42
ОРЛОГО ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ Нябо-эчнээ2 Э.Батжаргал

Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

Embed Size (px)

Citation preview

Page 1: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

ОРЛОГО ХҮЛЭЭН

ЗӨВШӨӨРӨЛТНябо-эчнээ2 Э.Батжаргал

Page 2: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

ОРЛОГО ГЭЖ ЮУ ВЭ?Орлого гэдэг нь бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх буюу нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанаас тухайн хугацаанд бий болсон хөрөнгийн дотогш урсгал, өр төлбөрийн барагдуулалт юм.

Өөр өөр хэлбэл “орлого” гэдэг нь аж ахуйн нэгжийн ердийн үйл ажиллагааны явцад тайлант хугацаанд бий болсон бөгөөд өмч эзэмшигчдээс оруулсан хөрөнгөөс бусад шалгаанаар өмчийн өсөлт хэлбэрээр илэрсэн , эдийн засгийн өгөөжийн дотоод урсгал юм.

Page 3: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

БИЗНЕСИЙНҮЙЛАЖИЛЛАГААНЫ 4 : ОРЛОГЫГ ТӨРӨЛДХУВААНА

Борлуулалтын орлого Худалдан авагчдад

бүтээгдэхүүн борлуулснаар орж ирж буй мөнгөн урсгал юм.

Санхүүгийн үйл ажиллагаанаас орох

орлого Үндсэн үйл ажиллагааны орлого биш, зээлийн,

түрээсийн, хөрөнгө оруулалтын, ногдол ашгийн зэрэг санхүүгийн шинж

чанартай орлого

Үйлчилгээний орлогоҮйлчлүүлэгчдэд үйлчилгээ

үзүүлснээр орж ирж буй мөнгөн урсгал

Борлуулалтын олз Бараа материалаас бусад

хөрөнгө оруулснаас үүссэн орлого юм

орлого

Page 4: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

ОРЛОГО ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ЗАРЧИМ :

• Бараа, үйлчилгээг мөнгөөр юмуу зээлээр арилжсан үед орлого хэрэгжсэнд тооцно.

Хэрэгжсэн үед

• Мөнгө эсвэл авлагын дүнд шууд хөрвөх боломжтой хөрөнгийг арилжаагаар хүлээн авсан бол орлого хэрэгжих боломжтой болсон гэж үзнэ.

Хэрэгжих боломжтой болсон

• Байгууллага худалдан авагчдад бараагаа борлуулсан юмуу үйлчилгээгээ үзүүлж дууссан бол орлого олох үйл явцыг иж бүрдсэн гэж үздэг.

Иж бүрдсэн үед нь орлого хүлээн зөвшөөрөх

Page 5: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

Дээрх ажил гүйлгээний ангилал тус бүрээр орлогыг хэзээ хүлээн зөвшөөрч

: бүртгэхийг хүснэгтлэн харуулбал

Хүснэгтээс харахад бараа бүтээгдэхүүний борлуулалтыг борлуулсан өдөр бүртгэх ба үүний үр дүнд мөнгө эсвэл авлага өснө. Зарим үед орлогыг хүлээн зөвшөөрөхөөс өмнө мөнгө эсвэл хөрөнгө хүлээн авах явдал байдаг.

Борлуулалтын орлого

• Борлуулалт хийсэн

өдөр

Үйлчилгээний орлого

• Үйлчилгээ үзүүлсэн

өдөр

Санхүүгийн орлого

• Ашиглаж дууссан

өдөр

Хөрөнгө борлуулсны

орлого

• Хөрөнгө борлуулса

н өдөр

Page 6: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

Борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрөх

ерөнхий зарчимаас гажих 2 шалтгаан

байдаг.

1. Олох боломжит орлогын дүн

нэлээд тодорхой болсон гэж үзэх;

2. Олох боломжит орлого болон

түүнтэй холбоотойгоор гарах зардал, өртгийн дүн

нэлээд тодорхойгүй байх;

Page 7: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

ОРЛОГЫГ ХЭЗЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ВЭ?Дээрх шалтгааны улмаас орлогыг хэзээ хүлээн зөвшөөрч бүртгэх вэ? гэсэн асуудал гарч ирнэ. Тэгвэл энэ үед орлогыг хүлээн зөвшөөрч бүртгэх үндсэн 4 төрөл байдаг. Үүнд:

Борлуулалтын (хүргэлтийн) цэг дээр орлого хүлээн зөвшөөрөх

Хүргэлтийн цэгээс өмнө орлого хүлээн зөвшөөрөх

Хүргэлтийн цэгээс хойш орлого хүлээн зөвшөөрөх

Тусгай борлуулалтын орлого хүлээн зөвшөөрөх

Page 8: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

ОРЛОГО ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ

Борлуулалтын цэг дээр

Ерөнхий зарчим

Хүргэлтийн цэгээс өмнө

Гүйцэтгэлийн хувийн

жингээр

Гэрээ гүйцээлт

Хүргэлтийн цэгээс хойш

Хэсэгчилсэн

борлуулалт

Өртөг нөхсөний

дараа

Тусгай борлуулалт

Агентийн борлуула

лт

Франчайз

Page 9: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

1. БОРЛУУЛАЛТЫН /ХҮРГЭЛТИЙН/ ЦЭГ ДЭЭР ОРЛОГО ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ

Бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчдад хүргэсэн, ажил үйлчилгээг гүйцэтгэсэн үед орлогыг хүлээн зөвшөөрөх арга.

/практикт өргөн хэрэглэгддэг арга /

ДТ: Мөнгө /авлага/ ХХХ КТ: Борлуулалтын орлого ХХХ

Page 10: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

2. БОРЛУУЛАЛТЫН ЦЭГЭЭС ӨМНӨХ ОРЛОГО ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ

Бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчдад хүргэхээс, ажил үйлчилгээг бол гүйцэтгэж дуусахаас өмнө орлогыг хүлээн зөвшөөрнө гэсэн ойлголт юм. Энэ төрлийн орлогод дуусгавар болох үйл явц нь урт хугацаанд үргэлжилдэг барилга, байгууламж барих болон машин тоног төхөөрөмж угсрах зэрэг ажил гүйлгээний орлого хамаарна.

Page 11: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

• Үйлдвэрлэлийн явцад орлого ба ашгийг гүйцэтгэлийн хувийн жинд үндэслэн тайлант хугацаа бүрд хэсэгчлэн хүлээн зөвшөөрдөг.

Гүйцэтгэлийн хувийн

жингийн арга:

• Орлого ба ашгийг үйлдвэрлэлийн дараа буюу эцэст хүлээн зөвшөөрч бүртгэдэг. Өөрөөр хэлбэл, гэрээт ажил дуусгавар болж худалдан авагчид хүргэгдсэн үед орлого ба ашгийг хүлээн зөвшөөрдөг.

Гэрээ гүйцэтгэлиий

н арга:

Page 12: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

ГҮЙЦЭТГЭЛИЙН ХУВИЙН ЖИНГИЙН АРГА

Орлого, нийт ашгийг гүйцэтгэлийн хувийн жинд үндэслэн тооцдог.

Гүйцэтгэлийн хувийг орцын хэмжигдэхүүнээр (гарсан зардлын хэмжээ, ажилласан цаг гэх мэт), гарцын хэмжигдэхүүнээр (үйлдвэрлэсэн нэгж, зассан замын урт гэх мэт) хэмжиж болно.

Тухайн хугацаа хүртэл гарсан зардлыг тооцоолон нийт тооцоолсон зардалд харьцуулж иж бүрдлийн хувийг тодорхойлж түүнийг ашиглан тайлант хугацаанд хүлээн зөвшөөрөх орлого болон нийт ашгийг тооцдог.

Page 13: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

Иж бүрдлийн хувь =Тухайн хугацаа хүртэлх хуримтлагдсан

зардал

Нийт тооцоолсон зардлын хамгийн сүүлийн үеийн тооцоолол

Тайлант үед хүлээн

зөвшөөрөх орлого

/ ашиг/

=Тооцоолсон

нийт орлого / ашиг/

*Иж

бүрдлийн хувь

-Өмнөх үеүдэд

хүлээн зөвшөөрсөн

орлого/ ашиг /

Тайлант үед хүлээн зөвшөөрөх орлого, нийт ашгийг олохдоо дараах томъёог ашиглана.

Page 14: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

Жишээ нь: Гүйцэтгэлийн хувийн жингийн арга2012.01.01-нд “А" компани “Б" компанитай 3 жилийн хугацаатай

барилга барьж өгөх гэрээ байгуулж үйл ажиллагаагаа 5-р сарын 1-нээс эхэлсэн. Гэрээт ажлын гэрээний үнийг 4,900,000₮-өөр тогтоосон. Гэрээт ажилтай холбоотой дараах мэдээлэл өгөгджээ.

2012 2013 2014 нийт

Тайлант хугацаанд гарсан зардал 800,000 1,482,500 1,900,000 4,182,500

Гэрээг дуусгавар болгох тооцоолсон зардал

3,200,000 1,867,500 -

Гэрээний нэхэмжлэл 750,000 1,800,000 2,350,000 4,900,000

Цуглуулсан мөнгө 700,000 1,650,000 2,550,000 4,900,000

Page 15: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

  Иж бүрдлийн хувь

2012 800.0/(800.0+3.200.0)=800.0/4.000.0*100=20%

2013 (800.0+1482.5)/(800.0+1482.5+1867.5)=2.282.5/4.150.0*100=55%

2014 (2.282.5+1.900.0)/(2.282.5+1.900.0)=4.182.5/4.182.5*100=100%

Хүлээн зөвшөөрөх орлого

2012 4,900,000*20%= 980.000

2013 4.900.000*55%-980.000= 1715.000

2014 4.900.000*100%-980.000-17150.000=2.205.000

Хүлээн зөвшөөрөх ашиг

2012 (4,900,000-4,000,000)*20%= 180.000

2013 (4.900.000-4150,000) *55%-180.000= 232.500

2014 (4.900.000-4182.500)*100%-180.000-232.500=305.000

Page 16: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

2012 2013 2014

Тайлант хугацаанд гарсан зардлын хэмжээгээр :

Дт: Дуусаагүй барилга 800,000 1,482,500 1,900,000

Кт: Материал, Цалин, ҮНЗ 800,000 1,482,500 1,900,000

Тайлант хугацааны нэхэмжлэлийн дүнгээр :

Дт: Авлага 750,000 1,800,000 2,350,000

Кт:Дуус.бар.нэхэмжлэх 750,000 1,800,000 2,350,000

Тайлант хугацааны авлагын цуглуулалтаар :

Дт: Мөнгөн хөрөнгө 700,000 1,650,000 2,550,000

Кт: Авлага 700,000 1,650,000 2,550,000

Тайлант хугацаанд хүлээн зөвшөөрөх орлогын хэмжээгээр :

Дт: Дуусаагүй барилга 180,000 232,500 305,000

Дт: Барилгын зардал 800,000 1,482,500 1,900,000

Кт: Урт хуг гэрээний орлого 980,000 1,715,000 2,205,000

Page 17: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

“А” компани Баланс

2012.12.31 2013.12.31 2014.12.31 Эргэлтийн хөрөнгө: Дуусаагүй барилга .................. 980,000 2,695,000 0 ДБ-н нэхэмжлэх........................ (750,000) ( 2,550,000) 0 Нэхэмжлэлээс давсан өртөг...... 230,000 145,000 0 Дуусаагүй барилгын үлдэгдэл 2013.12.31-ний байдлаар 2,695,000₮ байгаа нь / 800,000 + 180,000 + 1,482,500 + 232,500 /

“А” компани Орлогын тайлан

2012.12.31 2013.12.31 2014.12.31

Урт хугацаат гэрээт ажлын орлого 980,000 1,715,000 2,205,000

Барилгын зардал .... ....................... (800,00) (1,482,500) (1,900,000)

Нийт ашиг ........................................ 180,000 232,500 305,000

Page 18: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

Тайлант хугацааны эцэст “дуусаагүй барилга” ба “дуусаагүй барилгын нэхэмжлэх” дансны үлдэгдлийн зөрүүг балансад дараах 2 хэлбэрээр тайлагнадаг.

Хэрвээ “ Дуусаагааүй барилга” дансны үлдэгдэл нь “дуусаагүй барилгын нэхэмжлэх” дансны үлдэгдлээс илүү гарч байвал зөрүүг “ Нэхэмжлэлээс давсан өртөг” гэж нэрлэн балансын эргэлтийн хөрөнгийн хэсэгт тайлагнана. Хэрвээ “Дуусаагүй барилгын нэхэмжлэл” нь “Дуусаагүй барилга” дансны үлдэгдлээс илүү гарч байвал уг зөрүүг “Өртөг, нийт ашгаас давсан нэхэмжлэх” гэж нэрлэн балансын богино хугацаат өр төлбөр хэсэгт тайлагнана.

Гэрээт ажлыг дууссаны дараа 2014 онд дараах бичилт хийнэ.Дт Дуусаагүй барилгын нэхэмжлэх 4,900,000

Кт Дуусаагүй барилга 4,900,000

Page 19: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

1. Хэсэгчилсэн борлуулалтын арга

2. Өртөг нөхөлтийн арга

3. ХҮРГЭЛТИЙН ДАРААХ ОРЛОГО ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ

Хэсэгчилсэн борлуулалтын арга. Энэ аргын үед борлуулалтаас мөнгөн цуглуулалтыг илүүд үздэг

бөгөөд мөнгө хүлээн авах хүртэл нийт ашгийн хүлээн зөвшөөрөлтийг хойшлуулдаг.

Учир нь урт хугацаанд үечилсэн төлбөр хийгддэг тохиолдолд борлуулалтыг хийсэн үед нь бүгдийг тухайн тайлангийн хугацааны орлогоор бүртгэх нь мөнгө төлөгдөхгүй болбол орлогыг бодит байдлаас өөрөөр тайлагнахад хүргэнэ.

Page 20: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

Нягтлан бодох бүртгэлийн энэхүү хэсэгчилсэн борлуулалтын аргын дагуу борлуулалтын орлого болон борлуулсан бүтээгдэхүүний өртгийг борлуулалт хийгдсэн үед бүртгэх боловч холбогдох нийт ашгийг хойшлуулдаг.

Үйл ажиллагааны зардал болох борлуулалт болон удирдлагын зардлыг хойшлуулдаггүй.

Page 21: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

Хойшлуулсан нийт ашиг дансыг балансад богино хугацаат өр төлбөр хэсэгт урьдчилж орсон орлоготой ижлээр тайлагнана. Хэрэгжсэн нийт ашиг дансыг орлого, зарлагын нэгдсэн дансанд хаана.

Хэрэгжсэн нийт ашиг = Цуглуулсан мөнгө * Нийт ашгийн түвшин

Нийт ашгийн түвшин

=

Хэсэгчилсэн борлуулалтын ашиг

* 100%Хэсэгчилсэн борлуулалтын орлого

Page 22: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

2012 2013 2014

Хэсэгчилсэн борлуулалт 8,750,000 11,245,600 12,543,300

Хэсэгчилсэн борлуулалтын өртөг 7,262,500 9,446,304 10,285,506

Нийт ашиг 1,487,500 1,799,296 2,257,794

Нийт ашгийн түвшин

(Нийт ашиг/Борлуулалт)

17% 16% 18%

Мөнгөн цуглуулалт:

2012 оны борлуулалтаас 2,900,000 2,500,000 2,985,000

2013 оны борлуулалтаас 5,420,000 3,165,000

2014 оны борлуулалтаас 7,145,000

Жишээ: “ А” компани 2012-2014 оны үйл ажиллагаатай холбох мэдээлэл Хэсэгчилсэн борлуулалтын арга

Page 23: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

2012 он

1. Дт: Хэсэгчилсэн дансны авлага – 2012 8,750,000 Кт: Хэсэгчилсэн борлуулалтын орлого 8,750,000

2. Дт: Хэсэгчилсэн борлуулалтын өртөг 7,262,500 Кт: Бараа материал 7,262,500

3. Дт: Хэсэгчилсэн борлуулалтын орлого 8,750,000 Кт: Хэсэгчилсэн борлуулалтын өртөг 7,262,500

Кт: Хойшлуулсан нийт ашиг – 2012 1,487,500 4. Дт Мөнгөн хөрөнгө 2,900,000 Кт: Хэсэгчилсэн дансны авлага - 2004 2,900,000

2012 онд цулуулсан мөнгө 2,900,000₮ -ийг нийт ашгийн түвшин 17%-иар үржүүлж 2012 онд хэрэгжсэн нийт ашгийг тодорхойлно.

 Дт Хойшлуулсан нийт ашиг/2012/ 493,000Кт Хэрэгжсэн нийт ашиг 493,000

Page 24: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

Хойшлуулсан нийт ашиг 994,500₮- ийн үлдэгдэлтэйгээр /1,487,500 – 493,000/ богино хугацаат өр төлбөрийн хэсэгт,

Хэсэгчилсэн дансны авлага – 2012“ 5,850,000₮ нь эргэлтийн хөрөнгө хэсэгт, Харин хэрэгжсэн нийт ашиг дансыг ОЗНД-д хаах бөгөөд санхүүгийн тайлангийн орлогын тайланд тусгагдана.

Page 25: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

2013 он

1. Дт :Хэсэгчилсэн дансны авлага – 2013 11,245,600

Кт:Хэсэгчилсэн борлуулалтын орлого 11,245,600

2. Дт Хэсэгчилсэн борлуулалтын өртөг 9,446,304

Кт Бараа материал 9,446,304

3. Дт Хэсэгчилсэн борлуулалтын орлого 11,245,600

Кт Хэсэгчилсэн борлуулалтын өртөг 9,446,304

Кт Хойшлуулсан нийт ашиг – 2013 1,799,296

4. Дт Мөнгөн хөрөнгө 7,920,000

Кт Хэсэгчилсэн дансны авлага – 2012 2,500,000

Кт Хэсэгчилсэн дансны авлага – 2013 5,420,000

5.Дт Хойшлуулсан нийт ашиг – 2012 / 2,500,000 х 17% / 425,000

Дт Хойшлуулсан нийт ашиг – 2013 / 5,420,000 х 16% / 867,200

Кт Хэрэгжсэн нийт ашиг 1,292,200

Page 26: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

Балансад тусгагдах хойшлуулсан нийт ашиг дансны үлдэгдэл нь 1,501,596¥₮

/1,487,500+1,799,296-493,000-1,292,200/

Хойшлуулсан нийт ашиг дансны үлдэгдэл нь 1,459,440=1,501,596+2,257,794-2,299,950 /

Хэсэгчилсэн дансны авлага болон хойшлуулсан нийт ашиг дансыг он тус бүрээр нь тусад нь бүртгэх шаардлагатай. Учир нь тайлант үе бүрийн нийт ашгийн түвшин өөр өөр байна.

Page 27: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

2014 он

Дт Хэсэгчилсэн авлага – 2014 12,543,300

Кт Хэсэгчилсэн борлуулалтын орлого 12,543,300

Дт Хэсэгчилсэн борлуулалтын өртөг 10,285,506

Кт Бараа материал 10,285,506

Дт Хэсэгчилсэн борлуулалтын орлого 12,543,300

Кт Хэсэгчилсэн борлуулалтын өртөг 10,285,506

Кт Хойшлуулсан нийт ашиг – 2014 2,257,794

Дт Мөнгөн хөрөнгө 13,295,400

Кт Хэсэгчилсэн дансны авлага – 2004 2,985,000

Кт Хэсэгчилсэн дансны авлага – 2005 3,165,000

Кт Хэсэгчилсэн дансны авлага – 2006 7,145,000

Дт Хойшлуулсан нийт ашиг – 2012 / 2985000 х 17% / 507,450

Дт Хойшлуулсан нийт ашиг – 2013 / 3165000 х 16% / 506,400

Дт Хойшлуулсан нийт ашиг – 2014 / 7145000 х 18% / 1,286,100

Кт Хэрэгжсэн нийт ашиг 2,299,950

Page 28: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

Хойшлуулсан нийт ашиг дансны үлдэгдэл нь 1,459,440=1,501,596+2,257,794-2,299,950 /

Хэсэгчилсэн дансны авлага болон хойшлуулсан нийт ашиг дансыг он тус бүрээр нь тусад нь бүртгэх шаардлагатай. Учир нь тайлант үе бүрийн нийт ашгийн түвшин өөр өөр байна.

Page 29: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

Өртөг нөхөх арга:Энэ аргын үед борлуулалт хийх үед хийгдэх журналын бичилт нь хэсэгчилсэнборлуулалттай яг адил байх бөгөөд нийт ашгийн цуглуулсан мөнгө нь борлуулсанбарааны өртгийг нөхөх хүртэл хойшлуулдаг. Хойшлуулсан нийт ашгийг балансадавлагаас хасагдах байдаар тусгадаг. Цуглуулсан мөнгө нь өртгөөс давах үеэс эхлэн орж ирсэн мөнгөний хэмжээгээр ашгийг хүлээн зөвшөөрнө.

Page 30: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

Өртөг нөхөлтийн аргыг жишээгээр тайлбарлая“А” компанийн 2013-2014 оны борлуулалттай холбогдох мэдээлэл

2013 2014

Хэсэгчилсэн борлуулалт 6,599,000 8,106,540

Хэсэгчилсэн борлуулалтын өртөг

5,146,300 7,003,100

Нийт ашиг 1,452,700 1,097,440

Цуглуулсан мөнгө

2013 оны борлуулалтаас 4,000,000 2,005,000

2014 оны боруулалтаас 3,560,000

Page 31: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

Дээрх ажил гүйлгээг бүртгэх журналын бичилт нь дараах байдалтай байна.

2013 онд ашиг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь борлуулсан барааны өртөг нь 5,146,300₮ байхад цуглуусан мөнгө нь 4,000,000₮ учраас нөхөгдөөгүй өртөг 1,146,300₮ байна. Хойшлуулсан нийт ашиг 1,452,700₮ -ийг хэсэгчилсэн дансны авлага 2,599,000₮ /6,599,000-4,000,000/-өөс хасахад байдлаар тусгана.

2013Дт Хэсэгчилсэн дансны авлага-2013 6,599,000

Кт Хэсэгчилсэн борлуулалтын орлого 6,599,000

Дт Хэсэгчилсэн борлуулалтын өртөг 5,146,300Кт Бараа материал 5,146,300

Дт Хэсэгчилсэн борлуулалтын орлого 6,599,000Кт Бараа борлуулалтын өртөг 5,146,300Кт хойшлуулсан нийт ашиг 2013 1,452,700

Кт Мөнгөн хөрөнгө 4,000,000Кт Хэсэгчилсэн дансны авлага-2013 4,000,000

Page 32: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

2013 оны хойшлуулсан нийт ашиг данснаас 858,700₮-ийг хэрэгжсэн ашигт шилжүүлсэн байгаа нь 2013 оны борлуулалтаас 2,005,000-1,146,300

2014 оны эцэст дэх хойшлуулсан нийт ашиг дансны үлдэгдэл нь 1,691,440₮болж байна.

/1,452,700+1,097,440-858,700/

2014Дт Хэсэгчилсэн дансны авлага-2014 8,106,540

Кт Хэсэгчилсэн борлуулалтын орлого 8,106,540

Дт Хэсэгчилсэн борлуулалтын өртөг 7,009,100Кт Бараа материал 7,009,100

Дт Хэсэгчилсэн борлуулалтын орлого 8,106,540Кт Бараа борлуулалтын өртөг 7,009,100Кт хойшлуулсан нийт ашиг 2014 1,097,440

Кт Мөнгөн хөрөнгө 5,565,000Кт Хэсэгчилсэн дансны авлага-2013 2,005,000Кт хэсэгчилсэн дансны авлага-2014 3,560,000

 Дт Хойшлуулсан нийт ашиг 2006  858,700Кт Хэрэгжсэн нийт ашиг 858,700

Page 33: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

4. ТУСГАЙ БОРЛУУЛАЛТЫН ҮЕИЙН ОРЛОГО ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ 

1. Агентын борлуулалтын бүртгэл 

2. Франчайзын борлуулалтын бүртгэл

Агентын борлуулалтын бүртгэлАгент нь үйлдвэрлэгч эсвэл бөөний худалдааны компанийн барааг худалдан авагчдад борлуулан, борлуулалтын шимтгэл авдаг. Бараа материалаа агентад шилжүүлэх нь борлуулах үйл ажиллагаа биш, харин бараа бүтээгдэхүүний байршил өөрчлөгдөж байна гэсэн үг.

Page 34: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

Компани агентад шилжүүлсэн барааг “Агентад байгаа бараа” дансанд бүртгэх ба агент энэ талаар ямар нэгэн журналын бичилтийг хийхгүй. Гэхдээ бараа материалыг хүлээн авсан бүртгэлийг хийнэ. Агент уг бараа материалын бүрэн бүтэн байдлыг хариуцахаас биш өөр үүрэг хүлээхгүй

Агент барааг гуравдагч талд борлуулсан тухай мэдэгдсэн эсвэл борлуулалтын мөнгөн орлого хүлээн авсан үед шилжүүлэгч нь борлуулалтын орлого ба өртгийг хүлээн зөвшөөрч бүртгэнэ. Агент нь бараа борлуулалтаас тодорхой хэмжээний шимтгэл авах бөгөөд түүнийг “Шимтгэлийн орлого” дансны кредит талд бүртгэнэ.

Page 35: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

Агент нь бараа, бүтээгдэхүүний зар сурталчилгааг хийлгүүлсэн бол үүнийг шилжүүлэгч (барааг өмчлөгч) байгууллагаас нэхэмжлэх ёстой. Иймд уг бараа материалтай холбоотой зар сурталчилгааны зардал нь агентын бус харин шилжүүлэгч байгууллагын тайлант хугацааны зардалд шингэнэ.

Page 36: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

“Ирээдүй” компани “Дэвшил” агент

1. “Ирээдүй” компани 5,000,000₮-ийн бараа материалаа “Дэвшил” агентад ачуулж тээврийн зардалд 200,000₮төлсөн.

Дт Агентад байгаа бараа 5,200,000

Кт Бараа 5,000,000

КтМөнгө 200,000Бичилт хийхгүй

2. Агент сурталчилгааны зардалд 100,000₮ шилжүүлсэн.

Мэдэгдэх хүртэл бичилт хийхгүйДт “Ирээдүй”-ээс авлага 100,000

Кт Мөнгөн хөрөнгө 100,000

3. Агент тайлант хугацаанд 4,000,000₮-ийн өртөгтэй барааг 4,800,000₮-өөр борлуулсан.

Бичилт хийхгүйДт Мөнгөн хөрөнгө 4,800,000

Кт “Ирээдүй”-д өглөг 4,800,000

Page 37: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

4. Агент 5%-ийн шимтгэл болон сурталчилгааны зардлын төлбөрийг суутган үлдэх төлбөрийг шилжүүлсэн.

Дт Мөнгөн хөрөнгө 4460,000

Дт Сурталчилгааны зардал 100,000

Дт Шимтгэлийн зардал 240,000

КтБорлуулалтынорлого 4,800,000

Дт ББӨ 4,000,000

Кт Агентад байгаа бараа 4,000,000

Дт “Ирээдүй”-өглөг 4,800,000

Кт “Ирээдүй”-ээс авлага 100,000

Кт Шимтгэлийн орлого 240,000 (4,800,000х5%) Кт Мөнгөн хөрөнгө 4460,000

Page 38: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

Франчайзын борлуулалтын бүртгэлФранчайз гэдэг нь онцгой эрх өмчлөгчийн /Франчайз олгогч/ нэрийг ашиглан үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч онцгой эрх өмчлөгчөөс онцгой эрх ашиглагчид /Франчайз эзэмшигчид/ олгосон давуу эрх юм.

Франчайз олгоч гэж бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ онцгой эрхийг төлбөртэйгээр ашиглуулагч этгээд юм.

Франчайз эзэмшигч гэж Франчайз олгогчид төлбөр төлсний үндсэн дээр Франчайз олгогчийн онцгой эрхийг ашиглан үйлдвэрлэл үйлчилгээ явуулах этгээд юм.

Page 39: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

Франчайз эзэмшигч нь Франчайз олгогчийн бүтээгдэхүүн болон худалдааны нэрийг ашиглах эрхтэй байдаг бөгөөд Франчайз ашигласныхаа төлөө тодорхой хэмжээний хураамжийг төлж байдаг. Харин Франчайз олгогчийн хувьд өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний онцгой эрхийг бусдад төлбөртэйгээр ашиглуулах бөгөөд түүнээс орж буй орлогын “Франчайзын орлого” гэж нэрлэдэг. Франчайзын орлого 2 эх үүсвэрээс бүрдэнэ.

1. Франчайзын анхны хөлс: энэ нь Франчайзын харилцаа тогтоох ба анхны зарим үйлчилгээ үзүүлэх нөхцөл болдог. Ихэвчлэн Франчайзын гэрээний дагуу анхны үйлчилгээ нилээд хэмжээгээр иж бүрдэх хүртэл анхны хөлсийг хойшлуулдаг.

2. Франчайзын байнгын хөлс: Франчайз эзэмшигч хуулийн зөвлөгөө өгөх, удирдлагын сургалт, сурталчилгаа зэрэг тодорхой хэмжээний туслалцааг үзүүлснийхээ төлөө Франчайзын байнгын хөлсийг хүлээн авдаг. Франчайзын гэрээний дагуу анхны үйлчилгээг гүйцэтгэж дууссаны дараагаар орж ирэх байнгын хөлсийг гарсан үед нь орлого гэж хүлээн зөвшөөрдөг.

Page 40: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

Онцгой эрхийг эзэмших үйл ажиллагааны бүх ажлууд болон нөхцөлүүд нь “нилээд хэмжээгээр” иж бүрдсэн байх Франчайз олгогч нь Франчайзын орлогыг хүлээн зөвшөөрч бүртгэдэг. Иймд нилээд хэмжээгээр иж бүрдэнэ гэдэг нь:

1. Франчайз эзэмшигчээс хүлээн авсан мөнгийг буцаан өгөх эсвэл төлөгдөөгүй үлдсэн мөнгийг хүчингүй болгох нөхцөл байхгүй байх

2. ФраԽчайзын гэрээтэй холбоотой анхны бүх үйлчилгээ нь нилээд хэмжээгээр иж бүрдсэн байх

3. Анхны бүх үйлчилгээтэй холбоотой бусад материаллаг нӨхцөл байхгүй байхыг хэлнэ.

Франчайз олгоч Франчайзын гэрээтэй холбоотойгоор Франчайз эзэмшигч дараах анхны үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:

o Үйл ажиллагаа явуулах байршлыг нь сонгоход туслах

o Боломжит орлогыг үнэлэх

o Тавилга, эд хогшил, төнөг төхөөрөмж худалдан авахад туслах

o Барилгын ажлыг хянах

o Ажилчдыг сургах

o Бүтээгдэхүүн үйлчилгээг цаашид үргэлжлүүлэн хийхэд туслах

o Франчайзыг хэрхэн бүртгэх талаар зөвлөгөө өгөх

o Франчайзаар олж авсан бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар зах сурталчилгаа хийх гэх мэт

Page 41: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

Иймд Франчайзын гэрээний дагуу Франчайз олгогч нь Франчайз эзэмшигчид анхны үйлчилгээг “нилээд хэмжээгээр” үзүүлэх хүртэл ямар нэгэн орлогыг хүлээн зөвшөөрөхгүй. Анхны үйлчилгээг үзүүлэх хүртэл хүлээн авсан мөнгийг “урьдчилж олсон Франчайзын орлого” дансны кредитэд бүртгэх бөгөөд орлого хүлээн зөвшөөрөх хүртэл түүнтэй холбоотой аливаа зардалыг хойшлуулах шаардлагатай. Хэрвээ анхны үйлчилгээ нь “нилээд хэмжээгээр” иж бүрдсэн гэж үзвэл хойшлогдсон орлогыг орлого хүлээн зөвшөөрөх аккурэл суурийн хэсэгчилсэн борлуулалтын болон өртөг нөхөлтийн аргуудын аль нэгийн ашиглан хүлээн зөвшөөрөх орлогыг тооцоолж “Франчайзын орлого” дансны кредитэд бүртгэнэ.

Page 42: Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА