

7.2.1. Зээлдэгч зээлийг Гэрээнд зааснаас өөр зориулалтаар ашигласан;

7.2.2. Зээлдэгч Гэрээний 1.3.10 дахь заалтад заасан ноцтой зөрчил гаргасан;

7.2.3. Зээлдэгч өөрийн санхүүгийн чадавхи, хөрөнгө болон бизнес төлөвлөгөө, үйл

ажиллагааны талаар хуурамч мэдээ, бичиг баримт бүрдүүлэн өгсөн болох нь тогтоогдсон;

7.2.4. Батлан даагч хөрөнгийн чадваргүй болох, эсхүл болж болзошгүй байдал үүссэн гэж

Зээлдүүлэгч үзсэн;

7.2.5. Зээлийн ажилтанд зээлийн зарцуулалтад нь хяналт тавихад саад учруулсан

www.zaluu.comwww.zaluu.com

Page 46: Banknii System

7.2.6. Зээлийн хяналтын явцад Зээлдэгчийн санхүү, төлбөрийн чадвар муудсан,

барьцааны зүйл дутагдсан, үрэгдсэн, шилжсэн, буюу ашиглах боломжгүй болсон,

түүнчлэн барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийн хүчин төгөлдөр байдал, чанар, бүрэн бүтэн

байдал нь анх гэрээ хийсэн үеэс хойш зөрчилтэй эсхүл маргаантай болохыг зээлдүүлэгч

өөрөө илрүүлсэн, эрх бүхий гуравдагч этгээд тогтоосон;

7.2.7. Зээлдэгчийн өмч хөрөнгө, санхүүгийн байдлын талаар бусад хуулийн этгээд,

иргэдээс маргаан үүсгэсэн бөгөөд зээлдэгчийн буюу барьцааны зүйлийн өмчлөгчийн гэм

буруу нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон;

7.2.8. Зээлдэгч нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон;

7.2.9. Бусдын өмнө болон татвар, даатгалтай холбоотой үүссэн өр, үүргийн хэмжээ нь

энэ гэрээний 2.1.1 дэх заалтад заасан мөнгөн дүнгийн 50 буюу түүнээс дээш хувьтай

тэнцүү байвал;

7.2.10. Эрх бүхий байгууллагаас зээлдэгчийн тусгай зөвшөөрөл, бусад холбогдох

зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн, цуцалсан, хүчингүй болгосон, аж ахуйн нэгжийг татан

буулгасан, дампуурлыг зарласан.

7.3. Энэ Гэрээний 7.2 дахь заалтад заасан үндэслэлээр Гэрээ цуцлагдсан бол түүнээс үүдэн

гарах хохирол болон бусад хариуцлагыг Зээлдүүлэгч хариуцахгүй бөгөөд Гэрээ

цуцалснаас үүдэн гарах бүхий л хариуцлагыг Зээлдэгч дангаар хариуцна.

Найм. Бусад зүйл

8.1. Гэрээг талуудын бүрэн эрхт төлөөлөгч нар гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж

баталгаажуулна.

8.2. Гэрээ нь хавсралтын хамт . . . (_______/үсгээр/) хуудас бөгөөд............хотноо 200. .

оны ... -

р сарын . . . -ны өдөр . . . (_______/үсгээр/) эх хувь үйлдсэн болно. Талууд холбогдох

хувийг хадгалах

ба хувь тус бүр адил хүчинтэй.

8.3. Энэ Гэрээний салшгүй хэсэг болох барьцаа /батлан даалт, баталгаа, фидуци/-ны

гэрээгээр хүлээсэн үүргийг Талууд чанд сахин биелүүлэх үүрэгтэй бөгөөд эдгээр гэрээг

зөрчсөнийг энэ Гэрээг зөрчсөнтэй адилтгаж үзнэ.

8.4. Гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт нь гагцхүү бичгээр үйлдэгдэж, талуудын бүрэн эрхт

төлөөлөгчид гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулна. Ийнхүү шийдвэрлэсэн

нэмэлт өөрчлөлт нь Гэрээний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд Гэрээний салшгүй хэсэг

байна.

8.5. Гэрээг биелүүлэхтэй холбогдон гарах аливаа маргааныг Талууд харилцан

зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Зөвшилцөж эс чадвал маргааныг Монгол

Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

ЗЭЭЛ, ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ТӨЛБӨРИЙН ХУВААРЬ

Зээлдэгчийн нэр: Зээлийн хэмжээ:

Хавсралт 3

Зээлийн хугацаа: Зээлийн хүү:

____/үсгээр/ төгрөг /валют/

_________сар

жилийн______хувь

Зээлдэгч нь зээл, зээлийн хүүгийн төлбөрөө доорх хуваарийн дагуу төлөх ѐстой:

Зээл, зээлийн

хүүгийн төлбөр

хийх огноо

Зээлийн төлбөр Зээлийн хүүгийн

төлбөр

Нийт

төлбөр

Зээлийн

үлдэгдэл

www.zaluu.comwww.zaluu.com

Page 47: Banknii System

Хавсралт 4

Зээлийн хууль

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн зээлийн

үйл ажиллагаа

20 дугаар зүйл.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл

олгох

/Энэ зүйлд 2002.7.4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

1.Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид

\зээлдүүлэгч\ гэх/ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан

даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг

өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид \зээлдэгч\ гэх/-д олгохыг банк, зээлийн үйл

ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох /цаашид \зээл\ гэх/ гэнэ.

/Энэ хэсэгт 2002.7.4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

21 дүгээр зүйл.Зээл олгох ажиллагаа

1.Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг

тогтоон нийтэд мэдээлнэ.

2.Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан

тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл

олгоно.

3.Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно.

4.Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.

5.Зээлдүүлэгч нь зээл олгохдоо тухайн зээлдэгчийн санхүүгийн чадвар, бусад банкнаас

авсан зээл, мэдээллийг холбогдох байгууллагаас авах эрхтэй.

22 дугаар зүйл.Зээлийн гэрээ

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл

ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл

ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл,

журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд

заасан

хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус

хүлээнэ.

/Энэ хэсгийг 2002.7.4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.Зээлийн гэрээнд зээлдэгч, зээлдүүлэгчийн оршин байгаа газрын хаяг, зээлийн дансны

www.zaluu.comwww.zaluu.com

Page 48: Banknii System

дугаар, зориулалт, зээлдэх мөнгөний дүн, хугацаа, зээлийн хүүгийн хэмжээ, уг гэрээгээр

хүлээсэн үүргийн биелэлтийг хангах арга хэлбэр, гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг

цуцлах талаар тодорхой тусгана.

3.Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй

зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

/Энэ хэсгийг 1998.1.15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.Тодорхой төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр олгох зээлийн эх үүсвэрийг

зээлдүүлэгчид хамтарч гаргаж болно. Хамтарч зээл олгохдоо энэ талаар гэрээ байгуулна.

5.Монгол Улсын Засгийн газрын шугамаар гадаад орон, олон улсын байгууллагаас авсан

зээлтэй холбогдсон харилцааг бусад хууль тогтоомжоор зохицуулна.

6.Засгийн газрын мэдлийн гадаад эх үүсвэр, олон улсын байгууллагын хөрөнгийн эх

үүсвэрээр хийгдэх зээлийн харилцааг зээлдэгч болон Засгийн газар, төлбөр тооцоог

гүйцэтгэгч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн хооронд

байгуулсан гэрээгээр зохицуулна.

/Энэ хэсэгт 2002.7.4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

7.Зээлийн гэрээнд авсан зээлээ бүхэлд нь буюу хэсэгчлэн эргүүлэн төлөх нөхцөлийг зааж

болно.

23 дугаар зүйл.Зээлийн хувийн хэрэг

1.Зээлдүүлэгч нь зээлдэгч бүрийн нэр дээр зээлийн хувийн хэрэг нээж хөтөлнө.

2.Зээлийн хувийн хэрэг дараахь бүрдүүлбэртэй байна:

1/зээл олгохыг хүссэн өргөдөл;

2/зээлийн гэрээ;

3/зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолт, үнэлгээ, хэрэв үл хөдлөх эд

хөрөнгө бол улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнийг шалгасан баримт, зээлийн батлан даалт,

батлан даагчийн бүртгэл судалгаа;

/Энэ заалтыг 1997 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4/зээлээр санхүүжигдэх объектын зохих байгууллагаар хянуулж, батлуулсан зураг төсөл,

уг зураг төсөлд орсон өөрчлөлт, түүнтэй холбоотой төлбөр тооцооны баримт,

гүйцэтгэлийн тайлан, гэрээний хувь, эдийн засгийн үр ашгийн тооцоо;

5/захиалагч болон хөндлөнгийн шалгагчийн дүгнэлт;

6/санхүүгийн тайлан;

7/зээлийн ашиглалт шалгасан материал;

8/зээлдэгчийн бусад банкнаас авсан зээлийн талаарх өөрийн болон зээлийн сангийн

мэдээлэл.

3.Зээл олгохыг хүссэн өргөдөлд зээлийн зориулалт, авах зээлийн хэмжээ, хугацааны

талаар товч тодорхой бичиж гарын үсэг зурж, тамга дарсан байна.

4.Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс

барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банкны эрх бүхий хүмүүсээс газар дээр нь

очиж, нэгбүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн барьцаанд бариулах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 49: Banknii System

эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн уг хөрөнгийн бүрэн

бүтэн байдал, үнэ, чанар зэргийг бичнэ.

5.Зээлийн батлан даагчийн бүртгэлд батлан даагчийн нэр, хаяг, харилцагч банк, зээлийн

үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн нэр, харилцах дансны дугаар зэргийг

тусгана. Батлан даагчийн үйлдвэрлэлийн хүчин чадал, үйл ажиллагааны талаар

зээлдэгчийн адил судалж тэмдэглэсэн байна.

/Энэ хэсэгт 2002.7.4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

6.Зээлийн ашиглалтыг шалгасан материалд авсан зээлээ зориулалтын дагуу үр дүнтэй

ашиглаж байгаа эсэхийг тодорхой тоо хэмжээ, үнийн дүнгээр нь тодорхойлж бичнэ.

7.Зээлдүүлэгч нь зээлдэгчээс энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад баримт бичиг

шаардахыг хориглоно.

24 дүгээр зүйл.Зээлийн хүү

1.Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу

төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно.

2.Зээлийн хүүг гэрээнд заасан хугацаагаар тооцож болно.

3.Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах

хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй

хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө.

/Энэ хэсэгт 2002.7.4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

4.Зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монголбанк батална.

25 дугаар зүйл.Зээлийн хугацаа хэтрэлт

1.Зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөгдөөгүй зээл, түүний хүүг хугацаа хэтэрсэн

зээлийн болон тусгай дансанд бүртгэнэ.

2.Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт

заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана.

26 дугаар зүйл.Зээлийн ашиглалт

Зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана. Олгосон зээлийн ашиглалтыг

зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж

үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй.

27 дугаар зүйл.Зээлийн ангилал

1.Зээлдүүлэгч олгосон зээлдээ судалгаа хийж, зээлийнхээ үлдэгдлийг Монголбанкнаас

баталсан зааврын дагуу ангилна.

2. /Энэ хэсгийг 1998.1.15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

28 дугаар зүйл.Зээлийн батлан даалт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 50: Banknii System

1.Зээлдэгч нь авсан зээл, түүний хүүг зээлийн гэрээнд заасан хугацаанд төлж чадахыг

зээлдүүлэгчийн өмнө баталж, хэрэв төлж чадахгүй бол түүний нэрийн өмнөөс уг

төлбөрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн гүйцэтгэх үүргийг гуравдагч этгээд хүлээхийг

зээлийн батлан даалт, батлан даалт гаргасан этгээдийг батлан даагч гэнэ.

2.Зээлдэгч нь Иргэний хуулийн 459 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу батлан

даагчтай гэрээ байгуулна.

/Энэ хэсэгт 2002.7.4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

3.Батлан даагч хүлээсэн үүргээ хууль, гэрээнд заасны дагуу биелүүлж, зээлдэгчийн нэгэн

адил хариуцлага хүлээнэ.

4.Батлан даагч нь санхүүгийн хувьд уг зээлийн төлбөрийг хийх чадвартай, үл хөдлөх,

хөдлөх эд хөрөнгөтэй этгээд байна. Батлан даагчийн санхүүгийн чадварын талаар

үйлчлэгч банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд,

улсын бүртгэлд бүртгэсэн байгууллага тодорхойлолт гаргаж болно. /Энэ хэсэгт 2002.7.4-

ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

5.Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснээр буюу батлан даагч

зээлдэгчийн өмнөөс хүлээсэн үүргээ биелүүлснээр батлан даалт дуусгавар болно.

29 дүгээр зүйл.Зээлийн барьцаа

1.Зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй

тохиолдолд үүргийн биелэлтийг хангуулахаар зээлдэгчээс барьцаалсан эд хөрөнгө, эд

хөрөнгийн эрх нь зээлийн барьцаа болно.

Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд найдвартай

гэж үзвэл зээлдэгчийн үйл ажиллагаанаас олох орлого, үр шимийг гэрээ, батлан даалтын

үндсэн дээр зээлийн барьцаанд авч болно. Зээлдэгчийн үйл ажиллагаанаас олох орлого, үр

шимийг зээлийн барьцаанд авах журмыг Монголбанк тогтооно.

/Энэ хэсэгт 2002.7. 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

2.Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн үнэлгээг зээлийн гэрээ байгуулахдаа

харилцан тохиролцоно.

3.Зээлийн барьцаалсан эд хөрөнгө нь хуулиар хориглоогүй бөгөөд иргэн, хуулийн

этгээдийн өөрийн хөрөнгөөр баригдсан орон сууц, үл хөдлөх эд хөрөнгө, түргэн

борлогдох бараа материал, үнэт эдлэл, үнэт цаас болон зээлдүүлэгчээс хүлээн зөвшөөрсөн

бусад хөрөнгө байж болно. Зээлийн барьцаанд бариулах үл хэдлөх эд хөрөнгө нь үл

хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. /2 дахь өгүүлбэрийг 1997.1.16-ны

өдрийн хуулиар нэмсэн/

4.Зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаандаа гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй бол

зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлийн барьцаалсан эд хөрөнгийг

худалдах эрх зээлдүүлэгчид үүснэ.

5.Зээлийн барьцаалсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах, бусдын өмчлөлд шилжүүлэхтэй

холбоотой харилцааг хууль, зээлийн гэрээнд заасны дагуу зохицуулна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 51: Banknii System

6.Зээлийн барьцаалсан эд хөрөнгө үрэгдэж, устгагдсан тохиолдолд түүнээс үүдэн гарах

маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ.

30 дугаар зүйл.Зээл төлүүлэх ажиллагаа

1.Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч

хүлээнэ.

2.Зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол зээл, түүний хүүг төлөх хугацаа болмогц

зээлдэгчийн болон батлан даагчийн данснаас үл маргалдах журмаар төлүүлнэ.

3.Зээлдэгч буюу түүний батлан даагчийн дансанд уг зээл, түүний хүүг төлөх мөнгөгүй бол

зээлийг энэ хуулийн 29 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу барьцаалсан эд

хөрөнгийг худалдаж төлүүлнэ.

/Энэ хэсэгт 1998.1.15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

www.zaluu.comwww.zaluu.com